Your SlideShare is downloading. ×
0
1
ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ ШИНЭТГЭЛИЙН ХОРОО
Уул уурхайн салбарын бусад салбарт үзүүлэх нөлөөлөл
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАН
(Товчло...
2
Уул уурхайн салбарын бусад салбарт үзүүлэх нөлөөлөл
Ч.Алтаннар, Ш.Болормаа, Р.Энхбат, Т.Оюунгэрэл, Д.Баянжаргал, Э.Цолмо...
3
Агуулга
1. Оршил ..........................................................................................................
4
8.6 Хүний хөгжил ..........................................................................................................
5
1. Оршил
Олон улсын эдийн засгийн харилцаа талаас нь харвал дэлхийн
хөдөлмөрийн хуваарь сүүлийн 30-40 жилд нэлээд өөрчлө...
6
хамгийн үнэтэй баялаг ба үйлдвэрлэлд асар ихээр ордог. Дашрамд хэлэлэд
үүнтэй холбоотой виртуал буюу хийсвэр ус гэсэн ой...
7
Байгалийн баялгаа түшиглэн хөгжлийн шинэ шатанд гарч улс орныг урт
удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх, нэгдмэл бодлого...
8
санхүүгийн байгууллагын судалгаа зэрэг хоёрдагч эх сурвалж, баримт өргөнөөр
ашигласан болно. Судалгаанд бид гадаад, дото...
9
улайран хөөцөлдөх, авилгал зэрэг “баялгийн хараал”ын шинж тэмдэгийг
олж харсан.
 Дэлхийн эдийн засаг, худалдааны тэгш б...
10
орлогыгбайгалийн баялаг гэхээр юмгүй Япон, Солонгос, Тайвань, Сингапур,
Гонг Конгтой зүйрлэж жиших нь олонтаа.
Олон улс...
11
Үүн дээр, засгийн газрын зардал ихсэх, төсөв данхайх, ялангуяа улс төрийн
намуудын өрсөлдөөнөөс богино хугацаанд үр дүн...
12
хувь нь дэмжиж хариулсан байна8
. Ер нь байгаль орчныг доройтуулах нь
хувийн ч бай улсын ч бизнест алдагдалтай гэж үзэх...
13
стратеги, бусад салбарын бодлоготойуялдуулсан байна. Тухайлбал, нэг хүн
амд шилжүүлэн тооцвол Норвеги улс газрын тосны ...
14
оруулалтаар электрон бараа, компьютерийн эд анги үйлдвэрлэж эхэлсэн нь
хөгжлийнх нь үндэс байв. 2009 он гэхэд элетрон б...
15
салбараа хөгжүүлэх зэрэг цэгцтэй, алсын хараатай бодлого, түүнийгээ
хэрэгжүүлэх чадвар чухал. Эдгээр дотоодын хүчин зүй...
16
Эх үүсвэр: www.indexmundi.com, ҮСХ- Сар бүрийн бюллетень
Зураг 5-1. Монгол улсын нүүрсний экспортын үнэ болон Олон улсы...
17
Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо
Зураг 5-2 Аж үйлдвэрийн салбаруудын үйлдвэрлэл
Эх үүсвэр: Үндэсний Статистикийн ...
18
5.2 Уул уурхайн салбарын макро эдийн засгийн нөлөө
Эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодруулж үнэ ханш, орлого, эдийн
зас...
19
Зураг 5-4. Уул уурхай, олборлох салбараар дамжин орж ирж байгаа
эдийн засгийн урсгал
Бүтээгдэ
хүүний
зах зээл
Гадаад
се...
20
5.2.2 Гадаад худалдаа
Уул уурхайн салбарын хөгжил манай улсын гадаад худалдааны орлогод
нөлөөлөөд зогсохгүй экспорт, им...
21
гаргалаа. Хэдийгээр уул уурхайн салбар экспортын орлогын дйилэхийг
бүрдүүлэх боловч тус салбарын ДНБ-нд эзлэх хувь нэлэ...
22
5.2.5Хэрэглээний үнийн түвшинд нөлөөлөх
Хэрэглээний үнийн улсын индекс 2011 оны 8 дугаар сарын эцэст өмнөх
оны мөн үеэс...
23
 Урт болон богино хугацаанд төгрөгийн ам доллартай харьцах ханшид
эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ сөргөөр нөлөөл...
24
Зураг 5-7 Улсын төсвийн урсгал зардал болон хөрөнгийн зардал
Нийт төсвийн зарлага эзлэх урсгал зардал нь хөрөнгө оруула...
25
Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо
Зураг 5-8 Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, өмнөх оноос, хувиар
Эх үүсвэр: Үндэсний ...
26
үзэгдэл Голланд өвчний үед илэрдэг. Эдийн засгийн өсөлтийг дагаад өндөр
бүтээмжтэй салбарын бодит цалингийн өсөлт бусад...
27
2001 оноос хойш энэ салбарт ажиллагсдын тоо 3 дахин өсөж 2010 оны
байдлаар 48.1 мянгад хүрсэн байна.
Эх үүсвэр: ЭБЭХЯ, ...
28
Санхүүгийн үйл ажиллагаа явуулж буй салбарын хувьд:ARIMA(1,0,1) загвар :
ARIMA(2,0,1) загвар :
Хүснэгт 5-1 Уул уурхай б...
29
ажиллагчдын цалин нь хамгийн өндөрт тооцогдож байсан бол 2014 онд уул
уурхайн салбарын ажиллагчдын цалин нь илүү өндөр ...
30
Зураг 5-13 Нэг өрхийн сарын дундаж зарлага
6. Уул уурхайн салбарын макро эдийн засаг, бусад салбарт үзүүлэх
нөлөөллийг ...
31
(VECM-Vector error correction model) тохирох нь харгалзах тест, статистикуудаар
батлагдсан болно.
Энэ тохиолдолд урт ху...
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
MS
Upcoming SlideShare
Loading in...5
×

MS

1,428

Published on

1 Comment
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
1,428
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
36
Comments
1
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "MS"

  1. 1. 1 ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ ШИНЭТГЭЛИЙН ХОРОО Уул уурхайн салбарын бусад салбарт үзүүлэх нөлөөлөл ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАН (Товчлол) Улаанбаатар 2011 оны 12 дүгээр сарын 21
  2. 2. 2 Уул уурхайн салбарын бусад салбарт үзүүлэх нөлөөлөл Ч.Алтаннар, Ш.Болормаа, Р.Энхбат, Т.Оюунгэрэл, Д.Баянжаргал, Э.Цолмон Монгол Улсын Их Сургууль Кэмбрижийн Их Сургууль Санхүү Эдийн Засгийн Их Сургууль Roubini Global Economics Энэхүү тайлан нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны өмч болно.
  3. 3. 3 Агуулга 1. Оршил ...........................................................................................................................................5 2. Судалгааны зорилго, зорилт ...................................................................................................6 3. Арга зүй.........................................................................................................................................7 4. Уул уурхайн салбарын эдийн засаг, бусад салбарт нөлөөлөх нь: олон улсын туршлага...............................................................................................................................................8 4.1 Баялгийн хараал, Голланд өвчин........................................................................................9 4.2 Голланд өвчин, баялгийн хараалаас сэргийлэх нь.......................................................12 5. Уул уурхайн салбарын бусад салбарт үзүүлэх нөлөөлөл: Монгол улсын жишээ........15 5.1 Монгол улсын эдийн засгийн салбаруудын товч дүн шинжилгээ..............................15 5.1.1 Уул уурхайн салбарын шинжилгээ...........................................................................15 5.1.2 Аж Үйлдвэрийн салбар ...............................................................................................16 5.2 Уул уурхайн салбарын макро эдийн засгийн нөлөө.....................................................18 5.2.1 Эдийн засгийн өсөлт.....................................................................................................18 5.2.2 Гадаад худалдаа ............................................................................................................20 5.2.3 Төсөв санхүү, засгийн газрын орлого, зардал........................................................20 5.2.4 Эдийн засгийн салбарын бүтэц ..................................................................................20 5.2.5 Хэрэглээний үнийн түвшинд нөлөөлөх ....................................................................22 5.2.6 Төгрөгийн ханш..............................................................................................................22 5.2.7 Нэгдсэн төсвийн орлого, зарлага ..............................................................................23 5.2.8 Үнэ, хэрэглээ, цалин хөлс ..........................................................................................24 5.2.9 Уул уурхайн орлого иргэдийн амжиргаанд нөлөөлөх нөлөөлөл ........................29 6. Уул уурхайн салбарын макро эдийн засаг, бусад салбарт үзүүлэх нөлөөллийг эдийн засгийн загвараар тодорхойлох, нөлөөллийн тооцоог хийх..................................................30 7. Уул уурхайн салбарын ямар салбарт эерэг ямар салбарт сөрөг нөлөө үзүүлж байгааг тодорхойлох .......................................................................................................................34 7.1 Уул Уурхайн олборлолт бa Боловсруулах үйлдвэрлэл ...............................................36 8. Бодлогын зөвлөмж.......................................................................................................................41 8.1 Эрдэс баялгийн экспортоос хэт хараат байдлаас гарах..............................................41 8.2 Хөрөнгө оруулалтын бодлого .............................................................................................44 8.2.1 Дотоодын хөрөнгө оруулалт........................................................................................44 8.2.2 Гадаадын хөрөнгө оруулалт ........................................................................................45 8.3 Төсөв санхүүгийн бодлого...................................................................................................46 8.4 Төгрөгийн ханш ......................................................................................................................47 8.5 Салбарын бүтэц.....................................................................................................................48
