• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
үс арчилгаа
 

үс арчилгаа

on

  • 6,977 views

 

Statistics

Views

Total Views
6,977
Views on SlideShare
6,953
Embed Views
24

Actions

Likes
0
Downloads
36
Comments
0

2 Embeds 24

http://saruul87.blogmn.net 21
http://www.slideshare.net 3

Accessibility

Upload Details

Uploaded via as Microsoft Word

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    үс арчилгаа үс арчилгаа Document Transcript

    • Үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг сонгох нь маш чухал зүйл. Учир нь үсний шампун бол үснээс хир буртаг, тосыг арилгах зорилготой байдаг. Шампунууд хэрэглэгдэх зорилгоосоо хамаараад өөр өөр үйлчилгээтэй байдаг учир та зөвхөн өөрт тохирсон шампуныг сонгож чадсан тохиолдолд үс тань үргэлж сайхан харагдах болно. Ширүү н эсвэл буржгар үс Ихэнх буржгар үснүүд ширүүн, бүдүүн байдаг. Харин ширүүн, бүдүүнүснүүд нүхтэй байдаг учир гаднаас чийг, болон бусад түрхсэн химийн бүтээгдэхүүнүүдийгхурдан хүлээгээд авчихдаг. Мөн үсийг хэт арчилсан, арчилгааг хэтрүүлсэн тохиолдолд ширүүнболдог. Тэгэхээр байнга үсээ буддаг, ороодог, индүүддэг хүмүүсийн үс бүдүүн, ширүүн болсонбайдаг. Нүхтэй учир мөн чийгээ хурдан алдаж, хуурайших нь элбэг байдаг. Тэгэхээр энэ бүхнийэцэст таны хийх ёстой зүйл бол үсэндээ чийгшил өгөх юм. Тиймээс та чийгшүүлэхүйлчилгээтэй шампуныг хэрэглээрэй. Гэхдээ тодорхой орцуудыг агуулсан байх нь тухайншампун үнэхээр сайн эсэхийг танд хэлээд өгнө(shea butter буюу африкт ургадаг модны тос,кокосны тос). Мөн танд гүн ангижруулагч хэрэгтэй шүү.Зөөлөн үсЗөөлөн үстэй хүмүүс ширүүн үстэй хүмүүсийг бодвол арчилахад хүндрэлтэй байдаг хэмээнярьцгаадаг. Тэгвэл зөөлөн буюу хэвийн үсэнд гардаг нэг том асуудал бол хэт их арчилгааг хийхбуюу хэт их бүтээгдэхүүнийг хэрэглэх юм. Учир нь энэ нь үсийг илүү зөөлөн болгох талтайбайдаг. Хэрвээ та хэвийн үстэй бол жирийн нэгэн шампуныг хэрэглэ. Битгий илүү арчилгаа,үйчилгээтэй шампуныг сонго. Тэгвэл та зөөлөн, хэвийн үстэй гээд ангижруулагч хэрэггүй гэжбүү бодоорой. Учир нь яг хэвийн, зөөлөн үсэнд таарсан ангижруулагч бусад үсэнд чухалхэрэгтэй байдагтай адил мөн л их чухал үүрэг гүйцэтгэдэг юм.Нэмэлт үйлчилгээ хийлгэсэн буюу будагтай үсМэдээж үсээ будуулсан хүний хувьд будгаа арилгахгүй байхыг л бодно. Ихэнхдээ иймэрхүүүснүүдийн үзүүр хэсэг хуурай байх ба харин уг хэсэг нь тослог байдаг. Тэгэхээр үсийг сайтарцэвэрлэх шампун хэрэг болох ба мөн үсний үзүүрт түрхэх чийгшүүлэгч хэрэг болно гэсэн үг.Аз болоход үсний тань будгийг хадгалах ба мөн хажуугаар нь чийгшүүлдэг шампуунууд олонболсон байна.Мөн гүн ангижруулагчийг хуурайшсан болон гэмтсэн үстэй хүмүүс байнга хэрэглэж байх ёстойбайдаг.Үсийг хэрхэн зөв угаах вэ?1. Эхлээд үсээ угаахаасаа өмнө самнаарай.
