Uploaded on

More in: Technology
• Full Name Full Name Comment goes here.
Are you sure you want to
Your message goes here
Be the first to comment
No Downloads

Views

Total Views
4,107
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3

Actions

Shares
Downloads
145
Comments
0
Likes
2

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

• 1. КОМПЬЮТЕРИЙН БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН,
ТЕХНИК БА ПРОГРАМ ХАНГАМЖ
КОМПЬЮТЕРИЙН ТЕХНОЛОГИ ДАХЬ ХӨГЖИЛ
Өнөөдрийн байдлаар 5 төрлийн компьютер байна:
1. Microcontroller: ахуйн цахилгаан бараа, автомашин зэрэгт сууриллагддаг. Тухайлбал шарагч зуухны тохируулгын өгөгдлийг хэрхэн хадгалах гэх мэт.
2. Microcomputer: Ширээн дээр багтахуйц буюу жижг хэмжээний компьютерийг хэлнэ. PC (Personnal Computer) болон Workstation гэсэн хоёр янз байж болно.
2. 1. Персонал компьютер : Микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлнэ.
Персонал компьютерийг дотор нь дараах байдлаар хуваадаг.- Desktop- Laptop/notebook буюу зөөврийн компьютер- PDA буюу жижиг хэмжээний Palm компьютер
a. Desktop компьютерЭнэ персонал компьютерийг ширээн дээр байрлуулах зориулалтаар гаргадаг учраас ширээний компьютер гэж нэрлэдэг.
b. Laptop /notebook/portable компьютер
Laptop буюу зөөврийн компьютерийг үйлдвэрлэгчид нь Notebook гэж нэрлэдэг бөгөөд тэжээлд залгахаас гадна батерейгаар ажиллах боломжтой овор хэмжээ багатай тул нэг газраас нөгөө рүү зөөж авч явахад тохиромжтой. Зөөврийн компьютерийн дэлгэцийг ихэвчлэн thin-screen technology буюу нимгэн дэлгэцийн технологиор хийсэн байдаг. Нимгэн дэлгэцийн трансистор буюу (Thin Film Transistor) эсвэл актив матрицан дэлгэц нь гарч байгаа дүрсийг илүү тод үзүүлэхээс гадна аль ч талаас нь харахад уг дүрсэнд
өөрчлөлт ордоггүй. Laptop: Хавтгай дэлгэц бүхий зөөврийн компьютер. Лаптоп компьютер нь notebook & subnotebook гэсэн 2 төрлийнх байна.
Notebook: яльгүй зузаан зөөврийн компьютер. Эдгээр нь авч явах зориулалтаар цүнхэнд багтах бөгөөд энгийн Desktop компьютерүүд шиг хүчин чадалтай байдаг.
Subnotebook: 1.8-4 фунтын жинтэй, жинг хэмнэх үүднээс хатуу диск нь голдуу салангид байрладаг.
c. Palm компьютер
Palm нь сүүлийн үед өргөн хэрэглэгдэж байгаа Personal Digital Assistant (PDA) буюу жижиг хэмжээний тоон системийн төхөөрөмж юм. Гартаа бариад авч явж болохуйц уг жижиг төхөөрөмжийг Palmtop компьютер ч гэж нэрлэдэг. 1996 онд анх удаа Palm Computing компани энэ төхөөрөмжийг имэйл илгээх, тэмдэглэл бичих, тоглоом тоглоход зориулж Palm Pilot гэсэн нэртэйгээр гаргажээ. Palm дээр зөвхөн өгөгдлийг боловсруулж, хадгалаад зогсохгүй мөн desktop эсвэл laptop компьютерээс файл татаж авч өөр дээрээ боловсруулаад дараа нь эргээд компьютер лүү хуулах боломжтой.
2.2.WorkstationПерсонал компьютерийг бодоход илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар нь илүү сайн байдаг. Workstation нь ердийн персонал компьютертэй харьцуулахад хурд, хүчин чадлын хувьд илүү байдаг. Хувь хүний хэрэгцээнд гэхээсээ илүү бизнесийн чиглэл, мэргэжлийн түвшинд илүү ашиглагддаг. Их хэмжээний санах ой, хурд ихтэй процессор, өндөр хурдын график адаптер бүхий workstation шаардагддаг ямар ч байгууллага хувь хүн хэрэглэж болно. Жишээ нь компьютер графикын дизайнер, барилгын зургын архитектор г.м.
IBM, DEC, Hewlett-Packard болон Sun Microsystems компаниуд Workstation үйлдвэрлэн гаргадаг.
3. Minicomputer: Хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсрын компьютер юм. IBM пүүсийн AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм.
4. Mainframe: Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.
5. Supercomputer: Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй өрөөнд байрлуулах бөгөөд ердийн персонал компьютерээс 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд энэ суперкомпьютерийг ашигладаг.
Сервер
Сервер гэдэг ойлголтын тухайд компьютерийн овор хэмжээ яригдахгүй. Сервер буюу сүлжээний сервер гэдэг нь сүлжээнд холбогдсон олон компьютерүүдийн (клиент компьютерүүд) хувьд өгөгдлийн бааз, программуудыг хадгалдаг төв компьютер (заримдаа толгой компьютер ч гэж нэрлэдэг ) юм.
Компьютерийн үндсэн ойлголт
Электроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
Тоон систем дээр суурилсан компьютер
Компьютер нь нэлээд төвөгтэй төхөөрөмж шиг санагдавч үндсэн зарчим нь маш энгийн байдаг. Анх компьютерийг нээхэд электрон гүйдлүүдийг олж харна. Энэхүү гүйдэл нь зөвхөн асах, эсвэл унтрах гэсэн хрёр утгыг агуулна. Учир нь компьютер 0,1 гэсэн хоёртын тооллын систем дээр үндэслэгддэг. Энэ нь binaries гэсэн латин үгнээс гаралтай. Ийнхүү тоон буюу дижитал сигнал нь мэдээллийг хоёртын тооллын систем дээр дүрсэлдэг байна. Дижиталын ойролцоо утгатай үг нь computer-based юм. Энд хэрэглэгдэж буюу 0 буюу 1-ийг бит(bit) гэнэ. Олон тооны битүүдийн хослолоор тоо, үсэг, тэмдэгтүүд бүрдэнэ. Жишээ нь: H үсэг- 01001000(off-on-off-off…) 8bit=1Byte
Хоёртын тоон сиситем нь компьютерийг боловсруулалт хийх, өгөгдөл хадгалах, нэг нэгэнтэй холбогдох бүх процесст өгөгдлийг дүрслэх арга болдог.
Аналог систем дээр суурилсан амьдрал
Нарны тусгал, шувууны нислэг, дуучны хоолой гэх мэт зүйлийг хоёртын тололлор буюу зөвхөн хар шагаанаар дүрслэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл хугацаа болон замын туршид өөрчлөгдөн хувьсч байдаг аналог систем дээр тулгуурладаг. Дуу, гэрэл, даралт, темпераур шэрэг байж болно. Нам болон өндөр түвшин мөн дунд түвшин бшгд аналог ёиётесийн хувьд дүрслэгдэнэ. Тухайлбал ердийн цагны хувьд цаг, минут, секундыг харуулж байгаа нь аналог шиг, зөвхөн хэдэн цаг минут болж байгааг тоогоор үзүүлж буй нь тоон системийн нэг жишээ болно.
Бодит зүйлсийг тоон хэлбэрт хувиргах нь
Дуучныг дуулж байхад нь энгийн туузан хальсан дээр бичлэг хийж байна гэж төсөөлье. Аналог процесс нь дууг шууд тэр хэлбэрээр нь хуулна. Энэ үед дотны болон гадны нөлөө болох сарнил, замхрал, унтрал, шуугиан зэргийг агуулна.
Харин тоон бичлэгийн процесс бол нэлээд ялгаатай. Жишээ нь: хөгжмийн CD’д хөгжмийг хуулах процесс аналогтай адилгүй. Тоон процессийн үед дууны тодорхой төлөөллийг сонгон авч виртуалаар түүнийгээ хуулдаг бөгөөд энд ямар нэгэн дотоод болон гадаад нөлөө ордоггүй. Компьютер дээр суурилсан төхөөрөмж нь секундэд дунджаар 44100 удаа тогомол интервалд дууг төлөөлөл болгон авдаг. Энэхүү тоо нь сонсголын эрхтэн ердийн дуу мэтээр хүлээн авахад хангалттай тоо юм. Үүн шиг материалын өнгийг гэрэл, өнгө (brightness, color) –ийн тусламжтай бодит өнгөний хэмжээнд дүрсэлдэг байна.
