хуучин хүү

• 3,488 views
Uploaded on

• Full Name Full Name Comment goes here.
Are you sure you want to
Your message goes here
Be the first to comment
Be the first to like this
No Downloads

Views

Total Views
3,488
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
48
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

• 1. Хуучин хүү (Д.Нацагдорж)
Хөдөөгийн байдал шалдар булдар цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бөгөөд дөрвөн зvг цэв цэлийн, уйтгартай цагаан униар тунана. Зуны лvгхийм халуун гэрийг шарж, малчин хvний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар vхрийн баас vргэлжилсэн агаад vvгээр тvvгээр хэдэн тугал оодогнон давхина.Хөлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэг голыг өгсөн уруудан нvvж, нэг худгийн эргэн тойрон нутагласаар, энэхvv ертөнцийг эцэслэнэ. Тэртээ уулыг өнгөрвөл, айлгvй хэмээн бодож , тэнгэрийн хаяанаас цааш газаргvй гэж сэтгэсээр, тvмэн хэргээс хоцорч дэлхий боловсролоос гээгдэнэ. Хуучин хvv хул морин дээрээ хөндлөн сууж , хатируулсаар хvрч ирэх бөгөөд цагаан давуу алчуур толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийг сэрвийсэн хэдэн vсээ шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нvvрнийхээ хөлсийг арчиж, нусаа хvрхийтэл нийгээд, гэрт оров. « Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байна.Дамба морио эрэх гэж явсан, Гомбо хангай ороод ирсэн» гэх зэрэг хэв ерийн хэдэн vгийг ах зах хvмvvстээ сонин болгон ярьж, гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хvvхдээс аяга, тарга, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч баян Балжирынд унага татан өгч, айраг уун, нэг vдийг өнгөрvvлээд, Дэндэв тайжийнд хонь гаргаж өгч гэдэс олж идэн, нэг vдшийг дуусгана. Хэдийгээр ухаан сэргэлэн хэмээвч, зvvн хошууны захад хvрсэнгvй, баруун мөрний тэртээ гарсангvй, зөвхөн гурав дөрвөн өртөө эргэн тойрон газрын оршин суусан тул, юуг vзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч vгээгvv ядуу өнчин балчир тул, нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Өвлийн хvйтнийг адуу манаж өнгөрvvлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бөгөөд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцvvлнэ. Өтгөс хуучид энэ хоёрын vгнээс бус vнэн юмгvй, өвөлжөө зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргvй хэмээн санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бvдvvлэг байдалд хvмvvжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертөнцийг vзэхийг vл хvснэ. Хvмvvжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хvv өөрөө бас яахан мэднэ. Хуучны феодал ба лам нарыг гайг мөн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цөм хучин хvvгийн адил нvдээ аньж чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг vзэлгvй, мэдэлгvй хөндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хөөрхий хөөрхий.
Гэтэл хуучин хvvгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн хөмөрсөн тогооны дотор гэрэл тусаж, нэгэн аймаг улс сэрэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.
Хөх монгол улаан монгол болов.
Хуучин хvv шинэ хvv болов
Юутай завшаан, юутай баяр.
Д.Нацагдоржийн Хуучин хүү өгүүллэг хувьсгалаас өмнөх хөдөөгийн нэгэн өнчин хүүгийн амьдралыг хүүрнэн өгүүлжээ. Түүний хөмөрсөн тогоо мэт хэсэгхэн газар амьдарч байгаа амьдрал түүний өдөрт хийдэг ажил болох айлд унага татах, хонь гаргах зэрэг ажлыг дүрслээд ард түмний хоцрогдсон байдлыг ардын засгийн буянаар түмэн олон хэрхэн соёлжиж болхи бүдүүлэг байдлаа халж шинэ нийгэмтэй золгож байгааг харуулжээ. Өгүүллэгт дэвшүүлсэн асуудал нь “Монгол орон ертөнцийн боловсролоос хоцрогдож хөмөрсөн тогооны доторхтой адил болсон байна гэдгийг энэ “Хуучин хүү” – гийн дүрээр дүрсэлж, октябарын хувьсгалын ачаар Монгол улс хэрхэн хөгжин дэвжих замд орж буйг нөгөө талаар ухуулан сурталчилсан уриалгийн шинжтэй ч хөдөөгийн ард түмний аж байдлыг бодитоор дүрслэн илэрхийлсэн. Нөгөө талаар залуугийн хүнд хүчир амьдрал хоцрогдсон байдлаар Монголын тухайн үеийн нийгэмийг харуулжээ.
