• Like
сVмтэй бударын чулуу
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

сVмтэй бударын чулуу

  • 2,126 views
Published

 

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
No Downloads

Views

Total Views
2,126
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3

Actions

Shares
Downloads
92
Comments
0
Likes
4

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. .::Сvмтэй бударын чулуу::.
  • 2. Гарчиг 1. ТУГ ШYЛЭГ 2. ХYН 3. ЗАЛУУ НАС 4. НУТГИЙН УУЛ БИД ХОЁР 5. НАМРЫН ТУХАЙ БОДОЛ 6. АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ 7. БОДОЛ 8. ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ 9. МАРГААШ 10. ЭРДЭНЭЧИМГЭЭД ЗОРИУЛНА ШYЛГИЙН ШИВНЭЭ (Дууль наймтууд) 11. ВСТУПЛЕНИЕ 12. ЭПИЛОГ 13. ДУУЧНААС БИ ГАНЦХАН ДУУ ХYСНЭМ 14. 1957 ОНЫ ЗУН 15. Д.РАВЖААГИЙН ДУРСГАЛД 16. БУУДУУЛСАН ШУВУУНЫ ГАНГАНААН 17. НАЙЗ НАРТАА БИЧСЭН ЗАХИДАЛ 18. ШОРОНГИЙН МЄЧЛЄГЄЄС 19. ЄНГЄРСЄН ШЄНЄ ЗYYДЭНД ЮУ ОРОО ВЭ? 20. ЦЭРМАА 21. МИНИЙ АЛАГ НОХОЙХОН БОДОЛ БОДОЖ БАЙНА УУ ДАА 22. ЄВЛИЙН ХУВЦАС 23. YСЭЭ ХЯРГУУЛАХАД БОДСОН ШYЛЭГ 24. ЭВЛЭРЭЛ 25. ШОРОНГИЙН ДУУ 26. ТОД ХАРАА 27. ДУРЛАЛ 28. НУТГИЙН ДУУ
  • 3. 29. ЭХНЭР30. БYСГYЙД31. ЗАРИМ ОРОЙ32. ШЄНИЙН САЛХИ33. ЗАМ34. МЭРЭГ35. ГИЮYРЭЛ36. YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ37. М.ЦЭРЭНДУЛАМДАА38. ЧИ БИДЭН ХОЁР УЧИРЛАА БАТНОРОВТ39. БОДОЛ40. НАМАЙГ ХYЛЭЭ41. УЛААНБААТАРААС ЦЭРЭНДУЛАМДАА БИЧСЭН ЗАХИДАЛ42. ЭЭЖДЭЭ АЙЛГАЖ ХЭЛСЭН YГС43. ЗУСЛАНГИЙН УЯНГАТ ДУУ44. ЗАРИМ ЗАРИМДАГУУДАД ЗОРИУЛСАН ШYЛЭГ45. МУУР46. ХYYХЭД МИНЬ47. БИ ТИЙРЭН БОЛЖ ЗYYДЭЛЛЭЭ48. БУХ49. ЄВГЄН БОЛЛОО БИ50. ЗYРХ МИНЬ51. БЯЦХАН СУРГААЛ52. МОРЬТОН БYСГYЙ53. САЛХИТАЙ ШЄНИЙН БОДОЛ54. БЯЦХАН СУРГААЛ55. ЗYYДЛЭЭГYЙ ЗYРХ56. ШYЛЭГЧ ТАНАА57. ХОНГОР ЧАМДАА ХЭЛЭХ YГ58. БЯЦХАН СУРГААЛ59. ГЭРЭЭСЛЭЛ60. ЧАМДАА61. YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ62. ХYЙТЭН ШЄНИЙН ЗУРАГ63. ХYYХЭД БОЛ ХЄГЖИМ ЮМ64. УРГАА МОД65. КОНТРАСТ66. АРХИ67. ЦАС68. УНШИГЧ ТАНАА69. ХYЙТЭН ШЄНЄ70. ХЭРЛЭН71. МИНИЙ МОНГОЛ ТЄРХ72. ЖАГСААЛ73. МАНЦУЙТАЙ ЖААЛ74. ЗАХИДАЛ
  • 4. 75. ФЕЙЕРВЕРК76. ХYСЭЛ77. ХУВИЙН ЄМЧ78. БОРОО79. ХАРУУСЛЫН ШYЛЭГ80. ЯРУУ НАЙРАГ81. ЭХНЭР82. ЯРУУ НАЙРАГЧИЙН ЗYРХ83. YГ84. ДАНЗАННЯМЫН ИХ ХYY ШАГДАРСYРЭНГИЙН ДУРСГАЛД85. ХУНДАГА ЄРГЄХ YГ86. БЄМБЄГ87. УУЛСЫН ОРГИЛ88. САРАНЖАРГАЛ89. БЯЦХАН СУРГААЛ90. ЖАРГАЛ91. ЄЄРТЄЄ ДУТУУГ ЄРЄЄЛЄЄС БИ ГУЙНАМ92. НЭРГYЙ НЭГЭН ХYН93. ГАНЦААРАА ЭР ХYН94. ГОВИЙН ЖААХАН БYЖИДМААГИЙН ГУЙЖ ХЭЛСЭН YГ95. БАДГУУД96. ХОЛЫН СОЛОНГО97. ИДЭР ЦАГИЙН ЗYYД98. НАМТАР99. ИХ YДИЙН СYYДЭР100. ЗУНЫ ЄГЛЄЄ101. ХYН ТАНАА102. ЄВГЄН ХYНИЙ YГ103. ШЄНИЙН ШYЛЭГ104. МОНОЛОГ105. YХЭЛ106. АЛДАА107. ЦАГ ИРВЭЭС108. ТОЛЬ109. СОНЕТ110. ТЭР ХОЁР111. ХЭН ГУАЙ112. ЦЭРЭГ ЭРС113. БYСГYЙ ТАНД114. ГАРЗ (Зvvдэнд орсон шvлэг)115. Д.НАЦАГДОРЖИЙН ХЄШЄЄНИЙ ДЭРГЭД116. Ц.ГАЙТАВЫН ТУХАЙ БОДОЛ117. ЗYРХНИЙ БИЧЛЭГ118. МИНИЙ МОНГОЛ НАЙРАГЛАЛ119. БУРИАД120. МОНГОЛ БYСГYЙ
  • 5. 121. ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ 122. НАНЧИДИЙН ШИРЭЭ ХАВЬД УНШИХ ЗАХИДАЛ 123. ЗАЛУУ НАС МИНЬ МАРГААШ ДУУСНА Оршил 124. БИ Ирээдvйд илгээх захидал - 1. Миний нэр - 2. Аав бидэн хоёр - 3. Залуу нас мину !ШYЛЭГТУГ (дээшлэх )Тугийн тухай шvлэг намайг бичлээ гэжТун олон хvн гайхаж магадгvйУужим талын дураараа шvлэгчУлаан туг хоёр сэтгэлд ньхамт багтахгvй байж магадгvйГэвч би туггvйгээр амьдрахгvйГэгээн vнэний тулд туггvйгээр тэмцээгvйЭнэ улаан тугийн дор сая саяараа жагссанЭгэл тvмний ижил эгэл ард байна.Гаднаас нь хараад юм бvхнийг дvгнэгчдэдГартаа туг бариад хэзээ ч би харагдаагvйТалбай дээр их жагсаалын дэргэдТашаа тулаад зогсож байсан байхЄвлийн пальтоны энгэр задгай тавиадЄндєр гоголь малгай хазгай дараадСахлаа засаж духаараа харсан хvнСавхин бээлийтэй дув дуугай явсан байх.Гэвч би ємссєн хувцас шигээн бишГэр орон єссєн нутаг шигээнЭглийн эгэл хvн хvний л ижил хvнЭх оронтой ард тvмэнтэй иргэн.Гэртээ арван зургаан цагийн ажилтайГэргийдээ хvvхэд шиг хайртайАйлдаа алаг бяруу шиг номхонАрхи уудаг тамхи татдаг ийм л хvн.Зvрх сэтгэл дотор минь , гэвч улаан туг мандаж явдаг юмЗvйрлэшгvй хайраар би улс орондоон, туг шиг vнэнч явдаг юм
  • 6. Яруу шvлгийнхээ мєр бадаг бvхэн дээрЯлгуусан улаан тугаа сэтгэлээрээ би мандуулдаг юм.Хаа газрын айлд ороходХалуун цай хоолоор дайлдагХарин би хvн тєрєлхтнийгХалх шvлгийн сайнаар дайлна.Сайн шvлгийг минь шилж байгаадСараар сонирхоно уу жилээр сонсоно ууГайгvй нэрэлхэлгvй ирж бай та –Гагцхvv миний нас богинохонАмьсгаа хураах єдрєє хvртэлАрд овгийг шvлгээр дайлахАз заяандаа би бахархсаарАлдхан биеэ тамлаж яваа юм.Хэнзхэн биетэй минь хамт тєржХэт нутгаас минь халин гарчХэн гуайн ч ємнє намайг зоригжуулсанХэвлэгдээгvй гvн ухаан мину.Єєртэй минь хамт бvv нєгчєєрэйЄнєр нєхдєд минь эхнэрт миньЄлгийтэй хvvд минь шvлэгт миньЄв болон vvрд vлдээрэй.Энэнээс єєр гvн ухаан хэрэггvйЭрхэм єдєр ирэхдээ л ирнэ* Эзэнт тєрийн хэмхэрхий банзан дээрЭрхэм нэрийг минь бичнэ * гэдэг шигАд vзэгдсэн номын минь гар бичмэлийгАлтаар vнэлэх цаг заавал ирнэ.ХYН (дээшлэх )Хєр цасан цавцайж тvлээ модгvй даарваасХєдсєн дээлийн оронд хєдсєн дээл нь болжХvндэт ээжийгээн нємєрлєхгvй болХvv нь болж заяасны хэрэг юу билээ.Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээсХэрэм хана нь болжАмьдралын ганц ханиа аврахгvй юм болАмраг нь болж явсаны хэрэг юу сан билээ
  • 7. Аюулт дайн дэгдэж дайсан нааш єндийвєєсАлтан хилийн нь оронд амьд хил нь болжИйм сайхан орноо хамгаалахгvй юм болИргэн нь болж тєрсний минь хэрэг юу сан билээ.Хvнд бэрх цагт нь хvнийхээ тєлєє зовохгvй болХvн болж тєрсний минь хэрэг юу сан билээ!ЗАЛУУ НАС(дээшлэх )Хєрстийн амьдралд хєл алдсанХєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvрШувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєнШунхан улаан залуу нас мину.Амттан бvхний амтыг мэдэлгvйАсгаж явсан залуу нас миньЄнгєтєн бvхний єнгийг бодолгvйYрж явсан залуу нас минь.Зуны шєнийн нойрыг тоолгvйЗуун гурван учралыг мєрєєсєжЗураг шиг охидыг тэрэг шиг дайрчЗуурдхан мандсан залуу нас минь.Євлийн есийн жаврыг тоолгvйЄєр хvний авгайд сэтгэл хаяжЄрхний vзvvр шиг дэрвэж явсанЄлчирхєн тэнэг залуу нас миньДаанч чи минь удсангvй…Даавуу хvрэм савхин бээлий шигээДассан сурсан годон гэзэгтvvд шигээДардан зам дээр vлджээ – залуу нас минь!Улаанбаатарын чулуун засмалаарУрагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээДотоод vйлдвэрийн хvнд шаахайгДолоохон хоногт точийлдож явахдааХvний сайн мууг зvvдлээ ч vгvйХvvхэд шиг єссєн залуу нас миньХvvхний сайхныг таниа нь vгvй
  • 8. Хvvрзгэнэ шиг єссєн залуу нас минь.Ангарайтсан нєхєдтэй vдшийн цагаарАдуу шиг пижгэнэсэн залуу нас миньАйлын чийдэн хага чулуудаадАвирлаж явсан залуу нас минь.Аавын хvvгийн шvр шиг хацрыгАлгадаж явсан залуу нас миньАдилхан нєхдийнхєє хамрын цусыгАсгаруулж явсан залуу нас минь.Yзсэнээ мартаж дуулснаа тогтоохгvйYvрдийн юм шиг дургиж явахдааYймээнт хорвоогоос дахиад олдошгvйYнэнч ханийнхаа дэргэдvvр єнгєрчХоног тєдий зуурдхан ханилахХотын хvvхний єнгєнд хууртажАриухан цусаа тvvний тєлєєАсгаж явсан залуу нас минь.Оюутан ахуйн дэврvvн шvлгийнОнгод цадигаар бялхаж явахдааОрчлон хорвоогийн нарийн учрыгОлчихлоо хэмээн тєєрч явсанАриунаас ариухан залуу нас миньАрваадхан жилийн ханилгаатай байжээХалуунаас халуухан залуухан цаг миньХаврын vер шиг хугацаатай юмсанжээ.Аяа хєєрхий хvний залуу нас гэжАвч ч болдоггvй, єгч ч болдоггvйХэлгvй байгалийн дуугvй зарлигаарХэсэгхэн олддог шагнал юмуу даа.Бусдын лангуунд энэхvv шагналааБутархай мєнгє шиг тарааж хаясаарХvйтэн хорвоод нэг мэдэхнээХvмvvний vр нvцгэрдэг байна.Сайн ханиас хагацсан хойнооСанан санан гунихардаг шигБолоод єнгєрсєн хойноо залуу насаа
  • 9. Бодон бодон харуусдаг байна.Баяртай, залуу зандан нас миньБарилдсан гэж бодвол би ойчжээУралдсан гэж vзвэл би хоцорчээАрилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харинАтархан биеийнхээ эрvvл мэндийг єгчАлдар шvлэг хоёрыг чинь авчээ.Хєрстийн амьдралд хєл алдсанХєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvрШувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєнШунхан улаан залуу нас мину! Баяртай!НУТГИЙН УУЛ БИД ХОЁР (дээшлэх )Энэ уул бид хоёрЭр нєхєд шиг ижил дасал болсон юмХарийн газар уулаа би мєрєєсдєгХарин уул намайг мэддэггvй бизЭнэ уулын энгэрт тєрсєн юм гэнэ билээЭхний мєрєє шороон дээр нь гаргажЭр хvн болж ууландаа би єслєє.Насанд хvрч хvvхэнд сэтгэл алдаадНамрын орой энд гэгэлзэнхэн сууж vзлээНайрагч болж холын нутгаас ирээдНанчид сєгнєнхєн бужигнаж бас vзлээЭлдэв єнгєєр би єсєж єтєлж хувирлааЭнэ уул харин огт хувирсангvйЭхээс мэндлэхэд минь ямар байсан тэр хэвээрээЭцэг євгєдийн vед ийм л байсан байна.Тєрєхийн минь ємнє энэ уулын бэлдТєрийн тєлєє хvн хvнээ буудсан байнаАнгийн тэмцлийн хатуу ширvvн онуудадАжиг ч vгvй энэ уул харж зогссон байнаМагадгvй vvгээр цэл залуу СvхбаатарМагсаржав вангийн цэрэгт байхдааYдэлж хооллож явсан байж мэднэ
  • 10. Хатан ахайгаа хvнтэй хардажХамраа огтолсон нvгэлт хаанБvтэл нь хазайж тєрийн тамгаа ганзагалаадБvрхэг шєнє энэ уулын бэлд уйлж явсан ч юм билvvЭзэн Чингисийн морьт цэрэгЭнэ уулын бэлд тулалдаж явсан ч юм билvvЭртний Хvн улсын Тvмэн шаньюй гэгчЭр бор харцагаараа ан хийж явсан ч юм билvvТэр байтугай насанд эртний олон галвыг vзээдТэнгэрийн мянган оныг олон олноор vдээдЄєр болсон юмгvй энэ уул сvндэрлэн байнаЄвгєн болсон юмгvй энэ уул сvмбэрлэн байна.Євгєн болсон би харин энгэр бэлд нь нойрсон байна.Хан уулын нас уул шигээ их юмХажууд нь миний насХатуу хvндийг туулаагvй над шигээ єчvvхэн юм.Халуун сэтгэлт хvн би хан ууланд дуулж явна.НАМРЫН ТУХАЙ БОДОЛ (дээшлэх )Намар аа гэж юу сан билээ.Наран шарсан тал сан билvvНайранд барьсан ая сан билvvНахийтал сойсон морь сон билvvАяа хєєрхийНамар аа гэж юу сан билээ.Дуулъя даа би намар юугааДууланхан байж уйлъя дааЗvv шиг цэмцгэр ээжээс тєрсєнЗvрх шиг улаан хєвгvvн явахдааНамар аа гэж юу байдгийгНасандаа мартамгvй ойлгож билээ.Алаг утсаар захалж оёсонАлга дарам алчуур доторДундуурхан бооход ч багтах байсанДурлал – хагацал минь учирч билээ
  • 11. Намуухан зvрхийг минь анх сvлбэсэнНаалинхай харцны торгон vзvvрийгНандигнанхан дурсахдаа биНамараа ! гэж шvvрс алднам.Намайгаа орхиод шувуу шиг буцсанНасан багын амрагаа бодохоорНайдваргvй хагацлыг анх vзvvлсэнНамрын салхин амтагднам даа.Дуулъя даа би намар юугааДууланхан байж уйлъя дааХанагар тал тоосронхон байнаХамхуул євс торолзонхон гvйнэ лХатсан євс тасранхан хийснэ лХайран чиг зуны минь гурван сарааАяа хєєрхий алтанхан шаргал мєртлєєЮугаар ч цэцэглvvлэшгvй намарЮутай чи уйтгартай юм бэ.Зvггvй насаа орхиод ирсэнЗvvн зvгийн уудам талд миньЗvрх нь эмтэрсэн монгол найрагЗvйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэжУулын оройг ширтдэгсэн дээУулын тэр оройд гишvvнийУлаахан навч зvрх шигУнан тусан сэржигнэнэм билээДуулъя даа би намар юугааДууланхан байж уйлъя дааХусан модны нарийн vзvvрХуурай салхинд уйлагнан байна уу дааХун цэнгийн цагаахан жигvvрYvлэн цаагуур дэвэнхэн одно уу дааБаяр баярын нь охь манлайБат сэтгэлийн нь онгон сахиус –Бадамын талиман нvдтэй тєрсєнМиний л нэгэн алдрай.Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
  • 12. Цайранхан далланхан одох болов уу дааСэрvvн бvсийн нуур шиг биСэнгэнэн уйрмагтаад vлдэх болов уу дааАяа хєєрхийНамар аа гэж юу сан билээ.Амьдралын єдрvvд олон ч гэлээАлагтай цоогтой байдаг юм.Амьтны vрс олон ч гэлээАягтай маягтай байдаг юм.Хvний амьдрал урт ч гэлээХvйтэнтэй халуунтай байдаг юм.Хєвгvvд охид олон ч гэлээХvслэнтэй хяслантай байдаг юм.Амаар балгасан архийг чинь дээ хєХамраар гаргахад хатуухан байдагааАалиар учирсан амрагийг чинь дээ хєХаяад явахад хэцvvхэн байдагааЖvнзээр уусан архийг чинь дээ хєЦунзаар уухад хатуухан байдаг ааЗvрхээр учирсан амрагийг чинь дээ хєЗуурдаар хаяхад хэцvvхэн байдаг аа.Эд бараа хуучрахад гарз нь vгvй яаЭдлээд єнгєрсєн хvний аз гэдэг юм ааЭнхрий сэтгэл хуучрахад гарзтайханааЭнэхэн яваа насны эз гэдэг юм аа.Тєрсєн бие vхэхэд гашуудах нь vгvй яаТєвєг багатай vхэхийг аз гэдэг юм ааТєвлєрсєн сэтгэл мєхєхєд гашуудалтайхан ааТєєрч явдаг хайрын эз гэдэг юм ааЗуны сэрvvхэн борооХєшиг татан зvсэрнэЗулын гол шиг цэмцгэрХєєрхєн бvсгvй зутарнаЧулуун замгvй газраарШулуун явахын аргагvйАлд хvрэхгvй шалбаагийгАлхаад гарахын эрхгvй
  • 13. Гадсан шєвгєр єсгийт ньГазар шигдэж зовооноХєлєє тушсан банзал ньХєдлєх аргагvй шарлаана.Хєдєлгєєн бvхэн хоригдожХєгшєхєд бэлдсэнээ ухаарна.Орчлонд олон хvн мэндэлжОрчлонг олон хvн гэтэлжОрлого зарлага хоёрУргах мєхєх хоёрАмсхийхгvйАлаглах юм даа!Даан ч гарзтай хvмvvсДараа дараагаараа явчих юм.Огт хэрэггvй хvмvvс чОлон мянгаараа тєрєх юм.Yхэх ч яамай тєрєхийг лYр дvнтэй болгомоор юм.Сургууль элээгээд чСурсан эрдэмгvйСул цээжилж єнгєрєєдєгСуулга шиг хvмvvс байх юм.Ном уншаад чНотолсон ойлгоцгvйНойрмоглон эвшээдэгНогоорсон тэнэгvvд байх юм.Тэгсэн байтлаа бvжигтТэлээгээ тасартал гvйжДэлгvvрийн арын хаалгандДэлvv шиг наалдах юм.Адгийн тэднийг том тогоондАмьдаар нь чанаж болгох сон.Оддыг шєнє харахадОлон ч гэж жигтэйхэнОчтой гэж жигтэйхэн
  • 14. Одоохон нэг нь ирээдОрчлонг Икар шиг мєргємєєрОмголон хурц харагдах юм.Охидыг єдєр харахадОлон ч гэж жигтэйхэнОнгон ч гэж жигтэйхэнОдоохон нэг нь ирээдЗvрхийг минь зvсэн хатгахЗvv шиг хурц харагдах юм.*Монгол архины бєглєє*Модны хожуул шиг бєх юмХавдаж хєштєлєє балбаадХагалах нь холгvй онгойлгох юм*Московская* - гийн бєглєєМєгєєрс шиг зєєлхєн юмУнжсан сэртгэрээс нь бариадУрах мєртлєє онгойлгох юмМонгол хvvхнийг болМориор элдээд ч барьдаггvйОндоо зарим нь болОройхон єєрєє ирнэм билээ.Архи хvvхэн хоёрАдилхан гэдэг ортой ч юм уу даа.Хєгшин залуугvй уугаад лХєдєє гадаагvй суугаад лЗон олон маань нэг лЗовсон шинжтэй байх юмАжлын бvтээл багадаад лАрын хаалга ихсээд лУлс орон маань нэг лУнасан шинжтэй байх юмДэгжин бvсгvйн цvнхэндДэвтэр харандаа байхгvйYнэнч нєхрийн нь зvдрэлYр дvнгvй зvтгэл.Оройн бvжгэн дээр гээгдэх
  • 15. Онгон улаан зvрх бийЯдуу шvлэгчийн євєртЯнчаан тєгрєг байхгvй.Залуу насны нь зvдрэлЖаргал vзээгvй зvтгэлАмьддаа єєрєє сонсохгvйАлдар гавьяа нь бий!Их хэргийг бvтээх гэжИх хvмvvс тєрдєг ажИймгvйсэн бол орчлонИнгэж хєгжих ёсгvй санж.Манайхан шиг жирийн тэнэгийгМандуулж орхиод эцэст ньХамаг соёлоо даруулах юм болХаранхуй бvдvvлэг байх юм санж.Хєдєл тэртээ уулсХєх л буданд дуниарчХєвчин их дэлхийХєлєє жийгээд нойрсжээХємсєг байхгvй нvд шигХєлчvv наран дуниарчХєх л манхан тэнгэрХємєрч аваад ширтжээ.Хоёр их эрхсийнХооронд хавчуулагдсанУтсан голтой бид нарУлайсанхан тарчилнам.Зохиол бичнэ гэжЗориуд хураасан цаасандЗолигийн муу бясааЗоргоороо єндгєлжээ.Гэргий минь цэвэрлэжГэмтэн бясааг цээрлvvлжХэлэх муу vг олохгvйХэтэрсэнийг нь гайхаж байна.
  • 16. Yгvй гэргий миньYvнийг хараагаад яахавЦаасанд салхи оруулаагvйЦалгар намайг хараа.Яруу найраг єндєглєєгvй хойноЯвуул бясаа єндєглєх нь тэр!Жолооч болъё гэвэл чиЖор номыг нь vзэхээсээЗам дээр хэвтээ хадаасыгЗайлуулж сурах хэрэгтэйАмьдрал хэмээх гинжинд хєтлvvлжАвгай хэмээх жанжинд жадлуулжАлжаасаар гутарсаар харьж явааАягvй салхитай жихvvн єдєрНамайг гэнэт дуудлааНаалинхай болоод ялдамханНас биед минь нэвт шингэсэнНарийхан хонгор дуу байлаа.Эргэж харлаа…Аяа!Эр л залуу биеийн миньЭмгэнэл баясал хоёртойЭгнэгт холбоотой явсанАрабка минь чиАрван жил бодсон бодолАрван жил зvvдэлсэн зvvдАмрагхан найз минь байлаа!Аяа би ингэх гэжАрван жил мєрєєсєжАглаг цєлийн аянчин шигАнгаж цангаж явлааАрван жилийн цангаагааАлиман улаан хацар дээрШатаж газардсан онгоц шигШархтай зvрхээрээ тайллаа.Гунихарч бодолд дарагданГудамжны сандалд удтал суулааYлээх салхинд бие зарайж
  • 17. Yгдэрсэн ханиад босож ирлээГэвч би хаашаа очих вэГэр орон vгvй боллооГэргий Нина байхгvй боллооГэгээн дурлал ийнхvv сєнєлєє.Єнєєдєр мартын найманЄєрийн амраг Нина чамдааЄгєх бэлэг юу ч алгаЄчvvхэн миний сэтгэл л байнаЯруу найрагчийн сэтгэл гэвчЯмар ч эрдэнээс vнэтэй билээГардаж авах азтай хvнГалав эринд ховор билээМай! Миний сэтгэл!Маргааш буцааж авна гэхгvйYvрд чамдаа єглєє.Хvнд нэгийгээ муулжХvсэл бахыг нь хангах гэдэгДайчин хороогоо буруу захирчДайсанд тугаа алдахтай адилХурц мэс арьсыг зvснэХурц vгс сэтгэлийг зvснэ.Аажуухан нэг сар биАрхины лонхонд гvйлээАяа хєєрхийАмьдрахын тавилан мину!Алдаа ослоос чигАйгаа нь vгvй дээАлдрайхан чамаасааУйдаа нь vгvй дээАлсын зорилгоосоо чУхраа нь vгvй дээАялгуу дуунаасаа чУрваа нь vгvй дээАмгалан тэнэг сэтгэлийн лАлдаа гэмээ нь алдаа даа.
  • 18. Архины нєхрийг олоходАравхан алхах хэрэгтэйАмьдралын нєхрийг олоходАрвинхан алхах хэрэгтэй.Буруугий нь єєрєє ажаадБусдадаа зєвийг нь хэлэх гэжБугын гуна шиг насаа биБудан дунд бvрэлгэж явнам.Хэтэрхий тоогvй явна даа гэжХэзээ ч намайг бvv єрєвдєцгєєХэрэгтэй бол тvvх єрєвдєжХэдэн нулимс хожим дусаана биз.Шvлгийн дэвтрээ улаанаар хавтасласан ньШvрийг бус цусыг дvрсэлсэн юмШvvн тунгаасан vг бvхний миньYсэг тутамд миний цус буй.Хамаг бvхэн хаалттайХатуу чанд заалттайСолгой хєгжим шиг vедСогтуурах шиг жаргал алга.АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ (дээшлэх )1.Yйлийн vртэй зvрх миньYхлийн шарханд тарчиланханЄргєст цэвдэг замбуулин дахьЄдрийн одон чамайгаа гэсээрУхаан минь дэнтэй дунтайУрьхан хаврын салхи залгижУуж согтууран тэнvvчилж явнамУлсаас алдхан уйлж явнам.2.Хатуухан тарчиг насны миньХаньхан амраг Нина миньХархан vс минь цайгаагvй байхадХагацлын зовлонг амсцгаалаа даа.
  • 19. Хаврын сарын арван гурвандХайран чиг зvрхээ нийлvvлцгээж дээХагацна гэж л хагацсангvйХадмын муугаас хагацлаа даа.3.Намайг чи миньНасаараа ч харааж болох юм.Найргаараа би чиньНартад чамайг дуулна.4.Хамгийн сvvлд гудамжнааХалуун нулимсаа унаганхан*Амаржихаар євдлєє* гэж хэлсэнАяархан дууг чинь би сананамЗангираад гарсан тэр нулимсЗалуудаа эдэлсэн зовлонгийнХамаг гашууныг шингээсэн юм шигХачин булингартай байж билээАяархан гоморхосон дуу чиньАварга бємбєрцєг бvхэлдээЄвдєнхєн шаналаж байх шигЄр зvрхийг минь зvсэж билээАяа vvнийг чинь би санасаар явнамАлдрайхан бор нvдэн мину!5.Далдын зовлонгоо мартах гэжДарсны аагт сэтгэлээ хуурчДараалан єнгєрєх хоног бvрийгХєлчvvрэнхэн туулж явнам.Орчлон хорвоод сая мэндэлсэнОхин vрээ нvдэндээ vзэхгvйОнгон нvvрийг нь ганц vнсэхгvйОрох ч эрхгvй тэнэж явнам.Аяа миний бор нvдэн минь
  • 20. Алдаа бvхнийг минь уучлан давжАргадан хайрлаж гоморхон уйлж явсанАмрагийн дээд амраг минь ээ!Yхэхээс минь наана уулзвал чиYйлдсэн хэргийг минь уучлаарай даа.6.Зургаан хvнийн дунд болТэнэгийг нь намайг гээрэйЗуун хvний дунд болЦэцнийг нь намайг гээрэй.Тэнэг цэцэнг хослуулжТэрслvvд тєрєх vйлтэйЧиний муу Чойном чиньЧин vнэнч хvн юм сан даа.Эвдэрч дээ. Гэхдээ намайгЭнхрий чи минь эвдээгvйЭрхэм нєхєд минь эвдээгvйЭнэхэн vе минь эвдлээ дээХайрт чамдаа би улс тєр гэдэгХар дарсан зvvдийг яриад ч яахав!7.Нээрэн шvv улс тєр гэгчийгНэвтэрхий цайлган санаатайАмраг чам шиг минь хvнАмар хурдан ойлгохгvй ээ!8.Гарцаагvй хожимдсон тэр цагтГанихарч битгий уйлаарайГараад ирсэн нулимсааТас зуугаад залгиарайНулимс цус хоёрт дуртайНууцхан алдрын эздэдЄєрийнхєє болон миний муугЄрсєж битгий vзvvлээрэй
  • 21. Уйлна гэдэг хуучин юмУрьд чинь олон эхнэрУргах нар шиг хань амрагааУлс тєрєєр залгиулж орхиодЗайсан толгойг ч урсвал урсмаарЗалуу хєгшингvй уйлж явсан юм.9.Харин чи сэтгэлээ чангалжХан хурмастын гурван дагина шигХайртай гурван охиныг миньХамгаалж хvн болгооройБудаг шунхаар хєєцєлдєєд єнгєрєхБулбарай тэнэгvvд болгоно ууАавынхаа санааг гvйцээж єгєхАлдар цуутан болгоно ууЄєрєє мэдээрэй би чиньЄєр ертєнцєєс харж байяЗэмтэй бурууг хийвэлЗевс тэнгэр болж ниргэнэ шvv.10.Амрагхан бор нvдэн миньАлагхан энэ хорвоо дээрЧин vнэнч юмгvй гэдгийгЧи нэгэн цагт ойлгоноОйлгосон цагтаа тэнэгvvдтэйОлон vг солихоос дургvйцэжХэн бvхэнд инээх инээдийгХэрэггvй гэдгийг чи мэднэНойрноос єєр эрлэг дайсангvйНомоос єєр эрхэм ханьгvйЯг ийм болж чадвал чиЯахав дээ хvн болж гэж бодоорой.Аяа хайрт минь баяртай!Ахин учрах болов уу даа!
  • 22. ШУВТАРСАН ЦАГААН БУМБА (дээшлэх )Унтаад бослоо. ТолгойноосУусан юмны гэг арилжээУудлаад vзлээ. ХармаанаасУлаан мєнгєний сvvлч нь дуусжээ.Тєгрєг гуйлаа. ЄгєхєєсєєТєвєгшєєх хvн олон болжээСав гуйлаа. АйлуудаасСайн санаатан ховор болжээХоршоонд орлоо. ЄгєхєєсєєХойгуураа зарах нь их болжээАрайхан оллоо. УухаасааАмьтанд алдах нь их болжээШууд хэлэхэд одоо vеШувтарсан цагаан бумбандаа буужээ.Шvлэглэсэн роман бичлээ гэжШvvмжид би бумбадуулсанГайгvй хvн гэж намайг магтаадГаадамба гуай бумбадуулсанСvрхий хээгvй явлаа гэжСvрэнжав маань бумбадуулсанУух савах нь ихэдлээ гэжУлаан хамар бумбадуулсанАлга болоод ирсэнгvй гэжАвгайдаа Бадарч бумбадуулсанАрдач vзэлтэн байлаа гэжАжлаасаа Нямдорж бумбадуулсанДотроо бодолтой хvн бvхэнДор дороо бумбадуулжээ.Хєшиг татсан сэрvvн бороондХєлрєх адил цонхны шилУсан дуслаар бєнжигнvvлэнУйлж байгаа ч юм уу даа
  • 23. Хєгшид євгийн маань эл хуль нутагХєдєє сумын минь бєглvvхэн тєвУрьдын бага нас сэтгэлд оржУйлмаар ч байгаа юм уу би.Бороо хураар тэнгэр уйлахуйБолор шил ч уйлдаг юм уу даа?Цонхыг уйлахад хvний сэтгэл чЦочирдож бас уйлдаг юм уу даа.?Yvл цонх сэтгэл гуравYерлэх усан хэлхээтэй ч юм уу даа!БОДОЛ (дээшлэх )Галбын салхинд элэнхэнГанихран сvvмэлзэх толгодГазар тэнгэрийг тэлэнхэнГангаран сvvтэлзэх зэрэглээСанаа шvvрс алданханСайхан амраг гэгэлзэх шигЦэвэрхэн чєлєєт салхинЦэлгэрхэн цэнхэр тал мину.Анх л багын насааАмрагийн зєєлєн шивнээАрхаг тортог суугаагvйАлсын тухай мєрєєдєлСархдын хор шингээгvйСанаа амархан хайрБодлын хар санаагvйБотго шиг торомгор vе.Ээжийнхээ идэр насанЭнэ бvхнээ орхисонЭртний туульсын єлгийЭэрэм цайдам тал мину!Алсын холоос чинийхээАлтанхан зэрэглээг ширтнэмАсар тагт шиг сvмбэрлэхБорхон толгодоо зvvдэлнэм.
  • 24. Яст мэлхийн зоо шигЯлтсан хуягтай гvвээн дээрСалхидсан ганц тэмээСалж нийлэн сvvмэлзнэм.Элсэн сайрт замхардагЭрэг нь vгvй горхинЭрчлээд хаясан утас шигЭвхэрч хєврєн гялалзнам.Говийн борхон дэрсГорхийн хєвєєнд сvvмийнэмГоёхон амрагийн минь мєрДэрсэн дунд замхарчээ.Орчлонг анх амсуулсанОнгон багын Дууяа миньОнгосон улаан алчуурыг чиньОдоо болтол харсангvй л.Хажууханд маань vvрссэнХазаарт морины дуутай цугАрван зургаатын минь инээдАрвин талдаа замхарчээ.Он жилийн алчуурОлон дахин далласаарЄнгєрсєн дуртгал дороосЄвгєрсєн зvрх минь догдолном.Алтан бага нас єнгєрчАзай бууралтсан тэргvvнээАрхины шилтэй хамтАваачиж нутаглуулна гэхээсБорлог манхан толгод миньБосон суун зэрэглээтнэмБолчимгvй явсан нас миньТvvний дундаас тодорном.Аяа тал миньАав л ижий хоёр шигАмраг хагацал хоёр шиг
  • 25. Амьдрал мєхєл хоёр шигЧи билээ…Намайг дуудахНарийхан хонгор дууАрд минь сонсотномАрд гэтэл хэн ч алга.Урд минь сонстовУрагш хартал бас алга.Унтах нойрт сонстовУнтаад сэрэхэд бас алга.Энэ юу сан билээ? ГэжЭргэн хурган чагнавЭнхрий бор нvдэнгээСанан байж л чагнавНамайг дуудахНарийхан хонгор дууХашаа байшин бvхнээсХар зам мод чулуунаасУтасны шон бvхнээсУргамал мод бvхнээсУулнаас тэнгэрээсУураг тархинаас цуурайлнам.Намайг дуудахНарийхан хонгор дуутАмрагхан бор нvдэн минээАйдаа юу ч гэхэв.Гэмшин гэмшээд хожимдожГэртээ би харьж чадахгvй чигГагцхvvНамайг дуудсаар байнаНарийхан хонгор дуу…ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ (дээшлэх )Хаанаас чинь ийм цэцэн цэлмэг vг гардаг юм бэ гэжХачирхаж зарим нь тоглоом шоглоомоор асуух юм.
  • 26. Хаана гоё vг байна гэж эрж сурч яваагvй болохоорХариулах vгээ л харин, єєрсдєєс нь гуймаар байна.Тохойн чинээ нялхаасаа хагацал єнчрєл vзэжТоглоом ихтэй орчлонгийн хатуу дарсыг балгажТоост энэ хорвоогийн хар цагааны ялгаагТомоо суугаагvй мєрєндєє vvрч єссєний минь гэрчЭрх танхил насыг минь ээрvvл адил эргvvлжЭмзэг булбарай биед минь ааруул адил шохоорхожЭгчмэд бvдvvн биеийнхээ нууц бvхнийг таниулсанЭл дол хvмvvсээр энхрийлvvлж явсаны минь vлдэцХол нутгийн усыг аяны замд залгилжХорин хэлийн хєвгvvдтэй алаг цооггvй vерхэжХор эм хоёрыг амсах асгах зэрэгцэжХотын хvйтэн гудамжинд цэнгэж явсаны минь хvчАлд энэхэн биеийнхээ эрvvл мэндийг сvйтгэжАлт мєнгєєр vнэлэшгvй залуу насаа шийтгэжАнир чимээгvй шєнєєр нойргvй суусны минь ачАрдынхаа цэцэн vгийг дутуухан холбож сурсан юм.МАРГААШ (дээшлэх )Маргааш! Энэ ямар сонстож байна?Магад танд шинэ єдєр шинэ єнгє сонстоно уу?Мартсаныг санах vлдсэнийг бvтээхМаргааш гэдэг яруу єдєр – (тэгвэл) –Мандтугай!Эгэл шvлэгч би*тугай*- гий нь хэлэеЭрхэм нєхєр та*Ура*- гий нь хашгир!Энэ зуун маань лоозонд дуртай юмЭсэргэн vеэ л би мандтугай гэнэ!Єнєєдрийн залгамжлагч нь маргааш билээ!Єндрийн залгамжлагч нь намайг хэлнээЄргєний залгамжлагч гэж нарийныг хэлнээЄєрийн залгамжлагч гэж vр хvvхдээ хэльеэ!Yр хvvхэд гэж эл биеийн минь тасархайYйл явдал алдар нэрийн минь хэлтэрхийYзэж туулсан жаргал зовлонгийн минь
  • 27. Yргэлжлэл болж нэгэн охин мэндэлсэн юм.Цэнгэлээр дульхан энэ баргар єдрvvдэдЦэцэнд нь магтуулж тэнэгт нь зvхvvлжТорон цаана замхрах нэр юугий минь зvvсэнТохойн чинээ охиноо би Хулан гэж нэрлэсэнЭмээлт морин гатлаагvй хонгор шар цєлийнЭлсэн долгион дунд од зурах шиг дvvлжЭрмэг хумбан туураараа говийн судсыг ханажЭрдэнэ болсон усыг нь олж хvртдэг амьтанСалхинаас бусад нь унаагvй атар онгон зоондооСансрын одыг тоолсон дэнсний суман судалтайСартай хонгор духандаа самбай шингэн хєхєлтэйСажлаа зєєлєн алхахдаа ч санаж сэрэхийн аястай.Байгалийн эрх чєлєєг унаган хошоортоо зуужБарын арьсан говьд унахдаа тэмцэж тєрсєнУламжит энэ гєрєєсний домог болсон нэрийгУчир мэдэхгvй нялхсын зvvн чихэнд шивнэхдээАлтан говийн хулан шиг эрх дураараа явахгvй чАав шигээ ингэж элдэв дээдэст дарлуулжАтомын энэ зуунд Ромын боол шиг бєхийхАрдын бор тавилангаас алхам урагшлаг гэсэн юм!.Тэгэхдээ миний охин гэдэг миний бие учраасТэрэг унаж торго ємсєж мандлаа ч гэсэнТэнэг єсєж тэнэж єлсєж гандлаа ч гэсэнТэмцэж зорьсон чигээс минь єєр зvгт явж болохгvй.Аз жаргалгvй энэ хар бор тавилангаас мааньАлхам урагшлахдаан ардаан мартаж болохгvйАрд гэдэг энэ даруу боловч эрэлхэг хєрснєєсАнх ургаснаа хаа ч хэзээ ч мартаж болохгvй!Уян сэргэг бие чинь єдєр цагаар цэцэглэжУран Тицианы зурсан єнгєт дагина шиг мандавчЗvрх судсанд чинь ядуу ардын цусЗvvд мєрєєдєл бийг мартах эрх байхгvй!Халиу булган дээлд хааны гvнж шиг булхажХар тэрэгний суудалд хайвж дайвж явсан чХалуун хvйтэн хоёрт хувцастай хувцасгvй явсанХазгай мурий эцгийгээ мариаж чи болохгvй!
  • 28. Эцэг чинь хэдийгээр хазгай мурий ч гэлээЭлэг зvрхний нь тэмvvлэл хазгай мурий байгаагvйЭхээс анх тєрєхдєє хазгай мурий байгаагvйЭрдэм бvтээл хоёрт эрvvл мэндээ єгсєн юм!Хаврын хавсарганд чи орос монголоор хараажХамар амаа таглаад оцойж ярвайх хэрэггvйХайр хяслын дундуур ээж бид хоёр чиньХалх нутгийн шороон дунд vнсэлдэн баярлаж явсан юм.Зvймэл царсан шалтай хан ордон шиг єрєєндЗvйл зvйлийн цэцгэс цонхон дээр ярайлгахдааЗvдvv ядуу бид хєлсний байр булаалдажЗvvрмэглэн чичирч чамайг хєхvvлж суусныг бодооройТэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ!Тэнгэрээр нисэж тэнгисээр хєвж зугаал!Уран цагаан туфли дээр ээрvvл адил бvжиглэУсан болор жvнзэнд алтан сархад залгил!Согт инээ уйл! Харин хувцсаа бvv тайл!Солиор алиар цуур! Харин улсаа бvv муул!Амтлах сайхныг амтлаж, эдлэх сайныг эдэл!Алдхан биеэ жаргааж хэрэгтэй бол бас зовоо!Эл биеийн минь тасархай хуруун чинээхэн чамайгЭрх чєлєєт иргэн Хулан хvvхэн таныгЭнэ хэсэг газар дээр эзэн хvн шиг яваг гэжЭх эцэг хоёр чинь хатуу ширvvнийг нь vvрсэн юм.Яруу найрагч байлаа гээд аав чинь энэ газраарЯвган мацаж єссєнєєс авто хєсєг унаагvйЯл зэмлэл гэдэг сvvдэр шиг дагаж байснаасЯнчаан мєнгєний хэрээр ч ууж ханаж vзээгvй.Хорин хэдтэй ээжид чинь гоёлын туфли олох гэжХолын зам туулж Дархан хотын дэлгvvртОрос хvнийг царайчилж хаалгыг нь сахиж зогсоодОлж чадалгvй буцсан нь ганц бус шvv хvv минь!Хэдий тийм боловч єєрийнхєє энэ vеийгХэт нь чиний vзэх єнєр баян цагаарДуудлагын эдлэл шиг хэзээ ч би солихгvй
  • 29. Дутуу хатуу ч гэсэн цаг vедээ хайртай би!Ховор буурай ч гэлээ миний энэ цаг vеХорвоогийн гvн ухааныг алд биед минь хvртээжХорин хэдхэн насанд минь авьяас алдар шагнажХор эм хоёрыг хайр гамгvй амсуулсан юм.Дутуу дулим ч гэсэн шvлэгчийн жаргал эдлvvлжДугуй хєлтэй ч гэсэн цэвэр монгол хvvхнийДур сэтгэлийн сайханд хvvхэд адил эрхлvvлжДуутай минь цуг шороот гудамжаар алхуулсан юм.Аав чинь энэ vедээ хайртай байлааАлдаг оног эрх чєлєєндєє хайртай байлааАмьдрал тасраагvй боловч ээжид чинь хайртай байлаа.Архи ном vзэг…Хуландаан хайртай байлаа.Иргэн Хулан та миний маргааш мєнИрээдvй єєд алхах миний хєл минь мєнИх хаалгыг нь татах миний гар минь мєнИйм учраасМаргааш гэдэг цоо шинэ бvхэнМандтугай! гэж би бичье.ШYЛГИЙН ШИВНЭЭ(Дууль наймтууд)ЭРДЭНЭЧИМГЭЭД ЗОРИУЛНА (дээшлэх )Цэнхэртээд байгаа хангай л хайрхан чиньЦээжин талдаа цастай л байна даа хєЦэвэрхэн чиг тєрсєн ЭрдэнэчимгээтэйгээЦэцгийг нь гарахаар уулзая даа хєЗvvн Сэлбийн ус нь болболЗvvдэн дундаа нойрсож байнаа хєЗvйтэйхэн чиг тєрсєн ЭрдэнэчимгээтэйгээЗvлгийг нь гарахаар уулзая даа хє.ВСТУПЛЕНИЕ (дээшлэх )Хайрын уурхай нээх луужингийн зvv гэмээрХав хархан цамцтай цагаан цээж дvvхэлзэв л
  • 30. Хатир жороо морь шиг усан тэлмэн нvдэнд ньХатуу цемент хана халуу дvvгэх шиг санагдавЗvр шиг сайхан цогцос зvvн хєлєєрєє тэнцэжЗvv шиг цэмцгэр бэлхvvс хотос хотос гэв лЗvv шиг цэмцгэр тvvнээс дурлалын долгион тархажЗvvн хєлийн нь єлмий зvрхэн дээр минь гишгэв лВВЕДЕНИЕЁохор хатирах єлмий зvрхэн дээр минь нижгэнэвч*Ёо!* гэж vзээгvй эр хvний зvрх сэнЁроол vгvй хагацал дээр тvлхэн тvлхэн бєхийлгєвч*Байя!* гэж хэлээгvй эл дол сэтгэл сэнУсан тэлмэн харцны чинь пулемёт адил шvршилтэндУрьдын шархтай зvрх минь тэсээ гэж vv шvтээн минь!Уруул амны чинь интоорт, шvлс залгин хорхойсовчУчир зовлон тоочиж чєлєє гуйдаг юм билvv дээ …1.Хонгорхон сэтгэл хичнээн зєєлєн байваасХорвоогийн тоглоом тєчнєєн хатуу байдгийгYзсэн цэцэн vзээгvй тэнэг хоёрынYvрэх зовлон дvндээ дvн ч юм уу дааУчрыг мэдсэн хvн єєрийгєє захирах гэжУураг тархин дотроо битvv зовлон эдэлнэмУчир мэдэггvй хvн єрєєлийн хойноос vхэжУлаан зvрхээ зvсэж ужиг зовлон амснам2.Онолын цэц хаялаа гэж та битгий дургvйцОхин хонгор дvvгээс минь ялгаа юу байх вэ!Орчлонг чамаас нуугаад би хаана нь vлдэх вэ*Оонын хоёр эврийг ороож барьж болдоггvй юм*Хатуу хэцvv амьдралд намайг чамтай уулзуулсан ньХаа холын ерєєл биш нас биеийн хяслан бизХар сайхан мэлмийг чинь харахгvй явах нь яав гэжХалаг дурсан зовох урьд насны минь vйл байх яая гэхэв!
  • 31. 3.Зєрvvд хатуу цагийн минь зєгнєл зvvдэнд оролгvйЗєв буруу хоёрын минь зєрєг зам дээр учрах гэжГурван навчис доороо нуугдаж ургасан гvзээлзгэнэ шигГунигтайхан гоо бvсгvйтэн єнгє зvстэй єсєє юv дээ?Учиръя гэж учраагvй чиний буруу ч юм ууУчирсанаа мартаж чадаагvй миний буруу ч юм ууУул уулын оргил шиг залуу насны оргил хавьдУруудах єгсєх хоёр ингэж учрах ч гэж дээ4.*Чамгvйгээр би яаж амьдарна даа!*…гэжЧас улаан торго шиг залуу насан гунихардаг*Надгvйгээр чи яаж ч амжина билээ!*… гэжНаргил зандан мод шиг ахимаг насан ганихардагОдоо тэгвэл би аль ч гунигт нь хамаарахгvйОрон тоо завсардсан хороо хорины алдуул шигЗалуу хєгшин хоёрын заагт бэлчих наснаасЗаавал биднийг уулзуулсан заяа тавиланд уурснам5.Хажуу дахиа эзлэх гэдэг хаант тєрийн ёс юмХарснаа авах гэдэг хайр хvслийн жам юм.Ханагар энэ хорвоод хvний сувдаг сэтгэлХанаж цадсан тvvх миний мэдэхэд байхгvйУчир иймээс чамайг амрагаа болгож авахаарУжиг хvйтэн шєнvvдэд янз янзаар бодлоо биУгаас ер нь эрцvvл тvрэмгий зантай хойно дооУучилна биз дээ миний аминч энэхэн яриаг?6.. . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . .. . . . . . . . . . . . . . .: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .......................................7.Yнсэхээс эр нь буцахгvй, vнсvvлэхээс эм нь няцахгvйYзэсгэлэн залуу насаа vрэн таран хийхээс ч буцахгvй
  • 32. Yхэх тєрєхийн завсар дахь vйлт цэнгэлд улайрдаг ньYй тvмний ёс хойно гайхах нь ч юу байх вэ!Цаана нь гэтэл миний амь настай холбоотойЦагдаж зогсоож болохгvй алс хэтийн зорилт байнаЦанхуй цэцэг шиг чиний амьдрал - дурлалтай холбоотойЦайруулж уучилж боломгvй айл гэрийн зєрєлт байна8.Алиахан бага насны амгай зуузайнд хєтлvvлжАлтнаас vнэтэй цагаа цэцэрлэгт vрж болохгvйАнир чимээгvй дvнсийх ажил бvтээлийн єрєєндАмрагжин гоогийн нулимсаар шvлэг бичиж болохгvйХонгор чиний насанд vзэмж тэгширч єсєєдХорвоогийн элдэв ёсыг vнэрлээд єнгєрч болохгvйХоол нойроо ч хайрлалгvй бvжиглэж ханах сан гэхээсХоёр хєл чинь загатнаж орон гэр чинь давчиднаа.9.Агуу их хорвоогийн хууль гэдэг хатууАжил гоёл хоёрын хувцас хvртэл тусдааАлтаар сэлэм давтаж, сувдаар шил зvсдэггvйАлмаасаар шvд бvрж, торгоор бєгж хийдэггvй.Жирийн харахад ялгаагvй ч тавилан гэдэг амаргvйЖимс самар хоёр нэгэн мєчирт ургадаггvйЧимхээр эс бол нэгэн савтай хоолондЧихэр давс хоёрыг ханатал нь хийж болдоггvй.10.Дагаж явахаас давж болохгvй миний ёсДайрч гарахаас тойрч барахгvй чиний насАрга ч vгvй ингэж ацан шалаанд оржээ.Алтан сайхан хормоо алдаж уулзсан хохь нь ээ!Гудамж зээлийн газраар наргиж тургиж явахдааГуулин хєгжмийн аясаар найгаж найзалж байхуй дааГурван навчис доороо нуугдаж ургасан жимсэндГутал шvргэн єнгєрч харалгvй явсан заяа минь11.