HARDWARE БУЮУ ТЕХНИК ХАНГАМЖИЙН ҮНДЭС
Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг:- Input (оролтын)- Processing (боловсруулалт хийх)- Storage (мэдээлэл хадгалах) - Output (гаралтын)- Communications (xолболтын) Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм. - Гар- Хулгана - Микрофон
Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж
гаргах гэх мэт.- Central Processing Unit (CPU)- Random Access Memory(RAM)
Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, программ хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.- Уян диск - Хатуу диск- Оптик диск- Zip диск- Tape төхөөрөмж
Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу
сонсох г.м- Дэлгэц - Принтер- Чанга яригч
Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг. - Модем
- Кабель
Процессорын үндэс
Компьютер нь анхлан вакум хоолойг ашигладаг байснаа транзисторыг хэрэглэдэг болсон. Хамгийн сүүлд бидний одоогийн хэрэглэдэг интегральчлагдсан хэлхээ буюу микросхем, чип ашиглах болжээ. Микрокомпьютер, микропроцессор нь микрочипээс бүрдэнэ. Телевиз, утсанд хэрэглэдэг микроконтроллёр нь мөн микрочипийг ашиглана.
Вакум хоолой-> Transistor-> Микрочип
Дээр үед радионууд жижиг гэрлийн чийдэнгийн хэмжээтэй хурц гэрэлтдэг утас бүхий вакумжсан электрон хоолойг электрон урсгалыг хянахад ашигладаг байжээ. ENIAC төрлийн компьютер нь эдгээр хоолойг 18000-г switch-ийн үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор ашиглаж байв. Харамсалтай нь 7 минут тутамд хоолой нь шатаж эвдэрдэг байв. (ENIAC нь 1500 фут талбайтай, 30тон житэй байжээ).
Транзистор гарснаар бүхнийг эргүүлэв. Транзистор нь “on” ба “off” гэсэн үйлдлийг хэдэн арван саяар гүйцэтгэж чадах нимгэн цахилгаан унтраалга юм. Транзистор нь электроныг резистороор өнгөрүүлэх бөгөөд энэ нь цахилгаан гүйдлийг эсэргүүцэх материалаар хийгдэнэ. Транзистор нь логик гарцыг бүрдүүлэх бөгөөд гарц нь хэлхээг үүсгэнэ.
Электрон систем дэх тодорхой функцуудыг гүйцэтгэх электрон бүрэлдэхүүнүүдийн багц болох электрон замыг хэлхээ гэнэ. Энэхүү хэлхээ нь CPU мэтийн логик төхөөрөмжийг бий болгоно.
Анхны транзисторууд вакум хоолойноос 100 дахин бага, халаах хугацаа шаардлагагүй, бага энерги зарцуулдаг, арай хурдан найдвартай байв. 1960 он гэхэд транзистор нь хагас см талбайтай болов. Орчин үед 3 сая транзистор ердөө хагас см талбайд багтах болов.
Өнөө үед транзистор нь ердөө микросхемийн нэг хэсэг болсон байна. Энд электрон хэлхээ, зам, транзистороо оруулаад нэг компьютерт багтаах болжээ. Харин ихэвчлэн үүнийг силиконон материалаар үйлдвэрлэх болов. Интеграл схемийг хийж буй технологийг solid-state technology буюу электрон хатуу материалаар дамжин өнгөрч байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл электрон нь вакумаар өнгөрөх бус хатуу материалаар урсана гэсэн үг.
Силикон гэж юу вэ? Яагаад заавал силиконыг хэрэглэж байна вэ? Силиконыг шороо ба элснээс гаргаж авчээ. Энэ нь зөвхөн хямд төсөр болгох төдийгүй хагас дамжуулагч юм.
Хагас дамжуулагч гэдэг нь цахилгааныг дамжуулагч, дамжихгүй материалын завсрын материал юм. Ж: дамжуулагч материалд зэс орно. Дамжуулагч биш материалд пластик орно.
Силикон дээр дамжуулагч металлыг суурилуулснаар интеграл схемийн электрон хэлхээ үүснэ.
Микрочипийн олон төрөл байдаг. Үүнд: микропроцессор, санах ой, логик, холбоонууд график,математик процессорын чипүүд.
Үүнээс хамгийн чухал нь микропроцессорийн чип юм. Микропроцессор нь компьютерийн процессорын багасгасан хэлхээ бөгөөд өгөгдлийг мэдээлэл үрүү боловсруулах хэсэг юм. Компьютерээс бусад зүйлст хэрэглэж буй микропроцессорыг микроконтроллёр гэж нэрлэдэг.
CPU & Main Memory
CPU
Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн тархи нь юм. Микропроцессорыг Intel болон Motorola фирмүүд үйлдвэрлэдэг. Өндөр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM төрлийн болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерүүд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh төрлийн компьютерүүд Motorola чипийг хэрэглэдэг.RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв.3555365490220CPU нь компьютерийн гол цөм бөгөөд control unit, арифметик логик unit (ALU)-гаас бүрдэнэ. Main memory нь өгөгдлийг түр хадгалах бөгөөд компьютер бүрд хүчин чадал нь ялгаатай байдаг. Register нь CPU дэх завсрын үе бөгөөд боловсруулах явцад өгөгдлийг хадгалдаг. Нэг программыг бүрэн гүйцэтгэх үеийг машин цикль гэнэ. Процессорын хурд нь 3 замаар тодорхойлогдоно. Үүнд: секундэд ногдох хувь (fraction), MIPS, flops (уналт)
ALU ба control unit. Энэ 2 нь электрон зам буюу bus-аар холбогдоно.
Соntrol unit: Программын ажиллах зарчмыг хэрхэн гүйцэтгэхийг компьютерийн бусад хэсгүүдэд хэлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ нь main memory ба ALU-гийн хооронд электрон сигналын хөдөлгөөнийг чиглүүлж өгдөг. Мөн main memory ба оролт гаралтын төхөөрөмжийн хоорондын сигналыг зохион байгуулдаг.
ALU: Энэ нь арифметик ба логик үйлдлийг гүйцэтгэж эдгээр үйлдлийн хурдыг хянадаг.
Арифметик үйлдэлд математикийн үндсэн үйлдэл болох нэмэх, хасах, үржих, хуваах,

Логик үйлдэлд харьцуулалт орно. (=, >, <, =>, <=).
CPU-гийн хүчин чадлыг word гэсэн хэмжээгээр илэрхийлнэ. Word гэдэг нь CPU-гээр тухайн агшинд хадгалагдаж тооцоологдож буй битийн тоог хэлнэ. Их тооны word компьютерийн хурд төдий хурдан байгааг заана.
8 bit компьютер гэдэг нь тухайн агшинд CPU нь дээд тал нь 8 bit-ийн өгөгдлийн дамжуулах чадварыг илэрхийлнэ. 32 bit-ийн компьютер гэвэл 4 byte-ийг боловсруулна гэсэн үг.
Main memory: Main memory-ийг primary storage, internal memory, or RAM – working storage гэх мэтээр нэрлэдэг. Энэ нь 3 үүргийг гүйцэтгэнэ.

• Боловсруулах өгөгдлийг хадгалах
• 2. Өгөгдөл боловсруулахын тулд программын зааврыг өөртөө барих
• 3. Боловсруулсан мэдээлэлээ гаралт эсвэл хадгалах төхөөрөмж үрүү явуултал нь барьж байх
Санах ойн хэмжээ нь тухайн агшинд компьютер нь хэдий хэмжээний программ ба өгөгдөл, файлуудтай ажиллах хэмжээг тодорхойлно.
Main memory-ийн хувьд 2 гол ойлголт байдаг.

• Үүнд агуулагдаж буй өгөгдөл нь түр зуурынх байна. Компьютерийн тэжээлийг салангуут түүнд орших бүхий л өгөгдлүүд, программ арилна. Тийм учраас тухайн өгөгдлийг хадгалъя гэвэл хоёрдогч хадгалах төхөөрөмж болох диск, tape-д хадгална.