Өгүүллэгүүд нь уншихад эгээ л яруу найраг мэт эгшиглэнтэй байдгийн дээр доош нь цувуулан өрж хайрцаглах боломжтой, чингэхүл өгүүлбэр хэсгийн доторх үг үеийн тоо тэнцүүхэн бөгөөд , зарим газраа толгой, сүүл холбосон, зохист аялгуу бүхий хэмнэлтэй байдаг нь ажиглагдаж байна. Үүнд жишээ нь дурьдахад
Хөх монгол улаан монгол болов.
Хуучин хvv шинэ хvv болов
Юутай завшаан, юутай баяр.
Хуучин хvv хул морин дээрээ хөндлөн сууж
Хатируулсаар хvрч ирэх бөгөөд
Цагаан давуу алчуур толгойгоо ороосон агаад
Ширэлдсэн хар гэзгийг сэрвийсэн хэдэн vсээ
Шанаа руу нь унжина..................................гэх мэт болно
Эдгээрээс гадна өгүүллэгт тусгагдсан үг өгүүлбэр, дүр бүрийн цаана ямар нэгэн утга тухайн үеийн хүмүүсийн бодит байдал дотоод байдар, үзлийг илэрхийлнэ. Жишээ нь Өглөө бурханд залбирч, vдэш тэнгэр мөргөсөөр нэг насыг харанхуй манан дотор барна. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор, өдөр сарыг улируулна.
Энэ хэсгүүд нь өөрсдийн өдий хүртэл амьдарч ирсэн хэмнэлдээ дасаж шинэ зүйлийг эрэлхийлэх, бодох биш энэ бүхэндээ дасан зохицож дөжирснийг илтгэнэ.
Хэний нь ч өгүүллэг тод сайхан бичлэгтэй, цэцэн цэлмэг хэллэгтэй, яруу тансаг ур найруулгатай авч чингэж уян хатнаар хөлбөрч, шүлэг найраг мэт хэлбэр болоод аялгуугаа өөрчлөн зохицож, зохист аялгууны үлгэр жишээ үзүүлэхгүй ажээ.
Vэтгүүлч М.Сугар-Эрдэнийн бүр 2001 онд бичиж байсан ёж өгүүлэл. Өнөө ч хуучраагүй мэт...2000 онд 2 сая элбэг давж байсан монголчууд одоо 200 мянга хүрэх vv үгүй юу гэдэгтээ тулсан нь сэтгэл өвдмөөр. Үнэхээр ч ийш тийш хараад монгол хүн олж үзэхгvй нь бололтой. Хаа сайгүй хятадаар ярих сонсогдож, энд тэндгvй ханз үсэг эрээлжлэн, сонгино саримсний үнэр ханхална. Ажиллах хүч дутсаний улмаас нам засгийн удирдлага маань урд хөршөөсөө 1 сая ажилчин оруулж ирсэний балаг энэ бололтой.
Сэтгүүлч М.Сугар-Эрдэнийн бүр 2001 онд бичиж байсан ёж өгүүлэл. Өнөө ч хуучраагүй мэт...
