Nom hotolbor - Ном хөтөлбөрийг Цэцэрлэгт хэрэгжүүлэх
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Like this? Share it with your network

Share

Nom hotolbor - Ном хөтөлбөрийг Цэцэрлэгт хэрэгжүүлэх

on

  • 1,262 views

Монгол улсын БШУ-ны сайдын тушаалаар 2012 оны 10 сарын 8-ны өдөр батлагдсан Ном хөтөлбөрийг амьдран суугаа ...

Монгол улсын БШУ-ны сайдын тушаалаар 2012 оны 10 сарын 8-ны өдөр батлагдсан Ном хөтөлбөрийг амьдран суугаа хорооныхоо Яргуй цэцэрлэгийн эрхлэгчийн хүсэлтээр багш нарт нь танилцуулж, хэрэгжүүлэх арга замууд дээр саналаа нэмэрлэж, хамтран ажиллахыг хичээж байна

Statistics

Views

Total Views
1,262
Views on SlideShare
1,262
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
3
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/51 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт "НОМ" ХӨТӨЛБӨРНЭГ. ХЭРЭГЦЭЭМэдээллийн технологийн эрин үед үндэсний уламжлалт ёс заншил, насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний харилцаа, хувь хүнээс нийгэм, байгууллага, гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлага зэрэг хүний амьдралын үнэт зүйлс нийгмийн зүгээс тавигдаж буй хэрэгцээ шаардлагаас хамааран өөрчлөгдөж байна.Нийтийн соёлын гол бүрэлдэхүүн хэсгүүд болох кино, интернэт, хөгжмийн урсгал, хэвшмэл хэллэг, хувцасны загвар нь өсвөр үеийнхний хүсэл, сонирхол, сурах арга барил, амьдралыг үзэх үзэлд хүчтэй нөлөөлөх боллоо.Үүний улмаас өсвөр үеийнхний дунд үнэт зүйлийн төөрөгдөл, соёлын баримжаа алдах үзэгдэл бий болж, тэдгээр нь нийгмийн үзэгдлүүдийг ухамсаргүйгээр даган дуурайх, идэвхгүй хандах, түүнчлэн эсэргүүцэх байдлаар илэрч байна.Иймд насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний хэрэгцээ, сонирхлыг тэгш хангаж, үндэсний зан заншил, иргэний нийгмийн соёлыг хамтад нь эзэмших чухал хэрэглүүр болох ном унших соёлыг дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудад номтой нөхөрлөх сэдэл тэмүүлэл, бүтээлч хандлагыг бий болгох шаардлагатай байна. ХОЁР. ҮНДЭСЛЭЛМонгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны "Эрдэм боловсролтой Монгол хүн" гуравдугаар бүлэгт "Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх", "Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн "Зөв монгол хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх" арга хэмжээнүүдийг тусгасан байна.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баярын өдөр тэмдэглэх тухай" зарлигийн дагуу 2012 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сард номын баярын өдрийг тэмдэглэж, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан, сурагч, иргэдийн дунд ном бэлэглэж хандивлах, солилцох, ном унших сарын аяныг орон даяар зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баярын өдөр тэмдэглэх тухай" зарлигийн хэрэгжилтийг хангах, өсвөр үеийнхэн, залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээх үйлсийг тогтвортой болгох үүднээс энэхүү "Ном" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Тус хөтөлбөрийг Дэлхийн банкны "Хөдөөгийн боловсролыг дэмжих" хөтөлбөрийн "READ" төслийн үр дүнд бий болсон ном түгээх, сургалт зохион байгуулах, үр дүнг тайлагнах сүлжээнд тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой юм.  ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ· Цэцэрлэгийн хүүхэд· Ерөнхий боловсролын сургуулийн сурагч· Их, дээд сургуулийн оюутан· Багш, сурган хүмүүжүүлэгч· Эцэг эхчүүд· Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГОСургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхэд, их, дээд сургуулийн оюутнуудад ном унших сэдэл тэмүүлэл төрүүлэх, бүтээлчээр унших арга зүйг эзэмшүүлэх, энэ үйлсэд олон нийтийг татан оролцуулахад оршино. ТАВ. ЗОРИЛТ1. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдэд, оюутнуудыг ном унших сонирхолтой болгох, уншсан номынхоо агуулгыг баяжуулан бүтээлчээр сэтгэх, ярих, өөрсдөө туурвин бүтээх чадвар эзэмшүүлэх;2. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх энгийн болон тусгай арга эзэмшүүлэх;3. Хүүхдэд залуучуудыг номд дуртай болгох, номыг бүтээлчээр унших чадвар эзэмшүүлэх чиглэлээр гэр бүл, зохиолчид, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны үр ашигтай хэлбэрийг тодорхойлж, үйл ажиллагааг уламжлал болгох.4. Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн номын санд байвал зохих номыг нийлүүлэх. ЗУРГАА. ХҮРЭХ ҮР ДҮН· Хүүхэд, залуучуудад ном унших, номыг эрхэмлэх үзэл санаа төлөвшсөн байна.· Эцэг, эхчүүд хүүхдийг номтой нөхөрлүүлэх хэрэгцээг ухамсарлахын зэрэгцээ ном уншуулах, номын тусламжтайгаар бүтээлчээр сэтгэх, ярихад хүүхдээ сургах энгийн арга барилуудыг эзэмшсэн байна.· Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд номын тусламжтайгаар сурах арга барил эзэмшүүлэх, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлээ төлөвшүүлэх замаар сурлагын амжилтыг ахиулах арга зүйн чадварыг багш нар эзэмшсэн байна.· Телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүд хүүхдэд ном уншихын ач холбогдлыг харуулсан уран бүтээлийг сонирхолтой хэлбэрээр туурвиж, гэр бүл, зохиолчид, сургалтын байгууллагатай хамтран ажиллах хэвшил тогтоно.· Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын номын санд байвал зохих номууд нийлүүлэгдсэн байна. ДОЛОО. ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ, ХУГАЦААЭнэхүү хөтөлбөр нь 2012-2013 онд дараах 3 үе шаттай хэрэгжинэ. Үүнд:1. Хөтөлбөрийн нээлт, ном унших, уншуулах арга зүйг түгээн дэлгэрүүлэх үе: 2012 оны 10 дугаар сараас 2 дугаар сар2. Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа, ном унших, бүтээлчээр сэтгэх, бүтээл туурвих үе: 2013 оны 2 дугаар сараас 5 дугаар сар3. Хөтөлбөрийн тайлан, номын чуулган зохиох үе: 2013 оны 5дугаар сараас 6 дугаар сар НАЙМ. ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Нэгдүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.· Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Би ном унших дуртай" төсөл шалгаруулах;· Цэцэрлэг, бага ангийнхан уншсан номоосоо аль нэгийг сонгон баатрын дүр бүтээж, номын чуулганд фото зургаар оролцох;· Ерөнхий боловсролын дунд ангийнхан уншсан номоосоо аль нэгийг сонгон эссе бичиж, үндэсний хэмжээнд бусадтай хамтран туурвисан номоороо номын чуулганд оролцох;· Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид уншсан номоосоо аль нэгийг сонгон нотлох болон няцаах илтгэлийг мэтгэлцээн хэлбэрээр бэлтгэж, номын чуулганд онлайн илтгэлээр оролцох;· Хүүхдүүдийн бүтээлээр аймаг бүр ном бүтээх;· Сурагч, оюутнуудад зориулсан илтгэлийг олны танил хүмүүстэй хамтран зохион байгуулах;· Телевизийн цуврал нэвтрүүлэг, богино хэмжээний уран сайхны кино хийж, теле хичээл явуулах;· Хүүхдүүдийн номын сэдвээр урласан бүтээлүүдийн нэгдсэн фестивалийг үндэсний хэмжээнд зохион байгуулах. Хоёрдугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.· Эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэд, залуучуудыг номд дуртай болгох, хүүхдээр номыг бүтээлчээр уншуулах шинэлэг арга зүйн санаа дэвшүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах;· Ерөнхий болон тусгай арга зүйн зөвлөмжүүдийг боловсруулж түгээх;· Эцэг, эх, багш нарт зориулсан теле хичээл явуулах. Гуравдугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.· Хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгох зорилгоор олон нийтийн сургалт, сурталчилгаа, телевизийн бүтээлийн шинэлэг хэлбэрүүдийг турших;· Хүүхдийн сонирхон унших сэдвээр үргэлжилсэн үгийн уран бүтээлийн уралдаан зарлаж дүгнэх. Дөрөвдүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.· Хүүхэд, залуучуудын заавал унших номын жагсаалтыг олон нийтийн санал, оролцоонд үндэслэн гаргах;· Цэцэрлэг, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн номын санд хэрэгцээтэй номын судалгааг гаргаж, үе шаттайгаар нийлүүлэх. ЕС. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТХөтөлбөр нь улсын төсвөөс санхүүжнэ. АРАВ. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЛТИЙН ШАЛГУУР· Ном уншсан нийт хүүхдийн тоо· Багш, эцэг эхчүүд, сурагч, оюутнууд ном унших арга зүй эзэмшсэн байдал· Телевизийн бүтээл, эфирийн цагийн тоо· Номын чуулганд ирүүлсэн хүүхдийн уран бүтээлийн тоо· Хүүхдийн туурвисан фото зургийн үзэсгэлэн үзсэн хүний тоо· Хүүхдийн туурвисан цомог-номыг худалдан авсан хүний тоо· "Номын чуулган"-д оролцсон хүний тоо· Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн номын санд нийлүүлсэн номын тоо