• 4. Санах ой хэмжээ их чухал. Энэ нь тухайн агшинд хэдий хэрийн өгөгдөл программ ашиглах боломжийг харуулна.
Registers:
Control unit болон ALU нь компьютерийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор регистрийг ашигладаг. Регистр боловсруулах явцад өгөгдлийг түр хадгалахад зориулсан өндөр хурдтай муж юм.
Өөрөөр хэлбэл RAM нь цаашид хэрэглэгдэх материалыг барьж байдаг бол регистр нь боловсруулалтын явцад цаашид түүнийг барьж байдаг.
Компьютер нь программ болон өгөгдлийг RAM-аас регистр үрүү боловсруултын тулд ачаалах бөгөөд энэ нь процессорыг хурдасгахад тусладаг. Регистр нь программын регистр (instruction register), хаягийн регистр (address register), storage register, accumulator register гэсэн төрлүүд байдаг.
Машин цикл:
Компьютер нь хэрхэн санах ой дээр байгаа өгөгдлийн замыг хадгалдаг вэ? Шуудангийн хаяг шиг энэ нь хаяг ашигладаг. Санах ой нь тодорхой тоогоор дүрслэгдэх байршил заасан хаяг ашиглах бөгөөд боловсруулах явцад өгөгдөл эсвэл программын тэмдэгтийг хадгалж буй байршил юм.
Тэмдэгтийг боловсруулахдаа CPU-ийн control unit нь санах ой дахь түүний хаягаас тэмдэгтийг сэргээж регистрт байрлуулдаг. Энэ нь машин циклийн анхны алхам юм.
Машин цикл гэдэг нь нэг программыг биелүүлэхэд гүйцэтгэх үйлдлийн дараалал юм. Машин цикл нь:
Instruction cycle (fetches, decodes)
Execution cycle (executes, stores)
Instruction cycle:

• Санах ойгоос заавар (instruction) –ийг авах
• 5. Instruction-ийг хөрвүүлэх (юу болохыг нь тодорхойлох)
Execution cycle

• ALU нь instruction –ийг гүйцэтгэнэ. (өгөгдөлд үйлдэл хийх)
• 6. Боловсрогдсон үр дүнг санах ой эсвэл регистрт хадгалах
Машин циклийн эдгээр үйлдэл нь систем clock-той зэрэгцэн явагдана. Микропроцессорын цагны хурд MGZ – ээр хэмжигдэх бөгөөд компьютерийг худалдан авахад энэ нь анхаарах ёстой хүчин зүйл болдог юм.
Системийн цаг: Хүмүүс компьютерийн хурдны талаар ярьдаг. Энэ нь өгөгдлийг мэдээлэл үрүү хэр хурдан боловсруулан гаргаж буйг илтгэдэг юм. Компьютер бүр системийн цагтай байдаг. Системийн цаг нь компьютерийн доторх үйлдлүүд хэр хурдан байгааг хянадаг. Системийн цаг нь кварц талсттай тогтмол чичирхийллээр бий болно.
Тоон пульсын бат бөх төв процессорын урсгал уруу дамжуулах хурд нь MHz –ээр хэмжигдэх бөгөөд 1MHz гэдэг нь секундэд 1 сая машин цикд гүйцэтгэж байгааг илэрхийлнэ
Компьютерт өгөгдөл, программууд нь хэрхэн дүрслэгддэг вэ?
Компьютер нь хоёртын т/с-ээр өгөгдлийг дүрслэдэг. Өгөгдөл нь бит, byte, kb, mb, gbyte, TB-аар хэмжигддэг. Бинар кодны EBCDIC, ASCII – 8 , Unicode гэсэн түгээмэл схемүүд байдаг.
Бинар систем: 2-тын тооллын системийг ашиглана.
Аравтын тооллын систем нь 10 хүртэлх тоог ашигладаг. (0, 1 … 9 ) Үүнтэй төсөөтэй 2-тын систем тооллын систем нь 0 ба 1-ийг хэрэглэнэ. Эндээс 0 нь цахилгаан гүйдэл байхгүйг 1 нь байгааг илэрхийлнэ.
Жнь: Н үсгийг электрон сигналд хөрвүүлбэл 01001000 буюу off- on- off- off – on- off-off- off. Компьютерийн гар дээрх Н үсгийг дарангуут энэхүү тэмдэгт компьютер ойлгоцхуйц электрон импульсын дараалалд хувирдаг.
Компьютер нь хэдий хэмжээ 0 ба 1 –ийг хатуу диск, компьютерт агуулж чадах вэ? Доорх нэгжээр хэмжээг илэрхийлнэ.
Bit: 0 ба 1 – ийн бит
Byte: 8 битийн нэгдэл = 1 byte
Kilobyte: (kb)= 1000 byte (үнэн хэрэгтээ 1024 byte-тай тэнцүү)
Megabyte: (mb)= 1000 kbyte
Gigabyte: (Gb)= 1000 Mkbyte
Tegabyte: (Tb)= 1000 Gbyte
8 транзистрын хослолоор компьютерт byte нь дүрслэгддэг. Тэмдэгтийг кодлох 3 төрлийн схемийн тухай ярилцъя. EBCDIC, ASCII – 8 нь 8 битийг, Unicode нь 16 битийг кодын системд ашигладаг.
EBCDIC – Extended Binary Coded Decimal Interchange Code – Энэ нь mainframe компьютерт хэрэглэгдэнэ.
ASCII – 8 : American Standart Code for Information Interchange – Энэхүү бинар код нь ихэвчлэн микрокомпьютерт ашигладаг. ASCII нь үндсэндээ 7 битийг ашиглах боловч Япон, Хятад хэлийг дүрсэлж чаддаггүй.
Unicode: Энэ нь тэмдэгт бүрд 16 битийг ашигладаг. Ингэснээр 256 тэмдэгт дүрслэх ASCII – 8 – аас 65536 тэмдэгтээс дүрсэлж чадахуйц боломжтой болдог.
Хэдий тийм боловч Unicode нь 2 дахин их. Санах ойн зам хатуу дискний зай эзэлдэг. Мөн ихэнх программ хангамж, өгөгдлийн бааз нь 8 битийн стандарт хэрэглэдэг тул хөрвүүлэлтэд тодорхой хугацаа зарцуулдаг.
Parity bit
Цаг агаар, цахилгааны хэлбэлзэл гэх мэт олон хүчин зүйлс битийг дамжуулж буй цахилгаан гүйдэлд интерференц үзүүлж болзошгүй. Иймэрхүү алдаа илэрвэл компьютерийн хэрхэн мэдэх вэ? Parity Bit –ийг ашиглан үүнээс сэргийлнэ. Parity Bit-ийг check bit гэж нэрлэх ба алдаагүй дамжуулалтын тулд byte-ийн төгсгөлд 4 bit залгадаг. Parity нь тэгш эсвэл сондгой гэж байдаг.
Parity тэгш хэмийн тухай ярья.
Н үсэг нь 01001000. Энэ нь 2 ширхэг 1- т байна. 1-тийн нийлбэр тэгш байлгахын тулд 9 дэх битийг 0 –ийг сонгоно.
О үсгийн тухайд 01001111 таван ширхэг 1 –т байна. Тэгш байлгахын тулд дахин нэг 1 –ийг parity bit – ээр сонгоно.
Системийн программ хангамж компьютерийн нягт алдаагүй байдлын тулд байнга автоматаар шалгана. Хэрэв алдаа илэрвэл “ Parity Error “ юунаас алдаа бий болгосоныг тодорхойлох зорилгоор техникчид хандах хэрэгтэй.
Машины хэл
Apple Macintosh дээр ажилладаг программ хангамж яагаад шууд IBM компьютер дээр ажилладаггүй вэ? Учир нь машин бүр өөрийн хэлтэй байдаг.
0266700Машины хэл гэж компьютер дээр шууд ажиллахуйц бинор төрлийн программчллын хэл юм. Ихэнх хүмүүс машины хэл дээр бичсэн instruction их төвөгтэй, зөвхөн 0 ба 1 байдаг гэдэг. Гэвч компьютер үүнийг л ойлгож, байршил, үйлдлийг 0, 1 –ээр илэрхийлдэг. Тэгэхээр хүмүүст илүү ойр, ойлгомжтой болгохын тулд хэлний хөрвүүлэгч тусгай системийн программын бий болгосон.
