Your SlideShare is downloading. ×
МОНГОЛЫН ТҮҮХ – II                         нэгж хичээлийн хөтөлбөрНэгж хичээлийн сэдэв : VI- XII зууны үеийн МонголчуудХам...
эдгээр аймаг, ханлигууд ямар угсаатай болохыг мэдэх, суралцагсдад өөрийн угсаа      гарлаа тодорхойлох чадвар эзэмшүүлэхХү...
Аргууд:       Бүлгээр ажиллах       Уншингаа тэмдэглэл хөтлөх       Газрын зурагтай ажиллах гэх мэт.Суралцахуйн үйл ажи...
9. Холбоо өвөг                    8. Өндөр өвөг                    7. Хулан өвөг                    6. Элэн өвөг          ...
С шатанд – багш хамтран ажиллагч, туслагч, дэмжигч байна.    3. Сэтгэл зүйн        Багш сурагчийн бие биеэ ойлгосон харил...
а.Добу мэргэн           б.Алунгоогийн гэрлээс төрүүлсэн 3 хөвгүүн           в.Бөртэ чоно           г.Хабул хаан           ...
Батлав: Сургалтын менежер ..................................../                                                           ...
Upcoming SlideShare
Loading in...5
×

Negj hicheeliin hutulbur 2011 engiin

6,368

Published on

0 Comments
4 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
6,368
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
128
Comments
0
Likes
4
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "Negj hicheeliin hutulbur 2011 engiin"

  1. 1. МОНГОЛЫН ТҮҮХ – II нэгж хичээлийн хөтөлбөрНэгж хичээлийн сэдэв : VI- XII зууны үеийн МонголчуудХамрах хүрээ:  Боловсролын түвшин: ЕБС-ийн 12 жилийн сургалттай 8-р анги, бүрэн дунд боловсролын агуулгын хүрээ  Нас сэтгэхүйн онцлог: 14-15 насны хийсвэрлэн сэтгэж ургуулан бодох онцлогтой, аливаад олон талаас хандах хандлага өссөн, өөрийн түвшинд шийдвэр гаргах чадвартай, БИ- ийн үзэл давамгайлдаг онцлогтой, анхаарал төвлөрөлт нь 10-13 минут  Өмнөх мэдлэг чадвар: Нийгмийн ухаан, газарзүй, биологийн хичээлүүдээр үзсэн үндэсний ѐс, зан заншил, нийгмийн харилцаа, угсаатны бүрэлдэхүүн түүний хам шинжүүд, хүний үүслийн өлгий нутаг, монгол төрхтний нүүр царай, газрын зурагтай ажиллах гэх мэт чадваруудыг эзэмшсэн.Хэрэгцээ:  Танин мэдэхүйн хэрэгцээ: Монгол нутагт оршиж байсан аймаг, ханлигууд бидний оршин буй орон нутагт ямар ул мөр үлдээснийг нээж илрүүлэх, танин мэдэх Өөрийн гарал угсааг танин мэдэх Өвөг дээдсийнхээ тухай танин мэдэх, тэднээс сургамж авах  Хувь хүний хэрэгцээ: VI-XII зууны үед Монгол нутгаар Монголчуудыг бүрдүүлж байсан аймаг, ханлигуудын газарзүйн байрлал, тэдгээрийн гарал угсаа, аж байдлын талаар цэгцтэй мэдлэг эзэмших Өөрийнхөө гарал угсааг сурвалжилж тодорхойлох, угийн бичгээ хөтлөх аргад сурах Монгол нутагт оршиж байсан аймаг, ханлигууд бидний оршин буй орон нутагт ямар ул мөр үлдээснийг тодруулах Сурах арга барилд суралцах, өөрийгөө хөгжүүлэх  Нийгмийн хэрэгцээ: Өөрийн эх орон, төрж өссөн нутгаа дээдлэх, тухайн орон нутгийн хөгжилдэвшил нь тэр нутгийн иргэдийн үйл ажиллагаанаас шалтгаалдаг гэдгийг ухамсарлах, бүтээлч оролцоот иргэн төлөвшүүлэх Түүхийн эгзэгтэй асуудалд шүүмжлэлтэй хандахХүлээгдэж буй ерөнхий үр дүн: ( Зорилго )  Монгол нутагт оршин тогтнож, Монголчуудыг бүрдүүлж байсан аймаг, ханлигуудын тухай мэдээлэлд үндэслэн өөрийн орон нутагт ямар аймаг, ханлиг нутаглаж байсан,