Nom hotolbor - Ном хөтөлбөрийг Цэцэрлэгт хэрэгжүүлэх Presentation Transcript

  • 1. Ном хөтөлбөрийг Өөрийн цэцэрлэгтээ хэрэгжүүлэх Ж.Бэгзсүрэн Монголын номын санчдын Онлайн бүлгийн зохион байгуулагч Утас: 99861326 mcl_begee@yahoo.com
  • 2. Ном хөтөлбөр батлагджээ
  • 3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/51 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт "НОМ" ХӨТӨЛБӨР НЭГ. ХЭРЭГЦЭЭ Мэдээллийн технологийн эрин үед үндэсний уламжлалт ёс заншил, насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний харилцаа, хувь хүнээс нийгэм, байгууллага, гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлага зэрэг хүний амьдралын үнэт зүйлс нийгмийн зүгээс тавигдаж буй хэрэгцээ шаардлагаас хамааран өөрчлөгдөж байна. Нийтийн соёлын гол бүрэлдэхүүн хэсгүүд болох кино, интернэт, хөгжмийн урсгал, хэвшмэл хэллэг, хувцасны загвар нь өсвөр үеийнхний хүсэл, сонирхол, сурах арга барил, амьдралыг үзэх үзэлд хүчтэй нөлөөлөх боллоо. Үүний улмаас өсвөр үеийнхний дунд үнэт зүйлийн төөрөгдөл, соёлын баримжаа алдах үзэгдэл бий болж, тэдгээр нь нийгмийн үзэгдлүүдийг ухамсаргүйгээр даган дуурайх, идэвхгүй хандах, түүнчлэн эсэргүүцэх байдлаар илэрч байна. Иймд насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний хэрэгцээ, сонирхлыг тэгш хангаж, үндэсний зан заншил, иргэний нийгмийн соёлыг хамтад нь эзэмших чухал хэрэглүүр болох ном унших соёлыг дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудад номтой нөхөрлөх сэдэл тэмүүлэл, бүтээлч хандлагыг бий болгох шаардлагатай байна. ХОЁР. ҮНДЭСЛЭЛ Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны "Эрдэм боловсролтой Монгол хүн" гуравдугаар бүлэгт "Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх", "Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн "Зөв монгол хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх" арга хэмжээнүүдийг тусгасан байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баярын өдөр тэмдэглэх тухай" зарлигийн дагуу 2012 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сард номын баярын өдрийг тэмдэглэж, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан, сурагч, иргэдийн дунд ном бэлэглэж хандивлах, солилцох, ном унших сарын аяныг орон даяар зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баярын өдөр тэмдэглэх тухай" зарлигийн хэрэгжилтийг хангах, өсвөр үеийнхэн, залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээх үйлсийг тогтвортой болгох үүднээс энэхүү "Ном" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг Дэлхийн банкны "Хөдөөгийн боловсролыг дэмжих" хөтөлбөрийн "READ" төслийн үр дүнд бий болсон ном түгээх, сургалт зохион байгуулах, үр дүнг тайлагнах сүлжээнд тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой юм.
