Your SlideShare is downloading. ×
  • Like
зөвлөгөө 112
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Now you can save presentations on your phone or tablet

Available for both IPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

зөвлөгөө 112

  • 2,963 views
Published

 

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
2,963
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
1

Actions

Shares
Downloads
14
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Та хүүхдээ сайн хүн болгоё гэвэл урмаар тэтгэХүүхэд байнгын дэмжлэг, баталгаа урамшил сайшаал шаардаж байдаг. Бие сэтгэхүйн дарамтзэмлэл шийтгэл нь хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлнө. Хэрэв эцэг эхчүүд хүүхдийг сайшаанурамшуулж байгаагаа илэрхийлж гаргавал хүүхдийг сайн хүн болоход нь урамшил шагналболно. Ийнхүү хүүхдийнхээ сайн зан чанарыг ажиглан харж, бас өөрсдийнхөө баяр бахдалурамшил сайшаалаа илтгэн харуулж байх нь эх эцэгт ч чухал байдаг. Энэ бол байнга загнажзүхэж шүүмжилж зэмлэл шийтгэл хүлээлгэж байснаас илүү хүүхдийг биеэ зөв авч явахыг заажсургах хамгийн сайн арга юм. Эх эцгүүд хүүхэд нь шинэ мэдлэг, ур чадвар суралцах тухай бүртнь өөрсдийн сэтгэл хангалуун байгаа бахархлаа харуулах ёстой. Гэхдээ бага хэмжээгээрилэрхийлэх нь зохимжтой. Хэрэв хүүхэд сайшаал урамшил хүртэхгүй байвал, эсвэл хэтэрхий ихшүүмжлээд байвал шинэ ур чадварт суралцаж эзэмших хүсэл сонирхол нь буурдаг юм. Биесэтгэхүйн дарамт зэмлэл шийтгэл хүүхдэд ихээхэн муу нөлөөтэй. Энэ нь хүүхдэд зонхилонбусад хүмүүст хүч хэрэглэх, ухаалаг бусаар харьцах болгон өсгөх болно. Түүнчлэн энэ ньхүүхдийг аймхай хулчгар болгож болох бөгөөд эцэг эх багш нараасаа суралцах, тэднийг хүндлэнбишрэн хүндлэх хүүхдийн төрөлхийн хүсэл сонирхол нь эвдэн бусниулж ч болно.
  • 2. Эсийн уурагУураг нь ихэнх эс, фермент болон гормоныг бүтээгч хамгийн сайн материал юм. Биднийорганизмын хүлээж авах уургийн хэмжээ /өдрийн хүнсний 10-15%/ болон чанар чухал юм.Амьтны гаралтай уураг бидний биед шингэх нь хурдан байдаг ч харамсалтай нь зөвхөн өөх тосболон холестеринтэй нэгдсэн нэгдэл хэлбэрээр байдаг.Иймээс түүнийг бага хэмжээгээр хэрэглэх ёстой. Ургамал болоод амьтны гаралтай уургийгхослуулан хэрэглэх нь хамгийн зохимжтой. Тухайлбал, талхыг сүүтэй, төмсийг өнд өгтэй, талхыгбуурцагны үртэй мөн загасыг гоймонтой хольж идэх нь хамгийн тохиромжтой.35-аас дээш насны хүмүүсийн хувьд организмыг уургаар хангахад асуудал тулгардаг. Энэнаснаас эхлээд бараг бүх хүмүүст давсны хүчил /ходоодны шүүсэнд/ бага боловсордог. Харинходоодны шүүсний найрлаган дахь энэ хүчил нь уургийг олон жижиг хэсэг болгон задлахадчухал хэрэгтэй. Уураг ингэж задарснаар фермент, коллаген бий болдог. Ийм тохиолдолд уурагбүхий хоол идэхдээ бага зэрэг нимбэгний хүчил буюу дусал цууны хүчил нэмэх хэрэгтэй.