ёс ёмбогор
Upcoming SlideShare
Loading in...5

ёс ёмбогор

on

• 8,243 views

Statistics

Views

Total Views
8,243
Views on SlideShare
8,236
Embed Views
7

Actions

Likes
0
Downloads
95
Comments
0

1 Embed 7

http://ganchimeg87.blogmn.net 7

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft Word

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
• Full Name Full Name Comment goes here.
Are you sure you want to
Your message goes here
Processing…
Post Comment
Edit your comment

ёс ёмбогор ёс ёмбогор Document Transcript

• “Ёс ёмбогор төр төмбөгөр”
Дээр үед хүүхэд гаргаагүй эмэгтэй хүнийг гэрийн баганаас дээш гаргадаггүй байжээ.Чихээ цоолоогүй эмэгтэй хүнийг бузар нь гараагүй гэдэг байжээ.Эцэг хүнтэй эмэгтэй хүн завилж суудаггүй.Дээлийг нөмгөн өмсдөггүйБүсээ урдаа зангидаггүй
“Аав”
Аав айл гэрийн сүр сүлд билээ. Аавын гэрийн хоймрын зайг ханхайтал эзэлж хүүхэд нь өвөр дээр нь сууж, ээж нь уулын нөмөрт байгаа юм шиг, Эр хүний халамжинд байгаагаар Монгол хүн айл гэрийг төсөөлдөг, хангай шиг түшигтэй аав минь гэж бид дуулдаг. Аавыг байхгүйд аяганд нь өдөр бүр цайны дээж хийж тавина. Аавыгаа ирэхээр хүүхдүүд нь баярлаж, аавдаа үнсүүлэхэд сэтгэл нь тэнийдэг. өрх гэрийн өмөг түшиг аав өөрийнхөө аяганаас хишиг өгөхөд хүүхдүүдэд шагнал болдог. Гэрийн эзэн аавд таван шинж байдаг.1. Алсын хараа 2. Холч ухаан З. Бишрэнгүй сэтгэл 4. Эв найр 5. Эрхэм ёслол. Аав төлөв түвшин, ухаалаг, шударга, овсгоотой эрхэм хүндэт хүн. Аавын бийд хүнтэй танилцаж Агтны бийд газар үз гэдэг. Аавын сургаал алт Ээжийн сургаал эрдэнэ

