ЖАГСААЛ                              1 ангиХэний баг хурдан жагсах вэ?Багш 3-4 өөр дүрс зурсан тараах материалыг сурагчдад...
хүүхдүүдийн урд гарна.”шагай” гэхэд эргэж алхан сүүлчийнхүүхдүүдийн ард очно.Алхаагаа зогсоохгүйгээр хурдан бөгөөд зөвгүйц...
Талбайн хоёр талд өнгө өнгийн дарцаг хатгасан хэдэн тойрогтхүүхдүүд хуваагдан , гараараа машины жолоог барьж буйг д үрслэн...
авна.Болжморууд зугтан нисэж үүрэндээ очно.Сандал дээр буюуүүрэндээ байгаа болжморуудыг муур барихгүй.БорооХүүхдийн тооноо...
Бөмбөг авч ирэхБагууд гарааны шугамны ард цуварч зогсоно. Гараанаас 10-12м зайдхайрцаганд баг бүр тоглогчдын тоотой тэнцүү...
тоглогч түүнийг дууриаж гүйнэ. Удирдагч гэнэт “Байрандаа” гэжхэлэхэд хоёулаа уралдаж хоосон байрыг эзлэж зогсох ёстой.Байр...
3 ангиЧоно тарвагацахНэг сурагч чоно бусад нь тарвага болж тоглоно.Талбайн голд чонынүүр түүний эргэн тойронд 15-20 м зайд...
газрынхаа нэрийг тогтоож авна. Шинэ нутаг      эзлэж чадааг үй  хүүхэд тоглоомоос хасагдана. Дараагийн дохиогоор өөр шинэ ...
Хосын уралдаанСурагчид    хос   хосоороо    хөтлөлөн    гарааны   шугамны    ардзогсоно.Багшийн дохиогоор гүйж,гараа тавил...
Авиралт,мөлхөлт.Тулалт              түлхэлт                              1 ангиБуухиа тоглоомСурагчдыг 4-5 баг болгоно. Хэ...
Хөдөлгөөний эвслийг            хөгжүүлэх тоглоом                              1 ангиХориотой хөдөлгөөнХүүхдүүд тойргоор зо...
авч хөлийн хоорондуур аргаш дамжуулна.Гурав дахь нь толгойдээгүүрээ дамжуулах гэх мэтээр үргэлжлэн хамгийн арын тоглогчбөм...
Хүүхдүүд хоорондоо нэг алхамын зайтай тойргоор зогсоно.Тойргийнгадна талд “булаагч” хүүхэд зогсоно. Хүүхдүүд баруун зүүн т...
Дээс ашиглан 40 см зайтай нарийн зурвас бэлдсэн байна.Багуудцуваагар зогсоно.Зурвас дундуур сандал хүртэл нүдээ анин алхаа...
нөгөөнийнхөө тэнцвэрийг алдагдулахадаа өөрөө хоёр хөл дээр гишгэжболохгүй. Хэд хэдэн удаа тоглоход хэн нь илүү тэнцвэртэй ...
Гимнастикийн сандал дээр 3-4 хүүхэд хоорондоо 2 алхамын зайтайзогсоно.Нэг хүүхэд сандлын үзүүрээс алхан,сандал дээр зогсож...
гимнатикийн    сандал   дээр     гарч   буух   цэгийн    харалдаазогсоно.”Шүхэрчид үсрээд” гэсэн дохиогоор шүхэрчид онгоцн...
3 ангиШумуулыг барьяСавааны үзүүрт уяанд “шумуул” болох жижиг даавууг тогтоосонбайна.Хүүхдийн өргөсөн гараас 10-15см дээгү...
амьтны нэрийг хэлж чадахгүй байвал хөдөлгөөнөө дахин дахинүзүүлнэ.Бүр таахгүй байвал үсрэгч хүүхэд өөрөө дуурайсанамьтныха...
хүүхэд 10-с цөөнгүй удаа шидэх бөгөөд хувинд оруулсан бөмбөгийнтоогоор оноо авна.Анчин ба чоноАнчид 10м диаметртэй тойргий...
байна.хүүхүүд бие биерүүгээ бөмбөгийг өнхрүүлж дамжууулах баэмээ өвөө хоёр бөмбөгөнд хүрэхийг эрмэлзэнэ. Хэрэв өвөө эмээхо...
Хүүхдүүд тойрог болж зогсон.Тойргийн голд нэг нь туулай болжзогсоно. Хүүхдүүд багшийн хамт дараах үгийг хэлнэ.Бор туулай н...
Upcoming SlideShare
Loading in...5
×

Surachdad12

2,005

Published on

0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
2,005
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
40
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

No notes for slide

Surachdad12

  1. 1. ЖАГСААЛ 1 ангиХэний баг хурдан жагсах вэ?Багш 3-4 өөр дүрс зурсан тараах материалыг сурагчдад өгнө.Талбайдмөн адил тухайн дүрсүүдийг зурж тэмдэглэсэн байна.Багшийнкомандаар сурагчид өөрт байгаа дүрс талбайн хаана байгааг олжбусадтайгаа хамтран тухайн дүрсийг тойрон мөр мөрөөрөө зэрэгцэнэсвэл шил шилээ харан зогсоно.Гэртээ харих замаа мэдэх үүНэг эгнээнд 8-10 сурагч зогссон байдлаас туулай шиг ургаш үсрэнявахад багш эргэх чиглэлийг 3-4 удаа өөрчлөн буцаж байрандааирэхээр тохируулж чиглэлийг хэлнэ.Жишээ нь: баруун тийшээ 3удааэргүүлээд ,зүүн тийшээ эргүүлэхэд гэртээ ирэх.Хэрвээ зөв эргэсэнбол буцаж гэртээ ирнэ.Буруу эргэсэн туулайнууд өөр байрандааочно.гэсэн үг.Энэ байдлаар туулайнуудыг эгнээ эгнээгээр ээлжлэнжагсаалаас гаргана.Алхаж,гүйж тоглох тоглоомууд 1 ангиХалуун хүйтэнХүүхдүүд талбайд чөлөөтэй тарж алхана.Багш “Халуун “гэхэд өлмийдээрээ, “Хүйтэн” гэхэд хагас сууж алхана.Ямарч хэлбэрээр алхсанбиеийн галбираа зөв хадгалах хэрэгтэйЧулуу-шагайХүүхдүүд цуваагаар алхан эхний хүүхдүүд чулуу,сүүлчийн хүүхдэдшагай байна..Багш “чулуу” гэхэд хүүхдүүд ургаш хурдан алхаж эхний
