Менежерийн идэвхжүүлэлт

874 views
654 views

Published on

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
874
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
5
Actions
Shares
0
Downloads
11
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Менежерийн идэвхжүүлэлт

  1. 1. Менежерийн идэвхжүүлэлт Сэтгүүл зүйн IV анги Хэвлэл мэдээллийн менежмент Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
  2. 2. Өөрийгөө редакцийн шинэ сэтгүүлч гэж төсөөлнө үү. Оюутны дадлагаас өөр туршлагагүй, анхны ажилдаа орлоо гэж бодъё. Диана гэх 5 жил ажилласан туршлагатай сэтгүүлч шилэн хананы цаанаас чамайг байнга хянаж байна. Үүнээс ч өмнө тэр улс төрийн сурвалжлагч байжэээ. Чи сургуулийн сониндоо эрхлэгч байсны хувьд Дианагийн юу бодож байгааг гадарлана байх. Гэхдээ энэ шинэ газарт мэдээж зовних зүйл мундахгүй.
  3. 3. • Редакцид ирэхийн өмнө юу, юу бэлдэх вэ? • Дианагийн редакц дахь ажлын арга барилаас юу мэдэх шаардлагатай гэж бодож байна? • Шинэ сурвалжлагчийн хувьд гол идэвхжүүлэлт юу вэ?
  4. 4. Хэвлэл, мэдээллийн салбар нь ажиллагсадаас олон талын чадвар шаарддаг билээ. Тухайлбал, телевизийн сэтгүүлчид сурвалжлах, бичих, хөтлөх зэрэг мэргэжлийн ур дүйгээс гадна -сониуч, -шинэ сэдэв эрж хайдаг, -цаг хугацааг зөв төлөвлөдөг, -харилцааны чадвартай байхаас төдийгүй -олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийгэмд гүйцэтгэх үүргийг ч хүлээж байдаг. Тиймээс энэ ажлыг хийх хүмүүс тал бүрийн чадвартай, нэгэнт тавьсан зорилгод тууштай зүтгэх нэгэн байх хэрэгтэй.
  5. 5. Менежерүүд ихэнхдээ идэвхжүүлэлтийг хэрэгцээг гүйцээж, улмаар зорилгод хүрэх гэж хардаг. Абрам Маслоу (1954) хүний хэрэгцээг a) Физиологийн (хоол хүнс, ус, амрах) b) Аюулгүй байдлын (Оромж, орон гэр) c) Нийгмийн (хүлээн зөвшөөрөгдөх, хүрээлэл үүсгэх, хайрлах) d) Үнэлэгдэх (танигдах, амжилттай байх) e) Өөрийгээ илэрхийлэх гэхчлэн ангилжээ.
  6. 6. Харин Клейтон Алдерферийн үзсэнээр ажилтны бүх хэрэгцээ хангагдсан үед гэлтгүй хоёр ба түүнээс дээш нь бий болсон үед хөдөлгөгч хүч болно гэв. Ажлын шаардлага ба ажилтны хэрэгцээнээс гадна тэдгээрийн хамаарлыг зөв анзаарах нь менежерийн үүрэг мөн. Ингэснээр ажилтны зан байдлыг зөв хүлээн авч цаашид шийдвэр гаргахдаа анхаарах нь зөв. Тиймээс идэвхжүүлэлтийн үйл явцыг мэдэж байх зайлшгүй шаардлагатай.
  7. 7. Идэвхжүүлэлтийн үйл явцын онолууд Энд гурван төрлийн онол бий; 1. Шударга ёсны онол 2. Хүлээлтийн онол 3. Зорилго тодорхойлох онол
  8. 8. Шударга ёсны онол Судлаач Адамсын (1963) үзсэнээр ажилтанд шударга биш хандах нь нэг талаар хөдөлгөгч хүч болох юм. Түүнийг дутуу үнэлэх нь тэгш биш байдалд хүргэж, тухайн байдлаа дээшлүүлэхийн тулд ажилтан улам хичээх хандлагатай.
  9. 9. Хүлээлтийн онол Врум (1964) энэ онолын гол төлөөлөгч бөгөөд хүмүүс хүссэн үедээ хийж чадах зүйлээ гүйцэтгэдэг. Ажилтны зан байдал Ажилтны гүйцэтгэл Зорилго
  10. 10. Зорилго тодорхойлох онол Лок (1968) онд дэвшүүлсэн уг онолдоо ажилтны зан байдал нь зорилгодоо хүрэхэд нь гол нөлөөтэй гэсэн. Харин зорилгын мөн чанар ба хүнд, хэцүү байдал нь чухал.
  11. 11. Ажилтны сэтгэл ханамж  Алдерфер (1972)-ийн үзсэнээр ажилтны хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд уур, бухимдал бий болно гэжээ. Тиймээс тухайн зүйлийг олж, эерэг хариу үйлдлээр ажилтныг хангалуун болгох ёстой гэв.  Харин Фредерик Херцбэрг хоёр чиглэлт онолыг санал болгож сэтгэл ханамжтай эсэхээс илүү хэрэгцээний аль нь хангагдсан байна тэр нь идэвхжүүлэлтэд нөлөөлнө гэжээ.
  12. 12. Ажилтны сэтгэл ханамж Бага Ердийн Ханамжтай Хэрэгцээ (Цалин, аюулгүй байдал...) Херцбэргийн хэлсэнчлэн мөнгө, аюулгүй байдал, ажлын нөхцөл зэрэг орчны нөлөөлөл байж болно. Энэ бүгд хангагдсан үед ажилтан сэтгэл хангалуун байх ч жинхэнэ идэвхжүүлэлт болж чадахгүй. Учир нь ололт амжилт, сорилт, хувь хүний өсөлт зэрэг нь дээрхтэй нэгдсэнээр ажилтан шаргуу болдог байна.
  13. 13. Хэвлэл, мэдээллийн ажилтны сэтгэл ханамж Херцбэргийн онолыг бүх судлаачид дэмждэг гэвэл өрөөсгөл. Тиймээс менежер хүн мэдрэмжтэй байж, идэвхжүүлэлтийн арга ашиглах нь зүйтэй. Тухайлбал, Чан ба Силви (1999) нар хэвлэл, мэдээллийн ажилтнууд байгууллагын онцлогоос хамааран идэвхжүүлэлтийн хөшүүрэг нь өөр байдгийг олж тогтоосон байна.
  14. 14. Хэвлэл, мэдээллийн ажилтны сэтгэл ханамж Вилойт ба Вивэр нар (1994) үүнийг нарийвчлан • Өдөр тутмын сонин, радиогийн сэтгүүлчид аюулгүй байдлыг онцолсон бол • Телевизийн сэтгүүлчид бие биедээ туслахыг гол гэж үзжээ. • Харин цалингийн хувьд аль аль нь дундаж хөшүүрэг гэж үзсэн ч телевизийн сэтгүүлчид ярих шаардлага асуудал гэдгээ нуусангүй.
  15. 15. 1980-аад оны үед дундаж сонины сэтгүүлчид удирдлагаасаа авч буй санал дүгнэлтийг сэтгэл ханамжийн гол ач холбогдол өгдөг байж. Харин жижиг сонины сэтгүүлчдийн хувьд хамгийн өндөр ханамжийг олон нийтийг хэрхэн, ямар хүрээнд хамарч, хангалттай мэдээлэл өгч байгаа эсэхтэйгээ холбодог байжээ. Тэгвэл 10 жилийн дараа мэдээллийн үр нөлөө ба удирдлагын сэтгэгдэл том, жижиг сонин гэлтгүй гол нөлөөтэй болсон байна.

×