монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн

26,065 views
25,474 views

Published on

0 Comments
10 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
26,065
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
326
Actions
Shares
0
Downloads
391
Comments
0
Likes
10
Embeds 0
No embeds

No notes for slide

монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн

  1. 1. БулгаУсны булга: Орхон Сэлэнгийн сав, Эг, Үүр, Эрэн, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Зэлтэр, Шишгэд,Тэсийн голын сав дагуу өргөн тархаж байгаа махчин амьтны нэг юм. Амьтны аймгийн ангилалзүйн үүднээс авч үзвэл Суусарын овгийн өмхий хүрэн, үен, солонгын төрөлд багтаж усны булганэртэйгээр амьтны аймгийн нэр томъёонд орсон байдаг. Биеийн төрх байдал, хэлбэрдүрсээрээ булга, суусар, өмхий хүрэнтэй ойролцоо нарийхан урт гуалиг биетэй, хурдан шалмагхөдөлгөөнтэй, ондатр, минж, халиуны адил хагас усны амьдралтай, усанд сэлэхдээ сайн, цэнгэгустай гол устай гол мөрөн бараадан амьдарна. Үндсэн хоол тэжээл нь загас, мэлхий, оготно,хулгана, шувуу, өндөг, усны төрөл бүрийн хорхой шавьж, хавч, зөөлөн биетэн зэрэг бөгөөдзаримдаа ондатрыг хүртэл барьж идсэн тохиолдол гарч байжээ. Эрэгчин биеийн урт 38-58,эмэгчнийх 33-49 см, биеийн жин эрэгчнийх 1,5-4 кг, эмэгчнийх 0,8-2,2 кг байдаг. Усан булганыдайсан амьтдын тоонд үнэг, шилүүс, зэрлэгшсэн нохой, баавгай, халиу, зарим нэг махчиншувууд ордог байна. голын эрэг доогуур нүх ухаж үүр хэвтэрээ засаж амьдарна. Ороо нийллэгнь 3- дугаар сарын дунд үеэс 4 дүгээр сарын дунд үе хүртэл явагдаж 5-6-р сард дунджаар 5-6 зулзага төрүүлнэ. Зулзага нь 9-10 сарын дараа үржилд орох бөгөөд 10-12 жил насалдагамьтан юм. Усны булга нь Хойд Америкаас гаралтай, тэнд маш өргөн тархсан үнэт үслэгангийн нэг юм.
  2. 2. Бодон гахайЭрийг бодон, эмийг мэгж, төлийг тоорой гэнэ. Тарга тэвээрэг авсан үедээ 120-170 килограммхүрнэ. Тэд ургамлын үндэснээс гадна чийгийн улаанаас өгсүүлээд элдэв төрлийн шавьж,мэлхий, үхэр огдойг хүртэл идэж орхино. Гэхдээ л хамгийн дуртай хоол нь будааны хаягдал,сүрлийн лай гэнэ. Гол дайсан нь чоно, шилүүс, баавгай зэрэг махчин амьтад. Энэ амьтнытолгой сүүлийн үед хулгайн анчдын балгаар эрс цөөрсөн.
  3. 3. АргальЭлстэй чулуурхаг нүцгэн уулс, толгодоор нутагладаг. Алтайн бүс, Өмнөговь, Алтайөвөр говь,Хөвсгөл аймгийн нутгаар оршино. Тархацын хувьд Монгол орны 15 аймгийн 110 сумдыннутгийг хамран амьдардаг. Аргалийг нэн ховор амьтан, устах аюул нүүрлэсэн амьтдын тоондоруулдаг бөгөөд агнахыг хориглосон дархан цаазтай амьтан. Биеийн жин нь ойролцоогоор 200килограмм, өндөр нь цээжин биеэрээ 120 сантиметр. Маш соргог, хараа хурц, үнэр сайнмэдэрнэ. Их дайжимтгай бөгөөд нэг хар авчихвал 40-60 километр явж нуруунаас нуруунд гарчбайж тогтдог. Цаашлаад 200-300 километр хүртэл явах нь бий. Нар үздэггүй амьтан бөгөөдөглөө нар тусангуут сүүдэр дагаад идээшлэнэ. Нар тусахгүй ангал жалганд хэвтдэг. Аргальихэвчлэн нэг хурга гаргах ба зарим тохиолдолд ихэрлэнэ. Үр төлөө араатнаас хамгаалахынтулд эх аргаль байнга сонор сэрэмжтэй байж өдөржин манаанд гарч, нуугдах аргыг үр төлдөөзааж, аюул ойртоод ирвэл өөрөө аюулыг сөрөн явдаг. Аргаль угалзын эвэрт байх завсар бүхийүеийг тоолж насыг нь тогтоож болно. Алтайн угалзны эвэр нь дунджаар 60 инч буюу 1.5 метрурт байдаг. Хамгийн ихдээ 13 жил насална. Эвэрнээс нь болж хулгайн анчид ихээр хороодог.Жил бүр Засгийн газрын зөвшөөрлийн дагуу хэдэн тооны аргаль агнах эрхийг 26-30 аж ахуйннэгжид олгодог. Алтайн аргаль угалзны нэг толгой нь 50 орчим мянган долларын үнэ хүрдэг.Дэлхийн анчид Алтайн аргаль угалзыг агнаж үзээгүй бол өөрийгөө анчин гэж тооцдоггүй гэсэняриа бий. Аргаль 1975 онд 50 000 байсан бол 2003 онд 13000 болж буурчээ.
  4. 4. Угалз :Чоно, угалз хоёр адилхан. Маш соргог, үнэр сайн мэдэрнэ, хараа хурц. Их дайжимтгай, нэгхар авбал хараа цайртал явна. Хар нь цайна гэдэг нь нуруунаас нуруунд гарч байж тогтоногэсэн үг. Энэ нь ойролцоогоор 40-60 км, цаашлаад 200-300 км хүртэл явах нь ч байдаг. Нарүздэггүй амьтан бөгөөд өглөө нар тусангуут сүүдэр дагаад идээшилнэ. Нар үзэхгүй ангал,жалганд хэвтдэг. Эвэр нь 60 инч буюу 1,5 метр урт аргал ч байдаг байна.
  5. 5. Баавгай Баавгай холимог тэжээлтэн. Мах, чихэр жимс, өвс ногоо гээд яг хүн шиг. Сүүн тэжээлтнийаймагт багтдаг баавгайг хүмүүс догшин араатнаар төсөөлдөг. Үнэн хэрэгтээ тэд маш аймхай,их болгоомжтой. Зөвхөн үр төлд нь аюул тохиолдох үед л догшин авир гаргаж, хойд хоёр хөлдээрээ зогсож сүр үзүүлдэг аж. Майга хоёр хөл дээрээ зогссон баавгай их л сүрлэг харагддаг.Энэ нь түүний хувьд дайснаа дарах нэг арга юм. Мөн урд хоёр сарвууных нь хумсхойдохоосоо урт бөгөөд энэ нь модонд авирах гол зэвсэг нь ажээ. Амьдралынхаа ихэнх хугацааг ганцаараа өнгөрүүлдэг баавгайнуудыг судлаачид хэтэрхийзожиг гэж үзэх нь бий. Баавгай маш мэдрэмжтэй. Тэд хэтэрхий үнэрч, байнга шиншиж явдагбайна. Бас хараа болон сонсгол нь гайхалтай сайн. Ялангуяа нүд нь дуран л гэсэн үг. Дэлхийд найман төрлийн баавгай байдаг. Ихэнх нь дунджаар 25 жил насалдаг бөгөөд Өмнөдтуйл болон Австрали тивээс бусад газар нутаглаж байна. Өвөл ичдэг амьтдаас баавгай арайөөр. Тэрээр биеийнхээ дулааныг сайн хадгалдаг тул олон сар сэрэлгүй унтаж чаддаг гэнэ.Үүний тулд баавгайнууд дараа жил ичих хүртлээ маш сайн хооллож авсан байх хэрэгтэйбайдаг ажээ. Харин эмэгчин баавгай нэг, хоёрдугаар сард төрөх болохоороо бие нь чилээрхэжяалт ч үгүй сэрнэ. Анхны яргуй цухуйхад өлсгөлөн баавгайнууд ичээнээсээ гарч юу таарснааиддэг. Заримдаа тэд яаг л үхэр мал шиг өвс зулгаан бэлчиж явах нь бий. Эмэгчин баавгай 3-8 насандаа үржилд орж эхэлнэ. Эмэгчингийн хувьд нийллэгт орох үедэрэгчингийн зан ааш ямар байх тун чухал. Учир нь биеэр том эрэгчингүүд нийлэх үеэрэээмэгчингээ барих тохиолдол гардаг ажээ. Иймд ааш авир нь зөөлөрч, бүр “шалдаа” буусных ньдараа ойртуулна. Үржилд ороод тэд шууд л хоёр тийш сална, магадгүй дахин хэзээ чучирдаггүй байх. Харин бамбаруушууд эхээс мэндлэхдээ хариугүй амьтад төрнө. Муурынзулзаганаас өөрцгүй бяцхан тэдний биеийн жин 454 граммаас хэтэрдэггүй. Эмэгчингүүд нялхбамбаруушаа дагуулан ичээнээсээ гарахад бамбаруушууд нилээн том болсон байдаг. Тэдэхээсээ огт салахгүй хоёр жил шахуу хамт амьдарна. Үр төлөө хамгаалах, хайрлах тал дээр эхбаавгайнууд зарим хүнээс илүү гэхэд болно. Гэхдээ цаг нь болоход мөнөөх асралт “ээж”хүүхдүүдээ хайрлахгүй хөөж явуулдаг. Хөөгдсөн бамбаруушууд нэг жил хэртэй бие биедээ дэмболж хамт амьдардаг гэнэ.