Микрокомпьютерийн системийн хэсэг
Системийн хэсэг, кабинет эд, тэжээлийн блок, эх хавтан, CPU гэх тусгай процессорын чип, RAM,ROM, бусад санах ой ( cache,VRAM,flash ), expansion slot & boards, bus lines, ports, PCMCIA slots & cards гэх мэт электрон бүрэлдэхүүнүүд байна.
Тэжээлийн блок
Залгуураас авах тэжээл хувьсах гүйдэл байдаг. (АС) Харин микроком нь DC буюу тогтмол гүйдлийг ашигладаг. Тэжээлийн блок гэх төхөөрөмж нь АС-г DC-рүү хөрвүүлж компьютерийг ажиллахад бэлэн болгодог. Компьютерийн хайрцагны гадна байрлах on/off товчин дээр дарснаар тэжээл компьютерийн эд хангамжууд очиж ажилд бэлэн болно.
Микрокомпьютерийн дотор цахилгаан бий болсноор дулаан ялгаруулах бөгөөд хэт халуун болгохоос сэргийлэх хөргөгч, сэнсийг ба бусад эд ангиуд байрлуулдаг.
Гаднаас ирж буй АС гүйдэл нь байнга хэлбэлзэлтэй байдаг. Гэнэт хүчдэл ихсэх, багассанаас болж компьютер шатах ( эх хавтан шатах ) аюултай байдаг. Иймд хүчдэлийн хэлбэлзэлээс сэргийлэх зорилгоор 3-н төрлийн хүчдэлийн хамгаалалт хийж болдог. Үүнд:Surge protector, voltage regulator, UPS units.
Surge protector: Гэнэтийн өндөр хүчдэлийн улмаас компьютер эвдрэх аюулаас сэргийлэх төхөөрөмж. Компьютер нь surge protector руу залгагдаж, protector нь тогны залгуур руу залгагдана. ( spike, surge )
Voltage regulator: Хангалттай тэжээл ирэхгүйн улмаас эвдрэх аюулаас хамгаалах төхөөрөмж. ( brow nouts, sags )
UPS: unitinterruptible power suply: Батерей бүхий төхөөрөмж. Тог тасрахад компьютерийг тэжээлээр хангасан хэвээр, мөн хэт өндөр хүчдэлээс сэргийлнэ. UPS нь ойролцоогоор 5-30 мин тогоор хангана. Компьютерт ирэх ёстой тог унангуут ажиллаж эхэлдэг.
Motherboard
336169055372002750185430530Motherboard гэдэг үгийг орчуулбал үндсэн буюу эх хавтан гэсэн үг бөгөөд энэхүү хавтан нь персонал компьютерийн системийн олонх элементүүдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь юм. Анхны персонал компьютер зохион бүтээгдэж байхад ихэнх элемент, дагалдах төхөөрөмжүүд Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин үеийн персонал компьютерийн motherboard нь уян болоод хатуу дискний төхөөрөмжөөс бусад бүх л дагалдах хэрэгслээ өөр дээрээ агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг onboard гэж нэрлэдэг. Гэвч хөгжлийн ийм түвшинд хүрсэн явдал компьютер үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол үр дагавар өгсөн юм. Юуны өмнө үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай, эцсийн шатны угсралт хялбар, дизайны хувьд овор хэмжээ багассан, технологийн процессийн хувьд хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай
талууд их бий.
Харин ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл, системээс өгөх алдааг оношлоход хүндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер, электроникийн инженерүүдийн хувьд амаргүй болж иржээ. Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах төхөөрөмжүүдээ (жишээ нь:дэлгэцийн адаптер, дууны карт г.м) тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн хөгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч "бодолцоогүй үхлүүт" төхөөрөмж биш юм. Дагалдах төхөөрөмжүүд motherboard дээр байрлахдаа тус бүртээ оролт гаралтын хаяг (I/O), тасалдлын нэг утга (IRQ) авдаг бөгөөд энэ хаягуудыг давхардуулахгүйгээр, expansion slot дээр нэмж карт суулган
ажиллуулж болдог байна. Desktop компьютерт өнөө үед өргөнөөр ашиглагдаж байгаа мotherboard нь AT загварынх юм. Хамгийн сүүлийн үеийнх нь AT motherboard-ын сайжруулсан загвар болох ATX юм.
Motherboard дээрх компьютерийн элементүүд: - Микропроцессор (CPU)- BIOS- Санах ой - Expansion slotBIOS гэж юу вэ?
Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай. BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бөгөөд персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг. Түүнчлэн компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар, хулгана болон принтер) хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна. Өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм. Санах ойн хэмжээ нь 128K байдаг байна.Энэхүү BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мөн Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог. BIOS нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд таныг компьютер худалдан авахад үйлдвэрээсээ дагалдаж ирдэг.
BIOS ямар үүрэгтэй вэ?
BIOS-ын биелүүлдэг олон функцуудийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерыг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж, мotherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) -д ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ. Дагалдах төхөөрөмжүүдийн хаяглалтыг өөрчлөх нөхцөлд үүнийг BIOS л зөвхөн гүйцэтгэж чадахаас бус үйлдлийн систем болон хэрэглээний программуудын аль нь хийх боломжгүй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн түрүүнд эхний шалгах хэсгийн үйлдлийг хийж эхлэх ба үүнийг POST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг дагалдах төхөөрөмж, элемент гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор хянагдсаны дараа дэлгэц дээр мэдээлэгдэнэ. Харин дэлгэцийн адаптор өөрөө гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ.
BIOS-ын мэдээлэл
BIOS ажиллаж эхлэх үед та дэлгэц дээр BIOS-оос өгөх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал:BIOS ийн хувилбар ба үйлдвэрлэсэн компанийн нэр BIOS-ийг үйлдвэрлэсэн онПроцессорын нэр, хурдSetup программ руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим үед F2 буюу өөр ч товчлуур байх нь бий)Системийн тэмдэгт буюу BIOS-г эсвэл motherboard-ийг үйлдвэрлэсэн компанийн барааны тэмдэгBIOS ийн сериалын дугаарСистемийн тухай мэдээлэл
BIOS дискнээс үйлдлийн системийг ачаалахын өмнө таны компьютерийн системийн бүтцийн тухай товч мэдээлэл өгдөг. Үүнд:Processor: (Процессорын (CPU)төрөл): 486 DX-4 100MHz, PENTIUM II 350MHZ гэх мэтCoprocessor (дагалдах процессор суурилагдсан эсэх): Ихэвчлэн "Installed" эсвэл "Integrated" гэсэн тодотголтой байдаг. Floppy drive A: Tанигдсан А дискний хэмжээ, багтаамж Floppy drive В: Tанигдсан В дискний хэмжээ, багтаамж IDE/ATA Drives: Энэ нь компьютерт суурилагдсан primary master, primary slave эсвэл secondary master, secondary slave дискний тухай мэдээлэл байх ба өөрөөр хэлбэл энэ хэсэг таны компьютерийн хатуу дискний хэмжээ, төрлийг харуулдаг байна. Үндсэн санах ойн хэмжээ: Энэ нь тогтмол 640 К байдагӨргөтгөсөн санах ойн хэмжээ: Cache-ийн хэмжээ Санах ойн төрөл: Ихэнх системийн хувьд санах ойн (RAM) хэмжээ болоод төрлүүдийг харуулдаг Display -ний төрөл: VGA/SVGA гэх мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцний талаарх хамгийн ерөнхий мэдээлэл байдаг.Serial ports: Энэ бол таны компьютерийн оролт ба гаралтын сериал (I/O COM) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 3F8h, 2F8h гэсэн утга авдаг.Parallel ports: Таны компьютерийн оролт ба гаралтын параллел (I/O LPT) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 378h гэсэн утга авдаг. Зарим үед 278h, 3BCh гэсэн хаягтай байдаг. CMOS BIOS
Өмнөх хэсгүүдэд BIOS-ийн үүрэг, дэлгэцэнд харуулах мэдээллүүдийн талаар тодорхой бичигдсэн. Тэгвэл эдгээр мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн болгох үед бүх мэдээллээ өөрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм. Харин хадгалагдсан мэдээллээ алдахгүй байхын тулд BIOS-ын микросхемийг 3.5V-ийн батарейгаар тэжээж байдаг ба энэ нь мөн motherboard дээр байрладаг байна. Уг мэдээллийг уншихын тулд компьютерийн setup-ын программыг ажиллуулна.
