Your SlideShare is downloading. ×

Zuvlogoo

711

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
711
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
8
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Зөвлөгөө №1 Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх ньХүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэдэг нь: • Хүүхдийг зөнд нь орхиж, толгой дээрээ гаргана гэсэн үг биш юм. • Хүүхдүүдэд юу ч байсан хамаагүй хүссэн бүхнээ гүйцэлдүүлэхийг нь зөвшөөрөнө гэсэн үг биш. • Хүүхэд ямар нэгэн дагаж мөрдөх дүрэм журамгүй байх, түүнд хэмжээ хязгаар тогтоохгүй, шаардлага тавьдаггүй байна гэсэн үг биш юм. Тухайн тулгамдсан нөхцөл байдалд яаран хариу арга хэмжээ авах, эсвэл зодох цохих зэрэг шийтгэлийн оронд өөр шийтгэл хэрэглэх явдал юм.Хүүхэд хүмүүжүүлэх эерэг а рга гэдэг нь : • Хүүхдийг хувийн сахилгатай болоход нь дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм. • Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм, журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах, таны зөв тодорхой харилцааг хэлнэ. • Бие биеэ харилцан хүндэтгэсэн харилцааг хүүхэдтэйгээ хамт бий болгох явдал юм. • Хүүхэддээ насан туршдаа хэрэглэж үр шимийг нь хүртэх боломжтой чадвар дадал эзэмшүүлэх арга юм. • Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван туулах чадварыг хүүхэддээ зааж сургах тухай юм. • Хүүхдээ биеэ зөв авч явах, хүчирхийлэл үл хэрэглэх, бусдын санаа бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургахыг хэлнэ.
  • 2. Зөвлөгөө 2 Сурагч болох анхны зөв ойлголтыг эцэг эхчүүд өгөх ёстойХүүхэд гэдсэндээ байхдаа л уддаг гэдэг. Дөнгөж сая л төрж байсаи бяцханур чинь өнөөдөр сургуулийн босго алхах болчихсон байна уу. Хүүхдээ хаанасургуульд өгөх вэ, ямар сурах бол, сурагч болоход бэлэн байна уу, олонхүүхдийн дунд биеэ зөв авч явж чадах болов уу гэсэн олон асуулт танытолгойд эргэлдэж байгаа байх. Яг энэ үеийг таны хэр сайн аав, ээжболохыг шалгах анхны хамгийн том даваа ч гэж хэлж болно.Хүүхдийг гэророн, цэцэрлэгээс нь тэс ондоо орчин угтаж авахад айж балмагдахаасгадна гайхаж сурдэх, баярлаж догдлох олон зүйл давхацдаг. Сэтгэл зүйнхувьд ийм тэнцвэргүй байх үед нь буруу ойлголт өгвөл хүүхэд сургуульдсурах дургүй болно. Сүүлийн үед томчууд бид хүүхдэдээ сайнболовсролтой болгоно гээд хүүхдийнхээ зан араншин, онцлогийг ньанзаарахгүй өөрсдийн хүслээр насыг нь хэтэрхий багад хүнд программтайсургуульд өгөх болж. Тэгээд өдөр шөнөгүй хичээл номоо хий гэж шахажшаардан, буруу зөрүү хийлээ гэж загнаж зодох нь хүүхдийн хичээл хийхидэвх сонирхлыг бууруулж, сургуульд дургүй болгодог. Хүүхдийн хичээлийгдавтуулах олон янзын арга байдаг шүү дээ. Хамгийн гол нь ая эвийг ньолж хүүхдийнхээ онцлогт тааруулж хичээлийг нь давтуулах хэрэгтэй.Хуухдэд юм сургах хамгийн оновчтой арга бол тоглоомоор нь дамжуулахюм уу, хийсэн зүйлийг нь магтан урамшуулах зэргээр аль болох зугаатайхэлбэрийг сонгох юм. Хичээл хийнэ гэдэг маш том, хэцүү ажил гэсэнсэтгэгдлийг л төрүүлж болохгүй. Мөн тэднийг загнаж, зодох арга хэрэглэжэхэлбэл юм тогтоох, цээжлэх чадварыг нь алга болгодог. Түүгээр чзогсохгүй, өөртөө итгэх итгэл, урам зориггүй болж би хэзээ ч юм сурахгүйюм байна даа гэж бодож эхэлдэг. Тэгээд онц сурдаг, мундаг хүүхэд гэдэгөөрөөс нь шал өөр угаасаа л ухаантай төрдөг юм байна гэсэн ойлголттойболдог. Тиймээс хүүхдээ сурлагатай, авьяастай болгоё гэвэл эхлээд сэтгэлзүйг нь бэлд. Тэдэнтэй ая эвээр харьцаж, сурах эрмэлзлэлийг нь бийболгон, сургуульд дуртай болгох хэрэгтэй. Хүүхдийн сурлага аав ээжээсшалтгаалдаг юм шүү.
