Your SlideShare is downloading. ×
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

хичээлийн судалгаа гэж юу вэ

14,721

Published on

0 Comments
4 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
14,721
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
5
Actions
Shares
0
Downloads
424
Comments
0
Likes
4
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Хичээлийн судалгаа гэж юу вэ?“Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслийгхэрэгжүүлж эхэлснээр бид бүхэнд ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА нэртомьѐо танил болсон. “Хичээлийн судалгаа” нь Японд 100-ааджилийн өмнөөс явагдаж эхлэн, 1990 онд Америкийн бага ангийнматематикийн хичээлд ч энэхүү арга барил шинээр нэвтэрсэнбайна. Хичээлийн судалгаа гэдэг нь багш нарын багшлах ур чадвар,арга зүйгээ системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үйлажиллагаа юм (Makoto Yoshida).Хичээлийн судалгааны онцлог нь нэг ижил хичээлийн агуулгааролон удаа давтаж хийснээр тэр болгонд заах аргаа уламсайжруулах боломж бүрддэгт оршино. Энэ нь багш нар хамтранхичээлийн төлөвлөлтөө хийхээс эхлэх ба багшийн ажлын туршлага,суралцагчдаа судалсан байдал, стандарт, хөтөлбөр, сурах бичигболон бусад материалд тулгуурлан, “сайн хичээл” болгох талаархамтын үзэл бодлоо хуваалцана. Хичээлийн бэлтгэл судалгаа гэж юу вэ?Хичээлийн бэлтгэл-хөтөлбөрийн судалгаа бол зорилгодоо хүрэхийнтулд хийдэг үйл ажиллагаа юм. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ямарүйл хийвэл зохих вэ? гэдгийг багш нар үргэлж бодож, хичээлийнбэлтгэлээ хийхдээ тооцож үздэг байх нь чухал. Ямар хэрэглэгдэхүүнашиглах, ямар асуултууд асуувал түүндээ хүрэх вэ? Суралцагчидхичээл дээр тухайн ухагдахууныг таниулахын тулд мэдээлэлхарилцааны технологийг яаж ашиглах вэ? гэх мэт хичээлийнзорилгод хүрэх, зорилгоо биелүүлэхийн тулд хийдэг багш нарттулгардаг асуудлуудыг шийдвэрлэх дидактик шийдэлд хүрэх заахарга зүй шийдлүүд нь хичээлийн бэлтгэл судалгааны салшгүйэлемент болдог. Хичээлийн бэлтгэл судалгаа буюу хичээлийнхөтөлбөр боловсруулах судалгааны талаар олон тайлбаруудбайдаг.Эдгээрийн заримыг авч үзье!Хичээлийн бэлтгэл судалгааг:  Хичээлийн бүтэн жилийн, улирлын, бүлэг сэдвийн, нэгж хичээлийн зорилго зорилтыг нэгтгэж эрэмбэлэн төлөвлөдөг тодорхой үе шат бүхий үйл
  • 2.  Киррикюлимын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээг хамардаг цогц үйл  Тухайн хичээлийн бэлтгэлд өмнөх хичээлийн явц, үр дүнгээ бүтээлчээр хэрэглэдэг, өнөөдри йн хичээлээс дараагийн хичээлийнхээ бэлтгэлд хэрэглэх арга зүйн санааг олж авч байдаг тасралтгүй үйл  Тодорхой үе шат бүхий цогц судалгаа – киррикюлим  Хичээлдээ шинжилгээ хийж арга зүйгээ хөгжүүлж байдаг тасралтгүй үйлгэх зэргээр тайлбарласан байгаа юм. Эдгээрээс хичээлийн бэлтгэлсудалгаа (Kyozai Kenkyu, зарим үед хичээлийн бэлтгэл -хөтөлбөрийн судалгаа гэж ярих нь бий), хичээлд бэлтгэхтөлөвлөлтийн хүрээнд тасралтгүй хийгдэх тодорхой үе шат бүхийцогц (киррикюлим) судалгаа болох нь харагдаж байгаа юм.Хичээлийн бэлтгэл судалгаа нь: Хичээлийг үр дүнтэй болгох Суралцагчид – мэдлэг бүтээх, сурах арга барилд суралцах Багшид – заах арга зүйн хувьд тасралтгүй хөгжих, судалгааны арга зүйд суралцахдидактик зорилгуудыг агуулж байдаг. Хичээлийн бэлтгэл-хөтөлбөрийн судалгаа гэдэг нь дараах судалгаануудын цогц болохнь харагддаг. Үүнд: 1. Судлагдахууны агуулгын судалгаа 2. Мэдлэг эзэмших явцын судалгаа 3. Багшлахуйн арга барилын судалгаа 4. Үнэлгээний судалгаа 5. Хэрэглэгдэхүүний судалгаа
