Your SlideShare is downloading. ×
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам

2,874
views

Published on


0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
2,874
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. ЭМШУИС-ийн захирлын ……… оны ..... -р сарын ..... -ний өдрийн ...... тоот тушаалын хавсралт I Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль (ЭМШУИС)-ийн төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам 1. Нийтлэг үндэслэл1.1. Монгол улсын “Дээд боловсролын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь заалт, БСШУ-ны сайдын 2004 оны 01-р сарын 15-ны өдрийн 12 тоот тушаалаар батлагдсан “Дээд боловсрол эзэмшүүлэх экстернат хэлбэрийн сургалтын дүрэм”, БСШУ-ны сайдын 2007 оны 06-р сарын 07–ны өдрийн 187 тоот тушаалаар батлагдсан “Магистр, доктор (PhD)-ын зэргийн сургалт явуулахад баримтлах үлгэрчилсэн журам”, “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”, 2010 оны 11-р сарын 04–ний өдрийн 492 тоот тушаалаар батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм” зэргийг үндэслэн магистр, доктор(Ph.D)-ын зэргийн сургалтыг ЭМШУИС-д зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.1.2. ЭМШУИС-ийн магистр, докторын зэргийн сургалт нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг чиг хандлагад нийцсэн, суралцагсдад эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлж иргэний өндөр боловсрол, соѐлыг төлөвшүүлэхэд чиглэнэ.1.3. Магистрын зэргийн сургалтын гол зорилго нь суралцагсдад судалгааны арга зүй эзэмшүүлж, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэргэшсэн судлаач бэлтгэхэд оршино. ЭМШУИС-ийг магистрын зэрэгтэй төгсөгч нь бие даан судалгаа шинжилгээний ажил хийх, гадаад, дотоодын эх сурвалжуудаас материал цуглуулах, түүнийгээ задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, нотлох чадварыг эзэмшсэний үндсэн дээр мэргэжлийнхээ чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, шүүмжлэх чадвартай болсон байна.1.4. Докторын зэргийн сургалтын гол зорилго нь эрүүл мэндийн шинжлэх ухааны тулгамдсан асуудлыг онол, арга зүйн өндөр түвшинд шийдвэрлэн, монгол улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарт бодитой хувь нэмэр оруулах эрдэмтэн бэлтгэхэд оршино.1.5. Энэхүү журмаар ЭМШУИС-ийн төгсөлтийн сургалтын удирдлага, зохион байгуулалт, багшлах хүн хүчин, элсэлт, сургалт, төгсөлтийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна. 1
  • 2. 2. Ерөнхий шаардлага Нэг. Удирдлага2.1.1. Магистр, докторын зэргийн сургалтыг БСШУЯ-наас олгосон магистр, докторын зэргийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу Докторантур Магистрантурын Алба (цаашид ДМА гэнэ) нь бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүдийг түшиглэн зохион байгуулна.2.1.2. ЭМШУИС-ийн хэмжээнд ДМА нь магистр, докторын зэргийн сургалтыг нэгдсэн удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, сургалтын чанарыг сайжруулан хөгжүүлэх, магистр, докторын зэрэг хамгаалах зөвлөл байгуулах, холбогдох мэдээллийн санг бүрдүүлэх зэрэгт гол үйл ажиллагаагаа чиглүүлнэ.2.1.3. ДМА-ны дарга нь удирдах болон багшлах ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай, судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг, докторын зэрэгтэй байна.2.1.4. Бүрэлдэхүүн сургуулиуд төгсөлтийн сургалт хариуцсан зохицуулагч багш нарыг томилон ажиллуулна.2.1.5. Судалгаа шинжилгээний ажлын онцлог, сонгосон сэдвээс нь хамааруулан суралцагчийг чиглүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн тэнхимүүд хариуцан зохион байгуулах ба жил бүрийн 10 сард багтаан шинээр элссэн суралцагчдыг албан ѐсоор хүлээн авч уулзалтыг зохион байгуулна. Уг уулзалтын товыг ДМА-нд урьдчилан мэдэгдэж зарлуулна.2.1.6. ЭМШУИС нь төгсөлтийн сургалтанд хичээл заадаг багш болон удирдагч, зөвлөх багш нарт ЭМШУИС-ийн нэгдсэн болон төгсөлтийн сургалтын цагийн ачааллыг тооцох журмын дагуу цалин хөлсийг олгоно. Хоёр. Багш, удирдагч, зөвлөх2.2.1. Магистр, докторын зэргийн сургалтанд хичээл заадаг болон удирдагч, зөвлөх багш нар нь докторын зэрэгтэй, судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг байна.2.2.2. Тэнхим нь магистрант, докторантын судалгааны ажлын удирдагч, зөвлөх багшийг эхний жилийн 1-р улиралд багтаан суралцагч нэг бүрээр томилно.2.2.3. Магистрант нь нэг удирдагч эсвэл нэг удирдагч, нэг зөвлөх, докторант/экстернатын судалгааны ажлын онцлогийг харгалзан 1-2 удирдагч, 1 зөвлөх багштай байхыг зөвшөөрнө.2.2.4. Удирдагчаар ажиллах үндсэн багш ба гадны байгууллагын эрдэмтдийн тооны харьцаа 2:1-ээс багагүй байна. Гадны байгууллагын эрдэмтдийг удирдагч болон зөвлөх багшаар ажиллуулах асуудлыг тэнхимийн багш нарын нөөц бололцоо, 2
  • 3. тэнхимийн эрдэм шинжилгээний бодлогын чиг хандлага, төсөлт ажлуудтай уялдуулан тэнхим өөрөө шийдэж болно.2.2.5. Удирдагч нь тухайн чиглэлээр 5-аас цөөнгүй жил дээд боловсролын байгууллагад багшилсан буюу эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн, сүүлийн 5 жилд дотоодод 3- аас дээш, гадаад сэтгүүлд 2-оос цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байна.2.2.6. Тухайн хичээлийн жилд нэг удирдагч багшийн шинээр удирдах магистрант, докторант/экстернатын тоо 5-аас хэтрэхгүй байх ба магистрант 3-аас илүүгүй, докторант/экстернат 2-оос илүүгүй байвал зохино. Нэг багшид ноогдох суралцагчдын тоонд тэнхимийн эрхлэгч хяналт тавин ажиллах ба тайланг жил бүрийн 6 сард ДМА-нд хүлээлгэж өгнө. Зөвлөх багшаар ажиллах тоонд хязгаар тавихгүй.2.2.7. Удирдагчийн удирдаж буй нийт магистрант, докторант/экстернатын 60% нь хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаандаа хамгаалаагүй тохиолдолд удирдагч уг суралцагчдыг хамгаалуулсаны дараа магистрант докторант шинээр удирдах эрхтэй болно. Гурав. Суралцагч2.3.1. Магистрант, докторант/экстернат (цаашид суралцагч гэнэ) бүр хувийн индекстэй байх байна. Индекс нь 9 оронтой тоо, үсгээр илэрхийлэгдэнэ. Эхний үсэг нь бүрэлдэхүүн сургууль, дараагийн 2 үсэг мэргэжлийн чиглэл, эхний 2 тоо элссэн оныг заах ба боловсролын зэргийг үсгээр илэрхийлнэ. Дараагийн 3 оронтой тоо нь оюутны хувийн дугаарыг заана. № Боловсролын зэрэг Сургуулийн нэр Сургуулийн код Мэргэжлийн код 1. 1. АУС А MD 2. 2. УАС B TD 3. 3. Доктор – F НАСС C DD 4. 4. ЭЗС D PT 5. 5. Магистр - E НЭМС E PH 6. 6. БАС F BM 7. 7. СС G NUЖишээ нь: AMD11E001–Анагаах ухааны сургуульд анагаахын чиглэлээр 2011 онд элссэн магистрын зэрэг эзэмших 001 дугаартай оюутны индекс болно.2.3.2. Суралцагч суралцах хугацаандаа 2-оос доошгүй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн, 2-оос доошгүй өгүүллийг тухайн салбарын мэргэжлийн үнэлгээнд үндэслэн сонгон хэвлэдэг мэргэжлийн хэвлэлд хэвлүүлсэн байх ба хэрэв докторант/экстернат бол 2-оос доошгүй өгүүллийг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байна. ЭМШУИС-ийн эрхлэн гаргадаг “Mongolian Journal of Health Sсiences” сэтгүүлд хэвлүүлсэн 1 өгүүллийг тооцож болно. 3