  6. 6. Бор гөрөөсБор гөрөөс бугын язгуурт багтдаг ба манай оронд Монгол Алтайн нуруу, Хангай, Хэнтий,Хянганы уулсын ойт хээр, ойн бүсийн шилмүүст болон хар мод холимог ойгоор тарханамьдардаг. Бор гөрөөсийг европын орнуудад буга гэж нэрлэдэг. Бор гөрөөс зуны улиралд соршим сайтай өвс тэжээл бүхий нуга хөндий, ойн цоорхойгоор бэлчих ба төрөл бүрийн мөөг,жимсийг амтархан иддэг. Өвлийн улиралд модний мөчир, бутлаг ургамлын иш, навч нахиа,модны холтос, хадны хаг зэргээр хооллох ба хужир мараатай газар очдог. Идэш тэжээлэлбэгтэй, өсөж төрсөн, дасаж зохицсон нутагтаа байнга амьдардаг.
  7. 7. БөхөнМонголын их говь, Алтайн үзэмжит их уулсын дундаас торойж үлдсэн эртний амьтан ажээ.Баруун Алтай, Их нууруудын хотгор, Ховд, Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говь, Дөргөнийталд тархсанаас өөр хаана ч байхгүй уугуул амьтан юм. Бөхөн ихэвчлэн хул шарга, халиуншарга зүстэй, газрын өнгийг ихэрлэх мэт дуурайсан энэ амьтан үнэхээр царай муутай. Бөгтгөрдавжаа биетэй, сэрвээ томтой, хандгайнх шиг монхор хамартай, занхгар толгойтой, бөгтөрнуруутай энэ амьтан үргэж цочоод цахилахаараа урд хоёр хөлийнхөө завсар толгойгооунжуулаад барагтайд гүйцэгдэхгүй. Үргэлж бөхийж явдаг болохоор нь монголчууд Бөхөн гэжнэрлэжээ. Сум шиг хурдан учраас чоно хүртэл барих гэж хөөгөөд гүйцэхгүй нь олон байдаггэнэ.Түүнийг зээрийн нэг төрөл гэх нь бий. Эрийг ооно, эмийг нь шаргачин гэж нэрлэдэг байна.Сүрэглэж явдаг болохоор бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж,хорголоороо говь цөлийн хөрсийг бордоно. Малчид энэ амьтныг бэлчээр талхалдаг гэдэг чүнэн хэрэгтээ бөхөн өөрийн бэлчээр нутагтай. Тэр хэзээ ч хар сүүлт, цагаан зээртэй бэлчээрбулаацалддаггүй ажээ.Бөхөнгийн нас даанч богинохон. Хамгийн ихдээ л 4-5 жил амьдардаг аж. Тэр бэлчээрийн сайн,өвсний соргогийг олж идэшлэнэ. Зээрийг бодвол бараг сүүлгүй. Энд тэндхийн эрвэгэрсэрвэгэр бут бараадан зэрэглээн дунд тонгос тонгосхийн идээшлэх нь сонин. Амиа аврах нэгарга нь нүүдэл. Хэдэн уул нуруу дамжин нүүдэллэх нь хэвийн үзэгдэл. Эврийг нь дорно дахиныанагаах ухаанд хэрэглэдэг. Евроазийн том хөхтөн амьтдын дотроос устах аюулд өртөөд байгаа зүйлийн нэг бол бөхөнюм. Саарал чоно, шилүүс, мий, тас, цармын бүргэд зэрэг махан идэштэнгүүд монгол бөхөнгшууд барьж иднэ. Казакстан бөхөн, монгол бөхөн хоёрын хооронд ихээхэн ялгаа байдаг.Казакстан бөхөн бие томтой. Дэлхий дээр таван төрлийн бөхөн байдгаас гурав нь устаж, одоосоргог бөхөн, монгол бөхөн үлджээ. Дэлхийн болон Монгол Улсын “Улаан ном”-д орсон элховор амьтныг 1998 оноос л тоолох болсон ажээ. Манай улс 2007 онд 1550 гаруйхан бөхөнтэйгэсэн тоо гарчээ.
  8. 8. ДоргоДорго нь ихэвчлэн нарсан ойн гүнд нүхэнд амьдардаг. Гэхдээ тал хээрийн бүсийн дорго ньтарвага, зурамны голоод орхисон нүхэнд амьдардаг байна. Ер нь барагтай бол өөртөө нүхухаж оромж бэлддэггүй. Хаврын сүүлч хийгээд зуны эхэн сард хээлтэй дорго төрж 5-6 зулзагатөрүүлнэ. Тэднийгээ 3-н сар хүртэл нь хөхөөрөө хооллох агаад намар ороо хөөцөлдлөгөөболохын цагт зулзагануудаа хөөж орхидог зантай гэнэ. Дорго хоол голдоггүй амьтан бөгөөдсамар, жимс, өт хорхой, шувууны өндөг гээд л юу тааралдсанаа иддэг. Галууны өндгийг явуутдундаа шүүрч нүд ирмэхийн зуур сордог байна.
  9. 9. ЗарааБиеийн урт нь 19-25 см, жин нь 700-800 гр, сард 5-6 зулзага гаргадаг. Дорнод болон Төвийн талхээр, ойт хээр, баруун тийш Хангайн нуруу хүртэл тархжээ. Зарааны хоолны цэсэнд элдэв төрлийншавьж, өт, дун, гүрвэл, ангаахай, мэлхий, хулганы гөлчгий, могой багтдаг. Бусдад хор болдог болгонзараанд хоол болдог аж. Эдгээрээс хамгийн амттай, түүний идэх дуртай хоол нь могой юм.Зараабаавгай шиг ичдэг бөгөөд газар унасан жимсэн дээгүүр өнхөрч өргөсөндөө хатгаад үүрэндээ аваачижөвлийн уртыг авдаг байна. Мөн дөнгөж төрсөн бяцхан бөөдийгөө жимсний исгэлэн амтаар хуурдагбайна. Түүнээс үүдэн зараа элдэв төрлийн хүчиллэг, эхүүн үнэртэй бүтээгдэхүүнд нүдээ өгөхөөс чбуцдаггүй байна. Хамгийн сонирхолтой нь үнэртэй ус ханхалсан орчинд байлгахад хамаг үсээөрвийлгөөд хайж гүйдэг гэнэ. Зараа олон төрлийн авиа гаргадаг ба ороо нь орох үедээ яг л мууршиг гийнах бөгөөд нөхцөл байдал өнгөрвөл гиншдэг байна. Харин намрын сэрүүн орох үед тургижбувтнах бөгөөд, бөөдийнүүдээ дагуулж явахдаа чар чар хэмээн дуугардаг гэнэ. Зулзагыг нь бөөдийггэх бөгөөд зуны эхэн сард нүдээ нээгээгүй 3-8 бөөдий төрүүлж хөхөөрөө хооллодог. Зулзагануудэхээс төрсөн дарааллаараа өөрт оногдсон мөөмөө төвөггүйхэн олдог гэнэ. Бөөдий эхээс хулганыгөлчгий шиг улаан нялцгай төрөх агаад 21 хоногийн дараа арьс нь зузаарч, үс ургаж эхлэх бөгөөдцагийн уртад эвэрлэг өргөс болно. Зарааны биед 2-3 см урттай, 5000 гаруй зузаан, нарийн үзүүртэйөргөс ургадаг. Цайвар, цагаан өнгөтэй өргөсний үзүүр нь харин хар бараан өнгөтэй. Өргөс бүрдугариг хэлбэртэй, бөгөөд дотроо хөндий. Мөн өргөсний уг нарийхан судлаар хуваагдсан байдаг бадоошлох тусам бага зэрэг нарийсч, бөөрөнхий болоход тохиромжтой мушгирсан хэлбэрт ордог ньдээрээс ирсэн даралтыг багасгах гайхалтай механизмтай аж. Тиймээс бага зэрэг хүчлэхэд өргөснийүзүүрт маш их даралт үүсч хүрсэн газрыг хатгадаг байна. Харин өргөсний угт даралт буурдаг тулзараанд өөрт нь юу ч мэдэгддэггүй. Түүнчлэн зарааны үнэрлэх болон сонсох эрхтэн нь маш сайнхөгжсөн. Үр зулзаганд нь аюул учрах гэж буйг тэр үнэрээр нь мэдрэх агаад урдаас нь амдан гүйж,өргөс шиг үсээрээ хатган зайлуулдаг аж. Бөмбөг шиг бөөрөнхий болж, ирж буй аюулыг холдуулахадтүүний нуруу дагасан булчин тус болдог. Уг булчин хүчтэй агшихад зараа атиран хумигдажбөөрөнхий, тайван үедээ түүний арьсны булчин уян хатан болж өргөснүүд хэвтээ байдалтай байдагбайна. Зараа өргөсөө сайн цэвэрлэж чаддаггүй учраас янз бүрийн шимэгч хорхойн үүр болдог.Амнаас гардаг хөөсөрхөг шүлс нь шавьж цэвэрлэх, бие биеэ олох, хоорондоо харилцахад тус болно.Шавьжийг устгахын тулд эдгээр хөөсөө биедээ тараадаг аж. Мөн орооны үед эмэгчин зараа төрөлбүрийн даавар ялгаруулдаг ба үүнийг эрэгчингүүд анддаггүй байна.