Ферментгүйгээр юу ч бүтэхгүйОрганизм дахь фермент /энзим/ химийн урвалуудыг жолооддог. Тэд ходоод гэдсэнд хоолыгбүрэлдэхүүн хэсгүүд болгон задлаж, тэдгээрийг биеийн эсэд хүргэхийг зохион байгуулдаг.Ананас болон кивинд байдаг бромелайн фермент нэн чухал үүрэгтэй. Бромелайн нь арьсан дорбий болсон нийлмэл уургийн нэгдлүүдийг задлан зөөгдөх боломжтой болгодог.Эрдэмтдийн тогтоосноор 3000 гаруй төрлийн фермент байдаг байна. Тэд бодисын солилцооныпроцесст тодорхой үүрэг хариуцлагыг хүлээж мэргэшсэн байдаг. Тухайлбал, зарим нь зөвхөнуургийг задалдаг байхад зарим нь өөх тос юм уу нүүрс усыг задлах жишээтэй. Хүнсний ногооболон жимсний бүх улаан сортод фермент байдаг. Эдгээр нь 400С-ийн хэмд задардаг. Иймээсөдөрт ядаж нэг удаа боловсруулаагүй чигээр нь хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.Эсвэл үндсэн хоол дээр нэмэлт салат хэрэглэх хэрэгтэй. Шинэхэн жимс, ногоо таны х үнснийцэсэнд өдөр бүр багтах ёстой. Ингэж байж л та хоол тэжээлийг боловсруулж шингээх бүхферментээ олж авч чадна.Ферментийг мөн эмийн сангаас авч болно. Сүүлийн үед ферменттэйадил үйлчилгээтэй зарим бодисыг нээсэн бөгөөд түүнийг кофермент гэдэг. Үүний нэг ньглютатион юм. Энэ нь чөлөөт радикалуудыг устгаж эрүүл мэндийг хамгаалж зүс царайг өнгөл өг
  • 3. болгодог. Ногоон байцаа, брюссель байцаа, цэцэгт байцаа, брокколид энэ нь нэлээд их хэмжээтэйбайдаг.Чөлөөт радикалтай тэмцэхШинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаар чөлөөт радикалууд нь организмын хөгшрөлтийн процесстнилээд оролцдог. Чөлөөт радикал гэдэг бол бүрэн бүтэн биш, “өвчтэй” молекул юм. Энэ ньэлектрон дутуу молекул бөгөөд өөр молекулын элетроныг авах гэж оролддог. Ингэснээр гинжинурвал үүсч, энэ нь бидний эсийг сульдааж, хор учруулдаг. Үүний дүнд эс урьдчилан хөгшрөх,үхэх эсвэл хавдрын эс болж хувирдаг. Чөлөөт радикалууд нь бидний хүрээлэн байгаа орчинддутуу шатсан хийнд, агаарт, пестицидэд байдаг. Хэт ягаан туяа ба озон чөлөөт радикал үүсэхэддэм болдог. Ийм учраас цэвэр агаарт гарах хэрэгтэй. Тэгэхдээ нарны шууд цацрагаас зайлсхийхшаардлагатай. Чөлөөт радикалуудын дайсан нь анти-исэлдүүлэгчид бөгөөд эдгээр нь исэлдэхпроцессыг саатуулж, өөрсдөө хүчилтөрөгчтэй холбогддог. Хамгийн гол анти-исэлдүүлэгч бол А,Е, С аминдэм болон селен агуулсан нэгдлүүд юм. Бидний биед ийм анти-исэлдүүлэгч олон байхтусам чөлөөт радикалууд дураараа дургих боломжгүй болж бид төдий чинээ эрүүл чийрэг байна.Ийм учраас эрдэмтэд чөлөөт радикалаас хамгаалахын тулд Е ба С аминдэмийг ердийнхөөс хоёрдахин их хэрэглэхийг зөвлөдөг юм.Зөв хооллооройТаны зүс царай удаан хугaцаанд өнгөлөг хэвээрээ байхын тулд чөлөөт радикалууд довтлохгүй,эсүүд тогтмол шинэчлэгдэж байх нь чухал юм.