• Like
өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйDocx
Upcoming SlideShare
Loading in...5
×

өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйDocx

  • 12,932 views
Uploaded on

boojii

boojii

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
No Downloads

Views

Total Views
12,932
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3

Actions

Shares
Downloads
415
Comments
5
Likes
6

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Өсвөр нас• 10 -12 эрт үе• 13-15 дунд үе• 16-17 хожуу үе
  • 2. Танин мэдэхүйн процессын хөгжилт• Хүртэхүйн хөгжилт : өсвөр насны хүүхэд бодит байдлаас хүртэж байгаа юм үзэгдлийг үлэмж нарийн задлан шинжилж, нэгтгэн дүгнэх чадвартай байна. Амьдралын туршлагаас үзэхэд өсвөр насны хүүхдийн хүртэхүй нь нэг талаас юиыг үлэмж нарийн тусгаж хүртэх нөгөө талаас үзэгдэл юмсыг өнгөцхөн мөчид тусгах онцлогтой байдаг нь ажиглагдсан байна. Өсвөр насны үед хүүхдийн хүртэхүй нь ямагт юм үзэгдлийг өрөөсгөл нэг талаас нь тусган авдаг онцлогтой учраас тэдний хүртэхүйд эндэгдэл гарч гаж буруу тусгал явагдаж болно. Тэрчлэн өсвөр насны хүүхдийн хүртэхүйн нөгөө нэг онцлог нь юмыг хамгийн ерөнхий байдлаар тусгадагт оршино. Ийм учираас өсвөр насны хүүхдийн хүртэхүйн онцлог бол юмыг бодит байдал, биет зүйл дээр тулгуурлан тусгах өвөрмөц шинжтэй байдаг явдал юм. Өсвөр насны хүүхдийн ажиглалтын үр дүн нь хүүхэд өөрөө ажиглалтанд хэрхэн яаж хандахаас шалтгаална.
  • 3. • Сэтгэхүйн хөгжилт : өсвөр насны хүүхдийн сэтгэх үйлийн үндсэн онцлог нь жилээс жилд бодит сэтгэхүйгээс салж хийсвэрлэх сэтгэхүйн үйлд шилжиж, сэтгэхүйн өндөр түвшинд хүрнэ. Өсвөр насанд шилжихийн хамтаар хүүхдийн сэтгэхүйд чанарын өөрчлөлт гарч тодруулах, хийсвэрлэн бодох, ерөнхийлөн дүгнэх, үйлийг хийх оюун ухааны ажлын чадвар, дадлагыг эзэмшинэ. Гэвч өсвөр насны хүүхдийн сэтгэхүйгээс аажмаар хийсвэрлэх сэтгэхүйн үйлд шилжих замаар явагдана. Өсвөр нас нь дотроо насны үелэлтийн ялгаа, заагтай юм. 11-12 насны буюу 15 насны хүүхдийн сэтгэх үйл нь тус тусдаа харилцан ялгаатай байна.• Өсвөр насны хүүхдийн сэтгэн бодох үйлийн нөгөө нэг онцлог нь сэтгэхүйн хөгжилд нь тодорхой дүрслэлт, сэтгэхүйн хэлбэр ихээхэн үүрэгтэй болсон байдаг юм.• Өсвөр насны хүүхдийн сэтгэхүйн үйлийн хөгжилтөнд бие даасан шүүмжлэлт чанарууд эрчимтэй илэрнэ.
  • 4. Өсвөр насны хүүхдийн хийх хөдөлмөрийн сэтгэл зүйн үндэс• Өсвөр нас бол ажиллах хөдөлмөрлөх, хөдөлмөрт дурлах, идэвхижих нас юм.• Гэр бүл, сургууль дээр зөв зохион байгуулагдсан хөдөлмөр бол зөвхөн хөдөлмөрт хандах хүний сайн талын харьцааг төлөвшүүлээд зогсдоггүй, харин бие хүний бүх шинжүүдийг төлөвшүүлнэ.• Тэрчлэн хөдөлмөрийн процесст бэрхшээлийг давах чадвар хүч энерги, идэвхи санаачлага, тэсвэр хатуужил, зориг эрмэлзэл, мөн хамт олонч чанар хувийн сонирхлыг хамт олны сонирхолд захируулах чадвар зэрэг зоригийн шинжүүд төлөвшин тогтоно.• Өсвөр насны хүүхдийн хийх хөдөлмөр бол санаачлагыг ундруулсан бүтээлч хөдөлмөр байх ѐстой.