  2. 2. хүүхдүүдийн урд гарна.”шагай” гэхэд эргэж алхан сүүлчийнхүүхдүүдийн ард очно.Алхаагаа зогсоохгүйгээр хурдан бөгөөд зөвгүйцэтгэх ёстой.Цагийн зүүНэг хүүхэд цагийн зүү болж талбайн голд сууна.түүний нүдийгбоосон байна.бусад нь шугмын цаана тойргоор зогсоно.Багш нэгхүүхдийг гараар заахад тэр нь цагийн зүү рүү чимээгүй алхажойртоно. Алхааны чимээг сонсон хаанаас энэ чимээ гарсаныг гараараазаах ёстой .Хэрэв зөв заавал тоглогчид байраа солино.Буруу заавалтоглоом дахин үргэлжилнэ.Мэргэн буучийн алхааТалбайн төвд таван давхар тойрог бүхий бай зурна.Хамгийн доторталын тойргийн радиус 25см байх ба дараагийн тойргууд түүнээс25см-ээр томссон байна.Байн дээр 5,4,3,2,1 гэсэн тоог дотор талаасэхлэн бичсэн байна. Байнаас 10м зайд татсан гарааны шугмын араасхүүхдүүд ээлжлэн, нүдээ аньж алхан, байны төвд ирж зогсоод нүдээнээн зогссон газар нь мэргэн буучийн оносон цэг болж онооавна.Гурван удаа тоглоход хамгийн олон оноо авсан хүүхэд хожно.Ойн баавгайТалбайн нэг захад хүүхдүүд нөгөө захад баавгай байрлана.Хүүхдүүд баавгайд ойртон ирж : “Баавгай минь сэрээрэй хажуудчинь шилүүст ой байна. Баахан жимс, мөөг ургачихаж бушуухан очижидээрэй” гэж хэлэхэд баавгай хүрхрэн дуугарч хүүхдүүдийг хөөж ягбаавгай шиг алхана. Тэд зугтан алхаж талбайн захад байх гэртээирнэ.Хүүхдүүд гүйж болохгүй. Хурдан алханаМуур хулганаХулганууд талбайд гүйлдэж байна.Муур талбайн голд сууж“унтана”.Багш “муур сэрлээ” гэхэд хулганууд талбайн захад байгаа үүрлүүгээ гүйнэ.Муур тэднийг хөөж барина.Өнгө өнгийн машин
  3. 3. Талбайн хоёр талд өнгө өнгийн дарцаг хатгасан хэдэн тойрогтхүүхдүүд хуваагдан , гараараа машины жолоог барьж буйг д үрслэнзогсоно.Багш талбайн голоос ямар нэг өнгийн дарцаг тэр өнгийнөргөхөд машинууд зогсоолоос гарч гүйн, нөгөө талын зогсоолдочно.Гараараа жолоогоо удирдан чиглэлээ өөрчилж хоорондоомөргөлдөхгүй гүйнэ.Дараа нь багш өөр өнгийн дарцагөргөнө.Заримдаа хоёр юмуу гурван дарцаг зэрэг өргөж болно.Бид хөгжилтэй хүүхдүүдБаригч хүүхэд талбайн голд сандал дээр сууна.Түүнээс 10 орчимзайд шугам татсан байна.Бусад нь түүнд ойртон ирж: “Бид хөгжилтэйхүүхдүүд,хурдан зугтаж ча дна.Бидийг бариарай “нэг, хоёр, гурваа“гээд зугатахад баригч хүүхэд тэднийг хөөж ,талбайн шугам хүрэхээсөмнө барина.2-3 удаа тоглоод баригдсан хүүхдийг тоолж, баригчийгсолино.Хамгийн олон хүүхдийг барьсан нь хожно.Туузыг авХүүхэд бүр өнгийн туузыг бүсэндээ хавчуулж ,аргаш унжуулан тойрогболж зогсоно. Тойргийн голд баригч хүүхэд байрлана.”Гүйгээрэй”гэсэн дохиогоор хүүхдүүд талбайд тарж гүйхэд тэднийг хөөжгүйцэн,туузыг авахыг хичээнэ. 1-2 минут тоглоход хэдэн тууз авсныгтоолоод баригч хүүхдийг солино.Бөмбөгөө гүйцьеХүүхдүүд эгнэн зогссон байна.Багш бөмбөгийг 3-5м холөнхөрүүлэхэд хүүхдүүд ээлжлэн гүйж бөмбөгийг гүйцэн хурданэргүүлж авч ирнэ.МорьХүүхдүүд хонх барин ээлж дараагаар морь болж ,өвдгөө өндөр өргөнхөнгөн цогиж гүйнэ.Гүйж байхдаа хонхоо жингэнүүлэн гүйх ёстой.Болжмор ба муурХүүхдүүд гимнастикийн урт сандал дээр зэрэгцэн сууна.Тэд болжморболно. Багш муур болно.Муур явган сууж унтаж байх үед болжморуудгараа дэвэн тойргоор гүйлдэнэ.Муур сэрээд болжморуудыг хөөж барьж
  4. 4. авна.Болжморууд зугтан нисэж үүрэндээ очно.Сандал дээр буюуүүрэндээ байгаа болжморуудыг муур барихгүй.БорооХүүхдийн тооноос цөөн тоотой тойргууд зурсан байна.Хүүхд үүд гаргараасаа хөтөлцөн гүйлдэж талбайгаар зугаална Багш .”Бороо орлоо”гэхэд дуртай тойрог руу гүйцгээнэ.Нэг тойрогт нэг хүүхэд орохёстой.Тойроггүй үлдсэн хүүхэд тоглоомоос хасагдана 2 АнгиМорьтонгууд алхажХүүхдүүдийг хоёр тэнцүү хэсэгт хувааж , нэг хэсэг нь морь ,нөгөөхэсэг нь адуучин болно. Талбайн нэг талд адуучид нөгөө талынхашаанд морьд байрлана.Багш “мориндоо”гэсэн дохио өгөхөд адуучидд алхан ирж 2м орчим урттай олс дээсээр мориохөллөнө.”Алхаарай”гэсэн дохиогоор морьтой хүмүүс энгийн алхаагааралхана.”Давхиарай” гэсэн дохиогоор морьд өвдгөө өндөр өргөналхана. “Тараарай” гэсэн дохиогоор тал тал руу тарна.”Цогиорой” гэсэндохиогоор хөнгөн үсрэлттэй алхана”.Дрр” гэхэд зогсоно.Хүүхдүүдүүргээ харилцан сольж тоглоно.Дүр бүтээж алхах8-10 хүүхэд нэг баг болно. Багаараа хамтран багшийн хэлсэн д үрийгбүтээж алхана.Жишээ нь “Могой явж байна.”гэхэд тэд ар араасаацувран өмнөх хүүхдийн бүсэлхийнээс барьж могойчилжалхана.”Могой эвхэрлээ” гэхэд цуваа жагсаалын чиглүүлэгч зүүн гартийш эргэж эхлээд том тойргоор ,дараа нь тойргоо жижигсгэналхана.Бусад нь чиглүүлэгчийн араас алхаж давхар тойрог үүсгэнэвхэрсэн могойн дүрс үүсгэнэ.Дүрээ хэрхэн гүйцэтгэх талаарбагаараа ярилцан гүйцэтгэнэ.Бөмбөгтэй буухиаСурагчдыг охид хөвгүүдийн тоо тэнцүү 3-4 багт хуваана.Баг тус бүргарааны шугамны ард цуварч зогсоно.Багийн эхний тоглогч бөмбөгбарьсан байна. Багшийн “Марш” дохиогоор бөмбөгтэй тоглогч г үйж ,10м зайд байрлуусан шонг тойрон буцаж ирээд бөмбөгөө дараагийнтоглогчид дамжуулна.Буухиаг түрүүлж дуусгасан баг хожно.