“Адаг мэгшил”
Монголчуудын баяр ёслолын үеэр тухайлбал битүүний шөнө айл бүрийн хүүхэд багачууд тоглодог. Алаг мэлхийг хэдэн ч хүн тоглож болдог. 128 шагайны 92-оор яст мэлхийн толгой хүзүү, нуруу, шилбэ, сарвуу, нүд чих, бөөр.зүрх, давсаг, хамар, хошууг өрж, гурван хар шагайгаар түүний шээс буюу усыг, дөрвөн улаан шагайгаар хэл буюу амьсгал( гал)- ыг, таван хөх (буюу ногоон) шагайгаар зуун гар талаас нь цухуйж буй модыг тав, тав зургаа зургаан шар шагайгаар шороо , уул огторгуй, салхи дөрвийг, хоёр цагаан шагайгаар баруун гар талаас нь цухуйж буй төмрийг тус тус орлон өрсний дарав наадагчдын хэн нь эхлэхээ шодож (Цагаан сарын шинийн нэгэн бол тэр гарч буй жилтэй ижил жилтэй хүн эхлэн нэг шоо орхиж) цаашид нар зөв дараалан ээлжилж орхин хоёр нүх буувал төмрийг, таван нүх буувал мод буюу шороо, уул хоёрын нэгийг 6 нүх буух бол салхи, огторгуй хоёрын нэгийг, 3 нүх буух бол усыг, 4 нүх буух бол мэлхийний хэл ( амьсгал)ийг авах ёстой бөгөөд эдгээрийн аль нэгийг авчихсан бол дараагийн орхилтоороо мэлхийний бие эрхтнээс буусан нүхнийх нь тоонд таарсныг авч наадна. Тухайлбал нэг нүх буувал зүрх давсаг хоёрын аль нэгийг, хоёр нүх буувал нүд, чих, бөөр, хамар хошуу, хүзүүний үсний аль нэгийг гурван нүх буувал толгойг, дөрвөн нүх буувал шилбэний нэгийг, таван нүх буух бол сарвааны аль нэгийг, зургаан нүх буух бол зургаан нурууны аль нэгийг буюу хүзүүний 6 шагайг тус тус авна. Харин шооны нүх аваад дуусчихсан юмны тоогоор буувал тэр тоотой юмыг буцааж өгнө. Ийм байдлаар наадсаар өрсөн мэлхийгээ авч дуусахад хэн олон шагай авсан нь түрүүлнэ
“Амьтны нэр”
Таван хушуу мал: 1. Адуу1. Унага 2. сарваа, даага 3. шүдлэн үрээ, шүдлэн байдас 4. хязаалан морь, гүү 5. соёолон морь 6. хавчиг соёолон 7. бүдүүн морь2. Тэмээ1. Ботго 2. тором 3. буйлт эр, шар шилбэт эм 4. тайлаг эр, гунж эм 5. атан тэмээ, ингэн тэмээ3. Үхэр1. Тугал 2. бяруу, боолтрого эр, хүзүүвчит эм 3. шүдлэн эр, эм 4. хязаалан гуна эр, гунжны үнээ 5. соёолон гуна эр, дөнжин үнээ эм 6. Шар эр, бүдүүн үнээ4. Хонь1. Хурга 2. төлөг 3. шүдлэн, шүдлэн зусаг 4. хязаалан ирэг, эм хонь5. Ямаа1. Ишиг 2. борлон 3. шүдлэн эр, зусаг эм 4. хязаалан сэрх, эм ямааБор гөрөөс - Зүр эр, Гур эм, Янзага төлХандгай - Манж, Буурал хандгай эр, сүндэс, ингэн хандгай эм, тугал, хотон 1 настай төл, тожуул 2 настай төлЦагаан зээр - Ооно эр, шарагчин эм, янзага төлБор зээр, Хар сүүлт - Манхим эр, сартагчин эм, янзага төлГахай - Бодон эр, мэгж эм, торой төлЧоно - Азарган чоно эр, гичий буюу өлөгчин чоно эм, бэлтрэг төлБаавгай- Шармаахай эр, эвши, мазаалай эм, бамбарууш төлШилүүс - Сангас эр, мангас эм, зулзага төлТарвага - Бурхи эр, тарчи эм, мөндөл төл /эрүү цагаан хөрөв мөндөл 1 настай, хотил 2 настай, шар хацар 3 настай/Цаа буга - Этэр, бухан цаа, зарь 4-өөс дээш насны хөнгөлсөн цаа, манжиг 3-аас дээш насны эм цаа, донгор 2 настай эр, хуудай 3 настай эр эм цаа, дунгуй 2 настай эм, хугаш 1 настай төл
Бөхийн цол
Баруун талын засуул сонс оо!Бөхийг амлая аа!Бүрэн эрхтМонгол УлсынАрдын хувьсгалынЯруу алдарт84 жилийн ойнБаяр наадмынУлсын идэр залууАварга... ааЭнэ их баяр цэнгэлийнТүгээмэл жавхлан бүрдүүлсэнТүмэн олны дотроос шалгарсанМонгол даяар алдартайХамаг олноо баясгуулагчХарилтгүй зоригтХурц гарамгайХурдан шаламгайБаатар зоригтБадрангуй хүчитөсөн нэмэхөрнөн дэлгэрэхУлам улам сайжрахУран мэхт залуу бөх өөОлон түмний дундаасОнцлон шалгарсанБүхний тэргүүн бөхийн магнайИдэр залуу аварга ааТанай талын баруун жигүүрт байгаа...аймгийн залуу бөх...ийг амлан авчОлон түмний өмнө уран мэхийг уралдуулан хийжБарин авч барилдажХүчийг үзье гэв ээ
“Бөхийн өмсгөл”
Бөхийн өмсгөлийг ард түмэн өөрсдөө урлаж бүтээсэн түүхэн уламжлалтай. Бөхийн өмсгөлийн дотроос хамгийн гол нь зодог, шуудаг юм. Учир нь энэ өмсгөл нь бөх барилдаж хүч тамир шалгаруулах үед уран мэх хийх, барих барьц олоход хамгийн тохиромжтой. Мөн бөхийн авхаалж самбаа шалгаж, нөгөө бөхийн мэх хийх зуур барьц олоход зориулагдсан байдгаас зодог, шуудаг бол тусгай зориулалтын өмсгөлийн нэг болно.Энэ өмсгөл бөх хүний бие бялдар, хүч чадлыг үзэгчдэд илтгэхэд нэн тохиромжтой. Бөхийн өмсгөл үе дамжин өвлөгддөг ёстой болохоор хойч үеийн хүмүүс нь өвөг дээдсийн хэмжээ, биеийн чац, ямархуу байдалтай байсныг мэдэгдэхэд чухал хэрэглэгдэхүүн болно. Одоогоос зуу гаруй жилийн тэртээх Өсөхбаяр агсан аваргын зодогны нэг ханцуйн үзүүрээс нөгөөг хүртэл 192 см, захны голоос хормой хүртэл 50 см, суганы орчмоор өргөн нь 72 см мөрний шонтгороос ханцуйн үзүүр хүртэл 74 см, ханцуйн бугуйн өргөн 11:14 см, бүдүүн булчингийн ханцуйн өргөн 20 : 20 см байсан ажээ.Бөхийн зодог нь ханцуй, ар цээж бүхий цамцны загвартай төстэй боловч харин энгэргүй байдаг онцлогтой. Зодогны ханцуйн үзүүрт уяа боолттой, түүний элэг бүсийг зөөлөн эд, хадгаар хийдэг. Бөхчүүд элэг бүсээ чанга, сул бүсэлж уях нь барилдахад чухал ач холбогдолтой. Зодгийг бөх бөсөөр урлах бөгөөд түүнийг хос мяндсан утсаар товшиж оёдог байна. Зодогны хормойн ирмэг тойруулан 3-4 хуруу өргөн зэрэгцүүлэн товшиход өмсгөл их бөх болдог байна. Зодогны ар далбааны голд дөрвөн хүчтэн бар, арслан, гарьдлуу хооронд нь ноцолдуулан урлаж оёдог. Мөн зодог шуудагт нацагдорж, аман хүзүү, хуяг зэрэг хээ угалз их байдаг нь уг бөх дийлэгдэшгүйн бэлгэдэл ажээ.Шуудаг бас өвөрмөц хийцтэй. Шуудгийг бөх бөсөөр урлах бөгөөд хоёр ташаандаа суран уяатай байдаг ажээ. Бөхийн өмсгөлийн зайлшгүй нэг элемент нь монгол гутал даруй мөн. Монгол гутлын ул хавтгай, өргөн байх учир маш суурьтай. Мөн цохих, таших, хавсрах, өлгөх зэрэг хөлөөр хийх мэхэнд монгол гутал туйлын тохиромжтой. Барилдах үед гутлаа ногтлон боодог, тэр боолт нь гутал ханзрах, нөгөөтэйгүүр хальтрах, гулсах зэргээс хамгаална. Мөн гуталд хонгоны (түрий) боолт хэрэглэх бөгөөд түүгээр гутлын түрийний урд талын омгийг хумхиж, эрээн будүүн булчингийн дээгүүр даруулан боодог. Түрийний боолтыг тусгай булигаар сарьсаар угалз тавин урлаж хийнэ. Боолт нь хөлд гутал холхихгүй, нөгөө бөхөд барьц өгөхгүй, түрүүг нэг газар хөдөлгөөнгүй барих зориулалттай. Бөх хүн цуулсан нарийн хулс түрийлж хөлөө хамгаалдаг байсан ажээ.Бөхийн өмсгөлийн нандин зүйлийн нэг нь малгай юм. Энэ малгай нь дөрвөн чихэвчтэй, орой дээрээ зангидсан сампин товчтой. Бөхийн зодог, шуудгийн өнгө ардын бэлгэдэлтэй холбоотой. Нэлээд сүүл үед аймаг, хошуу, нутгийн бөхчүүдийн өмсгөлийн өнгө онцгой ядгарч байжээ.Манж Чин улсын үе, Богд хаант Монголын үед богдын шавь нар цөм улаан өнгийн өмсгөлтэй барилдаж байсан байхад нөгөө дөрвөн аймаг, хошуудын бөх цэнхэр, хөх цэнхэр өнгийн өмсгөл хэрэглэж ирсэн түүхэн мэдээ байна. Бөхийн, зодог, шуудаг тусгай зориулсан өнгөтэй байснаас гадна заан цол авах хүртэл хамбан өмсгөл өмсөхгүй, начингаас доош цолтон цөм чисчүү, цолгүй бөхчүүд даавуу, даалимба эдээр өмсгөлөө хийдэг горимтой ажээ. Бөх хүн зодгийг өмсөхдөө урьдаар элэг бүсээ уяж, дараа нь бүсэндээ эвхээстэй буй хос ханцуйг тайлж, өмсөх горимтой. Зодгийг тайлахдаа урдаар бүсээ тайлж, тэргүүн дээгүүрээ урагш мултлан, сүүлд нь ханцуйнаасаа хоёр гараа мулталдаг. Алдарт сайн бөхчүүд өндөр насанд хүрээд, өөрийн өмсгөлөө төрсөн хүүдээ болон хамгийн ирээдүйтэй сайн бөхөд дурсган, зодог тайлах ёслол хийдэг байв. Мөн бөх хүн наадамд барилдах үед цог золбоолог, хийморь бадарсан баяр, баясгалантай явахаас гадна өөрийн дээл бүс, тэргүүтнийг өөрийн итгэсэн нөхөрт захин үлдээх бөгөөд тэр хүн дээлийн заханд төрсөн нутгаас нь авчирсан жижиг чулууг нандигнан хийж, мушгиж суудаг байсан ёс байв.Бөхийн өмсгөл нь тусгай зориулалтын хувцас бөгөөд үндэсний соёлын нэг өвөрмөц онцлогийг илэрхийлэх, судалгааны чухал хэрэглэгдэхүүн даруй мөн
“Бүс малгайтай холбоотой ёсон”