  • 33. *Дурлал хvчтэй байдаг!* гэж номын цитат хашгирчДуугvй ихэмсэг хорвоог духаараа мєргєєд дийлэхгvйСавангийн хєєс их ч хvн зодож болдоггvйСахлын тонгорог хурц ч гуалин зvсэж дийлэхгvй*Байгалийг хvн захирна!* гэж ажлын лоозон давтаадБаригдах биегvй заяаг баглаж хvлж барахгvйЭлбэг сархад байлаа ч цай чанаж болохгvйЭм тан байлаа ч хоол хийж болохгvй…12.Орчлонг согтоох vзэмж шvлэг бичихэд нэмэргvйОрчлонг багтаах ухаан ч бvжиг хийхэд нэмэргvйОноож єгсєн тавиланг зєрvvлж хэрэглэж болдоггvйгээсОд цэцэг хоёр нэг вааранд ургасангvй- Тэргvvлэгч цэцэг болоосой гэж од доошоо тонгойном- Тэнгэрийн од болоосой гэж цэцэг дээшээ єндийнєм.Тэр хоёр гэвч бараа бараагаа л харалцнамТэнгэрийнх нь тэнгэртээ, газарынх нь газартаа… Халаг гэж!ЭПИЛОГ (дээшлэх )Жилийн хугацаа арван хоёр сартай билээ дvvхэй миньЖирийн цаг арван хоёр тоотой билээ хvvхэй миньЖинхэнэ дурлалын аяганд жимсний дарс дvvргээдЖимийж тамшаасан шvлэг минь арван хоёр нугалаатай яаБаяртай хонгор минь би шvлгийн шувууБараахан мэлмийд минь бууж л шумбаад явлааНасны минь намар навчсаа гєвєєд горьгvй ньНарлаг холын тэнгэртээ ганганасхийгээд одъё уу даа.ДУУЧНААС БИ ГАНЦХАН ДУУ ХYСНЭМ (дээшлэх )Гансарсан зvрхэнд минь яруухан vнэнийг ярихГанцхан дууг би танаас сонсох сон гэсэн юмГан тємєр уярам гучин хоёртын хэлбэлзэлээрГангаран туналзах хоолойг чинь таалан чагнах сан гэсэн юм.Аравдугаар сарын хорин хоёрын наран
  • 34. Арван зургаан цаг дєчин минутыг заажАлсын цэнхэр хэц дээр алтан мутраараа тулж*Радиогоор Цэвэлсvрэн дуулна* гэх шигСэвэлзсэн салхи ч чимээ чагнан тогтовСэргэлэн болжмор ч дуу хvсэх шиг тогтовСэтгэлийн минь барометр – олон шархтай зvрх чСэрvvн тунгалаг яваа даа дуу чагная гэж тогтовТог тог гэсээр цагийн савлуур дайвалзанаТооцоо хэмжээт vе цааш цаашаа дайвалзана.Тольт зvрхэн дээр минь битvv гуниг зангирнаТоргон тэнгэрт бас намрын будан замхарнаЧихээ мушгиулсан радио чив чимээгvй духайна.Чийгт байшингийн хаалганд цоожны єнцєг цухуйнаЦэнхэрлэж байгаа агаарт єргєст торны минь дээгvvрЦэвэлсvрэнгийн дуу єндєр аван цойлно…Ангир шиг нисэх дууны мянган метрээс шvvрэхРадио хэмээх шидтэн цоожны цаана чимээгvйАюулхай зvрх минь давчидсан миний нэгэн сэтгэлАя дуугаар цангаж энгэрээ маажин гансарнаГансарсан зvрхэнд минь яруухан vнэнийг ярихГанцхан дууг би танаас чагная гэсэн юм.Уул ус тал та биднийг зааглажУрлаг соёлын хагацлаар уйтгарт зvрхэн уйлж байна.1957 ОНЫ ЗУН (дээшлэх )Холын тэр алтанхан зунХойд нутгийн анхилуун салхиХурц нар ширvvн бороо ньХурамхан зvvдэлсэн зvvд юм сан уу?Улаанбаатарын дуу шуугиантУниар татсан цэнхэр єглєєГорхийн хєвєєн дэх vдийн халуунГомбосvрэн, Бvдээ нар мину!Хашааны ёроолд багсайж ургасанХалгай шарилж нь хvртэл нэг л ондооХарийн орны анхилуун духинээс
  • 35. Хамаагvй дотно зvрхэнд шингэсэнРашааны хєлийн нарийн гудамжнуудАйлын хаалганы таван номерАлтан шар торгон дээлтэйАмрагхан Роза санагдах нь юу вэ?Хорвоо ертєнцийн гижиг шиг явсанХорин нэгхэн насан дээрээХоромхон амсаад орхисон зун миньХожим нь ингэж vнэд орох гэж!Аяа хєєрхий энэ дэлхий дээрАмьдралын замыг муугvй тууллааГуниг баяслын алагхан дугараагГучин дєрєв амсаж тогтоолооЗун шиг зун, хvvхэн шиг хvvхэн*Зуурдын цэнгэл нойргvй шєнє*Зураг шиг байгаль торго шиг зvлэгЗул шиг нєхєд олныг vзлээТэгтэл цємєєр тавин долоон оныТэр зуныг гvйцэмгvй санагдана.Хамгийн энгийн хамгийн богинохонХачин зун байжээ… Бодохоор одооЗvрх сэтгэл уяраад ирэх юм.Зvйлийн бодол ундраад ирэх юмУйлсан нулимс дотогшоо урсахдааУлайссан зvрхэн дээр шар-р хийх юм.Олон зунаас тvvн шиг зунОрчлонд дахиад олдоо гэж vvОлон хvvхнээс Роза шиг ньОдоо дахиад учраа гэж vv…?Тэр зуны тэнэгхэн шvлэг шигТэмvvлэл итгэл цагаан санааТэнгэрлэг aйзам миний шvлэгтТэгтлээ одоо дуулдаа гэж vv?Шувуу шиг явахдаа тvvнтэй учирсанШургааг хашааны бєгчим талбарШавар байшингийн чийгтэй сvvдрийгЯмар байгаль орлож чадах вэ?!
  • 36. Халх даяар дуурссан хойно миньХанилсан нєхєд олон боловчХаалга гаднаас тvгжиж єгсєнХар Гомбосvрэнг гvйцээ гэж vv?!Зуны наранд цангахаас хашралгvйЗуурдын бороонд халшралгvйХурганы багачуул шиг хєтлєлцєж явсанХуруухан чинээ Роза мину!Холын тэр алтанхан зунХойд нутгийн анхилуун салхиХорин нэгэн настай минь хамтХоромхон зуурын зvvд байж дээ…Д.РАВЖААГИЙН ДУРСГАЛД (дээшлэх )Замбуутивийг элээсэн єв их тvvхийнЗагал буурал санчиг болсон євгєн их найрагчаа!Зарчим их євгийн минь vхэшгvй мєнхийн хvслийгЗалгамж бидэнд дуулсан євтэгш их ухаантан!Бийрийн торгон vзvvрээр чулуун янтайг цоортолБиеийн алжаалыг тэвчсээр, билvvдэн бодон суужБилгvvн сэцэн найргийнхаа шад бvрийг хэлхэхдээБиднийг гэсэн сэтгэлээ vсэг бvхэнд нь шингээжээ та!Арван ес дэх зууны феодалын балар vеэсАлт торгонд хучаастай ноён хутагтын суудлаасАтомын энэ зууны эрдэмт хvмvvсийг бишрvvлэхАгуу vнэнийг айлдсан уужим буурал євєє минуОнгон талын нvvдэлчний морин дэл дээр дамжижОн цагийн шалгалтыг бvрэн бvтэн давсанОлон дуунд бараа сvр тань тод байна.Орчлонгийн мэргэд дотор яруу дvр чинь сод байна.Алдарт Гvр – Эмирийг Азийн магнайд духдуулсанАгра мєрний усан дээр Таж – махалыг цогцлуулсанАравын догшин гvрэнд *Сархадын дууллыг* бvтээсэнАгуу тэр хvмvvстэй зэрэг булаалдах нь магад байна.
  • 37. Хорол тоонон дор аргал тvлсэн нvvдэлчинХорвоогийн сонгодог цэцнийг ариун сvvгээрээ угжсаныгХорин зууны тvvхэнд алтан бэхээр тэмдэглэж*Хоосон ядуу Дулдуйтын Данзанравжаа* гэж бичсvгэй.БУУДУУЛСАН ШУВУУНЫ ГАНГАНААН (дээшлэх )Хэн мэдэх вэ дээХэн гуай лДулаахан орондоонДугжирч байсан юм байхУяхан пvрштэй орУсны давалгаан шиг намалзанУлаан торгон хєнжилдУм зандан шиг авхайтайгаанХvний орчлонг мартажХvслийн туйлд шартажОдеколон хулмас хоёрынОнцгой vнэр єрсєлдєнє…Цэнгэлдэн согтожЦэмцийсэн дэрэн дээрээХоёр амтаар буудуулсан юм шигХос толгой нам унтав гэнэ.- * Эрхт тэнгэрт дураар цойлсонЭнэхэн биеийг минь буудна билээ лЭнэхэн биеийн минь хэлтэрхий дээрЭрvv толгой дугжирна билээ лЖижиг єдийг минь дэрлэлээ гээдЖигvvр урган нисэх vv дээ та!Атга махыг минь идлээ гээдАмьд мєнх явах уу даа та?Тэнгэрийн хvрээлэнд надруу цацсанТэр vхэл єєрт чинь оногдонооУсны шувуу хvн гуай хоёрынУтсан амь дvндээ дvнээ хєЄєрийг чинь тэгээд арилсан хойноЄд сєд минь хэвээр vлдэнэ ээМуу хvний нэр нь ч vлдэхгvй газар
  • 38. Сайн шувууны єд нь vлдэх ёс бий!*Хэн мэдэх вэ дээХэн гуай лДулаахан орондоонДугжирч байсан юм байх.Єєр амьтан бол би хvн болохсон гэхсэнЄєрєє хvн болохоор юу ч гэх билээХvн байх гэдэг бага хэргээ !Хvслээ бvтээж илvv гарах хэрэгтэйГэтэл хvнээс илvv явах цагтГэтэж шагайх єстєн дайсан мундахгvйЭсвэл амьтны адаг явна аа гэхэдЭцэг эхийн алдар нэрийг хайрлах юм.НАЙЗ НАРТАА БИЧСЭН ЗАХИДАЛ (дээшлэх )Найз л та нартаа би захидал бичихийн учирНас л биеийн минь vдийн халуун єнгєрлєєНайраг шvлгийн минь vvлэн сvvдэр нимгэрлээНаргиан даргиан vзэл бодол минь хувирлааYеийн та нартаа би захидал бичихийн учирYзэх ёстойг vзэж дуулж болохыг дууллааYг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллооYймээн аймаан багын зан минь хувирлааЄєрийн гэсэн vедээ зэргийн нєхдєє олжЄглєє жиргэх болжморын єрєєсєн жигvvр болжЄнєр их найргийн тэнгэрээр цойлж явахдааЄнєєдрийг бодвол би овоо л явсан байж магадгvйНамайг ямар байсныг яг л тэр єдрvvдийн миньНайраг шvлэгтэй хамт сэтгэлдээ vvрд хадгалаарайНайрын дугарааг орхиж найзын ёсыг огоорчНам гvмхэн буланд нарлах цаг минь vлдлээСаваагvй нь vнэн гэлээ ч шvлэгч хvний сэтгэлСалхины чиг заадаг дунд сургуулийн багаж шигЄглєє заасан чигээ орой солих учиргvй чЄсєх єтлєх хуульд хэмжээ гэж байдаг байна
  • 39. Хvний мєс гэж би хvнд сайныг боддог сонХvмvvсийг гэсээр яваад єєрєє хохирох ёсон байнаХvртсэн энэ бие олдсон авьяас хоёртооХvнийрхvv явах юм бол амьдрсаны хэрэг юу вэ ?Амьдрал гэж би залуу цагийн мєрєєсєлАлдаа оноо алагласан алсын харгуй замАмраг бvсгvйн хvзvvн дээрх цус хурсан толбоАрхин дээр унших шvлэг найз нар гэж боддог сонЭдэлсэн хураасан юмгvй алдрын титэм ємсєхЭхнэрээ хоолгvй орхиод архидаж завхарч явахЭрх чєлєєний тухай ам мэдэн дэмийрэхЭнэ бvхэндээн би єєрєєсєє ч хайртай явлааИнгэж явлаа гээд гийсэн нь аль вэ ? гэжИхэнх хvмvvс асуудагсан ( тэд ч бас тэнэг байж )Эрэггvй урссан гол шиг хавийн газрыг чийглэжЭлсэн биедээ хvртэл цэцэг ургуулж явсан юм.Залуу цагийн нєхєдтэй салхи залгиж явсныхЗамбуутивийг ойлгож хvмvvсийн ёсыг таньжээЗvрхний тольтон дээр минь тонгочиж єсєх шvлгийнЗvvд зєнд багтамгvй онгод цадигийг олжээ.Саванд буцалсан юмны гарах нvхийг бєглєвєєсСанаандгvй нэг газраараа тэсэрч урагдах ёс бийСагсуу залуу насандаа дэндvv задгай явсныхСайн бvхнийг ч оллоо муу нэрийг ч хvртлээОдоо яахав надад эрлийн биш бvтээлийн цагОлохын тєлєє бус олсон оо эдлэхийн тєлєє vеОвон товонтой замаар vсээ цайтал тэнэжОрчлонд гайхуулах юм шvлгийн тєдий vлдэж…Эсэн бусын дэвэргэл зугаа наадам хэрvvлЭнд тэндхийн vдэшлэг гашуудал талархал дурлалЭлбэг сэтгэл гаргах туслах услах цуслахЭнэ бvхэн баяртай vймж дарвиж ханалааШидийг олох эрдэм хутгийг олох увидасыг чШимтэж сурах сан гэж нойргvй хонохын гарзШинээр бичих шvлэгт л нэгэн шад нэмэхгvй юм болШинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна.
  • 40. Хэн нэгнийг гийгvvлэхгvй юм бол ялихгvй туслаад ч яахавХэрэв єєрєє хохирох юм бол гийгvvлж туслах ч яамайАмьтанд балаггvй л явбал агуу тус минь тэрАминдаа арчтай байвал алдар гавьяа минь тэр.Хvнд хvн хэрэгтэй гээд хvртсэн бvхэнтэй наалдсанаасХvндлэх ёстой нєхєр тоотойхон байвал дээрХэтэрхий задгай нєхєр юу уруу ч тvлхэж магадгvйХэт нь тэгээд хvнд зvсэм талх л vнэнч байна.Сайхан хvvхэн ч гэсэндээ цаанаа ямар хvн бэСар шиг гялгар мєртлєє хvйтэн цэвдэг бол яанаСав болоод хэмжээ нь бусдын л адил болохоорСаруул гэгээн дvр нь шvлэгт л хэрэгтэй юм шив.Шvлэг бие хоёрыг минь хумсын тєдий хvндэлдэг болШvдтэй шvдгvй хамаагvй хар цагаан ялгаагvйНойрт жаахан сэргэг амьдралд жаахан vнэнч болНомтой номгvй яамай бие нь л бvтэн болЭцсийн эцэст тэгээд єєрєє єєртєє нєхєрЭрслээд ирэх аюулд єєрєє єєртєє vнэнчЭнэнээс бусад нь цєм хуурамч байдгийг ухаарлааЭрх чєлєє гэдэг хvнд биш єєрт байнаАргиж наргиж явсан урьдын нєхєр чинь хувирчАдайр зожиг євгєн улсын дунд замхарнааАлтан сайхан єдрvvдэд миний ямар явсныгАлаг хонгор зvрхэндээ найз нар минь хадгалаарайХарин ганцхан юм vvрд хэвээрээ vлдэнэХаранхуй шєнєєр очсон ч vvдээ яаран тайлжХан хорвоогийн чихэнд чимэг болгон барихХалх шvлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна.Урьдын адил би шvлгэндээн vнэнч явнаУнан босон ханилсаных шvлэгтэйгээн vхнэУруулын тухай сархадын тухай хvний тухай бичнэУлсын тухай засгийн тухай харин бичихгvйНайрагч явна гэдэг бусдын харахад сайхан чНас биед цєвтэй хатуу хєдєлмєр юм байнаХорин хэдэн насныхаа чємгийг дундартал суусанХоолгvй єдєр нойргvй шєнєєрєє хорвоод би бахархана.Буруу ч бай зєв ч бай єврийн хулгар дэвтэр дээрхи
  • 41. Бусад хэний ч бичээгvй єєрийн шvлгээрээ баярханаАлдсан ч бай оносон ч бай шvлгийн минь зовлонг хуваалцажАрхидаж наргиж явсан нєхдєєрєє би омгорхоно.Насан бага л цагаас миний чиний гэлгvйНайраг хэмээх ээжийн нэгэн сvvгээр амласанБиеийн биш сэтгэлийн ахан дvvс миньБишгvй их наргилаа жинхэнэ шvлгээн бичье!ШОРОНГИЙН МЄЧЛЄГЄЄС (дээшлэх )Тєрсєн бие эндэжТєрийн хэрэгт чихэгдэжТємєр сараалжны доторТєєрч будилж суухадБусад бусдын дотроосБуурал ээж минь санагданаОхид охидын дундаасОтгонхуар минь бодогдоно.ЄНГЄРСЄН ШЄНЄ ЗYYДЭНД ЮУ ОРОО ВЭ? (дээшлэх )Єнгєрсєн шєнє зvvдэнд юу ороо вэ ?Єнгєт хархан мэлмийгээр духайсхийж ирээдЄєдєєс минь дув дуугай ширтэсгээдЄнийн явдлаар зvрхийг минь яах гэж л хєндєнє вэ ?Хоёрхон бие хайргvйдээ салсангvйХолдон холдон алслах харгуй замын эрхээрХолширхон бага нас л биеийн зоригоорХонгор гэнэн сэтгэлээ єнчрvvлэнхэн явсан санОрчлон чинь оосор бvчгvй юмаа…Оноо алдаа хоёрын минь vзvvр харагдахгvй юмОлон даваатай хувьхан заяаны замаарааОйчин босон мацсаар маргааш єєдєє зvтгэх юмЄнгєрсєн шєнє зvvдэнд юу ороо вэ ?Єдєт шувууны жигvvр шиг ижилдэнхэн явахдааЄєртэй чинь би дэндvv дотно явсан юм байлгvйЄвдєєд байна зvрх минь, євдєєд байна даа сэтгэл минь…
  • 42. ЦЭРМАА (дээшлэх )Хєєрхий дєє миний ЦэрмааХєхрєєд байгаа их хотынАльхан байшингийн ямархан єрєєндАмьдран суугаа болдоо миний ЦэрмааТоронд орсон шувуухай шигШоронд орсон найзынхаа тухайДуулаа болов уу миний ЦэрмааДуулаад уйлаа ч болов уу даа миний Цэрмаа.Амьдралын даваа єндєр юм даа Цэрмаа миньАрван тvмэн нугачаатай юм даа Цэрмаа миньАдал их хорвоогийн хvсэл хяслын талбартАрай ч эрт уулзаж дээ чи бидэн хоёрYд дундын сvvдэр шиг хоёр бага амьтанYерхэн найгаж явсан хотын бор гудамжYvр шєнийн зvvдэнд минь одоо ч гэсэнYзэгдээд байх юм даа хонгорхон Цэрмаа миньДээс харайж зураас гишгээдДэвхцэж байсан мухар гудамжГахай чулуудаж, кагор тоглоодГанирч байсан зах газарЭэж аавынхаа тааруулсан мєнгийгЭвхэж атгаад талханд гvйсэнУсны гудамж, Тємєрчний гvvрУлаанбаатар минь санагдаж байнаЭрвээхэй туузаа саяхан авчЭрээн даавуугаар гоёж явсанХээрийн цэцэг шиг арван зургаахан насыг чиньХэнээс ч илvv мэднэ ээ Цэрмаа миньХєл бємбєгийн хаалга болдогХєглєгєр цvнхээ саяхан орхижХєвчийн гацуур шиг ургаж явсанХєвvvн насыг минь чи мэднэ ээАаруул шиг чулуугаар Туулын усандАрван гурав долоолгон байжАмьдрал дурлал хорвоогийн тухайАнхан ярьсан миний Цэрмаа
  • 43. Цэнхэрлээд байгаа их хотынЦэлийгээд байгаа олон гудамжныАльхан талд нь ямархан байшиндАмьдран суугаа болдоо миний Цэрмаа.МИНИЙ АЛАГ НОХОЙХОНБОДОЛ БОДОЖ БАЙНА УУ ДАА (дээшлэх )Yдшийн нам гvмд дэргэд минь зогсоодYнэнч дагуулын нvдээр єлмийг минь ширтээдYл мэдэг зєєлнєєр сvvл юvгээ ганхуулжМиний алаг нохой бодол бодонхон байна уу даа?Єнєєдрийн халуунд сvvдэр дор хєрвєєсєєрЄнгєт торгон зvс чинь баахан тоос болжээ дээСаяхан зvvсэн улаан даавуу хvзvvвч чиньСалбайгаад бvр унжиж санжиж гvйцжээ дээЭвий алаг минь сагсгархан шаазгай миньЭрхлэнхэн наадаж vvгээр тvvгээр гvйгээдЭр хонгор дуугаар гав гав гэж хуцаачЭзнийгээ дууриаж бодолд юунд дарагдаа вэ?Саяхан их цэхэр нvдэн гєлєг байсан дааСагсалзсан хєдсєн бээлий шиг амьтан байж билээОдоо тэгэхэд том нохой болчоод бодлогоширч суух юм.Орчлон гэдэг хурдан юм даа алаг миньЧи орчлон гэдгийг мэдэх vv дээ ингэхэдЧих ч vгvй сvvл ч vгvй бєєрєнхий юм бий шvvЧинээлэг ядуу хоёрт чадалтай дорой хоёртЧиний зvс шиг алаг юм байдаг юм шvvНад шиг хvн ч гэсэн чам шиг нохой ч гэсэнНастай балчир эрдэмтэй тэнэг цємєєрНарт орчлонгийн хэлгvй хуульд захирагдажНаашаа инээн цаашаа уурлаж явдаг юм шvv дээЭзэн чинь одоо vдшийн чимээгvйд ганцаарааЭлгэндээ гараа зєрvvлээд бодлогоширч байнаАлаг нохой минь чиний нvдээр намайг хэрвээАнзаарч харвал ямар байгаа бол доо єдийд
  • 44. Дуу шуу баяр хєєр нь хэдийнэ арилаадДухаараа шагайж алсын алс єєд гєлрєєдДундаа ганц нугарч хоёр хємсєг нь мєргєлдєєдДуулим хорвоог огоорсон юм шиг суугаа болов ууЄнєєдєр эзэн минь юу болчих оо вэ гэж гайхна уу?Єрєвдєнхєн илбэж аманд минь ёотон хийжЄвчvvг минь мааждагаа яачхаа вэ гэж бодно уу?Єєрєє тэгээд бодол бодонхон байна уу алаг миньНээрэн би уйтгартай байна аа алаг минь нуугаад яахавНэгэн сайхан хvнийг мєрєєсєнхєн сууна нэрэлхээд яахавНойр хоолноос илvv хvчит нэгэн мєрєєсєл байдаг юмааНохой болохоор чи мэдэхгvй байна аа алаг миньНад шиг барааны саван адууны мах ханхлуулаагvйНартад бас цэвэр цээл амьтан гэж байдаг юм.Анивчин хоёр хємсгєє салгасхийгээд мишээхээр ньНаалинхай аашинд нь сэтгэлийн шарх эдгэрдэг юмЄлєн суугаагvй унаган цагаан магнайг ньЄнгийж ирээд мушгирсан хилэн хар согсоотойЄвлийн цасанд дуссан улаагана жимсний шvvсэрхvvЄнгє ягаан уруултай цэмцгэрхэн амьтан байдаг юмНахилзах сайхан бэлхvvс нь зулзаган хусны хэвтэйНарийн цээл хоолой нь минь лимбэний хєгтэйНайзтай зєєлєн ааш нь намрын салхины аястайНасанд ганцхан заяах цэвэрхэн амьтан байдаг юмСайхан тийм хvнээс єртєє шуудан дамжижСарын газраас ирэх захидлыг би хvлээж суунаСарын газраас ирэх захидал дотор хавчуулаастайСархад адил согтоох энхрийлэлийг би хvсэж байнаОйлгох болов уу даа алаг минь ганцхан нохойд бишОрчин vеийн хvнд бас энхрийлэл хэрэгтэйНээрэн шvv хvний сэтгэл энхрийлэлээр дутагдаж явдгийгНэг настай нохой байтугай тавин хэдтэй хvн ухаараагvй юмАлаг минь дээ чамайг би энхрийлдэг шигАмьд хvмvvс амьдыгаа энхрийлж сураасайАргагvй л бид нэгэн сармагчингаас vvссэн юм гэжАмин голоосоо хайрлан энхрийлдэг болоосой
  • 45. Бvжиг дээрээс vдэш авчирсан хvvхнийгБухэл шєнєжингєє энхрийлэх бага хэрэг л дээЄглєє нь явуулчихаад хойноос нь нулимжЄнєєх даавууг нь сэжиглэж сольдог бол ямар энхрийлэл байх вэ?Yгvй бол амьдад нь аль мууг нь vзээдYхсэн хойно нь хоосон энхрийлээд юу хийх вэYнэн бол vнэнээрээ энхрийлэл бол энхрийлэлээрээYvрд мєнх байгаасай даа алаг миньАнир чимээгvй vдэш оддын шивнээ дуулдамАрван зургааны саран ойрхон юм шиг харагданаАлаг нохой минь бас миний боддогийг бодоогvй чАмин хувьдаа бас нэгийг сэтгэх мэт зогсоно уу даа !ЄВЛИЙН ХУВЦАС (дээшлэх )Хєєрхий хоригдлуудад євлийн нормХєвєнтэй хувцас тавьж єглєєЭрх чєлєєний маань оронд засагЭнэ удаа бvлтийтэл гоёлооЗvйдэл шиг алаг цоог болохоосЗvvнээсээ дєнгєж сая гарсан дээлvvдХоригдол хvvхнvvдийн элдэв нэрийгХойно ємнєєсєє зvvсэн дээлvvдТортой хашааны уйдсан эрчvvлдТорго дурдангаас илvvтэй санагднамБvгдээр дамжуулж эргvvлж тойруулжБvтэн сайны зах шиг шуугилдана.Должин, Янжин, Цагаач ч гэх шигДолгор, Дулам, Тогооч ч гэх шигЦэрэннадмид, Ичинхорлоо ч гэх шигЦэвээнсугар, Дуламсvрэн ч гэх шигЭрдэнэчимэгээ, Нина, СувдааЭрэнцэнханд, Зина, РозаЭнэ бvхэн єєрснєє ирчихсэн юм шигЭр хvн гэдэг бас уяхан ч юм уу дааШинэ даалимба хєвєн ханхалсанШирvvхэн хувцас нємєрч байхдаа
  • 46. Тэртээ Луусангийн олон маануудаасТэвэрч байх шиг аятайхан санагданаХувцас тавиулсан анхны шєнєХулгайч бvхэн амгалан нойрсоноХорих газрын ядрал уйтгарааХоромхон мартаж янагсан зvvдэлнэЭрээн алаг ч гэсэн энэ хувцасЭмэгтэй хvний гараар бvтсэн юмХоригдол ч болсон эмэгтэй хvнХорвоогийн зовлонг хєнгєрvvлж єгнєм.YСЭЭ ХЯРГУУЛАХАД БОДСОН ШYЛЭГ (дээшлэх )Хадуур барьсан vхдэл мэтХаргалзагч таХалиурсан vсийг миньАвах сан гээд байвалАв л дааАвсан vс ахиад урганаАхиад авбал дахиад урганаУргасан vсийг та нар авахаасУргуулах толгойг та нарАвах сан гэж бодовчАвч чадахгvй ээ !Эрх чєлєєтэй явахдаанЭрэлхэжЭмэгтэй хvний нvднээс бємбєрvvлсэн нулимсЭнд амтагданаЭрэмгий залуу насандаанЭндvvрчЭр нєхрийн хамраас дуслуулсан цусЭнд чамлагданаЭэжийгээн зовоохонЭлгийг ньЭмтэлж явсан зовлон гунигЭнд амтагданаТалын шар тарвагыгТарчлааж
  • 47. Тамлаж алсан нvгэл хилэнцЭнд амтагданаЭнэхvv шорон гэгч гашууны эх орондЭрх чєлєєтэйдєєн нулимж явсан бvхнийЭрдэнэ мэт сайхан амт амтагданаЭр нєхєр гэжЭндvvрч явсан дайсныЭхvvн муухай амт амтагданаДэргэдээс нь хараад ойлгоогvй явсан ертєнцийнГашуун vнэн амтагданаДээрээс отсон сэлэмний ирнээс дуссанНєхрийн цус амтагданаЭВЛЭРЭЛ (дээшлэх )Амьдралтай эвлэрээгvй явсанАтар онгон толгой биАймшигт шорон тантайАлбын хvчээр эвлэрьеБулангаас онилсон харуулыгБуудчих вий гэж айсандаа бишНуруу уруу чичсэн жадыгНугасалчих вий гэж тэвдсэндээ бусЄлєн шээс шиг шєлийг чиньЄгєхєє болих вий гэсэндээ бусYмхий зооринд чинь биYvрд сууна гэсэндээ ч бишГагцхvv vйлийн эрхээрГашуун агаад vнэний хvчээрТvмнийг залгисан их шорон чамтайТvр ч гэсэн гар барьчихъяХалуун наранд явах цагтХамраа чимхээд ч шагаймгvйХаранхуй ємхий хавчигт чиньХавчигдахын эрхэнд эвлэрьеСаруул чєлєєтэй явах vедСалхин доогуур нь ч оромгvй
  • 48. Ижлээ худалдсан хулгайчтай чиньИдэлцэхийн эрхэнд цуг сууяТэнхлvvн амьдарч явахадТэжээсэн нохой ч тоохгvйЄлєнгийн шvvс шиг бантанг чиньЄлбєрєхгvйн эрхэнд амсъяНаранд явахад дайралдсан газрааНамалдаглаж баймаар хуягтай чиньГараа хvлээстэй дарлуулахгvйн тулдГаран гартлаа эвлэрьеЄгнє байхаа гэж горьдсондоо бусЄршєєнє байгаа гэж сєгдсєндєє бусЄвдєнє зовно гэж айхдаа ч бусЄчvvхэн амиа аврахдаа ч бусYсэн буурал ээждээYнсvvлэх юм vлдээх гэжБvлтийтэл харсан амрагтаанБvтэн бvрэн очих гэжЖаргасан нєхєдтэйгєєн дуулах гэжЗовсон тvмэнтэйгээн уйлах гэжДутуу дуугаа тэдэндээДуулахын тулд би эвлэрье !ШОРОНГИЙН ДУУ (дээшлэх )Эль хуль - чимээгvйн дундУжиг хатуу шоронЭрлэг номун хааны орд мэтУлсын тєв шоронЭнэ зууны чимээгєргєст тороор хоригложЭнд гагцхvvхар тємєр ноёрхоноХана хэрмийн тvгжээтємєр харжигнанханХаалга vvд бvхэн нилдээтємєр тас нясхийн
  • 49. Хатуу бат цоож цємтємєр янхийжХалуун гарт хийсэн хvйтэн гавнытємєр шархийнэХаруулын хутган жадтємєр хараалаар хараажХаргалзагчийн бууны замагтємєр тушаалаар тушаажХоригдол ачдаг тэрэгнийтємєр чингэлэг цантажХоол ундны аягатємєр инээдээр инээжБос ! Суу ! гэсэн командтємєр авиагаар цуурайлжБолохгvй ! Хортглоно ! гэсэн vгстємєр амьсгалаар давтажБодит орчлонгоос ангидтєрийн чанга шорондБосоо хэвтээ цємтємрийн эрхшээлд сєгдєнєХvн эндхэлгvй . . . . . . болон хувирчХvйтэн тємєр эндхэмжээгvй эрхээ эдлэнхэнГагцхvv энд л дуулж болох –Гав гинжний эртний дууг дуулж байна.ТОД ХАРАА (дээшлэх )Нэрэлхэвч нэрийн номоор бага гэгчээрНэрийг нь єгєхдєє ч эцэг эх ньТолгойдоо гэгээ багатайгаа нуталжТодхараа гэж хvvгээ нэрлэсэн юм байх …Бvрэнхий хонгилд бууны нохой шиг єсєжБvгчим ємхий агаараар нь хооллож суусаарБvдэг хараатай болсон ТодхарааБvрэн зэвсгээ агсаад намайг дуудавЄвлийн шєнийн уртыг хороож
  • 50. Ємхий шоронгийн хонгилд шvлгээ уншихыгЄмнє нь эсвэл мод шиг номхон зогсожЄглєє болтол нvдээ ч цавчихгvй байхыгХорин минут шаардаад бvтэхгvйд нь уурлавХонзон болгож тvvний бvдvvлэг ааш нь дэндэвХоригдол хvvхнvvдийн ємнє бvх хувцсыг нь тайчижХойш урагш нь алхуулан бvтэн цаг зугаацавГуйх ёсгvй уучлалыг тvvнээс би гуйжГудайх ёсгvй толгойгоо тvvнд би бєхийжГучин гурван жил хуримтлуулсан соёл иргэншилээГутамшигтайгаар тvvний ємнє тайлж хаявГагцхvv та нарын ємнє биГаран гартлаа араатан болон хувирахаасYнэн шударгын ємнє та нар шигYvрд араатан болж чадахгvй ээ.ДУРЛАЛ (дээшлэх )Дурлал гэдэг энэ орчуулгын хачин vгДуулиан ид хадааж байх тавиад ондАмраг хайрын тавцанд би гарчАминыхаа * Ромео - Жульетт * - г би тоголсонЄрєєлийг би хэцvvхэн хайрладаг байсан юмЄєрєє тэр хайрандаан шатчихдаг байсан юмЄр зvрхээн олон дахин бусдадЄшиглvvлж хариуд нь єшиглєж явсан юмХорвоод хvн vvссэн цагаас эхлээдХорьдугаар зууны намайг хvртэлДурлал хайр гэдэг ийм л байсан юм санжДуурайснаас биш нээсэн юм алга аа !Гэхдээ хvн хуучрахаас дурлал хуучирдаггvйГэнэн сэтгэл элэгдэхээс дур хvсэл хуучирдаггvйАгаар хоол зvvд нойр шиг давтан давтанАмтлан жаргаж болдог ид шидтэй эд юмДурлал гэгчээр би гэр барьж ч vзлээДун цагаан ордон харш ч бvтээлээДутуу дулим овоохой босгож ч явлаа
  • 51. Дуусаад нурахаараа бvгд адилхан юм санжЯнаг хайрын тавцанд би олон удааЯнз бvрийн комеди ч тоглолоо, трагеди ч тоглолооЯлж байна гээд ялагдаж ч vзлээЯлагдах тусмаа амттай юм билээОдоо бодоход тэр тавцан дээр биОлсон нь бага алдсан нь их байнаЯамай тэгэхдээ хvн алсангvй хvнд алуулсангvйЯл ч vгvй хувь нэмэр ч vгvй харинЯнаг дурлалын тавцан дээрЯго болоогvй гавьяа бийНУТГИЙН ДУУ (дээшлэх )Дуулж чаддаггvй мєртлєє дуунд дуртай биДуу дууны дундаас тvvнд л дуртай гэжДуулим хээр талын ардын сайхан дуугДурланхан бахарханхан чагнанаа биБосоо чихтэй шаргын нь янцгаах дуу шингэсэнБоржигин хєгтэй хуурын нарийн хялгасан дээгvvрБор харцагын дэвэлт шиг суналзанхан дэгдэхБоргил чийрэг гарын дєрвєн єндгєн доороосДо мажор хэмээх цэвэр сайхан эгшигтэйДорнын уужим нутгийн цээлхэн дуу уянгалахадДов сондуул дунд нь тоглож єссєн минийДотор болоод сэтгэл догдлолгvй яах вэДєрвєлжин чихтэй торхоо тэмээн нуруунд тэгнэжДємєн дємєн алхаагаар тэртээх замыг туулжАмны усанд алхуулдаг нутгийн бор хvvхэнАйргийн сєнгийн дэргэд хоолой засан суухадХулсан алаг лимбэний зургаан нvхэн дээгvvрХурын усан дусал шиг vсрэн дэгдэх хуруунаасХун цэнгийн дуу шиг яруухан эгшиг дуулдахадХуурчин хvvгийн зvрх булиглалгvй яах юм бэДууны нь жигvvр дор залуу насыг амсажДурлал жаргал хоёртоо хєлчvvрэнхэн єссєн би
  • 52. Дуулим тэр нутагтай судас бvхнээрээ холбоотойгоосДуулж чаддаггvй мєртєє дуунд би дурлаж явдаг юм.ЭХНЭР (дээшлэх )Сар шинийн єглєє айлын бvсгvйШар дурдан бvсээ алдалж байгаад ороовШанх тавьсан vсээ илбэж байгаад тольдовШавхийсэн нуруугаа хотойж байгаад эргэвДєрвєн босоо нугалаастай хvрэн торгон дээлийнДєлєлзєхєєр нь vзэгдэх аржгар хурган доторХажуу талдаа товчтой шєвгєрдvvхэн хромХазгайдуухан тавьсан хар минжин малгайЄндєрдvvхэн нуруунд нь зохино гэдэг нь ванлийЄчигдєрхєн энэ хvн ямаршуухан байлааЄрх гэрийн ёроол дахь нэргvй нэгэн зарцаасЄнєєх харцуултай чацуухан иргэн болоод гаравЗочилж ирсэн айлдаа дуу шуутай угтуулжЗоог єрсєн ширээнээ суу суу гэж уриуллааИхэнх єдрийг дуусан эр хvнээс дутсангvйИнээж наргив гэнэ. Хундага єргєв гэнэЭр нєхрийн хаанчлалт нэгэн хэмийн тэврэлтЭнгэр хормой нь салбарсан тостой дан тэрлэгЭрх нь дэндсэн хvvхдvvдтэйгээ хашхичиж байдаг хэрvvлЄргєєд даагдаж єгдєггvй усны том хувинЄчнєєн шvvрдээд хэвээрээ хог шороотой шалЄдєржин дуусдаггvй ажил єнєєх хєє тортогАрд нь холоо хоцорч нуруу нь тэнийх шиг боловАхиад тийшээ очихгvй эрх олсон шиг санавНаран тонгойх vед айлын бvсгvй харивНарийн ширийн гоёлоо авдарт эвхэж хийвХvрэн торгоны оронд халтар тэрлэг нємєрчХvйтэн хар зуухны аман дээр нь бєртєгнєвДаарч зутарсан багачуул нь уйлан шуугьж бvслэвДалан задгай ажил гэрт гадаагvй угтавДаян дээрхийн єндрєєс далайн ёроолд унавДараах цагаан сар хvртэл 365 хоног.