  5. 5. Бөмбөг авч ирэхБагууд гарааны шугамны ард цуварч зогсоно. Гараанаас 10-12м зайдхайрцаганд баг бүр тоглогчдын тоотой тэнцүү тооны тенниснийбөмбөгийг хийсэн байна.Багшийн дохиогоор эхний тоглогч гүйжхайрцаг дотроос нэг бөмбөгийг аван буцаж ирээд дараагийнтоглогчийн алган дээр зөөлөн цохино. Хоёрдахь тоглогч үйлдлийгдавтах ба хамгийн сүүлийн тоглогч бөмбөгөө авч ирэх хүртэл тоглоомүргэлжилнэ.Түрүүлж бөмбөгөө авчирж дуусгасан баг хожно.Дарцагийг цуглуулахТалбайд хооронд нь 10м зайтай хэдэн эгнээ зураас татаж түүн дээрээтоглогчдын тооноос хоёроор цөөн дарцаг хатгана. Жишээ нь 15хүүхэд тогловол эхний эгнээнд 13 дарцаг,хоёрдахь эгнээнд 11 дарцаггуравдахь эгнэээнд 9 дарцаг гэх мэтээр хатгана.Багшийн дохиогоорхүүхдүүд хурдан гүйж нэгдүгээр эгнээнээс нэг нэг дарцаг авахёстой. Дарцагыг авч чадаагүй үлдсэн хоёр сурагч тоглоомоосхасагдана.Үлдсэн 13 хүүхэд 2дахь эгнээнээс дарцгийг авсны дараа 11хүүхэд үлдсэн байна.Ийм байдлаар тоглоом үргэлжилж хамгийнхурдан гүйдэг нь шалгарна.Хүүхдийн тоо олон байвал хэтэрхий олонудаа гүйх учраас ангийг 2-3 хэсэг болгон тус тусад нь тоглуулна.Эсвэлхамгийн сүүлд шалгарч үлдсэн 5 сурагчийг урамшуулах үнэлгээ өгчболно.ЗагасчлахТэнцүү тооны тоглогчтой 3-4 баг болно. Сурагч бүр 1м орчим уртуяанд цаасаар хайчилсан загасыг бэхэлж ардаа унжуулан уяагбүсэндээ хавчуулсан байна.Загас шаланд хүрч байх бөгөөд энэ ньзагас сэлж байгааг илтгэнэ.Баг бүр өөр өөрийн өнгийн загастайбайна.Багшийн дохиогоор хүүхдүүд гүйлдэж бие биенийхээ загасыгхөлөөр гишгиж барих ба өөрийн загасыг алдахгүйг хичээнэ.Загасааалдсан сурагч тоглоомоос хасагдана. Хэдэн минут болоод баг б үрийнбарьсан загасыг тоолно.Хамгийн олон загас барьсан баг хожно.Миний хойноосТоглогч бүр өөрийгөө тойруулан жижиг тойрог зурж талбан эргэнтойронд байрлана.Нэг тоглогч удирдагч болж тойргийн голд орон хэннэгнийг нэрээр дуудан ”Миний хойноос” гээд гүйнэ. Тэрээр ийш тийшчиглэлээ өөрчлөн өвдгөө өргөж ,том,жижиг алхаж гүйхэд дуудагдсан
  6. 6. тоглогч түүнийг дууриаж гүйнэ. Удирдагч гэнэт “Байрандаа” гэжхэлэхэд хоёулаа уралдаж хоосон байрыг эзлэж зогсох ёстой.Байрг үйүлдсэн нь тоглоомыг үргэлжлүүлэн удирдана.Аварга загаснуудХүүхдүүд тойрон гүйлдэж байхад багш “Аварга загаснууд иржбайна.”гэж чангаар хэлнэ.Хүүхдүүд: “Хэдэн аварга загас вэ?” гэжасууна. Багш нэг тоо хэлэхэд хүүхдүүд гүйлдэн тэр тооны дагуубүлэг болж нэгдэнэ.Багшийн хэлсэн тооноос бүлэг болж чадааг үйхүүхэд тоглоомоос хасагдана.
  7. 7. 3 ангиЧоно тарвагацахНэг сурагч чоно бусад нь тарвага болж тоглоно.Талбайн голд чонынүүр түүний эргэн тойронд 15-20 м зайд тарваганы 4-5 үүрийгзурсан байна. Тарваганууд чоныг үүрэнд ойртон ирж ,тойрон зогсооддоорхи үүргийг хэлэлцэнэ. • Чоно гуай чоно гуай цог өгөөч ? • Цогоор яах нь вэ? • Цавуу хайлья • Цавуугаар яах нь вэ? • Нум сум нааяа • Нум сумаар яах нь вэ? гэхэд тарвага зугатахад бэлтгэсэн байдлаар • Таны толгойг хаг харвая гэж хэлээд тал бүр тийш зугатаж үүрэндээ орно.Чоно тарвагыг үүрэндээ орохоос өмнө барьж авахын эрмэлзэнэ. Баригдсан тарвага нь чоно болж анхны чононд тусална.Хамгийн сүүлд баригдаагүй үлдсэн тарвага хожно. Ангаахайгаа хооллоё Талбайн төвд тойрог зурж янз бүрийн жижиг б өмб өг , шоо,тайрдас, тоглоом зэргийг тараан тавьсан байна.Эдгээр нь шувууны хоол юм. Талбайн дөрвөн буланд ижил шувууны үүрийг зурсан байна. Дохио өгмөгц шувуунууд үүрнээсээ гарч гүйн хоолноос нэгийг авч ,буцаж гүйн өөрийн үүрэндээ тавиад дахин хоол авчирна.Ийм байдлаар үргэлжлүүлэн хэн нь ангаахайдаа их хоол авч ирсан нь хожно. Шинэ нутаг Талбайд жижиг тойргууд зурж ,тойрог бүрд сум баг хот,д үүргийн нэр, газар орны нэр бичсэн байна.Хүүхдүүд тойргуудад орж зогссон байна.Багш “зугаалаарай “ гэж хэлэхэд б үгдээрээ тойргоос гарч гүйлдэнэ.Багшийн “Шинэ нутаг руугаа” гэж хэлэхэд хүүхдүүд тойрог руу гүйж хүүхэд бүр шинэ нутаг эзэлэн зогсох ёстой.Очсон