Бүсээ чирэхийг монголчууд эрс цээрлэдэг , Муу эрийн шинж, хийморь золбоо доройтно өлөн гэдсээ цувууллаа өнчирч бэлбэсрэх цондон гэдэг.Бүсийг нар зөв ороон бүслэх ба үзүүрийг нь дээрээс дорогш даран хавчуулдаг заншилтай. Бүс хийх материалыг гурав юмуу таван алдаар хэмжинэ. Тооны бэлгэдэл утгыг анхаарсан хэрэг. Хэтэрхий богино бүсийг цээрлэнэ, ядуу зүдүүгийн ёр хэмээх ба дороос дээш үзүүрийг хавчуулбал доройтож доошлохын тэмдэг гэнэ. Мөн олс дээс, шидэмс бүсэлбэл ядарч туйлдсаны шинж гэх. Эр хүн бусдын эхнэрийн гарыг бүсэндээ хүргүүлдэггүй. Бүсээ хурган чих гаргаж, очир зангилж дэрэн дороо хийж унтах ёстой.Хийморь лундаа, хүсэл зорилгоо хамгаалж буй хэрэг эр хүн эмэгтэй хүний бүс бүсэлдэггүй. Бүсийг хуучирлаа, муудлаа гээд хаядаггүй заавал галд шатаана. Бүс гэгч их хүндэтгэлтэй зүйл учир дээгүүр нь алхах, гишгэх нь чанд хориотой. Бүс малгай хоёр бол хүндэлж, дээдэлж явах учиртай, эрхэм ёсон шингэсэн хувцас болой. Малгайг санамсаргүй гишгэсэн бол баруун гараар даруй авч гал дээр шившин ариутгана. Малгайг заавал хувцас, бүсний дээр тавина. Дээш харуулж тавьдаггүй. Алив ёслол хүндэтгэлд малгайтай оролцох жамтай. Малгайн орой дээрх жинс буюу сампин нь өөдлөн мандахын бэлгэдэл, улаан залаа нь мөнх гал шүтээн, нарны туяа, саравч нь хийморь босохын зөн билэг, хоёр бүч нь хишиг буян даллах бэлгэ тэмдэг юм. Ийм учраас бусдын малгайг авч өмсөх, бусдад малгайгаа өмсүүлэхийг цээрлэнэ. Малгайн саравчийг арагш харуулж өмсвөл золигт гарсан, алагдах ялтан мэт болно. Бусдын малгайг өмсөхөд хүрвэл өөрийн шүлсээр шүлэмддэг нь малгайн цээрт шившлэг шингээж буй хэрэг. Муу хүний малгай өмсвөл үйлс үл бүтнэ, малгайгаа гээвэл толгойгоо мартсантай адил. Замд гээсэн малгай тааралдвал авдаггүй. Малгайг давхарлаж тавьдаггүй, санаа сэтгэл хоёрдоно, дахиж гэрлэнэ гэж үздэг. Мандах төрийн малгай, бүтэн төрийн бүс хэмээн малгай бүсээ машид хүндлэх учиртай.
“Гал голомт”
Эртний Монголын заншлаар хамгийн бага хүү нь гал голомтоо сахиж, эд хөрөнгөө өмчилдөг байв. Монгол хүн гал голомтыг амьдралын үндэс, хамгийн нандин зүйлд үзэж эрхэмлэдэг. Гэр бүлээрээ тулгаа тойрон сууж илч гэрэлд нь дулаацаж хоол ундаа болгож, эцэг эхийн үгийг сонсож, бяр сэтгэлийн тэнхээ авдаг амьдрал тэтгэгч эх булаг бол гал голомт мөн. Галыг монголчууд эртнээс шүтэж байв. Төрсөн эцгийн гал голомтноос жигүүр ургаж, хүч чадалтай болоод зүг бүрт мордож өөр өөрийн гал голомтыг асаадаг. Гэр бүл болоход хурим эхлэхийн өмнө шинэ айлын гал голомтыг асаах төрийн ёсны зан үйл хийдэг
“ Гал голомтоо хүндэтгэх,галаа ариусгах ёсон”
Монголчууд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахиж байлаа. Гал голомтоо таслахгүй байхыг эр хүн бүхэн эрмэлзэж, хүн төрөхөд голомтоо залгах эзэнтэй боллоо гэж баярладаг. Олон эрэгтэй хүүхэд төрвөл отгон хүүдээ өөрийн нэрийн ард "отгочин" гэсэн үг нэмж нэрлэдэг. Жишээ нь: "Монголын Нууц товчоо"-нд Даридай отгочин гэх мэт байв. Даридай отгочин бол Чингэсийн отгон дүү юм. Отгочин гэдэг бол "У та Эхин" буюу галын эзэн гэсэн утгатай юм.Монголчууд гал голомтоо дээдлэн хүндлэхдээ гал руу муу муухай юм хийхгүй ариун байлгах гэсэн ёс юм. Тухайлбал: гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй, гал дээгүүр алхахгүй байх, гутал, оймс, ороолт, хөсрийн юмсыг галд оруулахгүй, ойртуулахгүй байхыг эрхэмлэнэ.Галд дээж өргөх ёс бол галаа дээдлэн хүндэтгэхийн нэг хэлбэр мөн. Ялангуяа гаднаас ирсэн идээ, ундааны дээжийг хонь мал гаргаад ходоодны мухрыг заавал галдаа өргөдөг. Зарим нутагт нэрсэн архи, чанасан цайныхаа дээжийг галынхаа эхэнд дусаадаг.Гал голомтоос зүүн хойно байх суудлыг галын эзэн өрхийн тэргүүлэгчийн суудал гэж үздэг тул тэнд өөр хүн суух ёсгүй. Монголчууд галыг ариун бүхний дээд ариун гэж үздэг учраас аливаа сэтгэлд сэвтэй юмыг галаараа ариутгадаг. Ингэж ариутгахдаа гал дээгүүрээ уул зүйлийг барьж нар зөв эргүүлэн "У ма хум" хэмээн ариутгана. Холын гийчин, харийн хүмүүсийг хоёр галын дундуур явуулж хүндэтгэн, ариутгалыг хамтад нь хийдэг ёс зарим газар байв. Энэ тухай эрт цагт монголд байсан гадаадын жуулчны тэмдэглэлд байдаг байна. Одоо оршуулгаас ирсэн хүмүүсийг хоёр галын дундуур оруулдаг ёс л үлджээ.
“Гэрийн хүмүүжил олгох ёсон”
Авгай, нөхөргүй залуу хүн шүдэнз ба зомгол сэлтийн үзүүрт гал асаагаад, нөгөө үзүүрээр нь ямар нэг зүйлд шигтгэх буюу хавчуулж, тэгшхэн, эгц тогтоогоод шатаадас хаашаа унахыг хардаг.Шатаж дуусаад унасан шүдэнз ба зомгол сэлтэсний чиглэлээр заяаны хань байгаа чигийг олдог.Мөн зомгол, сэлтэсний үзүүрт гал асаагаад аяга савтай усанд дүрэхэд тэр дорхноо унтарваас ядуухан, удаан асан унтарч, дөл нь улалзан бадарваас тансаг амьдрахын заяатай гэдэг. «Өвчний үүрийг үүсгэгч тарнийн сан» сударт, «Ум са са ма ма сод» гэсэн тарнийг олонтоо уншваас галд түлэгдсэнд сайн, түргэн илааршна.Гал яаж тахиж болох вэ?Галын тахилга ёслолыг мөн өвлийн адаг сарын 24-ний гал буух өдөр юм. Энэ өдөр нь гарах шинэ ондоо гал голомтоо ариун тунгалаг байхыг билэгдэн, өнгөрч буй жилийн хамгийн сүүлчийнх нь учраас тусгайлан эртнээс буюу үхэр сарын 21-нээс эхлэн тоос шороогоо гөвж, идээ шүүсээ бэлтгэн 24-ний өглөө мал сүргээ сайн зүгтээ билчээн, үдэш бүрий болоход гал тахих ёсоо эхэлдэг.Гал тахихдаа 9 зулыг 9 хүн асааж, идээ, ундаа, шүүс, архиныхаа дээжийг гал голомтондоо өргөн ах дүү, айл өрхөөрөө галын бурхны идээ шүүсийг хуваан иддэг. Ингэхдээ улаан ямааны өвчүү эсвэл гурилаар том эвэртэй, ямааны дүрсийг хийж, галдаа өргөн, гал голомтоо баярлуулдаг. Энэ өдрөөс эхлэн битүүний өдөр хүртэл гал голомтоо хөдөлгөх нь бүү хэл гадагш нь эд зүйл гаргах, зээлдэх, хэл ам, хэрүүл маргаан үйлдэхийг ихэд сэжиглэн цээрлэнэ.
“Гэрийн эзний 5 зарчим”
Алсын хараатайХолч ухаантайӨршөөнгүй сэтгэлтэйЭв найр Эрхэм ёсыг сахидаг байх
“Гэрийн эзэн төрийн холбоо”
Эр түвшин бол гэр түвшинГэр түвшин бол төр түвшин
“7-гийн тоог шүтэх ёсон”
Хүмүүс долоогийн тоог бишрэн шүтэж дотоод мөн чанарынх нь нууцыг тайлахаар эрт үеэс чармайж иржээ. Дэлхийн олон ард түмэнд долоогийн тоотой холбоотой домог, түүх олон буй.Дундад зууны үеийн сургуулиудад хэлний зүй, урнаар өгүүлэх эрдэм, гүн ухаан, тоо бодлого, гурвалжны судлал, одон зурхай, гоо зүйг чөлөөт долоон эрдэм хэмээн үзэж зайлшгүй судалдаг байжээ.Долоогийн тоог ер бусын ид шидтэй гэж эртнээс үзсээр ирсний нэг жишээ нь улс бүрийн хэлэнд долоон гарагийн нэр байдаг.Тэнгэрийн солонго улаан, улбар, ногоон, шар, цэнхэр, хөх, ягаан зэрэг тодорхой дэс дараалал бүхий долоон өнгөтэй байдаг. Басхүү хөгжимд долоон нот бий. Вавилоны алдарт цамхаг долоон давхар байжээ. Химийн үелэх систем долоон үетэй.7+2 гэдэг тоо нь хүний уураг тархины мэдээлэл дамжуулах чадварыг илэрхийлдэг. Yйлдвэрийн газрууд дунджаар долоон дамжлагатай бол зөв зохион байгуулалттай байна гэж мэргэжилтнүүд үздэг. Харин арваас олон дамжлагатай бол хоцрогдсон хэлбэр юм. Техникт долоогоос олон тооны даралт товчлуур байвал ажиллахад төвөгтэй, хэт цөөн байвал нэг хэвийн уйтгартай хэмээн зохион бүтээгчид үздэг нь учиртай.Монголчуудын хувьд долоогийн тоо нь их учиртай. Монгол домог ярианд ертөнцийн байдал тогтцыг Сүмбэр уулын гадуур Буулга мод баригч, Алтан сүм баригч, Сэндэнт, Харваас гуа, Адууны чих, Асар сөгдөгч болон Ховоо баригч хэмээх долоон алтан уултай түүний хооронд Цэнгэлийн далай, Лусын далай, Yүлгүй далай, Сүүн далай, Цусан далай, Байгуулалтын далай, Баяслын далай хэмээх долоон далай байдаг гэж өгүүлдэг нь энэ тоог нэн эртнээс шүтэн биширч ирсний баримт бүлгээ.Монголчууд шунал тачаал, оюун батгүй, үл итгэх, ашир башир гаргах, оюун мохдог, билиг цалгар, самбаа сул энэ долоог сэтгэлийн долоон гэм гэж үздэг бол хүний биеийн тагнай, хэл, нүдний хязгаар, уруул, хумс, гарын алга, хөлийн ул долоог бодитой шинжлэх аргын долоон улаан хэмээдэг байлаа.Бурхан Будда бодь модны дор долоон жимсээр хооллож байсан домог бий. Шөнийн тэнгэрт гялалзан байх Санжаанамсаг, Жүгдэржав, Шаншжав, Хорвоонжис, Бурхан багш, Санжочсүрэн, Оточ хэмээн долоон бурхан одыг балар эртний үеэс шүтсээр ирсэн нь долоогийн тооны нэгэн гайхамшиг буй за.Монгол хэлэнд долоон тийн ялгал байхаас гадна долоон эгшиг авиа, эгшигт долоон гийгүүлэгч буй.Чингис Богд хаан ширээнээ залрахуйд алтан ургийн долоон хүн хар эсгий дээр ёслол үйлдсэн, Мөнх хаан ширээнээ суухад эрхэм зэрэгт долоон ах дүү нь түүний өмнө бараа болон зогсож байлаа. Хайсан хааныг алтан ургийн долоон хүн цагаан эсгийд залж ширээнээ суулгасан гэж Д. Оссон түүхч бичжээ.Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хунтайж нас барахад түүний хатан Хатунгай газар нутгаа долоон хүүдээ хуваан өгснөөр халх долоон хошуу үүссэн түүхтэй. Долоон хошуу наадам эхлэхийн өмнө Богдод хадаг өргөж, байт оршлын юмыг цувуулан өгөхөд мөнгөний долоон эрдэнэ заавал ордог байжээ. Энэхүү долоон эрдэнийг хүрд, чандмань эрдэнэ, хатан, түшмэл, заан, морь, баатар зэрэг долоон зүйлээр төлөөлүүлэн хийдэг бөгөөд эдгээрийг төрийн долоон эрдэнэ ч гэж нэрлэдэг байв.