  2. 2. эдгээр аймаг, ханлигууд ямар угсаатай болохыг мэдэх, суралцагсдад өөрийн угсаа гарлаа тодорхойлох чадвар эзэмшүүлэхХүлээгдэж буй тодорхой үр дүн: ( Зорилт )  К1: VI-XII зууны үеийн монгол аймаг, ханлигуудын гарал, угсаа, нэрийдэл, бүрдэл, тэдгээрийн оршин тогтнож байсан газар нутаг, түүнтэй холбогдох түүхийн баримт, эх сурвалжуудаас цэгцтэй мэдээлэл авах  К2: VI-XII зууны үеийн монгол аймаг, ханлигуудын хил хязгаар, газарзүйн байрлалыг газрын зурагт заах, тэдгээрийн угсаа гарал, түүхэн газар нутаг, орон зайн харилцан хамаарлыг тодорхойлох, жишин харьцуулах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлэх  К3: Монголчуудын бүрдэл, монгол аймаг, ханлигууд, тэдгээрийн угсаа гарлаас үндэслэн өөрийн угийн бичгийг хөтлөх чадвартай болгох  К4: Монгол эх орноороо бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэхНэгж хичээлийг судлах цаг : 8 цагНэгж хичээлийн агуулга ба судлах цагийг ээлжит хичээлд хуваарилсан төлөвлөлт:  Монголчуудын гарал угсаа, нэр 1 цаг  Түрэг угсааны улсуудын Монголчууд 2 цаг  Монгол аймгуудын бүрдэл, ханлиг улсууд 2 цаг  Монголчуудын аж амьдрал соѐл 1 цаг  Сэдвийн шалгалт 1 цаг  Дүн шинжилгээ 1 цагАгуулга: Мэдлэг Чадвар Хэрэглээ Монгол аймгуудын гарал, угсаа VI- XII зууны үеийн Монгол Өөрийн оршин ( язгуурын Монгол аймаг, ханлигуудын газар сууж буй нутаг аймаг,Монгол аймаг, нутаг, хил хязгаарыг ( аймаг, нийслэл, Монголжсон түрэг буюу газрын зурагт заан сум, дүүрэг, баг, түрэгжсэн Монгол аймаг) тайлбарлах хороо) нь VI- XII Ханлиг аймгийн холбоо VI- XII зууны үеийн Монгол зуунд ямар Энэ үеийн аймгуудын нутаг аймгуудын аж ахуй, аймаг, ханлигт дэвсгэр, нэр соѐлын хөгжлийн талаарх харъяалагдаж Монгол- Татарын ханлиг түүхэн мэдээнүүдийг байсныг Хамаг Монголын ханлиг харьцуулан дүгнэлт хийх тодорхойлох, VI- XII зууны үеийн Монгол Тэдгээрийн угсаа гарал, газрын зурагт аймгуудын улс төр, газар нутгийн харилцан тэмдэглэх нийгмийн байгуулал ( ойн хамаарлыг жишин Өөрсдийн угийн ба талын), аж ахуй, шашин харьцуулан үнэлэлт өгөх бичгээ хөтлөх соѐл, гадаад харилцаа
  3. 3. Аргууд:  Бүлгээр ажиллах  Уншингаа тэмдэглэл хөтлөх  Газрын зурагтай ажиллах гэх мэт.Суралцахуйн үйл ажиллагааны арга зүй:  Үйлийн баримжааг ялган таниулах / Ярилцлага өрнүүлэх асуултууд / Та бүхэн Монголчуудын угсаа гарлын тухай юу мэдэх вэ? ( Бөртэ чоно, Гуа маралаас эхтэй, Монголчууд өөрсдийн угсаа гарлаа сайн мэддэг, удмаа учир холбогдол бүхий нэг овгоор нэрлэдэг.Тухайлбал: Бодончар, Мунхагаас эхтэй Боржигон овог гэх мэт) Сурагч бүхэн өөрсдийнхөө овгийг мэдэх үү? Хэрэв мэддэг бол ямар учир холбогдолтой болохыг хэлэлцэх. Танай орон нутагт ямар гарал угсааныхан амьдардаг вэ? Монгол гэдэг нэрийн утга учрыг өөрсдийн бодлоор тайлбарлана уу?( Газар усны нэр, Мон овогтон голлох байр суурь эзэлж байсан, Мон овогтон Гурван голын сав газар суурьших болсон зэрэгтэй холбоотой гэх мэт олон таамаглал байдаг ) Монголчуудын гарал угсааны талаар түүхийн ямар баримт, эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн бэ? ( “ Монголын нууц товчоо”, “ Судрын чуулган” зэрэг бүтээлүүдэд) Монголчуудыг ямар аймаг, ханлигууд бүрдүүлж байсан тухай та бүхэн юу мэдэх вэ? ( Татар, Найман, Хэрэйд, Онгуд, Мэргид гэх мэт)  Үйлийн баримжааг эзэмшүүлэх “Монгол” хэмээх