  • 4. Дөрөв. Сургалтын төлбөр, зардал2.4.1. Сургалтын төлбөрийг ЭМШУИС-ийн Удирдах Зөвлөлийн хурлаар тогтоох ба сургуулийн нэгдсэн журмаар зохицуулагдана.2.4.2. Гадаадын иргэдийн сургалтын төлбөрийн хэмжээг ЭМШУИС-ийн сургалтын төлбөр түүнийг зохицуулах журмыг баримтлан тогтооно.2.4.3. Сургалтын төлбөрийг төр, захиалагч байгууллага, ивээн тэтгэгч болон суралцагч хувиасаа төлж болно.2.4.4. Хамтран ажиллагч байгууллага, сургууль хоорондын гэрээгээр суралцаж буй суралцагчдын сургалтын төлбөрийг гэрээнд заасны дагуу зохицуулна.2.4.5. Нэг багц цагийн үнэлгээ нь ЭМШУИС-ийн багшийн цагийн ачаалал тооцох нэгдсэн журмаар, шалгалт, шүүлэг, хамгаалуулах зөвлөл, Нэр томъѐоны зөвлөл болон Био- Анагаахын ѐс зүйн хяналтын салбар хорооны зардал гэх мэт санхүүгийн асуудлууд ЭМШУИС-ийн төгсөлтийн сургалтын цагийн ачааллыг тооцох журмаар зохицуулагдана.2.4.6. Нэгдүгээр дамжааны суралцагч 09-р сарын 25-ны дотор сургалтын төлбөрөө бүрэн төлсөн үед захирлын тушаал гарч, сургалтанд оролцох эрхтэй болно. Хоѐр, гуравдугаар дамжааны суралцагч 10-р сарын 01-ний дотор сургалтын төлбөрөө бүрэн төлж дуусгавар болгоно.2.4.7. Сургалтын төлбөрийг хугацаандаа төлөөгүй мөнгөн дүнд сар тутам 0.5 хувийн алданги тооцно.2.4.8. ЭМШУИС-ийн үндсэн багш, ажилтан төгсөлтийн сургалтанд хамрагдах тохиолдолд сургалтын төлбөрийг 30 хувиар хөнгөлнө.2.4.9. Суралцах эрхээ сэргээлгэхэд төлбөрийг мөрдөгдөж буй сургалтын төлбөрийн ханшаар төлнө.2.4.10. Бүрэлдэхүүн сургууль хооронд шилжих тохиолдолд хичээлийн зөрүү кредитийн төлбөрийг суралцагч хариуцна.2.4.11. Сургалтын төлбөрт багшийн хөдөлмөрийн хөлс, улсад төлөх татвар, аж ахуйн зардал, нийтлэг үйлчилгээний зардал (компьютер болон бусад төрөлжсөн лаборатори, номын сан г.м), орно. Суралцагчийн сургалтанд ашиглагдах ном, сурах бичиг, гарын авлага, сэтгүүл, судалгаанд хэрэглэгдэх урвалж гэх мэт нэмэлт зардлууд хамаарахгүй.2.4.12. Суралцагч өөрийн эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, шилжин суралцах зэрэг хүндэтгэх шалтгаанаар сургалтыг зогсоовол тэр өдрөөр тасалбар болгон тооцож, үлдсэн хугацааны төлбөрийн 50 хувийг зөвхөн төлбөр төлөгчдөд буцааж олгоно. Суралцсан тухай гэрчилгээг олгож болно. 4
  • 5. 2.4.13. Суралцагч нь сурлага, сахилгаар хасагдах болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдвөл улс, захиалагч байгууллагаас гарсан зардлыг буцааж төлөх асуудлыг өөрөө хариуцна. Амжилтгүй хамгаалсан болон сурлагаар хасагдсан тохиолдолд төлбөрийг буцааж олгохгүй.2.4.14. Суралцагчийн дахин шалгалтын үнэлгээ хичээл тус бүрд 20000 төгрөг байх бөгөөд үүнээс 50 хувийг шалгалт авсан багш нарт олгоно.2.4.15. Бусад их дээд сургуулиас шилжин ирэх тохиолдолд шаардлагатай төлбөрийг ЭМШУИС-ийн нэгдсэн журмын дагуу төлнө.2.4.16. Урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбоотой гарах зардлыг горилогч өөрөө хариуцна.2.4.17. Хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг магистрантын сургалтын төлбөрөөс санхүүжүүлэх ба докторант өөрөө хариуцна. Хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг сургуулийн дотоод журмаар зохицуулна.2.4.18. Магистр, докторын зэргийн диплом хэвлүүлэх, олгохтой холбогдох зардлыг төгсөгчид хариуцна.2.4.19. Хамгаалалт амжилтгүй болж хуралдааныг дахин хийх тохиолдолд хамгаалуулах зөвлөлийн хуралдааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.2.4.20. Магистр, докторын зэргийн дипломыг үрэгдүүлсэн болон хүчингүй болгосон тохиолдолд журмын дагуу ДМА-нд дахин олгох хүсэлт гаргах бөгөөд тус сургуулийн дансанд дипломын үнэт цаасны хэвлэлт болон хавтас тус бүрд 50000 төгрөг тушаана.2.4.21. Суралцагч нь сурлагын дэвтэр, суралцагчийн үнэмлэхийг гээгдүүлсэн бол журмын дагуу ДМА-нд дахин олгох хүсэлт гаргах бөгөөд дэвтэр 15000, үнэмлэх 10000 төгрөгийг тушаана.2.4.22. Улсын олимпиад, ЭМШУИС-ийн эрдмийн чуулганд түрүүлсэн суралцагчдыг сургалтын төлбөрөөс чөлөөлөхгүй.2.4.23. Элсэгч нь өөрийн бакалаврын зэргийн сургалтаас өөр чиглэлээр магистрын зэргийн сургалтанд хамрагдаж байгаа бол энэ чиглэлээр бакалаврын зэргийн сургалтаар зайлшгүй судлах хичээлүүдийг нөхөн үзэх ба сургалтын төлбөр нь үндсэн төлбөр дээр нэмэгдэнэ. 3. Элсэлт3.1. Төгсөлтийн сургалтанд элсүүлэх мэргэжлийн чиглэл, элсэлтийн тоог эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, хөгжлийн чиг хандлага, нийгмийн эрэлт хэрэгцээг үндэслэн БСШУЯ-наас чиглэл болгосон мэргэжил, хяналтын тоонд багтаан тогтооно.3.2. Элсэлтийг ДМА нь бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нартай хамтран жилд нэг удаа (тухайн оны 06 сарын 1 дэх долоо хоногт) 5
  • 6. зохион байгуулна. Элсэлтийг жил бүрийн 4 дүгээр сарын сүүлчийн долоо хоногт өдөр тутмын хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, интернэт (www.hsum-ac.mn)-ээр нийтэд зарлана.3.3. Докторант/экстернатаар элсэгчид нь магистрын зэрэгтэй, магистрантаар элсэгчид нь бакалаврын зэрэгтэй байх ба эмнэл зүйн чиглэлээр хамрагдах бол тухайн чиглэлээр мэргэшүүлэх (резиденсийн) сургалт дүүргэсэн байна.3.4. Магистрантаар элсэгчдийн бакалаврын сургалтын голч дүн нь 2.5 (75%)-аас, докторантаар элсэгчдийн магистрын голч дүн нь 3.0-оос (80%) доошгүй байна.3.5. Элсэлтэнд бүрдүүлэх материал: Дотоодын иргэд Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн 1-р маягтаар) Өмнөх шатны боловсролын зэргийн диплом болон мэргэжлийн үнэмлэх (Нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт) Иргэний үнэмлэхний хуулбар 3х4 хэмжээний цээж зураг (3 хувь) Бүртгэлийн хураамж (Тухайн үеийн мөнгөний ханшнаас хамаарна.) Гадаадын иргэд Биеийн байцаалт (Тусгай маягтаар) Өмнөх шатны боловсролын зэргийн диплом болон мэргэжлийн үнэмлэх (Нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт) Гадаад паспорт (Нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт) Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг 3х4 хэмжээний цээж зураг (3 хувь) Бүртгэлийн хураамж (Тухайн үеийн мөнгөний ханшнаас хамаарна.)3.6. Элсэлтийн шалгалт нь БСШУ-ны сайд болон ЭМШУИС-ийн захирлын баталсан журмын дагуу явагдах бөгөөд элсэгчдийг англи хэл, мэргэжлийн шалгалтаар сонгон шалгаруулна. Шалгалтыг тестээр авна. Шалгалт босго оноо 70%-иас багагүй байна. Бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүд элсэгчдийг мэргэжлийн хичээлээр ярилцлаганд оруулж болно.3.7. Гадаадын иргэд элсэхийг хүсвэл хоѐр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу шийдвэрлэнэ. Эдгээр элсэгчид нь Монгол улсад мөрдөж байгаа төгсөлтийн сургалтын элсэгчдэд тавигдах шаардлагыг хангасан байвал зохино. Монгол улсын хууль тогтоомжийн дагуу суралцах хүсэлтээ албан ѐсоор тавьсан гадаадын иргэдээс элсэлтийн комисс ярилцлага авна. 6
  • 7. 3.8. Элсэлтийн уралдаант шалгалтанд тэнцсэн хүмүүсийг ЭМШУИС-ийн захирлын суралцуулах тухай тушаал гарснаар элссэнд тооцно. Тушаалд сургалтын чиглэл, суралцагчдын хувийн дугаарыг тодорхой зааж оруулна. 4. Сургалт Нэг. Сургалтын хугацаа4.1.1. Сургалтын норматив хугацаа нь магистрантад 1.5-2 жил, докторантад 3 жил, экстернатад 3.5-4 жил байна.4.1.2. Нэг хичээлийн жил нь 16-аас доошгүй долоо хоног бүхий 2 улирлаас тогтоно. Улирал бүр шалгалтын нэг долоо хоногтой байна.4.1.3. Хичээлийн жилийн эхний улирал 09-р сарын 01, хоѐр дахь улирал 03-р сарын 01- нээс тус тус эхэлнэ.4.1.4. Суралцагч хөтөлбөрөө хугацаандаа дуусгаж чадаагүй бол суралцах хугацааг 2 хүртэлх жилээр сунгаж болно. Хоёр. Сургалтын агуулга, багтаамж4.2.1. Магистрын зэргийн сургалт 33, докторын зэргийн сургалт 64 багц цагийн хөтөлбөртэй байна.4.2.2. Нэг улирлын цагийн ачаалал өдрийн хэлбэрээр суралцагчдад 9-12 багц цаг, экстернат хэлбэрээр суралцагчдад 6 багц цагаас ихгүй байна.4.2.3. Суралцагч нь 1 багц цагийг лекцээр 12 цаг, дадлага, бие даалт, семинарын хичээлээр 24 цаг үзэж тооцуулна.4.2.4. Магистр, докторын зэргийн сургалтын төлөвлөгөөнд заагдах хичээлүүд нь үндсэн хичээл, мэргэжил болон сонгон суралцах хичээл гэсэн гурван хэсгээс тогтоно. 7
