Ligden
Upcoming SlideShare
Loading in...5

Ligden

on

• 1,750 views

Statistics

Views

Total Views
1,750
Views on SlideShare
1,749
Embed Views
1

Actions

Likes
0
Downloads
25
Comments
0

1 Embed 1

http://nsumiya.blogmn.net 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft Word

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
• Full Name Full Name Comment goes here.
Are you sure you want to
Your message goes here
Processing…
Post Comment
Edit your comment

Ligden Ligden Document Transcript

• Лигдэн хаан

Лигдэн хаанИх Монгол улсын хаанХаанчлал1603-1634Хаан ширээндсуусан1603Хэргэм, цолХутагт хаанТөрсөн1588Нас барсан1634Өмнөх хаанБуян сэцэн хаанДараагийн хаанЭжэй хаанХааны овогБоржигонХааны дуулалЧингис хааны удмын сүүлчийн хаан.ЭцэгМангуш
Лигдэн хаан (1588–1634) нь 1604-1634 оны үед Их Монгол улсын хаан ширээнд суусан Чингис хааны удам Боржигин овгийн Монголын хаадын Боржигон овгийн сүүлчийн хаан юм. Түүний үед Монголын нүүдэлчид нэгэн хаанд захирагддаггүй, олон жижиг ноёдын мэдэлд хуваагдаж, бутарч байсан ба Лигдэн хааны захиргаанд зөвхөн Цахар түмэн л оршиж байжээ. Хэдий тийм боловч тэрээр бүх Монголыг эрхэндээ оруулах төрийн бодлого явуулж байсан юм. Гэвч энэ үед Манжийн овог аймгууд нэгдэн нийлж, Умард Алтан улсыг байгуулж Умард Алтан улсын хаан Нурхачи говийн өмнөх Монголчуудыг захиргаандаа оруулж эхэлсэн түүхтэй
Гүүш хаан

