SlideShare a Scribd company logo
1 of 8
Download to read offline
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ 
  
2013­оны 09­сарын 18­ний өдөр        Дугаар: 01/13      Улаанбаатар хот 
  
Нэг талаас ​“​Эн Эн Эм Эй” ХХК​” /цаашид ажил олгогч гэх/ нөгөө талаас УЗ90060502 тоот                             
регистрийн дугаартай ​... ​овогтой ​... ​/цаашид ажилтан гэх/, /цаашид хамтад нь талууд гэх/                         
нар нь Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн дагуу харилцан тохиролцож, энэхүү                     
гэрээг дараах нөхцлөөр байгуулав. 
 
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 
 
1.1 Энэхүү гэрээгээр талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлох бөгөөд  
Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн  
дотоод журам болон хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бусад эрх зүйн актууд нь                     
энэхүү  
гэрээний хууль зүйн үндэслэл болно. 
 
ХОЁР. АЖИЛТНЫ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ, ҮҮРЭГ 
 
2.1   Ажлын байрны буюу албан тушаалын нэр: ​Маркетингийн мэрэгжилтэн 
2.2  Ажилтны гүйцэтгэх ажил, үүрэг: Ажилтан нь энэхүү гэрээний хавсралт болох “Ажлын 
байрны тодорхойлолт”­нд заасан ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ. 
 
2.3 Хөдөлмөрийн нөхцөл:​ Хэвийн 
 
ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА 
 
3.1 Энэхүү гэрээг Ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг тухай бүр үнэлж дүгнэх, улмаар  
компанийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Ажил олгогчийн санаачлагаар  
2013­оны 07­дугаар сарын 09­ний өдрөөс эхлэн 2014­оны 07­дугаар сарын 09­ний  
өдрийг дуустал 1 жилийн хугацаатайгаар​ байгуулав. 
3.2 Талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар хэн нэгэндээ санал  
тавиагүй бол энэхүү гэрээний хугацааг нэг жилийн хугацаагаар сунгагдсанд тооцно.  
Энэхүү нэг жилийн хугацаанд гэрээг талуудын аль нэгний саналаар цуцлаагүй бол уг  
гэрээний хугацааг дахин нэг жилээр сунгасанд тооцно. 
3.3 Ажилтан энэхүү гэрээг цуцлах тухай хүсэлтийг 2 сараас доошгүй хугаацааны өмнө  
Ажил олгогчид бичгээр өргөдөл гарган мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв талууд тохиролцсон бол                     
2  
сараас өмнө гэрээг цуцалж болно. 
ДӨРӨВ. АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГ 
 
4.1  Ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаагүй бөгөөд ажлын ачааллаас  
хамааран ажлын цаг болон үдийн хоолны цагаа ажилтан өөрөө зохицуулна. 
4.2 Нийтээр амрах баярын өдрийн ажиллах хуваарийг захирлын шийдвэрээр зохицуулна. 
 
ТАВ. ЦАЛИН ХӨЛС, ХӨНГӨЛӨЛТ ХАНГАМЖ 
 
5.1 Ажилтны сарын үндсэн цалин ​...​ (...) ​төгрөг байна​. Үүнээс  
сард 10 болон түүнээс дээш харилцагчийг төслийн менежертэй холбон өгсөнөөр  ​...  
(...)​ ​ ​төгрөг ​үндсэн цалин дээр нэмэгдэн орно.  
5.2 Цалин тооцох хэлбэр: ​Хийснээр/​Цагаар 
5.3 Ажил олгогч нь Ажилтны үндсэн цалинг сард хоёр удаа буюу сарын 15, 30/31­ны  
өдрүүдэд олгоно. Эдгээр өдрүүд нь амралтын өдөр таарвал өмнөх 5 дахь өдөр /Баасан  
гараг/олгоно. 
5.4 Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол  
гүйцэтгэсэн  ажилд нь ногдох хөлс болон үндсэн цалингийн зөрүүг нөхөн олгоно. 
5.5 Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд  
нь тохирсон цалин хөлс олгоно. 
5.6 Ажилтны цалин хөлсийг олгохдоо хуульд заасан шимтгэл, татварыг суутгана.  
5.7 Ажилтанд Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөнгөлөлт хангамж, тусламж,  
тэтгэмжийг олгоно . 
 