    • 2. Үсээ халуун биш харин бүлээн усаар норгох хэрэгтэй. Учир нь халуун ус үсний будаггаргадаг муу талтай.3. Өөрийн үснийхээ их багад нь тохирсон шампун хэрэглэ. Бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэхнь үсэнд муу нөлөөтэй.4. Шампунаа түрхээд 3 минут гаруй үсэндээ иллэг хий.5. Ингээд усаар зайлна. Сайн зайлахгүй бол таны үс үхмэл харагдах болно. Үс сайхан бол зүс сайхан гэж монголчууд бид ярьдаг. Харин хуурай ширүүн уур амьсгалтай манай нөхцөлд үсээ эрүүл саруул байлгана гэдэг маш их ажиллагаатай байдаг. Жишээлбэл үс хуурайших, хугарах, гэмтэх зэрэг асуудлууд хамгийн түгээмэл тохиолддог. Хүн болгоны үсний онцлог адилгүй, хуурай, тослог, хэвийн, зөөлөн, ширүүн гээд л . Тийм ч учир үсээ арчлах, эрүүл байлгах хамгийн энгийн арга бол өөрийн үсэнд тохирсон шампуныг ангижруулагчтай нь байнга тогтмтол хэрэглэх хэрэгтэй юм. Манайхны хувьд сайн л гэвэл ямар ч хамаагүй гадуур зарагдаж байгаашампуниудыг хэрэглэдэг нь маш буруу зүйл юм.Энгийн, өдөр тутмын амьдралдаа л та дараах байдлаар үсээ арчилсан тохиолдолд гэмтлээсбүрэн сэргийлж чадна. Мэдээж үсэндээ ямар нэгэн химийн гаралтай зүйл хэрэглээгүйтохиолдолд шүү дээ.Та урт ү стэй бол хэзээ ч боолттой чигээр нь битгий унтаж байгаарай. Энэ бүхэн үсийг таньгэмтээдэг. Харин та обручка зүүх дуртай бол хэтэрхий чангыг битгий зүүгээрэй эс бөгөөс таныүс унаж эхэлнэ шүү. Харин давуугаар хийсэн болон зөөлөн материалаар хийсэн бол сонголтхийж болох юм аа.Харин ү сээ урт ургуулах хү сэлтэй бол дороос нь бага багаар тайрч байгаарай. Хэрвээ үсээзөнгөөр нь тавих бол үс чинь салаална. Тиймээс гурван сард нэг удаа дороос нь тэгшлэнтайрах хэрэгтэй. Харин үснийхээ уртыг хэвээр үлдээе гэвэл сардаа нэг тайрах хэрэгтэй. Мөнхэтэрхий ширэлдсэн үсийг нарийн шүдтэй самаар самнаж болохгүй . Ингэснээр таны үс чиньсунаж, гэмтдэг. Харин бүдүүн шүдтэй самаар юмуу, хуруугаараа ширэлдээг нь зөөлөн зөөлөнгаргаарай.Ү сээ угаахаас ө мнө ширэлдээг нь гаргавал хатсаныхаа дараа хэлбэрт оруулах болонсамнахад чинь хамаагү й амар байна. Харин хатаах гэж алчуураар битгий сэгсчээрэй. Зүгээр лбигнэн боож, чигийг нь гартал алчуурандаа шингээх хэрэгтэй.Алчуураар ү рвэл таны ү сийг ширэлдүү лэхээс гадна давхар гэмтээж байдаг.Хэрвээ та торгомсог силькен материалтай даавуугаар хийсэн дэртэй бол таны ү с гэмтэхнь бага байдаг. Хэрвээ торгон дэртэй байх боломжгүй бол торгон ч юмуу сатин даавуун
    • алчуураар толгойдоо боож унтаарай.Байнга ү сээ самнаж байвал таны мэдрэлд чинь сайнаас гадна байгалийн тослогийг үсэнд чиньшингээж өгдөг. Та өөрийнхөө нүүрний хэлбэрийг мэдэх үү? Хүний нүүрний хэлбэрийг ерөнхийд нь 4 ангилдаг. Зүрхэн, дөрвөлжин, дугуй, зууван. Хэрэв та өөрийн нүүрний хэлбэрээ мэдэхгүй, эсвэл ямар хэлбэртэй юм болоо гэж эргэлзэж байгаа бол хэв шинжүүдийг нь харьцуулан өөрийн нүүрний хэлбэрээ тодорхойлоорой. Түүнчлэн нүүрний хэлбэр бүрт тохирсон, тохирохгүй үс засалт, мөн ийм хэлбэрийн төрхтэй одуудын зургийгтавилаа. 