  • 53. Гуч хvрсэн бол та долоон жилийн хойно намайг ойлгоноГуч хvрээгvй бол чи олон жилийн хойно намайг ойлгоноГуравхан хаврын дараа дєч хvрнэ тэгэхдээ биГуниа нь vгvй харин баярлахын учир гэвэлЗалуу зандан явахын хор бvхнийг амсажЗартай цуутай явахын тэр бvхнийг эдэлжЗамбуутивийн нvvрэн дээрээс ховх арчуулах дєхсєнЗадгай дураар амьдрал минь саяхнаас тогтож байнаЦагаан жигvvрт цахлай далайн шуургыг хvсэх шигЦайлган залуу насанд дарвин наргихыг мєрєєсєжЦаг хугацаа бvхнээ цаг vе шиг урсгажЦагдаж зогсоох аргагvй цанхаалж явсан байх юмАлдаа оноо ихтэй эх орны минь євєгАлтны сайхан бvхнийг Хvннvгийн vед хаясан шигАминдаа арч багатай энэ нэгэн бие миньАмрагийн сайхан бvхнийг залуу насандаа гээжээНойр хоолны оронд хотын гудамж тvйвээжНом эрдмийн оронд хортой шингэн залгилжНохой явдаг жимийг бурхан явдаг замшигНомин дэлхий дээрээс буруугаар шилж явсанАрван зургаан наснаас гучин гурвыг хvртэлхАюултай тэр давааг ахин давахыг хvсэхгvйАмь дvйтэй шуурга ашгvй жаал намдахАзай буурал єдрvvд минь алтнаас vнэтэй байнаГуч хvрсэн бол та долоон жилийн хойно намайг ойлгоноГуч хvрээгvй бол чи олон жилийн хойно намайг ойлгож магадгvйГулсалт нуралт ихтэй амьдралын зам гэдэгГуч бус дєчин даваа байж сая тэгширдэг байна.БYСГYЙД (дээшлэх )Бvсгvй минь та гоо vзэмж гэдэгБvтэн тоннын vрлэн бємбєгєєР.Чойном гэдэг тусгаар тогтносонЭнэ Бvгд Найрамдах Зvрхэн дээр минь хаялааБиеэ даасан амьдралын миньСvvлчийн цайз нуран уналаа
  • 54. Би шатаж байгаа туг шиг ганхлааБитгий тамла бvр гvйцээгээд альАлаг нvдний чинь учиртай харцАюул ихтэй лазерын туяа шигЭр биеийн минь тэнгэрт нэвтэрчЭрх чєлєєт амьдралын минь онгоцыг шатаалааБэлэн шvлгийнхээ тэнгэрээс би чиньБэх шиг хар утаа татууланУнаж явна хонгор бvсгvй минь !Унахдаа чам дээр унах нь !Энэ – Давхилт биш Зогсолт !Энэ – Дайсагнал биш Дурлал !Амраг дурлал гэдэг угаасАмттайхан дутуу vхэл билээ !Онгон дурлалын дарсанд согтоодОрчлонг хvн мартдаг юмХалуун шvлэг хvйтэн компот болжХарах хараа алдагдан явах чиг хазайдаг!Хорвоо ертєнцийг биХосгvй нарийн хардаг байлааХонгорхон vзэмжээрээ чиХоёр нvдийг минь сох хатгалааYvрд чи хєтєлж явах юм болYнэн сохор болсон ч яамайАриухан дvрийг чинь харж авснаасхойшАхиад би юугаа ч харах гэх вэ !Тархи толгойгоо ажиллуулахгvй болТаргалж хамаг бие нь сэргэнэДотор ухаанаа vргэлж тордволДолоон зовлого vргэлж турнаЯдуу ард ихэмсэг сайд хоёрЯавч нэгэн гэрт багтдаггvй шигХvний бие толгой хоёрынХvсэл нь хэзээ ч тохирдоггvй байна.Дээхнэ vед нэг хvvхэн нададДэндvv сайхан харагдсан юм сан
  • 55. Дэргэдэх найзад минь улам ч илvvДээдийн сайхан санагдсан байжХувийн жаргалыг нь найзаасааХулгайлах зоригтой байснаасЗамбуулингийн ёсыг хvндэлжЗайлж єгєх зvрхтэй байя даа гэсэн юмЭдvгээ гэтэл нэг хvvхэн нададЭнхрий дотно харагдах юм…Эмэгтэй дvv минь тэр бvсгvйтэйНадаас ємнє муудсан юм санжЄстєн хvнийг нь дvvгийнхээ дэргэдЄвєртєлж хэвтээд эвдрэлцсэнээсЄдий хvртэл болоод явсан юмЄгєр мод шиг ганцаар явахаас.Тэнд нэг бvсгvй … жишээлбэл таТэнгэрийн дор ганцаараа юм шигИдтэй дурлалын хvчтэй цэнгэлээрИлvvдэж хоёрдож гуравлаж явах юмЭнд нэг хvн тухайлбал биЭрх жаргалаас хориотой юм шигДурлах дурлуулахын хvчит тэжээлээрДутагдаж хоосон хєхийж явах юмИлvvгий чинь би харж байгаа шигДутуугий минь та бас ойлгоодДундаа зохицож болохгvй гэж vv?Тэндэх илvv эндэх дутуу хоёрыгТэгшитгэж єгдєг зоотехникТэгэхдээ хvний зоотехник олдоосой …Хєдєлж юм оролдож байгаа хvн бvхэнХєдєлмєрийн баатар мєн !Хєдєлмєрийн баатрын алтан тэмдэг зvvгээгvй чХєлєрсєн хєлс нь алтан соёмбо мєн!Алтан соёмбыг Улсын Их ХуралАрав хорьхон гэж хэмжээ тогтоогоогvйАхиад хичнээн л бол тєчнєєн бийАвах эзэд нь авах хєдєлмєрєє хийцгээж л авна
  • 56. Яруу хєдєлмєрєєс хэзээ ч ухралгvйЯвж давшиж чадсан хэн хvнЯлж баатар болно дамжиггvйХvн бvхэн харинХvссэн зvтгэснийхээ зоргоорХvндэт яруу найрагч болчихгvй !ЗАРИМ ОРОЙ (дээшлэх )Тарчилж намайг яаж зовж байгаагТанил бvсгvй минь мэддэг ч болоосойТайван сайхан орой гадаа уулзаад- Та яагаа вэ ? гэж асуудаг ч болоосойХєндлєнгєєс нь чамайг хархадХєл чинь газар хvрэхгvй л явах юмХєгжилтэй цовоо аашны чинь цаанаХєндvvр гуниг байдаг ч юм уу хэн мэдэх вэБvстэй бvсгvй хvн бие биеийнхээБvр нарийнийг ямар мэдэх бишАлаг зvрхнийхээ ёроолыг шавхажАль алиндаа ямар хэлэх биш …Харин би л чамд яримаар байнаХайхарч хэрвээ сонсдог сон бол чиньУрьд харин сонсоё гэсэн хvн байхадУудалж ярих дургvй байж билээ …Одоо би гэрээ санасан хvvхэд шигОрой болохоор гадаа ганцаар зогсох юмБутархай мєнгєє цувуулж гээсэн хvн шигБуруу зєвгvй газар шагайгаад гэлдрэх юмХэн нэгэнд єр алдчихсан юм шигХэнгэнэтлээ санаа алдах юмХэнтийд биш цєллєгт байгаа юм шигХэцvvхэн ганцаардаж дээ би чиньЗураг шvлэг ном ч хэрэггvйЗуун нєхєд байгаад ч хэрэггvйХааяа ингэж ганцаардан гиюvрэх
  • 57. Хачин євчин орчлонд байдаг юмОрчлон тэгээд адармаа гаргажОйртуулж биднийг дасгахгvй юмОрой оройдоо чи бид хоёрНэг нь гялалзаж нэг нь бvvдийж явах юм.Сайна уу ? гэвэлСайн ! гэчихдэгСайхан инээвэлМуухан ярвайчихдагДанхыг нь сэгсэрвэлДавсгvй цайтайДахиад орволДавгvй царайтайНаахнуур яривалНамжир хаямтгайНаалдаад ирвэлЄвчин тоочимтгойДээлтэй баримал шигДэрийсэн хvvхэнтэйДэндvv найзалбалДэмий дээ, дэмий.ШЄНИЙН САЛХИ (дээшлэх )Байшингийн гэгээвчин цаанаБараан шєнє гиншиж байнаХартай хортой эхнэрийн дотор шигХар салхин исгэрч байна.Уйтгарт бодлууд намайг бvслээдУнтах нойрыг минь зулгааж байнаУйлж vлдсэн хvvхнvvдийн сvнсУурсаж нийлээд шуурч байна уу даа ?ЗАМ (дээшлэх )
  • 58. Єлгийнхєє дэргэдээс би холын аянд гарсанЄнхєрч мєлхєж хєл нvцгэн гишгэжЄсєж дэгдэж єтєлж бєгтийжЄєрийн нэгэн замыг нэгэн насаараа хэмжиж явнаНялуунгvй vнэнийг хэлдэг болохоорШулуунгvй бартаат зам оногджээБартаа бvхэнд амь нас миньБаларч сvйрэх шахаж явлааУлс улсаас хаяа тусгаарласанУулын орны хилийн зураг шигYй олноос туурга тусгаарласанYзэл бодлын минь хил болсонАтираатай нарийхан улаан замаарааАмьдрал минь хvнд тэрэг шиг гэлдэрлээАралд нь хатсан ясан хэдрэг морь болжАргагvй би биеийн туйлд хvрлээУнаган багын цэцэг жимст замУс гаталж уул давсан замУлаан галыг зvсээд гарсан замУрьд минь биш хойно минь зурайжээ.Алтан навчис унах намрын ойдАмраг бидэн хоёрын зам салжАлхах тутам цас мєс нь зузаарсанАмьтан хvнгvй замд би ганцаардлааХаралган буучид хєлєє буудуулсан чоноХан ууланд шархаа хазлан хэмлэх шигХvнд сайн яваад хvнээс олсон шархааХvйтэн цєлд би ганцаар хэмлэж явна …МЭРЭГ (дээшлэх )Алтайн цаадах хасаг заншлаарАз заяагаа би мэргэлэж суунаТал нутгийнхаа дєчин нэгэн чулуугТаван толгойд хуваан тасалж суунаЭнэ бvсгvйтэй уулзвал яах бол гэжЭрээ цээргvй танилцвал яах бол гэжЭрхэлж бvр дасалцвал ямар бол гэж
  • 59. Эцэстээ бvр ханилбал ямар бол гэжГурав дахин татаж vзлээГурван гурвын ес тасаллааТаслах болгонд сайн тєлєгТаван толгой дvvрэн буулааТэгсэн чинь гол юм аа мартчихажТэр намайг тоох эсэхийг мэргэлэсэнгvй.ГИЮYРЭЛ (дээшлэх )Уужим тэнгэр vvрэглэн дунайжУул толгод сvvмэлзэн дуниарчУлаан наран vvлэнд шингээдУтаа хvртэл хийсэлгvй тогтохОбломовын тєрсєн газар шигОройн нам гvмд би ганцаарОнгон сэтгэлт *Хvний хvvний*Очих ирэхийг ажиглан суунамГайтай мєчийн тавилан дагажГал тогооны нь халаадан завсарГалзуу хайраа хавчуулаад орхиволГарч орохдоо гээчихдэг болов ууХол ойроос єглєє оройдХолхисон залуус тvvнийг минь олоодХоорондоо жаахан инээлдэж шоолоодХог дээр аваачаад хаядаг болов ууАмрагтай хvний амрагаас нуужАсман хуц шиг загная гэвэлМєрєєдєл дэврэлээр ч юугаа хийх вэМєргєлдєх эвэр л хэрэгтэй юм санЭзэд ихсийн зугаа гаргахЭртний Ромын гладиаторууд шигЭр хvн байж эр хvнийхээ эсрэгЭмгэнэлийн илд єргєхєд хvрвэлХээрийн тосгонд уйдсан эмсийнХэл амны загатнаа гаргажУлай хvссэн дэггvй багачуулын
  • 60. Уухай болоод єнгєрєхєєс цаашгvй …Дуулим хорвоогийн аль ч насандДурлал бvхэн хохирол нэхдэгХалх байтугай аль ч нутагтХайр бvхэн гарз шаарддагТэглээ ч гэсэн нэр бие хоёрооТэр чигээр нь гарзанд єгвєлТэнгэрийн дагина шиг амраг байсан чТэврэх биегvй хохь нь болболТорхтой дарь уруу шvдэнз хавирсанТомоогvй хvvхдийн vлгэр болох тулТом гунигийг зvрхэндээ vvрсээрТойрохоос яахав энэхэн жаргалыгYYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ (дээшлэх )Yvрээр миний хошууYнсэлтэнд цуцаа юм ууYзэг бэх хоёр миньYvрэглэн нозоороо юм ууАрд шvлэгчийн зvрхАмрагийн євєрт vлдээ юvАрдаг онгон vгс ньАйлын гэрт хоцроо юуХэлхье гэсэн шvлэгХэцvv ч болсон байх шигХэлье гэсэн vгХэрэггvй ч болсон байх шигУрд хойд айлуудынУрт хошуутнууд байтугайУлин хуцдаг нохос хvртэлУнтаж байдаг цагаарХаалгаа тvгжихээр нvцгэн боссонХайртай миний амраг бvсгvйХаранхуй тэнгэрийн зvvн хойд дээврийгХатгаж цоолсон цолмон одБид гурав л унтаагvй
  • 61. Бие биеэ гэрчлэн vлдэвТэнд энд юу ч гэлцсэнТэнгэрийн олмон хэнд ч хэлэхгvйАм халаад яаж ч хуучилсанАмраг бvсгvй минь хvнд ярихгvйХарин би л шvлэгтээн хэлнэХайрт найзууддаа уншиж єгнєНєгєєдєр нь болоход нууц задарчНєхєр дайсан хоёр ялгагдахаа болино.Яахав тэглээ гээд биднийЯс махнаас хорох бишХатан дэлхийд бидэн хоёрХайрласан хайраараа бахарханаХонгор бvсгvйн дээрээсYvл манан шиг нєсєрчХорин нэгдvгээр зуунаарYрлэн бємбєг цацсанХалх шvлэгчийн махан бодХатуу зєєлєн ихийг vзсэнХангай говь хvний єєрийндХайраас бусдыг нь дийлж vзсэнНамрын харз шиг мэл харцтайНаалинхай амрагаа хожим биМонгол шvлгээр залуу хэвээр ньМорьтон арддаа vлдээнэ.М.ЦЭРЭНДУЛАМДАА (дээшлэх )Дасаж янагласан хонгор минь ээДахиад нэг шvлгийг минь уншаачДаанч би чамдаа хайртай шигээДаанч бас богинохон настай шvvАмраглалын сайханд хууртаадАюул бvхнийг мартаж болноУран шvлгийн vгэнд хууртаадУрьдах хойтохоо мартаж болно
  • 62. Сайхан чамайгаа хараад биСартай хорвоог мартаж болноМуухай хvvгээ хараад чиМуу бvхнийг мартаж болноХарин яруу найрагчийн ардХариугvй ойрхон ирсэн vхлийг мартаж болохгvйХорвоогийн ганц vнэн тэр болохоорХоёр чихээ таглаад ч нэмэргvйЯнаг хонгор минь бvv гайхЯанаа ийнээ гэж бvv гунихарЯрих юмаа олж ядаад vvнийг хэлээгvйЯнгуурхаж vхлээр далайлгахдаан vvнийг хэлхээгvйАмьтан бvхэн хориглож байхадАмраглаж чи бидэн хоёр дассанАргагvй амрагийн хориггvй сэтгэлийгАймаг сумаараа дийлдэггvй юм билээОдоо би чинийх хонгор миньОрчлонд би єєр хэнийх ч бишОлны ам сайн ч байсан муу ч байсанОсолгvй нэгэн шvлэгч чинийх болжээАлагтай цоогтой энэ хорвоо дээрАвьяас адармаа хоёрыг vvрч тєрсєнАрд шvлэгчийн єнєєдрєєс хойшихАмьдрал, алдаа, алдар, амраглал, амралтЦєм чиний юм !Бvгдийг нь чи мэднэБvтээл бvтээлийн дээдээр ургуулна ууБvтээлэг даавуун доогуур шургуулна ууБvр гэр тэрэгний морь болгоно ууБvгдийг нь чи мэднэ.Харин ганцхан юмыг чи мэдэхгvйХайрлаж байсан чХайр нь хуучраад харааж байсан чХардаж, эсвэл чи єєрєє мэхэлж байсан чХайхралгvй нэг л аюумшигт єдєрХагацал гэдэг сvрт аюул ирнэТvvнийг хойшлуулж урагшлуулж чи мэдэхгvйЧин зvрхний хэмжээ харгалзалгvй
  • 63. Чи vлдэж би явнаЧивэл нvгэлт хорвоогийн бахыг хангажЧи минь арчаагvй охин шиг уйлан хайлна.Тэгээд яруу найрагч алга болноТэртээ Батноровын дулаахан харанхуй шєнvvдТэмтэрч нуугдаж бие биедээн очдог байсанТэсгэлгvй хайрт хvн чинь алга болно.Багтартлаан чамайг тэвэрч байсан цээжБаруун шон дээр нь 23/6 гэж сийлсэн тэр гарБайшингийн ханан дээр зvрх зурсан хурууБайн байн чамайг муурч унатал vнссэн хошууБайхгvй болно !Єдєр сар жилvvдЄнгєрсєєр зузаан гуниг нимгэрнэЄнєє зуны нар шиг халуун хайрЄнє эртний vлгэр домог шиг хоцрогдоно.Байдал ямар байлаа ч гэсэн тэр цагт чиБатноровын дэвтрийг минь сєхєх vv ?Орчлонд ганцхан чамайг гэж явсан шvлэгчийнОнгироо мєрvvдийг дахин унших уу ?Цонхыг чинь тогшиход наддаанЦочирдож байсан шигээ зvрх чиньХорин настай бvсгvйн єндєр хvчдэлээрХорвоог мартан догдолж чадах болов уу ?Хэрвээ чадах бол чинь биХэцvv vхлийг зуун жилээр хойшлуулж чаднаЧадахгvй гэвэл єнєєдєр ч биЧамайгаан орхиод нvд анихад бэлэн байна.Хайрт чинийхээ бєгжийг би чиньХамгийн жижиг хуруундаа зvvлээХайр гэдэг vл vзэгдэх бєгжийг харинХамгийн том тархиндаан хадгаллаа.Хvний сайхан vрМиний сайхан амраг минь !Яахав бусдын нvдэнд чиЯмар харагддаг нь хамаагvйЯруу найрагчийн нvдэнд л чи
  • 64. Яруу найраг болж харагддаг юмЄєрийн минь харснаар хараагvй хvнЄєчлєєд єєчлєєд шvлэглэхгvйЄєрєєс минь илvvгээр харлаа ч тэдЄргєж бас илvv шvлэглэж чадахгvйОлж харснаараа биОнож чамайгаа шvлэглэнэЗургаас амьд шvлгээрээн зуржЗуун зууныг давуулан vлдээнэ.Хvний сайхан vрМиний сайхан амраг минь !БАТНОРОВТ ЧИ БИДЭН ХОЁР УЧИРЛАА (дээшлэх )Уйтгартай газар Батноров л гэх юмУсгvй модгvй хєгжилгvй л гэх юмУлаанбаатараас би чамайгаа олоогvйУчирч энэ л Батноровт даслаа дааБатноров устай байлаа гээдБалгах устай нь сэтгэл холбох бишБатноров модтой байлаа гээдБаахан модтой нь хайраа хуваалцах бишЭхнэр хvvхдийн хов жив ихтэйЭл хуль тєвд нь чамтайгаа даслааЭрчтэй салхинд улаанаар эргэдэгЭлсэн дээр нь чамтайгаа даслааХотод бол бульдозерын хусуурааарХовх тvрмээр тэр муу байшинХоёрхон биеийн минь учран жаргахХорвоогийн ганц диваажин минь байлааХавар цагийн євєлжєє шиг клуб ньХарахад муухай ч тvvн дотор нь*Халуун цас*- ыг vзэж суухдааХамгийн анхны vvд минь нээгдсэнХарилцаа холбооны ємгєр байшинХайстай мод нэгдлийн контор
  • 65. Харанхуй шєнє унтардаг гэрэлЭнэ бvхэн биднийг учруулсан…Баяр, гуниг, аймшиг, тайвшралБараан шєнийн хомсхон жаргал…Бас гоморхол, хайрлалаа амссанБатноровыг бид мартаж чадахгvй.Хоёр жигvvрийнхээ нэгийг таслуулсан шувуу шигХонгор чамайгаа явуулчхаад биЭнэ байшин клуб холбоог хараадЭлэг зvрх шимшрэн гуниглах байхдааУрьтаад би явчих юм болУчран дассан уяхан чи миньУсан нvдэлж гав ганцаарааУяатай ботго шиг vлдэх байхдааАмраг дурлал маань урвах юм болАль ч газраас би Батноровт ирээдАнхан чамтай vнсэлдсэн газар дээрАмьсгал юугаа хураах болно.БОДОЛ (дээшлэх )Єчигдєрхєн чи бид хоёр бие биенээ таньдаггvй байлааЄнєр олны аль аманд vнэмшиж намайг чи, чамайг биЄєчилж эсвэл vл тоон, гэтэл бас сонирхонЄєр зуураа альбомын зураг шиг хааяа нэгнийгээ хардаг байлаа.Намайг чамтай дасгах хувь заяаны цаг нєхцєл бvрдэжЧамайг надтай дасгах хором мєчийн бололцоо бvхэн тохирчАрд найрагч хоёрын хоёр зvрх бие биеэ эрэлд дуудсанАгуу их єдрийн єчvvхэн агшинг би хэзээ ч мартахгvйЭхэлж гох мултлах азтай сугалаа чиний зvрхэнд таарчРэнчиний хvvгийн зvрх Батноровын нэгэн байшингийн урд орон дээр ньунасаанБууныхаа амыг эсрэг єргєх аргагvй уйлж унасан зvрх минь хєєрхийБуг ч болсон бурхан ч болсон чамайгаан гэж бємбєрлєєНайрагчийн зvрхийг хєсєр сєгдvvлсэн чиний зvрхНадад хосгvй чи єєрєє агуу гайхамшигтай хvн юм.Алаг нvдний чинь сормуусанд хєтлєгдєн хаашаа л бол тийшээ
  • 66. Аргагvй би чиний ємнє арчаагvй єчvvхэн амьтан юм.Тэгтэл зуун жилийн хойно хvн тєрєлхтєнТэмдэглэж чиний тухай дуурсах болов уу хайрт миньТэвчээр алдаж чамайгаа гэж гvйгээд чамдаа зэмлvvлж байсанТэнэгхэн амраг миний тухай дурсаж хєшєє баримал бvтээнэ.Цемент чулуугаар ихэмсэгхэн боссон аварга бие миньЦэрэндуламыгаа vгvйлж ирэх зууны ертєнцєд ганцаардан зогсоодАмрагийг минь дурсаач, яруу шvлгvvд минь тvvний хvч шvv дээ гэжАч гучдаа хэлье гэвч ам хєдлєх чадалгvй чулуун нvдэндээ чулуун нулимстайзогсоно.Гэвч хожмын хvмvvс надад хєшєє босгохоос би урьтажГэрэлт ховоод хонгор чамайгаа шvлгээрээ тунхаглалааГэмлэж зэмлэсэнч, дэврvvлж магтсан ч хэвээрээ байх миний шvлгvvдГэрэл зургууд тайлбар зvvлтэйгээн ном болон vлдэнэ вий.Мэдээж тэр номд энэ зун надад дурсгасан чиний зураг хэвлэгдэнэ.*Мэндбаяр овогтой Цэрэндулам найрагчийн амраг* гэжЗургийн чинь ард наймтын vсгээр товч тайлбар хэвлэнэ.Зуун жилийн дараах зураг хуар шиг хvvхнvvд чамд минь атаархана.Азтай хvvхэн бэ гэжЭрэгтэй нь ч хэлнэЭмэгтэй нь ч хэлнэ зургийг чинь шvтнэ.Агуу их хvн гэж намайг тэд бодно, бас шvтнэ гэвчЭнэ биеийг минь бичсэн шvлэгтэйгээ адил байгаагvйг тэд мэдэхгvйЭглийн эгэл, ядуугийн ядуу нэгэн ард явсан гэж тэд бодохгvйБас чамайг минь авааль нєхрєєсєє салж эс зvрхлэнБатноровын хєндийд уйлж явсан зовлонтон гэж тэд итгэхгvйЭмэгтэй нь нєхєртєє зодуулжЭрэгтэй нь цаг vедээ зодуулсан ядуу хосЭнэ зуунд уйлж явсныг минь ирэх зуунд мэдэхгvйТэдний мэдэх нь энэ хоёр ч ёстой жаргасандаа гэж шагшина.Тэр нь дээр, бvтээлчийн зовлонгоор бvтээлчийн жаргал олддог юм.Харин чи бид хоёрт энэ зууны маань єгсєн ганц жаргал болХаранхуй пин, алд хvрэхгvй гэрт дэлэм хvрэхгvй модон орГучин гурван хоног билээ.НАМАЙГ ХYЛЭЭ (дээшлэх )
  • 67. Гэнэхэн горьдлоор яах юм бэГэгэлгэн гунигаар ч яах юм бэГэргийн биш болзоотийн ёсоорНамайгаан хvлээ !Элдэв цуурхал дурдсан ч хvлээЭтгээд таг чиг болсон ч хvлээЭнэ хорвоод чи минь эс болХэн намайг хvлээх юм бэ.Чийгтэй харанхуй шєнє чЧимээ чагнан хvлээгээрэйХурц нартай єдєр чХувьдаа харуулдан хvлээгээрэйСумын бяцхан шуудан дээрСураг тавин хvлээгээрэйСуудаг байшингийхаа цонхоорХараа тавин хvлээгээрэй.Уух халуун цайгааYлээн vлээн хvлээгээрэйУнтах дулаан нойрооYргээн vргээн хvлээгээрэйХайрлаж байсан хайрыг миньСанан санан хvлээгээрэйХанилж явсан газруудааДурсан дурсан хvлээгээрэйЗургаан сар болсон чИрнэ гэж хvлээгээрэйЗуун жил болсон чИтгэл тасралгvй хvлээгээрэйНасанд ганцхан дурлалынНандин бvхнээр хvлээгээрэйНамайг vхлээ ч гэсэнЦэвэр хэвээрээ хvлээгээрэй.УЛААНБААТАРААС ЦЭРЭНДУЛАМДАА БИЧСЭН ЗАХИДАЛ (дээшлэх )Алагхан хорвоогийн учир таниагvйАрван зургаан насны минь зvvд шиг
  • 68. Ашидхан тайван хєдєє тэртээдАмрагхан чи минь сайн сууна ууНуурын шувуу шиг ижилдэн дассанНутгийн зуныг санан сананНууцхан гунигаа ганцаараа vvрчНулимс юугаа унагаж сууна уу.Суусан явсан дурсгалт газарСумын тєв эл хульханХvv чинь тэнд vгvй болохоорХvйтэн баргар байгаа болов ууАмраглан дассан сэтгэл гэдэгАргалж болдоггvй хэцvv болохоорАймгаас очдог шуудангийн замыгАмьтнаас нууцгай ширтэн байна уу.Зvрх зvссэн шинэхэн шархЗvйрлэж болом тэр замынХолын vзvvрт би чинь чамайгХонон єнжин санасаар явна.Хvний хvнийг санана гэдэгХvнд боловч амттай байдгийгИдэр насандаа анзаарах нь vгvйИйм л хэцvv дасдаг юм байна.Атар талдаа дураар єссєнАрд шvлэгчийн уяхан зvрхАлагхан нvдэнд чинь vйж унахАавын vеийн ерєєл юм байхЭнэ хvртэл зоргоороо явсанРэнчингийн хvvгийн бие сэтгэлЭрэвгэр хєєрхєн хємсгєнд чинь дэгээдvvлэхЭэжийн vеийн тєєрєг юм байхБум бужигнасан хотын газарБузгай охидын давалгаан дундЗаяаны эрхээр холбогдон урсахЗавины адил ганцаардан явахадЭрэвгэр хємсєгтэй чамтай миньЭн зэрэгцэх нь vгvй байна.Дvрлэгэр нvдэн амрагтай минь
  • 69. Дvйж харагдах нь алга байна.Дvvжин холын цэнхэр уулсыгДvvлээд гарах чадал байвчДурласан зоргоор хайрт чамдааДуулаад хvрэх арга нь vгvй л …Уужим холын будант хєндийгУухилаад гарах тэнхэл байвчУярсан зоргоор чам юугаанУулзан тэврэх боломж vгvй л …Алагтай цоогтой энэхэн хорвоодАзаар дутуу тєрсєн юм байлгvйАмраг чамтайгаа дураар жаргахАлхам газар ч олддог болоосойХожих дуртай энэхэн замбуулиндХоншоор дутуу тєрсєн юм байлгvйХонгор чамтайгаа ханатал жаргахХонхор хонгил ч олддог болоосой.Зvйтэй янагийн мєрєєсєл болжЗvдэрсэн зvдрэлээ хэлье гэвэл хєЗvvн тийшээ vлээх салхин дээрЗvрхээ тавиад явуулах юм сан.Нууцхан амрагийг санааширлааНутлан багтаан хэлье гэвэл хєНутгийн vvлэнд нь болНулимсаа дайгаад илгээх юмсанЖаахан зургийг чинь ширтэн суухадЖаргалын дунд зовлон амтагдах юм.Золгож хааяа чамайгаа зvvдлэхэдЗовлонгийн дундах жаргал амтагдах юм.Єдрийн бодол шєнийн зvvдээЄгvvлж чамдаа тоочъё гэвэлБие сэтгэлийн зовол жаргалБичгийн дэвтэрт багтахгvй юм.
  • 70. ЭЭЖДЭЭ АЙЛГАЖ ХЭЛСЭН YГС (дээшлэх )Ээж ээ надад юу ч хэрэггvйЭнхрийлэл ч хэрэггvй, зэмлэл ч хэрэггvйЭм тан ч хэрэггvйХутга, туухай ч хэрэггvйЭхнэр ямар нь ч хэрэггvйГагцхvv Цэрэндулам л хэрэгтэй.Амьдрал цэнгэл нь олдохгvй болАдаглаад бараа нь хэрэгтэйАмраг хайр нь олдохгvй болАлаг нvд нь хэрэгтэй.Алд бие нь олдохгvй болЗураг хєрєг нь хэрэгтэйАмьд vхсэн сураг нь хэрэгтэйЄєр юу ч хэрэггvй, ээжээЄрєвдєєч дээ намайг ээжээЄрвийтєл харанхуй шєнєєрХvvгий чинь гээд ирдэг байсанЄнчин янзага шиг тэр амьтныгЄрєвдєєч хайрлаач эжии миньХvний бvсгvй vрийг та эс єрєвдвєлХvй дэлхийд ямар ээж єрєвдєх юм бэ.Хvсэхгvй байгаа бол байг л дээХvvд чинь таны мянган энхрийлэл хэрэггvй.Амрагийн минь эсрэг хэлсэн ганц vг чиньАлаг зvрхийг минь зуу огтолж байгаагАяа эжий минь та мэдэж байна ууАавд минь та урьд хайртай байгаагvй гэж vv.Хонгор янагийн минь надад тэмvvлсэн хайрыгХорин хэдэн насандаа та дайраагvй гэж vvХоёр нvднийхээ нулимсыг арчин арчин явжХотод хоригдсон аавруу минь очоо нь vгvй гэж vv.Єєрийг чинь тэгж явахад хэн нэгний ээжийЄєчилж ингэж хэлсэн бол танд ямар байх вэ.Хэлvvлэх єєтэй байгаа амрагийн минь буруу юм ууХэрэгсэлгvй тэмvvлж байгаа нь миний буруу юм уу.
  • 71. Цэцэг єргєс алагласан энэ л хорвоо дээр ижии минь ээЦэрэндулам vгvй бол хvvгий чинь зvрх цоо хатгуулаад байна аа.Цэцэн тэнэг холилдсон энэ л замбуулинд ижий минь ээЦэрэндулам vгvй бол хvvгий чинь тархи юу ч бодож чадахгvй нь ээ.Муухай хvv гэж алаг vрийг чинь хvн хэлээгvй байхадМуу хvvхэн гэж амрагийг минь та хэлж яах нь вэ.Алдаа дутагдлын минь шарх бvхнийг та элгээрээ хаагаадАмьтанд хавчигдсан хvний vрийг ингэтлээ юунд єєчлєє вэ.Хан хорвоод цорын ганцхан ижии танаа биХайрлах гомдох уурлах зэрэгцээд байна аа.Єссєн биеэ эвдэж уйлан хайлан эх хvн болохдоо таЄєрийнхийгєє хайрлая, єрєєлийнхийг хялайя гэж ээж болоогvй биз дээ.ЗУСЛАНГИЙН УЯНГАТ ДУУ (дээшлэх )Зvйл зvйлийн цэцэг хуараа хєЗvлгээ дагаад ургаа юу даа хєЗvйтэй тєрсєн чи минь ээ хєЗvрхээ дагаад учраа юу даа хє.Хайтан сэндэр цэцэг хуараа хєХангайгаа дагаад ургаа юу даа хєХалуун журмын чи минь ээ хєХайраа дагаад учраа юу даа хє.Хvжийн vнэрт цэцэг хуараа хєХvрээ татаад ургаа юу даа хєХуний жаахан чи минь ээ хєХvслээ дагаад учраа юу даа хє.ЗАРИМ ЗАРИМДАГУУДАД ЗОРИУЛСАН ШYЛЭГ (дээшлэх )Загатнаагvй ч гэлээ миний гарЗаримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй ньЗамбараагvй дээ биш ч энэ хорвооЗарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.Замбуулин хэдий арвин тусмааЗаваан юм тєдий элбэг болжээ.Заримдаг гийгvvлэгч ес байтал
  • 72. Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.Єєрснийгєє тэд хэзээ ч мэдэж чадахгvй байжЄрєєл бусдыг тэд хэзээ ямагтЄєчилж муучилж ховлож амьдрах ньЄтєг шивхээр хооллогч єт хорхой мэт буюу.Дємгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.Дєнгєж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэОрь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.Улаан мєнгє єєрєєсєє харамлаад єєрснєєУуж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэУу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаадУлаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.Авгайгаасаа саллаа гэж єєрєє хаягдсан юм шиг уурланаАвалгvй ганц бие явбал єєрєє суух албатай юм шиг муулна.Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байжАдилхан дуугvй єнгєрвєл их зан гаргалаа гэж уйлчих шахна.Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочноДоройхон явбал єєрєє дайрчих гээд хєл гар гишгэлнэ.Мєнгє харуулчихвал гуйж авчхаад эргvvлж єгєхгvйМєнгєгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.Гэтэл энэ маань єєрєє ямар хvн бэ ?Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ?Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод тєрєєдГэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас єєрийг сурсангvй.Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчинНийгмийн бєєс болж бусдын талхыг vмхээчин.Зарим ийм заримдагчуудад зориулж єєрсєн шиг ньЗаваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !МУУР (дээшлэх )Айлын хаалга тэсгээдэггvй ногоон Доо гуай шигАйхтар хулгайч муур хаяагаар шургав.Амьсгаадсан Доо гуай Хандтайгаа саймшрах шигАм чєлєєгvй муур шалир шалир зажлав
  • 73. Хэрэггvй ч гэсэн хэрэгтэйдээ хэрэгтэйХэн гуайн Хандыг Доо гуай аваад явчсан шигХэт сайхан биш ч єчигдєрхєн чанасанХэсэгхэн зайдсыг минь муур аваад явчлаа.Ирсэн шуудангаар над дээрИх бууны сум дэлбэрэвИжий минь дарийг нь нухажДvv хvvхэн маань тусгалыг нь тааруулжээ.Гаргуундаа гарсан муу шvлэгчийгГазар дээр нь vнсэн товрог болгочихоодЭх охин хоёр єдийд тэндЭрхэм гавьяатан шиг цайлж суугаа.Аальгvй хvvхэн хєхрєх шиг гєлгєн нохойАм чєлєєгvй яргин хуцав.Архи уусан хvн хурхиран унтах мэтАлс бєглvvд *Иж* мотоцикл пажигнав.Нєхєр нь эзгvй явсан Халтар хvvхнийНєхєєстэй хаалга ёслолын буудлага мэт тас няс !Нєгєєх мотоцикл тэр л хавьд дуугаа хураажНємєрсєн хєнжил шиг хэн хvнгvй таг чиг !Элгэн тvмнийхээ зовлон зvдvvрийг цуглуулжЭгэл шvлэгч хуудас цаасан дээр зовдог юм.Ядуу чадуу бvхний жаргал цэнгэлийг нийлvvлжЯруу найрагч хvн хундага дарсан дээр жаргадаг юм.Бишид хvний нэгэн насандаа амсахыгБичгийн хvн нэгэн суудал дээр амсдаг юм.Иймийн учир хєєрхий бидний нас богинохонИлvv харагчдад єєлvvлж чичлvvлэх нь хамгийн тvрvvнд !ХYYХЭД МИНЬ (дээшлэх )Усны шувууны ангаахай шигУлаан цурав нялхаас чиньУцаарлаж vглэж явсныг миньУучлаарай хvvхдvvд миньДэргэд чинь байхад та нарынДэггvй, зvггvй, бvтэлгvй, бодолгvй нь
  • 74. Дэндvv юм шиг санагдаадДэглэж сургах гэж зvдэрсэн сэнТомоо суух чинь удаадаадТоглож шуугих чинь ихдээдБарьсан тавьсан чинь дандаа л- Байг ! Битгий ! гэж зандчуулжТарьсан хэрэг чинь тоо байхгvйТатсан асгасан чинь тойм байхгvйХийсэн бvхэн чинь дутуудаадХий л аав чинь уурладаг сан …Гэсэн атлаа та нарыгГэрээс гаруутаа санадаг санХол ойр хєндий явахдааХоёр дахь шєнєєсєє зvvдэлдэг сэн.Томоогvй багын тэнэгхэн явдлууд чиньТом хvний цэцэрхэлээс ч сайханХашхираан, шуугиан, уйлаан чиньХаанахын ч хєгжмєєс илvv санагддаг.Гадна бие минь тэртээд явавчДотно бие минь гэртээ vлдээдYдэш єглєєгvй намайг чангаажYргэлж яарсаар гэрээн зvглэдэг …Хэрvvлийн нэмэр гэж мэдсээр байжХэврэгхэн тоглоом, харандаа, цаасЭлдэв чихэр цvнхэндээ чихэжЭцэг хvний ачаа хvндэрдэг …Харааж загнасанд минь гомдоо болов уу гэжХалуун байвал халаа болов уу гэжХайрам хvйтэн бол даарч байгаа болов уу гэжХаранхуй байвал айж байгаа болов уу гэжХувцас хунар нь хиртээ болов уу гэжХуруу гараа тvлээгvй байгаа гэжЄлсєж цангаж суугаа болов уу гэжЄдєр шєнєгvй боддог юм.Халыг минь та нар марталгvй гоморхожХайрыг минь ойлгоогvй ч байж болно.Зvсийг минь та нар андахгvй ч гэлээ
  • 75. Зvрхийг минь таниагvй ч байж болно.Yглэдэг эрvv маань далд орлоо гэжYvрд чєлєєтэй амар боллоо гэжБалчир цагийнхаа гэнэхэн ухаанаарБаярлаж ч болно миний хойноос …Надаас хойш алдаж оноход чиньНартаас би олдохгvй ч байж болноЭсвэл надаас цэцэн аав ч олдож болноЭнэ нь надад хамаагvй ээ !Гарыг чинь ганзагандХєлийг чинь дєрєєнд хvргэжОдоо давгvй боллоо гэдгийг нvдээрээ vзээдОрхихдоо сэтгэл амар нvд аних гэсэн юм.Эцгийн энэхvv бодол минь биелбээсЭцсийн мєч хувийн vхэл минь яамай !Энэхэн бие минь та бvхэн болоодЭргэх хорвоод залуусан vлдэх юм чинь !Усны шувууны ангаахай шигУлаан цурав нялхаас чиньУцаарлаж vглэж явсныг миньУучлаарай хvvхдvvд минь.БИ ТИЙРЭН БОЛЖ ЗYYДЭЛЛЭЭ (дээшлэх )Би тийрэн болж зvvдэллээБиеэсээ том алтыг єргєж байна гэж зvvдэллээ.Бишид хvмvvст тvvнийгээ хувааж єгч байна гэж зvvдэллээ.Би чи гэж хэрэлдэхийг нь чагнанхан зvvдэллээ.Алт авсан нь намайг vнсэж байна гэж зvvдэллээ.Алт аваагvй нь намайг vх гэж байна гэж зvvдэллээ.Алт хvнээс vнэтэй байдаг гэдэгАанай л бас хэвээрээ л юм байна даа.Би тийрэн болж зvvдэллээ.Бийрээр зуршгvй гоо дvрийг олж зvvдэллээ.Билгvvн цагаан сарнай шиг бvсгvйд очиж байна гэж зvvдэллээ.Битгий яваачээ гэж гуйхыг нь сонсож байна гэж зvvдэллээ.
  • 76. Надтай ойртсон нь учран хайж байна гэж зvvдэллээ.Надтай ойртох гэж бусад нь уралдаж байна гэж зvvдэллээ.Нарийн ухаанаас єнгє царай илvv байсан гэдэгНамдаагvй дордоо юм шив дээ.Би тийрэн болж зvvдэллээ.Бичсэн номоо єєрєє хэвлэж байна гэж зvvдэллээ.Бишид нєхєдийнхєє бvтээлийг ботилж байна гэж зvvдэллээ.Бишгvй олон мянгаар нь хувилж байна гэж зvvдэллээ.Шvлгийг минь дарж байсан хvмvvс vнсэж байна гэж зvvдэллээ.Шvvмжлэн дайрч байсан хvмvvс намын *Yнэнд* магтаж байнагэж зvvдэллээ.Зvтгэлээс зусар нь vнэтэй байсан гэдэгЗvгээр болоогvй улам дордоо юм шив дээ.Би тийрэн болж зvvдэллээБишид хvмvvсийг чадах гэжДалай тивийн эм мангастайДаамай амраг ханиллаа гэж зvvдэллээ.БУХ (дээшлэх )Аадрын хар vvл шигАварга хар бухАрханд минь ирээдАянга шиг хvржигнэв.Сvvдэр туссан уул шигСvрлэг хар бухСvргээ харамлаж ирээдСvнс зайлтал урамдав.Голын усанд хувцсаа угаажГон биеэрээ нvцгэн суугааБи бол бухын дэргэдБичгийн харандаа шиг єчvvхэн амьтан.Сvрдэж айхдаа тохойн чинээСvvдэр минь ч арилах шигЧимээ дуунд нь нам цохиулжЧих минь томорч, бие минь жижигрэх шиг
  • 77. Бухны сvр улам нэмэгдэжБут сєєгийг эврээрээ онгилжБулга татсан шороо чулуугБулиа сэрвээн дээгvvрээ самран цацав.Дохионы гэрэл шиг час улаан нvдтэйДолоон тоннын самосвал шиг сvрт бухХонины дайтай хуухнаг унжуулжХот айлд хавтгайд нь агсам тавив.Олон жил сайд явсан эр шигОвор бvдvvн тас хар бухОйчтолоо уусан архаг бєх шигОлиггvй тэнэг хар бухYнээнvvдээ надаас бишYржлийн зоотехникчээс харамлахааYнэхээр мэдэхгvй болохоор чиYхрийн хvv vхэр юм даа!ЄВГЄН БОЛЛОО БИ (дээшлэх )Нээрэн энэ чинь юv вэ ?Нэрэлхээд яах вэНэр тєр бие бялдар зvс царайНэг vеэ бодвол євгєн болжээ.Yнэндээ нэг vе ч мєнYдийн нар шиг явж гэмYй олон шvлэгт тэр vе минь дvvрэн болохоорYvн тухай vл єгvvлэн єгvvлэх нь :Хорьтой залуусын жавхааХонгорхон охидын инээдэмХоорондоо хэлцэх дэврvvн хєнгєн яриаХорвоогийн амьд толь энэ байна.Єчигдєрхєн би ийм явснааЄнєєдєр би ийм байгаа юм шиг санажЄнєд би ийм л байх юм шиг бодожЄдєж шуугих гээд тэднийг vргээв.Халуу дvvгсэн бvжгийн хvрээлэндХамт эргэх гээд хєл минь цуцав, хєлс минь дуслав.
  • 78. Хан уулын эгц оргил єєдХамт авирах гээд тэнхээ минь дутав, тэндээ хоцров.Ар талаас минь тvрж ургасанАтрын цэцэг шиг анхилуухан залуу vеАраггvй намайг гvйцэж тvрvvлэв.Архаг хайлаасархуу би vлдэж хоцров.Yс зvс ямар болж вэ гэжYзэж тольдох хэрэггvйYзэсгэлэнтэй залуусын гал хархан нvдYнэнийг vзvvлэх толь шиг байна.Єєрєє би ийм явлуу ?Єєрийн маань vеийнхэн ийм байл уу ?Єнєєх шуугин цалгиж байсан миний тэнгисЄнєр єтгєн залуу найзууд минь хаа байна ?Нарны ганцхан сардаа улайран шаргалтсан арын мод шигНайз л олон нєхєд минь зvс даран буурцгаажээ.Намрын ганцхан єглєє цавцайж ирсэн цагаан хяруу шигНайз бидэн ялгаагvй vс даран бууралтжээ.Ган цvvц шиг шvлгээр хатуу хорвоог хэлтэлжГалзуу нохойн аманд гараа хиймээр явсанГал дєлтэй нєхєд минь єрх гэр толгойлжГадаа гэртгvй шуугисан, нусгай бяцхан иргэдийн аав болжээ.Гутлын єндєр єсгийгєєр мєндєр бороо шиг товшижГунихыг мэдэхгvй явсан лусын охин шиг хvvхнvvдГурвалжин алчуур хийгээд vнэртэн єнгєтнєєн арчижГурав дахин бvдvvрээд гэрийн мухар сахижээ.- Эд маань ийм хойно би арга байж уу гэжЭлэг зvрхний гvнд битvvхэн гуниг ундравчЭр хvн болохоор би єтєлснєєс vхсэн биш гэжЭргэж хурган уулзаж наргиан цэнгээнд єдлєє.Урьд сайхан зуны галзуу юм шиг наргианУлайж байгаа хэр нь асаж єгєхгvй сvvмэлзэв.Улс орны байдал хvvхэд шуухдаа ярьсанУчир мэдсэн иргэд намуун дуугаар хvvрнэлдэв.Тэр жилийн бидний тєрхгvйтэж явсан газраарТэгдэг ёстой насандаа хойч vе минь шуугив.Тэнэгхэн болоод амттайхан цэнгэл уруу
  • 79. Тэд яарч бид холдох нь зєв байна.Айлын найрт ємссєн туфли шиг яваадАян дайныг туулсан бахиал шиг vлдэвчАзай буурал нас гэдэг ухааны нэр болохоорАлдсан оносон хоёроо боддог цаг минь энэ байна.Нас хэмээх шатны бvх л гишгvvр элээсэнНайз нєхєдтэйгєєн би хамт єтлєх ёстой.Эс тэгвэл би хойч vе дунд багтахгvйЭргээд очъё гэвч хуучин суудал зайгvй илvvдэл болно.ЗYРХ МИНЬ (дээшлэх )Зvдрэл догдлолын хэмжvvрЗvрх минь чи уучлаарайЗvйтэй амьдралын зvйгvй єдрvvдэд би чамайгЗvгээр нэг ч байлгасангvй уучлаарайЄнєєдєр чи эмнэлэгийн vvдэндЄвчтєний бvртгэлд нэр бичvvлжХарь хийцийн цахилгаан багажийнХариу хvлээж суух чинь аргагvй ээ!Yvлэн чєлєєний нар шиг амьдралдYздэгээ чи vзлээ ядарлааYй олон учрал тохиол цvнхэлдYхчихээгvй чинь их юм.Газрын єєд єгссєн хvний зvрх нь ядардаг болГанц олдсон нас минь тэр чигээрээ єгсєлт байсан юм чиньЯруу найргийн дуут єндєр єєд бvх насаар авирсаарЯдрах чинь тvмэн зєв миний зvрх.Аюулт дайнд орсон хvнийАтгасан зvрх нь зовдог болАмьдрал минь бvхлээрээ тулалдаан байлааАлаг зvрх минь зовох нь зєвєє.Илэрхий магтаалд хvний зvрх хєєрч зовдог болИд насны минь гучин гурван хавар тэр чигээрээИж бvрэн магтаал, алга ташилт, цайллага байсан юм чиньИнгэж ядрах нь миний зvрхний тvмэн зєв.
  • 80. Байлдааны сум бємбєгєн дээрБалталзаж айсаар хvний зvрх євчилдєг болYзэл суртлын бємбєгєєр єдий их бємбєгдvvлсэн миний зvрхYхчихээгvй нь их юм євчлєх бага хэрэг.Зvдрэл догдлолын хэмжvvрЗvрх минь чи уучлаарайЗvйтэй амьдралын зvйгvй єдрvvдэд би чамайгЗvvгээр хатгуулж явсангvйг минь уучлаарай.Янаглах эрхийн vнэмлэхЯмар ч хvний урд байдаг гэвчМиний зvрхийг хайрлаж даахгvйХvний хvvхэнд єгч байгаагvйг минь уучлаарай.Дайсагнаж єгсєн хvндэлж барьсанДарсны амт адилхан боловчХуурмаг гараас бялдуучлалын дарсыгХувь илvv хvртсэнийг минь уучлаарай.Зvрх минь чамайгаан би нэг ч жаргаасангvйЗvрх минь чи намайг нэг ч зовоосонгvйХорвоогийн vнэнд аргагvй гvйцэгдлээХоёул эмнэлэгийн хаалга татъя даа.БЯЦХАН СУРГААЛ (дээшлэх )Тунгааж бодоогvй юуханд ч гэсэнТуйлын дvгнэлт битгий хийТусдаа єєрєє толгойтойн учирТулгарсан юманд сvvлд нь дуугар.Хvний амьдралд чухаг мєртєєХvvхэд хэлдэггvй сургаал гэж бийХvй ертєнцєд элбэг мєртєєХvvхэнд хэлдэггvй vг гэж бий.Єнєє vдэш голсон хоолЄглєє босоход эрдэнэ болдогЄсєхийн цагт хайхраагvй янагЄтлєхийн vед бурхан гэгддэг.
  • 81. Зун цагт новш болсон юмЗудтай євєл аминд орох ч бийХот газар булаацалддаг зvйлХолын хєдєєд хог дээр хэвтэх ч бий.Хадтай газар хадуур хэрэггvйМодтой газар савар хэрэггvйМорьтой хvнд бензин хэрэггvйМотоциклтой хvнд ташуур хэрэггvй.Аргалын эвэр тэмээнд хэрэггvйАдууны сvvл ямаанд хэрэггvйАрхины лонх шувуунд хэрэггvйАлтан бєгж сармагчинд хэрэггvй.Бєєгийн хэрэгсэл ламд гайБєхийн зодог эхнэрт лайБурхан тахил чєтгєрт дарааБуу саадаг чавганцад тєвєг.Байгаль болоод хvний ёсондБайх байр зохицох зохицол гэж бийАмьдрал болоод номын ёсондАрцаж болдоггvй орон зай гэж бий.Хэн бvхэн балчир хvvхдийг єхєєрдєвчХээр тааралдвал айж зэвvvцнэм вэХэвтэж байхдаа амьтны яс сонин чХэл ороод босож ирвэл аюул гэдэг тэр.Ууланд байхад мод гэдэг vзэсгэлэн чУнтаад босоход гэрт ургасан байвал ямар вэ ?Усанд байхдаа загас гэдэг хєєрхєн чУртын замд шєнє морьтой загас таарвал ямар вэ ?Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай чОлны газар тэр шалдан харагдвал ямар вэОд мичид огторгуйдаа чимэгОйчоод тvрвэл нь дэлхий юу болох вэ.Хєлийн оймсыг гарт ємсєгвєл ямар вэХєхєєний дуугаар нохой донгодвол ямар вэХєхний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэХєрсний анжисаар дээл эсгэвэл яах вэ.
  • 82. Зохицохгvй юмыг зохицуулах гэвэлЗовлон болохоос ашиг болохгvйЗохицох ёсон гэвч дотроо басЗориуд тааруулсан єєрийн цагтай.Yлгэрлэвээс єглєє галлах эхнэрYд єнгєрєєж босвол хэрэг юунYерхэж явсан нєхєр туслах тусааYхсэн хойно санавал тус юун.Yелзvvр залууд гоёж явсан гоёлYсэн бууралтахад инээдэм тєдийYймээний жил тvмнийг аварсан зэвсэгYе нь єнгєрєхєд тvvхийн дурсгал тєдий.Учир иймээс амьд сэрvvн цагтааУрьд хойныг нь бодож юм бvхнийг зохицуулУлс амьтны ёс горимыг дагажУл суурьтай зvйн дотор яв.Бусдыг хэлэхээсээ єєрийгєє урьтаж шинжБуруу зєвєє ухаант хvнээс асууЦагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.Цагаас урьтаж элдэвт битгий сvйд.МОРЬТОН БYСГYЙ (дээшлэх )Залуу насны хорвоогоор зайж явсан минийЗам мєрийг хєндлєн чагт тавин дарах шигМонгол тvмний жавхаа явган надад хvндэднэмМорьтой нэгэн бvсгvй дайрчих шахаад єнгєрлєє.Хар суран жолоог тас атгасан бvсгvйХасаг ташуур шиг харцаар нvvр ороолгоод єнгєрєвХангал тарган морины гучин градус ташаагХагас тохой ташуураар зад гуядаад єнгєрєвЄлмийдvv жийсэн дєрєєнд нь нар тусаад ойхдооЄнгє аархал хоёроор хамар сєргєх шиг санагдавЄндєр хээр морьтны нь давхиа доороос дэгдсэнЄлєн тоос нь намайг буурал болтол дарав.Шаавай тєрсєн бvсгvй намжир хаян одохдоо
  • 83. Шантгардуухан хамраараа нарыг єргєх шиг vзэгдэвШар дурдам бvсээр хvрэн торгыг ороосон ньШармал алтан цалмаар зvрхийг уургалсан мэт харагдав.Эрчлэн хийсэх газар морины сvvл хоёрЭртний дайчин гvрний жанжин туг шиг сvртэйЭмэгтэй тєрсєн атлаа эр л морийг захирсан ньЭрцvvл биднийг ялгаагvй унаад гуядсан шиг дvртэй.Хvрэн торгон дээлийн чинь сэжvvрийг нємєрье гэвэлХvvхэн чамайг гvйцэх унаагvй юм шиг байна уу.Хvлэг цуцах газар шvлэг цуцаа гэж vvХvсэл цуцах алсад бие чинь хvрээ гэж vv.САЛХИТАЙ ШЄНИЙН БОДОЛ (дээшлэх )Дээвэр балбасан шуургыгДэлсэх хєгжим гэж ая татъяДэргэд байгаа ганц лаагДэгжин бvсгvй гэж хань татъяГадаах шуурга улам ширvvсэх ньГалзуу фокстрот наадах адилГэр дэх лаа дєлєн урсах ньГэнэхэн бvсгvй итгэн уйлах шигНэг байтугай нэг хэсэг лааНэмэн нэмэн урсаж дуусавчАагтай шуурганы эрч сулрахгvйАрилах л хэмжээндээ арилна.Бvжигт донтож хичнээн ч хvvхэнБvхэл амьдрал биеэн сvйтгэвчДагшаа хєгжим тэднийг хайхрахгvйДараа дараагийн аялгуугаа тоглоно.Салхи шиг хєгжимд лаа шиг бєнжигнєхСайхан бvсгvйд нємєр нь болох гэжЭнэ бие минь чилж явсаарЭргийн хайлаас шиг тахийсан байна.БЯЦХАН СУРГААЛ (дээшлэх )
  • 84. Хvн болж тєрсний учир чиХvн бvхнийг хvндэлж яв.Хvнээс хvчтэй амьтан энэ ертєнцєд vгvйн учирХvнээс чи айж болгоомжилж яв.Буруу биш зєв сэтгэлтэй явбалБурхан биш хvн чамайг аварна.Булзаж мэхэлж хорон санаатай явбал чиньБуг биш хvн чамайг ална.Цэцэн ч бай тэнэг ч бай хvний сэтгэлЦэцэглэн ургахдаа амархан хvчит хєрс юм.Хэрвээ чи єєрт хэрэггvй зvйлээр ч гэсэнХэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан болТэр хvний сэтгэлд чиний тєлєє цэцэрлэг ургажТэртээ хожим чи vр шимийг нь амсах болно.Алив бvхэн ганцхан єдрєєр дуусдаггvйАавын хvvтэй ганцхан уулзаад єнгєрдєггvйАмьдралын олон давааны чухам ямархан оройдАзтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрхЗурвасхан тохиолыг vvрд vл мартанЗуун жилийн хойно ч гаргаж ирж болноАар саархан юманд vл хайхранАягvй нэгэн ул мєр хvний сэтгэлд vлдээвэлОн жилийн уртад тэр чиний эсрэгОй хєвч болтлоо ургасаар явнаЯрвагар явахдаа хэрхсэнээ чи мартанЯдрах нэгэн єдрєє тэр ойд орноГарах газаргvй хорт ширэнгэнд мухардажГашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсанаХєрєнгє зєєр нэр алдар албан тушаалХєгшдийн буян залуугийн тэнхээ найз нєхєдАль нь ч гэсэн єнєє байвч, маргааш хоосонАлга дарамхан улаан нvvр л хэзээ ч хэвээрДайсан нєхєр хоёрын аль нь ч гэсэнДандаа уншиж явах амьд хуудасYхэн vхтэл гагцхvv чиний нvvр мєнYvний учир тэр хуудсанд инээмсэглэлээс єєр юм бvv бич
  • 85. ЗYYДЛЭЭГYЙ ЗYРХ (дээшлэх )Анх багаас єнєєдрийг хvртэл биАйж, баясаж, сандарч, тайвширчАсар олон зvvдийг, vнэгvй кино шиг vзжээЄвгєрч, залуурч, хоёр хувь болж ч зvvдэллээЄвчилж, эдгэрч, ан амьтан болж ч зvvдэллээЄндрєєс унаж, усанд живж ч зvvдэллээЄєрєє vхэж, єєрийгєє оршуулж ч зvvдэллээХvний хvvхэн чамтай ханилж ч зvvдэллээХvvхэд багачуул тєрvvлэн найрлаж ч зvvдэллээХарин чамайг тєчнєєн их хайр амлаадХайхрахгvй болчихно гэж огт зvvдэлсэнгvйУухилж байсан шуурга гэнэт намдах шигУргаж байсан мод оргvй шатах шигУндарч байсан булаг мєргvй ширгэх шигУжиг хатуу хувиралт чинь зvvдэнд хvртэл багтсангvйАвчрах жаргал чинь гэрт багтсангvйАлтанхан бие чинь євєрт багтсангvйАаш зан чинь зvvдэнд багтсангvйАлс хожим чинь сэтгэлд багтсангvйУчир иймээс чи бид хоёрынУлсаас нууцгvй бяцхан дурлалБогинохон ч гэлээ, энэ насны миньБодитой тvvхэнд минь бас багтсангvйШYЛЭГЧ ТАНАА (дээшлэх )Найргийн жигvvр ургасан шvлэгч танааНайзын ёсыг бодож нэгэн зvйл хэльеАрд минь байгаа зам урд чинь байгаа учраасАхын ёсыг барьж хоёр зvйлийг захъяЯруу найраг гэдэг мэргэжил бишЯв цав гvйцэтгэдэг цэрэгжил бишЯг баримтлан заалгадаг сургууль бишЯс маханд заяасан торгууль юмАлдрын зовлон эдлэх гэж шvлэгч хvн тєрдєг юм
  • 86. Алдар гэдэг єєрєє авьяасыг тvшиж ирдэг юмАвьяас гэдэг єєрєє онолыг дагуулж ирдэг юмАнхнаасаан чи бусдаар заалгах хэрэггvйОноё гэснээ оносон анхны шvлэг яахавОвооны ганц наадамд тvрvvлсэн морины дайтайОйр хавиар тvрхэрсэн ахиц муутай магтаалОнгироо багахан шvлэгчийн нvдийг боодог ёсон бийДурлалт хvvхний сэтгэлд шvлгээр нэвтрэх нэг єєрДугуйлангийн хэмжээнд шvтээн болох нэг єдєрБvхэл бvтэн аймагт зар тарах бас нэг єєрБvгд найрамдах улсад нэр гарах бvр ч єєрИйм нэгэн vе шvлэгчийн насанд ирэхэдИдээний дээж архи, суусан газраас олдоноИдэрхэн явсан сэтгэлийн жолоог алдан архидажИх хvн болох залуус багадаа сєнєснийг санаарайУлсын цаана улс бас бийУужим дэлхийн таван их тив бийУрт удаан наслах тvvхийн чигнvvр гэж бийУрьтаж баясах явдал шvлэгчийн vхэл мєнЗаавал чамайг хєнєєнє гэжЗанасан дайсан байхгvй чЗайлуул, чамайг тэтгэнэ гэжЗалбирсан хvн байхгvй шvvШvнгэнэж дvнгэнэж явлаа гээдШvлгээ хулгайд алдахаасааШvvрхий мулгуу загнаадШvлэгчээ алдаж болно шvvАль ч уншигч, номыг чиньАмтархан уншиж байхдааТанихгvй ч гэлээ чамайгТагнай шогшрон магтанаУншиж дууссан номтой хамтУншигч магтаалаа цааш нь тавинаГурав хоноход, унаа булаацалдаадГудамжинд чамайг элдвээр хараанаЗалуу байгаад мандаж явахад
  • 87. Захидал зурвасаар хvvхнvvд булнаОрой болохоор болзсон хонгоруудОрон тооны илvvдэлд орноГанц удаа шvлэг чинь доголжГалтай шvvмжлэгч гуяа алагдахадХайртай гээд уйлж байсан хvvхнvvдХаврын турлиах шиг шуугилдан муулцгаанаЭгэл уншигчид бол, шvлэгч хvнийЭргvvлэг ихтэй хєлгvй тэнгис юмЄвчvv завь шиг холбиромтгой шvлгээрээЄєрєє чи єєрийгєє авч явна.Єнєр дэлхийд, шvлэгч хvнээс єєрЄєртєє эзэн болдог чадалтан ховорЄєрийгєє шvлэгч єєрєє тєрvvлдэг юмЄєрийгєє, аягvй бол єєрєє устгадаг юмХОНГОР ЧАМДАА ХЭЛЭХ YГ (дээшлэх )Хонгор чамдаа хэлэх vг миньХосгvй хайрын тухай бишХойд зуны амралтын тухай бишХожид урьд бодож vзээгvй бодлын чинь тухайYнэндээ, бvсгvй хvн, юу эс бодох вэYзэсгэлэн гоо баяр цэнгэлГал тогоонд хэрэгтэй бvхэн бэлэн байх тухайГар дээр нь хэдэн тєгрєг байнга байх тухайЭр нєхєр нь архиддаггvй байх ч тухайЭлдэв хvн цувж, шалыг нь халтартуулахгvйн тухайТолгой шvд нь євдєхгvй байх тухайТолины урд хайрцагт аналгин бий эсэх тухайДэргэдэх айлын нь бvсгvй, нєхрийг ньДэндvv зєєлєн харсан тухайЕр нь тэгээд юу эс бодох вэ дээЕртєнц заримдаа,Гал тогооны єрєєнд багтдаг юм чиньОдоо чи, намайг ноолоод эрхэлж байнаОройн нам гvмд, муурын зулзага шиг нялуурч байна
  • 88. Одод тэнгэрийг цонхоор хараад инээмсэглэжОрчлонд, хамгийн жаргалтай хvvхэн байнаТэгвэл, яг єдийд хонгор миньТив дэлхийн хэчнээн олон аавын хvvХань ижил, хамаатан саднаа орхиодХалуун зэвсэг барин хил манан зогсоно вэДэндvvлж хэлэх юм болДэлхийн бємбєрцєг бvхлээрээЭсрэг эсрэг, хилээ манасанЭр цэргээр дvvрэн байнаЯнагхан чиний vсийг илбэж байгааЯг миний гар шиг, хэчнээн сая гарАюулт зэвсгийн гохон дээр бэлэнАмьсгал даран зогсож байна вэНамуухан єрєєнєє тэврэлдэн суугааНамайг, чамайг vнсэлдэж амжаагvй байхадАль нэг хил дээр буу дуугарах юм болАймшигт 41 он, єндийж ирэхэд бэлэн байнаЄнєє vдэш, чамтайгаан эрхэлж суусан биЄглєє гэхэд, чулуун царай царайлжЦэмбэ, тємєр хоёроор євч бvрэн тоноглосонЦэргийн их цуваагаар хил рvv явахад бэлэн байнаЭнэ тухай, хонгорхон чи минь уучлаарайЭрт орой ч гэсэн ер нь бодож vзсэн vvЭрхлэх, жаргах, хардах, хэрэлдэх юм бvхэн мааньЭнгvй их vнээр чи бидэнд олдож байнаОлдсон энэ жаргалаа алдахгvйн тєлєєОрчлонд дахиад 41 оныг єндийлгєхгvй тєлєєАйлын бvсгvйг бишдайныг чи хардах хэрэгтэйYvнийг, та нар л чаднаYнэндээ та нарбиднийг дийлдэг шvv дээБЯЦХАН СУРГААЛ (дээшлэх )
  • 89. Булаг усны цутгалан сєргєж ордог жамгvйБуунаас гарсан сум сєєргєє ирдэг замгvйБулт олны ёсыг ганц бие зогсоохгvйБуруу зєв хоёр нэгэн дор шийдэхгvйБузрын нvх рvv єєрийгєє єєрєє тvлхэх хэрэггvйБуян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvйАлт алт гэвч алт хэвээрээ ургадаггvйАрслан, заан гэвч хvчтэй хэвээрээ тєрдєггvйАмьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvйАлс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvйАлдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvйАлдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvйБи л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаарБие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахавАлдаж буруудах вий гэж юм бvхнээс айсаарАхиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахавНаргих ёстой газраа наргисан шиг наргиНайман настай балчир шиг бодох юмгvй жаргаСэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэСэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэХvсэл бvтээл хоёртоо эзэн нь болж сурХvн урьд нь бvтээснийг заавал давуулахыг зорьМэдлэг бvхнээс амсаж мэдэхийн дайтай мэдМэдсэн хvний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгцЄєрєє тамхи татдаг бол бусдаас битгий гал гуйЄрєєл чинь хэрэв гуйвал ялихгvй битгий харамлаЄвєр тvрий хоосон бол шалигийн зvйл битгий шохоорхЄр ихтэй бол нэгэн газар бvv сууАрхинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сурАмьтан бvхний тvрvvнд унахын эрдэмийг бvv vзvvлАлган дахиа хоословч лонхон дахиа хоослолгvйАхиад маргааш єглєє нь дотор засахаа бодЭхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сурЭрэгчин адгуустай адил зайдагнахаа бvv яарЭнэ шєнє єнгєрєвч ертєнцийн маргааш олонЭргээд хэзээ ч магадгvй уулзана гэдгээ бодАв гэсний нь зоргоор хvнээс юм авахдаа чиАвдар савыг нь хоослоод бvгдийг нь авахгvйн учир
  • 90. Аль гэсний зоргоор хvнд юмаа єгєхдєє чиАр талд нь бас єєртєє vлдээхээ бод.Єєрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрлаХvний газар явахдаа нутгийн нэрийг хайрлаЭцэг нь vгvй хvvхэд хvнээс тєрєх ёсон байвчНутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй.Єєрєє цадах тусам єлєн хvнийг єрєвдЄлсєх цагтаа харин цатгаланд бvv хогзогноЄнгєтэй хувцас ємсєєд тостоос холуур явЄєрєє тостой бол харин єнгєтєєс бvv дєл.Нэг идэх хоол бол хугас єдрийн ханьНэг ємсєх хувцас бол хагас жилийн ханьНэг олдох нэр бол хамаг насны ханьНэр vлдэж бие vхдэгийг бvv март !ГЭРЭЭСЛЭЛ (дээшлэх )Yнэн шvv битгий гайхаарайYхэл гуай нэгэн цагтYvд тогшино тэгэхэд биYлдэх хvмvvст ингэж гэрээслэнэ.- Єндєр жааны эрэмбэ хойноЄєрийн минь хойноос бvv уйлаарайБиеийг минь авсанд тааруулалгvйБиед минь авсыг тааруулаарай.Суусан бол суусан чигтээСуниасан бол суниасан чигтээYvрд би оршихыг хvснэ ээYvнд минь нєхєр авс захирагдвал зохино.Хєгжим жагсаал хэрэггvйХєлтэй цуглаан ч хэрэггvйХєдєєний ард намайгХєдєєний зангаар лХєдєєлvvлээрэй* Хойлогийн найр * гэж архи дарсХоосон гашуудлаар юу хийнэ
  • 91. Хоорондоо агсарцгаавал яс булаалдахХотны ноходоос юуны єєр.Харин хєдєє булшин дээр миньХарахад сvр бараа багатайЭмтэлж засаагvй чулуу босгожЭлгэн талд нь ингэж бичээрэй.* Дуусан амьдарч чадаагvйДуучин Чойном энд нойрслоо.Тєдєєс тєдєн он. Цэг *Тєлєвхєн даруухан байг.Унаган биед минь бурхан багшУянгат дуучны хоолой хайрлаагvйУчир иймээс амьддаан биУлсын ємнє дуулж яваагvй.Тэгэвч би сэтгэлээрээЭнэ зууныхаа дуучин явлааТив бvхэнд Поль РобсонтойЭсвэл Робертинотой цуг дуулж явлаа.Багад нутгийн ах нарыг минь авч одсонБалагт дайныг бvv гараасай гэжЭгнэгт би хvсэж явсан хvнЭнэ л хvслийг минь Поль Робсон дуулсан юм.Зvдэг амьдралд vсэн бууралтавчЗvрх сэтгэл минь балчирхан хэвээрЭрх чєлєєгєєр дуурсаж явлааЭнэ л єнгєєр минь Робертино дуулсан юм.Мах цусанд минь хувьсгалынМарш ритм шуугьж явсан юм.* Магнаг vсэгтэй туг * болгонМанай партизан цэрэг дуулсан юм.Идэр насны минь гунигИхэнх амьдралд нь цуг явлаа.Ичинхорлоо гуай Гоолингоо гэжИйм л гунигийг дуулсан юм.Ухаан бодол минь хvсэл миньУурга шиг шулуун, тал шиг уужим байлаа.Уртын дуугаар Норовбанзад
  • 92. Уянгалуулж vvнийг минь дуулсан юм.Найраг шvлэг минь цагтааНаран саран хэлбэлзтэл жороолж байлаа.Нарт хорвоод миний шvлгийгНансалмаа морь болгож дуулсан юм.Єнєєдрийн амьдралын аар саарыгЄєрєє би єєртєє дуулсанАмрагийн болоод хувийн шогооАрхины ширээнд согтуу дуулсан.Дуу надгvйгээр тєрсєн гэвчДуугvйгээр би тєрєхгvй байлаа“ Дуучин Чойном энд нойрслоо ” гэжДурсаж яваг миний ард тvмэн.ЧАМДАА (дээшлэх )Гэрэлт цагаан царайг чиньГэтэж нууж хааяа харахадГээгээд олоогvй амьдын жаргал миньГэнэ гэнэхэн vзэгдэх шиг болох юм.Тормолзон харах нvдэнд чиньТоотой насны минь алтан єдрvvдТоонотой гэрийн амьдрал цэнгэлТодрон тодрон ирэх шиг болох юм.Ямархан нутгийн тэнгэр дор чиЯнагхан хайрын амьд эрдэнийгХалхын шvлэгчид гардах ерєєлийгХаа холоос євєртлєн тєрсєн юм бол.Уулын хормой Туулын хєвєєндУнаган мєрєє гаргахаас эхлээдУчрах золгох єнєєдрєє хvртэлУрт нь эс ч ээдрээт замаарЗаяаны намайгаа эрсээр ирсэнЖаахан хєлд чинь би хайртайАмрагаа хуурвал би энэ хєлєєр чиньАман дээрээ гишгvvлэхэд бэлэн
  • 93. Зуурдын vхлийг тойрон тойронЗууны газраас биесээн эрэхдээАмрагхан жаргалын шидэт дарсыгАсгал vгvй єргєсєєр явжУчралын дайсанд хугалуулаад тэссэнУяхан гарт чинь би хайртайЭцсийн удаа аз жаргалаар амьсгалжЭнэ гар дээр нойрсохыг хvснэм.Тэмдэглэлийн дэвтэрт энэ шvлгийгТэнгэрийн дуутай хольж бичлээЗалуу цагийн минь шvлэг шиг борооЗам татуулан асгарч байна.Амраг минь чи бидэн хоёрынАмьдралын маань дуут борооАргагvй дєхлєє удаан ганг тайлжАхиад хэнз зунаар цэцэглэнэ.Хvний жаргалд хvн жєтєєрхєжХvйтэн vер урсгах нь зайлшгvйYзэсгэлэнт хємсгєєр чинь гvvр тавьжYерлэсэн урсгалыг гатлаад гарна.Аль ч хааны батлаагvй хуулиарАмьдралын хяслан биднийг цагдажХvслэн хайрын минь отгон галрууХvйтэн ус цацаж магадгvй.Улсаас гуйгаагvй шинэ амьдралынУуган хуулийг хоёулаа зохиожУлаан уруулаар чинь тамга даруулжУрдаас нь тулгаад ялж гарна.Батноровын уйтгарт гацаагБаяртай гээд vлдээхийн цагтЭнхрий хайрынхаа єчvvхнийг нь ч гэсэнЭнд харин vлдээчихэж болохгvй.YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ (дээшлэх )
  • 94. Yvрээр бичсэн шvлгийнYнэр нь ямар байдаг юм бэ ?Yнэнээр хэлхсэн vгсийнЄнгє нь ямар байдаг юм бэ ?Дуутай шуутай олныДуг нойрон дундуурДурлал хардлага хоёрынДуу нийлэх газраарТархи дvvрэн шvлэгтэйТанхай хархvv яваагvйЗvрх дvvрэн дурлалтайЗvдvv шvлэгч явлаа.Зуны дунд сарынАрван гурваны саранЗууван улаан мєнгє шигАлсын хэц дээр тонгойжЖаваргvй єглєєний vvрЖаран мєнгєний сvv шигБаахан цонхигор цагаанБараг хойноос оньтоно.Бvрэг бараг єрєєндєєБvсгvй хонгор нойрсонБvтэн мєчийн vнсэлтийг миньБvvр тvvрхэн ухаарна.Цав цагаан дэрэн дээрЗадарч унасан гэзэг ньЦаасны энгээр дvvрэнБэх асгасан шиг харлана.Хар бэх шиг гэзгэн дундХасын царай туяарна.Амраг хvний явдалАмттай болоод хvндхэн.Тэмтэрч ємссєн хувцасныТэлээ товч нь бултана.Тэдний хаалга дуутайТэнд эндгvй цуурайлна.Байшин бvрийн цонх
  • 95. Бараан нvд шиг ширтэжАнир авав уу гэмээрАлсад нохой хуцна.Ахан дvvс минь унтацгаа !Амар тайван нойрсоцгоо !Амраг хоёрыг зовоолгvйАмин хувьдаа жаргацгаа !ХYЙТЭН ШЄНИЙН ЗУРАГ (дээшлэх )Намрын хvйтэн борооНарийн ширхэгээр зvсэрчЄтгєн бараан шєнєЄрхєн дээрээс дарнаХаранхуйн хvйтэн салхиХаяан доогуур сэнгэнэнэ.Халширч залхуурсан нохойХааяа хуцах сонстоно.Хоргогvй лааны галХойшоо урагшаа єдлєнє.Хоёр баганын сvvдэрХолдон ойртон хєдєлнє.Гэрийн дотор зэврvvнГэгээ муутай зэврvvнГэмтэй ялаад бээрэнГэдрэг харан унана.Томоо нь vгvй жаалТохь алдан уйлагнана.Орон дээрээ ээж ньОймсоо тайлан бєртєгнєнє.Хаяаны намхан орон дээрХадам ээж нь намБулга унасан хожуул шигБуурал толгой нь сэгсийнэ.Энэтээ талын орондЭрээн хєшиг татаастайЄдєн дэрний нь наагуур
  • 96. Єтгєн гэзэг унжаастай.Гучин долоон номерынГутал гэмээ нь гуталОрны нь наана хоёулханОймс татуурга тєдийхєнЗутруу хvйтэн намарЭргэн тойрон сэнгэнэвчЗуны гуравхан сарЭнэ л орон дээр vлдсэн мэт.Хvмvvс хонь алж иддэгХvй балрын зуршил болохоорУтсан амийг нь инээлдэн тасалжУлаан гараа тоомсоргvй арчина.Хорвоод нэг удаа хоньХэн нэгнийг барьж идвэлХєдєє хотгvй тvрхрэн шуугижХєєрхий хонийг хvйс тэмтэрнэ дээ.Мєрєн гол бvхэн архи болчихоодМєндєр бороо бvхэн спирт болчихоодЦэнхэр шилэнд архины орондЦэнгэг ус худалдах юм болАвгай хvvхнvvд хорин зургаан тєгрєгтэйАрхины лангуунд шуугилдан шавжХарцуул баргаараа хувин бариадХавийн ус уруу цувах байх даа.Орчлонд огт архигvй бол сайхан аа гэжОлон эхнэр санааширч явдаг байх даа.Олон харцуул тэгвэл уйтгар тайлах юмгvй болоодОронд нь эхнэрээ зодож эхэлбэл сайхан уу даа ?Єнєє єглєє босоодЄєрийгєє тольдсон чиньБи алга!Єнєєх мурийсан хамарЄрєвгєр vс сахалЦєм алга !Гагцхvv хоёр том далайГазар дээрх цэнгэл зовлон хоёроор
  • 97. давалгааланхан байв.Энэ нь миний хоёр нvд юм санж.Хорвоо гэдэг нарийн чигнvvрийнХоёр таваг тэнцvvхэн байлаа.Хоёр тавгийн нэгэн дээр ньХонгор чинийхээ зvрхийг тавилаа.Єєнтєгч хорвоогийн дэнсний нурууЄвсний толгой шиг бєхийгєєд явчлааЄєрийнхєє зvрхийг тэнцvvлье гэтэлЄр зvрхийг минь чи аваад явчжээ.Дээшээ єргєгдсєн энэ хорвоогийнДэнсний таваг дээр би зогслоо.Дэвтэр харандаа алдар хєрєнгєєДэлгэж тавиад ч би дийлсэнгvй.Хэрвээ чинийхээ сэтгэл зvрхийг ойлгохгvй болХэзээ ч би ийм л хєнгєн явах нь дээ…Хvсэл мєрєєдєл ихээрээ гайхуулна.Хvртэх жаргал багаараан гайхуулна.Хvйтэн євєл цасаараа гайхуулна.Хvний хvvхэн хємсгєєрєє гайхуулна.Хожимдсон дурлал хяслаараа гайхуулна.Хоорондын хvмvvс соргогоороо гайхуулна.Хотын зам холоороо гайхуулна.Хоёрхон бие сэтгэлээрээ гайхуулна.Амьдралыг чи алтаар vнэлбэлАмьдрал чамайг алтаар мялаана.Эс тоож сохор зоос шиг хандвалЭргээд амьдрал чамайг басЭлсний ширхэг гэж vзээд vлээчихнэ.ХYYХЭД БОЛ ХЄГЖИМ ЮМХvvхэд бол хєгжим юмХvний жаргал тєєрєгдєлХvчит гуниг уйлалтYхэл гомдол цємийг тоглодогYнэхээр хосгvй хvvхэд бол хєгжим юм.