  4. 4. 4 8.6 Хүний хөгжил ..........................................................................................................................51
  5. 5. 5 1. Оршил Олон улсын эдийн засгийн харилцаа талаас нь харвал дэлхийн хөдөлмөрийн хуваарь сүүлийн 30-40 жилд нэлээд өөрчлөгдсөн. Энэ өнцгөөс дэлхийн улс үндэстнийг үндсэн гурван ангилалд хувааж болно. Нэг талаас пост-индастриал буюу аж үйлдвэржилтийн дараахь шатанд хүрсэн,банк- санхүүгийн үйлчилгээ, сансар- онгоцны үйлдвэр,мэдээлэл холбооны технологи, эмийн үйлдвэрлэл, хими- биологи- нано- технологи, шинэ материал, “ногоон” буюу байгальд ээлтэй технологи, эрчим хүчний шинэ эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүч зэрэг оюун ухаан, мэдлэг, технологийн агууламж ихтэй салбар түлхүү хөгжсөн өндөр хөгжилтэй цөөн хэдэн улсоронбайна. Эдгээр улсын эдийн засаг, худалдаа, гадаад харилцаа, боловсрол, шинжлэх ухаан, хөдөлмөр капитал, хүн амын хэрэглээ хүртэлэнэ чиглэлээр төрөлжсөн байна. Нөгөө талаас дэлхийн улс гүрнүүдийн дийлэнх хэсэг болсон хөгжиж байгаа орнууд байна. Ази, Латин Америкийн хүн ам ихтэй орнууд хүн хүч, капиталын оролцоо ихтэй хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байна. Хятад, Энэтхэг, Бразил зэрэг“emerging economies” буюу шинээр бий болж буй зах зээл гэгдэх тэр бумаар тоологдох хүн амтай томоохон үйлдвэрлэгчид саяхнаас өндөр технологийн салбарттүрэн орж энэ салбаруудыг хөгжүүлэх хангалттай хөрөнгө, шинжлэх ухаан технологийн потенциалыг бий болгож ойрын хугацаанд пос- индастриал гэгдэх АНУ, Англи, Герман, Япон, Францтай өрсөлдөх чадвартай болно гэж эрдэмтэд үзэж байна. Үлдсэн хэсэг буюу дийлэнх1 нь гол төлөв хүн ам цөөтэй, жижиг эдийн засагтай хөгжиж байгаа орнууд бөгөөд тэд хүнс, газрын тос, байгалийн хий, нүүрс, бусад түлш эрчим хүчний эх үүсвэр, эрдэс баялаг зэрэг түүхий эддээр дурьдсан үйлдвэрлэгч- болон өндөр хөгжилтэй орнуудад нийлүүлэх байдлаардэлхийн худалдааны болон хөдөлмөрийн хуваарьт оролцдог. Эдгээр орон нийгэм-эдийн засгийн хөгжлөөр бусдаас хоцронгуй байдаг гэдгийг эдийн засагчид удаа дараагийн судалгаа, тооцоо харуулсан. Ер нь эдийн засагт ч тэр, байгалийн ухаанд ч тэр “байгалийн баялгаа ашиглаж хөгжих” гэдэг ойлголтыг нэлээд өргөн хүрээнд авч үздэг. Байгалийн нөөц баялаг ихтэй байх нь цөөн оронд заяасан ховорхон боломжболовч баялагтай байх, баялгаа экспортлох хоёрын хооронд их ялгаа бий. Мөн чухам ямар баялагтай байхаас ч хүртэл олон зүйл шалтгаална. Байгалийн баялагтай байх нь хөгжлийн боломж мөн - учир нь баялаггүй бол бусдаас худалдаж авахад хүрнэ. Жишээ нь, нэг талаас цэвэр ус хэмээх байгалийн ховор баялгийг үнэ өртөгт ч оруулж тооцдоггүй улс орон байхад нөгөө талаас гаднаас зуун хувь уух усаа худалдаж авдаг орон хүртэл хэд хэд бий2 . Үс бол байгалийн 1 Африк тивйин орнууд, Ази, Латин Америкийн жижиг түүхий эд, эрдэс баялгийн экспорт дагнасан орнууд 2 Тухайлбал Сингапурыг нэрлэж болно. Япон, Итали, Египет гээд олон улс орон ундны болон үйлвэрлэлийн зориулалтаар жилд хэдэн тэрбум куб метр ус АНУ, Аргентин, Бразил зэрэг
  6. 6. 6 хамгийн үнэтэй баялаг ба үйлдвэрлэлд асар ихээр ордог. Дашрамд хэлэлэд үүнтэй холбоотой виртуал буюу хийсвэр ус гэсэн ойлголт байдаг. Түүгээр нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан усны орцыг хэмждэг. Тухайлбал, 1 кг буудай тарьж ургуулахад 1300 литр ус, 1 кг өндөг гаргаж авахад 3300 литр, 1 кг цагаан будаанд – 3400 литр ус, 1кг үхрийн мах үйлдвэрлэхэд дунджаар 15500литр ус хэрэглэдэг3 . Хөнгөн, хүнд үйлдвэрт ч маш их ус ордог. Нэг ширхэг жинсэн өмд үйлдвэрлэхэд 10850 литр ус, нэг хөвөн бүс даавуун цамцанд – 4100 литр4 , нэг суудлын автомашин үйлдвэрлэхэд 440000 литр, хоёр давхар амины орон сууц барихад дунджаар 6 сая литр ус ордог5 . Тиймээс ямар баялаг экспортлох вэ гэдгийг ч сайн бодох асуудал. Ялангуяа байгалийн баялаг нөхөн сэргээгдэх болон нөхөн сэргээгдэхгүй баялаг гэж байдаг. Ихэнх улс орон бусад нөөц, байгаль орчиндоо аль болох хор хохирол багатайгаар, аль болох нөхөн сэргээгдэх нөөц баялаг экспортолж урт хугацаанд тогтвортой орлогын эх үүсвэртэй байхыг эрмэлздэг. Өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэл, үйлчилгээ, төрийн бодлого бүхий л хүрээнд “ногоон технологи”, “ногоон хөгжлийн” тухай ярьж байгаа өнөө үед “ногоон” буюу “органик” тодотголтой бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдэл өөрийн өртгөөс ч илүү өндөр үнэд хүрч байна. Ийм нөөцөд мал аж ахуй, газар тариалан, ой модны үйлдвэрлэл, бусад ургамал, амьтны гаралтай буюу биологийн төрөл зүйл, түүнээс гаргасан түүхий эдмөн сэргээгдэх эрчим хүчний нөөц багтана. Монгол орон эрс тэс уур амьсгалтай, байгаль ус цаг уурын хувьд газар тариалан эрхлэх нөөцөөр хомс ч мал аж ахуйн түүхий эдээр арвин орон. Тиймээс зардал ихтэй (нөхөн сэргээгдэхгүй, үйлдвэрлэлэхэд өртөг өндөр, байгаль орчинд их хохирол учруулах) боловч хямд үнэтэй түүхий эд эксплотлох уу, үйлдвэрлэлийн өртөг зардал багатай (нөхөн сэргээгдэх, байгальд хоргүй) хирнээ өндөр үнэ хүрдэг түүхий эд экспортлох уу гэдгийг бодох ёстой. 2. Судалгааны зорилго, зорилт Монгол улсын уул уурхайн салбар нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахуйц, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, харьцангуй давуу тал бүхий салбар билээ. Төрөөс Монгол улсын эдийн засаг нийгмийн тэргүүлэх чиглэлийн нэг нь уул уурхайн салбар гэдгийг тодорхойлж aшигт малтмалын ордуудыг аль болох байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр ашиглан хариуцлагатай уул уурхайн салбарыг хөгжүүлж, үндэсний хүнд аж үйлдвэрийн суурийг тавих бодлого баримталж байна. орноос өндөр үнээр худалдаж авдаг. Энэтхэгийн олон мужид уух уусгүүгээс болж гамшигийн хэмжээнд хүрээд байгаа. 3 Фермерийн аж ахуйн тооцоо. Нүүдлийн мал аж ахуй нийт өртөг зардлын хувьд хагийн хямд төсөр нь 4 Жишээ нь цамцны хувьд хөвөн тарьж арчлах, ургуулахад орсон усыг тооцдог. Мөн цамцны будаг үйлдвэрлэх, утас нэрэх, товч хийх, оёх зэрэг бүхий л шат дамжлага орно 55 ЮНЕСКО-гийн Усны Боловсролын Хүрээлэнгийн судалгаанаас http://www.unesco- ihe.org/Value-of-Water-Research-Report-Series/Research-Papers
  7. 7. 7 Байгалийн баялгаа түшиглэн хөгжлийн шинэ шатанд гарч улс орныг урт удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх, нэгдмэл бодлого боловсруулж үндэсний хөгжлийн үзэл баримтлалд тусгахын тулд энэ чиглэлээрх онол, практикийн олон чухал асуудал, мөн байгалийн баялаг, түүхий эдийн экспортлогч бусад шилжилтийн болон хөгжиж байгаа орнуудын туршлагаас судалж сайтар нягтлах нь чухал юм. Энэхүү судалгаагаар бид Монгол орныуул уурхайн салбарын хөгжил эдийн засгийн бусад салбарт хэрхэн нөлөөлж буйг илрүүлэхийг зорьсон ба үүний тулд  Уул уурхайн салбар эдийн засгийн бусад салбарт хэрхэн нөлөөлдөгийг эрдэс баялгийн экспорт эрхэлдэг хөгжиж буй улс орнуудын жишээн дээр судлах  “Голланд өвчин”, “баялгийн хараал”-ын тухай ойлголт, тэдгээрийн үндсэн шинж тэмдэг, илрэлийг тооцож тогтоох онол, арга зүй, эмпирик жишээн дээр судалж харуулах  Манай орны уул уурхайн салбар, бусад стратегийн салбаруудын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх  Тус салбарын хөгжил эдийн засгийн макро-түвшний үзүүлэлт, эдийн засгийн бусад салбарт хэрхэн нөлөөлж буйг судлах  Ингэснээр манай улсын эдийн засагт “Голланд өвчний” шинж тэмдэг илэрч байгаа эсэх, хэрэв тийм бол түүнээс улбаалан гарч болох эрсдэлийг тооцох, сэргийлэх арга зам, бодлогын хувилбарыг дэвшүүлэх  Уул уурхайн салбар ямар салбарт эерэг, ямар салбарт сөрөг нөлөө үзүүлж буйг судлах. Ялангуяа манай эдийн засгийн өрсөлдөх чадварыг тодорхойлох хөнгөн үйлдвэр, түүний дотор арьс шир, нэхмэлийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварт уул уурхайн салбарын хөгжил хэрхэн нөлөөлж буйг судлах  Уул уурхайн салбарын бусад салбарт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эерэг болгоход ямар бодлого хэрэгжүүлэх талаар санал, зөвлөмж гаргах зэрэг тодорхой зорилтуулыг тавьсан. 3. Арга зүй Судалгааны хүрээнд статистикийн ерөнхий аргууд, тэдгээрийн доторэнгийн регрессийн арга, хугацаан цувааны анализ, чанарын хувьсагчтай ARMA болон Вектор авто-регрессийн загвар (VAR – Vector auto regression), Вектор алдааг засварлах загвар (VECM - Vector error correction model) зэрэг эконометрикийн аргуудыг өргөн хэрэглэсэн болно. Мөн албан ёсны анхдагч статистик мэдээ, тоо баримт, макро эдийн засаг, салбаруудын үзүүлэлтэд анхан шатны боловсруулалт, дүн шинжилгээ хийхийн сацуу уг сэдвийн дагуу дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын бүтээл, олон улсын хөгжил, банк
