Your SlideShare is downloading. ×
Nom
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Introducing the official SlideShare app

Stunning, full-screen experience for iPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

Nom

810
views

Published on

Published in: Business, Technology

0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
810
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
10
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Дэлхий нь нарны аймгийн 3 дахь гариг юм. Дэлхий нь 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн[10], нэгдагуултай (Сар), 365.26 өдөрт Нарыг бүтэн тойрдог).[11]. Дэлхийн эргэлтийн тэнхлэг 23.5°хазайсан байдаг нь, дэлхий дээрхи улирлын өөрчлөлтийн шалтгаан болно[12].Дэлхий нь агаар мандалтай, гадаргуугийнх нь 71% нь далай (ус), үлдсэн 29% нь хуурай газар(тив, арал). Дэлхийн гадаргуу нь тектоникийн плитүүдэд хуваагдах ба тэдгээр нь тасралтгүйнүүж (хөвж) байдаг. Дэлхий нь гүн рүүгээ бүслүүрлэг тогтоцтой бөгөөд цөм, манти, царцдасаастогтоноДэлхийн үүсэл4.57 тэрбум жилийн өмнө[10] Дэлхий болон Hарны аймгийн бусад гаригууд, хийн мананцраас(Solar Nebula) үүссэн гэж таамаглаж байгаа бөгөөд Дэлхий нь эхлээд халуун хайлмаг байгаадаажмаар хөрж, хатуу царцдастай болсон байна. Дэлхийн дагуул Сар нь, Дэлхийг Ангараггаригтай ойролцоо хэмжээтэй биет ("Тейя" гэж нэрлэдэг) мөргөх үед үүссэн гэж таамагладаг [13].Аажмаар Дэлхийн температур 100 °C (212 °F) орчим болоход эртний агаар мандал дахь усны ууркоденсацлагдан, далай үүсэж эхэлсэн байна. Агаар мандалд хүчилтөрөгч, улмаар агаар мандлындээд давхрагад озон (O3) үүссэнээр, нарнаас ирэх хэт ягаан туяа багасаж, анхны нийлмэл эстамьтад, улмаар жинхэнэ олон эст амьтад үүсэж эхэлжээ[14].Дэлхийн гадаргуу байнга, тасралтгүй өөрчлөгдөж байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл эх газрууднүүж, хоорондоо нэгдэн супер тив үүсгэн, дараа нь задраж байснаас нилээд чухал супер тив нь600-540 сая жилийн өмнө үүсэж, 180 сая жилийн өмнө задрасан (Гондван, Лаурази 2 супертивийг үүсгэсэн) Пангей юм[15]. Дэлхий дээр хэд хэдэн томоохон мөстлөгүүд явагдсан гэжтаамагладаг ба эхнийх нь 750-580 сая жилийн өмнө (Неопротерозой), сүүлийнх нь 10,000жилийн өмнө дууссан байна[16].Дэлхийн хөгжлийн түүхэнд амьд организмийн томоохон сүйрлүүд тохиолдож байснаассүүлийнх нь 65 сая жилийн өмнө болсон динозавруудын мөхөл юм (Шалтгааныг нь дэлхий дээрсолир унасантай холбон таамагладаг). Уг сүйрлийн дараагаар жижиг амьтад жишээлбэл сүүнтэжээлтэн амьтад эрчимтэй тархаж эхэлсэн ба хэдэн сая жилийн өмнө Африкийн мичтэй төстөйамьтдыг хоёр хөл дээрээ явдаг болсон гэж таамагладаг[17].Дэлхийн бүтэцНарны аймгийн 4 гариг (Наранд ойрхон 4 гариг) хатуу, чулуурхаг гадаргуутай ("Хөрст гариг")бөгөөд тэдгээрээс Дэлхий нь хамгийн том, их нягттай, хүчтэй соронзон оронтой, газрын татаххүч хамгийн ихтэй гариг юм. Дэлхий нь ерөнхийдөө зуйвандуу бөмбөлөг хэлбэртэй боловч,үнэндээ гадаргуу нь тэгш биш учир Дэлхийн хэлбэрийг Геоид гэж нэрлэнэ.Химийн найрлагаДэлхийн масс ойролцоогоор 5.98 ×1024 кг. Гол бүрдүүлэгч элементүүд нь төмөр (32.1%),хүчилтөрөгч (30.1%), цахиур (15.1%), магни (13.9%), хүхэр (2.9%), никель (1.8%), кальци (1.5%),хөнгөнцагаан (1.4%) ба үлдэх 1.2% нь бусад химийн элементүүд юм[18].АНУ-ын геохимич Ф.Кларк-ийн тооцоогоор, Дэлхийн царцдасын 47% нь хүчилтөрөгч бөгөөд