Хотын байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа, эвдэрхий хашаа, хэмхэрхий саравчийг дагаж, хаая нэг хар тагзнаас утаа суунаглана. 4 зүг 8 зовхист нүд бэлчээгээд бүтэн юм нэг ч үгүй нь сэтгэлд нэг л гунигтай. Хөлийн хөдөлгөөн гарын аясаар тоос шороо бужигнан ард олны сэтгэлийг бухимдуулна. Замын хажуугаар пийжүүний шил, өвгөнтийн сав хөглөрчээ. Үүгээр түүгээр согтуу залуус хөлчүүрэн давхина.Америкийн зөгнөлт кинонд гардаг 2030 оны Лос Анжэлэс шиг балгас болсон энэ хотыг хэдхэн жилийн өмнө Азийн цагаан дагина гэдэг байсан гэхэд итгэхэд бэрх. Зам зуур тааралдах хэдэн хөгшний ярианаас үзвэл 2007-2010 оны жил дараалсан их зуднаар адуу мал нь барагдсан гэх бөгөөд үлдсэн хэд нь шүлхий өвчинд хядуулаад дууссан бололтой. малгүй болсон малчид хот орон бараадсанаар орон нутаг руу нүүх унаагүй, хүн бүл муутай хэдэн хөгшчүүл, багачуул л улдсэн ажээ. Гай гамшиг Улаанбаатарыг ч тойрсонгүй. 2011 оны жаахаан газар доргилтоор ихэнх байшин барилга нурж сүйдсэнээс хүмүүс гадаад орныг зорих болж, бэлтэй нь нисээд, бэлгvй нь мөлхөөд хил давж санаа амарцгаасан юм байх. Томхон биэтэй залуус нь Жапанд сумо, Корэад сирим болцгоож, биэ хаа муу давжаагууд нь Өвөр Монголд ямаачин, Австралид хоничин, Америкад адуучин, Арабад тэмээчин, Энэтхэгт үхэрчин болохоор одсон гэнэ. Африкт алтны уурхайд ч олон монгол бий гэнэ. Гайгvй царай зүстэй охид нь гадаадын БАР, янхны газарт, өнгө зүс муутайгууд нь угаалга цэвэрлэгээний газруудад очсон гэх бөгөөд ер нь энэ хотод өнгө зүстэй юм үлдээгvй бололтой.2000 онд 2 сая элбэг давж байсан монголчууд одоо 200 мянга хүрэх vv үгүй юу гэдэгтээ тулсан нь сэтгэл өвдмөөр. Үнэхээр ч ийш тийш хараад монгол хүн олж үзэхгvй нь бололтой. Хаа сайгүй хятадаар ярих сонсогдож, энд тэндгvй ханз үсэг эрээлжлэн, сонгино саримсний үнэр ханхална. Ажиллах хүч дутсаний улмаас нам засгийн удирдлага маань урд хөршөөсөө 1 сая ажилчин оруулж ирсэний балаг энэ бололтой.Энэ үед урт хар лимузин унасан, туранхай горзгор хар хүн ирэн, тамхи татан зогсох хятадуудыг хятадаар хальт мөлт ярин хөөж эхлэв. Сайн харваас цагтаа Буянгийн хэмээн хүндлэгдэж байсан Жаргалсайхан мөн. Юу хийж явааг нь сонирхвоос - Нохой муурны арьсаар хүрэм хийх үйлдвэр байгуулсан. Солонгос гаргаж байгаа. Энэ муусайн залхуу хятадууд ер ажил хийхгүй юм гэж үглэсээр одов.Хуучны танил газруудаа хайн хэсэг явсаар Сухбаатарын талбайд тулж ирлээ. Харин хачирхалтай нь нэр нь солигдож Дэн Сяо Пиний талбай болон хувирсан агаад чийчаан унан давхих Дэн Сяо Пиний хөшөөг босгожээ. Урид ч саарал байсан засгийн газрын ордон маань тоос шороонд дарагдаад жинхэнэ саарал болсон байна. Одоо ямар нам эрх барьж буйг асууваас дуртай хүн нь эрх барьдаг болсон. Улсын сан хөмрөг хоосорсоноос идэж завших мөнгөгүй болж, хэн ч их хуралд суухаа байсан гэх ажгуу. Харин өнгөрсөн жил Ар Монгол дахь Хятадын улаан нам гэгч эрх барих болсноос хойш тэдэнтэй өрсөлдөх улс төрийн хүч, нам үгүй болсон гэнэ. Ар Монгол дахь Хятадын Улаан нам удахгуй нийслэл болон засгийн газрын ордоноо Эрээнд нvvлгэж, Эрээнбаатар хэмээн нэрлэх гэнэ. Дэнь Сяо Пиний талбайд пионер сvрагчдын жагсаал болж байх аж. Улаан бүч зангидсан охид хөвгүүд Дорно зүгээс наран мандлаа. Дотнын хайрт Мао Зэ Дун төрлөө хэмээн цоглог дуулсаар хөшөөнд цэцэг тавьсаар өнгөрнө.