нэрийн талаарх үзэл баримтлалыг хооронд нь харьцуулж, аль илүү үндэслэлтэй байж болох талаар ярилцах Эргүнэ-гүнгий Монголчууд, Татар, Шивэй аймгуудын талаар өгөгдсөн мэдээлэлүүдээс тус бүрийн онцлогийг гаргах, тэдгээрийн байрлалыг газрын зурагт тэмдэглэх Түрэгийн ноѐрхлын үеийн Монголчуудын талаарх баримт нь тухайн үеийн Монголын түүхтэй хэрхэн холбогдож байгаа талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, өгөгдсөн баримтуудаас гол баримтыг ялгах, яагаад чухал гэж үзсэн үндэслэлээ тайлбарлан ярилцах XI-XII зууны үеийн Монголчуудыг бүрдүүлж байсан аймаг, Ханлигууд / Хамаг Монгол,Тайжууд, Татар, Хэрэйд, Найман гэх мэт/ -ийн байрлалыг газрын зурагт тодорхойлох Тухайн аймаг Ханлигуудын оршин байгаа газар нутаг, байгалийн нөхцөл байдал нь аж ахуй, соѐлдоо хэрхэн нөлөөлж байсныг дараах чиглэлээр гаргана. Тухайлбал: ойн ба талын нүүдэлчин аймгууд ялгарахад байгалийн нөхцөл байдал, хэрхэн нөлөөлснийг гаргуулна.  Газрын гадарга:  Ой тайга ан → гөрөө  Тал нутаг → Мал аж ахуй  Үржил шимтэй газар → газар тариалан  Нуур, гол, цөөрөм → загас агнуур  Эрс тэс уур амьсгал:  Хувцас хунар  Орон байр  Хоол хүнсэнд хэрхэн нөлөөлсөн гэх мэт  Үйлийн баримжааг хөгжүүлэх Бүтээх ажил:  Монгол ѐсонд 9 үеийн дараа үе мултарлаа гэж үздэг. Энэ нь цусан төрлийн холбоо тасарсныг илтгэдэг. 9 үеийг нэрлэ!
  4. 4. 9. Холбоо өвөг 8. Өндөр өвөг 7. Хулан өвөг 6. Элэн өвөг 5. Хуланц өвөг 4. Элэнц өвөг 3. Өвөө, эмээ 2. Аав, ээж 1. Би  Суралцагсад аав, ээж, өвөө, эмээгийнхээ тусламжтайгаар өөрсдийн удам угсаа сурвалжилж, өгөгдсөн загварын дагуу ургийн бичгээ хөтлөнө.  Гарал угсаагаа мэдэх нь ямар ач холбогдолтойг тодорхойлон ярилцана.  Хувь хүн – Цус ойртохоос сэргийлэх, бие биедээ туслах, удмаараа бахархах  Улс үндэстэн- Улс үндэс, хэл, зан заншил, соѐлоо хамгаалах  Дэлхий дахин- Үндэсний онцлог байдлаа хадгалах, бусад үндэстнээс суралцах  Танай орон нутаг / хот, аймаг, сум/ ямар аймаг, ханлигуудын нутаг дэвсгэрт багтаж байсныг сурагчдаар гаргуулна. Ярих чадвар хөгжүүлэх:  Өнөөгийн Монгол оронд ямар ямар ястанууд оршин амьдарч байгааг тодорхойлох  Эдгээр нь соѐлын хөгжлийн хувьд ямар онцлогтой болохыг соѐлын бүрдэлийг ашиглан гаргах  Өөрсдийнхөө орон нутагт амьдарч буй ястануудын онцлог шинжийг гаргах  Өнөөгийн Монгол оронд амьдарч байгаа ястнуудын аж ахуй соѐлын онцлогоос ямар дүгнэлт хийж болох вэ? Бичих чадвар хөгжүүлэх:  Түлхүүр үг, гол ухагдахууныг ашиглан 5 мөрт зохио!  Иш аргаар бичих / Миний бодлоор удам угсаагаа мэдэх нь ... /  Миний удмын бахархал гэсэн сэдвээр эссэ бичих Сэтгэх чадвар хөгжүүлэх:  Аливаа үзэл санааг ойлгосноо тайлбарлаж хэлнэ гэдэг нь цээжилсэн зүйлээ хэлэхээс өөр юм.Энэ нь:  Гол санаа утгыг өөрийн үгээр тайлбарлах  Бодол санаагаа өөр үгээр илэрхийлэх  Дүрслэн хэлэх  Өгөгдсөн нөхцөлд жишээ гаргах  Бусдын хэлснийг тоймлон дүгнэх зэрэг чадваруудаар илэрнэ.Сургалтын орчин: 1. Материаллаг  Нэгж хичээлийн хөтөлбөр  Сурах бичиг  Тарааж өгөх материал  Самбар, шохой, скоч, пламастр  Газарзүйн зураг, атлас, бичгийн цаас,контор зураг  Угийн бичиг хөтлөх загвар  Проектор, дэлгэц  TV хичээл, блог, гар утас 2. Үйлийн А шат – багш хөтлөгч байна. В шат – багш зөвлөгч, сурагч бүтээгч байна.