ЗУРГАА. АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 
 
6.1  Ажил олгогч дараах эрхийг эдэлнэ. 
 
6.1.1 Хууль тогтоомжид нийцүүлэн Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, “Эн Эм Эм  
Эй” ХХК­ийн “Олон нийтийн мэдээ мэдээллийн сүлжээ вэб хуудсууд ашиглах гарын  
авлага”, “Нууц хадгалах гэрээ” зэргийг баталж мөрдүүлэх. 
6.1.2 Ажилтнаас Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах. 
6.1.3 Сахилгын хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдсэн тохиолдолд Хөдөлмөрийн  
хуулинд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах. 
6.1.4 Компанийн захирлын шийдвэрээр, шаардагдах зардлыг захиргаанаас тогтоосон  
хэмжээгээр тооцож олгосны үндсэн дээр Ажилтныг ажлын байнгын байр нь оршдог  
газраас гадагш албан томилолтоор явуулан ажиллуулах. 
6.1.5 Захиргаа нь хөдөлмөрийн хуулинд заасан үндэслэлээр Ажилтныг компани 
дотроо  
өөр ажилд түр шилжүүлэн ажиллуулах. 
6.1.6 Ажилтны гүйцэтгэх үүргийг ажлын ачаалал, тухайн ажлын шаардлагыг үндэслэн  
өөрчлөх. 
6.1.7 Урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил  
олгогч нь Хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд түр хугацаагаар шилжүүлэх. 
 
6.2  Ажил олгогч дараах үүргийг хүлээнэ. 
 
6.2.1 Энэхүү гэрээгээр тохиролцсон ажлын байраар хангах. 
6.2.2 Цалин хөлсийг цаг хугацаанд нь олгох. 
6.2.3 Ажилтны ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай мэдээ мэдээлэл, ажлын  
байрны тоног төхөөрөмж, ширээ сандал, бичгийн хэрэгсэл зэрэг бусад нөхцлөөр  
хангах. 
6.2.4 Ажилтанд Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар туслалцаа, дэмжлэг үзүүлэх. 
6.2.5 Хамгаалах хэрэгсэл болон шаардлагатай бол ажлын тусгай хувцсаар хангах. 
6.2.6 Ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ур чадвараа дээшлүүлэхэд нь  
туслалцаа, дэмжлэг үзүүлэх. 
 
ДОЛОО. АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ 
 
7.1  Ажилтан дараах эрхийг эдэлнэ 
 
7.1.1 Аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр  
хангуулах. 
7.1.2 Гэрээгээр тохиролцсон цалин, хөлс авах. 
7.1.3 Хөдөлмөрийн хууль түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн болон бусад 
дотоод  
журамд зааснаар  ажиллах,  туслалцаа дэмжлэг авах. 
 
7.2  Ажилтан дараах үүргийг хүлээнэ. 
 
