Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс

3,763
-1

Published on

0 Comments
6 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
3,763
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
121
Comments
0
Likes
6
Embeds 0
No embeds

No notes for slide

Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс

  1. 1. БҮЛЭГ Мэдрэмж 4
  2. 2. Энэ бүлгийг судалсанаар дараах чадваруудыг олж авах болно. Үүнд: Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг тодорхойлох, тооцох болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тайлбарлах Орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмж болон эрэлтийн солбисон мэдрэмжийг тодорхойлох, тооцох, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тайлбарлах Үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмжийг тодорхойлох, тооцох болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тайлбарлах
  3. 3. Үнэ буурахад пүүсийн орлого өсдөг үү? Персонал компьютерын үйлдвэрлэлийн салбар хүчтэй өрсөлдөөн дунд ажилладаг. Зөөврийн компьютерын үнэ 1000 доллароос бага болтолоо буурч байна. Мөн дэлгэцний үнэ 500 доллароос бага болтлоо уначихаад байна. Компьютер үйлдвэрлэгчдийн орлого хэрхэн өөрчлөгдсөн бэ? Магадгүй урьдын адил өссөөр байна уу? Мэдрэмжийн талаарх ойлголт эдгээр асуултуудад хариулахад туслах болно.
  4. 4. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Зураг 4.1(a)-д нийлүүлэлт өссөнөөр:  Тэнцвэрт үнэ их хэмжээгээр буурч байгааг  Тэнцвэрт тоо хэмжээ эрэлтийн муруйн дагуу бага хэмжээгээр өсч байгааг харуулжээ.
  5. 5. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Зураг 4.1(b)-д нийлүүлэлт өссөнөөр  Тэнцвэрт үнэ бага хэмжээгээр буурч байгааг  Тэнцвэрт тоо хэмжээ эрэлтийн муруйн дагуу их хэмжээгээр өсч байгааг харуулсан байна.
  6. 6. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Зураг 4.1-дэх хоѐр үр дүнг хооронд харьцуулбал дараах асуулт урган гарч байна.  Үнийн өөрчлөлтөнд эрэлтийн тоо хэмжээ ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ? Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж нь бусад хүчин зүйл тогтмол байхад тухайн бүтээгдэхүүний эрэлтийн тоо хэмжээний өөрийн үнийн өөрчлөлтөнд үзүүлж буй хариу үйлдлийг хэмждэг.
  7. 7. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Мэдрэмжийг тооцох нь Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг дараах томъѐог ашиглан тооцно. E a Qd Qd a d Pd P d p Qd a Qd Pd a Pd Эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлтийн хувь Үнийн өөрчлөлтийн хувь
  8. 8. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг тооцохдоо: Бид үнийн өөрчлөлтийг дундаж үнэнд эзлэх хувиар илэрхийлэх шаардлагатай болно. Дундаж үнэ гэдэг нь анхны болон шинэ үнийн арифметик дундаж юм, Түүнчлэн бид үүнтэй адилаар эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлтийг дундаж эрэлтийн хэмжээнд эзлэх хувиар илэрхийлэх хэрэгтэй. Дундаж эрэлтийн тоо хэмжээ нь анхны болон шинэ эрэлтийн тоо хэмжээний арифметик дундажаар илэрхийлэгдэнэ.
  9. 9. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Зураг 4.2-д пиццаны үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийн тооцооллыг харуулжээ. Анх пиццаны үнэ 20.5 доллар, харин 1 цагт зарагдаж пиццаны эрэлтийн тоо хэмжээ 9 байжээ.
  10. 10. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Пиццаны үнэ 19.5 доллар болж буурахад түүний эрэлтийн тоо хэмжээ 11 болж өссөн байна. Пиццаны үнэ 1 доллароор буурахад эрэлтийн тоо хэмжээ 2оор өсчээ.
  11. 11. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Эндээс дундаж үнэ 20 доллар, харин пиццаны дундаж эрэлтийн тоо хэмжээ 10 болно.
  12. 12. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Цаашилбал, дундаж тоо хэмжээнд эзлэх пиццаны эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлтийн хувь, % Q= Q/Qave=2/10=1/5. Мөн дундаж үнэнд эзлэх пиццаны үнийн өөрчлөлтийн хувь, % P= P/Pave=1$/20$=1/20 болно.