  • 3. Судлагдахууны агуулгын судалгааСудлах агуулгын судалгаа:Та хичээлийнхээ агуулгын судалгааг хэрхэн хийдэг вэ?Сурах бичгээс гадна ямар их сурвалжууд ашигладаг вэ?Багш хүн өөрийн мэргэжлийн мэдлэг, заах арга зүйн ур чадвараадээшлүүлэн хөгжүүлж байх шаардлагатай билээ. Үүнийг заавалалбан ѐсны, төвлөрсөн сургалтад хамрагдах замаар бус, хичээлзаах явцдаа өөрийн багшлахуйн үйлдээ судалгааны үүднээсхандсан эргэцүүлэл хийж, бүтээлчээр хандсанаар багш хөгжихбүрэн боломж байдгийг манай улсын болон бусад орны олонхөдөлмөрч, туршлагатай, шинийг санаачлагч, судлаач багш нарынуйгагүй үйл ажиллагаа харуулж байдаг. Тиймээс өөрийнхөө заахарга зүйг улам төгөлдөршүүлэх талаар багш байнга санаа тавинажиллах хэрэгтэй юм.Хичээлийн бэлтгэл судалгааны аль ч алхам нь тухайн хичээлийнхүрээнд тавьсан зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэдчиглэсэн төлөвлөлт хийхэд чиглэнэ. Тиймээс хичээлийг зорилго,зорилтыг биелүүлж, үр дүнг нь хичээл (нэгж, ээлжит, нийт хичээлийнтөгсгөлд)-ийн төгсгөлд тооцож болохоор тодорхойлж өгөхөд багшонцгой анхаарах хэрэгтэй. Багш тухайн хичээлийн зорилго,зорилтын биелэлтийг асуулт, даалгавар, бодлого, үнэлгээнийматериалаар илрүүлэх боломжтой байхаар томъѐохыг хичээххэрэгтэй. Хичээлийн зорилго, зорилтыг ингэж томъѐолохыгхэмжигдэхүйцээр тодорхойллоо гэдэг.Багш тухайн сэдвийг өмнө нь зааж байсан, байгаагүйгээс үлхамаааран хичээлийн агуулгаа дахин боловсруулж, агуулгынбэлтгэлтэй уялдуулан түүнийг хэрэгжүүлэх арга зүйгээ шинээртөлөвлөнө. Багш хичээлийн агуулгыг боловсруулахдаа дан ганцсурах бичиг дэх агуулгыг ашиглахаар хязгаарлах бус бусад олон эхүүсвэрийг ашиглан боловсруулах шаардлагатай.Тиймээс судлагдахуун, агуулгаа ямар эх сурвалжаас, ямар хэлдээрх материалыг ашиглан, хэрхэн боловсруулалт хийж, хэрхэнөөрийн болгох вэ?, ямар хэрэглэгдэхүүн бэлтгэх вэ? гэсэнасуултуудыг өөртөө тавьж судалгааны өнцгөөс харан боловсруулахнь хичээлийн бэлтгэл, хөтөлбөрийн судалгаанд ихээхэн чухал.
  • 4. Тухайлбал, гадаад (Англи, Орос, Япон гэх мэт) хэл дээрх заах аргазүйн материал, судалгааны өгүүлэл, интернэтийн агуулгынакадемик эх үүсвэр буюу мэдээллийн сан, CDROM, DVDROM болонбусад цахим эх үүсвэр, ном, сонин, арга зүйн сэтгүүл гэх мэтсудалгааны материалуудыг ашиглан хичээлийнхээ боловсруулах ньзүйтэй.Хичээлийн судлах агуулгын судалгаа нь бүлэг сэдэв буюу нэгжхичээлийн тогтолцооны байгууламж дотор ээлжит хичээлийнагуулгын залгамж холбоог нарийн тооцон үзнэ. Хичээлийн агуулгань өмнөх болон дараагийн хичээлтэй хэрхэн холбогдох ньхичээлийн хөтөлбөрт товч тусгагдсан байдаг боловч энэхүү товчтодорхойлолтоор хязгаарлаж болохгүй. Мөн бусад нэгжхичээлүүдтэй холбогдох холбоог ч нарийн тооцож агуулгаатодорхойлно. Хичээлийн агуулгын тогтолцоог нарийнтодорхойлсноор суралцагчдын шинэ мэдлэг бүтээн туурвихын тулдзайлшгүй гүйцэтгэх үйлийн баримжаа тодорч хичээлийг үр дүнтэйзохион байгуулах боломж бүрдэх ба хичээлийн агуулгыншинжилгээний гол ач холбогдол үүнд оршино.Жишээлбэл: “Мэдээллийн процесс” гэсэн ухагдахууныг заахын тулдэнэ нэр томьѐоны түүхэн хөгжил, хэрэгцээ шаардлага,информатикийн шинжлэх ухаан дах процессын тухай ойлголтыголон талаас нь судлахаас гадна, энэ үг хэллэгийн амьдрал ахуйдахь хэлбэр, мэдээллийн тухай, процессын тухай ахуй амьдралаасолж авдаг андуу ташаа төсөөлөл, хүүхдэд мэдээллийн тухайойлголтыг төлөвшүүлэхэд тохиолддог бэрхшээл, процессын тухайойлголтыг хэрхэн гүнзгийрүүлэх вэ, хүний амьдралд мэдээллийнпроцессын тухай ойлголтын хэрэгцээ, мэдээлэл гэсэн ухагдахууныголгож ирсэн уламжлал, бусад ямар ухагдахуунуудтай уялдаахолбоотой вэ? гэх мэтээр уг асуудлыг тойруулан олон талаас ньсудлан агуулгын шинжилгээг хийнэ. Энэ бол хичээлийн бэлтгэлсудалгааны нэг чухал хэсэг нь юм. Энэ бүхний дараа мэдээллийнпроцесс хичээлийн хүүхдүүдэд заах агуулга бэлтгэл ажлын хүрээндтодорхой болох юм.Хичээлийн агуулгын судалгаанд шинжлэх ухааны агуулгыг буулгахбуюу агуулгыг хүүхдийн нас сэтгэхүйн түвшинд тохирууланэлементарчлах асуудлыг чухлаар тавих хэрэгтэй. Элементарчлалнь агуулгыг яаж хүүхдэд энгийн ойлгомжтой болгох вэ? Тухайннасны хүүхдүүд ямар үг хэллэг хэрэглэж байна вэ? Ямар нэртомьѐо, үг хэллэг хэрэглэж ярих нь зүйтэй вэ? Агуулгын шинжлэхухаанч чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрхэн хялбар энгийн болгох