7.2.1 Гэрээнд заасан ажил, үүргээ гүйцэтгэхдээ мэдлэг чадвараа дайчлан үнэнч  
шударгаар, үр бүтээлтэй хөдөлмөрлөх. 
7.2.2 Өөрийн байгууллагын тухай болон гүйцэтгэж буй ажилтай холбоотой нууц,  
компанийн бизнесийн нууцыг чанд хадгалаж “Нууц хадгалах гэрээг” сахиж, 
биелүүлэх. 
7.2.3 Ажил олгогчоос баталж, мөрдүүлж буй Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, “Эн  
Эм Эм Эй” ХХК­ийн “Олон нийтийн мэдээ мэдээллийн сүлжээ вэб хуудсууд ашиглах  
гарын авлага”, “Нууц хадгалах гэрээ” зэргийг ямагт сахиж, биелүүлэх. 
7.2.4 Үйлчлүүлэгч, хэрэглэгч нартай зөв боловсон харьцаж, зохих мэдээллийг түргэн  
шуурхай, бүрэн дүүрэн өгч байх. 
7.2.5 Ажлын цагийг үр дүнтэй өнгөрүүлж, хамт олны дунд ажил хэрэгч, нөхөрсөг 
эвсэг  
харьцааг эрхэмлэх. 
7.2.6 Ажлын байрны аливаа өмч хөрөнгө, ажил үүргийн хуваарийн дагуу эзэмшиж  
байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хянаж,  
хайрлан хамгаалж, тэдгээрийг үр ашигтай зарцуулах. 
7.2.7 Сонор сэрэмжтэй байж, ажлын байрны аюулгүй ажиллагаанд анхааран,                 
хөдөлмөр  
хамгааллын шаардлагыг дагаж ажиллах, эзэмшиж буй тоног төхөөрөмж, машин  
техникийн дүрэм зааврыг чанд мөрдөх, болзошгүй аюулаас сэргийлэх. 
7.2.8 Ажил, мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч  
ажиллах. 
7.2.9Байгууллагынхаа үйл ажиллагаа, ажил хэргийн нэр хүндийг хүндлэн ямагт  
хариуцлага, санаачлагатай байх. 
7.2.10 Аливаа байгууллага, иргэд, улс оронтой харилцах харилцаанд байгууллагын нэр  
хүнд, эрх ашгийг эрхэм болгоно. Удирдах, удирдуулах ёс журмыг эрхэмлэж, эрхэлж                     
буй  
албан ажилтай холбогдолтой асуудлаар өөрийн шууд удирдлагаар дамжуулан шат  
дараалан харьцана. 
7.2.11Байгууллагын нэр хүнд, эрх ашгийг хөндсөн, түүнчлэн байгууллагын дотоод  
зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нийтийн хэвлэл  
мэдээллийн хэрэгсэл, бусад байгууллага, хувь хүмүүст мэдээлэл өгөх, тараах, хэвлэн  
нийтлэх асуудлыг байгууллагын удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр  
шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд нэр хаягийг тодорхой зааж, гарын үсгээ зурж  
баталгаажуулсан байна. 
7.2.12 Компанийн оюуны өмч, нууцтай холбоотой мэдээ, мэдээллийг задруулахгүй,  
ашиглахгүй байх, энэхүү үүргийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан буюу дуусгавар  
болсны дараа 10 жилийн хугацаанд хүлээсэн хэвээр байх. 
7.2.13 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд онц аюултай  
нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажлаа зогсоож энэ тухай захиргаанд мэдэгдэх. 
7.2.14 Ажлаас гарах тухай хүсэлтийг 2 сараас доошгүй хугацааны өмнө Ажил                     
олгогчид  
албан ёсоор мэдэгдэх. 
7.2.15 Энэхүү хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй тохиолдолд ижил төрлийн үйл  
ажиллагаа явуулж байгаа шууд өрсөлдөгч компаниудад давхар ажил үүрэг                 
гүйцэтгэхгүй  
байх. 
7.2.16 Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох нөхцөл байдал үүссэн тохиолдолд                 
ажилтан  
гэрээг дуусгавар болгохыг хүссэн хугацаанд ажлаа бүрэн хүлээлцэж дуусаагүй бол   
ажлаа бүрэн хүлээлцэх хүртэл шаардлагатай хугацаагаар ажиллана. 
 
НАЙМ. ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА 
 
8.1 Ажил олгогч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд   
учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу арилгана. 
8.2 Ажилтан нь Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, “Эн Эм Эм Эй” ХХК­ийн “Олон  
нийтийн мэдээ мэдээллийн сүлжээ вэб хуудсууд ашиглах гарын авлага”, “Нууц хадгалах  
гэрээ” зэрэгт заасан үүргээ эс биелүүлж, сахилга зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн  
хуулинд заасан сахилгын шийтгэлийг ноогдуулна. 
8.3 Ажилтан нь өөрийн буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол  
учруулсан тохиолдолд бусад шийтгэл /сахилгын, захиргааны, эрүүгийн/ оногдуулсан  
эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ. 
8.4 Дор дурьдсан тохиолдолд ажилтан нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ.Үүнд: 
 