  8. 8. газрынхаа нэрийг тогтоож авна. Шинэ нутаг эзлэж чадааг үй хүүхэд тоглоомоос хасагдана. Дараагийн дохиогоор өөр шинэ нутаг эзлэхээр гүйнэ. Ойн баавгай Талбайн голд баавайн ичээ зурна.Ичээнд 2-3 хүүхэд баавгай болж зогсоно.Ичээний хоёр талд жижиг бөмбөгийг тараан тавьж “мөөг” болгоно. Энэ бол ой хөвч гэж хүүхдүүдэд ойлгуулна. Баавгайг ичээндээ байх үед хүүхдүүд ой руу орж “Мөөг жимс түүе.Баавгай биднийг харахгүй” гэж хэлж дуусмагц баавгай ичээнээсээ гарч хүүхдүүдийг барихаар хөөнө.Хүүхдүүд баавгай ирэхээс өмнө амжиж бөмбөгнөөс аваад зугатна.Зугатаж байхдаа бөмбөгөөр баавгайг шидэж ононо. Оногдсон баавгай хүүхд үүдийг хөөхөө болино.Оногдоогүй нь хөөж хүүхдүүдэд гар хүрнэ.Хүүхдүүд талбайн захад байрлах гэртээ хүртэл зугатна. Шаламгай түгээгч ба цуглуулагч Багууд гарааны шугамны ард тус тусдаа цуварч зогсоно.Баг б үрийн эхний тоглогч дотроо 10-12 ширхэг жижиг бөмбөгтэй хувин юмуу хатуу хайрцгийг барьсан байна.Дохио өгмөгц эхний сурагч гүйж ,гараанаас 5м-ийн цаана,хооронд нь 3м зайтай цувруулан байрлуулсан цагираг дотор бөмбөгүүдийг хувааж тавиад хурдан буцаж багийнхаа хоёр дахь тоглогчид хувингаа дамжуулна. Дараагийн тоглогч бөмбөгүүдийг цагирагт аваачиж тавина.Ийм байдлаар түгээж, цуглуулсаар багийн бүх тоглогчийг дуустал уралдахад буухиаг түрүүлж дуусгасан баг хожно.Багш нэг цагираг дотор тавих бөмбөгийн тоог тогтоож өгөх ба цагираг бүрд байх бөмбөгийн тоог нэгээр нэмэгдүүлэх хорогдуулах зэргээр тодорхой даалгавар өгч тоглуулбал илүү сонирхолтойАварга могойн цагираг3-4 хүүхэд богино олсны үзүүрээс барьж хоорондоо холбогдон эгнэнзогсоно.Эд бол аварга могой юм.Бусад хүүхдүүд талбайд чөлөөтэйгүйлдэнэ. Багш “Аварга могой дайрлаа” гэхэд аварга могойхүүхдүүдийг хөөж биеэ хумин толгой сүүлээ нийлүүлж цагирагланбарьж авна.Могойн цагирагт баригдсан хүүхэд могой болно.хамгийнсүүлд баригдалгүй үлсэн хүүхэд хожно.
  9. 9. Хосын уралдаанСурагчид хос хосоороо хөтлөлөн гарааны шугамны ардзогсоно.Багшийн дохиогоор гүйж,гараа тавилцалгүйгээр бариандорно.Нэг гараанд 4-6 хос гүйх ба туулах зай нь 30-50м байна. Гараабүрээс түрүүлсэн хоёр хос дараагийн гарааны түр үүлсэн хосуудтайуралдах байдлаар хамгийн хурдан хосыг шалгаруулна. Өөрийн гараандхоцорсон хосуудыг ч хооронд нь уралдуулах эрхтэй.Жишээ нь 30сурагчтай ангийг 15 хос болгох нэг гараанд 5 хос уралдахад нийт 3гараа болно.Гараа тус бүрийн эхний 2 хос буюу нийт 6 хос аваргынтөлөө уралдана.Гараа бүрийн дараагийн хоёр хосыг болон с үүлийнбайр эзэлсэн хосуудыг тус тусад нь уралдуулна.
  10. 10. Авиралт,мөлхөлт.Тулалт түлхэлт 1 ангиБуухиа тоглоомСурагчдыг 4-5 баг болгоно. Хэсэг тус бүрийн эхний сурагч уртааш ньзалган тавьсан хоёр матрас дээгүүр дурын мөлхөлтөөр яваад цаашгүйн 5м зайд тавьсан тэмдэгийг тойрон буцаж ирэхэд дараагийн сурагчмөлхөнө.Бүх сурагч даалгаврыг гүйцэтгэхэд түрүүлж дууссан багхожно.Хонгилоор мөлхөхСурагчдыг 4 баг болгон хуваана. Багийн тоглогчид цувран х өлд өөзайтай зогсож хонгил үүсгэнэ.Цувааны хамгийн арын сурагч цуварчзогссон сурагчдын хөлөн доогуур мөлхөн цувааны урд гараад хөлөөсалган зогсоно.Энэ байдлаар бүх сурагч мөлхөнө.Т үрүүлж дууссанбаг хожно.Мөлхөх талбайд зөөлөвч матрас тавьсан байхшаардлагатай.Уран жолоодлогоСурагчид талбайд хоорондоо мөргөлдөхөөргүй тарж, гар дээр тулжхэвтсэн байна.Жолооч нар анхаар “Ургашаа явлаа” гэхэд сурагчид х өлгараа зэрэг түлхэн багшийн хэлсэн чиглэлд явна.”Урд дугуй шаравлаа”гэхэд хөл хөдлөхгүй зөвхөн гараа хажуу тийш шилжүүлэн тойрно.Ард“дугуй шаравлаа” гэхэд гар хөдлөхгүй хөлөө хажуу тийш шилжүүлэнтойрно. Багшийн зааврын дагуу гүйцэтгэсэн сурагчид уран жолоодогчболно.
