Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж

13,151
-1

Published on

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим

Published in: Education
2 Comments
36 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
13,151
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
0
Comments
2
Likes
36
Embeds 0
No embeds

No notes for slide

Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж

  1. 1.   ХИС – Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим
  2. 2.  Судалгааны ажлаар хариулахыг зорьж буй асуудал тодорхой, үндэслэлтэй  Тухайн асуудал нь тодорхой, цаг үеийн шаардлагад нийцсэн ба түүнийг баримт, нотолгоонд тулгуурлан шинжлэх, дүгнэх  Олон талт асуудлыг тал бүрээс нь харсан  Асуудлыг тайлбарлах түвшинд биш шинжлэн дүгнэсэн байх  Судалгааны зохист аргыг ашигласан байх  Холбоотой эх сурвалжийг судалж, ашиглах  Асуудлын онолын үндэслэлийг зөв гаргах, түгээмэл асуудал, маргаантай талуудыг дурьдаж тайлбарлах  ба бичлэгийн арга барил нь эмх цэгцтэй, ойлгомжтойн дээр академик байх.
  3. 3.  Дипломын ажил нь сайтар тодорхойлсон судалгааны асуулт, эсвэл тодорхой кейсийг дүгнэн шинжлэх байдаг. Мөн учир шалтгаан бүхий онолын асуудлыг шаардлагатай баримтаар нотолсон байх нь чухал;  Аливаа кейс дээр тулгуурлаж байгаа бол түүнийг тал бүрээс шинжилж, дүгнэхийн зэрэгцээ онолын талаас тайлбарлах  Харьцуулсан судалгаа нь хоёр ба түүнээс дээш өгөгдөхүүний үйл явц, хөгжил хөдөлгөөнийг нь шинжилнэ  Тоон мэдээллүүд нь үндсэн санааг батлах эсвэл шинэ таамаглал дэвшүүлэх болно
  4. 4.  Дипломын ажилд оюутны судалгаа гол байр эзэлнэ. Эрдэм шинжилгээний аливаа асуудлыг онолын үүднээс тайлбарлах, өөрийн үзэж буй санааг үндэслэлтэй, баримттайгаар тайлбарлах хэрэгтэй. Олон ном, өгүүлэл ашигласан ч тэдгээр нь судалгааны ажилтай хэрхэн холбогдох, чиний санаатай яаж уялдаж буйг бичих нь чухал юм.  Судалгааны ажил нь тодорхой асуудлыг шийдвэрлэх, түүнд шаардлагатай баримт, мэдээлэл олохоос гадна энэ чиглэлээр хийсэн бусдын ажилтай хэрхэн холбогдож байгааг хэлэх ёстой. Онолын хэсэгт гэхэд судлаачдын үзэл бодол хоорондоо хэрхэн холбогдож байгаа, бусдын хэдийнэ хэлсэн санаа чинийхэд давтагдаж байгаа эсэх, тийм бол авторыг зөв ишилсэн ба олон талаас нь авч үзсэн үү гэдгээ хянаарай.
  5. 5.  Сэдэв сонгохдоо доорх асуултуудыг тавьж үзээрэй;  Онолын үүднээс тайлбарлаж болох уу? Хангалттай үндэслэл, судлагдахуйц өгөгдөхүүн бий юү?  Эх сурвалж болгох материал байгаа юу?  Судлах зайлшгүй шаардалагаа тодохройлсон уу? Эрдэм шинжилгээний талаас хариулах асуулт чинь юу вэ?
  6. 6.  Зарим талаар бие даалт, эсээтэй төстэй байж болно. Гэвч томоохон судалгааны ажил нь дэд хэсгүүдээс бүрддэг. Үүнийг дагаад жижиг хэсгүүдэд хуваасан ч, эх бичвэрийг олон задлах нь утга санааг алдагдуулж мэднэ.  Параграф ашиглаж, цэгцтэй бичих хэрэгтэй, олон дэс дугаарласан хэсэг оруулаад хэрэггүй.
  7. 7.  Тоо, баримтыг график, хүснэгт, диаграм ашиглаж илэрхийл. Тухай бүрт эх бичвэрээр зайлшгүй тайлбарлах ёстойг анхаараарай. Тэдгээрийг тайлбарлаагүй тохиолдолд мэдээлэл ямар ч хэрэггүй, үнэ цэнэгүй болно. Мөн юуг харуулж байгааг гарчигласан, дугаарласан, эх сурвалжийг дурьдсан байх ёстой.  Эдгээрийг бичихэд төсөөлж байснаас ч урт хугацаа шаарддаг тул эртнээс төлөвлөж олон дахин бичиж, редакторлан унших цаг гаргах хэрэгтэй.