8.4.1Эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон  
шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон 
8.4.2 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан                 
эд  
хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан 
8.4.3 Дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад бичгээр хүлээн авсан эд хөрөнгө,  
үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй 
8.4.4 Эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн  
хариуцуулахаар олгосон ажлын багаж, техник, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл,  
тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн 
8.4.5 Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлмөрлөх үүргээ  
биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан 
 
ЕС. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ, ЦУЦЛАХ ҮНДЭСЛЭЛ 
 
9.1  Энэхүү Хөдөлмөрийн гэрээ нь дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд: 
 
9.1.1 Талууд харилцан тохиролцох 
9.1.2 Ажилтан нас барах 
9.1.3 Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачлагаар цуцлах. 
9.1.4 Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болох 
9.1.5 Компанийн Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, “Эн Эм Эм Эй” ХХК­ийн  
“Олон нийтийн мэдээ мэдээллийн сүлжээ вэб хуудсууд ашиглах гарын авлага”,                   
“Нууц  
хадгалах гэрээ” зэрэгт заасан үндэслэлээр 
9.1.6 Гэрээт ажил үүргийг зохих ёсоор, тавигдсан шаардлагын хэмжээнд гүйцэтгэх  
боломжийг хязгаарласан байдлаар өвчилсөн буюу тахир дутуу болсон 
9.1.7Ажлаас буруу үндэслэлээр халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь  
эргүүлэн тогтоосон 
9.1.8 Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан 
9.1.9 Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх  
боломжгүй, ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр  
болсон 
 
9.2 Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцална. 
 
9.2.1Байгууллага болон салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл  
ажилтны тоог цөөрүүлсэн 
9.2.2 Ажилтан нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил,  
албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон 
9.2.3 Ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн 
9.2.4 Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон 
9.2.5Ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын  
зөрчлийг давтан гаргасан 
9.2.6 Дадлагажих хугацаандаа буюу туршилтаар ажиллах хугацаанд сахилгын зөрчил  
гаргасан 
9.2.7“Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээ” байгуулсан ажилтан ажил  
олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон 
         9.2.8 Ажлын байранд ажлын цагаар, эсвэл албан үүргээ гүйцэтгэж байх үедээ  
         согтууруулах   
         ундаа болон мансууруулах бодисыг хэрэглэсэн 
                  9.2.9 Хулгай хийсэн 
         9.2.10 Ажлын байрандаа албан бус харилцаагаар гадны хүн цуглуулан хөдөлмөрийн   
         үүргээ биелүүлээгүй 
9.2.11 Бусдын ажлыг захиргааны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хийж байгаад бусдад  
болон өөртөө хохирол учруулсан бол 
9.2.12 Нууц хадгалах гэрээ хийсэн ажилтнууд ажил олгогчийн итгэлийг алдсан  
буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон 
9.2.13 Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учруулсан хохирол нь  
сарын үндсэн цалингаас нь давсан 
9.2.14Өөрийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэлийн улмаас ажил  
олгогчийн өөрт нь хариуцуулсан болон бусад эд хөрөнгөд хохирол учруулах, эвдэж  
гэмтээх, сүйтгэсэн 
9.2.15 Ажил олгогчийн эд хөрөнгө, мөнгө зэргийг ажил олгогчийн зөвшөөрөлгүй  
ашигласан, хувьдаа завшсан 
9.2.16 Аюулгүй ажиллах дүрэм, журмыг биелүүлэлгүй ажлын нөхцөл байдал,  
түүнчлэн  ажил олгогчийн болон түүний хамтран ажиллагчийн бизнесийн хэвийн  
үйл ажиллагааг зогсоосон, тасалдуулсан, түүнд хор хохирол учруулсан бол 
9.2.17 Өөртэй нь хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай  
зүй бусаар харьцаж, ​/​бэлгийн/​ ​хүчирхийлсэн 
9.2.18 Компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар  
ямарваа нэгэн​ ​үйлдэл, эс үйлдэл хийсэн 
9.2.19 Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах аливаа тусгай зөвшөөрөл, эрх (өөрөөр  
хэлбэл жолооны үнэмлэх) түдгэлзүүлсэн эсвэл цуцласан 
9.2.20 Компанид ажилд орох зорилгоор Ажилтан үнэмлэх, цагдаагийн тодорхойлолт.  
жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, боловсролын диплом, ажлын туршлага,  
ажилласан байдлыг харуулсан товч намтар зэрэг аливаа бичиг баримтыг хуурамчаар  
үйлдэж мэдүүлэх. Өөрийн өргөдөлдөө хуурамч мэдээлэл өгсөн 
9.2.21 Энэхүү хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй байхад ижил төрлийн үйл ажиллагаа  
явуулж байгаа шууд өрсөлдөгч компаниудад давхар ажил үүрэг гүйцэтгэсэн 
9.2.22 Бусдаас ажил үүрэгтэйгээ холбогдуулж шан, харамж авсан   
9.2.23 Хууль тогтоомжид заасан бусад гэм буруутай үйлдэл, эс үйлдэл хийсэн 
 