  • 8. Магистрын зэргийн сургалтын багц цагийн жишиг Эхний жил Хоѐр дахь жил Судлах зүйл I улирал II улирал III улирал IV улирал Шинжлэх ухааны судалгаа 3 кр шинжилгээний арга зүйҮндсэн ШУФ ба арга зүй 1 крхичээл Компьютер 2 кр Англи хэл 2 кр Эпидемиологи биостатистик 3 крМэргэжлийн хичээл 4 кр 6 крСонгон суралцах хичээл 2 кр 2кр 2 крДиссертаци бичилт 2 кр 4 кр 8 кр 9 кр 10 кр 6 кр Нийт багц цаг 33 кр Эмнэлзүй (АУС, УАС, НАСС, СС) -н чиглэлээр суралцаж буй магистрантын сургалтын багц цаг Эхний жилийн Хоѐр дахь жилийн Судлах зүйл кредит кредит I улирал II улирал III улирал IV улирал Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний - 3 кр - - арга зүйҮндсэн Шинжлэх ухааны философи ба арга зүй 1 кр - -хичээлүүд Эпидемиологи-Биостатистик 3 кр - - - Мэдээлэл зүй, компьютер 2 кр - - - Англи хэл 2 кр - - -Мэргэжлийн хичээл 4 кр 6 крСонгон суралцах 2 кр 2кр 2 кр 2 кр 4 крМагистрын төгсөлтийн дипломын ажил 8 кр 9 кр 10 кр 6 кр Суралцах хугацааны нийт багц цаг 33 кр Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй магистрын сургалтын багц цаг Эхний жилийн кредит Хоѐр дахь жилийн кредит Судлах зүйл I улирал II улирал III улирал Эпидемиологи 4 кр - -Үндсэн хичээлүүд Биостатистик - 4 кр - Англи хэл 2 кр - - Нийгмийн эрүүл мэндийн үндэс 3 кр - -Мэргэжлийн хичээл Эрүүл мэндийг дэмжих 3 кр - - Эрүүл мэндийн удирдлага, үнэлгээ 2 кр 3 кр -Сонгон суралцах Орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд -/Хичээл бүр 3 кр- Халдварт өвчний хяналт -ийн агуулгатай тул Хоол тэжээлийн бодлого - 6 кр -дараах Нийгмийн эрүүл мэндийн практик -хичээлүүдээс 2 - г Эх хүүхдийн эрүүл мэнд -сонгоно/ Эрүүл мэндийн эдийн засаг -Магистрын төгсөлтийн дипломын ажил - - 6 кр 14 кр 13 кр 6 кр Суралцах хугацааны нийт багц цаг 33 кр 8
  • 9. Био-Анагаахын чиглэлээр суралцаж буй магистрантын сургалтын багц цаг Эхний жилийн Хоѐр дахь жилийн Судлах зүйл кредит кредит I улирал II улирал III улирал IV улирал Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний арга зүй - 3 кр - - Шинжлэх ухааны философи ба арга зүй 1 кр - - - Үндсэн Эпидемиологи-Биостатистик 3 кр - - - хичээлүүд Мэдээлэл зүй, компьютер 2 кр - - Англи хэл 2 кр - - - Дархлаа судлал - 2 кр - Молекул биологи - 2 кр - Мэргэжлийн Эмгэг физиологи - 2 кр - хичээл Микробиологи - 2 кр - Биотехнологи - - 1 кр Эмгэг судлал - - 1 кр Сонгон суралцах - - 4 кр 2 кр - - - 6 кр Магистрын төгсөлтийн дипломын ажил 8 кр 11 кр 6 кр 8 кр Суралцах хугацааны нийт багц цаг 33 кр Эм зүйн чиглэлээр суралцаж буй магистрантын сургалтын багц цаг Эхний жилийн Хоѐр дахь жилийн Судлах зүйл кредит кредит I улирал II улирал III улирал IV улирал Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний арга зүй - 3 кр - - Шинжлэх ухааны философи ба арга зүй 1 кр - - - Үндсэн Эпидемиологи-Биостатистик 3 кр - - - хичээлүүд Мэдээлэл зүй, компьютер 2 кр - - - Англи хэл 2 кр - - - Эмийн технологи - 2 кр - - Эмийн хими - 2 кр - - Мэргэжлийн Эмийн ургамал - 2 кр - - хичээл Эм судлал - 2 кр - - Эмийн зах зээл - 2 кр - - Сонгон Клиникийн эм зүй 1 кр - - суралцах /3-р Биофармаци 1 кр - - улиралд Уламжлалт эмийн найрлага судлал 1 кр - - 2 кр дараах Эм зүйн албаны бүртгэл тооцоо 1 кр - - 4 кр */сонголт хичээлээс Хор судлал 1 кр - - чөлөөтэй/ 4 хичээл - - сонгож үзнэ/ Эм зүйн албаны зохион байгуулалт 1 кр Магистрын төгсөлтийн дипломын ажил - - - 6 кр 8 кр 13 кр 4 кр 8 кр Суралцах хугацааны нийт багц цаг 33 кр4.2.5. Докторант/экстернат болон эмнэлзүйн чиглэлээр суралцаж буй магистрантууд мэргэжлийн хичээлүүдийг бие даалтаар тус бүр нь 2-оос доошгүй багц цагаар судалж, биелэлтийг удирдагчаар хянуулж, тооцуулна. Харин биоанагаах, нийгмийн эрүүл мэнд, эмзүйн чиглэлээр суралцаж буй магистрантууд батлагдсан хөтөлбөрийн дагуу үзнэ.4.2.6. Сонгон суралцах хичээлийн хүрээнд магистрант 6, докторант/экстернат 10 багц цагийн хичээлийг судалгааны арга зүй ба суурь шинжлэх ухааны хичээлүүдээс 2- оос доошгүй багц цагаар сонгон үзнэ. Хөтөлбөрийг боловсруулж, ДМА-ны даргаар 9
  • 10. батлуулна. Мөн ДМА-наас судалгааны арга зүйн чиглэлээр зохион байгуулж буй кредиттэй сургалтаар тооцуулж болно. Сонгон суралцах хичээлд хамрагдах суралцагчдын тоог хязгаарлахгүй. Докторын зэргийн сургалтын багц цагийн жишиг Эхний жил Хоѐр дахь жил Гурав дахь жил Судлах зүйл I улирал II улирал I улирал II улирал I улирал II улирал Шинжлэх ухааны судалгаа 3 кр шинжилгээний арга зүй ШУФ ба арга зүй 1 кр Үндсэн хичээл Компьютер 2 кр Англи хэл 4 кр - Эпидемиологи биостатистик 4 кр Мэргэжлийн хичээл, судалгаа шинжилгээ 2 кр 6 кр 8 кр 8 кр 4 кр Сонгон суралцах хичээл 2 кр 2кр 2 кр 2 кр 2 кр Диссертаци бичилт 2 кр 6 кр 4 кр 12 кр 12 кр 10 кр 12 кр 12 кр 6 кр Нийт багц цаг 64 кр4.2.7. Суралцагч нь өөрийн суралцах мэргэжлийн чиглэлийн дагуу бусад их сургуулиудаас багц цаг цуглуулж болох бөгөөд магистрын зэргийн сургалтанд 6, докторын зэргийн сургалтанд 15-аас ихгүй байна.4.2.8. Багц цагийг нь харилцан хүлээн зөвшөөрсөн их, дээд сургуулийн төгсөлтийн сургалтаас шилжин ирэх тохиолдолд магистрын зэргийн сургалтанд 10, докторын зэргийн сургалтанд 20 хүртэл хувийг дүйцүүлэн тооцож болно.4.2.9. Суралцагчид нь гадаад, дотоодын их дээд сургуультай хамтарсан хөтөлбөр бүхий (Sandwich program, зайн сургалт) сургалтанд хамрагдсан тохиолдолд сургалтаар авсан багц цагийг харгалзах хичээлтэй дүйцүүлэн тооцуулж болно. Гурав. Сургалтын төлөвлөгөө4.3.1. Төгсөлтийн сургалтын үлгэрчилсэн төлөвлөгөөг ЭМШУИС-ийн захирал батална.4.3.2. Сургалтын үлгэрчилсэн төлөвлөгөөг үндэслэн суралцагч бүр удирдагч, зөвлөх багштайгаа зөвшилцөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан, тэнхимийн эрхлэгчээр хянуулж, ДМА-ны даргаар батлуулах ба өөрчлөлт оруулах тохиолдолд албан ѐсоор ДМА-нд урьдчилан мэдэгдэнэ.4.3.3. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан мэргэжлийн болон сонгон суралцах хичээл бүр нь сэдэвчилсэн төлөвлөгөөтэй байна. Уг төлөвлөгөө нь хичээлийн зорилго, агуулга, багтаамж, судлагдахуун, ашиглах ном, сурах бичгийг багтаасан байна.4.3.4. Сургалтын төлөвлөгөөний дагуу орох хичээлүүд тодорхой индекстэй байна. Индекс нь 3 үсэг, 3 оронтой тооноос бүрдэнэ. Эхний үсэг нь тухайн бүрэлдэхүүн 10
  • 11. сургуульд харгалзах код ба дараагийн хоѐр үсэг нь харъяа тэнхимийн код байна. Гурван оронтой тоо нь төгсөлтийн сургалтын хичээл болохыг заана. Дөрөв. Судалгааны ажлын явц4.4.1. Суралцагч эхний хичээлийн жилийн 12 дугаар сарын 01-ний дотор удирдагч болон зөвлөх багшийг сонгон тэнхимийн хурлаар батлуулж, сургалтын гэрээг байгуулна.4.4.2. Суралцагч судалгааны ажлын календарчилсан төлөвлөгөөг 12 дугаар сарын 31-ний дотор удирдагчаар хянуулж, тэнхимийн эрхлэгчээр баталгаажуулан, ДМА-ны даргаар батлуулна.4.4.3. Суралцагч улирал бүрийн төгсгөлд сургалтын дэвтрийг сургалт хариуцсан арга зүйчээр хянуулж, тэмдэглэл хийлгэнэ.4.4.4. Хичээлийн жилийн 2 дахь улиралд (05 сарын 15-ны дотор) судалгааны сэдэв, арга аргачлалыг магистрантууд тэнхимийн хурал, докторант/экстернатууд бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулна. Хуралд судалгааны аргазүйн чиглэлээр хичээл заадаг 1-2 багшийг төлөөлөл болгон оролцуулж болно.4.4.5. Сэдэв, арга аргачлалыг батлуулсны дараа Био-Анагаахын Ёс зүйн Хяналтын салбар хорооны хурлаар орж судалгааг эхлүүлэх зөвшөөрөл авна.4.4.6. Судалгааны ажлын явцыг тэнхим, нэгжийн хурлаар хэлэлцүүлэхэд удирдагч, зөвлөх багшийн аль нэг нь заавал байна.4.4.7. Суралцагч урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө Био-Анагаахын ѐс зүйн хяналтын салбар хорооны хурлаар Био-Анагаахын ѐсзүйн хэм хэмжээг зөрчөөгүй тухай дүгнэлтийг гаргуулна. Докторант/экстернат нь Нэр томъѐоны зөвлөлийн хурлаар судалгаанд хэрэглэгдсэн шинжлэх ухааны нэр томъѐонуудыг хэлэлцүүлнэ. Эдгээр хурлын өмнө диссертацийг бүрэн бичиж дуусгасан байна.4.4.8. Докторант/экстернат урьдчилсан хэлэлцүүлэгт орохын өмнө судалгааны ажлын үнэн бодитой байдлыг үнэлэх экспертийн комиссын дүгнэлтийг гаргуулна. Экспертийн комиссын гишүүдийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ДМА томилно.4.4.9. Судалгааны ажлыг урьдчилсан хэлэлцүүлэг, хамгаалалт гэсэн хоѐр үе шаттайгаар хамгаална. Тав. Шалгалт, мэдлэг чадварыг дүгнэх, үнэлгээ4.5.1. Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэхдээ 100 онооны A, B, C, D, F үнэлгээгээр үндэслэнэ.4.5.2. Магистрант нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр С-ээс доошгүй, докторант/экстернат нь В-ээс доошгүй үнэлгээтэй сурах ба голч дүн нь магистрант 3.0 ба докторант/экстернат 3.25-аас доошгүй байх шаардлагатай. 11