  8. 8. 8 санхүүгийн байгууллагын судалгаа зэрэг хоёрдагч эх сурвалж, баримт өргөнөөр ашигласан болно. Судалгаанд бид гадаад, дотоодын эрдэмтдийн судалгааг үндэслэн уул уурхайн салбарын эдийн засгийн нөлөөлөл, “Голланд өвчин”, “баялгийн хараал” зэрэг байгалийн баялаг ашиглахтай холбогдсон үзэгдлүүд, тэдгээрийн түгээмэл шинж тэмдэг, оношлох, тодорхойлох аргачлал, математик загварууд мөн уул уурхайн салбар эдийн засгийн бусад салбарт хэрхэн нөлөөлж болохыг олон улс орныг урт хугацаанд хамарсан эмпирик судалгааны дүгнэлт, зарим тодорхой орны жишээн дээр авч үзсэн. Бид манай орны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, уул уурхайн салбарын хөгжил, өнөөгийн байдал болон улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг, экспортын орлогыг бүрдүүлдэг хөнгөн үйлдвэрийн салбаруудын өнөөгийн байдал, ерөнхий чиг хандлагыг судлахдаа “Голланд өвчин” “баялгийн хараал-“ын шинж тэмдэгэгүүд илэрч байгаа эсэхэд гол анхаарлаа хандуулсан . 4. Уул уурхайн салбарын эдийн засаг, бусад салбарт нөлөөлөх нь: олон улсын туршлага Байгалийн нөөц ихтэй улс орнууд урт хугацаанд тогтвортой хөгжих боломж, стратегийн асуудлаар, мөн уул уурхайн салбарыг хөгжлийн гол хүчин зүйл болгохын сул, давуу тал, эрсдэлийн талаар хэд хэдэн байр суурь байдаг. Тэдгээрийг үндсэн дөрвөн ангилалд багтааж болно Үүнд: • Цөөн тооны судлаачид байгалийн баялагтай байж түүнд түшиглэх нь улс орны хөгжилд эерэг сайн нөлөөтэй гэж үздэг (Сундарам, Рок нар, 1998; Ирвин, 2000; Дэйвис, 1995 г.м). Тухайлбал, уул уурхайн салбар нь нийгмийн ядуу, эмзэг хэсэгт үзүүлэх нийгмийн халамжийг санхүүжүүлэх, бусад салбаруудаа дэмжих хөрөнгө оруулалтын үндсэн эх үүсвэр болдог [Davis, 1995]. Алексеев Конрад нар (2009), Delacroix (1977), Дэйвис (1995), and Герб (2005) нар “баялгийн хараалын” шинж тэмдэг илрүүлээгүй харин ч Зүүн Ази, Латин Америкийн орнуудад эрдэс баялаг, нэг хүнд ногдох орлого хоорондоо шулуун хамааралтайг тогтоосон байна. • Эдийн засгийн нөлөөлөл нь баялгийн хэмжээнээс бус харин баялгаа хир зэрэг зүй зохистой ашиглах, олсон орлогоо хир оновчтой, үр ашигтай хуваарилах болон бусад дотоод, гадаадын нөхцлөөс хамаарна (Aюти, 1993, Андерсон, 1997; Гилфасон, 2001; Манзано, Ригобон нар, 2001; Стивенс,2003; Райт Челуста нар, 2003, 2004, 2006; van der Ploeg, 2010 г.м). • Эмпирик судалгааны нэлээд хэсэг нь эрдэс баялгийн экспортоос хараат улс нийгэм-эдийн засгийн хөгжлөөр хоцронгуй байдаг гэжээ – голдуу “Голланд өвчин”, “баялгийн хараал”-тай холбож тайлбарласан байна (e.g., Lederman and Maloney 2007, 2008; Van der Ploeg 2011; Frankel 2012 г.м). Төв болон Зүүн Европ, Днд азийн орнуудад Гилфасон (2000) байгалийн рентийн төлөө
  9. 9. 9 улайран хөөцөлдөх, авилгал зэрэг “баялгийн хараал”ын шинж тэмдэгийг олж харсан.  Дэлхийн эдийн засаг, худалдааны тэгш бус харилцаа ядуу буурай орныг түүхий эдийн экспортоос хараат болгодог. Иймээс “Голланд өвчин”, “баялгийн хараал” нь шалтгаан биш шууд үр дагавар гэж үзэх нэг хэсэг байна Эдгээрээс заримыг товчхон авч үзье. 4.1 Баялгийн хараал, Голланд өвчин Байгалийн баялаг ихтэй орнууд баялгаа түшиглэн үйлдвэрлэл, дотоод гадаад худалдаа эрхэлж үндэсний орлогоо нэмэгдүүлэх зэрэг бусдаас илт давуу талтай мэт харагдавч эдийн засгийн хөгжлийн түвшин, өсөлтийн хувьд харьцангуй хоцорч байдгийг судалгаа, тооцоонууд харуулсан байдаг6 (Auty, 1993, 2001; Gylfason, 1999, 2001; Gylfason and Zoega, 2001; Sachs and Warner, 1995, 1997; ; Rodriguez and Sachs 1999; Leite and Weideman 1999; Lederman and Maloney 2007; Van der Ploeg 2011; Frankel 2012). Эдгээр судалгаа ялангуяа эрдэс баялгийн экспортод түшиглэдэг улс орнууд бүр ч илүү хоцронгуй байдгийг нотолдог. Өөрөөр хэлбэл эдгээр улс орнууд богино хугацаанд ихээхэн хэмжээний ашиг олох боловч урт хугацаанд эдийн засгийн өсөлт нь саардагийг олон улс, олон жилийг хамарсан эконометрик тооцоонуудаар харуулсан. Газрын тосны экспорт эдийн засагт сөрөг нөлөөтэйг харуулсан судалгааны жишээ болгож Калдар, Карл, Саид нар (2007); Росс (2001); Сала-и- Мартин Субраманян нар (2003); Смит (2004) зэргийг дурьдаж болно. Эдгээр бүх судалгааг Стивенс (2003) and Ван дэр Плоег (2010), Франкель (2010) нар нэгтгэж тойм бэлтгэсэн байдаг. Эхнийх нь эрчим хүчний мэргэжлийнхэнд, удаахь нь эдийн засагчдад, сүүлийнх нь бодлогын зөвлөмжийн хамт нэлээд өргөн хүрээ буюу бодлого боловсруулагчдад зориулж бэлтгэсэн.Мөн Дэлхийн Банкнаас (2002) уул уурхай, хөгжлийн сэдвээр нэлээд олон орны туршлагыг хамарсан товхимол гаргасан. “Баялгийн хараал” гэдэг нэр томъёог анх Аути (1993,2001) гаргасан бөгөөд ерөнхийдөө байгалийн баялагтай байх эсэх нь улс орны эдийн засгийн хөгжилд тийм ч чухал биш гэдгийг өөрийн тооцоогоор харуулсан. Ер нь эдгээр судалгаанд “эдийн засгийн хөгжил” гэдгийг түгээмэл буюу эдийн засгийн нийгмийн гүшүүдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах чадавхи гэдэг утгаар хэрэглэсэн7 . Африкийн газрын тос, алмаз, бусад эрдэс баялаг ихтэй боловч ядуу буурай Ангол, Нигери, Судан, Конго зэрэг улсуудын нэг хүн амд ногдох 6 Дийлэнх буурай хөгжилтэй орнуудын хувьд түүхий экспорт гадаад валютын цорын ганц эх үүсвэр байдаг 7 Сүүлийнүедэнэхүү уламжлалтойголтыгшүүмжлэххандлага эдийн засагчдындунд хүртэлнэлээдгазар авсан. Мөн Европын Холбооны гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийг харьцуулахад иргэдийн амьдралын чанарыг харуулсан үзүүлэлтийгбусадүзүүлэлтийнхамтхэрэглэхээрболсон
  10. 10. 10 орлогыгбайгалийн баялаг гэхээр юмгүй Япон, Солонгос, Тайвань, Сингапур, Гонг Конгтой зүйрлэж жиших нь олонтаа. Олон улсын валютын сангаас гаргасан нүүрс ус, эрдэс баялгийн экспортоор тэргүүлдэг дэлхийн 50-иад орны эдийн засаг, хүний хөгжлийн үзүүлэлтийг НҮБ-ын Хүний Хөгжлийн тайлангаас авч харьцуулахад Норвег, Кувейт, Чили, Ботсвана, Казахстан гээд цөөн хэдэн орноос бусад нь эдийн засгийн өсөлт, боловсрол, эрүүл мэнд, орлогын тэгш бус хуваарилалт, ядуурлын түвшингээрээ бусад улс орноос доогуур ордог(тэдгээр орны жагсаалтыгүндсэн тайлангийн хүснэгт 1-ээс үзнэ үү). Чухам ямар учраасэрдэс баялгийн экспорт эрхэлдэг эдгээр орны эдийн засгийн өсөлт урт хугацаанд удааширч байгааг нэлээд олон хүчин зүйлээр тайлбарладаг. Үнэхээр ч улс орон бүр эдийн засгийн чадавхи, үндсэн салбар, салбарын бүтэц, гадаад худалдаа, хамтын ажиллагаа, экспортолж байгаа эрдэс баялаг, нөөц, хэмжээгээр харилцан адилгүй тул энэ асуултад цөөн хэдэн хүчин зүйлээр хариулж болдоггүй, улс орон бүрт өөр өөрийн онцлог, шалтгаан байна гэж үзжээ. Тэр бүгдийг нэгтгэж хэдэн хэдэн түгээмэл хүчин зүйлийг нэрлэвэл үүнд: Нэгд, байгалийн баялаг, нэн ялангуяа эрдэс баялгийн экспорт тухайн орны экспортын бусад салбарт сөргөөр нөлөөлж яваандаа уналтад оруулдаг гэсэн “Голланд Өвчин”-ний тайлбар орно(Wijnbergen, 1984; Auty, 1993, 1998, 2001; Gylfason, 2001; Sachs 1995, 2001, 2007). Ингэхдээ ихэвчлэн тухайн орны өрсөлдөх чадварыг тодорхойлдогэкспортын стратегийн буюу худалдаалагдах бүтээгдэхүүний салбаруудуналтад орох бөгөөд өндөр хөгжилтэй орны хувьд аж үйлдвэрийн салбар, хөгжиж буй орны хувьд талх тариа, буудай, эрдэнэ шиш, бусад гол нэрийн үр тариа, хүнсний ногоо, цай, кокоа, кофе зэрэг хөдөө аж ахуйн экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өрттөг. Ийнхүү цаашид өрсөлдөх чадвараа алдсан эдийн засгийн өсөлт буурдаг. Харин худаалдаалагддаггүй буюу барилга, тээвэр, дэд бүтэц, худалдаа, банк санхүү, бусад үйлчилгээний салбар өргөжин тэлдэг. Хоёрт, эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ урт хугацаанд буурах төлөвтэй байдаг гэсэн тайлбарыг зарим эрдэмтэд дэвшүүлсэн байна. Энэ нь үйлдвэрлэгч болон түүхий эдийг хэрэглэгч хөгжилтэй орнууд түүхий эдийн үнийг аль болох буулгах, үнийн өсөлтийг хязгаарлах нарийн арга замтай бөгөөд стратегийн түүхий эдийн үнэд нөлөөлөх олон банк, санхүүгийн хөшүүргэ байдаг байна. Үнэ буурахын хажуугаар үнэ байнга хэлбэлзэж тогтворгүй байдгаас хэтэрхий нээлттэй жижиг эдийн засаг түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөж урт хугацааны төлөвлөлт, төсвийн төсөөлөл, хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй болж үе үе хямралд орж эдийн засаг бүхэлдээ тогтворгүйждэг. Түүхий эдийн үнэ аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бодвол илүү хэлбэлзэх тул түүхий эдийн экспорт дээр суурилсан эдийн засаг мөн л макроэдийн засгийн хувьд тогтворгүй байх ёстой гэж үздэг (Calvo-Gonzalez, 2010).
