түүхийн хуудас

  • 1,473 views
Uploaded on

Улсын драмын эрдмийн театрын түүх

Улсын драмын эрдмийн театрын түүх

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
No Downloads

Views

Total Views
1,473
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
15
Comments
0
Likes
1

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Түүхийн хуудасНэг.Монгол улс театр урлагийн эртний уламжлалтай орон билээ. Монголд гэрийн театр,ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, ‘Улаан гэр’,‘Ардын цэнгэлдэх хүрээлэн’ зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж соёлурлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү уран сайханчдынхөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлагатулгарснаар 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэгэрхлэн товчооны 50-р тогтоол гарч ‘Улсын төв театр’ байгуулагдсан билээ.Хоёр.Бөмбөгөр ногоон буюу Улсын төв театрын анхны уран бүтээлчид нь Сургагч А.ЕфремовНайруулагч Цэцний Гомбожав, Зохиолч Д.Намдаг, Ши.Аюуш, Д.Нацагдорж,С.Буяннэмэх, Жүжигчин Ё.Шаравдоо, Лувсансодном, Дамдинбазар, Д.Ичинхорлоо,Д.Цэрэндулам зэрэг уран бүтээлчид их театрын тулгын чулууг тавилцаж, галыг нь манажирсэн түүхтэй.Гурав.Төв театрын С.Буяннэмэхийн ‘Үнэн’ хэмээх нэг бүлэгт жүжгээр анх хөшгөө нээсэн агаад‘Энэ ямар ёс вэ?’, ‘Шөнийн буг’, ‘Харанхуй засаг’, ‘Би биш’, ‘Харц Дамдин хатанДолгор’, ‘Учиртай гурван толгой’, ‘Сүрэг чоно’ зэрэг уран бүтээлүүдийг үзэгч олондоотолилуулж эхлэв
  • 2. Дөрөв.Монголын театрын гадаад харилцаа 1933 оноос эхэлдэг. ЗХУлсд болсон ‘Олон улсынажилчин тариачны хувьсгалч театруудын их наадам’-д Улсын төв театр С.Буяннэмэхийн‘Харанхуй засаг’ уран бүтээлээр оролцон тус наадмын II байрын шагналыг хүртэв. Үүсгэнбайгуулагдаад хоёрхон жил болсон театр ийнхүү олон улсын олимпиадад амжилттайоролцсон явдал нь уран бүтээлчидэд цаашид ихийг хийж бүтээх их эрч хүч нэмснийзэрэгцээ хилийн дээс алхан юм үзэж, нүд тайлсан анхны тохиолдол байлаа. Тэр цагаасхойш монголын театрын уран бүтээлчид ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос,Япон зэрэг олон оронд айлчлан тоглолт хийж монголын драмын урлагийг дэлхий дахинаасурталчилсаар явнаТав.1935 онд театрын түүхнээ нэгэн тэмдэглүүштэй үйл хэрэг хэд хэд болсны нэг нь өрнөдахины сонгодог бүтээлийг тус театрын тайзнаа найруулан тавьсан явдал байв. Энэ болоросын их зохиолч В.Н.Гоголийн ‘Байцаагч түшмэл’ жүжиг байлаа. Тус жүжгийннайруулагчаар Ши.Аюуш ажилласан бөгөөд гол дүр Хлестаковын дүрийг хожмоожүжгийн их мастер болсон Донровын Намдаг бүтээж бусад дүрүүдэд Цагааны Цэгмид,Доржийн Цэрэндулам, Зундуйн Цэндээхүү, Ёондонгийн Шаравдоо зэрэг уран бүтээлчиджүжиглэсэн юм. ‘Байцаагч түшмэл’ хэмээх энэхүү жүжгийг жүжиглэн наадаж үзэгч олныхүртээл болгоход уг зохиолыг эх хэлнээ хөрвүүлсэн зохиолч, найруулагч, орчуулагч,судлаач Эрдэнэбатын Оюуны амьдрал, уран бүтээл энэ цагаас эхтэй.Театрт анхланхэлмэрчээр ирсэн Э.Оюун жүжиг найруулах ур ухаанд суралцаж басхүү жүжгийн зохиолбичиж, цаашлаад театр судлалд хүч сорин нэг үгээр хэлэхэд тэрээр Эрдэнэнбатын Оюунбиш ‘Театрын Оюун’ болсон юм. Энэ онд хувьсгалт уран сайхан үүсч бий болсны 14жил, төв театр байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэхүү ойнбаярыг тохиолдуулан аж үйлдвэрийн гавъяаны нэгдүгээр зэргийн одон тэмдгээр театрыгшагнаж мөн Д.Ичинхорлоо, Ч.Цэвээн, М.Дугаржав, Д.