Улаанбаатар Их Сургууль
Бизнес менежментийн тэнхим
Хичээлийн нэр
Лекц :№ 13
Сэдвийн нэр: АЖ-ын бүс, бүсчилэн хөгжүүлэх шаа...
Аялал жуулчлалын салбар нь байгаль,
эдийн засгийн тодорхой хөгжлийг шаардаж
түүн дээр тулгуурлан хөгждөг эдийн
засгийн нэг...
Тиймээс аялал зохион явуулах, түүнийг
үр ашиг болгох нь тухайн газар нутаг
бүрийн чадамжаас шалтгаална. Бид урид
хичээл дэ...
Аялал жуулчлалын бүс нутаг нь 2үндсэн
орон зайтай байдаг. Гэхдээ 3дахь орон зай
байдаг гэдгийг анхаарах нь зүйтэй.
Бүс нут...
Нэгэнт тодорхой зорилготой аялдаг
учир тухайн газарт нийгэм эдийн засаг,
түүх, соѐл, байгалийн нөөцтэй байх
ѐстой. Ийм газ...
Tourist Destination –ийг судлаач Clare Grunn
/1999/ дараах байдлаар тодорохойлсон
байна.
“Жуулчны зорих газар гэдэг нь аял...
Тэгвэл жуулчны зорих газарт
• Сонирхол татах үзмэрүүд
• Аялалын явцад үүсэх үйлчилгээнүүд
• Жуулчдын аюулгүй тав тухтай ая...
Сонирхол татах үзмэрүүд
Сонирхол татах / сэтгэл татах/ үзмэрүүд нь
энгийнээр тухайн бүс нутагт байгаа
жуулчны сохирхол тат...
Гэхдээ эдгээрээ гадна нийгэм соѐлын
хүчин зүйлс ч жуулчны сэтгэл татах үзмэр
болж болдог.
Тухайдбал : урлагын янз бүрийн т...
Аялал жуулчлалд альваа үйлчилгээ нь
өөрөө attraction болж чаддаг.
Энэ бүх зүйл жуулчны attraction болоод
зогсохгүй бүх зүй...
Харин судлаач Edward Inskeep үзэхдээ :
Байгалийн үзмэрүүд
Уур амьсгал, үзэмжит байгаль, ургамал,
амьтны аймаг, гол мөрөн, ...
Жуулчны байгууламжууд ба үйлчилгээнүүд
Зочид буудлууд , жуулчны баазууд, бусад
үйлчилгээнүүд нь онцгой байх ёстой гэж үзсэ...
Аялалын явцад үүсэх үйлчилгээнүүд
Жуулчны аялалын чвцад үүсэх альваа
хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлдвэрлэл
үйлчилгээ нь...
Мөн амралт зугаа цэнгээний болон
спортын цогцолборууд гэх мэт аялал
жуулчлалын болон амралт чөлөөт цагийн
байгууламжуудаас...
Жуулчны зорих газрууд нь дараах байдлаар
өөр хоорондоо ялгарч байдаг.
Үүнд:
1. Хэмжээ
2. Дэд бүтэц
Хэмжээ
Жуулчны зорих газрууд нь газар нутгийн хамрах
хэмжээ, даац хүчин чадлаараа ялгагдана. өөрөөр
хэлбэл том хотоос эхлэ...
Дэд бүтэц
Аялал жуулчлалын хөгжил нь дэд үтэцийн
хөгжлөөс шууд хамааралтайгаар хөгждөг. Тэр
дэндээ зам тээвэр эрчим хүч, а...
Аялагчдад зориулсан үйлчилгээ, түүний
үр өгөөж
Жуулчны зорих газрууд нь үндсэн
үзмэрүүдээсээ ялгарч өөр өөрийн өвөрмөц
дүр...
Эндээс харахад жуулчны зорих газар нь
энгийн нэг газар биш жуулчны сонирхолыг
татсан тодорхой нэг нөөцтэй, түүнийг зорин
и...
Аялал жуулчлалын орон зай ба бүс нутаг

Аялал
жуулчлалын
эрэлт
нийлүүлэлтийн харьцаа нь газарзүйн орон
зайн боломжит нөхцө...
Аялалын орон зай
1. Аялалд гарах орон зай
2. Дамжин өнгөрөх орон зай
3. Жуулчлалд хүрэх орон зай
Аялалд гарах орон зай нь : хүмүүсийг
аялалд ямар нэгэн сэдэл төрүүлж, аялалд
уриалан дуудаж, байнга оршин сууж, ажиллаж,
а...
Жуулчны хүрэх орон зай нь :
Хүмүүсийн аялах хэрэгцээнд тулгуурлан
нарийн зохион байгуулагдсан, завхан эрэлт,
нүүлүүлэлт хо...