  • 3. Зөвлөгөө 3 Сурагчдын сурлага хүмүүжилд сайнаар нөлөөлөх ньТэдэнд үүрэг хариуцлагыг нь ойлгуулХүүхдэдээ бага наснаас нь үүрэг хариуцлага гэсэн ухагдахууныг ойлгуулж,тэдний хийх ёстой хамгийн чухал зүйл бол суралцах юм гэдгийг сануул.Учир нь хүүхдэд үүнийг бага насанд нь ойлгуулах тусам хожим танд илүүамар байх болно. Мэдээж гэртээ үлгэр дууриал бүхий уур амьсгал бүрдүүл.Том ах эгч нар нь дүүдээ сайн үлгэр дууриал үзүүлэх нь маш чухал.2.Анхаарлыг нь сарниулахгүй байхыг хичээМэдээж садаа болох бүх зүйлсийг үгүй хийнэ гэдэг бараг боломжгүй зүйл.Гэхдээ хэд хэдэн амар арга бий. 1рт. Техник хэрэгсэлээс эхэл. Даалгавраахийж дуустал нь ТВ, утас, компьтераас хол байлга. Хажууд нь хөгжилтэйнэвтрүүлэг гарч, компьютер тоглох үед хүүхдийн анхаарал төвлөрөхөд тунхэцүү байх болно. Харин классик хөгжим хүүхдийн анхаарал төвлөрөлтөндсайнаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалж илрүүлсэн байна. Тэгэхээртанай хүүхэд сонгодог хөгжимд дуртай бол сонгодог хөгжимийг тавьжболох юм шүү.3.Даалгавар хийх тодорхой хугацаа гаргаХүүхдүүдийг гэрийн даалгавар хийлгэх сайн арга бол гэрийн даалгавархийж дууссан цагт гадаа гарч тоглох, компьютер тоглохыг нь зөвшөөрөхявдал. Үүнийг тогтсон заншил болго. Хэсэг хугацааны дараа хүүхэд таньөөрөө хичээлээ хийгээд суудаг болно.4. Та ч бас гэрийн даалгавар хийГэхдээ энэ нь мэдээж таны өөрийн ажил шүү дээ. Ажлаасаа багахан хийхзүйл гэртээ авч ирээд хүүхэдтэйгээ хамт хий. Энэ үед хүүхэд таньхичээлдээ төвлөрөх нь илүү байдаг юм. Болж өгвөл энэ цаг хугацаанд тамөн өөрийн утас, твнийхээ хэрэгцээг хязгаарла. Өөрөөр хэлбэл яг тухайнцаг үед танай гэр яг л номын сан мэт байх хэрэгтэй юм. Зөвхөн ажил,хичээл хийнэ.5. Гэрийн даалгавар хийх өрөөг бий болгоҮүний тулд та гэртээ шинэ өрөө нэмэх, эсвэл шинэ байшин худалдан авахшаардлагагүй. Харин гэрийнхээ хамгийн чимээгүй, хүн цөөн холхидоггазрыг сонгож ав. Гэхдээ тухайн газар ном, дэвтэрээр дүүрэн байвал сайн.Ингэснээр хичээл хийж буй хүүхэд өөрийгөө хичээл хийж байгаагаа сайтарухаарах хийгээд түүнд хүмүүс саад болохгүй юм.6. Текст мессэж бичихийг хориглоДуудлага хийх нь мессежийг бодвол бага анхаарал сарниулна. Учир ньдуудлага хийж дууссан л бол хүүхдийн анхаарал эргээд хичээлдээ очдог.Харин мессэж бичих нь өчнөөн олон цагийн анхаарлыг сарниулдаг мууталтай. Мессежээ уншина, хариу өгнө, эргээд хариугаа хүлээнэ. Ингээдөчнөөн олон цагийн турш ширээний хойно суусан ч үр дүнгүй байх явдалтун их. Үүнд анхаарал хандуулаарай.
  • 4. 7. ШагналХүүхдээ шагнахдаа анхааралтай ханд. Учир нь энэ нь эцэстээ хахуул болжтөгсдөг. Хэрвээ та хүүхдээ урамшуулмаар байгаа бол эд материал, хоолхүнс өгж огт болохгүй. Эс тэгвээс та хичээлийг нь хийлгэж гэж байнгачихэр жимс өгөх хэрэг гарна. Эцэстээ таныг заавал өгөх ёстой мэт аашилжэхэлнэ.8.МагтаалМагтаалын үгсийг хэлж бай. Хүүхдийг хичээл хийлгэж сургах, тодорхой цагхугацаанд ширээний ард суулгаж занших нь ердөө сарын л ажил байдаг.Харин үүний дараа тэд аяндаа хэмнэлдээ орж, дасдаг. Харин энэ үед ньхичээлээ сайн хийлээ гэж магтаж бай. Түүний оронд загнаж, буруушаах ньтэднийг илүү их хичээхэд нь саад хийх болно.9. Хүүхдийнхээ багштай хамтран ажиллаХүүхдийнхээ багштай уулзаж туршлага солилц. Тэднээс юунд илүү анхаарах,хэрхэн хичээлийг нь хийлгэх талаар асууж лавла. Тэд таны бодожбайгаагүй зүйлсийг сануулж магадгүй.10. Хүүхдийнхээ сурах арга барилыг нь олХүүхэд бүр юмыг сурах арга барил, хэв маягтай байдаг. Тэгэхээр таныхүүхдэд чухам ямар арга тохирохыг олж мэд. Зарим нь хөгжим сонсохүедээ хичээлээ шимтэн хийдэг бол зарим нь орондээрээ байхдаа илүүидэвхтэй хичээл хийх нь бий. Мэдээж цаашид хэрэг болох зөв зуршилбайх хэрэгтэй л дээ. Гэвч хэрвээ хүүхэд тань хөгжим сонсохдоо л хичээлхийхийг хүсдэг бол та үүнийг харгалзаж үзэхээс аргагүй юм.

×