Memory (санах ой)
Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг.Санах ойг RAM гэж нэрлэдэг. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг: RAM (Random Access Memory)
RAM нь микропроцессор шиг силикон дээр суурилсан электрон гүйдэл агуулдаг бөгөөд эх хавтанд суурилуулж өгдөг.
Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг өгдөг байна.
RAM нь :
SIMM ( зөвхөн нэг талт) – микросхем нь нэг талд суурилсан
DIMM ( хоёр талт )- микросхем нь хоёр талд суурилсан
Санах ойн бусад хэлбэрүүд:
Cache memory: Тусгай өндөр хурдны санах ойн муж бөгөөд CPU нь хурдан хандах боломжийг бий болгоно. Энэ нь микропроцессор дотор эсвэл эх хавтангийн аль нэг хэсэгт байрласан байна. Cache memory нь CPU-г илүү хурдтай болгодог. Учир нь CPU-ийн байнга хэрэглэгддэг гол instruction-нууд cache memory-д хадгалагддаг тул анх асаахад instruction-ийг ачаалахад цаг зарцуулдаг илүү нийлмэл программын хувьд cache memory-ийн ашиг тусыг мэдрэх болно.
Flash memory: Flash нь ердийн RAM шиг бус тэжээл салгахад ч өгөгдлөө хадгалсан хэвээр байдаг. Flash нь тогтмол мэдээллийг хадгалахад хатуу дискний оронд ашиглагдаж болдог.
ROM (Read Only Memory)
Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.
PROM (Programmable read-only memory) Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах боломжтой.
EPROM (Erasible programmable read-only memory)PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программийг устгадаг.
EEPROM (Electrically erasable programmable read-only memory)Мөн PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм.
Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой байдаг байна.
Expansion slot & boards
Өнөөгийн бүхий л микрокомпьютерийн системүүдийг өргөтгөж болно. Өргөтгөнө гэдэг нь компьютерийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд санах ой болон бусад төхөөрөмж нэмэхийг ойлгож болно. Өргөтгөлийг expasion slot & board-ийн тусламжтай хийнэ.
Expansion slot гэдэг нь эх хавтан дээр байрласан сууриуд бөгөөд энэхүү суурин дээр өргөтгөсөн картуудыг нэмж суулгаж болно. Нэмэлт карт гэдэг нь кт хэлхээ бүхий самбар бөгөөд нэмэлт ой, бусад нэмэлт төхөөрөмжийг агуулна.
Зарим нэг нэмэлт картуудын талаар ярилцъя.
Expanded memory: өргөтгөсөн санах ой (SIMM or DIMM) нь санах ойн хүчин чадлыг нэмэгдүүлдэг.
Display adapter or graphics adapter cards: энэ картаар өнгөт видео дэлгэцийг буй болгоно.
Controller cards: Процессорыг төрөл бүрийн төхөөрөмжтэй холбоход тусалдаг.
Other add-ons: бусад картууд болох модем, факс, дууны, сүлжээний карт зэрэг орно.
Bus Lines
Bus Lines гэж процессор дотор болон системийн бусад төхөөрөмжүүдтэй битээ солилцоход хэрэглэгдэх электрон зам юм. Энд address bus, control bus, data bus гэж байхаас гадна expansion bus гэж бий. Энэ bus нь нэмэлт слотуудын хооронд өгөгдөл солилцоход хэрэглэгдэнэ. Expansion slot-оос процессор руу шууд холбогдсон bus-ийг local bus гэнэ. Bus-ийн өргөнөөр түүний хурдыг тоодрхойлж болно. Ж: 8 битийн bus нь 32 битийн bus-аас удаан өгөгдлийг дамжуулна.
Ports
Порт гэдэг нь системийн гадна талд байрлах залгуурын сууриуд бөгөөд энэ нь системийн unit дээр байрлах хавтангууд руу холбогддог. Бүх портуудыг гадны төхөөрөмжийг кабель утсаар дамжуулан холбоход хэрэглэгдэх бөгөөд ингэснээр эдгээр нь компьютерийн системтэйгээ харилцаж чаддаг. Порт нь дараах 6 төрлийн порт байна:
Game ports: тоглоомын порт нь joystick мэтийн тоглоомын төхөөрөмжүүдийг холбоход зориулагдсан.
Parallel ports: нэгэн зэрэг 8 битийг дамжуулах чадвартай порт. Сериал портыг бодоход илүү хурдан дамжуулна.
Serial Ports/RS-232 ports: нэг шугамыг ашиглан нэгээс нөгөө рүү битүүдийг дамжуулна. Энэ портыг COM гэж ихэвчлэн нэрлэнэ. 9pin-тэй залгуур COM1-д хэрэглэгддэг бөгөөд энэ нь сериал хулганад, 25 pin-тэй COM2-нь модемд хэрэглэгдэнэ.
Video adapter ports: видео адаптер порт нь мониторт зориулагдах бөгөөд энэ нь видео адаптер карттай цуг байна.
SCSI ports (short for small computer system interface):Энэ порт нь 7-15 хүртэлх SCSI-д зохицсон төхөөрөмжийг өндөр хурдаар дамжуулахад зоиулсан интерфейс юм. Энд CDROM, scanner, hard-disk drives орно. SCSI төхөөрөмжүүд нь өргөтгөсөн кабелүүддийн дагуу холбогдсон бүлэг төхөөрөмжүүдийн гинжин хэлхээ юм.
Infrared ports: Энэ порт нь утасгүй төхөөрөмжид кабельгүй холболт хийхэд хэрэглэгдэнэ.
USB ports (universal serial bus): 127 төрлийн төхөөрөмжүүд энэ порт руу холбогдож ордог.
Plug-In Cards: PC (PCMCIA) Slots & Cards
PCMCIA нь бусад технологиос илүүтэйгээр зөөврийн тооцоолох төхөөрөмжид чухал нөлөө үзүүлж байна. Short Personal Computer Memory Card International Association бол зөөврийн компьютерт зориулсан шинэ төрлийн bus standard юм. Pc card нь 2.1-3.4 инч байх бөгөөд өөрийн гэсэн драйвертай байна. Дөрвөн янзын PC card-ыг өнөө үед өргөн хэрэглэж байна:
PC Card-I (thin)-flash memory cards
PC Card-II (thick)- fax modem/ LAN
PC Card-III (thicker)- rotating device (hard-disk)
PC Card-IV (thickest)- large-capacity hard-disk drive
Хатуу диск- HDD (Hard Disk Drive)
Хатуу дискийн төхөөрөмж нь хатуу дискийг байрлуулах, файл бичих, унших зэргийг хянадаг механизм юм. Хатуу дискийн төхөөрөмжийг ихэвчлэн "hard drive" гэж дууддаг ба үүнийг хүмүүс ихэвчлэн хатуу диск гэж ойлгодог. Энэ хоёр нь нэг дор байдаг боловч тус тусдаа үүрэгтэй 2 зүйл юм.
1907540182880HD (Hard disk)
Хатуу диск нь Hard Disk Drive буюу HDD томоохон хэмжээний өгөгдлийг хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм. Ихэнх компьютер ганц хатуу дисктэй байдаг ба түүнийг С диск гэж нэрлэдэг. Хатуу диск ажиллаж байх үед түүний дохиоллын гэрэл асч байдаг. Хатуу дискний 407670065405төхөөрөмж нь мэдээлэл унших, бичих хэд хэдэн толгойтой байна. Компьютерт хэрэглэгдэж байгаа бүх программууд энд хадгалагдана. Шинэ программ хангамжийг ашиглахаасаа өмнө хатуу дискэнд бичиж, компьютерт суулгаж өгдөг. Хатуу дискэн дээрх мэдээллийг эмх цэгцтэй хадгалахын тулд төрөлжсөн нэр бүхий директорыг ашиглана. Хатуу дискэнд хадгалагдах мэдээллийг байтаар хэмжинэ.