  • 12. 4.5.3. Магистр, докторын зэргийн сургалтанд заагдсан хичээлүүдийн нэгдсэн шалгалтыг захирлын тушаалаар батлагдсан 3-5 гишүүнтэй комисс авна.4.5.4. Улиралд нэг хичээлд 2 удаа буюу хоѐр хичээлийн шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан бол уг хичээлүүдийг дахин судална. Тухайн багц цагийн төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.4.5.5. Докторын зэргийн сургалтанд магистрын зэрэг хамгаалаад шууд үргэлжлүүлэн суралцах тохиолдолд магистрын зэргийн сургалтын компьютерын хичээлийн багц цагийг, харин эмнэл зүйн мэргэшүүлэх резиденсийн сургалтыг дүүргэсэн суралцагч нь тухайн мэргэжлээрээ төгсөлтийн сургалтанд үргэлжлүүлэн суралцах тохиолдолд мэргэжлийн хичээлийн 6 хүртэл багц цагийг тус тус биелүүлсэнд тооцож болно.4.5.6. TOEFL-ийн шалгалтанд 70, IELTS-ийн шалгалтанд 5.0-аас дээш оноо авсан, англи хэлний мэргэжлийн сургууль төгссөн, магистр болон бакалаврын зэргийг англи хэлээр явагддаг сургалтаар эзэмшсэн бол англи хэлний хичээлийн багц цагийг биелүүлсэнд тооцож болно. 5. Эрх үүрэг Нэг. ДМАлбаны эрх5.1.1. ДМА нь удирдагч, зөвлөх багш нар гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд олговол зохих кредитийн үнэлгээг хасах;5.1.2. Суралцагчийн сургалтын хөтчийн дагуу зайлшгүй биелүүлэх үйл ажиллагаа болон төлбөрт хяналт тавьж, биелүүлээгүй тохиолдолд зохих журмын дагуу хамгаалалтанд орох хугацааг хойшлуулах, хориг тавих, сургалтаас бүрмөсөн чөлөөлөх;5.1.3. Суралцагч суралцах хугацаандаа сургуулийн дотоод дүрэм, нийгмийн хэв журмыг зөрчих, хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд хамгаалалтанд хориг тавих, сургалтаас бүрмөсөн чөлөөлөх;5.1.4. Бүрэлдэхүүн сургууль ба тэнхимүүдэд төгсөлтийн сургалттай холбоотой асуудлаар үүрэг өгөх; Хоёр. ДМАлбаны хүлээх үүрэг5.2.1. БСШУЯ-наас гаргасан үлгэрчилсэн журмын дагуу төгсөлтийн сургалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах;5.2.2. Дотоод, гадаадын сургууль, байгууллагуудтай хамтарсан сургалтуудыг зохион байгуулах;5.2.3. Суралцагчдад сургалт, үйлчилгээний ээлтэй найрсаг орчныг бүрдүүлэн ажиллах; 12
  • 13. 5.2.4. Сургалтанд үнэлгээ хийж хэрэгцээг тодорхойлох, бодлого боловсруулах;5.2.5. ДМА нь гэрээ байгуулсан удирдагч, багш нарын сургалттай холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, сургалтанд холбогдолтой зааварчилгаа өгөх;5.2.6. Багш, удирдагч, зөвлөх болон суралцагчийн санал хүсэлтийг зохих журмын дагуу тусган ажиллах;5.2.7. Удирдагч, зөвлөх багш нарын багц цагийг холбогдох журмын дагуу хугацаанд нь бодож, тооцох;5.2.8. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, удирдагч, зөвлөх, хичээл зааж буй багш нарын үүрэгт ажил, гэрээний биелэлт, чанарт хяналт тавих;5.2.9. Бүрэлдэхүүн сургууль ба тэнхимүүдэд төгсөлтийн сургалттай холбоотой үүрэг даалгавруудын биелэлтэнд хяналт тавих; Гурав. Багш, удирдагч, зөвлөх багшийн эрх5.3.1. Зохих журмын дагуу цагийн хөлсөө тооцуулах;5.3.2. Суралцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөлд удирдагч болон зөвлөх багшаас татгалзах, үүрэг өгөх, шаардлага тавих;5.3.3. Сургалтын талаар санал хүсэлтийг ДМА-нд гаргах;5.3.4. Суралцагчийн сургалттай холбоотой мэдээллийг ДМА-наас авах; Дөрөв. Багш, удирдагч, зөвлөх багшийн хүлээх үүрэг5.4.1. Удирдагч нь суралцагчийн сургалт, судалгааны ажлын календарчилсан төлөвлөгөөний боловсруулалт, түүний биелэлтэнд хяналт тавих;5.4.2. Судалгааны ажлыг удирдан чиглүүлэх, туршилт хийх, задлан шинжлэх, үр дүнг боловсруулах, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, илтгэл тавих зэрэгт зөвлөгөө өгөх, удирдан чиглүүлж, хяналт тавих;5.4.3. Диссертацийг стандартын дагуу бичихэд зөвлөгөө өгөх, түүний агуулга, чанарт хяналт тавьж, судалгааны ажлын үр дүнгийн үнэн зөв байдал, хууль эрхийн хүрээнд хийгдэж буй эсэхэд хяналт тавих, судалгааны ажлын төгсгөлд тодорхойлолт гаргах;5.4.4. Удирдагч, зөвлөх багш нар судалгааны талаар семинар тогтмол ажиллуулж, түүнд суралцагчийн эрдэм шинжилгээний бүтээл, хийсэн судалгааны ажлын үр дүнг болон мэргэжлийн хичээлийн зарим сэдвүүдийг хэлэлцүүлж, суралцагчийн сурах, судлах үйл ажиллагааг удирдагчийн бүрэн хяналтанд байлгах нөхцөлийг бүрдүүлж ажиллах; 13
  • 14. 5.4.5. Сүүлийн 3 жилд 5-аас цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичих ба үүнээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлэх;5.4.6. Удирдагч нь шинжлэх ухаан технологи, инноваци, суурь шинжлэх ухааны чиглэлээр гадаад, дотоодын эрдэм шинжилгээний төсөлт ажил дээр тулгуурлан судлаачийн судалгааны ажлыг удирдан явуулах; Тав. Суралцагчийн эрх5.5.1. Суралцагч нь зохих мэдлэг, чадвар, дадал бүхий багш эрдэмтнээр удирдуулах, зөвлөгөө авах, хичээл заалгах;5.5.2. Эрдэм шинжилгээ судалгаатай холбоотой өгүүллүүдийг вэб сайтуудаас сургуулийн шугамаар үнэ төлбөргүй авч хэрэглэх;5.5.3. Зохих журмын дагуу сургалтанд шаардлагатай анги танхим, лаборатори, номын сан, төгсөлтийн сургалт судалгааны танхим, судалгааны арга зүйн өрөө, багаж төхөөрөмжийг ашиглах;5.5.4. Тэнхим нэгжийн төсөлт ажилд тодорхой хувиар оролцож ажиллах;5.5.5. Сургалтын талаар санал хүсэлтийг ДМА-нд гаргах, хариу авах;5.5.6. Сургалттай холбоотой мэдээллийг ДМА-наас авах; Зургаа. Суралцагчийн хүлээх үүрэг5.6.1. Сургалтын ганцаарчилсан төлөвлөгөөний дагуу суралцаж зохих кредитийг биелүүлэх, судалгааны календарчилсан төлөвлөгөөнд тусгасан хугацаанд эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэх;5.6.2. Суралцагч нь судалгааны ажлыг төлөвлөгөөний дагуу бичиж удирдагч, зөвлөх багш нараас байнга зөвлөгөө авч, санал шүүмжлэлийг тусган ажиллах;5.6.3. Хичээл бүрд магистрант С (70%), докторант/экстернат B (80%)-ээс доошгүй авсан байх;5.6.4. Бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүдийн төлөвлөгөөний дагуу сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг, үйлчилгээний ажилд идэвхитэй оролцох;5.6.5. Сургалтанд шаардлагатай ном, сэтгүүл, судалгаанд хэрэглэгдэх материалууд болон бусад гарын авлага зэрэг нэмэлт материалын зардлыг суралцагч хариуцах; 14
  • 15. 6. Шилжилт хөдөлгөөн Нэг. Чөлөө олгох6.1.1. Суралцагч хүндэтгэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүй тохиолдолд өргөдөл гаргаж, холбогдох тэнхимийн эрхлэгч, судалгааны ажлын удирдагч багш нарт албан ѐсоор танилцуулж, ДМА-наас зөвшөөрөл авна.6.1.2. Албан ѐсны зөвшөөрөл аваагүй тохиолдолд суралцах эрх хүчингүй болсонд тооцно.6.1.3. Жилийн чөлөө авсан суралцагчид нь хугацаандаа эргэн ирээгүй тохиолдолд сургалтаас бүрмөсөн чөлөөлнө. Чөлөөг хүсэлтийн дагуу дахин нэг удаа сунгаж болно.6.1.4. Хүсэлт гаргасан суралцагчдын тухайн улирлын хичээл сонголт, кредитийн гүйцэтгэл, сургалтын төлбөрийн тооцоо (төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, засгийн газрын гэрээгээр суралцаж буй эсэх)-ны талаар ДМА-ны арга зүйч хяналт тавина. Хоёр. Шилжиж ирэх6.2.1. Багц цагийг нь харилцан хүлээн зөвшөөрөх магадлан итгэмжлэгдсэн дотоод, гадаадын их, дээд сургуулиудын төгсөлтийн сургалтаас шилжин ирэх тохиолдолд ДМА-нд албан ѐсоор хүсэлт гаргана.6.2.2. Хүсэлт гаргасан суралцагч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Өргөдөл; Анкет (төрийн албан хаагчийн 1-р маягтаар); Иргэний үнэмлэхний хуулбар; Суралцаж буй сургуулийн элсэлтийн тушаал; ЭМШУИС-ийн төгсөлтийн сургалтанд албан ѐсоор шилжүүлэн суралцуулахыг зөвшөөрсөн тухайн сургуулийн албан бичиг; Сурлагын тодорхойлолт (судалсан хичээлийн нэр, багц цаг, голч дүн);6.2.3. Шилжин ирсэн суралцагчийн нийт багц цагийн 20 хүртэл хувийг дүйцүүлэн тооцож болно. Нийт үзсэн хичээлийн дүн В буюу түүнээс дээш үнэлгээтэй байвал зохино.6.2.4. Тухайн сургуульд үзсэн мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг мэргэжлийн тэнхимийн эрхлэгчийн үнэлгээн дээр үндэслэн дүйцүүлэн тооцно.6.2.5. Шилжүүлэн суралцуулах шийдвэр гарсан тохиолдолд сургалтын төлбөр бүрэн төлсөн баримтыг үндэслэн ЭМШУИС-ийн захирлын тушаал гарна. Гурав. Шилжин явах6.3.1. ЭМШУИС-иас гадаад дотоодын их дээд сургуульд шилжин суралцах тохиолдолд ДМА-нд албан ѐсоор хүсэлт гаргана. 15