Гүүш хаан (1582 - 1654) буюу Төрбайх нь 17-р зууны дунд үед Монголын дөрвөн Ойрадын нэг болох Хошуудын удирдагч байсан төрийн зүтгэлтэн юм.
5-р далай ламын хүсэлтээр 1637 онд Хөх нуурт Цогт хунтайжийн цэргийг ялан, далай ламаас "шашныг баригч номын хаан" цолоор шагнагдаж байсан аж. 1640 онд Цахар, Халх монголчуудыг ялж (тухайн үед зүүн талаасаа Манжийн довтолгоонд нэрвэгдэж байсан), 1642 он гэхэд Төвдийг далай ламын захиргаанд оруулж чаджээ.
Түүний 10 хүүгийн 8 нь Амду, Хөх нуурыг эзлэн сууж байсан бөгөөд харьяат ард иргэд болох хөх нуурын монголчууд нь аажмаар төвдийн соёлд ууссан юм.
Мөнх хаан
Мөнх хаанИх Монгол Улсын хаанХаанчлал1251-1259Төрсөн1208Нас барсан1259Өмнөх хаанГүюг хаанДараагийн хаанХубилай хаанУлсын нэрБоржигинЭцэгТулуйЭхСорхагтани Бэки
Мөнх хаан (1208–1259) нь Их Монгол Улсын дөрөв дахь их хаан байв.
Тэрээр Чингис хааны отгон хөвгүүн Тулуйгийн ахмад хөвгүүн, Хүлэгү ба Хубилай хааны ах байв.
Мөнх хаан нь 1208 оны шар луу жилд төржээ. 1251 оны цагаагчин гахай жил Их хуралдайгаар хаан ширээнд суужээ. Монгол гүрнийг тухайн үеийн дэлхийн хамгийн том их гүрний хэмжээнд хүргэсэн хаад түүний нэгдмэл байдлыг хадгалан чадсан төрийн гол зүтгэлтэн байжээ. Мөнх хаан өмнө зүг Хятадад байлдан дагуулал хийж яваад 1259 оны шаргачин хонин жил нас баржээ.
Хубилай хаан
Хубилай хаанИх Монгол Улс, Юань гүрний хаанХаанчлал1260 оны 5 сарын 5 – 1271 оны 12 сарын 17 (Их Монгол улс)1271 оны 12 сарын 18 - 1294 оны 2 сарын 18 (Юань улс)Хаан ширээндсуусан1260Бүтэн нэрХубилай хаанХятад нэрШэнгдэ Шэнгонг Вэнвү эзэн хаан (聖德神功文武皇帝)Хэргэм, цолСэцэн хаанТөрсөн1215 оны 9 сарын 23Нас барсан1294 оны 2 сарын 18 (78 насандаа)Нас барсан газарДайду(Ханбалиг)Өмнөх хаанМөнх хаанУгсаа залгамжлаххунтайжТөмөр хаанДараагийн хаанӨлзийт Төмөр хаанИх хатанЧинбай[1]Хааны удамДорж, Мангал, Чингим, Номухан[2]Хааны овогБоржигинУлсын нэрИх Монгол Улс, Юань улсЭцэгТулуйЭхСорхагтани Бэхи
Хубилай хаан (1215 оны 9-р сарын 23- 1294 оны 2-р сарын 18) нь 1260-1294 онд Монголын эзэнт гүрний 5 дахь хаан байсан бөгөөд дорнод Ази дахь Юань гүрнийг үндэслэгч юм. Хубилай хаан нь Чингис хааны отгон хүү Тулуй, Хэрэйдийн Сорхагтани Бэхи нарын хүү байжээ. Хамгийн том ах Мөнх хааныг нас барсны дараа 1260 онд Их Монгол Улсын хаан ширээг эзлэхээр Хархорумд ирж, өөрийн дүү Аригбөхтэй тэмцэлдсэн. 1264 онд Аригбөхийг ялсан бөгөөд түүний энэхүү ялалт нь эзэнт гүрний нэгдлийг үгүй болгосон гэж болно. Гэсэн хэдий ч Хубилай хаан Юань улсыг бий болгож, Алтан ордны улс, Ил хант улс, Цагадайн улсыг захиргаандаа оруулсан юм. Түүний энэ ноёрхолд Номхон далайгаас Уралын нуруу хүртэл, Сибирээс Афганистан хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь багтаж байв. 1271 онд Хубилай хаан Юань улсыг байгуулсан бөгөөд тухайн үед түүний захиргаанд Монгол, Түвд, дорнод Түркестан, умард Хятад, өмнөд Хятадын ихэнх хэсэг болон зарим нэгэн эзлэгдсэн газар нутаг оршиж байв. 1279 онд өмнөд Сүн улсыг амжилттай устгасанаар Хубилай бүх Хятадыг эзлэн суусан анхны Хятад биш угсааны хаан болов. Тэрээр 1260 оноос хойш шинэ байлдан дагууллыг бий болгосон Монгол хаан байлаа. Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Поло Хятадад зочилсон бөгөөд түүний аяллын улмаас Хубилай хаан Европт домог болсон юм.
Тогоонтөмөр хаан
ТогоонтөмөрИх Монгол Улсын эзэн хаанХаанчлал1333-1370 (37 жил)Хаан ширээндсуусан1333Төрсөн1320Нас барсан1370Өмнөх хаанРинчинбал хаанУгсаа залгамжлаххунтайжАюушридарДараагийн хаанБилигт хаан АюушридарИх хатанДанашириХаньӨлзий хутаг хатанЭцэгХүслэн хаанЭхХарлукын Майлайдай
Ухаант хаан Тогоонтөмөрийн хөрөг.