  • 4. ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ • Цэцэрлэгийн хүүхэд • Ерөнхий боловсролын сургуулийн сурагч • Их, дээд сургуулийн оюутан • Багш, сурган хүмүүжүүлэгч • Эцэг эхчүүд • Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙНЗОРИЛГО Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхэд, их, дээд сургуулийн оюутнуудад ном унших сэдэл тэмүүлэл төрүүлэх, бүтээлчээр унших арга зүйг эзэмшүүлэх, энэ үйлсэд олон нийтийг татан оролцуулахад оршино. ТАВ. ЗОРИЛТ 1. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдэд, оюутнуудыг ном унших сонирхолтой болгох, уншсан номынхоо агуулгыг баяжуулан бүтээлчээр сэтгэх, ярих, өөрсдөө туурвин бүтээх чадвар эзэмшүүлэх; 2. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх энгийн болон тусгай арга эзэмшүүлэх; 3. Хүүхдэд залуучуудыг номд дуртай болгох, номыг бүтээлчээр унших чадвар эзэмшүүлэх чиглэлээр гэр бүл, зохиолчид, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны үр ашигтай хэлбэрийг тодорхойлж, үйл ажиллагааг уламжлал болгох. 4. Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн номын санд байвал зохих номыг нийлүүлэх. ЗУРГАА. ХҮРЭХ ҮР ДҮН • Хүүхэд, залуучуудад ном унших, номыг эрхэмлэх үзэл санаа төлөвшсөн байна. • Эцэг, эхчүүд хүүхдийг номтой нөхөрлүүлэх хэрэгцээг ухамсарлахын зэрэгцээ ном уншуулах, номын тусламжтайгаарбүтээлчээр сэтгэх, ярихад хүүхдээ сургах энгийн арга барилуудыг эзэмшсэн байна. • Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд номын тусламжтайгаарсурах арга барил эзэмшүүлэх, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлээ төлөвшүүлэх замаар сурлагын амжилтыг ахиулах арга зүйн чадварыг багш нар эзэмшсэн байна. • Телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүд хүүхдэд ном уншихын ач холбогдлыг харуулсан уран бүтээлийг сонирхолтой хэлбэрээр туурвиж, гэр бүл, зохиолчид, сургалтын байгууллагатай хамтран ажиллах хэвшил тогтоно. • Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын номын санд байвал зохих номууд нийлүүлэгдсэн байна.
  • 5. ДОЛОО. ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ, ХУГАЦАА Энэхүү хөтөлбөр нь 2012-2013 онд дараах 3 үе шаттай хэрэгжинэ. Үүнд: 1. Хөтөлбөрийн нээлт, ном унших, уншуулах арга зүйг түгээн дэлгэрүүлэх үе: 2012 оны 10 дугаар сараас 2 дугаар сар 2. Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа, ном унших, бүтээлчээр сэтгэх, бүтээл туурвих үе: 2013 оны 2 дугаар сараас 5 дугаар сар 3. Хөтөлбөрийн тайлан, номын чуулган зохиох үе: 2013 оны 5дугаар сараас 6 дугаар сар НАЙМ. ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Нэгдүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна. • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Би ном унших дуртай" төсөл шалгаруулах; • Цэцэрлэг, бага ангийнхан уншсан номоосоо аль нэгийг сонгон баатрын дүр бүтээж, номын чуулганд фото зургаар оролцох; • Ерөнхий боловсролын дунд ангийнхан уншсан номоосоо аль нэгийг сонгон эссе бичиж, үндэсний хэмжээнд бусадтай хамтран туурвисан номоороо номын чуулганд оролцох; • Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид уншсан номоосоо аль нэгийг сонгон нотлох болон няцаах илтгэлийг мэтгэлцээн хэлбэрээр бэлтгэж, номын чуулганд онлайн илтгэлээр оролцох; • Хүүхдүүдийн бүтээлээр аймаг бүр ном бүтээх; • Сурагч, оюутнуудад зориулсан илтгэлийг олны танил хүмүүстэй хамтран зохион байгуулах; • Телевизийн цуврал нэвтрүүлэг, богино хэмжээний уран сайхны кино хийж, теле хичээл явуулах; • Хүүхдүүдийн номын сэдвээр урласан бүтээлүүдийн нэгдсэн фестивалийг үндэсний хэмжээнд зохион байгуулах. Хоёрдугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна. • Эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэд, залуучуудыг номд дуртай болгох, хүүхдээр номыг бүтээлчээр уншуулах шинэлэг арга зүйн санаа дэвшүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах; • Ерөнхий болон тусгай арга зүйн зөвлөмжүүдийг боловсруулж түгээх; • Эцэг, эх, багш нарт зориулсан теле хичээл явуулах. Гуравдугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна. • Хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгох зорилгоор олон нийтийн сургалт, сурталчилгаа, телевизийн бүтээлийн шинэлэг хэлбэрүүдийг турших; • Хүүхдийн сонирхон унших сэдвээр үргэлжилсэн үгийн уран бүтээлийн уралдаан зарлаж дүгнэх. Дөрөвдүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна. • Хүүхэд, залуучуудын заавал унших номын жагсаалтыг олон нийтийн санал, оролцоонд үндэслэн гаргах; • Цэцэрлэг, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн номын санд хэрэгцээтэй номын судалгааг гаргаж, үе шаттайгаар нийлүүлэх.
  • 6. ЕС. ХӨТӨЛБӨРИЙНСАНХҮҮЖИЛТ Хөтөлбөр нь улсын төсвөөс санхүүжнэ. АРАВ. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЛТИЙН ШАЛГУУР • Ном уншсан нийт хүүхдийн тоо • Багш, эцэг эхчүүд, сурагч, оюутнууд ном унших арга зүй эзэмшсэн байдал • Телевизийн бүтээл, эфирийн цагийн тоо • Номын чуулганд ирүүлсэн хүүхдийн уран бүтээлийн тоо • Хүүхдийн туурвисан фото зургийн үзэсгэлэн үзсэн хүний тоо • Хүүхдийн туурвисан цомог-номыг худалдан авсан хүний тоо • "Номын чуулган"-д оролцсон хүний тоо • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн номын санд нийлүүлсэн номын тоо
  • 7. Ном хөтөлбөр танилцуулагдав СОЁЛ ба ХӨГЖИЛ соёлын чуулган http://cultureforum.mn/mn/22/article
  • 8. СОЁЛ ба ХӨГЖИЛ соёлын чуулган http://cultureforum.mn/mn/22/article
  • 9. СОЁЛ ба ХӨГЖИЛ соёлын чуулган http://cultureforum.mn/mn/22/article
  • 10. Ном хөтөлбөрийн вэб хуудас http://www.nom-hutulbur.mn/
  • 11. Эх сурвалж: http://prezi.com/bwrq1qhjqiz-/talent/
  • 12. Эх сурвалж: http://prezi.com/bwrq1qhjqiz-/talent/