  10. 10. ИлбэнхНохдын овогт багтдаг илбэнх дунджаар 65 см орчим урттай, сүүл нь 20-25 см, 4-10 кгжинтэй,3-4 жил насалдаг холимог идэштэй, хөхтөн амьтан. Илбэнхийн сарвуу богинохон чхуруунууд нь урт, салсан байдаг учраас мөр нь хүний алгатай төстэй харагддаг. Сүүлэн дээрээ5-10 цагариган судалтай. Модонд авирахдаа яг л сармагчин шиг шаламгай, чадварлаг. Үүндурт хумс нь нөлөөлдөг. Энэ амьтан тэнцвэрээ сайн хадгалдгаараа мууртай төстэй. 10-12метрийн өндрөөс унахыг юман чинээ тоолгүй дөрвөн хөл дээрээ тогтдог гэнэ. Ихэвчлэншогших бөгөөд 15 миль/цаг хурдлах чадвартай.Мэргэжилтнүүдийн онцолдгоор шөнийн хэрмэл амьтан бөгөөд хул, шаргал эрээн зүстэй.Монголчууд илбэнхийг булган дорго хэмээн нэрлэдэг бөгөөд арьсаар нь дээл хийж өмсдөгбайжээ.Халх, Нөмрөг, Онон гол, Яхь нуур, Угалз зэрэг томоохон гол, нуурын сав, намгархаг газарсуурьшсан харь амьтан. Харь гэдэг нь гадны орноос ирж суурьшсан амьтанг хэлдэг юм.Илбэнх модны хөндий, амьтны үлдээсэн үүр, нүх, хадны завсар, зэгс, ой, шугуйд амьдардаг.Өөрөө үүр барьж, нүх ухах зэргээр оромж засаж чаддаггүй амьтан юм. Мэлхий, загас, дун,хясаа, чийглэг газрын шавьж, нугаламгүй амьтан буюу гүрвэл, хавч, жижиг хөхтөн амьтан,ангаахай, дэгдээхэйгээр хооллохоос гадна үхсэн амьтны сэг зэм, хог болон ногоон ургамал,сөөгний жимсээр хооллодог. Ихэнхдээ шөнөөр хоол тэжээлийн эрэлд гардаг учир харааныхөгжил сайн. Эзэмшил нутгийн хэмжээ нь 1,5 км хүртэл. Их дөлгөөн амьтан бөгөөд аюултохиолдсон үед зугтахаасаа илүү тухайн газраа хярж хэвтэн биеэ хамгаалдаг. Анчдын яриагаарилбэнх харагдаж байгаа шигээ номхон амьтан биш гэнэ. Түүн рүү чоно зэрэг махчин амьтадойртохоосоо ч айдаг. Учир нь өөрийгөө хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй дайчин басзальтай гэнэ.Илбэнх нь хосоороо амьдардаг. 2-3 дугаар сард эвцэлдэх бөгөөд орооны идэвхтэй үе нь 6өдөр үргэлжилнэ. Эмэгчин нь 2 сар орчим хээлээ тээж, төрүүлдэг ба зулзага нь 8-н долоохоногтойдоо нүдээ нээж, 70 гаруй хоног эхийн сүүгээр хооллоно. Сүүнээсээ гарч, хоол тэжээлолох чадвартай болсон үед нь зулзагаа хөөж биеийг нь даалгадаг. Нэг нас хүрсэн илбэнхүржилд ороход бэлэн болдог. Зарим зүйлийн илбэнхийн эрэгчин нь хэд хэдэн эмэгчинтэйэвцэлддэг.Илбэнх хүйтний улиралд ичдэг. Гэхдээ баавгайтай адил хөеө, идэш тэжээл нөөцлөн ичдэггүй,зүгээр л гүн нойрсчихдог онцлогтой. Илбэнхээс өөр гүн унтдаг амьтан нохдын овогт байхгүй.Илбэнхийн тоо толгой хэт ихсэх нь нутагшиж байгаа газартаа хөнөөлтэй. Тухайлбал, манайОнон, Угалз голын сав газар дэлхийд нэн ховордсон олон зүйл тогоруу нутагладаг. Тэднийдэгдээхэйг нь идэж тоо толгойг нь цөөрүүлэх, хоол тэжээлээс нь хороож хомсдуулахаас гаднадайжуулах аюултай.Хүнд амархан дасдаг учраас гаршуулахад амар. Гэрийн нөхцөлд 11 хүртэл наслах чалвартай.Тэжээвэр илбэнх ямар нэгэн зүйлээ гээсэн хүн шиг хогийн савтай ноцолдож, хог ухдаг ньхачирхалтай. Үүрэгт ажлаа хийж байгаа юм шиг л хогийн сав ухдаг гэж энэхүү амьтныгтэжээдэг хүмүүс ярьдаг байна. Илбэнх заримдаа муур шиг дуугарч, цээжээ хэржигнүүлдэг. Басхүн шиг гиншиж, исгэрч, шүгэлдэх нь сонин ажээ
  11. 11. Мазаалай1940-өөд оны үед Оросын эрдэмтэд хүрэн баавгайн нэгэн шинэ төрөл зүйл Монголын говьдбайгааг илрүүлсэн гэдэг. Харин 1960,70 оны үед манай улсын эрдэмтэд орос судлаачидтайхамтран мазаалайг тоолж ердөө 50 үлджээ гэдэг түгшүүртэй мэдээг дуулгасан юм. 1991 онд 40 толгой байсан боловч 2006 оны судалгаагаар 16 орчим болж тоо толгой нь улам цөөрсөн байна. Хэдийгээр 1953 оноос агнахыг хориглон, Монгол Улсын “Улаан ном”-нд 1987,1997 онд хоёр удаа нэн ховор амьтан гэж бүртгэсэн ч мазаалай өсч, үржсэнгүй харин ч 30 хүрэхгүй болтлоо цөрсөн ажээ. Мазаалай нь хүрэн баавгайн төрөл зүйлд ордог. Дэд зүйлийн хувьд хамгийн сүүлийн генетик судалгаагаар Гималайн хүрэн баавгай буюу Говийн баавгай болохыг баталсан бөгөөд Пакистан болон Хятадын Тянь Шяны нуруугаар нутагладаг баавгайтай генетикийн хувьд хамгийн ойр амьтан ажээ. 2008-2009 оны дээжнүүдэд анализ хийж 22 баавгайн генотипийг тогтоогоод байгаа юм. Судалгааны үр дүнг статистикийн аргаар тооцоолж одоогийн байдлаар 22-28 мазаалай байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.Говийн Атас уул, Шар хулс, Цагаан богд уулын гэсэн 15-16 мянган ам. дөрвөлжин км нутгийнгурван бүсэд л мазаалай амьдарч байгааг тогтоосон. Идэш тэжээлийн дутагдлаас гадна говьдхүмүүс нутаглах болсон нь энэ амьтанд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж, нутгийн захруу дайжжээ. Мөн мазаалайн доньдыг авах зорилгоор, эсвэл хээр таараад айхдаа буудчихдагбайсан байна. Дээрх шалтгааны улмаас 1975 оноос өмнө 50 орчим мазаалай хорогдсон мэдээбайдаг.Гол тэжээл нь бажууна, хармаг өвс, хөмүүл юм. Мазаалай ихэвчлэн ургамлаар хооллодог чхавар том хөхтөн амьтдын сэг, мэрэгч амьтад, мөн шавьж ч иддэг байна. 1985 оноос хойшмазаалай ичээнээс гарах 4-5 дугаар сар, ичээнд орох 11 дүгээр сард Их говийн дархан цаазатгазрын захиргаанаас нэмэлт тэжээл болох уураг, тос, амин дэм, лууван, эрдэнэ шиш тавьжөгөх болсон.Нас гүйцсэн эр мазаалайг эвш, эмийг шар-маахай гэдэг. Мазаалай хоёр жилд нэг удаатөллөдөг. Мазаалайн ороо 5-7 дугаар сарын үед ордог. 9-10 сар хээлээ тээдэг. Хавар эртихэвчлэн нэг, заримдаа ихэр аламцаг төрүүлнэ. Аламцаг 2-3 нас хүртлээ эхтэйгээамьдардаг. Биеийн ерөнхий хэлбэр, хэмжээ, өнгө зүсээр ойн хүрэн баавгайтай төстэй.Монголын говьд олон зуун жилээр амьдарч байгаа говийн уугуул амьтан гэж болно. Харахадудаан болхи ч маш хурдан хөдөлгөөнтэй. Говийн толгод дундуур явахдаа хоёр хөл дээрээзогсоод бараа хардаг.Одоо тархац газар нь хоорондоо улам алсарсан учраас үржлийн үед нэгийгээ хайж олохгүйбайх тохиолдол ч байна. Тиймээс үржил муу явагдаж байгаа нь тоо толгой цөөрөх бас нэгшалтгаан юм. Сонирхуулахад, мазаалайн хойд хөл хүний тавхайн мөртэй хэлбэр, дүрсээрээойролцоо байдаг.
