Your SlideShare is downloading. ×
0
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
NS
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

NS

1,941

Published on

Published in: Education
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
1,941
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
60
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Газрын нөхөн сэргээлт гэж юуг хэлэх вэ? Нөхөн сэргээлтийн үйл явцад иргэд олон нийт хэрхэн бүтээлчээр оролцох вэ? Нөхөн сэргээлтийн талаарх үндсэн ойлголт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмууд Олон нийтэд зориулсан гарын авлага Газрын нөхөн сэргээлт
  • 2. Олон нийтэд зориулсан гарын авлага  |  1 Агуулга Өмнөтгөл. . . . . . . . . . . . . . . . . . 2 Талархал. . . . . . . . . . . . . . . . . . 4 Гарын авлагын зорилго. . . . . . . . . . . . . 5 Бүлэг 1: Монгол орны эрдэс баялаг, эрчим хүчний нөөц. . 6 Хөрөнгө оруулалтын чиг хандлага. . . . . . . . . 6 Нөхөн сэргээлтийн ач холбогдол. . . . . . . . . 7 Бүлэг 2: Уурхайлалтын арга ба нөхцөл . . . . . . . . 9 Хайгуул . . . . . . . . . . . . . 9 Ил уурхай . . . . . . . . . . . . . 10 Далд уурхай . . . . . . . . . . . . . 12 Бүлэг 3: Уурхайн нөлөөлөл. . . . . . . . . . . 13 Газрын үржил шим . . . . . . . . . . . . . 14 Усны чанар . . . . . . . . . . . . . 15 Агаарын чанар . . . . . . . . . . . . . 16 Бүлэг 4: Газрын нөхөн сэргээлт ба иргэдийн оролцоо . . 17 Нөхөн сэргээлтийн зарчмууд, үйл явц . . . . . . . 17 Нөхөн сэргээлтийн үйл явц дахь иргэдийн оролцоо. . 26 Бүлэг 5: Иргэдийн оролцооны арга хэрэгсэл ба тактик. . 28 Орон нутгийн нөхөн сэргээлтийн зөвлөл . . . . . . 31 Уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө. . . . . . 31 Мониторинг . . . . . . . . . . . . . 33 Бүлэг 6: Нөхөн сэргээлтийн талаарх монголын компаниудын туршлага. . . . . . . . . . . . 35 Дүгнэлт. . . . . . . . . . . . . . . . . . 41 Тайлбар толь . . . . . . . . . . . . . . . . 42 Хавсралтууд . . . . . . . . . . . . . . . . 45 Хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт Бүх оролцогч талуудын, ялангуяа нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон улсын шилдэг туршлагад тулгуурлаж, хууль сахих ёсыг дээдэлсэн, Монгол Улсад байнгын ашиг орлого оруулж байх эрдэс баялгийн салбар дахь ил тод, цогц үйл ажиллагааг хариуцлагатай уул уурхай гэнэ. Хариуцлагатай уул уурхайн зарчмууд: Олон талын оролцоог хангах,♦♦ Ил тод нээлттэй байх,♦♦ Хуулийг сахин дээдлэх,♦♦ Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх,♦♦ Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах,♦♦ Үр өгөөжтэй байх,♦♦ Хүмүүнлэг ёс зүйтэй байх,♦♦ Дэвшилт технологид суурилсан байх.♦♦
  • 3. 2  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  3 зарчмын дор ажилласан хариуцлагтай уул уурхай нь Монгол орны эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Хариуцлагатай уул уурхайн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг бол уурхайн үйл ажиллагааны бүхий л үе шат бүрт оролцогч талуудын оролцоог жигд хангах явдал билээ. Орон нутаг, нутгийн иргэдийн оролцоо тэдний санаа бодол, хувь нэмэр уурхайн үйл ажиллагааны үе шат бүрт маш үнэ цэнэтэй бөгөөд төлөвлөлтийн явцаас эхлэн тэдэнд уурхайн талаар мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна уурхайг хаахтай холбоотой асуудлууд, уурхайлалтын ажил дууссаны дараа газрыг хэрхэн яаж ашиглах талаарх шийдвэр гаргалтад ч чухал нөлөө, ач холбогдолтой юм. Энэхүү гарын авлагад уурхайн нөхөн сэргээлтийн ажил болон түүний төлөвлөлтийн шатан дахь ард иргэдийн оролцооны асуудлуудыг хөндөх болно. Уул уурхай үйлдвэрлэл нэн ялангуяа ил уурхайн олборлолтын явцад маш их хэмжээний газар эвдэрч сүйтгэгддэг. Уурхайн нөхөн сэргээлт нь тэрхүү эвдэрч сүйтгэгдсэн газрыг эргээд янз бүрийн зорилгоор ашиглаж болохуйцаар эргэлтэнд оруулах үйл явц бөгөөд эцсийн дүндээ үр өгөөжтэй экосистем буюу газар ашиглалтыг бий болгох явдал юм. Нөхөн сэргээлт нь ашиглагдсан газрыг эхний байсан байдалд нь оруулах, цаашид тогтвортой байлгах нөхцлийг нь хангахын тулд хучилт хийх, газрын хөрсийг нь нягтаршуулах, өнгөн хөрсөөр хучих, ургамалжуулах, арчилж тордох зэрэг бүхий л ажиллагааг хамарна. Хэрэгжүүлэх гэж буй төслөө уул уурхай эрхэлж буй компаниуд урьдчилан сайтар төлөвлөж боловсруулан, бохирдлын хэмжээг хянах арга хэмжээ авч, уурхайн үйлдвэрлэлийн улмаас үзүүлж болох нөлөөлөлд хяналт шалгалт тавьж ажиллан эцэст нь ашигласан газартаа нөхөн сэргээлт хийснээр тус салбараас орон нутаг, нутгийн иргэд, байгаль орчин болон урт хугацаагаар газрын чадавхид үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах боломжтой болно. Уурхайн нөхөн сэргээлт хийснээр уурхайн үйл ажиллагаанд өртөж сүйтгэгдсэн газар нутгийг сэргээж байгаль дэлхийн тогтвортой тогтолцоог ханган улмаар тухайн газар нутгийг өөр зорилгоор ашиглах боломж бүрдэнэ. Хэрвээ нөхөн сэргээлтийг сайтар тунгаан бодож боловсруулсны үндсэн дээр сайн гүйцэтгэж чадвал эргээд Монголын эдийн засаг болон ард иргэдэд урт хугацааны турш байгаль орчны болон нийгмийн ашиг тус авчрах болно. Бусад улс орны шилдэг туршлагуудаас харахад хамгийн гол нь уурхайн төлөвлөлтийг нөхөн сэргээлтийн стратегитай бүр эхнээс нь уялдуулах явдал чухал байдаг байна. Ингэснээр нөхөн сэргээлтийн төлөвлөгөө нь тухайн орон нутгийн байгаль орчин, орон нутгийн оролцогч талуудын сэтгэл түгшээсэн асуудлуудыг шийдвэрлэх, тэдний санаа бодолд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах боломжтой болно. Энэхүү гарын авлагыг гаргаснаар бидний хүсэн хүлээж буй үр дүн бол ард иргэд, орон нутгийн засаг захиргаа болон уурхайн компаниуд, үйлдвэрлэл эрхлэгчдийн хооронд уурхайг хаах, нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулах талаар хамтарсан төлөвлөгөө гаргахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино. 2000 оноос уул уурхайн салбар нь Монгол орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болсон билээ. 1997 онд батлагдсан Ашигт малмалын тухай хууль нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ихээр татаж чадсан төдийгүй эдийн засаг, засаглалын шинэчлэл нь сүүлийн арваад жилийн хугацаанд Монгол улсын ашигт малтмал хайгуулын1 салбарт оруулах гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн болно. 2006 онд шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хуулинд гадаадын хөрөнгө оруулалтын талаар илүү нарийн чанд тусгаж өгснөөс гадна байгаль орчныг хамгаалах асуудалд нилээд хатуу шаардлага тавих болсон юм. Гэсэн хэдий ч дэлхийн даяар ашигт малтмалын эрэлт хэрэгцээ сүүлийн арван жилийн туршид нэмэгдсэн хэвээр байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тогтвортой өсөж, эдийн засгийн мөчлөг нь ердийнхөөсөө илүүтэйгээр үргэлжлэн явагдаж байна. Эрдэс баялгийн үнийн өсөлттэй холбоотойгоор дэлхийн төдийгүй Монгол улсад ч ашигт малтмалын хайгуул 1 Улаанаар тэмдэглэгдсэн үгнүүд тус гарын авлагын тайлбар тольд буюу 42-44-р талд буй. болон олборлолт нэмэгдэж ирлээ. Эрдэс баялгийн салбарын энэхүү өсөн нэмэгдэж буй хөгжлийг даган Монгол улсын цэвэр усны нөөц хурдацтайгаар багасаж, хотын агаарын бохирдлын хэмжээ болон малын бэлчээрийн доройтол, талхигдал үлэмж ихээр нэмэгдэв. Энэ байдлыг харгалзан Монгол улсын засгийн газар болон иргэний нийгэм хариуцлагатай байгалийн нөөц баялаг ашиглалтын талаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй яриа хэлэлцээ өрнүүлэх болсон бөгөөд үүний үр дүнд та бидний мэдэх Хариуцлагатай уул уурхай буюу эрдэс баялгийн салбарын хөгжлийг хариуцлагатайгаар явуулах тулгуур зарчмуудыг боловсруулан баталсан болно. Хариуцлагатай уул уурхайн зарчмууд нь Монгол улсад уул уурхайн үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, оновчтой удирдамж болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Эдгээр зарчмууд нь тухайн салбарыг үр ашигтай хөгжүүлэхийн зэрэгцээ хүний эрхийг баталгаажуулах, байгаль орчноо хамгаалахын төлөө нийт Монголчуудад урт удаан хугацаанд ашиг тусаа өгч байхаар зохицуулагдсан болно. Энэ Өмнөтгөл
  • 4. 4  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  5 Талархал Иргэд олон нийт, төрийн болон төрийн бус, бизнесийн болон олон улсын байгууллагуудыг төлөөлсөн олон тооны хүмүүсийн зөвлөгөө, санал зөвлөмжийн дагуу энэхүү гарын авлага бүтээгдсэн болно. АНУ-ын Азийн сан нь иргэд, байгууллагууд хоорондын мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох сонирхол, хүсэл эрмэлзлэлд ихээхэн итгэл найдвар, ач холбогдол өгч ажилладаг. Энэ ч үүднээс гарын авлагыг гаргахад бидэнд туслалцаа үзүүлсэн Куинсландын их сургуулийн уурхайн газрын нөхөн сэргээлтийн төвийн доктор Дэвид Муллиган; Одод гоулд ХХК; Вестерн Проспектор Групп ХХК; Пеабоди Поло Ресурсис ХХК; Айвенхоу Майнз Инк ХХК; Рио Тинто; Монполимет ХХК; Леман, Ли болон Ху Монгол, Монаме эрдэм шинжилгээний судалгааны төвүүдэд талархал илэрхийлж байна. Энэхүү гарын авлагыг Австралийн уул уурхайн мэргэжилтэн, доктор Дэвид Муллиганы АНУ-ын Азийн санд зориулан бэлтгэсэн нөхөн сэргээлтийн бүрэн хэмжээний баримт материалд тулгуурлан зохиогч Эннэсса Жанес гаргасан болно. Түүнчлэн Азийн сангийн ажилтнууд Б. Болормаа, Д. Саруул болон уг гарын авлагын редактор бөгөөд сангийн төслийн ажилтан Шелла Росентал, орчуулагч Н. Ундраа нарт гүн талархал илэрхийлье. Нөхөн сэргээлтийн энэ гарын авлага олон нийтэд зориулсан анхны хэвлэл бөгөөд байгаль хамгаалах талаар иргэдэд зориулан гаргаж буй цуврал гарын авлагуудын гурав дахь нь болно. Өмнө нь бид Иргэдийн нөхөрлөл байгуулах замаар байгалийн баялгийг хамгаалах, ашиглах нь; Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл явц дахь иргэдийн оролцоо гэсэн олон нийтэд зориулсан гарын авлага бүтээлүүд гаргасан билээ. Энэхүү гарын авлагыг орон нутагтаа ашиглан улмаар цаашид сайжруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулж санал, дүгнэлтээ ирүүлнэ гэдэгт Азийн сан найдаж байна. Та өөрийн санал дүгнэлтээ wqmprogram@asiafound. mn гэсэн хаягаар ирүүлэхийг хүсч байна. Гарын авлагыг Нидерландын Засгийн газрын тусламжаар Азийн сангаас хэрэгжүүлж буй “Ирээдүйгээ баталгаажуулах нь” байгаль орчныг хамгаалах санаачлага болон тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих цогц хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэн боловсруулав. Гарын авлагын зорилго Гарын авлагыг Нидерландын Вант улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй Азийн сангийн “Ирээдүйгээ баталгаажуулах нь” тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих, байгаль орчныг хамгаалах цогц хөтөлбөрийн хүрээнд хэвлэн гаргаж байна. Энэхүү гарын авлагад хариуцлагатай уул уурхайн гол бүрэлдэхүүн хэсэг болох нөхөн сэргээлтийн талаар өгүүлэх бөгөөд уурхайг хаахтай холбогдон гарах шийдвэр гаргалтын үйл явцад иргэд хэрхэн оролцох, хяналт тавих талаар тайлбарлах болно. Дараа дараачийн бүлгүүдэд уул уурхай болон нөхөн сэргээлтийн талаарх олон асуудлуудыг хөндөхөөс гадна уурхайн компаниуд, хариуцлагатай уул уурхайн лидерүүдийн туршлагаас оруулах болно. Нарийвчлан авч үзвэл гарын авлага нь дараах сэдвийн хүрээнд мэдээлэл өгнө. Үүнд: Уурхайлалтын аргууд♦♦ Уурхайн нөлөөлөл♦♦ Нөхөн сэргээлтийн туршлага♦♦ Нөхөн сэргээлт явуулахад иргэдийн оролцооны зарчим♦♦ Монголын улсын уурхайн нөхөн сэргээлтийн лидерүүд♦♦ Монголын төр, засгийн бодлого болон иргэдийн эрх зэрэг болно.♦♦ Олон нийтэд зориулсан Нөхөн сэргээлтийн гарын авлага нь уншигч олныг Монгол дахь уул уурхайн үйл ажиллагааны талаарх олон талын мэдээлэл, тайлбараар хангахаас гадна засгийн газрын дүрэм журам, нөхөн сэргээлтийн зарчмуудын талаарх мэдээлэл олгоход чиглэгдэж байна. Энэ бэсрэгхэн хэмжээний гарын авлага албан ёсны баримт бичиг биш бөгөөд гарын авлагыг Австралийн засгийн газар: Аж үйлдвэр, аялал жуулчлал, эрдэс баялгийн яам, Вэстэрн Проспектор Групп, Дэлхийн нөөц баялгийн институт, Уул уурхай ба метталлургийн олон улсын зөвлөлийн мэдээ баримт материалыг ашиглан бичсэн бөгөөд Австралийн уурхайн нөхөн сэргээлтийн төвийн доктор Дэвид Муллиганы оролцоо дэмжлэгтэйгээр бүтээлээ. Нэмэлт мэдээллийг гарын авлагын сүүлийн хуудсуудаас авах боломжтой.