  • 98. УРГАА МОД (дээшлэх )Алтан дэлхийд хаа яагvй ургадаг модны ижилАмьдралын хєрсєнд ургасан нэгэн мод буюу би.Учралын ногоон навч ургуулж хагацлын шар навч унагалжУрган ургасаар би гучин євлийг єнгєрєєжээ.Ойн модны аль цэмцгэрийг нь шилж бие дээр ньОвилгогvй зарим нь хутгаар элдвийг сийлдэг шигЄєрийн минь ч гэсэн зvрхний минь vйсэн дээрЄдий тєдий дэмий балай зураас сорви бий.Хувиа бодож зарим нь нялх ногоон модыгХулгайгаар хєрєєддєг шиг намайг ч хєрєєдсєн бий.Мєчир дээр минь дан ганц алтан гургалдай ч бишМєхєсхєн шувууд хар хэрээ ч сууж байсан удаатай.Сvvдэрт минь дандаа амраг хос цэнгэн суугаагvйСvvлтэй эвэртэй мал навчийг минь бас идэж vзсэнЭх газар байгаа цагт би vндсээрээ шим авчЭнэ бvх гарзыг нєхєн нєхєн ургасан юм.Ургасан бvхэн тэнгэр тулах албагvй нь vнэнУнасан бvхэн авдарт хадгалуулах учиргvй нь vнэнЦэл ногоон хэвээрээ булгарч унахгvйг би хvсдэгЦэцэглэж нэгэнт дууссан ч ургаа хэвээрээ vлдэхийг би хvсдэг.Зэллэн ниссэн галуу шиг нvvдэл суудалт амьдрал миньЗэрвэд энэхэн насыг хє газар холдоо тараав ааЗэргийн олон нєхєдтэй шуугьж явсан сэтгэл ньЗэврvvн намрын салхиндаа гэгэлзэнхэн vлдэв vv дээ.Цанхуй цэцгийн адил гунхаж явсан нас миньЦаст цагаан хєндий уруу гудайсхийгээд орлоо дооЦаашаа яарах газаргvй сvvлчийн энэ єдрvvдэдЦаг бололцоо хоёроо сvйтгэж л байж наргияКОНТРАСТ (дээшлэх )Зvvдэнд ч ороогvй хvний нэгэн vрЗvрхэнд ч багтаагvй хайраар намайг хайрлав.
  • 99. Сэтгэлийн минь тогоо, зvрхний минь дєл дээрСэвлэж болохгvй даргилж, бялхан бялхан дэврэв.Амьд явахдаа хvн гэдэгАлтан аяганаас ууж vздэг байна.Уурлаж болохгvй цор ганц хvн мааньУучилж болохгvй хар санаа гаргажээ.Сэмхэн цогцлуулсан итгэл хайрын минь суваргыгСэтгэлийн минь аянга салам ниргэж нураав.Yхээгvй цагтаа хvн гэдэгYзээгvй юм аа vздэг байна даа зайлуул …Торгон элсийг хичнээн vнэрлэвчТоос vнэртэхээс тос vнэртэхгvйТоомсоргvй дэгжинг хичнээн vнсэвчТорго vнэртэхээс хvн vнэртэхгvй.Зэвхий тємрийг хичнээн долоовчЗэв амтагдахаас жимс амтагдахгvйЗэрлэг зантай хvний vрийг хичнээн дасгавчЗэм гэм хоёр vзэгдэхээс хайр vзэгдэхгvй.Хєр цасыг хичнээн vмхлэвчХєргєж хайрахаас хоол унд болохгvй.Хєлд нь салхи орсон амрагийг хичнээн аргадавчХєнєєлийг нь амсахаас энхрийлэлийг нь амсахгvй.Барьснаа учир мэдэлгvй ам уруугаа хийдэг ньБалчир болоод тэнэг амьтны ёсон буй заа.Харснаа хэнийг нь мэдэхгvй дагаж гvйдэгХаранхуй болоод зорилгогvй хvний зан буй заа.АРХИ (дээшлэх )Урт єдрийн нарандУмдаан болохгvй умдааныгУжиг холын замдХоол болохгvй идээгУрьсан зочилсон айлуудУу хэмээн барив.Урьдын танил нєхєд
  • 100. Угж мээм шиг шахав.Шимэн шимэн суухадШимийн идээний дээжШилэн шилэн уухадШирvvн хар архиШижгэр залуу насны мааньШийтгэл болон тохиосонШилэн лонхонд бєглєєстэйШингэн биетэй чєтгєр.Аагий нь хэлэх юм бол гучин найман градусАашийг нь хэлэх юм бол гучин найман алдааАядуухан хэлэх юм бол гучин найман насАхиухан хэлэх юм бол гучин найман vхэл !Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэнУлайж халах vедээ би хамгийн баянУнтаад сэрэх цагт мєнгє ч vгvй нєхєд ч vгvйУхаан бидэн хоёр бие биенээ олохгvй.ЦАС (дээшлэх )Тэр хvний орж ирэхтэй хамтТэнгэр бvvдийн бvvдийн бvрхэв.Єєрт нь ч хэрэггvй надад ч хэрэггvй яриагаарааЄрхийг минь бvтээж орхих шиг санагдав.- Амраг чинь хотод тэгж явна билээ гэжАминчилж хэлсэн vг бvхний нь тоогоорЭнэ хvн бид хоёрын хоорондЭрэг ганга улам улам томров.Царцуу vгс шиг нь эмх цэгц муутайЦасны ширхэг гэрийн тооноор булав.Yгэнд нь итгээгvй миний зvрх шиг зуухандYл хvрэн хайлан хайлан замхрав.Урилгагvй зочноон vдэж гаргаваасУнах цасанд газар шороо сааралтав.Ханиа итгэхгvй бол ганцаар євгєрнє гэх шигХар бараан хєрс орог буурал болжээ.
  • 101. Орог буурал газар дээгvvр тэр хvнОлон хар мєр vлдээсээр холдлоо.Орчлонд хар мєр байх ёсгvй гэх шигОрох цас улам зузааран дарлаа.Yйрмэг цасанд тэр хvний мєр дарагдахадYгийг нь хvнтэй нь цуг би ч гэсэн мартлаа.Yймvvлж хутгасан зун байсан дорволYнэн шулуун євєл байсан нь дээр юм.Архи ууж суугаа хvн бусдынАлдааг ч бvv хяна оноог ч бvv дvгнэ.Хvний биш гагцхvv єєрийн чинь амьдралХvйтэн лонхон дотор ємнє чинь байгааг сана.Єєр бусад хvн алдаж байж болно.Єєр шиг чинь амь насаа уугаа ч билvv vгvй ч билvv.Хаа нэгтэй хvн худлаа хэлж явж болно.Халамцаад бусдад юм амладаг шиг чинь худал хэлээ ч билvv vгvй ч билvvАмраг хоёр нэг нэгэндээ vнэнч биш харагдаж болно.Авгайнхаа нулимс єєрийнхєє инээд хоёрыгНэгэн хундаганд хийгээд цуг залгиа ч билvv vгvй ч билvvНээрэн шvv хvнийг та биш таныг хvмvvс зэмлэх ёстой.Хатсан талх мэрж усан шєл оочивчХарамсаж би бусад хvмvvст атаарахдаггvйХатуу бvхнийг бvтээж дутуу бvхнийг гvйцээдэгХайрт тvмэн минь цатгалан явбал би цатгаланГэтэл би єєрєє хоолны сайныг идэхдээГэм хийсэн юм шиг сэтгэл жаахан зовдогНарлаг эх орондоо илvv ихийг бvтээсэн атлааНадаас дор хооллож байгаа хvн хаа нэгтэй байвал яана ?Єєрийнхєє хайр сэтгэлийн тухайЄвєєгєєсєє очиж битгий асууЭэдрээтэй дурлалынхаа учрыгЭмээгээсээ битгий шалгааАль хэдийн тэд чинь vздэгээ vзэжАлддагаа алдаж ондогоо оносон юм.Орчлонг тэд бидэнгvйгээр туулсан юмОйлгодог шийддэг цаг нь єєрсєнтэй нь цуг одсон юм.Єнгєрсєн хаврын нарыг авчирч
  • 102. Єнєє зуны цэцгийг ургуулж болохгvйЄчнєєн зам туулсан их нvvдлийг зогсоожЄєрийнхєє ачааг чи хvнээр vvрvvлж болохгvй.УНШИГЧ ТАНАА (дээшлэх )Цаг уурын товчоо яагаадЦасгvй шуургагvй бороогvйХорин градусын дулааныг vргэлж зарладаггvй юм бэ гэвэлХорвоогийн vнэн гэдэг тэрээ.Yнэхээрийн яруу найрагч яагаадYхэлгvй зовлонгvй уйтгаргvйАз жаргалын магтаалыг дандаа бичдэггvй юм бэ гэвэлАмьдралын vнэн гэдэг тэрээ.Уяхан дуугаа ганцхан аяар жиргэдэгУлирлын дуучин шувуу би бишУншсан хvнд шvлэг бvхэн маань нэгийг хэлэхгvй юм болУрлаг бидэн хоёрын хэрэг юунЧин vнэний энээхэн хуулийг мэддэггvй болЧи миний шvлгийг битгий уншаарай !ХYЙТЭН ШЄНЄ (дээшлэх )Ганхирсан сэтгэл шиг их талын дундГалзуу шуургатай тас харанхуй шєнєДалайгаасаан тасарсан нэгэн загас шигДассан чамаасаан хол миний нойр хулживГэр дээр єрх дэрвэнэДэр дээр зvрх шимширнэХар будаг шиг хар шєнийн дундШар цэг шиг итгэл минь сvvмийнэЄргєн хєнжлийн буланд хохийжЄвєр дотуур салхи сэнгэнэнэЄчнєєн бодол од шиг єнгєцЄглєє болтол хот шиг хол оо.
  • 103. ХЭРЛЭН (дээшлэх )Єссєн нутгийн минь дундаршгvй салхиЄргєн цэнхэр Хэрлэн мєрєн миньЄнє эртээс єнєєдрийг хvртэлЄнєр тvмний минь дуулсан дуу юмЦэцэн хааны нутаг уужим болоодЦээл сайхан хоолойт дуучин сайтайЦэцгийн гурван сардаа Хэрлэн мєрєнЦэнгэлийн сайхан дуугаар цэлэлзэн урсанаУлсын наадам болохуй дор дуу хуур ихсэжУяран хайлах сэтгэл, сормуус чийглэн баясанаУрт сайхан Хэрлэн, тэр л дуугаар vерлэжУрд хойд эргээ даван даван мэлмэрнэАлтан намрын хуучаар, гvv тавих цагАя дуу шингэрч ажил явдал ихсэнэАмгалан цэнхэр Хэрлэн, усан биеэ татажАянчин олон шувуунд дуугаа хvртээж явуулнаЦастай цагаан євєл, хvний дууг хvлээжЦантай эргэн дундаа хэрлэн мєрєн саатнаЄнгєрсєн зуны дуу, удаах зунаа хvлээжЄргєн хєндийд дvvрэн, болор єнгєєр хатуурнаХvйтэн хvйтнээс айгаагvй, шинэхэн хоёр янагХvслийн дуугаа дуулахыг, хэрлэн мєрєн сонсоодИдэр есийн шєнє, мєсєє зад тийрээдИжийн чанасан цай шиг уур савсуулаад бялхана.Наахнуур бодвол, амьдрал гэдэгНасалмаа Юндэн хоёр юм.Хойноос нь зvvлттэй хэрэгцээ ньХоролмаа юм.Байнга зовоодог хєрєнгє ньБалган юм.Амьдралдаа энэ жvжгийг хэр найруулснаарАж тєрєхийн нас сvvдэрт тооцогдоно.
  • 104. Аян замын алтан тоос хєдєлгєжАлс нутгаар би, наснаасаа олон явлааАлжаал тайлж, бор хоног єнгєрєєх гэжАйлын хаалгыг мєн ч олон татлааИдээ ундаа нь элбэг сайхан атлааИрсэн гийчэнд тансаг ор засавчИхэмсэг хvйтэн, цэмцгэр айл байх юмИйм айлд, алжаал улам нэмэгдэх юмХоол унд нь хомс ядуухан атлааХоноцод дэвсэх илvv гудсаар маруухан чЯдаж хvлээсэн садан тєрєл шиг айл байх юмЯг тийм айлд, ядаргаа бvрэн арилдаг юмЗуун зууны єнгєрєєсєн буурал уулЗургийн морины дэл шиг сvмбэрлэнэХагас зууныг ч наслаагvй би тэгэхэдХашин морины сvvл шиг унжиж болох уу дааЭрин галавыг элээсэн хэрлэн мєрєнЭрэг дvvрэн мэлтийж урссаар байнаЭнэхэн залуу насандаа би тэгэхэдЭрмэлзэл зорилго vгvй ширгэж болох уу дааТа, миний хайр сэтгэлээсТатгалзах эрх байна ууЗvйрлэшгvй энхрийллээс зугтахЗvрх сэтгэл гэж байдаг юмууШугуйн мод, модноосоо зугтдаггvй байхадШувуу, шувуунаасаа зугтана гэж vvХvсэл, хvслээсээ зугтдаггvй байхадХvн, хvнээсээ зугтана гэж vvЗугтах хэрэггvй битгий зугтЗугтсанаас, угтсан нь дээрЗургийг минь галд хийлээ ч гэсэнЗургаар улаан дєлvvд, хайртай гэж дvрэлзэнэЗуун хэсгээр захидлыг минь ураад хаялаа ч гэсэнЗуу дахин бий хайртай гэж гасалнаХvнд, хайраа єгєхєєс илvvХvндтэй гавъяа гэж байхгvйХар нvдэн минь, битгий эргэлзХайрыг хайрлах хэрэгтэй юм шvv
  • 105. МИНИЙ МОНГОЛ ТЄРХ (дээшлэх )Газрын зураг дээр бишГар дээр минь миний монгол байнаГашуувтархан, говийн усаар чанасан цайГанган шаазанд бус, модон аяганд байнаХvрэн болтол хуурсан цулхир хийгээдХvйт бvрдний ам нь хужраар амталсанИнгэний сvvтэй цай, эмээгийн нvvр шиг єрємтєн,Их утаа ханхалсангэрийн сархинаг тооно тvvн дотор харагданаБаруун талд хажуулсан Мял богд шиг туранхай євєєБараан царай, цагаан сахал, цагаан санаа ньХєтєлгєє морь шиг хоёр том ээтэн гутал ньХєндийд байгаа Дайчин улсын vеийн урт хар буу ньУрьдны их бурхдаас авдар дээр нь vлдсэнУтаанд баригдсан бойпор, зэс гэртэй хvрдДэргэд нь байгаа, хотод суудаг охины ньДэндvv биеэ барьсан, царай муутайхан хєрєгУяан дээгvvр vvрсэж байгаа эмээлт морины дууУнийн дунд оршиж байгаа оройн нарУрд гол дээр шуугьж байгаа хvvхэд мал хоёрУлаан хvзvvвчтэй улаан халтар нохойМиний монгол энэ.ЖАГСААЛ (дээшлэх )Цэргийг яах гэж жагсаадаг юм бэБагадаа би гайхдаг байлааЦэгцтэй байлгах гэж жагсаадаг юм гэжБаруун гэрийн євєє хэлж єгч билээЄнєєдєр би, дорнод хил дээрЄрєєстэй сум шиг, цэргийн булш vзлээЯг л дуулаад жагсаж яваа юм шигЯрайсан булшнууд дээр цэцэг ногоо ургажээХээр талын онгон агаад бяцхан цэцгvvд
  • 106. Хэд ургаж, хэд унасныг бvv мэдХарин энэ цэргvvд, нэгэн удаа жагсаж очоодХамтдаа, нэгэн удаа унасан байнаБууны дайзанд жигдэлсэн сум шигБулт олны тєлєє энэ цэргvvд, сум болон жагсжээБуудчихсан хонгионууд биш, энэ дорБуудуулсан цэрэг эрс хэвтэж байнаТvvхэнд тэд vхээгvй, хэзээ ч vхэхгvйТvргэний бvрээ чагнаад жагсаатайгаа байж байна.МАНЦУЙТАЙ ЖААЛ (дээшлэх )Єлгий дотроо жаал, дээшээ харан хэвтэнэЄлгийгий нь, нойрмогхон ээж нь хєдєлгєнєЄргєн далайн долгион адил хайвуулнаЄндєр сансрын жингvйдэл мэт дайвуулнаYнэгчлэн байгаа, балчир хvvхдийн нvдэндYзvvр хязгааргvй, одот тэнгэр цэлийнэм болов ууХонгор ээжийн нь, хамраараа гvнгэнэх бvvвэйн дууХол vлдсэн дэлхийгээс ньсонсдох цахилгаан хєгжим шиг байгаа болов ууЄсєєд энэ, ямаршуу хvн болох болдоо гэжЄвєг дээдсийн vед, итгэж ядан хэлцдэг байсан гэдэгЄнєєгийн хvvхэд бол,одон медаль нь цээжин дотроо байгаа баатрууд юмЄчигдрийн мєрєєдєл,єнєєдрийн ард, маргаашийн Гагаринууд юм.ЗАХИДАЛ (дээшлэх )Захидал гэдэг, баяр баясгаланЗалуу хvний хайрын сэтгэлЗаримдаа бас, хэн нэгэн дээрЗадран дэлбэрэх хvнд бємбєг юмХуудас хуудсаар их захидал доторХумхийн тєдий vнэн vггvй ч бийХуруувчин чинээ нууцхан захидалд
  • 107. Хувьхан заяа багтаад ирэх ч бийЭрээлсэн цэцэгтэй дугтуйн доторБараалсан аянга зангираад ирэх ч бийИнээсэн зурагтай дугтуйн цаанаИрлэсэн хутга нуугдаад ирэх ч бийYнэртэн шингээсэн анхилуун хуудсандЄмхий санаа багтаад ирэх ч бийYзэмж цэвэрхэн бичгийн мєрvvдэдYхсэн заль шингээд ирэх ч бийАлга дарамхан захидлын дугтуйдАлах дайсан, аврах нєхєрАмрагийн дунд чулуудсан ясАмьдралын замд булсан хавхХахууль амласан бялдуучлалын ембvvХалдвар ихтэй сэтгэлийн тэмбvvХанилал, хагацал, инээд, нулимсХамаг хорвоо бvгд багтдаг байна.ФЕЙЕРВЕРК (дээшлэх )Тэнгэрт,галын наадам нижигнэжТэр зvгтзалуу хєгшин ширтэцгээнэЗамбуулиндургаа нь vгvй цэцэг гэмээрЗадран дэлгэрэхєнгє тєгс галын наадамЗурсан шvдэнз шигахархан гэрэлтээд замхраадЗуны шєнийн тас хар тэнгэрулам ч хар болох шигГазарт,амьдын жавхаа тодруулсанГанган бvсгvй уруухарцуул бvхэн нvдээ алданаБаян байгальурд нь бvтээгvй гэмээрБардам ихэмсэг
  • 108. цэвэрхэн тєрсєн авхайГалын наадамшиг зуурдхан мандаад гандахадГазар дээрх гашуун амьдралулам ч гашуун болох шиг …ХYСЭЛ (дээшлэх )“ Хэрвээ би нохой байх юм болХэний эхнэрт хэн очдогийг андахгvй болохоорХаранхуйгаар харанхуйг завшигч бvхнийгХага татчихаад єглєє нь гэмгvй царайлж хэвтэнэ” гэжХаламцаад нэгэн нєхєр маань надад ярив аа.“ Хэрвээ би хvн байх юм болХэний нь хоол хаанаа байдгийг андахгvй болохоорХоол ихтийг хоосон хонотол цєлємчихєєдХожим нь тvvнд булууны яс зээлдvvлнэ дээ” гэжХог дээр хэвтээ нохой хэлж чаддаг сан бол ярьж байж магадгvй:ХУВИЙН ЄМЧ (дээшлэх )Айл болж амь зууна гэдэгАмар ч эд биш юм амттай ч эд биш юм.Атрын унага шиг явсан эл биеэАмьдралын аргамжаанд барьж єгнє гэсэн vг юм.Хана туурга тусгаарлаж гэр барина гэдэгХанагар их ертєнцєєс ємчєє ялгана гэсэн vгХалуун журмын сэтгэлээ ураг тvмнээсээ салгажХаалга vvдээ хаагаад хувиа бодно гэсэн vгГэрээ тойруулж хашаа барина гэдэгГэргий нэгийг ємчилж биеийг нь бусдаас харамлаадГэтэж мяраасан хулгайч шиг ємч хєрєнгє цуглуулсанГэмт хэргийнхээ учир єєрийгєє шоронд хорьж байгаа нь тэр.БОРОО (дээшлэх )
  • 109. Амгалан тэнгэрт зангирч гарсан vvлс болжАгуу их байгалийн бодол vймэрч байх шиг санагдав.Асгаран орох борооны жигд усан ширхэгvvдАлтан ятга хуурын нь утаснууд шиг харагдав.Нvд сохлом гялсхийх хvчит цахилгаан галНvсэр их байгалийн тархинаа зурсхийн vvсэх онгод санаа гэмээрНvргэлэн дуурсах аянгын эрэмгий догшин чимээТvргэлэн товших хєгжмийн нь нэгэн аялгуу гэмээр …Тэнгэр газрыг холбосон ятгын тvмэн утсандааТэнхээ ихтэй байгаль ялалтын марш тоглоодТэргэл дугуй солонгоор уул, vvлийг дамнууланТэр хєгжмийнхєє нотыг гэрлийн хуулиар бичив.Yрчлээ ихтэй элэнц хуланцын минь нvvр шигYетэй дэржигнvvртэй эх орны минь замуудадХєхvvл нялхсын зулай шиг болтлоо элэгдсэнХєєрхий холын дугуйнуудыг би єрєвддєг юм.Бєхєшгvй зул шиг гал залуу цагаасааБvтэшгvй амьдралын ган зудыг туулсаарБємбєгєн дугуйнаас дутуу нь vгvй элэгдсэнБєгтєр буурал настангуудыг би єрєвддєг юм.Єчигдєрхєн би vйлдвэрээс гарсан дугуй шиг явсан чЄглєєгvvрхэн би vхэшгvй мєнхийн зул шиг байсан чЄтгєс буурлын хойноос зам нэмэх учиртай болохоорЄєрийн биеийг єєрєє би огт єрєвддєггvй юм.Халзан болтлоо давхих бєх дугуй болж чадахгvй чХага vсрээд гээгдэх хохь дугуй болохгvй юм санХvн тєрєлхтний эрхиний хэлхээ шиг энэ цуваандХvчээ нэмэхгvй ч хvчийг нь сорохгvй сэн гэж би хvсдэг юм.Єєрийгєє би яваа яваандааЄдий чинээ сvйдэх юм гэж зvvдэлсэнгvй явлааЗvvдлэлгvй явсаар, сvйрэл зарлажЗvйрлэл vгvй бэрхээр энэ бvсгvйтэй даслааЖаран зургаан онд Икар дэлхийг мєргєсєнгvйДалан зургаан онд энэ бvсгvй намайг оновАмарлингуй байдал минь бут vсэрчАмьдралын тойрог зам ерэн градус хазайвХиншvv хярвас ханхалсан сэтгэлийн тогоог
  • 110. Хэчнээн халавч шvлэг буцлахаас єнгєрєвЭрчээрээ эрсэн солир шиг энэ хvvхнийгЭгдvvцээд эгдvvцээд єєрєє холдож чадахаас єнгєрєвЭнэ дэлхий дээр, хvний гаргасанЭгэл амьдралын ул мєр дvvрэн бийЭрэмцэл тэмцэл биеллээ олон сvндэрлэвчЭргээд vнс болж явсан нь их бийХvйтэн халуун зэвсгээр урссан цусХvрэн улаан далай болмоор их гарсан бийХvн тєрєлхтний эдгэдэггvй євчин шиг дурлалдХvртсэн бvхэн балай болмоор давтагдсан буйАсаад унтрах чvдэнзний гал шиг баясалАлсын одод шиг сvvмэлзэж ирсэн нь зєндєєАадрын vvл шиг нvсэр хар цєхрєлАтрын хєрс шиг, хорвоог бvрхсэн нь олонтааЭртний галваас, эдvгээг хvртэл онгичволЭнэ дэлхий дээр, хvний мєр дvvрэн ч гэлээЭзэндээ хэрэгцээгvй хий мєрєєдєл хамгийн элбэгЭрх чєлєє, хамгийн ховор байсан байна.ХАРУУСЛЫН ШYЛЭГ (дээшлэх )Атархан ч гэсэн, энэ насаа эдэлсэнАтомын энэ зууны, єглєєг би мартахгvйАмьдрал, сэтгэл нэгтэй єссєний учирАрд тvмэн цаг vе хоёроо би муулахгvйГэвч, сэтгэл нэг л дундуур байнаГэмших мэт ирээдvйн ємнє ичиж байнаШинжлэх ухааны єчнєєн их нээлтийн vедШинэ костюмтай, хуучин хvн олон байнаЄєрєє би, гэгээ багатай эгэл ардЄнгє нь тааруу ч, дотор нь цагаан эр хvнЄчvvхэн ийм амин хувийн олз эрэгчидтэйЄлгий нэгтэй, найз нєхєд байсандаа ичиж байнаАргагvй бид, нэгэн vед, нэгэн онд тєрсєн юмАрчаад арилахгvй, зугтаад холдохгvй чацуутанАав нэгтэй хамаатан, ээж нэгтэй ихрvvд шиг
  • 111. Аянга нэгтэй єсєж, бэлчээр нэгтэй явлааГэвч, бэлчээд бэлчээр гvйцэхгvй,давхиад давхиад гvйцэхгvйГар зуурын луус олонх нь байжээГэрт орж ирээд, гутлаа арчиж мэддэггvй шигээГэмгvй санасан хvнтэйгээ, нєхєрлєж ч тэд сурсангvйУулзахдаа, бэл бэнчингий нь нvдээрээ бvртгэнэУуж идэхдээ, аяганы томыг нь бvгдээрээ шилнэУншсан шvлэг, урьсан гэр, ном судраасУрьд, хойдохоо бодохгvй, хулгай хийхээ ид болгоно.Найз юм даа гээд захиа бичихэд хариу бичихгvй(Наалтыг нь задлаадмєнгє биш захидал байхаар нулимдаг биз)Наргиан юм даа гээд нанчид єргєхєд, ууж даахгvй(Насаараа юм vзээгvй,шунаг улс, шуналдаа согтдог биз)Мєнгє харуулчихвал vнсэж vлгээд,галзуу амьтан шиг нvvр шvлстэнэМєнгєгvйгээ мэдэгдчихвэл vvдээ тvгжчихээд:-Байхгvй гэж хэл гээд багацуулаа турхирнаМєр шvлэг, нэр зэрэг, цалингийн тєлєєМєрийтэй тоглоомч шигаль ч найзаа хєнєєхєєс буцахгvйБурхан тахил дарга нар хоёрт ил далд мєргєнєБусдын гэр бvл, эхнэр хvvхдийг цаг ямагт гєрєєлнєХарийн байтугай єєрийн хэлийг сурах чадал хvрсэнгvйХарин тэгтлээ, булхай тоглоом, бузар бvхнийг сайн сурчээАнги нийгмийн маань идээт євчин болсон ийм хvмvvстАрга ч vгvй, миний чацуутан, найз нараас минь багтаадАжиг ч vгvй, тэгэх ёстой юм шиг сvрхий явах юмАяа хєєрхий, ирээдvйн нvvрийг би яаж харнам билээЯРУУ НАЙРАГ (дээшлэх )Залуугаараа єтєлсєнЗарим хvн, шvлэг сонирхдоггvй гэнэ.Яруу найргийг сонирхъё ч гэлээЯвцуухан ой тойнд нь багтдаггvй бололтой.
  • 112. Аргагvй ч юм уу дааАрын уулын модыг хувийн пинд багтааж болохгvй.Далайн усыгДанханд яаж багтаах вэ!Гэхдээ яруу найраг гэдэгГэрт хана унийн ширхэг бvхэндЄмссєн дээлд утас зvvний хатгаас бvхэндЄвєртєлсєн амрагийн уян шивнээний vг бvхэнд байдаг юм.Хол гvнзгий худгийн уснааХовоо хаяхад vvссэн долгис – яруу найраг мєн.Хонь сувд мэт бvрхсэн дэнжидХоёр хvн уулзаад ширтэлцэх – яруу найраг билээ.Тэнvvн талд агийн ааг босгожТэнхээт морьдийн довтолсон мєр – яруу найраг мєн.Тэнгэрийн хаяатай нийлсэн цєлдТэмээн жингийн vлдээсэн мєр – яруу найраг билээ.Хvнийг чимсэн байгаль,байгалийг чимсэн хvн хоёр – яруу найраг билээ !Хvчээр санаснаа зохиогоогvй,Бас бэлэн хуулаагvй дуу – яруу найраг билээ !Сампингvй тоорцогийг малгайд тооцоод яах вэ,Сандалгvй ширээг ширээнд тооцоод яах вэ,Санаж сарвайх дотно найзгvй хvнийгСайн муу цагт нєхєрт тоолоод яах вэ.Товчгvй дээлийг хувцсанд тооцоод яах вэТос нь vгvй техникийг техникт тооцоод яах вэ.Толгой байвч бодох бодолгvй хvнийгТом жижиг явдалд хvн гэж тоолоод яах вэ.- Єдий болтол миний мэдээгvй юмыгХєдєє газар чи мэдсэн байх юм гэжНасаараа сургууль хэсэж боловсорсонНайз маань надад олонтаа хэллээ.- Ухаан эрдэм гэдэг их далай юм санжээ.Утгах саваа барьж багш нар чинь очжээБагш нарынхаа авч ирснээс чи бас хэмжээгээрээБалгаж чимхэж авч хоцорчээ.
  • 113. Харин би тэр далайд чинь єєрєє очсон юм.Хар багаасаа саваа хэлбэж байж очсон юм.Халуунд халж, хvйтэнд хєрч, нойр хоолоо хасаж очсон юм.Хамгийн гол нь хvнээр утгуулаагvй єєрєє утгаж авсан юм.ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ (дээшлэх )Єєрийнхєє шvлгээс уншаач гэжЄнєєдєр та надад хэллээ.Ямар шvлэг унших вэ гэдгийг харинЯлгаж салгаж битгий захиалаарай.Зурсхийн орж ирэх шvлгийн санаагЗуушны газрын шєл шиг захиалж болдоггvй юм.Яруу шvлэг сэтгэлийг дарс мэт халаах боловчЯнчаан мєнгєнд тохируулж граммаар аягалж болдоггvй юм.Шvлэг гэдэг дэгжин бvсгvйн ємсєжШvvгч олны ємнє эргэлддэг хувцасны загвар бишУншигч сонсогч олны ємнє эргэлдэж маяглалгvй шуудУхаан бодлын нь тєвийг олж хатгах хэрэгтэй.Сэтгэж чаддаг хvний сэтгэлдСэрvvн сайхан цэцэрлэг ургуулах хэрэгтэй.Эс чаддаг цєлєрхvv хоосон нэгэнд ньЭлсэн шуурга оволзуулах хэрэгтэй.Хєєрvv заримын цээжинд тvймэр тавих хэрэгтэйХєлдvv хєшvvн зvрхэн дээгvvр vгэн тэшvvрээргулсан наадах хэрэгтэй.Цэгнэж тунгааж чаддагт ньЦэвэр алтаар vнэн vгийг давтаж єгєх хэрэгтэй.Цэцэрхэж сvржигнэх дуртайд ньЦэцгийн сайхныг цаасаар хийгээд барих хэрэгтэй.Уян дурламтгай хvндУруул шиг шvлэг хэрэгтэйУгийн уурламтгай хvндЗуруул шиг шvлэг хэрэгтэй.Тогтворгvй гангамсаг заримд ньТорго шиг шvлэг хэрэгтэйТоомжиргvй ихэмсэг заримд ньГар бууны сум шиг шvлэг хэрэгтэй.
  • 114. Єрєєлийг шvлгийн сумаар онох сайхан чЄєр уруугаа эргэж тусдаггvй сумаар буудах хэрэгтэй.Хvний газрын чулуу ньАлт байгаад ч яах юм билээ.Хvсэл нь тусдаа хvнАмраг байгаад ч яах юм билээ.Эсрэг гvрний шороо ньЭрдэнэ байгаад ч яах юм билээЭлэг буруутай хvнАмраг байгаад ч яах юм билээ.ЭХНЭР (дээшлэх )Тэдний эхнэр АлимааТэвдэх гэж байдаггvйСалхи шороо дэгдсэн чСандарна гэж мэддэггvй.Амраг нєхєртэйгєє тэрАм мурийж vзээгvйАйлын авгайгаа тэрАягvй харж ч яваагvй.Гэтэл нэг єдєрГэнэт Алимаа сандравХажуулдаж байсан орноосооХатгуулсан юм шиг босов.Yер усанд хєєгдсєн мэтYvд уруугаа ухасхийвТэрлэг дээлдээ ороолдожТэрий хадан босов.Авдар сав нь доргижАртай толь нь дайвалзав.Хамаг шаазан хангинажХалуун сав нь єнхрєв.Тэгэвч Алимаа хvvхэнТэр бvхнийг тоосонгvйТээр болон ороолдсон
  • 115. Тэрлэг дээлээ шидчихээдАргалын хайрцгаа эргvvлжАвдрын єнцгєє мєргvvлжYvдээр яаран шагайхдааYсээ тотгонд тээглvvлэв.Тэгснээ санаа алдаадТэвдсэн байдал нь арилаадЗvрхээ гараараа дараадЗvvн орон дээрээ суув.Алимаа яагаад сандарсныгАмьтан мэдээгvй нь болжНадаас єєр хvнНаргихыг нь хараагvй нь яамай.Хэт сандарсны учир ньХэн нэгэн хvvхэнХажуу айлын нь авгайгаасХар хvнийг нь сураглах дуулджээ.Хонгорхон чамдаа зориулжХорвоогийн vнэнийг шvлэглэх юм сан.Хар vнэнийг цагаан цааснааХарандаагаар сийлэх юм сан.Даан ч чи минь уншихгvй л дээДаруухан дууллыг минь ойлгохгvй л дээ.Хайрын андгай vнсэлт хоёр биш болохоорХараад хараад чи vнэнийг олж харахгvй.Эрвээхэй шиг эргэн хурган тормолзсонЭрдэнийн усан тэлмэн нvдтэй тєрсєн ч гэлээЭрийн сайхныг олж харахаас бишЕрийн vнэнийг огт харахгvй юм даа.“ Сайхан чамд хайртай “ гэдэг шивнээгСаахалтын газраас сонсдог байтлааЧин vнэний яруу тунгалаг шvлгийгЧихэн дээр чинь уншивч сонсохгvй юм даа.Янаглах эрийн уруулын амтыг чиЯмар ч цахилгаан багажаас илvv мэдэрдэг атлааЯруу найргийн насан уртасгах шимийгАманд чинь хичнээн цутгавч амтыг нь мэдэхгvй юм.
  • 116. Тэгэхээр чи хvн бишТэнгэрт vзэгдсэн хий vзэсгэлэн мєн єє дєє.Тэртээ доор эх газар дээр цэцэглэсэнТэмцэл амьдралаас асар хол тасархай яа даа.Найрагч миний дэргэд чиНадад хэрэгцээгvй уран атлаа хvйтэн чулуун баримал,Наалинхай чиний дэргэд биНамуухан атлаа оёортоо шуургатай, оломгvй далай.Хэрвээ болдогсон болХээнцэрхэн чинийхээ хар нvдэн дээрЯруу найргийн шидэт vзгийн vзvvрээрЯлгуусан vнэний шvлгийг шингээнхэн сийлж єгєх юм сан.Тэгвэл чи амьдралыгТэр шvлгээр харах болно.Єєрийгєє бас олж хараадЄрєвдєнхєн ичингvйрэх болно.ЯРУУ НАЙРАГЧИЙН ЗYРХYгvй ээ, хvндэт дvv минь уучлаарайYгээрээ яруу найрагч мєнхєрдєг чYг хэлдэггvй болохоор шvлэгчийн зvрхYнэтэй байдаггvй юм хэнд ч.Алаг зvрх нь цохилохоо болиходАвьяаст найрагч тєгслєє гэжНайргийг хоолноос арай дээрд боддог ньНам гvм зогсож харуусдаг юм.Тэглээ гээд хэрэг нь юу вэ.Тэр чинь худлааЗvрх зогслоо гээд найрагч vхдэггvй юм.Зvрх гэгч нохойд ч байдаг эрхтэн.Яруу найрагчийн зvрх гээдЯлгаатай нь юу вэ.Дуртай бvхэнд хэлэгдсэнДурлалын хямдхан бай.Тэр зvрхэн дээгvvр
  • 117. Тэнэгvvд адуу мал шиг пижигнэжХотын хvvхнvvд тэр зvрхийг чиньХоногийн цувдайнаас хямдхан хvртэжАлбан бичгийн хуучин хавтас шиг хvмvvсАлд биеийнхээ чилээг гаргах гэжДууч найрагчийн бэлэн зvрхийгДуртай буугаараа буудаж зугаацдаг юм.Yнэхээрийн найрагч гэдэг зvрх ньYнэтэй бишээ, харинХvмvvсийн зvрхийг хайрлаж явснаарааХvндтэй улс – яруу найрагчид мєн.Хэрвээ шvлэг минь танд таалагдвалХэн нэгэн танилдаа уншиж єгєєрэйТанил чинь бас таашаавалТансаг шvлэг бvтээсэн монгол хvнд баярлаарай.Надтай харин уулзах гэж бvv хvсээрэй.Найраг шvлэг шигээ сайхан гэж бvv бодоорой.Байгаль зураач миний дvрийг бvтээхдээБаруун гараараа бус солгой гараараа зурсан юм.Алт хар тугалга хоёрАдилхан жинтэй…Алтаар гоёл хийнэТугалгаар сум хийнэ.Хар тугалган сумаарХарагдсан амьтны ямрыг ч алж болно.Харин алтаар сум цутгалгvйгээрГагцхvv хvнийг алж болно.Энэ хорвоод биЭдгvй тэнэг хvн тун олныг vзсээн.Тэгтэл чи уурлаж хардахаарааТэнэгийн цаад тэнэг юм.Энэ хорвоод биЭрхэм мэргэд тун олныг vзсээнГэтэл чи хэрэлдэх болохоорооГэтлэх аргагvй цэцэн хvн юм.
  • 118. YГ (дээшлэх )Хэн хvнтэй vг ярина гэдэгХэрэг дээрээ тулалдаан юм.Халуун хvйтэн ямар ч зэвсгээсХатуу зєєлєн vг хvчтэй.Yгээр хvнийг захирч болноYхvvлж ч болно сэхээж ч болно.Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.Шархлуулж бас эдгээж болно.Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр бишЯруу уран илтгэхийн нэр бишГал шиг бадарч ус шиг урсгахын нэр бишГагцхvv зєв сэтгэж, зєв дуугарахын нэр.Эсрэг талаа судлалгvйгээрЭхэлж тулаанд ордоггvйн адилЯрьж байгаа хvнээ мэдэлгvйгээрЯмар vг тvvнд тохируулах вэ.Арслан заан шиг лут этгээдийгАнгийн калибр шиг vгээр загатнуулах ч vгvй.Танк эсэргvvцэх буу шиг хvчит vгээр бємбєгдвєлТарвага шиг хvнээс юу нь vлдэх вэ.Эхээс тєрєхийн цорын ганцханЭвхмэл хутга шиг яриатай хvнийгДамаскийн илд шиг сvрт vгээрДалайсны гарз шvv дээ.Байлдааны хуягт шиг хvний урьдаасБанз мод шиг vг хэлэхБарын урдаасБалиус барьсантай ижил.Дундуур шингэнтэй лонхБулгиж хэлбэлзэх дуртай.Дутуу эрдэмтэй хvнБусдыг дvгнэх дуртай.Архины лонх хагарахадАрхи уйлна.