Хотын гудмаар хүн тэрэг, унадаг дугуйнаас их юмгүй. Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл нэг гудмыг өгсөн уруудан нүүж, нэг дэлгvvрйин эргэн тойрон нутагласаар энэхvv ертөнцийг эцэслэнэ.Гавж Жамбал хоймор сууж, бурхан ном гэж буруу зөв ярих ба засаг дарга Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихийг сонссоор өдөр сарыг улируулна. Эрээн Наушкаас цааш газаргүй гэж бодож, Энхболд, Баабараас илүү ухаантангүй гэж сэтгэсээр түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоосгээгдэнэ.Монгол хүү Яармагийн автобусанд хөндлөн сууж, донсолгосоор хүрч ирэв. Бээжин гэсэн бичигтэй хар малгай толгой дээрээ тавижээ. Урагдаж салбарсан шаахай углаж, хятад бэлтгэлийн хувцас өмссөн байх ажээ. Тав хийтэл автуснаас буугаад, тас хийтэл хөлөө дэвсээд, ширэлдсэн хар үсээ ар тийш нь хаяаад, нусаа хур хийтэл нийгээд гэрт оров. Балдан шартаад хэвтэж байна. Цэнд Эрээн явсан. Хойд айлын Цэцгээ урд шөнө Буянтынд хоносон зэрэг хэв ерийн хэдэн үгийг сонин болгон яриж, даргаа гэж доогуур харан, даамлаа гэж дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хүүхдээс аяга цай, ширхэг хуушуур олж идээд, тэндээс гарч Буянтын гуанзанд аяга угааж, өвгөнт олж уугаад нэг үдийг өнгөрvvлнэ. Хэдий ухаан сэргэлэн боловч Өвэр Монголоос цааш гарсангуй. Зөвхөн хэдэн хорооллын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж юуг сонсох аж.Нас хэдий залуу боловч үгээгvй ядуу, өнчин балчир тул хавийн хэдэн пvvст зарагдсаар олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Нам засаг энэ хоёрын үгнээс үнэн юмгуй, Налайх Яармаг, Бөмбөгөр энэ гурваас өөр явах газаргүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхитой адил хөдөөний бvдvvлэг байдалд хүмүүжнэ.Юутай гомдолтой, Юутай харамсалтай. Хүмүүжил нь ийм гунирхалтай байдлыг Монгол хүү өөрөө бас яахин мэднэ. Дэмий л дадсан байдалд автаж, архи нь жаргал болжээ.
Хайран хайран, хөөрхий хөөрхий.Хөх Монгол хар Монгол болжээ.Цоглог Монгол барлаг Монгол болжээ.
уучин хүү шинэ хүү болсон нь
2010-01-21 17:41:23
Их хотын байдал утаа тортог, хэл ам, шалдар булдар хэрүүл шуугиан ихтэй цагийн байдалд үнэлэмж өгөх боломжгүй, утаанаас салгах хэдэн тэрбумын асуудалд эвэртэн туурайтны нүд сэтгэл бэлчээстэй, дэлгүүр хоршоо унааны буудлаас зайтай жалга довны ирмэг дагаж суурьшсан хөдөөнөөс нүүж ирсэн гэмээр навсархай бор гэрээс айлаас хар утаа суунаглах бөгөөд бодвол хуучин гутал хаймар шатааж бүлээцдэг болохоор дөрвөн зүг харагдах орчин хязгаарлагдаж хүний сэтгэлийг бухимдуулна.    Замын хажуугаар элдэв өнгийн хог новш үргэлжилсэн агаад үүгээр түүгээр хэдэн жижиг оврын тээврийн хэрэгсэл хар утаа хаялан сүлжилдэн давхилдана.Дунд сургуулиа төгсөхөөс эхлээд санчигны үсэндээ буурал суух хүртэл Нарантуул, Хүчит шонхор, Хархорин захын эргэн тойронд хэрэн сүлжилдсээр дугуй засвар, бензин колонкийн хооронд холхисоор энэхүү ертөнцийн сайхнаас гээгдэнэ.Улсын их хурлын эрхэм гишүүд оройд цэнхэр дэлгэцээр хойморт сууж хууль дүрэм, элдэв амлалт сайн сайхан болгоно гэж буруу зөвгүй чалчих ба Засаг дарга нарын гар хөлийн хүмүүс хог шороо утаа угаараас салгана хэмээн худал сонгосоор сонгуулийн цаг хугацааг ардаа улируулна.