  • 5. 6  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  7 Хөрөнгө оруулалтын чиг хандлага Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбар Монгол улсын эдийн засагт чухал байр суурь эзлэх болж, түүний үүрэг роль улам бүр өсөн нэмэгдэж байна. 2007 оны байдлаар уул уурхай болон үйлдвэрлэлийн салбар манай орны ДНБ-ний 33 хувь, (2002 онд 10% байсан), аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг тус тус бүрдүүлж байна. Монгол улсын эрдэс баялгийн салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсээр байгаа бөгөөд 2005 оны байдлаар уул уурхай болон газрын тос олборлох салбар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 68 хувийг эзэлж байжээ. 2006 онд Монгол улсын олборлолтын зардал (ойролцоогоор 200 тэрбум төгрөг буюу 180 сая ам. доллар) дэлхийн олборлолтын зардлын 4 хувийг эзэлж байсан бөгөөд ингэснээр Монгол улс эрдэс баялгийн олборлолт явуулах дэлхийн топ 10 газруудын нэг болсон юм. Монгол улсад 80 гаруй төрлийн эрдэс баялаг агуулсан 6000 гаруй орд газруудыг илрүүлээд байгаа бөгөөд манай орны газар нутгийн 25 орчим хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Хайгуулын ажилд оруулах гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэний үр дүнд Баруун наран (нүүрс), Овоот толгой (нүүрс), Таван толгой (нүүрс), Оюу толгой (зэс, алт), Цагаан суврага (зэс, молибдени), Гацуурт (алт), Алтан овоо (алт), Төмөртэй (төмөр), Улаан (хар тугалга, цайр) зэрэг томоохон МОНГОЛ ОРНЫ ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦ 1 ордуудыг илрүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засагт зэс болон алтны олборлолт ихээхэн хувь нэмэр оруулж байна. Нүүрс, хайлуур жонш, молибдени, цайр, төмөр, гянт болон ураны нөөц баялаг ч манай орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулсан хэвээр байна. 1990 оноос хойш Монголын алт олборлох салбарын үйлдвэрлэл 30 дахин нэмэгдлээ. Зөвхөн 2004 онд л гэхэд тус салбарын өсөлт 70 хувьтай байсан бөгөөд энэ нь Бороогийн алтны уурхай (Канадын Сентерра Гоулд Инк эзэмшдэг) нээгдсэнтэй холбоотой ажээ. 1970 оны дунд үеэс Монгол-Оросын хамтарсан Уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь Монголын хамгийн том зэс, молибидений хүдрийн үйлдвэрлэгч болж жилд 130,000 тонн зэс, 1,500 тонн молибдени үйлдвэрлэж байна. 2006 онд Канадын Айвенхоу Майнз Инк ХХК компани болон Рио Тинто (Автрали) компани Өмнөговьд Оюу толгой төслийг хэрэгжүүлэх стратегийн түншлэл бий болгох тохиролцоонд хүрсэн юм. Энэ нь дэлхийн зэс-алтны хамгийн томоохон ордуудын нэгд тооцогдож байна. Нүүрс нь Монгол улсын эрчим хүчний гол эх сурвалж бөгөөд энэхүү эрдэс баялгийн хайгуул болон үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд өссөн хэвээр байна. 2003 онд нүүрсний үйлдвэрлэл 5,7 тонн байсан бол 2007 он гэхэд 9,6 тонн болж өссөн байна. Өмнөговийн Улаан нуурын хөндийд байрлах Таван толгойн орд газар нь 6 тэрбум гаруй тонн коксжсон болон цахилгаан дулаан гаргаж авахад хэрэглэх нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдоод байгаа бөгөөд түүний тэн хагасыг ил уурхайгаар ашиглах боломжтой ажээ. Нүүрс экспортлогч байсан Хятад улс импортлогч болсноор ирээдүйд Монголын нүүрсний эрэлт хэрэгцээ өндөр байх хандлагатай байна. 2007 оны байдлаар уул уурхай болон олборлох үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын тоо 15,200 орчим байсан бол Ашигт малтмалын газар (АМГ)- аас мэдээлснээр энэхүү тоо баримтад жижиг болон гар аргаар алт олборлож байгаа 70,000 гаруй хүний тоо багтаагүй ажээ. 2009 оны 2-р сард Засгийн газраас гаргасан тоо баримтаас үзэхэд жижиг болон гар аргаар алт олборлогсдын тоо 50,000- 70,000 орчимд хүрчээ. Гар аргаар алт олборлогсдын үнэн бодит тоог тогтооход хүндрэлтэй байдгийн улмаас энэхүү тоо баримт маргаантай хэвээр байна. Нөхөн сэргээлтийн ач холбогдол Уурхайн нөхөн сэргээлт хийснээр эвдэгдсэн байгаль орчинг сэргээж байгалийн баялгийн тогвортой байдлыг хангах ач холбогдолтой. Нөхөн сэргээлтийн гол зорилго нь уул уурхайгаас байгаль орчинд үзүүлэх удаан хугацааны нөлөөллийг багасгах явдал юм. Нөхөн сэргээлтийн зорилтууд тухайн бүс нутгийг эргээд хүн суурьшихад аюулгүй болгох, тухайн газар орны урт удаан хугацааны экологийн тогтвортой байдлыг хангахын тулд байгаль орчныг нөхөн сэргээх хүчин чармайлт зэргээс хамааран өөр өөр байна. Хэрвээ үүнийг сайтар бодож боловсруулан нягт нямбай хийж чадвал
  • 6. 8  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  9 нөхөн сэргээлтийн үйл явц Монголын ард иргэд болон эдийн засагт ихээхэн тустай байх болно. Нөхөн сэргээлт нь уул уурхайн салбарын компаний нийгмийн хариуцлагын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих болон Монголын нийгэм, эдийн засагт урт удаан хугацааны ашиг тус авчрахад чухал ач холбогдолтой. Нөхөн сэргээлт нь уурхай хаагдсаны дараа л авч үзвэл зохих ганц үе шаттай үйл явц биш. Харин уурхайн үйл ажиллагаа эхлэхээс эхлээд дуусгавар болох хүртэл буюу уурхайн хөгжлийн болон үйл ажиллагааны үе шат бүрт тусгаж өгвөл зохих ёстой бөгөөд өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтийг уурхайн төлөвлөлтийн явцаас аль болох эрт эхлэх хэрэгтэй. Хэдийгээр таны оршин сууж буй нутагт ямар нэгэн уурхайн компани аль хэдийнээ үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байгаа бол орон нутаг, нутгийн иргэдийн зүгээс нөхөн сэргээлтийн хөтөлбөрт нь оролцох оролцоо оройтчихжээ гэсэн үг биш. Учир нь нөхөн сэргээлт нь уурхайн үйл ажиллагааны турш үргэлжлэн явагддаг үйл явц болно. Нөхөн сэргээлтийн ашиг тус Усны чанар сайжирна.♦♦ Ирээдүйд газарт эдийн засгийн хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ.♦♦ Агаарын чанар сайжирна.♦♦ Амьтан, ургамлын амьдрах орчин хамгаалагдана.♦♦ Ард иргэд, бодлого боловсруулагчид, уул уурхайн үйл ажиллагаа♦♦ эрхлэгчдийн хооронд эерэг харилцаа бий болно. Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.♦♦ Уул уурхайн байгаль орчин болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг багасгана.♦♦ Хайгуул Хэлбэр хэмжээний хувьд харилцан адилгүй төрөл бүрийн эрдэс баялаг олон янзын газруудаас олддог. Нэгэнт орд газрыг илрүүлсэн бол уурхайн компаниуд ихэвчлэн хайгуул хийж үнэлгээ өгөх бялхмал ба бялхмал бус чулуулгын арга ашигладаг. Уул уурхайн үйл явц нь дараах үйл ажиллагаануудаар тодорхойлогддог: Алсаас тандалт хийх (тухайн ордын талаарх мэдээллийг хиймэл дагуулын дүрслэл♦♦ болон агаарын зураг ашиглан цуглуулах); Геологийн зураглал хийх (геологийн онцлог шинж чанарыг харуулах♦♦ зориулалттай геологийн зураглал); Гадаргын геохимийн судалгаа явуулах (хөрс, чулуулаг, хаягдал зэргээс дээж аван♦♦ химийн бүтцэд дүн шинжилгээ хийх); Эрлийн өрөмдлөг хийх (газарт өрөмдлөг хийн турших);♦♦ Хайгуулын өрөмдлөг хийх (Хүдрийн уулзвар хүртэл өрөмдөх);♦♦ Канавын ховилон дээжлэлт хийх (хучдаст нэвт тэсэлгээ буюу ухалт хийн♦♦ чулуулганд хүрч сорьц авах, зураглал гаргах); Кемп барьж байгуулах;♦♦ Уурхайн босоо малталтын байгууламж барих зэрэг болно.♦♦ УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТ ЯВУУЛАХ АРГУУД БА НӨХЦӨЛ 2
  • 7. 10  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  11 Хайгуул нь хувьсан өөрчлөгдөж буй геологийн ойлголт, шинэ техник технологи, эдийн засгийн хэлбэлзэл буюу өөрчлөлтийн нөлөөнд байнга автдаг динамик үйл явц юм. Тиймээс өнөөдөр эдийн засгийн хувьд үр ашиггүй гэх уурхайн хайгуулын ажил ирээдүйд өгөөжтэй болж болох боломжтой гэж үздэг. Хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас эрдэс баялаг ихтэй бүс нутгуудад олон арван жилийн турш тэр ч бүү хэл бүтэн зууны туршид ахин дахин хайгуул олборлолт явагдсаар байдаг байна. Ил уурхайн олборлолт Орчин үед ихэнхи уурхайнууд хүдэр болон хаягдлыг олборлох явцдаа их хэмжээний эрчим хүч болон том оврын техник ашигладаг. Хүдэр, хаягдлын шинж чанар болон уурхайн олборлолтын хүчин чадлаас хамаарч уурхай бүрт хүнд тоног төхөөрөмжийн төрлийг сонгодог. Ерөнхийдөө ихэнхи ил уурхайд үндсэн 4 хүчин зүйл байдаг: өрөмдлөг, тэсэлгээ, ачилт болон тээвэрлэлт. Хэрэв хөрсний давхарга нь харьцангуй нимгэн бол ил уурхай ашиглахад үр ашигтай. Ил уурхайнууд нь эрдэс дуустал эсвэл хөрс хуулалт нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болтол тэлдэг. Өнөөдөр ил уурхайд голчлон өргөнөөр ашигладаг хэд хэдэн арга байдаг. Үндсэн орд – гүнийн онцлогоос хамааран гадаргын ачилтаар хийгддэг ба ихэнхдээ метал олболрлолтод ашигладаг. Уурхайчид карьеруудын ханандаа догол гарган ачилт хийдэг. Энэ нь чулуу дээрээс унахаас хамгаалдаг. Хүдэр болон хаягдал тээвэрлэхэд зориулж карьеруудын хажуугаар том том замууд баригдсан байдаг. Хөрс хуулалт – нь ил уурхайн аргаар гадарга дээрхи хөрсийг хуулж завсрын хүдрийг олборлодог. Энэ аргыг ихэнхидээ нүүрсний уурхайд ашигладаг. Хөрс хуулалтын арга нь хүдэр нь гадаргад ойр үед ашиглахад тохиромжтой. Монголын үндсэн орд болон хөрс хуулалтын аргаар уурхайлалт хийдэг уурхайнуудад Улаанбаатар хотоос баруун хойшоо 400 км зайд орших Эрдэнэтийн зэсийн баяжуулах үйлдвэр, Улаанбаатар хотоос баруун-баруун хойшоо 110 км-т байрлах Сентерра Гоулдын Бороогийн алтны уурхай, Улаанбаатар хотоос зүүн зүгт 130 км-т орших Багануурын нүүрсний уурхай зэрэг багтана. Түүнчлэн тодорхой төрлийн ашигт малтмалыг олборлоход ашигладаг ил уурхайн аргууд байдаг. Барилгын материал болон чулуу олборлоход голчлон хэрэглэгддэг ил ашиглалтыг бас карьер гэж нэрлэдэг. Ихэнхи карьерууд гүехэн байдаг учраас довжоолон үелүүлэх шаардлага байдаггүй. Алльювалын эрдсийн ордууд нь салхи болон хөдөлгөөнт усны нөлөөн дор эрдэс баялгийн хими болон физик өгөршил явагдсанаар бий болдог. Энэ төрлийн ордууд нь ихэвчлэн урсгал усны ёроолоос олддог. Алтны шороон орд нь элс хайрган алльювалын ордуудаас металл олборлохыг хэлнэ. “Шороон орд” гэдэг нь эрдэс баялгаа олборлож авахын тулд тухайн орд/тунадасыг угаах газрыг хэлнэ. Үнэт металл болох алт болон цагаан алт нь хамгийн их ашиг өгдөг ордууд юм. Ихэнхи шороон ордын олборлолт нь бага хэмжээний хөрс шороог саванд угаахаас эхлээд том хэмжээний ул хөрсний ухалт хийх, гидромеханикжуулалт зэрэг ил уурхайн аргыг хэрэглэдэг. Алтны шороон ордны уурхай Заамар суманд их түгээмэл тархсан бөгөөд жижиг гар аргаар олборлогчдоос эхлээд Монполимет, Шижир Алт болон Алтан Дорнод Монгол зэрэг мөн Драгаар олборлодог албан ёсны компаниуд тэнд үйл ажиллагаа явуулж байна. Монполимет ХХК нь Заамар суманд анх удаагаа өнгөн хөрсөөр хучиж ургамалжуулах (анх байсан өнгөн хөрсийг хуулах болон хадгалахдаа алдаа гаргасны улмаас импортоор оруулж ирсэн хөрс Уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл Газрын үржил шим: Эвдрэл ба тундасжилт♦♦ Амьдрах орчны сүйрэл♦♦ Гадаргын ургамалан бүрхэвчний♦♦ алдагдал Хорт бодис, хаягдал♦♦ Усны чанар: Суваг хоолой үүсгэх♦♦ Усны амьдрах орчны доройтол♦♦ болон гадаргын усны бохирдол Уурхайн хүчиллэг чулуулгын♦♦ шүүрэл болон хортой урсац хүрээлэн буй орчинд урсан гарах Агаарын чанар: Аюултай шороон болон хий♦♦ ялгарал Утааны ихсэлт♦♦ Салхинд хийссэн уурхайн♦♦ хаягдал болон хорт хог хаягдал
  • 8. 12  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  13 ашигласан) ажлыг зүй зохисоор нь хийх оролдлого хийсэн алтны шороон ордын олборлолт явуулдаг компани юм. 2005 онд Шижир Алт болон Алтан Дорнод Монгол компаниуд Заамарын алтны хоёр хаягдсан уурхайн газрыг хэлбэршүүлэх анхан шатны ажлыг эхлүүлжээ (өмнөд хэсгийн олборлолт явуулсан талбай болон Хайлаастын эвдэгдсэн хөндий). Алтан Дорнод бол тухайн газар нутаг буюу Туул голын цутгалан дээр Монгол улсын засгийн газрын шууд захирамжийн дор бүрэн хэмжээний нөхөн сэргээлт хийсэн, Монголд шороон ордны олборлолт явуулдаг компани юм. Энэхүү нөхөн сэргээлт нь газрыг тэгшлэх хэлбэржүүлэх, ус зайлуулах суваг шуудуунд хяналт тавих, тундасжилтад анхаарах, байгалийн ургамалжилт явуулах талаар нилээд үр дүнтэй ажиллаж ирсэн байна.1 Далд уурхай Ашигт малтмалыг бүрхсэн хучдас (хөрс) зузаан байгаа нөхцөлд ил уурхай маш өндөр өртөгтэй болдог. Энэ тохиолдолд далд уурхайн аргаар ашигт малтмалыг гарган авдаг. Олборлолт хийх явцад гадаргын чулуулаг болон хучдас бүхий ашигт малтмал үлдсэн тохилдолд далд уурхайн аргыг хэрэглэнэ. Ингээд уурхайчид босоо ам, туннель гаргах замаар ашигт малтмалыг гарган авдаг. Орчин үед далд уурхайнууд механикжиж хүрз, зээтүү хэрэглэх нь бага 1 Монгол дахь далд уурхайнуудын заримаас дурдвал Сүхбаатар аймгийн Мөнххаан суман дахь Бүрэнцогтын гянт болдын уурхай, Өмнөговь аймагт төлөвлөгдөж буй Оюу толгойн алт, зэсний уурхай зэргийг нэрлэж болно. Эдгээр уурхайнуудад ил болон далд уурхайн аргын аль алинийг нь ашиглах юм. болжээ. Резинэн дугуйтай хүнд оврын, даацын машин техник болон том өрөмүүд ихэвчлэн ашигладаг болсон байна. Далд уурхайд нэвтрэхдээ хөндлөн туннель, босоо ам эсвэл дамнуурган замаар дамжин ордог бөгөөд ердийн далд уурхай өөр өөр гүнтэй, хэд хэдэн хөндлөн түвшинтэй байдаг. Далд уурхайн үйл ажиллагааны явцад зарим тохиолдолд газрын гадаргад суулт өгдөг бөгөөд ингэснээр уурхайн дээрхи байгалийн тогтоц маш ихээр өөрчлөгдөж байгалийн экосистемд ихээхэн хохирол учруулдаг. Уул уурхайн компаниуд уурхайн үйл ажиллагаанаас газар орны экосистем, усны нөөц болон орон нутаг, нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийг багасах талаар хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Хэд хэдэн хуульд эрдэс баялаг болон газрын тосны салбарын зүгээс үйл ажиллагаагаа хэрхэн хянаж байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах болон удаан хугацааны нөлөөлөл үзүүлэхгүй байх талаар ямар арга хэмжээ авах гэж буйгаа орон нутгийн иргэд болон газар ашиглагчдад дэлгэрэнгүй мэдээллэх үүрэгтэй гэж заасан байдаг. Үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах үйл явцад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг агуулсан (БОНБҮ) өргөдөл гаргах хэрэгтэй. БОНБҮ-ний үйл явц дахь иргэдийн оролцоо нь хуулиар заасан заавал дагаж мөрдөх ёстой хуулийн шаардлага бөгөөд БОНБҮ-ээг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газарт өгөхөөс өмнө хийсэн байх ёстой. БОНБҮ-нд Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулдаг ба энэхүү төлөвлөгөөнд нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр тусгагддаг. БХТ-нд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгасан байна (Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.2-р зүйл). Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон тохиолдолд уурхай нь жил бүр байгаль орчны төлөвлөгөө боловсруулан гаргаж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар хянуулах шаардлагатай. Уул уурхайн төсөл хэрэгжүүлэхийн тулд байгаль орчны төлөвлөлт, менежментийг эртнээс харгалзан үзэж доорхи УУЛ УУРХАЙН НӨЛӨӨЛӨЛ 3