  • 16. 6.3.2. Бусад сургуульд шилжин суралцах хүсэлт гаргасан суралцагч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Өргөдөл; Сурлагын тодорхойлолт (судалсан хичээлийн нэр, багц цаг, голч дүн); Өөр сургуульд шилжин суралцахыг зөвшөөрсөн удирдагч багш, бүрэлдэхүүн сургуулийн захирлын тодорхойлолт;6.3.3. Дараах тохиолдолд тус сургуулиас шилжин суралцахыг зөвшөөрөхгүй. Үүнд: Тухайн хугацаанд судлагдсан хичээлийн төлбөрийг барагдуулаагүй байвал; Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдан нийт үзвэл зохих кредитийн 50-иас дээш хувийг суралцсан; Тус сургуулийн нэр дээр ямар нэгэн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нөхцөлд;6.3.4. Суралцагчийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд ЭМШУИС-ийн захирлын тушаал гарна. Дөрөв. Бүрэлдэхүүн сургууль, тэнхим хооронд шилжих6.4.1. ЭМШУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын хооронд шилжин суралцах хүсэлт гаргасан суралцагчийг удирдах багшийн тодорхойлолт, тухайн мэргэжлийн тэнхимийн хурлын протоколыг үндэслэн шийдвэрлэнэ.6.4.2. Бүрэлдэхүүн сургууль хооронд шилжих тохиолдолд зөрүү хичээлийг судална.6.4.3. ЭМШУИС-ийн захирлын тушаалыг 6.4.1-д заасан шийдвэрийг үндэслэн гарна. Тав. Сургалтаас бүрмөсөн чөлөөлөх6.5.1. Дараах шалтгаанаар суралцагчийг сургалтаас бүрмөсөн чөлөөлж, “Сургалтын гэрээ”-г цуцална. Үүнд: 6.5.1.1. Суралцагч сургалтыг орхих хүсэлт гаргасан тохиолдолд; 6.5.1.2. Төлөвлөгөөнд заасан хугацаанд хамгаалаагүй тохиолдолд; 6.5.1.3. Өөр сургуульд шилжин суралцсан тохиолдолд; 6.5.1.4. Сургалтын гэрээнд заасан нөхцөлүүдийг биелүүлээгүй тохиолдолд; 6.5.1.5. Нэг улирлаас дээш хугацаагаар сургалтанд оролцоогүй тохиолдолд; 6.5.1.6. Зохих хугацаандаа чөлөөнөөс ирж үргэлжлүүлэн суралцаагүй буюу чөлөөг албан ѐсоор сунгуулаагүй тохиолдолд; 16
  • 17. 6.5.1.7. Гэмт хэргийн ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон тохиолдолд; 6.5.1.8. Сургалтын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд; 7. Төгсөлт Нэг. Диссертаци7.1.1. Суралцагчид нь судалгааны ажлын үр дүнгээр диссертаци бичиж, горилж буй зэргийг хамгаална.7.1.2. Диссертацид дор дурдсан үндсэн шаардлагыг тавина: 7.1.2.1. Ажлын сэдэв нь шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх; 7.1.2.2. Ажил нь шинжлэх ухаан, технологид тодорхой хувь нэмэр оруулж, онол практикийн асуудлыг шийдвэрлэсэн, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн, сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажилд нэвтрүүлэх асуудлыг тусгасан байх; 7.1.2.3. Дэвшүүлсэн шинэ санал, шийдлийг онол, туршилтаар нотолсон, урьд өмнө мэдэгдэж байсан шийдлүүдтэй бүх талаар харьцуулж, шинэлэг болон давуу талыг нь нээн харуулсан байх; 7.1.2.4. Ажлын гол агуулга, үр дүн, дүгнэлт нь ном, мэргэжлийн сэтгүүлийн өгүүлэл, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний бусад бүтээл байдлаар нийтэд хүртээл болсон байх;7.1.3. Докторант/экстернатын диссертаци 100-150, магистрантын диссертаци 60-100 хуудастай байна. Ажлыг 12-ын хэмжээтэй шрифтээр, 1.5 мөр хоорондын зайтай, хэвлэмэл хуудас /А4/-ны хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 2.5 см, баруун талаас 2.0 см, дээрээс 2.0 см, доороос 2,0 см зай авч бичнэ. Диссертацийг ДМА-наас гаргасан зааврын дагуу бичнэ.7.1.4. Диссертацийн хураангуйг монгол хэлээр 350-500 үгэнд багтаан бичиж, түүний англи орчуулгатай хамт диссертацийн эхэнд хавсарган оруулна.7.1.5. Горилогчийн хүсэлт, Хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүний дийлэнхи олонхийн зөвшөөрснөөр диссертацийг англиар бичүүлж, хамгаалалтыг англи хэлээр явуулж болно. Хоёр. Докторын ажлын урьдчилсан хэлэлцүүлэг7.2.1. Докторын ажлын урьдчилсан хэлэлцүүлгийг бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлгийг тус зөвлөлийн ажиллах журмын дагуу зохион байгуулна. 17
  • 18. 7.2.2. Горилогч нь урьдчилсан хэлэлцүүлэгт орохын өмнө доор дурдсан материалуудыг эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн даргад 14 хоногийн өмнө хүлээлгэн өгч, диссертацийг 10 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ. Төрийн албан хаагчийн 1-р маягт /зургаа наах/ Магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар Докторантаар элссэн болон шилжилт, хөдөлгөөнийг гэрчлэх баримт бичиг Сургалтын гэрээ Сэдэв, аргачлал, удирдагч батлуулсан тухай тэнхим, БСЭЗ-ийн хурлын протокол /Суралцах хугацаанд сэдвийн нэрийг сольсон бол сүүлийн хурлын протокол/ Судалгааны ажлын явцыг хэлэлцүүлсэн тухай тэнхим, нэгжийн хурлын протокол Докторантын ажлын дэвтэр Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүд, дүн, зохих багц цаг цуглуулсныг нотолсон холбогдох бүрэлдэхүүн сургуулийн захирлын тодорхойлолт; Судалгааны ажлын үр дүнг зохих мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлүүд /биет байдлаар хавсаргана/; Хамгаалалтанд бэлэн болсныг тодорхойлсон удирдагчийн дүгнэлт /докторантын ажлын дэвтэр дээр тэмдэглүүлсэн байх/ Сургалтын төлбөр /докторантын ажлын дэвтэр дээр тэмдэглүүлсэн байх/ Тухайн сэдвээр хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт /докторантын ажлын дэвтэр дээр тэнхимийн эрхлэгчээр баталгаажуулсан байх ба биет байдлаар хавсаргана/ ЭМШУИС-ийн Био-Анагаахын Ёс зүйн салбар хорооны зөвшөөрлийн болон дүгнэлт гаргасан тухай хурлын протокол, дүгнэлт ЭМШУИС-ийн Нэр томъѐоны зөвлөлийн хурлын протокол, дүгнэлт Экспертийн комиссын дүгнэлт Хамгаалалтанд орохыг зөвшөөрсөн ДМА-ны тодорхойлолт7.2.3. Горилогчийн зөвлөх, удирдагч нарыг тухайн эрдэмтдийн зөвлөлийн гишүүн тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлэгт санал өгөх эрхтэйгээр оролцуулахгүй.7.2.4. Урьдчилсан хэлэлцүүлгийг горилогчийн удирдагч, зөвлөх багш нь байгаа тохиолдолд явуулна. Хүндэтгэх шалтгаантай үед зөвлөх оролцохгүй байхыг зөвшөөрнө.7.2.5. Урьдчилсан хэлэлцүүлэгт докторант/экстернат судалгааны ажлын үр дүнг 20 минутанд багтаан илтгэнэ.7.2.6. Урьдчилсан хэлэлцүүлэг хангалттай (75%-иас дээш), хангалтгүй (75%-иас доош) гэсэн хоѐр үнэлгээтэй байна. Шийдвэрийг нууц санал хураалтын дүнд үндэслэнэ.7.2.7. Урьдчилсан хэлэлцүүлэг амжилттай болсон тохиолдолд зөвлөлөөс докторын зэргийн хамгаалалтанд оруулах тухай шийдвэр, зөвлөмж гаргана. 18
  • 19. 