Тэртээ цайвалзах өндөр сайхан хорооллын өнгө өнгөөр алаглах сүрлэг сайхан барилгуудыг харан сэтгэл баясах авч  авч худалдан авах бэл бэнчин дутагдаж, банкны өр зээлд хамрагдаж чадахгүй гэж сэтгэсээр түмэн янзын хөнгөлөлттэй зээл хандив тусламж мэдээллээс хаягдан туугдана.Өглөөдөө өл залгах цайгаа хальт уугаад үдшийн гэгээ тасартал замын хажуу руу нүдээ чилтэл харж хүн шүүрдэн утаа манан дунд өдрийг барна.Хуучин хүү саарал экселийнхээ жолооны хүрдэн дээр хөндлөн сууж гэлдэрсээр хүрч ирэх бөгөөд  галаар цоорсон бор ноосон малгай өмссөн бөгөөд хир болсон буржгардуу үсний үзүүр шанаа руу нь цухуйж унжина.Урагдаж цоорсон хуучин савхин цамцны тохойг хаалганы шилээ буулган ил гаргаж, хуруу хумсны завсраар нарийн тогтсон тос маслоны хир буртаг нь нүдэнд тодхон харагдах гараараа жолоогоо барьжээ.Тавхийтэл машинаасаа буугаад тасхийтэл гар тоормозоо татаад, тоос шороо болсон савхин цамцныхаа урд хэсгийг гөвөөд, баруун гарынхаа хуруугаар чимхэж нусаа хүрхийтэл нийхэд нүүрсний өнгөтэй хар саарал нусаа хамраас суга үсэрч хөлдүү газар хөсөр унагаагаад гэрт оров.  Балдан дугуйгаа нөхөж байна, Цэндийнх тэргээ засаж байна, Дамба сэлбэг авахаар зах явсан, Гомбо  Эрээн ороод ирсэн гэх зэрэг хээвнэг ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, хадам ээж гуай хэмээн доогуур харж, хадам эгч ээ гэж дорой сул дуугарсаар зуухны дээхнэ талд сууна.Авгай хүүхдийнхээ хийсэн гурил голдуу лавшаанаас олж идээд гэрээсээ гарч баян Балжирийнд жипний засвараас хийлцэн хэдэн цаас олонгоо үдийг өнгөрүүлээд, Дэндэв захирлынд бага сага юм хийж өгөн бензин тосхон аван нэг үдшийг өнгөрөөнө. Хэдийгээр ухаан сэргэлэн, сурлага сахилга сайтай хэмээвч сургууль соёлын мөр хөөсөнгүй их хотын баруун зүүн хэсгээр хүссэнээрээ тэнэж явсангүй зөвхөн хөлхдөг хэсгээрээ хэрэн орших тул юуг олж сонсох билээ. Нас хэдийгээр залуу ч эцэг эхийн өв хөрөнгө үлдээсэн юмаар хомс тул өдөртөө олох хэдэн төгрөгөөр амь зуун нэгэнт олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.  Өвөлдөө хөлдсөн машин тэргийг асаах, зуны аагим халуунд бохирдож шавар шохой болсон унаа тэргийг сайхан угааж цэвэрлэж гэтэлгэх бөгөөд намартаа ичин хавартаа гарах тарваганаас өөрцгүй он жилийг нөхцөөнө.Хадам ээж, гэр бүл, үр хүүхэд, хуучин машинаасаа өөр үнэн юмгүй Дэнжийн мянга, Долоон буудал, Хайлааст, Баянхошуу гэсэн зорчдог хэдэн чиглэлтэй хөмөрсөн тогоо шиг утаа тортог ихтэй хороолол дундаа эрүүл бие саруул ухаанаараа хохирч аж төрөн ам зуун хөгжинө.Юутай гомдолтой, хүнд хэцүү нөхцөлд юутай хайрлалтай залуу нас, шинэ амьдралын нөхцлийг үл хүснэ.Амьдралын нөхцөл боломж баян хоосны ялгаа байгааг хуучин хүү яахан сайн мэдэхгүй ч ардчилсан хувьсгалаас хойш хэрхэн баяжиж хөрөнгөжсөн баяд сайдуудыг сургаар гадарлана.Дэмий л байдалдаа зохицон зовлон нь жаргал мэт санагдан, улс төрийн хийрхэлд автан сайхан амлалтад хууртан сонгуулийн цаасыг бөглөн ертөнц дээрхийг таньж мэдэхгүй утаат гэр хороололдоо үлдэхдээ тулжээ.Ай хөөрхий хөөрхий  Гэтэл хуучин хүүгийн ангийн хүүхэд ардчилсан хувьсгалын ухуулах хуудас нааж явсан нөхөр нь хөмөрсөн тогоо бас утаат гэр хороололд гэрэл тусаж нэгэн  айлын амьдрал сэрэв.Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж Солонгос улсыг зорин нисэж авгай хүүхдээ шинэ орон сууцанд оруулахаар нисэв.Хоосон монгол хөрөнгөтэй болов.Хуучин хүү шинэ машинтай болов.Юутай баяр юутай завшаан.