  11. 11. 11 Үүн дээр, засгийн газрын зардал ихсэх, төсөв данхайх, ялангуяа улс төрийн намуудын өрсөлдөөнөөс богино хугацаанд үр дүнгээ өгөх, нүдэнд харагдах боловч эдийн засгийн утга агуулга, үр дүн багатай төсөл санхүүжүүлэх зэрэг сүүлийн үед “Голланд өвчин”, “баялгийн хараал”ын шинж тэмдэгт хамааруулах болсон засаглалын чанар, чадавхитай холбоотой хүчин зүйлсийг нэрлэж болно. Хөгжиж байгаа орны төр, засгийн газрын эдийн засгийн удирдах, бодлого боловсруулж хэрэгжүүлэх чадавхиихэнхдээсул дорой зэрэг асуудал ч мөн орсон байна. Түүхий эдийн экспортлогч орнуудын төр засаг авлига, хээд хахуульд автах нь илүүтэй гэж эдийн засагчид судалж тогтоосон байдаг[Sachs and Warner 1999; Leite and Weidemann 1999; Gylfason 2001;Auty, 2001]. Энэ нь уул уурхайгаас болж авлига үүсэв үү, авлигатай учир тэдгээр улс баялагтай байсан ч хөгжихгүй байна уу гэдэг талаас ч судалдаг. Ерөнхийдөө энэ хоёр шулуун хамааралтай, аль аль нь бие нэгэн зэрэг учир шалтгаан болдгийг ч судалгаагаар харуулсан байдаг. “Голланд өвчин” –ний шинж тэмдэгтүндэсний валютын ханш чангарах (валютын ханш чөлөөлсөн оронд үндэсний валютын нэрлэсэн ханш чангарах ба тогтмол ханштай оронд гадаадын активын урсгал идэвхжиж инфляци өсдөг); уул уурхайн экспортын орлого нэмэгдэхийн хирээр засгийн газрын зардал ихсэх; ГШХО ихээр орж ирэхдээ уул уурхайн салбарт зонхилох; хөрөнгө, ажиллах хүч зэрэг нөөц уул уурхайн салбарт төвлөрч аж үйлдвэр, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг худалдаалагдах буюу экспортын бусад салбар хөрөнгө хүн хүчний нөөцөөр гачигдах, улмаар аж үйлдвэргүйжих, өрсөлдөх чадвараа алдах; урсгал данс алдагдалтай гарах зэрэг багтдаг. Эдгээрийг зохих үзүүлэлтүүдээр нь тодорхойлно. Уул уурхайн салбар тухайн орны эдийн засагт урт хугацаанд зонхилж “Голланд өвчин”-ний илрэлүүд ужгирсаар улс орны хөгжил урт хугацаанд удааширч ДНБ-ний өсөлт буурахыг “баялгийн хараал” гэнэ. Эдийн засгийн өсөлт удаашрахаас гадна байгаль орчин доройтох; авилгал хээл хахууль газар авах; төр засгийн газар нь улс орноо удирдах чадваргүй болох; баялгийн тэгш бус хуваарилалт гаарч хүн амын нэлээд хэсэг үгүйрч хоосрох;ардчиллын хөгжил удаашрах, нийгмийн зөрчлүүд хурцдах; улс орон иргэний дайнд өртөх гэх мэтийг нэрлэсэн байдаг[Collier and Hoeffler 1998, 2001; Ross, 2003] Тухайлбал, Auty(1998), Humfreys нар. (2007), Kronenberg (2004), Wijnbergen (1984) нар эдийн засгаа дорвитой хөгжүүлж чадаагүй, баялгаас болж иргэний дайнд нэрвэгдсэн улс орнууд байдгийг дэлхийн 85, 95 орныг хамарсан хоёр удаагийн судалгаагаар харуулсан байдаг. Гуравт, аливаа байгалийн баялаг түүхийгээр нь экспортлох нь урт хугацаанд эдийн засгийн хувьд ашиггүй гэдгийг олон судалгаагаар нотолсон байдаг. Эрдэс баялаг ашиглахтай холбоотойгоор байгаль орчны үнэлгээний асуудал ч яригддаг. Саяхан The Economist сэтгүүлээс Онгон байгаль түүнийг ашигласнаас ч илүү үнэ цэнэтэй юу гэсэн хэлэлцүүлэг явуулахад уншигчдын 91
  12. 12. 12 хувь нь дэмжиж хариулсан байна8 . Ер нь байгаль орчныг доройтуулах нь хувийн ч бай улсын ч бизнест алдагдалтай гэж үзэх хандлага олон улсад түгээмэл болсон9 . Уул уурхайн салбарын эдийн засгийн нөлөөллийн хүрээнд байгаль капиталд учруулж буй хор уршиг томоохон байр суурь эзэлдэг ба үүнийг судалдаг байгалийн баялгийн эдийн засаг, байгаль орчны эдийн засаг зэрэг эдийн засгийн ухааны дэд салбарууд шинээр бий болсон. Уул уурхайн салбар нь сэргээгдэшгүй түүхий эдийг олборлож байгалийн нөөцийг шавхдагаас гадна байгаль орчинд хамгийн хор хөнөөлтэй салбараар тодорсон (UNCTAD, 2011). Үүнд хөгжиж байгаа орны хувьд нэн чухал аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарууд эн тэргүүнд өртөж эдийн засгийн өсөлтөд нь сөрөг нөлөөлдөг. Ийнхүү ирээдүйн хөгжлийн үндэс болсон байгаль капиталд хор уршиг учруулснаар уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг бууруулдаг гэж үзжээ. Дөрөвт, Бёрдсалнар (2000), Гилфасон (2001) нар хөгжлийг саарулах нэлээд ноцтой хүчин зүйл бол байгалийн рент, уул уурхайг хэт түшиглэснээрөнөө үед хөгжлийн гол хөдөлгүүр болсон боловсрол, мэдлэг, ур чадвар зэрэг хүн капиталын үнэлэмж буурдгийг 34 орны тооцоон дээр харуулжээ. Тавд, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд, уур уурхай дээр тулгуурлаж химийн үйлдвэр, зарим боловсруулах үйлдвэр зэрэг цөөн салбараас өөр хүнд хөнгөн аж үйлдвэр, өндөр технологийн салбар хөгжүүлж эдийн засгаа төрөлжүүлэх боломж муутай салбарт тооцогддог. Тиймээс урт хугацаанд эрдэс баялгийн экспортоос хараат байдлаас гарах боломж хязгаарлагдмалаас болж эдийн засгийн өсөлт удаашрах талтай. 4.2 Голланд өвчин, баялгийн хараалаас сэргийлэх нь Олон орны туршлагаас харахад байгалийн баялгаа зөв зүйтэй ашиглаж эдийн засгаа сэргээсэн цөөн хэдэн орон байдаг. Тэдгээрийн туршлагыг судласнаар баялгийн хараал, Голланд өвчин зэрэг сөрөг үзэгдлээс зайлхийх, илрэлийг бууруулах боломжтой гэж үздэг. Африк тивд Ботсвана, Зүүн Өмнөд Азид Индонези, Малази, Тайланд, мөн Канад, Шинэ Зеланд, Австрали, Норвеги, Чили зэрэг түүхий эдийн томоохон экспортлогчдыг нэлээд амжилт олсон гэж үзэх нь олонтаа. Тэд байгалийн баялгийн рентээ ихэнхийг нь ирээдүйн хөрөнгө оруулалтын зориулалтаар хуримтлуулж, зарим хэсгийг нь эрсдэл багатай, өндөр ашигтайгаар гадаадад хөрөнгө оруулж, тодорхой хувийг нь стратегийн салбаруудаа дэмжихэд ашигласан байна. Ингэхдээ хөгжлийн урт хугацааны 8 http://www.economist.com/debate/overview/217 эндээс үзнэ үү 9 НҮБ-ын Байгаль орчны Хөтөлбөр (2011) Бүхнийтийн эзэмшил: байгаль орчин доройтуулах хөрөнгө оруулагч байгууллагуудад яагаад алдагдалтай вэ?