7.2.8. Горилогч нь урьдчилсан хэлэлцүүлгийн үед гарсан санал шүүмжлэлийг ажилдаа бүрэн тусгаж, шаардлагатай засварыг хийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтдийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргаар баталгаажуулсны дараа хамгаалалтанд орох хүсэлтийг 1 сарын дотор хамгаалуулах зөвлөлийн даргад гаргана.7.2.9. Горилогчийн ажлыг хангалтгүй гэж үзвэл эрдэмтдийн зөвлөл урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах эрхтэй. Хамгаалаагүй суралцагчдад докторын зэргийн сургалтанд суралцсан тухай гэрчилгээг олгож болно. Гурав. Магистрын урьдчилсан хэлэлцүүлэг7.3.1. Магистрын ажлын урьдчилсан хэлэлцүүлгийг бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлгийг тус зөвлөлийн ажиллах журмын дагуу зохион байгуулна.7.3.2. Горилогч нь урьдчилсан хэлэлцүүлэгт орохын өмнө доор дурдсан материалуудыг эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн даргад 10 хоногийн өмнө хүлээлгэн өгч, диссертацийг 7 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ. Төрийн албан хаагчийн 1-р маягт /зургаа наах/ Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар Сургалтын гэрээ Сэдэв, аргачлал, удирдагч батлуулсан тухай тэнхим, нэгжийн хурлын протокол /Суралцах хугацаанд сэдвийн нэрийг сольсон бол сүүлийн хурлын протокол/ Судалгааны ажлын явцыг хэлэлцүүлсэн тухай тэнхим, нэгжийн хурлын протокол Магистрантын ажлын дэвтэр Дүнгийн голчийг баталгаажуулсан хуудас Хамгаалалтанд бэлэн болсныг тодорхойлсон удирдагчийн дүгнэлт /магистрантын ажлын дэвтэр дээр тэмдэглүүлсэн байх/ Сургалтын төлбөр /магистрантын ажлын дэвтэр дээр тэмдэглүүлсэн байх/ Тухайн сэдвээр хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт /магистрантын ажлын дэвтэр дээр тэнхимийн эрхлэгчээр баталгаажуулсан байх ба биет байдлаар хавсаргана/ ЭМШУИС-ийн Био-Анагаахын Ёс зүйн салбар хорооны зөвшөөрлийн болон дүгнэлт гаргасан тухай хурлын протокол, дүгнэлт Хамгаалалтанд орохыг зөвшөөрсөн ДМА-ны тодорхойлолт7.3.3. Горилогчийн зөвлөх, удирдагч нь тухайн эрдэмтдийн зөвлөлийн гишүүн тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлэгт санал өгөх эрхтэйгээр оролцохгүй.7.3.4. Урьдчилсан хэлэлцүүлгийг горилогчийн удирдагч, зөвлөх байгаа тохиолдолд явуулна. Хүндэтгэх шалтгаантай үед зөвлөх оролцохгүй байхыг зөвшөөрнө.7.3.5. Урьдчилсан хэлэлцүүлэгт магистрант судалгааны ажлын үр дүнг 10 минутанд багтаан илтгэнэ. 19
  • 20. 7.3.6. Урьдчилсан хэлэлцүүлэг хангалттай (75%-иас дээш), хангалтгүй (75%-иас доош) гэсэн хоѐр үнэлгээтэй байна. Шийдвэрийг нууц санал хураалтын дүнд үндэслэнэ.7.3.7. Урьдчилсан хэлэлцүүлэг амжилттай болсон тохиолдолд зөвлөлөөс магистрын зэргийн хамгаалалтанд оруулах тухай шийдвэр, зөвлөмж гаргана.7.3.8. Албан ѐсны шүүмжлэгчийг урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаас санал болгож, хамгаалуулах зөвлөлийн дарга эцэслэн томилно.7.3.9. Төгсөгч нь урьдчилсан хэлэлцүүлгийн үед гарсан санал шүүмжлэлийг ажилдаа бүрэн тусгаж, шаардлагатай засвар хийж, түүнийг бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтдийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргаар баталгаажуулсны дараа хамгаалалтанд орох хүсэлтийг 1 сарын дотор хамгаалуулах зөвлөлийн даргад гаргана.7.3.10.Горилогчийн ажлыг хангалтгүй гэж үзвэл эрдэмтдийн зөвлөл урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах эрхтэй. Удаа дараа амжилтгүй хамгаалсан буюу хамгаалаагүй суралцагчдад магистрын зэргийн сургалтанд суралцсан тухай гэрчилгээг олгож болно. Дөрөв. Докторын зэргийн хамгаалалт7.4.1. Урьдчилсан хэлэлцүүлэгт бүрдүүлсэн материалууд дээр нэмж дараах материалуудыг бүрдүүлэн хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүргүүлнэ. Зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлэсэн докторын диссертаци; Хамгаалалтанд оруулахыг хүсч горилогчоос захирлын нэр дээр гаргасан өргөдөл; Горилогчийн материалыг зөвлөлд хүргүүлэх тухай бүрэлдэхүүн сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг, хамгаалалтанд оруулахыг зөвшөөрсөн дүгнэлт; Урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын протокол, санал шүүмж 7.4.1.5.Урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан санал шүүмжийн дагуу хийгдсэн засварын илтгэх хуудас Хамгаалалтын зарыг өдөр тутмын хэвлэлд нийтлүүлсэн тухай баримт Хамгаалалтын зарыг ЭМШУИС, БСШУЯ-ны вэб-д байршуулсан нотолгоо7.4.2. Хамгаалалтын хуралдааныг нээлттэй явуулах ба шинэ бүтээлийн эрх хамгаалах, гадаад дотоодод патентжуулах, их сургуулийн дотоод бодлогын асуудал болон улсын нууц хадгалахтай холбоотой онцгой тохиолдолд хаалттай хэлэлцэж болно. 20
  • 21. 7.4.3. Докторын зэргийн хамгаалалтыг хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор зохион байгуулна.7.4.4. Горилогч хамгаалалт болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө диссертацаа зөвлөлийн гишүүдэд тарааж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.7.4.5. Горилогч судалгааны ажлын үр дүнг 20 минутанд багтаан илтгэнэ.7.4.6. Хамгаалалт хангалттай (75%-иас дээш), хангалтгүй (75%-иас доош) гэсэн хоѐр үнэлгээтэй байна. Хамгаалалтын эцсийн шийдвэр нууц санал хураалтын дүнд үндэслэнэ.7.4.7. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралдаантай холбоотой бичиг баримт, протоколыг хуралдаан болсноос хойш 5 хоногийн дотор ДМА-нд хүлээлгэн өгнө.7.4.8. Хамгаалалт амжилттай болсон тохиолдолд дараах материалуудыг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад 14 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Үүнд: Хамгаалалтын хуралдаанаас гарсан санал шүүмжийн дагуу хийгдсэн засварын илтгэх хуудас Засвар хийсэн диссертаци7.4.9. Хамгаалалтаас гарсан санал шүүмжийн дагуу хийсэн засварыг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад хянуулж, зохих газруудад диссертацийг тараан дараах материалыг ДМА-нд хүлээлгэн өгнө. Үүнд: Үндэсний номын сан, МТҮП -ын номын сан, АУ-ны Төв Номын санд диссертацийн 1 хувийг байршуулсаныг гэрчлэх бичиг Докторын диплом, ѐслолын хувцасны үнэ7.4.10. Хамгаалсаны дараа ДМА-нд дараах материалуудыг нэг жилийн хугацаанд хадгалж, жилийн эцэст сургуулийн архивт шилжүүлнэ. Үүнд: Төрийн албан хаагчийн 1-р маягт /зургаа наах/ Магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар Хамгаалалтын хуралдааны протокол Хамгаалалтын хуралдаанаас гарсан тогтоолууд Докторын диплом, хавсралтын хуулбар Тав. Магистрын зэргийн хамгаалалт7.5.1. Урьдчилсан хэлэлцүүлэгт бүрдүүлсэн материалууд дээр нэмж дараах материалуудыг бүрдүүлэн хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүргүүлнэ. 21
  • 22. Урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын протокол, санал шүүмж Урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан санал шүүмжийн дагуу хийгдсэн засварын илтгэх хуудас7.5.2. Хамгаалалтын хуралдааныг нээлттэй явуулах ба шинэ бүтээлийн эрх хамгаалах, гадаад дотоодод патентжуулах, их сургуулийн дотоод бодлогын асуудал болон улсын нууц хадгалахтай холбоотой онцгой тохиолдолд хаалттай хэлэлцэж болно.7.5.3. Магистрын зэргийн хамгаалалтыг хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор зохион байгуулна.7.5.4. Магистрант хамгаалалт болохоос 7-оос доошгүй хоногийн өмнө диссертацаа зөвлөлийн гишүүдэд тарааж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.7.5.5. Магистрант судалгааны ажлын үр дүнг 10 минутанд багтаан илтгэнэ.7.5.6. Хамгаалалт хангалттай (75%-иас дээш), хангалтгүй (75%-иас доош) гэсэн хоѐр үнэлгээтэй байна. Хамгаалалтын эцсийн шийдвэр нууц санал хураалтын дүнд үндэслэнэ.7.5.7. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралдаантай холбоотой бичиг баримт, протоколыг хуралдаан болсноос хойш 5 хоногийн дотор ДМА-нд хүлээлгэн өгнө.7.5.8. Хамгаалалт амжилттай болсон тохиолдолд дараах материалуудыг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад 14 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Үүнд: Хамгаалалтын хуралдаанаас гарсан санал шүүмжийн дагуу хийгдсэн засварын илтгэх хуудас Засвар хийсэн диссертаци7.5.9. Хамгаалалтаас гарсан санал шүүмжийн дагуу хийсэн засварыг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад хянуулж зөвшөөрөл авсны дараа дараах материалыг ДМА-нд хүлээлгэн өгнө. Үүнд: Диссертацийн нэг хувийг АУ-ны Төв Номын санд байршуулсаныг гэрчлэх бичиг Магистрын диплом, ѐслолын хувцасны үнэ7.5.10. Хамгаалсаны дараа ДМА-нд дараах материалуудыг нэг жилийн хугацаанд хадгалж, жилийн эцэст сургуулийн архивт шилжүүлнэ. Үүнд: Төрийн албан хаагчийн 1-р маягт /зургаа наах/ Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар Хамгаалалтын хуралдааны протокол Хамгаалалтын хуралдаанаас гарсан тогтоолууд Магистрын диплом, хавсралтын хуулбар 22