Ухаант хаан хэмээн алдаршсан Тогоонтөмөр хаан нь Хүслэн хааны хүү бөгөөд Их Монгол Улсын 14 дэх их хаан юм[1][2][3]. Түүний хаанчлалын сүүлийн жилүүдэд Их Монгол Улс Хятад дахь хяналтаа алдаж, Хятадад Мин улс байгуулагдсан. Тогоонтөмөр хаан нь Буддын шашны Гармапа урсгалыг дагадаг байв
Мандухай сэцэн хатан
Мандухай сэцэн хатан (* 1448 одоогийн Өвөр монгол † 1526) нь Монгол түмний хамгийн хүндтэй хатан юм. XIV-XV зууны Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Мандухай сэцэн хатан Алтан ургийн сүүлчийн хүү Батмөнхийг олж авч, хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэн, задран унаж байсан их улсыг буцаан нэгтгэж түүнд хүлээлгэн өгсөн юм.
Монголын авьяас билигт Чинбай хатан
Хонгирад аймгийн Анчин ноёны охин Чинбай анх түрүүн ордонд орох үед Хубалай хааны татвар хатан байв. Тэр Хубилай хааны их сууринг залгамжлахаар шилэгдсэн хунтайж Чингэм, Аншиван (барууныг тохинуулагч ван), Мангала, Бе Анван (умарыг тохинуулагч ван) Номхон зэрэг гурван хөвгүүн төрүүлжээ.  Чинбай хатан төрөлхийн цэцэн сэргэлэн бөгөөд учир явдлыг шийдвэрлэхэд тун нарийн хянамгай хүн байсан юм.
Чинбай хатан төрийг барилцах болов
1262 онд Чинбай хатан Хубилай хааны гол ордны Ховангү өргөмжлөгдөв. Түүнээс хойш Чинбай хатан үргэлж Хубилай хааны хажууд сууж төрийн хэргийг хамтаар шийдэх болжээ. Нэгэн өдөр Хубилай хааны торгон цэргийн ноён ордонд орж ирээд: “Миний захиргаан доорх олон цэргийн агт хүлэг бэлчээр өвсөөр дутагдаж байгаа тул нийслэл хот (Бээжин) орчмын 500 газар доторх тариан газрыг атаршуулж адууны бэлчээр болгоё!” гэж гуйв. Хубилай хаан зөвшөөрөхөөр байтал Чинбай хатан “Торгон цэргийн ноён та энэ саналаа юунд тус хотыг буулган авах үед дурдаагүй билээ? Одоо ард иргэд нэгэнт суурьшчихсан гэж хэлэв. Хубилай хаан удтал бодолхийлээд “Чинбай хатны үг зөв байна. Алтан улсыг буулган авах үед энэ асуудлыг хэлэлцэж тогтсон бол ард иргэд урьдын хаандаа гомдох болно. Одоо хурааж авахад хүрвэл над гомдох болно” гээд эс зөвшөөрөв.
Өршөөл энэрэлт, аривч нямбай Чинбай хатан
Чинбай хатан боол зарц зэрэг доорх хүмүүстээ туйлын өршөөл энэрэлтэй хүн байжээ. Тэрээр үйлэнд уран, үгэнд цэцэн, ажилч аривч хичээнгүй хатан байлаа.  Нэг удаа Чинбай хатан ордны доторх олон зарц хүүхэндээ хүн бүрт нэг торгон дээл, хуартай хивс түгээн өгчээ. Үүнийг Хубилай хаан олж үзээд: “Энэ бол ордны дотор хадгалж байгаа үнэ ихтэй эд болох юм. Үүнээс хойш битгий дураараа түгээж байгаарай!” гэж сануулав. Тэр тухай нэгэн зарц хүүхэн: “Хаан та эндүүрч байна. Энэ торгон дээлийг хатан эх ордны доторх олон зарц хүүхнээ дагуулж хэрэгцээгүй болсон хуучин нум  сумын ороолт торгыг шаглан аваад ширхэгийг нь салгаж дахин нэхээд хийж өгсөн юм” гэж хэлэв.
Чинбай хатан “Малгайн саравч” зохион бүтээв
Эрт үед монгол хүний малгай саравчгүй байв. Иймээс хурц нартай өдөр ялангуяа цас их орсны дараа хээр гадаа явбал олонхи хүний нүд гялбаад хөхрөн хавддаг байв. Нэгэн өдөр Хубилай хаан ан гөрөө хийж буцаж ирээд: “Энэ өдөр нүд гялбаад бүр харж чадахаа больчихлоо” гэв. Чинбай хатан сонсоод тэр шөнөдөө малгайд нь саравч хийж өгчээ. Маргааш өглөө Хубилай хаан энэ малгайгаа өмсөөд дахин авд гарсанд нүд нь ер гялбахгүй болсон байв. Үүнд Хубилай хаан ихэд баярлаж бүх цэрэгтээ зарлиг буулгаад хүн бүрийн малгайнд цөм саравч хийж өгсөн байв.
Чинбай “Дээлийн ууж” зохион бүтээлээ
1286 онд Хубилай умарт дайлж буцан ирээд, Чинбай хатны ордонд бууж дээлээ тайлах зуур: “Энэ дээл моринд мордож, нум сум харвахад дандаа хөл гарыг тушдаг юм” гэж хэлэв. Хэдэн өдрийн дараа Чинбай хатан Хубилай хаанд нэгэн шинэ маягийн дээл хийж өгчээ. Тэр дээл нь дөрвөн оньтой, ар хормой нь өмнө хормойноосоо урт, ханцуйгүй, өмнүүрээ хоёр энгэртэй тул моринд мордож нум сум харвахад тун дөхөм болсон байв. Хубилай хаан маш их баярлаж, ууж хэмээн нэрлээд их хэмжээгээр хийлгэж, мөн бүх цэрэгтээ өмсгөх болжээ.
