Видео эвлүүлгийн тухай
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Like this? Share it with your network

Share

Видео эвлүүлгийн тухай

on

  • 216 views

ХИС-ийн Сэтгүүл зүйн III анги

ХИС-ийн Сэтгүүл зүйн III анги

Statistics

Views

Total Views
216
Views on SlideShare
216
Embed Views
0

Actions

Likes
1
Downloads
2
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Видео эвлүүлгийн тухай Presentation Transcript

  • 1. Видео эвлүүлгийн тухай ХИС – Сэтгүүл зүйн III анги
  • 2. Эвлүүлэг • Мэдээж камер дахь дүрсүүд холилдсон, замбараагүй, олон тооны жижиг хэсгүүд байгаа. • Тиймээс эхний ээлжинд бүгдийг нь үзэж, чухал шаардлагатайг ангилан эхлэл, өрнөл ба төгсгөл хэсгийг тогтоох нь зөв. • Энэ ажил багагүй хугацаа шаарддаг тул эвлүүлэг хийхээс өмнө цаг гарган ажиллах хэрэгтэй.
  • 3. • Бүх бичлэгээ эхнээс нь үзээрэй. Гурван минутын урттай бичлэг хийхэд цаг гаруй суух нь юу ч биш. • Ашиглах дүрснүүдээ сонгож, тус бүрт нь нэр оноож, аль хэсгээс эхлэн хаа хүртэл оруулахаа (тодорхой хугацааг нь тэмдэглэдэг) шийднэ. • Танилцуулах дүрс, ойрын дүрс зэргийг харгалзан сонголт хийнэ. • Аль хэсэгт яриа ямар урттай орохыг шийднэ.
  • 4. Дүрсээ оруулах буюу Import
  • 5. Дүрстэй ажиллах - хасах, эвлүүлэх хэсэг
  • 6. • Audio Transitions Аудио файл ашиглаж, дүрстээ дуу хавсаргаж байгаа үед тэдгээрийг холбох эффектүүд бий. • Video Effects Өнгө тохируулах, дүрсийг эргүүлэх гэхчлэн төрөл бүрийн сонголтууд бий. Гэхдээ мэдээ, сурвалжлагад нэмэлт эффект ашиглах нь зохимжгүй. • Video Transitions Дүрс хооронд шилжилт хийх эффектүүд.
  • 7. Онлайн видео • Дүрс хоорондын шилжилтэд ихэвчлэн Dissolve; Fade in, Fade out гэсэн уусах эффектүүд хэрэглэдэг. Куб хэлбэрийн дүрс эргэлдэн гарч ирэх зэрэг онцгой шилжилтийг мэдээ, сурвалжлагад ашиглаж хэрхэвч болохгүй. Хүлээн авагчид мэдээ чухал болохоос сурвалжлагчийн эвлүүлэг хийх чадвар сонин биш. • Видеоны урт ба хурдыг мартаж болохгүй. Онлайн хэрэглэгчид нэг агуулгад удаан саатдаггүй, өөр товчлуур дарах сонголт үргэлж байдаг тул “хэлэх” гэснээ хурдан ойлгуул.
  • 8. Видео ямар урттай байх вэ? • Онлайн видеоны давуу тал нь телевиз шиг нэвтрүүлгийн цагт баригдах асуудал байдаггүй. Гэхдээ өмнө дурьдсанчлан уншигчийн анхаарлыг барих хэрэгтэй. Мэдээллийн шинжтэй видео 1-3 минут байхад хангалттай. • Харин тодорхой асуудал хөндсөн, хэн нэгний хөрөг видео нь 8-10 минутын урттай байдаг. • Баримтат нэвтрүүлэг хийж байгаа бол дэд хэсгүүдэд хувааж, агуулгаа төрөлжүүлэх нь тохиромжтой.
  • 9. Аудио хавсаргах • Видеоны эхэнд сэтгүүлч танилцуулга ярих хэрэггүй. Дүрс, эсвэл видеоны агуулгаас хэн нэгэн үйл явдлыг өгүүлэх нь дээр. (Хүмүүст үйл явдал чухал болохоос хэн нэгний царай чухал биш.) • Зарим видеонд микрофон барьсан сэтгүүлч, өндөр байшингийн өмнө зогсч байдаг. Хэт хуучинсаг, улиг болсон энэ дүрслэлээс зайлсхий.