  • 5. Өсвөр насны хүүхэд• Өсвөр нас хүртэлх хүүхэд насны хөгжлийн үе нь тэдний бие хүн болж төлөвших суурь нь болдог. Яг энэ үед л хүүхдэд бие физиологийн хувьд болон сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлтүүд бий болдог. Учир нь энэ үе нь хүүхдээс насанд хүрэгч болох хамгийн төвөгтэй үе бөгөөд өөрийгөө том хүн мэтээр мэдэрдэг.• Насанд хүрэгчдийн зүгээс аливаа зүйлд хандахыг эрмэлздэг ба тэд үе тэнгийхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ байдаг. Мөн өөрийгөө баталж, нотолж харуулах хэрэгцээ маш чухал байр суурьтай байдаг. Чухам ийм л учраас зарим тохиолдолд өсвөр үеийхэн маань өөрийгөө ойлгохгүй мөн эцэг эх, багш нар ч ойлгохгүй явсаар шилжилтийн үеийн хямралд санаа сэтгэл тогтворгүйтэх, ааш зан нь хувирах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
  • 6. Өсвөр үеийнхний онцлог• Өсвөр насанд гарах сэтгэл зүйн хямрал өөрчлөлтийг хэрхэн даван туулсанаар тухайн хүүхэд өөрийн хувийн зан чанарыг бий болгоно. Өөрөөр хэлбэл энэ насны зөрчил хямрал нь тухайн хүүхдийн хувийн чанарыг бүрдүүлнэ гэж сэтгэл зүйчид тодорхойлдог.
  • 7. Өсвөр үеийнхний онцлог• Өсвөр насны хүүхдийн өөр нэг онцлог нь энэ үедээ маш их оргилсон эрч хүчтэй, аливаа юманд санаачлагатай ханддаг чанар юм. Зарим тохиолдолд энэ маш их эрч хүчтэй байдал нь зөрчилдөмтгий, түр зан чанаруудаар илрэх нь бий. Энэ бол хүүхдийн мэдрэлийн тогтолцоо маш хөөрөмтгий болдогтой холбоотой.
  • 8. Өсвөр насны хямрал• Энэ насанд хамгийн гол нөлөөлдөг зүйл бол "хямрал" юм. Хямрал нь хоѐр талтай.• 1. Насанд хүрэгчид, нийгмийн зүгээс өсвөр насныханд буруу хандах хандлага, харилцааны үр дагавар нь сөргөөр нөлөөлдөг.• 2. Өөрийгөө насанд хүрэгчидтэй сөргүүлэн тавих, шинэ байр суурийг идэвхитэй эзэмдэх нь өсвөр насныхны нийгэмшихүйд чухал ач холбогдолтой.
  • 9. • Сурах үйл ажиллагааны сонирхол буурахӨсвөр насны • Дуулгаваргүй болох, хэт дуулгавартайхямрал байхТэдний хямралын зарим • Зөрчилтэй зан авир гаргахшинж нь насандхүрэгчид болон эцэг эх, • Түрэмгий аашлах, эсвэл дуугаа хураахбагш нарын санааг ихэд • Сургуулийн шаардлагад захирагдахаасзовоодог. татгалзахТухайлбал: • Хорио цээр, заавар, сургамжийг эсэргүүцэх • Найз нөхдийн хүрээлэлд татагдах, тэднийг дагах • Томчуудын үгийг үл ойшоон, өөрийнхөөрөө зүтгэх гэх мэт
  • 10. Өсвөр наснысэтгэлзүй онцлог • Эцэг эхээсээ зай барьж эхэлнэ. Энэ бол хэвийн зүйл. Эцэг эхийн орон зайг үе тэнгийхэн нь эзэлнэ. Тэд эцэг эхээс найз нөхдийн дүрэм журмыг илүүд үзэж, эрхэмлэн сахина • Ирээдүйнхээ төлөө санаа зовних: Би ямар ажил хийх вэ? Би өөрийгөө хэрхэн авч явах вэ? Өсвөр насныхны ажил мэргэжилтэй холбоотой сонголт нь тэдний өөрийн бие хүнээ хэрхэн мэдэрч ухамсарласантай шууд холбогддог