  11. 11. Хөдөлгөөний эвслийг хөгжүүлэх тоглоом 1 ангиХориотой хөдөлгөөнХүүхдүүд тойргоор зогсоно.Багш ийм хөдөлгөөн хийж болохгүй гэжхориглоно.Жишээ нь:гар ташаанд авах. Хориотой хөд өлгөөнөөс бусадхөдөлгөөнийг дууриаж хийхийг хүсэхэд хүүхдүүд багшийгаа дагажянз бүрийн хөдөлгөөн хийнэ.Багш санамсаргүй хориотой хөдөлгөөнийгхийхэд түүнийг дууриаж алдаа гаргасан нь ургаш нэг алхан тоглоомооүргэлжлүүлнэ.хэд хэдэн удаа тоглоход ургашаа илүү олон алхсансурагчийг хамгийн анхааралгүй гэж үзнэ.Тоглоомд хожигдсонсурагчаар оньсого таалгах,бүжгийн хөдөлгөөн хийлгэх,түргэн хэллэгуншуулах зэргээр шийтгэж ч болно. Энэ тоглоомыг хичээлийн т өгсг өлхэсэгт тоглуулахад тохиромжтой.Хэн нь тэнцвэртэй вэ?Гимнастикийн урт сандлын хоёр үзүүр талд багууд цуварч зогсонс.Багбүрээс нэг тоглогч сандал дээр гарч ирэн бие биеэ түлхэж , татажтэнцвэрийг алдагдуулан сандлаас унагахыг эрмэлзэнэ.Сандалаасунагаж чадсан тоглогч багтаа оноо авна.Хамгийн олон оноо авсан багхожноНамайг дуурайХоёр багаас нэг нэг тоглогч гарч хоорондоо 1м зайтай бие бие р үүгээхарж зогсоно. Тэдний дунд бөмбөг тавьсан байна. Нэг багийн тоглогчнь нөгөө багын тоглогчоо “намайг дууриан” дасгал хийхийг х үснэ. Янзбүрийн хөдөлгөөн хийж анхаарлыг сарниулан газарт буй бөмбөгийгавах ёстой.Дууриагч нь дасгалыг дууриах явцдаа бөмбөгийг алдахг үйгхичээ.Бөмбөгийг зөвхөн гараар барьж авна.хөлөө өшиглөхгүй.Альолон бөмбөг авч ирсэн нь тэр баг хожино.Бөмбөг дамжуулалтБагууд тоглогч бүрийн хооронд 1-2 алхам зайтай цуварч зогсоно.Эхний тоглогч волейболын бөмбөг барьсан байна.Дохио өгмөгцбөмбөгийг хоёр гараар аргаш дамжуулна.Хоёрдахь тоглогч бөмбөгийг
  12. 12. авч хөлийн хоорондуур аргаш дамжуулна.Гурав дахь нь толгойдээгүүрээ дамжуулах гэх мэтээр үргэлжлэн хамгийн арын тоглогчбөмбөгийг авмагц гүйн цувааны урд ирж зогсоно.Дамжуулалтыгтүрүүлж дуусгасан баг хожно.Бид хурдтай ба бас овсгоотой хүүхдүүдТалбайн төвд 1-1.5м урт олс тавин түүний хоёр үзүүрт 40х40 смхэмжээтэй хавтан байрлуулна.Үүнээс хоёр тийш 10м зайд багууд өөдөөдөөс харан цуваагаар зогсоно.Шүглийн дохиогоор баг б үрийн эхнийтоглогч гүйж хавтан дээр зогсонгуут олсыг татаж авах ёстой.Олсыг авччадсан нь багтаа оноо авна. Дараагийн шүглээр багийн хоёрдогчтоглогч гүйнэ. Бүх тоглогч тоглож дуусахад аль олон оноотой багхожно.Бөмбөгөө тойруулж уралдахХүүхдүүд нэг эгнээнд завилж суун, том бөмбөг барьсанбайна.Багшийн дохиогоор бөмбөгөө биеэ тойруулан нэг гараар нөг өөдшилжүүлнэ.Бөмбөг биеийн урд ирэхэд 1 гэж чанга тоолно.Бөмбөгөө 10удаа өөрийгөө тойруулахад хэн түрүүлж дууссан нь ялагчболно.Хэрэв бөмбөг хүрэлцээтэй бол 8-10 сурагч нэгэн зэрэг тоглоно. 2 ангиХэлбэр дүрсХүүхдүүд талбайд чөлөөтэй гүйлдэж байна.Шүглийн дохиогоорхүүхдүүд гүйж байсан байрандаа ямар нэг байрлалаар тодорхойхэлбэр дүрс үүсгэн зогсоно.Хэн хөдөлгөөнгүй бөгөөд гоё хэлбэр дүрсүүсгэж зогссоныг багш тэмдэглэн хэлнэ.Дараагийн дохиогоорхүүхдүүд мөн л гүйж тоглоом дахин эхэлнэ.Хөршдөө бөмбөг дамжуулах
  13. 13. Хүүхдүүд хоорондоо нэг алхамын зайтай тойргоор зогсоно.Тойргийнгадна талд “булаагч” хүүхэд зогсоно. Хүүхдүүд баруун зүүн тийшцээжээр эргэж бөмбөгөө хөршдөө дамжуулах ёстой. Хөршөө алгасандамжуулж болохгүй. Бөмбөгийг дамжуулах явцад “булаагч” хүүхэдбөмбөгөнд хүрэхийг эрмэлзэнэ.Хэрвээ бөмбөгийг булааж чадвалалдсан хүүхэд булаагч болж тоглоом үргэлжилнэ. Нэг удаа“булаагч”болоогүй хүүхэд тоглоомын ялагч болно.Зургийн үзэсгэлэнБагш тоглоомын дүрмийн тайлбарласны дараа хоёр х үүхдийг“үзэгчид”, нэг хүүхдийг “үзэсгэлэнгийн захирал”аар томилно.дараа ньхүүхдүүд талбайд чөлөөтэй тарж өөрсдийн бүтээх зургийн тухай“захирал”тай болон хоорондоо ярилцана.Ямар нэг зургийгганцаараа,хоёулаа,гурвуулаа,дөрвүүлээ бүтээжболно.Жишээлбэл:Цаначин, тэшүүрчин,хөл бөмбөгийн хаалгач.загасчин,туулай, нохой,ямар нэг үсэг, онгоц гэх мэт.Багш “ үзэсгэлэнгээнээхэд бэлтгээрэй “ гэхэд хүүхдүүд “захирлын” удирдлагаар заалныханын дагуу байрлаж бодож олсон зургаа бүтээнэ.Бүгдээрээ бэлэнболонгуут “захирал”1,2,3-аа хүүхдүүд нийтээрээ “үзэсгэлэн нээгдлээ”гэж хэлнэ.”Үзэгчид” явж үзэсгэлэнг үзнэ.Үзэсгэлэнд бүтээсэн б үрийнбайрлалыг 15 секундээс илүүгүй хугацаанд харна. Дараа нь“захирал”ын нэг,хоёр, гурав гэсэн дохиогоор “үзэсгэлэнг хаалаа” гэжнийтээрээ хэлэн чөлөөтэй тарж явна.”Үзэгчид” хамгийн сайн 3 зургийгнэрлэнэ.Энэ гурван зургийг бүтээсэн хүүхдүүдийг багш урамшууланүнэлнэ.Тэгээд дахин “захирал” ,”үзэгчийг “томилон тоглоно.Тэнцвэр хөгжүүлэх тоглоомСурагчдыг 3-4 багт хувааж баг бүрийн өмнө гимнастикийн урт сандлыгуртааш нь тавина. Багууд сандлын нэг үзүүрт цуваагаар зогссонбайна. Багшийн дохиогоор баг бүрийн эхний сурагч гүйж ,сандал дээрцувруулан тавьсан бөмбөг шоо зэргийг түүж аваад сандлын цаанабайрлуулсан саванд хийгээд буцаж сандал дээгүүр гараа алдланалхаж гүйнэ.Хоёр дахь сурагч сандал дээг үүр гараа алдлан алхаадсаванд буй бөмбөг шоог авч буцахдаа сандал дээр цувруулан тавиадбарианд орно.Ийм байдлаар тоглоомыг үргэлжл үүлж үйлдлийгхамгийн тэнцвэртэй бөгөөд хурдан гүйцэтгэсэн баг хожно.2 анги Хэний баг хамгийн тэнцвэртэй вэ?
