Your SlideShare is downloading. ×
Lecture 3,4 xt erx zuin orchin
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Lecture 3,4 xt erx zuin orchin

404
views

Published on


0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
404
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр Лекц :№ 3,4 Сэдвийн нэр: Хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчин Хичээлийн кредит: 3кр Хичээлийн индекс: ВА335 Судлах анги: АЖМ-3
  • 2. Хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчин Монгол улсын “Аялал жуулчлалын тухай хуулинд зааснаар "хөтөч-тайлбарлагч" гэж аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчинд газарчлан, орчуулга, тайлбар хийх хувь хүнийг хэлдэг. Дараахь шаардлагыг хангасан хувь хүн хөтөчтайлбарлагчийн үйлчилгээ үзүүлж болно. Монгол Улсын иргэн байх Нэг буюу түүнээс дээш гадаад хэл эзэмшсэн, хөтөчтайлбарлагчийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, эрх бүхий байгууллагаар хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлээ тогтоолгосон байх Хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн хувьд тэнцсэн байх.
  • 3. Хөтөч-тайлбарлагч нь дараах эрх, үүрэгтэй: • Аялал жуулчлалын тухайн байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдад үйлчлэх, тэдний аюулгүй байдлыг урьдчилан сэргийлж, хангуулах • Жуулчдад үйлчилж байх хугацаандаа аялал жуулчлалын тухайн байгууллага болон өөрийн нэр бүхий хөтөч-тайлбарлагчийн тэмдгийг ил зүүх • Монгол Улсын нийгэм эдийн засаг, төрийн байгууллага, байгаль, түүх, соѐл, ард түмний зан заншлын талаар жуулчдад бодит мэдээлэл өгөх • Улс, хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн нууцыг задруулахгүй байх • Үйлчилгээнийхээ явцад өөрийн буруугаас жуулчинд болон аялал жуулчлалын тухайн байгууллагад учруулсан хохирлыг арилгах. • Хөтөч-тайлбарлагч нь жуулчдаас шан харамж шаардахыг хориглоно
  • 4. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 12.1-д заасан шаардлагыг хангасан хувь хүний хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг тогтооно. Энэхүү үйл ажиллагаа нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 102 дугаар тушаалаар батлагдсан ”Хөтөч тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журам”аар зохицуулагддаг. Уг журамд зааснаар хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох шалгалт авах үйл ажиллагааг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан шалгалтын комисс зохион байгуулна.
  • 5. Шалгалтанд орохын өмнө тухайн хүн Хөтөчтайлбарлагчийн түр сургалтанд хамрагдсан байх ѐстой. Уг хөтөч-тайлбарлагчийн түр сургалтыг сургалтын хөтөлбөрөө Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газраар батлуулж, албан ѐсны зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага зохион байгуулдаг. Хөтөч-тайлбарлагчийн сургалтын хөтөлбөр нь Монгол Улсын түүх, археологи, байгаль, газар зүй, экологи, соѐл, ѐс заншил, угсаатны зүй, хууль тогтоомж, харилцааны соѐл, эмнэлгийн анхны тусламж, гадаад хэлний мэдлэг, ур чадвар, дадлага гэсэн хэсгээс тогтоно.
  • 6. Хөтөч-тайлбарлагчийг Үндэсний ба Тусгай аяллын гэж 2 ангилна. Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагч нь дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд: Аялал жуулчлалын байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдыг аялуулж, тэдний тав тух, аюулгүй байдлыг хангуулах. Жуулчдад газарчлан сонирхолтой үзмэр, үзэсгэлэн, музей, түүх соѐлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах. Ард түмний ѐс заншил, аж амьдрал, соѐлыг тайлбарлан танилцуулах, жуулчдад Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх. Жуулчин хүлээн авах, үдэх, байрлуулах, хооллох, нийгэм соѐлын арга хэмжээнд оролцуулах, үзвэр үйлчилгээний тооцоо хийх, жуулчид болон тэдний ачаа тээшийг тээвэрлэх, худалдаа хийх зэрэг жуулчидтай холбоотой асуудалд үйлчилгээ үзүүлэх.