  • 119. Архийг асгарахадАрхичин уйлна.Архичныг vхэхэдХэн ч уйлахгvй.ДАНЗАННЯМЫН ИХ ХYY ШАГДАРСYРЭНГИЙН ДУРСГАЛД (дээшлэх )Энхрий нєхєр минь ээ, чинийхээ тухайЭмгэнэлээ тайлж шvлэг бичье.Анд нєхєртєє зориулж єєрийн л босгож чадахАмьд хєшєєний суурийг бадгаараа єрье.Орчлонгийн цэнгэлийн гашуун нуурт ганганаж байсанОлон шувууны нэг минь ээАмьдралын жолоог атгаж ч явсан, алдаж ч явсанАрван хурууны нэг минь ээ.Ийм болохоо мэдэлгvй сайдаж муудаж явсанИхэр биеийн єрєєсєн минь ээХолдоод удвал саналаа гээд сандарч явсанХос зvрхний нэг минь ээ.Баяртай !Бараагий чинь дахин харахгvйЯриагий чинь дахин дуулахгvйДэлхийн ямар ч шуудангийн захиа хvрэхгvйДэндvv холд чи минь явчихлаа..Yлгэр домгийнYл vзэгдэх шидэт хєшиг шигYхэл хэмээх дєрвєн vсгийн цаагуурYvрд чи минь бараа тасарлаа.Харагдахаас зєвхєнХарууслын дугаарт хэвлэгдсэнЭрvvл саруулхан, залуухан хєрєг чиньЭгц урдаас ширтэнхэн vлдлээ.Аяа чи минь ямар сайхан залуу байгаа вэ.Арын хангайн шинэс шиг ямар сайхан эр байгаа вэ.Зураг хархан хємсєгт халхын олон хvvхэнЗуны шєнийн нойр алдаж хєнжил дотор холхимоорямар сайхан эр байгаа вэ
  • 120. Энэ – миний найз гэж ямар ч газар танилцуулахадЭрийн хийморь сэргэж, дайсны зvрх шантармаарямар сайхан эр байгаа вэ.Амьд сэрvvн цагт чинь гэвчАргиж наргиж явахдаа бидТэр сайхныг юманд бодохгvй явжээ.Тэгэхэд бид бvгдээрээ сайхан залуус явжээ.Газар тэнгэрийн завсарт багтаж ядан цалгижГалзуу нохойн аманд гараа хийхээр насандХамт дуулж хамт уйлж явсан дундааХамгийн сайхан нь ганцхан чи байгаагvй.Гэвч орчлонгийн сайхан залуу насныГэрэлт хєшєє шиг оргилуун сайхан тэр оройд ньYvрд жолоогоо татаж мєнхєд зогсож vлдсэнээрээYеийнхэн дотроосоо чи хамгийн сайхан,хамгийн залуу нь боллоо.Дахиад дээр нь нэг ч єдрийн нас нэмэхгvйДархлан зогсоосон энэ насан дээр чиньХоёр нvднийхээ нулимсыг, чинийхээ тєлєє дусаагаадХонгор багын найзууд чинь євгєн нас уруугаа явцгаалаа.Танил маань шинэ малгай ємсєєдТанихгvй хvн шиг дээгvvр харж явна.Хуучин малгайгаа сольсноос бишХуучин муу толгойгоо солиогvй л баймаар юм.Хvйтрэх дулаарах тэнгэрийн явдалХvний санасанаар болсонгvй гэжДэмий ч гэсэн сэтгэлээ засажДээшээ хялалзан хялалзан муулцгаана.Орчлонд хvн гэдэг амьтанОвилго муутайгаараа гаргууд билээ.Хэрвээ тэнгэр хvний санаагаар загнах юм болХэдийнэ энэ ертєнц сєнєх байсан буй заа.ХУНДАГА ЄРГЄХ YГ (дээшлэх )Эргэж буцахгvйн тєлєєЭнэ хундагыг єргєе
  • 121. Урагшаа давшиж явна гээдУхарч шившиг болохгvйн тєлєє !Бусдаас дутуу байж илvv гэжБуруу ойлгоод инээдэм болохгvйн тєлєєХєвчин дэлхийн хvчтэнтэй зиндаархах гээдХєлд нь vрэгдэхгvйн тєлєє !Хайртыгаа гээд дайсандааХаалгаа нээж єгєхгvйн тєлєєБусдын доромжлон байгааг мэдсээр байжБуруу ойлгосон болж худлаа инээхгvйн тєлєє !Товчоор хэлбэл хэн хvнгvйТолгой бєгс хоёроо солихгvйн тєлєєЭхний бєгєєд эцсийнЭнэ хундагыг єргєе !Хvvхэнд харагдах нуруу миньНум шиг бєгтєр ч яамайХvнд хэлсэн vгс мааньСум шиг шулуун байгаасай.Алдалж тавьсан сумыгАгаарт зогсоож болдоггvйАмнаас гарсан vгийгАрчаад арилгаж болдоггvй.Болчимгvй vгээр єєрийнхєєОлдомгvй нєхрийг жигшээхХарийн газарт мориоХарваснаас юуны єєр вэ.Хvмvvст хэлэх vгс миньХvнд пулемётын сум шиг онож байх албагvй.Yзэгдсэн бvхнээ хяргахYс авдаг тонгорог шиг хурц байх албагvй.Гагцхvv цэцэн байхыгГажиг байхгvй шулуун байхыгYvрд хэзээ ч хуучрахгvйYнэн байхыг хvснэ !Би тэнэх дуртай хvнБишгvй олон уул, усыг vзэжБичигдээгvй шvлэг болсон зам харгуйг уншиж
  • 122. Би аялан жуулчлах дуртай.Yй олон хvн зонтой нvvр учирчYйлдвэр завод хот сууринг vзэжYхэгсдийн vг сонсож, тєрєгсдєд нэр єгчYлгэр туульст итгэж явах дуртай.Хааны хувцаснаас, боолын хуулга хvртэлХарагдсан бvхнийг ємсєхийг би хvсдэгХашралгvй дахин дахин дурлажХайр даах хvvхнийг хайрлахыг би хvсдэг.Амттан бvхнийг идэхийг би хvсдэгАрхи ууж, тамхи татаж, дуулахыг би хvсдэгАйхтар их баярлаж, дэвхцэхийг би хvсдэг.Ан агнаж, байшин барьж, найрлахыг би хvсдэг.Хэрвээ би, энэ бvхэндээ дургvй болох юм болХэн хvнд єєрєє бас хэрэггvй болж байгаа нь тэр !Анхан єлгийнєєсєє гарахадАмьдрал гэдэгАлхмын цаахна байсан ч гэлээАлхаж очиж чадахгvй мєлхєж очсон билээ биАлд биеэрээ мєлхєж очсоны учирАмьдрал чамд хайртай би !Амьдралын ханьдаа хvрье гэхэдАмрагхан чиАлхмын цаахна байсан ч гэлээАнхны харанхуй шєнєАлхаад очиж болохгvй мєлхєєд очсон билээ би.Амьтнаас нуун мєлхєж очсоны учирАмраг чамдаа хайртай би !Аюулт дайнд эх орноо хамгаалахадАлдар ялалт хоёрАлхмын цаахна байсан ч гэлээАлхаж хvрэх нєхцєлгvй мєлхєж хvрсэн билээ би.Амь дvйн мєлхєж хvрсний учирАлдар гавьяандаа хайртай би.БЄМБЄГ (дээшлэх )
  • 123. з жаргал чиАлаг бємбєг шиг ойж буунаАтархан залуугаасаа биЧамтай хєєцєлдлєє.Хєлсєє дуслуулжХєлєє цуцаанхан гvйж хvрэхэдГарын vзvvрээс чиГанцхан ойгоод арилна.Дээр дээр ойно.Дэндvv хол vсэрнэ.Дэвхрээд дэвхрээд чамдИхэнхдээ vл хvрнэ.Хэрвээ би амрах гэжХэвтэх буюу суух юм болХэзээ ч чи гvйцэгдэшгvйХэт хол арилна.Yvний учир элдэвYхэн хатан элдэв.Наранд саранд элдэвНасан туршаа элдэвЧамайг гvйцсэнгvйЧадал одоо дуусжээ …УУЛСЫН ОРГИЛ (дээшлэх )Уулсын оргил єндєр єєУжиг зvvд мэт єндєр єєЭх газраас vvл манан дундЭгнэгт тасархай єндєр єєЄндєр тvvний орчиндЄвс ч vгvй, ус ч vгvйГагцхvv vл арилах мєс…Ган хуяг мэт хатуу мєс…Мєсєн дээр амьдрал байдаггvйМєнх цэвдэгийн хууль ноёрхоно.Хамаг бvхнийг vхлээр захирахХатуу мєсєн чив чимээгvй.
  • 124. Єндєр оргилын дvлий мєсєндЄрєвдєх тунгаах юу ч байхгvй.Тэндээ єєрийгєє дархалжТэнгэрт царцсан хvvр !САРАНЖАРГАЛ (дээшлэх )Багын нутгийн СаранжаргалМєн vv, биш vv энэ чинь ?Балданцэрэнгийн СаранжаргалМєн vv, биш vv та минь ?Бараа туруугvй vлдсэнНутгийн борхон довцгоосБараг гучин жил уулзаа нь vгvй юм.Гар хvрэхийн аргагvйЦэвэр цэмцгэр хувцас,Гангар шаазан адилЦав цагаан хэнхдэгБvжгэн жvжгийн гоцлогч шигСуналзсан сайхан биеБvрэнхийд дэнлvv болмоорНvдний нь хєєрхнийг хараач.Хэтэрхий сайхан тvvнийгХарах нvд далдирмаарХэлцэх наргих гэхээрЯрих vг халтирмаарХанилаад алхъя гэхэдYе євдєг чичирмээрХачин хувирч дээ минийYзэсгэлэнт СаранжаргалАашны нь зєєлєн гэтэлХувираа нь vгvй байнамАмны хоёр тал дахьХонхорхой нь хэвээр байнам.Алаг нvдний нь солбихНамжир хэвээр байнам
  • 125. Алтан хонхны дуу шигИнээд нь хэвээр байнам.Унаган багын зан ньХэвээр байгаа юм болУсан бороонд нvцгэлжГэрээ тойрон гvйгээсэйУур савссан биеГэзэг хємсєг бvхнээсээУс дуслуулан аахилсаарМанайд орж ирээсэй …Эр хvн болоход минь анхЭнхрийлэн хайрлаж байгаа нь энэ гэжХайр гэдгийг єєрєє ч мэдэхгvй байжХар нvдэн Бурмаа хєглєж байдаг сан …Хєдсєн дээлийн сэжvvр доорХєглєж байсан тэр цагаас хойшУлирах цаг миний нас хоёрУралдан барилдан арилж єгчээ.Холын замд vдvvлж угтуулжХосгvй ерєєл зєндєє сонслоо.Хотын охидод vнсvvлж уйлуулжХорвоогийн дурлалын дээжийг амслаа.Цэнгээний газар дарсны сайныг амсажЦэцэн мэргэний охь манлайг чагнажЭлдэв бэлэг, цэцэг, магтаалыгЭнэ насандаа бишгvй нэг хvртлээ.Буурал болж элдэв цэнгэлээс залхаадБуцах дєхсєн энэхэн насны намарЭргээд бодвол олсон бvхэн алга ааЭлдэв магтаал бэлэг цєм хоосон.Зуурдын амрагийн дурлал нулимс хоёрЗулын тос шиг ширгээд дуусажАвсан бvхэн буцсан байнамАлдхан биед чухам юу vлдэв ?Єєрєє хайр гэгчийг vзээгvй байжЄрєєлийг хайрлах гэж ядаж байсан
  • 126. Хєєрхий хар нvдэнгийн минь хэлсэн vгсХєдсєн дээл шигээ бvлээхэн vлдсэн байнам …БЯЦХАН СУРГААЛ (дээшлэх )Ямар ч юмыг хийж сурЯдаж хийснээ хэрэглэж сур.Єчнєєн зовж байж бvтээсэн юм даа гэжЄєрєє єєрєєсєє бvv харамла.Удаан оролдож бvтээсэн бvхнийгУдаан хэрэглэдэг албатай бусАрван жил бэлтгэсэн зvйлийгАгшин тєдийд ч дуусгаж болно.Гуч хоног бэлдэж зэхээдГурав хоног наадам хийдэгНасанд хvртлээ тєхєєрч яваадНайр хурим ганцхан хийдэг.Их ажил болж хийсэн сумаарИрмэх тєдийд буудаад дуусдагЗуун цагаар бvтээсэн шvдэнзЗурах тєдийд нvvрс болдог.Учир иймээс бэлтгэсэн зvйлээУдаан хэрэглэх гэж єєрийгєє бvv зовооЄєрийн зэхсэнийг эзний эрхээрЄєрийгєє баясган хэрэглэж сур.Амьдралыг єгсєн эх орондоо ч басАлд биеэ зориулж сур !ЖАРГАЛ (дээшлэх )Хvчит амьдралын их дэвжээндХvчин буурай энэхэн насандХvслийн боол болж явахадХvний жаргал мєн ч олон янзаа.Сайн морийг унажСалхи шиг явах нэгэн жаргал байхад
  • 127. Сайхан бvсгvйн аашиндСархад шиг хєлчин суух нэгэн жаргал бас бий.Єчvvхэн бараан амрагааЄндєр цагаан гэж бодож явах нэгэн жаргал байхадЄчнєєн хvvхэд бужигнуулаадЄєрєє дунд нь дарагдаж суух бас нэгэн жаргал байна.Гэтэл морь ч vгvй, нохой ч vгvй,Гэргий ч vгvй, хvvхэд ч vгvйГэр орон ч vгvй, засаг ч vгvйЦагаан зээр шиг явах нэгэн жаргал байдаг.Yгvй бол хэн ч хамаагvй нэгэнтэйYнсэлдэж муурын зулзага шиг эрхэлжYхлээ хатлаа гэж тунирхажYсээ цайтал балчир мэт явах бас нэгэн жаргал байна.Арай гэж олдсоноо хvнд тараажАрхи дарсаар бусдыг дайлжАмьтныг ганц удаа ч бол баярлуулахын тулдАлд биеэ цєлмєж явах нэгэн жаргал байнам.Хайртай гэснээс єєрєє зугтажХарь холын хvнд сэтгэл алдажХаа хэзээ ч бvтэхгvй юмны тєлєєХатаж санааширч явах бас нэгэн жаргал байна.Єдєр шєнєгvй унтдаг жаргалЄглєє vдэшгvй согтдог жаргалЄєрийгєє хуурдаг жаргалЄрєєлийг шулдаг жаргалЄчнєєн тєчнєєн жаргал …Хvйтэн жаргал, халуун жаргалХvсмээр жаргал, хvсмээргvй жаргалХvн байтлаа мал шиг явах жаргалАяа жаргал юутай олон бэ ?Энэ олон жаргалыгЭдлэх гэж хvсэж яваа хvн цєм жаргалтай.Эдлээд ханасан хvн бvгд зовлонтой.Эцэстээ зовлонгvй жаргал хорвоод байсангvй.Аугаа их єчvvхэн хоёрАмраглан нєхцєх дуртай.Єчvvхнийгээ агуу их нь
  • 128. Єхєєрдєн єрєвдєнє.Агуу ихдээ єчvvхэн ньАйн биширнэ.Их бага хоёрын завсартИнээдэмтэйгээр vрэгдэх вий гэжДунд зэргийнх нь амиа бодно.Дув дуугай зайлан одно.Орчлонд дунд зэргийнхэнОвойх ч vгvй хотойх ч vгvйИх бага хоёрын vлдээснийгИдэж явдаг жамтай.Євлийн эхний цас сэм сэмхэн сэрвэгнэвЄмнєд нутгийн салхи сэвс сэвс эрвэгнэвЄтгєн дэрсний толгой сэрвэс сэрвэс бэрвэгнэв.Торх сав шиг авгай аргал авчрахаар майраганавТомдсон гуталтай жаал араас нь даган тайрганав.Тогоруу шиг зэгзгэр охин аашлан загнан сайрганав.ЄЄРТЄЄ ДУТУУГ ЄРЄЄЛЄЄС БИ ГУЙНАМ (дээшлэх )Аварга их орчлонгийн ємнєАлгаа тосонхон би гуйлга гуйж байна.Алив надад эрх чєлєє гэгчийгАрван мєнгєний дайтай ч гэсэн хайрла!Yнэн гэгчийг гар дээр тавиачYзээд буцааж єгье л …Хэтэрхий уян хvн таХэдэн дусал нулимс хайрла.!Хэт эрт vхсэн найзынхааХэвлэгдээгvй шvлэг дээр дусааяЗавхай хvvхэн таЗарим илvv шєнєєсєє надад хайрла.!Єр тєлєєсгvй цэнгэлээр нэг цэнгээдЄглєє нь эргэж харалгvй явж нэг vзьеХvн уншихгvй ном хэвлvvлж суудаг
  • 129. Хvндэт зохиолч та тєлєвлєгєєнєєсєє хайрла !Буруу ч байсан амьдралын хэлтэрхийБусдад хэрэг болох ганц шvлэг хэвлvvльеЄнгєтэй сайхан хvнээсЄгєєч гэж гуйх хэрэгтэй юмгvй.Харин хvн аймаар, хvн та муухай тєрсєндєєХарамсахгvй явдаг гуниггvй зангаасааХайрла.!Баян бєгєєд тэнэг хvнээсБас би юугаа гуйх вэ.Yгээгvй ядуу хvний ємнє харин малгайгаа тосъё- Yг хайрла !Нийгэм минь таНинжин сэтгэл хайрла !Хvчирхэг мандсан хорьдугаар зуун таХvн чанар хайрла !.Єнєє vе архины хаанчлалааЄєрийг минь єгєєч !“ Yхнэм би ” гэж чи нададСvр бадруулан тунхаглавYнэдээ нададЮуны хамаа байна ?Yхжээ гээд биСонгино хэрчсэний дайтай уйлахгvй биз ээYлджээ гээд биСонин худалдаж авсны дайтай сонирхохгvй биз ээ“Yхнэм би” гэжХvнд зарлаж явдаг тэнэгийн нэгYнэдээ алга болболХvн тєрєлхтєнд аятай юу даа !НЭРГYЙ НЭГЭН ХYН (дээшлэх )Хавар намрын зэврvvн салхиХайргvй vлээх уужим талдХатсан хялгана буурал vс шигХааяа сэрвэлзэх довцгийн энгэрт
  • 130. Yхрийн нvдний ухархай гэмээрYл мэдэгхэн борог хонхортYхсэн тєрсєн он нь тодгvйНэгэн хvний булш нойрсоно.Єдєрт хааяа чавхны чулуу шигЄнгєрєх болжмор тэнд буусангvйСард хааяа зvvдний юм шигСажлах морьтон тэнд очсонгvй …Зэлvvд бєглvv энэхэн газрынЗэрэглээнээс єєр зочин vгvйЗэрвэс vзэгдэх тав гурванЗээрнээс єєр ёслох амьтангvй.Дэндvv чимээгvйд мєнх дугжирсанХэний хvv хэн бэ гэдгийгДэрний нь чулуу мэдэх аталХэлье гэсэн ч хэл байхгvй …Хамгийн сvvлд булшин дээр ньХаруусан зогссон хэдэн хvнээсТав нь vхэж, гурав нь vхлvvтТалийгаачийг бодохтой мантай.Урьдаа, гэвч энэ хvнУужим цэнхэр энэ л талдУлаан дєл шиг цовоо жаалУургын цээж унаж єссєн юм.Марзтай тойромд биеэ угаажМайжиг эмээгээс хусам горьдожМалын захад дуугаа дуулжМандах нар шиг єєдєлж явсан юм.Номхон мориноос ойчиж сурч байжДогшин морин дээр тогтож сурсан юм.Ногтны сур зангидаж сурч байжАгтны зан амьдрал сурсан юм.Yхрийн сvvл хугарам хvйтэндYнэгэн малгай буулгалгvйYvрийн жавар vдшийн царцуудYстэй дээлтэй зуух шиг явсан юм.Адууны хомоол уугим халуунд
  • 131. Атрын євсийг сэвэлзтэл исгэрчАмьтан бvхнийг давчдаж байхадАйраг нэвчсэн чулуу шиг явсан юм.Дуутай шуутай наадмын довон дээрДуудах цолгvй тvрvvлж явсан юм.Дугарын хvvхэн Дулмаад дасаадНамрын салхинд гэгэлзэж явсан юм.Хугацаат цэргийн албанд тэнцээдХуаран байранд бужигнаж суугаадОрос зэвсэг гартаа барьжМонгол нутгаа хамгаалж явсан юм.Хvнд пулемётын сумангийн даргынХvvхэн жаахан Нинад татагдажАлбанаас халагдавч нутаг буцалгvйАмрагийн эрхээр хот орсон юм.Хот газрын олон НинадХоёр нvдээ алдах шаханЗохиох амьдрал vйлийн vртэйгээЗодог ємсєлгvй барилдаж эхэлсэн юм.Ажиллая гэсэн ажилдаа оржАвъя гэсэн амрагаа авчАхуй насныхаа ид зунаарАархаж болом дємгvvр явсан юм.Хэдэн яамны нэгэнд удажХэлтсийн даргын нэгэн болжХуучин Нинагаа шинээр сольжХувийн хашаа байшин авчYйтэнхуар, драп ємсєжYдэш бvхэн дарс аягалжYvдэндээ єглєє машин зогсоожYvрдийн юм шиг гулгиж явсан юм.Хангайн нуур шиг цэлэлзэж яваадХатах нас нэгэнт болоходХавар ирсэн шувуу шиг нєхєдНамар нь болоод буцан зэллэв.Албан тушаал насанд ахдаж
  • 132. Аажим боловч зогсолтгvй уруудажYvгээр тvvгээр гуйсны хvчиндYvдний жижvvрт арайхан тогтов.Гаднаас орох нь яв явсаарГантай зуны бороо шиг цєєрєвчГадагш гарах нь урьдын адилГанга мєрний урсгал шиг байсаарХашаа байшин эдлэн хєрєнгєХайлах мэт нимгэрэн барагдав.Хар vс нь цайран цайрсаарХазаар мэт vрчлээнд дарагдав.Олон амрагийн отгон болсонОвоо зантай залуу эхнэрОломны цанхтай гvv шиг загнажОлсон хэдийг нь аваад арилав.Насны эрхээр ажлаас огцорчНартын жамаар алжааж єтлєхєдНаргиж явсан урьдын нєхєдНаашаа бус цаашаа гэлцэв.Хэлтсийн дарга явах цагтХэлээ олохгvй магтаж явагсадХєгшин болоод ядарсхийхэдХєлєє олохгvй зугтах жишээтэй.Хvндлvvлж явсан цаг дуусаадХvндэлье гэхэд хvмvvс тоохгvйХvvхнvvд хvртэл загнах аядаадХvvхдvvд хvртэл тоглоом хийхэдТэмээ хvн хоёр ядрах цагтааТэмцэж нутгаа зорьдог vлгэрээрЭвдэрхий хуучин чемодан барьжЭх нутагтаа ирсэн юм …Ах дvv садан нь эрлэг хvрчАмьд заримын нь элэг хєрчАжиггvй байвал наашаа гэхгvйАргагvй очвол цаашаа гэхгvй …Таньдаг тvмэн vхэх нь vхэж
  • 133. Тарах нь тарж, зєнєх нь зєнєжТанихгvй хvмvvс мэдэхгvй айлуудГазар нь харин танил газар байв …Энэ газар тvvнийг тосож“ Эзэн нь юм аа мэднэ ээ ” гэх шигИлч нь харьсан бєгтєр биеий ньГунигтай хамт євєртєлсєн юм.Тэрний хойноос хvн уйлсангvйТэгж явсан хvн гэж дуунд дуулсангvй.Ажлаас орон тоогоор хассан шигАмьдралаас бас орон тоогоор хасжээ.Цагтаа хvн шиг хvн яваадЦагаа болоход хvнд хэрэггvй болоодУйтгартай нь аргагvй єнгєрлєє.Уг нь энд тєрсєн юм эндээ vхжээ …Хатуу чанга шорон байсныХаалгыг vvрд хаагаадХар цоожоор цоожилсон байна.Харин тvлхvvрийг нь яагаа бол ?Залхаах шоронг устгах ч яахавЗасарч єгдєггvй гэмт хэргийг харинYvрд дотор нь цоожлоо болов ууYлдээчихээд хоосон цоожилсон болов уу ?Хєєрхий энэ шоронХєсрий болж дээ зайлуулЭнд би нэлээд сар жилЭрх чєлєєгvй тарчилж билээ …Ядарсан цагт гэр болж байсанЯвцуу шорон ч яахав сєнєжЯлыг минь далимдуулж дарлаж байсанЯргачин харин хаана яваа бол ?!ГАНЦААРАА ЭР ХYН (дээшлэх )Yе vе нижгэнэдэг чив чимээгvй єрєєYvдэн дээр нь ирдэг олон зочны
  • 134. Yлдээсэн элдэв тэмдэгYнгэгдсэн шалны таархан….Угаагаагvй удсан шалУслаагvй удсан цэцэгУнтарсан зуух шиг ор дэрУрьдын тансаг сvмийн балгас шиг гал тогоо …Тамхины бохь ханхалсан ширээТарааж хаясан сонин сэтгvvлТалхны хатсан vртэс(нэгэн хоёр удсан зvсэм)Таваг дээр хуучирсан шар тосны vлдэц…Олон халаасан зэлгээн цайОйрмогхон долоо хоногт хиамыгОгтолж байсан хутга,Оёортоо ёотонгийн хогтой дийз …Угаагаагvй дотуур хувцасУдсан шєлний эхvvн vнэрХанан дээр ялаа алсан мєрХайчилж наасан хvvхний зураг…Сvрт хэрvvлийн vеэр нэгэн цагтСvйрсэн толины хэлтэрхийЄмнє нь савангийн хєєсєнд зууралдажЄнгєє алдсан сахлын машин …Цай давс гоймон авах тухайЦаасан дээр тэмдэглэсэн бичигЦаана нь vнэнч хань болсон ганц тvлхvvрЦаг … арав хагас- “ Одоо босъё доо “ГОВИЙН ЖААХАН БYЖИДМААГИЙН ГУЙЖ ХЭЛСЭН YГ (дээшлэх )Амьдралын ханиа чамайг болгожАвъя гэж та бичжээ.Амаар минь болъё гэж бодоодАсууж байгаа юм уу даа ?“ Эр хvний доторЭмээлтэй морь багтана “ гэдэгЭргэцvvлж єєрєє бодсон юм байгаа биз
  • 135. Би юу гэх вэ дээ …Харсаар байж намайгСайхан хvvхэн гэж шилээгvй нь лавХарин Бvжидмаа чинь тандСайн хань байхыг хичээнэ.Єрх гэрийн чинь голомтыг биЄєд нь бадраахыг бодно.Ємссєн зvvснийг чинь бvтэнЄнгєтэй явуулахыг хvснэ.Хишгийн тогоог чинь тvшижХийморь жавхааг чинь дэмжижХэчнээн бэрхшээл тохиолдсон чУхарч цуцахгvйг бодно оо.Халуун байлаа гээдХалширч зугтахгvй нь магадХvйтэн байлаа гээдХvнээс дутахгvй нь мэдээжАжил vйлэнд Бvжидмаа чиньАйхтар гаргууд биш ч гэсэнАйл хєршийнхєє доторАйргийн тавд орох байлгvй.Харин намайг таХамаагvй дээгvvр хєтєлжХатад дагинас шиг гангацуултай.Хамт битгий суулгаарай.Нvvр минь бараан билээНvд минь онигор билээХєдєєнийх болохоороо тэнд чиньХєлс бурзайгаад байдаг юм.Бас та нададБариу салбагар ємдЄндєр єсгийтэй шаахайЄмсгєсний хэрэггvй шvv.Майга болохоороо доогуурааМайхны ам шиг харагдах бизГутлаар биш мориорГоёж єссєн билээ би.
  • 136. Барагтай эмнэгийг авчрахадБайя гэж буцахгvй ээ.Шаахайнд харин булгиулаадШагайгаа мулталж магадгvй.Эцэст нь танаас гуйхадЭлдэв дээдийн бvжиг урууИдшинд хєтєлсєн байдас шигИйш тийш нь бvv хєтлєєрэй.Сэвэлзсэн байдасны очсон газарСэвс цус байдаг шигГоёж очсон бvжгийн цаанаГолдуу хэрvvл зодоон байдаг гэжАрай худал хэлэхээргvйАхмад настан ярьдаг юмАливаа хэрvvлд ерєєс биАмин голоосоо дургvй.Єєрт чинь хэлэх юмЄєр юу сан билээ ?Єл хоолоо чамлахгvйЄмсєх эдлэхээ голохгvй …Бvрэгхэн ийм Бvжидмаа чиньБvдvvлэг ч санагдаж магадгvй.Хэрвээ тиймэрхvv санагдвалХэлээрэй надад эртхэн.Хань хэдий сайн чХалуун элгэнд хvрээ билvvХангай хэдий сайхан чХанагар говийг минь гvйцээ билvv… гэжНутгийн минь дуу байдаг юмНуугаад яах вэ танаасАлс нь ер нь говьдоо лАмьдарна гэж боддог шvv …Єєр юу ч хэлэх вэЄєрєє бусдыг нь бодоо бизБодоод надад хэлээ бизБолно л доо… Би зєвшєєрнє.
  • 137. Хvчтэй ганган явах цагтХvн байтугай нохой хvртэл инээнэ.Ноорч ядуурахын цагтНохой байтугай хvн хvртэл урах гэнэ …Аавын хvv нэгэнт доройтсон болАз жаргалтай vеэ олон битгий дурсЄлссєн хvн єєх яривалЄєрийн биеийг тамлахын нэмэрЗол жаргалыг нэгэнт эдэлсэн болЗовж явсан vеэ битгий мартАгшин тєдийд жаргалынхаа vнийг мартвалАмтгvй жаргал зовлонг болж хувирна.Гучин наймтай аавыг миньАмьд сэрvvн зvрх шигГуниг баяраа дэргэд ньАмсаж єссєн голомт миньТунарч хєхрєх утааныYнэр нь нэг л єєрТулган доогуур шилээсэнYнс нь хvртэл ондоо.Ам бvлдээ хомсхонХоол нь нэг л амттайханАхдаа шоглуулж уйлсанНулимс хvртэл аятайханБурхан бага насны миньБуурал ганцхан диваажинБуургар талын дундахБууц минь тэр байна.Жаахан тэр бууцан дээрЖаргалаа орхиж зовлонгоо vvрээдИлчгvй холын замд биЭр бие ганцаар гарч билээ …БАДГУУД (дээшлэх )Жигvvртэй бvхэн шувуу мєн гэвчЖиргэдэг ч бий, гаагалдаг ч бий …
  • 138. Ухаантай бvхэн хvн мєн гэлээ чУйлдаг ч бий дуулдаг ч бий …Унтана гэдэг vхэхийн єєдєсУйлна гэдэг дуулахын хэлтэрхий …Газрын холоос тэр хvн урьдГал халуун тулаанд бие нь шархлаадирж байсан юмГазар доор vvрд нойрсоход ньГавьяаны олон одонгоор дээл нь шархлаадvлдэв ээ хєєрхий …ХОЛЫН СОЛОНГО (дээшлэх )Аймгийн нутаг алгасанАрилж байгаа хурынТэргэл алаг солонгоТэнгэрийн хаяа мєрлєнє.Ташиж холдох зайнТаяг тойргийн хуулиарНарны гэрэл задарчНайман єнгєєр мєрлєнє.Ганган тунамал єнгєндГараа хvргэе гэвээсБагын сайхан зvvдийгБарьж уяхтай адилхан.Алсын тансаг солонго шигАйлын танхил бvсгvйЗvрхний дэргэдvvр шvргэжЗvсний сайхнаар гайхуулна.Yгийн цэцнийг хангинуулжYнэртний дээжийг ханхлуулжДурлалын найман єнгєєрДугуй солонго шиг туналзана.Солонго хэдий сайхан чСохор хvнд хvртээлгvй
  • 139. Булбарай дагинын ирмэлтБуурал надад хvртээлгvй …ИДЭР ЦАГИЙН ЗYYД (дээшлэх )Идэр цагийн минь зvvд таяг тулан сажилна.Ирэх намрын євс шиг бєхєлзєнхєн бєртєлзєнє.Yрчлээ баян нvvрэнд нь будгийн vнэр сvvдэр холцруутаадYс нь буурал хийгээд нvд нь цэнхэр цагирагтай.Саяхан энэ авгай газарт унасан од байвСайхан тvvний хойноос аймгийн залуус хошуурч байв.Саруул талын дэвжээнд олон эрс єрсєлдєжСарны хvйтэн туяанд олон хєвvvд гунихрав.Ирсэн шигээ буцдаг хорвоогийн ёс болохоорИдэр цагийн минь зvvдТаяг тулан буцав аа.Сайхан залуу явж хvнд би гайхагдаагvй чСайхан зvvдийг зvvдэлж хvний жишээ явжээ хє …НАМТАР (дээшлэх )Алд биеийн минь намтар гэвэлАмьдралын хатуу бvхэнтэйАймшиггvй тулалдаж ирсэнАрд Чойномын тvvх юм.Энэ биеийн минь намтар гэвэлЭртдэж тєрvvлсэн хорвоотойЭрэгчин эмэгчинээ vзэлцсэнРэнчиний Чойномын тvvх юм.Хонгор багын диваажиндХотлын хvvхэд шиг байснааХорвоогийн “ vнэн ” хэмээхХориотой модны жимсийгАрванхан хэдтэйгээ тасалжАмт, vнэрийг нь таньснаасАмьдралын баруун ёроол урууАд болон хєєгдсєн тvvх.
  • 140. Гарын бэлгvй тэнэжГашуун vнэнээр хоолложЄнтэй жилийн чоно шигЄлсєж єссєний минь тvvх .Монгол шvлгийн атартМодон анжис vзгээрМохошгvй шан татажМорь мал шиг зvтгэжСургууль vзээгvй биеийнхээЖаргал vзээгvй хєлсийгНарнаар сарнаар асгаруулжНайрагч болсны минь тvvх .Хорвоогийн цуут мэргэдийнYхэж явсан замаарХорьдугаар зуунд биYрэгдсэн ч яахав, гэхдээШvлэг мэддэггvйчvvлийн ширээгШvдээ элэгдтэл мэржНойтон хvйтэн шорон урууНохой шиг хєєгдсєн тvvх.Тэгэвч сэтгэлээр унаагvйТэмцэж явсны минь тvvхЯруу шvлгийнхээ мєрvvдээрЯлж явсны минь тvvх.Утас шиг энэхэн биедээУул шиг зовлон чирэвчХарцын хvvхдийн гэртХаан шиг жаргаж явлаа.ИХ YДИЙН СYYДЭР (дээшлэх )Ирээдvйн хvн та намайгИх vдийн сvvдэр байсан гэжИлvv дутуугvй зvйрлэж нэгэн бодоорой.Аагим зуны vд дундАтан тэмээний сvvдэр хvртэл
  • 141. Алд хvрэхгvй жаахан болдог.Єєрийнхєє цаг vед биЄсєхєєсєє єтлєх хvртлээЄчvvхэн нэгэн ард явлаа.Yдийн сvvдэр шиг ард минийYгийг минь сонсохсон гэжYеийнхэн булаацалдаж байлаа.Их vдийн сvvдэрБага байлаа ч гэсэнСэрvvхэн болоод ховорхон билээ …Та намайг удтал юунд ширтээ вэ ?Тааламж мууламж хоёр єрсєлдєнАхуй сэтгэлийн чинь гоо сайхныАлтан зvv хэлбэлзэнхэн байна уу даа ?Надаас урьд учирсан сайхан сайхан хvнийНаалинхай нvдтэй нvд юугий минь жишижЦарайгий минь гоо сайхан нэгнийЦагаахан зvстэй харшууланхан байна уу ?Азийн шєнє шиг гvн хархан vсийг миньАлтан согсоо vстэй адилтган яданНуруу турууг минь циркийн тавцандНугарч байгаа охиныхтой зэрэгцvvлэн байна уу ?Битгий тэгж єєрийгєє та зовооБи тэдэн шиг сайхан биш гэхдээТэднээс муухай биш дvндээ дvнТэд бол тэд, би бол би !Єєрийн минь юм бvхэн зєвхєнЄєртєє зохисон тусдаа хvнБайгаль намайг хvн дуурайлгаж хийгээгvйБаталж ганцхан хувь хэвлэсэн юм.Энэ ганцхан хувийг авъя даа гэвэлЭргэлзээд юу хийнэ надтай мэндэл !ЗУНЫ ЄГЛЄЄ (дээшлэх )
  • 142. Мєнгєн цагаан будан нарны доогуур татаадМєргєцєг ногоон хошуу халим загас шиг бараалаадМєлvv хєтлийг даруулсан хvрэн утас шиг замаарМєєр нойтон тэрэгтэй хєсєг хєлтрєг сажлаадАр газрын дэвсэг дээр зусаал гэрvvд цайранАргалын цэнхэр утаа нь зургийн юм шиг зурайнАлсад хуцах нохдын нь хэмнэл нэгтэй дуунАлх дєшний чимээ шиг хээрийн холд цуурайтана.Жигvvр нь нороо юу гэмээр усны хоёр шувууЖигтэйхэн доогуур нисэж уйтгартай зєєлєн ганганаадЖижиг ногоон толгойд шvvдрийн усан гялалзажЖирийн байтлаа хосгvй vлгэрийн єглєєг чимэглэнэ.ХYН ТАНАА (дээшлэх )Бор зvрхний минь алтан ураг болжБодлын хvйгээр холбоотой тєрєхНадаас хойчийн хvн танааНайрагчийн эрхээр хэлэх vг байна.Амьдрах єдрvvд чинь ямар байхыгАлсаас би зєгнєж чадахгvй чЭгэл шvлэгчийн амссан зовлонгоосЭрхбиш хагас нь vлдэж магадгvй.Насандаа миний vзээгvй жаргалаарНаадан тоглох азтай ч гэлээУлиг болсон єнєєх л гачигдалУлан доороос чинь ургаж мэднэ.Гэрэл байваас сvvдэр байдгийн хуулиарГэнэхэн жаргал зовж болдог дуулиарГэр бvл хийгээд сэтгэлийн уйтгарГэтлэх аргагvй тулгарч ч мэднэ.Атрын цэцэг мэт идэр насандАлтан зєгий мэт сархаданд хєлчєєдАнхны уналтыг гэтлэхэд бэрхАймшигт єдєр ч ирж мэднэ.Сартай нартай энэ хорвоо дээрСармагчин биш хvн гэгдэж явахад
  • 143. Санаа зvvдэнд ч багтаа нь vгvйСайн саар учрал алийг тэр гэх вэ.Хойчийн хvн чи тэр бvхэндХотойлгvй бат зогсооройДайсны довтолгоог єнгєрєєсєн цайз шигДархан баатар чийрэг байгаарай.Хоёр байтугай хорин хєлтэй байлаа чХорвоод хvн бvдрэх vе байдаг юм.Хойно нь хичээвэл далавчгvй ч гэлээХолхи єндєрт нисэх єдєр байдаг юм.Уйлан хайлан хагацах єдєр байхадУяран баясан учрах єдєр байдаг юм.Єнчин ганцаараа бvртийх єдєр байхадЄнєр олуулаа бvжиглэх єдєр бас бий.Ойр хавийнхандаа хараалгах єдєр байхадОрчлон даяар ерєєлгєх єдєр ирдэг юм.Ор дэрэнд ёолон хэвтэх єдєр байхадОлны манлайд дуулан алхах єдєр бас бий.Буу тулгуулаад бор гэрээ нэгжvvлээдБуруут болон туугдаж гарах єдєр байхадЗалагдаж ирэх харь орны элчин мэтЗасгийн тэргээр хvргvvлж ирэх єдєр бий.Энэ учраас дvv минь хvv минь чиЭлдэвт бат ажиршгvй зогсох хэрэгтэй.Бvдэрвэл босож алдвал оножБvрэн тєгс ялж явах хэрэгтэй.Харин хэний хvv хэн ч тєрсєн нэг єдєр байхадХариуд нь хэзээ хаа боловч, vхэх нэгэн єдєр зайлшгvй.Yvний учир надаас хойших Хvн таYр бvтээлтэй зєв жаргаж амьдраарай !Ямар ч хvн хэрвээЯлаа болж тєрсєн болХэдгэнэ болохсон гэдэгХэдгэнэ болохдоо болжмор болох гэдэгХэрвээ болжмор болчихволХэт нь заавал бvргэд болох гэдэг
  • 144. Хэн нэгнийгээ тэгээд багалзуурдахсан гэдэгХэзээ ёзооны зуршил юм шив дээ !Анх учирснаас хойш чиний дvрийгАхуй сэтгэлдээ би зуу зуугаар нь бvтээв.Надаас єєр хэн ч орж vзэж чадахгvйНандин тансаг чиний vзмэрийг байгуулав.Аугаа тэр дvрvvдийг єєр хvн бvтээх гэвээсАлт гантиг тэргvvтэн хаана нь ч хvрэхгvй.Амьгvй мєртлєє, амьдаас дээгvvр дvрийгАмраг сэтгэлээс єєр юу ч ингэж бvтээгээгvй.Одоо би чамтайгаа уулзая хэмээн яарч явна.Олон сайхан дvрvvдийг чацуулж vзэхийг яарч явна.Оносон алдсан хоёроо бушуу мэдэхийг яарч явна.Оносон бол би vр дvнгий нь vзэжОнгон хайрын туузаа чамаар хайчлуулжОрсон гарсан бvхэнд тансаг vзмэрээ толилуулъя.Шулмас хийгээд бурхан гэдгийгШулуухан хэлэхэд би vзсэн хvнДэлхий дээр бий юу гэх нь бvv хэлДэргэдэх гудамд маань бий гэж хэлнэ.Авралт бурхан гэр зуурын тэрлэг ємсєжАяга дvvрэн будаатай цай хийжАмраг минь, ганц минь гэж энхрийлэнАав ээжээс ч илvv ивээн соёрхож байсаан.Ад шулмас гэр зуурын тэрлэгээ уржАяга шаазангаа хага чулуудажАашилж хардаад намайг хєєх vедээАянга цахилгаанаас ч наанагvй гялалзаж байсан.Шулмас хийгээд бурхан гэдэг чиньШулуухан хэлэхэд нэг хvний хоёр тал билээ л …ЄВГЄН ХYНИЙ YГ (дээшлэх )Хар Дуламсvрэнг та нарХазгар чавганц л гэлцэх юм.Хазгар нь ч vнэн, чавганц нь ч vнэнХар царайтай нь ч vнэн л дээ, гэвч
  • 145. - Та нарын насан дээр Дуламсvрэн иймТас хар байгаагvй юм шvv.Би юу андах вэ – ЭэдээБитгий л та нараас илvv байсан байг даа.Дун шиг цагаан царайтайДуран шиг хар нvдтэй“ Дунд голын ногоо шиг “бvсгvйДунийж явлаа шvv дээ - БазарвааньТэгэхэд би ч бас одоотой адилгvйТэнхээтэй бол тэнхээтэй царайтай бол царайтайЯдаж исгэрэх шvдтэй, ирмэх нvдтэйЯаж ч болохгvй залуухан явлааХавийн залуусын нэгэн адилХар нvдэн Дуламсvрэнгийн хойноосХаранхуй шєнийн нойроо алдажХатавчнаас нь зvvлттэй хонож явлаа.Дуламсvрэн гэдэг чинь манийг бодволДуутай бурхан, гуутай зурагХалхын сайхан эрцvvлийнХажууд нь єргєсєн зул шиг байлаа.Гэнэ гэнэхэн инээд алдахад ньГэр дvvрэн гэгээ татах шигГэрэлт цагаан шvд ярсхийнГэсэрийн хатан шиг авхай явлаа.Нуруу гэж нуруу, бие гэж биеНуманд татсан сум шиг шулуунНууранд хєвсєн хун шиг цэмцгэрНутаг цэлмэж лус баясмаар хvн сэн.Yс ч гэж vсYзvvр ёзоор хоёртооYнэт сувдан даруулгатайYйзэн мєрєн шиг суналзаж байдаг сан.Хоёр сайхан хєл гэдэг чиньХоолны савх ч тvvний дэргэд юу ч бишХотос хотос алхах нь бvжиг гэмээрХосгvй сайхан амьтан явсандаа Дуламсvрэн.
  • 146. Сайхан хvний сайхан явахыг vзнэ гэдэгСав ертєнцєд хvн болсны гавьяа гэдэгИнгэхээр би ч vздэгээ vзсэнИх ээ азтай хvн шvv хvvхэд минь.Яая гэх вэ цагийн эрх гэдэгЯмар ч улсын цааз хуулиас хатуу хойно.Ялалтын туг шиг явсан ДуламсvрэнЯлаа бээрсэн юм шиг болчихлооХар ч гэж, хєєтэй тогоо шиг,Хатингар ч гэж, говийн заг шигХарсан амьтан, хєгшин залуугvй лХазгар чавганц гэлцэх юм чухам дааИйм ч хvн яваагvй сэн дээ… ГэвчИйм л болчихдог юм байна даа хєєрхий…Олон жил намайг элдсэн vхэлОйртсоор байгааг би алхам бvрээр мэдэрчГарцаагvй, багалзуурдуулан унахГазар єєдєє дєхсєєр явнаОдоо, бvх юм єнгєрсєнОройтсон, шийдчихсэн… ГагцхvvАмьсгалын эцсийн хийг дуусталАмьтанд хэрэгтэй vг хэлэх…Гарцаагvй, хvмvvст надаас vнэтэйГанц vг ч гэсэн vлдээх хэрэгтэйШЄНИЙН ШYЛЭГ (дээшлэх )Намаршиж байгаа дорнын тэнгэр дорНамуухан бороотой тас харанхуй шєнєЗvрхний алтан зул чам юугаан бодожЗvvрмэглэсэн шvлгээ нойрмоглосон шvлэгч бичлээЄрх тошсон хvйтэнхэн хурынЄдий олон ширхэг шиг эмх цэгцгvйНарийн ширхэгтэй зовуурт их бодлыгНайрагч би сэтгэлдээ тээж явнам
  • 147. Гэтэл чи минь миний тухайГэнэ гэнэхэн учралынхаа тухайЗав гаргаж боддог ч юм уу-vгvй ч юм ууЗахиа ч vгvй,сураг ч vгvй л байх юмАлтан єнгєт, гоёлын гутлын чиньАлхаа тэгшхэн, дэгжин мєрийгАсфальт зам дээр, хотын тэрэгнvvдАрзгар бємбєгєн дугуйгаараадаран даран єнгєрєх шигЦэцэг цэврvv шиг ид насны миньЦэнгэлт шєнvvдийг, эрцvvлийн хорвоочийрэг биеэрээ даран даран єнгєрччиний минь гоо vзэмжбvдгэрэнхэн яваа болов ууАз жаргалын єтгєн тоосон дундАлтайн вансэмбэрvv цэцэг шигАргагvй содон ургасан чамайгааАнх харсан тvvхт єдрийг би мартахгvй ээХас эрдэнэ мэт цав цагаан магнайдааХараацайн даль мэтхав хар шанх тавьжХалуу дvvгтэл ширтэххоёр нvднийхээХан хотын дэвvvр шигсормуус юугий нь єргєжЯгаан шунхан уруулаарvл мэдэгхэн мишээжЯрсхийсэн шvд давуулжмэндийн хариу чулуудсанТэгш сайхан мєртэйнарийн гоолиг бие чиньТэр хэвээрээ минийзvрхэн толинд vлдсэн юмУс олныг гаталж би,чамтайгааУчралын долоон сайханжаргал амталлааУул олныг гэтэлж би,чамтайгаа
  • 148. Уяралын долоон утсаар холбогдлооХан хєвчийг дагуулжэнэ долоон утсааХагас бvтэн єнгєєржигдрvvлэнхэнчангаллааХалуун хайрын тvлхvvрээрэгшиг авиа зохицуулжХарах биегvй утсан дээрбарих биегvй дуугаа бичлээЗvрхний минь дуунынот бvхэн дээр чиЗvггvйхэн гараараабакар тэмдэг тавьжХоёр хурууныvйлний цагаан хайчаарХолбоос лигатыг нь тас огтолсоор ирлээУнагаах тусам єєдєє дахин авирахУуц нь тасархай шоргоолж гэмээр биЧин сэтгэлийнитгэл цєхрєл орхилгvйЧинийхээ оргил єєдолон дахин авирлааБалчир хvvхэдсэн болаль хэдийнээБайдаг нулимсаадуусан уйлах санБарьж тэссээр залгиж явсаннулимсыг миньБараан шєнє нутгийн тэнгэрєрхєн дээр уйлж байнаЗvрхний минь атрыгцоо хатгасанЗvv шиг цэвэрхэналдрай миньЭнэхэн шєнєэнэхэн шvлгийг мэндлэхЭрэвгэрхэн алаг нvдээаньж байгаа болов уу, харж байгаа болов уу.Намаршиж байгаа энэ их тал шиг
  • 149. Насны хорвоо хэнийг чєршєєдєггvй болохоорНайзхан гоо миньнэгэн цагт vгvй болжНайрагчийн шvлэг л чамайгмєнхлєн vлдэх байх даа .МОНОЛОГ (дээшлэх )Найз минь та нар миньНамайг битгий хараагаарайНайраг шvлэг нь, найрагчийн бие нь гомдоно.Намайг бvv хоосон магтаарай.Найрагчийн бие бялдар магтаалд жаргавчНайраг шvлэг нь зовно, євдєнє.Найрагч гэхдээ биНацагдорж биш, Пушкин биш.Бага гарын авсаарханБаясал гомдлын бэлэн дуучин.Аугаа их чадал хvрээгvйдээ бишАлтан титмийг нь ємсєх заяа дутсандаа бишАугаа тэр сод хvмvvсээс биТэс єєр хvн.Зам минь тусдааЗан минь ондоо.Мєлхєж єссєн шороо минь єєрМєрлєж єссєн тэнгэр минь єєрУусан ус, суусан ёс, цаг vе минь єєрУуган хайр, ууган номУналт ялалт минь єєр.Алтан навчис хаялахХангай ханы намарАяны дуучин ангир шигУянгаар уйлж яваагvй.Аргал тvлсэн гэрийнНvvдэл нvvдэлд тvvртэжАугаа их дорно дахиныТvvхийг vvрэн бєхийсєн
  • 150. Ачаа зєєгч билээ би.Унаган багын найзууд минь єєрсдєєДорно дахины ардын дуу билээ.Учирсан амраг минь єєрєєДорно дахины яруу найраг билээ.Уншигч сонсогч тvмэн минь єєрсдєєДорно дахины гvн ухаан билээ.Ундааныг нь зєєгч миний биеДорно дахины нэг шvлэгч билээ.Цусан тєрєлт та нартааЦул алтнаас vнэтэйБэлэн шvлгээ би єгнєБэрх цагт хань чинь болог.Аргих наргихын чинь цагтАлтан шаргал сархад чинь бологАймшиг тvгшvvрийн цагтАгсаж явах зэвсэг чинь болог.Унахын цаг ирвээсТаяг чинь бологУйлахын цаг ирвээсАлчуур чинь болог.Учрахын цагтХєгжим чинь бологУрт амьдралын чиньГазарчин болог.Амьдралын ай тvмэн нугачаандАлаг зvрх чинь ганцаардахын цагтХаашаа явах вэ гэжБурхнаас битгий асууХан хэнтийн шvлэгчээс асуу.Найрагч миний биеНацагдорж ч биш, Пушкин ч бишОрчлонд ганцхан хувь хэвлэсэнОнгон талын яруу найрагч билээ.YХЭЛ (дээшлэх )
  • 151. Цэл залуугийн vзэмжээрЦэнгэж яваа амрагхан миньГазар дээр юунаас ч айхгvйГагцхvv vхлээс айна.Yхэл гэж нэг тиймYлэмжийн тас хар юмХожмын нэг єдєрХолын холоос ирнэ гэжТэнэгхэн насандаа эндvvрчТэнгэрийн зvvдээр жаргана.Yхэл нь гэтэл тvvнтэйYдэшлэгт хамт гvйнэ.Мєхєєлдєс хуваан идэжМєсєн дээр цуг гулсанЗавхуул харцуулыг єдєлцєжЗам хєндлєн гvйнэ.Онгоцонд хамт суужОноны амралтанд амарчТоохгvй залуугаа басТоглож цуг гомдооно.Орчлон их дэлхий дээрОхид хvvхнvvд элбэгОхин хvний vхэлОймсноосоо ч элбэг …АЛДАА (дээшлэх )Амьд насандаа хийсэнАлдаануудын доторАрхи амсахаа больсон миньАймшигтай алдаа байжээ.Хєгжилдєж явсан машинаасХєдєє ганцаар хаягдсан юм шигОлны цэнгэлээс заазлагдажОрь ганцаар хоригдсон юм шигХєшvvн уйтгарт дарагдажХєлийн чимээ чагнаж
  • 152. Тоохоо байсан найз нарааТоолон хvлээх хэцvv юм санж.Хувцастай мал шиг явсанХугацаа цагтаа харуусанЭрvvл саруул ухаанаарЭргэж єєрийгєє шигшинхэнБаяр ёслол болгоноорБалгасан улсаас зугатанханОрох газраа олж ядахадОрчлон багадаад бэрх юм санж.Согтуу vзэгдэх найз нєхдийнСолиотой яриаг чагнанханАмьсгалын нь муухай vнэрээсАмаа тагланхан бєгчимдєжДалд оруулахын тvvс болжДахиад бvv vзэгдээсэй гэжОрон байр сэтгэл хоёрОй гутан vлдэх гэжЭрvvл ухаантай найзаар дутажЭлэг цєсний євчин тооцожЭсгэлэн ундаанд нэвчсэн орчлонгЭлдвээр зvхэн ганцаардах гэжАрхинаас би гарсан байна.Адгуус шиг согтуу бусадтайгааАдилхан завхраагvй минь минийАлдаа юм санж !ЦАГ ИРВЭЭС (дээшлэх )Амраг минь чи намайгааАмьд сэрvvн цагт ньХайрласан шиг хайрлаарай.Эргээд олдохгvй эрдэнэ минь билээ гэжЭнхрийлэл бvхнийхээ дээжийг зориулаарай.Энэхэн замбуулинд мєрєє гаргах нас миньЭлгэн тvмэндээ дуугаа дуулах онууд миньЭнхрий чамтайгаа эрхлэнхэн суух єдрvvд миньЭрхиний хэлхээ шиг тоо хэмжээтэй билээ …
  • 153. Амьдрах хугацаа дууссан тэр цагтАмрагаа чи vхэлтэй булаацалдаж дэмий битгий зовооройЄгєх ёстой бvхнээ амьдад нь хайхралгvй яваадЄнгєрсєн хойно нь амаа барьж, биеэ бvv тамлаарай.Хорвоод ирсэн хvн буцдаг жамтайХоёр амрагийн нэг нь заавал тvрvvлдэг ёстой.Усны мандалд лянхуа цэцэг ганддаг цаг бийУм зандан ургах vе байхад унах vе бас бий.Єглєє гарсан нар орой шингэдэг билээЄндєрт ниссэн шувуу газарт буудаг билээЄргєн мєрєн боловч ширгэх ёс байдаг юмЄчvvхэн минийхээ хойноос уйлаад уйлаад яахав.Хэзээ нэгэн цагт би чинь явлаа ч гэсэнХэлж байсан vг минь чиний цээжинд vлдэнэ.Хэврэгхэн тєрсєн бие минь хээр хєдєє нойрсовчХэлхэж байсан шvлэг минь амьд сэрvvн vлдэнэ !ТОЛЬ (дээшлэх )Гангалж ядсан бvсгvйГаравч оровч тольдоноГаслах цэнгэх завгvйБосовч суувч тольдоно.Ганцхан газар уяатай мэтТолины ємнє эргэлдэнэ.Гавтай тушаатай юм шигТонгойж гэдийж зогсоно.Хvний нvvр харахаасааХvйтэн толь уруу ширтэнэ.Хєвvvд залууст дурлахаасааХvvхэн биедээ дурлана.Єєрєє єєртєє дурлажЄнгє царайгаа ширтсээрХарцуул эрчvvлд харинХайрлах зай гаргасангvй.