  • 11. • Өөрийн ухамсар: Тэд биеийн болон бэлгийн хөгжлийн өөрчлөлт, эсрэг хүйсийхэндээ татагдах зэрэг шинэ мэдрэмжиндээ сэтгэл нь тавгүйтэж, ичиж, эргэлзэнэ.• Өсвөр насныхан гадаад үзэмжиндээ анхаарал тавих нь ихсэж, удаан цагаар толины өмнө эргэлддэг болно. Үүнийг өөрөө өөртөө дурлах гэж нэрлэх нь бий. Мөн нялх насандаа “би саатал” өөрийгөө мэдэрч чадаагүй бол бусдаас өөрийгөө дээгүүр тавих, бусдаас өвөрмөц гэдгээ батлах, хэн нэгнийг шүтэн дуурайх, олны анхаарлын төвд байхыг эрмэлзэх, хүлээн зөвшөөрүүлэх зэрэг шинж тэмдгүүд энэ насанд илрэх тохиолдол байдаг
  • 12. Хайр сэтгэл• Энэ насанд мөн бэлгийн бойжилт явагдагтай холбогдон эсрэг хүйстэндээ татагдаж эхэлсэнээр хайр дурлал үүсдэг. Энэ нь энэ насанд тохиолдох хэвийн үзэгдэл. Энэ үеэс эхлэн өсвөр насны хүүхэд гадаад байдлаа эрс өөрчлөөд өөрийгөө гоѐх байдалд ордог. Гэвч зарим тохиолдолд хүүхдүүд хэн нэгэнд сайн болсоноосоо болоод сэтгэл зүйн өөрчлөлтөнд орж эхэлдэг. Энэ нь тухайн хүүхэд өөрийгөө голох, үе тэнгийхэн, эцэг эхээсээ санаа зовох гэхчлэн маш олон шалтгаантай.
  • 13. Хүсэл • Хүсэл мөрөөдөл гэдэг зүйл хүнд зайлшгүймөрөөдөл байх ѐстой зүйл. Өсвөр нас бол хүүхдийн маш дэврүүн сэтгэл хөдлөлтэй үе. Ийм учраас хүүхэд кино од, өөрийн дуртай спортын баатраас үлгэр дууриал авч өөрийхөө ирээдүйг тийм мэтээр төсөөлөх нь байдаг. Гэвч зарим тохиолдолд энэ нь тухайн зүйлээ хэт тахин шүтсэнээр өөрийгөө жинхэнэ “би”- гээ төлөвшүүлэхэд хүндрэл учруулдаг. Тийм учраас хүүхэд энэ насандаа өөрийнхөө хүсэл мөрөөдөлийг тодорхой болгох хэрэгтэй.
  • 14. ХАРИЛЦАА • Харилцааны хэрэгцээ нь ямар нэгэн шүүмжлэлгүйгээр сонсож ойлгохыг хүсдэг. • Эмзэг буюу тогтворгүй, эцэг юмуу эхийн хайхрамжгүй /завгүй ажил ихтэй эцэг эх / харилцаатай гэр бүлийн өсвөр насныхан өөрийгөө “золигт гаргах” буюу эсэргүүцлээ сөрөг зан үйлээр илэрхийлж тухайн гэр бүлийн “асуудал” нь болдог. Тухайлбал: архи уух, мансуурах, гадуур тэнэх, хулгай хийх ,гэх мэт
  • 15. • Хүүхэд насны өмнөх үеийн бодит сэтгэхүй нь дүрслэх, хийсвэр сэтгэн бодохуйн чадвар болон хөгжинө• Өсвөр насныханд аливаа зүйлийг өөр өнцгөөс харах чадвар хөгждөг. далд хоѐрдмол утгатай үг хэлэх, хорон үгээр шүүмжлэх, юу ч хийхгүй байх гэх мэт зан үйлээр эсэргүүцлээ илэрхийлнэ.
  • 16. • Өсвөр насныхны дунд амиа хорлох эрдсэл өндөрсдөг гэж үздэг. Энэ нь гэр бүл, найз нөхөд, бүтэлгүй романтик дурлал, үе тэнгийхний дундах байр суурь, үл ойлголцол, хайраар дутагдсан зэрэг шалтгаанаас гадна бага насанд нь хайрын хэрэгцээ нь хангагдаагүй бол энэхүү эмзэг байдал руу ороход нөлөөлдөг байна• Өсвөр насныхан зөвхөн мансуурахад донтох бус сүнс, хий үзэгдэл, мухар сүсэг гэх мэт бодит бус юманд итгэх явдал тохиолддог. Энэ нь бага наснаасаа шоовдорлогддсоноос өөрийгөө мэдрээгүй эсхүл, бодит бус төсөөллөөсөө сургуулийн өмнөх насандаа ялган заагласан ойлголт авч сураагүйтэй холбоотой байж болох тал бий.•