  • 5. вэ? гэдэг асуудлыг арга зүйн үүднээс шийдэж өгөхөд чиглэнэ.Элементарчилахын тулд багш судлагдахуунаа сайн мэдэж байхаасгадна сайн арга зүйч байх ѐстой. Профессор Дуит “Шинжлэх ухааныагуулга, хичээлийн агуулга хоѐрыг ялгаж ойлгох хэрэгтэй” гэсэн ньэлементарчлалын ач холбогдлыг тодруулсан хэрэг юм.Хичээлийн агуулгыг суралцагчийн сонирхол, нас сэтгэхүйн онцлог,үндэсний онцлог ѐс заншил, бахархал, орон нутгийн онцлог,амьдрал практиктай холбоотой жишээгээр баяжуулан, цаашилбал,бусад хичээлийн агуулга, тогтвортой хөгжил, экологи, хүний эрхийнболовсролтой холбон гаргахад анхаарч бэлтгэх хэрэгтэй.Тухайлбал: 9 дүгээр ангид судлах “Хайлтын системийн хэрэглээ”хичээл дээр оршин суугаа нутгийнхаа талаар, Мянганы суут хүнЧингис хааны талаар, Монгол орны цэвэр усны нөөц, ороннутгийнхаа гол, мөрөн, рашаан ус, цэвэр усаа ариг гамтайзарцуулах тухай гэх мэдээллийг хайж олох, түүнийгээ сонирхолтойхэлбэрээр бусаддаа илэрхийлэх зэргээр төлөвлөж болно.Хичээлийн агуулгын судалгааг өөрийн нөөц боломжид тулгуурланмаш сайн хийх хэрэгтэй. Хэрэв та интернэттэй бол интернэтийнарвин их мэдээллийн санг ашиглахаа мартаж болохгүй. Мэдлэг эзэмших үйл явцын судалгааСуралцагчийн мэдлэг эзэмших үйл явцын судалгаа гэдгийг тахэрхэн төсөөлж байна вэ?Багш өмнө заасан хичээлийн үр дүнг тооцон дараагийн зааххичээлийн агуулга, арга зүйн төлөвлөлтийг хийнэ. Үүний тулд өмнөххичээлийг заах явцын мэдлэг эзэмшилтийн үйл явцын судалгаагнарийн сайн хийсэн байвал зохино.Өөрөөр хэлбэл хичээлийн өмнөх холбоонд мэдлэг чадварынбэлтгэлийг тодорхойлж, түүнийхээ хэрэгжилтэд судалгаа хийн үрдүнг одоо заах хичээлийнхээ агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээболовсруулахдаа харгалзан үзнэ.Мэдлэг эзэмшилтийн явцын судалгаа гэдгийг хүүхдийн танин мэдэхүйл ажиллагааг судална гэж ойлгохоос бус тухайн судлагдахууныгойлгосон, дутуу ойлгосон болон ойлгоогүй хүүхдийг тодруулж, тоонүнэлгээ өгч, анхааруулах гэж ойлгож болохгүй. Хичээл сургалтынявцад хүүхдийн үг хэл яриа, сонирхол, байр суурь, хандлагад
  • 6. чухамхүү ямар өөрчлөлт гарч мэдлэг чадварт тусаж байгаагажиглан судлах нь багш хүнд ихээхэн чухал юм. Мэдлэг эзэмшихүйл явцын судалгааг багш хичээл заахын хажуугаар бүрэн дүүрэнхийж чадахгүй учраас мэргэжил нэгт бусад багш нартайгаа хамтранажиллана.Мэдлэг эзэмшилтийн судалгаа хийхдээ ижил хичээл зааж байгаабагш нар, бие биеийнхээ хичээлийн явц, арга зүйн хэрэгжилт, тэрдундаа суралцагч нэг бүрийн мэдлэг эзэмшилтийг өмнө бэлтгэсэншалгуурын дагуу үнэлгээ өгч, хичээлийн дараа хамтарсанярилцлага зохион байгуулж, хэлэлцдэг, дараагийн хичээлийнбэлтгэл судалгаанд үүнийгээ ашигладаг байх нь зүйтэй.Хичээлийн бэлтгэл судалгааны бүрдэл хэсэг болох суралцагийнмэдлэг эзэмших үйл явцын судалгаанд хичээлийг зохион байгуулахявцын дидактик хэсэг бүрд суралцагч (суралцагч нэг бүрийн онцлогттохируулан төлөвлөж, чанарын өөрчлөлтийг тооцох)-ийн эзэмшихмэдлэг, чадварыг тооцон төлөвлөж, түүний биелэлтэд шинжилгээхийн, үр дүнг дараагийн хичээлийн бэлтгэл судалгаанд ашиглажбайх хэрэгтэй.Япон багш нар хүүхэд нэг бүрт ажиглалт тэмдэглэл хөтөлж юучадаж мэдэж байгаа, юунд бүдэрч байгаа, хүүхдийн хөгжилд ямарөөрчлөлт гарч байгааг судалж хичээлдээ тооцдог байна. Ялангуяасургалтын явцад хүүхдэд ямар бэрхшээл учирч энэ нь юутайхолбоотой гарч байгааг таньж мэдэх нь ихээхэн чухал байдаг байна.Эндээс хүүхдийн алдааг таньж мэдэх, шалтгааныг олж тогтоох, зөвоншлох, эрт залруулах эхлэл тавигдана.Хичээлийн бэлтгэл судалгаанд тухайн хичээлийг заах явцадсуралцагчийн гаргаж болох алдааг тооцон төлөвлөнө. Суралцагчийнгаргаж болох алдаа нь тэдний өмнөх төсөөлөл буюу амьдралпрактикаас олж авсан буруу төсөөлөл (mis-conception), хүүхдийнтухайн үед гаргаж буй санаа (conception), үзэл бодол (concept), мөнбагшийн гаргаж буй алдаанаас үүдэн гардаг. Тиймээс суралцагчийнгаргаж буй алдаа нь тэдний суралцах явцад гарч буй сэтгэн бодохүйл ажиллагаанд гарч байгаа бага зэргийн хазайлтаас шалтгаалансуралцагчийн чадвар илрэхгүй байгаа болохыг багш ойлгох хэрэгтэйбөгөөд алдаа гарах болсон шалтгааныг олж, аль болох түргэнзалруулах хэрэгтэй. Суралцагчийн анхны төсөөлөл үнэнд үлнийцэхээр байж болох боловч түүнийг залруулан зөв болгох ньсургалтын нэгэн зорилго билээ. Суралцагчийн гаргаж байгаа
