монгол гэрийн

3,284 views
2,993 views

Published on

0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
3,284
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
13
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

No notes for slide

монгол гэрийн

  1. 1. Намрын дунд сарын голдуу сонгож найр хурим үүсгэх, шинэ гэр барих зэрэг сайхан уламжлал үүсээд олон зуун жил болсон агаад монгол газар энэхүү ёслол цэнгэл эдүгээ улам бүр боловсрон төгөлдөржсөөрбайна. Энэ удаа бид нэрт эрдэмтэн судлаачдын бичсэн дээр тулгуурлан шинэ гэрийн ёслолын тухай хураангуйлан өгүүлье. Удахгүй намрын дунд сарын 17-ны өлзийтэй сайн өдөр болох билээ. Олон шинэ өрх айл галаа бадрааж, олон залуу хос хуримлах нь тодорхой.Монгол ардын баяр цэнгэлийн нэгэн их ёс нь шинэ гэр барих зүйл юм. Тиймээс ч шинэ гэр барих найрын их ёс гарсан билээ. Гэр барих нь шинэ айл үүсгэн ураг хурим хийхэд гүйцэтгэх ёс, хуучин айл гэрийн шинэтгэхэд үйлдэх хоёр үндсэн ёсноос бүрдэнэ. Хуримын шинэ гэр барих нь баахан ёсорхог бөгөөд хуримлахын урьд хүү гэрээ барьж гал голомтоо үүсгээд дараа нь хүүхнээ авчран хуримаа хийдэг. Орчин үеийн байдлаар хоёр залуу хамтаар гал голомтоо үүсгэн, шинэ гэрээ мялаах нь түгээмэл болжээ. Тэр чанараараа энэ нь энгүүн шинэ гэр барихтай адилшиж байна. Харин дотоод өлөг тавилаг болон уг найрт хэлэх үг ерөөл, барих бэлэг сэлт нь ялгаатай болно. Түүнээс гэр барих үйл нь бараг адилхан ажээ. Алив шинэ гэр барихад жирийн нэг барьдгаас онц ялгаагүй. Чингэж гэр барихдаа эхлэн он шаваа босгоод, авдар саваа тавин, ханаа баруун урд талаас нь эхлэн дугуйлна. Дараа нь тооноо босгон, униа өлгөж, модоо босгосны дараа бүслүүр эргүүлгээ чангалаад, тоононыхоо хойд голоос үржин дэлгэрэхийн бэлэгдэл болсон будаа арвай боосон ариун цагаан хадгийг уяж, гэрээ мялаана. Ингээд цавгаа барин, туургаа баруун урдаас нь нөмөргөн дугуйлаад, дээврээ барина. Дээврийн урд талынхыг эхлэн тавина. Үүний дараа гадуур хошлонгоо баруун урдаас нь татан тойруулж чангалж уяад, хамгийн сүүлд өрхөө тавина. Ийнхүү гэр барьж дууссаны дараа авдар саваа янзлаад, галаа түлэн, цайгаа чанана. Энэ хооронд бусад идээ будаагаа өрөн, архи айргаа сөгнөнө. Шинэ гэрийн мялаалгын их идээг гэрийн хоймор талын хойд халзад зүүн талд нь, махыг нь баруунтай тавьдаг. Гаднах улс орж ирж жигдэрсний дараа зочдоос нэг хүн найрын ахлагчийг хэнээр сонгохыг асуухад цугларагсдаас санал гарган, тэр нутаг ус, тэнд цугласан олны дунд хамгийн хүндтэй буюу найрын ёс дэглэм, бэлэг дэмбэрлийн үг сайн мэдэх ахмад тохитой хүнийг даргаар сонгох мөнөөх хүн босож олонд талархал хүргээд, сөнгийн тус ирж, аягачин сөнчинг томилон ажилд нь оруулж, айраг барихад бэлтгүүлнэ. Найрын ахлагчаас нэгэн их туушаанд айраг дүүргэн, хадаг барин, дуучинд ая хүснэ. Дуучин уг зүйлийг хоёр гардан мэхэсхийн хүлээж аваад дуугаа эхэлнэ. Энэ үед бусад хүмүүст айраг барьсан байна. Дуучин цэх сайхан сууж их хүндлэлийн уртын дуугаар ая барина. Мөн зарим газарт эхлэн дуу дуулалгүй шууд сөнгөө ерөөгөөд найраа үүсгэх нь ч буй. Найрын дунд хэрд ерөөлчөөр шинэ гэрийн ерөөл хэлүүлнэ. Ингэхэд мөн айраг хадаг барих ёстой.<br /> <br />Гэр барихдаа эхлээд газраа сонгоно. Дараа нь тооно тотгоныхоо харьцааг харж, тоононы дунд цамхраа хаалгыг голлож байхаар өмнө зүгт чиглүүлж байрлуулна. Эхлээд гэрийн ханаа дугуйлж дотуур бүс татсаны дараа тооноо босгож дөрвөн талаас нь унь өлгөж тогтооно. Туургыг зүүн хатавчнаас нь эхэлж барина. Дээврийг баруун ба хойт талынхаар нь ам даруулж тавина. Гадуур бүслүүр, даруулгыг чангалж гүйцээд өрхийг голлуулж тавина. Гэрээ барьж дууссаны дараа эд хогшлоо оруулж төвхнүүлнэ.<br />

×