  12. 12. МануулБиеийн галбир, хэмжээ, зүс: Мануул жижиг биетэй зэрлэг муур. Мөч богино бахим.Биеийн урт 50-62 см, сүүлний урт 23-31 см, чихний урт 4-6 см. Биеийн жин 2.5-4.5 кг. Зүссаарал ухаагаас шаравтар бидэр, толботой. Сүүл богино хар бараан гархи маягийн хөндлөнсудалтай.Амьдралын онцлог: Мануул гол төлөв бүрэнхий, шөнийн идэвхтэй. Ганц нэгээр тохиолддог,нуугдмал амьдралтай. Мануул үлийн цагаан оготно, чичүүл, огдой, барагчин, зурам, шишүүхэйзэрэг жижиг хөхтөн амьтны зэрэгцээ мөндөл, туулайн бүжин, жижиг шувуугаар хооллоно.Тарваганы эзэнгүй орхисон нүх, хад чулууны хонгил, ангал жижиг агуй зэрэгт үүрлэнэ. Ороонийллэг хавар 2-р сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 65-67 хоног. Эм мануул 3-6ногоолой төрүүлнэ. Хоёр настай бэлэг боловсорно. Байгальд 10 хүртэл жил наслана.Амьдрах орчин: Мануул ойт хээр бүх хэв шинжийн хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөруулархаг нутаг, говь цөлийн хадат уулсаар тохиолдно. Хуурай, гандуу, задгай нутгаарбайршимтгай.
  13. 13. МинжМинж голын түвшинээс дээш ямар нэг газрын гүн бат шингэсэн модны дор үүр оромжообарьдаг. Оромж нь бүдэг харанхуй агаад 2 хүн багтахуйц зайтай байдаг гэнэ. Хэрэв голынусны түвшин багасвал, унтлагынхаа өрөө рүү шууд орох хаалгыг анхны буй болгосонхаалганыхаа доогуур дахин ухдаг. Минж тун цэвэрч гэнэ. Түүнийг хүнтэй зүйрлэвэл нийгмийнидэвх сайтай ч гэж хэлж болохоор. Учир нь гэвэл тэд сувгаар урсч ирсэн хогийг том жижиггэлгүй зууж аваачаад хол хаядаг байна. Монгол орны Ховдын Булган, Тэс гол орчмоор цөөнтоогоор амьдардаг ажээ.
  14. 14. Тарвага Монгол оронд Алтай, Монгол гэсэн хоёр зүйл тарвага бий. Алтайн тарвага биеэр арай том, үс ноолуур нь өтгөн, сахлаг гоёмсог, дуу нь монгол тарваганаас нарийн шингэн байдаг. Нас бие гүйцсэн тарваганы жин 9.8 килограмм, биеийн урт нь 63 сантиметр. 90- 160 миллиметр урт сүүлтэй. Шанаа, хоншоор, эрүү, нүдний орчим байх 3-6 сантиметр урт үснүүд нь харанхуй нүхэнд орж гарах, байрлахад мэдрүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Эрийг бурхи, эмийг тарч, төллөсөн тарчийг нагай, тухайн жилийн төлийг мөндөл, дөнгөж гарсныг эргүү цагаан, нэг өвөл өнгөрснийг хотил, хоёр өвөл өнгөрснийг шар хацарт хэмээн нэрлэдэг. 4-5 дугаар сард 5-12 мөндөл гаргадаг. Тарвага 15-16 жил насалдаг. Тарвага нэгийгээ хужирт явуулдаг. Хоёр завжаараа дүүрэн хужир дүүргээд үсэндээ хужир шингээгээд ирдэг. Хужирт яваа тарвагыг алж хороож болдоггүй. Тарвага нь 42 төрлийн эмийн ургамал түүж иддэг учраас түүний юм бүхэн нь хүний өвчнийг анагаах увьдастай байдаг байна. Жилийн 160-175 хоногийг ичээндээ унтаж өнгөрүүлдэг. Энэ үедээ минутанд 1 удаа амьсгалдаг. Ичсэн тарваганы зүрхний цохилт удааширч, биеийн дулаан нь цельсийн 4.6-7 хэм хүртэл буурдаг атал үхдэггүй, ерөөсөө яаж ичдэг нууц нь одоо хүртэл тайлагдаагүй байна. Нас гүйцсэн нэг тарваганаас ойролцоогоор 10 килограмм өөхтэй мах гарна. Арьсыг нь арилжиж, махаар нь боодог, хорхог хийж, өөхөөр нь хүн малын яр шарх, хөхүүл ханиадыг эдгээнэ. Сайн ходоодыг нь хавар турж эцсэн малд өгч тэнхрүүлнэ. Муу ходоодоор нь нохой хооллоно. Шүд хумсаар нь гоёл чимэглэлийн зүйл хийнэ. Сүүлний үсээр нь бийр хийх гэх мэтээр тарвагыг монголчууд ямар ч хаягдалгүй ашигладаг байна. Монгол улс түүхэндээ хамгийн их 4 сая арьсийг 1910 онд бэлтгэж байжээ. 1946-1955 онд жилд дунджаар 2.3 сая арьсыг бэлтгэж байсан мэдээ байдаг. Тарвага 1940 онд 40 сая, 1970 онд 20 сая, 1980 онд 15 сая, 2006 онд тарваганы хамгийн их тархацтай газруудыг хамруулаад Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт судалгаа явуулахад 22000 байжээ. Домог нь: Эрт урьд цагт манай дэлхийд 7 нар гараад газар дэлхийг хуйхалж шатаачих гээд амьтан хүн байж сууж чадахгүй хэцүү болоход эрийн сайн эрхийн мэргэн хурдан мориндоо мордон долоон нарыг өглөөнөөс орой хүртэл дараалуулан харвахаар амлаад “хэрвээ би чадахгүй бол хар ус уудаггүй хагд өвс иддэггүй амьтан болоод харанхуй хар нүхэнд суудаг болно” гэжээ. Эрхий мэргэн өглөөнөөс орой хүртэл нарыг дараалуулан харваад хамгийн сүүлчийн нарыг уулын цаагуур оруулан алджээ. Түүнээс хойш эрхий мэргэн тарвага болон хувирч харанхуй нүхэн гэрт суух болжээ. Гэвч өглөө гарч ирэн нарыг харан харвачих санаатай ширтэж байдаг гэнэ. Уулын хээр, өндөр уулын тагийн асга, хадаар элбэг тохиолдно. Голын хөндий,уулын энгэр бэлээр ойн бүсэд гүн нэвтэрнэ.