  • 154. Нэг мэдэхэд он цагНэвсийсэн цас шиг даржТоромгор тэр бvсгvйтэнТолио тэврэн хєгшрєв.Хvний оронд ханилсанХvйтэн шилтэйгээ цугСэргэлэн бие нь хєрєвСэтгэл санаа нь хєрєв.Нvvрийг нь тольддог тольНvглийг нь тольдож чадсангvйГанганыг нь хардаг тольГанц ч vг хэлсэнгvй.Аягатай цай гашилсаныгАмсаад асгаж болдогАмрагийн сэтгэл гашилсаныгАмар мэдэж болдоггvй.Yvц хоол муудсаныгYнэрлээд мэдэж болдогYзэл санаа хувирсныгYнсэвч мэдэх аргагvй …СОНЕТ (дээшлэх )Уруул чинь аяа бvсгvй минь ээУв улаан нум юм санжээ.Ув улаан нумыг чи миньУрьдаас минь онилсон юм санжээ.Yг чинь аяа бvсгvй минь ээYл єршєєх сум юм санжээ.Yvл єршєєх сумыг чи миньYйлтэй зvрх уруу минь онилсон юм санжээ.Уяхан инээдээр инээх чи миньУв улаан нумаа чинээнд нь тултал татжээ.Уран наалинхай vгээ хэлэхдээ чи миньУйтгарт зvрхийг минь халуун сумаар сvлбэжээ.Єєдєєс чинь би эсэргvvцэх нэгэнт оройтжээ.Єєрийнхєє оносон байг дурсгал болгон ав даа.
  • 155. Хутга элэгдэх тусмаа гэдийдэгХvн єтлєх тусмаа бєгтийдєг.Яаж ч болохгvй дурлахаарааЯмар ч ухаантан тэнэг болдог.Амьтнаас ичих тэрхэн зуурАмрагаа ч хайрлах ухаангvй болдог.Ард тvмний миньАчааны хvндэд зvтгэдэгАвтомашинАмьд хvнтэй тєстэйУухилан цангах vед ньУс умдаан хэрэгтэй.Унтарч сульдах цагт ньТос шатахуун хэрэгтэй.Хvvхэн хvн шиг басЄнгє vзэмж хэрэгтэй.Хvйтэн шєнєХучлага хэрэгтэй.Эв дvйЭнхрийлэл хэрэгтэй.Энэ бvхний аль нэг нь дутвалЭзгvй хээр vхнэ.Хvн бас машинтай тєстэйХvндийн хvнд хувь заяагаа vvрчУултай, устай, элстэй, мєстэйУртын урт замыг туулна.Моторт тэргэндМорины хvчээр хэмждэг поршин байдаг болХvнд бас зvрх бийХvчийг нь харин мориор хэмждэггvй.Хvслийн замаар биХяслын их мєрнийг гатланХvvхэн чамдХvрэх гэж хєдєллєє.Сэтгэл хэмээх их ачааг ачаалжИтгэл хэмээх урт гvvрээр би
  • 156. Дурлалын будан дундаасхайрын гэрэл дохио гялалзахДулаахан хот чам уруу яарахадМорины хvчээр зvрх минь цохилоогvйМонгол шvлгийн мянган мєрєєр уухилжээ.Хvvхнvvд єнгє єнгє байдаг шигээХvсэл нь бас янз янз гэнэ лээ.Хувийн тэрэгтэй болохыг ихэнх нь хvсдэг гэсэнХувийн шvлэгчтэй болохыгхонгор чи минь хvсэх болов уу ?ТЭР ХОЁР (дээшлэх )Анхандаа тэр хоёрХэлгvй юм шиг явцгаав.Аль алинаа хайхрахгvйНvдгvй юм шиг байцгаав.Хоёр гэр нь айлсаадГурван сар болоходДєрвєн настай багачуул шигТаван чєлєєгvй тоглов.Гар хєлєє шалбалжГаравч оровч ноцолдоно.Болох болохгvйг хэлэлцэжБосовч суувч хєхрєлдєнє …Хоёул гадуур явахдааХолбоотой юм шиг цугХэн нэгнийдээ орсон чХэлхээтэй юм шиг цуг.Хоёул тэгээд цугтааХойд ууланд гарав.Жимс тvvхээр яваадЖигтэйхэн удаж ирэв.Ядарч зvдэрсэн бололтойЯриа хєєрєє ч vгvй ирэв.Цангаж єлссєн байртай.Царай зvс ч жигтэйхэн …
  • 157. Маргааш нєгєєдєр нь боловМань хоёр чимээгvйУдаах хоногууд улиравУрьдын шуугиан байдаггvй.Бие биеэсээ дєлжБишvvрхсэн хvvхэд шиг байцгаана.Нvvр нvvрээ харахгvйНvдээ буруулан сууцгаана …Онгон цайлган vерхлээОйд гээчхээд ирээ юуХэтэрхий тоглож дэндээдХээр хоёулаа зодолдоо юу ?Гэтэл бас vгvй бололтойГэмгvй царайлсан хоёрУлсын нvднээс далдУчиргvй шивнэлдэж байв …ХЭН ГУАЙ (дээшлэх )Зайлуул хэн гуай бас лЗалуу авгай авсан гэнэ.Авсан тvvнээсээ бас лАсар удалгvй салсан гэнэ.Хєєрхий хэн гуай тэгээдХєсрийн шон шиг vлдэжЗалуу улс яахавЗамаа дагаад .. Баяртай!Хэчнээн ч удаа ингэжХийрхэж vзэв дээ хэн гуайХий дэмий л єєртєєХилэнц хураахаас цаашгvй.Буудлын гэр шиг єврєєр ньБурмаа, Дариймаагаас эхлээдАлтаа, Шvрээ, СувдааАля, Галя, Валя …Арван наймаас хорьтой
  • 158. Алтан баримал шиг охидОроод гарах гийчид шигОлон жил цувлаа.Олон жил хэн гуайОхидыг хуурч чадсан чОрчлонг хуурч чадсангvйОрог буурал боллоо.Дээгvvр нисдэг шувуугДэвхрэх тєдий мэлхийтэйДэр нэгтгэн суулгах гэжДэмий зовохын адилХавар намар хоёрыгХамт байлгах гэжХайран жилvvдээ, Хэн гуайЯирин болтол оролджээ.ЦЭРЭГ ЭРС (дээшлэх )Цэрэг эрс минь хvvхдvvд миньЦэцэглэж амжаагvй цэцгvvд миньЦэнгэж амжаагvй эцгvvд миньЦэмбэн дугтуйтай сумнууд минь.Алтанхан амиараа єєр шигээАавын хvv уруу нэгэн удаа буудаадДарийн утаа шиг замхарсанДайчин эр минь.Эцэг минь ах минь болохоор тєрєєдЭдvгээ хvv минь болохоор vлдсэнЭр цэрэг миньЭх орны минь амьд зэвсэг минь.Бvх л насны чинь намтар тvvхийгБvртгэх юм бол нимгэхээн …Эцгийн гэрээс дурсгалын хєшєє урууЭгцхэн татсан бvдэгхэн шугам.
  • 159. БYСГYЙ ТАНД(Наргиа шvлэг) (дээшлэх )Бvсгvй та намайгБvтэлгvй эр гэж бvv бодБуурал болсон нададБуруу санасаны хэрэггvй.Би муу юм хийхгvйБитгий та цэрвээд бай.Заяа нь би таныгЗаамдаж аваад зодчихгvй.Наашаа ойртлоо гээдГоё хувцсыг чинь урчихгvй.Налаад суулаа гээдГоолиг биеийг чинь идчихгvй.Нэгэн биед чинь ч гэсэнНэр тєрд чинь ч гэсэнЯмар ч гэм хийхгvйЯалаа гэж дээ, энэ чиньГэхдээ би амьдралаасГээгдэж vлдсэн хvн бишХvний ёсыг ёслохгvйХvйтэн сэтгэлтэн биш.Хувьсгалт засгаас ч нуухгvйХувийн цэнгэлийн хєнжлийгХучлага олдохгvй бол тантайХувааж нємрєхєд бэлэн.Тоостод тєрсєн хvний vрТойрохгvй дайрдаг жамтайТансаг тэр цэнгэлийгТантай хуваахад бэлэн.Таалан хvртээх хорвоогийн хишгийгТа хvлээж авах ёстойБи ч єгєх ёстойБитгий та гайх.Эх болсон байгалиасЭр эм хvйстэнд єгсєнYvрэг энэ байна.
  • 160. Yгvй гэх газаргvй.Эмэгтэй таныг харинДуртай ч гэсэн дургvй юм шиг бай гэжЭр хvн намайгДуугvй ч гэсэн дуугарч хэлээ гэжБурхан багшаасБуулгасан зарлигЗаавал биелvvлэхЗахирамж бий.Нарийн учир ийм хойноНамайг битгий зэмлэНас биеийнхээ бийдНаашаа ойртож суу.Та бид хоёрын хийхТааламжит энэ ажилХэнд ч хэрэггvй сэн болХэрхэн би дурлах вэ.Эрэгтэй эмэгтэй хоёрынЭд мєрийн баримтАмьд гэрч нь болсонАнхны нь хvvхэд гармагцЗасаг тєр биднийгЗад шийтгэх ёстой.Yзэл суртал таарахгvй гэжYлдэн хєєх ёстой.Харин тэгтэл шийтгэдэггvйХаламжилж тосч авдагОлон хvvхэд гаргах тусамОдонгоор хvртэл шагнадаг.Насаараа шvлэг бичээд бидНайрагчийн одон аваагvй байхадАлдарт эхийн одонтойАвгай хvvхнvvд тоймгvй.Учир иймээс энэУран шvлгээс ч илvvУлсад хэрэгтэй ажил юм.
  • 161. Уучлаарай та.Эцсийн эцэстЭрхэм танд зориулж“ Монголын vрсМаш олон болтугай ! “ гэжНадаас ємнє хэлсэнНацагдоржийн гэрээс бий.Чандалж захисан гэрээсийг чиньЧадалтай дээрээ биелvvлье !ГАРЗ(Зvvдэнд орсон шvлэг) (дээшлэх )Орчлонгийн тоос хєдєлгєж явааОлон аавын хvvхдэдЄєр єєрийн хэрээр олз гарз хоёрЄдєр шєнє шиг ээлжилж байдаг юм.Алддаг юм гээдэг юмАмаа барих байтугай тархиа балбаталааХонхойж хотойтлоо алддаг л юмХожим нь овойж оцойтол олдог л юм.Энэ юу ч бишЭргэж нєхєгддєг гарз – гарз бишээЭэжийгээ vгvй болоход харинЭргvvлж юугаар нєхєх юм бэ ?Санаа зvvдэнд багтаагvй аюулСалам ниргэх цагтАнзаараагvй явсан тэр эх хvнийАугаа ихийг та ойлгох болно.Таны сэтгэл зvрхэн доторТас харанхуй нvх онгойжТансаг жаргал аль єнгєтэй бvхэнТалаар хоосон юм шиг санагдана.Єчигдєрхєн болтол энэ хvнийгЄнє мєнхєд байж л байх юм шигХайхрах ч vгvй хvндлэх ч vгvйХар багаасаа одоо болтол зовоож
  • 162. Зовохын эрхэнд хэлсэн vгийг ньЗориуд тохуурхаж илvv vг хэллээ гэжИнээж наадаж явсан байна.Ижий гэдэг шvтээнээ газар хаяж явсан байна.Єнєєдєр гэтэл хорвоогийнЄгснєє авах єдєр болжТив дэлхийд хаанаас ч олдохгvй шvтээнийг чиньТэнгэр ниргэх мэт аван одлоо.Одоо болоход энэ єдрєєс ємнєОрчлонд та хамгийн баян хvн явжээ.Ерийн эхийн ер бусын хайранд цадажЕртєнцєд та хамгийн танхи хvн байжээ.Тэр хvний дэргэд зовлон бvхэн зовлон бишТэр хvнтэй жишвэл гарз бvхэн гарз бишЄєрєє ч мэдэлгvй жаргаж явсан алтан vе чиньЄчигдрєєр тасалбар болсон байна.Ээж … нэгэнт vгvй болсноос хойшЭд хєрєнгєєр яах юм бэ ? Мєнгєєр яах юм бэ ?Эхнэр хvvхэд юу юм бэ ? Найз нєхєд юу юм бэ ?Энэ бvхэн цєм … хэрэггvй санагдана.Одоо тэр хvнгvйгээрОрчлон дээр амьд явна гэдэгУтгагvй зvйл шиг бодогдоно.Уй гуниг ийнхvv сэтгэл зvрхийг бємбєгддєг юм.Чухам энд л таны зоригЧулуу юм уу, шавар юм уу гэдэг нь танигдана.Энэ гарзыг даасан эсэхээрээ таЭр хvн мєн биш ээ харуулах болно.Тэмцлийн хуультай амьдралын орон тоондТэнцэх эсэхийн шалгалт энэ ээЭэжийн чинь хэлсэн vг бvхэнЭнэ шалгалтын бэлтгэл байсан юм.Єнєєдрєєс урагших амьдрал чиньАмьдрал бус сургууль байсан юм.Єнєєдрєєс хойш та энэЄрх айлын жинхэнэ багана болно.
  • 163. Эрчилсэн их гашуудал намдажЭгшин зуурын цєхрєл арилжЭргэцvvлж та юм бvхнийг бодно.“ Эр хvний дотор эмээлт морь багтана “Ухааран бодвоос юм бvхэнУрьдынхаасаа vнэтэй санагдана.Амьдралын жинхэнэ гарзыг хvнАмсаж байж сая ойлгодог юм.Д.НАЦАГДОРЖИЙН ХЄШЄЄНИЙ ДЭРГЭД (дээшлэх )Олон удаа би тэр хєшєєний дэргэдОчиж толгой гудайн зогссонХєєрхийлєх сэтгэлдээ дийлдэжХєшєє юм даа гэлгvй шvvрс алдсан.Шvлэгчийн хєшєє таарууханШvлэг шиг нь дарууханГадаах єнгє нь таарууханГаргасан ур нь марууханУлсын гvйлгээнээс хасагдсанУлаан мєнгєнvvдийг хайлжЗургаан жил маргаж байжЖаран хоёр онд босгосон юм.Хvндэт шvлэгчийн хєшєє урууХvмvvс баяр хєєртэй очсон юм.Хар халтар зэсэн цутгамалыгХарж харж гунигтай буцсан юм.Хєшєєг цутгасан зэс мєнгє шигХєєрхий шvлэгч хямдхан амьдарчЖинлvvр муутай бvдvvлэг лангуун дээрЧимээ багатай тор гэж унажээ.Хєшєєний бие дотор талдааХєндий хийгээд гуниг шиг харанхуйАранжин зэсийн ногоон балАрхи дарсны шарталт мэт гашуунХєшєєний бие єнгєн талдааХєсрий мэт хєх саарал
  • 164. Царцуу зузаан цемент суурьЦаг vе шиг нь нvсэр хvйтэн.Буун дуу шиг огцомхон насандааБухимдаж явсан яруу найрагчБутархай мєнгєний зэс нvдээрБузрын хорвоог ширтсээр байна.Єнгєний хорвоод ид залуудааЄнхєрч унасан тэр шvлэгчМєнгєний хорвоод ийм дvрээрМєнхєрч vлдсэн байна хєєрхий.Ц.ГАЙТАВЫН ТУХАЙ БОДОЛ (дээшлэх )Єрєвдєхийг мэддэггvй орчлонЄр зvрхийг минь бас л дахиад цєм єшиглєлєєЄнхрєх ёстой, мєнхрєх ч ёстой хvндэт тэргvvнЄдєр судраасаа арай л эрт биднийг орхилоо.Яая гэх вэ байгалийн хууль манай хуулиас хатуу“ Ядаж майгаар нэг наргиад яв даа “ гэж бодох бишЯруу найргийн хуучин байлдагч чиний биеЯлалтын тєлєє фронтын шугамд нас барлаа.Уулзаж учирч байсан онууд мааньУулзаж наргиж байсан vеvvд мааньУурлаж баярлаж хэлэлцсэн vгсУлирч бvгдээрээ тvvх болон vлдлээ.Угаасаа хєшvvн хийгээд баргарУр муутай хєшєє шигээ барзгарХvндэт дvр чинь сэтгэл зvрхэн доторХvндээс хvнд хvрэл дvр болж сvндэрлэн vлдлээ.Арвай хээрийн домогт буурал талдАвьяас билэг танхай тєрсєн эр хvн чиАмьдрал хийгээд хайр дурлалд євдєг сєхєрсєнгvйАрхин далайд сэлсэн алтанхан завь шиг явлаа.Анх тєрєхдєє чи охин хvvхдээс томгvй тєржАмьдрахдаа олон тvмнээс илvvгvй явжYхэхдээ харин Нацагдоржоос томоор vхлээ
  • 165. Yлдэх хєшєє чиньямархан хэмжээтэй болдоо Гайтав минь !Хаад ноёдоос ч илvv баян тєрсєн байтлааХамаг насаараа би гуйлгачин явлаа.Хар толгой дотроо эрдэнийн сан агуулаастайХатаж цангаж, єлсєж нvцгэрч явлаа.Алдарт дуртай хvмvvс ийм эрдэнийн санг мєрєєсєжАлт мєнгєє vvрсээр бас гуйлга гуйж явна.Харин би гагцхvv талхны тєлєєХар багаас буурал болтлоо тэнэв.Yнэт эрдэнэс болсон яруу найргийн шvлгvvдээYмх талхнаас хэзээ ч солихгvйн учирАвьяасгvй тєрсєн тэр чинээлэг хvмvvсАлтан валютаа тэврэн гуйлгачин хэвээр vхнэ.Харин би vхэхгvй зуун зууны нvvр vзэжХалуун залуусын зvрхэнд Монгол шvлгээр мєнхжинє.ЗYРХНИЙ БИЧЛЭГ (дээшлэх )Эмч- Зvрхний бичлэг хийлгэ ! гэж тушаав.Эрэвгэр нvдэт бvсгvй- Нvцгэлээд хэвт гэж тушаав.Эртний Христос шиг дєрвєн мєчєє би оосорлуулжЭцсийн дvнг цахилгаан багажинд тушаав.Хавирган сараалжны цаананасаараа суух хоригдол шигХаранхуйгаас зvрхєєрийн хэлээр єчивХамгаалалт шилний цаанаєчгийг хєтлєх байцаагч шигХарь хийцийн аппаратєєрийн хэлээр бичивШулуун чичигнэсэн зураасШууд єгссєн ирмэгvvдЄндєр єндєр шовх оройЄргєн нарийн ангал
  • 166. Єнчин зvрхний єчиг энэ байнаЄчгийг нь бичсэн бичиг энэ байна.Дотрын эмч зvрхийг минь євчтэй гэжДор хаяад валидол бичих нь байна.Ахлах сувилагч лааны тос шиг царайлжАль эртний Вавилон бичээс унших мэтТааж ядан дув дуугай сууна уу даа- Танд би єєрєє тайлж єгьеЭнэ чичигнэсэн зураас чинь зэрэглээ татсан талЭгц єндєр ирмэгvvд чинь миний нутгийн уулАсралт хайрхан оройтойАхай таван Хан Хэнтий уулАрын жалга цэнхэр хєндийнvvдтэйгээАрын мод ан гєрєєстэйгєєАгсам цэнхэр гол мєрєнтэйгєєАль ч нутагт явахад зvрхэнд минь багтаж явдаг юм.Агшин бvхэнд зvрх минь тvvнийг дурсан цохилдог юм.Зvрхийг минь тайвшруулахад валидол хэрэггvйЗvйтэйхэн тєрсєн Балжиймаа хэрэгтэй !НАЙРАГЛАЛМИНИЙ МОНГОЛ (дээшлэх )Олон єнгийн ялгаатайОлон хилийн залгаатайОрчин vеийн бємбєрцєгийнУлс тєрийн зураг дээрхОвор даруухан зvстэйОнгон улаан хилтэйОнцгой нэгэн дvрийгГазарзvйн багш нарМодон саваагаар тойруулан зааж“ МОНГОЛ “ гэж товчхон хариулдаг.Австралид ч гэсэн, Америкт ч гэсэнАфрикт ч гэсэн, Европт гэсэнАзийн Монголтой ингэж танилцдаг.Харин :Дулмигхан тэр vгийг нь сонссон тєдийгєєрДунд сургуулийн хvvхэд ч ханаа гэж vv.
  • 167. “ Тивvvдийн газарзvйн сурах “ – д бичсэн єгvvлбэрээрТэр багш нар нь ч хангагдаа гэж vv.Морин туурайгаар эх тvvхийг тамгалсанМонголын тухай тэгвэл би дуулж єгье.Уужим энэ орны vvдийг нээжУнаган шvлэгчийн нь хувиар хууч хєєрье !Гандаж, мандаж, цэнгэж, зовж явсанГазар газрын цэцэд мэргэд дундаасЯмар ч хvн нь шvлгээр ярьдаг энэ орныЯруу найрагч байх гэдэг амаргvй хэрэгээ.Цэнхэр хадагны мяндсан ширхэг тоолонЦэцэн ерєєлийн vгс нь асгаранхан гардагУужим цээжтэй ахас буурлынхаа дэргэдУран vгээр тоогдоно гэдэг бэрхээ.Гэхдээ :“ Эрхийг сурахаар бэрхийг сур “ гэсэнЭцэг євгєдийнхєє хvндэт сургааль дагажЭх болсон буурал Монголынхоо тухайЭнэ дэлхийд дуулах иргэн нь би байна !Алтан говь, ногоон тал, цэнхэр хангай ньАлагланхан тэнийсэн нарлаг тэнгэрийн орондооЭртний туульсын билгvvн цагаан хєлгєєрєєЭзэн ард нь маргаашаа угтан довтлоосой.Тариа vйлдвэрийн бэлэг тэмдэг нь ургаастайТаван хошуу одыг зулай дээрээ єргєєстэйТайван энх тєрийн сvлдээ євєрлєсєнТавиун чєлєєт нийгэм журмын орны иргэн.Монгол хэлэндээ Жангар, Гэсэрийг хуучилсанМорин хуурандаа Жонон харыг хуурдсанЗуун зуунтай гvндvv нь vгvй ханилсанЗузаан бор Монгол Ард гэгч би байна.Би –Туулын усыг урсаа нь vгvй байхадТужийн нарсыг ургаа нь vгvй байхадАлтай ханыг даваа – гvвээ байхадАлтан говийг далай тэнгис байхадСайн морийг салаа туурайтай байхад
  • 168. Сарлаг хайнагийг сарьдаг Химаалайд байхадХонь ямаадыг уулын гєрєєс байхадХонгор тэмээдийг Тангудын оронд байхадЗадын чулууг биежээ нь vгvй байхадЗайран тэнгэрийг мэндлээ нь vгvй байхадУрьдын урд усан галавын тэртээдЭртийн эрт элир балрын тэртээдУдган ээжийнхээ уйлан дуулах онгодоорУлаан галыг vvлэн дээрээс залжУрцан гэрээ Монгол овогтны голомтыгУнхиалуулан асаасан буурал овогтонБи –Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээрАрслан зааны цусаар бух гєрєєс зуржАнгийн хишиг гуйж, есєн тэнгэрт мєргєсєєрАнхны нумын хєвчийг алдалж татсан эрБи –Хєвчин Монгол омогтны хєх толбот vрийгХєдєє хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьжГvрэлзэж байгаа хvйг нь хvрэл хутгаар эсгэжГvрэн их улсынхаа тулгын чулууг тулахдааГантай хєє хуягаар єссєн биеэ чигжижГянтат болд сэлмээр єрнє зvгийг чичижГал усыг туучин тэнгэрийн хаяа хvрчГалзуу догшин эзнийхээ нэрийг нэрлvvлсэн цэрэг.Би –Цайдам єргєн талаас шарга тахийг уургалжЦавчим єндєр уулсаас сvрэг малыг буулгажЦас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаарЦагийн саалтанд уярсан чєлєєт талын нvvдэлчин.Би –Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихадОхин нойтон vрсээ хормой доороо нуужОдоо – хожмын тvvхэнд Монгол угсааг vлдээх гэж
  • 169. Одтой тэнгэрийг орчтол тэмvvлж тэмцсэн ижий.Би –Хvннv - Шаньюгийн vеэс хvч тэнхээтэй явлаа гэжХvний нутгийн шажны хvлээс гинжинд баглуулжХvvрнэн уйлах домогтоо эрх чєлєєг дээдэлжХvйтэн чулуун шоронд зогсоо нєгчсєн аав !Би –Хангайн дєрвєн мєрєн хага хєлдсєн євлєєрХанагар уудам орноо харийн дайснаас чєлєєлжХаранхуй хуучин нийгэмийг гэгээн vеэр солих гэжХарц ардын хувьсгалд тангаргаа єргєсєн ах.Би –Будант тэр онуудад шинэ соёлыг тvгээх гэжБуун дуу намдаагvй шил талыг туулжИрээдvйн жаргалын тєлєє амь биеэ зориулсанИд залуу цагтаа цэнгэж амжаагvй эгч.Би –Орос ахын байгуулсан “ Арван сарын хувьсгалын “Очноос бамбар асаан, Ази тивийг гийгvvлсэнОрчлон дэлхийн тvvхэнд хєрєнгєтєн нийгмийг алхахдааОлон шалгалт туулсан Бvгд Найрамдах Монгол !Бvгд Найрамдах Монголынхоо бvрэн алдрыг єргєлцье гэжБvхий энэхэн биеэрээ шvлгийн моринд дєрєєлжУрт найргийн дєрєєнд уурга сунган мордъёУрд холын зам минь уужим саруул болтугай.Нvдэн балай хааныг хувьсгалт намаар сєгтгєжНvvдэлч задгай vндэстнийг шинэ нийгмээр нэгтгэжНYБ – н ширээнд хатгасан хєх халзан туг шигээНvvр бардам єндийсєн хєвчин Монгол овогтныМянга мянган жилээр “ Миний “ гэж хэлцсэнМяралзсан зэрэглээг хэрчиж морин туурайгаар хэмжсэнАлхаж хэн ч эзлээгvй алтан босгот єргєєАтар баян орон Азийн цээжинд байдаг юм.
  • 170. Бэлчээр тэлж налайсан энэ орныг туулахадБидэрт хонгор хулангийн онгин туурай сэтрэмБилгvvн цагаан хунгийн онгон жигvvр таарам.Бичиж ханашгvй шvлгийн унаган жороо алдрам.Зуу зуун нvvдлийн Халх, Харчин алхаа бийЗуур зуурын даваа хангай говь нь алаглаж бийЗураг тоймонд автаагvй тvмэн горхины нь хєвєєндЗузаан тvvхэнд багтаагvй буман домгийн мєр бий.Хартай Тайсун хаан, хатан Алтайг занчсан“Харганын зоо” хэмээх сэрvvн сайхан дэнжХаан Чингисийн тамгыг, харц Цавдан чулуудсанХар усны ёроол, Хэрлэн мєрний хєвєєОдтой тєрсєн Мандухай дуулж явсан АлтайОлон жилийн самууныг дуурсгаж дарсан хангайОрхон гvний хєндий дэх “ Эртний ихсийн газар “Онон мєрний хєвєєн дэх эх Єэлvнгийн нутагТусгаар Монголын тєлєє Амарсанаа, ЧингvнжавынТуурт мориор гэтэлсэн бор – Цонжын говьТугийн тvмэн гилбэрт нь шувуу тээглэм дайсантайТулж ялж явсан Зvvн гар, Кашгарын цєл.Яруу найрагч Равжаа ”Yлэмжийн чанар“ – аа аялсаар“Янзган зоотой шарга” – аараа Yзэмчин хошууг зорихдооЯвдал саадгvй туулсан Дайн – Даваагийн талЯвган зэрэглээ наадсан Молцог, Мэнэнгийн элс.Хангайн шувуу буцахдаа ханилсан ханиа санажХалхаар сайн эр Торой хагасарч гэгэлзэж явсанГал хар чулуутай газрын холын толгодГанга нуурын усанд зайрмаг татсан шєнvvд.Yйзэн засгийн морьдыг vvрийн жингээр элдсэнYзээ нь vгvй нутаг мэдээ нь vгvй ус.Yлэг гvрвэлийн єндєгийг хєргєл vгvй хадгалсанYлгэрийн vеийг элээсэн хєх Монголын нутаг.Хорьдугаар зууны єрнє зvгийн соёлдХормой дэвсэн дагаж єєрийн жингээ алдаагvйХолын будант эртнээс Монгол хэлээр нэршижХєрвvvлж орчуулж болшгvй мєнхєрч vлдсэн газрууд.
  • 171. Хар – Шаарын хязгаар, Хасан – Туурын цєлХатан – Сэврэй уул, Сэгс Цагаан БогдХараа Ерєєгийн хєндий, Халх, Нємрєгийн голХангай, Булнайн нуруу, Хар – Азаргын зооАлгуй Улаан цав, Алмасын улаан уулАтас Чингис хайрхан, Арвайхээрийн талАриг ус, Асмалжин сvvж, Аж БогдАлтан булаг, Мєнгєн дєш, Гуулин талЗахуй зарам, Элст мянган, “Гурван хvvхэд”Загдал зєєхий, Эрчимийн нуруу, Гуна гунжЗавхан - Чигэстэй, Хєх тємєртэй, Хар ямаатайЗахаар намагтай, цагаан чулуутай, Ар БургалтайНарийн Хєхийн говь, Тагна Соёны нурууНарс Шинэстийн даваа, Тамчийн шар талНаранбулаг, Баян зvлэгтэй, Балж УлзНагал – Навчтай, Гvн – Галуутай, Барх ХурхХvйн долоон худаг, хvйтэн зургаан булагХvн нэрлэдэггvй ус, тэмээ буйлдаггvй хєтєлХvрэн цармын євєлжєє, Хєндлєн гармын хаваржааХvvшийн хоолойн зуслан, Хvрдэт – Мааньтын намаржааМонгол хvн бvхний дасаж суусан хєндийнvvдМорин сайвар явдлаар даруулж оёсон хєтлvvдМолцог цагаахан ишгээ тоглуулж єссєн бууцнуудМойл хархан нvдтийн тойглож дассан хонинууд.Ан vзэмж тэгширсэн “Торгон шаргын нуруу”Ангал байц жигдэрсэн “Толбо хvний нуруу”Адууны євєг идээшсэн “Тахийн шар нуруу”Анчин мэргэний зvрх аргамжаатай vлддэг газруудХайнагийн бухны мундаа шиг дvvхийж тогтсон тайгуудХаттай хэтний ган шиг дvнхийж тогтсон шилvvдОроо хангалын дэл шиг од самнасан хангайОрсон буурын бєх шиг онь холбосон хайрхан.Хонины бєєр шиг болтол чулуу бvхний нь элээжХоргой торгон хєрсий нь vйлийн хайч шиг эсгэжХонуут єнжvvт замдаа хотол амьдралыг умдаажХолын далайг зорьсон жороо цэнхэр мєрнvvд
  • 172. Ижийн самрах сvv шиг хєєсрєн нvргэх хvрхрээнvvдИх найрын сєн шиг хєлгvй баян нууруудИд шидийн эм шиг хvйтэн халуун рашаануудИнгэн тэмээний нvд шиг хєдєє цєлийн шанднууд.“Дидэг – Сахалтын” бургаасанд шивнэж vлдсэн домгуудДиван галавын мєрийг шингээж vлдсэн говиудДэрс хулс, хужиртай, дэндэл сондуул, тойрмуудДээдэс євгєєс учиртай дэлгэр их орон мину.Тоньюкукийн хєшєєний Уйгараар сийлсэн бичээснийТанамал ган цvvцийг урж нийлсэн гуранз шигДаруу гvдэсхэн болоод эршvvд хатуу хєрсєнд ньДаанч бага л насныхаа эхний мєрийг гаргажСvvн шvдээ ургатал хєрвєєж мєлхсєн шорооСvн далай шиг тєвшинд нь хvлгээ дєрєєлсєн газарСvнжидмаагийн аалинд нь сvрхий дассан нутагСvмтэй Бударын чулуунд нь шvлгээ хэлхсэн хязгаар.Аавын ямар ч хvvгийн алдаж оносон довуудАмрагийн ямар ч болзоонд адгаж яарсан нугуудАлс мянганд зурайсан амьдрал сургуулийн замуудАрд Монгол Улсын минь алтан єлгий энэ байна !Дууч Гомерийн мєнхєлсєн, эртний Эллад орноосДутуу нь vгvй замыг элээж туулж vлдэхдээДуулим энэ нутаг дээр хvний шинэ нийгмийгДуудаж зєгнєж ирснийг арван есєн зуун мэднэ.Шинэ тєрмєлийн адгууснаас ам тангарагаа тусгаарлажШийдэм бороохой барьж, Кайнозейн галавыг доргиосонДээд хvн тєрєлтний дэвшиж ирсэн тvvхийгДэлгэр их Азид хvvрнэж vлдсэн vндэстэн.Євч дархан нутагтаа эзний ёсоор байх ууЄвдєг бохирон сєгдєж боолын ёсоор суух ууБулт олны заяаг бурханд даатгаад єнгєрєх vvБуу барин босож буурай нийгмийг халах уу гэдэгГарцаагvй тулсан асуултыг Монгол хvн хариулсан юмГал мэсийн шалгалтыг ардын нам давсан юмГан бат сахилга дор ганц хvн шиг нэгдэжГазар нутгаа хамгаалж шинэ vеийг байгуулсан юм.
  • 173. Хорвоо дэлхийн энгэр дээр таван эрдэнээр сийлсэнХосгvй алдрын одон шиг тансаг баян нутагтааХоньчин малчин ардын улс – гэр тєвхнvvлэхийгХорин нэгэн онд илдийн ирээр шийдсэн.Цэл залуу жанжны маань цэвэр гоолиг дvрЦэргийн тангаргаа єргєсєн малчин ардын сvр !Азийн содон хувьсгалын алтан vсэгтэй ботидАугаа баатар хєвгvvдийн ариун цусаар бичигдсэн юм.Ухаа хонгорын дэл дээрээс хувьсгалыг бvтээсэн жанжинУлс орноо тєлєєлсєн хурц содон хоолойгоорУужим дэлхий дахинд – “Бvгд Найрамдах Монгол!” гэжУламжит тусгаар тогтнолоо бvрэн эрхээр зарласан юм !Хаан Богдыг залсан шиг жууз тэргээр авчраагvйХангинах болд сэлмийн хатыг зааж авчирсанХарц ардын маань жаргал хамтын эрх чєлєєХаалга бvхнийг нээж хvн бvхэнтэй золгоходХойморт тавьсан хуураа буурал аав минь хєглєжХорвоод туулсан зовлонгоо нэгэн хялгасанд нь дэглэжХойч vеийнхний жаргалыг нєгєє хялгасанд нь тэгшилжХосолж татсан чавхдсанд нь бvхэл симфони тоглосон юм.Гучин хоёр бvстэй шаргал хулсан лимбэнийГуниг баясал хоршсон зургаан нvхийг тоолонYvрээр жиргэх шувууны єдєн жигvvрийн хэмээрYхэшгvй мєнхийн аясыг адуучин ах минь vлээсэн юм.Намрын гурван сардаа навчин титмээ дэрлэжНаран хаан зvvрмэглэх гал халуун єдрvvдэдНарийн суран зэлэн дээр унаганы зvvдэлсэн зvvдээрНайрын сєн бялхаж наян дугараа мэлтийхэдЭдийн дээж хадагны эвхээс юугий нь задалжЭрийн дээд настанд ерєєл магтаал айлтгажЭртийн эртээс цэцтэй монгол шvлгийн бадгуудЭвлvvлж шахсан эгнээгээр аадар бороо шиг асгарнам.Онгон догшин байгальтай нvд цавчилгvй тулалдажОн оны атираа нvvрэн дээр нь зурайлдсанЭлсэн говийн манхан шиг хал vзсэн бууралЭлээж ирсэн насныхаа харсан дуулсан бvхнийг
  • 174. Даавуу дээлэн дороо гvн ухаанаар цэцэлжДааган зээрдийн хатираар гvйдэл тэгшилэн цэгцэлжУс нутгийн олондоо шvлэглэж vлдээдэг заншлаарУужим Монгол орон яруу найргаар ярьдаг юм.Ард тvмний бvтээсэн долоон гайхамшигийн нэгАфрикийн пирамидыг єрсєн ам дєрвєлжин гантигAйзам хэмжээ тэгшилсэн монгол шvлгийн бадгуудАлдарт Вавилон хотын агаарт тарьсан цэцэрлэг шигМєндрийн цагаан vvл єєд мєр зэрэгцэн ургасанМєчир салаа бvхэн нь мєрєєслийн жимсээр цэгцтэйМєнх ногоон тєгєлд нь мєлхєє євс ургамгvйМєнєє цагийн сонгодогт манийг тєрvvлсэн цэцтэй.Энэхvv сонгодог шvлгээр хvvхэд нь хэлд ордогЭхийн хайрын тухай хvvхнvvд дуугаа дуулдагЭх орноо хамгаалахаар хєвvvд нь тангаргаа єргєдєгЭмгэд - євгєд гэрээслэлээ энхрий vрстээ vлдээдэг.Удаах vеийнхээ манцуй дээр ууган буурал нь ерєєдєгУдамт хурдан хvлгийнхээ жолоог єргєн цоллодогУгсраа дєрвєн оноон дээр уухай тvрлэг єргєдєгУлам нэмэх аваргын уламжит гуншинг дууддаг.Хорол тоонот нvvдэлчний морин дээр ирсэн заншлаарХолбоо цэц хэлдэггvй Монгол хvн байдаггvй юм.Хоёр загалын хатираа шиг явдал зvс нь нийлсэнХосгvй сайхан шvлэг нь дуурсаагvй газар байдаггvй юм.Хvсэл хяслыг уралдуулж хvйтэрч халуусаж эргэсээрХvрдэт тvvхээ бичсэн Монголын дєрвєн улиралдХvн байгаль хоёрын ургийн vзvvр холбосонХvйн алтан судас шиг Монгол шvлэг мєнхєрсєн юм.Хєвчийн цэнхэр уулс алтан хоргой нємєрХєдєє цайдам талд мєнгєн хяруу цавцайжХєх халзан оонын хєндий хvхээ хvнгэнэхэдХєєсрєн дэврэх айраг яруу найргаар шуугина.Нуураа орхин зэллэсэн нугас галууны цувааНууцхан амрагаа санасан цэргийн дуунд илрэхэдНутгийн борхон алдрай нь хадлан тариаланд тvvртэвчНуруулдаж дvнхийх євснєєс нь халуун нэрмэл ханхална.
  • 175. Уулын сонгинын аагинд гєрєєсний мэлмий таржУлаагана жимсний шvvс ууган цасыг шунхдажТос даасан боргоцойгоор аварга хушнууд шиврэхэдТоргон шаргал навчсаар намрын уянга гэгэлзнэм.Зах нутгаас ирж сургуулийн хаалга татахЗандан модны мєчир шиг чийрэг борхон багачуудынЗахидал vнсэлт хоёрт дєжрєє нь vгvй зvрхэндЗалуу сайхан цагийн алтан шvлэг буцална.Дуншиж євдєх тэнгэрийн сvvмгэр цагаан мандлаасДуугvй унах цасны сvйх мєнгєн ширхэгтДулаалж буусан айлын жаргал ханхлах утаандДун цагаан євлийн ууган шvлэг жигдэрнэ.Морины хондлой цантах vvрийн улаан жавартМодны орой гинших vйрмэг цасан шуургатБуурын шавалт царцаж бугын зуулт хєлдємБудан хvvрэг татсан идэр есийн шvлэг бий.Тєгрєг бараан нуурын тєвийж хєлдєх мандалдТємєр дєрєєгєє хайрч єглєє цанхлах эмгэндТєрсєн vрээ бvvвэйлж шєнєєр чичрэх ижийдТєв Азийн євлийг Монголоор дуулах aйзам бийМарал гурван цасыг тотгон дээрээ залсанМалчны дулаахан єргєєнд цагаан сараа ёсолжИдээ цагаалга амсаж ууц таллах єглєєИжий бууралдаа золгох энх мэндийн шvлэг бий.Хєєрхєн хурганы дуугаар хєр цасан уярчХєндий тал зэрэглээтэж хєх униар татаадДэлхий байгаль нозоорох дэлгэр хаврын сардааДэлбээлж мишээх яргуйнд нь янаг амрагийн найраг бий.Охин хєхєє донгодох будан татсан єглєєОйн цагдаагийн охин тvлээнд явахдаа шивэгнэсэнОрчин vеийн шvлэгчийн зvvдлээ ч vгvй vгсээрОнголж тахисан зvрхэнд монгол хавар багтдагНарны гурав дахь бємбєрцгийг мэлхийн замаар тойрдогНандин хаврууд дотроос миний нутгийн хаварХатуу ширvvн говийн арван галавыг сэртэлХатуу зєєлєн уянгаар ингэн тэмээ буйлдаг.
  • 176. Буйлан хайлах дууны нь есєн тvрлэгийг єргєжБуурал халзан галуу зэл татсаар ирэхэдБугын эвэрт чинэрэх орчлонгийн залуу шимээрБуцалж оргих цуснаа зуны шvлэг чинэрнэ.Нарны шижир цацрагийг газрын гvн уруу сvвэлье гэжНавчин алгаа тоссон зуны тvмэн бодисДахин сэргэлтийн урчуудын бvтээгээ нь vгvй хєргийгДалайн тєвшнєєс дээш мянган алдад шаглана.Уран ээжийн зvvгээр утас ороосон хатгамал шигУгалз хуараар алагласан ум зандан хангайдааУсны хоёр ангир шиг ижилдэж яваа хосынУруул уруулын улааханд уянгын шvлэг тунарна.Намар, євєл, хаврын гурван улиралд бичихНайраг шvлгийнхээ балыг зуны цэцэгсээр шимжНасан залуу цагийнхаа цэнгэлд хєлчvvрч явааНайз л дотно нєхдийн минь инээдэм дуурссан улирал.Улирал улирал дундаа ус бvхэн хєгжимдєжУргамал цэцэгс дундаа эрвээхэй бvхэн эргэлдэж“ Шугуй бvхэн шуугидаг, шувуу бvхэн шулганадаг”Судар номд бичээ нь vгvй амьд найргийн улирал.Мєєгєн цагаан малгайтай, миний охин ХуланМєнгєн далавчит эрвээхэйг элдэж гvйдэг улиралМєндєр цагаан бємбєг, од шиг зурах ширээнээЄндєр борхон дvv минь, єд шиг дvvлдэг саруудЭрхэс тэнгэрийг хавах мєнгєн сум шиг туфль дээрЭрдэнэчимэгээ бvсгvй, онгон согоо шиг гунхдагЭнх амар vдшvvдийн цэнхэр торгон гэгээн доорЭзлvvлж шахсан бадгууд минь парад гишгэдэг зун .Жир амьдралыг халааж жинхэнэ охийг нь тунгаахЖил хэмээх тогоог насны гал дээр тулсанЖигд дєрвєн тотго шиг энэ дєрвєн улиралдЖиргэж дэрвэж явах гэж монгол шvлэгч тєрдєг юм.Хvсэл хяслыг уралдуулж хvйтэрч халуурч эргэсээрХvрдэт тvvхээ бичдэг Монголын дєрвєн улиралдХvн байгаль хоёрын ургийн vзvvр холбосонХvйн алтан судас болж монгол шvлэг мєнхєрдєг юм.
  • 177. “Уяхан замбуутивийн наран” доор цэцэглэжУур цагаан гэрийнхээ унин доор цэцэлж“Шинийн хоёрны сарыг шил дээр очоод шингэтэл”Шилж шимтсэн янагтаа шивнэж нэгэн айлтгасан“Манантай хєндийг туулдагМажигийн саарал алхаа” шигМагнайн хєхлєє цацалсан шvлэг сайвар vгсээр“Мантайн тохойн шил дээрбуугаа vvрээд бугаа намнахдаа” аялсан.Магтан гэгэлзэх эгшгээр амрагийн дуунууд нь тєрдєгЦэлгэр их Азийн гоцлон дуулагч vндэстнийЦэцийг гvйцэж цэцлэх яруу найрагчийн алдрыгХєнгєн хєгжмийн дууны хєвсєргєн vгээр олдоггvйХєєсрєн бялхах айраг шиг монгол шvлгээр хvртдэгДуулим талаас тодорсон жирийн ард ЛувсангийнДуулуулж уйлуулж явсан морин хуурын эгшигДугаржавын хоолойтой, Цэрэндоржийн лимбэнийДур булаам зохицсон “До мажорын” хоршилАмгалангийн жаахан бvсгvй Дашдэлэгийн ёочингоосАрван зургаатын хэмээр давхцаж гарсан аясАнх удаагаа Монголд гэгэлгэн твист сэдэж“Амраг Гоолингоо” – гоо дуулсан Ичинхорлоогийн vесГовийн тэмээн дээр татсан Мєрдоржийн баянхуурГомбын Сэр – Одыг догдлуулсан дуучин Тємєрийн “Дємєн”Гончигсумлаагийн симфони, Дамдинсvрэнгийн дуурьГоёхон явсан Цогзолмаагийн уяхан явсан хоолойШуманы “Бодол” – ооргэгэлзсэн Жамъянгийн морин хуурШубертийн нотоор дэвэлзсэн Цэрэндолгорын хуучир“Yлгэрийн холбоог” бємбєрvvлсэн Мядагбадамын шанз“Yзэгслэн гоог” зангируулсан замчин Шаравын лимбэГавьяат Чулууны хийл шиг Дорждэрэмийн хоолойГалуу ганганах намар шиг Тvмэндэмбэрэлийн дуунуудБvхэл найрлыг намдаасан Пvрэвдоржийн хvрхрэлтБvжгийн хvрээлэнг доргиосон Жаргалсайханы хvнгэнэлтХєдєєгийн агаар ханхлуулсан Норовбанзадын дуулалтХєєрхий “Чио - Чио сан” – ыг авчирсан Найдалмаагийн уйлалт
  • 178. Хєвчин энэ Монголын хєгжиж дэгжин явааХєгжимчин дуучин бvхний алдраа зєгнєх замналдАмьд яруу найргаар алхам бvхнийг нь хангахАугаа содон итгэлийг шvлэгч бид хvлээсэн юм.Алтан дэлхийн тvмэнд ахуй Монголоо дуулахАрд тvмнийхээ сэтгэлийг шvлэгч бид тєлєєлсєн юм.Олон зууныг царайчилсан отог омгийн нvvдэлчнээсОдоогийн шинэ нэгдлийн овог нэрийг нэрлvvлжОнгон хээрийн зэрэглээн дунд ордон харш ярайлгасанОч шиг халуун зvтгэлтэй малчин ардын минь дуулахУургын улааны замаар уурын тэрэг жолоодожУулс vvлсийн онийг мєнгєн онгоцоор сvвлэжУлаанбаатарын мэндийг хязгаар нутагт хvргэжУуган гавьяагаар дуурссан жолооч бvхний дуулахYvлсийн нvvдэг замд гантиг уртаар хєндєлдєжYйлдвэр завод жагсаасан барилгачин бvхний дуулахYрэл сувдан хєлсєєр газрын гvн уруу замчилжYнэт эрдэнэсийн давхарганд уурхайч хvний дуулахУуган ахмад Чадраабалын усан дээр нээсэн замаарУухилах ган хєлєг дээр удаах vе нь дуулахУмар ємнийг холбосон уянгын нот шиг замаарУлс хоорондын вагонд Уранчимгээгийн дуулахАглаг уулсын шилд хєрс шинжээчийн дуулахАтрын бараан талбарт тракторч эрийн дуулахАварга суурь машины дэргэд ажилчин хvvгийн дуулахАнхны шавиа vдэж багш бvсгvйн дуулахТооцоо хэмжээт найрагт толгой холбож багтамгvйТомруун их хєдєлмєрийн тоо алдрам мэргэжилдБvрэн эзэн нь болж нийгэм журмыг гардсанБvгд Найрамдах Улсын маань иргэн бvхний дуулахЦагийг эзэлсэн дууны vгийг байлдан дагуулахаарЦаасан цагаан талбарт vзгэн зэвсгээр тулалдажЭнэ зууны шvлэглэлд эрэлхэг гавьяа байгуулсанЭрхэм цэц хєвгvvдээ эх орон нь мартахгvй !Аяс нийцvv vгсээрээ уул талыг баясгажАрд бvхний сэтгэлд унаган дvрээ vлдээсэнАлдарт ерєєлч Сандаг, Гэлэгбалсан нарыг
  • 179. Алтан гургалдай гэмээ нь гvйцэн донгодоо гэж vv.Гvрэн улс донсолсон гvжир хатуу онуудадГvйдэл жороо шvлгээрээ удаах vеэ дагуулсанГvнзгий тунгалаг ухаантай Ядамсvрэнгийн тухайГvндvvгvй Монгол сэхээтэн Буяннэмэхийн тухай“Учиртай гурав” – ын цомнолоо чихрийн цааснаа бичсэнУран vгсийн байлдагч Нацагдоржийн тухайУдаах vеийг нь дааж “Бэр цэцгээ” ургуулсанУлаан тэрмэн дээлтэй Ренчин євєєгийн тухайХарь холын нутгаас “Буурал ээжээ” дуулсанХатгин овгийн шvлэгч Дамдинсvрэн гуайн тухайХан Хэнтийн найрагч Цэдэнжав гуайн тухайХагас зууны тvvх дэлхий дахинд ярьж байна.Дайны vеэр дуурссан залуу Чимидийн шvлгvvдДаруу зєєлєн аяст Лхамсvрэн гуайн найрагДавхиа дундаа жороолсон Явуухулангийн уянгаДаваа олныг давсан Нямдоржийн бадгуудХорьдугаар зууны жараад онуудын vесХотын сєєсгєр охидтой жаргал зовлон хуваалцажХоньчин малчны хамт жавар салхи сєрєлцєжХовдын єндєр даваанд жолоочийн кабинд суулцажЦэнгэлийн алтан дарсанд хєєс сагатал уншижЦэнхэр шилэн жvнзний хєвєє сэтэртэл тулгажЦэцэн мэргэний одонд хориод насаа цацсанЦэвэр хєнгєн сэтгэлтэй хонгор найзуудын шvлэгтШаравын Сvрэнжав, Шагдарсvрэн, НямааШагдарын Дулмаа, Пvрэвсvрэн, Бадраа …Цайлган зvрхэн дунд минь мєнх дvрсээ сийлсэнЦаг vеийн чацуутнууд мєр мєрєєр ярайнам.Єнєє бидэнд эгэлхэн, маргааш тvvхэнд ховорхонЄнгє єнгийн аястай малчны энэ хvvхдvvдЄєр єєрийн алдраар vе цагаа эзэмдэжЄнєр дэлхийн тvмэнд Монголын тухай дуулсан юм.Цагаан хэрмээр гинжилсэн “Тэнгэр уулыг” хайжЦастан тундраар эмжvvлсэн Сибирь орныг мєрлєж“Ишиг хєл” нуураас Хайлаар мєрнийг тултал
  • 180. Идэр бєхийн цээж шиг ханхайж тэлсэн нутагВанчинбалын бийрээр Инжинашийн хэлхсэнБаатарлаг туульсын халаанд ээлжээ аван гарчБайгуулах их хєдєлмєрийн шинэ эринийг дуулахБайнгын хvндэт харуулд шинэ шvлэгч зогсож байна.Зуу зуун шvлэгчийн магтаж цэцэлж ирсэнЗуур зуурын тvvхэндээ мандаж гандаж vзсэнЗураг сайхан байгальтай борог даруу МонголынЗузаан намтраас хуучлах нь тvvхч бvхний зєв єє.Ургаа бие тэнхээтэй ч уулыг хараахан єргєхгvйУхаан бодол тэнхээтэй ч урьдын тvvхийг єєрчлєхгvйУлирахыг, угтахыг, єнєєдрийг тус тусад ньУл суурьтай тунгаах учир шалтгаан гэж бий.Наран шингэх далайд мориныхоо туурыг угаасанНайман зууны ємнєх Монгол євєг яахав.“Цагийн юм цагтаа” цалгиад халгиад єнгєрчЦаас чулуу хоёр дээр гvнзгий мєрєє vлдээсэн юм.Хатуу догшин євгєєсєє тэс єєр замд бидХамтын хєгжлийн vнэнээ тэмцлийн цусаар баталжХар цагаан хоёрыг ард тvмнээрээ ялгуулжХаш цагаан барилгуудаар vеийнхээ тvvхийг бичсэн юм.“Отгон тэнгэрийн” зулай дээр тєрийн далбаагаа хатгаж“Орхон тvшээ гvн”- г тарианы сувгаар хєтєлжОй хєвчийн модыг орон хотдоо жагсаажОвор хатуу цєлийг худгийн єрмєєр цоолж“Хєдєлмєрийн гавьяаныхаа улаан тугийн одон” болсонХєдєє аж ахуйн тосгон ардын нэгдлийн тєвvvдээрХєвчин их орныхоо алдрыг єргєн шагнасанХєрслєг хатуу булчинтай залуу тvмний минь гар“Эрхт тэнгэр эздийн” vлдээж чадаагvй дурсгалыгЭнэ Монголын шороонд vvрдийн болгон цогцлуулжЭрчим хvчээр суниах vй тvмэн хот юугаарЭл хуль талын зvvд нойрыг сэрээсэн юм.Шvлэг дуу тєдийгєєр шvтээн мєрєєсєж авчраагvйХvлэг морин дээрээ хvч vзэлцэж авчирсанАрдын энэ хувьсгалын алтаар цэгнэшгvй vнийг
  • 181. Арван нэгдvгээр оны партизан ах нар гэрчилнэ.Мєнхийн энэ хувьсгалыг энхийн замд нь оруулах гэжМєн ч олон бэрхшээлийг энэ vе минь тоолсон юм.Дэлхийн олон хувьсгалын дэвтэрлэж vлдээсэн ботидДэвшvvлэх хувь нэмрээрээ євєрмєц замыг туулсан юм.Бурхныг халаад бид ганц хvнийг шvтэж vзсэнБудлиу тулгам алдаанаас цус ханхлахыг ч vнэртсэнБушуу тvргэн хєгжих гэж яараад даарч ч vзсэнБурууг зєвєєр нєхєж нийгэм журмыг байгуулсан.Монгол гэдэг ийм орон байсан юм.!Морьтон эрчvvл ньЗодгон доор єсєжЗогсоогоороо нєгчдєгЗоримог эх орон байсан юм.Монгол гэж ийм орон байсан юм !Саран гооСаальчин хvvхнvvд ньСалхинд боролсонСайхан эх орон байсан юмМонгол гэж ийм орон байсан юм !Тэнгэр нь цэнхэрТэгш тал нь цэлгэрТэнд суугчид нь цэмцгэрТив дэлхийд хосгvй эх орон байгаа юм !Монгол гэдэг ийм орон байгаа юм.Уул нь єндєрУс нь тунгалагУргамал нь єнгєлєгУужим эх орон байгаа юм !Монгол гэж ийм орон байх юм.!Тансаг цагаан єргєєндєєТаван тивийнхнийгТараг айргаар зочилсонТайван энхийн орон байх юм !Монгол гэдэг ийм орон байх юм !Хvний хийсэнд дадажХvний хийгээгvйг сэдэжХvй энэ орчлонтойгооХvж барилцсан орон байх юм.