9.3Дээр дурьдсан 9.2.5 ­ 9.2.23 дахь заалтуудад заасан зөрчлүүдийг Хөдөлмөрийн тухай  
Монгол Улсын хуулийн 40.1.4­т заасны дагуу Ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нь  
нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох  
ноцтой зөрчил гэж тооцох бөгөөд дээрх зөрчил гаргасан ажилтны гэрээг цуцлах үндэслэл  
болно. 
 
АРАВ. БУСАД ЗҮЙЛ 
 
10.1Энэхүү гэрээ нь талууд харилцан тохиролцож гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр                     
болно. 
10.2 Гэрээг 2 хувь үйлдэж ажил олгогч, ажилтан нар тус бүр нэг хувийг хадгалах ба эхүүд                               
нэгэн адил хүчинтэй байна. 
10.3 Талууд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. Хууль                   
тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орж, энэ гэрээний эх сурвалж болж байсан нөхцөл болзол                       
өөрчлөгдсөний улмаас энэхүү гэрээний аль нэг заалт нь хуульд харшилсаны улмаас                     
хэрэгжүүлэх боломжгүй болсон, эсвэл бүхэлдээ буюу хэсэгчлэн хүчингүй болох нөхцөлд                   
талууд гэрээг хуульд нийцүүлэн шинэчлэн өөрчилнө. Энэ байдал нь гэрээний хуульд                     
нийцэж буй хүчин төгөлдөр нөхцөл, заалтад нөлөө үзүүлэхгүй бөгөөд Талууд тэдгээр                     
заалтыг дагаж мөрдөнө. 
 
10.4 Хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй болон хөдөлмөрийн гэрээтэй холбогдон үүссэн                 
маргааныг Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хууль, хөдөлмөрийн дотоод журам, бусад                   
дотоод журмын дагуу шийдвэрлэнэ. 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 
Ажил олгогч талыг төлөөлж:                                                   Ажилтан: 
Амартайван ​овогтой​ Мэнд­Орших                               …………… овогтой …………... 
..............................................................                            ........................................................... 
  /Гарын үсэг/                                               /Гарын үсэг/ 
Ажил олгогчталын хаяг, утас:                                              Ажилтаны гэрийн хаяг, утас: 
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,                                        __________________, 
14­р хороо, 11­53.                                                            6­р хороо,13­р хороолол, 29­15 тоот 
Гар утас: 976­99990138                                           Гар утас: _____________ 
Гэрийн утас: 976­11­360131                                                               Холбоо барих хүний утас: 
                                                                                                             _____________(____) 
 
 
 

More Related Content

What's hot

хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтAska Ashka
 
АЖЛЫН ЦАГИЙГ НЭГТГЭН БОДОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
АЖЛЫН ЦАГИЙГ НЭГТГЭН БОДОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГААЖЛЫН ЦАГИЙГ НЭГТГЭН БОДОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
АЖЛЫН ЦАГИЙГ НЭГТГЭН БОДОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
гэрээний загвар.а
гэрээний загвар.агэрээний загвар.а
гэрээний загвар.аGoddemii Godii
 
төрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxтөрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxEnkh Tseba
 
Захиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалЗахиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалUmguullin Mongol Umguulugch
 
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...Umguullin Mongol Umguulugch
 
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОН ЗОХИЦУУЛАЛТ
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОН ЗОХИЦУУЛАЛТХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОН ЗОХИЦУУЛАЛТ
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОН ЗОХИЦУУЛАЛТUmguullin Mongol Umguulugch
 
