Лекц №5. ХӨДӨЛМӨРИЙН

ЦАЛИН

ХӨЛС,
Хөдөлмөрийн хөлс, цалин гэдэг ойлголтууд нь
ижил
төстэй
боловч
ялгаатай
ойлголт
юм.
Хөдөлмөрийн хөлс гэдэг нь ажил олгогчд...
Ажилтан ажлын байрны тодорхойлолтонд заасан
ажил, үүрэг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос олгох
баталгаат хөлсийг үндсэн ц...
Хөдөлмөрийн
хөлсийг
зохицуулах
2
арга
байдаг.
А. Төрөөс нормчлох
Б. Гэрээгээр тохируулах
Хөдөлмөрийн гэрээний талууд заава...
Хөдөлмөрийн ердийн нөхцлийг гажуудуулсан үед хөлс
олгох:
Ажилтныг хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажилд ажиллуулах, гэрээ...
Гологдол бүтээгдэхүүнийг:
Бүтэн/Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зориулалтаар нь ашиглах боломжгүй бол/
Хагас /Стандартын ерөн...
Upcoming SlideShare
Loading in...5
×

лекц №5

486

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
486
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
7
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

лекц №5

  1. 1. Лекц №5. ХӨДӨЛМӨРИЙН ЦАЛИН ХӨЛС,
  2. 2. Хөдөлмөрийн хөлс, цалин гэдэг ойлголтууд нь ижил төстэй боловч ялгаатай ойлголт юм. Хөдөлмөрийн хөлс гэдэг нь ажил олгогчдын төлөө ажилтнуудаас зарцуулсан хөдөлмөрийн тоо, хэмжээнд тохируулан олгогдох хөдөлмөрийн үнэ, өртөг юм. Энэ нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хүрээнд зохицуулагддаг онцлогтой. Харин цалин бол иргэд төрийн алба хашсаны төлөө төрөөс олгож буй урамшуулал юм. Цалин, хөлсийг дотор нь: А. Үндсэн цалин Б. Нэмэгдэл В. Нэмэгдэл хөлс Г. Шагнал урамшуулал гэж ангилна.
  3. 3. Ажилтан ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил, үүрэг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос олгох баталгаат хөлсийг үндсэн цалин гэнэ. Өөрөөр хэлбэр ажилтны хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан цалин болно. Нэмэгдэл гэдэг нь ажилтны үндсэн цалин дээр ажилласан хугацааны, хөдөлмөрийн нөхцлийн, албан ажлын онцгой нөхцлийн, цол зэрэг дэвийн, эрдмийн зэргийн болон хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам бусад эрхийн актын дагуу олгож буй хөлсийг хэлнэ. Нэмэгдэл хөлс гэдэг нь ажилтан зарим тохиолдолд ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил, үүрэг гүйцэтгэх, эсвэл ажил, албан тушаал хавсран болон хослон гүйцэтгэх, илүү цагаар ажиллах үед нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ. Шагнал, урамшуулал гэдэг нь ажилтны ажлын үр дүн эсвэл байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмрийг үнэлэн ажил олгогчоос оруулж буй мөнгөн урамшууллыг хэлнэ.
  4. 4. Хөдөлмөрийн хөлсийг зохицуулах 2 арга байдаг. А. Төрөөс нормчлох Б. Гэрээгээр тохируулах Хөдөлмөрийн гэрээний талууд заавал биелүүлэх хөдөлмөрийн хөлсний зохицуулалтыг төрөөс тогтоодог. Тухайлбал, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл хөлсний доод хэмжээг тогтоох, төсөвт байгууллагад ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний сүлжээ, гэх мэт. Гэрээгээр тохируулах гэдэг нь ажилтны хөдөлмөрийн хөлсний хэмжээ журмыг хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр тохируулан зохицуулахыг хэлнэ. Хөдөлмөрийн хөлсний дараах 2 систем үйлчилдэг. А. Хөдөлмөрийн хөлсний цагаар олгох систем Б. Хөдөлмөрийн хөлсний хийснээр олгох систем. Хөдөлмөрийн хөлсийг цагаар олгох үед ажилласан сар, өдөр, цагаасаа хамаарч ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний хэмжээ тодорхойлогддог. Цагаар олгох систем нь ердийн ба шагналт гэсэн 2 хэлбэртэй. Ажилтнуудын ажилласан хугацааг шууд харгалзан цагаар олгох ердийн систем гэх ба төлөвлөгөө биелүүлсэн, чанарын өндөр үр дүн гаргах тохиолдолд цагийн тогтоосон үнэлгээг нэмэгдүүлэн олгохыг шагналт систем гэнэ. Хөдөлмөрийн хөлсний хийснээр олгох систем нь ажилтны тодорхой хугацаанд гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээг харгалзан урьд тогтоосон үнэлгээний дагуу хөлс олгохыг хэлнэ. Энэ систем нь урамшилт хөлс олгох системыг хэрэглэдэг. Тухайлбал, төлөвлөгөө биеүүлсэн, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлсэн, өртгийг хямдруулсан гэх мэт.