Үүний тулд үр тариа оролцсон бүтээгдэхүүнийгөдөр бүр хэрэглэх хэрэгтэй. Хамгийн сайн нь улаанбуудай, овъёос, хөх тарианы бүтээгдэх үүнийгөглөөгүүр хэрэглэх явдал юм. Ингэснээр та В аминдэм болон селен, цайрыг нэлээд хэмжээгээравч байна гэсэн үг. Энэ нь таны биеийн бодисын солилцоо болон хамгаалах хүч чадал бийболгоход хэрэгтэй. Үүний зэрэгцээ эдгээр нь ходоод гэдсийг эрүүл байлгаж, цэвэр толигорарьстай байхад нэмэр болдог. Сайн зүс царайтай байхын тулд өдөрт 300 гр шинэ жимс ногоохэрэглэж байх хэрэгтэй. Амин дэм С, каротиноид нь чөлөөт радикалын эсрэг сайн тэмцдэг. Б үхаминдэм ба эрдэс бодис, самар, хатаасан үр жимсэнд их агуулагддаг. Чихэрлэг зүйлийн оронд таүүнийг хэрэглэх хэрэгтэй. Энэ бол таны арьс үсэнд хэрэгтэй. Өд өрт хэрэглэж байгаа боловс-руулаагүй хоол хүнсний хүчээр та аминдэмийнхээ балансыг сайжруулна. Дараахбүтээгдэхүүнүүд таны өдөр, оройн хоолыг аминдэмээр нэмэгдүүлж өгнө.Хоол тэжээлийн Үндсэн бүрэлдэхүүн • Ананас. Ананаст үрэвсэл болон холбогч эдийн хатуурлыг анагаадаг бромелайн байдаг. Хоолны хооронд жимсээр нь идэх эсвэл шахаж шүүсийг болгон уухад сайн. Консервант бүхий бэлэн шүүсэнд энэ бромалейн байдаггүй. • Абрикос/чангаанз/. Чангаанз арьсыг уян зөөлөн байлгахад тусалдаг. Түүнд бета-каротин, кали, тосны хүчлүүд болон В аминдэм агуулагддаг. Хатаасан болон шинэхэн чангаанзны алинд нь ч бета- каротин байдаг. • Авокадо. Энэ жимсэнд ханаагүй тосны хүчлүүд болон глютатион /чөлөөт радикалтай тэмцдэг/ их хэмжээтэй байдаг. Эдгээр бодисууд ямар ч тосыг задалдаг ба энэ жимс их хэмжээний калитай.
  • 4. • Ойн жимсүүд. Үхрийн нүд, бөөрөлзгөнө зэрэг жимс тэжээлийн бодисын өндөр агууламжтай. Мөн аминдэм болон эрдэс бодисууд байх ба холбогч эдийг бэхжүүлдэг.• Брокколи. Брокколи бол бидний гоо сайханд хэрэгтэй гайхамшигт ногоо. Түүнд бета-каротин, С аминдэм, глютатион, хром болон хүхрийн нэгдлүүд агуулагддаг. Долоо хоногт ядаж нэг хэрэглэх хэрэгтэй.• Загас. Загасанд магни, төмөр, цайрын зэрэгцээгээр селен их агуулагдсан байдаг. Эдгээр элементүүд хүрээлэн буй орчны хорт бодисуудаас биднийг хамгаалдаг. Бүх загасанд амархан шингэдэг уураг болон цусны эргэлтийг эрчимжүүлдэг омега-3 тосны хүчил байдаг.• Ногоо. Брокколи, ногоон вандуй, ширээний навчит манжин болон өргөст ногоо/шпинат/-г долоо хоногт нэлээд хэдэн удаа хэрэглэх ёстой. Эдгээрт В2 ба В6 аминдэмүүд байдаг ба тэдгээр нь арьсны эсийн бодисын солилцоог сайжруулдаг.• Далайн амьтад. Хавч, моллюск далайн давстай усанд амьдардаг учраас түүнийг хоол хүнсэндээ хэрэглэвэл та далайн эрдэс бодисыг олж авна. Далайн амьтдад селен, фтор, төмөр, цайр их байдаг.• Сүү. Сүү, сүүн бүтээгдэхүүн таны гадаад төрх байдалд шаардлагатай гайхамшигт бодисуудыг агуулж байдаг. Түүнд байх В бүлгийн аминдэм болон тос нь арьсыг толигор болгож, А аминдэмүүд түүнийг чийгшүүлдэг. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүнүүдэд уураг, Д аминдэм, кальц, фосфат байдаг. Эдгээр нь ясны хөгжил ба арьсны толигор байхад нөлөөлдөг. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг талх, төмс бууцайнуудтай хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Мөн үсээ арчлахад сүүг хэрэглэдэг.