  • 23. 8. Судалгааны ажилд шүүмж өгөх8.1. Албан ѐсны шүүмжлэгчээр тухайн салбараар сургалт, судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг, докторын зэрэгтэй, хөндлөнгийн байгууллага, нэгжийн эрдэмтнийг томилно. Харин бүтээлийн хамтран зохиогчид, нэг тэнхимийн багш нарыг шүүмжлэгчээр томилохгүй.8.2. Диссертацийг шүүмжлэгчдэд хамгаалалтаас докторант/экстернат 14, магистрант 7- оос цөөнгүй хоногийн өмнө өгнө.8.3. Шүүмжлэгчид нь дүгнэлтийг хамгаалалт болохоос 3-аас цөөнгүй хоногийн өмнө хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.8.4. Шүүмжлэгч нь шүүмжийг судалгааны арга загварт тохируулан шүүмж бичих ерөнхий зарчимын дагуу хийж, дүгнэлтээ үнэн зөв гаргах үүрэг хүлээнэ.8.5. Шүүмжлэгч хуралдаанд биеэр оролцож шүүмжийг танилцуулна.8.6. Шүүмжлэгч хүндэтгэх шалтгаантайгаар хуралд оролцохгүй тохиолдолд шүүмжийг зөвлөлийн нарийн бичгийн дарга уншиж танилцуулж болно. 9. Диссертаци хүлээлгэн өгөх9.1. Диссертацийн 2-оос доошгүй хувь дээр удирдагч, зөвлөх багш, хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан хуудсыг диссертацид (диссертацийн дотор нүүрний ард) хавсаргана.9.2. Доктор нь диссертацийг Үндэсний номын сан, Мэдээллийн технологийн ундэсний парк, АУ-ны төв номын сан (ЭМШУИС-ийн номын сан)-д, харин магистр нь АУ-ны төв номын санд эх хувиар болон электрон хэлбэрээр хүлээлгэн өгнө. 10. Зэрэг, диплом олгох10.1. Хамгаалалтын дараа бүрдүүлэх материалуудыг бүрэн ирүүлснээс хойш 30 хоногийн дотор магистр, докторын зэрэг олгох тухай ЭМШУИС-ийн захирлын тушаал гарна.10.2. ЭМШУИС нь ЭМШУхаанаар магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн тогтоол шийдвэрийг үндэслэн дараах чиглэлээр зэргийг олгоно. Үүнд. Анагаах ухааны доктор Анагаах ухааны магистр Эмзүйн ухааны доктор Эмзүйн ухааны магистр Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр Сувилахуйн ухааны доктор Сувилахуйн ухааны магистр10.3. Диплом олгох үйл ажиллагааг БСШУ-ны сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу зохицуулна. Диплом гардуулах ѐслолыг жилд 2 удаа (12 сард, 6 сард) хийнэ. 23
  • 24. ЭМШУИС-ийн захирлын ……… оны ..... -р сарын ..... -ний өдрийн ...... тоот тушаалын хавсралт II МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ 3ӨВЛӨЛИЙН ДҮРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл1.1. Монгол Улсын Магистрын зэргийн сургалтын Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид "Зөвлөл" гэнэ)-ийн үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино. Хоёр. Зөвлөл байгуулах, зөвлөлийн бүрэлдэхүүн, татан буулгах2.1. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм журмын хүрээнд холбогдох сургуулиудын эрдэмтдийн зөвлөл, ДМА-ны саналыг үндэслэн захирлын тушаалаар батална.2.2. Зөвлөлийг 9 (тухайн салбарын докторын зэрэгтэй)-өөс цөөнгүй хүн /цаашид “гишүүд” гэнэ/-ий бүрэлдэхүүнтэй зохион байгуулна. Хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь өөр тэнхим, сургууль, гадны байгууллагын төлөөлөл байна.2.3. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй байна. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь ЭМШУИС-ийн орон тооны ажилтан байна.2.4. Магистрантын хамгаалах сэдэв, мэргэжлийн онцлогоос хамааран тухайн чиглэлээр мэргэшсэн докторын зэрэгтэй 6 хүртэл хүнийг зөвлөлийн хуралдаанд гишүүний эрх, үүрэгтэйгээр томилон ажиллуулах ба нийт гишүүдийн 1/3 нь бусад эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд байна.2.5. Хэрэв зөвлөл нь үүргээ биелүүлж чадаагүй, энэ журмын нийтлэг шаардлагыг зөрчсөн буюу шинжлэх ухааны зохих түвшинд хүрээгүй магистрын ажил хамгаалуулсан бол тус зөвлөлийг захирлын тушаалаар татан буулгана. Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа, эрх үүрэг3.1. Зөвлөл нь үйл ажиллагаагаа ил тод байлгана. Зөвлөлийн хуралдааны зарыг ДМА-ны мэдээллийн самбар болон цахим хаягаар мэдээлэх;3.2. Зөвлөл нь хамгаалалттай холбоотой зөвлөгөө, мэдээллийг горилогчид өгөх;3.3. Зөвлөл нь магистрын ажлыг бүрэн гүйцэд шүүн хэлэлцэх, дүгнэлт өгөхөд шаардлагатай материалыг холбогдох байгууллагаас лавлах; 24
  • 25. 3.4. Зөвлөл нь хуралдаантай холбоотой бичиг баримт, хуралдааны протокол, тогтоолууд зэрэг холбогдох материалыг 5 хоногийн дотор ДМА-нд хүлээлгэн өгөх, Үүнд: Хамгаалалтын хурлын протокол, санал шүүмж Санал шүүмжийн дагуу хийсэн засварын илтгэх хуудас Хамгаалалтын саналын хуудас, тогтоолууд Дөрөв. Зөвлөлийн хуралдаан4.1. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр эхлүүлнэ.4.2. Зөвлөлийн дарга, түүний эзгүйд зөвлөлийн орлогч дарга удирдана.4.3. Зөвлөлийн дарга, орлогч дарга өөрийн удирдсан ажлыг хэлэлцэх үед хуралдааныг даргалахгүй.4.4. Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн даргын шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр томилно.4.5. Зөвлөлийн дарга, орлогч дарга хоѐул эзгүйд зөвлөлийн хуралдаан хийхгүй.4.6. Горилогчийн зөвлөх, удирдагч багш нарыг зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахгүй.4.7. Зөвлөлийн хуралдаанд горилогчийн удирдагч заавал оролцоно. Хүндэтгэх шалтгаантай үед зөвлөх оролцохгүй байж болно.4.8. Зөвлөлийн нэг удаагийн хуралдаанаар 3-аас илүүгүй ажлыг хэлэлцэнэ.4.9. Зөвлөлийн хуралдааныг доор дурдсан дэгийн дагуу зохион байгуулна.Үүнд : Хуралдааныг Зөвлөлийн дарга нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулах; Горилогчийн талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах; Горилогч судалгааны ажлын үр дүнг илтгэх (10 минут); Шүүмжлэгч шүүмжийг уншиж танилцуулах; Зөвлөлийн гишүүд горилогчид асуулт тавьж, хариулт авах; Зөвлөлийн гишүүд ажлын талаар санал, шүүмжээ хэлэх; Тооллогын комиссын гишүүдийг сонгон батлах; Гишүүдийн санал хураалт; Тооллогын комисс санал хураалтын дүнг гаргаж, танилцуулах; Тооллогын дүнг зөвлөлийн гишүүдэд танилцуулж, батлуулах; Зөвлөлийн дарга хуралдааныг хааж үг хэлэх; 25
  • 26. 4.10. Зөвлөлийн гишүүдийн санал өгөх хуудас нь дараах хэлбэртэй байна. САНАЛЫН ХУУДАС Горилогчийн Судалгааны ажилд өгөх саналын хувилбар овог нэр 1. Шаардлага хангасан 2. Шаардлага хангаагүй Тайлбар: Өгөх саналын өмнөх дугаарыг дугуйлж тэмдэглэнэ. Саналын хувилбарын алийг нь ч дугуйлж тэмдэглээгүй, эсвэл хоѐуланг нь дугуйлж тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.4.11. Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн 75 ба түүнээс дээш хувь нь эерэг санал өгсөн тохиолдолд горилогчийг амжилттай хамгаалсанд тооцно.4.12. Зөвлөлийн хуралдаанд оролцоогүй буюу хуралдаанд суусан боловч хуралдаан дуусахаас өмнө гарсан гишүүн урьдчилан санал (бичгээр) өгөхийг хориглоно.4.13. Хуралдаанаас протокол, тогтоол гарна.4.14. Зөвлөлийн хуралдаанаар сөрөг шийдвэр гарсан тохиолдолд горилогчийн материалыг зөвлөлийн хурлын тогтоол, протоколын хамт нэр дэвшүүлсэн нэгжид буцаана. Зөвлөлийн гишүүдээс гарсан санал шүүмжлэлийн дагуу шаардлагын түвшинд хүртэл засаж сайжруулан, зөвлөлийн даргын зөвшөөрснөөр шийдвэр гарснаас хойш 1 жилийн дотор дахин нэг удаа хамгаалж болно. 26
  • 27. ЭМШУИС-ийн захирлын ……… оны ..... -р сарын ..... -ний өдрийн ...... тоот тушаалын хавсралт III ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ БАЙНГЫН 3ӨВЛӨЛИЙН ДҮРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл1.1. Монгол Улсын докторын зэргийн сургалтын Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид "Зөвлөл" гэнэ)-ийн үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино. Хоёр. Зөвлөл байгуулах, зөвлөлийн бүрэлдэхүүн2.1. Эрүүл мэндийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах байнгын зөвлөлийг ЭМШУИС-ийг түшиглэн байгуулна.2.2. Байнгын зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 6- аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.2.3. Байнгын зөвлөлийг тухайн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэгтэй, тэргүүлэх эрдэмтдээс бүрдүүлнэ.2.4. Нэг байгууллагын төлөөлөл байнгын зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс илүүгүй байна.2.5. Байнгын зөвлөлийг боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн гурван жилийн хугацаагаар байгуулна.2.6. Байнгын зөвлөл нь горилогчийн суралцаж буй чиглэл, судалгааны сэдвийн онцлогийг харгалзан тухайн судалгааны ажлыг шүүн хэлэлцэж, санал өгөх гишүүний эрхтэй 6 хүртэл эрдэмтдийг нэмэлтээр томилж, докторын ажлыг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэнэ. Горилогчийн удирдагч, зөвлөхийг Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахгүй.2.7. ДМА нь холбогдох сургууль, байгууллага, мэргэжлийн тэнхим, хуулийн этгээдтэй хамтран тухайн салбарын сургалтын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг докторын зэрэгтэй багш, эрдэмтдийн талаарх мэдээллийн санг бүрдүүлж, баяжуулах ажлыг хариуцна.2.8. Байнгын зөвлөлийн дарга зөвлөлийн үйл ажиллагааг явуулах нөхцлийг ханган гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд хяналт тавина. Зөвлөлийн эрх мэдлийн асуудлаар зөвлөлийг төлөөлөн холбогдох байгууллагатай харилцана.2.9. Хамгаалуулах зөвлөл албан бичгийн хэвлэмэл хуудастай байна. 27
