ж.отгонцэцэг

1,117 views
1,028 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
• Be the first to comment

• Be the first to like this

No Downloads
Views
Total views
1,117
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
5
Actions
Shares
0
Downloads
17
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

ж.отгонцэцэг

1. 1. БЗД-ийн МГС-тай 97-р сургууль      Хүүхдийн хөгжил хүмүүжил төлөвшилд багш,эцэг эхийн хамтын оролцоо
Хүүхдийн хүмүүжилд өв уламжлалт үгсийг ашиглах нь
Боловсруулсан багш Ж.Отгонцэцэг

2. 2. Та бидний хүүхэд сурган хүмүүжүүлэх зорилго нэг билээ.
Зорилго:
Хүүхдийг сонсож,зөв харьцаж,зөв шаардлага тавьж хүмүжүүлснээр хойч ирээдүй маань өөртөө итгэлтэй харилцааны соёлтой иргэн болох,зөв харьцаа хүмүүжилтэй хүн төлөвшүүлэх
Зорилт:

Гэр бүлийн үүргийг ухамсарлах
3. 3. Багш,эцэг эхчүүд үр хүүхэд сурагчиддаа сайныг үлгэрлэн дуурайлгах
4. 4. Бусдыг хүндлэн байж өөрийгөө хүндлүүлэх
5. 5. Үр хүүхдээ хайрлахад учир бийг мэдэх
6. 6. Эрхэмлэн дээдлэх зүйлээ цээжлэх
7. 7. Муугаас зайлахын ухаанд суралцах
8. 8. Хүүхэд хүмүүжүүлэх зарчимаа мэдэх
9. 9. Уламжлан ирсэн тахин шүтэхүйн ухаанаа мэдэх

Урмаар итгэл төрүүлэх арга ухааныг мэдэх

Арга:лекц харилцан яриа хосолно.
Сэдэл 1: Ж.Лхагва”Хайр харуусал”
-Ээж минь та яагаад намайг сохолчихсон юм бэ дээ?
-Юм хийж байхад шөвөг авна гэж уйлаад болохгүй болохоор нь л өгчихсөн юм даа хүү минь
-Өгөхгүй л байхгүй дээ ээж минь.Би уйлаад уйлаад ямар сохортлоо л уйлав гэж дээ.Ээж минь.

Монголчууд хүнээр хүн хийх гайхамшигт ухаантай.Үүнийгээ үеэс үед уламжлуулж ирсэн билээ.
10. 10. 1.Ард түмний тахин шүтэхүйн ухаан
11. 11. Унасан газар,угаасан ус,орон дэлхийгээ онголон тахиж хайрлан шүтэхийн ухаан
12. 12. Төрдөө биширч,төрийн сүлдэнд залбирч,цааз хууль засаглалаа чандлан дээдэлж бишрэхүйн ухаан
13. 13. Эцэг эх эрдэмтэн багш ахмад үе,ах захаа ачтаны дээд хэмээн хүндэтгэж даган бишрэх ухаан
14. 14. Эдгээр гурван ухааныг хэн хүнгүй эзэмшиж дагаж мөрдөн дараа үедээ уламжлуулах учиртай.

2.Залуу хүн бүр алдаж осолдохуйн арван хараас зайлах мэдрэмжинд суралцах нь чухал.
-Шуналд автах,хармын сэтгэл өвөрлөх,уур омог тэнэг мунхаг гурван хараас бие сэтгэл хүч хэлээ ариусгах
-Тачаангуйн сэтгэлд хөтлөгдөн атаа хорсол өвөрлөн хараал хэрүүлд өртөхгүй явах,архи тамхинд орох амьтны амь хөнөөх аав ээж ачлалт ухаант хүнээ басамжлан доромжлох зэргээс зайлсхийх
-Худал хэлэх,хулгай хийх төрт ёсонд тэрслэх хар нүглээс хол хөндий явбал алдаж осолдохгүй байх болно.
3.Эцэг өвгөдийн эрхэмлэн дээдэлдэг 3 эрдэм.
Алтан номын үсэг заасан багшаа хүндлэх
Аугаа холыг таниулагч асар ухаант эрдэмтэн мэргэдээ бишрэх
Ариун ёсонд хөтлөн газарчлагч ном зохиолоо дээдлэх
4.Авралт 3 хүмүүн.
Арван сар тээж ангир уургаа шимүүлэн өсгөсөн ачит ээж
Айл гэр,амьдрах ухааны ноён нуруу,аж төрөхийн ухаанд хөтлөн заагч элбэрэлт эцэг
Арвин номонд сургасан ачлалт багш

