Your SlideShare is downloading. ×
Random 090607000453-phpapp01(2)
Random 090607000453-phpapp01(2)
Random 090607000453-phpapp01(2)
Random 090607000453-phpapp01(2)
Random 090607000453-phpapp01(2)
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Random 090607000453-phpapp01(2)

942

Published on

0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
942
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
11
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Олон улсын валютын сангийн 1996 онд хийсэн судалгаанаас үзвэл дэлхийнхэмжээнд нэг жилд 590 тэрбумаас 1.5 их наяд америк долларын хэмжээний бохир мөнгөугаагдаж байна. Энэ нь хамгийн багадаа Испанийн ДНБ-тэй тэнцүү хэмжээний мөнгө юм.Мөнгө угаасан бүх тохиолдлыг илрүүлээгүй учир энэ бол угаагдаж буй мөнгөний бодитхэмжээ биш, бодит байдал үүнээс ч их байж болох юм. Нэгдсэн Үндэсний Байгууллага үүнтэй холбогдуулж хэд хэдэн конвенц, тогтоолыггаргасан. 1988 оны Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар наймаалахын эсрэгВенийн конвенц, 2000 оны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхПалермогийн конвенц нь мөнгө угаахын эсрэг цогц арга хэмжээ авахыг гишүүн орнуудадуриалсан байдаг. Харин терроризм, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбогдуулж1999 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхконвенц, 1267, 1373 гэх мэт тогтоолыг гаргасан. Эдгээр тогтоол нь террористбайгууллага, этгээдийн хөрөнгийг хураах, тэдгээрийн нэр дээр хийгдэх гүйлгээгтүдгэлзүүлэх гэх мэт арга хэмжээ авахыг НҮБ-ийн гишүүн орнуудад үүрэг болгосон.Манай улс эдгээр конвенц, тогтоолд нэгдэн орсон бөгөөд олон улсын өмнө мөнгө угаах,терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүрэг хүлээж байгаа юм. Мөнгө угаахтай төстэй үйл ажиллагаа бол маш эрт дээр үеэс хийгдэж байсан. Гэмтхэрэгтэн гэмт үйлдлээс олсон орлогоо нуун дарагдуулж, эх үүсвэрийг нь халхлах үйлажиллагааг дэлхийн түүхийн аль ч үед хийж байсан. Харин мөнгө угаах нэр томъёолол ньсонгодог хэлбэрээрээ 1920–иод онд Америкийн хуурай хууль үйлчилж байх үедЧикагогийн мафийн толгойлогч алдарт Ал Капоне өөрийн эзэмшлийн хувцас угаалгынгазруудыг ашиглан хууль бус үйлдэл (архины худалдаа, рекет)-ээр олсон орлогооугаалгын газрын ашиг мэт харуулж байсныг “L’expressee” сонинд хувцас биш мөнгөугааж байна гэж бичсэнээр анх гарч ирсэн гэдэг. 1974 онд АНУ-ын Ерөнхийлөгч РичардНиксоныг огцруулж байсан “Watergate”-ийн дуулианы үеэр энэ нэр дахин гарч ирснээрдэлхий нийтэд танил болсон. Тэр үед Ричард Никсоныг дэмжих “Ерөнхийлөгчийг дахинсонгох хороо”-оор дамжуулан нууц данс ашиглан хууль бус мөнгийг Мексик рүүгуйвуулж байсан нь тогтоогдсон. Олон улсын түвшинд мөнгө угаах гэсэн ойлголтыг өргөн хүрээнд хэрэглэдэг. Гэмтхэрэг үйлдэж олсон орлогоо нуусан, халхалсан, шилжүүлсэн үйлдэлд нь тухайн гэмтэтгээдэд анх үйлдсэн гэмт хэрэг дээр нь давхардуулж ял, шийтгэл оноох эсхүл гэмт хэрэгтнь биечлэн оролцоогүй ч түүнээс олсон орлогыг хууль бус гэдгийг нь мэдсээр байжхүлээн авч, нууж, шилжүүлсэн бусад этгээдийг яллан шийтгэхэд мөнгө угаах гэсэнтомьёоллыг ашигладаг. Мөнгө угаахтай тэмцэхийн гол зорилго нь хэн нэгэн хүнд гэмтүйлдэлд нь давхар ял онооход бус харин бусад этгээдийг гэмт этгээдэд тус дэм үзүүлж 1
  • 2. болохуйц үйл ажиллагаа явуулахыг хязгаарлахад оршдог. Энэ нь нэг талаас мөнгө угаахгэмт хэргийг үйлдэх түүнд татагдан оролцохоос сэргийлэх ач холбогдолтой. Олон улсын стандартад улс бүр дор хаяж 25-аас доошгүй гэмт хэргийг мөнгөугаахын суурь гэмт хэрэг (predicate crime)-т багтаасан байх шаардлагатай гэж үздэг. Зариморонд хэдийгээр тэдгээр гэмт хэргийг мөнгө угаахын суурь буюу нөхцөлдүүлэгч гэмтхэргээр тооцсон байдаг ч яг мөнгө угаахаар давхардуулж ялласан, шийтгэсэн тохиолдолцөөн байдаг. Харин мөнгө угаахтай тэмцэх тогтолцооны давуу талууд (банкны мэдээлэлднэвтрэх, харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэх, урьдчилансэргийлэх зорилгоор сурталчлах гэх мэт)-ийг ашиглаж тэдгээр үндсэн, нөхцөлдүүлэгчгэмт хэргүүдийг олж илрүүлж байсан тохиолдол цөөнгүй ажээ. Түүнчлэн, энэ тогтолцоогмөнгө угаахтай тэмцэх арга хэмжээнд хойрго хандсан банк, санхүүгийн байгууллагуудадхариуцлага тооцох хэлбэрээр өргөн хэрэглэдэг. Зарим орон мөнгө угаахыг өөгшүүлсэн хуулийн тогтолцоотой байдаг. Дэлхийноффшор төвүүд ерөнхийдөө мөнгө угаахыг дэвэргэж байсан байна. Бусад улс орнынийгэм, эдийн засагт, иргэдэд аюул, зовлон авчирсан мөнгийг өөр нэг улс дэмжиж байгаабайдалтай хандаж байсан. Сүүлийн жилүүдэд иймэрхүү аргаар ашиг орлого олдог байсаноффшор төвүүд бизнесийн зөв практикт шилжиж байна. Мөнгө угаах гэмт хэрэг нь байршуулах, тараах буюу гүйлгээнд оруулах, буцаажтөвлөрүүлэх гэсэн 3 үе шаттайгаар хийгддэг. Эхний үе шат буюу байршуулах үе шатандхууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай байдаг. Тухайлбал, гэмтэтгээд өөр хүний нэр дээр банкинд нээлгэсэн дансанд хууль бусаар олсон мөнгөө анхааралтатахааргүй хэмжээтэйгээр таслан хийх, үнэт цаас, чек, хувьцаа худалдан авах, эсхүл байр,байшин ч худалдан авах замаар байршуулж болно. Хоёр дахь үе шатанд гарал үүслийг ньнуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсанмөнгөө эргэлтэнд оруулдаг. Жишээлбэл, худалдан авсан үнэт цаас, аялалын чекэээргүүлэн зарах эсвэл гадаад худалдаа эрхэлж буй мэт харагдуулах зорилгоор мөнгөугаахтай тэмцэх хяналтын механизм бүрдүүлээгүй орнууд руу шилжүүлэх гэх мэт аргыгхэрэглэдэг. Үүний дараагаар гурав дахь үе шат нь нэгэнт гарал үүслийг нь тогтооход бэрхболсон эсхүл хууль ёсны юм шиг харагдах болсон мөнгөө эргүүлэн өөрийн нэр дээртөвлөрүүлдэг. Мөнгө угаах гэмт хэргийн арга хэлбэр нь терроризмыг санхүүжүүлэхтэй ижилтөстэй явагддаг тул энэ хоёр гэмт хэргийг нягт холбодог. Гэвч агуулгын хувьд энэ хоёр ньтусдаа явагддаг. Тухайлбал, мөнгө угаах нь хууль бус орлогыг хууль ёсны юм шигхаруулахыг зорьдог байхад терроризмыг санхүүжүүлэх нь хууль ёсны орлогоор хууль бусүйл ажиллагаанд зарцуулахыг зорьдог. 30 гаруй жил энэхүү системийг нэвтрүүлсэн АНУ-д энэ ажлын үр дүн, түүний ачхолбогдлын тухай ойлголт ихээхэн өндөр түвшинд хүрчээ. Америкчууд их хэмжээний 2
  • 3. бэлэн мөнгө биедээ авч явахаас эмээдэг болсон нь бэлэн мөнгө ихэнхдээ хууль бус үйлажиллагаатай холбоотой гэж үздэгт байгаа юм. Мэдээж мөнгө угаахтай тэмцэх тогтолцооАНУ-ын гэмт хэргийн ертөнцийг бүрэн үгүй хийсэн гэж бодох нь өрөөсгөл. Гагцхүү иймсистемтэй байснаар гэмт хэргийн ертөнцийг улам шахаж, түүний үйлчлэх хүрээгхязгаарлахад ач холбогдолтой гэж тэд үздэг. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сайн тогтолцоо,сайтар бэхэжсэн Санхүүгийн мэдээллийн албатай байснаар санхүүгийн системд хууль эрхзүй, нэр хүндийн зэрэг эрсдлээс сэргийлэх боломжтой болох юм. Мөнгө угаах нь эдийн засаг, нийгмийн ихээхэн сөрөг үр дагавартай болох ньмаргаангүй үнэн юм. Хууль бус мөнгө гаднаас орж ирсэн бол зорилгодоо хүрээд гэнэт оржирсэн шигээ гэнэт гарна. Их хэмжээний мөнгө гэнэт орж ирээд гэнэт гарах нь санхүүгийнсистемийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй хямралд ч хүргэж болох юм. Үүнийзэрэгцээ олон улсын тавцанд дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах,банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатууланшалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах хүртлэх арга хэмжээг гадны орнууд авч болохюм. Хууль бус мөнгө дотоодынх бол энэ нь хээл хахууль, авлигыг гааруулах, шударгаөрсөлдөөнийг үгүй хийх, шударгаар бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахаж монопольбайдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай. Мөнгө угаах, терроризмыгсанхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо дутуу хөгжсөн орнуудыг мөнгө угаагчид ашиглахэрсдэл өндөр. Сүүлийн жилүүдэд улс орнуудад санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хуульэрх зүйн шинэчлэл ихээр хийгдэж, хууль сахиулах байгууллагуудын идэвх нэмэгдэж,тэдгээрийн үйл ажиллагааны түвшин сайжрах хандлага ажиглагдаж байна. Үүний зэрэгцээбанкны гүйлгээг саатуулах, түдгэлзүүлэх, хураах гэх мэт хууль сахиулах байгууллагуудынүйл ажиллагаа ихсэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар, Монголд мөнгө угаасан гэх тодорхой нотлогдсон тохиолдолгараагүй байна. Гэсэн хэдий ч сонин хэвлэлээр буу, сум хилээр наймаалсан, хууль бусааралт тээвэрлэсэн, Монгол хүнийг гадаадад худалдсан, авилга, хээл хахуулийн хэргийншүүх хурал болсон, виз, байрны арилжаатай холбоотой луйвар, залилангийн тухаймэдээлэл их байна. Эдгээр нь зөвхөн илрүүлж байгаа гэмт хэргийн тухай мэдээлэл юм.Гэтэл илрүүлээгүй хэд байгааг бид мэдэхгүй. Тэд гэмт хэргээс олсон орлогынхоо заримхэсгийг мэдээж банк, санхүүгийн системээр дамжуулан нуун далдлах, хувиргах, гадаад,дотоодод шилжүүлэх оролдлого хийж байгаа нь тодорхой. Манайх шиг жижиг эдийн засагтай улс оронд хөрөнгө оруулалт, мөнгөний хэрэгцээих байгаа нь ойлгомжтой. Тэр ч хэмжээгээр банкуудад хуримтлал үүсгэх, хөрөнгөоруулалтыг дэмжих сонирхол их байгаагийн зэрэгцээ банкаар дамжиж байгаа орлого, 3
  • 4. хөрөнгийн цаад эх үүсвэр, бизнесийн мөн чанарын талаар сонирхох, судлах хэрэгцээбайхгүй мэт ойлгосоор удлаа. Гэтэл энэ байдал нь эргээд санхүүгийн системийннайдвартай, тогтвортой байдалд заналхийлж болзошгүй байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын хүчин зүтгэлийгнэгтгэн төвлөрүүлдэг, олон улсын стандартыг боловсруулж гаргадаг байгууллага нь Олонулсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ (Financial Action TaskForce) юм. Энэ байгууллагыг 1989 онд их найм гэгддэг дэлхийн тэргүүлэх хөгжилтэйулсууд үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү байгууллага нь НҮБ-ийн конвенцууд,тогтоолуудыг хэрэгжүүлэх, олон улсын хүчин зүтгэлийг нэгтгэх чиг үүрэгтэй. Манай улсэнэхүү байгууллагын бүс нутгийг хариуцсан салбар байгууллага болох Ази номхон далайнмөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэн орсон. ФАТФ нь 40+9 гэсэнзөвлөмжийг боловсруулан гаргасан бөгөөд энэ зөвлөмж мөнгө угаах, терроризмыгсанхүүжүүлэхтэй тэмцэхэд баримтлавал зохих наад захын шаардлага, стандартуудыгтодорхойлж өгсөн юм. Мөн энэ байгууллагын гишүүн орнууд нь харилцан бие биедээстандартыг хэрхэн хангаж байгаад нь үнэлгээ хийж байдаг. Үүний зэрэгцээ мөнгө угаах,терроризмыг санхүүжүүлэх шинэ арга хэлбэрүүдийг судлан гишүүн орнууддаатанилцуулан энэ шинэ арга хэлбэрийн эсрэг арга хэмжээ авахыг анхааруулж байдаг. 