  5. 5. Хөдөлмөрийн ердийн нөхцлийг гажуудуулсан үед хөлс олгох: Ажилтныг хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажилд ажиллуулах, гэрээгээр урьдчилан тохиролцоогүй ажил, үүргүүдийг гүйцэтгүүлэх, илүү цагаар ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн ердийн нөхцлийг гажуудуулсан үеийн хөлс гэдэг зохицуулалтаар шийдвэрлэдэг. Энэ нь дараах төрөлтэй байна. Үүнд: 1.Ажил олгогчийн нэг өвөрмөц үүрэг бол ажилтнууд нормоо биелүүлэх, давуулан биелүүлэх бололцоог хангах явдал юм. Ажил олгогч энэхүү үүргээ биелүүлээгүй буюу ажилтны буруу биш шалтгаанаар бүтээлийн нормоо биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгэсэн ажлын хөлс дээр урьд авч байсан дундаж хөлсний зөрүүг олгоно. Хэний буруугаас бүтээлийн нормоо биелүүлээгүй гэдгийг тогтоохдоо бүтээлийн нормыг тогтоосон нөхцөл байдал, ажилтны нормоо биелүүлэх бодит бололцоог харгалзан үзнэ. Энэ асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаагүй бөгөөд хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна. 2. Илүү цагаар ажиллах үеийн хөлс. Илүү цагаар болон 7 хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1,5 ба түүнээс дээш хэмжээний нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно. Энэ зохицуулалт цагаар болон хийснээр цалин олгодог аль аль системын үед үйлчилдэг. Практикт хийснээр цалинждаг ажилтанд илүү цагийн хөлсийг олгодоггүй байна. 3.Шөнийг цагаар ажилласны хөлс. Хөдөлмөрийн бүтээмж, эрүүл ахуйн шаардлагын үүднээс ажилтныг өдрийн цагт ажиллуулах нь зүйтэй. Гэтэл ажлын онцлогоос хамаарч шөнийн цагаар ажиллуулах шаардлага гардаг. Шөнийн цагт шөнийн 22-оос өглөөний 6 цагийг хамруулна. Шөнийн цагаар олгох хөлс, түүний нэмэгдлийг хөдөлмөрийн хууль тогтоомжоор зохицуулаагүй бөгөөд хамтын гэрээгээр зохицуулж болно. Өөрөөр хэлбэл энэ нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал. 4.Гологдол бүтээгдэхүүн гаргах үеийн хөлс. Энэ асуудлыг хөдөлмөрийн хууль, тогтоомжоор зохицуулаагүй, харин хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр шийдвэрлэх асуудал. Ажилтан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн горим зөрчсөний улмаас стандартын шаардлага, зориулалтыг хангаж чадаагүй эд зүйл үйлдвэрлэхийг гологдол бүтээгдэхүүн гаргах гэдэг. Гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсийг хорогдуулсан байдлаар олгоно.
  6. 6. Гологдол бүтээгдэхүүнийг: Бүтэн/Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зориулалтаар нь ашиглах боломжгүй бол/ Хагас /Стандартын ерөнхий шаардлага хангах боловч бүтээгдэхүүний зэрэг буурсан, нэмэлт үйлчилгээ шаардагдах бүтээгдэхүүнийг хэлнэ/. Ажилтны буруугаар бүрэн гологдол гаргасан тохиолдолд эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хагас болон бүрэн гологдол гаргасан бол: А. Ажилтны зардлаар бүтээгдэхүүний стандартын шаардлагыг хангуулж хөдөлмөрийн хөлсийг ердийн журмаар бодож олгох. Б. Бүтээгдэхүүний зэрэг, чанар буурсан хэмжээгээр тарифт болон хийснээр хөлс бууруулан олгохын хамт гологдол гаргасантай холбоотой ажил олгогч этгээдэд учирсан хохирлыг нөхөн арилгах асуудлыг шийдвэрлэдэг. Гологдол бүтээгдэхүүн гаргасан аль ч тохиолдолд захиргаанаас комисс томилон бүрэн ба хагас гологдол аль нь болохыг, хэний буруугаас болсон, гологдол гарсанаас болж учирсан хохирол гэх мэт асуудлыг шалган тогтоож акт гаргана. 5.Албан тушаал хавсрах, мэргэжил хослох, хавсран ажиллах үеийн хөлс. Эдгээр тохиолдолд хөдөлмөрийн хөлсийг хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлно. Албан тушаал хавсрах, мэргэжил хослох, хавсран ажиллах тухай гэрээнд орлож, хавсарч буй ажил, албан тушаалын цалинг бүрэн олгохоор тохиролцохыг үгүйсгэхгүй. Хөдөлмөрийн эрх зүйд энэ асуудал хэлэлцээрийн дагуу зохицуулагддаг бол төрийн албаны хуулиар албан тушаал хавсрах, мэргэжил хослох, хавсран ажиллах үеийн хөдөлмөрийн хөлсний асуудлыг хавсарч буй ажлын 40 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулжээ.
  1. A particular slide catching your eye?

    Clipping is a handy way to collect important slides you want to go back to later.

×