Ertnii grek

4,225 views

Published on

Грекийн философийн Натурфилософи буюу Милетийн сургууль, Элеатын сургууль,

1 Comment
3 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
4,225
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
6
Actions
Shares
0
Downloads
62
Comments
1
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

Ertnii grek

  1. 1. ОРШИЛЭнэ бие даалтын гол зорилго нь философийн шинжлэх ухааны нэг гол эх үндэсболох Эртний грекийн философийг судалж тэр философийн төн чанар, юугсудалдаг, юун дээр үндэслэгдсэн, гол төлөөлөгч нь хэн болох юуны тухай авчүзсэн , аль үед оршин тогтнож байсан оргил үе, уналт зэрэг холбогдохзүйлүүдийг судлан дүгнэлт гаргахад оршино.
  2. 2. Эртний ГрекЭртний Грекийн соёл иргэншил нь МЭӨ 3 дахь мянган жилээс МЭӨ I зуун хүртэлГазрын дундад тэнгисийн орчимд цэцэглэн хөгжиж байсан соёл юм. Энэ соёлиргэншил нь дэлхий дахинаа шинжлэх ухаан, философи, засаглал, урлаг,архитектураараа маш алдартай билээ. Эртний Грекэд Грек хэлээр яригсадаасгадна зан заншил, шашин шүтлэг, амьдрал, засаглалын хэлбэр нь ижил газрындундад тэнгисийн эрэг орчмийн хүмүүсийг оруулан авч үздэг. Эртний Грекийнхамгйн алдартай үе нь МЭӨ480-323 он хүртлэх хугацааг хамрах Сонгодог эринбөгөөд Грекчүүд хөгжил дэвшлийнхээ оргилд хүрч, гайхалтай урлагийнбүтээлүүдийг үйлдэж үлдээсэн билээ. Энэ үед Грекүүд ихэвчлэн ямар нэгэнхаанаар удирдуулдаагүй байв. тэд өөрөө удирдах ёсыг эрхмэлэн Грекийн хотулсуудын холбоог бий болгон оршиж байсан ч дайн тулаан нь шийдэлд хүрэхтүгээмэл гарцуудын нэг байсан. Гэхдээ шашин шүтлэг, хэл соёл, урлаг, ахуйижил Грекийн хотууд олимпийн наадмыг анх зохион байгуулсан юм. МЭӨ 146 ондГрекийн хот улсууд Ромын түрэмгийлэлд өвдөг сөхөрсөн ч МЭ IV зууны үедтэдний харъяанаас гарч Византийн эзэнт улсын мэдэлд оржээ. Оттоманытүргүүд 1453 онд Византийг түлхэн унагасан билээ. Урт удаан хугацааны туршоршин тогтносон Эртний Грекийн улс төр, эдийн засгийн ноёрхох байдал ньөөрийн өндөр хөгжилтэй соёл иргэншлийг бий болгосон бөгөөд гүн ухаан, бичигсоёл, жижгийн урлаг нь Ромчууд, дундад зууны Арабууд, Сэргэн мандалтынүеийн Европ даяар гүнзгий нөлөө үзүүлсээр байсан билээ. Эртний ГрекийнФилософичдын үзэл санааны үнэ цэнэ одоо хүртэл зүйрлэшгүй үнэ цэнийгагуулсаар байдаг ба уран барилгын эд хэсгүүд нь өнөөгийн барилгабайгууламжуудад ч тусгалаа олсон байдаг. Орчин цагийн ардчилалын үндэссуурийг анх Эртний грекүүд тавьсан билээ. Чухамдаа өрнийн соёл иргэшлийнөлгий нутаг, эх булаг нь эртний хүчирхэг Финик, Египет, Вавилон улсууд бусЭртний Грек хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ.  Эртний Грекийн газар нутагЭнэхүү соёл иргэншил нь Балканы хойгт төвлөрөн зүүн болон өмнөд Италийннутаг, Газрын дундад тэнгисийн арлууд, Бага Ази, Ойрхи Дорнод, умардАфрикийн эрэгт өөрийн нөлөөгөө тогтоож байсан ажээ.