  • 2. нийт чулуулагийн 99.22% нь цахиур, хөнгөн цагаан, төмөр, кальци зэрэг нийт 11 ислээс тогтдогбайна. Ф.Кларкийн хүснэгт (Дэлхийн царцдасын үндсэн ислүүд) Найрлага Химийн томъёо ТархалтЦахиурын исэл SiO2 59.71%Хөнгөнцагааны исэл Al2O3 15.41%Кальцийн исэл CaO 4.90%Магнийн исэл MgO 4.36%Натрийн исэл Na2O 3.55%Төмрийн (II) исэл FeO 3.52%Калийн исэл K2O 2.80%Төмрийн (III) исэл Fe2O3 2.63%Ус H2O 1.52%Титаний давхар исэл TiO2 0.60%Фосфорийн тавч исэл P2O5 0.22% Нийт 99.22%Дэлхийн дотоод бүтэцДэлхийн бүтэц (хэмжээ харгалзаагүй, cхем).Дэлхий нь гүн рүүгээ үелэсэн бүтэцтэй бөгөөд химийн найрлагынхаа хувьд: • Xамгийн гадна талдаа, cиликатлаг найрлагатай, хатуу царцдас, • Tүүний дотор талд шингэн манти, • Mантитай харьцуулахад харьцангуй аглуун гадаад цөм, • Xамгийн төвдөө хатуу дотоод цөм гэж хуваагдана.Харин Геологийн хувьд литосфери, астеносфери, дээд манти, доод манти, гадаад болон дотоодцөм гэсэн үе давхрагуудтай[19] . Гүн НягтКилометр Миль Үе давхрага гр/см3 0–60 0–37 Литосфери (Зузаан нь 5-200 км хүртэл өөрчлөгддөг) — 0–35 0–22 ... Царцдас (Зузаан нь 5-70км хүртэл өөрчлөгддөг) 2.2–2.9 35–60 22–37 ... Мантийн дээд хэсэг 3.4–4.4
  • 3. 35–2890 22–1790 Манти 3.4–5.6 100–700 62–435 ... Астеносфери —2890–5100 1790–3160 Гадаад цөм 9.9–12.25100–6378 3160–3954 Дотоод цөм 12.8–13.1Цөм • Гол өгүүллэг: Дэлхийн цөмДэлхийн дундаж нягт 5515 кг/м3, харин гадаргуугийн дундаж нягт 3017 кг/м3 тул Дэлхийнцөмийг харьцангуй илүү нягттай гэж үздэг ба энэ нь сейсмийн судалгаагаар батлагддаг байна.Дэлхийн үүслийн эхний үед, ойролцоогоор 4.5 тэрбум жилийн орчим, хүнд нэгдлүүд дэлхийнтөвд, хөнгөн нь дэлхийн царцдас руу шилжин, ялгаралт явагдсаны үр дүнд, Цөм нь үндсэндээтөмөр (80%), никель, мөн багахан хэмжээний бусад химийн элементээс тогтоно.МантиДэлхийн дотоод бүтэц. 1. Эх газрын царцдас - 2. Далайн царцдас - 3. Дээд манти - 4. Доод манти- 5. Гадаад цөм - 6. Дотоод цөмA: Мохийн заагB: Гутенбергийн заагC: Лехманий зааг • Гол өгүүллэг: МантиМанти нь Дэлхийн нийт эзэлхүүний 70%-ийг эзэлдэг, нийтдээ 2,890 км зузаан. Даралт манти бацөмийн заагт ~140 ГПа (1.4 Maтм), температур 500 °C-900 °C (932 °F-1,652 °F) хоорондхэлбэлзэх ба манти, гадаад цөмийн зааг дээр 4,000 °C (7,200 °F) байна.Царцдас • Гол өгүүллэг: Дэлхийн царцдасГеологийн үүднээс, Дэлхийн царцдас нь Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл(литосферийн дээд хэсэг) бөгөөд базальтлаг болон боржинлог чулуулагаас тогтоно. Дэлхийннийт эзэлхүүний < 1% эзлэнэ.