  • 17. • Өсвөр насныханд хооллохтой холбоотой эмгэг элбэг тохиолддог. Хоолны дуршилгүй болох, бөөлжис цутгах, эсвэл хоолонд хэт дурлах, турах эмгэг илэрч болно. Эсхүл гэр бүлийн таагүй орчны нөлөөгөөр ганцаардах, сэтгэл шархалсанаас хоолны дуршилгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ• Үгүйсгэлийн /denial/ нэг шинж тэмдэг бол /symptom/ хоолны дуршилгүй болох эмгэг /anorexic/ юм. Гэр бүлийн таагүй эмзэг буюу хүчирхийллийн харилцааг асуудал биш хэмээн итгэхийн тулд өөрийн хоолны дуршилаа хянах аргаар солих тохиолдлууд бий. Өөрөөр хэлбэл өөрийн гэр бүлийн амьдрал нь түүнээс шалтгаалахгүйгээр оршин хяналтаас нь гарсан байдлыг үгүйсгэж, хоолны дуршилаа хянах аргаар орлуулан сонгож болох юм.
  • 18. Хэрэгцээ • Өсвөр насны хэрэгцээ нь өөрийгөө ямар нэгэн шүүмжлэлгүйгээр сонсож ойлгох, мөн өөрийгөө том хүн мэтээр хүлээн зөвшөөрүүлэх, өөрийгөө хэн бэ? гэдгийг таньж мэдэх нь энэ насны гол хэрэгцээ байдаг • Үнэт зүйл итгэл үнэмшил Өөрийн гэр бүл, хуримтлуулсан туршлага, шинэ мэдлэг чадварт тулгуурлан өөрийн гэсэн шинэ итгэл үнэмшил, үнэт зүйлийг бий болгоно.
  • 19. Хэрэгцээ нь дутуу хангагдвал“Бие хүн”- өөрийн “би”- гээ нээхБие хүний хөгжил нь: Би хэн бэ? Би ямар салбарыг сонговол илүүамжилтанд хүрэх вэ? Би хэр зэрэг эр хүн /эмэгтэй/ бэ? Би юу хийжчадах вэ? Би хэнтэй гэрлэх вэ?• Бага насанд нь төлөвшсэн хараат ба бие даасан байдлын хэрэгцээ нь дутуу хангагдсан үр дагавар өсвөр насныханд бие хүн ба үүрэг ролийн уялдаа холбооны талаар төөрөлддөг• Өсвөр насны өмнөх үеийн хэрэгцээ нь хангагдаагүй хүүхэд энэ үедээ “Би бол..,” гэдгээ тодорхой түвшинд мэдэрч чаддаггүй•
  • 20. • Энэ төөрөгдөл сарнилт нь сэтгэлийн зовиурын хам шинж илрэхийн зэрэгцээ сөрөг зан үйлээр илэрнэ. Тухайлбал: ямар нэгэн юманд донтох, архидан мансуурах гэх мэт• Энэхүү төөрөгдөл, буюу сарнилт даамжирвал дотоод сэтгэлийн хоосрол улам ихэснэ. Гэр бүлийн харилцааны системд тэдний оролцоо үүрэг роль нь “энх тайваныг сахигч”, “аялдан дагалдагч”, “асрагч”, “хохирогч”, “асуудал” нь болох зэрэг эрсдэл дагуулна• Мөн үе тэнгийхэн, анги хамт олон, гэр бүлдээ ганцаардлыг мэдэрнэ, олны дунд орохоороо өөрийнхөө“бие хүн” хэмээх бие даасан байдлаа алдах зэрэг нөхцөл байдал руу оруулдаг• Тэд гэрийнхэнтэйгээ хамт амьдарч байдаг ч гэр бүлийн харилцааны аль ч системд хамрагдахгүй гадна талд нь оршихыг хүснэ. Энэ бол гэр бүлийн уян хатан бус хатуу, дарангуйлсан харилцаа зонхилсон нууцанд байж болзошгүй. Өсвөр насныхан насанд хүрсэн хойноо энэхүү харилцааг давтан үргэлжлүүлэх нь бий
  • 21. Өсвөр насны суурь хэрэгцээ хангагдаагүй бол насанд хүрсэн хойно нь илрэх үр дагавар• Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бусдыг дарангуйлж хүч хэрэглэх хандлагатай болно• Эцэг эхтэйгээ уулзахаараа эргээд хүүхэд шиг аашлах• Өөрийн “бие хүн” тухай төсөөлөл нь алдаатай төлөвших• Өнгөрсөн амьдралдаа дүгнэлт хийх, итгэл үнэмшлээ эргэн харахдаа харалган хандах• Найз нөхрийн ба романтик, хайрын харилцааг /бэлгийн/ ялгах чадваргүй болох• Зорилго,мөрөөдлийн тухай ярих боловч түүндээ хүрэх алхамыг хийх хүсэл эрмэлзэлгүй болох• Санал бодлоо илэрхийлэх, санал нийлэхгүй юм уу эсхүл өөр бодолтой байгаагаа хэвийн илэрхийлэхээс айх• Мухар сүсэгт хэт автагдах гэх мэт