Ишдулам зэргийн 10 хүнийг ‘Улсыналдарт гавъяат жүжигчин’ цолоор мялаав.Зургаа.Төв театрын анхны уран бүтээлүүд нь эхэн үедээ ахуй байдлын, ёгтлол шүүмжлэлийн, улстөрийн ухуулгын гэсэн гурван үндсэн сэдэвт тулгуурлаж байсан бөгөөд нэлээд сурталухуулгын шинж чанартай байдаг байлаа. Гэвч цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр уранбүтээл болоод уран бүтээлчдийн чанарт мэдэгдэхүйц ахиц гарсаар л байлаа.1945 он гэхэдтеатр урын сандаа үндэсний болон гадаадын зохиолчдын 60 гаруй бүтээлтэй болсон агааданхандаа орос сургагч нарын яриад байгаа онлын хичээлийг хэлмэрээр дамжуулан ойлгожядан суусан өнөөх ‘алтан үеийнхэн’ аль хэдийнэ театрын тайзнаа жүжиглэх ур ухаандсуралцаж, учраа олцгоосон алдарт, гавъяат цолтнууд болсон байв. Театрын уран
  • 3. бүтээлчид ийнхүү сайжрахын хэрээр уран бүтээлийн чанарт ахиц гарч цаг үеээ дагаадбүтээлүүдийн сэдэв ч өргөжин өөрчлөгдөв.Долоо.1948 он ‘Бөмбөгөр ногоон’ галд өртөв. Их галаас үлдсэн юм нь цөөн хэдэн хувцас,харамсаж халагласан уран бүтээлчдийн гунигт дарагдсан сэтгэл л байлаа. Байшин барилгатэр чигээрээ үнсэн товрого болж, баримт бичиг, түүх дурсгалын маш их үнэт зүйл устажүгүй болов. Гэвч театр шатснаар театрын уран бүтээл зогсох учиргүй байлаа. Иймд тэрүед ашиглалтанд ороод удаагүй байсан ‘Элдэв очир’ кино театр, ‘Улаанбаатар’ ресторанхоёрт театрынхан хоёр хуваагдан байрлаж ‘Жаргалыг хүссэн Мөнхөө’, ‘Далан худалч’,‘Аргагүй эрхэнд оточ’ зэрэг шинэ уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгов.1948 оны 2дугаар сард тохиолдсон энэ гунигт үйл явдал хэдийгээр монголын театрын түүхэнд хараарбичигдэх хэрэг боловч 48 он дандаа тийм гунигтай байсангүй ээ. Хэдий хүнд хүчирнөхцөлд уран бүтээлээ туурвиж байсан ч тэр үеийн театрын ахмад уран бүтээлчдийн саналсанаачлага, тэдний гар бие оролцоотойгоор хөдөө орон нутагт мэргэжлийн театр, чуулгаүүсэн байгуулагдахын эхний алхам энэ оноос эхэлсэн юм. Дорнод аймгийн ХөгжимтДрамын Театр чухамдаа энэ онд л үүсэн байгуулагдаж Ч.Ойдовын ‘Зам’ жүжгээр хөшгөөнээсэн түүхтэй.Найм.1950 онд театрын түүхнээ хоёр ч томоохон үйл явдал тохиов. Уран бүтээлчдийн хүнд бэрхнөхцөлд ажилласан хоёр жил ч ард үлдэн харин гэрэл гэгээ цацруулсан, уужим цэлгэртанхимтай шинэ театрын барилга Сүхбаатарын талбайн зүүн хойморт баригданашиглалтанд орж, их Нацагдоржийн ‘Учиртай гурван толгой’ дуулалт жүжгийг 3 дахьшинэчлэн боловсруулж үзвэрийн жилийн нээлтээ хийлээ. Мөн энэ онд Улсын ХүүхэдЗалуучуудын театр ‘Үнэт үр’ хэмээх жүжгээр нээлтээ хийн уран бүтээлээ дагнан туурвихболов.Ес.1955 он. Английн их бичгийн хүн Вилъям Шекспирийн ‘Отелло’ жүжиг монголын үзэгчолонтой мэндчилэв. Москва хотноо театрын дээд сургуулийг дөнгөж төгсөөд ирсэншинэхэн найруулагч Сангижавын Гэндэн их зохиолчийн бүтээлийг тайзнаа амьдруулжжүжигчин Гомбожавын Гомбосүрэн Моорын дүрийг бүтээлээ. ‘Отелло’ жүжиг монголынтеатрт булган сүүлтэй байж араасаа ‘Лир ван’, ‘Гамлет’, ‘Макбет’, ‘Ричард’, ‘РомеоЖульетта’ бүгдийг нь дагууллаа. Урьд нь театр гадны найруулагчийн гарыг харах юм ууаль эсвэл уран бүтээлчид нь практикаар олж авсан мэдлэгтээ тулгуурлан жүжиг найруулжбайсан бол энэ цагаас эхлэн ‘мэргэжлийн найруулагч’-тай болов. ‘Отелло’ жүжиг зөвхөнбулган сүүлтэй байсангүй Гэндэн найруулагч ч бас ‘булган сүүлтэй’ байлаа. Ванган,Гэндэн хоёрыг төгсөж ирснээс хойш Галсанжав, Мөнхдорж, Доржсамбуу, Баатар,Найдандорж гээд олон найруулагчид хойно төгсөн ирж театрт өөр өөрсдийн ‘гарын үс’-гийг зурцгаасан юм.