  • 10. Аудио хавсаргах • Харин дүрстэй зэрэг явах, тайлбар өгүүллүүд байж болно. Мөн хөгжим, ая хавсаргах бол дууны түвшнийг зөв тохируулах хэрэгтэй. Ярилцагчийн дууг дарах, сарниулах хэмжээнд байж хэрхэвч болохгүй.
  • 11. Аудио хавсаргах • Хөгжим ашиглах бол зохиогчийн эрхийг хүндэтгэх ёстой. • Үнэгүй татаж авах боломжтой, зохиогчийн эрх авах шаардлагагүй хөгжим, ая бүхий вэб сайтуудад хандаарай. • http://freemusicarchive.org/ • http://noisetrade.com/ • http://www.jamendo.com/en/welcome • http://www.last.fm/music/+free-music-downloads
  • 12. Тайлбар, зүүлт • Видеонд нэр, хугацаа, тайлбар гэхчлэн Title оруулах нь гарцаагүй. • Ярилцагчийн нэрийг заавал оруулна. Дэлгэцийн баруун, зүүн, дунд талд доод хэсэгт байрлуулдаг. • Текстийн хэмжээ нь онлайн орчинд уншигдахуйц байгаа эсэхийг сайн шалгана.
  • 13. Видеог бэлэн болгох • Видеог онлайнд оруулахад тохиромжтой форматаар хадгална. Сэтгүүлчид ихэвчлэн .MOV ашигладаг ч MPEG, MP4, AVI, FLV гэсэн түгээмэл хувилбарууд бий. • Бэлэн болсон видеог YouTube, Vimeo, DailyMotion, Metacafe гэхчлэн сайтуудад оруулах нь тохиромжтой. Ингэснээр цааш ямар ч төрлийн сайтад embed байдлаар хуваалцах боломжтой. Мөн хүлээн авагчдад хугацаа, уртыг нь харуулж болно.
  • 14. Видеог онлайн орчинд оруулахад анхаарах зүйлс • Видео сурвалжлага нь богино, эх бичвэрээр зөв тайлбарласан, хайлт хийхэд илрэхүйц оновчтой гарчигтай байх шаардлагатай. • Сурвалжлагын агуулгатай ойролцоо бусад бичвэрүүдээр дамжуулан видеогоо хавсаргаж, линк түгээж болно. • Сайтын нүүр хуудас, толгойн хэсэгт видеоны холбоосоо оруулаарай. • Сонин, сэтгүүлүүд материалынхаа нэмэлтийг видеогоор хүргэх байдлаар сурталчилж болно.
  • 15. Видеог онлайн орчинд оруулахад анхаарах зүйлс • Видеогоо олон төрлийн сайтад оруул. Учир нь, ихэнх байгууллага YouTube хандалтыг хориглосон байдаг. Харин SchoolTube зэрэг сайтууд нээлттэй. • Санал болгох видео хуудсууд; Жон Домоко – www.guardian.co.uk/multimedia www.vimeo.com/andygallacher Channel 4 сувгийн баримтат видеонууд www.4docs.org.uk
  • 16. Дүгнэлт • Онлайн сэтгүүлчийн хувьд видео нь сурвалжлага бэлтгэх нийтлэг хэлбэрийн нэг юм. • Технологийн нөлөөгөөр хүн бүр видео хийх боломжтой болсон үед сэтгүүлчид үнэ цэнэтэй мэдээлэл, сонирхолтой мэдээллийг уламжлалт хэв маягаас илүү сонирхолтойгоор хүргэх шаардлага бий болж байна. • Сайн видеонд хамгийн чухал зүйл бол санаа, мэдээллийн агуулга, ба зорилго. Мөн сэтгүүлчийн ур чадвар, зөв хараа нь видеог бүтээл болгодог. • Техник ур чадвар угаас байгалиас заяадаг, нэг өдөр бий болдог зүйл биш тул байнгын дадлага, оролдлого хамгийн гол нь юм.