  • 9. 14  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  15 шаардлагуудыг хангасан байвал зохино: Уурхайн үйл ажиллагаа явуулж буй♦♦ хүрээлэн буй орчныг хамгаалах; Уурхайн бүс дэх нөлөөлөл, бохирдлоос♦♦ зайлсхийх буюу бууруулах; Уурхайн үйл ажиллагаа дуусгавар♦♦ болсны дараа тухайн бүс нутгийг нөхөн сэргээх; Уурхайн ажлын төлөвлөгөө,♦♦ хөтөлбөр боловсруулах, үр дүнг нь тодорхойлоход уурхайн үйл ажиллагаанд өртсөн нутгийн ард иргэдийн оролцоог хангах. Уурхай эрхлэгчид хайгуул болон олборлолтын ажиллагааг хариуцлагатайгаар төлөвлөж явуулах үүднээс орон нутгийн иргэдэд хамааралтай, тустай байгаль орчны холбогдол бүхий мэдлэг, мэдээллийг өөрийн үйл ажиллагаандаа нэгтгэн тусгах хэрэгтэй. Тогтвортой нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг төлөвлөн хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын тулд иргэд уул уурхайгаас үүдэлтэй нийтлэг нөлөөллийг ойлгож авах нь зайлшгүй чухал байдаг. Хог хаягдал хуримтлуулалт, усны суваг хоолой, ургамал болон үржил шимт хөрсний хуулалт, хаягдсан дэд бүтэцтэй холбоотой аюул эрсдэл зэрэг нөлөөллийг эртнээс шийдвэрлэж тухайн газар нутгийг үр ашигтай, бүтээмжтэй хэлбэрт эргэн оруулах шаардлагатай. Энэ хэсэгт бид уурхайн компаниудын зүгээс шийдвэрлэх шаардлагатай уул уурхайн нийтлэг нөлөөллийн талаар авч үзэх болно. Газрын үржил шим Уул уурхай нь газрын өнгөн хөрсийг хуулж, хөрс хуулалт хийж ашигт малтмалыг олборлохдоо байгалийн тогтоц, тухайн орчныг өөрчилж сүйтгэдэг. Уул уурхайн үйл ажиллагаа нь газрын хэлбэр дүрсийг харагдах байдлаар нь төдийгүй бүтцээр нь өөрчилж чаддаг. Зарим тохиолдолд уурхайн компаниуд олборлолт хийх явцдаа уулын орой хэсгийг тэр чигээр нь ч авах тохиолдол байдаг. Ихэнхи ил уурхайн хувьд олон зуун метр гүн мөн олон арван км өргөн байдаг. Нөхөн сэргээлтийн нэг зорилго нь уурхайлалтын дараа геотехникийн хувьд тогтвортой, бохирдолгүй газрын дахин ашиглалтыг бий болгох явдал юм. Байгаль дээрх салхи, ус, мөсний болон таталцлын хүч хөрс, чулуулгыг элэгдэлд оруулдаг. Уурхайн үйл ажиллагааны улмаас ургамалжилт, хөрс болон үндсэн чулуулагт үзүүлэх нөлөөлөл урсац өөрчлөгдөж улмаар энэ нь байгалийн тогтоцыг илүү тогтворгүй, эмзэг болгож энэ элэгдлийг нэмэгдүүлж улам бүр хурдасгадаг. Элэгдэл нэмэгдсэнээр: Гол нууруудын♦♦ тундасжилт; Гадаргын усны урсгал болон урсацын♦♦ өөрчлөлт; Суваг хоолой;♦♦ Цэгэн бус бохирдолын♦♦ үүсэл, жишээ нь тунадас, түлш, химийн бүтээгдэхүүн г.м; Үнэт, үржил шим бүхий өнгөн хөрсний♦♦ алдагдал; Газрын болон усны амьдрах орчны♦♦ эвдрэл, гэмтэл; Хөрсний нягтаршил болон гадаргын♦♦ усны урсгалын нэмэгдэлт; Налуугийн тогтворгүй байдал бий♦♦ болох гэх мэт нөлөөллүүд гардаг. Уурхайн үйл ажиллагаанд өртсөн газарт байгалийн өнгөн хөрс өртөгддөг тул эрүүл хөрс бий болгож ургамалжуулалт явуулахад нилээд удаан хугацаа шаарддаг. Энэ нь элэгдэл болон химийн бодисын ялгаралтыг эрчимжүүлж болно. Элэгдэл болон тунадас үүсэхтэй холбоотой асуудлууд нь усны хагалбарт удаан хугацааны нөлөөлөл үзүүлж болзошгүй. Уурхайн төсөл дууссаны дараагаар үлдсэн уурхайн хог хаягдал, хөрс чулуулгийн овоолго нь тоног төхөөрөмжийн ашиглалт, өгөршил зэргээс үүдэн химийн хорт бодис агуулж байж болно. Зохистой зохицуулалт хийхгүй бол эдгээр бодис хөрсний чанар болон аюулгүй байдалд нөлөөлж ирээдүйн газар ашиглалтын талаарх зорилго стратегийг хязгаарлаж болзошгүй. Суулт нь уул уурхайтай холбоотой бас нэгэн нийтлэг тохиолддог зүйл. Зарим тохиолдолд газар доорхи хонгил, туннелүүд нурснаас болж газрын гадарга доошлон суулт өгдөг. Үүний улмаас гол горхины байгалийн урсгал өөрчлөгдөж, хүн, мал амьтад төдийгүй дэд бүтцэд аюул учруулдаг. Усны чанар Уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ус гол зүйлийн нэг байдаг. Ус нь хүрээлэн буй орчиндоо бохирдол үүсгэдэг бас нэгэн гол хэрэгсэл болдог. Уурхайн компаниуд уурхай хаагдсаны дараа гадаргын болон гүний усанд удаан хугацааны нөлөөлөл үзүүлэхгүй гэдгээ баталгаажуулах асуудлын хүрээнд бэрхшээлтэй тулгардаг. Ил ашиглалт, хаягдал чулуулгын овоолго, хаягдал хадгалах төхөөрөмж, боловсруулах үйлдвэр болон уурхайн дэд бүтэц зэрэг нь байгалийн суваг шуудууны хэлбэр загварыг өөрчилөхөд хүргэдэг. Усан зам болон суваг шуудуунд нөлөөлснөөр уурхайн үйл ажиллагаа явагдаж буй хэсгээс урсгал дагуух экосистем болон орон нутгийн иргэдэд хүрэх усан хангамжийн дутагдалд орж болзошгүй болдог. Түүнээс гадна, уул уурхайн ашиглалтын болон боловсруулах ажиллагаанд түлш, тос тосолгооны материал, цэвэрлэгээний бодис, тэсрэх бодис, уусгагч болон будаг зэрэг олон янзын химийн аюултай хорт бодисийг тээвэрлэх буюу хадгалж байдаг. Хэрвээ эдгээрийг зохистойгоор зохицуулж чадвал байгаль орчин болон хүний эрүүл мэндэд учруулах эрсдлийг багасгах боломжтой. Хаягдал чулуулагт урвал явагдсанаар гадаргын болон гүний усны нөөцийг бохирдуулж болно. Хөрс, чулуулгийн
  • 10. 16  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  17 овоолго, эрдэс баялаг болон уурхайн хаягдал зэргийн химийн өгөршил нь цаг хугацааны явцад хүчиллэг уусмалыг бий болгосноор хүчиллэг чулуулгын шүүрэл (ХЧШ) үүсдэг. Энэхүү хүчиллэг урсац/ хаягдал нь зэс, хар тугалга, мөнгөн ус зэрэг хүнд металлуудыг гадаргын болон гүний усанд уусгадаг. Хүчиллэг чулуулгын шүүрэл үүссэн тохиолдолд их хэмжээний хортой урсац бий болдог. Тэрхүү урсац нь гүний усанд нэвтэрснээр тухайн бүс нутгийн нийт усан хангамжийг удаан хугацаанд бохирдуулах аюултай. ХЧШ- ийн өндөр концентрац нь хүн, мал амьтан, загас, усны ургамал гээд бүхий л амьд биетүүдэд аюултай. Түүнчлэн уурхайн газрын эргэн тойрон дахь усан зам болон намаг руу маш их хэмжээний бохирдсон тунадас урсан орох аюултай. Гадаргын усны тундасжилт нь усны экосистем болон усны чанарт үлэмж их нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас уул уурхайн компаниуд химийн хорт бодисийн асуудлыг шийдвэрлэх, зохицуулах түүнийг гадагшлуулахдаа хүн болон хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулахгүй байхаар шийдвэрлэх нь маш чухал юм. Төр засаг болон иргэдийн хараа хяналт ч үүнд чухал үүрэг роль гүйцэтгэнэ. Агаарын чанар Агаарын чанар үзэгдэх орчин, эрүүл мэнд болон аюлгүй байдалд нөлөө үзүүлдэг учраас экосистемийн маш чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Уул уурхайн үйл ажиллагаа нь чулуужсан түлш шатаах, ухалт болон өрөмдлөг хийх улмаар кэмпийн барилга байгууламж барих зэргийн улмаас агаарын чанарт ихээхэн нөлөө үзүүлдэг. Уурхайн эргэн тойрон дахь агаарын чанарт тоос шороо болон дотоод шаталтын хөдөлгүүрүүдээс гарах утаа тортог ихээр нөлөөлдөг. Хүдэр бутлалт, хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл нэмэгдэх, салхинд хийссэн хаягдал, ил задгай хог хаягдлын овоолго зэрэг нь мөн тоос шороо ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Ийм төрлийн тоос шороо нь их хэмжээний хорт бодис агуулах магадлал өндөртэй бөгөөд хүрээлэн буй орчинд агаараар дамжин тархдаг. Хар тугалга, хүхрийн хүчил болон хүнцэл зэрэг хортой хүнд металлуудыг зөв зохицуулж шийдвэрлээгүйн улмаас агаар, ус болон хөрсийг бохирдуулах аюултай болдог байна. Энэ бүлэгт нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, зарчмуудын талаар нарийвчлан тайлбарлах бөгөөд уурхайн төлөвлөлтийн үеэс эхлэн энэ үйл явцад ард иргэд хэрхэн оролцох стратегийн талаар авч үзнэ. Хэдийгээр нөхөн сэргээлтийн ажлын дийлэнхи хэсэг нь уурхайн төслийн дуусгавар болох үед хийгддэг гэсэн нийтлэг ойлголт байдаг боловч нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг уурхайн ажлын төлөвлөлтөд бүр эхнээс нь тусгаж өгөх хэрэгтэй гэдгийг бид өмнө тэмдэглэсэн билээ. Орчин үеийн шилдэг тэргүүний туршлагуудаас харахад нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг тухайн орон нутгийн байгаль орчны байдалд тохируулан, эвдэгдсэн газрыг уурхайн олборлолт дууссаны дараа ямар зориулалтаар ашиглах талаар ард иргэдийн итгэл найдвар, хүлээлтэд нийцүүлэн хийх нь зохистой ажээ. Мөн нөхөн сэргээлт бүхий л оролцогч талуудад ашигтай, тогтвортой, байгалийнхаа жамаар явах орчныг бий болгохоор хийгдэх нь чухал юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд уурхайн үйл ажиллагааны бүхий л үе шатны турш болон уурхай хаах төлөвлөлтөд ч нутгийн иргэдийн мэдлэг, мэдээлэл болон оролцоог нь хангаж тэдний санал бодлыг тусгаж ажиллах нь маш чухал ач холбогдолтой байдаг байна. Нөхөн сэргээлтийн зарчмууд, үйл явц Нөхөн сэргээлт нь уул уурхайгаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж, байгаль орчны доройтлыг бууруулах, түүнийг аль болох сайжруулахад ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТ БА ИРГЭДИЙН ОРОЛЦОО 4
  • 11. 18  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  19 чиглэгдсэн үйл явц юм. Нөхөн сэргээлтийн үйл явц эрдэс баялгийг газрын хөрснөөс гаргаж авахаас өмнө төслийн бүр эхэн үеэс төлөвлөгдөнө гэдгийг нэгэнтээ дурдсан билээ. Тэгэхээр нөхөн сэргээлт хийх ажлын хүрээнд газрын хөрсний үржил шим, ус болон агаарын чанар, тухайн бүс нутгийн нийгэм-эдийн засгийн урт удаан хугацааны тогтвортой байдлыг хангах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байдаг аж. Уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө газар орны нөхцөл байдал болон газар ашиглалтыг үнэлж дүгнэснээр уурхайн үйлдвэрлэл дуусч, хаагдсаны дараа газрыг хэрхэн ашиглаж болох сонголтуудыг мэдэх боломжтой болно. Уул уурхайн үйлдвэрлэл бол түр зуурын газар ашиглалтын хэлбэр бөгөөд уурхайн төлөвлөлт нь дараа дараачийн газар ашиглалтын төлөвлөгөөтэй нийцсэн байвал зохино. Уурхайгаас байгаль орчинд үлдээж болзошгүй ул мөрийг бүр эхнээс нь зөв тодорхойлж уурхай хаагдсаны дараах газар ямар байхыг бодолцож ажиллах нь чухал. Уурхайн үйлдвэрлэл явагдаж дууссаны эцэст газар ашиглалт ямар болсон байхаас үл хамааран нөхөн сэргээлт хийх эцсийн зорилго бол: Ашиглагдсан газрын цаашдын♦♦ аюулгүй, тогтвортой байдлыг хангах; Уурхайн үйл ажиллагаа эхлэхийн♦♦ өмнөх үеийнхтэй аль болох адил байхаар нөхөн сэргээгдсэн, эсвэл тодорхой зорилго тавьж (амралт, зугаалгын газар гэх мэт) тэр зорилгодоо нийцэх хэмжээнд хүргэсэн байх; Байгалийн баялгийг хадгалан♦♦ хамгаалах; Экосистем нь бүс нутгийн хувьд♦♦ тохиромжтой, тогвортой байх зэргийг хангасан байх ёстой. Уурхайг хаахад тавигдах шаардлага: Оролцогч талуудын оролцоо:♦♦ Уурхайг хаах үйл явцад бүхий л оролцогч талуудын ашиг сонирхлыг харгалзан үзэх боломж бүрдүүлэх Төлөвлөлт:♦♦ Хаах үйл явц нь зөв дараалалтайгаар, бага зардалтай, цаг хугацаандаа хийгдэж байгаа эсэхийг баталгаажуулах Санхүүгийн хүртээмж:♦♦ Уурхайг хаахтай холбогдон гарах зардалд хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн дүн компаний дансанд байгаа эсэх болон орон нутаг, нутгийн иргэд ямар нэгэн үүрэг хүлээж хоцрохгүй гэдгийг баталгаажуулах Хэрэгжилт:♦♦ Хэрэгжүүлэгчийн үүрэг хариуцлага тодорхой эсэх болон нөөц бололцоо хангалттай эсэхийг баталгаажуулах Стандартууд:♦♦ Уурхай хаах үйл явц амжилттай явагдсан гэдгийг илтгэх хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүд гаргах Шилжүүлэн өгөх:♦♦ Хариуцсан байгууллагын таашаалд нийцүүлэн дуусгавар болгохтой холбогдуулан тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг компаний зүгээс хангах Төр засгийн бодлогын шилдэг туршлага нь харилцан хүлээн зөвшөөрч тохиролцсон газар ашиглалтыг тууштай дэмжиж чадах аюулгүй, бохирдолгүй, тогтвортой байдлыг бий болгож чадах нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг дэмжих хандлагатай байдаг. Нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хөрс хамгаалал, налуугийн менежмент, дахин ургамалжуулалт болон биологийн төрөл зүйлийн талаар техникийн мэдлэг, чадвар, туршлагатай мэргэжилтнүүдийг ажиллуулах шаардлагатай. Түүнчлэн орон нутгийн иргэдийн мэдлэг, санаа бодол, үнэт зүйлсийг мөн ашиглах хэрэгтэй. Хэдийгээр нөхөн сэргээлт нь техник ур чадвартай мэргэжилтнүүдийн оролцоотойгоор нарийвчилсан төлөвлөлт хийсний дүнд хэрэгждэг урт удаан, нарийн ээдрээтэй үйл явц боловч уурхайн үйл ажиллагааны тодорхой үе шат тутамд шат дараалалтайгаар хэрэгжүүлснээр хураангуйлах боломжтой болно. Эдгээр үе шатууд нь доор тайлбарлах зургаан үндсэн хэсэгт ангилагдана. 1. Байгаль орчны суурь үнэлгээ болон мэдээлэл цуглуулах Хайгуул хийх явцад эдийн засгийн хувьд оршин тогтнож чадахуйц орд газар Уурхайг хаахад тавигдах хууль ёсны шаардлага юу вэ? Ашигт малтмалын тухай хууль 45-р зүйл. Уурхайг хаах үед тавигдах шаардлага 45.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн хаах♦♦ бол нэг жилээс доошгүй хугацааны өмнө мэргэжлийн хяналтын албанд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд уг албаны гаргасан журмын дагуу зохих бэлтгэлийг хангаж дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ: 45.1.1 уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгох,♦♦ байгаль орчныг нөхөн сэргээх талаар холбогдох арга хэмжээг бүрэн авах 45.1.2 уурхайн эдэлбэр байсан газрыг нийтийн зориулалтаар ашиглахад аюул♦♦ учирч болзошгүй бол түүнээс сэргийлэх арга хэмжээ авах; 45.1.3 тухайн нутгийн захиргааны байгууллага, эсвэл мэргэжлийн хяналтын♦♦ албанаас талбайд үлдээхийг зөвшөөрснөөс бусад технил хэрэгсэл, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас гаргах. 45.2 Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас үүсч бий болсон, аюул учруулж♦♦ болзошгүй газруудыг зохих масштабын газрын зураг дээр нарийвчлан тэмдэглэж шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг уурхайн эдэлбэрийн орчинд байрлуулах бөгөөд газрын зургийг мэргэжлийн хяналтын алба болон тухайн сум, баг, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө.
  • 12. 20  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  21 илрүүлснээр хэрэгжүүлэх боломжийн судалгаа болон уурхайн төлөвлөлтийг эхлэх боломжтой болдог. Уурхайн төлөвлөлтийн явцад уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүсэж болзошгүй байгаль орчны асуудлуудыг тодорхойлох нь нэн чухал. Уурхайтай холбогдон үүсэх байгаль орчны асуудлууд нь байршил, уурхайн төрөл болон тухайн төслийн овор хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй байна. Үүсэж болзошгүй асуудлуудыг тодорхойлоод тэдгээрийг шийдвэрлэх, тохиромжтой менежментийн стратегийг боловсруулна. Энэ явцад тухайн байгалийн тогтоцтой холбогдон үүсэх хаягдал гадагшлуулах газрын байршил, дэд бүтцийн байршил, газар ашиглалт, хөдөлмөрийн зах зээл зэрэг асуудлуудыг авч үзэх хэрэгтэй. Байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийн мөн чанар, хэмжээг тодорхойлсон тохиолдолд тэдгээрийн нөлөөллийг хэмжих судалгааг хийж эхэлж болно. Ийм төрлийн судалгаа явуулснаар байгаль орчныг хамгаалах, тухайн орд газрын байгаль орчны талаар баримтлах стандарт, зарчмыг сайжруулах, хяналтын стратегид шаардлагатай мэдээллээр хангагдана. Суурь мэдээллүүд нь Засгийн газраас үнэлгээ хийж шаардлагатай түвшнийг тодорхойлоход чухал. Үндэслэл сайтай байгаль орчны суурь үзүүлэлт, тоо баримтууд нь аливаа уурхайн төслийг амжилттай боловсруулах, удирдан зохион байгуулах төдийгүй байгаль орчны хувьд хариуцлагатай байдлаар хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал болдог. Суурь үзүүлэлтүүд нь төслөөс үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцоолж, хэмжих, уурхайн үйл ажиллагаа үргэлжлэх хугацаанд нөлөөллийг нь багасгах, хяналт бий болгох ач холбогдолтой. Суурь үзүүлэлтүүд цуглуулахын нийтлэг ач холбогдол, зорилго нь байгаль орчныг тодорхойлох тоо баримт; уурхайн загвар болон уурхайг хаах төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай тоо баримт; ирээдүйд харьцуулалт хийх баримт сэлтийг бий болгож чадна. Цуглуулсан бүх суурь мэдээ баримт, үзүүлэлтүүд нь цаашид мониторинг хийхэд чухал хэрэглэгдэхүүн болох учраас маш бодитой, тодорхой, найдвартай байх ёстой. Эдгээр тоо баримт, мэдээллүүд нь ялангуяа дагаж мөрдвөл зохих норм, стандартын хэм хэмжээг тогтоох, уурхайн хаалтын шалгуурыг хангах нөхцлийг тодорхойлоход ач холбогдолтой (Хавсралт 3-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын (МХЕГ) Уурхайг түр болон бүр мөсөн хаах тухай журмыг үзнэ үү). Төр засгийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, төрийн бус болон орон нутгийн байгууллагууд, ард иргэд физик, биологи, нийгмийн үзүүлэлт, мэдээллүүдээс бүрддэг суурь үзүүлэлт, тоо баримтуудыг ойлгож хүлээн авах хэрэгтэй. Тэдгээр нь маш өргөн хүрээтэй бөгөөд ус цаг уур, хөрс болон чулуулгын шинж чанар, эрдсийн шинжилгээ, хөрс болон уурхайн хаягдлын хими-физикийн судалгаа шинжилгээ, ургамал амьтны аймаг, тухайн газар нутгийн нийгэм, соёлын онцлог зэрэг олон талын мэдээллийг агуулна. 2. Нөхөн сэргээлтийн стратеги төлөвлөлт Үндэслэл сайтай нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулахад эцсийн газар ашиглалтын талаарх сонголтуудыг тодорхойлсон байх шаардлагатай төдийгүй төлөвлөлтийн бүр эхний шатнаас эхлэн бүхий л оролцогч талуудтай зөвлөлдөх хэрэгтэй. Нөхөн сэргээлтийн стратегийн хэрэгжилтэд цаг уур, газар зүй, гадаргын гидрологи болон ургамал ургах хөрс зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Нөхөн сэргээлтийн зарчмын хүрээнд газрын гадаргуугийн төрхийг сэргээн засварлах, ургамал ургах үндэс суурийг бий болгох, ургамал амьтны аймгийг бий болгох төдийгүй магадгүй бэлчээр, ойн аж ахуй аль эсвэл тариалангийн газар байгуулах, түүнд хяналт тавих, арчилгаа тордолгоо хийх зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ. Физик орчинд нөхөн сэргээлт хийх үйл явцын хүрээнд хаягдал чулуулгын овоолго, хаягдал цуглуулах төхөөрөмж, ил уурхайн нүх, хоосон орон зай болон уурхайн дэд бүтцийн хэсэг зэрэг үйл ажиллагааг мөн төлөвлөх хэрэгтэй. Уурхай хаах талаар сайтар төлөвлөх нь хариуцлагатай уул уурхайн гол үндэс юм. Уурхай хаах төлөвлөгөөг нь тухайн төслийг хэрэгжүүлэх боломжийн судалгааны үе шатнаас боловсруулан улмаар төслийн үйл ажиллагаа эхлэх үеэс хэрэгжүүлэх ба уурхайн удаан хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан хийсэн төлөвлөгөө хамгийн үр дүнтэй байдаг. Уурхайн төсөл хэрэгжих хугацаанд гарсан зохион байгуулалт, техник технологи болон эдийн засгийн өөрчлөлтүүдэд нийцүүлэх үүднээс эдгээр Газар эзэмших эрхийг цуцлах өргөдлийг байгаль орчны албанд гаргах Газар эзэмшигчээс уурхай хаагдсаны дараа шалгуур үзүүлэлтүүд хангалттай эсэх, дэд бүтэц болон арчилгаа тордолго хийх ажил хэрхэн биелэгдсэн талаар мэдээлэл авах Оролцогчдын бүлгүүд байгуулж зөвлөлдөх Уурхай хаахтай холбоотой асуудлуудыг тодорхойлох Болзошгүй асуудлуудын эрсдлийн үнэлгээ гаргах Асуудал шийдвэрлэх гарц, арга замыг олох буюу тэдгээрийг тодорхойлох судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх Судалгааны хөтөлбөрийн ололт амжилтын талаар танилцуулж, оролцогч талуудтай хэлэлцэх Уурхай хаагдсаны дараах шалгуур үзүүлэлтүүд, мониторинг, менежментийн шаардлага зэргийг багтаасан хаалтын стратегийг боловсронгуй болгох Уурхайн хаалтын талаарх ойлголтыг хүлээн зөвшөөрч тохиролцох Уурхайн хаалтын төлөвлөгөөг албан ёсоор баталгаажуулах Мониторингийн үр дүнг оролцогч талуудад танилцуулж, хэлэлцэх ЦУЦЛАГДАХ Уурхайн хаалт Хяналт тавих ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ БОЛОМЖ Нөхөн сэргээлтийн эцсийн шатны тайлан гаргах Уурхайн хаалтын төлөвлөгөөг үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх Шилдэг тэргүүний туршлагуудад тулгуурлан гаргасанУул уурхайн нөхөн сэргээлтийнүйл явцын шатлал. Эх сурвалж: Куинсландын байгалийн нөөцийн зөвлөл