  3. 3. Эхэн үеийн түүхМиноаны үе (МЭӨ 2200-1400)Кноссын ордон. МЭӨ1700 оны орчим баригдсан. Уг ордон нь Миноанчуудынгэнэтын сүйрлийн гэрч болдог билээ.МЭӨ6000 оны орчимд загас, далайн амьтдаар элбэг Эгейн тэнгист оршихтариалан эрхлэхэд нэн тохиромжтой, усан тээврийн чухал зангилаа Критхэмээх арал дээр Бага Азиас хүмүүс ирж суурьсан нь Миноаны соёлын эхлэлийгтавьжээ. МЭӨ2200 жилийн үед хаан улсын хэлбэрийг олжээ. Домогт өгүүлснээрМиноан гэдэг нь Крит арлын хаан Миносын нэр бөгөөд тэрээр Кносс хэмээххотыг нийслэлээ болгосон ажээ. Критчүүдийг Грекүүдтэй ижил бус, угсаа гаралөөр хүмүүс гэж үздэг байсан боловч сүүлийн үеийн судалгаагаар ЭртнийГрекүүдтэй адил хэлтэй байсан хэмээн үзэх хандлага бий болсон байна.Миноанчууд Эгейн тэнгисийн соёл иргэншлийн оргил нь байсан бөгөөд үсэгбичигтэй, төмөрлөг боловсруулах болон бусад технологийн талаар өндөрмэдлэг чадвартай байв. Тэд мөн барилга байшингаа гайхалтай бахдам сайханөнгөөр будаж, чимэглэдэг байсан аж. Миноанчуудын хөгжил цэцэглэлт,худалдааны сүлжээнд таатай байршил эзэлж байгаа нь хөрш улсуудад нь, тэрдундаа Бага Азийн хиттит улсад төдийлөн таатай байсангүй. Хиттитүүдкритийг хэд хэдэн удаа эзлэхийг завлдаж байсан ч мжилт эс олсон аж.Миноанчуудын хувь газар тариалан маш үр ашигтай ажиллах туйлынбололцоотой байсан нь тэднийг аажимдаа хүчирхэгжиж бүс нутагтаа нөлөөтэйболоход нь гол нөлөө үзүүлжээ. Критэд аль улиралын турш олив, усан үзэм, үртариа тариалахад боломжтой маш сайхан цаг агаартай байжээ. Энэхүү боломжнь Миноанчуудад эрүүл хүнсний байнгын тасралтгүй хангалтыг бий болгосонбөгөөд хүн ам нь хурдацтай өсч, Миноанчууд Эгейн тэнгсийн эрэг орчмынхудалдаанд ноёлох байр суурьтай болжээ. Сонирхолтой нь Миноанчууд өөрсдийнхийсэн бүтээгдэхүүнээ хаандаа авчирч тушаан оронд нь өөрт хэрэгцээт зүйлсээхааны шийдвэрээр сольж авдаг байжээ.
  4. 4. МЭӨ1400 оны орчимд Эгейн тэнгист болсон цуврал газар хөдлөлт, галт уулынтом тэсрэлтээс бий болсон тоос шороо нь дэлхийн агаар мандалд цацагданхэдэн жилийн турш нарны шууд тусгалыг бууруулсан нь дэлхийн уур амьсгалдхүчтэй нөлөөлжээ. Галт уулын тэсрэлтээс бий болсон цунами нь хэдхэн хормындотор бүх худалааны хөлгүүдийг нь боомттой нь сүйрүүлж, гадаад орчноосбүрэн тасалсан бөгөөд, дараагийн хэдэн жилийн турш ургац авч чадаагүйМиноанчууд богино хугацааны дотор бүх талаараа доройтон, мөхлийншатандаа оржээ. Ихэд доройтсон миноанчуудыг Микенианчууд байлдандагуулснаар энэ эрин төгсдөг байна.Микенианы Грек (МЭӨ 1550-1000)Агамемноны алтан баг.Микенианы эрин нь Пелопонесст ноёлох нөлөө бүхий болж ирсэн Микичүүдийннэрнээс гаралтай аж. Микенианчуудыг хамгийн анхны Грекчүүд гэж үздэг. Учирнь Микенианчууд нь Грек хэлээр ярьдаг байсан нь тогтоогдсон байна.Микенианы соёл нь Миноанчуудын дараа хүчээ авч эхэлжээ. Тэд МЭӨ4000 оныорчмоос Балканы хойгийн уулархаг умард хэсгээс зүүн тийш нүүдэллэнсуурьшсан бөгөөд МЭӨ1400 он гэхэд хэдийн баян, хүчирхэг нөлөө бүхий болжирсэн байна. Үүнийг нь илтгэх мэт тэдний булш бунхнаас алтан чимэглэл,хүрэл илд, мөнгөн аяганууд олддог байна. Микенианчууд тус тусдаа хаад бүхийхот улсуудын холбоо хэлбэртэйгээр оршин байжээ. Тэдний дундаас Пилос ньгайхалтай чимэглэлт хэрэм, хүнсний агуулах, усан сан, дамжуулах систем бүхийордонгуудаараа ихэд нэрд гарчээ. Худалдаа, ХАА нь Микианчуудын эдийн засгийнгол тулгуур байсан.Миноанчуудаас хэл, шашин, уран барилгын хийц маягаараа эрс ялгаатай байсанаж. МЭӨ1400-аад онд Микенианчууд Миноаныг байлдан дагуулсан байна.