Шунал үгүй Чинбай хатан
Хубилай хаан өмнөд Сүн улсыг мөхөөсний дараа тус улсын хаан хатан, тайж гүнж, жич тэдний эх ба эмэг эх зэрэг олон арван хүнийг олзлон авч, их нийслэл Даду хотноо авчраад хааныг Янгува гүн өргөмжилж, хатныг нь Жиюафугүми (бага хатан) болгон бууруулаад их хурим найр тавьж найрлан цэнгэлдэв. Тэр тухай олон хүмүүс цөм их баярласан боловч гагцхүү Чинбай хатан урамгүй байжээ. Хубилай хаан: “Эдүгээ би Сүн улсыг мөхөөж мөрний өмнөхийг төвшитгөөд үүнээс хойш дайн байлдаан хийхгүй болсонд улс даяар цөм баярлаж байтал, хатан та юунд урамгүй байна вэ? гэж асуув. Чинбай хатан: “Эрт урьдаас мянган он мандсан улс байхгүй гэдэг билээ. Хожмын өдөр хойтын цагт миний үр ач нар ч иймэрхүү хувь заяад учирахаас зовж байна” гэв. Өмнөд Сүн улсыг мөхөөж, мөрний өмнөхийг төвшитгөсөн их найр дууссны дараа Хубилай хаан Өмнөд Сүн улсын ордон дотор удаан жил зузаан хоног хадгалж байсан тоо томшгүй эд эрдэнэсийг олон хатаддаа дэлгэн үзүүлэв. Тэр тухай Чинбай хатан зах зухаас нь хальт мулт үзээд ордондоо урам муутай буцжээ. Хубилай хаан, шадар түшмэлээ томилон явуулж “Хатан та юуг нь авахыг хүсч байна вэ?” гэж асуулгав. Чинбай хатан: “Тэдгээр эд эрдэнэсийг Сүн улсын хаан өөрийн үр хүүхэддээ үлдээж өгсөн юм. Гэтэл үр хүүхэд нь түүнийг хамгаалж хадгалж чадаагүйгээр бидэнд олзлуулчихав. Хүний үр хүүхэддээ үлдээж өгсөн юмнаас би юуг нь ч авахгүй” гэж хэлж явуулсан байжээ.
Чинбай хатаны гэгээн дурсгалыг хүндэтгэжээ
Чинбай хатан 1281 онд өвчнөөр нас нөгчсөн юм. 1294 он буюу Ди Юаний 31 онд Хубилай хааны омбол хөвгүүн Төмөр их сууринийг залгамжлаад эмэг эх Чинбай хатнаа “Гэгээн ухаант зохист Гоовангэү” хэмээн өргөмжилжээ
918845-236220
“Хаан төрийн хатан эрдэнэ-Бөртэ үжин”Монгол түмний цаглашгүй түүхийг бүтээн алдар нэрээ дуурсгасан баатар эрс, эрдэмт мэргэд олон ч тэдний байгуулсан гавъяанаас дутахгүй чухал үүрэг гүйцэтгэсэн хацар гоо охид бүсгүйчүүд олонтой төр. Алдар нэрээ мөнхжүүлсэн олон сайхан эмэмгтэйчүүд, эхчүүдийн гавъяа зүтгэл түүхийн торгон хуудаснаа тэмдэглэгдэн зуун зууныг дамжин иржээ. Тал шигээ уужим тэнүүн, эрх чөлөөнд дуртай монголчуудын хувьд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өндөр байж, аливаа ажлыг бие даан эрхлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх материал баялгийг бүтээх, нийгмийг соён гэгээрүүлэх, цэрэг дайнд эр цэргийн хамт мордох үүрэгтэй төдийгүй Алтан урагтны ноёрхлыг хамгаалах, төрийн хэрэг эрхлэхэд ухаант хатадын үгийг хүндэтгэн сонсох эртний уламжлалтай байсан.Монголын төрийн эрхэмсэг хатад, гүнж нарын гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавъяаг хүндэтгэн “төрийн их хатад”, “Их хатан”, Сэцэн хатан”, “Ухаант хатан”, “хааны эх”, “хатан эх”, “Тайху”, “Бэйжи”, “Бэхи” хэмээн хүндэтгэн нэрлэж ба Намтарын товчоон:Шастир түүхийн хуудаснаа мөнхөрсөн олон хатадын нэг Богд Чингис эзний авааль гэргий төрийн их хатан Бөртэ юм.  Бөртэ хатны тухай “Монголын нууц товчоо”-нд Бөртэ, Лу “Алтан товч”-д Бөртэ, Бөртэ үжин. Дармаа гүүшийн “Алтанхүрдэн мянган хигээст бичиг”-т: “Бөртэгэлжин сэцэн хатан” “Гангын урсгал”-д: “Богд эзний их хатан ... Бөртэгөлжин”, “Бөртөгэлжин хатан”, Болор эрхид: Эрхэм хатан Бөртөгэлжин, “Юань улсын түүх”-ийн хатад татварын намтарт “Богдын түшээ гэгээн сэцэн ивээлт хуанхэугийн алдар Үжин хэмээмүй” гэж олон янз тэмдэглэсэн байна.