P.Ochirbat
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

P.Ochirbat

on

  • 623 views

 

Statistics

Views

Total Views
623
Views on SlideShare
622
Embed Views
1

Actions

Likes
0
Downloads
3
Comments
0

1 Embed 1

https://twitter.com 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

P.Ochirbat P.Ochirbat Presentation Transcript

  • П.Очирбат: дэлхий нийт сууж буй мөчрөө хөрөөдөхөө больж байна Монгол Улсын Ерөнхийлөгч асан, доктор, профессор П.ОЧИРБАТ Зууны мэдээ Эхнийх нь, байгалийн хүчинд захирагдан аж төрж байсан үед хүмүүс тааралдсан агуй, нүхэнд хоргодон халуун хүйтэн, цас борооноос өөрийгөө хамгаалж, үр жимс түүх зэргээр амьдарч байв. Хоёр дахь нь байгалиас хишиг горьдолгүй хэрэгцээт зүйлээ булаах сургаалийг дагаж амьдарсан үе. Энэ нь өнгөрсөн зууны сүүлч хүртэл үргэлжилсэн. ХХ зуун бол технологийн хөгжлийн зуун. Энэ зуунд технологийн асуудлыг шийдэхдээ эдийн засгийн үр ашгийг чухалчилдаг. Жишээ нь, ашигт малтмал олборлолоо гэхэд баялаг агуулгатайг нь сорчлоод бага, дунд агуулгатайг нь хаядаг байв. Харин сүүлийн үед бүхнийг эдийн засгийн үр ашгаар ийн хэмждэг нь буруу байсныг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаа. Биосферт үзүүлж буй ноосферийн дарамт их байна. Үүнийг тэнцвэржүүлэх аргыг экотехнологи гэдэг юм. Технологийн хөгжлийн гурав дахь шат нь байгальтай зохицон амьдрах зарчмыг баримтлах үе болно. Монголчуудын гол фиолософи, амьдралын хэвшил нь байгальтайгаа зохицон амьдрах зарчим. Энэ зарчим өнгөрсөн зуунд алдагдсан ч өнөөдөр байгальтайгаа зохицон амьдрах тогтвортой хөгжлийн загварт дэлхий нийтээр шилжиж байгаа. Амьдрах орчноо бузарлаж, сүйтгэж уух усгүй, амьсгалах агааргүй, буух ариун газаргүй болбол ямар ч хөгжлийн тухай ярих боломжгүй. Монголчуудын цусанд, генд шингэсэн байгальтайгаа зохицон амьдрах зарчим, чадавхиа сэргээвэл Монгол Улсад хөгжих боломж бий. Экотехнологид хүний ухамсар, байгалиа шүтэн дээдлэх харилцааг чухалчилдаг. Монголчууд аргамжааныхаа гадсыг сугалаад нүхийг нь бөглөдөг байсан. Ийнхүү үлийн цагаан оготноос алга дарам газраа харамладаг атлаа талын чинээ их газраа ухаж сэндийлчихээд булж тэгшлэхгүй хаяж байна. Сүүтэй шанагаар ус хутгадаггүй байсан бол хор хутгасан саваар голоо самарч, дүүгүүр, цуцлаар цохиж түүдэг байсан самраа модыг нь хөрөөдөж унагаад авдаг болж. Ингэтлээ бохирдсон хүний ухамсрыг нөхөн сэргээж цэвэршүүлэхгүйгээр хүрээлэн байгаа орчныг хамгаалах экотехнологийг эзэмших боломжгүй. Харамлах, хэмнэх гэдэг ялгаатай ойлголт. Дэлхий нийт байгалийн хуулийг зөрчсөн хөгжлийн хоёр дахь үеэсээ салж, сууж байгаа мөчрөө хөрөөдөхөө больж
  • байна. Өнөөгийн хэрэгцээгээ хангахдаа хойч үеийнхээ амьдрах нөхцөлийг хадгалж үлдээх шаардлагатай технологийг тасралтгүй хайж байна. Энэхүү хайгуулын нэг үр дүн бол экотехнологи. Дэлхийн хүн ам хурдацтай өсч байгаагаас хэрэглээ нэмэгдэж, байгалийн нөөц хорогдож байна. Хэрэглээний өсөлт, байгалийн нөөц урвуу хамааралтай. Эдийн засгийн хэмнэлттэй хэрэглээнд шилжиж, үрэлгэн, цамаан, саваагүй хэрэглээг багасгах нь чухал болоод байна. Уг нь монголчууд цамаан биш юухнаар юм хийдэг арвич хүмүүс. Сүүлийн үед бэлэнчлэх сэтгэлгээнд хордож цамаархах болж. Уранхай цоорхойгоо нөхөөд өмсчихөж чадахгүй байж бүтэн хувцсаа шинээр нь урж, цоолж өмсдөг болжээ. Хүн бүр тавгандаа нэг ширхэг будаа үлдээгээд байвал үүнийг тарьж ургуулахад хэчнээн их тариалангийн талбай шаардагдах бол. Хэчнээн тонн будаа хаягдах бол. Дэлхийн