1. ЗҮ РХЭН ХЭЛБЭРХэв шинж: Жижиг нарийхан эрүүтэй, шанаанаас дух руугаа өргөссөн байвал “зүрх” буюудоошоо харсан гурвалжин хэлбэр.Ямар үс зохих: Ийм хүмүүст чихээр татсан богино эсвэл урт үс сайхан харагдана. Чихээр татсанүс өргөн дух, шанааг далдлаж, эрүүний хэлбэрийг тодотгодог. Өөрөөр хэлбэл зүрхэн хэлбэрийг“төгс” зууван луу дөхүүлэх өнгөлөн далдлалт болдог аж. Мөн шилэн хүзүүг өргөнхарагдуулдаг болохоор эрүүний хэлбэрийг засаж, гадаад төрхийг санаанд оромгүй өөрчилдөг.Харин үсээ нэг тал руугаа илүү хагалж байхаа мартав аа. Өргөн духаа нуухын тулд үсний угийгбосгох хэрэгтэй ба энэ нь урт эрүүтэй харагдуулдаг байна. Зүрхэн хэлбэрийн нүүртэй хүн үсээхойш нь самнавал их ширүүн төрхтэй болдог.Зүрхэн хэлбэрийн царайтай одуудУрт үс: Reese WitherspoonДунд зэргийн үстэй: Christina Ricci
    • Богино үстэй: Jenny McCarthy 2. ДӨ РВӨ ЛЖИН ХЭЛБЭРХэв шинж: Эрүү, хуйхны ирмэг нь дөрвөлжин хэлбэртэй байдаг ба ихэнхдээ адилхан өргөнтэйбайдаг.Ямар үс зохих: Нүүрний хэлбэр нь дөрвөлжин хүмүүст богино эсвэл дунд зэргийн урттай,нүүрийг эмжсэн долгионтой үс сайхан харагдана. Үсээ шатлуулж, духруугаа багц үс гаргавалилүү зохиомжтой. Үснийхээ угийг босгож байвал нүүрний хэлбэр урт, нарийхан харагддаг.Харин хагалж самнах хэрэггүй. Урт, шулуун үс хүнийг өндөр харагдуулдаг хэдий ч эрүүнийхэлбэрийг илүү тодруулдаг. Тиймээс дөрвөлжин хэлбэрийн нүүртэй бол долгионтой, буржгарүс илүү зохино. Харин урт, шулуун үс таалагдаад байвал духруугаа мөн шулуун үс гаргаарай.Нэмж хэлэхэд шилэн хүзүү ил харагдуулдаг богино тайралтууд яасан ч зохихгүй. Гэхдээ иймзасалт таалагдаад байвал аль болох хөвсийлгөж, нүүрний хэлбэрт тохирсон зөв хэлбэртэй чёлкгаргахгүй бол сайхан харагдах талаар санах ч хэрэггүй.Дөрвөлжин царайтай одууд:Gwyneth Paltrow, Jennifer Garner, Sandra Bullock 3. ДУГУЙ ХЭЛБЭР
    • Хэв шинж: Эрүү болон хуйхны ирмэг нь дугуй хэлбэртэй, том хацартай, дэлдэн чихтэй бол энэангилалд хамаарна.Ямар үс зохих: Урт үс эрүүг урт харагдуулдаг болохоор илүү зохимжтой. Богино үстэй боларгаш нь самнаж байгаарай. Нүүрнийхээ хэлбэрийг засахын тул үснийхээ угийг босгоххэрэгтэй. Мөн дух, хацарыг далдалсан үсний засалт нүүрний хэлбэрийг нарийхан, уртхарагдуулдаг. Харин үсээ хагалж самнах, чихнийхээ араар хийх хэрэггүй. Халимаг үс,духруугаа гаргасан шулуун богино үстэй бол сайхан харагдах талаар санахын ч хэрэггүй.Ү с арчилах нь зө в угаахаас эхэлдэг.March 11th, 2008 Оруулсан: admin | FТөрөл:Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээгэмтээх, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн,хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөнналархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасныдараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайнарчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч,хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаасшалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй.Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүсттохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээбуруу арчилснаас болж үүсдэг байна.Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарчбуй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдагажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны
    • дэглэм хэрэгтэй.Ү сээ зө в арчилах гэдэг нь юу гэсэн ү г вэ?Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ачхолбогдолтой юм. Үсийг ерөнхийдөө онцлогоос нь шалтгаалан өдөр тутмын угаалгаас 8-10хоногт 1 удаа гэсэн давтамжтайгаар угааж болдог. Баримтлах зарчим нь тун энгийн өөрөөрхэлбэл угаах зайлшгүй гэж үзсэн үедээ л үсээ угаах хэрэгтэй. Жишээ нь үсний гель, хөөс лакзэрэг үсийг хатууруулж гэмтээдэг хэлбэржүүлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүмүүс үсээ өдөрбүр угаах шаардлагатай болдог.Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаахэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 35-45 градус байхёстой ажээ. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх / хүйтэвтэр / шаардлагатай болдгийгсана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгождараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханднямбай хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв.Мөн үсээ, дор хаяж 2 удаа угаах шаардлагатай ба эхний угаалтаар хир, тоос шороо, арьснытослогыг арилгаж удаах угаалтаар жинхэнэ шампуны эмчилгээний идэвхжил харагдах учиртай.Харин шампунь болон үсний бусад угаагч бэлдмэл хэрэглэсний дараа үсний гадарга дээрхугаагч бодисын үлдэгдлийг сайтар усаар зайлан арилгах хэрэгтэй.Мөн угаахаас өмнө сайн самнасан үс угаасны дараа орооцолддоггүй амархан /хэвд ордог /самнагддаг гэдэг. Богино үсийг угаас нь харин урт үсийг үзүүрээс нь дээш ахих замаар самнаххэрэгтэйг сана. Үсийг нойтон байхад нь самнах нь буруу ба зайлшгүй тохиолдолд төмөрлөг бишхуванцар, модон самаар самна. Үсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах явдалбөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэж болдог. Хатаагч сэнс ашиглахаас аль болохтатгалзах хэрэгтэй. Хэрэв үсээ сэнсээр хатааж хэлбэрт оруулах бол хүйтэн сэнсээр толгойноосоо40-см хэртэй зайнаас барьж үлээлгэвэл зохино. Сэдэв : Үс арчилгаа - Бүсгүйчүүддээ сануулахад үсээ крантны усаар угаахаас аль болохоор татгалзаж бай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учраас үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ өнгийг алдуулдаг. - Бас байхуу цай үсний өнгийг сэргээж өгдөг сайн талтай. Үсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. Унаж буй үсийг ганга өвсний хандаар угаахад уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэнэ. Бас өнгийг сэргээж гоёмсог харагдуулдаг. -Үсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж бай. Мушгилт нь үсийг хугарамтгай болгодог муу талтай. Үсээ цэвэр, хуурай алчуураар арчаад 5-10 минут алчуураар орооход гэмгүй. Эвгүй үнэртэй алчуур үсэнд элдэв үнэр шингээж, таныг бүхэл өдрийн турш тавгүй байлгана. -Нойтон байхад нь үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, хөвсгөр байдлыг алдагдуулдаг. -Үсний сэнс, хайч, индүүг тогтмол хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй. Учир нь үсний өнгийг алдуулж хуурайшуулдаг. -Мөн үсэндээ тэжээл өгөхийн тулд сард нэг удаа өндөгний шарыг халбага наранцэцгийн тостой хутгаж хуйхандаа сайтар түрхэнэ. 10-15 минутын дараа үсээ угаана. Энэ арга нь үсийг эрт бууралтахаас сэрэмжилдэг.
    • Таны ү сэнд ямар витамин дутагдаж байна вэ?Витамин А. Хэрэв ү с тань хагатаж, хуурайшин, хугарч, гялтганадаг ө нгө лө г чанар ньбуурч байгаа бол энэ витамин дутагджээ.Витамин В2. Энэ витамин шампуньд тань хэвийн хэмжээтэй байгаа бол ү с эрүү л, ө нгө лө гбайдаг. Хэрэв таны ү с гэнэт хэтэрхий тослогтож, эсвэл дэндүү хуурайшиж байгаа болвитамин В-ийн илүү дэл болжээ.Витамин В3. Ү с эрт бууралтан, ургалт нь удааширч байгаа бол витамин Вз дутагдажбайгаагийн шинж. Энэ тө рлийн витамин агуулсан шампунийг хэрэглэвэл асуудлыгшийдэж болно.Витамин В6. Хуйх хуурайшин загатнаж, хагатаж эхэлбэл витамин В6-гаар баялагшампунь хэрэглээрэй.Витамин В9. Энэ бол фолийн хү чил. Ү сний тань ургалтыг сайжруулна.Витамин В10. Энэ витамин нь витамин В3-тай холилдсон байвал эрт бууралтахаассэргийлэн, ургалтын процесст сайнаар нө лөө лдө г.Витамин PP. Ү сний тань уналтыг зогсоож, хагыг арчлахад тустай.Витамин Е. Ү сэнд тэжээл ө гө н ургалтыг сайжруулна.Витамин F. Ү сний уналт, хагаталтыг зогсооно.Нүүрний хэлбэрт тохирох үс засалтын 7 аргаБичсэн Уянгаа 2009 оны 11-р сарын 30, Даваа гариг, 07:24 Эмэгтэй хүн бү дур булаам төрхтэй болохыг хүсдэг. Харамсалтай нь толины өмнө тухтай суух цаг ховорхон. Энэ байдлаа үнэтэй хувцас, брэндийн гутал, тансаг гоо сайхны бүтээгдэхүүнээр далдлах гэжяарахаасаа өмнө сайхан үс хүний бие, нүүрний өөг далдалдаг шидтэйг санаарай.Өөртөө зохисон засалттай бол үсээ янзлах гэж цаг барах шаардлагагүй, хурдхан боогоод,шуугаад эсвэл угаасныхаа дараа сэгсрээд л “гоёчихож” болно. Харин үсээ засуулахаар салондорж, сэтгүүлийн зураг сонгохоосоо өмнө нүүрний хэлбэрээ зөв тодорхойлон хэрхэн засуулахаатөлөвлөсөн нь дээр. Дараа нь мэргэжлийн үсчинд хандвал та ямар ч салоноос сэтгэл хангалуунгарах болно. Хүний нүүрний хэлбэрийг долоо ангилдаг ба нүүрнийхээ хэлбэрийг