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Ganzorig Myagmarsuren
 
хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загварZaya G
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэзanhmabn
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1Battulga Bayrmagnai
 
гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,Battulga Bayrmagnai
 

What's hot (20)

Heltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zuiHeltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zui
 
Haritsyylsan erh zui tsend ayush
Haritsyylsan erh zui  tsend  ayushHaritsyylsan erh zui  tsend  ayush
Haritsyylsan erh zui tsend ayush
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт
 
АЖЛЫН ЦАГИЙГ НЭГТГЭН БОДОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
АЖЛЫН ЦАГИЙГ НЭГТГЭН БОДОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГААЖЛЫН ЦАГИЙГ НЭГТГЭН БОДОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
АЖЛЫН ЦАГИЙГ НЭГТГЭН БОДОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draftLabor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
 
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
 
гэрээний загвар.а
гэрээний загвар.агэрээний загвар.а
гэрээний загвар.а
 
төрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxтөрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptx
 
Захиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалЗахиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалал
 
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
 
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОН ЗОХИЦУУЛАЛТ
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОН ЗОХИЦУУЛАЛТХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОН ЗОХИЦУУЛАЛТ
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОН ЗОХИЦУУЛАЛТ
 
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
 
хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвар
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэз
 
төрийн онол
төрийн онолтөрийн онол
төрийн онол
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
Lects16
Lects16Lects16
Lects16
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1
 
захиргааны шийдвэр
захиргааны шийдвэрзахиргааны шийдвэр
захиргааны шийдвэр
 
гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,
 

Similar to Хөдөлмөрийн гэрээ

Similar to Хөдөлмөрийн гэрээ (7)

Random 120328012303-phpapp02 (1)
Random 120328012303-phpapp02 (1)Random 120328012303-phpapp02 (1)
Random 120328012303-phpapp02 (1)
 
1 1 hudulmuriin tuhai huuli
1 1 hudulmuriin tuhai huuli1 1 hudulmuriin tuhai huuli
1 1 hudulmuriin tuhai huuli
 
Ggeree (1)
Ggeree (1)Ggeree (1)
Ggeree (1)
 
sta
stasta
sta
 
монгол улсын хууль
монгол улсын хуульмонгол улсын хууль
монгол улсын хууль
 
монгол улсын хууль
монгол улсын хуульмонгол улсын хууль
монгол улсын хууль
 
хөдөлмөрийн тухай хууль шинэ
хөдөлмөрийн тухай хууль шинэхөдөлмөрийн тухай хууль шинэ
хөдөлмөрийн тухай хууль шинэ
 

More from Mend-Orshikh Amartaivan

Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамMend-Orshikh Amartaivan
 
Багийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөр
Багийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөрБагийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөр
Багийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөрMend-Orshikh Amartaivan
 
Багийн шинэ гишүүний гарын авлага
Багийн шинэ гишүүний гарын авлагаБагийн шинэ гишүүний гарын авлага
Багийн шинэ гишүүний гарын авлагаMend-Orshikh Amartaivan
 
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлагаЭрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлагаMend-Orshikh Amartaivan
 
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлагаЭрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлагаMend-Orshikh Amartaivan
 
"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1
"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1
"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1Mend-Orshikh Amartaivan
 
The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014
The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014
The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014Mend-Orshikh Amartaivan
 
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИДСАМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИДMend-Orshikh Amartaivan
 

More from Mend-Orshikh Amartaivan (9)

Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
 
Багийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөр
Багийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөрБагийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөр
Багийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөр
 
Багийн шинэ гишүүний гарын авлага
Багийн шинэ гишүүний гарын авлагаБагийн шинэ гишүүний гарын авлага
Багийн шинэ гишүүний гарын авлага
 
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлагаЭрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлага
 
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлагаЭрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлага
 
"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1
"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1
"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1
 
The New Media Group Brochure
The New Media Group BrochureThe New Media Group Brochure
The New Media Group Brochure
 
The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014
The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014
The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014
 
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИДСАМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
 

Хөдөлмөрийн гэрээ