Дамжин өнгөрөх орон зай : Байнгын
амьдардаг газраасаа холдон өр орон зайд
хүрэхээр тодорхой орон зайг туулж байгаа
орон за...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Lecture 13

384 views
238 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
384
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
13
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Lecture 13

  1. 1. Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр Лекц :№ 13 Сэдвийн нэр: АЖ-ын бүс, бүсчилэн хөгжүүлэх шаардлага ач холбогдол Хичээлийн кредит: 3кр Хичээлийн индекс: ВА335 Судлах анги: АЖМ-3
  2. 2. Аялал жуулчлалын салбар нь байгаль, эдийн засгийн тодорхой хөгжлийг шаардаж түүн дээр тулгуурлан хөгждөг эдийн засгийн нэг салбар гэж хэлж болно. Тэгэхлээр тухайн аялалыг зохион явуулах нь тодорхой нэг нөөцөд тулгурлаж явагдах болж таарна
  3. 3. Тиймээс аялал зохион явуулах, түүнийг үр ашиг болгох нь тухайн газар нутаг бүрийн чадамжаас шалтгаална. Бид урид хичээл дээр үзсэнчлэн олон хүчин зүйлсээс шалтгаалж бүс нутгийн хагжлийн авч үзсэн . тэдгээр зүйл нь мөнл аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх нэг хөгшүүргэ болж байгаа юм.
  4. 4. Аялал жуулчлалын бүс нутаг нь 2үндсэн орон зайтай байдаг. Гэхдээ 3дахь орон зай байдаг гэдгийг анхаарах нь зүйтэй. Бүс нутгийн аль ч төвшинд жуулчны урсгал их байгаа нь доорх 2 шалтгаантай Үүнд: • Орон зай • Цаг хугацаа
  5. 5. Нэгэнт тодорхой зорилготой аялдаг учир тухайн газарт нийгэм эдийн засаг, түүх, соѐл, байгалийн нөөцтэй байх ѐстой. Ийм газрыг жуулчны зорих газар буюу Tourist Destination гэж нэрлэдэг. Tourist Destination –ийг судлаач Clare Grunn /1999/ дараах байдлаар тодорохойлсон байна.
  6. 6. Tourist Destination –ийг судлаач Clare Grunn /1999/ дараах байдлаар тодорохойлсон байна. “Жуулчны зорих газар гэдэг нь аялагчдын амралт чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан үйлчилгээнүүд болон үзмэрүүдийг төвлөлүүлсэн газрыг хэлнэ.”
  7. 7. Тэгвэл жуулчны зорих газарт • Сонирхол татах үзмэрүүд • Аялалын явцад үүсэх үйлчилгээнүүд • Жуулчдын аюулгүй тав тухтай аялах боломж / хууль эрх зүй, дэд бүтэц , үйлчилгээ / зэргийг хангасан байвал тухайн газрыг Tourist Destination гэж болно.
  8. 8. Сонирхол татах үзмэрүүд Сонирхол татах / сэтгэл татах/ үзмэрүүд нь энгийнээр тухайн бүс нутагт байгаа жуулчны сохирхол татах объектууд буюу нийтэд нь тухайлбал: байгалийн үзэсгэлэнт газрууд, өвөрмөц тогтоцууд, түүх соѐлын дурсгалуудыг attraction гэж ойлгож болно.
  9. 9. Гэхдээ эдгээрээ гадна нийгэм соѐлын хүчин зүйлс ч жуулчны сэтгэл татах үзмэр болж болдог. Тухайдбал : урлагын янз бүрийн тоглолт наадам, төрөл бүрийн шоу гэх мэт, мөн түүнчлэн адал явдалт аялал, рашаан эмчилгээ, төрөл бүрийн бусад арга хэмжээ гэх мэт
  10. 10. Аялал жуулчлалд альваа үйлчилгээ нь өөрөө attraction болж чаддаг. Энэ бүх зүйл жуулчны attraction болоод зогсохгүй бүх зүйл жуулчны сонирхол татаж чадна гэж үздэг.
  11. 11. Харин судлаач Edward Inskeep үзэхдээ : Байгалийн үзмэрүүд Уур амьсгал, үзэмжит байгаль, ургамал, амьтны аймаг, гол мөрөн, далай тэнгэсийн эрэг, тусгай хамгаалттай газар нутгууд Соѐлын үзмэрүүд Булш бунхан, археологийн дурсгал, түүхэн дурсгалт барилга, ард түмний соѐл, дэлгүүр хэсэх, хурал цуглаан гэх мэтээр
  12. 12. Жуулчны байгууламжууд ба үйлчилгээнүүд Зочид буудлууд , жуулчны баазууд, бусад үйлчилгээнүүд нь онцгой байх ёстой гэж үзсэн байна.
  13. 13. Аялалын явцад үүсэх үйлчилгээнүүд Жуулчны аялалын чвцад үүсэх альваа хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлдвэрлэл үйлчилгээ нь хүлээн авах ба дамжин өнгөрөх байгууллагууд, нийтийн хоолны болон бусад үйлчилгээний , тээдрийн үйлчилгээний зэрэг орно
  14. 14. Мөн амралт зугаа цэнгээний болон спортын цогцолборууд гэх мэт аялал жуулчлалын болон амралт чөлөөт цагийн байгууламжуудаас бүрдэнэ. Эдгээрийг жуулчны үйлчилгээний чанар аялалын эцсийн үр дүнд нөлөөлөх байдлаар нь шууд ба шууд бус үйлчилгээ гэж 2 ангилна.