  • 13. 22  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  23 төлөвлөгөөг тогтмол хянаж байх хэрэгтэй. Нөхөн сэргээлтийн хүрээнд төлөвлөвөл зохих гол асуудлууд нь уурхайн дараах газар ашиглалтыг тодорхойлох, ашигт малтмалыг бүрхсэн хучдас болон хөрсийг хэрхэх сонгомол арга барил, газар ашиглалт дахь байгалийн тогтоцийн хэлбэр загвар, ус гадагшлуулах суваг шуудуу, газрын хөрсний эвдрэлийг хянах, ургамалжилтыг бий болгох, дэмжих арчлах арга барил зэргийг хамрана. 3. Газрын гадаргын төрх болон хөрсийг ангилан байршуулах замаар гадаргын тогтвортой байдлыг бий болгох Нөхөн сэргээлт нь газрын гадаргын төрх тогтвортой байх нөхцлийг шаарддаг. Газар нь геотехникийн шалгуур үзүүлэлтүүдийн хувьд тогтвортой, салхи, ус зэрэг хүчин зүйлүүдэд тэсвэртэй байх ёстой. Газрын гадаргын тогтвортой төрх байдал нь өөр нэг экосистемийн үйл явцын үндэс суурь болдог (ургамалжилт бий болох гэх мэт) төдийгүй гадны нөлөөллийг хянахад хэрэгцээтэй юм. Хэдийгээр газрын гадаргын тогтвортой байдал нөхөн сэргээлтийн ажлыг амжилттай явуулахтай салшгүй холбоотой боловч ургамалан бүрхэвч зэрэг бусад экосистемийн шинж чанаруудаас мөн хамаардаг. Уурхайн олборлолт болон нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны явцад хөрсний сонголт маш чухал. Хөрс болон уурхайн хаягдал материал (хучдас)-ын тодорхойлолтыг гаргаж нөхөн сэргээлтийн явцад үр дүнтэйгээр ашиглах ба уурхайн газар маш хянамгай хадгалах хэрэгтэй. Уурхайн хаягдлыг Ашигт малтмалын тухай хууль нь иргэдэд уурхайн нөхөн сэргээлтэд оролцох, мэдээлэл авах олон эрх боломжийг олгодог. Үүнд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллаг (Ашигт малтмалын газар)-ын иргэдэд мэдээлэл хүргэх тухай үүрэг (11-р зүйл) болон төрийн захиргааны байгууллагын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн сэргээлттэй холбоотой гаргасан аливаа зөрчлийг таслан зогсоох эрх зэрэг багтана (12-р зүйл). Иргэд тэдний сонгосон албан тушаалтнууд үүргээ биелүүлж байгаа эсэхийг шалгахад туслах боломжтой. Тухайлбал: 39.7-р зүйлд зааснаар тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй. Мөн түүнчлэн 42.3-т зааснаар Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий төлөөлөгчийг иргэд дундаасаа сонгон ажиллуулж болно. тодорхойлсноор газрын гадарга, гүний ус болон тогтвортой экосистемийг хамгаалах, хаягдлыг шийдвэрлэх хөтөлбөрийг боловсруулах боломж бүрддэг. Хаягдал шийдвэрлэх хөтөлбөрийн хүрээнд хөрс хуулалтанд зориулж хөрсний хүрээг сонгох, хөрсийг хадгалах/нөөцлөх болон түүний нөлөөллийг багасгах, дахин байршуулсан хөрсний гүнийг оновчтой тодорхойлох, хуулалт хийх болон дахин байршуулах, хөрсний усны агууламжийг тодорхойлох, түүнд шаардагдах тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх зэрэг нарийн чанд төлөвлөлт хэрэгтэй болно. Энэ төрлийн төлөвлөлт нь мөн ургамлын ургалтад хортойгоор нөлөөлөх эд, ургамлын өсөлтийг дэмжих бодисын агууламж болон газрын гадаргын элэгдэл буюу газрын тогтворгүй байдалд хүргэх физик шинж чанарыг тодорхойлдог. Тиймээс хөрс болон бусад бодисыг уурхайн хөгжлийн хамгийн эхний үе шатнаас эхлэн тодорхойлох нь бодисыг сонгон шийдвэрлэх хөтөлбөр, уурхайн төлөвлөлтийн боловсруулалтад зайлшгүй шаардлагатай. 4. Ургамалжуулалт буюу нөхөн сэргээлт хийсэн газрын ашиглалтын горим Газрын хөрс болон хучдаст сонголт хийж ургамал ургахад тохиромжтой эсэхийг тогтоох ба нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний дараагийн чухал алхам бол ургамалан бүрхэвчийг бий болгож арчилгаа тордолт хийх явдал юм. Эвдэрсэн газар ургамалжуулалт хийж арчлах арга нь уурхай хаагдсаны дараах газар ашиглалт, цаг уур, газрын хөрсний бүрэлдэхүүн зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Түүний амжилттай явагдах эсэх нь ургамлаа зөв сонгохтой холбоотой (уурхайн үйл ажиллагаа явагдахаас өмнө байсан ургамлыг тарихад анхаарах). Ургамалжуулахад хэд хэдэн арга хэрэглэж болох бөгөөд үүнд үрээр суулгах, усан суулгац, үрслүүлэн тарих болон байгалаар өөрөөр нь эргэн суурьшуулах гэх мэт. Амжилттай хэрэгжих эсэх нь талбайн бэлтгэл, бордоо ашиглалт, суулгах арга барил зэргээс хамаарна. Ерөнхийдөө налууг ургамалжуулах нь усны урсацыг багасган тундасжилтаас ангид байлгаж ингэснээр эвдрэл элэгдлийг бууруулахад тустай. Нөхөн сэргээлтийн зорилго нь байгалийн тогтвортой экосистем бий Иргэдийн оролцооны зорилт Оролцогч талууд харилцан♦♦ мэдээлэл солилцох Асуудлыг харилцан таньж мэдэх,♦♦ хүлээн зөвшөөрөх Цагаа олсон, амжилттай, хамтын♦♦ төлөвлөлтийн үр дүнг бий болгох Эцсийн ашиглалтын талаарх♦♦ шийдвэрийг тогтвортой, зохистой байдлаар гаргах Нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг♦♦ орон нутаг, нутгийн иргэдээс дээгүүр бус тэдний дунд байрлуулах Тогтвортой хөгжлийн зорилтод♦♦ амжилттай хүрэх Боловсрол ба чадавхижуулах♦♦
  • 14. 24  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  25 болгох явдал бөгөөд зэрлэг амьтдын амьдрах орчны хэрэгцээ шаардлагыг мөн анхааралдаа авах ёстой. Туршлагаас харахад зарим амьтдын аймгийн амьдрах орчинд шаардлагатай нөхцөл байдал нөхөн сэргээгдсэн газарт хэдэн арван жилийн туршид бий болдоггүй боловч уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө байсан ургамлын аймагтай аль болох адил ургамал тарьж суулгах нь зэрлэг амьтдыг цаг хугацааны явцад эргэн суурьшихад нөлөөлдөг. Энэхүү амьдрах орчны хомсдолтой холбоотой асуудлуудыг компаниуд хэд хэдэн аргаар шийдвэрлэж байна. Үүнд ургамал аль эсвэл ургамлын хэсгийг шилжүүлэн суулгах, модон дээр шувууны үүр байрлуулах гэх мэт. Нөхөн сэргээсэн газрын ургамалжуулалтад амьтад асуудал учруулж болзошгүй байдаг. Манай улсын хувьд таван хушуу мал компаниудын нөхөн сэргээлтийн ажилд хүндрэл учруулдаг бөгөөд мал сүрэг дахин ургамалжуулсан газар, зулзаган ногоог устгаж сүйтгэдэг. Иймээс ургамалжилт бүрэн явагдаж дуусах буюу зарим тохиолдолд түүнээс ч урт хугацаанд бэлчээрийн мал, амьтдаас хамгаалсан хашлагаар тусгаарлах шаардлага гардаг. Ийм төрлийн ажил хийх бэлчээрийн малыг зайлшгүй тусгаарлах шаардлагатай үед малчид болон орон нутаг, нутгийн иргэд үүнийг ойлгож хүлээн авч, хамтарч ажиллах хэрэгтэй. Тухайн нутгийн хөхтөн амьтдын (жишээ нь: үлийн цагаан оготно) бэлчээр мөн асуудал үүсгэж болзошгүй тул мод хамгаалагч (залуу зулзаган мод хамгаалах саравч хашлага) ашиглах, аль эсвэл тухайн байгаль, амьтдад хор хөнөөлгүй өөр арга ашиглах шаардлага гарна. Зарим уурхайн газар нөхөн сэргээлт хийж байгалийн амьдрах орчныг бий болгодог бол зарим тохиолдолд нөхөн сэргээсэн газрыг бэлчээр, ойн аж ахуй болон тариалангийн газрын хэлбэрээр ашигладаг. Мал бэлчээхэд тохиромжтой бэлчээрийн газар болгох нь уурхай хаагдсаны дараах газар ашиглалтын дэлхий дээр хэрэглэгдэж буй түгээмэл арга юм. Монгол улсын хувьд Засгийн газрын агентлагууд болон орон нутаг, нутгийн иргэд хөдөө аж ахуйн өөр өөр бүс нутгуудад тохиромжтой ургамлын төрөл, үрслүүр бэлдэх, шаардлагатай бордоо болон суулгац, тарих арга барил зэргийн талаар өргөн мэдлэгтэй байдаг. Тухайн уурхайн газрын байгаль орчны нөхцөл байдлыг ойлгож мэдсэнээр энэ бүх мэдээллүүдийг ашиглан бэлчээрийн газар байгуулж болно. Зарим нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд тухайн газарт том хэмжээний ойн аж ахуй байгуулахаар тусгасан байдаг. Гэхдээ уурхайн ашиглалт явуулсан газрын модны чанар, өгөөж арилжааны түвшинд ашигтай, аль эсвэл ашиггүй ч байж болно. Мод ургуулахад шаардлагатай цаг хугацааг тооцож үзээд төлөвлөгөө гаргаж буй хүмүүс их хэмжээний суулгац суулгаж эхлэхээсээ өмнө тухайн уурхай мод үржүүлэх, үйлдвэрлэл явуулах нөөц баялагтай эсэх талаар хангалттай мэдээлэлтэй гэдгээ баталгаажуулах хэрэгтэй. Хамгийн анхан шатны зөвлөлгөөг энэ талаар холбогдох Засгийн газрын байгууллагуудаас авах хэрэгтэй төдийгүй олон төрөл зүйлийн моднуудыг суулгаж туршилт явуулж үзэх шаардлагатай. 5. Усан хагалбарын бохирдол болон суваг шуудууны хаягдлыг багасгаж сайжруулах Уурхайн үйл ажиллагаа болон нөхөн сэргээлтийн үед устай холбоотой хамгийн том бэрхшээл нь урсгал дагуух усны чанарт нөлөөлөхгүй байх явдал юм. Уурхайн усны эх үүсвэрүүдэд хаягдал чулуулгын овоолго, боловсруулах үйлдвэр, хүдрийн овоолго, уурхайн ухмал нүх болон газар доорхи ажил зэрэг багтана. Өмнө нь байсан давс (давст хаягдал), чулуулаг бороонд элэгдэх, хүчиллэг чулуулгын шүүрэл зэрэг нь усны чанарт нөлөөлнө. Хаягдлаас ялгарах метал болон давс гадашлалтыг буруу тооцоолох, бороо, хур тунадас ихтэй улирлуудад үүсэх шүүрлийг хадгалах, уурхайн хаягдал хадгалах төхөөрөмжийн багтаамж нөөц боломж хангалттай бус байх, усны чанарын доройтлын талаар эртнээс анхааруулах мониторингийн хөтөлбөр муу байх, устай зохисгүй харьцах зэрэг нь усны чанарт нөлөөлнө. Дээр дурьдсанчлан хог хаягдлыг зүй зохистойгоор тодорхойлох (хаягдал шийдвэрлэх хөтөлбөрөөр дамжуулан) нь усны чанарыг хамгаалахтай салшгүй холбоотой. Төлөвлөгөөнд хаягдал чулуулаг болон уурхайн хаягдлын шинж чанарыг муу тодорхойлсон бол энэ нь хаягдал лагийн (хаягдал болон хөрсөөр шүүрэн гарахдаа өөртөө бохир хорт бодисийг цуглуулдаг ус) чанар болон хэмжээний талаар буруу төсөөлөл таамаг үүсгэж болно. Энэ нь уурхайн үйл ажиллагааны усны чанарт үзүүлэх хамгийн том “гэнэтийн” шалтгаан юм. Хэрвээ хаягдал лаг/шингэн нь урьдчилан тооцоологдоогүй асуудал үүсгэвэл уурхайн үйл ажиллагаа болон хэлбэрийг шинэчлэн өөрчлөх шаардлагатай бөгөөд усны чанарыг сайжруулах, боловсруулах шаардлага гарахад хүргэнэ. Энэ төрлийн өртөг, зардалд гарах өсөлт нь уурхайн үйл ажиллагааг эдийн засгийн хувьд ашиггүй болгож улмаар цагаас нь өмнө уурхайг хааж батлагдсан нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй болгохоос гадна байгаль орчинд үзүүлэх эрсдлийг нэмэгдүүлэх боломжтой. 6. Нөхөн сэргээлтийн амжилтад байгаль орчны мониторинг хийх Нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн салшгүй хэсэг нь түүнд хяналт тавих ажил юм. Нөхөн сэргээлтийн талаарх бүхий л нарийн мэдээллийг уурхайн үйл ажиллагааны бүр эхнээс баримтжуулах хэрэгтэй. Сайн мониторингийн хөтөлбөрүүд нь уурхайн үзүүлэх нөлөөллийг тодорхойлж нөхөн сэргээлтийн менежмент болон хөтөлбөрийн үр дүнг үнэлдэг. Энэ нь менежментийн талаасаа аливаа асуудалд хариу үйлдэл хийж сөрөг нөлөөллийг багасгах үүднээс үйл ажиллагаандаа зохицуулалт хийх боломж олгодог. Орон нутаг, нутгийн иргэдийг хамарсан мониторингийн хөтөлбөр орон нутагт ажлын байр бий болгох болон тухайн орон нутгийн байгаль орчин, биологийн олон янз байдал болон соёлын асуудлуудын талаар мэдээлэл олж авах боломж
  • 15. 26  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  27 бүрдүүлдэг. Мониторингийн хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдээ мэдээлэл, тоо баримтууд нь дүн шинжилгээ хийхэд шаардлагатай бөгөөд тэр нь нөхөн сэргээж, бүтээж босгосон зүйлээ урт хугацаагаар хадгалах, тогтоон барих чиг хандлагад нэн чухал байдаг. Түүнээс гадна энэ мэдээлэл нь төр, засгийн удирдлага болон оролцогч талууд өгсөн үүрэг амлалтаа хэрхэн биелүүлж түүндээ хүрсэн бэ гэдгийг тогтоох санамж, жагсаалт болон ашиглагдана. Монгол улсын засгийн газраас гаргасан Нөхөн сэргээлтийн стандартууд гэж байдаг (Хавсралт 2- ийг үзнэ үү). Тэдгээрийн хэрэгжилтийг уурхайн газарт шалгалт хийх замаар болон нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг багтаасан байгаль хамгаалах төлөвлөгөөг БОАЖЯ- аас хянан шалгах замаар мониторинг хийж тогтоодог. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хир амжилттай байгааг хэмжихээс гадна усны менежментийн арга барил болон нөхөн сэргээлтийн туршлага зэрэг менежментийн арга хэмжээнүүдийг баримтжуулахад хэрэгтэй. Нөхөн сэргээлтийн ажлын төгсгөлд түүний эхний үеийн амжилтыг үнэлэх, засаж сайжруулах шаардлагатай арга хэмжээнүүд байгаа эсэхийг илрүүлэх болон нөхөн сэргээлт нь урт хугацааны зорилгодоо хүрч уурхайн хаалтын шалгуурыг биелүүлэх боломжтой эсэхийг тодорхойлох үүднээс мониторинг хийдэг. Эцсийн бүлэгт нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн гол зорилго нь уул уурхайн урт хугацааны нөлөөллийг багасгах болон тухайн орон нутгийн иргэд, бүс нутгийн оролцогч талууд болон ирээдүй хойч үедээ байгалийн ашиг шимийг хүртэх боломж олгох явдал юм. Уурхайн хаалтын хөтөлбөрийг дэмжих мониторингийн ажилд дараах зүйлс багтана: Уурхайн үйл ажиллагааны бүр эхнээс♦♦ суурь мониторинг хийх Уурхайн үйл ажиллагааны үе шат бүрт♦♦ гарч болзошгүй нөлөөллийг хянах, бүртгэх, ойлгох Хийж гүйцэтгэсэн нөхөн сэргээлтийн♦♦ ажлын талаарх баримт бичиг бүрдүүлэх Нөхөн сэргээлт хийгдсэнээс нэгээс♦♦ хоёр жилийн дотор мониторинг явуулж, бий болгосон амжилтыг үнэлэх Нөхөн сэргээлт хийгдсэнээс хойш♦♦ хоёроос гурван жилийн дараа хийдэг урт хугацааны мониторинг хийх ба урт хугацааны газар ашиглалтын зорилго биелж байгаа эсэх талаар болон нөхөн сэргээлтийн ахиц дэвшлийг үнэлэх, мөн түүнчлэн нөхөн сэргээлт хийсэн газар нутаг урт удаан хугацааны туршид тогтвортой байж чадах эсэхийг тодорхойлох Нөхөн сэргээлтийн үйл явц дахь иргэдийн оролцоо Хариуцлагатай уул уурхайн зарчмуудын дагуу Монгол улсын ард иргэд уул уурхайн компаниуд болон бодлого тодорхойлогчдын зүгээс эдийн засаг, байгаль орчин болон нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа биелүүлж байгаа эсэхийг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Монгол улсын хууль тогтоомжийн дагуу нөхөн сэргээлтийн асуудлыг үйл ажиллагааныхаа бүр эхнээс төлөвлөж эхлэх үүрэгтэй. Орон нутгийн засаг захиргааны байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны нөхөн сэргээлтийн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй болохыг улсын төв захиргааны байгууллагын байгаль орчны асуудал хариуцсан хэлтэст мэдэгдсэнээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэнэ. Ашигт малтмалын тухай хуулийн 53.3-т зааснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй. Иргэд оролцогч талуудын хэлэлцүүлэг, төлөвлөлтөд оролцохдоо орон нутаг болон бүс нутгийн нөхөн сэргээлтийн зорилго, зорилтод анхааралтай ул суурьтай хандаж оролцох хэрэгтэй. Түүнчлэн ард иргэд байгаль орчны нөлөөллийн асуудлуудыг шийдвэрлэх, уурхайн ажилбар дууссаны дараа орон нутаг, нутгийн иргэдэд нийцүүлэн газрыг ашиглах, улмаар нөхөн сэргээлтийн зорилго, зорилтын талаар нөлөөллийн ажил явуулах шаардлагатай. Иргэдийн оролцооны хүрээнд тэд уул уурхайн компаниудтай маш ойр ажиллах шаардлага гардаг. Энэ үйл явцад талууд тогтмол байнгын харилцаатай байж, яриа хэлэлцээ өрнүүлэн, мэдээлэл солилцож байдаг. Бүхий л оролцогч талууд ирээдүйдээ хамаатай асуудлын талаар шийдвэр гаргах үйл явцад оролцож чадаж байгаа эсэхийг баталгаажуулах үндсэн гол хүчин зүйл нь харилцаа холбоо юм. Канадын хайгуулчдын нийгэмлэг (The Prospectors and Developers Association of Canada’s (PDAC)-ийн Дэлхий нийтийн ашигт малтмалын хайгуулын байгаль орчны менежмент1 дурдсанаар иргэдийн оролцооны гол зарчмуудыг авч үзвэл: Үйл явцад оролцож буй бүхий л♦♦ талуудад хүндэтгэлтэй хандах Бүрэн гүйцэд, үнэн зөв мэдээллээр♦♦ хангах Үйл явц бүхий л талуудын оролцоог♦♦ хангасан өргөн хүрээтэй байх Үйл ажиллагааны бүхий л үе шат бүрт♦♦ ил тод байдлыг хангах Соёлын хэм хэмжээг ойлгож мэдрэх♦♦ Оролцогч талуудад итгэл найдвар♦♦ төрүүлэх Мэдлэг, мэдээлэл солилцож, харилцан♦♦ ойлголцол бий болгох үүднээс хамтын ажиллагааны үйл явцыг эртнээс эхлэх. Эдгээр зарчмуудыг орон нутаг, нутгийн иргэд, үйлдвэрлэл эрхлэгчид болон бодлого тодорхойлогчид адил тэгш дагаж мөрдөнө. Бидний ирээдүй хойч үе уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн байгаль орчин, нийгмийн төлөөсийн төлөө хариуцлага хүлээж үлдэхгүйн тулд эвдэгдсэн экосистемийг нөхөн сэргээж, сүйтгэгдсэн газрыг үржил шимт төрх байдалд буцаан оруулсан эсэхийг баталгаажуулахын тулд эдгээр оролцогч талууд хамтран ажиллах хэрэгтэй. 1 http://www.pdac.ca/