40+9 зөвлөмж улс орнуудаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаагюуны өмнө гэмт хэрэгт тооцох шаардлагыг тавьдаг. Мөн түүнчлэн, энэ зөвлөмжид мөнгөугаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөх, шалгах, хууль бус гүйлгээ,орлогыг түдгэлзүүлэх, хураан авах эрх зүйн орчныг бүрдүүлэх, энэ ажлаар мэргэшсэн, төвбайгууллагатай болох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг банк,санхүүгийн байгууллагаар авахуулах, сэжиг бүхий гүйлгээний талаар эрх бүхийбайгууллагад мэдээлэх зэрэг цогц арга хэмжээ бүхий тогтолцоог бүрдүүлэхийг улсорнуудад зөвлөдөг. ФАТФ-ын гишүүн орнууд олон улсын стандартыг үл тоосон, хэрэгжүүлээгүй улсорнуудыг тусгай хар жагсаалтад оруулдаг. Жагсаалтад орсон улстай санхүү, эдийнзасгийн ямар нэгэн харилцаа тогтоохгүй байхыг ФАТФ уриалдаг. Энэ жагсаалтад ФАТФ-ын түүхэнд Багамын арлууд, Кайманы арлууд, Кукийн арлууд, Доминик, Израил, Ливан,Лихтенштейн, Науру, Ньюй, Панама, Филиппин, Гватемал, Унгар, Индонез, Бирма, Нигер,Украйн зэрэг 25 орон багтаж байсан боловч стандартыг биелүүлэх талаар тодорхой аргахэмжээ авч эхэлсний үр дүнд тэд бүгд жагсаалтаас хасагджээ. 2008 оны байдлаар энэжагсаалтад ямар ч улс байхгүй байна. Монгол Улсад 2006 оны 7 дугаар сард “Мөнгө угаах болон терроризмыгсанхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль батлагдаж мөнгө угаах, терроризмыгсанхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны үндэс суурь тавигдсан. Энэ хуулийн дагуу 2006оны 11 дүгээр сарын 29 -нд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль 4
  • 5. тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн алба (СМА)Монголбанкны бүтцэд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль нь банк, банк буссанхүүгийн байгууллага, даатгалын компаниуд, үнэт цаасны зах зээлд оролцогчмэргэжлийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх үйлажиллагаа эрхэлдэг этгээд, валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд,төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд гээд маш өргөн хүрээгхамарсан хууль юм. Дээрх хуулийн этгээдүүд нь хуулийн дагуу мөнгө угаах болонтерроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзсэн, эсхүл 20 сая төгрөг/түүнтэй тэнцэххэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөн гүйлгээнийталаар СМА-д мэдэгдэх үүрэгтэй. СМА-нь: 1. Мэдээллийг хүлээн авах, мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, 2. Төрийн эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, эргэж мэдээлэх, 3. Сэжигтэй гүйлгээг илрүүлэх, хянах аргачлал боловсруулж мэдээлэх үүрэгтэй этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, 4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээ авч ажиллах, 5. Гадаад, дотоодын болон олон улсын байгууллагуудтай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах чиг үүрэгтэй байгууллага юм. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сайн тогтолцоо,сайтар бэхэжсэн Санхүүгийн мэдээллийн албатай байснаар гэмт этгээдүүд манайсанхүүгийн байгууллагуудын нэр хүндийг олон улсын тавцанд унагахаас урьдчилансэргийлж, шудрагаар бизнес эрхлэгчдийг хамгаалж чадах болно. САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБА 5

×