• Лууван. Түүнд А аминдэм болон бета-каротин байдаг. Эдгээр бодис нь арьсыг уян налархай болгож үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Мөн нүдний хараанд их хэрэгтэй.• Ургамлын тос. Улаан буудай ба авокадын үрийн тос Е аминдэмээр баялаг байдаг. Эдгээр тосыг мөн гоо сайхны зориулалтаар ашигладаг. Мөн ургамлын тосонд гамма линолины хүчил байдаг бөгөөд энэ нь арьсыг гөлгөр эрүүл болгодог.• Улаан лооль. Улаан лоолинд түүний улаан өнгийг бий болгодог лаконин гэдэг бодис байдаг. Лаконин нь А аминдэмийн төрөл бөгөөд сайхан зүс царайтай байлгадаг гайхамшигтай бодис юм. Тэр нь халаахад илүү үр дүнтэй үйлчилдэг тул улаан лоолийг түүхийгээр нь биш шөл сүмсэнд хийж идэх хэрэгтэй.• Нимбэг. Нимбэгт эрүүл мэнд гоо сайхны билиг тэмдэг болсон С аминдэм өндөр хэмжээгээр агуулагддаг. Өдөрт 3 нимбэг хэрэглэх шаардлагатай. Нимбэгт дургүй бол шүүсийг нь зөгийн балтай хольж хэрэглэвэл зүгээр.
  • 5. Үхрийн махан лазанья хийх аргаХоол хүнс | 2011 / 03 / 18Өнөөдөр эрчүүдийн маань баярын өдөр. Хайртдаа ямар нэг онцгой хоол хийж өгч баярлуулмаарл байгаа биз дээ. Тэгвэл эзэгтэй танд бяслаг, үхрийн махтай лазанья-/ lasagna/г санал болгожбайна. Орц нь олдоц сайтай, хийхэд тийм ч хэцүү биш энэхүү Италийн үндэсний хоол таныгарын зоогны тоог нэгээр нэмнэ гэдэгт итгэлтэй байна.Өнөөдөр эрчүүдийн маань баярын өдөр. Хайртдаа ямар нэг онцгой хоол хийж өгч баярлуулмаарл байгаа биз дээ. Тэгвэл эзэгтэй танд бяслаг, үхрийн махтай лазанья-/ lasagna/г санал болгожбайна. Орц нь олдоц сайтай, хийхэд тийм ч хэцүү биш энэхүү Италийн үндэсний хоол таныгарын зоогны тоог нэгээр нэмнэ гэдэгт итгэлтэй байна.Орц: • бяслаг 350гр • улаан лооль 500гр • сонгино 1ш • ургамлын тос 2/хх • сүмс 1х/х • татсан үхрийн мах 300гр • амтат улаан чинжүү 1ш • цөцгийн тос 60гр • гурил 60гр • сүү 300мл • Лазани зуурмагт: • гурил 100грХийх арга: • 1. Бяслагийг шоо хэлбэртэй хэрчинэ. Сонгино, сармисыг жижиглэн чинжүү, улаан лоолийг мөн шоо хэлбэртэй хэрчинэ. • 2. Тос хийж халаасан хайруулын тавганд сонгино, сармисыг бага зэрэг хуураад дээр нь
  • 6. татсан үхрийн мах, улаан лооль, чинжүү, давс, повоор нэмж үргэлжлүүлэн хуурна. • 3. Сүмс бэлтгэх: Цөцгийн тосыг хайлуулж гурилаа нэмээд цайвар шаргал өнгөтэй болтол хуурч дээр нь сүү, давс, повоор нэмж зөөлөн гал дээр өтгөртөл нь чанана. • 4. Лазани зуурмаг бэлтгэх: Гурил, өндөгний шар, ургамлын тос, давсаа хольж зуурмаг бэлтгээд 3-4 хэсэг болгон хувааж шарах шүүгээний тэвшний хэмжээтэй, 5мм-ээс зузаангүй элдэнэ. • 5. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халааж, тэвшийг тослоод, ёроолд нь бага зэрэг сүмс хийж, шанзыг жигдхэн тараан тавьж дээгүүр нь бяслаг цацаж сүмс, лазани гурилаар бүрхэж өгнө. Иймэрхүү маягаар 2-3 үе давхарлан тавьж, хамгийн дээд талын лазани гурил дээгүүр бяслаг цацаж шарах шүүгээнд шаргалттал нь жигнэнэ.Салатны ногоог хэрхэн бэлтгэх вэ?