  • 7. Дээр дурдсан үйл ажиллагааг явуулахын тулд доорхи зүйлсийг бүрэн мэдэх ѐстой. Үүнд: Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгддэг хэлний аль нэгийг бүрэн эзэмшсэн байх. Үүнд: англи, хятад, япон, герман, франц, солонгос, испани, итали гэх мэт. Монгол орны аялал жуулчлалын бүс нутгийн байгаль, газар зүй, түүх, түүхийн дурсгалт газрууд, ховор үзмэрүүд, соѐл урлаг, зан заншлын талаар гүнзгий мэдлэгтэй, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх. Аялал жуулчлалын асуудалтай холбогдох зохих хууль тогтоомж, дүрэм журмын мэдлэгтэй байх, хөтөч-тайлбарлагчаар 5-аас доошгүй жил ажилласан байх.
  • 8. Тусгай аяллын хөтөч-тайлбарлагч нь доорхи ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: Монгол Улсын аялал жуулчлалын бүс нутагт аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдыг дагалдан үйлчилж, тэдний тав тух, аюулгүй байдлыг урьдчилан сэргийлж хангуулах. Ард түмний ѐс заншил, аж амьдрал, соѐлыг тайлбарлан таниулах. Явган аялал, морь, тэмээ, цаа буга, ердийн хөсгөөр аялах аялал, байгаль сонирхогчдын аялал, автомашин мотоцикл, унадаг дугуй, усан болон уулын аялал, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан бусад спорт аялал, спорт болон мэргэжлийн ан хийх зэрэг аяллыг удирдан зохион явуулах. Жуулчин хүлээн авах үдэх, байрлуулах, хооллох, нийгэм соѐлын арга хэмжээнд оролцуулах, үзвэр үйлчилгээний тооцоо хийх, жуулчид болон тэдний ачаа тээшийг тээвэрлэх, худалдаа хийх зэрэг жуулчидтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд чанартай үйлчилгээг үзүүлэх.
  • 9. Дээрхи үйл ажиллагааг явуулахын тулд: Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгддэг аль нэг хэлээр /англи, хятад, япон, герман, франц, солонгос, испани, итали г.м/ жуулчдад тайлбарлан таниулах чадвартай байх. Монгол орны аялал жуулчлалын бүс нутгийн байгаль, газар зүй, түүх, түүхийн дурсгалт газрууд, ховор үзмэрүүд, соѐл урлаг, зан заншлын талаар гүнзгий мэдлэгтэй, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх. Аялал жуулчлалын асуудалтай холбогдох зохих хууль тогтоомж, дүрэм, журмын мэдлэгтэй байх, тусгай аялалын хөтөч-тайлбарлагчаар 5- аас доошгүй жил ажилласан байх. Дээр дурдсан спорт аяллын аль нэг төрлөөр мэргэшиж, ур чадварын үнэмлэх авсан байх шаардлагатай.
  • 10. Хөтөч-тайлбарлагчийн шалгалтыг хөтөчтайлбарлагчийн ангилал, зэрэглэлд тохирсон сургалтын хөтөлбөрийн дагуу ерөнхий мэдлэг, түүх, ѐс заншил, байгаль, газарзүй, хууль эрхзүйн мэдлэг, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх болон гадаад хэлний чадвар гэсэн чиглэлээр тест болон аман хэлбэрээр авна.
