Your SlideShare is downloading. ×

Лекц 2

4,774
views

Published on


4 Comments
8 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
4,774
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
0
Comments
4
Likes
8
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. 1.2 Нумын ширээлтийн үзэгдэл
    Лекц 2
  • 2. 1.2.1 Ширээлтийн нумын хамаарамж
    Хийн орчинд анод, катод дахь цахилгаан цэнэгийг нум гэнэ. Хүчдлийн уналт электродын материал, хийн төрөл болон гүйдлийн хүчээс хамаардаг. Анод катодын хоорондох цахилалтыг нумын багана буюу плазмын нум гэж нэрлэдэг. Нумын гүйдэл, хүчдэлийн утга нумын зайнаас хамаардаг.
  • 3. 1.2.2 Нумын потенциалын хувиарлалт

    Нумын хүчдэл - Va
    Va=VA+VP+VC

    Нумын урт
    Хүчдэл
    VA - Анодын уналт
    Нумын хүчдэл - Va
    VP - Нумын баганы хүчдэл
    VC - Катодын уналт
    Зай
  • 4. 1.2 .3 Ширээлтийн гүйдэл, хүчдлийн хамаарамж
    Нумын урт буюу зай нэмэгдэхэд нумын хүчдэл нэмэгдэнэ. Гүйдэл бага тавилттай буюу гүйдлийн утга буурхад хүчдлийн уналт буурна. Эсрэг тохиолдолд гүйдэл нэмэгдэхэд хүчдлийн уналт нэмэгдэнэ. Мөн нумын гүйдэл, хүчдэл зайнаас гадна электрод хийсэн материал, орчны температур болон даралтаас хамаардаг.
    Нумын урт: 10 mm
    16
    Хүчдэл (v)
    14
    Нумын урт: 5 mm
    12
    Нумын урт: 2.5mm
    10
    100
    200
    300
    400
    0
    Гүйдэл (A)
  • 5. 1.2.4 Ширээлтийн гүйдэл, хүчдлийн эгшин зуурын утга
    Ширээлтийн процесст хувьсах гүйдлийн тэжээлийн үүсгүүр хэрэглэж байгаа тохиолдолд ширээлтийн нум нь бодит эсэргүүцэлтэй (Rнум) учраас нумын гүйдэл (Iнум), хүчдэл (Uнум) фазаараа давхцдаг. Хоосон явалтын хүчдэлтэй (Uхя) харьцангуй нумын гүйдэл, хүчдэл фазаараа зөрөөтэй буюу 900 –аар хоцордог. Эгшин зуурын графикаас харахад нумын гүйдэл тэг байхад нумын хүчдэл оргил (Umax)цэгээ авч байна. Нумын гүйдэл (Imax) оргил цэгээ авах эгшинд нумын хүчдэл тогтвортой байдаг
  • 6. 1.2 .5 Соронзон хавчих үзэгдэл
    Лоренцийн цахилгаан-соронзон хүч
    F = J × B
    Соронзон оронB
    Лоренцийн хүчF
    ×
    Гүйдлийн нягтJ
    Дамжуулагч дахь цахилгаан сорнозон хүч
    Зэрэгцээ хоёр дамжуулагчийн хоорондох зайг нумын багана гэх ба энэ хэсэгт соронзон хүч үйлчлэх тул дамжуулагчууд таталцаж нум агших үзэгдэл ажиглагддаг. Ширээлтийн физикт үүнийг нум агшихгэж нэрлэдэг. Энэ үед нумын нягт ихсэх ба плазмын нумын температур нэмэгддэг.
  • 7. 1.2.6 Плазмын урсгал ба нумын даралт
    Гүйдлийн нөлөөгөөр ширээлтийн нумд соронзон орон үйлчилдэг. Аргон ширээлтэд нөлөөлж буй цахилгаан-соронзон үйлчлэлийг зургаар үзүүлэв. Цахилгаан-соронзон хүч үйлчилдэг хий дэх цахилгаан урсгалыг плазмын урсгал гэж нэрлэдэг. Плазмын урсгал болон хавчих хүчний нөлөөгөөр ширээлтийн цүнхээлийн гадаргууд нумын даралт үүсдэг.
    1000
    Электрод
    Нумын даралт (Pa)
    Ar- Тусгаарлагч
    Цахилгаан соронзон хүч
    500
    Нумын даралт
    95%He+5%Ar
    тусгаарлагч
    Пламын урсгал
    0
    1
    2
    3
    Суурь метал
    Хайлсан цүнхээл
    Radius (mm)
    Аргон нуман ширээлт дэхь TIG)
    цахилгаан-сорнозон нөлөөлөл
    TIG ширээлтйн агаарын даралт
  • 8. 1.2.7 Нумын соронзон цохилт
    Нумд соронзон орон нөлөөлөхөөс гадна суурь метал соронзлогддог материал байвал нумын чиглэл өөрчлөгддөг байна. Үүнийг нумын соронзон цохилт гэж нэрлэдэг. Энэ нь ширээлт тогтмол гүйдлийн цахилгаан тэжээл авч байгаа тохиололд ширээлтийн шугамын эхлэл ба төгсгөлд үзэгддэг. Нумын соронзон цохилт нь мөн соронзон бус материалд үзэгддэг хэдий боловч, дийлэнхи тохиолдолд соронзон материалд үзэгдэнэ. Энэ үзэгдлээс сэргийлэхийн тулд суурь металд хос газардуулгыг хэрэглэдэг. Хувьсах гүйдлийн хэлхээнд энэ үзэгдэл илэрхий үүсдэг.