Хоол хүнс | 2011 / 04 / 01 1. Ямар ч салатыг бэлтгэх болон хадгалахдаа паалантай юмуу шаазан, шилэн, эсвэл зориулалтын хуванцар сав хэрэглэх нь зүйтэй.2. Салатанд майонез болон соусыг зөвхөн хэрэглэхийн өмнө хийж хутгах хэрэгтэй3. Ногоон өргөст хэмхийг дөрөвний гурав хүртэл нь усанд дүрж хадгалвал хэд хоног шинээр ньбайлгаж болно.4. Ногооны салатанд хийх сонгиныг маш жижиглэж хэрчээд шүүрэн дотор хийж дээрээс ньбуцалсан халуун ус хийж шигшвэл сайхан амттай болно.5. Салатанд хийх алимыг бага зэргийн давстай хүйтэн усанд 10 минут байлгавал өнгө ньхувирахгүй.6. Хальстай нь чанасан төмсийг гаргасан даруйдаа хүйтэн усаар зайлвал хальсыг нь арилгахадамархан байна.
  • 7. 7. Удаан хадгалагдсан төмсийг чанахдаа усанд нь хэдэн дусал цуу хийвэл хөх толботой болохгүй8. Шинэхэн ногоонд агуулагдаж буй витаминууд дулааныг тэсвэрлэхдээ муу. Тиймээс зөөлөн галдээр удаан чанаснаас ширүүн гал дээр цөөхөн минут буцалгаж болгосон нь дээр.9. Чанаж буй усанд нь хоёр хэрчим ёотон хийхэд ногооны амт эрс сайжирна.10. Ногоог чанасан усанд нь удаан байлгавал усархаг, амтгүй болдог. Тиймээс болонгуут ньшүүрэнд хийж шигшинэ.11. Өндгийг давстай усанд чанавал хальс нь цуурах, уураг нь гоожих асуудал гарахгүй.12. Хальснаас нь салгасан өндгийг 2-2.5 минут, хальстай өндгийг 10 минут чанана.13. Хальстай нь чанаж болгосон өндгийг шууд хүйтэн усанд хийж сойвол хальс нь хуулахадамархан болно.Бяслагтай бялуу хийх хялбар жорХоол хүнс | 2011 / 04 / 09Анх Эртний Грекийн ихэс дээдэс бяслагаар зуурсан бялууг хийлгэж зооглодог байжээ. Харинбяслагтай бялуу /cheese cake/ нь өдгөө дэлхийн олон орнуудад түгээмэл болж, баярын ширээгчимэглэдэг амттаны нэг болж чадсан байна. Гоолингоогийн уншигч эзэгтэй нартаа салахынаргагүй сайхан, зөөлөн амттай бяслагтай бялуу хийх жорыг бэлдлээ.Бисквитний орц:500 гр зөөлөн бяслаг120 гр элсэн чихэр3 хоолны халбага сүүн крем3 өндөг1 цайны халбага ваниллын охьДоод бүрхүүлний орц:4 хоолны халбага масло2 хоолны халбага элсэн чихэр400 гр жигнэмэгийн сайн жижиглэсэн үйрмэгДээд бүрхүүлний орц:
  • 8. 500 мл цөцгий1 1/2 хоолны халбага элсэн чихэр1 цайны халбага ваниллын охьЖор:1. Бяслаг, элсэн чихэр, сүүн крем гурваа холь. Таны бяслаг дээд зэргийн зөөлөн байх ёстой.Өндгөө нэг нэгээр нь хийж хутгаад, ваниллын охио хийж дахин хутгана. Бэлэн болсонзуурмагийг түр амраа.2. Маслоо хайлуулаад, 2 хоолны халбага элсэн чихэрээ хийгээд, хутгах явцдаа үйрүүлсэнжигнэмэгээ бага багаар нь хийж холь. Бэлэн болсон зуурмагаа тосолсон хэвэнд жигд тараана.3. Эхний бяслагтай зуурмагаа жигнэмэгтэй зуурмагийг жигд тараасан хэвэндээ хийгээд 350градуст 20 минут жигнэнэ. Бэлэн болсон бялууг хөргөнө.4. Элсэн чихэр, цөцгий, ваниллын охь гурваа холиод хөргөсөн бялуун дээр тарааж 375 градуст10 минут жигнэнэ.5. Бялуугаа гаргаад 6 цаг хөргөгчинд байлгасны дараа идэж болно.