• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
Huuhdiin hoollolt
 

Huuhdiin hoollolt

on

  • 1,449 views

 

Statistics

Views

Total Views
1,449
Views on SlideShare
1,449
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
3
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft Word

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Huuhdiin hoollolt Huuhdiin hoollolt Document Transcript

    • Хүүхдийн сурлагын амжилтад хооллолт нөлөөлөх үү?АНУ-д хийгдсэн судалгаагаар зарим хүнсний зүйл хүүхдийн оюун ухааны хөгжил болон сурлагын амжилтадихээхэн нөлөөүзүүлдэг (1) болох нь тогтоогджээ. (“Хүүхдээ ухаалаг, аз жаргалтай байлгах” зөвлөлгөөний үргэлжлэл)Эхийн сүүний нөлөөлөлЭхийн сүүгээр хооллосон хүүхэд оюун ухааны хөгжил сайтай байдаг нь хэн бүхэнд тодорхой болоод байгаа.Монреал (Montreal)-ын их сургуулийн судлаачид шинээр төрсөн 14000 хүүхдийг хамарсан судалгааявуулжээ. Эмнэлэгт хэвтэж байгаа эхчүүдийн нэг хэсэг нь хүүхдээ хөхүүлдэг байхад нөгөө хэсэг нь хүүхдээхөхүүлэхгүй угждаг байсан байна.Ингэхэд хөхөөрөө өссөн хүүхэд зургаан нас хагастай болох үед оюун ухааны хөгжил нь мэдэгдэхүйц сайнбайсан аж. Тэд угжны хүүхдийг бодвол илүү сайн уншиж, бичиж байсан гэж судлаачид „Archives of GeneralPsychiatry“сэтгүүлд тэмдэглэжээ.Тосны нөлөөлөлТархин дахь мэдрэлийн эсүүд тослог эдээр бүрхэгдсэн байдаг ба тэгж байж мэдрэлийн эсүүдийн үйлажиллагаа хэвийн явагддаг байна. Тийм учраас хоол хүнсээр дамжуулан Омега-3, Омега-6 зэрэг тосныхүчлийг бие махбод хангалттай хэмжээгээр авч байх шаардлагатай ажээ.Оксфордын их сургуулийн судлаачид харилцааны доголтой, мөн сурлагаар хоцронгуй хүүхдүүдэд тосныхүчил бүхий нэмэлт бүтээгдэхүүн тогтмол өгч, тэднийг судалсан байна. Тэд 3 сарын дараа нэмэлтбүтээгдэхүүн хэрэглээгүй хүүхдүүдийг бодвол унших, зөв бичихдээ сайжирсан бөгөөд бусадтай харилцахдаач нааштай хандаж байв. Иймд тосны хүчил бүхий хоол хүнс хүүхдэд тогтмол хэрэглүүлж байх шаардлагатайбөгөөд тэр нь бие махбодод үүсч бий болдоггүй аж. Тосны хүчил нь яргай загас мэтийн өөх тостой загас,ургамлын тос, үр тарианы соѐоны тосонд агуулагддаг.Мөн хоол судлаач Др.Астрид Лаймигхофер (Astrid Laimighofer) өндөр чанарын уураг нь хүүхдийн өсөлтболон ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг гэж зөвлөсөн байдаг. Уураг нь мах, загас, сүүн бүтээгдэхүүн,хушганд агуулагддаг.Хүүхдээ зөв хооллох1. Юу хамгийн муу вэ?Нүүрс ус ихээр агуулсан чихэрлэг зүйлсээс зайлхийх хэрэгтэй. Чихэрлэг гаазтай ундааг хорих нь зөв,ялангуяа бага ангийн хүүхдүүдэд. Хүүхэд тань аль нэг удаагийн хоолоо идэхгүй өнгөрөх вий. Түүнд ньанхаар. Энэ нь хүүхэд өлсөж, юуг ч хамаагүй ихээр идэхэд хүргэдэг.2. Түргэн хоол ямар вэ?