  • 7. алдааны шалтгааныг түүнээс хайх бус өөрийг хичээлийн чанар, заахарга зүйтэй холбон авч үзэх нь багш хөгжих нэг үндэс болно.Мэдлэг эзэмших үйл явцын судалгаа нь суралцагчдын тухайн үеийнмэдлэг, чадварын төвшинг хичээлийн бэлтгэл судалгаанд тооцохтухай асуудал бөгөөд багшид хичээлийн чанарыг сайжруулахдараах давуу талуудыг олгодог. Үүнд:  Мэдлэг бүтээх үйл явцыг тооцож, урьдчилан төлөвлөх, түүнийгээ хэрэгжүүлэх  Багш хичээлээ улам үр дүнтэй болгоход чиглэдэг  Баг хамтлагаараа хамтран тухайн хичээлийг заах арга зүйг судлах, сайжруулахТиймээс хичээлдээ бэлтгэхдээ дараах зүйлүүдийг тооцож үзэххэрэгтэй. Үүнд:  Хичээлийн агуулгыг судлахад суурь болох мэдлэг, чадварыг хүүхдүүд эзэмшсэн эсэх  Хичээлийн агуулга хүүхдийн хөгжлийн төвшинд таарч байгаа эсэх  Хичээлийн явцад хүүхдээр хэрхэн мэдлэг бүтээлгэхэд анхаарах  Хүүхдэд учирч болох бэрхшээл, түүнийг даван туулах дидактик шийдлийг төлөвлөхдөө дараах зүйлүүдийн харгалзан үзнэ.Үүнд: Агуулгаа тодорхойлохдоо суралцагчийн нас сэтгэхүйн онцлогт тохируулах Хүүхдийн үг хэллэг ярианы төвшинг тооцох Сонирхол байр суурь, хандлагыг тооцох Хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд нийцэх эсэхийг тооцох Багшлахуйн арга барилын судалгааТа хичээлээ ихэвчлэн ямар арга зүйгээр явуулдаг вэ? Сэдэв,хичээл дээр үүссэн тооцоолоогүй асуудлаас хамаарч таны арга зүйөөрчлөгддөг үү?Багшлахуйн арга барилын судалгаа нь хичээл заадаг арга гэсэнуламжлалт багш төвт аргын үүднээс биш, хичээлийг зохионбайгуулах, суралцагчийн суралцах үйл ажиллагааг удирдан хөтлөх,мэдлэгийг тэднээр бүтээлгэх гэсэн арга, хандлагаар ойлгох нь
  • 8. зүйтэй юм. Тухайн хичээлийг ямар зорилго, зорилт тавьж, түүнийгээбиелүүлэхийн тулд хэрхэн хөтөлж, ямар хэлбэрээр зохионбайгуулбал илүү сонирхолтой, ойлгомжтой болох вэ?, хичээлийн голхэсэгт суралцагчдын анхаарлыг хэрхэн хандуулж, мэдлэг бүтээлгэхүйлийг хэрхэн хөтлөх вэ? гэдгийг багш нарийн тооцож хичээлийнарга зүйгээ төлөвлөх хэрэгтэй. Мөн ямар туршилтыг хичээлийн альхэсэгт хийх вэ, хэрхэн хийх вэ, юуг чухалчлан үзэх вэ, тооцсонболон тооцоолоогүй ямар үр дүнд хүрч болох вэ гэдгийг тооцонтөлөвлөнө.Хичээлийн явцад хүүхдүүд сургалтад хэрхэн хандаж болох вэ, юуалдаж болох вэ, үүнийг хэрхэн залруулж зөв чиглүүлэх вэ гэх зэрэгасуудлыг хичээлийн агуулга, арга зүйн төлөвлөлтийн явцад тооцожүзснээр хичээлийг үр дүнтэй явуулах үндэс болно. Хичээлийн аргазүйн төлөвлөлт нь өмнөх хичээлийн суралцагчийн мэдлэгэзэмшилтын судалгааны үр дүнг тооцон үзэхээс гадна уг хичээлийнсуралцагчийн мэдлэг эзэмшилтын судалгааны гол анхаарлаахандуулах зүйл (суралцагчийн ганцаарчилсан ажиллагаа, багийнажлаар үүргээ биелүүлж байгаа байдал, ...)-ийг тодруулж өгнө.Багш өөрийн заах арга зүйгээ хөгжүүлэхийн тулд хичээл нэг бүрдээрх арга зүйн судалгаагаа тасралтгүй хийж, ингэснээр ажлынбайран бие дээрээ даан хөгжиж, судалгааны ажил арга барилдсуралцахаас гадна хамгийн гол нь сургалтын үр дүн дээшлэхболно.Заах арга зүйн судалгаа нь хичээл зааж байгаа ангийнсуралцагчдын сурлагын амжилтын тоон үзүүлэлтийг хувилжхаруулах төдий зүйл биш, харин багш хичээлийг үр дүнтэйявуулахад туслах заах арга зүйгээ бий болгож буй хэрэг юм. Иймээсбагшлахуйн арга зүйн судалгаа нь багш арга зүйгээ байнгасайжруулан хөгжүүлэх, хичээл нэг бүрийн онцлогоос хамаарууланзаах арга зүйгээ оновчтой сонгон хичээлээ хүүхдийн хөгжлийгдэмжихүйцээр явуулах чадварт суралцахад туслах болно.Багш ээлжит хичээлийн арга зүйгээ төлөвлөхдөө: Тухайн хичээлийн судлагдахуун, агуулга, хэрэглээтэй уялдуулан төлөвлөх Суралцагчийг идэвхжүүлэх Суралцагчийн суралцах үйлийг чиглүүлэх Суралцагчийн мэдлэг бүтээх үйлийг дэмжихээр сонгон авах нь чухал.