15. 15. 5.Монгол хүн бүрийн эрхэмлэн санаж явах 6 зүйл
Үнэн бат журмыг үргэлж хичээж явах
Өвөг дээдсийн сургаалийг санаж сэрж явах
Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
Үнэнхүү мэргэн номыг тогтоон тунгааж явах
Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах
.Үрхүүхдийг хүмүүжүүлэхэд баримталдаг 10 зарчим

-Хүүхдээ зөв хайрла
16. 16. -Хүүхдээ хамгаалж яв
17. 17. -Хүүхдэдээ сайнаар үлгэрлэ
18. 18. -Хүүхэдтэйгээ цуг үйл хий
19. 19. - Хүүхэдтэйгээ хамт тоглож наад
20. 20. -Хүүхдэдээ амьдрах арга ухаан заа
21. 21. -Хүүхдэдээ өөрийнх нь хүчийг ойлгуул
22. 22. -Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө
23. 23. -Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу
24. 24. -Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга

7.Хүүхдийн хүмүүжилд цээрлэх 6 зүйл
Хүүхдээ гашуунаар бүү тэтгэ
Хүүхдээ амттанаар бүү цатга
Хүүхдээ өнгөнд бүү шунуул
Хүүхдээ тансагт бүү умбуул
Хүүхдэдээ улайг бүү үзүүл
Хүүхдээ нойронд бүү автуул
Эдгээрийг цаг үргэлж цээрлэвэл зохино.

8.Хүүхдийн эрхийн тухай.
25. 25. Эсэн мэнд амьдрах эрхтэй
26. 26. Хөгжих эрхтэй
27. 27. Хамгаалуулах эрхтэй
28. 28. Нийгмийн амьдралд оролцох эрхтэй
29. 29. Хүүхдийнхээ эрхийг мэдэж хүндэтгэж явъя.

Сэдэл 2: Сонирхолтой судалгаа
Ээжүүд биш аавууд гэв үү?Яагаад...
Хүүхдийн хэл ярианы хөгжилд аавууд илүү нөлөөтэй болохыг Хойд Каролины их сургуулийн хэсэг эрдэмтэн нотолжээ.Судлаачид 92 гэр бүлийг ажигласан байна.Эцэг эхийн хэн нь хүүхэдтэйгээ ярьж байгаа ямар үг,ямар зохион байгуулалттай бүтэцтэй өгүүлбэр хэрэглэж ,асуулт хэрхэн тавьж байхыг хэдэн жилийн турш танджээ.Энэ судалгаанаас үзэхэд хэдийгээр ээжүүд аавуудаас илүү хүүхэдтэйгээ харилцаж ярилцдаг ч аавуудын үг хэллэг бяцхан үрсийнх нь хэл ярианы хөгжилд илүү нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна.Эрдэмтэд энэ судалгаан дээрээ тулгуурлан хүүхэд үг хэллэг үйл хөдлөлийг олон дахин сонссоноор биш яаж хэлж ярьж буй мөн хөдөлмөрлөж байгааг бодитоор тусгаж авдагт учир үндэс суурь нь байна гэж тайлбарлаж байна.
Багш эцэг эхчүүд судалгаааг сонсоод өөртөө хэр ойр бодитой судалгаа
болох тал дээр эргэцүүлэн бодох
Санаа бодлоо солилцох
Шаардлагатай гэсэн мэдээллээ бичиж тэмдэглэх