Халх Монголд Богд гэгээний дараа орох том зиндааны тамгатай хутагт лам долоо байжээ. Билигт овогтой Нарванчин хутагтын гэгээн, Эрдэнэ хамба Лувсанданзан, Сосо ноён Мижидийн хүү Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Данхар Манзшир хутагтын гэгээн Цэрэндорж, Егүзэр хутагт Галсандаш, Хүүхэн хутагтын Гэгээн, Заябандидын гэгээн Жамбалцэрэн /Чойжинням/ нар бөлгөө. Хүмүүс долоогийн тоог бишрэн шүтэж дотоод мөн чанарынх нь нууцыг тайлахаар эрт үеэс чармайж иржээ. Дэлхийн олон ард түмэнд долоогийн тоотой холбоотой домог, түүх олон буй.Дундад зууны үеийн сургуулиудад хэлний зүй, урнаар өгүүлэх эрдэм, гүн ухаан, тоо бодлого, гурвалжны судлал, одон зурхай, гоо зүйг чөлөөт долоон эрдэм хэмээн үзэж зайлшгүй судалдаг байжээ.Долоогийн тоог ер бусын ид шидтэй гэж эртнээс үзсээр ирсний нэг жишээ нь улс бүрийн хэлэнд долоон гарагийн нэр байдаг.Тэнгэрийн солонго улаан, улбар, ногоон, шар, цэнхэр, хөх, ягаан зэрэг тодорхой дэс дараалал бүхий долоон өнгөтэй байдаг. Басхүү хөгжимд долоон нот бий. Вавилоны алдарт цамхаг долоон давхар байжээ. Химийн үелэх систем долоон үетэй.7+2 гэдэг тоо нь хүний уураг тархины мэдээлэл дамжуулах чадварыг илэрхийлдэг. Yйлдвэрийн газрууд дунджаар долоон дамжлагатай бол зөв зохион байгуулалттай байна гэж мэргэжилтнүүд үздэг. Харин арваас олон дамжлагатай бол хоцрогдсон хэлбэр юм. Техникт долоогоос олон тооны даралт товчлуур байвал ажиллахад төвөгтэй, хэт цөөн байвал нэг хэвийн уйтгартай хэмээн зохион бүтээгчид үздэг нь учиртай.Монголчуудын хувьд долоогийн тоо нь их учиртай. Монгол домог ярианд ертөнцийн байдал тогтцыг Сүмбэр уулын гадуур Буулга мод баригч, Алтан сүм баригч, Сэндэнт, Харваас гуа, Адууны чих, Асар сөгдөгч болон Ховоо баригч хэмээх долоон алтан уултай түүний хооронд Цэнгэлийн далай, Лусын далай, Yүлгүй далай, Сүүн далай, Цусан далай, Байгуулалтын далай, Баяслын далай хэмээх долоон далай байдаг гэж өгүүлдэг нь энэ тоог нэн эртнээс шүтэн биширч ирсний баримт бүлгээ.Монголчууд шунал тачаал, оюун батгүй, үл итгэх, ашир башир гаргах, оюун мохдог, билиг цалгар, самбаа сул энэ долоог сэтгэлийн долоон гэм гэж үздэг бол хүний биеийн тагнай, хэл, нүдний хязгаар, уруул, хумс, гарын алга, хөлийн ул долоог бодитой шинжлэх аргын долоон улаан хэмээдэг байлаа.Бурхан Будда бодь модны дор долоон жимсээр хооллож байсан домог бий. Шөнийн тэнгэрт гялалзан байх Санжаанамсаг, Жүгдэржав, Шаншжав, Хорвоонжис, Бурхан багш, Санжочсүрэн, Оточ хэмээн долоон бурхан одыг балар эртний үеэс шүтсээр ирсэн нь долоогийн тооны нэгэн гайхамшиг буй за.Монгол хэлэнд долоон тийн ялгал байхаас гадна долоон эгшиг авиа, эгшигт долоон гийгүүлэгч буй.Чингис Богд хаан ширээнээ залрахуйд алтан ургийн долоон хүн хар эсгий дээр ёслол үйлдсэн, Мөнх хаан ширээнээ суухад эрхэм зэрэгт долоон ах дүү нь түүний өмнө бараа болон зогсож байлаа. Хайсан хааныг алтан ургийн долоон хүн цагаан эсгийд залж ширээнээ суулгасан гэж Д. Оссон түүхч бичжээ.Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хунтайж нас барахад түүний хатан Хатунгай газар нутгаа долоон хүүдээ хуваан өгснөөр халх долоон хошуу үүссэн түүхтэй. Долоон хошуу наадам эхлэхийн өмнө Богдод хадаг өргөж, байт оршлын юмыг цувуулан өгөхөд мөнгөний долоон эрдэнэ заавал ордог байжээ. Энэхүү долоон эрдэнийг хүрд, чандмань эрдэнэ, хатан, түшмэл, заан, морь, баатар зэрэг долоон зүйлээр төлөөлүүлэн хийдэг бөгөөд эдгээрийг төрийн долоон эрдэнэ ч гэж нэрлэдэг байв.Халх Монголд Богд гэгээний дараа орох том зиндааны тамгатай хутагт лам долоо байжээ. Билигт овогтой Нарванчин хутагтын гэгээн, Эрдэнэ хамба Лувсанданзан, Сосо ноён Мижидийн хүү Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Данхар Манзшир хутагтын гэгээн Цэрэндорж, Егүзэр хутагт Галсандаш, Хүүхэн хутагтын Гэгээн, Заябандидын гэгээн Жамбалцэрэн /Чойжинням/ нар бөлгөө.
“Дөрвөн бэрх”
Малын шагайг цэвэрлэж, олноор нь цуглуулж хүүхдээ тоглуулна. Уут дүүрэн шагайгүй айл өрх, шагайгаар тоглододггүй хүүхэд гэж байсангүй. Шагайгаар малаа төлөөлүүлэн хүүхдээ малд дуртай, дөртэй болгон хүмүүжүүлдэг. Малчдын хүүхэд өдөр малаа хариулаад оройн цагаар, бас цагаан сар зэрэг баяр ёслолын үеэр шагайгаараа тоглоно. Дөрвөн бэрх орхиж аз хийморио шинжих, уралдаж дөрвөн бэрх орхих зэргээр тоглохдоо морь, хонийг халуун хошуутай мал гэж илүү бэлгэшээдэг байв. Дөрвөн шагайг баруун гартаа авч тэгш, зөөлөн талбайд орхино. Дөрвөн шагай нь морь, хонь, тэмээ, ямаа дөрөв болж орхигдох нь ховор, хэцүү бэрх байдаг учраас “дөрвөн бэрх” гэж нэрлэжээ. Дөрвөн бэрх орхиход 35 тохиолдол байна. Жишээ нь морь унахгүй бусад мал болох 15 тохиолдол, морь нэг удаа унаж бусад нь өөрчлөгдөх 10 тохиолдол, 2 морь унаж бусад нь өөрчлөгдөх 6 тохиолдол, гурван морь унаж бусад нь өөрчлөгдөх бусад өөрчлөгдөх 3 тохиолдол, дөрвөн морь унах нэг тохиолдол байдаг: Энэ гучин таван тохиолдол хонь, тэмээ, ямаа алинд ч адилхан байдаг
“4 хөлт хар туг”
Эртний монголын цэргийн сүлд нь дөрвөн хөлт хар сүлд гэж байжээ. Энэ сүлдийг цэрэг байлдааны явдалд хэрэглэх учир дайсныг айлгах догшин зүс болох хар өнгийн хялгасаар тугий нь хийжээ. Хар сүлдний орой нь жадны хэлбэртэй, нэг тохой шахам урт, хоёр талдаа иртэй, голоороо зузан, дороо онгитой төмөр илд болно. Энэ илд нь ядгуухан утгатай жадыг төлөөлжээ. Онгины дээр дугираг мөнгөн цар байх ба царны царны хөвөөг дагуулан наян нэгэн нүхнээс хар хялгасан гөхлөө ямааны зүсмэл арьсаар тогтооно. Царны голын нүхээр тугныхаа ишийг оруулан жадныхаа онгинд шургуулдаг. Энэ ишийг сүлдний шилбэ гэнэ. Шилбийг шулуун хуш модоор хийнэ. Гол сүлдний шилбэ нь арван гурван тохой /540 см/ урт байна. Салбар сүлдийг илч сүлд гэж нэрлэх бөгөөд түүний шилбэ нь есөн тохой урт болно. Мөн энэ сүлдэндээ шар ногоон дугтуй их хийх ба түүнийг сүлдний дээл гэнэ. Дөрвөн хөлт хар сүлдийг байрлуулахдаа гол сүлдийг чулуун мэлхий дээр суурилуулан, араас нь тулгуур хийгээд дөрвөн элч сүлдийг тусгайлан зассан чулууны дунд нүх малтаж шилбий нь суулган байрлуулаад гол сүлдтэйгээ илч сүлдээ шар торгоор гадарласан, азарганы дэлээр томсон дээсээр чагтаглан холбоно. Хар сүлд бол хөх тэнгэрийг бэлэгдсэн учир үргэлжид гадаа мандаж байх ёстой ажээ. Сүлд сүлдний дундаас дайчин хар сүлд нь онцгой учир холбогдолтой юм
“Есөн хүсэл”
Монголчууд есийг эртнээс нааш өлзий бэлгийн тоо гэж ирсэн юм.1. Мөнхийн хүсэл - Монгол хүний оюун санаанд маш эртнээс мөнхийн сэтгэлгээ туссан юм. Энх жаргалтай мөнх настай үхэшгүй мөнх байхын хүсэлтэй.2. Жаргалын хүсэл - Амьдын жаргал гэдэг. Жаргалын дээд нь сэтгэлийн жаргал, жаргалаас сайхан юмгүй. Өсөх насны жаргалыг жаргал гэж бүү бод.3. Үрийн хүсэл - Айл гэрийн бадран дэгжихийн эх бол гал голомтоо сахиж галаа бадраах гэрээ засах үр хүүхэд юм. Ийм учраас Монголчууд "үрийн буян" гэж үр хүүхдийг мөрөөдөж байдаг. Үртэй хүний өвөр дулаан, үргүй хүний өвөр хүйтэн, үртэй хүний өвөр нойтон, үргүй хүний нүд нойтон гэдэг. 4. Эрдмийн хүсэл - Эрдэм бол 3 баяны дээдэд ордог. Хүний оюун ухаан нь хамгийг бүтээж болоход оршиж байна. Монгол хүн "Эрдэмийн хүсэл"-ийг "номын эрдэм", "урлах эрдэм", "бүтээх эрдэм" гэж үздэг. Эрдэмтэн хүн далай, эрдэмгүй хүн балай.5. Эрүүлийн хүсэл - Монгол хүний хэлдэг "Амьдын жаргал" гэдэг нь эрүүлийн хүсэл юм. Амьд явбал арга нь олдоно. Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна. Эрүүл явбал эрдэнэ ч олно, саруул явбал сувд ч олно.6. Энэрлийн хүсэл - Монгол хүний сэтгэлгээнд "Сайн санаа" гэж байдаг. Энэ нь өргөн ойлголт ба хүн хүндээ нөхөр болж түүнийгээ энэрэн хайрлах нигүүлсэнгүй сэтгэлээр илбэрэх ухаан юм. Элбэрэл элгэндээ "сэтгэл" энэрч зүрхэндээ7. Эв эеийн хүсэл - Чингэс хааны сургаалд эрдмийн дээд эв хэмээсэн, эрдэм гэдэг нь зөвхөн ном бичгийг хэлсэн биш хүний оюун ухааны дээд чанарыг хэлжээ. Тэр нь нийгмийн үзэл санааны эв эе болохыг хэлэв. "Эвээр бүтээж энхээр жаргана, эв гэдэг хязгааргүй, эрдэм гэдэг ёроолгүй, төр түвшин түмэн амгалан, эвлүүлбэл эвэр туурай хоёр ч нийлнэ, эвгүй бол элэг бөөр хоёр ч нийлэхгүй.8. Буяны хүсэл - Амьдрахуй ёсны нэг зүй нь "буян" гэж монгол хүн биширч иржээ. Энэ бишрэлээр төрөлхийн заяагаар эдлэх жаргал, эд малыг баяжуулах буян гэж үзэж байв. Үрийн буянтай хүнд үр заяадаг, үрээний буянтай хүнд унага заяадаг. Далай Чойнхор хошууны ядуу ард Ядам 10 хүүхэдтэй байж тэр нутгийн нэг баянтай маргалдахдаа чиний түмэн адуу нэг шөнийн шуурганд байхгүй болоход, миний 10 хүүхэд 10 овоохой босгож, 10 гал асааж, 10 тогоо цай чанаж намайг цайлна гэсэн нь үртэй хүн өвөр дүүрэн, үрээтэй хүн эмээл дүүрэн гэсэн санааг гаргажээ.9. Баяны хүсэл - Монголчууд ертөнцийн 3 буянтан эрдэм ном дээд баян, үр хүүхэд дунд баян, эд хөрөнгө адгийн баян гэдэг. Эд хөрөнгө мал сүргийг баян гэж үзнэ. Баян нэг шуурганд баатар нэг суманд гэдэг. Баян гэгч мөнх бус, баатар гэгч үргэлж биш. Баян хүний гэрт бялдууч олон цуглана