  • 4. Арав.1963 он. Хоёр театр өрх тусгаарлав. Театр урлагийн төрлүүд цаг үеэ даган бие даасаншинжтэй болж хөгжихийн хэрээр бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийххэрэгтэй болсон юм. Иймд 1963 онд Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театрхоёр өрх тусгаарлав. Ийнхүү хоёр театр өрх тусгаарлахад УДБЭТеатр үндсэн байрандааүлдэж, харин манай театр ‘Залуучуудын ордон’ буюу одоогийн энэ байрандаа нүүжирснээс хойш хэдийнэ 40 гаруй жилийг үджээ. Мөн энэ онд Улсын Багшийн ДээдСургуулийн жүжигчний ангийг дүүргэсэн монголын анхны дээд мэргэжлийн жүжигчидболох Мэндбаяр, Лхамхүү, Зориг, Батсүх, Сэлэнгэ, Бужгар, Нарантуяа гээд шижгэнэсэн 13залуу ‘Алтан үеийнхэн’-ийхээ мөрийг дагаж, дараа үеийнхнээ араасаа дагуулсаар ихурлагтай амьдралаа холболоо.Арван нэг.1966 он. Театрын 36 жилийн ойг тохиолдуулан драмын театрыг Монголын утга зохиолншинэ үеийг үндэслэн байгуулагч их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит театр болгов.Арван хоёр.Монголын театрын гал голомтыг үүсгэн байгуулах гэхдээ өдөр шөнийг үл ялган халуунднь халж хүйтэнд нь хөрч хөдөө гадаагүй соёлын үрийг тарьж амсхийх чөлөөгүй зүтгэжявсан уран бүтээлчид, тэдний ар талын үе үеийн олон арван хүмүүсийн хөдөлмөр, хичээлзүтгэлийн үрээр 1971 он гэхэд театр маань урын сандаа 100 гуруй бүтээлтэй, олон арваналдар цуутнуудтай, УДБЭТеатр, УЛХТеатр, УХЗТеатр гээд их бага нийлсэн гурван дүүтэйСофокл, Шекспир, Шиллер, Мольер гээд дэлхийн сонгодогуудыг их тайзнаа амьдруулжмөн Намдаг, Ойдов, Ванган, Чимид нарын зохиолоор, Оюун,Цэгмид, Гэндэн, Ванганнарынхаа найруулгаар, Намхайцэрэн, Гаваа, Доржпалам нарынхаа зураг чимэглэлээрГомбосүрэн, Долгорсүрэн, Дамдинсүрэн, Гантөмөр нарынхаа жүжиглэлтээр үзэгч олноогайхан шагшуулж явсаар театраа Академик хэмээх эрхэм цолд хүргэв.Арван гурав.1980-1990-ээд он. Өөрчлөн байгуулалтын уур амьсгал хойноос үлээж, үзэл сурталын батбэх хана хэрэм ганхаж эхэлсэн цаг үе. Нийгмийн тэргүүлэгч салбарын хувьд хамгийнтүрүүнд энэ чимээ дохиог өгсөн нь яах аргагүй урлагийнхан тэр дундаа драмын театр.Театрын тайзнаа ‘Хөхөлдэй хүүгийн үлгэр’, ‘Халуун газар’, ‘Зэрэглээ’, ‘Нийгмийн санаа’гээд нэг л өөр өнгө аяс, уур амьгал мэдрэгдэж эхлэв. Ардчилсан хөдөлгөөн ялж нэг намынтогтолцоо задарлаа. Хаалтай бүхэн нээлттэй болов. Хөрөнгөтний гэгдэж байсан гуравдахьч орны бүтээлүүд театрын тайзнаа тавигдаж, тэр хэрээр хүмүүс шинэ ертөнцтэй театраардамжуулан холбогдох болов.
  • 5. Арван дөрөв.Шинэ зуун-Шинэ үе. Өөрчлөн байгуулалтын их шуурга нийгмийг бүхэлд ньдавалгаалуулж байсан 90-ээд он улирч хүн төрөлхтөн шинэ мянган, шинэ зуунтай золгов.Шинэ зууны шинэ үеийнхэн шинэлэг сэтгэлгээгээр уран бүтээлээ хийх урам зоригоордүүрэн үе. Театрын шинэ залуу уран бүтээлчид ‘Цахлай’, ‘Тамгагүй төр’, ‘Нууц амрагчинь болъё’, ‘‘Нүцгэн дурлал’, ‘Мануухай’, ‘Хаан түүх’, ‘Ээжээ’, ‘Атга нөж’, ‘Парисындарь эхийн сүм’ гээд дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлүүдээ шил дараалан үзэгчолондоо толилуулж, театрын зүг алхах үзэгчдийн сэтгэлийг даллан дуудсаар байна.Тэртээх 80 жилийн их түүхийг залгамжлан, их театрын үйл хэргийг нуруундаа үүрч явсанүе үеийн нийт уран бүтээлчид бид Их урлагтаа үнэнчээр зүтгэн, үзэгч олныхоо оюунымэлмий, сэтгэлийн галыг сэргээх үйлсдээ урам зориг дүүрэн алхаж явна.