  13. 13. 13 стратеги, бусад салбарын бодлоготойуялдуулсан байна. Тухайлбал, нэг хүн амд шилжүүлэн тооцвол Норвеги улс газрын тосны экспортоор Саудийн Арабын дараа ордог. 1975 онд Хойд тэнгисээс газрын тос олборлож эхлэнгүүт тусгай хуримтлалын сан байгуулж, жилд тус сангийн дөрөвхөн хувийг зарцуулдаг. Төр нь уул уурхайн салбарт давуу эрхтэйгээр оролцдог. 2011 оны байдлаар тус улс тусгай сандаа нийт 550 тэрбум ам. доллар хуримтуулсан нь Абу Дабугийн буюу дэлхийн хамгийн баян сантай дүйцэхээр байна. Үүн дээр уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүй, татварынорчин, стандартыг сайжруулж олон улсын жишигт нийцүүлж сайжруулах нь энэ салбарын дотоод гадаад үр ашгийг дээшлүүлэх, улсын төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх юм. Мөн салбарын бодлогыг үндэсний хөгжлин бодлого, бусад салбартай уялдаа холбоог сайжруулах нь үүнд орно. Мөн баялгаа зөв ашиглаж хөгжсөн орнуудын “туршлага” судлахад уул уурхайн салбар, эдийн засгийн бодлогыг нь судлахаас гадна дотоод, гадаад орчин, хүчин зүйлийг нь харгалзах хэрэгтэй юм. Эдгээр “амжилтанд хүрсэн” улс орон, Ботсванагаас бусад нь олон тулгуурт эдийн засагтай. Малайз, Индонези, Тайланд гурав Азийн “бар” улс бөгөөд хүн ам ихтэй дэлхийн томоохон үйлдвэрлэгчид. Малайз дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн гол нийлүүлэгч. Мөн нүүрс, байгалийн хий, дал модны тос, байгалийн каучукийн дэлхийн топ гурван экспортлогчийн нэг. Тайланд улс мөн байгалийн каучукийн гол нийлүүдэгч. Гэлээ ч 2008 оны байдлаар уул уурхайн салбар тус орны ДНБ-нийх нь зөвхөн 11 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний дөнгөж 0.5 хувь тус салбарт ажиллаж байв. Харин аж үйлдвэрийн салбар тус улсын ДНБ-ний 41.6 хувь, экспортын орлогынх нь 56 хувийг бүрдүүлж нийт ажиллах хүчийн бараг 20 хувь тус салбарт ажиллаж байна. 2010 оны байдлаар машины үйлдвэрлэл урьд оныхоос 64 хувь өссөн ба 2015 он гэхэд тус улс дэлхийн эхний энэ бүтээгдэхүүний эхний арван үйлдвэрлэгчийн нэг болох юм. Малайзи ч мөн л байгалийн баялгаар арвин, түүнийгээ зөв зохистой ашигладаг, Тайландын дараа дэлхийн хамгийн их аялал жуулчлал хөгжсөн газар. Зөвхөн 2008 онд 20 сая жуулчин хүлээж авсан. Азийн “бар”-уудын нэг онцлог нь эдийн засаг дахь төрийн зохицуулалт, үүрэг харьцангүй өндөр, төвлөрсөн бодлого, удирдлагатай, стратегийн бараа үйлчилгээний үнийг төрөөс тогтоодог. Түүхий эдийн хавсарга улсаас “бар” эдийн засаг болоход нөлөөлсөн хүчин зүйлд: газар зүйн байршлын хувьд нэн тааламжтай буюу дэлхийн худалдааны усан замын зангилаа бүсэд оршдог; бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд интеграцчилсан (ASEAN); Япон улсаас хүнд аж үйлдвэр, электрон-техникийн барааны үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж томоохон хөрөнгө оруулалт хийсэн, технологи шууд дамжуулж өгсөн; гадаадын ихээхэн шууд хөрөнгө оруулалтын тусламжтайгаар эдийн засгийн бүтцээ сайжруулсан зэрэг орно. Эдгээр орон Япон болон АНУ- ын эдийн засгийн хувьд нэлээд интеграцчилсан бөгөөд тэдгээрийн хөрөнгө
  14. 14. 14 оруулалтаар электрон бараа, компьютерийн эд анги үйлдвэрлэж эхэлсэн нь хөгжлийнх нь үндэс байв. 2009 он гэхэд элетрон барааны үйлдвэрлэл Малайзийн экспортын 62 хувийг бүрдүүлж байв. 1995-2007 онуудад эдгээр орнуудад АСЕАН-ны орнуудаас хамгийн их ГШХО хийгдсэн (Малайз Тайланд тус бүр 45 тэрбум ам. доллар, Индонези 12 тэрбум ам. доллар). Үүнд байгалийн ямар ч баялаггүй Сингапурт хамгийн их буюу 143 тэр бум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн байна (Plummer, 2007). Норвеги, Канад, Авсрали, ОХУ зэрэг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай боловч бүгд далайд гарцтай, аж үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй, зах зээл томтой орнууд юм. Канад, Австрали нь Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн гишүүн орон. Норвеги улсын эдийн засагт АНУ-ын шууд хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэсэн (1947 онд Маршалын тусламж авчбайсан). Мөн Норвеги дэлхийд эхний дөрөвт орох далайн флоттой, мөн загасны экспортоор БНХАУ-ын дараа дэлхийд хоёрт ордог, зургаа дахь томоохон зэвсэг нийлүүлэгч, нэг хүн амд тооцвол Саудийн Арабийн удаахь дэлхийн хамгийн том газрын тосны нийлүүлэгч, НҮБ, НАТО, Европын Чөлөөт Худалдааны бүс зэрэг олон улсын байгууллага, эвслийг анх санаачлан байгуулсан улс юм. Товчхондоо, эдгээр улс янз бүрийн шалтгаанаар түүхий эдийн экспортоос бүрэн хараат бус, аж үйлдвэр, аялал жуулчлал, банк санхүү зэрэг үйлчилгээний салбар эдийн засагт нь голлох байр суурь эзэлдэг тул байгалийн баялаг, түүхий эдийн экспортоос 90 хувь хараат манай орон, бусад Ази, Африк, Латин Америкийн хөгжиж байгаа орнуудаас нэлээд өөр нөхцөлтэй. Мөн Чилийн туршлагын тухай нэлээд бичиж ярьдаг. Энэ амжилтанд хүрэхэд Чили улс мөн л үлэмж хэмжээний ГШХО авсан байх бөгөөд тус улсын улсын уул уурхайн салбарт уул уурхайн томоохон үндэстэн дамнасан корпораци, банк санхүүгийн салбарт мөн л голдуу гадаадын санхүүгийн байгууллага зонхилдог. Ингэснээр тус орны эдийн засаг глобалчлагдаж дэлхийн санхүү эдийн засгийн системтэй нягт интеграцчилсан байна. Дүгнэж хэлэхэд, уул уурхайн салбар эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь олон хүчин зүйлээс шалтгаалж байна.Энэ салбар гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж ахархан хугацаад хөрөнгөжих боломж олгодог ч түүхий эдийн экспортыг хэт шүтэх, түр зуурын амжилтандаа дулдуйдан тайвшрах, цаг үеийн ажил, шинэчлэлийг хойш тавих, боловсрол мэдлэг, шинжлэх ухаан, бусад стратегийн салбарыг орхигдуулах, хөрөнгө нөөцийн гачигдалд оруулах зэрэг эрсдэлтэй. Олон орны туршлагаас үзэхэд эдийн засгийн олон тулгууртай бүтэц бий болгох, дан ганц эрдэс баялгийн экспортоос хараат болохгүй байх, өрсөлдөх чадвартай уламжлалт салбарууддаа хөрөнгө оруулж экспортоо төрөлжүүлэх, хүнсний үйлдвэрлэлээ дэмжиж импортын хүнснээс хамааралгүйболох (гаднаас үүдэлтэй инфляци хөөргөхгүйн тулд), үйлчилгээний салбар, ялангуяа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь “баялгийн хараал” аас зайлсхийхэд үр дүнтэй стратеги юм. Үүн дээр уул уурхайн салбарын үр ашгийг дээшлүүлэх, “харьцангуй давуу тал”аа ашиглан өрсөлдөх боломжтой
  15. 15. 15 салбараа хөгжүүлэх зэрэг цэгцтэй, алсын хараатай бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх чадвар чухал. Эдгээр дотоодын хүчин зүйл дээр дурьдсан гадаад орчны хүчин зүйлийг анхаарах. Үүн дээр түхий эдийн үнийн хэлбэлзлээс хамгаалах нэлээд олон арга хэмжээг нэмж болно. Татвар, татаасын уян хатан бодлого явуулах, түүхий эдийн экспортын квот, үнийн доод хэмжээг тогтоох, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр авах, түүхий эдийн стратегийн нөөц бий болгох, экспорт, импортыг татвараар буюу квотоор хязгаарлах, уул уурхайн гэрээний үнийг индексжүүүлэх, гадаад өрийн төлбөрийг түүхий эдийн үнийн өсөлттэй индексжүүлэх, гадаад валютын зах зээл дээр интервенц хийж илүүдэл валютыг нөөцийн санд татаж авснаар гаднаас их хэмжээгээх орж ирсэн мөнгийг “цэвэрлэх”, гадаад валютын нөөцаа нэмэгдүүлэх, мөнгөний бодлогоор үндэсний валютын ханш, инфляцийн зохистой түвшний зохицуулалт хийх, эдийн засгийн мөчлөгийн эсрэг арга хэмжээ авах, төрөл бүрийн сан хуримтлал байгуулах, тасвийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, байгалийн рентийг төсвөөр дамжуулан зарцуулж авилгал, зүй бус ашиглахад хяналт тавих зэрэг орно. Гадаад валютын нөөц хэтэрхий их болж эдийн засаг хэт халах шинж илэрвэл богино хугацааны гадаад өр зээлээ төлж барагдуулах, иргэддээ гадаад хөрөнгө оруулах боломж нээж өгөх, ялангуяа богино хугацааны гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хүртэл арга хэмжээ авдаг. Мөн иргэддээ бэлэн мөнгө тараах ч туршлага байна. 5. Уул уурхайн салбарын бусад салбарт үзүүлэх нөлөөлөл: Монгол улсын жишээ 5.1 Монгол улсын эдийн засгийн салбаруудын товч дүн шинжилгээ 5.1.1 Уул уурхайн салбарын шинжилгээ Уул уурхайн салбарын үр ашиг Монголын коксжих нүүрс нь Австралийн коксжих нүүрстэй харьцуулахад үзүүлэлтүүдээрээ төстэй боловч үнийн зөрүү их байгаа бөгөөд Австралийн коксжих нүүрсийг Монголын коксжих нүүрснээс 2.22-2.28 дахин илүү үнээр БНХАУ импортлож байна. Манай улсын нүүрс экспортлогч аж ахуй нэгжүүд ЭБЭХЯ-наас тогтоосон экспортын үнээс доогуур экспортлодог нэг шалтгаан нь монголын аж ахуй нэгжүүд дотооддоо өрсөлдөөн бий болгож нүүрсний үнээ унагаад эсвэл арга мэхэнд орж байгаатай холбоотой юм.