  • 182. Монгол гэжБайсан ч оронбайгаа ч оронбайх ч орон !Байлгах ч гэжБайгуулсан юмбахдуулсан юм бид !Байх байхдааБаргийн юм бишБаатрууд билээ л !Баатар гэж мэдэх vv ?“Олон єнгийн ялгаатайОлон хилийн залгаатайОрчин vеийн бємбєрцєгийнУлс тєрийн зураг дээрхОвор даруухан зvстэйОнгон улаан хилтэйОнцгой нэгэн дvрсэн доторМянган vеийг дархалжТашуураа бариад босохдоо бvтэн нийгэм алхдагТанай монгол ер нь ямаршуу хvмvvс вэ ?” гэвэлТаван тивийн чуулдаг vзмэр, тэмцээн, хурал дээрТанилцацгаа, Миний Монголын vр садтай !Орчин vеийн хувцасны онцгой маяг шалгаруулахОлон улсын комиссыг амьсгал татан гайхталОёдлын ураар аархаж vнэт vсээр туйлсанОноот монгол дээлтэй ойн согоо шиг бvсгvйСарны мєнгєн туяа шиг тэгшхэн чийрэг хєлдєєСавхины дээдээр хийсэн дэгжин гутал жийжСайхан хар гэзгээ мєрєн гол шиг суналзуулжСансрын ганцхан цолмон шиг гялалзаж явааг хар !Сайхан тэр бvсгvй чинь миний Монгол орныСаран гоо гэгдсэн уран цагаан бvсгvйСаяар тоолох сvргийнхээ сааль сvvг бялхуулжСав ертєнцийн тvvхэнд Монголыг тєрvvлсэн ижий !Алтан бамбар дvрэлзсэн “Олимп” наадмын талбартАлга ташилт нижигнэсэн чєлєєт бєхийн дэвжээндАрван зvгээс шалгарсан алдарт эрцvvлтэй тулж
  • 183. Арслан зааны тэнхээгээр ааглаж байгаа бєх чинь“Даншиг” наадмын оноонд хоёр зуун жил цоллуулсанДалай Даян Дархан, Хvдэр, Дугар аваргуудынДараах vеийг эзэмдэх хvндтэй гавьяа хvлээсэнДаруу тvвшин Монголын давшиж яваа залуус !“Эр бор харцага нь жигvvрэндээ хvчтэй” гэдэгЭртний цэцэн тvмний жирийн энэ хєвvvдЭнх наадмын талбарт тєрийн тугаа єргєж- “Энэ миний Монгол” гэж дэлхийд харуулсан бєхчvvд !Ертєнцийн заяаг шийдэх Нэгдсэн Yндэстний БайгууллагынЕрєнхий Ассамблейн хурал дээр таслах эрхтэй єндийжДаян дэлхийн амгаланг дархлан хамгаалж байгааДаруухан тэр дипломат – миний Монголын иргэн !Цахиур чулуу хагарам нvсэр хатуу онуудадЦаг тєрийн шуургатай нvд цавчилгvй тулжАхуй улсынхаа нэр ард тvмнийхээ хvндийгАваад гардаг байсан монгол тєрийн зvтгэлтэнЯдуурал дарлал хоёрын гашуун бvхнийг хvлээжЯлалт ололт хоёрын гавьяа бvхнийг хvртэжЭрх чєлєє, тусгаар тогтнол, тэгш байдлынЭрхэм vнийг ухаарсан малчны хvv энэ байна !Морин туураар эх тvvхийг тамгалсанМонголыг vзье гэвэл ийм орон байдаг юм !Морьтон ардын хувьсгалаар шинэ тvvхэнд тодорсонМонгол тvмэн гэвэл ийм хvмvvс байдаг юм.Ханагар энэ Монголынхоо харьшгvй алдрыг vvрчХан хурмастыг алхаж одны чулуунд сийлэхХамгийн тvрvvчийн vгээр гарчиг тавьсан найргааХатан дэлхийн хvн ард та нартаа єргєе.Шvлэгч Гулрансын есєн намар анхилуулсанСvмvн євсний vнэрийг гvйцээ нь vгvй гэвчДэлгэр Монголынхоо тухай сэтгэл нээж дуулсанДэндvv залуу найргийг минь зvрхэндээ хадгалаарай !БУРИАД (дээшлэх )
  • 184. Хээрийн гєрєєс шиг насны миньХээтэй хоргой шиг намтар дундАрилшгvй мєрєє vлдээсэнАяа миний буриад.Шvлэг бидэн хоёрын ханилсанШvр сувд шиг жилvvдийн хэлхээндАлтанхан эрх болж vлдсэнАяа миний буриад.Дураар задгай амьдралын миньДундуур дvvрэн хундаганууд дундАагтайхан сархад болж амтлагдсанАяа миний буриад.Урган тєлжих насны миньУм зандан шиг цогцсондЭйдельбесийн цэцэг болж дэлгэрсэнЭнэ миний буриад.Єндєр оройтой малгайд чиньЄргєн эмжээртэй дээлд чиньУтсан цацагтай бvсэнд чиньУлаан сєєхий гуталд чиньОйд хангинах сvхэнд чиньОнонг гатлах бирваазанд чиньМойлтой тос зєєхийд чиньМонцгор мєнгєн трубканд чиньБулиа хvрэн хvзvvнд чиньБух юлдэн хутганд чиньУяхан эршvvд аашинд чиньУгийн ажилсаг аясанд чиньХадуур тармуур анжсанд чиньХашаа амбаар бууцанд чиньХатгуур мєєртэй тэргэнд чиньХатирч морьтой чарганд чиньНэр минь, зvрх минь, шvлэг миньНэг л эрхгvй татагдаад байна лМэнд амараа! Буриад зон.Тагш дvvрэн мэлтийлгэж барьсанТаван шимийн дээжнээс чинь
  • 185. Ядам хуруугаараа сvслэн єргєжЯруухан Онондоо сэржим цацажБаавай та нарыгаа Хан Хэнтий шигээБат тvшин жаргаж суухадАриухан ерєєлийг зvрхэндээ шившээдАмьсгал татан хєнтєрч орхиё.Халх гэдэг их сансартАрд тvмэн гэдэг однууд дундБуриад гэдэг нэгэн эрхсийнБудант мандалд алхан оржЄвєрмєц гадаргуунд нь хєл тавьжЄвєр гvн уруу нь нэвтрэн орохЭрдэнийн алтан тvлхvvр болсон СэмжvvхэйЭлэг зvрхнээс минь гарамгvйХол vнэнтэй ариун дуртгалХолдоо толирсон алтан ОнонойХонгиохон дуугаа намдаа дуулышХолширхон зантай Сэмжvvхэй минь.Мvнгэн шєнийн наргиантай намиан сооМvльхэн сэсэг хангир жингэрМєрєєдєл дvvрэн юндэн соо ньМэшид олон гялар ялар.Уучлаарай бусдын хэлэнд хуруу дvржУр муутайхан дєрвєн бадаг хэллээ.Буруу байх аваас жинхэнэБуриадаар нь болгон хэлнэ биз.Ямар ч гэсэн хориод насандааЯлалтын буудлага шиг бадарч явахдааЧамбайхан басганы хайрын сэтгэлдШатаж байсан тэртээх шєнvvдЦэнгэлийн дугарааг нэгмєсєнЦэлэлзvvлэн бялхаагаад хєлчvvрэх шигАаш болоод баяр гунигаарАрван жил шархалсан юм шигОдоо хvртэл зvрхэнд хєндvvрОлон дуртгал сэтгэлээс єндийнє.
  • 186. Онон минь, буриад минь уучлаарайОвилгогvй ч явлаа, залуухан ч явлааХvрэн улаан тvvдэг галын туяандХєвгvvд охид цогтой шоволзожХатираа бvжих хєлийн нь сvvдэрХанын шийрний шvvдэр шиг цацарна.Тал бvр тийшээ хувь заяаныТаавар зєн шиг хувилан одожТас харанхуй шєнийн хэвлийдТанай манайгvй уусаж байсан.Уран цэнгvvн ёохорын аясУргаа модны vзvvр дамжинУран овоо хєлийн єлмийнvvдУгалзрах голыг тойрон дэвсэлжНамжир шидэх адтай нvднийНарийн давхраанд зvрхээ хавчуулжХархан гэзэг уургын хуйв шигХацар дундуур шилбvvрдэн эргэжАминдаа махлаг зєєлєн гар ньАссан дєл шиг халуу дvvгэжНадтай хамт буриад басганНаадам зугаанаас албаар тєєрєв.Чийг даасан Ононгийн шєнєєрЧингэлэгтэй тэрэгний арал сандайлжЧийрэг болоод зузаан уруулаарЧимээ нь ихтэй таалж байсанНатгар жаахан Сэмжvvхэй ньНамайг одоо мартаа болов уу ?Насан ахиж vс нь бууралтсан чНаалинхай зан нь хэвээрээ болов уу ?Харин би яасан ч мартаагvйХалуун залуу насны минь дуртгалХал vзээгvй диваажингийн оронХаранхуй шєнvvд минь мандтугай !Мєнгєн саран уулын цаанаасМєрний усанд зоос цацахадМєнхийн уснаас зvvдлэн тамшаалж
  • 187. Мєргєцєгийн эрэг уруу халит жийх ньБаргажин тєхємийн буриад самганыБалиусаар хуссан загасны хайрсТунгалагхан уснаа бутрав уу гэлтэйТуссан гэрэл нь бvжиглэн байхадЗvрхэм ни, зvрхэм ни, инаг ньЗvгээр инеэхдээ яанавшиYжин Эльдэн баархамниYглєєдєр бvv ябаарай гэжОноной жаахан СэмжvvхэйОнцгойхон надад шивнэж билээХацар нvvрээ зvрхэнд миньХалуун дvvгтэл наалдуулж билээ.Дуугvйхэн ингээд наалдаж байх ньДух нь хамраасаа тєвгєрхєн ч юм уу даа.Хайрлан хайрлан гэмшихийг нь vзвээсХалхын хvvхнvvдээс эрххэн ч юм уу даа.Аяа хєєрхий СэмжvvхэйАлтан ононой СэмжvvхэйАашны чинь хєєрхєнд би чиньАрга ч vгvй автсан юм сан.Хайр хайрынхаа илчиндХайлах шахам шатаж байдагСамрын боргоцой шиг жаахан басганСайн хvvхэн байж билээ.Эгзэгтэй цагт тvшиг болжЭргэж буцашгvй шийдэж чаддагЭрэмгий зантай буриад басганЭгэлгvй хvн байж билээ.Сайхан сэтгэлтэй тэр бvсгvйтэйСайн нєхєр минь танилцуулсан юм.Ам нээвэл уушиг нээнэ гэдэгАавын минь vг vнэн юм байна.Дайны талбарт нэг нэгнийгээ vvрэхДайчны ёсоор тэр бид хоёрЯрайсан шvлгэн сумаа бvсэлж
  • 188. Яруу найргийн талбарт гарсан юм.“Натгар жаахан Сэмжvvхэйд миньЗуун зvрх тэмvvлээ юм биз.Найзаас минь хойшЕрэн ес нь шархлах юм биз”Хэнтийн дунд сургуулийнХээгvй найз минь хэлсэн сэнЗаяаныхаа оргилыг байлдан эзлэхЗамаа тэндээс эхэлсэн сэн.Харин би буриад биш ээХалх Боржгоны vр садХаяа нь алдрах талын тэртээХазаарт морин дээр єссєн хvvхэд ээ.Тоглон дэвхцэх бяцхан хєлдєєТоногт бойтог ємсєє нь vгvйЦанхаалж єссєн толгой дээрээЦацагт малгай тавиа нь vгvйБи єєрєє буриад биш ээБишгvй дээ л би олон удааБиндэр, Дадал, БатширээтийнБяцхан буриад хєвгvvдтэйХэнтийн сургуулийн довон дээрХэмх нанчилдаж єссєн хvvхдээЯлаа ч vгvй, ялагдаа ч vгvйЯамай тэр нь хамаатай биш.Буриад гэдэг чинь хэн бэ гэдгийгБуруу биш зєвєєр нь таньсанДуутай шуутай тэр жилvvд миньДунд сургуулиас ч илvv санагдана.Хими, физик, алгебрь, геометрийнХэцvv томъёонуудаар яах юм бэХэрлэн Хэнтий хоёрын завсартХэнтэй нєхєрлєхєє мэдвэл болоо биш vv.Халх хvний бvдvvн бараг амьдралдХалбага шєлнєєс илvv vнэгvйБуруу номын vсгээр мэдрэлээ нvдvvлснээсБуриад нударгаар хамраа нvдvvлсэн нь
  • 189. Алсдаа дээр байсан юм нээрээ шvvАмьдрал гэдэг чинь ном биш шvv дээАлтанхан Ононой буриад басгандАлгебраар захиа бичихгvй шvv дээ.Хайртай жаахан Сэмжvvхэйг минь тєрvvлсэнХалуун элгэн буриад зонХан Хэнтий, Онон, ХурхынХатуу сахиус буриад зон.Наалдаж дасахгvй цэрвvv явбалНанчилдхаб гээд єрж ч мэднэ.Хуудуу гаргаж хундага залилбалХутгалхаб гээд дvрж ч мэднэ.Зангий нь мэдэхгvй сониуч хvндЗайдуу газраас сонжин харвалТосон будгаар ур муутайханТовшиж зурсан зураг шигДээлийнхээ арыг ганц нугалжДэргэр суран бvс бvсэлжДэрвэгэр шилтэй шовгор малгай ємссєн ньДэрсэн овоохой шиг харагддаг биз.Хоёр гар нь тэрэгний мєєр шигХолуур дугуйрч бээлий нь унжаадХємєн гутлаа гадагш нь єшиглєжХєвєєтэй мєрєє vлдээж алхахыгХатуу мохоор хуурай зажилжХаясан шvлс нь шарлаж хоцрохыгЭнд тэнд харсан тєдийгєєрЭндvv хуудуу дvгнэж болохгvйЭл хуль хєвчийн эзэн болсонЭрдvv тvмэн тэд нар мєн.Балт сvхээ гэрнээс нь авчБавайсан сахлаа нэг шувтарчБарвайсан алгаа хэд нулимснааБаруун хєлєє гэдрэг нь гишгэжАажуухан далайсан хvдэр эрийнАлиман сар шиг сvхний ир
  • 190. Агаар тэнгэрийг зvсэн буужАрын модонд цуурай хадажХар модны дvнгэнэсэн биедХагас сєєм шигдэх сацууХvч алдах тунгалаг давирхайгаарХvний ємнє байгаль уйлна.Аглаг ууланд мод бэлдсэнАжилсаг буриадын ємбvvл урцандАагтай цай, соодтой ёпоошигий ньАмтлан суух нэгэн жаргал аа.Зуны тэнгэр хураа татажЗугаатай цэцгийн тоос дэгдэхХадлангийн цагт нар хvн хоёрХалуунаа булаалдан тулгарч байдаг.Халиурсан євстэй цэнхэр талдХанарсан жагсаал цэгцрэн давшижХадуурууд хагас гортиг татажХанарсан мєр гєвийн vлдэнэ.Нарны цацраг шугаманд бичсэнНаймтийн задгай нотууд шигХар ногоон бухлууд ярайжХанхар том нуруунууд єндийхєдСэрвээ сайтай буриад эрчvvдСэрээ барьж євс шордоно.Бvдvvн улаан самгад ньБvтэн бухлыг єргєх дєхнє.Орой болоход газар зуухнаасОлгойдох утаанаар цай ханхална.Єєрсдийн барьсан амттай талхандЄтгєн шаргал зєєхий тvрхэнэ.Хожуухан гарсан хоридын саранХойргохон юм шиг мэлэрч байхадМайхны амны хоёр бааданМайга хєл шиг дугуйрч байхадХэдийнэ унтсан Тєєдаагийн хамарХэдгэнэ адил дvнгэнэж байхадБаавайн гаансны бохь нь буцлаад
  • 191. Батгана адил жингэнэж байхадШvvдэр буусан ногоон дээгvvрСvvдэр адил чив чимээгvйХалуун сэтгэлт нємгєн басганХайрын болзоонд гvйгээд ирнэ:Хоёр хєлийнхєє бvдvvн шилбийгХормой хотоороо ороон суужДураа єссєн хєвгvvний цээжиндДухаа нааж ийнхvv шивнэнэ.“Бууралхан бааваймни унтана vгvй л дааБуцалсан трубканий нь намжаа нь vгvй л дааБодохо гэхэдэмни болно vгvй л дааБорхон зvрхэмни тэснэ vгvй л дааИйгэж л би шамдаа ирээбИрэх л гэж би заалхаа ирээб”“Аяа шамдаа л адил басганыг биОнон худар эреэд эреэдОлохгvйб даа “ гэжОмголон залуу санаа алдана.Хєндийн адаг уруу хадланч залуусынХєгжилтэй ёохорын дуу хадна.Барх, Хурхын хатан урсгалыгБялхаж vерэлтэл бvжин хатирна.“Yндэр хадын саанахааYvрэй сайтар хатаръя лYе тэнгийн залуушуудЗугаалангvй яахам найб”Нарсны шилмvvс найган бvжнэНаадам зугаа тэднийг дуудна.Наргиантайхан, долгиотойхонЭнэ л буриад гэгч хэн бэ.Цагаан сараар эхнэр хvvхдvvд ньЦангинатал дуулж бєєн бєєнєєрєєYvр цайтал айлаар наргижYхрийн халуун нэрмэл уудагУран цагаан хуруугаараа
  • 192. Утас ээрч оймс нэхдэгУуж наргихдаа хvvхнvvд нь бэрхУгийн буриад гэгч хэн бэ ?Алтанхан тайгын ар шилийгАнчны нvдээр дуран шиг харжИдэр есєєр хvрэн баавгайгИчээн дээрээс нь зангадан дардагБаргажины хэрэм, Дагуурын сувдБайгалийн булга, Ярууны хандгайгаарБахархан дуулах анчдыг тєрvvлсэнЭнэ буриад гэгч хэн бэ ?Байгаль далайгаар нутагтай л гэдэгБаргажин тєхємєєс гаралтай л гэдэгБаялаг тvvхийн эртний бичгvvдэдБалар ойн иргэд гэдэг.Заншил нь содон, байдал нь сонинЗан нь эршvvд сэтгэл нь цагаанЗаяаны энэ буриад зонТvvхийн бэрхэд vvссэн билээ.Умар зvгийн ян хєвчидУргасан удам, торнисон угсааУйлсан уянга, дуулсан дууУрссан цус, дусалсан хєлсЯкут, Тувагийн цус холилдожЯагаад тунгус, хамниган болжЯмар учраас баргууд тасарчЯвдал нvvдэл vvсэн єнгєрснийгХатуу жилvvдийн амьд гэрчХашир баавайнууд хvvрнэнэ vv гэхээсХадмын аясаар жолоо татсанХалхын тvvхчид мэдэхийн аргагvй.Адуу малын билчээр дагажАмд тvвдийн уншлага цээжилжАрван долоогоос хорь дахь зуундАниастай ирсэн халх тvмэндЭх дэлхийн соёлоос эмтэлж
  • 193. Энэ буриадууд vvрч ирсэн юмОёдол тааруу тансар дээлдээОрос хэлийг євєрлєж ирсэн юм.Бараан тоонотой хємєн гутлаарааБалрын ёсыг зориглон єшиглєжТэрэгний тємєр ширгээдэг дєшиндєєТэмцлийн илдийг давталцаж єгсєн юм.Зориг нь дэндэж цагаан, бароныЗолиосонд давхиад буруутаж vзсэн юм.Зогсолт бол vхэл мєн гэсэн Ленины vгийгЗогсоогоороо орчуулж єгєєд буудуулж явсан юм.“Революция гэж мэдэхгvй болЭнэ маузерээр ярихаб, сархинсаг” гэжМонголоор хэлээд ойлгохгvй этгээдvvдтэйМодон хуйтаар ярьж явсан буриад,Гаминд ч буудуулжБаронд ч буудуулжЛам нарт бороохойдуулжГазар орныг минь чєлєєлєлцєж єгсєн юм.Газар орныг маань чєлєєлєлцсєний шандГанц морио унаад туугдаад явсан юм.Мянга есєн зуун гучин хэдэн оныгМиний бие нvдээр vзээгvй чЄвгєд хєгшдийнхєє тухай уйлан дурсахЄчнєєн олон Сэмжvvхэйг би vзсэн.Будантай манантай тэр жилvvдийнБуутай манаатай яам тамгуудынБуруу зєвийг нь тунгаах гэсэн юм бишБуриадыг ємєєрєєд тулах гэсэн юм биш.Гайхамшигт энэ тэмцлийн vедГарыг нь ганзаганд, хєлийг нь дєрєєнд хvргэсэнЭрин цагийн соёл иргэншилдЭхний жигvvр нь бололцож єгсєнХэлмэрч, сургагч, комиссарХэл бичгийн ухааны докторУуган эмч, хєгжимчин, дуучин
  • 194. Улсын гавьяат багшТэргvvний хадланч, агротехникчТээврийн жолооч, автын механикАварга саальчин, Ардын Их Хурлын депутатАмжилт бvтээлийн эздийг дуулнам.Халиурсан их талыг хагалана, хагалахгvй гэжХамтрал коммун байгуулна, байгуулахгvй гэжМархайн Бат сvр бадруулан дэвжШархайн Болд сvх барин дэлжБуруу зєв хоёрын торгон зааг дээрБуриад нь буриадыгаа цавчиж унагасанАнгийн тэмцлийн ширvvн жилvvдэдАраас нь бид сажилж явсанАягvй бол одоо ч гэсэн сэхээтнийАнкетыг vзвэл буриад олон биз.Ажилсаг энэ буриад зонуудАрд тvмэнд минь ихийг єгсєнюм.Ид цэцэглэх хориод насанд миньИх зvйлийг ойлгуулж єгсєн юм.Хараацай гэдэг жигvvртэн шувууХадан дээгvvр нисээд байна аа хє.Хамгаас хайртай миний алдрайХаахна газрын vр юм бол доо гэжНасны залуу, нарны эртэдНайзлан дассан миний алдрайНамайгаа санаж суугаа болов уу.Натгар жаахан Сэмжvvхэй минь.МОНГОЛ БYСГYЙ (дээшлэх )Зvтгэн зvтгэн тэмvvлж явааЗvс нийлсэн алаг морьд шигГалтай залуу насны минь солонгын єнгєЧи хаана байна ааГан тємєр шиг сэтгэлийн минь соронзонгvрЧи хаана байна аа.
  • 195. Галавын далайгаас тvvсэнСондор чулуун шvлгийн миньГалиглаж болдоггvй хэлхээгСоёрхон нэгэн таална уу даа.Мєрєєдєл их насны миньМєнгєн сарнай чи хаана байна.Мєсєєр шаргих амьдралынМєнхийн зун чи хаана байна.Мєчид гvехэн жаргалааМєлvv болтол элээсээрМєхєс дархалсан шvлгээМєрєн дээр чинь тавья.Гvн мєрєн шиг амьдралынГvvр болсон алдрай миньХvн хэмээх алдрынНvvр болсон амраг миньХvvхэн хэмээх нэрийнТурьхан бvхнийг агуулжТvvхт Монгол орныТулгыг тvшсэн эхчvvд миньМойл жимсний ширхэг шигТормолзсон нvдтэйМорин цэргийн сэлэм шигТуялзсан нуруутайМонгол бvсгvй таныхааГэрэл сvvдрийг тодруулсхийжМонгол яруу найрагчГэгэлзэн байж дуулах уу даа.Хvний хайрыг анхан амссанХєвгvvн зvрхний тvгшилт гэмээрХvслэн хосолж болзоонд ирсэнХєєрхий нэгний тогшилт гэмээрЯаруухан бєгєєд эрчимтэй чимээХэцийн цаанаас тодрон байна.Яруухан бєгєєд хэмнэлттэй aйзамХээрийн пянзанд бичигдэж байна.Тэнгэр газрын савслага нийлэх
  • 196. Тэртээ цэнхэр гvвээний цаанаасТэнгис далайн долгио хавахТийм гvн харанхуй гэмээрНэр усгvй толгодыг даваадНэг морьтон тодроод ирлээ.Єнгийн цэцэгтэй ногоон хєндийгОмголон морьтон тоосоор шугамдав.Багваахай цэцгийн єдєн малгайгБагц багцаар vргээн хийсгэжХарж зогссон миний нvдийгХалуун салхиар алгадаад єнгєрєв.Хээрийн тоос морины хєлсХээнцэр хувцасны vнэртэн усХэсэгхэн зуур ханхийгээдХэдэн гvвээ даваад одов.Навчин чихтэй суман хvлгийнНарийн суран жолоог тvшинНасан залуу монгол бvсгvйНадад гайхуулж ийнхvv єнгєрєв.Хэмнэл нарийн давхиат морины ньХэрлэнгийн хар ус шиг сайхан нvдДухны хєхєл, нарийн халзДунгийн ам шиг хамрын нvхЗангиран товойх овгор булчинЗагасны хайрс шиг гялтганах зvсСэрвээнд зууралдах гурван хавиргаСvvлний нь хийсэлт тодроод єнгєрєв.Сайхан хvлгийг санаагаараа захирчСаран даруулгыг гэзгэндээ шигтгэжСаарал эсгий малгай духдуулжСалхин дарцаг шиг торойх бvсгvйнХолцруу унхиалган бор нvvрХолбирон бултах хар нvдХотгор нуруу гvдгэр цээжХоромхон зуур харагдаад єнгєрєв.Сайн морины ширvvн давхилтаасСайрын чулуу зvлгэн дээр шидэгдэнэ.
  • 197. Сайхан бvсгvйн ширвэх харцнаасШvлгийн тоос зvрхэн дээр шингэнэ.Хvний сайхныг олж тєрєєдХvслийн сайхныг дээжилж єсєєдМорины сайныг унах заяатайМонголын сайхан бvсгvй гэдэгТив дэлхийн жаргал хуваалцаадТэгш таван хvслэн гэмээрТалын дунд ингээд учрахадДєлхєн таван тэнгэр гэмээрХvний газар нутгаа санахадХvслийн таван судас гэмээрХvvгээ тэврээд бvvвэйлж суух ньХєгжмийн таван утас гэмээрЭмээлийн дєрєє дархалж єссєнЭрийн сэтгэлийг уяруулдаг байна.Эрчлэн дэврэх омог бахархалаарШvлэгчийн зvрхийг уяруулдаг байна.Цэнэгтэй пуужин газраар хавах шигЦэцэгтэй талыг зvсээд єнгєрєєхдєєЦээлхэн бодлын онгод гvйдлээрЦэгцтэй шvлгийг хvсээд єнгєрєв.Айлаас эрэхээр авдраа уудлахАрдынхаа сургаалийг давтаж дуудваасАрга ч vгvй амраг минь гэсхийнАмьдралынхаа жаргалд автаж туйлбаасУяхан тєрсєн хvний vрийг эржУул ус давалтгvй гэлээМонгол бvсгvйд хайраа єгье гэжМорьтон авхайг дагалтгvй гэнэ.Монгол бvсгvй дэлхийд гайхуулжМорь унадагаараа гайхамшиг болсонХvдэнтэй хєндийг мориор туулахаасХvний сэтгэлийг мориор хэмждэггvй юм.Холын замыг мориор туулахаасХонгор амрагаа мориор хайрладаггvй юм.
  • 198. Єнєр хотын чулуун талбартЄндєр єсгийтєєр бvжиглэж ядраадЄдєн дэр дулаан хєнжилдЄсєж тєрсєн цагаан бvсгvйнХот хийцийн цагаан туфлиэрХорь дахь зууны дэлхийг гишгэхХєлийн чинь цэвэрхэн єлмийдХоног дараалсан удам бий.Хєнгєн хєлтэй морио эмээллэжХєдєє талдаа дvvлж єсєєгvй чМєнгєн цагаан тэшvvрээ хийжМєсєн талбайд дvvлж єссєнХаван тэших тэмээний нуруун дээрХалуун говийг туулж яваагvй чХалин гулсах тэртээд улаалжХангайн цасыг туулж явсанМайлах тєлєєр симфони тоглуулахМалчны хотонд дасаа нь vгvйБvхэл оркестр танго vлээхБvжгийн хvрээлэнд дутуу нь vгvйХууранд хєтєлсєн хоёр чавхдасХулсан лимбэний арван нvхэндУяхан цэгцтэй боржигин намбаарУртын дуу дуулж vзээгvй чУнаган хvлгийн хур дэл дээрУртын дуугаа бvтээж ирсэнУрьдын олон євгєд эмгэдийнхээУдмын санааг зvрхэндээ тээсэнИйм нэгэн монгол бvсгvйИрээч гэж намайг дуудав.Идтэй дурлалын шидтэй цэнэгээрИдэр зvрхийг нам буудав.Эмнэгийг сургаж унаатай явахЭнэ монголын ёсон байвчЭдэлж чадахгvй нуруугий нь авбалЭмээлээ аваад зайлдаг ёсон бий.
  • 199. Хорвоо дэлхийн айл гэж явахадХогшил хєрєнгє цуглуулдаг ч гэлээХожмоо хэрэггvй илvvдэж муудсаныг ньХог дээр хаядаг ёсон бий.Дээрх зvйлийг дэмийд vзээдДэгжирч тоохгvй гєлєрч явбалДурлал хайрын хог дээр таныгДуртай дургvй ч хаях л болно оо.Амьдрал яахав єєрийнхєє жамаарАлгуур эргэнэ vv, тvргэн эргэнэ vvАвдаг санж уу, хєєдєг санж ууАмраг минь байхад юугаар дутах вэ.Энийг авъя тэрийг олъё гэжЭдлэх минь, ємсєх минь, vзэх минь гэжЭнэ дэлхийн зарим гангачуул шигЭрдэнэт биеэ гутаах юм чи.Этгээд хачин элдэв аашаарЭрvvл євчтэй алин болох хийгээдЭцсийн эцэст чи хvн нэртэй л байх юм.Єсєхийн цагт чихэр шиг vгийгЄтлєхийн цагт таяг шиг vгийгЄлсєхийн цагт хоол шиг vгийгЄвдєхийн цагт эм шиг vгийгАлс явахад унаа шиг vгийгАйхын цагт зэвсэг шиг vгийгЯдрахын цагт янчаан шиг vгийгЯмбалахын цагт тэрэг шиг vгийгДээл олдоход хєнжил болох vгийгЭнэхэн ганц насанд миньЭэж аав хэлдэг юм байна.Эр ганц биед минь харинЭхнэр хvн хэлдэг юм байна.Хvндтэй чадалтай монгол бvсгvйнХvчтэй атлаа уяхан цогцосХvлэг морины онгон зоон дээрХvнийг хайрлаж тvvнийг тєрvvлнэмШулуун бус адармаатай тvvхийн
  • 200. Чулуун хуудсууд эргэж байхадХалуун тэмцлийн тоосон дундБvлээн цус асгарч байхадМорин цэргийн сэтэрсэн эгнээгМонгол бvсгvй нєхєж явсан юм.Хайртыгаа тэвэрдэг уяхан гараарааХаттай сэлэм атгаж явсан юм.Хар хилэн гэзгээ шуужХаж мєнгєн дуулгаар даруулжНайр наадмын гоёлын орондНарийн ялтсан хуяг тааруулжСаалийн хувин барьдаг гартааСаран дугараг бамбай атгажИсгэрээд ирэх гилбэрт сумыгИрмэх ч vгvй сєрж явсанЭртний цуут Монгол бvсгvйнЭрхэм алдрыг єргєхгvй болЭэжээс тєрсєн монгол шvлэгчийнЭнэхэн насны азанд муу.Ахуй энэ Монгол орныхооАриун тэмцлийг хvvгээрээ дэмжсэнАугаа их маргаашийн тєлєєАмгалан тайвныг сvvгээрээ дэмжсэнМанай сайхан монгол бvсгvйдХvний сайхан цєм бvрдсэн юм.Даруу сайхан зан чанарт ньЯруу сайхан увидас шингэсэн юм.Эвэр нум шиг хархан хємсєгтэйЭрвээхэй цэцэг шиг алаг нvдээрээТалд бичсэн сvргээ тоолох шигТаны миний сэтгэлийг уншдагТэнд эндхийн будаг тvрхэлгvйТэнгэрийн хаяаны єнгєтэй тєрсєнНамуу цэцэг шиг ариухан уруулаарНасны жаргалыг шивнэн хэлдэгЄрх тоонот эсгий гэртээ
  • 201. Єглєєний нарыг авчирдаг гараарааYйл оёдол цагаан идээYгvйршгvй баялаг бvтээж єгдєг.Нуурын хун шиг намба дєлгєєнНутгийн агаар шиг ааш ялдамНуруу цэгц бие чийрэгНууцгvй ил сайхан сэтгэлтэйХорвоод хосгvй монгол бvсгvйнХотол алдрыг єргєхгvй яах юм бэ ?Ганган ганган цэцгэсийн дундаасГэрлийн цэцэг тодхон байдагГазар газрын хvvхнvvд дундаасМонгол бvсгvй содон байдаг юм.Алдар алдраас єндєр алдрыгАриухан бvхнээс ариун байг гэжТэнэгэр ерєєлєє дэвшvvлж барьяТэгэвч бас хэлэх vг байна.Хорьдугаар зууны аяс дагажХот бараадах нь зєв боловчХорвоод хосгvй монгол бvсгvйХог самардах арай болоогvй.Хувьсгалын ачаар нvд тайлжХуучнаа халах нь зєв гэлээ чХуурдах дуутай монгол бvсгvй чиХулгаж эргэлзэх арай болоогvйЦаасан гутал нейлоны тєлєєЦарай алдаж хєєцєлдєж явснаасНоосон даавууны эх орондооХоосон хоносон ч яадаг юм бэ.Зажилдаг бохь твистийн хойноосЗагас шиг давхиад дэгээдvvлснээсНуур шиг хєдєєдєє гэдэс цатгаланНугас шиг ганганаад цэнгэж vзээч ээ.Африк хэмээх халуун тивийнАз муутай бараан хvvхдvvд шигЗарц боол болж хэзээ ч та нар
  • 202. Зах дээр худалдагдах зовлон vзээгvйИдэх ємсєхєєрєє хэзээ ч дутаагvйИтгэх амраг хаанаас ч эрэхгvйИргэн бvхний итгэлийг булаасанИйм орныг хаанаас ч олохгvй.Дэлгэр баян ийм орныДэгжин дээшлэх vр ач нар ньДээдийн зэрэгтэй сайн явъя гэвэлДэлхий дахины эрдмийг сур !Ємсєх зvvх, идэх уухааЄєрийн гараар хийж сурЭлгэн хайртай монгол эрчvvдээЭнхрийлэн хайрлаж хvндэлж яв.Хамтын жаргалаа нэгэнт ярьсан болХанилсан шиг ханилж сурЭртний сайхан заншил соёлооЭргэж харалгvй хаяж орхиволИрээдvй болсон залгамж халаа чиньЭцсийн эцэст гомдох цаг ирнэ шvv !ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ (дээшлэх )Зуурдхан жаргалт тэр нэгэн жилийнЗуны нарны хэлтэрхий болж vлдсэнЗулзаган жаахан охин минь сайн уу ?Зутруухан мэндээ аав чинь илгээе !Эр хvн шиг эрвэлзэж явах цагийнЭрх чєлєєний минь эмтэрхий болж vлдсэнЭс таних охин та сайн байна ууЭцгийнхээ мэндийг хvлээн авна уу …Би шоронгоос бичиж байнаБичих бичихдээ чанга дэглэмээс бичиж суунаБитгий гайхаарай охин миньБие сэтгэлийн бяцхан соронзон минь !Жаахан тэр соронзонд татагдалгvйЖаргал зовол хоёрын хил алхахдааАав чинь зоригтой байж, тэнэг ч байжАрхитай, нєхєдтэй, нэр тєртэй ч байж
  • 203. Хvн ер нь дэлхийн татах хуультайХvч сорилцож хєл дээрээ босдог юм.Уул єєд авирч огторгуйд нисдэг юм.Унахдаа нєгєє л газартаа унадаг юм.Газарт унаад зогсохгvй, газар доорГарцаагvй ноёлох таталтын хуулиарЭцсийн эцэст нойрсдог юм алаг vр миньЭцгийн зvрхний алтан соронзон минь.Тєвєєс зугтах хvч болж аав чиньТємєр тор уруу солир шиг орсон юм сан.Зvггvй цаг дуусч vр чамдаа татагданЗvрхний минь vлдэц хэлбэлзэнхэн байна.Єдийд миний охин том болоо биз ээЄнгєрснийг шоглосон юм шиг, ирээдvйг зєгнєсєн юм шигЄєр хvн ойлгохын эрхгvй зургуудынЄнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.Аавынхаа шvлэг бичдэг хэлийгАйхтар сураа биз дээ … ЭэжтэйгээАч тач ярьж байгаа биз. Сайн сураарайАлдаагvй цэвэрхэн бичдэг болоорой.Харагдсан бvхнээ багшаасаа асуужХарагдаагvй, бодогдсон бvхнээ ээжээсээ асууж бай !Харин охин минь “Аав яасан бэ ?” гэжХаанахын хэнээс ч битгий асуугаарай.Энэнийг хэн ч чамд хэлж єгєхгvйЭэж чинь ч vнэн хэлэхгvй, бvv асууЭцсийн эцэст цаг хугацаа чамд бvхнийг хэлнэ.Энэ дэлхий дахин хэлж єгєх болно.Магадгvй чи балчир хvvхдийн ухаанаарМаргааш ч юм уу, єнєє шєнє ч юм ууАавыгаа ирээсэй гэж боддог байлгvйАугаа сайхан эр бий гэж санадаг байлгvйОлимпийн чєлєєт бєхийн аварга шигОмголон тэнхлvvн, єндєр, зузаанОнц гоё хувцастай, бас сайд шигОдон тэмдэгтэй, гялалзсан машинтай
  • 204. Гэрэл цацарсан тийм лут аавГэрийн чинь vvдэнд сvндэрлэн зогсожОлон тvмнийг шавуулж чанга дуугаарОхин минь хэмээн дуудна хэмээн бодно болов уу ?Эвий гэж дээ охин минь зєв єєЭцэг нь охиндоо хvн хvндээЭнхрий сайхан харагдах ёстойЭнэ бол гэвч номын vг шvv.Одоо би охиныхоо санаагаарОчжээ гэж бодъё. Yvдэн дээр чиньЧєлєєт бєхийн аварга шиг бишЧєтгєр шиг амьтан зогсож байх вий.Зvрхийг нь ухаад авчихсан юм шигЗvvн тал нь хоосон … цээж нь хазгайЗvдрvv туранхай, нємгєн нvцгэнЗvс нь хувхай цагаан хvн харагдах вий.Хатаасан шарил шиг энэ хvнийгХараад чи айна аргагvй зугтанаХаалган цаана орж ээжээ дууднаЭэж чинь ч айна. Гэр чинь ч айна.Хойд урд єрєєний чинь айлын аавуудХорины дарга цэцэрлэгийн чинь багшШилэн тэрэгтэй том дарга ч айна.Шинэ аав чинь бvр ч их айна.Айхын эрхэнд чи уйлан хайланАав биш яв гээж хашхирах байхАргагvй шvv дээ, гэвч харыг цагаанаарАриун цагааныг хараар нууж болдоггvй юм.Нэгэн цагт энэ муухай хvнНэрийг чинь чамд єгсєн юмБичгийн ширээнээ эзэн нь явах цагтБиеийг чинь чамд хайрласан юм шvv.Тєрєх газрын цонхоор анх чинийТєє хvрэхгvй улаахан нvvрийг хараадСансарт аялсан Гагариныг харсанаас илvvСандарч баяссан хvн бол би билээ.
  • 205. Хатуу ааштай vйлчлэгч авгайг уяраажХалуун савтай цай барин хоргоожАрван єдєр – шєнє тєрєхийн vvдэндАргамжаатай байсан хvн бол би билээ.Гарах єдєр нь єлгийтэй чамайгГанган сайхан ээжтэй чинь хоёулангЭнэ дэлхийн гурван миллиард хvнээсЭцэг нь гэж vнссэн нь би билээ.Єлгийг чинь тvшиж даавууг чинь хуурайлжЄглєє эртийн жавраар сvvнд зогсожМєлхєх цагт чинь євєр дээрээ дэвхцvvлжМєн ч олон ємдєє нэвтлvvлсэн юм сан …Ор тvшээд хєлд орж байхад чиньОрхиод аав чинь явсан юм санОхиныхоо амаар хэлсэн нэг ч vгийгОдоо болтол сонсоогvй л явна даа.Тохойн чинээ бие нь хэрхэн єсєжТом болсны нь vзээгvй л явна даа.Хэнийг дуурайж, юу юу сурчХэт нь яахыг хараагvй л явна даа.Гэвч євлийн энэ шєнє дєлєєрГэрэл гэгээ болж алс газраасДаарсан зvрхийг минь ээх охин буй гэжДандаан бодож сэтгэл бvлээсдэг юм.Бvлээсгээд зогсохгvй халуусгажБvр сэтгэлийн минь ганг тайлахБvсгvй vр нэгэн ширхгийг биБvх дэлхийн нэрийн ємнєєс хvснэ ээ.Дамжиггvй чи єснє охин миньДаарсан ч єснє, халууцсан ч єснє.Хаврын ногоог гишгэлсэн ч ургадаг юм.Хагасыг нь тас татсан ч ургадаг юм.Хайлаас шиг муу аав чинь эзгvй чХангай шиг сайхан ээж чинь байхадМиний охин юугаар дутах вэХvний охины л жишээ єснє.
  • 206. Ээж чинь чамд юм бvгдийг єгнє.Эмэгтэй хvний гоо сайхныг єєрєєЭзэмшсэнийхээ хэрээр чамд єгнє.Эрдмийг л харин єгч чадахгvй байх.Би ч гэсэн ээж чинь ч гэсэн чамдБиеийг чинь єгєхєєс ухааныг єгєхгvйЄгєх дургvй дээ єгєхгvй байгаа юм бишЄєрчлєн хєгжихийн хуулийг хvндэлнэм.Орчлонг сvvдэр талаас нь хардагОдооны миний нvдээр чиАугаа их хорин нэгдvгээр зууныгАав шигээ танхай харж болохгvй.Эсэргэн их хорин нэгдvгээр зуундЭэж шигээ зvгээр сууж болохгvйЭрдмийг тэгэхдээ сурна уу, байна ууЭнэ бол чиний хэрэг охин минь.Оюун эрдмийг зэрэмдэглэж сурснаасОгт сураагvй нь дээр байдаг юм.Муу жолооч тэрэгтэйгээ цугМухар ганга уруу онхолддог юм.Онхолдохдоо бас хамт явсанОлон хvнийг сvйд хийдэг юм.Оюун эрдэм тvvнтэй адилханОгт сураагvй бол харин аюулгvйЭх орон ард тvмэн хоёртоо чиЭрдэмтэй ч зvтгэнэ, эрдэмгvй ч зvтгэнэ.Эгэл олноосоо юуг бvтээнэ тvvнийгЭнд тэндээс нь дэмжилцэх ёстой.Халуунаас тасарсан vрийн хувьдХайрт охин чамаасаа биХvн тєрєлхтний нэрийн ємнєєсХvсэх зvйл нэг байна. Сонсоно уу ?Yvрд чи хvvхэд хэвээрээYсэндээ туузтай, амандаа чихэртэйYсэрч цовхорч явахгvй ээ. МєдхєнYйл явдалд оролцох нас чинь болно.
  • 207. Аав ээжийнхээ залуу насыгАхин чи шинээр давтанаАрай гэрэлтэй, арай уужимАлтанхан єдрvvд чамд ногдоно.Над шиг зураач бол гэхгvйНайз нар шиг минь шvлэгч бай гэхгvйДамдимаа шиг барималч бол гэхгvйДашдулам шиг хєгжимч бай гэхгvй.Ер нь тэгээд охин танхил бие чиньЕртєнцийн хvний олон нарийн эрдмээсАлины нь ч сурахгvй єнгєрч болно ооАав чинь vvнд буруу єгєхгvй. ХаринСайн шvлэгчийн охины хувиар чиСайнаас сайн уншигч байх хэрэгтэй.Ойлгуулдаг зохиолчоос гаднаОйлгодог уншигч байх хэрэгтэй юм шvv.Зураач хvний vр садын хувиар чиЗураг таньдаг нvдтэй байх хэрэгтэйХvслийг нь ойлгож чанарыг нь танилгvйгээрХvний бvтээлийг хvн дvгнэж чадахгvй ээ.Яаж ч чи гоёж гангаллаа гэсэнЯс угсаагаа далдартал гоёод хэрэггvйЯмар ч ном олон хэл сурлаа гэвчЯруу сайхан Монгол хэлээ мартаж болохгvй !Энэ хэлээр аав чиньЭхнийхээ шvлгийг хэлхсэн юм.Энэ л хэлээр аав чиньЭцсийнхээ шvлгийг хэлхэх болно.Энэ хэлээр дуулж, энэ хэлээр уйлжЭнэ хэлээр онож, энэ хэлээр алдажЭцэг чинь єєрийнхєє хєшєєг єєрєєЭл Монгол хэлээр босгосон юм шvv !Азийн цээжин дээр Монгол гэдэгАугаа нэрийг сэлмээрээ сийлсэнТал шиг сэтгэлтэй уул шиг хvмvvсийнТасархай нь гэдгээ мартаж болохгvй !
  • 208. Амаржих газрын хаалганы завсраарАмрыг нь асууж ээжийг чинь уяраасанАнхны бvvвэйг манцуй дээр чиньАялан дуулсан энэ хэлийг чиГарцаагvй сайн сурах ёстой.Гажиг бvхэнтэй нь тэмцэх ёстой.Ганцхан чамаас vvнийг хvснэ.Газар доороос ч гэсэн хvссээр байх болно !НАНЧИДИЙН ШИРЭЭ ХАВЬД УНШИХ ЗАХИДАЛ (дээшлэх )Холбогдох хvний нь сонортХойшлуулалгvй хvргэх ёстойЭнэ нэгэн ер бусын захидлыгЭзний нь амнаас буулгаж бичлээ.Олон хvний элдэв намтарОволзсон баяр хvлцсэн гунигОнгон дурлал хєнгєн хагацалОхидын гоморхол, нєхдийн бахархалСэтгэлт хосын уяхан дуудлагаСэмхэн атгуулах уран захидалСэргэлэн инээдэм энэ бvхнийгШvлэглэж суухад амар билээ.Эдvгээ гэтэл тэс єєрЭнэхэн найргийг Долгор хvvхнийЭмзэг сэтгэлийн догдолуун vгээрЭр нєхєрт нь дамжуулж єгєхЗайлж болохгvй vvрэг хvлээжЗахидал болгон сийрvvлж бичлээЗарим талаар Чулуунтай тєстэйЗалуу нєхдєдєє зориулж бичлээ.Нєгєє муу Долгороос чиньНєхєр Чулуун чамдаа бичлээ.“ Хавар – зуны зааг юутай сайханХангай дэлхий цэнхэрлэн цэцэглэж байна.Хайртай нєхєр чулуун чи миньХаахна газар явнам бэ ? …
  • 209. Єєрийн чинь хойноос vргэлж ширтэхЄрєвч сэтгэлийн усан нvдэнд миньЄртєхєєс чи минь халширсан болЄгvvлэн хэлэх vгийг минь сонс л доо !Буурал болсон ч хагацахгvй гэжБуруу явсан ч хаяхгvй гэж“Бурууг хэлж зєвийг сонсоно” гэжХvн хvнтэйгээ ханилдаг биш vv.Амьдын жаргалаар жаргана гэжАсарч нэгнийгээ хайрлана гэжАлтанхан сургаалийг нь сонсоно гэжАнхан бид ханилсан бус уу.Гэтэл чи минь ямархан учраарГэрийн бараа харахыг болив.Гэргий намайгаа юунд зовоожГэм зэмтэй алдаагаа давтав ?Олон жил дамнан гуйсанОхин зєєлєн итгэлийн минь vгийгОдоо болтол чамайгаа гэсээрОвоолж vvрсэн сэтгэлийн минь зовлонгЧиний тєлєєнєє нойргvй хоножЧилж зvдэрч, ичиж гуньжЧимхийсэн хvйтэн жаварт хєрчЧинэрэм гийсэн хурц наранд халжУйлах газар нь уйлж явсанУурлах газар нь уурлаж ядсанУчирлан гуйж аргадаж цєхсєнНамайгаа чи хайрлахаа яав даа.Хамгийн сvvлд гэрээсээ гараадХарагдалгvй чи, зургаа хонолооХамгийн сvvлчийн оддыг шуурталХараа нойргvй би, зургаа хонолоо.Аагтайхан цайгаа хєргєлгvй дvvргэжАмраг чамдаа зургаа хоног зэхлээ.Аяганд чинь хоолныхоо дээжийгАмталж хийгээд зургаа хоног тавилаа.