  5. 5. С шатанд – багш хамтран ажиллагч, туслагч, дэмжигч байна. 3. Сэтгэл зүйн  Багш сурагчийн бие биеэ ойлгосон харилцааны орчин  Хичээлтэй холбоотой сэдвээр нээлтэй чөлөөтэй ярилцах  Сурагчдын тэгш оролцоог дээшлүүлэхХэрэглэгдэхүүн түүний дидактик зорилго:№ Хэрэглэгдэхүүн Дидактик зорилго1 Блог Суралцагчийн бие даан суралцахуйг дэмжих, / www.baigaliinuhaan.blogmn.net / мультимедиа программ хангамжийг сургалтанд хэрэглэх, хөгжүүлэх,нийтийн хүртээл болгох2 Ухаалаг самбар Орчин үеийн дэвшилтэт техник, төхөөрөмжийг / Smart board / сургалтанд ашиглаж, сурагчдыг ухаалаг самбарт ажиллуулж хэвшүүлэх3 Видео бичлэг Түүхэн баримтат кино үзүүлж, суралцагчдыг үнэн бодит мэдээлэлээр хангах4 Монголын түүхэн газарзүйн зураг Суралцагчийг түүхэн газар нутгийг одоо үетэй харьцуулан жишүүлж сургахСурагчдыг үнэлэх арга зүй: Хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүн ( зорилго, зорилт) – гийн биелэлтийг сурагчийн танин мэдэхүйн хөгжлийн түвшингээр үнэлэх жишиг даалгаварууд: YI-XII зууны үеийн монголчууд1. ”Монгол” гэдэг нэрийн аль нь илүү үндэслэлтэй вэ? а.Газар усны нэр б.Мэнгү шивэй аймгийн нэр в.Мон овгийн нэр г.Аль нь ч биш2. Аль нь зөв дарааллаар бичигдсэн байна вэ? а.Аймаг ->овог->улс->ханлиг б.Овог->аймаг->ханлиг->улс в.Улс->аймаг->ханлиг->овог г.Ханлиг->аймаг->овог->улс3. XI-XII зууны үеийн Монгол аймаг, ханлигуудын ханыг зөв тохируул. 1.Хамаг монгол а.Тоорил 2.Хэрэйд б.Хабул 3.Мэргид в.Мэгүжин сүүлт 4.Найман г.Таян 5.Татар д.Тогтоа бэхи4. Эргүнэ гүний монголчуудыг ямар нэртэй аймаг тэргүүлж гурван голын эхэнд ирсэн бэ? а.Нирун б.Дарлигин в.Хиад г.Нукуз д.Шивэй5. Нирун овог хэнээс үүсэлтэй вэ?