  15. 15. Тахь Тахийг монгол адууны дээд өвөг гэж үздэг. 1883 онд төв Азийг судлаач НиколайПрежевальский Булган голоос Борхөл орох замдаа хоёр хэсэг зэрлэг адуу явахыг олж хараададууны өөр төрөл зүйл болохыг дэвшүүлжээ. Тахийг дэлхийн биологийн шинжлэх ухаандПрежевальскийн адуу гэж бүртгэжээ. Цагт 60-70 километр хурдалдаг. 5-15 адууг нэг азаргасүрэг болдог. Тахь 66 хромосомтой бол жирийн адуу 64 хромосомтой байдаг. Тахийн гадаадтөрхийг үзвэл, урагшаа босоо богино дэлтэй, харьцангуй том толгойтой, нуруун дундуураабараан судалтай, хонгор халиун зүстэй, туурай нь цомбон байх ба чоно дайралдвал унагаадундаа хийн хамгаална. 1945 он гэхэд 31 тоо толгой байж байгаад 1960 он гэхэд устажбайхгүй болжээ. 1992 онд ХБНГУ-ын иргэн Кристиан Освальд сангаас санхүүжүүлэн европынамьтны хүрээлэнд үе дамжин төрж өссөн тахийг уугуул нутаг Их говийн дархан цаазат газартавч ирсэн. Түүний дараа Голланд улсын санхүүжилтээр Хустайн нуруу, Хомын хөндийд Монголтахийг ахин нутагшуулах ажлыг эрхэлж байна. Анх 1992 онд 15 тахийг Оросоор дамжууланавчирсан ба түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөжүржсээр эдүгээ 250 гаруй тоо толгойд хүрээд байна. Анхны унага нь 1993 онд төрсөн бөгөөдтүүнийг Магнай хэмээн нэрлэжээ.Өнгөрсөн өвлийн хүйтнээр 20 гаруй тахь үрэгджээ. Одоогоор 29 азарга, 44 үрээ байгаа.Хөгшин азарга, залуу үрээнүүдийн дунд үе үе сүрэг буюу гүүгээ булаацалдах тэмцэл өрнөдөгбайна. Ялсан нь сүргийн эзэн болно, харин ялагдсан нь өөрт “үнэнч” 1-2 гүүгээ дагууланхолдож одно. Шинэ азарга нь хуучин азарганы унага төрөх юм бол шууд л барьчихдаг байна.Тэднийг байгалийн жамаар өсгөж, нутагшуулах зорилготой тул энэ хуульд хөндлөнгөөс оролцохболомжгүй байдаг нь харамсалтай. Мөн тахь их үнэнч амьтан ажээ. Тэр хураасан гүүнүүддээ лүнэнч байдаг. Залуу азарганд сүргээ алдсан ч өөрийг хайлгүйгээр тэднийгээ л эргүүлж авахаартэмцэлддэг байна. Гүүнүүдийн 60 хувь нь унагалдаг байна. 2008 онд 59, өнгөрсөн онд 96 гүүунагалсан бол 2010 онд 40 орчим гүү хээлтэй байгаа юм байна.
  16. 16. ТуулайМонгол оронд боролзон, түвд, чандаган, молтогчин туулай байдаг. Боролзон туулай ойтхээрийн бүсээр нутагладаг бөгөөд бор туулай нутагладаг газар цас их ундаг гэж ярьдаг.Эм туулайд бусад амьтанд байхгүй нэг сайхан чанар байдаг нь өвсөнд хяраадхэвтчихсэн бүжинтэй таарвалхэний үр зулзага байх нь хамаагүй цадтал нь хөхүүлдэг байна. Бидний мэдэх туулайтарваганы хаясан нүхийг өөд татан өөрийн болгож байхад молтогчингууд газар ухаж үүрзасдаг. Бас бүжингээ тусгай зассан өвс, ноолууран дэвсгэр дээр төрүүлнэ. Бүжин эхээстөрөхдөө дөнгөж хөдлөх төдий амьсгаатай, ямар ч үсгүй нүцгэн байхын дээр хараа,сонсголгүй байдаг. Төрснөөс хойш 2 долоо хоноод гөлөг шиг нүдээ нээдэг байна.Молтогчин бүжингүүдээ хэвтэж байгаад хөхүүлнэ. Харин туулай шиг сайхан сэтгэл гарганбусдын бүжинг хөхүүлэх тухай асуудал түүнд байхгүй. Гэхдээ туулай хэзээ ч молтогчиншиг өдрийн хэд бүжингүүдээ хөхүүлдэггүй гэнэ. Тиймээс туулайн бүжин амьдралдаахэдхэн удаа эхийнхээ сүүгээр хооллодог байна. Энэ нь молтогчин хийгээд туулайныялгарах онцлог юм. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, туулайн бүжин гэхэд л молтогчингийнбүжин шиг улаан нүцгэн, хараагүй төрдөггүй бөгөөд бүжин төрөнгүүтээ гүйж чаддагбайна. Молтогчин хийгээд туулайны аль аль нь бүлээр амьдардаггүй.
  17. 17. Хадны суусарБиеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн зүс ерөнхийдөө сааралдуу хүрэн. Мөн чанартаасаарал өнгийн ноолуур сор үсний дундуур нэвт харагдах учир сааралдуу суурьтай хүрэнзүс зонхилно. Өехий цагаан, хаяа шаргалдуу туяатай байх бөгөөд төгсгөлдөө салаалжөмнөд мөчиндөө хүртэл үргэлжилнэ.Сүүл болон хөл биеийн өнгөнөөс илүү бараан. Чихний дэлбэ харьцангуй том. Биеийнурт 24-54 см, сүүл нь 25-35 см, жин 1,1-2,3 кг.Амьдралын онцлог: Ихэвчлэн шөнийн идэвхтэй. Хааяа өдрийн цагаар ч гөрөөлнө.Жижиг мэрэгчдээр голлон хооллох боловч шувуу, шавьж, чийгийн улаан, жимс, жимсгэнэиднэ. Хаданд авирахдаа сайн. Орхигдсон нүх, хадны хонгил завсарт орогноно. Суурингазар ч амьдарна. Ороо нь зун орно. Хээл тээх хугацаа 236-274 хоног. Хавар 4-р сарынсүүлчээр ихэвчлэн 3-4, хааяа 8 хүртэл зулзага хойв гаргана. Байгальд 12-14 насална.Амьдрах орчин: Ойтой холбоо багатай, харин ойт хээрийн бүсийн уулын задгай энгэр,уулын хээр, говийн бүсийн хад чулуутай нүцгэн уулсаар амьдарна.
  18. 18. Хандгай Хандгай нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, ойт хээрийн бүсэд тархан амьдардаг. Хандгай нь манай орны Хэнтий, Хангай, Хөвсгөл, Их Хянганы салбар уулс, Халх, Нөмрөгийн гол орчмоор тархсан, бугын язгуур дотроо хамгийн томд тооцогддог, Монгол улсын улаан номд орсон, дархан цаазтай ховор амьтан юм. Хандгай хүчирхэг том цээжтэй, бөгтөрдүү өндөр сэрвээтэй, урт чийрэг хөлтэй, бахим бүдүүн, харьцангуй богино хүзүүтэй, том толгойтой, монхор том хамар нь махлаг том дээд уруулаар төгсдөг. Хүзүүний доод хэсэгт 25-40 см арьслаг зөөлөн ургац буюу молцогтой. Жижиг нүдтэй. Биеийн өнгө нь бор хар, хамар дээгүүрээ цайвар бор өнгөтэй. Жилд нэг удаа хавар гуужиж эхлэх бөгөөд зуны турш үргэлжилнэ.Биеийн галбир хэмжээ, зүс: Бие бахим, мөч урт. Хандгайн зүс нь нас, улирлаар өөрчлөгднө. Эр, эмхоёул бугынх шиг эвэртэй ч салаа хооронд нийлсэн байдаг. Биеийн ихэнхи хэсэг хар, хүрэн, халтар,нуруу, хондлой дээгүүрээ тод хар, шилбэ хоншоор цайвар, нүдээ тойрсон хар хүрээтэй. Өвлийн сүүлээрзүс нь цайвардуу болно. Хоолойдоо арьсан унжлага буюу сүйхтэй. Биеийн урт 216-286 см, жин нь 240-440 кг. Эрийнх нь сэрвээний өндөр нь 180-202, эмийнх нь 157-187 см байна. Эврийн дэлгэмэл урт 150-180 см ба 20-30 кг хүнд ажээ. Хандгай эврээ жил бүр 11-12-р сард гээж, 3 сараас цусан эвэр урган, 8сард ясжиж гүйцдэг. Эмэгчин хандгай эвэргүй, биеэр эрэгчингээсээ багавтар байдаг. Хандгайн эрийг ньМанж, эмийг нь Сүндэс, төлийг нь Ходол гэдэг. Эрч хүчтэй энэ том амьтан цагт 55 км хүртэл хатирдаг.Амьдралын онцлог: Бургас, улиангар, хусны нахиа, найлзуур хандгайн идэш тэжээлд чухал үүрэггүйцэтгэнэ. Хандгай зуны улиралд ус, намгийн өвслөг ургамал, бургас, хус, тэс, тэрэлж, далан хальсзонхилж ургасан ус, намаг элбэгтэй газар, өвлийн улиралд бургас, торлог, залуу хус, нарс, улиас, арцболон бутлаг ургамалтай голын эрэг, тохой нөмөр нөөлөг сайтай газар бэлчээрлэх дуртай. Усанд машсайн сэлдэг бөгөөд ямар ч өргөн гол мөрөнг саадгүй сэлж гардаг. Гол дотор ургасан усны ургамал идэхдуртай бөгөөд усанд толгойгоо хээв нэг дүрж, усны замаг болон бусад ургамлыг амтархан иддэг.Хандгай улирлын нүүдэл хийх нь түүний хоол тэжээлийн олдоцоос болдог. Идэш тэжээлийн нөөц хомсбайвал нэг газраа хэд хоноод дахин бэлчээр сэлгэн нүүдэлдэг байна. Хандгай 2 наснаасаа үржилдордог ба 12 настайгаасаа хөгширч эхэлдэг байна. Гэхдээ хандгай байгаль дээрээ 10 түүнээс дээшнаслах нь цөөн боловч тэжээвэр байдлаар 20-22 насалдаг ажээ. Ороо нь 8-10 сарын хооронд явагдна.Хавар 5-р сард нэг хаяа 2 тугал гаргана.