  16. 16. 16 Эх үүсвэр: www.indexmundi.com, ҮСХ- Сар бүрийн бюллетень Зураг 5-1. Монгол улсын нүүрсний экспортын үнэ болон Олон улсын нүүрсний Mundi index Манай улс Зэсийн баяжмалыг 100% БНХАУ-руу экспортлодог бөгөөд дэлхийн зах зээлийн үнэд хүргэж чаддаг. Эцэслэн дүгнэхэд, хөрөнгө (гадаад дотоодын хөрөнгө оруулалт), хүн хүчний нөөц эдийн засгийн бусад салбараас шилжин уул уурхайн салбарт тввлөрөх хандлагатай, мөнгө санхүүгийн зах зээлд бэлэн мөнгө, гадаад валютын хэмжээ нэмэгдэж, үнэ ханш тасралтгүй өсч эдийн засаг хэт халах, 2010 оноос эцсээс төгрөгийн ханш тууштай чангарах хандлага илэрч байгаа зэргийг VECMшинжилгээний дүгнэлттэй нэгтгэн авч үзвэл Голланд өвчний шинж тэмдэг сүүлийн үед илэрч эхэлж байна гэж дүгнэж болохоор байна 5.1.2 Аж Үйлдвэрийн салбар Аж үйлдвэрийн салбар нь нилээд өргөн цар хүрээтэй бөгөөд боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, барилга зэрэг салбаруудыг хамардаг. Тус салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2010 онд (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 1874.6 тэрбум төг болж, өмнөх оныхоос 169.7 тэрбум төг буюу 10.0 хувиар өсжээ. Нийт борлуулалтад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь 2010 онд 70.6 хувь болж, өмнөх оныхоос 4.7 пунктээр нэмэгдэж, боловсруулах аж үйлдвэрийн салбарынх 21.0 хувь болж 3.7 пунктээр, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарынх 8.4 хувь болж 1.0 пунктээр буурсн байна (Үндэсний Статистикийн Хороо 2011). 0 50 100 150 200 250 Nov-06 Feb-07 May-07 Aug-07 Nov-07 Feb-08 May-08 Aug-08 Nov-08 Feb-09 May-09 Aug-09 Nov-09 Feb-10 May-10 Aug-10 Nov-10 Feb-11 May-11 Aug-11 Mundi index, Нүүрсний үнэ Монголын нүүрсний экспортын үнэ
  17. 17. 17 Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо Зураг 5-2 Аж үйлдвэрийн салбаруудын үйлдвэрлэл Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо Зураг 5-3 Аж үйлдвэрийн салбаруудын өсөлт, бууралт хувиар Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлсэн үнээр 2011 оны эхний 9 сард 1470.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.4 хувиас 2.2 дахин, жимсний компот, талх, сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, жүүс, хиам, архи, шар айраг, цемент, шахмал түлш, тамхи, амтат ус, ундаа, хивс, цахилгааны утас зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.2 хувиас 10.8 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Улсын хэмжээнд 258.1 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 79.6 хувиар өсчээ (Үндэсний Статистикийн Хороо 2011). 0 500000 1000000 1500000 2000000 2500000 3000000 3500000 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 оныүнээр,саятөгрөг Уул уурхай, олборлолт Боловсруулах үйлдвэрлэл Цахилгаан, хий уур Барилга -40 -20 0 20 40 60 2005 2006 2007 2008 2009 2010 Уул уурхай, олборлолт Боловсруулах үйлдвэрлэл Цахилгаан, хий, ус Барилга
  18. 18. 18 5.2 Уул уурхайн салбарын макро эдийн засгийн нөлөө Эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодруулж үнэ ханш, орлого, эдийн засгийн бүтэц, иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, төсөв санхүү, төлбөрийн баланс, гадаад худалдаа, ажилгүйдэл гэх мэт эдийн засгийн үзүүлэлтийн өөрчлөлтийг судлах 5.2.1 Эдийн засгийн өсөлт Монгол улс байгалийн баялгаар арвин орны тоонд ордог. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон төсөл эхлүүлснээр уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн тулгуур салбар болсон. 2011 оны байдлаар тус салбар экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлсэн ба гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг энэ салбарт чиглэж байна. Үүний үр дүнд манай улсын эдийн засаг 2011 онд жилд 9 хувиар, дараагийн жил нь 12 хувиар өсөх тооцоог Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас гарсан (ЕСБХБ, 2010). 2012 онд эдийн засаг 20 түүнээс дээш хувиар ч өсөх боломжтой гэсэн тооцоо бий. Уул уурхайн салбарын хөгжил нэг талаар эдийн засгийн өсөлтийг дээшлүүлэх, үндэсний орлогоо нэмэгдүүлэх боломж олгож буй ч манай эдийн засгийн бүтцийн үзүүлэлтүүд, тэдгээрийн хандлага сүүлийн үед мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын анхаарлыг ихэд татах болсон. Ялангуяа уул уурхайн салбарын ДНБ-нд эзлэх хувь жилээс жилд өсч 2011 оны байдлаар бараг 30 хувьд хүрсэн байхад эдийн засгийн зарим нэгэн салбарын мөн үзүүлэлт тэр бүр өсөхгүй харин ч буурах хандлагатай байна.
  19. 19. 19 Зураг 5-4. Уул уурхай, олборлох салбараар дамжин орж ирж байгаа эдийн засгийн урсгал Бүтээгдэ хүүний зах зээл Гадаад сектор Пүүс Уул уурхайн салбар Худалдаа лагддаггү й салбар Худалдаа лагддаг салбар Төр Өрх Хөрөнгө оруулагч Хэрэглэгч өрх Банкны сектор Хэрэглээний бүтээгдэхүүний импорт өснө Хөрөнгө оруулалт хийн ноогдол ашиг авна Шилжих төлбөр нэмэгдэнэ Импорт өснө ГШХО өссөнөөр импорт өснө Түүхий эдийн экспорт өснө Төгрөгийн ханш чангарна Нөөц шилжинэ Хадгаламж өснө, гадаад валютын нөөц өснө Татвар ноогдол ашиг Эрэлт
  20. 20. 20 5.2.2 Гадаад худалдаа Уул уурхайн салбарын хөгжил манай улсын гадаад худалдааны орлогод нөлөөлөөд зогсохгүй экспорт, импортын бүтцэт нөлөөлж байна. Урьд нь манай импортын бүтцийг авч үзвэл хүнс, өргөн хэрэглээний бараа давамгайлж байсан бол уул уурхайтайд ашиглах төрөл бүрийн машин тоног төхөөрөмжийн импорт өмнөх он жилүүдийг бодвол эрс нэмэгдэж нийт импортын 70 хувийг эзлэх болов. Импорт 53.3 хувиар өсч 3277.9 сая ам.долларт хүрэхэд: хүнд машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн импорт 95.4 хувиар, тээврийн хэрэгслийн импорт 150.1 хувиар, нефтийн бүтээгдэхүүний импорт 28.4 хувиар тус тус өссөн нь голлох нөлөөг үзүүлэв. Ингэснээр гадаад алдагдал сүүлийн 12 сарын гулсмал нийлбэрээр тооцоод үзэхэд есдүгээр сард 1.4 тэрбум ам. долларт хүрэв 2010 онд гадаад худалдааны тэнцэл 378.7 сая ам.долларын алдагдалтай гарсан нь 2009 онтой харьцуулахад 126.4 сая ам.доллар буюу 50 хувиар нэмэгджээ. Нийт экспортод эрдэс бүтээгдэхүүний экспорт (нийт экспортын 98 хувь) өмнөх онтой харьцуулахад 1091 сая ам.доллараар нэмэгдсэн байна. 5.2.3 Төсөв санхүү, засгийн газрын орлого, зардал Сүүлийн жилүүдэд, ялангуяа 2010 оноос уул уурхайн салбараас орж ирэх орлого огцом нэмэгдсэнээр төсөв зузаарч төсвийн зарцуулалт огцом өсөх хандлагатай болсон. 2011 оны төсөв асар их орлоготой байгаа мэт харагдаж байгаа боловч зарлага ихэссэн нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.Төсвийн зардал 2008 онд 20 орчим хувиар л нэмэгдэж байсан бол 2011 оны төсвийн зардал 2010 оны төсвийн гүйцэтгэлтгэй харьцуулахад 32 хувиар өсч төсвийн тодотголоор дахиад 20 хувь нэмэгдсэн. 2011 онд төсвийн алдагдлыг ДНБ-гийн 9,9 хувь байхаар тооцож гаргаж байсан нь тухайн үедээ эрсдэлтэй асуудал байсан. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбартай холбоотойгоор орлого сайжирч, улмаар хуримтал бий болгож төсвийн алдагдлыг бууруулахын оронд 2011 оны төсвийн зарал огцом нэмэгдэж инфляфийг хөөрөгдүүлэх эрсдэл бий болж байна. 5.2.4 Эдийн засгийн салбарын бүтэц Судалгаагаар сүүлийн цөөн хэдэн жилд, ялангуяа 2004 оноос эхлэн, манай орны эдийн засгийн бүтцэд буюу салбар хоорондын харьцаанд ихээхэн өөрчлөлт гарсныг харууллаа. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн ДНБ-ний 30 хувь, экспортын орлогын бараг 90 хувийг бүрдүүлэх болсон байна. Энэ салбарт ажиллагсдын тоо ч энэ хугацаанд гурав дахин өсч, бусад салбаруудтай харьцуулбал уул уурхайн салбарын цалин хөлс, урамшуулал бараг 2 дахин их байна гэдгийг манай улсын энгийн статистик тоо баримтаар харууллаа. Энэ салбарын цалин хөлсцаашдаа ч уул уурхайн салбарын экспорт, энэ салбарт орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарч өсөн нэмэгдэхийг бид чанарын хувьсагчтай ARMA загвараар тооцож 2012-2014 оны төсөөлөл
  21. 21. 21 гаргалаа. Хэдийгээр уул уурхайн салбар экспортын орлогын дйилэхийг бүрдүүлэх боловч тус салбарын ДНБ-нд эзлэх хувь нэлээд хэлбэлзэлтэй байна. 2011 оны байдлаар ДНБ-д бүрдүүлж буй голлох салбаруудад хөдөө аж ахуй – 14,3%, уул уурхай – 23,6%, худалдаа үйлчилгээ – 15,6%, боловсруулах үйлдвэр – 8,4% тус тус орж байна (Статистикийн эмхэтгэл, 2011). ДНБ дэх ХАА-н салбарын эзлэх хувийн жин 1997 онд 36% байсан бол 2007 онд 18%, 2010 онд 14% болж буурсан бол уул уурхайн салбарын эзлэх хувийн жин 12-23 хувь болж өссөн байна. 1995 онд Монгол орны аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 51%-ийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж байсан бол 2010 онд энэ харьцаа 70.6% болж өсчээ. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн салбарт уул уурхайн олборлох салбар давамгайлж аж үйлдвэрийн бусад салбарын хөгжил хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл уул уурхай дээр суурилсан өрөөсгөл эдийн засгийн бүтэцтэй болсныг харуулж байна. Үүнийг дагаад хөдөлмөрийн зах зээлд ихээхэн өөрчлөлт гарч байна. Тухайлбал, 2001 оноос хойш энэ салбарт ажиллагсдын тоо 3 дахин өсөж 2010 оны байдлаар 48.1 мянгад хүрсэн байна. Тус салбарын ажиллагсдын тоо сүүлийн арван жилд хамгийн хурдацтай буюу 2.5 дахин өсч аж үйлдвэрийн салбарын нийт ажиллагсдын 25% олборлох салбарт ажиллаж байна. Энэ нь бусад салбарт хөрөнгө оруулалт хангалтгүй, ажлын байр шинээр бий болох нь удаашралтай байгаатай холбоотой. Мөн уул уурхайн салбарын бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж харьцангуй өндөр байгаа нь бусад салбарын ажиллагсдын шилжих хөдөлгөөнийг цаашид ч нэмэгдүүлэх хандлагатай. Нөгөөтэйгүүр бусад салбарт бүтээмжээс үл хамааран хөдөлмөрийн хөлсийг өсгөх сөрөг хандлага бий болгож байна. Энэ нь эргээд инфляцийг хөөргөх эрсдэлтэй. Албан бус буюу гар аргаар ашигт малтмал олборлогчид 2010 оны жилийн эцсийн байдлаар орон нутагт 61915 байна. Малчид малаа хаяж “нинжа” болох нь өсөх хандлатай байна. Уул уурхайг дагаад эдийн засгийн бүтцэд гар байгаа нэг чухал өөрчлөлт бол олборлох салбар өргөжихийн хамт түүнийг дагаад уул уурхайд үйлчилдэг, ханган нийлүүлэгч, зууч, тээврийн үйлчилгээний салбарт ажлын байр шинээр бий болж байна. Жишээ: Оюутолгойг дагаад дотоод гадаадын 500 орчим компани байна. Үүний хажуугаар гадаадын хөрөнгө оруулалттай банк, үл хөдлөх хөрөнгө зуучлах үйлчилгээ, санхүүгийн байгууллага, зөвлөх үйлчилгээ, судалгааны байгууллага, томоохон худалдааны дэлгүүрийн сүлжээ манай оронд үүдээ нээж байна. Хотжилт эрчимтэй явагдаж байгаа хэдий ч анхдагч хэрэгцээ болох хоол хүнс, хувцас, орон сууцны асуудлуудаас үүдэн эдийн засаг болон нийгмийн хувьд хөдөө аж ахуйн салбараас хамаарсан хэвээр байна. Мал аж ахуй салбар ДНБ-ний 15 хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа ч нийт ажиллах хүчний 40 хүртэл хувийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэгч хэвээр байсаар байна.