Дисктэй адил, хатуу диск нь хаяглалт хийх үүднээс замуудаар мөн үл үзэгдэх 9 секторт хуваагдана. Өгөгдлийг хадгалахын тулд зам, сектор доторх кластеруудад хадгална. Класте гэдэг нь компьютерийн хандаж чадах хамгийн бага хадгалах нэгж бөгөөд энэ нь нэлээд хэдэн сектор руу (2-оос 8 хүртэл) хандана. (Кластерийн хэмжээ нь үйлдлийн систмээсээ голдуу хамаардаг.)
Шинэ хатуу дискэнд өгөгдлийг хадгалахад эхнээс нь кластеруудад хадгалж эхэлдэг. Диск дүүрэнгүүт нь үйлдлийн систем нь аль чөлөөтэй зайнд өгөгдлийг хадгалдаг. Үүнийг fragment гэх буюу өөрөөр хэлбэл өгөгдлийг хатуу дискний аль сул зайнд байршуулахыг хэлнэ. Fragmented file-ууд нь өгөгдлийг хайхдаа нэмэлт хөдөлгөөнүүдийг хийдэг тул өгөгдөлд хандалт удаан байна. Дискийн хандалтыг түргэтгэхийн тулд defragment хийх хэрэгтэй. Энэ нь хатуу дискэн дээрх файлуудыг ахин цэгцэлж дараалсан кластеруудад байрлуулахыг хэлнэ. Defragment-ийг зарим үйлдлийн систем өөрөө хийх боломжтой байдаг бол зарим нь тусгай программ хангамж шаарддаг.
Виртуаль санах ой
0382270RAM-ыг нэмэгдүүлэхийн тулд виртуаль санах ой гэгдэх хатуу дискний сул зайг компьютер ашиглах тохиолдол гардаг. Хэрэв компьютерийн процессор болон үйлдлийн систем нь виртуаль санах ойг ашиглахад зориулагдсан бол RAM-ын зай хязгаарлагдмал байгаа үед виртуаль санах ойг ашиглан тухайн агшинд олон программ хангамж ашиглах боломжтой. Үүнийг хийхдээ компьютерийн систем нь өргөтгөсөн Ram мэтээр дискний сул зайг ашиглах бөгөөд энэ нь хатуу диск ба Ram хооронд программ өгөгдлийн swaps хэсэг юм. Виртуаль санах ой нь кэш санах ойтой харьцуулахад компьютерийн ажиллагааг илүү удаан болгодог.
Optic disk
Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. Оптик дискэнд CD-ROM(Compact Disk- Read Only Memory), CD-Recordable, CD-ReWritable, DVD (Digital Versatile Disk) диск орно.
CDROM-ын компакт дискийг унших хурд нь 1x, 2x, 4x, 8x, 16x, 32x, 40x, 50x, 52x зэрэг байдаг.1х гэдэг нь өгөгдөлд хандах хурд нь секундэд 150 килобайт юм. 2х нь секундэд 300 килобайт, 4х - 600Kb гэх мэт.
ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ
Компьютерийн программ хангамж нь 2 төрөлтэй байдаг.- Хэрэглээний программ хангамж- Системийн программ хангамж
Хэрэглэгчийн тодорхой шаардлагуудад нийцсэн, компьютер дээр ажиллах боломжтой програмийг хэрэглээний програм хангамж гэдэг. Жишээ нь аж ахуйн нэгжийн сар, жилийн тайлан баланс гаргах, ажилчдын цалин хөлс бодох санхүүгийн программ, тесктэн мэдээлэл боловсруулах программ, мэдээллийн сангийн программ гэх мэт.
Энэ мэдлэгийн санд бид хэрэглээний программ хангамжийг дотор нь доорх байдлаар 2 хуваасан. - Хэрэглэгчийн хэрэглээний программууд- Интернэтийн хэрэглээний программууд
Харин системийн программ хангамж нь компьютерийг эхлүүлж, бусад хэрэглээний программ хангамжийг ажиллахад бэлэн болгодгоос гадна компьютерт өгөгдсөн командыг гүйцэтгэх, принтер, гар, уян диск зэрэг дагалдах төхөөрөмжүүдийн ажиллагааг зохицуулдаг. Системийн программ хангамжгүйгээр хэрэглээний программ ажиллах боломжгүй. Ийм учраас системийн программ хангамж нь компьютерийн гол үндэс суурь нь болдог.
Системийн программ хангамж нь 3 хэсгээс бүрддэг:- Үйлдлийн систем- Утилит программууд- Программ хөрвүүлэгч
Office Office нь өгөгдөлтэй ажиллахдаа компьютерийг оюуны чадавхи, боломжийг нэмэгдүүлэгч холбооны хэрэгсэл болгон ашиглагч хүн бүхэнд зориулагдсан. Уг багц программ нь таван хувилбартай бөгөөд, хэрэглэгч өөрийн хэрэгцээ, боломжид тохируулан сонголт хийх боломжтой юм. Office багц програмд бидний өдөр тутам хэрэглэдэг Access, Word, Excel, Power Point, Outlook программуудаас гадна HTML ба Вэб сайтыг үүсгэн засварлах Front Page, бизнес-графикийн Photo Draw болон Publisher програм орсноороо онцлог юм.
Word Processing
Уг ойлголт нь компьютер ашиглан документуудыг хэвлэх, засварлах, бий болгох явцыг илэрхийлнэ. Бvхий л компьютеруудын программуудын хувьд Word Processing нь элбэг тохиолддог бөгөөд , vvнийг хэрэглэхийн тулд компьютер болон принтертэй байх шаардлагатай юм. Word processing нь танд документ vvсгэх, автоматаар дискэн дээр хадгалах, дэлгэц дээр харуулах, командууд ашиглан vсгvvдийг бичих ,принтлэх зэрэг vйлдлvvдийг хийх боломж олгоно. Word processing -ийн хамгийн гол давуу тал нь бичсэн зvйлээ дахин бичиж, арилгахгvйгээр өөрчлөлт хийж болох юм. Хэрэв та алдаа хийлээ гэж бодоход курсороор хялбар шилжиж арилган , хэрэггvй параграфыг устгах, дунд нь шинээр vг оруулах, нэг документээс нөгөө рvv хялбар хуулах, бvх өөрчлөлт хийгдсэний дараа хадгалан принтлэх боломжтой юм. Бvх word prcessor-д байдаг vндсэн шинжvvдэд:
Текст оруулахТекст устгахНэгээс нөгөөд хэсэгчлэн зөөх, хуулах,хэмжээг өөрчлөх ,Хайлт хийх орлуулах г.м.
Full-featured word processors нь энгийн word processors-ийг бодвол дараах шинжvvдээр илvv байдаг.
Файлын зохицуулалт хийхФонд өөрчлөх, ишлэл оруулахГрафик дvрслэл хийх, толгойн текст оруулахФайлуудыг нэгтгэх, vг vсгийн алдаа хянах, хvснэгт оруулахНэг зэрэг нэгээс дээш документэд засвар оруулахТекстийг хэвлэгдээд гарах байдлаар харуулах г.м.
Database (мэдээллийн сан)
Мэдээллийн сан нь компьютер дээр тусгай зориулалтын программд оруулсан өгөгдлийн цуглуулга бөгөөд үүн рүү хандах, засварлах болон нэмэхэд хялбар байдлаар хийгдсэн байдаг. Мэдээллийн сан нь талбар (fields), бичилтүүд (records) болон файлаас (files) бүрддэг. Талбар гэдэг нь багана бүхий мэдээлэл бөгөөд бичилт нь нэг мөрөнд байгаа нийт мэдээллийг хэлдэг. Нийт оруулсан мэдээллээ нэр өгч сануулан, файл болгодог. Өөрөөр хэлбэл нэг мэдээллийн санг файл гэнэ. Жишээлбэл: нэг байгууллага ажилчдынхаа телефон утасны жагсаалтыг мэдээллийн санд оруулсан бол ажилчдын нэр, хаяг, утасны дугаар нь талбар болох бөгөөд эдгээр талбарын дор оруулсан мэдээлэл нь бичилтүүд болдог. Ингээд мэдээллийг сануулж нэр өгөхөд файл болж хадгалагдана.Мэдээллийн сан нь мэдээлэл хайх, статистик мэдээ гаргаж авахад хялбар байдгаараа давуу талтай. Хувь хүн өөрийн гэсэн мэдээллийн сан нээж ашиглаж болохоос гадна дотоод сүлжээнд байгууллагын ажилчид дундаа ашиглах боломжтой. Мөн вэб хуудсан дээр байрлуулсан мэдээллийн сан руу ямар ч хүн хаанаас ч хандах боломжтой байдаг.