  13. 13. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Эцэст нь пиццаны үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг тооцвол % Q/ % P = (1/5)/(1/20) = 20/5= 4 болно.
  14. 14. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Дундаж үнэ болон дундаж тоо хэмжээг ашигласнаар бид үнэ өсөх эсвэл буурахаас үл хамааран ижил мэдрэмжийн утгыг олж авна. Хоѐр пропорцианаль өөрчлөлтийн харьцааг хоѐр өөрчлөлтийн хувийн харьцаатай ижил гэж ойлгож болно. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг өөрчлөлтийн хувийн харьцаагаар тодорхойлж байгаа тул эцсийн дүнд ямар нэгэн нэгжгүй гарна.
  15. 15. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Бусад хүчин зүйл тогтмол байхад тухайн бүтээгдэхүүний эрэлтийн тоо хэмжээ болон үнэ эсрэг чиглэлд өөрчлөгдөх учраас үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийн тоон утга ямагт сөрөг утгатай гарна. Гэхдээ бид тухайн бүтээгдэхүүний эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлт үнийн өөрчлөлтөнд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг харуулахдаа абсолют утгыг нь авч үзнэ.
  16. 16. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Мэдрэмжгүй ба мэдрэмжтэй эрэлт Тухайн бүтээгдэхүүний эрэлт мэдрэмжгүй, нэгж мэдрэмжтэй, эсвэл мэдрэмжтэй байж болох бөгөөд абсолют утга нь тэгээс нэмэх хязгааргүй гэсэн интервалд байна. Хэрэв тухайн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөхөд эрэлтийн тоо хэмжээ өөрчлөгдөхгүй бол үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж нь тэгтэй тэнцүү буюу огт мэдрэмжгүй эрэлт болно.
  17. 17. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Зураг 4.3(a)-д тухайн бүтээгдэхүүний эрэлт огт мэдрэмжгүй байх тохиолдлыг харуулсан байна. Эрэлтийн муруй нь босоо тэнхлэгтэй параллель байна.
  18. 18. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Хэрэв эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлтийн хувь үнийн өөрчлөлтийн хувьтай тэнцүү бол,  үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж абсолют утгаарай нэгтэй тэнцүү байх буюу нэгж мэдрэмжтэй эрэлт болно. Зураг 4.3(b)-д энэ тохиолдлыг харуулжээ.
  19. 19. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Хэрэв тухайн бүтээгдэхүүний эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлтийн хувь үнийн өөрчлөлтийн хувиасаа бага бол,  үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж абсолют утгаараа нэгээс бага буюу мэдрэмжгүй эрэлт болно. Хэрэв тухайн бүтээгдэхүүний эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлтийн хувь үнийн өөрчлөлтийн хувиасаа их бол,  үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж абсолют утгаараа нэгээс их буюу мэдрэмжтэй эрэлт болно.
  20. 20. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Хэрэв үнэ бараг өөрчлөгдөөгүй байхад эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлтийн хувь хязгааргүй их утгатай байдаг бол,  үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж абсолют утгаараа хязгааргүй буюу төгс мэдрэмжтэй эрэлт болно. Зураг 4.3(c)-д энэ тохиолдлыг харуулжээ.
  21. 21. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Шулуун эрэлтийн муруйн дагуух мэдрэмж Зураг 4.4-д үнэ шулуун эрэлтий муруйн дагуу буурахад эрэлт хэрхэн мэдрэмжгүй болж байгааг харуулсан байна.
  22. 22. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Эрэлтийн муруйн дундаж цэгээс дээших үнийн түвшинд эрэлт мэдрэмжтэй байна. Харин эрэлтийн муруйн дундаж цэгээс дооших үнийн түвшинд эрэлт мэдрэмжгүй байна.
  23. 23. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Жишээлбэл, пиццаны үнэ 25 доллароос 15 доллар болж буурвал, эрэлтийн тоо хэмжээ нь 0-оос 20 болж өснө. Энд дундаж үнэ 20 доллар, харин дундаж эрэлтийн тоо хэмжээ 10 байна. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж (20/10)/(10/20) буюу 4 болно.