    • тодорхойлохын тулд хэд хэдэн хэмжилт хийж, хооронд нь харьцуулах хэрэгтэй.a) Шанааны ясыг дайруулж, нүүрний өргөний хэмжээг авна.б) Эрүүний өргөнийг хэмжинэ.в) Духны өргөнийг хэмжинэ.г) Хуйхны ирмэгээс эрүү хүртэл уртын хэмжээ авсанаар өөрийн нүүрний хэлбэрийгтодорхойлж болно.1. ЗууванЕрөнхийдөө урт нарийхан, эрүү, дух, шанааны өргөний хэмжээ ойролцоо, хуйхны ирмэг ньдугуй байдаг. Урт богино, буржгар шулуун гээд л бүх хэлбэрийн үс засалт зохидог болохоорзууван хэлбэртэй нүүр нь “төгс” хэлбэртэй хэмээн тооцогддог. Тиймээс үсний хэв маягийгөөрчлөхдөө “муухай харагдах вий” гэж санаа зовох хэрэггүй. Ихэнх үсний моделууд зууванцарайтай байдаг. Аль болох үсээ хойш нь самнаж, нүүрнийхээ “төгс” хэлбэрийг тодотгож байххэрэгтэй. Духруугаа өтгөн үс /чёлка/ гаргах хэрэггүй. Нэмж хэлэхэд алдартай хүмүүсийн үснийзасалтыг анзаарч байхад илүүдэхгүй бөгөөд Женнифер Анистон, Камерон Диаз, Мариан Кери,Синди Кроуфорд, Шэрон Стоун, Ума Турман, Жулиа Робертс нарын нүүрний хэлбэр зууван юмбайна.2. Гонзгой буюу тэгш ө нцө гтНүүр нь хэт урт, эрүү дух нь өргөн болохоор ерөнхийдөө тэгш өнцөгт хэлбэртэй харагддаг баихэнхдээ жижиг эрүүтэй, өндөр духтай байдаг. Тиймээс нүүрнийхээ хэлбэрийгтэнцвэржүүлэхийн тулд духруугаа шингэн үс /чёлка/ гаргаарай. Ингэснээр нүүр нарийхан, эрүүурт харагддаг. Үсний уртын хувьд хүссэнээрээ засуулж болох ба шаталсан тайралт гайхалтайзохидог. Гэхдээ хэт урт үс нүүрний хэлбэрийг тодотгодог гэдгийг санахад илүүдэхгүй. Мөрөөхүрсэн урттай үс илүү зохимжтой. Шулуун үстэй бол хагалж самнасан нь дээр. Алдарт дуучинЖанет Жексон, загвар өмсөгч, гар бөмбөгийн тамирчин Габрел Рийсе, супермодел НикиТэйлор нарын нүүр гонзгой хэлбэртэй болохоор тэднээс үлгэр авч болох юм.3. ДугуйЭрүү болон хуйхны ирмэг нь дугуй хэлбэртэй, том хацартай, дэлдэн чихтэй бол энэ ангилалдхамаарна. Урт үс эрүүг урт харагдуулдаг болохоор илүү зохимжтой. Богино үстэй бол аргаш ньсамнаж байгаарай. Нүүрнийхээ хэлбэрийг засахын тул үснийхээ угийг босгох хэрэгтэй. Мөндух, хацарыг далдалсан үсний засалт нүүрний хэлбэрийг нарийхан, урт харагдуулдаг. Харинүсээ хагалж самнах, чихнийхээ араар хийх хэрэггүй. Халимаг үс, духруугаа гаргасан шулуунбогино үстэй бол сайхан харагдах талаар санахын ч хэрэггүй. Тохирохзасалт санаанд орохгүй байвал Швейд гаралтай жүжигчин ИнгридБергман, “Титаник”-ын од Кэти Уйнслит, Дрю Бэрримор нар дугуйнүүртэй гэдгийг санаж, тэдний зургийг нэг хараарай.4. Дө рвө лжинЭрүү, хуйхны ирмэг нь дөрвөлжин хэлбэртэй байдаг ба ихэнхдээ адилхан өргөнтэй байдаг.Нүүрний хэлбэр нь дөрвөлжин хүмүүст богино эсвэл дунд зэргийн урттай, нүүрийг эмжсэндолгионтой үс сайхан харагдана. Үсээ шатлуулж, духруугаа багц үс гаргавал илүү зохиомжтой.Үснийхээ угийг босгож байвал нүүрний хэлбэр урт, нарийхан харагддаг. Харин хагалж самнаххэрэггүй. Урт, шулуун үс хүнийг өндөр харагдуулдаг хэдий ч эрүүний хэлбэрийг илүүтодруулдаг. Тиймээс дөрвөлжин хэлбэрийн нүүртэй бол долгионтой, буржгар үс илүү зохино.Харин урт, шулуун үс таалагдаад байвал духруугаа мөн шулуун үс гаргаарай. Нэмж хэлэхэд