  • 4. Тектоникийн плит • Гол өгүүллэг: Плит тектоникЛитосфери нь тектоникийн плитүүд гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан (эвдэрсэн) байдагбөгөөд астеносфери дээгүүр нүүж (хөвж) байдаг байна. Нийтдээ 7 том плит, олон тооны жижигплитүүд байна.Дэлхийн гадаргууДэлхийн нийт гадаргуугийн 70.8% нь усаар (Далайгаар) бүрхэгдэнэ[20]. Далайн ёроолынгадаргуу нь тэгш бус бөгөөд уул нурууд (Далайн голч нуруу), галт уул, хавцал, дэвсэг зэрэгтэйбайна[21]. Үлдэх 29.2% нь хуурай газар бөгөөд цөл, тэгш тал, өндөр уулс зэрэг геоморфологийнолон элементүүдээс бүрдэнэ. Хуурай газрын гадаргуугийн 75% нь тунамал чулуулгаархучигдана[22]. Үлдэх хэсэгт нь магмын болон хувирмал чулуулаг тархана. Дэлхийн газрынгадаргуу дээр хамгийн өргөн тархалттай эрдэсүүд бол кварц, хээрийн жонш, амфибол,гялтгануур, пироксен, оливин, кальцит, доломит зэрэг юм[23]. Дэлхийн гадаргуу нь тектоникхөдөлгөөн болон элэгдэл, өгөршлөөс хамааран тасралтгүй өөрчлөгддөг байна.Дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош 418 м-т орших Сөнөсөнтэнгис, хамгийн өргөгдсөн цэг нь 8,848 м өргөгдсөн Эверест оргил юм. Эх газар дунджаардалайн төвшнөөс дээш 686 м өргөгдсөн байдаг[24].Усан мандалДэлхийн нийт гадаргуугийн ихэнхи нь усаар бүрхэгдсэн байдгаараа Нарны аймгийн бусадгаригуудаас ялгаатай бөгөөд "Цэнхэр Гариг" гэж нэрлэгддэг. Дэлхийн усан мандал үндсэндээДэлхийн далайнуудаас бүрдэх боловч, үүнд бас эх газрын тэнгис, нуур, гол мөрөн, газрынгадаргуугаас 2000 м хүртэл гүнд орших гүний усыг оруулдаг байна. Дэлхийн хамгийн гүн устайгазар бол Номхон далайд орших Марианы хотгор (10,911 м гүн)[25]. Далайн дундаж гүн 3,794 мбайдаг.Далайн нийт масс 1.35 х 1018 тонн буюу Дэлхийн нийт массын 1/4400, эзэлхүүн нь 1.386 × 109км³. Дэлхий дээрхи нийт усны 97.5% нь давстай ус бөгөөд үлдэх 2.5% нь цэвэр ус юм. Цэвэрусны 68.7% нь мөс хэлбэрээр оршино[26].Далайн ус нь нарны энергийг их хэмжээгээр шингээдэг учир далайн усны температурынтархалтаар дэлхийн цаг уур тодорхойлогдоно[27]. Үүний тод жишээ бол ЭНСО (El Niño-Southern Oscillation) юм[28].Агаар мандал • Гол өгүүллэг: Агаар мандалДэлхийн агаар мандал гэж Дэлхийн татах хүчинд захирагдан, Дэлхийн гадна талаар хүрээлэнбайгаа хийн давхрагыг хэлнэ. Агаар мандлын 78% нь азот, 20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон,0.038% нүүрстөрөгчийн давхар исэл, 1% усны уур болон маш бага хэмжээтэй бусад хийнүүдбайна. Эдгээр хийнүүдийг нийлүүлээд бид агаар гэж нэрлэдэг. Агаар мандал нь Нарнаас ирэх хэтягаан туяаг шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг тогтворжуулан, Дэлхий дээр амьдралбайх нөхцөлийг бүрдүүлнэ[29].Гaзрын гадаргуу орчмын агаар мандлын дундаж температур 15 °C байдаг.
  • 5. Сар • Гол өгүүллэг: СарСар нь дэлхийн байгалийн дагуул юм.Дэлхийн эргэлт ба орбитДэлхий тэнхлэгээрээ 23 цаг, 56 минут, 4.091 секундэд нэг бүтэн эргэдэг бөгөөд [30] Нарыгдунджаар 150 сая км зайг туулан 30 км/сек (108,000 км/ц) хурдтайгаар 365.2564 өдөрт нэг бүтэнтойрно.Дэлхийн тэнхлэг нь Нар-Дэлхийг дайрсан хавтгайтай харьцуулахад 23.5 градусаар хазайсан байхба энэ нь Дэлхий дээрх өвөл зуны улирал солигдох шалтгаан болно.Нийгмийн газарзүйДэлхийн хүн ам нь 2006 оны 2 сарын байдлаар 6,600,000,000 байгаа[31][32] бөгөөд 2013 онд 7тэрбум, 2050 онд 9.2 тэрбум хүрнэ гэсэн тооцоо байдаг[33]. Хүн амын өсөлтийн дийлэнх ньхөгжиж буй орнуудад хамаарна. Дэлхийн нийт гадаргуугийн 1/8 нь хүн оршин суухадтохиромжтой гэж тооцогддог байна (2/3 нь далай, үлдэх хуурай газрын тэн хагас нь цөл (14%)[34], өндөр уулс (27%) зэрэг)[35].2007 оны байдлаар суверн статустай 201 орон, НҮБ-ийн гишүүн 192 улс байна.