  24. 24. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Хэрэв пиццаны үнэ 10 доллароос 0 болж буурвал эрэлтийн тоо хэмжээ нь 30-аас 50 болж өснө. Энд дундаж үнэ 5 доллар, харин дундаж эрэлтийн тоо хэмжээ 40 байна. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж (20/40)/(10/5) буюу 1/4 болно.
  25. 25. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Хэрэв пиццаны үнэ 15 доллароос 10 болж буурвал эрэлтийн тоо хэмжээ нь 20-аас 30 болж өснө. Энд дундаж үнэ 12.5 доллар, харин дундаж эрэлтийн тоо хэмжээ 25 байна. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж (10/25)/(5/12.5) буюу 1 болно.
  26. 26. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Нийт орлого ба мэдрэмж Бүтээгдэхүүний борлуулалтаас олох нийт орлого бүтээгдэхүүний үнэ ба борлуулсан тоо хэмжээ хоѐрын үржвэртэй тэнцүү. Бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөхөд нийт орлого өөрчлөгдөнө. Гэхдээ бүтээгдэхүүний үнийн өсөлт үргэлж нийт орлогыг өсгөхгүй.
  27. 27. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Үнийн өөрчлөгдсөнөөр бий болох нийт орлогын өөрчлөлт нь үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжээс хамаарна:  Хэрэв эрэлт мэдрэмжтэй бол үнийн нэг хувийн бууралт эрэлтийн тоо хэмжээг нэгээс илүү хувиар өсгөх бөгөөд эндээс нийт орлого өснө.  Хэрэв эрэлт мэдрэмжгүй бол үнийн нэг хувийн бууралт эрэлтийн тоо хэмжээг нэгээс бага хувиар өсгөх бөгөөд эндээс нийт орлого буурна.  Хэрэв эрэлт мэдрэмжгүй бол үнийн нэг хувийн бууралт эрэлтийн тоо хэмжээг яг нэг хувиар өсгөх бөгөөд эндээс нийт орлого өөрчлөгдөхгүй.
  28. 28. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Нийт орлогын тест нь бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдсөнөөр нийт орлого хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж, үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг үнэлэх арга юм. (борлуулалтанд нөлөөлдөг бусад хүчин зүйл тогтмол байхад)  Хэрэв бүтээгдэхүүний үнэ буурахад нийт орлого өсч байвал эрэлт мэдрэмжтэй.  Хэрэв бүтээгдэхүүний үнэ буурахад нийт орлого буурч байвал эрэлт мэдрэмжгүй.  Хэрэв бүтээгдэхүүний үнэ буурахад нийт орлого өөрчлөгдөхгүй байвал эрэлт нэгж мэдрэмжтэй.
  29. 29. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Зураг 4.5-д үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж ба нийт орлогын хоорондох хамаарлыг харуулсан байна. Пиццаны үнэ 25 доллароос 12.5 доллар болж буурахад эрэлтийн тоо хэмжээ нь 0-оос 25 болж өснө. Эндээс эрэлт мэдрэмжтэй, нийт орлого өснө.
  30. 30. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Зураг 4.5(b)-д, эрэлтийн тоо хэмжээ 0-оос 25 болж өсөхөд эрэлт мэдрэмжтэй, нийт орлого өсч байна.
  31. 31. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Үнэ 12.5 доллар байхад эрэлт нэгж мэдрэмжтэй, нийт орлого өсөхөө болино. Үнэ 12.5 доллароос 0 болж буурахад эрэлтийн тоо хэмжээ 25-аас 50 болж өснө. Эрэлт мэдрэмжгүй, нийт орлого буурах болно.
  32. 32. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Үнэ 25 доллар байхад эрэлт нэгж мэдрэмжтэй байх бөгөөд нийт орлого хамгийн их байна. Эрэлтийн тоо хэмжээ 25-аас 50 болж өсөхөд эрэлт мэдрэмжгүй, нийт орлого буурч байна.