  19. 19. Хар сүүлт зээрАлтайн өвөр говь, Их нууруудын хотгороос Дорнод монголын тал хүртэл нутагладаг. Эрийг ньманхим, эмийг сартагчин, төлийг янзага гэнэ. Сүүл 17-25 сантиметр хар хүрэн өнгийн уртхялгасан сүүлтэй, цавь орчим нь цагаан байдаг. Цагаан зээр, хар сүүлтийн аль аль ньидээшилж байгаа газраасаа ялгардаггүй тул тун сайн ажиж байж л олж харна. Сартагчин 5сарын эхээр ихэвчлэн ганц янзага төрүүлнэ. Хар сүүлт зээр зөөлөн махтайн улмаас хулгайгаарагнагдан маш их ховордсон бөгөөд хаа нэгтээ хоёр гурав сайндаа л арваад хар сүүлтхарайлгаж харагддаг.
  20. 20. ХүдэрХүдэр: Хүдэр нь бугын овог, хөхтний анги, салаа туурайтны багт хамаарна. Хүрэн бордуузүстэй, хондлой зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Омруундаа хоёрцагаан зураа бүхий сааралдуу зангиа гэмээр бусад ямар ч амьтанд байхгүй содон зүстэй юм.Сүүлийн үед нилээд ховордож байгаа амьтан бөгөөд агнахыг хориглосон. Хүдэр бүллэнамьдардаг бөгөөд өөр өөрсдийн эзэмшил газар нутагтай. 6-7 төрлийн мал, амьтны шинжбайдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Урт нь 1 метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулындоороос урт нь 7-10 сантиметр хоёр соёо цухуйсан байдаг. Энгийн ургамал зонхилсон 40гаруй зүйлийн ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэрэгт дуртай. Жилд нэгзаримдаа хоёр жилд нэг удаа төллөх нь ч бий. Дэлхийн 200 гаруй улс орны 10 гаруйд нь л хүдэр байдаг байна. Эдгээрээс цөөн хэдэн улсгаршуулж үржүүлсэний нэг нь Монгол улс юм. Хүдэрт өөрт нь биологийн үүргийн хувьдбайгалиас заяагдсан булчирхайн үйл ажиллагаагаар ялгардаг биологийн идэвхит нийлмэлбодисыг заар гэнэ. Заарын тусламжтайгаар хүдэр өөрийн бүл сүргээ хамгаалдаг. Өөрөөрхэлбэл, заар нь хүдрийн нэгэн төрлийн зэвсэг нь болдог байна. Нөгөө талаар хүн төрөлхтөндхэрэгтэй ардын эмнэлэг, уламжлалт анагаахын чиглэлээр олон төрлийн өвчнийг урьдчилансэргийлэх, эдгэрүүлэх онцгой хэрэгцээт эмийн чухал түүхий эд болдог. Мөн түүнчлэн гоосайхны бүтээгдэхүүн хийхэд ашигладаг байна. Заарыг дэлхийн зах зээлд борлуулах юм болалтнаас ч үнэтэй байдаг байна. Чухам энэ шалтгааны улмаас хүдэр хулгайн анд маш их өртдөгбайна. 1996-2001 онуудад жил тутам 2500-3000 хүдэр агнаж, тоо толгой нь гучин мянгаарцөөрсөн гэсэн хар мэдээ баримт байдаг ажээ. Одоо Алтай Хангайн бүсэд 300 хүрэхгүй болсонбайна.
  21. 21. ХуланПерсээр Онагра, хятадаар Кианг, латинаар Экүүз, Хэмионус ч гэсэн болох бөгөөд энэ нь адууныөвөгт багтах нэгэн төрлийн битүү туурайтан юм. Хулан адууны бүл ч гэлээ гадаад төрх нь илжигтэйтөстэй учраас зарим оронд зэрлэг илжиг гэж нэрлэх нь бий. Хулан ойролцоогоор 130 сантиметрөндөр, 250 килограмм жинтэй байдаг. Энэ үзүүлэлт нь хуланг илжигнээс ялгаж өгнө. Хулангийнтуурай илжигнийхээс хамаагүй том, харин чих нь богинохон байдаг. Хулан Монголоос гадна Иран,Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Төвд, Турк Арабын хойгт амьдардаг. Сонирхуулахад“хулан” гэдэг нь түрэг гаралтай үг. Монголд байдаг хуланг “говийн хулан” гэсэн ангилалд багтаадаг.Одоо дэлхий дээр 7 төрөл хулан бий гэж үздэг. Хулан сүрэглэн амьдрах бөгөөд нэг азарга сүрэгт5-11 хулан багтана. Цагт 60-70 километр хурдлах боловч дунджаар 40-50 километр цаг давхина.Хуланг олж үзье гэвэл булаг шанд худаг усны дэргэд 2-3 хоног сахиж байж үзэх боломжтой. Хуланусгүйгээр дээд тал нь 3 л хононо. Хулан усны эх үүсвэрээс холдолгүй 10-15 километрийн тойрогтбэлчдэг. 1948 оны зуднаар маш олон хулан үхсэн гэдэг тооцоо бий. Дээр үед монголчуудхулангийн махыг өргөнөөр хэрэглэдэг байсан тухай Америкийн эрдэмтэн, Монгол судлаач Латтиморбичиж үлдээсэн байдаг. Хулангийн азарга зөвхөн соёолондоо азаргалдаг. Чоно гэх мэт амьтанунагыг барихаар ирвэл тойрч зогсоод дундаа оруулан тал талаас нь тангарсаар байгаад муужруулжорхидог бөгөөд үүнийг Хулангийн тойроо гэдэг. Хулан нь 1986 онд 25000 гэж тоологдсон боловч2006 оны тооцоо судалгаагаар 18000 орчим болж буурчээ.ХуланПерсээр Онагра, хятадаар Кианг, латинаар Экүүз, Хэмионус ч гэсэн болох бөгөөд энэ нь адууныөвөгт багтах нэгэн төрлийн битүү туурайтан юм. Хулан адууны бүл ч гэлээ гадаад төрх нь илжигтэйтөстэй учраас зарим оронд зэрлэг илжиг гэж нэрлэх нь бий. Хулан ойролцоогоор 130 сантиметрөндөр, 250 килограмм жинтэй байдаг. Энэ үзүүлэлт нь хуланг илжигнээс ялгаж өгнө. Хулангийнтуурай илжигнийхээс хамаагүй том, харин чих нь богинохон байдаг. Хулан Монголоос гадна Иран,Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Төвд, Турк Арабын хойгт амьдардаг. Сонирхуулахад“хулан” гэдэг нь түрэг гаралтай үг. Монголд байдаг хуланг “говийн хулан” гэсэн ангилалд багтаадаг.Одоо дэлхий дээр 7 төрөл хулан бий гэж үздэг. Хулан сүрэглэн амьдрах бөгөөд нэг азарга сүрэгт5-11 хулан багтана. Цагт 60-70 километр хурдлах боловч дунджаар 40-50 километр цаг давхина.Хуланг олж үзье гэвэл булаг шанд худаг усны дэргэд 2-3 хоног сахиж байж үзэх боломжтой. Хуланусгүйгээр дээд тал нь 3 л хононо. Хулан усны эх үүсвэрээс холдолгүй 10-15 километрийн тойрогтбэлчдэг. 1948 оны зуднаар маш олон хулан үхсэн гэдэг тооцоо бий. Дээр үед монголчуудхулангийн махыг өргөнөөр хэрэглэдэг байсан тухай Америкийн эрдэмтэн, Монгол судлаач Латтиморбичиж үлдээсэн байдаг. Хулангийн азарга зөвхөн соёолондоо азаргалдаг. Чоно гэх мэт амьтанунагыг барихаар ирвэл тойрч зогсоод дундаа оруулан тал талаас нь тангарсаар байгаад муужруулжорхидог бөгөөд үүнийг Хулангийн тойроо гэдэг. Хулан нь 1986 онд 25000 гэж тоологдсон боловч2006 оны тооцоо судалгаагаар 18000 орчим болж буурчээ.