  5. 5. Микенианчууд нилээд дайнч улс байсан бөгөөд тулааны гол хэрэгсэл нь хосдугуйт тулааны морин тэрэг байжээ. МЭӨ1200 оны үед Гомерийн Илиададомогт өгүүлдэг Трой хотын дайныг Микенианчууд хийсэн нь археологийнсудалгаагаар батлагддаг байна. Уг дайн МЭӨ1230-1180 оны орчимд болсонбөгөөд Микенианчууд Трой хотыг түрэмгийлэн эзэлж, тонон дээрэмдэн, дахинсэргэхээргүй болтол нь сүйтгэн шатаажээ. Египет болон Хиттитуудынтэмдэглэлт Микенианчууд Тройг эзлээд буцахдаа ихээхэн гамшиг зовлондунасан хэмээсэн байдаг. Ихэнх Микианчууд эргэн ирж чадаагүй ажээ.МЭӨ1000 оны орчимд газрын дундад тэнгисийн зүүн хэсэг үймээн самуун дайнтулаанаар тасрахгүй байсан нь Микенианчуудын нэгдлийг үгүй болгож,уналтанд оруулсан байна. Микенианчуудыг өөр нэг Грек аймаг болох Дорианчуудбайлдан дагуулснаар Грекийн харанхуй эрин эхэлдэг байна.Грекийн харанхуй эрин (МЭӨ 1000-750)Грек даяар явагдаж байсан үймээн самуунт 200 гаруй жил нь Грекийн нийт хүнамд хүчтэй муугаар нөлөөлж, ядуурал газар авч, бүхий л грекийн эдийн засгийгүлэмж доройтуулсан байна. Энэ үеийг түүхэнд Грекийн харанхуй эрин гэжнэрлэдэг билээ. Грекчүүд энэ хугацаанд өөрсдийн бүтээн бий болгосон соёлиргэншлийн онцлог болон хот улсууд, аварга ордон, сүмүүд байгуулах, бичигүсэг гэх мэт зүйлсүүдийг умартсан мэт байв. Микенианы хүчирхэг хаадуудыноронд үл мэдэгдэх жижиг захирагч нар бүс нутгаа удирдан, Грек даяараа хүччадал, эд баялагаар дутмаг байлаа. Газар тариалан эрхлэхэд зохимжгүй болж,хотуудад суурьших хүмүүсийн тоо эрс цөөрч зарим хотууд хорь хүрэхгүй хүнтэйүлдэж байсан гашуун бабримтууд байдаг ажээ. Буцад урьдын хүчирхэг Грек бийболоход урт удаан хугацаа шаардагдаж байна. Микенианы соёлын төгсөл үедхар тугалганы худалдаа эрчимтэй болж ирсэн бөгөөд хүрэл зэвсэг, хөдөлмөрийнбагаж хэрэгсэл үйлдвэрлэх нь элбэг болж иржээ. Төмрийн хүдэр боловсруулжтөмөр зэвсэг, хөдөлмөрийн багаж хэрэгсэл үйлдвэрлэж эхэлсэн нь эдийн засагтүр нөлөөгөө өгч, Грекийн хүн амын амьжиргаа сайжирч дахин сэргэж эхэлсэнбайна. Энэ уналтын жилүүд нь бүхэл бүтэн 250 жил үргэлжилсэн ажээ.