30. 30. Сэдэл 3: Зэмлэх ёс гэж юу вэ?
Аливаа улс үндэстэнд мэндлэх хүндлэх талархах эрхэм ёс байдгаас гадна зэмлэх ёс,зэмлэлийн хэм хэмжээ үг хэллэг байдаг.Зэмлэлийн үг хэллэг нь хүнийг энэрэн хайрлах ,хүндэтгэн үзэх сурган хүмүүжүүлэх чиглэлтэй байдаг.Монгол уламжлалд хүний дутагдлыг хэлж зэмлэхдээ уурлаж уцаарлахгүй,доромжилж дээрэлхэхгүйгээр төлөв түвшин байж энгийн үнэмшилтэй байдлаар хор холбогдлыг ойлгуулж ирсэн байна.Заримдаа дутагдлыг нь хэлэхгүйгээр тэр дутагдалтай нь төстэй үлгэр ярьж сургаал хэлж сургадгаас гадна огт үг хэлэхгүйгээр 1-2 удаа өнгөрүүлэх нь бий.Зарим тохиолдолд хонгыг нь хорстол алгаддаг явдал ч бий,энэ нь хүүхэд насанд сайндаа нэг хоёр удаа тохиолддог байжээ.Бас хүний дэргэд дутагдлыг нь ёжлон магтаж зэмлэнэ.Жишээ нь:Их унтдаг хүүхдийг “Манай хүүхэд их сэргэг,өглөө эрт босоод цайгаа чанаад биднийг дуудна.Ийм ажилсаг сүрхий хүүхэд дээ.”гээд хүүхэд рүүгээ нүд ирмэх жишээтэй.Сонсож байгаа хүн нь “Тийм байх аа нэг л сүрхий харагдаад байсан юм.”гэх зэрэг үг хэлнэ.Энэ үед нэг талаараа ичиж нөгөө талаараа ажилсаг байдлаа магтсан хүнд мэдэгдэх гэж дутагдлаа засна.Зэмлэлийг урамшуулан шагнах аргатай хослуулан явуулна.Тухайлбал:”Чи өнөөдөр их сайн ажил хийжээ.Ажилсаг сайн л хүн болох юм байна.Ганцхан уураа багасгавал улам сайн хүн болно доо.Эсвэл хамгийн сайн хүнд нь хэлж зэмлэх ёс чбий.Зэмлэхдээ:
Уламжлалт ёс заншлыг өөрөөр нь албадан хийлгэж хэвшүүлнэ.Тухайлбал:Хүнд өгөх зүйлийг заавал баруун гараар нь өгүүлж сургах,хийсэн ажлыг нь заавал дуусгах,нам тайван чанга биш ярьж сургах
Огт зэмлэлгүйгээр өөрийгөө дагуулан дуурайлган сурган хүмүүжүүлнэ.
Тухайн хүүхдийг уурласан буюу уйтгар гунигтай байх үед нь зэмлэхгүй тайван үед нь зэмлэнэ.
Өөрөө алдаа дутагдалд нь дургүйцэж байгаа юм шиг байж,үг дуугүйгээр ойлгуулна.
Хөдөлмөрт сургах.хөдөлмөрийн сайхнаар бахархуулахзамаар хүмүүжүүлнэ.
Ямар ч нөхцөлд хүүхдийг зэмлэхдээ их тайван тогтуун байж ,намуун зөөлөн дуугаар үнэмшилтэй үнэн баримтаар нотолж энгийн үгээр зэмлэн зөвлөөд зөвлөмжийг хүлээн авсанд талархаад дутагдлаа засах нөхцөл бололцоо байгааг баримтаар хэлж арга замыг ойлгуулан амжилт гаргахыг хүсэж ч болно.

31. 31. Асуулт хариулт:
Дутагдал гаргасан хүүхэд их ууртай аймхай бол яаж харьцах вэ?
-Нам тайван байдлаар ярьж ойлгуулна.Занд нь тохируулж харьцана.
Хүүхдийг олон дахин байнга үглэх нь зөв үү?Буруу юу?Яагаад...
-Буруу.Цээрлэдэг.”Олон хэлбэл улиг
Цөөн хэлбэл билиг”
“Олон үгэнд олзгүй”гэх мэт мэргэн үгс бий.
Хүүхдээ зодох чимхэх зэргээр зэмлэх нь ямар үр дүнтэй вэ?
-Буруу.Зүхэх доромжлох зэргээр зэмлэхийг хориглоно.Ялангуяа
түлхэж чимхэх зэргээр биенд нь гар хүрч болохгүй.
“Зодохын муу чимхэх
Ярихын муу шивнэх”гэсэн сургаал үг ч бий.
Хүний хажууд хүүхдээ зэмлэж болох уу?Эсвэл яаж зэмлэх вэ?
-Болохгүй.Боломгүй бол нүд,харцаараа зэмлэнэ.

32. 32. Зөвлөгөө:
Хүүхэддээ аливаа зүйлийг тодорхой тайлбарла.Тухайн үйл сайн муу ямар үр дүнд хүргэж болох талаар ярилцаж хэлж өг.
Жишээ нь:”битгий хашгичиж ярь” гэхийн оронд “арай аядуухан ярь”гэж хэлэх
Хүүхэддээ яаж биеэ зөв авч явахыг тайлбарлахын зэрэгцээ өөрийн биеэр үлгэрлэн харуул.
Жишээ нь:”тоглоомоо хайрцганд нь ингээд болгоомжтой хийж бай”гэж хэлээд
яаж хураахыг үлгэрлэн үзүүлэх
Хүүхэддээ таны өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бэлтгэх бага зэрэг хугацаа өг.
Жишээ нь:”оройн хоолноос өмнө чамд тоглох 30 минутын хугацаа байна.Чи
хугацаандаа тоглоод тоглоомоо хураагаад хоолоо идээрэй”
Хэрвээ үгэнд орохгүй бол юу болох талаар ярилцана.