  • 9. Хэрэглэгдэхүүний судалгааСургалтын хэрэглэгдэхүүн нь хичээлийг амжилттай хэрэгжүүлэхэдзориулагдсан агуулга арга зүйтэй уялдаатай дидактик бүтээгдэхүүнюм. Энэ тодорхойлолттой та санал нийлэх үү? Та сургалтынхэрэглэгдэхүүнээ бэлтгэн хичээлдээ хэрэглэсэн үр дүндээтулгуурлан түүнийгээр сайжруулдаг уу?Багш сургалтын үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж, хүүхдийнмэдлэг бүтээх үйлийг оновчтой удирдахад хичээлийн агуулга, аргазүйгээ оновчтой төлөвлөсөн байхаас гадна арга зүйгээ дэмжихээрболовсруулсан сургалтын хэрэглэгдэхүүн чухал үүрэгтэй. Тиймээсхичээлийн бэлтгэл судалгаанд сургалтын хэрэглэгдэхүүнийсудалгаа чухал байр суурь эзэлдэг.Хэрэглэгдэхүүн бэлтгэхэд дидактик боловсруулалт ихээхэн чухал.Тухайлбал, агуулгын илэрхийлэл, харагдах байдал, өнгөний зохицолгэх мэт олон талаараа дидактик шаардлагад нийцэж байхаас гаднаилэрхийлж буй ухагдахуунаа элдэв чимэггүйгээр суралцагчид шуудойлгогдохоор илэрхийлсэн байх ѐстой.Хичээлийн агуулга, арга зүй, суралцагчийн нас сэтгэхүй, тэдниймэдлэг бүтээх ажиллагаанд зохицохуйц цахим болон хэвлэмэлхэрэглэгдэхүүн боловсруулж хэрэглэх нь хичээлийг амжилттайзохион байгуулах үндэс болно.Сургалтын цахим материал гэдэг нь нэг талаас суралцагчийнсуралцах, нөгөө талаас багшийн багшлах арга зүйг дэмжихээрболовсруулсан сургалтын материалыг ойлгож байна. Орчин үеийнМХТ ашигласан сургалт ийм нөхцөлийг хангасан цахим материалбүтээх шаардлагыг бий болгож байна.Сургалтын материал бий болгох талаар эрдэмтэн, судлаачдынгаргасан зөвлөмж, заавар, арга зүй цөөнгүй байдгаас ГолландынТвантегийн их сургуулийн “заах арга зүй, технологи”-ийн факультетдор дурдсан 10 алхмыг дагаж мөрдөхийг зөвлөмж болгосон байдаг.Энэ арван алхам нь интернэтэд суурилсан сургалтын цахимматериал бий болгоход зориулагдсан. Үүнд: 1. Хэрэгцээ зорилгоо тодорхойлох 2. Сургалтын хэрэгцээт материалаа цуглуулах 3. Сургалтын агуулгаа зорилгод үндэслэн тодорхойлох 4. Сургалтын үйл явцыг зохион байгуулах санааг дэвшүүлэх
  • 10. 5. Зохиомж, төсөл боловсруулах 6. Сургалтын цахим материал хэрэгжүүлэх үйл явцыг зохион байгуулах 7. Сургалтыг амжилттай явуулах арга зүйн шаардлагыг хангасан дэлгэцийн загвар бэлтгэх 8. Хичээлээ боловсруулах 9. Нэмэлт шаардлагатай материалуудыг бэлтгэх (заалт, заавар, тусламж гэх мэт) 10. Үнэлгээ туршилт хийж, сургалтын цахим материалыг бүрэн гүйцэд боловсруулахСургалтын цахим материал боловсруулах нь системтэй үйлажиллагаа бөгөөд түүнийг бүтээхэд зааварчилгааны дизайныонолыг ашиглах нь зохимжтой. Уг онол, арга зүйгээр сургалтынцахим материал боловсруулах үйл нь дор дурьдсан таван алхмаархийгдэх ба үүнийг сургалтын цахим материал бүтээх таван шатгэдэг. Үүнд: Шинжилгээ (Analyses). Сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох (хэрэгцээний шинжилгээ), сургалтын зорилгыг тодорхойлох (зорилгын шинжилгээ), сургалт явагдах орчин нөхцөлийг тодруулах (нөхцөл байдлын шинжилгээ) Сургалтын цахим материалын зохиомжийн төлөвлөлт хийх (Design). Цахим материал бүтээх төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай загваруудыг бүтээх, шийдлийг тогтоох, зарим шаардлагатай зохиомж бий болгох Төлөвлөлтийн дагуу сургалтын цахим материал боловсруулах (Develop). төлөвлөлт, шийдэл, загварыг ашиглан сургалтын цахим материалаа боловсруулах Нэвтрүүлэх буюу хэрэгжүүлэх (Implement). Сургалтын цахим материалыг сургалтад хэрэглэх, турших Өөрийн үнэлгээ эргэцүүлэл, үнэлгээ өгч хөгжүүлэн сайжруулах (Expand). Сургалтын цахим хэрэглэн явуулсан сургалтын үр дүнд шинжилгээ хийж засварлах. Үнэлгээ нь үйл ажиллагааны бүхий л шатанд хийгдэнэ.Эдгээр таван алхам нь сургалтын цахим материал бүтээх үйлажиллагааны дарааллыг тогтоож өгдөг. Сургалтын цахим материалбүтээх үйл нь багшаас агуулга, арга зүйн материалаа тасралтгүйсайжруулж байхыг шаардаж байдаг. Үүнд: Тухайн хичээлийн агуулга, арга зүйтэй холбоотой шинэ мэдээлэл, баримт цуглуулах (Evidence)