  • 13. Эх сурвалж: http://prezi.com/bwrq1qhjqiz-/talent/
  • 14. Эх сурвалж: http://prezi.com/bwrq1qhjqiz-/talent/
  • 15. Эх сурвалж: http://prezi.com/bwrq1qhjqiz-/talent/
  • 16. Эх сурвалж: http://prezi.com/bwrq1qhjqiz-/talent/
  • 17. Эх сурвалж: http://prezi.com/bwrq1qhjqiz-/talent/
  • 18. Эх сурвалж: http://prezi.com/bwrq1qhjqiz-/talent/
  • 19. Эх сурвалж: http://prezi.com/bwrq1qhjqiz-/talent/
  • 20. Эх сурвалж: http://prezi.com/bwrq1qhjqiz-/talent/
  • 21. Эх сурвалж: http://prezi.com/bwrq1qhjqiz-/talent/
  • 22. Ном хөтөлбөрийн тайлангуудаас http://www.nom-hutulbur.mn/
  • 23. Ном хөтөлбөрийн тайлангуудаас http://www.nom-hutulbur.mn/
  • 24. Ном хөтөлбөрийн тайлангуудаас http://www.nom-hutulbur.mn/
  • 25. Ном хөтөлбөрийн тайлангуудаас http://www.nom-hutulbur.mn/
  • 26. Ном хөтөлбөрийн тайлангуудаас http://www.nom-hutulbur.mn/
  • 27. Ном хөтөлбөрийн тайлангуудаас http://www.nom-hutulbur.mn/
  • 28. Ном хөтөлбөрийн тайлангуудаас http://www.nom-hutulbur.mn/
  • 29. Та бүхэнтэй хамтран ажиллах санал, хүсэлт, зөвлөлгөө  Сургалтын хөтөлбөрийн дагуу анги бүхэн хэрэглэгдэх номын жагсаалт гаргах  Номыг бүрдүүлэхдээ багш болон эцэг эхийг оролцуулсан арга хэмжээ зохион байгуулах  Жижигхэн Үнэгүй Номын санг Ажиллагсад, Хүүхдүүд, Эцэг эхчүүдэд зориулан Олон улсын жишгээр албан ёсоор байгуулж, ажиллуулах, туршлага хуримтлуулах, бусад байгууллага иргэдэд танилцуулах  Номыг зөв ашиглаж сургахад зориулсан Багш- Хүүхэд-Эцэг эх гэсэн хамтын ажиллагааг сар бүр хийх
  • 30. Та бүхэнтэй хамтран ажиллах санал, хүсэлт, зөвлөлгөө  Сургалтын хөтөлбөрийн дагуу анги бүхэн хэрэглэгдэх номын жагсаалт гаргах
  • 31. Та бүхэнтэй хамтран ажиллах санал, хүсэлт, зөвлөлгөө  Номыг бүрдүүлэхдээ багш болон эцэг эхийг оролцуулсан арга хэмжээ зохион байгуулах  - бяцхан ном бүтээх уралдаан багш, сурагч, эцэг эхчүүдийн дунд зохион байгуулах  - хуучин ном цуглуулах аян  - ном хандивладаг байгууллагуудад хандах  - ном хэвлэн нийтлэгч, номын зохиогч нарт хүсэлт тавих
  • 32. Та бүхэнтэй хамтран ажиллах санал, хүсэлт, зөвлөлгөө  Жижигхэн Үнэгүй Номын сан
  • 33. Та бүхэнтэй хамтран ажиллах санал, хүсэлт, зөвлөлгөө  Жижигхэн Үнэгүй Номын сан
  • 34. Та бүхэнтэй хамтран ажиллах санал, хүсэлт, зөвлөлгөө  Номыг зөв ашиглаж сургахад зориулсан Багш-Хүүхэд-Эцэг эх гэсэн хамтын ажиллагааг сар бүр төлөвлөгөөтэйгээр явуулах  -Танай гэрт хэдэн ном байна вэ?  - Хэдэн ном нь хүүхдэд зориулсан байна вэ?  - Хүүхдэдээ ямар номыг уншиж өгсөн вэ  - Хамтдаа ном унших цаг гаргацгаая гэх мэт
  • 35. Анхаарлаа хандуулсанд баярлалаа, АСУУЛТ, ЗӨВЛӨЛГӨӨ, ХҮСЭЛТ? Бэлтгэж,Танилцуулсан Ж.Бэгзсүрэн Монголын номын санчдынОнлайн бүлгийн зохион байгуулагч Номын сан ба Мэдээллийн технологийн холбооТББ-ийн тэргүүн Утас: 99861326 Имэйл: mcl_begee[et]yahoo[dot]com Facebook: jbegzsuren