33. 33. Зөв зан үйлийг нь урамшуулан дэмж.
Хэрвээ хүүхэд хэлснийг чинь биелүүлж,биеэ зөв авч явж байвал түүний энэхүү зан үйлийг дэмжихийн тулд тэр дор нь урамшуул.
Сайшааж түүнд халуун дотно инээмсэглэл бэлэглэн нуруун дээр нь зөөлөн алгадах,тэврэх зэргээр урамшуулж болох юм.Бага зэргийн материаллаг урамшууллыг үе үе өгч болох боловч байнга ингэхгүй гэдгийг ойлгуулах
Хүүхдэд хүмүүжилтэй дэгтэй байвал шагнана гэсэн ойлголт өгөхгүй байх хэрэгтэй.Жишээ нь:”ээжийнхээ үгэнд сайн ороод байвал мөхөөлдөс авч өгнө шүү”гэх мэт.
Бага зэргийн алдааг нь анхаарахгүй өнгөрөөхийг хичээ.Бүр жижиг хүүхдэд бол анхаарлыг нь өөр зүйлд хандуулах аргыг хэрэглэ.
Анхаарлыг чинь татах гэсэн зарим нэг сөрөг зан авирыг /ааш гаргах,уйлагнах,гингэнэх гэх мэт/нь үл тоомсорлосон дүр үзүүлж бай.Хүүхэд ихэвчлэн хэсэг хугацааны дараа ингэхээ больчихдог.
Бага насны хүүхэд анхаарал татах зорилгоор уйлагнаж гонгинодог.Ямар нэг сонирхолтой зүйлээр сатааруулж ингэхийг нь болиул.Жишээ нь:”тэр гоё шувууг хараа”гэх мэт.Уйлагнахын оронд хүссэн зүйлээ эелдгээр асууж сурга.

34. 34. Буруу зан авирыг нь засаж өөрчил.
Хэрвээ хүүхэд буруу зан авир гаргаад дэггүйтээд байвал ямар нэгэн эрхийг нь хасаж бай.Жишээ нь:тоглоом наадгайгаа буруу ашиглаж байвал 10-15 минут хэртэй хураан авч далд хийх,хүүхэлдэйн мөн хүүхдийн киногоо үзэх гээд хоолоо идэхгүй хичээлээ хийхгүй байвал телевизийг нь унтраах гэх мэт.
Ялангуяа нэлээд том болсон хүүхдийн хувьд хариуцлагыг нь хүлээлгэж бай.Жишээ нь:хэрвээ хүүхэд уурлаж хашгичин юм хумаа ийш тийш шидлэн замбараагүй болговол өөрөөр нь эмхлүүлж цэгцлүүлэх гэх мэт.
Бас нэг чухал зүйл бол урам хайрлах явдал.
Хүмүүний амьдрал тэр чигээрээ урмын үгэнд тогтдог гэхэд хилсдэхгүй.Эхнэр нь нөхрөөрөө,нөхөр нь эхнэрээрээ,хүүхэд нь эцэг эхээрээ байнга л үнэлүүлэн урмын зөөлөн үг авч байвал чухам тэр цаг мөчөөс эхлээд өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.”Миний хүү чадна.””Чи л ганцаараа хийж чадна.””Миний охин бүхнийг давж гараад амжилтанд хүрнэ.””Чи минь миний итгэл найдвар.Ирээдүйн минь илч,гэрэл гэгээ шүү.”гэх мт сайхан үгсийг тэднээсээ бүү харамлаарай.Илтгэлээ урмаар эхэлж урмаар дуусгая.Хүүхдийнхээ хором бүрийг урмаар мялаая.Үр хүүхдээ урмаар хүмүүжүүлж явахыг хүсэн ерөөе.

35. 35. Т.Очирхүү
“Урам хайрла”
Хүмүүсээ.Надад урам хайрла
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болно оо хичээ гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугуу бууралд
Өвөө та ануухан байна гэж урам хайрла
Хүмүүсээ.Надад урам хайрла
Хүсэл тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла

36. 36. Дүгнэлт:
Иймд үр хүүхдээ хайр нь дотроо хал нь гаднаа байж бурмаар биш урмаар тэтгэн хүмүүжүүлэхийг уриалж байна.
Гэрийн даалгаварт:Үр хүүхдээ зөв сурган хүмүүжүүлж ирсэн онч мэргэн
сургаал үгсийн түүвэр дэвтэртэй болж утга учрыг
нь хүүхэдтэйгээ хамтран ярилцаж байгаарай.