хүн ам өдрөөс өдөрт өсч байгаа өнөө үед арвич хямгач хэрэглээ тун чухал. Харамсалтай нь, хүмүүс нефть, хий, хүдэр, нүүрс, хүдрийн бус ашигт малтмал зэрэг нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцийг үрэлгэн хэрэглэж байна. Түүгээр ч барахгүй агаар, ус, ой, мод, амьтан, ургамал зэрэг нөхөн сэргээгдэх нөөцийг бохирдуулж, хэрэглээний шаардлагад нийцэхгүй болгодог. Дэлхий нийтээр хүний гараар бүтдэггүй баялаг болох ашигт малтмалыг зөв олборлож, хямгатай зарцуулах талаар бодолцох болсон. Монгол Улсын Байгаль хамгаалах хуульд ийм заалт бий. “Ашигт малтмалыг иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах” гэж. Ингэж иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах шаардлага хангасан технологи уул уурхайн хувьд экотехнологи юм. Экотехнологи бол байгаль орчинд халгүйн дээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй технологи. Ийм технологийг ашиглах нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд түүхий эдийг хамгийн хэмнэлттэй зарцуулах боломжийг бүрдүүлнэ. Ингэж нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд орох түүхий эдийг хэмнэх нь тойруу замаар эдийн засгийн хэмнэлтийг бий болгож, улс орны хөгжлийг урагшлуулна. Экологи, технологи, эдийн засаг гэсэн гурван үзүүлэлтийн нийлбэрийг гипро буюу дээд эдийн засаг гэж нэрлэдэг. Орлого зарлагын зөрүү эдийн засгийн хэмжүүр байхаа больж байна. Гиро эдийн засаг бол тогтвортой хөгжлийн үндсийг агуулсан XXI зууны эдийн засгийн шинэ зарчим юм. Монголд технологи тойрсон олон хүндрэлтэй асуудал байна? Манайхны одоо хэрэглэж байгаа технологийн ихэнх нь байгальд халтай. Уул
  • уурхайн компаниудын хувьд байгаль орчныг ихээр сүйтгэж байна гэсэн шүүмжлэл нь экологид халтай, харин эдийн засгийн үр ашиг нь өндөр технологийг сонгон авч хэрэглэснээс үүдэлтэй. Орчин цагт эдийн засгийн ашгийг биш, уг технологи экологи, байгаль орчинд хэр үр дагавартайг үнэлээд, энэ шаардлагыг хангаж байвал дараа нь эдийн засгийн үр ашгийг авч үзэх болжээ. Экологийн шаардлагад нийцсэн технологи эдийн засгийн хувьд алдагдалтай байж болно. Тэгээд ч дэлхий нийтэд “Чамайг эдийн засгийн үр ашигтай байлгах гэж байгальд халтай технологи ашиглахыг зөвшөөрөхгүй. Байгальд хоргүйгээр ашигтай ажиллая гэвэл технологио сайжруул” гэсэн зарчим үйлчилж байгаа. Экотехнологид байгалийн өөрөө нөхөн сэргээх чадварыг чухалчилдаг. Экотехнологи хүрээлэн буй орчинд учруулсан хохирлоо нөхөн сэргээх чадвар бүхий технологийн горимыг агуулсан байх учиртай. Нэг гол зарчим нь байгалийн өөрийгөө нөхөн сэргээх чадварт түшиглэх. Байгаль өөрийгөө нөхөн сэргээх чадвартай. Морьтой хүн гол гатлахад хэдхэн сeкундийн дотор цэвэршдэг бол азарга адуу туугаад гарахад нэлээд хэдэн минут шаардагддаг. Тэгвэл том машины цуваа яваад өнгөрөхөд хэдэн цагийн дотор цэвэрших бол. Гол горхи руу байнга шороотой ус цутгаад байвал хэдий хүртэл байгаль өөрийгөө нөхөн сэргээх чадвараа хадгалах бол. Байгальд өөрийнх нь даацаас хэтэрсэн ачаалал өгч болохгүй. Байгаль өөрөө инженер, өөрийгөө маш урнаар бүтээдэг. Энэхүү агуу инженерчлэлийг хүмүүс судалж, мэдэж хөгжүүлэх ёстой. Гэхдээ байгаль өөрөө бүтээгч, бас сүйтгэгч. Учир нь хүн бол байгаль эхийн бүтээл. Тэдний буруу үйл ажиллагаанаас болоод байгаль сүйдэж байна гэсэн үг. Байгалиас булааж авах үзэл байгалийн хүч, хуулийг эвдэн бусниулах үндсийг тавьж байна. Гаднын нөлөөнд өртсөн үедээ ч байгаль өөрийгөө зохицуулан тэнцвэрээ олох чадвартай. Энэ утгаараа байгаль өөрөө инженер юм. Экотехнологийн нэг үндэс нь хүний сэтгэхүй. Самар жимс түүж байгаа хүн ирэх жил ирж жимс, самар түүхээ бодох ёстой. Гэтэл шуналдаа автаад самар түүхийн тулд модыг хөрөөдөж байна. Тэгэхээр юуны өмнө, хүний сэтгэхүй толгой, бохирдсон оюун санааг цэвэрлэх хэрэгтэй. Орчин үеийн, шинэ дэвшилтэт технологийг бүтээх, гаднын дэвшилтэт технологийг Монголдоо нутагшуулах нь чухал байна.