  15. 15. Жуулчны зорих газрууд нь дараах байдлаар өөр хоорондоо ялгарч байдаг. Үүнд: 1. Хэмжээ 2. Дэд бүтэц
  16. 16. Хэмжээ Жуулчны зорих газрууд нь газар нутгийн хамрах хэмжээ, даац хүчин чадлаараа ялгагдана. өөрөөр хэлбэл том хотоос эхлээд жижиг тосгон хүртэл, далайн эргийн жижиг булангаас эхлээд цэцэрлэгт хүрээлэн амралын газрууд, жуулчны зорих газар болж чадна. Гэхдээ тухайн зорих газрын хэмжээ нь жуулчныг татах бодит илэрхийлэл болдоггүй.
  17. 17. Дэд бүтэц Аялал жуулчлалын хөгжил нь дэд үтэцийн хөгжлөөс шууд хамааралтайгаар хөгждөг. Тэр дэндээ зам тээвэр эрчим хүч, арилцаа холбооны өндөр хөгжил нь АЖ-ын хөгжилд түлхэц үзүүлж ингэснээр тухайн бүс утгийн НЭЗ-ийн бусад салбаруудын хөгжилд нөлөөлдөг. АЖ-ын гол урсгалуудаас алслагдсан бүс нутгуудад дэд бүтэц ядмагхан төдийгүй түүнийг хөгжүүлэх идэвхи санаачлага нийтэд сул байгаа юм.
  18. 18. Аялагчдад зориулсан үйлчилгээ, түүний үр өгөөж Жуулчны зорих газрууд нь үндсэн үзмэрүүдээсээ ялгарч өөр өөрийн өвөрмөц дүр төрөхийг бий болгож байдаг. Тэр онцлогто тохирсон АЖ-ын үйлчилгээний иж бүрдэл хэдийн чинээ цогцолбор шинжтэй байна төдийн чинээ жуулчны урсгалыг татдаг байна.
  19. 19. Эндээс харахад жуулчны зорих газар нь энгийн нэг газар биш жуулчны сонирхолыг татсан тодорхой нэг нөөцтэй, түүнийг зорин ирсэн жуулчдад үзүүлэх үйлчилгэтэй, дэд бүтэжсэн, эдийн засаг нийгмийн идэвхитэй газар нутаг байх ажээ Жуулчны зорих газар нь тогтвортой өсөн нэмэгдэж байхын тулд жуулчны хүсэл сүнирхолыг байнга судалж тэднийг татах талаар байнгын судалгаа шинжилгээ явуулдаг систем байх ѐстой.
  20. 20. Аялал жуулчлалын орон зай ба бүс нутаг Аялал жуулчлалын эрэлт нийлүүлэлтийн харьцаа нь газарзүйн орон зайн боломжит нөхцөл бүрдэх үед бодитойгоор хэрэгждэг. Өөрөөр хэлбэл жуулчны өөрийн байнга оршдог газраасаа тодорхой зорилго, сэдлээр өөр газарт хүрэхээр шийдэх үед доорх үндсэн гурван орон зайн ялгаа үүсдэг.
  21. 21. Аялалын орон зай 1. Аялалд гарах орон зай 2. Дамжин өнгөрөх орон зай 3. Жуулчлалд хүрэх орон зай
  22. 22. Аялалд гарах орон зай нь : хүмүүсийг аялалд ямар нэгэн сэдэл төрүүлж, аялалд уриалан дуудаж, байнга оршин сууж, ажиллаж, амьдардаг газраасаа алс хол явж буй тур зуурийн шилжилт хийх замаар очсон газартаа аялах хэрэгцээгээ хангах үйлдэл хийхэд бэлэн байгаа орон зай юм. Энэ орон зайд аялал жуулчлалын сэтгэлзүйг хүмүүст төлөвшүүлэх, зах зээлийн хэсгүүдийг сегментчлэх, идэвхжүүлэх маркетингийн төлөвлөлтүүдийг амжилттай хэрэгжүүлэх орчин нөхцөл бүрэлдэнэ.
  23. 23. Жуулчны хүрэх орон зай нь : Хүмүүсийн аялах хэрэгцээнд тулгуурлан нарийн зохион байгуулагдсан, завхан эрэлт, нүүлүүлэлт хоѐрын харилцаа холбооны тогтолцоогоор тодорхойлогдох, очсон газартаа аялах хэрэгцээгээ хангах боломжтой үйлчилгээний зохих чадамжийг өөртөө агуулсан орон зайг хэлнэ.
  24. 24. Дамжин өнгөрөх орон зай : Байнгын амьдардаг газраасаа холдон өр орон зайд хүрэхээр тодорхой орон зайг туулж байгаа орон зайг хэлнэ. Аялалд гарсан хүн өөрийн оронзайгаа орхиж байгаагаа мэдрэх болон хүлээн авах боломжит орон зайдаа хүрч амжаагүй байх учир аялал жуулчлалын төлөвлөлтөнд маш чухал орон зай болно.

×