“Залууст хэлэх үг”
Үрээр өнөр, эрдмээр өндөр, аялуулах эгшигээ хангинуулж яв, ах дүүгээ баясгаж яв, аав ээжээ хүндэлж яв, адуу малаа өсгөж яв, аж ахуйгаа хөгжүүлж яв, арилжаанд явбал олзтой, анд явбал ганзагатай, бууршгүй буянтай, сааршгүй сантай, санасан үйлс чинь санаагаар бүтэх болтугай.Дэлийг нь засах морьтойДэлэнгий нь саах үнээтэйДээшлүүлэх юмнаас мөнгөтэйДээл хийх торготойДэлхийд олон малтайДэлгэрч яваарай, дээшилж яваарайДээвэр даахгүй идээтэйДэлхийд багтахгүй малтай яваарайЗуун нас наслаж, зургаадай таяг тулаарайӨглөөний нар шиг мандаж,Өндөр уулын цэцэг шиг дэлгэрч яваарайТөрдөө нэртэй түмэндээ цуутай, улсдаа нэртэй, олондоо алдартайХэзээ ч сэтгэл амар, үргэлж энх мэнд, өвчин зовлонгүй өлзийтэй жаргаарайУрт настай, удаан жаргалтай аавдаа ачтай, ээждээ тустайТөр улсдаа түшигтэй түмний манлай болж байгаарай
Залуучууд ямар байх вэ?
Сонгож авсан мэргэжилтэйСольж өмсөх хувцастайОрж суух орон байртайОочиж уух аягатайАмьдралын их далайдАмьдралын замаа зөв сонгох
“Зочлох ёс”
Хүнийг хүлээж хүндлэхийн нэгэн эрхэм үйл нь зочлох ёс юм. Монгол зочлогын ёс нь цайллага, будаалга, дайллага гэсэн гурван зүйл.Ах дүүс, анд нөхдөө хүндэтгэн цай уулгах, шинээр айл буусан хөрштэйгээ танилцах зорилгоор эсвэл удаан хугацаанд айлсаж байгаад аль нэгэн салж нүүх болоход харилцан бие биенээ цай уулгах, аливаа баяр ёслол, шинэ оныг тохиолдуулан бие биесээ гэр бүлээр нь урьж цай уулгахыг цайллага гэдэг.Цайллагад цай идээ, чихэр жимснээс гадна жирийн хоол, архи айраг хэрэглэдэг нийтлэг ёстой. Цагааллага, будаалга хоёр нь тодорхой үйл явдалд зориулсан, зан үйлийн иргэний нийтлэг шинжтэй юм. Айл хөршийнхөө, ах дүү, анд нөхдөө урьж цайлахыг ардууд цай уулгах гэж энгийн нэрлэдэг.Албан ёсны ийм маягийн хүлээн авалтыг зоог барих гэдэг. Цайллага гэдэг нь сайн нөхөд учрах, үдэх тэргүүтэнд бие биедээ цай идээ барин, хөнгөн зочлохын нэр юм. Цайллаганд цай идээ сархадын зүйлээр зочилдог.Харин нөгөө дайллагад нь цайллагын бүх идээнээс гадна хоол заавал оролцдог. Мөн архи сархадын зүйл ч байдаг. Будаалга гэдэг нь тухайлсан баяр ёслол зан үйлийг тохиолдуулан нийтэд барих нэгэн зүйл дайллагын нэр юм.Хүүхэд угаах, хүүхдийн үс авах, хүүхдийн ой болох, алдар хүндлэл олох зэрэг, зан үйлд зориулах хөнгөн хуримыг будаалга гэх боловч хүн оршуулах, цагаан сар мэт онцгой ёслолд гүйцэтгэх зочлогыг бас будаалга, цагаалга гэх нь буй. Будаалга нь үржин дэлгэрэх, арвижин жаргахын бэлэгдэл болсон сүү будааг эрхэмлэсэн үйл юм.Будаалгад оролцох хүнийн байдлыг харгалзан насанд хүрээгүй хүмүүст архи сархад үл барих тул цагаан идээ айраг мэтээр дайлдаг заншилтай. Дээр гурван зүйл зочлогын зоогийн цэсийг дор өгүүлье.Үүнд: Цайллагад: 1. Цай (цайны зүйл) 2. Идээ (чихэр, жимс, боов, цагаан идээ) 3. Ундаан (жимсний ус, пиво, айраг, архи дарс бага зэрэг) Будааллагад: 1. Цай 2. Идээ 3. Хөнгөн шүүс (будаа, аарц, махан зууш, тараг) 4. Ундаан (жимсний ус, пиво, дарс айраг зэрэг) Дайллаганд: 1. Цай 2. Идээ 3. Хүнд шүүс (бүхэл мах, таташ, бууз хуушуур) 4. Ундаан (бүх төрлийн ундаан, айраг архи зонхилдог)
“Зочлох ёсон”
Халх ёсонд зочлон ирж буй хүний зочлох, зочлуулах ёс хот айлын морины уяа (шон) дээр хүрч ирээд: - Нохой хорь! гэж уг айл нохойтой, нохойгүй ялгалгүй хэлж гэрээс хүн гарч иртэл мориноосоо буулгүй хүлээж байгаад буудаг заншлаас эхэлдэг байна. Энэ нь нэгд зочилж ирж байгаагаа мэдэгдэх, хоёрт гэрт орох зөвшөөрөл авч буй ёсон ажээ. Айлд зочлон ирж буй эр хүн гэрийн зүүн талд буух ёсгүй, зөвхөн баруун талд л буудаг. Энэ бол орчлонгийн зүг чигтэй уялдаатай монголчуудын баруун талыг дээдлэх ёстой холбоотой юм. Морины уяан дээр ирсэн хүн "нохой хорь" гэхэд гэрийн эзэгтэй гарч (малгайгаа өмсөн, дээлийн товчийг бүрэн товчилсон байна) зочинг угтаж авдаг заншилтай. Хадам эцэг болон ах нар ирэхэд бэр очиж морийг нь барьж уян, зочноо түшиж буулгаад сугадах, эсвэл түшин явж үүдээ сөхөж гэртээ өөрийн өмнө хүндлэн оруулна. Хадмын гэрт юм уу эцгийн гэрт худ нар ирвэл бэр тэнд орж тэдэнд мэндчилээд, хурдан гарч гэртээ орж цайгаа чанаж, тэр зочныг гэртээ заавал урьдаг заншил уламжлагдаж байжээ.Эр хүн айлд зочлон орохдоо морио сайн уяж, лавлан хянаж үзээд айлын үүдээр орохын өмнө дээл хувцсаа янзлан, бүсээ засч, хутгаа буулган, нударгаа эргүүлж үүдэнд очоод тотгыг дороос нь хоёр гардан өргөж, хүндлээд гэрт орж бүх хүмүүсийн амар амгаланг асууж мэндэлдэг. Бүгдийн мэндийг мэдэж уламжлалт заншил ёсоор гэрийн баруун талд сууж, тэдгээр хүмүүсийн тус бүрийн ажил үйлсийг ерөөн, насны эрэмбээр нь тамхилдаг.Халхчуудын "арван найман насанд эрийн цээнд хүрч, эхнэрийн тоонд орж хүний мэнд амар мэднэ" (33, 29) хэмээн дүү хүн ахмад хүний амар мэндийг асуун мэндчилдэг ёсонд үр хүүхдээ, хойч үеэ сургаж байсан байна. Зочин орж ирэхэд монгол гэрт суух уламжлалт суудлын зохих талд урьж ширдэг ("олбог"), ("бамбай") дэвсч суулгаад мэнд амраа мэдсэн даруй хамгийн түрүүнд таван тансаг идээний дээд гэж заавал шинээр цай чанаж, эзэгтэй цай аягалан барьдаг.Зочинд, ер нь аливаа хүнд цай аягалж барихдаа заавал бүтэн амсартай аяганд домбоны амсарыг хоймор өөд (баруун хоймор) харуулж, "цай нар зөв эргүүлэгтэй" хэмээн аяганд зүүнээс (зүг чиг) чиглэлтэйгээр цай аягалдаг. Зочин эзэгтэйн барьсан цай, тавагтай идээг зөв хоёр гардан авч хүндэтгэдэг бөгөөд өмнө тавиулсан идээнээс дээдлэн уг идээнд тавьсан өрөмнөөс эхэлж амсах бөгөөд энэ бол халхчудын цагаан идээ, сүү саалиа хүндэтгэдэг ёс горимын нэг билээ. Мөн зочин тавагтай идээнд зөв гараа хүргэж "буян хишиг хүртэх" зан үйлтэй байжээ. Халхчууд хүндтэй зочныг бүхэл махан хоол, зоогоор дайлдаг бөгөөд "бүхэл мах"-ыг хүндтэй идээ хэмээж, зочны өмнө нь таваглан тавихдаа ардын уламжлалт хэв заншлаа нарийн баримталдаг ажээ. Үүнд: малын мөчны газар руу хардаг чиглэлээр зочин өөд харуулж тавьдаг ба ууц засаж тавьсан бол урд талд нь толгой, баруун талд сээр, хойно нь дөрвөн хавиргыг хоёр хоёроор тавиад ууц дээр элэг, цуснаас зүсч тавьдаг. Ийм бүтэн засалттай ууцыг "Их ёсны ууц" гэж том ёслол, найр хуриманд хэрэглэдэг байв. Ийнхүү ууцыг хүндэт зоогонд тооцож халхчууд бүхий л найр хуримын хүндэтгэлийн идээ болгон хэрэглэхдээ тухайн ёслолын зан үйлийн явцын (байдлын) агуулгаас хамаарч гар хүрч, хөндөх тодорхой дэг ёстой байв. Жишээ нь: Цагаан сарын ёсны ууцыг гэрийн эзэн эхлэн зөв барьж, нар зөв хөндөөд дараа нь дүү хүнд өгч (шилжүүлж) таллуулдаг заншилтай бол хүүхдийн угаалгын ууцыг хүүхэд эх барьж авсан ээж хөндөж, бүх хүмүүст таллан хувь амсуулаад, угаалгын цайллага төгсөхөөр өөрийн хувь болгон авч явдаг (халхын төв нутагт), бусад найр наадмын ууцыг гэрийн эзэн, эсвэл найр ахлагч хөндөн мөн уламжлалт ёсоор дүү хүнээр таллуулдаг байжээ. Ууц хөндөхдөө сүүлний дээхнээс хөрслөн авч галд өргөөд, дараа нь хоёр талаас нь адил авч гэртээ суугаа суудлын талаар нь хүмүүст таллан амсуулдаг ёстой. Зочинд дал чанаж өгвөл дөрвөн өндрийг хамт чанаж өгдөг. Уг дал махыг тавганд тавихдаа их хот талаар нь тавьж хоёр гардах буюу эсвэл баруун гарынхаа тохойг зүүн гараар дэмнэн түшиж хүндэтгэлийг илэрхийллэн зочинд барих бөгөөд зочин мөн тийм маягаар хариу хүндэтгэл үзүүлж хүлээн авдаг ёстой байв.