  33. 33. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Таны зардал ба таны мэдрэмж  Хэрэв таны эрэлт мэдрэмжтэй бол үнийн нэг хувийн бууралт таны худалдан авалтыг нэгээс илүү хувиар өсгөх бөгөөд таны зардал өснө.  Хэрэв таны эрэлт мэдрэмжгүй бол үнийн нэг хувийн бууралт таны худалдан авалтыг нэгээс бага хувиар өсгөх бөгөөд таны зардал буурна.  Хэрэв таны эрэлт нэгж мэдрэмжтэй бол үнийн нэг хувийн бууралт таны худалдан авалтыг яг нэг хувиар өсгөх бөгөөд таны зардал өөрчлөгдөхгүй.
  34. 34. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжинд нөлөөлөх хүчин зүйлс Тухайн бүтээгдэхүүний үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж дараах хүчин зүйлсээс хамаарна. Үүнд:  Орлуулагчдын ойролцоо байдал  Бүтээгдэхүүний төсөвт эзлэх хувь  Үнэ өөрчлөгдсөнөөс хойш өнгөрөх хугацаа
  35. 35. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Орлуулагчдын ойролцоо байдал Тухайн бүтээгдэхүүн орлуулах бүтээгдэхүүн олонтой байх тусам эрэлт нь мэдрэмжтэй байдаг. Хоол хүнс, эсвэл орон байр зэрэг зайлшгүй хэрэгцээний бүтээгдэхүүнүүдийн эрэлт ерөхийдөө мэдрэмжгүй байдаг. Сонирхолтой амралт зугаалга зэрэг тансаг хэрэгцээний бүтээгдэхүүнүүдийн эрэлт ерөнхийдөө мэдрэмжтэй байдаг.
  36. 36. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Бүтээгдэхүүний төсөвт эзлэх хувь Тухайн бүтээгдэхүүний хэрэглэгчийн төсөвт эзлэх хувь их байх тусам үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийн абсолют утга их байна. Үнэ өөрчлөгдсөнөөс хойш өнгөрөх хугацаа Үнийн өөрчлөлтөнд зохицох хэрэглэгчдийн зарцуулах хугацаа их байх, эсвэл тухайн бүтээгдэхүүний үнэ цэнийг алдагдуулахгүйгээр хадгалах хугацаа урт байх тусам эрэлт нь илүүтэй мэдрэмжтэй байдаг.
  37. 37. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж Хүснэгт 4.1-д (Хуудас 89) бүтээгдэхүүнүүдийн үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийн тооцооллыг харуулсан болно. Зураг 4.6-д улсуудын хүнсний төсөвт эзлэх хувиас хамаарч үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулжээ.
  38. 38. Эрэлтийн солбисон мэдрэмж Эрэлтийн солбисон мэдрэмж Эрэлтийн солбисон мэдрэмж нь бусад хүчин зүйл тогтмол байхад орлох, эсвэл хослох бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөнд тухайн бүтээгдэхүүний эрэлт ямар хариу үйлдэл үзүүлж байгааг харуулдаг. Эрэлтийн солбисон мэдрэмжийг дараах томъѐогоор тооцно. E x y x d x a d Q Q y d y a d P P
  39. 39. Эрэлтийн солбисон мэдрэмж Эрэлтийн солбисон мэдрэмжийн утга эерэг байвал x ба y бүтээгдэхүүнүүд харилцан орлох шинж чанартай. Эрэлтийн солбисон мэдрэмжийн утга сөрөг байвал x ба y бүтээгдэхүүнүүд харилцан хослох шинж чанартай.
  40. 40. Эрэлтийн солбисон мэдрэмж Зураг 4.7-д пиццаг орлох бүтээгдэхүүн болох бургэрийн үнэ өссөнөөр пиццаны эрэлт өсч байгааг харуулжээ. Мөн Зураг 4.7-д пиццатай хослох бүтээгдэхүүн болох ундааны үнэ өссөнөөр пиццаны эрэлт буурч байгааг харуулсан байна.
  41. 41. Орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмж Орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмж Орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмж нь бусад хүчин зүйл тогтмол байхад орлогын өөрчлөлтөнд тухайн бүтээгдэхүүний эрэлт хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг харуулна. Орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмжийг дараах томъѐогоор тооцно. d i E Qd a Qd I I a
  42. 42. Орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмж Хэрэв орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмжийн утга нэгээс их бол эрэлт орлогоос мэдрэмжтэй байх бөгөөд энэ бүтээгдэхүүн хэвийн бүтээгдэхүүн байна. Хэрэв орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмжийн утга тэгээс нэгийн хооронд байдаг бол эрэлт орлогоос мэдрэмжгүй байх бөгөөд энэ бүтээгдэхүүн хэвийн бүтээгдэхүүн байна. Хэрэв орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмжийн утга тэгээс бага (сөрөг) бол энэ бүтээгдэхүүн доорд бүтээгдэхүүн байна.