Мэдээллийн сан боловсруулдаг программууд нь MS Access, DB2, SQL, Oracle, Sybase зэрэг юм.
Graphics
График нь компьютерын төхөөрөмж болон программуудыг ашиглан зургийн файлыг дэлгэцэнд vзvvлэхтэй холбогдсон ойлголт юм. Жишээ нь: Лазерын принтер болон плоттер нь зургийг компьютерээс хэвлэн vзvvлэх зориулалттай график төхөөрөмж юм. График монитор гэсэн ойлголт нь тухайн зургийг дэлгэцэнд харуулах гэсэн vг ба энэ vvргийг компьютерын дэлгэц гvйцэтгэдэг. Тэгвэл график карт /graphics board/ нь компьютерт суурилагдах ба видео сигналыг график хэлбэрт оруулан дэлгэцэнд гаргах vvрэгтэй байдаг. Ихэнх хэрэглээний программууд график дvрслэлийг агуулдаг. Жишээ нь: Документ файл vvсгэдэг программуудад зургийн файлд агуулагдах зураг оруулах боломжтой байдаг. Мэдээллийн баазыг зохицуулах систем болон хvснэгтэн мэдээлэл боловсруулах программууд ч мэдээллийг график хэлбэрт оруулан vзvvлэх боломжтой байдаг. Графиктай хэдий их ажиллахыг эрмэлзэнэ төдий хэмжээний хvчтэй процессор (CPU), их хэмжээний санах ой шаарддаг.
Fonts(Фонтын программ)Фонт нь компьютер хэрэглэдэг хэн бүхний текст бичихэд ашигладаг үсгийн шрифтүүд (хэлбэр хэмжээ) юм. Харин бидний сайн мэдэх Times New Roman, Arial, Ncc.com, Updncc.com гэх зэрэг фонтуудыг Windows, болон MS Office-ийн программууд дээр (бусад текст боловсруулах программд ч) гарч ирдгээр тохируулан суулгасан программыг фонтын программ гэнэ.Vсэг, тэмдэгтvvдийн өргөн, нарийн, шрифтийн хэлбэрээс хамааран өөр өөр хэлбэрийн фонтууд байдаг бөгөөд нэг фонтын программ гэхэд л дотроо хэд хэдэн фонттой байдаг.
Windows үйлдлийн системийн хувьд фонтын олон улсын стандартын байгууллагаар (Unicode) стандартчилагдсан улс улсын фонтуудыг агуулсан байдаг. Харин улс орон болгон өөрийн улсынхаа хэмжээнд стандартчилагдсан фонтын программтай байдаг. Тухайн улсын хэл, үсгэнд зориулж бичсэн фонтууд болон гарын байрлалыг агуулсан фонтын програмыг гарын драйвер гэж нэрлэдэг.
Games
Персональ компьютер тvvний vйлдлийн систем программ хангамж vvссэн цагаас эхлэн дагалдаж ирсэн нэг зvйл бол компьютерийн тоглоом юм. Анхны тоглоомууд MS-DOS vйлдлийн системд тохирдог өөрөөр хэлбэл DOS-ын орчны гэгдэж байсан бол MS-Windows зохиогдсоноос хойш тоглоомын хөгжилд асар том vсрэлт гарсан нь график горимд цаашилбал гурван хэмжээст хавтгай дээр multimedia функц ашиглан тоглох болсон явдал юм. Энэ нь дан ганц программ хангамжийн хөгжил бус компьютерийн техникийн дэвшилтэй шууд холбоотой байсан байна. Тоглоом ингэж хөгжиж чадсан нь программ хангамжийн зах зээлд ч тодорхой байр суурь эзлэн томоохон компаниудын өрсөлдөөний нэг том салбар болж чаджээ.
Үйлдлийн систем
Boot буюу компьютерийг эхлүүлдэг програмийг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний программийг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.
Томоохон систем дээр үйлдлийн систем нь хэрэглэгчдэд нэг нь бусдын хийж буй үйлдэлд нөлөөлөхгүйгээр систем рүү зэрэг хандаж чадахуйц нөхцлийг олгож, ачааллыг нь зохицуулж өгдөг. Мөн үйлдлийн системийн нууцлал нь маш сайн байх шаардлагатай байдаг.
Үйлдлийн системийг доорх төрлүүдээр ангилдаг:Multitasking- Олон төрлийн программуудыг нэгэн зэрэг ажиллуулахад аль программ нь ямар горимоор хэдий хэрийн хугацаанд ажиллахыг үйлдлийн систем зохицуулдаг. Multiuser- Нэгэн зэрэг олон хэрэглэгч хандаж ажиллах. Зарим үйлдлийн систем нь мянга мянган хэрэглэгч зэрэг хандаж чадахуйц боломжтой байдаг. Multiprocessing - Нэгээс дээш тооны процессор дээр ажиллаж чадахуйцMultithreading - Нэг программ дээр олон талаас нь зэрэг ажиллах боломж.Үйлдлийн системүүдийн төрөл:· DOS· Windows· OS/2· Unix· Linux· Mac OS· Sun OS· Palm OSWindows үйлдлийн системүүдийн үндсэн төрх нь Start товчлуур болон taskbar-с бүрддэг бол MacOS -ынх бүхэлдээ өөр байдаг.
Хэрэглэгч үйлдлийн системтэй төрөл бүрийн командын тусламжтайгаар харьцдаг. Жишээ нь: DOS үйлдлийн систем дээр COPY гэсэн командаар файлыг өөр тийшээ хуулахад үүнийг үйлдлийн системийн нэг хэсэг болох Command processor эсвэл Command line interpreter ч гэж нэрлэгддэг командын тусламжтайгаар гүйцэтгэдэг. Харин Graphical User Interface (GUI) нь дэлгэц дээр байгаа дүрсийг дарснаар үйлдлийг гүйцэтгэдэг.
DOS (Disk Operating System)
Disk Operating System нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем байв. Персонал компьютер гарахаас өмнө Bill Gates IBM компьютерт зориулж DOS үйлдлийн системийг гаргасан бөгөөд энэ үйлдлийн системийнхээ эрхийг Microsoft корпорацийн дор аваад нэрийг MS-DOS гэж өөрчилсөн. Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж байв. Гэвч ихэнх хэрэглэгчид энэ үйлдлийн системийг DOS гэж нэрлэдэг. DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем юм. Командыг prompt буюу командын мөрнөөс оруулдаг.С:>
Файлтай ажиллах командууд:
DIR команд Дэлгэц дээр файл, каталогийн жагсаалтыг гаргана.Жишээ: C:>DIRERASE ба DEL командERASE командаар хэрэггүй файлыг устгаж болно. Энэ командын оронд DEL (DELETE) командыг хэрэглэж болно. Энэ хоёр команд нь ижил үүрэг гүйцэтгэдэг. Жишээ: C:>ERASE INTRODUCTION.TXTRENAME командУг командаар файлын нэрийг өөрчилдөг. RENAME командыг REN гэж товчилж бичиж болно. Файлын нэрийг өөрчлөхийн тулд өөрчлөх файлын хуучин нэр болон шинэ нэрийг хооронд нь нэг зай авч бичнэ. Жишээ: C:>REN OLD.TXT NEW.TXTTYPE командУг командын тусламжтай дэлгэцэн дээр файлыг уншдаг. Файлын нэрийг өргөтгөлийн хамт бичих шаардлагатай.Жишээ: C:>TYPE INTRODUCTION.TXTПрограммыг ажиллуулахПрограмм ажиллуулахын тулд түүний файлын нэрийг оруулна. Өргөтгөлийг бичих шаардлагагүй. Жишээ: C:>DIGGER Нэг дискийн төхөөрөмжөөс нөгөөд шилжих. Жишээ: C:>A:FORMAT командFORMAT командаар дискийг форматлаж, ажилд бэлтгэнэ. Энэ команд нь дискэн дээр зам гаргаж, зам тус бүрийг секторт хуваадаг. Хэрэв дискийн аль нэг хэсэг нь гэмтэлтэй байвал энэ хэсгийг бичлэг бичигдэхгүй болгон тусгаарладаг. Жишээ: C:>FORMAT A:C:>FORMAT A:/S - дискийг форматлаад, дээр нь системийн файлуудыг бичнэ.COPY командCOPY команд нь файлыг нэг дискнээс нөгөө рүү, нэг каталогоос нөгөөд хуулах, гадны төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл солилцох, хуулах явцад мэдээллийг нэгтгэх үйлдлийг гүйцэтгэнэ.Жишээ: C:>COPY OLD.TXT A:NEW.TXT гэсэн команд нь C хатуу дискэн дэхь OLD.TXT файлыг A гэсэн уян диск рүү NEW.TXT нэртэйгээр хуулна. DISKCOPY командDISKCOPY командын тусламжтайгаар уян дискийг бүхлээр нь өөр диск дээр хуулна.CHKDSK командCHKDSK командаар диск төхөөрөмжид байгаа дискийг шалгана.COMP командУг командаар дискийн файлуудыг харьцуулна. Файлыг хуулсны дараа DIR командаар үр дүнгээ харж болно. Түүнээс гадна файл зөв хуулагдсаныг COMP командаар шалгаж болно. Энэ команд файлыг байт байтаар харьцуулж, ялгаатай байтын тухай мэдээлнэ.DISKCOMP командУг командаар хоёр уян дискийг харьцуулна. RECOVER командУг командаар файлыг сэргээнэ. Дискийн сектор нь алдаатай байвал дискийн файлыг ашиглах боломжгүй болгодог. Энэ тохиолдолд RECOVER командыг ашигладаг.VERSION командVERSION командаар MS-DOS үйлдлийн системийн хувилбарыг шалгана.