  14. 14. Дээс ашиглан 40 см зайтай нарийн зурвас бэлдсэн байна.Багуудцуваагар зогсоно.Зурвас дундуур сандал хүртэл нүдээ анин алхаадгимнастикийн сандал дээгүүр гараа алдлан өлмий дээрээ алхансандлын үзүүр хүрээд нэг хөлөөр савалт хийж үсрэн 1800 эргэнбуугаад буцахдаа сандал дээгүүр хажуугаараа алхаж бариандорохдоо дараагийн хүүхдэд гараа хүргэнэ.Ийм байдлаарүргэлжлүүлж буухиаг алдаагүй бөгөөд түрүүлж дуусгасан баг хожно.Сандал дээгүүр гүйхТалбайд 3-4 нимнастикийн сандлыг зэрэгцүүлэн тавьсан байна.Багууд сандлын нэг үзүүрт цуваагаар зогсоно. Багшийн дохиогоор багбүрийн эхний сурагч сандал дээгүүр гүйн сандлын нөгөө талд буугадэргэж сандал дээгүүр гүйн ирж дараагийн хүүхдэд гар хүрнэ.Буухиагтүрүүлж дуусгасан баг хожно.Тэнцвэртэй үсрэлтХүүхдүүд баг багаараа гарааны шугамны ард цуварч зогссонбайна.Баг бүрийн өмнө хүүхдийн хөлийн ул багтахуйц хэмжээний 10тойргийг хооронд нь 40-50 см зайтай цувруулан зурсан байна.Эсвэлжижиг цагираг тавина.Гарааны шугам дээрээс баг бүрийн эхний сурагчбагшийн дохиогоор нэг зэрэг үсэрч эхний тойрогт зогсох ёстой. Хэрэвбүгдээрээ зогсож чадвал багтаа нэг оноо авах бөгөөд багш дахиндохио өгч үсрүүлнэ.Тойрогт тэнцвэрээ хадгалж зогсоогүй ньтоглоомоос хасагдана.Багийн бүх хүүхэд дасгалыг гүйцэтгэснийдараа хамгийн олон оноотой баг хожно.Гүйлтээс тэнцвэрээ хадгалан зогсохСурагчид дунд зэргийн хурдтай гүйх үед багш шүгэлдэнэ.Ш үглийндуугаар хүүхдүүд гүйж байсан газраа огцом зогсох ёстой. Хэрэвтэнцвэрээ хадгалан зогсож чадахгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлбэлтоглоомоос хасагдаж ажиглагч болно.Энэ тоглоомыг “Х үн ба х өш өө“гэсэн үгээр тоглуулж болно.Багш “Хүн “ гэхэд хүүхдүүдгүйнэ.”Хөшөө” гэхэд зогсоно.Хөшөө болон зогсож чадахгүй ургашгишгэсэн нь тоглоомоос хасагдана.Довтолгоо хамгаалалтХүүхдүүд хос хосоороо талбайд таран байрлана.Тэд нэг х өл дээрээдогонцон үсэрч бие биенийгээ мөрөөрөө түлхэн тэнцвэрийг алдууланхоёр хөлөөр нь гишгүүлэхийг эрмэлзэнэ.Хэн нэг нь түлхэлтээс зайлж
  15. 15. нөгөөнийнхөө тэнцвэрийг алдагдулахадаа өөрөө хоёр хөл дээр гишгэжболохгүй. Хэд хэдэн удаа тоглоход хэн нь илүү тэнцвэртэй байсныгтодруулна. 3 ангиБуухиа тоглоомГараанаас гитнастикийн сандал дээгүүр гүйн, сандлын төгсгөлдтавьсан бөмбөгийг аваад хөлөө ээлжлэн өвдөг нугалан өргөж бөмбөгөөөргөсөн хөлөө тойруулан алхан 6м зайг туулаад, бөмбөгөө тавьж цаашсандал дээгүүр хөлөө хагас нугалан алхаж сандлаас буухдаа нэгхөлөөр саван 1800 эргэн газардана.Дараа нь нарийн зурвас дээг үүрбайрлуулсан цагираг доогуур шурган гарч барианд орно.Энэ тоглоомыгтоглуулахдаа багийн гишүүн тус бүрийг өртөө бүхэн дээр зогсоогоодхийлгэж болох ба гишүүн тус бүр цувран бүх үйлдлийг эхнээс ньдавтан гүйцэтгэж болно.Тэнцвэртэй бас хүчтэйГимнастикийн сандал дээр хоёр хүүхэд өөд өөдөөсөө харан, гарааурдаа өргөж алгаа нийлүүлэн тулж зогсоно.Багшийн дохиогоор з өвх өналгаараа алга руу нь түлхэж тэнцвэрийг алдуулан сандлаас унагахыгэрмэлзэнэ. Гараа ийш тийш хөдөлгөн зайлуулж болно.Бие р үү ньтүлхэж болохгүй. Хүүхдүүд ээлжлэн тоглох бөгөөд хамгийн олонхүүхдийн тэнцвэрийг алдуулж,сандлаас буулгасан сурагч тоглоомынялагч болно.Тэнцвэртэй сүлжилт
  16. 16. Гимнастикийн сандал дээр 3-4 хүүхэд хоорондоо 2 алхамын зайтайзогсоно.Нэг хүүхэд сандлын үзүүрээс алхан,сандал дээр зогсож буйхүүхдүүдийг сүлжин цааш явж сандлаас бууна.Хүүхдүүдийгсүлжихдээ тэнцвэрээ хадгалан сандлаас унгахгүйг хичээнэ.Нэг хүүхэд3-4 оролдлого хийхдээ нийт хэдэн хүүхдийг сүлжин гарч чадсанаар ньбайр эзэлүүлнэ.Тэнцвэртэй газардалт40-60 см өндөр тавцангаас 1м зайд хүүхдийн хоёр хөл багтахаартойрог зурсан байна. Хүүхдүүд ээлжлэн тавцангаас үсэрч энэ тойрогдотор буун хөдөлгөөнгүй зогсох ёстой. 4-6 удаа харайж буухдаа хэдэнудаа тойрогт тогтож чадсанаараа оноо авна. Үсэрч харайх тоглоом 1 ангиБолжморуудТалбайд 4-6 м диаметртэй тойрог зурна.Тойргийн голд нэг сурагч муурболж зогсонс.Бусад нь болжмор болон тойргийн гадназогсоно.Багшийн дохиогоор болжморууд тойрог руу үсэрч орох баүсэрч гарна.Муур тэднийг тойрогт орж ирэх үед нь барихёстой.Баригдсан нь муур болж тоглолтүргэлжлэнэ.Хувилбар:Болжморууд нэг хөлөн дээр үсрэнэ.Чонын үүрТалбайн төвд 1-1.5м өргөн зурвасыг олс юмуу туузаар татаж чонынүүр байгуулна.энэ үүрэнд чоно байрлана.Багшийн дохиогоорямаанууд талбайн нэг захаас нөгөө талруу гүйнэ.Ингэхдээ чонынүүрэн дээгүүр харайж гарна.Чоно үүрнээсээ гарахгүйгээр ямаагбарихыг хичээнэ.Баригдсан хүүхэд чоно болж тоглоомыгүргэлжлүүлнэ. Хувилбар:Чонын үүрэнд 2-3 чоно байрлана.ШүхэрчидЗааланд гимнастикийн урт сандлын хооронд4-5м зайтай зэрэгц үүлэнбайрлуулна.Энэ нь шүхэрчдийн үсрэх онгоц юм.Онгоц бүрийн хоёрталд 60 см зайд хүүхэд зогсож багтах хэмжээний 4 тойрог зурсанбайна.Энэ нь шүхэрчдийн буух цэг юм.”Шүхэрчид буухад бэлтгээрэй “гэсэн багшийн дохиогоор баг бүрээс 4 хүүхэд цуварч алхан,