  • 11. Эргэцүүлэл хийж, агуулга арга зүйгээ сайжруулах үйл төлөвлөн явуулах (Reflection) Үйлийн үр дүнд өөрийн үнэлгээ хийж шинэ үйл төлөвлөх (Self Evaluation)Сургалтын цахим материал нь цахим цүнх (Electronic Portfolio) бийболгох үндсийг бүрдүүлж өгнө. Цахим цүнх нь МХТ-т суурилсанболон МХТ ашигласан сургалтад хэрэглэх агуулга арга зүйнматериалын иж бүрдлийг бий болгож байгаа бөгөөд цахим цүнх ньбичвэр, цахим файл, зураг, мультимедиа, сургалтын блог болонхолбоосуудыг агуулах ба түүнийг цуглуулах, удирдах боломжийг угиж бүрдлийг бүрдүүлэгчид олгодог.Цахим цүнхний иж бүрдэл болох цахим дидактик материалыгдараах зорилгоор бүтээж байна. Үүнд: Багш заах хичээлийнхээ агуулга арга зүйгээ дэмжихэд ашиглах материал Танилцуулга Тоглоом Үнэлгээний материал Суралцагч бие даан ашиглах материал гэх мэтДээрх арга зүй зөвлөмжүүдээс үндэслэн сургалтын цахимбүтээгдэхүүн боловсруулах нь зурагт үзүүлсэн цикл шинжтэй үйлажиллагаа юм.Багшийн ашиглах дидактик материал нь хичээлийн агуулга аргазүйд интеграцчилагдаж арга зүйд дэмжлэг үзүүлнэ. Иймбүтээгдэхүүнийг боловсруулахад багшаас хичээлийн агуулга, аргазүйд эргэцүүлэл хийхээс гадна агуулгыг илэрхийлэх тусгай загварбүтээхэд МХТ-ийн тусгай чадвар шаарддаг. Иймээс том хэмжээнийсургалтын цахим агуулга боловсруулахад багш компьютерийндизайнер, програм зохиогч зэрэг нарийн мэргэжилтнүүдтэй хамтранажиллаж бүтээл бий болно.
  • 12. Суралцагчийн бие даан ашиглахаар бүтээсэн цахим материал ньсуралцагчийн суралцхуйн үйлийг дэмжиж, түүнд шаардлагатаймэдээлэл, эргэх холбоог өгөх ѐстой. Энэ шаардлагын үүднээс цахимматериал бүтээхэд суралцагчийн мэдлэг чадварын бэлтгэлийнтүвшин, сургалтын явагдах орчин зэрэгт шинжилгээ хийхшаардлагатай болдог. Түүнчлэн суралцагчийн анхаарлыг агуулгынгол хэсэгт хандуулах үүднээс арга зүйн зарим шийдлүүдийг хийжөгнө.Сургалтын агуулгыг цахим хэлбэрээр бүтээснээр түүнийг МХТ-ийнболомжийг ашиглан бодитойгоор дүрслэх, мультимедиа загварашиглах, агуулгыг бусад хэлбэрээр дахин ашиглах зэрэг давууталууд гарах болно.Сургалтын хэрэглэгдэхүүний судалгаанд түүнийг дээрх шаардлагыгхангасан байхаар бүтээхээс гадна түүнийг хичээлийн явцад хэрхэнхэрэглэх дидактик төлөвлөлт маш чухал үүрэгтэй. Хичээлийн альхэсэгт ямар зорилгоор хэрхэн хэрэглэх вэ?, хэрэглэх явцад ямарасуудлууд үүсч болох вэ? түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? гэх мэтолон асуудлуудыг тооцож, дидактик шийдлийг төлөвлөж,хэрэглэгдэхүүнээ бүтээнэ. Шаардлага хангаагүй хэт их текстмэдээлэлтэй, суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй олонөнгөтэй, хэтэрхий чамин, агуулгатай холбоотой бус анимашнхөдөлгөөн бүхий хэрэглэгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Сургалтад МХТ-ийг ашиглаж байгаа бол хичээлийн хэрэглэгдэхүүнийг дээр өгүүлсэндидактик шаардлагууд хангаж байхаар боловсруулж, хичээл дээрхэрхэн хэрэглэх төлөвлөлтөө нарийн хийх хэрэгтэй. Төлөвлөлтөдхичээл заах явцад хэрэглэгдэхүүнийг хэрэглэх явцад гарч болохасуудлуудийг тооцож, уг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаарнарийн төлөвлөнө.Сургалтын мультимедиа танилцуулга бүтээх арга зүй, түүнийгболовсруулахад баримтлах зарим хүчин зүйлүүдийн талаарзөвлөмж-2-ын 33-аас 43 дугаар талаас үзэж болно. МХТ-ийгхичээлийн агуулга, заах арга зүй, сургалтын технологитооинтегралцчилан хэрэглэснээр хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэхболомжтой юм. Тухайлбал, хичээлийг илүү сонирхолтой, бодитойтодорхой, хэрэглээнд суурилсан болгох, бие даан судлах боломжийгМХТ олгож байна. Үүний тулд нэг талаас сургуульд МХТ-ийн орчинбүрдсэн байх, нөгөө талаас багш МХТ-ийг сургалтын үйлажиллагаанд хэрэглэх чадвартай байх шаардлагатай болж байна.