  6. 6. Эртний Грекийн эринЭртний үе(МЭӨ 750-480)Акрополис, Парфеноны сүмЭнэ үед хот улсуудын анхны үүсэл сууриуд тавигдан, барилга, уран баримлынөөрийн гэсэн онцлог байдал төлөвшин, Гомер алдарт яруу найргаа тууривсанбилээ. Газрын дундад тэнгист ноёрхож байсан хаадын угсаа залгамжлах ёсыгхалж, нийтийн саналаар шийддэг улс төрийн шинэ тогтолцоог бий болгосонбайна. Хот улсууд ерөнхийдөө өөрийн эрэгтэй эмэгтэй тэгш эрхт иргэдийн эрх,үүрэг, хариуцлагаар баталгаажсан нийгэм, улс төр, эдийн засгийн хамтынудирдлагатай байжээ. Хотын иргэд нь боол болон харь нутгийн иргэдээс эрсялгаатай эрх мэдэлтэй байсан аж. Иргэншилд тухайн хүний нийгэмд эзлэх байрсуурь, эд баялагийн хэмжээ хамаарахгүйгээр бүгд хуулийн дор ижил эрхтэй гэжтунхагласан нь хүн төрөлхтний түүхэнд анхных юм. Зарим хотууд насандхүрсэн бүх хүн хотын удирдахад саналаа өгч байсан нь дэвшилттэй явдалбайсан. Гэвч эмэгтэй хүмүүс санал өгдөггүй байсан бөгөөд эрх зүйнчадамжийнхаа хувьд аль ч талаараа эрэгтэй хүнээс дор түвшинд байсан ажээ.Хотуудын бүтэц нь хоорондоо бараг ижил байсан ба төвдөө ордон, ёслолынтөвүүдтэй захаараа газар тариалан, мал аж ахуйн эдэлбэр газартай байсан.Иргэдийн ихэнх нь хотын төвөөс алсхан ферм дээр эсвэл тариалангийнталбайд хөдөлмөр эрхлэн амьдардаг байв. Алдартай баян тансаг хот улсуудөөрийн гэсэн маш сайн усан боомттой байсан ба бусадтайгаа худалдаа эрхлэнулам хөгжиж байлаа. Хотуудын төвд нийтлэг сүм тахилгын ариун газрудбайсан ба түүний нэг нь Афинд орших Акрополис юм. Мөн хотыг гадныхалдлагаас хамгаалах зорилгоор өндөр чулуун хэрмүүдийг байгуулдаг байв.Төмөр зэвсэг өргөн хэрэглэж эхэлсэн нь хөдөлмөрийг үр ашигтай зарцуулахаддөхөм болж, улмаар эдийн засгийн хүчирхэг байдлыг бий болгосон байна.Байгаль цаг уур, байгалийн нөөцийн таатай орчин, эрх чөлөөт байдал нь хүнамын хүрдацтай өсөлтийг бий болгожээ. Грекчүүд МЭӨ500 оны орчмоос
  7. 7. өөрсдийн эх нутгаас гадагшилж, өнөөгийн өмнөд Франц, Испани, өмнөд Итали,умард Африк болон Хар тэнгисийн эрэг орчмийн газруудаар колони хотулсуудаа байгуулж, нутгийн уугуул хүн ардтай холилдон, нийтлэг өвөрмөц соёлиргэншлийг бий болгосон байна. Грекийн хот улсуудын хүмүүс Дориан, Иониан,Аэолиан гэсэн үндсэн 3 аялгаар ярилцдаг байжээ. Гол төлөөлөгчид: 1. Фалес Нийтийн тооллын өмнөх 7-6-р зуунд амьдарч байсан, Бага Азийн Милет хэмээх хот-улсын уугуул иргэн Фалесыг Эртний Герегийн долоон мэргэний анхдагчид тоолдог. Эн тэргүүнд нэрлэх болсон нь мөн учиртай. Нэгэнтээ герегчүүд өөрсдийнхөө дунд амьдарч байгаа хамгийн ухаантай хүнийг тодруулан, шижир алтаар урласан номын тавиур гардуулахаар тогтжээ. Удирдагчдын зөвлөлийн шийдвэрээр мөнхүү бэлгийг Фалест хүргүүлсэн байна. Харин Фалес даруу зан гаргаж, өөр нэгэн гүн ухаантныг нэрлээд “Тэр л энэ бэлгийг авах ёстой” хэмээн буцаажээ. Гэтэл мөнөөх ухаантан гурав