  17. 17. гимнатикийн сандал дээр гарч буух цэгийн харалдаазогсоно.”Шүхэрчид үсрээд” гэсэн дохиогоор шүхэрчид онгоцноос нэгэнзэрэг үсэрч буух цэгт хөнгөн газардана.Цэгт оновчтой газардсанхүүхэд багтаа нэг оноо авна. Хувилбар: Шүхэрчид сандал дээг үүрцуварч алхан сандлын үзүүр талд 70см зайд байрлуулсан цэгттойрогт буух 2 ангиБуухиа5 ш цагирагийг хооронд нь 30см зайтай цувруулан тавьж цаад талдсандлын уртааш нь байрлуулна.Сурагчдыг 4 баг болгон хуваана.Багбүрийн эхний сурагч гараанаас гарч гүйгээд цагирагаас цагирагттуулай шиг дэгдэн үсрээд цааш гүйн сандал дээр хоёр гараар туланхөлөө нийлүүлэн сандлын хоёр талруу ээлжлэн хоёр удаа давжүсрээд буцахдаа шулуун гүйж барианд орно.Үйлдлийг бүрэн гүйцэдалдаагүй гүйцэтгэсэн багийг ялагчаар тодруулна.Хэн хол харайх вэ?Багууд зэрэгцэн цуварч зогсоно.Гарааны шугамны араас багийн эхнийгишүүн хоёр хөлөөр түлхэж байрнаас уртад харайна.харайгаад буусанцэгийг өсгийний араар зурж тэмдэглэнэ.Эндээс багийн хоёрдахьгишүүн харайна.Ийм байдлаар багийн бүх гишүүн харайсны эцэсталь баг хол харайсан нь хожно.Болжмор ба муурХүүхдүүд гараасаа хөтөлцөн тойрог болж зогсоод тэр тойрогтоогазарт зурна.Тойргийн голд муур зогсоно.Тойрог дотор тарианы үр |жижиг бөмбөг, шоо,савх мод |асгасан байна.Тойрогийн гадна буйхүүхдүүд болжмор болж хоёр хөл дээрээ дэвхцэн үсэрч тойрогт оронтарианы үрийг авч тойргийн гадна гарч ирнэ. Муур нэг юмуу хоёр х өлдээрээ үсэрч болжморыг тойрогт орж ирэх үед барих ёстой.Баригдсанболжмор цуглуулсан үрээ тойрогт буцаан асгана. Тэгээд дахин үрцуглуулж эхэлнэ. 5-7 минут тоглосны дараа хамгийн их үр цуглуулсаннь шаламгай болжмор болно.
  18. 18. 3 ангиШумуулыг барьяСавааны үзүүрт уяанд “шумуул” болох жижиг даавууг тогтоосонбайна.Хүүхдийн өргөсөн гараас 10-15см дээгүүр байхаар саваагбарина.Хүүхдүүд үсэрч шумуулыг алгаараа хавчин барихыгэрмэлзэнэ.Шумуулыг хэн олон удаа барьсан нь тоглоомын ялагчболно.Вандангаас харайхТалбайд 30см хэмжээтэй түлхэлтийн вандан 60,80,100,120,140смхэмжээтэй харайлтын талбай бүхий урт зурвас зурна.Харайлтынталбай бүрийн дараа 30см өргөн вандан зурах ёстой. Сурагчидталбайн талбайн хоёр талд хуваагдан зогсооно.Багш нэр дуудахад багбүрийн гишүүд ээлжлэн байрнаас уртад харайна.Т үлхэлтийнвандангаас түлхэн харайлтын талбайг давж дараагийн вандан дээртогтох ёстой. Буусан газраасаа дахин хоёр хөлөөр түлхэж дараагийнталбайг давж харайна.Вандан дээр тогтож чадааг үй буюу вандандхүрээгүй сурагч тоглоомоос гарна.Эхний ванданд буувал1 оноо,хоёрдахь ванданд буувал 3 оноо гэх мэтээр урт талбайг давж харайсаннь олон оноо авна.үүгээр нь сурагчдыг үнэлж болно.Уутат имжБагууд цуваагаар гарааны шугамын ард зогсоно.Баг б үрийн эхнийхүүхэд хоёр өвдөгнийхөө хооронд бөмбөг хавчуулсан байна.Дохиоөгмөгц эхний тоглогчид хоёр хөл дээрээ үсэрч гараанаас 6-8 м зайдбайрлуулсан тугийг тойрон ирж дараагийн тоглогчид бөмбөгөөдамжуулна.Хоёр дахь тоглогч мөн адил гүйцэтгэнэ.Хэрвээ бөмбөгөөунагаавал заавал авч хөлдөө хавчуулан үргэлжлүүлнэ.Буухиагтүрүүлж дуусгасан баг хожно.Хэн явж байна вэ?Баг бүрээс нэг тоглогч гарч ирэн үсэрч явдаг ямар нэг амьтныхөдөлгөөнийг дуурайн хэд хэд үсэрнэ.Багийнхан нь түүний дуурайсан
  19. 19. амьтны нэрийг хэлж чадахгүй байвал хөдөлгөөнөө дахин дахинүзүүлнэ.Бүр таахгүй байвал үсрэгч хүүхэд өөрөө дуурайсанамьтныхаа нэрийг хэлнэ.Багийн бусад гишүүд тэр амьтан яажүсэрдгийг төсөөлж байгаагаа хийж үзүүлнэ.Хамгийн олон амьтнынэрийг хэлж чадсан баг хожно.Жишээ нь: мэлхий хоёр х өл өөрүсрэх,царцаа дэвхрэх, туулай дэгдэж үсрэх гэх мэт амьтдынхөдөлгөөнийгдуурайна. Шидэж тоглох тоглоом 1 ангиБөмбөгийг онохТалбайн голд гимнастикин сандал дээр сагсны 3 бөмбөг тавьж түүнээс5-6 м зайд сурагчид эгнэн зогсоно.Тэд жижиг б өмб өг барьсан байна.Багшийн дохиогоор сурагчид жижиг бөмбөгөө шидэж том бөмбөгийгонохыг эрмэлзэнэ. Оновчтой шидсэн нь нэг оноо авна.Мэргэн буучХүүхдүүдээс 2-3м зайд хувинцар хувих ба томхон хайрцагбайрлуулан түүн рүү хүүхдүүд теннисний бөмбөг шидэж оруулна.нэг
