Lecture 9

472 views
430 views

Published on

Published in: Education
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
472
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
216
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Lecture 9

  1. 1. Ил уурхайн процесс СЭДЭВ №9 УХАЖ АЧИХ ПРОЦЕСС Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)
  2. 2. ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  Ил уурхайн үндсэн ажлуудыг явуулахад чулуулгийг ухаж ачих ажиллагаа толгойлох байр суурийг эзэлдэг үйлдвэрлэлийн процесс юм. Иймээс энэ процессыг гүйцэтгэх арга хэлбэрээс шалтгаалж бусад процессын арга хэлбэр машин төхөөрөмжийн сонголт, иж бүрдлийн асуудал ихээхэн хамаарна.
  3. 3. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  Уулын ажлын механикжуулалтыг дотор нь экскаваторын (механик тоноглол хэрэглэх), гидромехаик (усны эрч хүчийг хэрэглэх), гэсэн ерөнхий хоёр арга хэлбэрт хуваадаг.  Экскаваторын арга хэлбэр нь уул техникийн янз бүрийн нөхцөлд нийлэмж сайтай хэвшмэл арга тул зонхилох байрыг эзэлнэ.  Гидромеханик арга нь чулуулгийн шинж чанар, усан хангамжийн боломж, байгаль цаг уурын нөхцөл зэрэг хязгаарлах нөхцөлд баригдан түгээмэл биш шинжтэй байдаг.
  4. 4. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  Тухайн процессыг хэрэглэх төхөөрөмжтэй нь холбож томъёолбол: Ухаж ачих, ухаж шидэх, ухаж тээвэрлэх хэлбэртэй байж болно.
  5. 5. УХАХ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНЭЛГЭЭ Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  Ил уурхайн ухах төхөөрөмжүүдийг ажиллах зарчмаар нь мөчлөгийн ба тасралтгүй ажиллагаатай, зориулалтаар нь ухаж ачих ба ухаж тээвэрлэх төхөөрөмжүүд гэж ангилна. Ухаж ачих төхөөрөмжид бүх төрлийн экскаваторууд, ухаж тээвэрлэх машинд бульдозер, скрепер хамаарна.  Мөчлөгийн ажиллагаатай төхөөрөмжүүдэд нэг утгуурт экскаватор, ухаж тээвэрлэгч машинууд, тасралтгүй ажиллагаатай төхөөрөмжүүдэд олон утгуурт экскаватор, төрөл бүрийн хамагч машинууд орно.
  6. 6. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  Аливаа ухах төхөөрөмжийн хэрэглэгдэх боломж ба үр дүнтэй ашиглалт нь чулуулгийн экскавацлагдах чанар, ордын хэлбэр, ухах арга, түүнтэй шууд холбоотой үйлдвэрлэлийн бусад процессын механикжуулалт, цаг уурын нөхцөл зэрэг олон зүйлээс хамаардаг.
  7. 7. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  Шууд утгуурт экскаватор. Дээд утгалт хийх ба ухах хүч сайтай (<0.03-0.5мПа) олон төрөл зүйлтэй (утгуурын багтаамж Е=0.25-100м3 ба түүнээс их) бат бөх ажлын төхөөрөгтэй байдаг. Энэ төрлийн экскаваторыг зөөлөн, нягт дагтаршмал. бутлагдсан хадан ба хадархаг зэрэг бүх төрлийн чулуулгийг ухаж тээврийн хэрэгсэлд ачихад хэрэглэнэ. Шууд утгуурт экскаваторын үндсэн дутагдал нь мөчлөгийн ажиллагаа бөгөөд бүтэн мөчлөгийн зөвхөн 20-30% нь ухах ажиллагаанд зарцуулагдана.
  8. 8. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  Урвуу утгуурт экскаватор. Шууд утгуурт экскаваторын ажиллах чулуул-гуудад хэрэглэх боломжтой. Уг экскаватор доод утгалт хийж өөрийн байрлах болон түүний доод түвшинд ачилт хийнэ Эсрэг утгуурт экскава-торын утгуурын багтаамж бага тул бага хүчин чадлын уурхайд үндсэн төхөөрөмжөөр хэрэглэхээс гадна туслах ажиллагаануудад ашигладаг.
  9. 9. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  Драглайн. Драглайныг зөөлөн ба бутлагдсан чулуулгийг ухаж, ашиглагдсан орон зайд шидэх ажилд өргөн хэрэглэдэг. Драглайнаар доод ба дээд ухалт хийх бөгөөд доод ухалт хийх боломжийг нь ашиглаж усжилт ихтэй ба усан дор opшиx чулуулгийг ухахад хэрэглэж болно. Утгуур нь зөвхөн өөрийн жингээр мөргөцөгт шигдэж утгалт хийх тул хүнд экскавацлагдах чулуулагт дүүргэлт муудаж бүтээл нь буурах хандлагатай байдаг.
  10. 10. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  Роторт олон утгуурт экскаватор. Зөөлөн нягг дагтаршмал чулуулгийг ухахад хэрэглэж болно. Тухайн экскаваторын ухах хүч <1.0-2.1мПа байна. Ангилан ухах ажилд хэрэглэхэд үр дүн сайтай. Тасралтгүй ажиллагаатай учир өндөр бүтээлтэй.  Улирлын шинж чанартай ажиллагаа нь тухайн экскаваторын үндсэн дутагдал юм. Роторт экскаваторыг хэрэглэх үед утгуурт болон конвейерт шаварлаг чулуулаг наалдсанаас хүндрэл гардаг Уг экскаваторыг тэслэгдсэн чулуулгийг ухахад хэрэглэх боломжгүй байдаг.