  6. 6. а.Добу мэргэн б.Алунгоогийн гэрлээс төрүүлсэн 3 хөвгүүн в.Бөртэ чоно г.Хабул хаан д.Бодончар6. Аймгуудын нутаг дэвсгэрийг тохируул. 1.Хамаг монгол а.Ононгийн эх,Орхон Сэлэнгийн зүүнтээ нутагладаг 2.Тайчууд б.Ононгийн адагт 3.Жалайр в.Хэрлэн,Онон,Туул шолын сав 4.Татар г.Орхоны адаг, Сэлэнгийн дунд биеэр 5.Хэрэйд д.Яг ябган(Заг,байдраг),Сэлэнгэ,Туул элсэн говийн хоорондох уудам нутагт 6.Гурван мэргэд е.Хөлөн, Буйр нуураар төвлөрч байв7. Нөхөж бич. Хамаг монголын ханлигийн бүрэлдэхүүнд ……………16 аймаг, …………….16 аймаг, тайчууд, жалайр зэрэг олон хүн амтай аймгийн холбоо багтан оржээ.8. Тохируул. 1.Чөлөөт хүмүүс а.Өвөг дээдсээс үе дамжсан боол. 2.Харъяат зарц б.Эзэндээ үнэнч зүтгэж байгаад онголсон дархалсан хүн. 3.Өтөгү боол в.Эзэний ажлыг цаггүй хөлсгүй хийдэг хүмүүс. 4.Онгу боол г.Боол байж байгаад боолоос чөлөөлөгдсөн хүмүүс.9. Тохируул. 1.Сэцдийн зөвлөл а. Шихихутаг 2.Төрийн шадар сайд б. Мухулай 3.Их заргач в. Олон орны бичгийн мэргэд багтаж байсан.10. Дараах саналуудын аль нь Монгол хэмээх нэрний тухай судалгаанд хамааралгүй вэ? а.Маодуны нэртэй холбон тайлбарладаг б.Мугулюйн нэртэй холбон тайлбарладаг в.Хятад сурвалжид Мэнгу хэмээн тэмдэглэсэн г.Монгол нутагт байсан язгуур аймгийн нэрнээс үүссэн д.XII-XIII зууны үеэс төлөвшин тогтсон11. 1130 онд Хамаг монголыг хэн захирч байсан бэ? а.Хотула б.Амбагян в.Хабул г.Есүхэй12. YIII зууны II хагаст “Эргүнэ гүнгийн” монголчууд хаана нүүж ирсэн бэ? а.Гурван голын эхэнд б.Хэрлэнгийн хөдөө аралд в.Ордосд г.Хянганы нурууны баруун биеэр13. Тохируул. 1.Ан гөрөө а.Зүрчидийн Алтан улстай малын түүхий эд солилцдог байв. 2.Гар үйлдвэрлэл б.Цаа буга сарлаг зэрэг онцлог сүрэгтэй байв. 3.Худалдаа в.Гэр тэргийг техникийн маш нарийн шийдлээр бүтээж байв.14. Хамаг монгол Алтан улстай хэдэн онд гэрээ байгуулсан бэ? а.1100 онд б.1221 онд в. 1147 онд г.1150 онд д.1157 ондХариу:1в, 2б, 3-1б, 2а, 3д, 4г, 5в; 4б, 5б, 6-1в, 2а, 3б, 4е, 5д, 6г; 7-дарлигин, нирун; 8-1б, 2в, 3а, 4г;9-1в, 2б, 3а; 10б, 11в, 12а, 13-1б, 2в, 3а; 14в
  7. 7. Батлав: Сургалтын менежер ..................................../ / II- улирал Шилжилтийн 9-р ангийн Монголын түүх хичээлийн 2011-2012 оны жилийн хөтөлбөр Нэгж хичээлийнтогтолцооныбүрэлдэхүүн Судлах цаг Агуулгын сэдэв хэсэг Хүлээгдэж буй тодорхой Ээлжит хичээлийн Цаг Чадвар үр дүн задаргаа Мэдэх: Монголчуудын гарал Энэ үеийн Монгол угсаа, нэр 1 аймгууд Монгол аймаг, * VI-XII-зууны үеийн ханлигуудын гарал, Түрэг угсааны улсуудын Монгол аймаг угсаа, нэр, бүрдэл, Монголчууд 2 ханлигуудын газар VI- XII зууны үеийн Монгол аймгууд тэдгээрийн оршин нутаг хил хягаарыг Монголын түүхийн эртний үе тогтнож байсан газар Монгол аймгуудын газрын зурагт заан нутаг, холбогдох түүхэн бүрдэл, ханлиг улсууд 2 тайлбарлах. баримт, эх сурвалжууд * VI-XII-р зууны үеийн Чадах: Монголчуудын аж монгол аймгуудын аж 8 цаг Энэ үеийн Монгол амьдрал, соёл ахуй соёлын хөгжлийн аймгуудын түүхэнд 1 талаарх түүхэн /YI-XII зуун/ эзлэх байр суурийг мэдээнүүдийг тодорхойлох харьцуулан дүгнэлт Бие даан амьдрах, хийх Сэдвийн хяналт нийгэмших: 1 * Тэдгээрийн угсаа Монгол аймаг, гарал газар нутгийн ханлигууд, тэдгээрийн харилцан хамаарлыг угсаа гаралтай жишин харьцуулах, холбогдуулан өөрийн Дүн шинжилгээ үнэлэлт өгөх 1 удам угсааг тодорхойлох хандлага

×