  • 16. 28  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  29 Ямар ашигт малтмал олборлох гэж байгаагаас үл хамааран уул уурхайн компаниуд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг эртнээс сайтар төлөвлөх шаардлагатай. Түүнээс гадна компаниуд тусгай зөвшөөрөл авах үйл явцад Засгийн газарт өгдөг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нарийвчлан тусгагдсан нөхөн сэргээлтийн зорилгоо хөгжлийн төлөвлөгөөндөө сайтар тодорхойлон тусгах хэргтэй. Үүний үр дүнд уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө өргөн барихаас өмнө нөхөн сэргээлтийн ажилд иргэдийн оролцох бүрэн боломж нээгдэж байгаа юм. Монгол улсын Үндсэн хуулийн дагуу ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Энэ нь иргэдэд бас байгаль орчноо хамгаалах үүрэг, хариуцлага оногдуулж байгаа хэрэг юм. Монгол улсын Байгаль хамгаалах тухай хуулийн 4-р зүйлд зааснаар иргэд байгаль хамгаалах талаар эрх эдлэхээс гадна мөн үүрэг хүлээнэ. Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараах эрхийг эдэлнэ: Гэм буруутай этгээд байгаль орчинд хортой нөлөөлснөөс эрүүл мэнд, эд♦♦ хөрөнгөдөө учирсан хохирлыг түүгээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх; байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон♦♦ байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах; байгаль орчныг хамгаалах олон нийтийн байгууллага байгуулах, хөрөнгийн♦♦ сан үүсгэх, нутгийн иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгалийн баялгийг ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ АРГА ХЭРЭГСЭЛ БА ТАКТИК 5 арчлан хамгаалах, нөхөн сэргээх, түүний ашиг шимийг хүртэх; холбогдох байгууллагаас байгаль♦♦ орчны тухай үнэн, зөв мэдээлэл авах; байгаль орчинд хортой нөлөөлөх♦♦ аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох шийдвэр гаргахыг болон байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардах. Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: байгаль орчныг хамгаалах тухай хууль♦♦ тогтоомжийг сахин биелүүлэх; байгаль орчныг хамгаалах үндэсний♦♦ уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгох; байгаль орчинд хортой нөлөөлөхөөс♦♦ сэргийлэх, өөрийн буруугаас учруулсан хортой нөлөөлөл, түүний хохирлыг арилгах буюу нөхөн төлөх; байгалийн баялгийг хууль бусаар♦♦ ашигласан, гэмтээсэн, хөнөөж сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа тухайн орон нутгийн Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх. Эдгээр хүчирхэг эрх, үүргээр зэвсэглэсэн иргэд орон нутагт түшиглэсэн байгууллагуудад элсэж нэгдэх аль эсвэл тийм байгууллагуудыг төлөөлөх замаар тухайн асуудал хариуцсан байгууллага, агентлагуудтай харилцахаас гадна тийм байгууллагыг өөрсдөө байгуулж болно. Тэдгээр байгууллагууд нь тухайн орон нутаг, нутгийн иргэдийн зүгээс хүсэн хүлээж буй зорилгод нийцсэн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргана. Монгол улсын хууль тогтоомж ард иргэдэд энэхүү хүчирхэг эрх чөлөө, үүрэг хариуцлагыг олгодог. Орон нутгийн байгууллагууд нөхөн сэргээлтийн төлөвлөлтөд бэлтгэхэд туслалцаа үзүүлэх хэдэн гол үйл ажиллагаануудыг дор дурдав. (Доорхи хүснэгтийг үзнэ үү.) Иргэд нөхөн сэргээлтийн төлөвлөлтөд хэрхэн бэлтгэх вэ? Уул уурхайг таньж мэдэх/ мэдлэг♦♦ хуримтлуулах Нөхөн сэргээлтийн арга барил,♦♦ ажиллагааны талаар мэдлэгтэй болох Амьдарч буй бүс нутагтаа уул♦♦ уурхай эрхлэхийг сонирхож буй компаний талаар олж мэдэх Байгаль орчны нөлөөллийн♦♦ үнэлгээ болон Байгаль хамгаалах төлөвлөгөөг хянан үзэж санал дүгнэлтээ өгөх Монголдоо юмуу аль эсвэл♦♦ олон улсын төвшинд ижил үзэл бодолтой хүмүүстэй холбоо тогтоох Уурхайн төслийн агуулга болон байгаль орчны талаар баримталж буй бодлогынх талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь нөхөн сэргээлтийн төлөвлөлтийг илүү үр дүнтэй болгоно. Тусгай зөвшөөрөл олгох үйл явц дахь
  • 17. 30  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  31 иргэдийн оролцоо цаашдаа уурхайн ажлын төлөвлөгөө гаргахад эртнээс оролцох боломж нөхцлийг бүрдүүлнэ. Энэ нь тухайн орон нутагт явагдах уул уурхайн үйл ажиллагааны талаар яриа хэлэлцээ өрнүүлэн улмаар төлөвлөлтийн явцад уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчидтэй эерэг, үр дүнтэй харилцаа бий болгох зөв арга болно. Аливаа компани металл, ашигт малтмал, газрын тос Монгол улсад олборлохыг хүсвэл тухайн компани эхлээд тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй. Энэхүү тусгай зөвшөөрөл олгох үйл явцад иргэд хэд хэдэн удаа оролцох боломжтой боловч газар ашиглалтын талаарх шийдвэр гаргах үйл явц болон нөхөн сэргээлтийн төлөвлөлтийн явцад буюу олборлолт эхлэхээс өмнө оролцох нь хамгийн үр дүнтэй юм. Тусгай зөвшөөрөл олгох үйл явц болон иргэдийн оролцооны талаар илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл АНУ-ын Азийн сангаас эрхлэн гаргасан Тусгай зөвшөөрөл олгох үйл явц дахь иргэдийн оролцоо: Олон нийтийн гарын авлагыг үзнэ үү. Уг гарын авлагыг доорхи линкээс татан авах боломжтой: http://www.mongolian- riverresources.mn/index.php?option=com_ content&task=view&id=140&pid=146 Нөхөн сэргээлттэй холбоотой Монгол улсын хууль тогтоомжуудын зүйл заалтуудыг мэдэж авах нь иргэдийн оролцооны гол тулгын чулуу юм. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 38, 39-р зүйлд ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын лиценз эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээлтийн талаар хүлээх үүргийн талаар тодорхой заасан байдаг. Энэхүү үүргийн хүрээнд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэхийг шаарддаг. Хайгуулын лиценз эзэмшигчийн хувьд тэрхүү дансыг холбогдох сум, дүүргийн Засаг дарга нээдэг бол ашиглалтын лицэнз эзэмшигчийн хувьд тусгай дансыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нээнэ. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум дүүргийн Засаг дарга уг хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай дансанд хуримтлуулсан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргуулна. Үйлдвэрлэл эрхлэгчид болон Монгол улсын иргэдийн төлөө үйлчилж буй төр захиргааны байгууллага, албан хаагчдын хуулиар хүлээсэн үүргийн талаар мэдэж авснаар иргэд нөхөн сэргээлтийн удирдамж, зарчмын даган мөрдөлт болон хууль ёсны хамгаалалтын талаар баталгаажуулах боломжтой. Түүнчлэн шинээр батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 2-р бүлэгт байгаль орчныг нөхөн сэргээх ажиллагааны талаар тайлбарладаг. Ашигт малтмалын тухай хуультай нэгэн адил энэхүү хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээс чөлөөлөхгүй. Байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг орон нутгийн удирдлага болон нутгийн иргэдийн олон нийтийн хяналт дор 2 хүртэл жилийн хугацаанд хийж дуусгана. Цаашилбал уг хуулинд зааснаар олон нийтийн хяналтыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгаль орчныг хамгаалах зорилго, чиглэл бүхий төрийн бус байгууллагуудад гэрээний үндсэн дээр хариуцуулж болно. Эдгээр зүйл заалтууд нь иргэдэд нөхөн сэргээлтийн үйл явцад оролцох бас нэгэн боломжийг олгож байгаа юм. Орон нутгийн нөхөн сэргээлтийн зөвлөл Орон нутагт нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан зөвлөл, хороо байгуулах нь газрын нөхөн сэргээлтийн эргэн тойрон дахь асуудлуудад иргэд оролцох таатай боломж бүрдүүлнэ. Уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө нөхөн сэргээлтийн талаар авч үзэх нь хамгийн сайн туршлага боловч уурхайн үйл ажиллагаа хэдийнээ эхлээд явагдаж байсан ч энэ төрлийн байгууллага байгуулах нь оролцоог хангах үр дүнтэй хэрэглэгдэхүүн болно. Тус зөвлөл нь өргөн хүрээтэй оролцогч талууд болон орон нутгийн төлөөллийг хамран урт удаан хугацааны зорилго, зорилтоо хэлэлцэх нэг ёсны форум юм. Уурхайн компаны төлөөллийг ч мөн зөвлөлийн уулзалтуудад урьж оролцуулах боломжтой. Нөхөн сэргээлтийн талаар гаргаж болох хэд хэдэн чухал шийдвэрүүдэд дараах багтана. Үүнд: Уурхайн дараах газар ашиглалт;♦♦ Нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг♦♦ хэрэгжүүлэх ажлын хуваарь, хугацаа; Ургамалан бүрхэвч болон газрын♦♦ гадаргын төрх байдлын талаарх шийдвэр гаргалт; Нөхөн сэргээлтэд тавих хяналтын♦♦ давтамж, арга барил; Байгаль орчны чанарын стандартууд.♦♦ Түүнчлэн нөхөн сэргээлт болон төлөвлөлтийн үйл явцад оролцож буй иргэд тухайн бүс нутгийнхаа байгаль орчин, түүний талаар баримталж буй бодлого, нийгмийн нөхцөл байдлын талаар мэдлэг, мэдээлэл сайтай байх нь чухал. Ингэснээр, тэд уул уурхайн салбарын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ өрнүүлэх, шийдвэр гаргах үйл явцад илүү үр дүнтэй оролцох боломжтой болдог. Уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2 зүйлд зааснаар уул уурхайн компани нь байгаль
  • 18. 32  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  33 орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийсэн байна. Уг хуулийн 5-р зүйлд заасны дагуу байгаль орчинд нөлөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд доорхи зүйлүүдийг оруулна. Үүнд: Байгаль орчны төлөв байдлын үндсэн♦♦ үзүүлэлтүүд; Төслийн болон технологийн оновчтой♦♦ хувилбар; Төслийн болзошгүй болон гол сөрөг♦♦ нөлөөлөл, түүнийг багасгах арилгах арга хэмжээний зөвлөмж; Төслийн сөрөг нөлөөллийн хэмжээ,♦♦ тархалт, үр дагаварыг тогтоосон тооцоо судалгаа; Осол эрсдлийн үнэлгээ;♦♦ Тухайн уурхайн орд газарт тохирсон♦♦ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө; Орчны хяналт- шинжилгээний♦♦ хөтөлбөр; Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн♦♦ иргэд, тухайн орон нутгийн төлөөлөгчдийн санал; Төсөл хэрэгжих газрын боловсруулалт♦♦ болон төслийн онцлогтой уялдсан бусад асуудлууд; Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө зэрэг♦♦ болно. Уурхайн компаниуд хучдасыг хэрхэн ангилах, өнгөн хөрс болон түүний доод давхаргыг хэрхэн байршуулж ургамалжуулах, өмнө нь байсан урсгалын хэрхэн сэргээх, уурхайн үйл ажиллагаа дууссаны дараах газар ашиглалтын төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх зэргийг тусгасан уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гаргах шаардлагатай. Нөхөн сэргээлтийн үйл явц нарийвчилсан төлөвлөгөө, цаг хугацаа бүхий хуваарийн дагуу явагдах ёстой. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд уурхайн үйл ажиллагааны тодорхойлолт, уурхайлалтын үргэлжлэх хугацаа болон нөхөн сэргээлт тавьсан зорилгодоо хүрнэ гэсэн баталгаа зэрэг мэдээллүүдийг оруулсан байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3-т зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хянах замаар иргэд уурхайн төслийг эцсийн байдлаар батлахад өөрийн гэсэн тодорхой үүрэг гүйцэтгэж оролцох бөгөөд ард иргэд бүр олборлолт эхлэхээс өмнө тэрхүү төлөвлөгөөг хянах боломжтой гэдгийг ойлгох нь нэн чухал. Байгаль орчны хууль тогтоомжуудыг зөрчсөн компаниуд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээнэ. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар (66.3) Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг удаа дараа зөрчсөн бол эрх бүхий улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар зогсоох бөгөөд энэ хугацаанд зөрчлийг засаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүйгээр төслийг хэрэгжүүлснээс буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ (Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 13.1-р зүйл). Уул уурхайн компаниуд ашиг сонирхолынхоо хүрээнд иргэдийн оролцоог хангаж нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг биелүүлэх нь эргэлзээгүй. Харин иргэд амьдарч буй газар нутгийнхаа байгаль орчин болон байгалийн тогтоцийн талаар таньж мэдэх үүрэгтэй бөгөөд ингэснээр тэд уурхай хаагдсаны дараах газар ашиглалтын төлөвлөгөөнд санал, зөвлөмж өгч оролцох боломжтой болно. Мөн түүнчлэн иргэд олон нийт Монгол орон даяарх уурхайнуудын нөлөөлөлд өртсөн болон нөхөн сэргээлтийн төслүүд хэрэгжүүлж буй орон нутаг, нутгийн иргэдтэй мэдээ, мэдээлэл солилцон харилцаж, хүчин чармайлт гарган ажиллах хэрэгтэй. Өнөө үед амжилттай явагдаж буй нөхөн сэргээлтийн туршлагын талаар мэдлэг, мэдээлэл олж авснаар тухайн бүс нутагтаа тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжихэд онц чухал үүрэг гүйцэтгэнэ. Мониторинг Иргэд, олон нийт уурхайн үйл ажиллагаа явагдах бүхий л хугацаанд хайгуул хийхээс эхлээд уурхай хаагдсаны дараа хүртэл мониторингийн ажиллагаанд оролцох боломжтой. Уурхайг хаах ажиллагааг амжилттай болгох нь нөхөн сэргээлтийн стандартыг сайн биелүүлсэн байхыг шаарддаг боловч төр засаг болон бусад оролцогч талуудад өгөх мониторингийн хөтөлбөрүүдийн тайлангаар мөн илэрхийлэгдэнэ. Уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ нарийвчилсан мониторингийн тайлан гаргах үүрэгтэй. Мониторингийн хөтөлбөр нь сайн байх тусам уурхайн үйл ажиллагааны урт хугацааны нөлөөллийг тодорхойлж, нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн үр дүнг үнэлэх боломжтой болдог. Иргэд бусад орон нутаг, нутгийн иргэд төдийгүй орон нутгийн мэргэжилтнүүдээс туслалцаа, дэмжлэг авах замаар амьдралд нийцсэн, бодитой мониторингийн стратеги боловсруулах боломжтой болно. Уурхайн үйл ажиллагаа хэдийнээ эхэлчихсэн байсан ч иргэд оролцох боломж байсаар байдаг. Монгол улс уул уурхай болон хөгжлийн босгон дээр ирээд байна. Уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр компани аж ахуйн нэгжүүд орон даяар төсөл, хөтөлбөрүүд санаачлан төлөвлөж эхлээд байна. Цаг хугацааны хувьд ард иргэд уул уурхайн ажлын төлөвлөлт болон нөхөн сэргээлтийн үйл явцад эртнээс оролцоход тохиромжтой. Монгол орны хувьд энэ бол шинэ зүйл. Тиймээс олон улсын туршлагаас суралцаж нөхөн сэргээлт, түүнд иргэдийн оролцооны талаар юу хийж, хэрхэн яаж ажилладаг талаар үлгэр жишээ авах хэрэгтэй. Иймээс дараагийн бүлэгт нөхөн сэргээлт, иргэд олон нийтийн оролцоо болон хариуцлагатай уул уурхайн лидерүүдийн үйл ажиллагааны талаар онцлон авч үзэх болно.
  • 19. 34  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  35 Маргаан шийдвэрлэх Зарим тохиолдолд иргэд уул уурхайн үйл ажилагаанд оролцох явцад маргаан үүсэх тохиолдол гардаг. Энэ зөрчил маргааныг хуулийн замаар буюу шүүхээр аль эсвэл хууль шүүхийн тогтолцооноос гадуур шийдвэрлэж болно. Ихэнхи тохиолдолд аливаа зөрчлийг яриа хэлэлцээ өрнүүлэх, аль эсвэл гуравдагч этгээдийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэвэл илүү үр дүнтэй байдаг. Ямар нэгэн зөрчил үүссэн тохиолдолд яриа хэлэлцээ хийхийн оронд шүүхийн замаар шийдвэрлэхэд хүрвэл хэдий хир хугацаа, зардал гарахыг тооцоод үзэхэд илүүдэхгүй. Шүүхийн замаар асуудлыг шийдвэрлүүлэх нь удаан бөгөөд зардалтайн дээр урьдаас таамаглахын аргагүй үйл явц болох талтай байдаг. Шүүхээс гадуур аливаа маргаан, зөрчлийг шийдвэрлэх нь илүү өртөг зардал багатай байх талтай. Хэлэлцэж тохирсон гэрээ хэлэлцээр нь нөхцөлт буюу аль аль талын хувиршгүй эрэлт шаардлагад тулгуурласан аль эсвэл ашиг сонирхлын буюу гол хэрэгцээ шаардлагыг гүнзгий ухаж ойлгон бүтээлч шийдэлд хүрэхэд чиглэсэн байж болно. Үр дүнтэй яриа хэлэлцээр нь дараах зарчимд тулгуурлагдана: Яриа хэлэлцээний үйл явцын нөхцөл байдал ил тод байх♦♦ Анхааралтай сонсож, харилцан хүндэтгэл, ойлголцлын замаар итгэлцэл♦♦ бий болгох Хүн бүрт хамааралтай, гол асуудлуудыг тодорхойлох♦♦ Аливаа асуудал дээр хатуу чанд байр суурьтай байх гэхдээ харилцан яриа♦♦ хэлэлцээ өрнүүлж буй хүмүүсээ ойлгож харилцах Олон янзын ашиг сонирхлыг шийдвэрлэх бүтээлч арга зам ирэлхийлэх♦♦ АНУ-ын Азийн Сангийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл явц дахь иргэдийн оролцоо: Олон нийтэд зориулсан гарын авлага нь уул уурхайн компаниуд, иргэд болон гуравдагч этгээдийн хоорондох үзэл бодлын зөрүүтэй болон асуудал шийдвэрлэх байдлыг арилгах тодорхой арга барилаар хангадаг. Энэхүү гарын авлага нь иргэд болон уул уурхайн компаниудын хооронд эерэг харилцаа, хамтын ажиллагааг бий болгодоход тус нэмэр үзүүлэх болно. Одод гоулд компани Одод гоулд ХХК1 нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Өлзийт голд ил болон алтны шороон ордны ашиглалт явуулдаг. Энэ уурхайг ажиллуулахаасаа өмнө 1999 оноос Төв аймагт хүдэр олборлож байсан бөгөөд Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад мөн үйл ажиллагаа явуулж байсан. Дараагаар нь 2004 онд Баянхонгор аймагт Бөмбөгөр болон Бууцагаан хоёр сумын хооронд урсах Ондолын голын ойролцоох лицензийн талбайг ашиглах болсон. 2006 оны 6-р сард Одод Гоулд Өлзийт голд үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд Ханшижир компаний лицензийг ашиглалтын төлбөр төлөн ашиглах болжээ. Тусгай зөвшөөрлөөр өөр нэгэн компани өмнө нь ашиглалт явуулж байсан боловч тэр газар ямарч нөхөн сэргээлт хийгээгүй байна. Одод компани тухайн газарт үйл ажиллагаа явуулж дараагаар нь бүрэн нөхөн сэргээлт хийсэн байна. 2009 оны эхээр Одод компани тусгай зөвшөөрлийнхөө ажлыг дуусаад уурхайн газрыг нөхөн сэргээсний дараа уг хөндийгөөс 7 км доош газар бас нэгэн тусгай зөвшөөрөл бүхий уурхайн ажлаа эхлүүлжээ. Компани олборлолт явуулахдаа 2-5 км гүн бүхий нүх гарган алтны шороон ордны олборлолт явуулсан бөгөөд тэр нь харьцангүй гүехэн учраас газрын гадаргатай их ойрхон аж. Одод гоулд компани нь 1 Одод Гоулд ХХК нь 2007 оноос өмнө “Колд Гоулд Монголиа” гэсэн нэртэй байсан байна НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛЫН КОМПАНИУДЫН ТУРШЛАГА6