  22. 22. Хээрийн солонгоБиеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн хэлбэр хэмжээгээр ойн солонго болон цагаан үенийзавсрын шинжтэй. Өвлийн өвсөн бүрхүүл богино, тачир, бүрзгэр, ерөнхий зүс цайвар шаргал,хамрын үзүүрээс чихний хоорондох зай хүртэл бор саарал. Уруул эрүүн доогуураа цайвар.Зуны зүс тод шаргал. Биеийн урт 19-26 см, сүүл 8-15 см, жин 215-255 грамм.Амьдралын онцлог: Өдөр шөнийн аль ч үед идэвхтэй. Жижиг хөхтнөөр голчлон хооллоно.Хоёр нутагтан, мөлхөгч, шувуу зэрэг газрын бүсэд сээртэн ойн солонгын идэш тэжээлхоёрдугаар зэргийн холбогдолтой хаврын эхээр ороо нь орно. Хээл тээх хугацаа 40 орчимхоног үргэлжилнэ. Жилд нэг удаа төллөж, 5-6 сард 7-8 зулзага гаргана. Мэрэгчдийн нүх,модны ёроол, хад, чулуун доогуур орогноно. Хурдан харайхаас гадна бутанд авирч, усанд сэлжчадна.Амьдрах орчин: Ойт хээр, хээр, уулын хээрээр амьдарна.
  23. 23. Хярс Биеийн галбир хэмжээ зүс: Биеийн галбир төрхөөрөө үнэгтэй төстэй боловчилэрхий жижиг биетэй. Биеийн өнгө хул шаргалдуу саарал, сор үсний үзүүр цагаан тулмөнгөлөг туяатай харагдна. Сүүл богино үзүүр нь хар. Өвлийн үс тод улаан шаргал, зуныүс улбар цайвар. Биеийн урт нь 50-60 см, сүүлний урт 25-36 см, чихний урт 6-9 см,биеийн жин 2-3 кг хүрнэ.Амьдралын онцлог: Голдуу харуй бүрийгээр явдаг. Насан туршид хосоороо амьдардаг.Нүхэнд орогноно. Жижиг хөхтөн ялангуяа үлийн цагаан, жижиг шувууд, мөндөл, туулай,огдой, шавьж зэргээр холлоно. Ороо хөөцөлдөөн нь 2-р сард болно. Хээл тээх хугацаа50-60 хоног. Жилд нэг удаа төллөх бөгөөд дунджаар 3-6 гавар төрүүлнэ. Гаврууд намарболтол эхтэйгээ амьдарна. Байгалийн нөхнөлд 6-7 орчим насална.Амьдрах оричн: Хээр болон цөлөрхөг хээрт байршин амьдарна.
  24. 24. Цаа бугаХөвсгөлийн цаатангуудын тайгад амьдардаг амьтан. Эвэр нь гадна талаараа үсэрхэгбайдаг нь их сонин. 2005 онд 642 цаа буга тоологдсон байна. 1990 онд өсөлтийн дээдхэмжээнд хүрч 1216 тоо толгойд хүрч байсан. 1997 оноос монголын Улаан ном-дхязгаарлагдмалтархацтай нэн ховор амьтдын тоонд оруулжээ.1953 оноос цаа буга агнахыг хориглосон.Цаа нь тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж сүргээрээамьдардаг. Агтлаагүй эр цааг этэр, агталсныг зарь, эмийг мянжиг, янзагыг хугаш гэнэ.Цааг 4 насанд хүрмэгц нь засаж зарь болгоно. Эсвэл этэр тавина. Хээл авсан мянжигхээлээ 7 сар гаруй буюу 220-225 хоног тээнэ. Мянжиг 4 дүгээр сарын сүүлээр 5 дугаарсарын эхээр төллөдөг. 7 дугаар сарын дундаас цусан эврийн ясжилт эрчимжиж, 8 дугаарсард цусны түрэлт зогсож, 9 дүгээр сараас эврийн үстэй арьсан бүрхүүл гуужиж, сарындунд үе гэхэд бүх насны цаа бугын эвэр ясан эвэр болж хувирдаг. Цаа бугыг хойд Азидгаршуулсан гэрийн анхны тэжээмэл мал гэж эрдэмтэд үздэг. Цаа бугын эвэр бугынэвэртэй адил тодорхой тооны салаа байдаггүй. Нас ахих тусам олон салаа ургаад насхөгшрөхөд салааны тоо цөөрдөг. Цаа буга дунджаар 50-70 килограмм ачаа даах бөгөөдхолын аян замд гарахад өдөрт 60-70 километр зам туулах чадвартай. Цаа бугын арьс ихгөлгөр учир их бартаатай юмуу хазгай газраар явахад эмээл нь холбирох аюултай учраасунаж яваа хүн 1.5 метр орчим урттай нарийн мод барьж ташуурын оронд хэрэглэхээсгадна налж хазайсан талдаа тулж таяг болгон ашигладаг. Цааны арьс нь ямар чтохиолдолд халцардаггүй гэнэ. Ямар ч юманд үрэгдсэн хальтарсан үед зулгардаггүй,дулаахан байдаг юм байна.
  25. 25. Цөөвөр чоноМахчдын баг, нохдын овгийн энэ амьтан монгол оронд устаж байгаа бараг судлагдаагүйамьтан юм. Цөөвөр чоно нь янгир, аргаль элбэгтэй хад цохиот уулсаар амьдардаг. Монголорны Алтайн өвөр говьд Аж Богдын зүүн үзүүрээс Хачгийн уул хүртлэх нутагт энд тэнд хааяаганц нэгээр үзэгдэх болсон. Хөвсгөл орчмын ууланд байгаа эсэх нь тодорхойгүй байгаа.
  26. 26. ЦоохондойБиеийн галбир хэмжээ, зүс: Цоохондой бие галбир, хэмжээгээрээ мануултай төстэй зэрлэгмуур юм. Нүүрний үс богино мөч намхан, бахим. Биеийн урт 40-70 см, сүүлний урт 24-35 см,чихний урт нь 4-6 см. Биеийн жин нь 2.5-4.0 кг. Зүс шарга саарлаас улаавар, бараан бидэртолботой. Сүүлний үзүүр хар, гархи маягийн хар бараан хөндлөн судалтай.Амьдралын онцлог: Цоохондой гол төлөв бүрэнхий шөний идэвхтэй. Ганц нэгээр тохиолддог,нуугдмал амьдралтай. Цоохондой чичүүл, алагдаахай, шишүүхэй, зусаг зэрэг жижиг хөхтөнамьтны зэрэгцээ гүрвэл, хахилаг шувуу, элдэв шавьжаар хооллоно. Үнэгний хуучин нүх, хадчулууны хонгил, ангал, жижиг агуй, тоорой хайлаасны хонгилд үүрлэнэ. Ороо нь хавар 1-2-рсард болно. Хээл тээх хугацаа дунджаар 60-62 хоног үргэлжилнэ. Эм цоохондой Мануу 3-6зулзага төрүүлнэ. Хоёр настайдаа бэлэг нь боловсорно.Амьдрах орчин: Цоохондой цөлийн баянбүрд, сухайн сондуулт бөөрөг, загт холтос, хад чулуутбэсрэг уулс, толгод, сөөгт чулуут цөл, хайлааст сайр зэрэг говь цөлийн гандуу нутагтамьдарна.