Хонины чанасан махны дотор дал "хүндтэй мах"-ны нэг гэгддэг учир зочин "дал ганцаараа иддэггүй" хэмээх ёсыг дагаж "далны хуудас"-наас хүүхдүүд болон бусдад "хишиг" заавал амсуулж, далны хоёр хажууг шуух хэлбэрээр огтлон иддэг байжээ. Ганцаараа хээр яваа тохиолдолд далны хуудсыг эмээлийнхээ бүүрэг болон, чулуу хаданд нааж, дал хуваалцаж буй гэсэн утга бүхий зан үйл хийдэг нь ганцаараа дал идвэл "унаа морь нь чөдөр өшиглөж үхдэг" гэдэг эртнээс уламжлагдсан цээрлэлтэй холбоотой юм. Түүнчлэн далны ясыг мэргэ төлгийн зүйлд тооцон галд шатаан мэргэлдэг байснаас үзвэл дал зөвхөн хүндэтгэлийн утгаар бус, шүтлэгийн учир холбогдолтой байсан болно. Халхчууд нь настай хүн зочилж ирэхэд ууц, дал дөрвөн өндөр, шаант чөмөг тэргүүтнийг чанаж зоогонд барих бөгөөд залуу хүн хамт ирсэн бол сээрээр дайлдаг ажээ. Тийнхүү зочинд махан зоог барихдаа хоол хэрчин идэх хутгыг иш талаар нь ирийг нь дээш харуулж, гүн хүндэтгэл, эв найртайн ёсыг билгэдэн өгдөг. Эмэгтэй хүнд гол махнаас (дал) бусад мах, тухайлбал, шилт сээр, сээрний доор "дээшээ харсан мах" гэж өвчүүг бүтнээр нь чанаж өгч дайлдаг. Мөн залуу бүсгүй, бэр юмуу харьд очсон охиноо ирэхэд болон цагаан сарын шинийн нэгэнд хүүхнийхээ хойноос "Гэр эргэж очих" үед аав, ээж, ах дүү нь "хишиг хүртээнэ" гэж гол төлөв өвчүү чанаж авч очдог нь уламжлалт заншил юм. Эдгээрээс гадны халхын зарим нутагт сээрийн хамт сүүж, сүвээний гурван хавиргаар эмэгтэйчүүдийг дайлдаг байжээ. Харин аливаа зочин хүнд атгаалж (богт) чөмөг, богино хавирга чанаж зочлох ёсгүй байсан байна. Атгаалж чөмөг (богт чөмөг, хайн бугалаг чөмөг), богино хавиргыг зөвхөн гэрийн улс өөрсдөө иддэг бөгөөд гүйцэд мөлжилгүйгээр ашдын билгэдэл болгон "больж явъя!" гэж хэлээд галдаа өргөдөг заншилтай байжээ. Учир нь халхчууд бугалаг чөмгийг мөч махны тоонд оруулдаггүй байсанаас түүнийг хүндэтгэл багатай мах гэж үздэг байна. Харин богино хавиргыг "галын хувь" хэмээн өрх гэрийнхээ буян хишигтэй холбон билэгшээдэг ёс байсан ажээ.Тавагтай бүхэл махан зоог тавиулан дайлуулж буй зочин эхлэн идэхдээ цус, элэгнээс огтлон гар хүрэх, тэдгээрээс оролцоогүй байвал хавирганаас нь зөв барьж огтолж идэх ёстой. Гэхдээ үүнтэй холбоотой халхын зарим орон нутагт уугуул нутгийн онцлог хэв заншил, ёс горим байжээ. Жишээлбэл, халхын өмнөд нутагт чанасан дотор махнаас зочин эхлэн ходоодноос огтолж иддэг ажээ
“Исгэрэх ёс”
"Исгэрээ" буюу " Хисгээрээ" гэдэг нь эртний дуудлага бөгөөд " хий" /салхи/ гэсэн үг билээ.Хисгэрэх буюу исгэрэх гэдэг ямар нэгэн аяыг шүдний завсраар үлээж, хоёр уруулаараа хамхиж нээн шовшрон эгшиглэх юм уу эсхүлл уруулын завсраар үлээн эгшиглэхийн нэр юм. Хүний үүдэн шүд, уруул ая эгшиг үүсгэх хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэж , амны хөндий бол цурайн хайрцаг ажэээ. Чухам ямар исгэрээг жинхэнэ исгэрээд тооцож, яаж исгэрдэг хүнийг ёстой исгэрдэг хүн гэдгийн тухайд монголчуудад нэгэнт тогтсон хэм хэмжээ байдаг нь уг урлагийн чанарыг заасан хэв журам юм гэж Ж.Бадраа " Монголчуудын исгэрэх урлаг" гэдэг өгүүлэлдээ тэмдэглэжээ. Хүн анх, салхины исгэрэх чимээ авиа гаргахыг ихэд анхааран сонирхож, чухам учиртайг нь эс олсноор бишрэн гайхаж тэр исгэрэх чимээ авианы эзэн нь салхи юм байна гэж ойлгоно. Салхийг эгэл үгүйд тооцож сүсэглэсний улмаас аядан дуурайсаар исгэрч сурсан гэлтэй. Анхны үес салхи исгэрэх шиг үргэлжлэн давтсан ганц эгшийн аяар исгэрч байснаа сүүл сүүлдээ аяа баяжуулсаар тусгай аялан исгэрэх аялгуу буй болсон юм уу, урт богино дууны ая исгэрэхэд шилжиж урлаг болжээ. Исгэрээтэй холбоотой монголчуудынм өвөрмөц ёс заншил бий. Монголчууд хэзээ хэдийд, хаа ямар зорилгоор исгэрдэг билээ гэвэл өвөл, хавар, шөнийн цагт исгэрдэггүй, бүрхэг, сэрүүн өдөр ч исгэрдэггүй, ямар нэгн салхитайд исгэрдэггүй, гагцүү зун, намрын цэлмэг нарлаг өдөр юм уу, голдуу бүгчим халуун цагт исгэрдэг. Гэр орондоо исгэрэхийг цээрлэдэг, ноос савах, эсгий зулах, хийхэд исгэрэхийг хориглодог билээ. Яагаад тэр вэ гэвэл монголчууд исгэрээг салхины уриа гэж итгэдэгээс тэр юм.Салхи хэрэгтэй гэсэн үед салхи буюу салхины эзнийг урин дуудсан утга санаагаар аялан исгэрдэг байжээ. Тэгэхдээ ширвээдэн айж сүрдмээр ширүүн догшин салхи бус, зөөлөн сэвшээ, намгаа сэнсэн салхиа илгээж хайрла гэсэн санаагаар намуухан уянгалаг, салхины эзний сайхан зантай хөгжүүн наргиантай байгаа үеийн байдлаар сэтгэлд тааламжтай аялан исгэрэх учиртай гэж үздэг байсан ажээ. Монгол хүн морь малаа услахад заавал исгэрдэг нь морь малыг ус уухад аятай таатай болгон, ангаа цангаагий нь тайлан, тавтай ундаалахад нь тус болог гэсэн санаатай юмсанжээ. Мөн аян замд элэгдэн яваа халуун хөлстэй морь, ширүүн туусан адуу мал шууд ус уудаггүй, хормын төдий ч болов сэрүүцэн сэхээ авч байж ус унд амтлан уудгийг малчин монголчууд ажил үйлсийнхээ явцад ажиж мэдсэний нэг учир тэр юм. Исгэрэхэд агаарын урсгалд зурвасхан чигээр хөдөлгөөн үүссэнээр тэрхэн орчимд салхи сэвэлздэг байж болохын чухам нарийн учрыг бас ч ажиж анхны алхам хийсэн нь энэ аж. Мэлхийг сүсэглэн биширч, цаанаа эзэнтэй гэж ойлгосон нэн эртний байгаль шүтэх шүтлэгийн үед монголчууд аялан исгэрч сурсан гэж болох бөгөөд анхны үес салхины эзэн тэнгэрийг аргадан тайтгаруулах, урин дуудах зорилгоор тэрхүү салхины эзний " хэл аялгуугуур" харьцахыг хичээсэн буюу тийнхүү харьцаж байна гэж ойлгож байсан байж болох юм.Тийм учраас ноос савах, эсгий хийхэд хэдий бүгчимдэн халууцавч, салхи урих хэрэггүй, харин ч үүдэн тэнгэрээс авахуулаад галын эзэн, эрийн сүлд тэнгэр гэх мэт шүтээнтэй харгалдан харшлах болзошгүй гэж үздэг байсан дээрээс тийнхүү цээрлэдэг байв.
Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь Өөрийгөө одоо хир ялж чадаагүй хүн энэ сэдвээр удиртгал бэлдэнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй удах биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ. Их хүний нийтлэг шинж Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон: “Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй, Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.” "Self-reүerence, self-knowledge, self-control,— These three alone lead life to soүereign power." гэж шүлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ. Уруу татах хүч Би багадаа “өөрийгөө ялах л хамгийн хэцүү” гэх юмуу, “өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно” гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед “тийм л байх” гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин Японд ирээд байхдаа нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм. “Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу Татах Хүч”-нд ялагдсанаас болдог” гэж тэрээр хэлээд “зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна” гэж хэлж билээ. Түүнээс хойш “за яадгийм”, “дараа болъё” гэж бодох бүрд энэ “уруу татах хүч”-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм. “Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг “байлдах урлаг” хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хүнд бэрхийг туулах бололтой. Нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. “Эрч хүч”-ээр жигүүрлээд “уруу татах хүч”-рүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. “Эрч хүч” унтарч, “уруу татах хүч” ноёрхлоо. Yнэндээ энэ “эрч хүч” гэдэг юм сэлбэж байхгүй л бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл “уруу татах хүч” бол үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид “эрч хүчийг” үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай адил хэрэг болно. Цаг мөч бүрийг мэдрэх Цэнэг авсан үедээ бид жишээ нь “өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ” гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэрчигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан, тэгэх байсан гэж одоо харуусан боддог юм. “Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав” . Энэ бүхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж, мэдрэхээс эхэлнэ. Хянах хүснэгт Магистрт орох шалгалтанд бэлдэж байх үедээ би өдөр бүрээ хянахын тулд тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Энэ нь өдрийн тэмдэглэлээс ялгаатай ба уг тэмдэглэлд зөвхөн тэр өдөр ямар хичээл хийснээ бичих юм. Гол зарчим бол олигтой юм хийгээгүй байлаа ч гэсэн түүнийгээ бичих. Эхний гурван өдөр юу ч хийгээгүй байхад л өнгөрчихөв. Тухай бүрд нь: “4 сарын 2. Юу ч хийсэнгүй.” “4 сарын 3. Юу ч хийгээгүй” гэх мэтээр бичээд байлаа. Гэтэл энэ нь ядаж харахад үзэмжгүй учир 4 дэх өдрөөс нь аргагүй хичээлээ барьж авч билээ. Энэ арга барил өөрт минь үр дүнтэй санагдсан тул хэсэг