  • 20. 36  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  37 уг тусгай зөвшөөрлийнхээ хүрээнд 2018 он хүртэл олборлолт хийх төлөвлөгөөтэй юм байна. Тэрээр хоёр шигшүүрийн машинаар хаягдал материалыг олборлолт явуулсан нүхэнд буцаан хийдэг ажээ. Уурхайн үйл ажиллагааны турш хэрвээ бүх талбайд хүрч ажиллаж чадвал нийтдээ 800- 900 кг алт олборлохоор төлөвлөж байгаа юм байна. Энэ талбайд өмнө нь хоёр ч компани үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэд тус орд газрыг эдийн засгийн хувьд ашиггүйд тооцож газарт бүрэн гүйцэд нөхөн сэргээлт хийлгүйгээр хаяж явжээ. Өмнөх лиценз эзэмшигчийг бодвол илүү орчин үеийн техник технологи ашигласнаар Одод компани үр ашигтай ажиллаж байна. Компани ашиглалт явуулсан газар болон өмнөх компаний хагас нөхөн сэргээлт хийсэн болон хийгээгүй орхисон бүх газрыг нөхөн сэргээх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа ажээ. Гэвч саяхан шинэ гарсан хуульд2 зааснаар гол усны эргэн тойронд 200 метрийн дотор уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон бөгөөд Одод компаны тусгай зөвшөөрлийн 90 хувь нь тэрхүү бүсэд хамрагдаж байгаа учир энэхүү өөрчлөлт нь Одод компаний үйл ажиллагааг боломжгүй болгож магадгүй болоод байгаа юм байна. Одод компаний нөхөн сэргээлтийн тал дээр баримталдаг гол зарчим бол зардал өндөртэй ч байгаль орчинд ээлтэй техник, технологи ашиглан уурхай хаагдах үед ямар нэгэн хаягдал үлдээхгүй байх явдал юм. Нөхөн сэргээлтийн зорилгодоо хүрэхийн тулд 2 Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль уг компани эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн, орон нутаг болон төр захиргааны байгууллагуудтай хамтарч ажилладаг. Компаний мэдэгдсэнээр аймаг болон сумын түвшний байгаль орчны мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар уурхайн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьдаг бөгөөд тухайлбал сумын байгаль орчны байцаагч долоо хоногт нэг удаа, аймгийн байцаагч сард нэг удаа, улсын байцагч нар жилд нэг удаа тус тус хяналт шалгалт хийдэг байна. Одод компаний мэдэгдэж байгаагаар тэдний тайлангууд нь компаны үйл ажиллагаа, байгаль орчны болон нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнүүдэд нөлөөлдөг байна. Уурхайн үйл ажиллагааны жилийн тайланд тусгагдсаны дагуу Одод компани ашиглалт явуулсан даруйдаа техникийн нөхөн сэргээлт хийдэг бөгөөд түүний зардал нь үйл ажиллагааны зардалд багтсан байдаг аж. Хөрсийг (хучдасыг) үелэж аван давхарга тус бүрийг тусад нь хадгалах замаар элэгдлээс сэргийлдэг бөгөөд олборлолтоос үүссэн нүхийг жил тутам дүүргэдэг ажээ. Нүхнүүдийг эргүүлэн дүүргэхдээ хөрсний давхаргуудыг аль болох буцаад хуучин байрлалд нь оруулахыг хичээдэг байна. Биологийн нөхөн сэргээлт хийхэд шигшүүрийн машинд Одод компани жилд 30,000 сая төгрөг зарцуулдаг бөгөөд үүнд усалгааны систем, дахин ургамалжуулт явуулах, үр суулгах, бордох зэрэг зардлууд ордог байна. Компани Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээ (дагаж мөрдвөл зохих Засгийн газраас баталсан баримт бичиг) нь нөхөн сэргээлтэд ашиглах зөв ургамлаа сонгоход нь тусалдаг гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Тус компани нь ургамалжуулалт хийхэд тохиромжтой ургамал, тарих арга технологийг сонгох тал дээр Ургамал судлалын хүрээлэнтэй хамтран ажилладаг бөгөөд хүрээлэнгийн ажилтнууд уурхайн газар дээр очиж нөхөн сэргээлтийн ажилтай танилцаж зөвлөгөө, зөвлөмж өгдөг ажээ. Үүнээс гадна, тухайн уурхайн газрыг нөхөн сэргээхэд хамгийн тохиромжтой ургамлыг тодорхойлох үүднээс Одод компани өөртөө туршилт явуулдаг бөгөөд компанийг шаардлагатай үрслүүр, суулгацаар хангадаг Монголын арилжааны байгууллагатай түншийн холбоотой ажилладаг байна. Уурхайн газрын ургамалжуулалтад сонгогдсон ургамлуудаас дурьдвал олон наст ургамлууд болох хиаг, ерхөг, улиангар, бургас болон чацарганы мод (Hipphophae rhamnoides L.) зэрэг бут сөөг багтана. Одод компаний уурхайн хувьд хаягдлын менежмент, түүний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар харьцангуй бага асуудал гардаг байна. Тус уурхайд хүчиллэг чулуулгийн шүүрэл гэж байдаггүйтэй холбоотойгоор хаягдлын овоолго мэтийн хаягдал цуглуулах төхөөрөмж байдаггүй байна. Одод алтны шороон ордны олборлолтод ямарваа нэгэн химийн бодис хэрэглэгддэггүй бөгөөд химийн бохирдол үүсгэж болзошгүй цорын ганц эрсдэл нь асгарсан газрын тосны бүтээгдэхүүн аж. Одод компаний мэдээлсэнээр энэ нь маш бага хэмжээтэй бөгөөд норм стандартыг зөрчөөгүй болно. Бөмбөгөр сумын иргэд Өлзийт голоос ус ашиглаж байгаа олон уул уурхайн компаниудын талаар гомдол мэдүүлж байсан байна. Тийм ч учраас Одод компаний гол зорилго бол хаягдал усаар голыг бохирдуулахгүй байх бөгөөд алт угаахад ашигласан усаа байгаль орчинд ээлтэй байдлаар дахин боловсруулдаг. Усаа боловсруулахдаа хоёр тусдаа тунгаах, шигших цөөрөм ашигладаг бөгөөд нэгэнт цэвэршүүлсэн усаа дахин боловсруулж алт угаахад ашигладаг байна. Зарим тохиолдолд илүүдэл ус гардаг бөгөөд бүгд усыг газарт шингээхийн тулд тунгаах цөөрөмнийхөө хэмжээг томсгодог. Өнгөрсөн хоёр жилийн турш тус компани тэг хаягдал гаргах бодлого барьж ажилласан бөгөөд энэ нь уурхайн хаягдал ус ямар ч тохиолдолд гол руу эргэн урсахгүй гэсэн үг юм. Усыг тогтмол шинжилдэг бөгөөд сард хоёр удаа сорьц авч Улаанбаатар хот руу лабораторид явуулдаг. Одод компаний мэдээлсэнээр усны сорьцын хариу үргэлж үнэн зөв гардаг бөгөөд усанд агуулагдах тундас болон химийн бодис зөвшөөрөгдсөн хэмжээнд байдаг. МХЕГ-аас гаргасан журмын дагуу уурхай хаагдсаны дараа үргэлжлүүлэн мониторинг хийх шаардлагатай бөгөөд хяналт тавьсаар байна. Хэдийгээр сүүлийн хоёр жилийн турш Одод компани тэг хаягдал гаргах бодлого баримтлан уурхайд ашигласан усаа голд буцааж оруулахгүй тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд уснаас сорьц авч шинжлэх ажлаа үргэлжлүүлж явуулсаар байна. Одод компаний зүгээс өөрийн амжилтыг үнэлэхдээ техникийн нөхөн сэргээлтийг 100 хувь биологийн нөхөн сэргээлтийг 50-60 хувьтай хийж байна гэжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам нөхөн сэргээлтийн төвшин сайжирсаар байгаа
  • 21. 38  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  39 бөгөөд компаний тооцоолж байгаагаар 10 жилийн дараа нөхөн сэргээлт хийсэн газар эргээд уурхайн үйл ажиллагаа явуулахаас өмнөх үржил шимт байдалдаа 100 хувь буцаж орно гэж үзэж байгаа аж. Одод компаний мэдэгдсэнээр Баянхонгор аймагт нөхөн сэргээлт хийхэд маш хэцүү бөгөөд үүнд муу хөрс, хур тунадасны хэмжээ, шинээр нөхөн сэргээж ургамалжуулсан талбай малын хөлд талхигдах зэрэг зүйлс нөлөөлдөг байна. 2009 оны эхээр компани 2.5 га нөхөн сэргээсэн газарт малаас хамгаалсан хашлага хийж туршилт явуулжээ. Энэ туршилтын үр дүн маш сайн байсан бөгөөд ургамлын ургалт хашаагаар хамгаалаагүй талбайтай харьцуулахад харьцангуй сайн байсан байна. Хэрвээ хоёр жилийн турш шинэхэн ургамал суулгасан талбайгаас мал амьтдыг тусгаарлаж хол байлгаж чадвал хоёр жилийн дараа гэхэд биологийн нөхөн сэргээлт 100 хувьд ч хүрэх боломжтой ажээ. Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газар Одод компани нөхөн сэргээлт хийдэг боловч тэр нь тухайн орон нутгийн байгаль орчны бодлого, зорилготой нийцдэггүй болохыг хүлээн зөвшөөрч байна. Компаний зүгээс хэлэхдээ хэрвээ сумын засаг захиргаа байгаль орчны төлөвлөгөө буюу тухайн нөхөн сэргээлт хийсэн газрын ашиглалтын талаарх зорилго зэргийг тодорхойлон өгвөл илүү дөхөмтэй байх болно гэжээ. Дүгнэж хэлэхэд Одод ХХК-ний мэдэгдсэнээр тэдний алтны шороон ордны уурхайн үйл ажиллагааны энгийн бөгөөд уурхайн хаягдал болон овоолго бага байдаг нь техникийн нөхөн сэргээлт хийхэд хялбар аж. Тэдэнд тулгарч буй томоохон бэрхшээл нь малчид малаа нөхөн сэргээлт хийсэн газарт бэлчээдэг явдал бөгөөд энэ нь ургамалжилтад муугаар нөлөөлж биологийн нөхөн сэргээлт амжилттай явуулах боломжийг бууруулдаг байна. Булган аймгийн Сайхан сумын Эрээний уурхай Монголын Засгийн газар, ард иргэд эрдэс баялгийн салбараа хөгжүүлэх замаар байгалийн баялгаа ашиглан эдийн засгийн хөгжлийг дэмжих, сайжруулахын төлөө зорин ажиллаж байна. Үүний зэрэгцээ энэ хөгжлийг хангахын тулд байгаль орчинд ээлтэй байж, газрын нөхөн сэргээлтийг тогтмол хийх үүрэг хариуцлага оногддог. 2006 онд батлагдсан Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль, Байгаль хамгаалах тухай хууль, Монгол улсын нөхөн сэргээлтийн стандартууд болон бусад баримт бичгүүд энэхүү үүрэг амлалтыг хуулийн хүрээнд явуулах гол эх сурвалж, газрын нөхөн сэргээлтийн шилдэг туршлагын суурь үндэс нь юм. Пеабоди Энержи нь дэлхийн хамгийн том хувийн хэвшлийн нүүрсний компани бөгөөд дэлхий даяар байгаль орчны талаар явуулдаг үйл ажиллагааных нь сайн үзүүлэлт болон оролцогч талуудынх нь хамтын ажиллагааны тогтвортой байдал, туршлагаар нь тус компанийг мэддэг билээ. Компаний эрхэм зорилгын гол чиг шугам нь аюулгүй ажиллах, үр өгөөжтэй уурхайн үйл ажиллагаа явуулах, уурхай ашиглалтанд орохоос өмнөх газрын нөхцөл байдалтай ижил байхаар аль эсвэл түүнээс сайн байхаар нөхөн сэргээлт хийх явдал аж. Энэ дэлхий нийтэд харуулсан ололт амжилт, туршлага дээр нь үндэслэж Монгол улсын засгийн газар Пеабоди компаниас Монгол дахь нүүрсний уурхайн байгаль орчны болон нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах хүсэлт тавьжээ. Булган аймгийн Сайхан суманд байрлалтай Эрээний уурхайг орон нутгийн уурхай эзэмшигч 2003-2009 оны хооронд ажиллуулж байсан бөгөөд 2008 оноос Поло Ресурсис компани, саяхнаас Пеабоди Поло Ресурсис компани ажиллуулж байна. Эдийн засгийн болон зам тээврийн асуудал уурхайг 2009 хаахад хүргэсэн бөгөөд энэ үед компани уурхайг хааж 18 га газарт нөхөн сэргээлт хийж бэлчээрийн газар болгохоор шийджээ. Гол зорилго нь Эрээн болон орон нутгийн байгаль орчны нөхцөл байдалд нийцсэн уурхайн хаалтын төлөвлөгөө гаргахад нь Пеабодигийн болон шилдэг тэргүүний туршлагыг ашиглан хэрэгжүүлэх явдал байв. Ийнхүү Монгол дахь Пеабоди Поло Ресурсис нөхөн сэргээлтийн загвар боловсруулахад туслалцаа үзүүлсэн бөгөөд уурхайн нүхийг эргүүлэн дүүргэх, тэгшлэх болон өнгөн хөрсийг байрлуулах ажлыг хийж гүйцэтгээд байна. Монголын байгаль орчны болон инженерийн байгууллагууд төслийг хэрэгжүүлэхэд мөн туслалцаа үзүүлжээ. Газрын нөхөн сэргээлт хийхэд харгалзан үзвэл зохих зүйлүүд нь Эрээний ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны суурь үзүүлэлтүүдийн шинжилгээ, Эрээний уурхайн нөөц болон хаах үеийн нөхцөл байдал зэрэг болно. Хамгийн гол анхаарал хандуулах нөхөн сэргээлтийн хоёр бүрэлдэхүүн хэсэг бол хөрсний хягзаарлагдмал нөөц болон ургамалжуулалтын шилдэг туршлагыг нэвтрүүлэх явдал юм. Уурхай хаагдсаны дараа газрын тогтоцыг өмнө нь байсан газрын хэлбэр төрхтэй нь аль болох адил болгох буюу налуу нь хөндлөнгөөрөө 5 фийт (1.524 м), босоогоороо 1 (0.305 м) фийтээс илүүгүй эгц байна. Нөхөн сэргээсэн газрын суваг шуудуу нь уурхайн эвдэгдсэн хэсгийн дээд талаас нөхөн сэргээлт хийсэн газраар дамжин өнгөрөхдөө аюулгүй байхаар хийгдсэн байна. Уурхайн үйл ажиллагааны улмаас үүссэн нүхийг эргүүлэн дүүргэхэд хүчил үүсгэж болзошгүй элементүүд байж болох учраас тэдгээр элементүүдийг илрүүлэх үүднээс хөрснөөс дээж авдаг бөгөөд мөн ургамлын үндсэн хэсэгт тохиромжтой хөрсийг тодорхойлоход ач холбогдолтой. Өнгөн хөрсийг уурхайн үйл ажиллагааны өмнө хадгалж үлддэг боловч тэр нь хангалттай бус учир нөхөн сэргээлт хийсэн газарт ургамал ургах гүнийг тогтоох үүднээс авсан дээжнээс нь тохирох хүрэн хөрсний материал ашигладаг байна. Эргүүлж дүүргэсэн нүхний доод хэсэгт уг хүчил үүсгэж болзошгүй материалыг булдаг аж. Газрын гадарга дээр үр суулгахад таатай хөрсийг бэлтгэхдээ дараах байдлаар хөрсний нөхөн сэргээлт явуулна. Нэг буурцагт ургамал болон гурван төрлийн өвсийг нийлүүлсэн холимог үрийг 2010 оны 5-р сарын сүүлээр буюу судлаачдын дүгнэснээр тухайн бүс нутагт хамгийн тохиромжтой үр тариа суулгах улиралд суулгана. Пеабоди Поло Ресурсис компани тарих ургамал болон Монгол дахь орхигдсон тариалангийн газрыг
  • 22. 40  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  41 дахин ургамалжуулах зорилгоор одоогоор “Ногоон алт” бэлчээрийн экосистемийн удирдлага3 хөтөлбөрт нэгдэн ажиллаж байгаа доктор Д. Түмэнжаргалтай холбоо тогтоож хамтран ажиллаж байна. Доктор Түмэнжаргал ургамалжуулалт хийхэд шаардлагатай үр суулгацыг олох болон 2010 хавар ургамалжуулалтын ажлыг дуусгахад шаардагдах зарим нөөц баялгийг олоход туслалцаа үзүүлэх аж. Өрөм ашиглаж үр суулгах арга нь ургамалжуулалтын хамгийн үр дүнтэй, тохиромжтой арга боловч үр суулгахад ашигладаг өрөм нь Монголд байхгүй учраас Пеабоди компани 2010 оны хавар хийх ургамалжуулалтынхаа ажилд зориулж өрөм худалдан авах гэж байгаа ажээ. Эрээний төсөл дууссаны дараагаар тэр өрмийг хаягдсан тариалангийн газар болон цаашдын ямарваа нэг нөхөн сэргээлтийн хөтөлбөрт хэрэглүүлэхээр хандив болгох гэж байгаа юм байна. Түмэнжаргал докторын удирдлага дор магистрийн хөтөлбөрт суралцаж буй оюутнууд ургамалжуулсан талбайг хашлагаар хамгаалж, хараа хяналт тавихад туслалцаа үзүүлэх аж. Орон нутгийн ажилтнуудын тусламжтайгаар хэрэгжүүлсэн бас нэгэн сайшаалтай зүйл бол уурхайн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд булаг илрүүлсэн явдал бөгөөд үүнийг цаашид хөгжүүлж Эрээний уурхайн эргэн тойрны бүс нутгийн дотоодын болон мал усалгааны хэрэгцээнд ашиглахыг зорьж байна. Нөхөн сэргээлтийн болон байгаль орчин хамгаалах төлөвлөгөөг холбогдох яамдууд, аймаг болон сумын удирдлагуудад хүргүүлэн хянуулж батлуулсан төдийгүй 3 Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй хөтөлбөр уурхайн газартай ирж мөн танилцжээ. Шилдэг туршлагад тулгуурлан Монголын орон нутгийн нөөц баялгийг тодорхойлж хамтран ажиллаж төлөвлөгөөгөө үр дүнтэйгээр хэрэгжүүлснээр Эрээний уурхайн нөхөн сэргээлт зорилгодоо ийнхүү хүрнэ. Энэ нь уурхайн газрыг өмнө нь байсан өнгө төрхөнд нь эргүүлэн оруулж улмаар Монгол хүмүүсийн соёл, зан заншил түүний өв уламжлалыг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой зүйл юм. Өнгөрсөн жил Пеабоди компани дэлхий дахинаа явуулж буй үйл ажиллагааныхаа хүрээнд ойролцоогоор 6,200 акр газарт нөхөн сэргээлт хийсэн бөгөөд 250,000 гаруй мод суулгаж 19,000 тонн материал дахин боловсруулсан байна. Дэлхий даяар тус компаний үйл ажиллагааны шууд ба шууд бус эдийн засгийн ашиг 14 тэрбум долларт хүрчээ. Пеабоди Энержи нь өнгөрсөн 2 жилийн туршид хариуцлагатай үйл ажиллагаа явуулсныхаа төлөө сайн түншлэлийн шагналыг оролцуулаад 20 гаруй томоохон нэр хүндтэй шагналууд хүртсэн байна. ДҮГНЭЛТ Дэлхий нийт тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайд ихээхэн анхаарал хандуулах болсноор уул уурхайн салбарын хэмжээнд бодлого боловсруулах болон туршлагын төвшинд чухал өөрчлөлтүүд гарч байна. Туршлагаас харахад иргэд олон нийт, төр, засгийн удирлагууд болон уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдэд тэдний хууль ёсны үүрэг, хариуцлагынх нь талаар сануулж мэдрүүлэх, хайхрамжгүйгээр үйлдэж буй алхмууд, байгаль орчны нөлөөллийн талаар мэдээлэх замаар газар ашиглалтын шийдвэр гаргалтад нь нөлөөлөх боломжтой. Иргэдийн оролцоо ч тогтвортой хөгжлийн нэгэн чухал хүчил зүйл болж байна. Гарын авлагын гол агуулга, хэлбэр дизайн, жишээ баримтуудыг иргэд, олон нийт хэрэглэхэд аль болох дөхөмтэй байдлаар боловсруулан гаргахыг зорив. Гарын авлагад гурав хавсралт багтаасан бөгөөд, нөгөө хоёр нь Монгол улсын нөхөн сэргээлтийн стандартууд болон уурхайг хаахтай холбогдон гарах хууль ёсны шаардлагуудын талаар болно. Нөхөн сэргээлтийн үйл явц дахь иргэдийн оролцоог үр дүнтэй байлгахын тулд өндөр, хариуцлагатай үүрэг амлалт, шаардагдана. Энэхүү үүрэг, амлалтуудыг орон нутаг, нутгийн иргэд болон уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид дундаас дээд түвшний лидерүүд оролцон гаргах хэрэгтэй. Энэхүү гарын авлагад агуулагдаж буй мэдээлэл, эх сурвалжууд нь иргэд уурхай эрхлэгч түншүүдтэйгээ шийдвэр гаргах үйл явцад оролцоход чухал хэрэглэгдэхүүн болно хэмээн найдаж байгаа бөгөөд энэ бол ажлын эхлэх цэг нь байх болно.