  • 11. Хөтөч-тайлбарлагч нь дараах зөрчлийг гаргасан тохиолдолд ангилал, зэрэглэлийг бууруулах буюу цуцална. Үүнд: • Ажил, үйлчилгээний үед архидан согтуурах, танхайрах, маргалдах зэргээр нийгмийн хэв журмын зөрчил гаргасан тохиолдолд • Аялал жуулчлалын байгууллагын нэр хүндэд харшлах үйл ажиллагаа явуулж, жуулчдад буруу ташаа мэдээлэл өгсөн, энэ тухай жуулчдаас өргөдөл гомдол ирсэн тохиолдолд • Ажил үйлчилгээний дэг журам, ѐс жаяг, зам, маршрут, хөтөлбөр, тогтоосон цаг хугацааг зөрчиж, жуулчдад болон мэргэжлийн байгууллагад удаа дараа хохирол учруулсан тохиолдолд • Хөтөч-тайлбарлагчийн үнэмлэх, тэмдгийг бусдад шилжүүлэн ашиглуулсан тохиолдолд
  • 12. Эрх зүй гэж нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулахын тулд зохих эрх бүхий этгээдээс тогтоосон буюу зөвшөөрсөн, хууль зүйн албадлагаар хэрэгжилт нь хангагдаж байдаг, зайшлгүй дагаж мөрдөгдөх нийтлэг шинжтэй, эрх зүйн хувьд хэлбэржсэн, жам ѐсны болон зүй ѐсны зохистой хэр хэмжээг илэрхийлэх эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогцыг хэлэх бөгөөд эрх зүйн хэм хэмжээнээс гадна эрх зүйн харилцаа, зохицуулалтын механизм, эрх зүйн ухамсар, соѐл, дэг журам гэх мэт эрх зүйн бусад ойлголтуудыг өөртөө багтааж байдаг өргөн хүрээтэй ойлголт юм.
  • 13. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж нь аялал жуулчлалын тогтолцоо, үндсэн зарчим, агуулга, аялал жуулчлалын харилцаанд оролцогчдын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэдийн аялж, жуулчлах эрхийг хангахад удирдлага болгон хэрэглэдэг аялал жуулчлалын эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц юм. Монгол улсын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих цаг үед Монгол улсын үндсэн хууль, Аялал жуулчлалын тухай хуулиуд батлагдан гарснаар аялал жуулчлалын эрх зүй, олон улсын түгээмэл хандлагад нийцсэн шинэ агуулга, чиглэлтэй болж хөгжиж эхэлсэн.
  • 14. Монгол улсын аялал жуулчлалын эрх зүй тус улс дахь аялал жуулчлалын харилцааг тусгайлан зохицуулсан Иргэний эрх зүйн нэгэн дэд салбар эрх болон хөгжиж байгаа бөгөөд Монгол улсын эрх зүйн тогтолцоонд өөрийн байр суурьтай болж эхэлж байна.
  • 15. Аялал жуулчлалын эрх зүй нь: • Нийгмийн түүхэн зайлшгүй үзэгдэл мөн, • Нийгмийн эрх ашигт үйлчилдэг чухал хэрэглэл, • Аялал жуулчлалын талаарх хүний эрх, эрх чөлөөг бататгасан эрх зүйн хэм хэмжээний нэгдэл • Иргэдийн аялж, жуулчлах эрхийг баталгаажуулсан хууль зүйн баталгаа мөн
  • 16. Алал жуулчлалын харилцааг төрөөс тогтоож, хамгаалж байдаг бөгөөд заавал биелэгдэх эрхийн актууд зөрчигдсөн тохиолдолд төрийн цээрлэл хүлээлэгдэг хууль зүйн хүчин чадал бүхий хэм хэмжээнүүдээр тодорхойлогдоно. Аялал жуулчлалын эрх зүй нь бусад салбар эрх зүйтэй ямар нэгэн байдлаар холбогдох бөгөөд голчлон дараах салбар эрх зүйтэй шинж чанар, агуулгаараа зарим талаар холбоотой болно. Үүнд:
  • 17. • Үндсэн хуулийн эрх зүйгээр аялал жуулчлалын эрх зүйн харилцааны үндсийг бататган бэхжүүлдэг бөгөөд аялал жуулчлалын эрх зүйн харилцаанд төрийн эрх барих дээд байгууллагуудын эдлэх бүрэн эрхийг тодорхойлдог байна. • Захиргааны эрх зүй нь захиргааний байгууллагийн гүйцэтгэн захирамжлах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд захиргааны байгууллагаас аялал жуулчлалын талаар баримтлах бодлого, түүний удирдлагатай холбогдсон асуудал, аялал жуулчлалын эрх зүйн зөрчлийг тодорхойлох, түүнд захиргааны хариуцлага хүлээлгэх зэрэг нь захиргааны эрх зүйтэй холбогдоно. • Иргэний эрх зүй нь өмчийн харилцааг зохицуулах, явцдаа аялал жуулчлалын харилцаан дахь өмчийн харилцаа, гэрээ хэлцэл гэх мэтийн олон асуудалтай холбогддог бөгөөд аялал жуулчлалын эрх зүй дэх эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
  • 18. • Санхүүгийн эрх зүй нь төрийн санхүүгийн удирдлага, төсөв, татвар, мөнгөний бодлого, банк, санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт зэрэгтэй холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд аялал жуулчлалын эрх зүйн харилцаа нь нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжил, бизнесийн үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. • Гаалийн эрх зүй нь улсын хиээр зорчигч, бараа тээврийн хэрэгслийг шууд ба шууд бусаар нэвтрүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг тул аялагч, жуулчид нь тодорхой нөхцлүүдэд зайлшгүй гаалийн эрх зүйн харилцаанд оролцдог болно. • Экологийн эрх зүй нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны нөхцөл, хүрээлэн байгаа орчны байдлын талаар үнэлгээ хийх, газрын талаарх харилцааг зохицуулдаг бөгөөд аялал жуулчлалын эрх зүйтэй салшгүй холбоотой.