Үйлдлийн системийн боломжийг өөрчлөх командууд:
ASSIGN - Диск төхөөрөмжийн нэрийг өөрчлөхCLS - Дэлгэцийг цэвэрлэхDATE - Он, сар, өдрийг тохируулахMODE - Гаргах төхөөрөмжийн ажлын горимыг өөрчлөхPROMPT - Системийг мэдээг өөрчлөхTIME - Цаг тохируулахVERIFY - Мэдээг шалгах
Каталог өргөтгөх командууд:
MKDIR - Дэд каталог үүсгэхCHDIR - Дэд каталогт шилжихPATH - Каталогуудын хооронд зам заахRMDIR - Дэд каталогийг устгахTREE -Дэд каталогуудын бүтцийг гаргах
Windows 98
Windows 98 нь 32 битийн FAT(File Allocation Table - файл байршлийн хүснэгт)-ийг хэрэглэх болсноор файлыг 4Кбайтаас ч бага хэмжээтэй кластеруудад хувааж хадгалах боломж олгосон. 16 битийн FAT бүхий хатуу дискний хувьд багтаамж нь ихсэх тутам бүтээмж нь багасдаг. Учир нь 16 битийн FAT 65536-аас олон кластерттай байж чаддаггүй бөгөөд их багтаамжтай дисктэй ажиллахын тулд кластер бүрийг томруулах шаардлага тулгардаг. Windows 98 системд гарсан хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг бол USB (Universal Serial Bus)-г нэмсэн явдал юм.
Windows 98 SE (Second Edition)
Уг хувилбарт цомхон байгууллага болон хэд хэдэн айлын компьютерүүдийн хоорондох ерөнхий модемыг хуваах зориулалт бүхий Internet Connection Sharing (ICS) механизм болон USB модем ба IEEE 1394 (FireWire) г.м. төхөөрөмжүүдийг улам боловсронгуй болгох зарим нэмэлтүүд орсон.
Windows ME
Microsoft Windows Me (Millennium Edition) нь албан байгууллагад бус гэрийн хэрэглэгчдэд зориулсан үйлдлийн систем юм. Windows 98 Second Edition системтэй харьцуулахад видео камераас дүрс оруулах энгийн арга, шахах хэрэгсэл бүхий автоматжуулагдсан видео редактор, фото камераас дүрс оруулах, камердах хэрэгсэл зэрэг мультимедиа функцүүдээрээ ялгаатай. Интернэт холболтыг хангах TCP/IP протокол, зарим нэг кодын хэсгийг Windows 2000 системээс авсан ч, Windows Me нь DOS дээр үндэслэгдсэн Windows 9x системийн үргэлжлэл юм.
Windows 2000
Windows vйлдлийн системийн нэг хувилбар болох Windows 2000 нь Windows NT4.0 vйлдлийн систем дээр суурилан зохиогдсон бөгөөд хэд хэдэн хувилбараар хийгдсэн. Microsoft корпораци Windows 2000 vйлдлийн системийг хэрэглэгчийнхээ онцлогоос хамааруулан дараах байдлаар худалдаж эхэлсэн. Гэхдээ гэрийн хэрэглэгчидэд бус голчлон албаны буюу бизнесийн хvрээний хэрэглэгчидэд зориулан гаргажээ.
Windows 2000 Personal Edition
Windows 2000 Server Edition
Windows 2000 Advanced Server Edition
Windows 2000 Datacenter Server
Windows CEWindows системийн нэг хувилбар болох Windows CE нь жижиг хэмжээний тоон системийн төхөөрөмжинд (PDA) зориулсан үйлдлийн систем юм. Уг үйлдлийн систем нь Windows 95-тай төстэй тул ашиглахад хялбар байдаг.
Windows NT 4.0
Микрософт фирмийн Windows vйлдлийн системийн серверт зориулан гаргасан хувилбар болох Windows NT3.5-ийн дараагийн хувилбар WindowsNT4.0 нь Windows 2000-ийг гарахаас өмнө ихэнх сервeрт хэрэглэгдэж байсан.
OS/2Персонал компьютерт зориулсан IBM корпорацийн OS/2 үйлдлийн систем нь 80-аад оны сүүлээр анх гарсан.
LinuxLinux нь сүүлийн жилүүдэд нилээн өргөн хэрэглэгдэж буй персонал компьютерт зориулсан үнэгүй үйлдлийн систем юм. Linux-н Kernel (үйлдлийн системийн гол хэсэг нь юм) -г Linus Torvalds гэдэг Финлянд хүн анх зохиож, дараа нь GNU төслийнFree Software Foundation буюу үнэгүй програм хангамжийн сан-гийн гишүүдтэй хамтран бүрэн төгс үйлдлийн системийг гаргасан. Unix үйлдлийн системд байдаг Graphic User interface, X Window систем, TCP/IP протокол болон Emacs editor программ зэргүүд нь мөн энэ үйлдлийн системд байдаг. Unix системээс ялгаатай нь Linux-н програмийн бичилт нь бэлэн байдаг бөгөөд хэн нэг программист үүнийг нь аваад өөрийн шаардлагад нийцүүлэн бичих бүрэн боломжтойгоос гадна гол гол микропроцессорын платформууд болох Intel, Sparc болон Alpha зэргүүдэд зохицуулан гаргасандаа юм. MAC OSMac OS нь Apple Macintosh төрлийн бүх компьютерт зориулсан үйлдлийн систем юм. Энэ үйлдлийн системийг АНУ болон Япон улсад түгээмэл хэрэглэдэг. Макинтошийн анхны үйлдлийн систем нь Apple DOS байсан бөгөөд нэг удаад зөвхөн ганц үйлдлийг гүйцэтгэх чадалтай байлаа. Үүний дараа Mac OS 7.1, 7.5 гарсан нь олон үйлдлийг зэрэг гүйцэтгэхээс гадна MS-DOS болон Windows системийн файлуудтай ажиллах боломжтой болсон.
Palm OS
Гарын алганд багтах хэмжээний жижиг PalmPilot компьютерт зориулсан үйлдлийн систем юм. 3Com компанийн Palm Computing нь жижиг хэмжээний төрөл бүрийн тоон системийн төхөөрөмжүүдийг (PDA- Personal Digital Assistans) үйлдвэрлэдэг юм. Palm OS нь олон үйлдлийг зэрэг гүйцэтгэж чаддаггүй бөгөөд зөвхөн нэг удаад ганц л үйлдлийг хийдэг байна.
Windows XP