  • XXI зуун бол тогтвортой хөгжлийн зуун. Экотехнологийн баримтлалын хувьд, эхнийх нь байгалийн экэосистемийн өөрийгөө зохицуулах, аяндаа цэгцрэх чадварт үндэслэх. Хоёр дахь нь, хүний ухамсар, мэдлэг, амьдралын хэв шинжийг нөхөн сэргээх. Гурав дахь нь, техник багаж төхөөрөмж үйлдвэрлэлийн аргыг экоинженерчлэлээр бүтээх юм. Эрдэмтэн судлаач Г.Т.Одумын тодорхойлсноор “Байгалийг жолоодох гэдэг бол экотехнологийг хэрэглэх явдал юм. Өөрөөр хэлбэл, байгальтайгаа хамтарч зохицож ажиллах нь илүү тохиромжтой. Харин гурав дахь нь, зах зээлийн эрэлтийн өөрчлөлтийг дагаж бүтээгдэхүүнийхээ боловсруулалтын төвшинг өөрчилж чаддаг уян хатан технологитой байх хэрэгтэй. Байгалийн нөөцийг ашиглах технологийн төвшин гэж бий. Газар, ус, газрын хэвлийн баялаг, энергийн эх үүсвэр болон аливаа эд зүйлс материалыг олон дахин ашиглах, хаягдал, бохирдолт багатай технологийг ашиглах нь чухал. Японд модыг 105 хувиар ашигладаг. Бүр 105 хувиар шүү. Тэнд гол модноос гадна мөчир, навч, шилмүүс, үндэс, холтос, үртэс бүгдийг нь ашиглаад, дээрээс нь нэмэлт барьцалдуулагч бодис ашиглан шахмал бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Харин Монголд дөнгөж 45 хувийг ашиглаж байна. Үрэлгэн байгаа биз. Ийм үрэлгэн байдлыг өөрчлөх шаардлагатай. Технологи боловсронгуй бус байгаагаас дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ч ашигт малтмалыг олборлоход тухайн ашигт малтмалтай хамт гарч ирсэн бусад дагавар эрдсийг авч чадахгүй байна. Бид баялагтаа ухаалаг хандаж, эхнээсээ дэг журамтай, хуулиа хатуу баримтлан экологид халгүй технологи ашиглан олборлох нь чухал. Энэ нь улс орны тусгаар тогтнолтой ч холбоотой. Экотехнологи бол стратегийн технологи мөн. Экотехнологи бол XXI зууны тогтвортой хөгжлийг хангаж, ноосфероос биосферт үзүүлэх ачааллыг экосистемийн даацаас хэтрүүлэхгүй байлгах технологи. Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, хар салхи, үер, ган, зуд мэт байгалийн гамшгаас сэргийлэх хэрэгтэй байна. Далайн эрэг орчмын хамгаалалт, газар хөдлөлтийн цахилгаан долгионы хүчийг сааруулах систем, ойн түймрийг унтраах агаарын болон усан хөшгийн байгууламж, гангийн эсрэг усан сан услалтын систем, зудын эсрэг тэжээлийн нөөц, ойн зурвас зэрэг байгууламжийг бүтээж хэрэглэх хэрэгтэй.
  • Хүрээлэн байгаа орчныг хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөгүй технологи хэрэглэх, сөрөг нөлөө гарах тохиолдолд нөхөн сэргээж байгаль орчныг унаган төрхөнд нь оруулах экологийн инженерчлэлт технологийг хэрэглэх нь чухал. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний экологийн инженерчлэл бүхий технологи гэж бий. Мал аж ахуй, газар тариалан, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл, ашигт малтмалыг гар аргаар олборлох, аялал жуулчлал, тээвэр зэрэг түгээмэл үйлдвэрлэл, үйлчилгээнд экологийн инженерчлэл системийг нэвтрүүлмээр байна. Онцын шаардлагагүй бол экосистемийг хөндөж өөрчлөх хэрэггүй. Унаган төрхөөр нь хадгалах нь хүний үйл ажиллагаанд өртсөн экосистемийг нөхөн сэргээхэд хэрэглэх чухал нөөц болдог юм.