  • 22. Өсвөр насны охид хөвгүүдтэй эцэг эх болон багш нарт зөвлөх зөвлөгөө• Түүний анд нөхөр, дотны найз, зөвлөгч нь бай• Тэдэнд дэмжлэг үзүүлэн, тусламж, урам, сайшаал үзүүлж бай• Шаардлагаа ойлгуулж, хүндлэх харилцаатай хослуулах• Тэдэнтэй бүтээлч, илүү сонирхолтой хэлбэрээр ажиллаж анхаарлыг нь өөртөө хандуул• Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олго• Тэдний сөрөг үзэгдлүүдэд |мансууруулах бодисын хэрэглээ, залуусын сөрөг зан үйл гэх мэт| шүүмжлэлтэй хандахдаа тоглоом, сэтгэл зүйн дасгалын аргыг ашигла• Тэдний хүсэл сонирхлыг хөгжүүлэх, бие даасан байдлыг нь дэмж
  • 23. Өсвөр насныханд өгөх Зөвлөмж• Өсвөр насандаа өөртөө буруу үнэлэлт дүгнэлт өгөх нь маш их хор уршигтай. Яг энэ насанд л ирээлдүйд хэн болох чинь тодорхойлдох учраас өөрийгөө маш сайн таньж мэдэж, өөрийн хувийн зан чанартаа бие даан зохих дүгнэлтийг хийж өөрийн сайн муу чанаруудыг ялгаж сурах хэрэгтэй.• Энэ насанд хийсвэр сэтгэлгээ маш сайн хөгжиж, мөн их тогтворгүй болдог хэдий ч аливаа юманд маш их эрч хүчтэй, идэвхи санаачлагатай ханддаг тул өөрөөс гарч буй эрч хүчээ дэмий зүйлд бус өөрийн сонирхолтой өөрийгөө хөгжүүлэх зүйлд зарцуулах хэрэгтэй.• Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдээ өөрийхөө дотоод ертөнцийг нээж, өөрийхөө хийж чадах зүйлээ үйл хөдөллөөрөө өөрийгөө харуулах хэрэгтэй.
  • 24. • Мөн эцэг эх, багш нар чинь та нарын сайн сайхны төлөө аливаа зүйлийг хэлж ярьдаг учир тэднийг аль болох зөв ойлгохыг хичээх хэрэгтэй. Тэдэнтэй шударга, үнэнч харьц.• Өөрийгөө хэн бэ? гэдгээ маш сайн таньж мэд. өөрийгөө илэрхийлэх хүсэл мөрөөдлөө тодорхойл.• Энэ насныхаа үе тэнгийхэн, найз нартайгаа харилцахдаа болгоомжтой харилцах хэрэгтэй. Учир нь чи найзыгаа юу гэж тодорхойлно, яаж харилцан найз чинь өөрийгөө тэгж тусгаж авах магадлалтай. Мөн найз нөхөддөө өөрийг нь ямагт үнэ цэнэтэй гэдгийг мэдрүүлж байх хэрэгтэй.• Өсвөр насандаа эцэг эх, багш гэхээсээ илүү найз нараасаа мэдээлэлийг авдаг учраас найз нартаа ямагт үнэн зөв мэдээллийг дамжуулах хэрэгтэй
  • 25. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн оношилгоо• Сэтгэл зүйн шинжлэх ухааны практик хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Түүний нэгэн илрэл нь бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн оношилгоо, практик сургалтууд юм. Сэтгэл зүйн оношилгоо гэсэн үг нь нилээд өвөрмөц санагдаж сонсогддог. Сэтгэл зүйн оношилгоо гэдэгт: 1. Хүүхдүүдийн сэтгэл зүйн тайван тогтвортой байдал, 2. Хүүхдийн авьяас чадвар, хэрэгцээ, сонирхол, 3. Хүүхдийн үнэт зүйл, эрхэмлэл бахархал, хүсэл тэмүүлэл, 4. Хүүхдийн бие хүний хөгжил, цаашдын чиг хандлага гэх мэт. Эдгээрийг зөв оношилж илрүүлж чадвал хүмүүжил болон ѐс суртахууны талаас нь засаж залруулаад явах бүрэн боломжтой юм байна.
  • 26. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА