Your SlideShare is downloading. ×
Lecture16
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Lecture16

1,304
views

Published on


0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
1,304
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
52
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Лекц 16Монгол орны ургамлын аймаг,ургамалжилт
  • 2. Монгол орныургамалжилтын бүс бүслүүрМонгол орны нутаг дэвсгэр өргөн уудам, хойноос урагшаа1200 км үргэлжлэх тул тэр чиглэлд ландшафтын төрх,байгалийн нөхцөл хувьсан өөрчлөгдөж өргөрөгийн хэдхэдэн бүс орших боломжтой. харин уулархаг нутагтөндрийн бүслүүр үүснэ. Муж нутгийн судалгаагүнзгийрэхийн хирээр байгалийн бүс, бүслүүрийг нэгтгэндүгнэх боломжтой болсон. Анхны байгалийн бүс,бүслүүрийн тухай судалгааг хийсэн хүмүүс нь Юнатов,Мурзаев, Беспалов нар юм. Юнатов ургамалжилтаар ньөндөр уулын тагийн, уулт тайгын, уулын хээр-ойнбүслүүр, хээр, цөлийн хээр, цөлийн бүсийг Мурзаев 1952онд газарзүйн ерөнхий зүй тогтлоор нь уулын нугын,уулт-тайгын, уулын хээр ба ойт хээр, өндөр хээрийн,говийн цөлийн бүсийг ялгажээ.
  • 3. Академич Ш.Цэгмид тагийн, тайгын бүслүүр,ойт хээр, хээр, говь, цөлийн бүс ялгарна гэжүзсэн. Эндээс үзвэл байгалийн бүс, бүслүүрийнталаарх эрдэмтдийн үзэл, бодол янз бүр ажээ.1990 онд ШУА-ийн ГЗЦСХ байгалийн бүс,бүслүүрийн шинэ зургийг олон жилийнсудалгааны материал дээр түшиглэнзохиожээ.Уг зурагт өргөрөгийн бүс, дэдбүслүүрээс гадна өндрийн ба хотгорынбүсчлэлийг хамт авч үзсэн. Мөн байгалийн бүстус бүрийн эзлэх талбай, хувийг тооцоолонгаргасан. Монгол орон өндөр уулын ба уулынтайгын бүслүүр, ойт хээр, хээр, говь, цөлийнбүсүүдтэй. Бүс нь дотроо дэд бүс, өндрийн бахотгорын бүсчлэл үүсгэнэ.
  • 4. 1. Өндөр уулын бүслүүрӨндөр уулын бүслүүр нь Монгол орны нийт нутагдэвсгэрийн 3,6 орчим хувийг эзэлдэг бөгөөд Алтай,Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсад ойн бүслүүрээс дээшоршино. Энэ бүслүүрт мөстлөгийн нөлөөнөөс үүссөнгадаргын хэлбэрүүд хадгалагдаж үлдсэнээс гадна хүйтнийөгөршил, хөрсний гулсалт нэн хүчтэй явагддаг учируулын дэнж үүсэх үндсэн чулуулаг эвдэрч нурж асга хад,асгарга дэлгэрэн зарим газарт эгц хажууг нэлд нь бүрхсэнбайх ч бий. Монгол Алтайн уулс нь эртний мөсдлийн үедхамгийн их мөстөж байснаас гадна орчин үеийн мөсөнголуудтай ганц нутаг.Мөсөн гол, мөнх цас эртниймөстлөгийн ул мөр илэрсэн өндөр уулын таг нь байнгынхүйтэн сэрүүн, хүчтэй салхитай учир хүйтэнд тэсвэртэйцөөхөн зүйлийн амьтан, ургамалтай. Тачир ургамалтайнуга, намхан сөөгөн ширэнгэ, хаг хөвдөт царам зэрэгургамалжилтын өвөрмөц хэвшил зонхилно. Цэвдгийнцагаан ятуу, хойлог, Гималайн хайруулдай, аргаль янгирзэрэг нь энэ бүслүүрийн гол амьтад юм.
  • 5. Энэ бүслүүр ялангуяа хангайн нурууны уулархагхэсэгт бөгөөд түүий доод хязгаар дунджаар далайнтүвшинээс дэш 2500-2600 метр өндөрт оршино.
  • 6. Энд өндөр уулын хад ихээхэн ургадаг бөгөөд өвслөгургамал зонхилох нь галд тэсвэртэйгээс гаднаэкологийн янз бүрийн нөхцөлд ургаж чаддаг тус орныхуурай цаг уурт тохирсон ургамал юм.
  • 7. 2.Тайгын бүслүүр.Монгол орны нутаг дэвсгэрийн 4,5 орчим хувийг эзлэхбайгалийн энэ бүслүүр нь тус орны хойт хэсгийн Хөвсгөл,Хэнтийн уулархаг нутаг, Тарвагатайн нурууны ар биеОрхон голын эхний өндөрлөг, Ханхөхийн зэрэг хэсэг хэсэггазарт илэрнэ. Тайга нь уур амьсгалын хувьд чийглэгхүйтэн, жилд унах хур тундасны хэмжээ 300-400 мм,түүнээс ч ахиу боловч дулаан хангамж дутмаг учирургамал ургах хугацаа харьцангуй богино байна. Уулынтайгын үндсэн хэвшил нь хуш, хуш-шинэсэн ой юм. Энэбүслүүр нь ургамлын зүйлийн бүрдлийн хувьд нэлээдбаялаг юм. Тайгын зах руу хээржилт багагүй нөлөөлжялангуяа намхавтар уулсын өвөр хажуу өргөн хөндийдагаж хээрийн элементүүд тайгад нэвтэрч орсон байдаг.Хүдэр буга, Хандгай, хүрэн баавгай нь тайгын гол амьтадюм.
  • 8. Энд жинхэнэ уулын тайгын бүслүүрталхснаараа онцлог, бас шинэ төрмөлийнэриний галт уулын хурдас их тархсан.
  • 9. Хөвсгөлийн баруун бүсийн захад Хөг, Бүсийнголын сав дагуух өндөр уулс юм. Эдэхийн янсарьдаг бүхий өндөр уул нуруудад эртнийтэгшрэлтийн гадарга, мөстлөгийн гаралтай нуурэлбэг байдаг. Жинхэнэ уулын тайга тархсанаарааонцлог.
  • 10. 3 .Ойт хээрийн бүс.3 .Ойт хээрийн бүс.Байгалийн энэ бүс нь Төв Азийн хуурай хээр,цөлийн хамгийн хойд, Дорнод Сибирийн их хөвчтайгын хамгийн өмнөд хязгаар болох Хангай,Хэнтий, Алтайн нурууны салбар уулс, ОрхонСэлэнгийн сав газар, Монгол орны хамгийн зүүнхязгаарт орших Хянганы салбар уулст илэрнэ. Ойтхээрийн бүсийн нэг өвөрмөц онцлог нь уулын архар мод голлосон сийрэгдүү ойгоор бүрхэгдсэнбайхад өвөр тал нь уулын хээрийн байдалтайоршино. Өөрөөр хэлбэл уулархаг нутагт хээр, ойхоёр зэрэгцэн оршиж бие биедээ нөлөөлдгийн бодитжишээ юм. Энэ шинж нь ойн болон хээрийн амьтанургамлын өвөрмөц хослолыг бүрдүүлдэг.
  • 11. Ургамалжилтын хувьд нэг талаас Сибирийнтайгын нөгөө талаас Монголын хээрийнтөлөөлөгчид бас Дагуурын зүйлүүдүзэгддэгээс гадна Алтай Соёны өндөруулын ургамлууд цөөнгүй тархана.Монгол орны нийт нутгийн 15,2 %ийгэзэлдэг бөгөөд аж ахуй эрхлэх, хүн амсуурьшин амьдрах хамгийн таатайнөхцөлтэй учраас хүн амын нягтшил ихтэйбүс нутагт хамаарагдана.
  • 12. • Бүсийн баруун талын хил нь ХанХөхийн нуруугдагаж Хангайн нурууны баруун талыг барьсаарУлиастай хотын дэргэдүүр гарч Хангайн голнурууг даган Арвайхээр хүрч тэндээсээ зүүн хойшэргэн гол нуруудын бэлийг дагаж зүүн хойшОрхон Туулын бэлчир хүрч цааш Хэнтийннурууны өвөр талаар тойрон Онон,Улзын усхагалбар дагаж 1140-ын голдож орчмоор улсынхил хүрнэ. Үүнээс гадна энэ бүсэд МонголАлтайн нурууны хойд ба зүүн хэсгийн ой модтойхэсэг хамаарна. Энэ орчмын ойт хээрийн бүсийнхил нь алаг цоог байдлаар тархсан. Уурамьсгалын хувьд жилийн дундаж температур –2-30, тунадас нь 250-300мм унана. Нарны нийлмэлцацраг 510 ккал/жил.