  27. 27. ЧоноНохойн язгуурын махчин амьтдын дотроос чоно биеийхээ хэмжээгээр болон хүчирхэг, чадалтайтомоохонд тооцогддог амьтан бол чоно юм. Саарал чоно нь Европ, Азийн орнууд болон ХойтАмерикийн нутгаар өргөн тархсан байдаг. Европын дийлэнх улс орнуудад болсон ОХУ-ын Европынхэсэг дэх улсуудад чоно устгагдсан боловч ан амьтан ихтэй Сибир, Оросын тэгш өндөрлөг, ойшугуй ихтэй газруудад нилээн олон тоогоороо амьдардаг ажээ. Манай орны өмнөд хилээс хойт хилхүртэл өргөн уудам нутагт чоно тархсан байдаг. Гэвч говь, элсэн цөл, болон гүн өтгөн тайгад ховорхээр тал, ойт хээр, хангайн бүсэд олон тоогоор оршдог.Биеийн байдал өнгө зүс: Чоно байгаль орчиндоо ялангуяа хатуу ширүүн нөхцөлд маш сайнзохицсон араатан юм. Чоно гадаад төрхөөрөө өөрийн язгуурын нохойтой төстэй, туршлага муутайанчин нохойг чонотой андууран авлах явдал одоог хүртэл давтагдаж байдаг. Чоно нь нохойг бодволөргөн дух бүхий том толгойтой, ясны урт нь 22.5-28.5 см, шүд нь хүчирхэг, хурц төгсгөлтэй, соёотомтой, эрүүний булчин сайн хөгжсөн. Толгой уртын хагастай тэнцэх урт чихтэй, нарийвтаршөрмөслөг урт хөлтэй, нохойн сүүлийг бодвол ямагт доош унжиж явдаг хөдөлгөөн багатай, таваннугалмаас тогтсон 35-45 см урт сүүлтэй. Их биеийн урт нь 105-160 см, хүнд нь 40-70 кг ховортохиолдолд 80 кг хүрдэг. Чоно цайвар шаргалдуу зүстэй бөгөөд нурууны үсний үзүүр сор нь хар,хэвлий хэсгээрээ нурууныхаа өнгийг бодвол цайвар урт, өргөн ширүүвтэр үстэй. Зүс нь юуны өмнөчонын оршин амьдарч буй газар орчниы өнгөөс шалтгаалан бага зэрэг өөрчлөгддөг. Манай орныхээр талын бүсийн чоно газрыхаа бүстэй зохицон саарал өнгөтэй байхад хангайн чоно хөх сааралбараавтар өнгөтэй байдаг. Цаг агаар улирлын байдлаас шалтгаалан хавар 4-р сараас 6-р сархүртэл, намар 9-р сараас 11-р сар хүртэл гуужна. Чоно нохойг бодвол бараг тайван алхахгүй голтөлөв шогшиж, толгойгоо бага зэрэг бөхийлгөн сүүлээ хавчисхийж явах ба заримдаа зогсож чимээанир сонсохдоо толгойгоо өргөж эргэн тойрноо хардаг. Идэш тэжээл: Чонын үндсэн идэш хоолнь төрөл бүрийн том жижиг ан амьтад, шувуу, загас, гэрийн тэжээвэр амьтад, ургамлын үр жимсболдог. Манай орны нөхцөлд гол төлөв бүх төрлийн мал, буга, хандгай, бор гөрөөс, цагаан зээр,гахайн сүргийг даган амьдардаг. Хоол тэжээл хомс үед хөхтөн, мэрэгч, үр жимс, царцаа зэргээрхоололдог. Чоно үдэш бүрэнхий болох цагаас эхлэн ан гөрөөндөө гардаг бөгөөд үүр цайх үеэсангаасаа буудаг. Чонын харах сонсох, үнэрлэх эрхтэн маш сайн.Ороо, үржлийн тухай: Чонын үржин амьдрах газар орон юуны өмнө түүний идэш хоолны голтөвлөрсөн хэсэг ичээ үүрээ засахтай шууд холбоотой байдаг. Чонын ороо 1-р сараас эхэлж сархиртэй үргэлжлэх ба нас бие гүйцсэн том чоно залуу нас бие гүйцсэн чоноо бодвол эрт ороо ньорно. Цаг улирлын байдлаас шалтгаалан 11-12-р сараас залуу чонууд ганц, хоёроороо нийлжаажмаар бөөнөөрөө сүрэглэж эхлэх ба энэ үед мал амьтанруу дайрах явдал их бий. Чоно жилд нэгудаа гөлөглөх ба үүр, ичээгээ хагас задгай газар эсвэл ой мод, хад асганы доорхи хөндийд, гуужалгатай газар, үнэг, дорго, тарваганы хуучин нүх зэрэгт засна. Эмэгчин чонын хээлтэй яваххугацаа 61-65 хоног байж 4-р сарын сүүлчээр 5-р сарын эхээр гол төлөв 3-8 зарим тохиолдолд 12хүртэл бэлтрэг төрүүлнэ. Бэлтрэг төрөхдөө нүдээ нээгээгүй байдаг ба 10-12 хоногийн дараа нүдээнээдэг. Бэлтрэгээ сүүгээрээ тэжээх хугацаа нь сар хагас үргэлжлэх ба сүүгээр тэжээх хугацаадуусмагц дутуу барьсан ан амьтад болон тэдний үр төлөөр ангаа хэрхэн барихад сургахын хамт,хоол тэжээл блгодог. Эрэгчин эмэгчин чоно хоёулаа бэлтрэгээ асран хамгаалж, намар орой болтолан гөрөө хийж, амьтдын махаар тэжээнэ. Энэ үед бэлтрэгнүүдийн сүүн шүд нь ясан шүдээрсолигддог байна. Бэлтрэгээ ан ав хийж чаддаг болтол нь юумуу дараагийн ороо ортлоо дагуулдаг.Чоно нь махчин араатны хувьд аюултай амьтан, бас өвчин тараагч элдэв нян тээгч амьтан гэдгийганхаарах хэрэгтэй.
  28. 28. Шар үнэгБиеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн галбир төрхөөрөө хярстай төстэй боловч биеэртүүнээс илэрхий том сүүл нь урт өтгөн үстэй үзүүр нь цагаан, хоншоор нь урт, шөвгөр.Чих соотон бөгөөд үзүүр нь шовх, чихний гадна тал хар өнгөтэй. Өвлийн үс улааншаргал, зуны үс цайвардуу саарал өнгөтэй. Цээж,хэвлий цагаан. Мөчнүүд харьцангуй урт, бараан өнгөтэй. Биеийн урт 70-90 см, сүүлнийурт 40-60 см, чихний урт 9-11 см, биеийн жин 5-10 кг.Амьдралын онцлог: Өдөр шөнөгүй тохиолдох боловч голдуу өглөө эрт, орой бүрэнхийдгүйдэлтэй. Ихэвчлэн тарвага, хярс, доргоны хуучин нүх, хадны ангал зэрэгт орогноно.Жижиг хөхтөн ялангуяа үлийн цагаан, жижиг шувууд, мөндөл, огдой шавьж зэргээрхооллоно. Ороо нь сэрүүн бүсэд 4-р сард, говь цөлийн бүсэд 2-3 сард болно. Үржлийнхос үүсгэнэ. Хээл тээх хугацаа 49-58 хоног үргэлжилнэ. Жилд нэг удаа төллөх бөгөөддунджаар 4-6 гавар төрүүлнэ. Гаврууд намар хүртэл эхтэйгээ хамт амьдарна. Байгалийннөхцөлд 6-7 жил амьдарна.
  29. 29. Шилүүс Биеийн галибр хэмжээ, зүс: Монголын мийн овгийнхноос биеийн хэмжээгээр ирвэсний дараа орно. Мөч харьцангуй урт зэгзгэр, тавхай том. Биеийн урт 73-106 см, сүүлний урт 10-24 см, чихний урт 7.5-9.9 см. Биеийн жин 9-21 кг. Зүс саарал, ухаагаас шаравтар толботой. Чихний үзүүрт 4- 7 см урт шовх хар цацаг үстэй. Сүүл богино үзүүр нь хар. Шанаанаас унжсан “хууз” маягийн урт үстэй. Амьдралын онцлог: Шилүүс гол төлөв бүрэнхий шөнийн идэвхтэй. Ганц нэгээр амьдарна. Шилүүс, туулай, чандага, бор гөрөөс, хүдэр, хар сүүлт зээр, янгирын ишиг, аргалийн хурга, тарвага, огдой, жижиг мэрэгчид, ятуу, хөтүү, хахилаг мэтийн дунд зэргийн биетэй шувуудаар хооллоно. Тэдний үүр модны үндэс орчмийн хөндий, унанги модны доор, хад чулууны ангал, завсар байрлана. Ороо нийллэг хавар 3-4-р сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 69 хоног. Эм шилүүс 2-3 ногуул төрүүлнэ. Хоёр настай бэлэг боловсорно. Байгальд 17-24 жил хүртэл наслана. Амьдрах орчин: Шилүүс умард Монголд тайга, холимог ой, ойт хээр, хээрийн хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь цөлийн хадат уулсаар тохиолдоно.
  30. 30. ЯнгирДэлхий дээр 8 зүйлийн зэрлэг ямаа байдаг. Түүний нэг нь янгир юм. Алтайн өвөр говь болонХангайн гол нуруу, Хөвсгөлийн зарим уулсын ойн бүсээс дээшхи асга хадаар нутагладаг.Эрэгчинг тэх гэнэ. Тэх арагшаа махийсан 75-140 сантиметр урт эвэртэй, биеийн урт нь 130-160 сантиметр, жин нь 100-150 килограмм, өндөр нь сэрвээгээрээ 70-110 сантиметр хүрнэ.Янгир хээлээ 6 сар орчим тээж, 5 дугаар сарын дунд үеэр төллөн, голдуу нэг хааяа ихэр ишиггаргана. Янгир бол ангийн ховор чухал амьтан бөгөөд Монгол оронд агнахыг хориглож дарханцаазтай болгожээ. Жил бүр Засгийн газрын зөвшөөрлөөр тодорхой тооны янгир агнах эрхийгаж ахуйн нэгжүүдэд олгодог.

×