  • 19. Аялал жуулчлалын эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга Эрх зүйн зохицуулах зүйл гэдэг нь: эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдсон нийгмийн харилцаа байдаг бөгөөд энэ харилцаа нь: Нийгмийн амьдралын амин чухал тулгамдсан асуудлыг хамарсан байх Бие хүн тэдгээрийн нэгдэл өөр хоорондын харилцаа байх Тогтвортойгоор үйлчилж дахин давтагдах нийтлэг шинжтэй харилцаа байх Уг харилцаанд хууль зүйн хяналт тавих боломжтой байх зэрэг онцлогуудтай бол
  • 20. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОХИЦУУЛАХ ЗҮЙЛ НЬ: ЭРХ ЗҮЙН Аялал жуулчлалын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж, хамгаалагдаж, баталгаажигдаж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцааболно. Энэ харилцаа нь аялал жуулчлалын тогтолцоо, үндсэн зарчим, агуулга, аялал жуулчлалын харилцаанд оролцогчдын үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэдийн аялаж жуулчлах эрхийг хангахтай холбоотой үйл ажиллагаанаас бүрдэнэ. Аялал жуулчалалын эрх зүйн харилцааг нийгмийн бусад харилцаанаас ялгах онцлог нь аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагааны шинж чанар юм.
  • 21. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫН АРГА ЭРХ ЗҮЙН Эрх зүйн зохицуулалтын арга гэдэг нь тухайн төрлийн харилцаанд үйлчилж нөлөөлөх эрх зүйн арга хэрэглэл, тэдгээрийн нийлбэр цогц юм. Ерөнхийд нь зөвшөөрөх буюу хориглсноос бусад үйл ажиллагааг зөвшөөрөх ба ерөнхийд нь хориглох буюу зөвшөөрөгдсөнөөс бусад үйл ажиллагааг хориглох гэсэн эрх зүйн зохицуулалтын 2 янзын хэв маяг байдаг. Эрх зүйн зохицуулалтын императив, диспозитив гэсэн үндсэн 2 арга байдаг нь хоѐулаа аялал жуулчлалын эрх зүйд хэрэглэгддэг
  • 22. Императив арга: Энэ нь юуны өмнө захиргааны эрх зүйн шинжтэй арга. Аялал жуулчлалын байгууллагад тодорхой хязгаарлалттайгаар оногдуулж төрийн эрх мэдлээр зайлшгүй зохицуулж, төрийн өвөрмөц үйл ажиллагааг аялал жуулчлалын хүрээнд албадан хүлээлэгдэг харилцаа бол аялал жуулчлалын эрх зүйн харилцаа юм.
  • 23. Диспозитив арга нь: Энэ арга нь эрх зүйн харилцаанд тэгш эрхтэйгээрээ оролцдгоороо импратив аргаас ялгаатай бөгөөд гол төлөв иргэний эрх зүйд хэрэглэгддэг