Тахианы махан амтат салатХоол хүнс | 2011 / 04 / 15Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо нь долоо хоног бүр уншигчиддаа гэрийн нөхцөлдхийж болохуйц, орцны хувьд олдоц сайтай амтат хоолны жорыг хүргэдэг. Энэ удаад хялбарбөгөөд өвөрмөц амт бүхий тахианы салат хийх аргыг хүргэхээр шийдлээ. Эзэгтэй таны гарынхоолны жагсаалтанд дахин нэгийг нэмэрлэнэ гэдэгт итгэж байна.Орц • 4 яс, арьснаас нь салгасан тахианы цээж мах • 1/2 аяга майоннез • 1 хоолны халбага гоньдны амтлагч • 1 хоолны халбага лемоны шүүс • 1 хоолны халбага зөгийн бал • 1 цайны халбага сармисны нунтаг • 1 цайны халбага сонгиноны нунтаг • 1 цайны халбага базиликны нунтаг
  • 9. • 3 ширхэг хатуу чанасан өндөг • Давс, перецЖор1. Тахианы махаа сэрээгээр хүрэхийн төдийд салж унахаар зөөлөртөл нь чанана. /Нэг цаг орчим/2. Тахианы махаа хөргөж хэрчээд, дээр нь сармис, сонгино, базиликны нунтгаа цацаад дахинхөргөнө.3. Тахианы мах чанасан усандаа өндгөө 30 минут чанана.4. Өндгөө плитканаас аваад хүйтэн усанд хөртөл нь сойно.5. Өндгөө хэрчиж, тахиан дээрээ нэмнэ.6. Дээр нь майоннез, лемоны шүүс, зөгийн балаа нэмж хутгана.7. Салатаа бага зэрэг хөргөөд олгоно.Гэртээ гадил жимсний зайрмаг хийжидэцгээеХоол хүнс | 2011 / 04 / 22Зайрмаг хийхийг хэцүү гэж бодож байна уу? Тэгвэл 10-хан минутын дотор амтат гадил жимснийзайрмаг хийх амархан аргыг толилуулж байна. Шинэхэн бөгөөд ямар ч хүнсний будаг ороогүйзайрмагийг гэр бүлээрээ амтлаарай.Орц:2 аяга крем /кремний шингэн бэлдэц/2 аяга сүү2 цайны халбага ваниллины охь½ аяга элсэн чихэр3 ширхэг гадил жимсХэрэглэгдэх зүйл:Холигч /блендер/Хийх арга:
  • 10. 1. Гадил жимснүүдээ хальсалж хэд хэдэн хэсэг болгон хэрчинэ.2. Хэрчсэн гадил жимсээ холигчийнхоо аяганд хийгээд дээр нь крем, сүү, ваниллины охь, элсэнчихэрээ хийнэ.3. Блендерээрээ 2 минут орчим холиод хуванцар саванд хийж 12 цагийн турш хөлдөөнө.4. Хөлдөөгчнөөс зайрмагаа гаргаад 10-15 минут тасалгааны температурт байлгасны дарааолгоно.Жич: Хэрэв та карамелтай зайрмаг хийхийг хүсч байвал бор элсэн чихэр ашиглаж болно. Мөнта гадилын оронд манго жимсийг ч мөн адил хэрчээд хэрэглэж болох юм. Орцонд энэ мэтчилэншоколад, жигнэмэгний үртэс гэх мэт өөрийн дуртай амттаныг оролцуулаарай. Бүтээлчсэтгэлгээгээр та энэ дэлхийн хамгийн амттай зайрмагийг хийж болно.Бүхэл үрийн амтат жигнэмэгХоол хүнс | 2011 / 05 / 07Бүхэл үрийн гурил бол хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биедхуримтлуулагдсан хорт бодисыг гадагшлуулна. Цагаан гурилан бүтээгдэхүүн идвэл таргалнагэсэн айдастай явдаг бүсгүйчүүдэд дараах хийхэд хялбар бөгөөд амтат жигнэмэг нэн сайнтохирно.Найрлага• 1 аяга цөцгийн тос эсвэл маргарин• 1 1/2 аяга элсэн чихэр• 2 ширхэг өндөгний хутгасан бэлдэц• 1 аяга бурам• 4 аяга бүхэл үрийн гурил• 1 хоолны халбага сода• 2 цайны халбага дрожж• чимэглэхэд 1 аяга элсэн чихэрХийх арга1. Шарах шүүгээг 175 градуст халаана. Шарах шүүгээний тавцанг тосло.