  • 13. Голдуу шилмүүст модтой холимогургах бөгөөд энд алагтай өвс элбэгургана.
  • 14. 4.Хээрийн бүс.Монгол орны нутаг дэвсгэрийн 34,2 орчим хувийг эзлэххээрийн бүс нь дорнод Монгол Дундад халхын тэгшөндөрлөгийг хамарч баруун тийш нарийсан Хангайн нурууныөврийн нам уулсын бэлээр дамжин ХанХөхийн нурууны өмнөдбэл хүртэл нарийн зурвас газраар Их нууруудын хотгор хүрчбүдгэрнэ. Монголын хээр нь Европи дахь Мажар улсынДунайн “Пушт” хэмээх хээрээс Дорнод Ази дахь Манжуурынхээр хүртэл үргэлжлэх сэрүүн бүсийн хээрийн зүүн сэжүүрторшдог. Монголын хээрийн бусдаас ялгагдах нэг онцлог ньхуурай саг, сөөг, сөөгөнцөр ихтэй байдаг явдал юм. Амьтныаймгийн гол төлөөлөгчид нь цагаан зээр, хярс, талын бүргэдбөгөөд хэдэн мянгаараа сүрэглэн нүүдэллэх цагаан зээр энэбүсийн чимэг төдийгүй энэ бүстэй хүйн холбоотой амьтан юм
  • 15. • Хойд хил нь ойт хээрийн бүсээр өмнөд хилнь баруун талдаа ХанХөхийн нурууныбаруун өмнөд үзүүрээс эхлэн Хангайнбаруун ба өмнө талын захын уулс,бэгэлцгийг багтааж зүүн тийш Мандалговьхотын дэргэдүүр Чойрын омнө талаар гарчзүүн тийш бараг өргөргийн дагуу явсаарСүхбаатар аймгийн Онгон сумын орчмоорМолцог элс орчмоор улсын хил хүрнэ.
  • 16. 5.Цөлөрхөг хээрийн бүс.Монгол орны нутаг дэвсгэрийн 23,4 гаруй хувийг эзлэхцөлөрхөг хээрийн бүс нь Монголын хээр, Төв Азийнцөлийн зааг дээр үүссэн Их нуруудын хотгор, Нууруудынхөндий, Говь-Алтайн уулсыг хамран тархана.Энэ бүсийн бараг бүх хэсэгт байгаа хотгор, хотос ньхужир марз, мараа бүхий хөрс, тойромтой байдаг. Уурамьсгал гандуу хуурай, жилдээ 100-150 мм тундас унадаг,шороон шуурга ихтэй энэ нь ургамлын амьдралд муугаарнөлөөлдөг. Ургамалшлын хувьд хуурай агь, сөөгөнцрүүд,дэгнүүлт жижиг үетэн зонхилно. Амьтны аймгийн хувьдцөл болон хээрийн бүсийн амьтад холилдон тархдаг.Хулан, хар сүүлт, дэлдэн зараа, жороо тоодог зэрэг амьтадтархана.
  • 17. 6.Цөлийн бүс.Монгол нутагт Төв Азийн цөлийн зөвхөн хойтхэсэг нь орших ба нутаг дэвсгэрийн 19,1-ийгэзэлнэ. Цөлийн өргөн уудам нутаг уур амьсгалынхувьд нэлээд хахир ширүүн юм. Энд ургамалшилховор бөгөөд хад асга ихтэй, уул толгод,цардмалдсан мэт шал тойром хэт хуурай талтоорой, сухай, хайлаасны сийрэгхэн шугуй бүхийбаян бүрдүүд өргөн уудам сайр, хөндийнүүд,элсэн манхан тохиолдоно. Уур амьгал эрс тэсжилд унах тундас 100мм түүнээс бага, зунытемператур +40 0, өвлийн улиралд -400, жилийнтемпературын амплитуд 80 градус хүрнэ. Хаварнамрын улиралд маш хүчтэй шороон шуургаихтэй салхины хүч цагт 140 км хүрнэ