  • 210. Yvрдийн гэсэн чамайгаа аятайхан угтах гэжYс зvсээ янзлаад зургаан єдєр харлаа.Хєнжлийг чинь засаж орыг чинь зэхээдХєлний нь дэргэд би, зургаан шєнє уйллаа.“Аав чинь шєнє ирнэ” гэж зургаан оройАлаг хонгор vрстээ худлаа хэллээ би.“Аав чинь эрт явсан” гэж зургаан єглєєАлаг хонгор vрсээ хуурч мэхэллээ.Эх хvн тєрсєн vрдээ худлаа хэлнэ гэдэгЭнгvй хvнд нvглийг зургаан хоног vйлдлээ би.Энхрий vрсээсээ зургаан хоног нvдээ нуулаа биЭрээн даавуу алчуураа зургаан хоног нэвтэллээ би.Арван таван жил чинийхээАйсуй яваа барааг баярлан харжАхуй сэтгэлд дасал болсон газруудааЗургаан єдєр би элэгдтэл нь ширтлээ.Арван таван жил чинийхээАяархан ханиасхийгээд ирдэгАниран шингэсэн чимээг чиньЗургаан шєнє би хvзvvгээ хєштєл чагналаа.Тэгтэл чи минь алга аа.Тэнгэрт хийссэн утаа шигТэнгист шидсэн чулуу шигТэр чигтээ алга болчих юм ! …Хайртайхан амраг Чулуун минь ээНайртайхан сэтгэлээс гуйн сєгдєхНандинхан гэсэн хэдэн vгийгНасныхаа янагаас сонс л доо.Энэхэн захидлыг унших цагтаа чиЭрээд намайг олохгvй юм байна гэжЭрэмшиж битгий биеэ магтаарайЭхнэр намайгаа бvv шоолж vзээрэй.Єнєє болтол чамайг мэдээгvй дээЄдєр шєнєгvй зовж суугаа юм биш ээЄєрєєс чинь єєр тоох хvнгvй дээ биЄнчин хvvхэд шиг уйлж суугаа юм биш ээ.
  • 211. Амраг Долгор гэж гэмгvй нэгэн бvсгvйАр талдаа хvлээж байгааг мартсан атлааАрхи харчихаад “Цагаан Долгор” гэжНамайг орлуулж яваад чинь би гомдох юм.Хаана наргиж унаж, шартаж явааг чиньХарснаас єєрцгvй мэдэж байна би.“Хайран чиг миний нєхєр дєє” гэжХаруусанхан бодож байна би.Амьдралын хань, vрийн минь эцэгАнхны янаг минь энэхэн хорвоодАргагvй чи мєнєєс мєний тулАлдхан биеэ зовоож чамайг гэсээр суунам.Санаж байна уу Чулуун минь ээСаяхан чи бидэн хоёрынСандал дээр ихэр од шиг зэрэгцээдСайхан гарсан цэл залуухан зураг бий еэ.Одоо би энэ зургаа хараадОлон хаврын цаадах арван найман насныОнцгойхон vеийг сэтгэлдээ дурсанЄєрєє єєртєє атаархаж суунам.Тэгэхэд би зэгс хулс шиг биетэйТэвхийсэн мєртэй, инээд алдсан харцтайТэнvvхэн царайтай гал дєлтэй …Тэнгэр минь ! (ёстой хvvхэн шиг хvvхэн байж дээ)Хvvхэн шиг хvvхэн байхдаа басХvvхэд шиг хvvхэн байсан юм уу дааХvссэн бvхэн сэтгэлчлэн бvтнэ гэжХvний жаргаагvйгээр жаргана гэжБvжиг эргэж дуу цээжилжБvтэн сайнаар ууланд авирчАмаа цэнхэр болтол жимс идэжАмьдралыг жимс шиг л санаж явж дээ !Тэр vеэр … санаж байна уу ? ЧулуунТэргvvн сарын урьхан тансагТэргэл єдєр байсан аа даа ?... ЦэнгэлдэхэдТэмцээн ид дундаа … сайхан аа !Yелсэн суудалд хvмvvс пиг дvvрэн
  • 212. Yзэсгэлэнт цэцэгс шиг эрээн мяраанYеийн хvvхнvvд нvцгэн сэлгvvцэжYзэм зажилж мєхєєлдєс шимж байсан сан.Хєвгvvд залуус бие халаалтадХvнд хєнгєн дасгал хийцгээжХvрэл шиг биеийн нь булчин зангирчХvрэн зандан шиг гялалзаж байсан сан.Олон єнгийн туг дарцагОгторгуйн наахна аяархан дєлсхийжАрван найман насны минь сэтгэл шигАгаар тэнгэр сэвгvй цэлмэг байлаа.Найман зуун метрийн кросс уралдаандНамайг тvрvvлж ирээд цэцэг гардажАмжилтдаа бvх биеэрээ инээмсэглэж байхадАнхан чи надтай учирсан шvv дээ.Тэгэхэд чи хорин нэгхэн настайТэнхлvvн мєрєндєє цэргийн погонтой“Алдар” нийгэмлэгийн тамирчин гэгдэжАлга ташилтан доор мандаж байсан даа.Ширхэг нийлэн гялбах єтгєн хар vстэйШил хангайн царс шиг єндєр гоолиг биетэйШулуун зантай чадал тэнхээтэйЧулуун чамдаа би сэтгэл алдсан даа.Амьдын диваажин болсон тэр зуныАлтан єдрvvдийг би одоо санаж байна.Ахин дахин учирч нvvр хагаранханАяархан vнсэж байсан vе єчигдєр шиг санагдана.Гэтэл арван таван он єнгєрчээГэр бvлийн маань алаг эрээн амьдралНамайг чамайг єнгєєрєє илбэдсээрНасны vд дунд єнєєдрийг хvргэжээ.Єнєєдєр би нvдэндээ нулимс хавчуулжЄнгєрсєн сайхнаа эргэцvvлэн бодож сууна.Єєрийн амсаж явсан залуу насан бусЄєр бусдын ярьсан амтат тууж шиг санагдана.Хар л даа Чулуун минь энэ жаазанд
  • 213. Хагас жилийн ємнє чи бид хоёрХамгийн бага охиноо дундаа суулгаадХаврын баяраар авахуулсан хvрэн зураг байна.Атираа тодорч мах нь шуусан нvvртэйАлжаасан дvртэй энэ хоёр хашруудад чиньАрван таван жилийн цаадах бидний дvрсАлга шvv дээ Чулуун минь !Хаа байна миний ЧулуунХар хємсєгтэй, хар нvдтэйХацар нь тэгш дух нь толигорХанхар сайхан эр чи хаа байна.Оронд нь бvдэгхэн гvлмэр харцтайОвор ихтэй бvрсгэр ширvvн царайШанаа нь хонхойж магнай нь атирсанШал єєр хvн байна. - Чулуун миньХайран тэр залуу насыгХаана гээснийг би чинь мэдэж байна.Хамгийн анхан чи согттолоо уусанТэр л ширээн дээр залуу нас чинь бий.Тэр л ширээний хулдаасан дээрТэнд эндгvй архи пиво асгажНорсон шvдэнз дутуу татсан тамхиНовширч vлдсэнийг санаж байна уу.Яг л тэрэн дунд чиний миньЯлалтын сахиус шиг залуу насанЯнаг дулаан сэтгэл, нэр тєр чиньЯруухан хурц цог жавхаа чиньЄєрт чинь мэдэгдэлгvй vлдсэн байна.Єнєє болтол чи тэр л ширээнээсЄнхрєх утасны сул vзvvр хєвєх шигЄчнєєн жил єєрийгєє хєвсєєр явна.Гайтай нэг єглєєг сэтгэлээсээ биГаргая ч гэсэн гарч єгєхгvй юм Чулуун миньГанцхан эмзэг єдєр бvхэл амьдралыгГан хутга шиг шархлуулдаг юм байна шvv дээ.Алсын аймгаас найзыг чинь ирнэ гэж
  • 214. Алтан одтой коньяк хэмээх сархадАвдрандаа хадгалсанаа даа бид хоёр(Архи тэгэхэд ховор байсныг яана)Єдєр дунд би ажил уруу чинь утасдсан сан- “ Єнєєдєр ажилдаа ирээгvй” гэж хариу сонстсон сон.Єглєє нь чи ажилдаа яаран гарсан сан.Зуны нар шиг чиний минь дvрЗуу дахин єнгє орон санагдажЗуурдын осолд єртєє юм уу гэхээсХоёр нvд минь харанхуйлж билээ.Yдээс хойш ажлаа ч хийж чадсангvйYvгээр тvvгээр асууж сураглаж ядаадYvдтэй бvхнээр эрж шагайж цєхєєдYдэш нь гэртээ уйлан хайлан буцсан санАрван хоёрдугаар сарын хорин хоёрныхоос ч илvvАймшигтай тийм урт шєнийг би vзээгvйАажимхан цохилох цагийн цохилт бvхэнАварга хvнд сvхээр зvрхийг минь цохих шиг …Нам гvм єнгєрєх агшин хором бvхэнНас биеэс минь чимхэж аваад явчих шигХацар дээгvvр бємбєрєх нулимс бvхэнХайран залуу vе минь урсаж байх шиг бодогдсон.Анхны хvv минь тэгэхэд хэвлийд байсан шvv дээАлжааж чилэхдээ би хэвтэж амжилгvй vvрэглэжАягыг чинь зэхээстэй, хоолыг чинь халаагаастайАвиа чимээ чагнасаар би зогсоогоороо унтсан.Гэтэл чи маргааш єглєє ньГэрийнхээ хаалгыг маажиж малтанДайнтай киноны шархадсан хvн шигДаанч хачин амьтан орж ирж билээ.Ариухан зvс чинь зэвхий даан цайрчээАлагхан нvд чинь зэс мєнгє шиг улайжээ.Амраг ханиасаа айн сэжиглэхАнхны сvvдэр тэгэхэд намайг дайрсан юм.Урьд хаврын дунд сарынУрьхан салхи шиг байсан амьсгал чиньУусан архи татсан тамхи хоёрын
  • 215. Угаартаж унамаар аягvй vнэр ханхлуулжЖаргалын минь дайсан болсон тэр vнэрЖаахан зvрхийг минь сархдын зvvгээрЦээжийг минь хамгийн тvрvvчийн уураарЦэнгэлийг маань гоморхлоор хатгаж билээ.Зуурдын осолд ороо болов уу гэж чамайгааЗуу дахин бодож уйлсан сан єчигдєр ньYнэхээр чи зуурдын осолд єртжээYнэн амьдралаа хєнєєм хvнд осолд оржээ.Аягvй vгээр чи намайг загнажАрхи нэхэж шаазангаа хагалсан.Авдрын тvлхvvр гараас минь булаажАвах зуураа бас унатал минь тvлхсэн.Надад зовлон чамд цэнгэл болсонНанчид хэмээх умдааны эхний салхиНам гvм гэрийн маань босгыг тэгж алхсаанНайдаж итгэж явсан сэтгэлийг минь тэгж алсаан !Асар удалгvй би хvvгээ тєрvvлэх гэжАмаржих газар чамаараа хvргvvлж очихдооАхиад битгий уугаарай гэж хvvхэд шигАргадаж ядан гуйж байсныг санана уу.Долоо хоног би тєрєх тасагт байхдааДотроо vргэлж чамайгаа бодсон сонХамгийн хэцvv євдєхдєє бурхан шvтээн шигХайрт чинийхээ нэрийг хашгиран дуудсан сан.Хvvгээ “Баяр” гэж бэлэгшээн нэрлээдХvй нь цєглєсєн дор гэр єєдєє яарсаанХvйт оргиж сархдын vнэр ханхалсхийсэнХvнийх шиг гэртээ би єєрийнх гэж орсоон !Шилний чимээ, инээд, хараал долоо хоногШингэж тогтсон єрєєний агаарыгШингэн дуугаар vр минь тэгэхэд сvлжШинэ vеэ хоосон лонхны чинь дэргэд тунхагласаан !Олон жилийн ємнє архины дээжийгОочиж эхэлсэн анхны єдрєєс чинь
  • 216. Омог зориг тєгс эсэргvvцэн тэмцсэн сэн биОдоо болтол чи минь уурласаар яваа болов уу.Анхны босгосон амьдрал жаргалаа харуусажАлаг vрийнхээ алтан маргаашийг хамгаалжАриун vнэн сэтгэлийн аргаа барсан уураар биАрхины зовлон мэдэхгvй мєн ч их зовоогоо доо.Яая гэх вэ ? эхнэр болгон ингэдэг хойно.Яваа яваандаа элдэв зовлонгий нь ухаарчЯриа цуурхал хэл амнаас хамгаалжЯнаг нєхєртэйгєє хуйвалдаж хvртэл сурдаг юм.Ханийг минь уруу татах нь гэж айхдааХамт уудаг нєхдєєс чинь чам юугааХарамлаж элдэв муухай ааш гаргаадХар толгойгоо цайтал тэдэнд муулуулж суудаг юм.Архидахаар гарахад чинь сэтгэлийн зєнгєєр мэдээдАргадаж саатуулж ядаад гэнэтийн уур хvрч- Ахиад битгий шагайгаарай гэж ! хаалгаа хаахдааАраас чинь шороо цацмаар байдаг сан.Уур яах вэ мєчийн дараа л намданаУугаад нєгєєх минь яаж яваа бол доо гэжУнаж тусаж, хєлдєж бэртээ болов уу гэжУйлан єрєвдєн чамайг эрхээр гардаг сан.Таньдаг улсаас ичиж чамайг эрээгvй юм шигТайван баясгалантай явах шиг хэцvv юмгvй сэн.Тарчлан зовж мєрєєсєж явсан сэтгэл миньЧамайг хармагцаа гэнэт хувьсан уурладаг сан.Хумсын чинээ ч амралгvй миний яваа энэХувийн жаргалаа бодоод vvний байгаа энэ.Хайран ч сэтгэл минь гэхээс уур минь хvрчХамаагvй загнаж явсныг минь уучлаарай.Уух цагтаа гэртээ чи уу ! гэжУусан хойноо гэртээ чи бай ! гэжУчирлан гуйж архи дарсыг чинь зэхээдУнах шартах гэгчийг нvдээрээ би vзсээн.Бvлэглэж уудаг нєхєд чинь манайд цуглаадБvтэн хороо цэрэг шиг нижигнэж байхадБvгчим vнэр тамхины утаа хоёроос
  • 217. Хvvгээ тэврээд би хавчигдан зайлж байсаан.Заваарч гvйцсэн єрєєг нойроо хугаслан цэвэрлэжЗадгай мєнгєє хамж шарыг чинь тайлж єгєєдЗахиж зєвлєх vгээ нулимстай хольж хэлээдЗасрах болов уу гэж мєн ч их горьддог сон.Сайхан сэтгэлийн минь халуун дєлєн дээрСархад асгаад чи олон удаа унтраасанСав бvхэн єєрийн хэмжээ байдаг гэтэлСархад уусан хvнд хэмжээ байдаггvйг мэдсэнгvй.Архийг чинь гарах бvхэнд чамдаа биАхин давтахгvй байх гэж мєн ч олон итгэжээ.Ахин уух бvхэндээ намайгаа чиАль сайхан vгээр тун ч олон мэхэлжээ.Дархан амьдралын vнэт эрдэнэ шиг холбоогДарсны бєглєє анх vхэр буу шиг буудсан даа.Дахин эвлvvлэх гэж би мєн ч их ядсан дааДахин эвлvvлсэн бvхнийг чи ч их эвдсэн дээ.Гэхдээ би Чулуун чамдаа єшрєє нь vгvйГэргийн хувиар шулуун хайраа зориулсан хэвээрГэгээн наран доор гэрэлт нvдээрээ харжГэнэн сэтгэлээ єгсєн хойно єєр хэндээ гомдох вэ.Уруул давж бусдын сонорт алхсан vгийгУурга цалам хаяад ч буцааж авдаг ёсон vгvй.Уян халуун хайрыг минь эрvvл цагтаа асаасан хойноУмдаан хэчнээн хvчтэй ч унтрааж чадах учиргvй.Надад хэлсэн vг чинь зvрхнээс минь уяатайНамрын шєнє сойсон хvлэг морь шиг бємбєлзєнНам гvмийг эвдэж ууган хайраараа vvрсэжНаалинхай vгсийн туураараа сэтгэлийг минь цавчиж байна.Yнэн итгэл хугаралгvй зуун тvмэн удааYглэж чамдаа хэлсэн зvй ёсны vгс миньYхэх сэхэх хоёрын чинь шийдийг хамгаалан тулалдаж байна.Энэний минь хариу болгож наддааЭнхрий нєхєр минь чи юу хийж яваа билээ ?Эрхэм нєхєд, албан газар, шударга ёсыгЭргэцvvлж бодооч! Намайг санаач !
  • 218. Хатуу сархдаар єєрийгєє зугаацуулжХалаасан дахь мєнгєє тоолон зарахдааХайраа єгч хойноос чинь ширтсэн минийХалуун нулимсыг чи тоолон зарнам биш vv !Чадалтай цагт мєнгє яахав олдоно.Чамайг гэсэн сэтгэл тvрийвчин дотроос олдоно гэж vv !Хундаганд мэлтийж байгаа эхнэрийнхээ нулимсаарХувьхандаа чи минь цэнгэн жарганам биш vv.Амраг нєхєр минь миний vгийг сонс л дооАрхинд бус надад чи хэрэгтэй.Амьдралдаа, эх орондоо чи хэрэгтэйАлаг vрдээ єєртєє чи хэрэгтэй !Исгэлэн ундаа хэдий амттай гэвчЭх орныхоо итгэлийг хундагалан ууж болохгvйЭр нєхєд наргих хэдий аятай гэвчЭр хvний сэтгэлийг худалдан ууж болохгvй.Орчлон хорвоог чагнаж байхад “ Хайртай “ гэж хэлсэнОхин хонгорынхоо итгэлийг чи хугалах ёсгvйОлдсон энэ насаараа дэнчин тавин байжОролдож босгосон амьдралаа чи нураах ёсгvй.Хvнээс олдошгvй хайрыг уруул дээр минь андгайлжХvчин буурай биеийг минь хvслийн галаар улайсгажНэлэнхий орчлонгийн хувь заяаны нvдэн дээрНэгэн биеийг минь хоёр болгосоноо мартах ёсгvй.Энэ хvvхэд чи бидэн хоёрынЭн чацуухан биений амьд хэлтэрхийЭргээд хожим, єнєєдрийн маань амьдралдЭрс хатуу дvн тавих шvvгч маань биш vv !- Аав минь яасан бэ ? гэж том болоод зайлшгvйАсуун тулгахад нь би юугаа хэлэх юм бэ ?- Архинд ороод гудамжны булан дэрлэжАдгуус шиг нєхцсєн ! гэж хариулах гэж vv.- Yгvй ! Чулуун минь яасан ч vгvй.Yг гэдэг баян vйлс гэдэг арвин чYvрдийн жаргал элэгдсэн чинийхээ тухайYрд нь би тийм vг хэлж чадахгvй.
  • 219. Ирээч Чулуун минь хvvхдээ хараачИжилдэн шуугилдаад гэрт гадаагvйИх галын оч шиг бужигнаж байна.Ийм амьтдыг хайхрахгvй байж болох уу.Гулсан єнгєрсєн он жилvvдийн архиваасГучин євлийн цаадах хvvхэд насыг мааньАвчраад дэргэд минь тавьсан юм шигАмраг чи бидэн хоёр дахин тєрсєн юм шиг.Хvvхдvvд минь юутай сайхан харагдана вэХvнийг бий болгоно гэдэг бага хэрэг гэж vv.Хvчээ тавьж эднийгээ бойжуулах хэрэгтэй биш vvХvндэтгэж эднээсээ бас зовох хэрэгтэй бус уу.Эд нар чинь чи бидэн хоёрын алдаагЭцсийн єдєр ялган тунгаах хvмvvсЭд нар чинь чи биднийг тєлєєлєнЭсэргэн зуунд биднээр овоглон очих хvмvvс.Аугаа их хорин нэгдvгээр зууны анкетанд чамайг“ Аав минь архичин “ гэж бєглvvлэх гэж vv.Аугаа их хорин нэгдvгээр зууны анкетанд намайг“ Аавыг минь татаж аваагvй “ гэж бичvvлэх гэж vvYгvй ! Чулуун минь хань ижил минь.Yр хvvхдээ чи бид тєрvvлээд зогсохгvйYнэн ёс тvvхийн ємнє хариуцажХvн шиг хvн болгох vvрэгтэй.Хоорондоо бид амьдарч чадаж байжХожим эднийг амьдарч чаддаг болгоно.Хожмын ємнє чи бидэнд их шалгалт байна.Хонгор минь ир … Наддаа ир !Халуун биеийн хэлтэрхий vрээ гэсээрХайрт чамайгаа хvрээд ирнэ гэсээрХамгийн сvvлчийн оддын шуурталХараа нойргvй би зургаа хонолоо.Аагтайхан цайгаа хєргєлгvй дvvргэжАмраг чамдаа зургаа хоног зэхлээ.Аяганд чинь хоолныхоо дээжийгАмталж хийгээд зургаа хоног тавилаа.
  • 220. Yvрдийн гэсэн чамайгаа аятайхан угтах гэжYс зvсээ янзлаад зургаан єдєр харлаа.Хєнжлийг чинь засаж орыг чинь зэхээдХєлний нь дэргэд би, зургаан шєнє уйллаа.Хайрт минь ир ! Наддаа ир !Хараад ханашгvй vр хvvхдvvддээ ир !Хатуу сархдаа орхиж хундагыг ньХага шидчихээд эр хvн шиг ирээч !ЗАЛУУ НАС МИНЬ МАРГААШ ДУУСНАОршил (дээшлэх )Хавар зуны мєєгний мананд тєєрсєнХангай нутгийн бор болжмор явлаа би.Хайлаас модны ногоон мєчирт туялзанханХатан дэлхийд хувийн дуугаа дуулж нэгэн явлаа би.Зvйдэл vгvй торго шиг, номин ногоон дэлхийЗvрхэн толио шиг навчнаа мєнгєн ус шиг бємбєлзєхЗун – дагинын нулимсыг мєнхийн юм гэжЗуун найман хоног жиргэж нэгэн суулаа би.Цээлийн загас зvvрмэглэх, гvн тунгалаг єглєєЦэнхэр дурдам мєрний гучин гурван тохойдЦэвэр танхил бvсгvйн хувин барин гунхалзахыгЦэцгээс наахнуур бодон, хайхраа нь vгvй явлаа.Идэрхэн ээжийн гэзэг шиг, зуны бараан шєнєєрИдтэй дурлалын шивнээ, зуун долгионд тархажИхэмсэг хангай нилдээ, сэтгэл алдран тачаахадИрэх єдрийг бодолгvй, хєлчvvрч нэгэн цэнгэлээ би.Аяа тэгтэл єдєр гэдэг єрсєн ирдэг байна.Аугаа байгалийг захирсан хаан болон мєнхжижАмьдрал єєрєє бидэнд хар цагааныг хослууланАваа єгєє хоёртоо хоногийн тоо тогтоожээ.Ууган амрагийн хємсєг нууц болзоонд даллах шигУян ялдам бєхєлзєх хайлаас модны мєчирУлирах хоногийн эрхэнд бэрсvv тогтон хєшижУран ногоон навчсаа ганцхан орой сэгсрэв ээ.
  • 221. Шингэн сувдан дvрээр бєнжигнєж байсан шvvдэрШилэн хяруу болж зvрх хайрам цавцайв аа.Ширэг ногоон хангай намрын салхинд хєрвєєжШирvvн гилим хивс шиг навч ч vгvй барзайв аа.Хvний, єєрийн сэтгэлийг жигнэж vзэн хэлбэлзэхХvсэл хайрын дэнс шиг хvvхэн хонгорын мєрХангайн голын тохойгоос vvрийн зvvд шиг арилжХатир дундаа зогссон мєсєн долгио гялалзав аа.Хvйтэн цагаан саран уулын сэрвээ хадарчХvнд бараан шєнvvдийн уг шагийг огтолсоорХvн байтугай морины зvрх шимшрэн янцгаахХєхєє євлийн жаврыг шєнийн парадаар авчрав аа.Yvрээ ч засаж амжаагvй єнчин бор болжморYvр цvvрийн салхинд хэлгvй болтол чичрэв.Yглэн дуулах шvлэг хєлдvv бадгаар жагсажYе тэнгийн нєхдийн халуун сонор уруу гулсав.Нэг – (дээшлэх )Тоостойхон хорвоогийн алтан зул цэцгэн болжТоотойхон хоногтоо адтайхан дэлбээлсэнАавын хvvгийн жавхаа залуу халуун нас миньАлив, наашаа суу, энэ хундагыг єргє !Єтєл энэ биеийг минь шинэ цусаар сэлбэжЄргєн нарийн судсыг минь шvлэг найргаар тэлжЄдєр дундаар дэлгэрсэн Бадамын цэцэг шиг явахдааЄмнє зvгийн тал дунд Гvмдайн цэцгийг гишгэлсэн.Аяа залуу нас минь чи бидэн хоёрынАрга ч vгvй салах сvvлчийн єдєр туллаа.Амсар мэлмэрэх жvнзнээ шингэн алтыг хэмжижАй чєлєєгvй vерхсэн нарлаг єдрvvдээ дурсъя !Хєвvvн балчир цагийн минь гvн нойрыг сэрээжХєдсєн дээлийн доороос ган сэлэм шиг ширээжХєдєє талын хvйсэнд гар барин золгожХєрстийн халуун цэнгэлд намайг хєтлєн алхсанОмголон залуу нас минь чи бидэн хоёрОгторгуйд шувуу болж, усанд загас болжОрчлон хорвоод салхи залгисан хєвvvн болж
  • 222. Олон сайхан найзынхаа хамар сєргєж явлаа.Дардан замын энгээр шєнийн хотыг тойрчДавхар ширэн улны шєрмєс утсыг тасарталШинэхэн хар шаахайг ханз гишгэн алхажШингэн дуутын хаалганд тvгжээ тэсгээхгvй явлаа.Євлийн тvрvv сарын хорин тавны vдэшЄтгєс буурлын єргєсєн хоргот зул шиг туяарчЄр л зvрхэн дунд шампанск дарс шиг хєєсрєхЄвчин адил хvслийн шазруун аагаар дvрэлзэжБvхэл хорвоог тvймэрдэм халуу шатаж явахдааБvжгийн танхимын шалнаа шєнийн танго хатирчБvлтэгнэнхэн гэрэвшсэн зээрийн янзага шиг охиныгБvтэн сайны vдшээр дуун алдуулж явлаа.Газар дэлхийн онгон болсон зvрхийг ньГалзуу хvслийн онгод орсон vгсээрГартаа атгасан туялзуур жад шиг хатгахдааГанзай дарсанд согтсон дээрэмч адил явлаа.Yе тэнгийн нєхєдтэй vймээн дундаа мансуурчYйсэн бєглєєнvvдээр vхэр буу шиг буудажYйлс бvтээлийн тэнгэрээ цоолж нэгэн явахдааYvлэн чєлєєний нарнаас халуун байжээ. Шvтээн минь !Дєрвєн есийн хvйтэнд энгэр яран тэмvvлжДєнєн согоо адил эрхэм бvсгvйг сєгдvvлжДєвчигнєж бvхий цагтаа шvлэг – сэтгэл хоёрынхооДєлєн дээр нь би хорзыг нэрж явлаа.Мєнгєн жvнзтэй хорзоор хvний зvрх алдруулжМєн ч олон амьтныг уйлууланхан орхиж явжээ.Мєрєн дээрээ vvрсэн хувь заяаныхаа ачаагМєн ч олон газраар цувууланхан тарааж хаяжээ.Алив залуу нас минь, сvvлчийн хундага єргє !Алдаа ихтэй замынхаа сvvмийх энэхэн даваандАрван гурван жилийнхээ сvлдэн дуулал болсонАманцар нэгэн найргаар хєшєє босгоод салъя.Yдэш шєнийг ялгалгvй намайг донтуулж явсаарYрчихээ алдсан чамдаа гомдоо нь vгvй – Баярлалаа !Yvр – цvvрийг хайхралгvй, “пvрштэй чєтгєр” шиг босож
  • 223. Yvлгэрдэж явсан биед минь чи гомдохгvй биз ээ !Арван оны хойно миний охинд очихдооАавын нь явсан замаас давуулуулан гишгvvлэхдээАрхи шvлэг хоёроос єєр бэлэг гардуулаарайАлив миний залуу нас … маргааш єглєє салъя даа !Хоёр – (дээшлэх )Залуу цагийнхаа алтан єдрvvдийн шугуй дундЗагал буга шиг сэтгэлийн єнгє ижилдvvлсэнЗадгайхан цэнгэл яруухан шvлгийн найзууд миньЗав гаргаж даруухан ширээнд минь морилно уу !Тавхан vсгээр “нєхєд” гэж холбохдоо биТаван тивийг гар доороо холбосон юм шигТаван хуруугаа зvрхэн дотроо атгасан юм шигТайван болоод ихэмсэг бардам явлаа.Сэтгэлийн минь оч итгэлийн минь од болсонСэргэлэн нєхєд минь залуу насыг минь vдэжСэргэх гандах хоёрын хар цагаан зааг дээрСэржим болгон єргєх шvлэг хураа хайрла.Уйтгар ихтэй vеvvдийн уй ганихралыг хєєжУран цэцэн бодлоор ухаан бодлыг минь нєєжУушгийн халуун судлууд шиг нийлэн дассан та нарынУянга сайхан шvлгээс амтлах хэмжээ дутуу байна !Алтайн цас нурмаар инээлдэж явсан та нартайгааАагим зун шиг насны сvvл сарын шєнєєрАхин нэг бужигнах зураг тавилан дутуу байна.Ам цуурам нижигнэх зуурдын жаргал vлдээд байна.Залуу насан явчих маргаашийн цаад єдрvvдэдЗагал буурал тэргvvнтэй бvрэгхэн дорой євгєндГал шиг шvлэг, тал шиг сэтгэлээ яаж ойлгуулах юм бэ ?Ганцхан vдэш vлдлээ, одоо ярилцаж авая !Зуу зуун шєнєєр хорвоог ичээж явсанЗуны дэлгэр инээдэм одоо надад хэрэгтэй байна.Зуур зуурхан алдаагаар хотлыг шvvмжилж явсанЗугаатай сэргэлэн философи, єнєє надад чухаг байна.Давирхай тvрхсэн бамбар шиг халуун магтаал хаа байна.Дагзан дундуур буулгах хараал зэмлэл хаа байна.
  • 224. Дампуурч явсан паян алиа наргиа хаа байна.Дараа нь надад хэрэггvй би єєр болчихно.Болхи даруу гудмуудаар хувийн эргvvл хийжБор л хоногийн тэнгээр эрх чєлєє исгэрчБодлого багатай явсан эр нєхєр чинь маргаашБодгаль дvрийг сахиж єрхийн тэргvvн болно.Давхар єрєєний мухарт гэрийн халаад нємєрчДалай ламын шуумал шиг гэдийн ярвайж суугаадДавилуун зантай эхнэрээр vvд хаалгаа мануулжДангинасан тvгжээн цаанаас “завгvй !“ гэж хариулна.Арави бурхны дайтай бvvдгэр тэр єрєєндАтархан залуу насны бvдэгхэн ч мєр vлдэхгvйАрхи нєхєд хоёроос vvрдийн чєлєє гуйсанАхимаг буурай би чинь гэрийн Богд болчихно !Эр хvний насанд заавал учрах жамтайЭмгэнэлт тэр vе маргааш эхлэх нь лавтайЭрхэм хонгор нєхєд минь хундага юугаа єргєеЭнэ сvvлчийн vдшийг та нартайгаа єнгєрєєе !Yхэр чулууг сvлжсэн уулын олон горхиноосYер харгиа нь татарч нэг нь ийнхvv зогсох ньYлдэж байгаа бусдыг нь нэртэй том мєрєн болгохYе цагийн аяс нэгдэл зориг хэрэгтэй шvv.Элбэг найрын далайгаас зам гажин хоцорчЭрэг ирмэг газарт зангуу хаян буусанРэнчиний дунд хvvгийн залуу явсан єдрvvдийгЭцэс хожим та нар заавал дурсах нь магад.Аяа тэр єдєр шvлгийн унаган нєхєд миньАлдрын ширээг чинь тойрсон сандлаас нэг нь онгойно.Алтан сархдаар дvvрсэн хундаганаас нэг нь vлдэнэАлтайн хасагийг элэглэдэг гитар хєгжим дуугай байна !Єдєр єдєрт нь таталсан зугаа наадмын шvлэгЄнгє солгой ч гэсэн шvлгээ унших хоолойЄрвєгєр шар сахал аль аль нь эзгvй байна.Єнєєх Чойном алга аа гэж зvрх чинь тэгэхэд шивнэнэ .Гурав – (дээшлэх )
  • 225. Идтэй залуу насныхаа байгаа дээр нь амжижИрvvл тулааны талбарт дайсан чамайгаа дуудъя.Ирмvvн цовоо єдрvvдийг минь дарж байсны шагналдИйм хvн явлаа гэдэг тэмдгээ зvрхэнд чинь vлдээе.Арван хаврын тооцоот миний хvндэт дайсандАмь шиг хайрлах ширээгээ мєчийн тєдий орхиод ир !Аялгуут шvлгийг минь сvлбэдэг улаан харандаагаа бариад ирАр л хонгоор шивнэлдсэн бараан vгсээ vvрээд ир !Тєрсєн энэ биеийг минь илдээр сийчсэнээс єєрцгvйТємєр vзгэн заазуураар шvлгийг минь хэрчиж суухдааТєрийн нэрийг барьж шударга нэгэн шvлэгчийнТєвшин цагаан сэтгэлд юу унагааснаа хар.Эрээн хивс дэвсэж хvрэн мебель тавиагvйЭвхдэг толины ємнє хvvхдийн тоглоом єрєєгvйЭгэл даруу єрєєнд минь хvний сайн нь цувсаарЭлэгдэж муудсан шал дээр хєл тавин морилж vз.Єнгєт чулуун шалтай хаан ордноос эрхэмЄргєст дэлхийн шvлэгчийн хаалга татах хэргэмЄєрт чинь дахиад олдохгvй – хайрт дайсан минь чиЄчнєєн их азтайгаа дотроо санаж vлдээрэй.Таван жилийн хугацаанд харийн ном заалгаагvй биТаван мянган настай халх тvмний цэцийгТансаг баян дорнын хатир жороо шvлгийгТалын малчин ааваараа хэлvvлж єссєн шvлэгчАлдар гавьяа нурахаас айгаа нь vгvй явахадАмьдрал жаргал тарахаас ичээ нь vгvй байхадАлбан тушаалын тєлєє зэвтэй хутга ханцуйлжАлтан гургалдайн хоолойг чичихээс чи зовсонгvй.Хvндэт дайсан минь гэвч чамд би хайртайХvлэг морин адил чамайг би унажХvvхэд багын оюунаа чиний хvчээр єсгєжХvний нийгэмийн дотор сvvдэр байдгийг ухаарсан юм.Єстєн дайсан маань нялх шvлгийг минь хєнєєхєєрЄсгий даран мєрдєж байгааг сэтгэлдээ сэрэмжилжЄдрєєр бус цагаар хурд мэдэн урагшилжЄнєр тvмнийхээ цэцийг хайрлаж хамгаалж сурсан юм.Хурд ихсэх тусам арын тоос ихэсдэг юм.
  • 226. Хуйлран гарах тоос минь дайсан та нар билээ.Тэртээ холын хvмvvс ч их тоосыг хараадТэнд нэг юм хурдалж явна гэж хэлvvлэлтгvй мэднэ.Дайсан чиний хvчээр би єдий болтол ахилааДаяар олонд нэрийг минь чи тарааж єглєє.Дахиад чи хувь илvv чадалтай болоочДарж орхиод би хорвоогийн сонгодогтой нийлье !Дєрєв – (дээшлэх )Ганцхан шєнє vлдлээ, цадиггvйн хэмжээ дуусавГазарт тvгсэн одод минь, гийгvvлэнхэн соёрхоочГантай хэт шиг насны минь сvvлчийн чєлєєт єрєєндГалтай залуу цогцсоо гаргаж нэг мялаагаач.Аяа тэр залуу насыг та нар мэднэ шvv дээАлаг нvдний чинь харцанд бие мэдэн єртєжАмьд бурхны хишгийг хvртээх ёстой цэцэгстАвтобусны талон шиг толгой дараалан тvгээжБутархай мєнгє шиг vнсэлтээр хариу шагнуулж явахдааБуурал ихсээс ичсэнгvй булбарай нялхсаас зовсонгvйБудант энэ vеийнхээ цэл залуу хэвлийдБурхан чєтгєрийн эрлийзийг цутгаж байсан бус уу ?Зvс таних, танихгvй, янагийн олон тэнгэр миньЗvрх гэгчээр чи бид тоглоом шиг наадажЗvлэг ногоот зуны цэнхэр буданд хєлчvvрчЗvvд нойрын онгод шиг цэнгэж явсан бус уу ?Хорвоо дэлхийг жиндvvлсэн хоёр одны тохиол шигХотын єргєн зээлээр хотолзонхон гунхажАлаг цоохор махтай газрын зураг шиг хуушуурыгАмьтны тоосон дунд хуваалцаж явсан бус уу ?Буурал алаг таксины арын суудалд тэврэлдэжБужигнаан ихтэй хотоос алсын уул уруу зугтажБургаас модны гvнд амьдын жаргал эдэлжБуян нvгэл хоёроор тоглож явсан бус уу ?Шилэн торго адил залуу зєєлєн цогцсыгШимэн vнсэж байхад цээр хориг байсангvйШив шинэхэн зуны vvр цvvрийн шvvдэр шигШиврэн гарах хєлсєнд минь нvvр угаахаас буцсангvй.
  • 227. Одоо тэгвэл алдрай минь миний улирал солигдлооОнгон зуны шєнє шиг бараахан vсэн дунд миньОдон солир зуржээ ! би чинь явах боллоо.Орхин одох цэнгэлтэйгээ салах ёсоо гvйцэтгэв.Хорвоог гижигдэм танхил уяхан нуруугааХорасан тахир сэлэм шиг нумлажХоёр мээмээрээ уушиг зvрхийг минь тэмтэрчХорзын дээжийг чи уруулаараа над уулгаач !Ширмэн єнгєтэй хорвоод алтан хадаас шиг явахдааШилэн болор жvнзийг шимж амталж ханалаа.Шим сайтай сархдын зvрх тvлэм дээжийгЧиний амаар дамжуулж хvртэх нэгэн дутуу байна .Нанчдын ааганд би согтоё. Алдрай минь зєвшєєрНадаас харин чи согт алагхан нvдэн миньНасан залуугийн сvvлчийн дуслыг шавхан шимжНавчин улааны тамгаа хvзvvнд минь дарж хайрла.Улаа єртєє дамжсан их тєрийн зарлиг шигУлаан тамга даруулсан хvчин тєгєлдєр хvнУяхан та нарын сvргийг уйлууланхан орхиодУймраа євгєний замаар салжилж одоход амар.Сормуусан цаанаа инээж дуугvй битгий суугаачСогоо сайхан дvрээ нvцэглэнхэн харуулаачСохор заяат орчлонгийн хєлгvй цэнгэлийн дээжийгСогтууранхан амталъя. Надаас чи автугай.Залуу нас минь маргааш vгvй болно.Залуу цогцсын хэмжээ маргааш бас дуусна.Заарын vнэр, янагын амт, хайрын галЭнэ шєнийн орноо цагаан даавуун дотор vлдэнэ.Ав, хонгор минь, ав, чиний мэдлийн юм шvv.Аадрын vvл шиг шивэрч эх биеийн чинь дээгvvрАхиад яруу найрагчийн залуу нас бvрхэхгvй!Аяа тэгэхэд зvрх чинь ганцхан намайг vгvйлж мэднэ!Yгvйлэн vгvйлэн санавч янагийн домен зууханд чиньYнэтэй залуу насаа багц багцаар нь шатаажYнсэн тамшаах аманд чинь диваажинг амлуулж явсанYvлэн чєлєєний наран ахиж чамд харагдахгvй.Харин чиний зvрхнээс, рестораны хундаганаасХаранхуй шєнийн гудамжнаас, эзгvй хээрийн бургаснаас
  • 228. Хаш цагаан орны эргvvлж хаясан хєнжлєєсХалуун залуу єдрvvдийн шvлгийн мєрvvд сонстох бий !Ухаан алдам хайрын мєнхийн усаар бичсэнУурга алдам шvлгэнд миний залуу нас бий.Уужим энэ дэлхийд нэг хvн залуу явсан юм ! гэжУяран сонсох болгондоо санаж яваарай алдрай минь !БИ(Ирээдvйд илгээх захидал) (дээшлэх )Залуу насны цусыг, хєгшрєх насны хєлсийгЗарцуулж дусал дуслаар нь тоолсон.Зарим нь оносон, зарим нь алдсан, зарим нь бvр тєєрсєнЗадгай шvлгvvд бол та нарын юм !Та нарт єргєх миний бэлэгТа нарын эрин vед тєлєх миний тєлбєрТа нарын нийгэмд тавих минийТайлан илтгэл, танилцуулах хуудас, хєшєє дурсгал мєн.Эгэл ардын эгэл шvлгэнд миньЭсгэсэн оёсон гоёл байхгvй.Эрээлсэн будсан чимэг байхгvйЭрээгvй бялдуучлал, гvтгэлэг байхгvй.Энд миний дотоод ертєнцийнЭхлэл тєгсгєл, эвдрэл хєгжил, хур тогтоц бий !Буруу ч бай, зєв ч байБусад хэний ч гаргаагvйБудаагvйБудгийг нь халцлаагvй миний єнгє бий !Миний шvлгийн царМиллиметрээр ч юм уу, километрээр ч юм ууНарийн єргєн ямар хэмжээг хамарсан байваасНамайг харах телевизийн дэлгэц тэр !Оршил буюу омгорхол дууслааОдоо намайг харцгаа !1. Миний нэр (дээшлэх )
  • 229. Євєг минь Монгол, омог минь БоржигонОвог минь Ренчин, єєрєє би Чойном.Хvрдний маань шиг энэ зургаахан vсэгХvлээх газрын цонхны тоосон дээр байлаа.Хvндлvvлж номын нvvрэн дээр,хараалгаж ялын тогтоол дээр байлаа.Хvvхний аманд заримдаа тарни болсоорзаримдаа хараал болсоорХvнд цагт нь мєнгє болж ч явлааХvvхдэд нь овог болж ч явлаа.Хэрэгцээний бутархай мєнгє шигХээгvй мєртєє чухаг нэр болжЖараад оны эхээр УлаанбаатарынЖаал хvvхнvvдийн халаасаар дvvрч байлаа.Хот газрын хагссан залуустХоолны оронд хоол, цайны оронд цай болжГанц номны минь тєлєє хоёр залууГараа тулгартал зодолдож байлаа.Оюутан дvv нар миний нvдээрОлон хавар хийрхэж явлаа.Олон vдэшлэг дээр миний нэрОдтой барилдсан бєх шиг цоллуулж явлаа.Орох бороо шиг алга ташилтаар шагнуулжОвоо байлаа.Одоо ч хуучраагvй байна.Олон арван, зуун, мянган жилийн хойно чОгцорч бvv хуучраасай гэжЭнэ зууныхаа нэрийн ємнєєсЭрхбиш би хvсэх байна.2. Аав бидэн хоёр (дээшлэх )Нэрийг минь хайрласан хvн – АавНэгэн биеийг минь заяасан хvн – АавНээгдэж амжаагvй єргєст цэцгийг орхиодНэн эрт явсан – Миний Аав !
  • 230. Цанид номын тарнийн vсгээрЦаст Гималайг давуулан авчирсанХvн бvхэнд байдаггvй нэрийг баруун чих миньХ.Цэрэнсодном бус ГилогринчинээсХэлж єгсєн юм гэсэн( Санавал аав минь тэр зvгийн номдСаяхны оюутнаас арай дээр байсан байлгvй )Сар жилvvд тэр vеэс хойш улирсаарСахал ургаж би гучин намрыг vджээ.Эргэж бодоход миний бага насЭрээн бараан болоод уйтгар гуниг ихтэйИлчилгvй нvvдлийн зэрэглээт зам дээрЭрт єнчирч орой бойжсон байна.Аав минь, хєєрхий аав миньАмьдрал хэмээх сархдынАлтанхан аягыг таАрай эрт хємєрч дээ !Эрт намайг орхижЭэжийг дvv нарыг минь орхижЭдvгээ би орхисон настай чинь чацуу болоодЭл зэрэмдэг шvлгийг хэлхэж сууна.Алаг vрийн элэг євєрлєсєн болохоорАавдаа би эгэлгvй хайртай билээАнх vзсэн ертєнц минь гучин хэдэн он болохоорАав бид хоёр нэгэн гэрт багтсангvй.Эрхэлж суусан чулуун тоглоом дээрээс миньЭцэг бид хоёр хоёр тийшээ явсан юм.Эргэж тэр хvн ч харсангvй, эргэж би ч харсангvй …Эргэж сvvлд харахад тэр хvн алга байлаа.Ємнєх vедээ биЄстэй тєрсєн ч юм уу.Сэлгэж vлдсэн vеийнхэндээ аав миньСэтгэл дундуур ч байсан юм уу.Нарийн юмыг нь би ч залхуугvй сvйтгэжНамайг эцэг минь залхуугvй шийтгэжЭцсийн эцэст цэрэг суран бvснийЭр цунгийн зузаан хавдрууд vлдээгээд
  • 231. Энэ биеийг минь долоохон насан дундЭэж дvv нарыг минь олоохон гачаал дундЭх орноо дэлхийн дайны сvvдэртГучин долоохон насандаа орхисон.Тэр хvнийг байхад ач гавьяагий нь мэдсэнгvйТээршээж бараг ад vзэхэд бэлэн байсанТэнэг дуулгаваргvй балчир нас минь .АавыгАмьсгаа хураасан 1943 оны гантай намарАлс єрнє зvгт Курскийн их тулалдаандАжилчин тариачны хvvхэдАричуудын ган болд хоёр хутгалдажАзай буурал Европ нойр хоолгvй чичирч байхадАрай эртдэж хугацаа нь дууссан юм.Адайр тэнэгхэн балчир нас мину !Тэр хvнийг явчихаар ач гавьяагий ньБи ч ойлгосон юм.Биш нь ч ойлгосон юм.“ Тэнэгvvд нь vлдэж цэцэн нь явчих юм даа “ гэжАмьдад нь хэрэлдэж муулж явсан хvнАлгаараа нvдээ арчсан гэдэг.Алган дээр ньАрвайн vрэн чинээ доголон нулимсБайсан ч юм ууБайгаагvй ч юм уу –Бvv мэд !Байсан л байх болтугай.Харин тэр хvнийг явчихаарХанат гэрийн минь хоймор талХарлан хонхойх шиг болсон юм.Айл хот даяар тэр хvнийАргилдуухан дуу нь vгvйлэгдэжАйл хотлоороо єнчрєх шиг болсон юм.Хээрийн бэлчээр сумын нутагХээр морин дээр
  • 232. Хэлтгийдvvхэн суусан тэр хvнээр дутажХэсэгтээ євєл болж єгєхгvй удажМэгдрэхдээМэнэрсэн тэнгэр манарсан газар хоёрМэгшин гиншин орилох шигМичин жилийн их зуд болсон юм.Байгаль хэмээх догшин эцэгБаллуураарааБалрын зуршилБаячуудын омог дээрэнгvй занХоттой малыг ньХоёр зуун сая хvргэ ! гэсэн тушаалтай хамтАрчаад єнгєрсєн юм.Адилхан дааруулжАдилхан єлсvvлжАлсын энэ нийгэмдОвоо дєхvvлж єгсєн юм.Олоон хvнийОмгийг нь дарж єгсєн юм.Хvнийг муу хэлэх нь бус би ч гэсэнХvvхэд байхдааОлон удаа аавыгаа уурлуулсанОдоо гучин жилийн хойно магтаж сууна.Хаа ч гэсэнХэзээ ч гэсэн, хэнийг ч гэсэн амьдад ньХараажХавчижХардажХазайлгажХажуу бєєрнєєс ньЄр хонгоноос нь, улнаас нь ухаж ухчихаадYхэхээр ньYvрд садаа болохгvй болохоор ньЄєрєєс нь урьтаж талхыг нь идэж чадахааргvй болохоор ньЄргєн олондАрай дємгvvр харагдахгvй болохоор нь
  • 233. Ганц vгээр хэлбэл магтаал гарзгvй болсон цагтГай ч болохгvй, нэмэр ч болохгvй болсон цагтГашуудажГазар хотойтол магтдаг юм байна.Yгvй ээ !Yхсэн хvнд нэхэн олгохYнэгvй алдар, vнэгvй магтаал хэрэггvй.Yнэн л хэрэгтэй !Хvнийг хэнийг ч гэсэн vхэхээр ньХрущев шиг авсыг нь ухахгvй л байвал болоо !( Чадалтай бол амьдад нь товлоно бизЧадалгvй бол хохь нь )Авсаа тонуулсан тэр сахалт хvн шигАав минь тийм том гавьяатан бишАмьтанд хал балгvйАрд хvн байсан юм.( Амьтанд хал балгvй явна гэдэг vнэндээАйхтар том гавьяа юм шvv ! )Хооронд маань яс хаясан тэр цаг vеийнХол явахгvй мунхруулал арилжХожуу би аавыгаа ойлгожХосгvй єрєвдсєн юм.Аав минь эгэл нэгэн боловчАаваас цааших бvх vеийг харахАргагvй “миний цонх” тэр хvн билээ.Тэр хvнээр би хорьдугаар зууны эхэн vеийг харжТэр хvнээр би арван есдvгээр зууныг харжТэмцэл, цєхрєл, Амарсанаа, Чингvнжавыг харжТэнvvн говийн ухаантан Равжаа хутагтыг харжТэмvжин, Аттиль, Эртний Дорно дахиныг харжТив дэлхийнхээ vсэн буурал эринийгХvн тєрєлхтний хvvхэд vетэй нь ойлгоном !3. Залуу нас мину ! (дээшлэх )Єнцєг нь мєлийсєн хиртэй ёотонгоо харамлажЄсєхєд минь сульдаа, улаан эсэргэнэ, хамуу томуугаа
  • 234. Єгч гийгvvлсэнЄнєєх дайны хvнд жилvvдЄнєєх зуд турхант євлvvдЄнчрєл, нvvдэлЄлсєх, ядрах, бусдад ад vзэгдэх …Бас хvнд vрчлэгдэх бvгдээрээ нийлээдБалчир насыг минь тас огтолсон юм.Балчир насыг минь тас огтлоодБага насыг алгасаад, залуу насыг хvчээр залгасан юм.Гундуухан сэтгэл, гандуухан цогцсондГутал нь цоорхой, дээл нь ноорхойИнээд хvрмээр тэр залуу насУур хvрмээр эрт эхэлсэн юм.Уурлахдаа би :Уурга дааж ядан, эргэцээ мориндоо мордож ядахдааУс багатай худаг дээр цангасан малыг цатгаж ядахдааУрж идчих шахсан тахилчийн Очирын БvтэдмаагийнУруул vг хоёрыг дийлж ядахдааУрмыг нь, хvслийг нь хангаж ядахдааУвайгvй энэ хорвоогийнУчрыг нь олж ядахдааУлсын нvднээс далдУйлж явсан юм …© www.tulhuur.com