хугацааны дараа илүү боловсронгуй болгож долоо хоногт хэдэн цаг англи хэл хийсэн, хэдэн цаг онолын хичээл хийсэн гэх мэтийг нарийвчлан гаргадаг хүснэгт болгосон юм. Өдөр бүрээ “мэдрэх” болсноор өдөр бүрийн хийх ёстой ажлууд маань илүү бодитой харагдах болсон билээ. Яваандаа энэ хүснэгтэнд хичээлээс гадуур хийх ёстой ажлуудыг ч тусгав. Нэг өдөрт заавал гүйцэтгэх ажлуудыг дугаарлаж, өдөр бүрийн биелэлтийг тэмдэглэдэг болсон. Жишээ нь би орой шүдээ угаахаас залхуурдаг байлаа. Гэтэл ажиглаад байхад цэвэрч бус байдал гэдэг хүнд залхуурлыг авчирдаг ажээ. Протестант шашинтнууд цэвэрч байхыг эрхэмлэх ба их хөдөлмөрчөөрөө алдартай. Япончууд ч адилхан цэвэрч бөгөөд шоргоолж мэт хөдөлмөрч улс билээ. Өөрийгөө ялах өчүүхэн мөртлөө маш чухал алхам бол цэвэрч байдлыг сахих явдал юм байна гэдэгт би бат итгэв. Заваанаас залхуу, залхуугаас арчаагүй үүснэ. Ард түмэн маань “Бага залхуугаас их залхуу” гэж сургасан нь юутай үнэн. Хөл маань амархан шивэртдэг тул орой болгон хөлөө угаах гэх мэтийг ч тусгав. Эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм. Тэвчээр Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь “байнга үргэлжлүүлэх” өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Дээр бичсэн, бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог. Үргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчсэний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээнд удаан сууж чаддаггүйг оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртлээ өөрийгөө албадаж, хүчлэхээс аргагүй. Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм. Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдгийг бид мэднэ. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад, “үзүүлээд өгье” гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно. Английн их зохиолч Самьюэл Жонсон: “Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог” (Great works are performed, not by strength, but perseүerence) гэж хэлжээ. Бас билгүүн шүлэгч Чойномын: “...зовж үзлээ, багаасаа ядарч, дутаж, гутаж үзлээ. Харин гунихарч үзсэнгүй, хаа ч очиж сэтгэлээр унаж няцаж явсангүй. Харсан, зорьсон, итгэсэн чигээсээ Хазайж ухарч байсангүй...” гэж өөрийнхөө тухай тэрлэсэн ганган мөрүүд байдаг. Мөрөөдөл Уруу татах хүч биднийг байнга заналхийлдэг ч түүнийг бутцохих хүчтэй ялгуусан арми бидэнд бас бий. Ямар ч хүнд үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол “мөрөөдөл” билээ. “Тэнэгүүд л хоосон мөрөөддөг” гэж хэлэх хүн байдаг. Харин дээр дурьдсан ёсоор ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна. Том том юм ярьж мөрөөдсөн хир нь хийх ёстой наад захын ажлаа хийдэггүй хүн байдаг. Эсвэл бодол санаа нь шавьжны ертөнц мэт өчүүхэн бөгөөд гагцхүү амиа аврахын тулд нүдэнд харагдах зүйлийг үхэн хатан хийх хүн байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ? Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай. Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг. Наполеон Бонапартын “Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг” (Impossibility: a word only to be found in the dictionary of fools) гэсэн алдартай үгийг та бүхэн сонсч байсан байх. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ байнга сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна. Хүсэл эрмэлзэл ба дур хүсэл “Хүчтэй эрмэлзэл байсан цагт, хүрэх зам аяндаа тодорно” гэсэн үг бас бий. Энд “хүсэл эрмэлзэл”-ийг “дур хүсэл”-ээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүсэл эрмэлзэл бол хийж бүтээх, сайн сайхныг цогцлон байгуулах чин эрмэлзэл бөгөөд, дур хүсэл бол хувь хүний аминч хүсэл юм. Хувь хүний аминч хүсэл бол муу муухай зүйл бишээ. Жишээ нь ирээдүйд өөрийн гэсэн том байшинтай болох юмсан гэж мөрөөдөж болох ба энэ нь хүнд амьдралынхаа төлөө тэмцэх эрч хүчийг өгдөг. Харин иймэрхүү дур хүслийг амьдралын үнэт зүйл мэтээр огоорвол гутамшиг болох бөгөөд ийм хүн хорхой мэт өчүүхэн чигээрээ үлддэг. Гэтэл одоо монголд мөнгө, эрх мэдэл зэргийг амьдралын утга учир мэт санаж, түүнийг сохроор шүтэх залуус олширчээ. Хүний аминч хүсэлд хязгаар байхгүй ба, энэ нь өөрийгөө ялахаас илүү, бусдыг ялахад чиглэгдсэн байдаг. Сайн үйл, зөв шударгын төлөө хатуу зогсч, сайн сайхан зүйлийг мөрөөдөж яваа хүнд явах зам олдох болно. “Жинхэнэ хүч чадал гэдэг бол тэвчээр юм Жинхэнэ зориг гэдэг бол зөв үйлийг хийх явдал юм” гэж Японы соён гэгээрүүлэгч Нитобэ Иназоо хэлсэн байдаг. Монголчууд бид ч гэсэн “Санаа сайтын заяа сайн” хэмээн хүсэл зоригийн ариуныг дээдэлж ирсэн ард түмэн билээ. Санаа зүгшил Хүсэл мөрөөдөлтэй байхад түүний дор бидэнд тодорхой зорилтууд тавигддаг. Гэтэл бид өөрийнхөө зорилтыг мэдсээр байж зуун хувь биеэ дайчилж чаддаггүй. Яаж ийм байдлаас гарах вэ? Миний хувьд өөр дээрээ туршиж байгаа нь “санаа зүгшил” гэж өөрөө нэрлэсэн нэг арга юм. Гол санаа нь өөрийнхөө хүсэл мөрөөдөл ба яг ойрын зорилт, хийх ёстой ажлуудыг өглөө бүр өөртөө сануулж байхад оршино. Эзэн Чингис Хаан “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр надад сануулж бай” гэж тушаасан байдгаас санаа авсан юм. Өглөө бүр өөртөө сануулдаг хамгийн эхний маань үг “Өөртөө хатуу бай” гэдгээр эхэлдэг. Өөртөө хатуу байна гэдэг хэлэхэд амар боловч, хэрэгжүүлэхэд туйлын хэцүү даалгавар. Гэхдээ өглөө бүр бодоод байхад аяндаа өөрийн мэдэлгүй хөтлөгдөж ирэх болов уу гэж би найддаг. Жишээ нь турахыг хүсдэг эмэгтэй бол “өнөөдөр ч гэсэн бага идэх” гэж өөртөө сануулж байж болох юм. Бас шалгалтанд бэлдэж байгаа бол “би биеэ хангалттай дайчилж байна уу?” гэсэн асуултыг өглөө бүр өөртөө тавьж болно. Харин үүнийг өглөө бүр хийж байтал сүүлдээ улиг болоод, санаа зүгшил маань хэлбэр төдий болж болох юм. Ингэж хэлбэр төдий болгохгүй байхын тулд түүнийг шинэ шинэ агуулгаар баяжуулан, үр дүнтэй байлгахын тулд үргэлж эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хүсэл мөрөөдлөө өөртөө сануулахын чухлыг тамирчдын хийдэг имиж-дасгалаас (image training) харж болно. Хөлбөмбөгч бол яг гоол хийх мөчийг санаандаа ургуулан, боксчин бол шийдвэрлэх цохилт хийж байгаа дүр зургийг дотроо төсөөлнө. Хүсэл мөрөөдлөө нүдэнд харагдтал бодох хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэлгүй, тогтсон богинохон хугацаанд. Дайснаа нөхөр болгох нь Уруу татах хүчтэй тэмцэх явцад хүн маш их ядардаг ба хэрэв зогсолтгүй ингээд явбал нэг өдөр л ядаргаанд орж, юу ч хийх чадваргүй болно. Уруу татах хүчийг өөрийнхөө нөхөр болгон ашиглах боломж бас байгаа юм. Би өдөрт тодорхой цаг хичээл хийж байж дараа өдөр нь өөрийнхөө дур сонирхолтой ажлыг хийх дүрэм тогтоосон. Уруу татах хүчийг “шагнал” болгох аргын тухай ярьж байна. Ингэвэл уруу татах хүчийг харин ч өөрийн талын хүч болгон ашиглах боломжтой болж байгаа юм. Маргааш нь дуртай зүйлээ хийхийн тулд хүн хичээнгүйлэн ширээний ард суух бөлгөө. Мөн ингэж “их үнээр” олдсон баяр баясгалан нь хүнд их амралт болдог шиг санагддаг. Харвард гэх мэт нэгдүгээр зэрэглэлийн сургуулиудад оюутнууд нь суух үедээ суусан шиг сууж, амрах үедээ амарсан шиг амардаг гэлцдэг юм билээ. Ер нь ямар ч сонирхолгүй, чадалгүй болж ядарсан үедээ бол урд байгаа ажлаа хэсэг хаяж, өөрийгөө амраасан нь дээр. Хүн төгс байх албагүй ба гол нь төгс байхын төлөө тэмүүлж байвал болох нь тэр.Өөртөө хатуу, өрөөлд эелдүү Зарим хүн маш хатуу, зарчимч байх ба бусад хүн түүнээс дөлнө. Ийм хүмүүс ихэвчлэн өөртөө ч хатуу байдаг. Зарим хүн зөөлөн зантай ба уужуу сэтгэлээр амьдарна. Гэтэл энэ нь өөртөө ч уужуу загнаж, өөрийгөө өөгшүүлэхэд хүргэх нь бий. Харин маш цөөхөн хүн өөртөө ган мэт хатуу, бусдад боорцог мэт зөөлөн байдаг байна. Энэ бол гайхамшигтай чанар бөгөөд амьдрал дээр хэрэгжихэд хамгийн хүнд нь юм. Эцсийн нэг хувилбар бол бусдад ширүүн дориун хирнээ өөртөө зөөлөн, өөрийгөө бөөцийлдөг хүн байх бөгөөд ийм хүн бол адгийн шаар гэсэн үг. Өөрийнхөө муу явааг өөрөөсөө биш, бусдаас хайдаг, гадаад орчинтой холбодог хүн бидний дунд их байдаг. Бизнес эрхэлж байгаа хүн ажил урагшгүй байгаагийн учрыг “арай илүү хөрөнгө оруулалт орсон бол”, “гадныхантай холбоотой ажилламаар байна, даанч холбоо тогтоох боломж алга” гэх ч юмуу гомдоллоно. Гэтэл өөрөө үд болтол унтах ба гадны компанитай хамтарна гэчихээд гадаад хэл үзэхэд шамдахгүй байх жишээтэй. Мэйжигийн эхэн үед Японд уригдан багшилж байсан Америкийн сурган хүмүүжүүлэгч Капитан Жейнс “Япончууд та нар гадны аюул биднийг заналхийлж байна, гадаадуудаас болж байна гээд байдаг, үнэндээ танай оронд нүүрлээд байгаа хамгийн том аюул бол өөрсдийн тань харанхуй бүдүүлэг байдал болоод байна шүү дээ” гэж сургаж байсан гэдэг. Түүн шиг монголчууд бид ч гэсэн энэ ч орон манай ноолуурын үйлдвэрүүдийг унагаах бодлого явуулж байна, тэр ч орон бидний газарт санаархаж байна гэж улиглацгаадаг. Хэрвээ бид өөрсдөө соёлжиж, өөрсдөө биеэ дааж чадахгүй бол хүссэн хүсээгүй даяарчлагдаж байгаа ертөнцийн төвөргөөнд няц даруулах болно. Хувь хүний амьдрал ч бай, улс орны хувь заяа ч бай, гагцхүү өөрөө өөрийгөө ялж, өөрөө өөрөөсөө бүтэхээс хамаарна билээ. Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг ажгуу.