дахь хүнийг нэрлэв. Ийнхүү үнэт бэлэг долоон мэргэнийг дамжсаны эцэст эргээд л Фалест очсон гэдэг. Фалес бол байгалийг судлан шинжилсан анхны эрдэмтэн. Тэр нар хиртэнэ гэдэг нь нарыг сар халхалж буй явдал болохыг анх түрүүн баталж, диаметр тойргийг 2 тэнцүү хэсэгт хуваадгийг анх нотлон, тэнцүү талт гурвалжны бүх өнцөг адил хэмтэй өнцгүүд үүсгэдгийг эхэлж томьёолсон аж. Геометрийн олотуудыг Египетээс танин ирж Герегт дэлгэрүүлж хөгжүүлсэн Фалес Мисирийн цац суваргуудын өндрийг анх сүүдрээр нь тооцсон юм. Нэгэн удаа хүмүүс түүнийг ядуу хэмээн доромжилжээ. Энд өгүүлэх түүхээс үзвэл, зүгээр ч нэг тохуурхаж доромжлоод зогсоогүй бололтой. Түүнээс хойж гүн ухаантан маань хэдэн жилийн турш тэнгэр, од гараг шинжсэн байна. Нэгэн хавар маш арвин ургац бүхий жил гарахыг урьдчилан мэдээд Милетийн тосны ургамал тариалдаг бүх талбайг түрээслэн авснаар, тариалан боловсорч гүйцэх үед асар их орлого олон баяжжээ. Цэц булаалдах дуртай тэр үеийн хүмүүс нэг удаа, - Амьдрал үхлээс ямар ялгаатай вэ? гэж Фалесаас асуухад, - Ямар ч ялгаагүй гэхэ нь - Тэгээд чи яагаад үхэхгүй байгаа юм бэ? хэмээн мохоохыг оролдож л дээ.
  8. 8. Суут мэргэн:- Ялгаагүй юм чинь, надад үхэх хэрэг юу байна? гэж инээд алдан хариулсангэдэг.Хойч үеийн нь мэргэд Фалесийг тун өндрөөр үнэлсэн байдаг. Аристотельтүүнийг “Эртний Герегийн анхын Философич” гэсэн бол, Цицерон“Ерөөсөө гүн ухаан Фалесаас эхэлсэн. Тэр анхных нь байв” хэмээжээ.2. ПиттакНийтийн тооллын өмнөх 7-6-р зуунд амьдарч байсан долоон мэргэний нэг,Митилена нутгийн Свида хэмээх хот-улсын захирагч Питтак нь гадаадүзэмж нэн дорой, бүсээ ч бүсэлж чаддаггүй тийм бүдүүн, хурц ухаанааргойд зард гарсан нэгэн байжээ.Тэгсэн атлаа чадварлаг дайчин байан бөгөөд Афинтай хийсэнтулалдаанд дайсныхаа цэргийн жанжинг халз тулаанаар ялж байсан ньтүүхэнд бичээтэй бий.Питтакын хамгийн алдартай гүн ухааны гаргалгаа ердөө л дөрөвхөнүгнээс бүрдэх юм. “Сайн хүн байх хэцүү” хэмээх тэрхүү томьёолборын үгтус бүр дээр гүн ухааны өргөлт хийсэн нь эртний сонгодог хэллэгүүдийноргил болжээ:Сайн хүн байх ХЭЦҮҮ юу?Сайн ХҮН байх хэцүү юу?Сайн хүн БАЙХ хэцүү юу?САЙН хүн байх хэцүү юу?Монгол хэлнээ эдгээр үг тус бүр дээрх өргөлтөт утга сайн ойлгогдохгүй,иймээс өгүүлбэр тус бүрийг утгачлан буулгая:Сайн хүн байх нь ХЭЦҮҮ хэрэг үү?Сайн байх нь ХҮНИЙ ХУВЬД хэцүү юм уу?Сайн хүнд ОРШИН АМЬДАРНА гэдэг хэцүү юм уу?Хүн байх нь бус, харин САЙН хүн байх нь хэцүү юу?Дөрөвхөн үгийн цаад угта нь ганцхан үгний өргөлт зангилаанаасингэтлээ гүнзгийрч, хэдэн зууны туршид философийн чухал тулгуурболсоор ирсэн нь чухамхүү Питтакын ухааны цар болой.3. Солон