  22. 22. 22 5.2.5Хэрэглээний үнийн түвшинд нөлөөлөх Хэрэглээний үнийн улсын индекс 2011 оны 8 дугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 9.0 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс 9.9 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ. Тус өсөлтийн 36.1 хувийг хүнсний барааны, 18.8 хувийг тээврийн бүлгийн бараа, үйлчилгээний, 16.8 хувийг хувцас, бөс бараа, гутлын, 9.4 хувийг орон сууц, ус цахилгаан, түлшний үнийн өсөлт тус тус бүрдүүлжээ. Улаанбаатар хотын сарын инфляци мөн хугацаанд 0.1 хувь, улсын хэмжээнд сарын инфляци -0.3 хувьтай гарлаа. Суурь инфляци 8 дугаар сарын байдлаар жилийн 9.4 хувь, сарын 1.5 хувьтай байв. Улаанбаатар хотын 2011 оны эхний 8 сарын байдлаарх хэрэглээний үнийн жилийн өөрчлөлтийг бүлгээр нь авч үзвэл хүнсний бараа, ундаа, усны бүлгийн бараа, үйлчилгээний үнэ 8.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 8.6 хувь, тээврийн бүлэг 21.4 хувь, боловсролын үйлчилгээ 10.2 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлттэй бүлгүүд байв (Монголбанк 2011). Зураг 5-5 Хэрэглээний үнийн улсын индекс Үүнээс гадна манай орны стратегийн салбар болох арьс шир, нэхмэлийн үйлдвэрийн үйлдвэрлэл буурах хандлагатай байна. 5.2.6Төгрөгийн ханш Бидний гол зорилгуудын нэг нь Голланд өвчний шинж тэмдэг Монгол улсад илэрч байгаа эсэхийг тодорхойлох, хэрэв илэрч байгаа бол ямар түвшинд хүрч урт хугацаанд хэрхэн нөлөөлөхийг эконометрикийн загвараар тодорхойлох юм. Иймээс энэхүү судалгааны хүрээнд макро эдийн засгийн үзүүлэлтүүд болох ДНБ, мөнгөний нийлүүлэлт, инфляцийн түвшин, төгрөгийн ам.доллартай харьцах ханш (цаашид валютын ханш гэх) болон эрдэс бүтээгдэхүүний экспорт зэргийг авч загвараа боловсрууллаа. Эмпирик судалгааны үр дүнгээс бидний авч үзсэн үзүүлэлтүүдийн шинж чанар болон хоорондын хамаарлаас шалтгаалж Вектор алдааг залруулах загвар (VECM- Vector error correction model) тохирох нь харгалзах тест, статистикуудаар батлагдсан болно. Эмпирик судалгааны үр дүнд тулгуурлан дараах дүгнэлтүүдийг өглөө. Үүнд: -5.0% 0.0% 5.0% 10.0% 15.0% 20.0% 25.0% 30.0% 35.0% 200… Q3 200… Q3 200… Q3 200… Q3 200… Q3 200… Q3 200… Q3 200… Q3 200… Q3 200… Q3 201… Q3 201… Q3
  23. 23. 23  Урт болон богино хугацаанд төгрөгийн ам доллартай харьцах ханшид эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ сөргөөр нөлөөлж байгаа нь үндэсний валютын ханшийг чангаруулж голланд өвчний үндсэн шинж тэмдэгийн нэг илэрч эхлэж байна гэж дүгнэж болно.  ДНБ-д эрдэс бүтээгдэхүүний экспорт урт болон богино хугацаан дахь нөлөөлөл эерэг байгаа нь Монгол улсад Голланд өвчний илрэл одоогийн байдлаар тийм ч их биш байна. Энэ нь уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж эхлээд удаагүй байгаатай холбоотой байж болох юм  Ижил төстэй судалгааны ажил болох “Орос улсад голланд өвчний шинж тэмдэг илэрч байна уу?” (Nienke Oomes and Katerina Kalchieva, 2007) , “Кувэйт улсад голланд өвчин илрэх нь” (Al-mulali, Usama and Che Sab, 2010) судалгааны үр дүнд улсын өөрийн валютын ханш чангарч голланд өвчний шинж тэмдэг илэрч байна гэж үзсэн бол “Нигерийн уул уурхайн салбар- VECM загвар” (Ogwumike and Ogunleye, 2008) “Голланд өвчний эконометрик шинжилгээ, 2005” ажлын эмпирик судалгааны үр дүнд урт хугацаанд ДНБболон бусад салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй байгалийн баялгийн экспорт сөрөг хамааралтайг харуулсан. Энэ нь бусад салбарт сөргөөр нөлөөлж байгаагийн илрэл юм. 5.2.7 Нэгдсэн төсвийн орлого, зарлага Зураг 5-6 Улсын нэгдсэн төсвийн зарлага, орлого 0 500000 1000000 1500000 2000000 2500000 3000000 3500000 Улсын нэгдсэн төсвийн зарлага, сая.төг Улсын нэгдсэн төсвийн орлого ,сая.төг
  24. 24. 24 Зураг 5-7 Улсын төсвийн урсгал зардал болон хөрөнгийн зардал Нийт төсвийн зарлага эзлэх урсгал зардал нь хөрөнгө оруулалтын зардлаас их байгаа нь импортыг нэмэгдүүлнэ. 5.2.8 Үнэ, хэрэглээ, цалин хөлс Энэхүү нөлөөллийг бид салбаруудын хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсний түвшний өөрчлөлтөөр харуулъя. Эдийн засгийн өсөлтийг дагаад маш олон салбарт ажлын байр шинээр бий болох ёстой ч манай орны хувьд ажлын байр хомс, ажилгүйдэл газар авсан, ажиллах хүчний хөдөлмөрийн бүтээмж доогуур, цалин хөлс, орлогын түвшин доогуур, мөн хөдөлмөрийн нөхцөл хангалтгүй байгаа юм. Хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжлийн боловсон хүчний бүртгэл байгаа хэдий ч ажилчид тухайлсан ажлын байрны шаардлагыг хангахгүй байна. Нийт ажилгүйчүүдийн 38,8 хувийг бүрдүүлж байгаа ХАА-н салбар нь хамгийн бага бүтээмжтэй буюу үндэсний дундаж бүтээмжээс 50 хувиар илүү бага, мөн бусад салбаруудын дундажтай харьцуулбал цалин хөлс нь хамгийн доод хэмжээнд байна (Зураг 5.9) (Монголын статистикийн эмхэтгэл 2011). Нөгөөтэйгүүр хөдөрмөрийн бүтээмж үйлчилгээний салбарт, тэр дундаа харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсролын салбаруудад нэлээд өсч байгаа бол хөдөө аж ахуйн салбарт уналтанд ороод байна. 0 500000 1000000 1500000 2000000 2500000 Урсгал зардал ,сая.төг Хөрөнгийн зардал ,сая.төг
  25. 25. 25 Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо Зураг 5-8 Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, өмнөх оноос, хувиар Эх үүсвэр: Үндэсний статистикийн хороо Зураг 5-9 Салбаруудын дундаж цалин, мянган төгрөгөөр Хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлтээс гадна салбаруудын ажиллагчдын цалин хөлсний өөрчлөлт харьцангуй байна. Зураг 5.9-с харвал Бүх салбаруудад цалингийн түвшин нэмэгдэх тенденци ажиглагдаж байгаа ч хөдөө аж ахуйн салбар хөдөлмөрийн бүтээмжийн нэгэн адилаар бусад салбаруудаас хол зөрүүтэй байна. Бодит цалингийн өсөлт бүтээмжийн өсөлтөөс өндөр байх -25 -20 -15 -10 -5 0 5 10 15 20 25 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 Улсын түвшин Хөдөө аж ахуй Аж үйлдвэр Үйлчилгээ 146.1 219.7 328.6 405.8 572.2 326.2 255.5 361.9 471.4 600.3 696.7 0 100 200 300 400 500 600 700 800 2005 2006 2007 2008 2009 Хөдөө аж ахуй Уул уурхай Боловсруулах Санхүү Боловсрол Эрүүл мэнд
  26. 26. 26 үзэгдэл Голланд өвчний үед илэрдэг. Эдийн засгийн өсөлтийг дагаад өндөр бүтээмжтэй салбарын бодит цалингийн өсөлт бусад салбартай харьцуулахад илүү ихээр өсч байна. Манай улсын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт 2011 оны эхний хагаст 2.8 хувь байсан бол бодит цалин 5.94 хувь буюу даруй 2 дахин өндөр өсөлттэй байна (Монгол банк 2011). Санхүүгийн үйл ажиллагаа явуулж буй салбар болон Уул уурхайн салбарын ажиллагчдын сарын дундаж цалин нь бусад салбаруудын ажиллагчдын сарын дундаж цалингаас ойролцоогоор 1.7-2 дахин их хэмжээтэй болсон байна. Уул уурхайн салбарын ажиллагсдын цалин болон хөрөнгө оруулалтын түвшин одоогийн байдлаар бусад салбаруудаас хангалттай зөрүүтэй байгаа бөгөөд энэ үзэгдлийг голланд өвчний нэг шинж тэмдэг гэж үзэх ба чадварлаг боловсон хүчинг татах болсноор аж үйлдвэрийн салбар, хөдөө аж ахуй болон бусад салбаруудын боловсон хүчний бүтэцэд сөрөг нөлөө үзүүлдэг. Зураг 5-10 Салбаруудын ажиллагчдын цалин хөлсний өөрчлөлт, 2002-2010 онууд Уул уурхайн салбарын хувьд шинээр олон орд газрууд нээгдэж, олборлох, ашиглах, боловсруулах үйлдвэр, нэмэгдэж мөн дэвшилтэт техник технологи нэвтэрч байгаатай уялдан мэргэжлийн ажилчид шаардагдаж байна. Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол өсөн нэмэгдэж, ашигт малтмалын олборлолт хурдацтай нэмэгдэхийн зэрэгцээ энэ салбарт ажиллагчдын тоо тогтвортой өсөж байгаа. 0 50000 100000 150000 200000 250000 оныүнээр,саятөгрөгөөр