  • 23. 42  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  43 НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР АНУ-ын Азийн сангийн “Ирээдүйгээ баталгаажуулах нь” хөтөлбөр стратегийн хувьд харилцан холбоо бүхий хэд хэдэн хэсгүүдээс бүрддэг бөгөөд төрийн бус байгууллагуудын эвсэл, олон нийт болон хувийн хэвшлийн түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж байна. Нидерландын Вант Улсын Засгийн газрын санхүүжилттайгаар хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр нь эрүүл, хариуцлагатай эдийн засгийн хөгжлийг ханган бэхжүүлэхэд шаардлагатай олон бүрэлдэхүүн хэсгүүдийг дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн гол зорилго нь иргэд Монгол улсын байгаль орчин, байгалийн нөөцийн ашиглалтын талаарх үнэн бодитой, найдвартай, шинэ мэдээ, мэдээлэл олж авах боломжийг сайжруулах бөгөөд ингэснээр улс орны хэмжээнд тулгарч буй тогтвортой хөгжлийн асуудлуудад оролцох боломжийг олгож байгаа хэрэг мөн. Хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд зориулсан хэд хэдэн гарын авлага, материал хэвлэн гаргасан бөгөөд тэдгээрийн тоонд энэхүү Нөхөн сэргээлтийн гарын авлага зүй ёсоор орно. Эдгээр гарын авлага, материалуудыг уншигчдад ойлгомжтой хүртээмжтэй болгох үүднээс байгаль орчин болон уул уурхайн холбогдолтой мэргэжлийн хэллэгүүдийг багтаасан нэр томъёоны тайлбарыг оруулж байна. Түүнчлэн наад захын тогтмол хэрэглэгддэг нэр томъёоны тайлбарыг стандартчилж тэдгээрийн тайлбарыг олон нийт ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг баталгаажуулах зорилготой юм. Нөгөө талаар Монгол улсын иргэд байгаль орчны асуудлаар харилцахад шаардлагатай нийтлэг нэр томъёог бий болгож буй хэмээн үзэж байна. Доорхи нэр томъёонууд гарын авлагад улаанаар тэмдэглэгдсэн болно: Алльювал – урсгал усанд удаан хугацаанд тунадас тогтох (гол, горхи). Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ) – төлөвлөгдөж буй төсөл хөтөлбөрийн байгаль орчинд учруулж болзошгүй эерэг болон сөрөг нөлөөллийн үнэлгээ. Байгаль орчинд үлдээж буй ул мөр – дэлхийн байгалийн нөөц баялаг болон экосистемд үлдээж буй хүний хэрэгцээ шаардлагын хэмжүүр. Байгаль хамгааалах төлөвлөгөө (БХТ) – байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг хэлнэ. Буурцагт ургамал – шош болон буурцагт ургамлын төрлийн бүх ургамлууд. Газрын түвшний өөрчлөл/газрын түвшнийг дахин өөрчлөх – газрыг тэгшлэх, тогтвортой байдлыг сайжруулах аль эсвэл ус зайлуулах хэв маягийг өөрчлөхөд хийгддэг газрын түвшинийг дээш, доош болгон өөрчлөх үйл явц. Геотехникийн – геологийн шинжлэх ухааныг иргэний инженер зүй, уул уурхай гэх мэтийн салбарт практик байдлаар ашигладаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) – тухайн улс орны хил хязгаарын дотор нэг жилийн хугацаанд шинээр бүтээгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээ. Драг – усан зам, намаг болон бусад тогтонги, урсгал усны ёроол дахь тундасыг зайлуулахад ашиглагддаг ухагч машин (том шанага бүхий машин). Ил ашиглалт (ил уурхай) – хайрга, элс, хүдэр зэрэг эрдэс баялгийг газрын гадаргыг ухаж онгорхой нүх үлдээх замаар гарган авдаг уурхайн аргыг хэлнэ. Ил уурхай – ашигт малтмалыг бүрхэж буй хөрс чулуулгийг зайлуулан гаргаж авдаг уурхайлалт. Энэ нь далд уурхай буюу эрдэс баялгийг бүрхсэн чулуулгийг үлдээж тухайн ашигт малтмалаа босоо ам болон туннель ашиглан гаргаж авдаг уурхайн төрлийн эсрэг үйлдэл юм. Карьерийн олборлолт – карьер хэмээх ил уурхайн аргаар чулуулаг буюу эрдэс баялгийг олборлох үйл явц. Лаг / бохирдсон ус/ шингэн – хаягдлаар шүүгдэн гарахдаа өөртөө бохир хорт бодисийг цуглуулдаг ус бөгөөд энэ ус нь гадаргын ус, гүний ус болон хөрсөнд нэвчсэнээр хордуулах аюултай. Нөхөн сэргээлт – өмнө нь сүйтгэгдсэн болон бохирдсон газрыг ашигтай хэлбэрт нь оруулах үйл ажиллагаа. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр – үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж буй өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, хэрэгжүүлэх арга, хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг хэлнэ. Өнгөн давхаргыг хуулах уурхайн арга (ил уурхай) – доор нь байгаа ашигт малтмалыг авах үүднээс чулуулаг болон хөрсийг газрын гадаргаас зурваслан хуулах үйл явц. Өрөмдөгчөөр үр суулгах – тодорхой хэмжээний үрийг тодорхой гүнд тохиромжтой зай, эгнээнд нь үр суулгах аргыг хэлнэ; ингэхдээ трактор болон өрөм гэж нэрлэгддэг тусгай үр суулгагч төхөөрөмж ашигладаг. Сувагжуулах/урсгалыг чиглүүлэх – байгалийн усан зам гарцыг өөр замаар урсгахын тулд хийж буй ажил. Суулт/суулт өгөх – чулуулаг болон хөрсний давхрага аажмаар доошилж суулт өгөх буюу зарим тохиолдолд далд уурхай руу нурах үйл явц. Суулт өгч буй газар дээрхи байгууламж болон гадаргын өнгөн хэсэг үүнд өртөх магадлалтай. Суурь үзүүлэлтүүд – уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу төслийн үнэлгээний үйл явцад цуглуулсан байгаль орчны мэдээлэл. Тогтвортой байдал – байгалийн нөөц баялгийг ирээдүй хойч үедээ ашиглуулахын тулд бүр мөсөн шавхахгүй байхыг хэлэх бөгөөд өнөөдрийнхөө хэрэгцээг хангахдаа ирээдүй хойч үеийн хэрэгцээг хангах боломж үлдээх. Тундасжилт – хөрсний хэсгүүд (тундас) усан замын ёроолд тунах үйл явц. Угаах – саванд шороог угааж үнэт металл гаргаж авах. Ургамал ургах газар, хөрс – ургамал ургахад тохиромжтой шим тэжээл бүхий материал буюу бодис . Ургамалжуулалт – сүйтгэгдсэн буюу үржил шимгүй болсон газрыг дахин ургамалжуулах үйл явц. Усан хагалбар – голын болон голын системийн урсан өнгөрөх газрыг нийтэд нь усан
  • 24. 44  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  45 хагалбар буюу ай сав гэнэ. Хайгуул – хүдэр, хий болон газрын тосны хайгуул хийх, ашиглалт явуулахад хэрэглэгддэг нийтлэг хэллэг. Хаягдал чулуулгийн овоолго – чулуулаг буюу эдийн засгийн хувьд ашиггүй эрдсүүдийг овоолох цэг/газар. Хаягдал/овоолго – тухайн эрдэс баялгийн үнэт хэсгийг хүдрээс салган авах үйл явцын дүнд үлдсэн үлдэгдэл. Нүүрс олборлолтын хувьд усаар зайлагдаж гарсан жижиг хог хаягдал. Хучаас хийх – бохирдсон хөрс буюу бусад материалыг уурхайн газар үлдээх тохиолдолд бохирдуулагч бодис нүүхээс урьдчилан сэргийлж бохирдсон хөрсийг хучих үйл явц. Хучдас – ашигт малтмалыг бүрхсэн материал. Хүчиллэг чулуулгын шүүрэл (ХЧШ) – уурхайн хаягдлын овоолгоос гарах хүчиллэг (pH бага) хаягдал ус. ХЧШ нь мөн газрын гадарга руу шахуургадаж гаргасан усанд ч хамаатай. Цэгэн бус эх үүсвэртэй бохирдол – тодорхойлоход хүндрэлтэй, газар зүйн өргөн орон зайд тархсан олон янзын эх сурвалжаас үүдэлтэй бохирдол Шигшигч машин – хүдэр, нүүрс, хайрга зэргийг тодорхой хэмжээгээр нь ялгаж төрөлжүүлэхэд ашигладаг механик шигшүүр. Шороон ордын уурхай – алльювалийн эрдсийн ордоос ихэвчлэн урсгалын ёроолоос олборлолт явуулдаг уурхай. Экосистем – өөр хоорондоо болон бусад амьгүй биетүүдтэй харилцан үйлчлэлцэж буй төрөл бүрийн амьтан, ургамал болон бусад организмын экологийн бүлгэмдэл. Элэгдэл – ус, салхи болон таталцлын хүчний нөлөөгөөр эвдэрч элэгдэх үйл явц (хөрс, чулуулаг, тунадас болон бусад хэсгүүд). Хавсралт 1: Уул уурхай, байгаль орчин, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоо бүхий мэдээ, мэдээллийн суваг Байгууллагын нэр Мэдээлэл Хаяг, холбоо барих утас Байгаль орчин, аялал жуулчлалын яам Байгаль орчны хууль, тогтоомжуудын•  хэрэгжилттэй холбоотой бүх мэдээлэл Байгаль хамгаалах төрийн бодлого,•  стратеги Байгалийн нөөц баялгийг хэрхэн ашиглах•  тухай хууль, тогтоомжийн талаарх мэдээлэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын•  үнэлгээний тайлан Иргэдийн нөхөрлөлийн талаар гаргасан•  хууль тогтоомжийн хэрэгжилт Тусгай хамгаалалттай газар нутгийн•  мэдээлэл Тусгай хамгаалалттай газар нутгийн•  зохион байгуулалтын талаарх мэдээлэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай•  хуулийн хэрэгжилт Улсын төсвийн орлого, зарлагын талаарх•  мэдээлэл Нэгдсэн үндэсний гудамж 5/2 Засгийн газрын II байр Улаанбаатар 14201 Утас: (976)-11-266171; 266424 Факс: (976)-11-321402 Вэб сайт: http://www.mne.mn/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Байгаль орчны болон уул уурхайн хууль•  тогтоомж, зааварчилгааны хэрэгжилтэнд тавих хяналтын талаарх мэдээлэл Уурхайн хайгуул, ашиглалт, аюулгүй•  байдал, химийн аюултай бодисыг гадагшлуулж хаях гэх мэт уул уурхайн холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих Байгаль орчны нөхөн сэргээлтэд хяналт•  тавих Хайгуулын болон ашиглалтын тусгай•  зөвшөөрөл олголт, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих Уул уурхайн холбогдолтой төлбөр, татвар•  төлсөн эсэхэд хяналт тавих Барилгачдын талбай-13 Засгийн газрын XII байр Улаанбаатар 211238 Утас: (976)-11-263790; 263658 Факс: (976)-11-261425 Вэб сайт: http://www.ssia.gov.mn/ Уул уурхай, металлургийн олон улсын зөвлөл (УУМОУЗ) Уурхайг хаах төлөвлөгөөтэй холбоотой•  мэдээлэл Уурхайд нөхөн сэргээлт хийх болон•  уурхайг хаахтай холбоотой зөв шийдвэр гаргахад уул уурхай эрхлэгчид, орон нутаг, нутгийн иргэдэд туслах уурхай хаалтын гарын авлага Оролцогч талуудын оролцоог хангах,•  байгаль орчны эрсдлийн үнэлгээ, орон нутаг, нутгийн иргэд болон уурхайн компаниуд хоорондын харилцааг дэмжих удирдамж ба арга барил. Стратфорд, Лондон W1C 1BQ Нэгдсэн Вант Улс Утас: +44 (0) 20-7290-4920 Факс: +44 (0) 20-7290-4921 Вэб сайт: http://www.icmm.com
  • 25. 46  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  47 Байгууллагын нэр Мэдээлэл Хаяг, холбоо барих утас Ашигт малтмалын газар (хуучнаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар) Хайгуулын болон ашиглалтын тусгай•  зөвшөөрөл олгох шийдвэр, бүртгэл Геологийн болон ашигт малтмалын•  талаарх төрийн бодлого, стратеги Уул уурхайн салбарын хөгжлийн талаарх•  судалгаа Уул уурхайн холбогдолтой төлбөр, татвар•  төлсөн эсэхэд хяналт тавих Хайгуулын болон ашиглалтын тусгай•  зөвшөөрөл олгосон байдал, түүний кадастртай холбоотой мэдээлэл Барилгачдын талбай -13, Засгийн газрын XII байр Улаанбаатар 211238 Утас: (976)-11-263705; 263704 Вэб сайт: http://www.mrpam.gov.mn/ Газрын тосны газар Үйлдвэрчний гудамж Сонгино хайрхан дүүрэг, 18-р хороо Драгон төвийн хажууд Улаанбаатар Утас: (976)-11-631208; 631038; 632204 Вэб сайт: http://www.mrpam.gov.mn/ http://pam.gov.mn/ Байгаль орчны хэмжил зүйн төв лабаратори, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар Агаар, ус, хөрсний чанарын хэмжүүр•  болон түүнд хяналт тавих, хяналтын талаарх мэдээ, мэдээллийн сан Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг Улаанбаатар 210646 Утас: (976)-11-266592 Факс: (976)-11-326592 Вэб сайт: http://www.env.pmis.gov.mn/ http://www.icc.mn/Namhem/ Нийслэлийн газрын алба Газрын нэрсийн бүртгэл болон ашиглах•  эрх Газрын үнэлгээ болон төлбөр•  Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн•  кадастрын судалгаа болон мэдээллийн сан Газар зохион байгуулалт, агаар, сансрын•  зураг, геодези, зураг зvйн мэдээлэл Бага тойруу 15, Чингэлтэй дүүрэг Нийслэлийн төр, захиргааны III байр Улаанбаатар Утас: (976)-11- 328976 Вэб сайт: http://www.gazar.ub.gov.mn/ Газрын харилцаа, геодези зураг зүйн алба Чингэлтэй дүүрэг, II хороо Засгийн газрын XII байр Улаанбаатар Утас: (976)-11-262582 Вэб сайт: http://www.pmis.gov.mn/ alagac/ Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Ундны усны чанар, хөрс, агаарын•  бохирдол болон хоол унд, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэт олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой бусад асуудлаарх судалгааны материалууд Энхтайвны гудамж, Сүхбаатар дүүрэг МТҮП, 320 тоот Улаанбаатар Утас: (976)-11-458645 И-мэйл: info@emoh.mn Вэб сайт: http://www.emoh.mn/ Гео-экологийн хүрээлэн Газар, ой мод, усны экологийн судалгаа,•  тэдгээрийн ашиглалт, нөхөн сэргээлт Хүний үйл ажиллагаанаас болж газрын•  хөрс, усны нөөцөд нөлөөлж байгаа хүчин зүйлс болон сөрөг нөлөөллийн талаар хийсэн судалгаа шинжилгээ Нөхөн сэргээлт, бэлчээрийн газрын•  менежмент, сүйдсэн бэлчээрийн газарт явуулах үйл ажиллагааны талаарх зөвлөмж Биологийн төрөл зүйлийг хамгаалах талаар•  хийгдэж буй судалгаа, шинжилгээ Цаг агаарын өөрчлөлт, цөлжилт, агаарын•  хуурайшилттай холбоотой байгалийн болон нийгэм эдийн засгийн асуудлын талаарх судалгаа, зөвлөмж Баянзүрх дүүрэг, Сансар хороолол Баруун Сэлбийн гудамж 15 Улаанбаатар 211238 Утас: (976)-11-325487 Вэб сайт: http://www.mas.ac.mn/ Байгууллагын нэр Мэдээлэл Хаяг, холбоо барих утас Монголын уул уурхайн үндэсний ассоциаци Уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой•  мэдээлэл Ашигт малтмалын тухай шинэ хууль зэрэг•  төрийн бодлого, удирдамжууд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын•  санаачлага гэх мэт төрийн бодлого, зарчимтай холбоотой болон хариуцлагатай уул уурхайг дэмжихтэй холбоотой мэдээлэл Хариуцлагатай уул уурхай: Монголын•  хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт, зарчмууд, ажлын хэсэг, олон талт оролцогчид Монгол дахь уул уурхайн үйл ажиллагаанд•  оролцдог холбогдох бусад байгууллагуудын талаарх мэдээлэл Сүхбаатар дүүрэг Бага тойруу Их сургуулийн гудамж 8. Геосан компаны байр, 502 тоот Улаанбаатар 210646 Утас: (976)-11-314877; 331770 Вэб сайт: http://www.miningmongolia. mn/ Авлигатай тэмцэх газар Авлигатай тэмцэх хөтөлбөрүүд•  Авлигатай тэмцэх тухай хууль•  Сөүлийн гудамж 41 Сүхбаатар дүүрэг Улаанбаатар 14250 Утас: (976)-11-1969; 311919 Вэб сайт: http://iaac.mn/ Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл Байгаль орчныг хамгаалах хууль•  тогтоомж, хөтөлбөр, олон улсын гэрээ, байгаль орчны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын талаарх мэдээлэл 1400 гаруй Байгаль орчны холбогдолтой•  баримт бичиг, тайлан, ном, видео бичлэг Сүхбаатар дүүрэг Засгийн газрын III байр, 501 тоот Улаанбаатар Утас: (976)-70131400 И-мэйл: irgenii.zuwlul@gmail.com Вэб сайт: http://www.orchlon.org Нээлттэй нийгэм хүрээлэн Бодлогын талаар хийгдсэн судалгаа, дүн•  шинжилгээ, бодлого, хууль тогтоомжийн талаарх мэдээлэл авах, олон нийтийн өргөн цар хүрээтэй мэдээллийн сан болон бодлого хэрхэн боловсруулах, хяналт тавих талаарх мэдээлэл Засаг захиргаа, эдийн засаг, нийгмийн•  бодлого, үйл явдал, хөгжлийн асуудлаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг Жамъян гүний гудамж 5/1, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар-48 Утас: (976)-11-313207 Факс: (976)-11-324857 Вэб сайт: http://www.forum.mn Монгол дахь АНУ-ын Азийн сан АНУ-ын Азийн сан нь 3 жилийн•  хугацаатай байгаль орчны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд “Ирээдүйгээ баталгаажуулах нь” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хариуцлагатай уул уурхайг хөхиүлэн дэмжин ажилладаг. Төслийн үйл ажиллагаа:•  Оролцогч талуудын үйл явцыг хөхиүлэн•  дэмжих Усны чанарын хяналт шинжилгээ явуулах•  Иргэний нийгмийг чадавхижуулах•  Байгаль орчны бодлого тодорхойлох,•  дэмжлэг үзүүлэх Байгаль орчны боловсрол, олон нийтийн•  мэдлэг, мэдээллийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх Нэгдсэн үндэстний гудамж 18 ТШ. Хайрцаг 1003 Улаанбаатар Утас: (976)-11-323413; 330524 Факс: (976)-11-311497 И-мэйл: general@asiafound.mn Вэб сайт: http://www.asiafoundation.org http://www.mongolianriverresources.mn