    • шилэн хүзүү ил харагдуулдаг богино тайралтууд яасан ч зохихгүй. Гэхдээ ийм засалттаалагдаад байвал аль болох хөвсийлгөж, нүүрний хэлбэрт тохирсон зөв хэлбэртэй чёлкгаргахгүй бол сайхан харагдах талаар санах ч хэрэггүй. Дөрвөлжин хэлбэрийн нүүртэйжүжигчин Сандра Баллок, Деми Мур, Холли Мэри Комбс нарын үсний засалтыг харж байхадилүүдэхгүй.5. Зү рхЖижиг нарийхан эрүүтэй, шанаанаас дух руугаа өргөссөн байвал “зүрх” буюу доошоо харсангурвалжин хэлбэртэй харагддаг. Ийм хүмүүст чихээр татсан богино эсвэл урт үс сайханхарагдана. Чихээр татсан үс өргөн дух, шанааг далдлаж, эрүүний хэлбэрийг тодотгодог.Өөрөөр хэлбэл зүрхэн хэлбэрийг “төгс” зууван луу дөхүүлэх өнгөлөн далдлалт болдог аж.Мөн шилэн хүзүүг өргөн харагдуулдаг болохоор эрүүний хэлбэрийг засаж, гадаад төрхийгсанаанд оромгүй өөрчилдөг. Харин үсээ нэг тал руугаа илүү хагалж байхаа мартав аа. Өргөндухаа нуухын тулд үсний угийг босгох хэрэгтэй ба энэ нь урт эрүүтэй харагдуулдаг байна.Зүрхэн хэлбэрийн нүүртэй хүн үсээ хойш нь самнавал их ширүүн төрхтэй болдог.Алдартнуудаас жүжигчин Эшли Жюд, загвар өмсөгч Клаудиа Шиффер, Наоми Кемпэл нар“зүрхэн царайтны” ангилалд багтдаг байна.6. Лийр буюу доошоо харсан гурвалжинЗүрхэн хэлбэрийн урвуу дүрс. Өргөн, том эрүүтэй, шанаанаас духруугаа нарийсан, нэг үгээрхэлбэл лийр шиг хэлбэртэй бол энэ ангилалд хамаарна. Чамархайгаар татсан өтгөн үс нүүрнийхэлбэрийг тэнцвэржүүлж, нарийхан эрүүтэй харагдуулдаг. Өөрөөр хэлбэл нарийхан духыгөргөсгөн эрүүтэй ойролцоо хэмжээтэй харагдуулахын тулд нүүрийг хөндлөнгөөр нь хувааж,нүүрний дээд хэсгийг өргөн харагдуулах өтгөн /буржгар/ богино тайралттай үс зохимжтой.Дээгүүрээ өтгөн, чамархайнаас доошоо шингэрсэн үс лийр хэлбэрийг тэнцвэржүүлж, гайхалтайсайхан харагдуулдаг. Үсээ хагалж самнах хэрэггүй, харин чихнийхээ араар хийвэл шанааөргөнтэй харагдах болно. Урт үс эрүүний хэлбэрийг тодруулах болохоор аль болох зайлсхийххэрэгтэй. Харин урт үс үнэхээр таалагдаад байвал дээгүүрээ долгионтой, хөвсгөр, доошоогоошулуун байвал арай илүү зохино. Нэмж хэлэхэд үсний угийг босгох хэрэггүй. Энэ ангилалдхамрагдах супермодель, жүжигчин, зохиолч Кэти Иреландын үс засалтыг сонирхож харахадилүүдэхгүй.7. Алмас эрдэнэЗүрх болон зууван хэлбэрийн нэгдэл. Өргөн шанаа, нарийхан дух, эрүүтэй байдаг. Мөн эрүүдухны өргөний хэмжээс нь бараг тэнцүү байдаг. Ийм хэлбэрийн нүүрэнд зууван хэлбэрийнадил олон янзын үсний засалт, хэв маяг зохино. Хэрэв үсээ богино болгох гэж байгаа бол шилэнхүзүүгээ бүдүүн харагдуулахаар засуулаарай. Ингэвэл нарийн шанаатай, жижиг эрүүтэйхарагддаг. Харин талстат алмас эрдэнэ шиг нүүрний чинь гайхалтай хэлбэрийг дарах болохоордух руугаа үс гаргах хэрэггүй. Алмас эрдэнэ шиг хэлбэртэй бол жүжигчин Катерина Хэпбурн,София Лорен, Италийн алдартай жүжигчин Линда Евангэлист, “Spice girls” хамтлагийн гишүүн,загвар зохион бүтээгч Викториа Бэкхэмийн үсний засалтыг туршиж үзээрэй. Учир нь тэднийнүүр ч гэсэн алмас эрдэнийн хэлбэртэй.