  • 28. Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа3.1. Горилогчийн судалгааны ажлыг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй.3.2. Зөвлөл үйл ажиллагаандаа ил тод байдлыг хангаж ажиллана. Зөвлөл докторын ажлын сэдэв, горилогчийн тухай зарыг өдөр тутмын хэвлэлд нийтлүүлж, ЭМШУИС, БСШУЯ-ны вэб хуудсанд байршуулна.3.3. Хамгаалалттай холбоотой шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөгөөр хангана.3.4. Горилогчийн хүсэлт, Зөвлөлийн бүрэлдэхүүний дийлэнх олонхийн зөвшөөрснөөр докторын ажлыг англиар бичүүлж, хамгаалалтыг англи хэлээр явуулж болно.3.5. Зөвлөл докторын ажлыг бүрэн гүйцэд, бодитой шүүн хэлэлцэхэд шаардлагатай материалыг холбогдох байгууллагаас лавлах, гаргуулан авах эрхтэй.3.6. Зөвлөл нь хуралдаантай холбоотой бичиг баримт, хуралдааны протокол, тогтоолууд зэрэг холбогдох материалыг 5 хоногийн дотор ДМА-нд хүлээлгэн өгнө. Энэхүү бичиг баримт, материалыг ДМА нь нэг жил хадгалсны дараа ЭМШУИС-ийн архивт шилжүүлэн хадгална.3.7. Зөвлөл энэхүү дүрмийн 4.2-т заасан материалыг хүлээн авсан тухай тэмдэглэл хөтөлнө. Дөрөв. Зөвлөлөөр докторын ажлыг шүүн хэлэлцэх4.1. Докторын ажлын хамгаалалтыг Зөвлөлийн хуралдаанаар зохион байгуулна.4.2. Горилогч доорх материалыг Зөвлөлд ирүүлнэ: 4.2.1. Докторантаар элссэн болон шилжилт, хөдөлгөөнийг гэрчлэх баримт бичиг; 4.2.2. Сэдэв арга, аргачлал баталсан болон удирдагч томилсон шийдвэр; 4.2.3. Горилогчийн магистрын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар гэрчилсэн хуулбар; 4.2.4. Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүд, дүн, зохих багц цаг цуглуулсныг нотолсон холбогдох бүрэлдэхүүн сургуулийн захирлын тодорхойлолт; 4.2.5. Зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлэсэн докторын диссертаци; 4.2.6. Хамгаалалтанд оруулахыг хүсч горилогчоос захирлын нэр дээр гаргасан өргөдөл; 28
  • 29. 4.2.7. Горилогчийн материалыг зөвлөлд хүргүүлэх тухай бүрэлдэхүүн сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг, хамгаалалтанд оруулахыг зөвшөөрсөн дүгнэлт; 4.2.8. Горилогчийн докторын хамгаалалтанд бэлэн болсныг тодорхойлсон удирдагчийн дүгнэлт; 4.2.9. Судалгааны ажлын үр дүнг зохих мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлүүд /биет байдлаар хавсаргана/;4.3. Зөвлөлийн дарга материалыг хүлээн авч доорх арга хэмжээг авна: 4.3.1.Зөвлөлийн орлогч дарга эсвэл нарийн бичгийн даргаар 4.2-т дурдсан материалын бүрдэл, тэдгээрийн үнэн зөв байдлыг шалгуулж, дүгнэлт гаргуулна. 4.3.2. Зөвлөлийн дарга зөвлөлийн бүрэлдэхүүнээс 2 хүртэл эрдэмтнийг томилон диссертацид шүүмж бичүүлнэ. 4.3.3. Энэхүү журмын 2.6-д заасан өргөтгөсөн бүрэлдэхүүнийг материал хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлүүлнэ.4.4. Зөвлөл доорх үндэслэлээр материалыг буцааж болно. 4.4.1. Докторын ажлын сэдэв зөвлөлийн хариуцах чиглэлд хамаарахгүй; 4.4.2. Энэхүү дүрмийн 4.2-т заасан материалын бүрдэл дутуу буюу шаардлага хангаагүй;4.5. Хуралдааныг өргөдөл хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор зохион байгуулна. Зөвлөлийн дарга хуралдаан болох газар, өдөр, цагийг товлож, хуралдаан болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө диссертацийг гишүүдэд хүргүүлэх арга хэмжээ авна. Тав. Зөвлөлийн хуралдаан5.1. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хийнэ.5.2. Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга, түүнийг эзгүйд зөвлөлийн орлогч дарга удирдана.5.3. Зөвлөлийн дарга, орлогч дарга өөрийн удирдсан ажлыг хэлэлцэх үед хуралдааныг даргалахгүй.5.4. Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн даргын шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр батална. 29
  • 30. 5.5. Зөвлөлийн дарга, орлогч дарга хоѐул эзгүй тохиолдолд зөвлөлийн хуралдаан хийхгүй. 5.6 Хамгаалуулах хуралдаанд горилогчийн удирдагч заавал оролцоно. Хүндэтгэх шалтгаантай бол 2 удирдагчийн нэг болон зөвлөх оролцохгүй байж болно. 5.6. Зөвлөлийн хуралдаанд оролцолгүйгээр санал өгөх, хуралдаанд ирсэн боловч урьдчилж санал (бичгээр) өгөхийг тус тус хориглоно. 5.7. Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нууц санал хураалтын дүнг үндэслэн гаргана. Горилогчийн докторын ажил зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 75-аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд уг докторын ажлыг хамгаалсанд тооцно. 5.8. Зөвлөлийн нэг удаагийн хуралдаанаар 3-аас илүүгүй ажлыг хэлэлцэнэ. 5.9. Зөвлөлийн хуралдаанаар сөрөг шийдвэр гарсан тохиолдолд горилогчийн материалыг зөвлөлийн хурлын тогтоол, протоколын хамт нэр дэвшүүлсэн нэгжид буцаана. Зөвлөлийн гишүүдээс гарсан санал шүүмжлэлийн дагуу шаардлагын түвшинд хүртэл засаж сайжруулан, зөвлөлийн даргын зөвшөөрснөөр шийдвэр гарснаас хойш 1 жилийн дотор дахин нэг удаа хамгаалж болно. 5.10. Хуралдаанаас протокол, тогтоол гарна. Зургаа. Зөвлөлийн хуралдааны зохион байгуулалт6.1. 6.1. Зөвлөлийн хуралдааныг дор дурдсан дарааллаар зохион байгуулна. Үүнд: 6.1.1. Хуралдааныг Зөвлөлийн дарга нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулах; 6.1.2. Горилогчийн талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах; 6.1.3. Горилогч докторын ажлынхаа үндсэн үр дүнг товч илтгэх (20 мин); 6.1.4. Шүүмжлэгч ø¿¿ìæийг уншиж танилцуулах 6.1.5. Горилогч шүүмжийн талаар үг хэлэх 6.1.6. Зөвлөлийн гишүүд горилогчид асуулт тавьж, хариулт авах, мэтгэлцэх; 6.1.7. Зөвлөлийн гишүүд докторын ажлын талаар санал, шүүмжээ хэлэх; 6.1.8. Горилогчийн талаар удирдагчийн тодорхойлолт; 6.1.9. Тооллогын комиссыг сонгон батлах; 6.1.10. Гишүүдэд саналын хуудас тарааж санал хураах; 6.1.11.Тооллогын комисс нууц санал хураалтын дүнг танилцуулах; 6.1.12.Тооллогын комиссын саналыг үндэслэн горилогчийн докторын ажлын талаарх дүгнэлтийг баталсан шийдвэр гаргах; 6.1.13. Зөвлөлийн дарга хуралдааныг хааж үг хэлэх 30
  • 31. 6.2. Зөвлөлийн гишүүдийн санал өгөх хуудасны загвар дараах хэлбэртэй байна. …………………………………………………………………. (түшиглэсэн сургууль, хамгаалуулах зөвлөлийн нэр) Огноо …………….. САНАЛЫН ХУУДАС Горилогчийн овог нэр Докторын ажилд өгөх саналын хувилбар 1. Шаардлага хангасан 2. Шаардлага хангаагүй Тайлбар: -Өгөх саналын урдахь дугаарыг дугуйлж тэмдэглэнэ. -Саналын хувилбарын алийг нь ч дугуйлж тэмдэглээгүй, эсхүл хоѐуланг нь дугуйлж тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.6.3. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд хуралдаан болсон он, сар, өдөр, газар, байр, хурал эхэлсэн, дууссан цаг, минут, хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний нэр, ирээгүй хүмүүсийн шалтгаан, ирцийн хувь, шүүн хэлэлцсэн диссертацийн сэдэв, хуралдааны асуулт, хариулт, шийдвэрийн талаар дэлгэрэнгүй, тодорхой тусгана. Тэмдэглэлийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлж, тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна. 31

×