  • 26. 48  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  49 Байгууллагын нэр Мэдээлэл Хаяг, холбоо барих утас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага Газрын тос, хий, эрдэс баялгийн талаар•  хийгдсэн компаниудын төлбөр, орлогын ил тод тайлан Орон нутгийн төсөвт төлж ирсэн татвар,•  хураамжийн дүн мэдээ Олборлох салбараас Засгийн газрын олж•  буй орлого, түүний зарцуулалт Компаниудын төлсөн, Засгийн газрын•  байгууллагуудын хүлээн авсан ил тод тайлан Жамьян гүний гудамж 5/1 Сүхбаатар дүүрэг Улаанбаатар -48, Монгол улс Утас: (976)-11-313207 Факс: (976)-11-324857 Вэб сайт: info@eiti.mn http://www.eitimongolia.mn Тогтвортой хөгжлийн төлөөх Хариуцлагатай уул уурхайн санаачлага Хариуцлагатай уул уурхайг Монголд•  хөгжүүлэх, дэмжих талаар гарсан холбогдох мэдээллүүд Уул уурхайтай холбоотой хуулийн•  хэрэгжилтийн талаарх мэдээлэл Ерөнхий сайд Амарын гудамж-2 Сүхбаатар дүүрэг Таван Богд Плаза 104 тоот Утас: (976)-70111767 Факс: (976)-11-341770 Вэб сайт: http://www.responsiblemin- ing.mn/ http://www.mongolianriverresources.mn/ Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл Монгол улсад байгаль орчныг хамгаалахад•  иргэдийн оролцоог нэмэгдүүлэх Иргэдийн экологи, эрх зүйн боловсрол•  Байгаль орчны асуудлыг олон нийтэд ил•  тод, нээлттэй болгох Уул уурхайн үйлдвэрлэлийг хариуцлагатай•  болгоход иргэдийн хяналт Байгальд халгүй үйлдвэрлэл, технологийг•  дэмжиж сурталчлах Байгаль орчныг хамгаалахад хувь•  нэмэр оруулсан байгууллага, иргэдийг урамшуулах Монгол улсад экологийн засаглал•  тогтооход төр, засгийн бодлогод нөлөөлөх Засгийн газрын XII байр Сүхбаатар дүүрэг Улаанбаатар Утас: (976)-99199710 Вэб сайт: http://www.mongolianriver- resources.mn/ Вэстэрн Проспектор Монгол ХХК Канадын Хайгуулчдын Нийгэмлэгээс•  гаргасан (PDAC) байгаль орчны туршлагын талаарх гарын авлагыг Монгол хэлэнд хөрвүүлснээр уул уурхайн компаниуд хариуцлагатай олборлолт явуулах, уурхайг хаахтай холбогдуулан ашиглах боломжтой загвар буюу хэрэглэгдэхүүнийг бий болгосон. Хан-Уул дүүрэг, III хороо Чингисийн өргөн чөлөө “Бармаш” компаны байр, IIдавхар, ТШ. Хайрцаг 1034 Улаанбаатар Утас: 976-11-34-4249 Факс: 976-11-34-4483 Вэб сайт: http://www.westernprospec- tor.com Байгууллагын нэр Мэдээлэл Хаяг, холбоо барих утас Их, дээд сургуулиуд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), Уул уурхайн инженерийн сургууль Уул уурхай, барилгын компаниуд,•  зөвлөгөө өгөх болон судалгааны төвүүд, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон бараа бүтээгдэхүүн борлуулдаг фирмүүд, засгийн газрын агентлагуудад ажиллах боловсон хүчин бэлтгэдэг. Ихэнхи багш нар нь тухайн салбартаа•  ажил, мэргэжлийн болон судалгааны арвин их туршлагатай, мэдлэг, туршлагаа зааж буй хичээлдээ өргөнөөр тусгадаг. Уул уурхайн менежмент болон•  Тогтвортой хөгжлийн асуудлаар хичээлүүд ордог. ШУТИС-ийн II байр, 8-р хороо, Бага тойруу, Сvхбаатар дvvрэг, Улаанбаатар, Монгол улс Шуудангийн хайрцаг 46/520, Улаанбаатар, Монгол улс Утас: (976)-11-312485 Факс: (976)-11-312485 И- майл: erdenebold@must.edu.mn Вэбсайт: http://www.mines.edu.mn/ Ш. Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт дэх Технологийн сургууль (ШУТИС) ШУТИС-ийн харъяа, Монгол-Оросын•  хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль 1996 онд орчин үеийн техник, технологийн шинэ мэдлэгийг ирээдүйн уурхайчдад олгох зорилгоор байгуулагдсан. Уул уурхайн салбарын эрэлт хэрэгцээг•  хангах үүднээс мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр, уул уурхайн инженерийн бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалт явуулдаг. Проф. Давааням (PhD), Технологийн Сургуулийн захирал Ш. Отгонбилэгийн гудамж, Эрдэнэт, Орхон аймаг, Монгол Улс Ш/х-985, Орхон, Монгол Улс Утас: (976)- 1352-73421, 73418, 73415 Факс: (976)-1352-73415 И-майл: techinst@emc.erdnet.mn Вебсайт: www.techinst.edu.mn Куинсландын их сургуулийн Уул уурхайн нөхөн сэргээлтийн төв Тус төв нь уул уурхайн байгаль орчны•  менежментийн асуудал, судалгаа шинжилгээ, боловсролын болон техникийн мэдлэг чадвар олгоход эн тэргүүнд анхаардаг. Уул уурхайн үйл ажиллагаа явуулсан газар нөхөн сэргээлт хийдэг төв. Төв нь уул уурхайн компаниуд, үйлдвэрлэл•  эрхлэгчид, Австрали болон Дэлхийн хэмжээгээр төр, засгийн байгууллага, яамдуудтай хамтран өргөн хүрээний судалгаа, сургалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Centre for Mined Land Rehabilitation University of Queensland St Lucia QLD 4072, Australia Утас: +61 7 3346 4055 Факс: +61 7 3346 4056 И- майл: cmlr@uq.edu.au Вэбсайт: www.cmlr.uq.edu.au Норман Б. Кээвил, Уул уурхайн инженерийн сургууль, Бритиш Колумбын их сургууль Уул уурхайн инженерийн сургуулийн•  зорилго: Дэлхий дээр уул уурхайн салбар-- хариуцлагатай бөгөөд томоохон байр суурь эзлэх болсонтой уялдуулан шинэ эрин зуунд боловсрол, судалгааны тал дээр шилдэг нь байх Байгаль орчинд сөрөг нөлөөгүй-- хариуцлагатай уул уурхайн аргыг хөгжүүлэх UBC Mining Engineering 5th Floor, 6350 Stores Road University of British Columbia Vancouver, BC, Canada V6T 1Z4 Утас: +604 822 2540 Факс: +604 822 5599 И- майл: info@mining.ubc.ca Вэбсайт: http://www.mining.ubc.ca/ department.html
  • 27. 50  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  51 Хавсралт 2: Нөхөн сэргээлтийн талаарх Монгол улсын зарим стандартууд Нөхөн сэргээлтийн талаарх улсын стандартуудыг доор жагсаав. Эдгээр нь өмнө байсан стандартуудыг орлох бөгөөд Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн 2008 оны 11-р сарын 27-ны өдрийн 61 тоот тушаалаар батлагдаж 2009 оны 2-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болжээ. Стандартуудын дагуу уурхайн газар шалгалт явуулах, жил бүр Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг БОАЖЯ-наас хянаж мониторинг хийдэг байна. Стандартуудад нөхөн сэргээлтийн техникийн ерөнхий шаардлага, нөхөн сэргээлт явуулах арга барилыг онцлон тусгасан байдаг. Эдгээр стандартуудын хүрээнд тавигдах шаардлагыг заавал дагаж мөрдөх, биелүүлэх ёстой бөгөөд доорхи стандартуудыг (Ангилалын код 13. 020) бүрэн эхээр нь авахыг хүсвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай холбогдоно уу. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ НЭР БА ТАЙЛБАР Байгаль орчин. Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Нэр томьёо, тодорхойлолт MNS 5914 : 2008 (MNS 17.5.1.13-80 - ийн оронд) Энэ стандартын зорилго нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх асуудалтай холбогдолтой нэр томьёо, тодорхойлолтыг тогтооход оршино. ЭВДЭРСЭН ГАЗАР Байгаль орчин. Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллгаагаар эвдэрсэн газрын ангилал MNS 5915: 2008 (MNS 17.5.1.18: 1983 - ийн оронд) Энэ стандарт нь уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, нөхөн сэргээлтийн төсөл боловсруулж, хэрэгжүүлэхэд хамаарна. ХӨРС ХУУЛАЛТ БА ХАДГАЛАЛТ Байгаль орчин. Газар шорооны ажлын үед үржил шимт хөрс хуулалт , хадгалалт MNS 5916: 2008 (MNS 4917:2000 - ийн оронд) Энэхүү стандарт нь үйлдвэр, уурхайн техник эдийн засгийн үндэслэл, төсөл боловсруулах, уул уурхай, барилгын болон бусад газар шорооны ажлын үед шимт хөрсийг хуулах, хадгалахад хамаарна. НӨХӨН СЭРГЭЭЛТ Байгаль орчин. Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Техникийн ерөнхий шаардлага MNS 5917 : 2008 (MNS 17.5.1.19-82 - ийн оронд) Энэ стандарт нь ашигт малтмалыг хайх, ашиглах явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээсэн ажлын гүйцэтгэлд хамаарна. УРГАМАЛЖУУЛАЛТ Байгаль орчин. Эвдэрсэн газрыг ургамалжуулах. Техникийн ерөнхий шаардлага MNS 5918: 2008 (MNS 4918:2000, MNS 4919:200 - ийн оронд) Энэ стандарт нь эвдэрсэн газрыг ургамалжуулахад тавих ерөнхий шаардлагыг тогтооно. Хавсралт 3. УУРХАЙГ ТҮР БОЛОН БҮРМӨСӨН ХААХ ЖУРАМ Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Даргын 309 тоот тушаал 2003.08.21 Нэг. Ерөнхий зүйл 1.1. Энэхүү журмын зорилго нь түр болон бүрмөсөн хаах уурхай, уулын малталтын бүс дотор хүн аюулгүй байх, ажил гүйцэтгэх нөхцлийг хангуулж, уурхай /хэсэг/-н эдэлбэрийн доторхи ашигт малтмалын хайгдсан нөөцийг иж бүрэн, эдийн засгийн хувьд ашигтай, аюул осолгүйгээр ашиглах, үлдэгдэл нөөцийг бүртгэлд авахад оршино. 1.2. Журмыг тус улсын нутаг дэвсгэрт газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох үйл ажиллагаа явуулж байгаа уулын үйлдвэр /цаашид хэрэгжүүлэх агентлаг гэх/, орон нутгийн Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгж болон бусад албан байгууллага нэгэн адил дагаж мөрдөнө. 1.3. Уурхайг түр болон бүрмөсөн хаахад ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч /цаашид лиценз эзэмшигч гэх/, хэрэгжүүлэгч агентлаг орон нутгийн Засаг даргын тамгын газар, аж ахуй болон бусад албан байгууллагуудаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нөхцөл шаардлагыг энэхүү журмаар зохицуулна. 1.4. Тухайн орд газрын ашигт малтмалын ашиглах лиценз нь хүчин төгөлдөр бөгөөд ашигт малтмал олборлох, түүнтэй холбогдолтой ажлыг түр хугацаагаар зогсоохыг уурхай /хэсэг/-г түр хаах гэнэ. 1.4.1. Уурхайн уул-геологи, гидрогеологи, техник эдийн засгийн нөхцөл зэрэг гол үзүүлэлтүүдэд өөрчлөлт гарсан үед уурхайг түр хааж / бүрмөсөн/ болно. 1.4.2. Уурхайн ус зайлуулах тоног төхөөрөмжийг хэвийн байдлаар үлдээн уурхайн малталтаас гаргасан усыг байнга татуулж, үндсэн малталт, барилга байгууламжийг аж ахуйн болон бусад хэрэгцээнд ашиглах боломжтойгоор үлдээхийг хуурай аргаар түр хаах гэнэ. 1.4.3. Уурхайн ус зайлуулах тоног төхөөрөмжийг хурааж, ус татуулах ажлыг зогсоон, уурхайн малталтуудыг усаар дүүргэж орхихыг нойтон аргаар түр хаах гэнэ. 1.5. Ашигт малтмал олборлох, түүнтэй холбогдолтой ажлыг дахин явуулахгүйгээр нэг мөр, бүрэн зогсоохыг уурхайг бүрмөсөн хаах гэнэ. 1.5.1. Уурхайн эдэлбэр газрын хилийн доторх ашигт малтмалын тогтоосон нөөцөөс олборлон улсын эрдсийн баялагийн нөөцийн
  • 28. 52  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  53 бүртгэлээс хасаж, нөөцийг өсгөх ирээдүйгүй гэж үзвэл уурхайг бүрмөсөн хаана. 1.6. Энэ журам зөвхөн уурхайн уул-геологи, гидрогеологи, техник эдийн засгийн нөхцөл зэрэг гол үзүүлэлтүүдэд өөрчлөлт гарч, уурхайг түр болон бүрмөсөн хаах харилцааг зохицуулахад үйлчилнэ. Хоёр. Уурхайг түр болон бүрмөсөн хаах шийдвэр гаргуулахтай холбогдуулж хийж гүйцэтгэх ажлууд 2.1. Лиценз эзэмшигч нь энэ журмын 4-т заасан бэлтгэлийг хангасан байна. 2.2. Лиценз эзэмшигч нь энэ уурхай /хэсэг/-г түр хаах болон бүрмөсөн хаах тухайгаа нэг жилээс багагүй хугацааны өмнө албан бичгээр геологи, уул уурхайн хяналтын асуудал хариуцсан Улсын мэргэжлийн хяналтын байгууллагад /цаашид хяналтын байгууллага гэх/ мэдэгдэнэ. 2.3. Хяналтын байгууллагаас уурхайг түр болон бүрмөсөн хаахыг зөвшөөрсөн үед лиценз эзэмшигч бэлтгэл ажлын хүрээнд авах арга хэмжээний талаар төлөвлөгөөг боловсруулан, хяналтын байгууллагаар зөвшөөрүүлсэн байна. 2.4. Лиценз эзэмшигч нь бэлтгэл ажлын хүрээнд авах арга хэмжээг бүрэн биелүүлсэний дараа уурхайг түр болон бүрмөсөн хаахаар төлөвлөж байгаа үндэслэлийг тусгасан албан тоотыг орон нутгийн Засаг даргын тамгын газар, хил залгаа уурхай, аж ахуйн нэгж, хэрэгжүүлэгч агентлаг болон хяналтын байгууллагад хаахаас хоёр сараас багагүй хугацааны өмнө хүргүүлнэ. 2.5. Энэ журмын 2.4-т заасан байгууллагууд холбогдох бичиг баримтыг хүлээж авснаас хойш сарын дотор шийдвэрээ гарган хяналтын байгууллагад мэдэгдэнэ. 2.6. Уурхайг түр болон бүрмөсөн хаахаар ирүүлсэн материалыг хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн Засаг даргын тамгын газраас хянан үзээд хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, хяналтын байгууллага болон тухайн лиценз эзэмшигчийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хамтарсан комиссыг /цаашид комисс гэх/ байгуулна. Уурхайг түр болон бүрмөсөн хаахад оролцох комиссын бүрэлдэхүүнийг хяналтын байгууллагын даргын тушаалаар томилно. 2.7. Комисс нь түр болон бүрмөсөн хаах уурхайн бэлтгэл ажлын биелэлтийг газар дээр нь шалгаж, тэмдэглэл хөтөлнө. Комиссын гишүүн, улсын байцаагч нар уурхайг хаах нээх талаар акт үйлдэх бөгөөд актанд дараах зүйлсийг тусгана. а/ түр болон бүрмөсөн хаагдаж байгаа уурхайн тухай б/ хаахтай холбогдуулан орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээний тухай в/ уурхайг түр болон бүрмөсөн хаахтай холбогдуулан гаргасан төлөвлөгөөнд заасан арга хэмжээний биелэлтийн тухай 2.8. Байцаагч нарын үйлдсэн актыг 14 хоногийн дотор хяналтын байгууллага хянан үзээд зохих шийдвэрийг гаргана. 2.9. Лиценз эзэмшигчийн саналыг үндэслэн уурхайг түр хаах хугацааг комиссоос тогтоож өгнө. Тогтоосон хугацаа өнгөрвөл лиценз эзэмшигч хяналтын байгууллагад дахин мэдэгдэж, хугацааг сунгуулна. 2.10. Уурхайг бүрмөсөн хаах тухай хяналтын байгууллагын шийдвэр гарсны дараа лиценз эзэмшигч нь нөөцийн тайлан, ашигт малтмалын ордын геологи, маркшейдерийн холбогдох зургийн эх хувийг улсын геологийн мэдээллийн санд хүлээлгэн өгнө. 2.11. Уурхайг түр болон бүрмөсөн шийдвэр гаргахын өмнө хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, бусад холбогдох байгууллагаас уурхай барилга, байгууламж, уулын малталтын цаашид ашиглах асуудлаар санал авсан байна. 2.12. Гагцхүү дор дурдсан нөхцөлд түр болон бүрмөсөн хаана. а/ уулын малталт явуулах, ашигт малтмал олборлохыг зогсоох талаар уурхайн дээд шатны байгууллагын албан ёсны шийдвэр гарсан байх. б/ уурхайг түр болон бүрмөсөн хаахтай холбогдуулан гаргасан төлөвлөгөөнд заасан арга хэмжээг лиценз эзэмшигч бүрэн биелүүлсэн байх. Гурав. Уурхайг түр болон бүрмөсөн хаахад бүрдүүлсэн байвал зохих бичиг баримтууд 3.1. Уурхайг түр болон бүрмөсөн хаахад дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: 3.1.1. Уулын ажлын үндсэн планшетүүд 3.1.2. Уурхайн нэгдсэн дэвсгэр зураг, геологийн зүсэлтүүд 3.1.3. Давхаргын план зургууд 3.1.4. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлт, нөхөн сэргээлт хийсэн ажлын баримт бичгүүд 3.1.5. Ашигт малтмалын ордын геологи, маркшейдерийн холбогдох зураг материалууд, ашигт малтмалын нөөцийн дэвсгэр зураг 3.1.6. Ордын тогтоогдсон нөөцийн үлдэгдэл, түүний дотор нэгдсэн,
  • 29. 54  |  Газрын нөхөн сэргээлт Олон нийтэд зориулсан гарын авлага  |  55 бэлтгэгдсэн, авахад бэлэн болсон үйлдвэрлэлийн нөөцийг тооцоолсон магадлагаа 3.1.7. Хамгаалалтын цулд үлдээсэн ашигт малтмалын нөөц, тэдгээрийн хэмжээ 3.1.8. Уулын чулуулаг, хаягдлын овоолго, тэдгээрийн багтаамж, ашигтай хольцын хэмжээ, холбогдох байр зүйн зургууд /масштаб 1:1000, 1:5000/ 3.1.9. Уурхайн гадаргуугийн барилга, байгууламж, ус татах төхөөрөмжийн байдал, холбогдох байр зүйн зураг /масштаб 1:1000,1:5000/ 3.1.10. Түр хаах уулын малтмалуудын байдал, газрын доор ашиглагдсан орон зай байгаа эсэх, уурхайн ашиглалтын улмаас үүсэж бий болсон аюул учруулж болзошгүй газруудыг тэмдэглэсэн зураг./1:1000, 1 : 5000/ 3.2. Дараах арга хэмжээний үндэслэл, тайлбар материал -Уурхайг түр хаах хугацаанд машин, тоног төхөөрөмж, байгууламж, уулын малталтыг хамгаалах тухай -Уурхайг түр болон бүрмөсөн хаах үеийн аюулгүй ажиллагааг хангах, хил залгаа оршдог уурхай бусад үйлдвэрт нөлөөлж болох аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээний жагсаалт -Тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газар, хил залгаа уурхай, аж ахуйн нэгжид уурхай /хэсэг/-г хаах тухай өгсөн мэдээллийн хуулбар 3.3. Энэ журмын 3.2-д дурдсан баримт бичиг бүрт уурхайн ерөнхий инженер, ерөнхий маркшейдер, ерөнхий геологич нар гарын үсэг зурсан байна. Дөрөв. Уурхайг түр болон бүрмөсөн хаах бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ 4.1. Далд уурхайг хаахад дараах арга хэмжээг авч хэрэгжүүднэ. 4.1.1. Уурхайг хаахдаа уулын малтмалын суултаас газрын гадарга дээр гарсан эвдрэл цөмрөлтийг чулуулгаар дүүргэж, гуу, жалга, нурж цөмөрч болзошгүй аюултай газрын эргэн тойронд хашлага барьж ус зайлуулах, шуудуу татсан байна. 4.1.2. Уурхайн босоо ам, 45 градусаас дээш хэвгийтэй налуу амыг бүрмөсөн хаахдаа хоёр давхар төмөр буюу төмөр бетонон хаалтаар бат бэх таглана. Доод тавцанд хаалтыг үндсэн чулуулагт 10 метрын гүнд суулгах бөгөөд дээд талын хаалтыг газрын гадаргуутай чацуу таглана. Хоёр хаалтын хоорондох зайг дүүргэж чигжсэн байна. 4.1.3. Газрын гадаргууд гарсан амтай, 45 градусаас бага хэвгийтэй налуу ам болон хэвтээ малталтын амнаас дототогш 4-6 метрийн зайд чулуун буюу төмөр бетон хаалт хийж, уг хаалтанд тултал гадна талаас нь чулуугаар нягт чигжих ба уурхайн орчимд ухсан нүх, гарсан ан цавыг дарж бөглөсөн байна. Хаасан малталтын амсар орчмоор ус зайлуулах шуудуу татсан байна. 4.1.4. Уурхайг хуурай аргаар түр хаасан хугацаанд үндсэн ба бэлтгэл малталтуудыг жилд нэгээс доошгүй удаа Уул уурхайн аврах алба /УУАА/-тай хамтран шалгаж, шаардлагатай бол бэхэлгээг солих буюу засна. 4.1.5. Уурхайг нойтон аргаар түр буюу бүрмөсөн хаахдаа тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газар болон хяналтын байгууллагаас үлдээхийг зөвшөөрсөн бусад бүх төрлийн машин механизм, тоног төхөөрөмж, усны шугам хоолой, зам төмөр, цахилгаан дамжуулах утас болон бусад хэрэгслийг уурхайгаас газрын гадарга дээр гаргасан байна. 4.1.6. Нойтон аргаар түр хаасан уулын малтмалыг бусад хэрэгцээнд ашиглах, ашигт малтмалыг олборлохоор дахин сэргээх үед усыг шавхах явцад үлдсэн ус нь бусад уулын малталтад цөмрөн орох, уулын чулуулгийн ан цаваар нэвтэрч, нуралт, гулсалт гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 4.2. Ил уурхайг хаахдаа дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ 4.2.1. Түр болон бүрмөсөн хаах уурхайн мөрөгцөгөөс хүн мал унахаас хамгаалж уурхайн дээд мөрөгцөгөөс 5 метрийн зайд 2.5 метрээс доошгүй өндөртэй шороон далан эсвэл хашлага барина. 4.2.2. Хүн, авто тээвэрийн хэрэгсэл зайлшгүй явах замын ойролцоо хэсэгт анхааруулах тэмдэг хадсан байна. Тав. Бусад 5.1. Түр болон бүрмөсөн хаах уурхай, уулын малталын хэвийн байдалд орон нутгийн Засаг даргын тамгын газар хяналт тавина. 5.1.2. Уурхайг түр болон бүрмөсөн хаахтай холбоотой бүхий л зардлыг лиценз эзэмшигч хариуцна. 5.1.3. Уурхайг түр болон бүрмөсөн хаах журмыг биелүүлээгүй хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол “Ашигт малтмалын тухай”, “Газрын хэвлийн тухай”, “Байгаль орчныг хамгаалх тухай” хуулиудын дагуу арга хэмжээ авна.
  • 30. Монгол улс дахь Азийн Сангийн “Ирээдүйгээ Баталгаажуулах нь” Хөтөлбөрөөс бэлтгэв. Нэгдсэн Үндэсний Гудамж, Ш/х 1003, Улаанбаатар хот-13; Утас: (976-11) 330-524 И-мэйл: wqmprogram@asiafound.mn Вэб сайт: http://www.asiafoundation.org http://www.mongolianriverresources.mn © 2009, Азийн Сан, зохиогчийн эрхээр хамгаалагдсан. Гэрэл зургуудийг Азийн Сан. Хуудас 10 зургийг Эмээлт Майнс ХХК, Вэстерн Проспектор Группээс авав Хуудас 14, 35 зургийг Одод Гоулд ХХК- аас авав. Хуудас 17 зургийг Оюу Толгой/ Айвенхоy компаниас авав Гарын авлагын нүүр хуудасны зургийг (зүүн) Пеабоди Поло Ресорсис ХХК-аас авав

×