  • 11. 2. Том саванд цөцгийн тос, 1,5 аяга сахараа хийж хөөсөртөл нь хутгана. Дараа нь хутгасан өндөг,бурам хоёроо хийж хутгана.3. Тусдаа саванд гурил, дрожж, содоо хийж холино.4. Гурилтай хольцоо бурамтай хольц руугаа хийж холигч төхөөрөмжөөр хутгана.5. Зуурмагаа жижиг бөөрөнхий жигнэмэгний хэлбэртэй болгоно. Түүхий жигнэмэг бүрийгүлдсэн элсэн чихрэндээ дүрээд тавцан дээр хоорондоо 2 инчийн зайтай тавь.6. Урьдчилан халаасан шарах шүүгээнд жигнэмэгийг 10-15 минут, дээд хэсэг нь бага зэрэгхагартал жигнэнэ. Илүү шаржигнасан амттай болгохыг хүсвэл үүнээс удаан жигнэж болно.Харин илүү зөөлөн болгомоор байвал арай бага хугацаанд жигнээрэй. Хөргөсний дараа олгоно.Жич: Хэрэв та хүсвэл жигнэмэгнийхээ зуурмагт үзэм, эсвэл самар хийж болно.Амталж шарсан гахайн махХоол хүнс | 2011 / 04 / 29Эзэгтэй та ирэх амралтын өдрийнхөө хоолны ширээг Гоолингоогийн шинэ жороор бэлтгэсэнхоолоороо чимэглээрэй.ОРЦ:-Гахайн ясгvй мах 600 грамм-Амтат жvрж дөрвөн ширхэг-Хоёр хумс сармис-30 мл цагаан цуу-Ургамлын тос 50 мл-Давс-Яншуй-Тахианы шахмал шөл-Нэг хоолны халбага гурилХийх арга:-Гахайн махаа томхон хэрчинэ.
  • 12. -Жvржийг хальснаас нь цэвэрлэж, шvvсийг нь шахаж авна. Гаргасан шүүсэн дээрээ цагаан цуу,ургамлын тос, жижиглэж бяцалсан сармисыг хийгээд хутгана. Ингэхдээ шүүс, цуу хоёрын ¾-ыгашиглаарай.-Бэлэн болсон соусыг махныхаа дээрээс тарааж түрхээд 15 минут орчим байлгаж шингээххэрэгтэй.-Дараа нь гахайн махаа ургамлын тостой хайруулын тавганд хийж, болтол нь хоёр талаас ньшараарай.-Хайруулын тавган дахь махны шvvсэнд шөлөө нэмж хутгаад үлдсэн жvржийн шvvс, цуугаанэмж буцалгасны дараа гурил хийж өтгөрvvлнэ.-Амталж шарсан гахайн махаа таваглаж, гурилтай сvмсээ нэмж хийгээд яншуйгаар чимэглэжолгоно.Ердөө хагас цагийн дотор хийх боломжтой хялбар хирнээ амттай хоол байгаа биз. Ухаалаггэрийн эзэгтэй танд амжилт хүсье.