  20. 20. хүүхэд 10-с цөөнгүй удаа шидэх бөгөөд хувинд оруулсан бөмбөгийнтоогоор оноо авна.Анчин ба чоноАнчид 10м диаметртэй тойргийг тойрч зогсоно. Тойргийн голд чонобайрлана. Багш волейболын бөмбөгийг анчинд өгөхөд түүгээр шидэжчоныг онох ёстой.Анчид бөмбөгөө хоорондоо дамжуулан чоно руушидэж болно.Чоно тойргоос гарахгүйгээр бөмбөгнөөс бултан янзбүрээр хөдлөнө.Чоно болох хүүхдийг саналаар нь сонгож болохоосгадна багш томилж болно. Хүүхдүүд чонын үүргийг ээлжлэнгүйцэтгэнэ. 2 ангиАнчин ба нугасАнчин хоёр сурагч талбайн хоёр талд зогсоно.Бусад гь нугас болжталбайд тарж байрлана. Анчид жижиг зөөлөн бөмбөгийг шидэжнугаснуудыг онохыг хичээх бөгөөд бөмбөгөнд оногдсон сурагчтоглоомоос хасагдана. Хамгийн сүүлд үлдсэн 3 сурагчийгурамшуулна.Амжилттай шидэлтЭгнэж зогссон байдлаас бөмбөгөө аль болох өндөр шидээд барьжавна.Барьж авч чадалгүй алдвал бөмбөг дараагийн хүүхдэд шилжинэ.Хэн олон удаа бөмбөгөө өндөр шидэж алдалгүй барьж авсан ньтоглоомын ялагч болно.ӨнхрүүшХүүхдүүд тойрог болон сууна.Тойргийн голд хоёр хүүхэд өвөө эмээболон сууна.Өвөө цаасан сахал зүүнэ.Эмээ алчуур зангидсан
  21. 21. байна.хүүхүүд бие биерүүгээ бөмбөгийг өнхрүүлж дамжууулах баэмээ өвөө хоёр бөмбөгөнд хүрэхийг эрмэлзэнэ. Хэрэв өвөө эмээхоёрын аль нэг нь бөмбөгөнд хүрвэл алдсан хүүхэд тойрогт орж өв өөэмээ хоёртоо шүлэг уншиж өгнө.Дараа нь өвөө эмээгийн аль нэг болжтоглоомыг үргэлжлүүлнэ.Цайзаа хамгаальяТойргийн голд гимнастикийн ямааг байрлуулж “цайз” болгоно.Хүүхдүүд айз тойрч зогсон жижиг бөмбөгөөр шидэж байг онох ёстой.Нэг хүүхэд цайзны дэргэд зогсоож цайзыг бөмбөгнөөсхамгаална.Хамгаалагч хүүхэд үсэг хэлэхэд хүүхдүүд тэр үсгээрэхэлсэн үг хэлээд бөмбөгөө хоорондоо дамжуулж байгаад бай руушидэж ононо.Жишээ нь:”С”үсэг хэлэхэд сар,саравч,сүх,сур,с үлд гэхмэт үг хэлнэ.хэрэв үгээ хэлэхгүй 3 секунд саатвал тэр хүүхдээхамгаалагч болно.Бөмбөг тойргийн төвд орж унавал хамгаалагч авчүсэг нэрлэн дуртай хүүхдэд шидэж өгнө.Биеийн тамирын хичээл дээрингэж хөдөлгөөнт тоглоомыг бусад хичээлтэй нь холбож тоглуулбалхүүхдийн сэтгэн бодох чадвар сэтгэхүйн хурд сайжрах сайн талтай.Миний биеХүүхдүүд тойрог болж зогсоно.Багш бөмбөг барьж тойргийн голдзогсоно.Багш өөрсдийн биед байгаа нэг ба хоёр олон тоотой эрхтэнийнэрийг хэлж, бөмбөг дамжуулах ёстойг тайлбарлаж өгнө. Эхлээд хүнийбиед байдаг нэг тоотой эрхтэнүүдийгнэрлэж бөмбөгөө дамжуулнаТухайлбал “надад нэг зүрх бий” гэж хэлээд бөмбөгийг өөр хүүхэд рүүдамжуулна.Бөмбөг авсан хүүхэд “надад нэг толгой бий” гэж хэлээдбөмөгийг өөр хүүхдэд дамжуулна.хэсэг тогломны дараа хосэрхтэнүүдийн нэрийг дээрхи байдлаар нэрлэж тоглоомыгүргэлжлүүлнэ.Харилцуур утасХүүхдүүд хос хосоороо нэг баг болно.шүдэнзний хоосон 2 хайрцгийгурт утсаар холбож харилцуур утас хамтран хийнэ.Дараа ньхарилцуураа ашиглан утсаар яриж тоглоно.Бор туулай нүүрээ угааж байна.
  22. 22. Хүүхдүүд тойрог болж зогсон.Тойргийн голд нэг нь туулай болжзогсоно. Хүүхдүүд багшийн хамт дараах үгийг хэлнэ.Бор туулай нүүрээ угааж байнаБодвол айлд очихоор зэхэж байгааЧихээ угаалааСүүлээ угаалааНүүр,гараа хуурай болтол арчлаа гэж хэлнэ.Харин туулай тэдний үгэнд тааруулж хөдөлгөөн хийнэ.Хөдөлгөөнөөхийж дуусмагц хоёр хөл дээрээ дэвхрэн яваад нэг х үүхдийн өмн өзогсоно.Тэр хүүхэд нь туулай болж солигдон тоглоомыгүргэлжлүүлнэ. 3 ангиГоолШидэх шугамаас 4м зайд хуванцар хувин юм уу цаасан хайрцагбайрлуулна.Сурагчид ээлжлэн өвдөг дээрээ зогсож 5 бөмбөг шидэжхайрцагт оруулна.Хэрэв бүх бүх бөмбөгөө хайрцагт оруулж чадвалхөлөө жийж суусан байдлаас шидэх эрхтэй болно.Үүнийг амжилттайгүйцэтгэсэн сурагч хэвтээ байдлаас шидэлтийг гүйцэтгэнэ.Хамгийнхэцүү байдлаас шидсэн сурагчдыг багш үнэлж урамшуулах хэрэгтэй.Шагналт байБагууд талбайн төвөөс 9-10м зайд өөд өөдөөс харан эгнэж зогсоно.Талбайн төвд 10-12ш байг чихмэл том бөмбөг хатуу цаас хайрцаг гэхмэтээр байрлуулна.Багуудын тоглогчид жижиг бөмбөгөөр ээлжлэншидэж байг онохыг эрмэлзэнэ.Хэрэв байг оновол оногдсон байг нэгалхам ойртуулна.Өгөгдсөн хугацаанд байг хэдэн алхам ойртуулснаарнь багуудыг байр эзлүүлнэ.Шидэгч волейболВолейболын торны хоёр талд хүүхдүүдийг хуваан байрлуулна.150-200г жинтэй жижиг бөмбөгийг тор давуулж шидэж тоглоно.Тор давжорж ирсэн бөмбөгийг барьж авсан байрнаасаа шиднэ.Нэг багийнтоглогчид хоорондоо бөмбөгөө дамжуулахгүй. Бөмбөг талбайд унавалтэр баг оноо алдана.

×