“Сэтгэл ариун бол үйлс ариун”Түмэн зүйлээр эрээлжлэн эргэлдэх санаа бодолдоо хорт сэтгэл үүсгэхгүй байвал үйлс заяа чинь үргэлжид өөдөө, өөрийгөө зовоохгүй, өрөөлд гай болохгүй амгалан жаргаланг бүтээнэ. Ариун сэтгэл гэдэг нь бузар буртаг ороогүй шүүдрийн ус шиг тунгалаг сэтгэл болой. Аливаа юмс үзэгдлийг сайн талаас нь, зөв зүгээс нь бодож тунгааж байдаг нь ариун сэтгэлтний гол шинж. Ариун сэтгэлтэн бусдын сөргүү бодолт сэтгэлийн өчлийг өөрийн эерэг санаат итгэлийн шүүлтүүрээр дамжуулан хүлээж авдаг юм. Тиймээс түүнд муу муухай, бузар буртаг шингэн хорлодоггүй, усны гадарга дээр дуссан тосны дусал мэт ил ялгаран, тусдаа хөвдөг билээ. Хүн муу үг хэлсэн ч ариун сэтгэлтэн сайн талаас нь бодож хүлээж авна.Зовлон шаналан миний буруу үйлээс үүдэн гарлаа хэмээн ойлгон бодох мэргэд тун ховор байдаг гэсэн. Харин ариун сэтгэлтэн бурууг бусдад тохохгүй өөрөөсөө эхлэн хайж, өрөөлийн зовлонг нимгэлдэг. Ариун сэтгэлтэн ойр тойрныхноо сэтгэлийн зовлонд унаган тарчлаадаггүй. Бусдын зовлонг өр зүрхнээсээ хуваалцах заяамал үүрэг түүнд ногдсон мэт бодож, үйлдэж явдаг юм. Далайн гүнийг хэмжиж болно. Ариун сэтгэлийн гүнийг хэмжих аргагүй, хязгааргүй уужуу уудам бөгөөд гүн гүнзгий билээ. Зэрлэг араатнаас илүү муу нөхрөөс айж яв. Яагаад гэвэл зэрлэг араатан биеийг гэмтээнэ, муу нөхөр сэтгэлийг шархлуулна. Сэтгэлийн шархыг анагааж эдгээх хэцүү.Хүний баян хоосон нь хөрөнгөндөө биш дотоод сэтгэлдээ байдаг гэдэг. Дуусч дундаршгүй, элэгдэж хорогдохгүй хур баян хүн бол ариун сэтгэлтэн. Хүн биеийн хирээ байнга үрж, савандаж угаан цэвэрлэх мөртлөө сэтгэлийн буртгаа цэвэрлэхгүй хир дагандаа баригдан хүлэгдэн амьдрах нь туйлаас буруу. Ариун сэтгэлтэн дотор сэтгэлээ цаг үргэлж ариусган цэвэрлэж явдаг юм. Гар нь цэвэр мөртлөө сэтгэл нь бохир хүн байх. Гарын бохирыг угаахад амар, сэтгэлийн бохирыг цэвэрлэхэд хэцүү. Хүн болж хүй орчлонд төрснийх ариун сайхан байх учиртай сэтгэлээ адгийн муухай бөөгнөх хогийн сав шиг бузарлавал халаглаад барамгүй харамсал.Хүнийг баярлуулбал өөрт баяр ирнэ. Сайн юм хэлэхэд муу гэж хүлээж авч байгаа бол тархи толгой чинь эргэж гүйцжээ гэж мэд. Тэр хэлж байгаа бол эсрэгээр нь хийнэ гэж бодох бодол чамайг эзэмдсэн бол үзэн ядах хорт сэтгэлдээ шатаж түлэгдэж яваагаа ухаар. Магадгүй тэр сайн санаж, хамгийн сайн хувилбарыг санал болгосон бол яахав? Хүний гэмийг олж харахыг битгий шимт. Хайж төнхөөд бүр хэрэггүй. Хүнээс хэрэгтэй ашигтай, ухаантай сургамжтай зүйлийг нь олж хар. Түүний хойноос хайж хөөцөлдөж олж мэдэхийг хичээ. Өнгөрч улирсан явдлыг үе үе битгий сөх. Ялангуяа сайн бус дурсамжийг сануулж хэлснээс сайн үр хүлээх хэрэггүй. Аньж ядан байгаа шархыг сэдрээн сэвтүүлэхээс цаашгүй. Сайхан дурсамжийг харин санаа нийлэн, сэтгэлээ уудлан ярилц. Урам сэргээсэн тэр яриа урдах замыг чинь засч, угтах ирээдүйг бүтээхэд ухаан бодол сэлбэж, урам зориг нэмнэ.Ариун сэтгэлтэн муу муухай, нүгэлт үйлийг үйлдэх нь бүү хэл бодол санаанд нь байхгүй учир хэлэх ярих нь ч ариун цагаан. Тэд амандаа чалчаа шалигийг үл өгүүлнэ. Сэтгэл дэнслүүлэх сэрэмжгүй үгийг хаана ч хэлэхгүй. Хараалын бузар үг хэлж, гүтгэлэг гөрдлөг хийх нь байтугай хэл ярианы санд нь ийм зүйл байхгүй. Хэл яриа нь ариун хүн голд нь ортол гомдох хилс бөгөөд хэлтгий үгийг хэзээ ч, хаана ч цухуйлгахгүй. Үг хэл нь ариун хүн шалдир булдир яриа хөөрөөнд ажин түжин. Үг сөрж хэрэлдэхгүй, үг өөнтөглөн сөргөлдөхгүй. Хэлэх ярих нь дөлгөөн, хэн ч сонссон бахархам.Ам хэлээ ариун байлгахыг хичээ. Зусар бялдуучийн үгнээс зайлж хол яв. “Бялдууч хүний хэлэнд нь бал, сэтгэлд нь хор байдаг” юм. Залуус та нарын сэтгэл үг хэл ариун бол баясгалан жаргалан байнга дагалдана гэдэгт баттай итгэж болно. Сайныг бодож, сайхныг хүсдэг хүнийг саруул ирээдүй угтан тосно. Бодол хүсэл нь бохирдсон хүн болохгүй, бүтэхгүйтэй зууралдана. Бодол хүсэл нь ариун хүн нүгэл хилэнцийн түйтгэрээс холдон зайлж, буян хишгийг хураан, бусдын хүндлэлийг хүлээнэ. Бодол хүсэл нь ариун хүн мууд бэлэн ч сайнд найдаж явдаг юм. Бусдыг өөрийнхөө эсрэг муу хэрэг бүү үйлдээсэй гэж хүсвэл бусдын эсрэг муу зүйл бүү хий. Өөдрөг итгэлтэй хүн өсөж өндийж, өөдлөн дэвжинэ. “Хүчирхгийг давж, бэрхийг гэтэлж байж хүн өсөж өндийдөг”.Ариун итгэл–амжилтын угтал. Болно, бүтнэ гэсэн ариун итгэлээр жигүүрлэн байж зорьсон зорилгодоо зовлон багатай хүрч очно. Ариун итгэл гэдэг нь хар санаагүй, гэгээн тунгалаг итгэл. Ариун итгэл нь хор шингээгүй цэвэр тунгаамал итгэл. “Гайхахад ганц хором хэрэгтэй. Гайхах зүйлийг бүтээхэд олон жил хэрэгтэй” ч бусдад хоргүй, өөрт халгүй ариун итгэлээр зориглон зүтгэвээс гайхамшгийг ч бүтээж болно. “Зүтгэл байвал зүүгээр ч худаг гаргана” гэдэг. Атаа жөтөөгүй, хар хоргүй ариун итгэлийг хичээл зүтгэлтэй холбож чадвал хийх гэснээ төвөггүй хийж, хүрэх гэсэндээ түүртэлгүй хүрнэ.Идээ ундаа ариун байх нь эрүүл явахын үндэс. Хоргүй сэтгэл, хорсолгүй үйлдлээр бүтсэн идээ ундаа ариун байна. Ариун бусыг хэрэглэсэн алдааныхаа төлөө асар өндөр үнэ төлнө. Гай аюул, хор уршиг, аймшиг айдас, нажид зовлонгийн хаанчлалыг тогтоохгүйн үүднээс бид ариун идээ ундааг дээдлэх ёстой. Бусдад буруу санахгүй, хүнд мууг үйлдэхгүй, хов жив хорон үгс ярьдаггүй, атгаг санаж мөчөөрхдөггүй, ажил үйл нь зөв хүний заяа тавилан нь ариун билээ. “Хүн бол ургамалархуу л юм, эсвэл ургана, эсвэл хагдарна. Гурав дахь зам гэж өгөгдсөнгүй” хэмээн орчин цагийн их сэтгэгчдийн нэг нь хэлсэн байна. Хүн ургамал адил хагдрахгүй, ургаж цэцэглэж байхын тулд бодол санаа, үйл ажил, үйлдэл хөдлөл бүхнээ зөв авч явах хэрэгтэй ажээ.Цэвэр яваа хүн цээж тэнэгэр алхана. Бодол санаа, хэл яриа, хийж байгаа ажил, хэрэг явдал бүхнээ бусдын төлөө, гэрэл гэгээт маргаашийн төлөө зориулж байгаа хүний үйлс ариун байна. Хатаж ширгэсэн тойрмыг шувууд хаян орхиж, хагдарч хатсан цэцгийг зөгий орхин нисч, шатаж байгаа ойгоос ан араатан зугтан холддогийн адил ариун бус бүхнээс алслан холдох учиртай, бид.Сэтгэл ариун, үг яриа нь ариун, бодол хүсэл нь ариун, итгэл ариун хүний үйлс ариун, зам мөр нь цагаан, заяа тавилан өөдөө байна гэдэгт та бүхэн итгэж найдаж яваасай гэж хүснэ.
“Ээжээ магтан дуулъя”
Ээж-Далай их хайрынНаран дээд тэнгэрДаяар Монгол түмнийНасан хутгийн ерөөлЭэж-Итгэлд хүндлэгдэх түмнийБишрэлт ноён оргилЭнэхэн наснаа тахихХиргүй тунгалаг шүтээнЭэж -Эцгийн өргөөнөө залагдсанХүнлэг ёсны бурханАриун анхилуун цэцэгсийнАмьд тэргүүн баглааЭэж-Эрдэмт хүний биеийгБүтээж төрүүлэх увидастанЭлэг бүтэн зоныгЭгнэгт тэтгэх буянтанЭэж -Хүмүүн сэтгэлийг түвшитгэхНайрыг магнай аялгууХэлэх, сонсоход тансагханМонголжин гоо ижий* * *Ээж -Хүүгийн бүтээсэн бүхнийСуурийг тавилцсан ухаантанХүлгийн жолоо атгуулжСүүгээ өргөсөн гавьяатанЭэж -Бэрийн урласан дээлийнОёдол зассан үйлчинХуд ургийн ёснооХур буулгасан солонгоЭэж-Ангир үрсээ өмөөрөхБарсын дүрт хилэгнэлАч, зээгээ хүсэмжлэхБаяр хайрын мэлмэрэлЭэж-Хэвлийдээ тээсэн үрсийнХүйг холбох зангилааХүмүүн төрлийг мөнхлөхТөгс тэргүүн гайхамшиг* * *Ээж- Номин цэнхэр уулсынНар тоссон энгэрНутгийн олон нуурынНүүр илбэсэн амьсгалЭэж-Эцгийн гэрийн буйруудадХөшөө босгом ачтанУнага, тугалын зэлнээсУгтуулж эндүүрэх мөрөөсөлЭэж-Хайрын дээжсээр цогцолсонГанцхан дусал нулимсХүслийн мананд туяарахҮүрийн цолмон шигтгээЭэж-Баясал хайр бүтээгчНялх үрсийн мэлмийБүрэн эрхт МонголынСүлдэнд тодрох заяаЭэж-Дэлхий даяарын ээжсээсДэндүү дээд нь монгол ээжХаадын хаадтай эгнэхээрХамгаас эрхэм нь монгол ээж