  • 13. Сургалтын шаардлагад нийцсэн цахим хэрэглэгдэхүүнболовсруулан хэрэглэх нь багшаас МХТ-ийн хэрэглээний чадварэзэмшсэн байхыг шаардах болжээ. Багш нар МХТ-ийг ашиглансургалтын ажлаа үр дүнтэй зохион байгуулах, тухайлбал, хичээлийнсудлагдахуун, агуулгад нийцсэн, заах арга зүй болон суралцагчийнмэдлэг бүтээх үйлийг дэмжсэн хэрэглэгдэхүүн боловсруулж сурах,сургалтад хэрэгжүүлэх хэрэгцээ нэн тэргүүнд бий болж байна. Иймээс багшийн МХТ-ийн чадварын стандарт, хандлагуудынталаар товчлон танилцуулж байна. Үүнд: Teaching/Learning ICT Literacy – багш нарын МХТ-ийг сургалтдаа хэрэглэх бичиг үсгийн боловсрол Pedagogical ICT License – МХТ-ийг сургалтад ашиглах чадварын стандартБагш нарын МХТ-ийг сургалтдаа хэрэглэх бичиг үсгийн боловсрол(Teaching/Learning ICT Literacy)Нийгмийн шаардлага:Мэдээлэл хангалттай их байхын хирээр муу мэдээлэл төдий чинээих болж байна. Эдүгээ 20 орчин сая интернэт сайт, 3 тэр бум гаруйвэб хуудас, 1 тэр бум гаруй төрлийн академик сан байдаг бөгөөдсуралцагч насан туршийн боловсролд өөрийгөө бэлтгэн цахиммэдээлэл боловсруулж сурах чадвар зайлшгүй шаардлагатайбайна.Багшийн энэхүү чадвар нь хэрэгцээт мэдээллийг хайж олох, үнэлэх,үр ашигтайгаар хэрэглэх танин мэдэх чадвар эзэмшсэнээр илэрдэг.Багшийн МХТ-ийн хэрэглээний чадвар дараах схемд үзүүлсэн зүйтогтлоор бүрэлдэн тогтдог системтэй үйл ажиллагаа юм. МХТ-ийг сургалтад ашиглах чадварын стандарт (Pedagogical ICT License)Сургалтын үйл ажиллагаагаа МХТ ашиглан явуулах чадварыгбаталгаажуулах чадварын стандарт ажээ. Энэхүү стандартынхүрээнд багш дараах чадварыг заавал эзэмшсэн байх ѐстой юм.Үүнд:  Вэбээс мэдээлэл хайх, боловсруулах  Бичвэр мэдээлэл боловсруулах  Цахим харилцаа, хамтын ажиллагаа  МХТ ба сургуулийн хөгжил
  • 14. Харин дараах нэмэлт чадваруудаас өөрийн мэргэжлийн онцлогтойуялдуулан дөрвийг сонгон эзэмшсэн байх ѐстой. Үүнд:  Зураг боловсруулах  Сургалтын үйл ажиллагааны тооцоолол боловсруулах  Сургалтын интерактив танилцуулга боловсруулах  Сургалтын вэб бүтээх  Сургалтад өгөгдлийн сан ашиглах  Симуляцилах ба загварчлах  Сургалтын материалын зохиомж бүтээх  Тодорхой хичээлийн сургалтын материал бүтээх  МХТ ба сургалтын стратеги төлөвлөлт  Сургалтын тусгай програм ашиглах  Сургалтад тоглоомын програм ашиглахҮндсэн дөрөв, нэмэлт дөрөв, нийт найман төрлийн чадварынстандартыг хангаснаа нотолсоноор багшийн МХТ-ийг сургалтадашиглах чадвар баталгааждаг байна.Сургалтын хэрэглэгдэхүүн нь дараах шаардлагуудын хангаж байхѐстой. Үүнд:  Агуулга, арга зүйтэй нарийн уялдсан байх  Суралцагчийн нас, сэтгэхүйд тохирсон байх  Суралцагчийн сонирхлыг татдаг байх  Сэдвийн агуулгыг тод томруун харуулсан (судлагдахуун, агуулгад интеграцчилагдсан) байхСургалтын цахим хэрэглэгдэхүүний мэдээллийн дэлгэцийг дараахшаардлагуудыг хангаж байхаар хийснээр харагдах байдлын хувьдзөв шийдэлтэй бүтээгдэх болно. Үүнд:  Хичээлийн текстийг дэлгэцэнд бүтнээр нь багтаах. Энэ нь суралцагч уншиж боловсруулахад илүү сайн байдаг.  Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлах.  Текстийг хэвлэгдэх өргөний уртаар хязгаарлаж, 5-10 хүртэлх үгийг нэг мөрөнд байхаар авах.  Дэлгэцийн текстэд хоѐроос илүү зүйл (параграф)-ийг холихгүй байх.Дэлгэцийн интерфейсийг төлөвлөхөд дор дурдсан зөвлөгөөг дагана.Үүнд:
  • 15.  Дэлгэцийн элементүүд (удирдлагын товчлуур, текст, зураг, ...) бие биеэн дээрээ давхардахааргүйгүйгээр зохион байгуулах. Суралцагч дэлгэц дээрх бүх обьектуудыг бүтнээр нь харж байх ѐстой.  Дэлгэцэд дүрслэгдэх мэдээллийн гол бүрэлдэхүүн нь өнгөний зохилдлого юм. Зарим өнгөний зохилдлого нь дэлгэцэнд аятайхан харагдах боловч прожектор ашиглах үед харагдац зохимжгүй болох нь бий.Тиймээс хэрэглэгдэхүүний өнгөний зохилдлогыг сургалтын өмнөзаавал туршиж үзэх хэрэгтэй. Өнгөний зохилдлогыг ашиглах дүрэм,журам олон байдаг. Жишээлбэл:  Хүйтэн өнгө (хүрэн, хөх гэх мэт)-ийг суурь өнгө болгож хэрэглэх.  