  11. 11. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school) 4.1-р зураг. Ухаж ачих, ухаж шидэх, ухан тээвэрлэх төхөөрөмжүүд.
  12. 12. МӨРГӨЦГИЙН ХЭЛБЭР Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  Булан хэлбэрийн мөргөцөг: Шууд утгуурт экскаватор, драглайн, скрепер, роторт экскаватор хэрэглэх тохиолдолд үүсч болно.  Талбай хэлбэрийн мөргөцөг. Скрепер, бульдозер хэрэглэхэд үүснэ. Мөргөцгийн ахилт нь гүний чиглэлд байна. Мөргөцөг нь ашиглалтын явцад тодорхой хэсэглэн авсан талбай байна.
  13. 13. ОРЛЫН ХЭЛБЭР, ХЭМЖЭЭС Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school) 4.9-р зураг. Хөндлөн орол (зөвхөн авто ба коивейерийн тээвэртэй ашиглалтад хэрэглэгдэнэ).
  14. 14. НЭГ УТГУУРТ ЭКСКАВАТОРЫГ УХАХ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ НЬ Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  Дээд утга, тувшингийн ачилтын арга. Экскаватор доголын уланд байрлаж дороос дээш чиглэсэн ухалт хийж өөрийнхөө түвшинд байрлах тээврийн хэрэгсэлд ачилт хийнэ. Энэ аргаар шууд утгуурт экскаватор ухаж ачих ажиллагааг явуулна (4.17-р зураг а.).   Дээд утгалт, дээд ачилтын арга. Экскаватор доголын уланд байрлаж дороос дээш чиглэсэн ухалт хийж, дээд түвшинд байрлах тээврийн хэрэгсэлд ачилт хийнэ. Энэ аргыг хэрэглэхэд уртасгасан сумтай шууд утгуурт экскаватор тохиромжтой (4.17-р зураг б.).
  15. 15. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  Доод утгалт, түвшингийн ачилтын арга. Экскаватор догол дээр байрлаад дороос дээш ухаж, өөрийн байршлын түвшинд буй тээврийн хэрэгсэлд ачилт хийнэ. Эсрэг утгуурт экскаватор ба драглайн тухайн схемээр (4.17-р зураг в.) ажиллах боломжтой.   Доод ба дээд утгалт доод ба дээд шидэлтийн аргууд. Эдгээрийг драглайн хэрэгжүүлэх боломжтой. Доод утгалт ба доод шидэлт, доод утгалт ба дээд шидэлт, дээд утгалт ба доод шидэлт, дээд утгалт ба дээд шидэлт гэх мэт драглайны утгалт шидэлтййн олон хувилбарууд бий. 4.17-р зургийн г., д. доод утгалт доод шидэлт үзүүлэв. Ухаж ачих, ухаж шидэх схемийн сонголт нь хэрэглэх экскаватор, тээврийн хэрэгслийг байрлуулах ба чулуулгийн шидэх шаардлага боломжоос хамаарна.
  16. 16. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)
  17. 17. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)
  18. 18. ТЭСЛЭГДСЭН ЧУЛУУЛГИИГ ШУУД УТГУУРТ ЭКСКАВАТОРААР УХАЖ АЧИХ АЖИЛЛАГАА Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  4.19-р зураг. Тэслэгдсэн чулуулгийн нурал оролд хуваагдах схем. а-нурлыг 1 орлоор ашиглах, б- нурлыг 2 орлоор ашиглах
  19. 19. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school) 4.21-р зураг. Тэслэгдсэн чулуулгийн нурлыг экскаватпорын нэг орлоор ухаж ачих схем. 1, 2, 3, 4-тэсэлгээний блокийн хөндлөн огтлол, 5, 6, 2-тэслэгдсэн чулуулгийн нурлын хөндлөн огтлол буюу мөргөцөг
  20. 20. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)
  21. 21. ЧУЛУУЛГИЙГ ШУУД УТГУУРТ ЭКСКАВАТОРААР АНГИЛАН УХАЖ АЧИХ АЖИЛЛАГАА Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)
  22. 22. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school) 4.28-р зураг а. Бульдозер оролцуулан экскаватораар ангилан уха.х ба ачих ажиллагааны схем. 10-2-3-4)- бульдозероор түрэгдэх чулуулаг, (6-5-10-1) бульдозероор түрж буулгасан чулуулаг, (6-5-10-4- 1) экскаватораар ухаж ачих чулуулаг. (1-4-3-8-7) экскаватораар ухаж ачих ашигт малтмал, (7-8-9)- бульдозероор түрж буулгах ашигт малтмал, (12-11-13-7) бульдозероор түрж буулгасан ашигт малтмал.
  23. 23. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school) 4.28-р зураг б. Экскаваторууд ба бульдозер оролцуулан хэвгий ба налуувтар уналтай ашигт малтмалын давхаргыг ашиглах схем. (3-4-1-2)-нэгдүгээр экскаватораар ухаж ачих ашигт малтмал, (8-9 3-5- 6-7)-урвуу утгуур бухий хоёрдугаар экскаватораар дээд утгалт хийж ашиглах ашигт малтмал, (6-5-2)- бульдозероор түрж хоёрдугаар экскаваторын бусэд оруулж ашиглах ашигт малтмал, (10-8-7)-доод утгалт хийжхоёрдугаар экскаватороор ашиглах ашигт малтмал.
  24. 24. Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)
  25. 25. RELATED LINKS Course instructor - Khatanzorig.E (Mining engineering school)  www.khatnaa-mining.blogspot.com THANKYOU FOR YOUR ATTENTION

×