  9. 9. Нийтийн тооллын өмнөх 7-6-р зуунд амьдарч байсан, яруу найрагч, Афиныхууль тогтоогч Солон дууд язгууртны гэр бүлд мэндэлсэн боловч жирийниргэдийн зиндаанд амь зуудаг байжээ. Түүнийг Афины ардчиллын эцэггэдгээр нь түүхэнд тодоор тэмдэглэсэн бий.Залуу цагтаа Солон худалдаа наймаа эрхэлж явсан аж. Арилжаа наймааныажлаар олон газраар хэрэн жуулчилсан бөгөөд ийн аялж явах зуураанэгэнтээ Египетийн бөөгийн амнаас:-Танай герегчүүд эртний ертөнцийг мэдэхгүйн зэрэгцээ, мэдэж байгааюманд чинь урьд эртийн шинж юу ч үгүй учир, хэзээд балчраараа үлдэнэгэсэн үг дуулсан нь төгс нийгэм цогцлоох хүслийг нь өдөөсөн гэдэг.Нэгэн хаан гойд ганган хувцас өмсөөд Солонд хандан:- Үүнээс тансаг гоёмсог эдийг чи өмнө нь харсан уу? Гэж асуужээ. Гүнухаантан хариуд нь:- Тахиа, гургууль, тогос гээд бишгүй л үзсэн. Тэдний гоёлыг байгаль өөрөөөгсөн болохоор, наадхиас чинь мянга дахин илүү хэмээжээ.Энэ мэт цэцэн үг хэллэгийн жишээ түүний тухай ярианд олон. Нэг удааСолн нас барсан хүүгийнхээ хойноос гашуудан уйлж суухад нөхөд ньаргадаж,- Уйлаад яахав, нэмэргүй шүү дээ. Гэхэд тэрээр:- Харин тийм ээ. Ямар ч нэмэргүй учраас л би уйлж байгаа юм гэжхариулсан байдаг.Нийтийн тооллын өмнөх 594 онд афинчууд Солоныг тэргүүлэгчээрсонгож, төрийн шинэ дэг журам тогтоожээ. Тэр цагт Афин ямар хуултайбайсныг Солоны шүлгүүдээс харж болдог.30 жилийн дараа, Солоныг өтөлж өвгөрсөн хойно Афин дарангуйлагчПисистратын эрхшээлд орсон юм. Писистратыг хаанчлах болсноос хойшСолон түүнд захирагдахгүйн тулд өөр улсад дүрвэн гарчээ. Гэхдээшуудхан л зугтаад гарчихсангүй. Ил тодоор эсэргүүцсэн байна.Писистрат Акрополийг (өдгөө Афин хотын туурь бий) эзлэн авах үед хүнбүр айдас түгшүүрт автаад байв. Харин Солон гэрээсээ зэвсгээ аваад,хотын төв гудамжнаа гарч зогсон:- Би эх орон, хууль ёсоо чадлынхаа хэрээр хамгаалах болно гэж мэдэгдсэнагаад, бушуухан зугтан гарахыг зөвлөсөн нөхдийнхөө үгэнд оролгүй,афинчуудыг тэмцэлд уриалсан шүлэг бичиж байлаа.Дарангуйлагчдын гарт амиа алдаж болохоор ийм алхам хийхдээ юунднайдаж ингэтлээ зориг гаргасныг нь асуухад, Солон:- Өтөл насандаа гэж хариулсан гэдэг. Энэ жишээг их философич Плутарх“Солоны Амьдрал” номдоо дурдсан юм.Хүнд байдалд орсон тэр үед нь Фалес, Клеобул, нар өөр өөрийн улсдаа
  10. 10. амар тайван амьдрахыг урьж байжээ.Гэхдээ Солоны хуучин анд, садан төрлийн холбоотой Писистрат ч өвгөнднайрсагаар ханддаг байв. Сүүдээ гүн ухаантан дарангуйлагчтай эвлэрч,зарим үед алсаас зөвлөгөө өгдөг байсан боловч Кипр арал дээрамьдрахаар үлдсэн юм. Арал дээр тэр насныхаа нарыг жаргаасан бөгөөдхөлтэй найр цэнгүүн, эрдмийн нөр их бүтээл туурвил дунд амьдралынхаасүүлчийн өдрүүдийг үджээ.Суут философич Платон:- Солон бол долоон мэргэний дотроос хамгийн ухаантай нь, бүх яруунайрагчийн дотроос хамгийн ариун дээд нь билээ гэж тэмдэглэсэн .4. ХилонДолоон мэргэний нэг, нийтийн тооллын өмнөх 6-р зууны эхэн хагастамьдарч байсан, эртний Герегийн төрийн зүтгэлтэн Хилоныг насантуршаа шударга бус явдлыг үгүй хийхийн төлөө тэмцсэн хүн гэдэг.