  27. 27. 27 2001 оноос хойш энэ салбарт ажиллагсдын тоо 3 дахин өсөж 2010 оны байдлаар 48.1 мянгад хүрсэн байна. Эх үүсвэр: ЭБЭХЯ, 2011 Зураг 5-11 Уул уурхайн салбарт ажиллагсадын тоо (2010 оны байдлаар) Цалин хөлсний регресс шинжилгээ Дээр хэлсэнчлэн манай улсын цалингийн дундаж хэмжээгээр хамгийн өндөр байгаа хоёр салбар бол Уул уурхай болон Санхүүгийн салбар юм. Бид тус 2 салбарын ажиллагчдын цалингийн хэмжээг тус салбаруудын ажилагсдын тоо, тухайн салбарын ДНБ-ний оролцооноос хамааруулан, 2000-2010 оны ҮСХ- ны стастикийн эмхэтгэлүүдийг ашиглан регрессийн шинжилгээ хийсэн. Загварын үр дүнг харуулбал Үнэлсэн загвараа ашиглан ирээдүйн таамаглал хийхийн тулд ажилчлагсдын тоо болон салбарын ДНБ-г эзлэх хэмжээг мөн таамагласан байх шаардлагатай бөгөөд хугацаан цувааны ARIMA(p,d,q) загвараар үнэлсэн. Ерөнхий тэгшитгэлүүдийг бичвэл: Уул уурхайн салбарын хувьд: ARIMA(1,0,4) загвар : ARIMA(0,0,1)- трендтэй загвар : 2004 2005 2006 2007 2008 2009 2010 33500 39800 41900 44100 46500 45030 48100 Уул уурхайд ажиллагсадын тоо
  28. 28. 28 Санхүүгийн үйл ажиллагаа явуулж буй салбарын хувьд:ARIMA(1,0,1) загвар : ARIMA(2,0,1) загвар : Хүснэгт 5-1 Уул уурхай ба Санхүүгийн салбарын 2014 он хүртлэх таамаглал Он Уул уурхайн салбарт ажиллагсад мян.хүн Санхүүгийн салбарт ажиллагсад мян.хүн ДНБ-нд эзлэх Уул уурхайн салбар, оны үнээр, сая.төг ДНБ-нд эзлэх Санхүүгийн салбар, оны үнээр, сая.төг 2011 49.1 17.0 2099309.2 234924.9 2012 50.1 16.8 2010347.6 335216.1 2013 51.7 16.6 2177876.6 302393.7 2014 52.0 16.6 2345405.5 245713.9 Зураг 5-12 Уул уурхай ба Санхүүгийн салбарын 2014 он хүртлэх таамаглал 2011-2014 оны хооронд ажиллагчдын дундаж цалин уул уурхайн салбарынхувьд 775.2-1783.6 мянган төгрөг, харин санхүүгийн үйл ажиллагаа явуулж буй салбарын хувьд 838.9-1397.94 мянган төгрөг болж өснө хэмээн таамаглал дэвшүүлж байна. 2010 оны байдлаар Санхүүгийн салбарын 775.20 1030.70 1360.03 1783.69 1034.23 1397.64 0 200 400 600 800 1000 1200 1400 1600 1800 2000 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 Уул уурхайн салбарын дундаж цалин /мян.төг/ Санхүүгийн салбарын дундаж цалин /мян.төг/
  29. 29. 29 ажиллагчдын цалин нь хамгийн өндөрт тооцогдож байсан бол 2014 онд уул уурхайн салбарын ажиллагчдын цалин нь илүү өндөр илэрхийлэгдсэн нь Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Уул уурхай, олборлолтын хэмжээ эрс өсөж байгаатай холбоотой болно. Эндээс харахад тухайн салбарт татварын тодорхой бодлого явуулахгүй бол салбаруудын цалингийн зөрүү улам ихсэх нь ажиглагдаж байна. Ялангуяа энэ байдал нь уул уурхайн салбарт цөөн тооны томоохон аж ахуйн нэгж зонхилж байгаагаас харахад яваандаа баян хоосны ялгааг ихэсгэх томоохон хүчин зүйл болно гэдэг нь ойлгомжтой. 5.2.9Уул уурхайн орлого иргэдийн амжиргаанд нөлөөлөх нөлөөлөл 2010 онд Монгол Улсын хүн амын 39.2 хувь нь ядуу (ядуурлын шугам болох нэг хүнд ногдох сарын орлого нь 88156 төгрөгөөс доогуур орлоготой) байна. Хотын хүн амын 32.2 хувь, хөдөөгийн хүн амын 47.8 хувь нь ядуу аж төрж байна. Харин амжиргааны түвшний тэгш бус байдал хотод илүү байна. (МУХХИ, 2011) Манай орны өрхийн аж ахуйг хөрөнгө оруулагч болон хэрэглэгч гэж 2 хувааж болох бөгөөд хөрөнгө оруулагч өрхүүд пүүс компаниудыг эзэмшигчид байдаг. Туд ноогдол ашиг, хувьцаагаар хөрөнгөжиж байдаг ба голдуу уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийдэг. Харин хөрөнгөгүй хөдөлмөр нийлүүлэгч өрхүүд зөвхөн хэрэглэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Төсвийн зарлагаас харахад төсвийн урсгал зарлага их байгаа нь хэрэглэгч өрхүүдийн цалин нэмэгдсэн ч хэрэглээ ихтэй байгааг харуулж байгаа юм. Иймээс хэрэглэгчдийн орлогын тэгш бус хуваарилалт сүүлийн үед нэмэгдэх хандлагтай байгаа. Үүнийг Жини коэффициентоос харж болно. Жини коэффициент нь орлогын тэгш бус байдлыг илэрхийлдэг бөгөөд Монгол улсын Жини коэффициент 2002 онд 32 хувь байсан бол 2008 онд 36.6 хувь болж өссөн байна. Нэг өрхөд оногдох сарын дундаж зарлагаас харахад 2006 оноос зарлага тасралтгүй ихсэж 2009 онд 2005 оны үнээр 259861.5 төгрөгт хүрсэн байна. Харин 2010 онд өмнөх оноос 14.3 хувиар буурсан байна. Хэдийгээр 2009 оноос уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр тарааж байгаа боловч иргэдийн худалдан авах чадвар буурсаар байна.
  30. 30. 30 Зураг 5-13 Нэг өрхийн сарын дундаж зарлага 6. Уул уурхайн салбарын макро эдийн засаг, бусад салбарт үзүүлэх нөлөөллийг эдийн засгийн загвараар тодорхойлох, нөлөөллийн тооцоог хийх Энэхүү судалгаа нь макро эдийн засгийн болон уул уурхайн салбарын гол үзүүлэлтэд тулгуурлан Голланд өвчний шинж тэмдэг бий эсэхийг тодорхойлох зорилгоор эконометрикийн вектор авторегресс загвар (VAR)загвар ашиглан шинжилгээ хийлээ. Судалгааны хүрээнд макро эдийн засгийн үзүүлэлтүүд болох ДНБ, мөнгөний нийлүүлэлт, инфляцийн түвшин, төгрөгийн ам.доллартай харьцах ханш (цаашид валютын ханш гэх) болон эрдэс бүтээгдэхүүний экспорт, эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны тэнцэл зэргийг авч загвараа боловсрууллаа. p- эрэмбийн VAR(p) загварыг авч үзье: Энд: хэмжээст матриц, шуугиан ба 10. Эмпирик судалгааны үр дүнгээс бидний авч үзсэн үзүүлэлтүүдийн шинж чанар болон хоорондын хамаарлаас шалтгаалж Вектор алдааг залруулах загвар 10 IID-үл хамаарах нэгэн ижил тархалттай 0.0 50000.0 100000.0 150000.0 200000.0 250000.0 300000.0 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 Өрхийн дундаж зарлага,2005 зэрэгцүүлэх үнээр Formatted: Font: (Default) Arial, 12 pt
  31. 31. 31 (VECM-Vector error correction model) тохирох нь харгалзах тест, статистикуудаар батлагдсан болно. Энэ тохиолдолд урт хугацааны тэнцвэр нь болно. Судалгаанд ашиглагдаж буй өгөгдлүүдийн хувьд 2000 оны 1-р улирлаас 2010 оны 4 улирал хүртэлх 44 динамик өгөгдлүүдийг ашигласан. ДНБ, Эрдэс бүтээгдэхүүний экспорт болон мөнгөний нийлүүлэлтийн үзүүлэлтүүдийн хувьд “Үндэсний Статистикийн Хороо”-ноос сар бүр гаргадаг бюллетенээс харин инфляцийн түвшин, валютын ханшны үзүүлэлтийг Монгол Банкны сар бүрийн бюллетенээс тус тус авч ашигласан болно. Өгөгдлийн шинж чанараас хамааран VECM загварын хэлбэрийг өмнөх бүлэгт дурьдсан өгөгдөл болон ко-интегрешнд трендгүй тэгшитгэлийг сонгон мөн тэгшитгэлд инфляцийн түвшин болон мөнгөний нийлүүлэлтийг экзоген хувьсагч болгон оруулж Eviews 6.0 программ дээр үнэлгээ хийлээ. VECM загварын хоцролтыг Акейка болон Шварцын мэдээллийн шинжүүрийн дагуу сонгосон. Үнэлгээний үр дүнгээс дараах системийн тэгшитгэл гарсан бөгөөд холбогдох статистикийн утгууд хангалттай гарсан нь загварын илэрхийлэх чадвар сайн болохыг харуулж байна. Богино хугацаанд ДНБ-ний өсөлтөд : ДНБ-ний өөрийн өмнөх улирлын өсөлт болон өмнөх улирлын эрдэс бүтээгдэхүүний экспортын өсөлт нь эерэгээр нөлөөлж байна. Харин өмнөх улирлын зэсийн үнийн өсөлт болон өмнөх хоёр улирлын валютын ханшийн өсөлт сөргөөр нөлөөлөн бууруулж байгааг хүснэгт-6.1-ээс харж болно. Валютын ханшийн өсөлтөд: Өөрийн өмнөх улирлын өсөлт, эрдэс бүтээгдэхүүний экспортын өмнөх 3-н улирлын өсөлтүүд нь сөргөөр хамааралтай байгаа нь төгрөгийн ханшийг чангаруулж байна. Инфляцийн түвшний өсөлтөд: Өөрийн өмнөх 2-дугаар улирлын өсөлт, Эрдэс бүтээгдэхүүний экспортын өмнөх 2-дугаар улирлын өсөлт болон Мөнгөний нийлүүлэлтийн өмнөх 2-дугаар улирлын өсөлтүүд нь эерэг хамаарч инфляцийн түвшнийг ихэсгэж байна. Худалдааны тэнцлийн өсөлтөд: Өөрийн өмнөх улирлын өсөлт нь эерэгээр нөлөөлж харин эрдэс бүтээгдэхүүний экспортын ӀA
  1. A particular slide catching your eye?

    Clipping is a handy way to collect important slides you want to go back to later.

×