Хүүхдээ түргэн хоолоор хооллохоос аль болох зайлсхийсэн нь дээр. Түргэн хоолны ихэнх нь тос ихтэй, хэтчихэрлэг, мөн давс ихтэй байдаг.3. Хүүхдийн хоолны цэс ямар байвал зохистой вэ?Хүүхдийн эрүүл зөв хооллох цэсэнд юуны өмнө хүнсний ногоо байнга, мөн үр тариан бүтээгдэхүүн (ялангуяабүхэл үрийн), сүүн бүтээгдэхүүн байна. Мах долоо хоногтоо хэд хэдэн удаа, харин загас долоо хоногт 1 удаазайлшгүй байна. Жишээлбэл, нэг удаагийн өдрийн хоол гэхэд ногоотой шөл, нарийн махан хуурга гоймонтой,саладны хамт байж болох.4. Хүүхэд тань өглөөний цай уухдаа дургүй бол:Хүүхдээ эртхэн босгоод цай уух ширээндээ хамт сууж, өөрсдөө үлгэр жишээ үзүүлнэ. Өглөөд идэх зүйл ньдан нэг төрлийнх биш, янз бүр байвал зүгээр. Нэг өглөө боов боорцог байхад маргааш нь мюсли, нөгөөдөр ньжимстэй тараг гэх мэт.5. Хүүхдийн сурлагын амжилтанд өөрөөр яаж нөлөөлөх вэ?Хөдөлгөөн нь хүүхдийн цусны эргэлтийг сайжруулж, тархины хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулна.Хүүхэд өдөр бүр 2 цаг биеийн хүчний ямар нэг үйл, хөдөлгөөн гүйцэтгэж байх шаардлагатай. Хичээлдээявган явах, дугуй унах, шат өөд өгсөх гэх мэт. 10 нас хүртэлх хүүхэд долоо хоногтоо хоѐр удаа 15-30 минутсайн хөлөрч хөдөлгөөн хийвэл нэн сайн.Хүүхдийн тархинд нөлөөлөх 10 гол хүнс (1)Овъёосны нэвс: Сүүнд хутгаж хэрэглэвэл амттай. Энэ нь анхаарал төвлөрүүлэх, буухимдлаас сэргийлэхэдтустай.
    • Алим: Алимны хальсанд чухал амин дэмүүд (А, В, С амин дэм) агуулагддаг. Оюуны алжаалаас сэргийлэхболон ой тогтоолтод сайн.Хушга: Хушга нь олон төрлийн ханасан тосны хүчил болон В амин дэм агуулдаг. Харин хуурсан болондавсалсан хушга хэт их тос, давс агуулсан байдгийг анхаарах.Гадил: Шууд энерги нийлүүлнэ, тархийг кали, фосфор зэрэг чухал эрдэс бодисоор хангана, амархан шингэнэ.Бяслаг (сыр): Ихээхэн амин хүчил бүхий уураг агуулна. Энэ нь тархинд эрч хүч өгч, анхаарал төвлөрүүлэхэднөлөөлнө.Шар буурцаг: Амархан шингэдэг уураг болон төмөр, магни, цайр агуулдаг. Мөн В1, В2 болон В6 амин дэмагуулдаг.Хатаасан жимс: Хатаасан хар чавга, алим зэрэг нь амархан энерги нийлүүлнэ, хөнгөн зуушиндтохиромжтой.Гоймон, хэрчсэн гурил: Нүүрс ус агуулна, ялангуяа бүхэл үрийнх бол. Ногооны соустай хэрэглэвэл таатай.Бүхэл үрийн талх: Бие махбодод ихээхэн нүүрс ус болон В амин дэм нийлүүлнэ. Завсарлагаанаар идэхэдтохиромжтой.Салад: 95% -ийг нь ус эзлэх бөгөөд С амин дэм, кали, кальц зэрэг эрдэс бодис агуулна.Н.Хорлоо