  8. 8. ФМ, Радио Сонин, сэтгүүл Бусад /гаднах самбар, гар утас/ 5% 4% 8% Нийгмийн реклам хүлээн авч буй хэрэгсэл Телевиз Интернэт 13% 70% График 1.1
  9. 9.  Судалгааны ажилд анхдагч болон хоёрдогч эх сурвалжуудыг ашиглана. Ингэхдээ аль болох анхдагч эх сурвалж болох ярилцлага, судалгаа, дүн шинжилгээ, өгүүлэл, ном зохиолыг тэргүүн болгоно. Мөн тэндээс баримтыг зөв, эмх цэгцтэй авах нь нэгэн чадвар юм. Түүнчлэн судалгааны ажилд үнэхээр хэрэг болж байна уу, академик чанартай юу, ёс зүйн хувьд нийцтэй юу зэргийг удирдагчтайгаа зөвлөх нь чухал.
  10. 10.  Олон материал судалж, цуглуулсан ч тэдгээрийг эмхлэхийн дээр зөв ишлэх, ном зүйд алдалгүй дурьдах нь хамгийн гол. Аливаа материалыг олсон л бол тухай бүрт хаанаас, ямар ном, өгүүллийн хэддүгээр нүүрээс авснаа тэмдэглэж байвал дараа нь хялбар байх болно.  Ишлэл, зүүлт авахын хувьд “Harvard”-ийн загвар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Түүнийг сонирхож үзээрэй.  Онлайн эх сурвалж ашиглаж байгаа бол судалгааны ажил хураалгахаас өмнө 7 хоногт зайлшгүй нэвтэрч шалган, хэзээ ороход хандалт боломжтой байсныг бичих шаардлагатай.
  11. 11.  Онлайн эх сурвалжийг дараах байдлаар бичнэ; www.humanities.mn [Хамгийн сүүлд 2014-04-20д хандалт хийсэн]  Эх бичвэрт ишлэл авахад: Зохиогчийн бүтээлээс авсан өгүүлбэрийн ард зохиогчийн овог, бүтээлийн хэвлэгдсэн он, хуудсын дугаарыг бичнэ. ... (М.Зулькафиль 2003, х.20)  Зохиогчийг өгүүлбэрт оруулж бичвэл: Судлаач М.Зулькафилийн (2003, х.20) үзсэнээр…  Ашигласан бүтээлийн жагсаалтад /Ном зүй/: Зохиогчийн нэрийн үсгийн дараалал болон бүтээлийн хэвлэгдсэн оны дарааллаар: Зулькафиль. М 2003, Сэтгүүл зүйн онолын үндэс, АДМОН хэвлэлийн газар, Улаанбаатар хот Дагиймаа. Д, 2006, Радио сэтгүүл зүй, Мөнхийн үсэг, Улаанбаатар хот
  12. 12.  Хэтэрхий их тайлбар. Судалгааны ажил тодорхой асуудлыг шинжилсэн, улмаар дүгнэлтэд хүрсэн байх ёстой.  Асуултад ядмаг хариулах. Бие даалт, шалгалтын асуултаас ялгаатай нь асуудалд хандах асуултаа чи өөрөө тодорхойлж буй юм. Шаардлагатай биш, ач холбогдолгүй асуултыг эрэх нь ажлын бүтцийг сулруулах, дипломын ажлыг бүхэлд нь доош татдаг.  Онол, практик судлагдахуун бага ашиглах. Түгээмэл тохиолддог адааны нэг. Маш их онолын материал ашигласан ч тэр нь сэдэв, түүнтэй холбоотой судалгаатай холбоо багатай байдаг.  Шинэлэг байдал. Тухайн салбар дахь бусдын бүтээлтэй хэрхэн холбогдох өмнөх болон асуудалд олон талаас хандсан судалгаануудыг зайлшгүй судалж, харах хэрэгтэй.  Эх сурвалжийг зөв сонгох. Эрдэм шинжилгээний биш эх сурвалж сонгох нь академик ажлын үнэ цэнийг унагана.
  13. 13.  Судалгааны ажлын бүтэц, үг үсэг, найруулгын зэргийг эцсийн шатанд редакторлах байдлаар сайтар уншиж, шалгах ёстой. Ялангуяа, статистик, диаграм, график нь ойлгомжтой, тайлбар сэлттэй байна уу гэдгийг шалгана. Эхнээсээ найруулга, техник алдаатай материал нь судалгааны ажлын чанарыг илэрхий доош татаж, шүүмжлэгч анхааралтай уншихгүй байх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.  Өөрийн ажлаа хийх явцад олон дахин уншсанаас алдаагаа анзаарахгүй болж мэднэ. Энэ тохиолдолд найзынхаа ажлыг харилцан уншиж, алдааг нь хэлж залруулах нь хамгийн зөв арга юм.

×