  43. 43. Орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмж Хүснэгт 4.2-д (хуудас 93) бүтээгдэхүүнүүдийн орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмж тооцооллыг харуулжээ. Зураг 4.8-д улсуудын хүнсний орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмжийг харуулжээ. Дундаж орлого өндөр байх нь хүнсний орлогоос хамаарах мэдрэмжийн утгыг бууруулж байна.
  44. 44. Үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмж Зураг 4.9(a)-д эрэлт өссөнөөр:  Тэнцвэрт үнэ их хэмжээгээр өсч байгааг Тэнцвэрт тоо хэмжээ нийлүүлэлтийн муруйн дагуу бага хэмжээгээр өсч байгааг харуулжээ.
  45. 45. Үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмж Зураг 4.9(b)-д эрэлт өссөнөөр:  Тэнцвэрт үнэ бага хэмжээгээр өсч байгааг  Тэнцвэрт тоо хэмжээ нийлүүлэлтийн муруйн дагуу их хэмжээгээр өсч байгааг харуулсан байна.
  46. 46. Үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмж Зураг 4.9-дэх хоѐр үр дүнг хооронд харьцуулбал дараах асуулт урган гарч байна.  Үнийн өөрчлөлтөнд нийлүүлэлтийн тоо хэмжээ ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ? Үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмж нь бусад хүчин зүйл тогтмол байхад тухайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрийн үнийн өөрчлөлтөнд үзүүлж буй хариу үйлдлийг хэмждэг.
  47. 47. Үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмж Мэдрэмжийг тооцох нь Үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмжийг дараах томъѐог ашиглан тооцно. E Qs Qsa a s Ps P s p Qs a Qs Ps a Ps Нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлтийн хувь Үнийн өөрчлөлтийн хувь
  48. 48. Үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмж Зураг 4.10-д үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмжийн гурван тохиолдлыг харуулсан болно. Хэрэв нийлүүлэлтийн муруй босоо тэнхлэгтэй параллель буюу үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмжийн утга тэгтэй тэнцүү бол нийлүүлэлт огт мэдрэмжгүй байна. Хэрэв нийлүүлэлтийн шулуун хэлбэртэй, мөн координатын эхийг дайрч байвал нийлүүлэлт нэгж нэгж мэдрэмжтэй байна. (налалтаас хамаарахгүй) Хэрэв нийлүүлэлтийн муруй босоо тэнхлэгтэй параллель буюу үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмжийн утга хязгааргүй бол нийлүүлэлт төгс мэдрэмжтэй байна.
  49. 49. Үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмж
  50. 50. Үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмж Үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмжинд нөлөөлөх хүчин зүйлс Тухайн бүтээгдэхүүний үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмж дараах хүчин зүйлсээс хамаарна. Үүнд:  Нөөцийг орлуулах боломж  Нийлүүлэлтийн талаар шийдвэр гаргах хугацаа Нөөцийг орлуулах боломж Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглаж буй нөөцүүдийг орлуулахад илүү хялбар байх тусам үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмжийн утга их байна.
  51. 51. Үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмж Нийлүүлэлтийн талаар шийдвэр гаргах хугацаа Тухайн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдсөний дараа шийдвэр гаргах хугацаа их байх тусам үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмжийн утга их байна. Хэт богино хугацааны нийлүүлэлт огт мэдрэмжгүй. Богино хугацааны нийлүүлэлт бага зэрэг мэдрэмжтэй. Урт хугацааны нийлүүлэлт хамгийн мэдрэмжтэй. Хүснэгт 4.3-д (хуудас 97) бүх мэдрэмжийн төрлүүдийн товч тайлбарыг нэгтгэн харуулсан болно.
  52. 52. ЛЕКЦ ДУУСАВ.
  1. A particular slide catching your eye?

    Clipping is a handy way to collect important slides you want to go back to later.

×