Халуун өнгөнөөс зайлсхийхийг хичээх (улаан, ногоон гэх мэт)  Халуун өнгө нь зөвхөн аюулын дохио, анхааруулга гэх мэтэд хэрэглэгдэнэ.Текст болон сургалтын мэдээлэл суралцагчийг уншиж, судалж байхүед дэлгэцэн дээр харагдаж байх нь зохистой. Иймээсхэрэглэгдэхүүнийг автоматаар үргэлжлэхээр бус, гарын товч эсвэлудирдлагын товчлуураар үргэлжилдэг байхаар хийж өгөх ньтохиромжтой. Үнэлгээний судалгаа  Үнэлгээний судалгаа гэдгийг та хэрхэн төсөөлж байна вэ?  Суралцагчдын сурлагын дүн нь багшийн үйл ажиллагааны нэг үнэлгээ болдог гэдэгтэй та санал нийдэг үү?Сургалтын үйл ажиллагааны салшгүй нэг чухал хэсэг бол үнэлгээбилээ. Үнэлгээ нь суралцагчийн суралцах үйл ажиллагаанд гарчбайгаа өөрчлөлтийг илрүүлээд зогсохгүй, багшийн сургалтын ажлыннэг үзүүлэлт болно. Сургалтад үнэлгээний судалгаа нь нэг талаассуралцагчид дүн тавих зорилготой байдаг боловч нөгөө талаас багшөөрийн сургалтын ажлаа бодитойгоор илрүүлэх боломжийг багшидолгож байдаг гэдгийг энэхүү судалгаанд тооцож үзэх нь зүйтэй.Үнэлгээний материалын судалгаа нь агуулга, арга зүйн судалгаатайнягт уялдаатай хийгдэнэ. Үнэлгээний материалыг боловсруулахдаасуралцагч нэг бүрд гарч байгаа ахиц дэвшил, сурах арга барилынөөрчлөлтийг бодитойгоор илрүүлэхэд анхаарах ѐстой. Үнэлгээ нь
  • 16. сургалтын зорилго, зорилтын хүрээнд суралцагчийн эзэмшсэнмэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох хэрэглэгдэхүүн, нөгөөталаас хичээлийн дидактик зорилго хэрхэн хангагдсаныг үнэлэхшалгуур болох учиртай.Хичээлийн үнэлгээнд дараах зүйлүүдийг тооцох хэрэгтэй. Үүнд:• Суралцагчдын сонирхол, идэвх, хандлага• Суралцагчийг сэдэлжүүлэх, шинэ санааг хөхүүлэн дэмжих• Сэтгэн бодох чадварын хөгжлийг илрүүлэх• Илэрхийлэх, тооцоолох чадварыг хөгжүүлэх, илрүүлэх• Мэдлэг эзэмшилтийн төвшинг илрүүлэхХичээлийн үнэлгээг хийхдээ үнэлгээний материал боловсрууланашиглана. Энэхүү үнэлгээний материал нь суралцагчийн эзэмшсэнмэдлэг, чадварыг илрүүлэхээс гадна хичээлийн зорилго зорилтхэрхэн биелэснийг тодорхойлж өгдөг учраас үнэлгээний материалыгболовсруулахдаа хичээл (нэгж, ээлжит, нийт хичээл)-ийн зорилгозорилттой уялдуулан боловсруулахыг зорих хэрэгтэй.Үнэлгээний асуултууд дараах шаардлагыг хангаж байх хэрэгтэйбөгөөд эдгээр нь үнэлгээний асуултын шалгуур болдог. Үүнд:  Асуулт нь сургалтын материалын зорилго, зорилтонд тодорхойлсон мэдлэг, чадвар, дадлын үр дүнг үнэлэхэд зориулагдсан байх  Хариулт нь сургалтын материалын агуулгад орсон байх.  Асуулт нь тухайн асуудлын утга учрыг бүрэн илэрхийлсэн байх  Асуулт нь утга төгөлдөр бөгөөд хариултыг хичээлийн эхээс шууд хуулахааргүй байх  Асуулт нь ойлгомжтой, богино, шууд утгатай байхаар томъѐологдсон байх  Асуулт нь захиран тушаасан биш зөөлөн хэлбэртэй байх  Хариултын хувилбарууд асуулттайгаа төлөв байдал, нэр томъѐоны хувьд хамааралтай байна.  Хариултын хувилбарууд нь ойролцоо утгатай байх  Асуулт нь нэг утгатай тодорхойлогдсон бөгөөд түүнд харгалзах зөв хариулт заавал байх  Асуултанд хэрэглэж байгаа үгс, зөв хариулт уруу хөтлөх буюу зөв хариултыг шууд мэдэх боломж олгохгүй байхаар илэрхийлэгдсэн байх  Асуултанд суралцагчийн хүйстэй холбоотой хандлага гаргаагүй байх  Асуулт логикийн алдаагүй томъѐологдсон байх
  • 17.  Асуулт шаардлагагүй тохиолдолд давуу зэргийг илтгэх үг, илэрхийлэл агуулаагүй байх Хариултын хувилбаруудад “үргэлж”, “хэзээ ч” гэх үгс байхгүй байна. Асуулт болон хариултын хувилбаруудад электрон материалаас авсан эх байхгүй байна. Асуултын бүх хэсгүүд нь дасгалын ажлын хэл дээр бичигдсэн байна. Мөн суралцагч хариултандаа сурах бичгийн агуулгын эх дотроос авсан текст ашиглахааргүй байна. Тухайлбал: 1. Хариултын хувилбарт “дээрхээс аль нь ч биш”, “дээрх дурьдсан бүгд зөв” гэх мэт хариултууд байхгүй байна. 2. Асуулт болон хариултад “үүнээс гадна”, үгүйсгэх буюу “үгүй” гэх зэрэг үг хэрэглээгүй байна. 3. Хариултуудад “А, Б хоѐул зөв”, “А ч биш, Б ч биш” гэх хувилбарууд байхгүй байна.

×