Спартаас гаралтай, Эфор нутгийн энэ эр насан өндөр болсон хойноо:- Би нэг ч удаа хууль зөрчсөн алхам хийгээгүй. Харин эргэлзээтэйтохиолдол ганц бий. Нэгэн найзыгаа шүүх хурал дээр би бүхнийг хуулийндагуу л явуулсан, гэхдээ түүнийг зөвтгөсөн үг хэлэхийг өөр нэгэннөхөртөө ятгаж билээ гэж ярьжээ.Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс агаад Эртний Герегийн түүхчДиоген Лаэртийн өгүүлснээр бол, ёгт үлгэрч Эзоптой дотно танилбайсан бололтой.Эртний олимпийн наадамд Хилоны хүү нударган зодооны тэмцээндтүрүүлсэн хэмээх яриа бас бий. Хүүгийнхээ энэ амжилтад баярлажхөөрсөндөө өвгөн амьсгал хураасан гэнэ.Түүний хэлсэн алдартай мэргэн сургаалиудаас гэвэл:- Буруу замаар олсон олзноос гарз хавьгүй дээр- Нууцыг хадгалах, завтай цагаа үр дүнтэй ашиглах, гомдлыг тэвчинөнгөрөөх, Энэ гурав л хамгаас хэцүү.- Ялангуяа зоогийн ширээний ард амаа сайн хамхиж бай.- Өөрийн чинь тухай хүн тэгж яривал баярлахааргүй үгсийг ойрдотнынхоо хүмүүст хамаатуулан бүү хэлж бай. (миний их дуртай үг)- Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийгорхин яарах хэрэгтэй. (бас л миний их дуртай үг, хамгийн гол нь машүнэн)5. Биант
  11. 11. Нийтийн тооллын өмнөх 6-р зуунд амьдарч байсан, Приена хотын иргэнБиантын уран бүтээлийн оргил үеийг 600 оны орчимд тохиосон гэжтүүхэнд бичжээ.Тэр хосгүй уудам сэтгэлтэн байлаа. Биант олзлогдсон харийн охид,бүсгүйчүүдийг худалдан аваад, эгээ л өөрийн төрсөн хүүхэд мэтхүмүүжүүлж, охидыг нас бие хүрэхэд инж хөрөнгө бэлтгэн нутаг ньбуцаадаг байсан гэнэ.Өмнө өгүүлсэн номын тавиурыг түүнд хүргүүлэхэд,- Мэргэн ухаантан гэгдэх эрх гагцхүү Аполлон бурханд л бий гээд бэлгийгхүлээж аваагүй аж.Энэ сэтгэгчинй төрөлх хот дайсны цэрэгт эзлэгдэхэд тэндхийн оршинсуугчид хамгийн үнэ цэнэтэй гэсэн эд хогшлоо үүрээд дүрвэцгээж л дээ.Ганцхан Биант л юу ч авалгүй явжээ. Үүнд хачирхсан хотынхны асуултандтэрээр:- Би өөрийн гэх юм бүхнээ өөртэйгөө хамт авч яваа нь энэ шүү дээ гэжхариулсан гэдэг.Түүний хэлсэн алдартай мэргэн сургаалиудаас гэвэл:- Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийгшүүсэн нь дээр. Учирн ь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чинийдайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.- Ярихдаа бүү яар. Яаруу байна гэдэг ухаан солиотойнх.- Хаа сайгүй л муу нь сайнаасаа олон байдаг юм даа.- Олз олохдоо хамгаас их баярлаж таашаал авдаг өрөвдөлтэй амьтан болхүн.
  12. 12. ДҮГНЭЛТЭнэ бие даалтыг хийснээр өөрийн олж мэдэхийг хүссэн агуулгууд болох:философийн шинжлэх ухааны нэг гол эх үндэс болох Эртний грекийнфилософийг судалж тэр философийн төн чанар, юуг судалдаг, юун дээрүндэслэгдсэн, гол төлөөлөгч нь хэн болох юуны тухай авч үзсэн , аль үед оршинтогтнож байсан оргил үе, уналт зэрэг холбогдох зүйлүүдийг судлан үлж мэдсэнболно. НОМ ЗҮЙ1. Д. Ганболд “Философи”2. Интернэт

×