    Цахилгаан-соронзон хүч
    Электрод
    Соронзон орон
    нум

    Нум
    Суурь метал
    Соронзон чанартай суурь метал
    Нумын цохилтоос шалтгаалан нум чиглэлээ өөрчлөх
    (б) Ширээлтийн эхлэл ба төгсгөлд нумын цохилт үүсдэг
    Нумын цохилтын хоёр төрөл
  • 9. 1.2.8 Катод дахь цэвэрлэх ба ухах үйлдэл
    Катод дахь цэвэрлэх үйлдэл
    Метал гадаргууд өндөр температурт хайлдаг ислийн бүрхүүл тогтсон байдаг ба хэрэв түүнийг цэвэрлэхгүйгээр ширээлт хийвэл нүх сүв, хагаралууд үүсгэдэг. Ялангуяа хөнгөнцагаан, түүний хайлшуудын гадаргууд энэ исэл илэрхий их байдаг. Аргон ширээлтийн процесст энэ исэлийг цэвэрлэх буюу зайлуулахийн элетрод дахь тэжээлийн үүсгүүрийн туйлыг нэмэхээр холбож ширээлт хийдэг. Ийм холболттой тохиолдолд гүйдлийн нягт их байдаг учраас суурь метал их ууршдаг байна. Мөн катодын туйл дээрхи гэрэл цацралт хурц хүчтэй байдаг.
    Ухах үйлдэл
    Ширээлтийн процесст суурь метал хайлахаас гадна нумын хавчих нөлөөлийн статик даралт, плазмын гйүдлийн динамик даралтаас шалгаалан ухах үйлдэл явагддаг. Нумын гүйдэл их байгаа тохиолдолд ухах хүч илүү их байдаг.
  • 10. 1.2.9.1 Метал дуслаар зөөх процесс
    а. Богино холболтын зөөлт
    Ширээлтийн цүнхээл ба электродын хооронд хайлсан дусал богино залгаа үүсгэдэг. Энэ төрлийн метал зөөлтийн үзэгдэл нь бага гүйдэлтэй хэлхээнд ажиглагддаг. Энэ үеийн ширээлтийн нэвтшилт гүйхэн, дулааны үйлчлэл бага, сайн ширээгддэг ба нимгэн эд ангийг нэг талаас ширээхэд өргөн хэрэглэдэг.
  • 11. Метал дуслаар зөөх процесс
    б. Бөмбөлгөн зөөлт
    Суурь металд электродоос илүү диаметртэй хайлсан дуслаар метал дамжуулалт хийхийг бөмбөлгөн зөөлт гэж нэрлэдэг. Бага устөрөгчит электродын төрөл, их гүйдэлтэй СО2 тусгаарлах хийн орчны ширээлт (MAG), бага гүйдэлтэй инерт хийн орчны ширээлтийн процесст (MIG) энэ төрлийн зөөлт бий болдог.
  • 12. Метал дуслаар зөөх процесс
    Шүрших зөөлт
    Суурь металд электродоос бага диаметртэй хайлсан дуслаар метал зөөлт хийхийг шүрших зөөлт гэж нэрлэдэг. Их титаны оксидын төрлийн электрод болон MAG/MIG төрлийн ширээлтэд энэ төрлийн зөөлт бий болдог. Энэ зөөлт нь нумыг тогтвортой байлгах ба бага цацруулалт үүсгэдэг.
    Хайлсан дусалд таталцлын хүч, гадаргуугын даралт ба соронзон хүч (плазмын гүйдэл, хавчих хүч, нумын хүч .,гм) үйлчилдэг. Мөн энэ төрлийн зөөлт нь электродын болон жацны химийн найрлага, электродын диаметр, элэектродын туйл, тусгаарлах хий зэрэг бусад хүчин зүйлээс хамаардаг.
  • 13. Ширээлтийн импульсийн гүйдэл
    Ширээлтийн процесс дахь импульсийн гүйдэл нь бусад процессийн гүйдлээс эрс ялгаатай ба суурь гүйдэл, суурь гүйдлийн оргил утга, гүйдлийн оргил утга зэргээс хамаардаг.
    Аргон нуман ширээлтэд (TIG) бага импульсийн гүйдэл хэрэглэхэд дараагийн импульс буюу суурь гүйдэл хоорондын зайнд ширээлтийн цүнхээл цардаг. Энэ аргыг ширээлтийн босоо ба таазны байрлалд болон нэг талын ширээлтийн язгуур оёодлыг хийхэд тохиромжтой. Импульсийн давтамжийг нэмэгдүүлэхэд ширээлтийн цүнхээлийн царцах буюу хөрөх процесс буурдаг. Мөн нум шулуун байхад оргил гүйдлийн үед хавчих нөлөөгөөр агшилтанд ордог.