Your SlideShare is downloading. ×

Togt tusul-tb biin juram

612

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
612
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
6
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Төсөл МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх тухай журам батлах тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахьхэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхийхорооноос ТОГТООХ нь: 1. “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ/мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх тухай журам”-ыгхавсралтаар баталсугай. ГАРЫН ҮСЭГ
  • 2. Төсөл Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолын хавсралт ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ /МОНИТОРИНГ/ ХИЙХ, СОНГОГЧДОД АРГАЧИЛСАН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахьхэсэгт заасны дагуу төрийн бус байгууллагаас сонгуулийн ил тод байдлыг хангахадоролцох, сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллагууд сонгуулийн хуультогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчийн боловсрол,мэдлэгийг дээшлүүлэх, сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулахад туслалцааүзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2. Төрийн бус байгууллага /цаашид “ТББ” гэх/ нь сонгуулийн үйл ажиллагаандоролцохдоо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухайхууль болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгийг мөрдлөг болгоно. 1.3. ТББ хяналт шинжилгээ, мониторинг хийхтэй холбоотой мэдээлэл авахажиллагааг Мэдээллийн ил тод байдал ба Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3дугаар бүлэгт заасны дагуу гүйцэтгэнэ. Хоёр. Сонгуулийн хороодын үйл ажиллагаа, эрх, үүрэг 2.1. Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, мониторинг хийх үйлажиллагаа явуулах ТББ нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж зөвшөөрөл авна. 2.2. ТББ нь Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө сонгуулийн үйлажиллагаанд хяналт шинжилгээ, мониторинг хийх хүсэлтийн хамт сонгууль товлонзарласнаас хойш 15 хоногт багтаан Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлнэ. 2.3. ТББ нь энэ журмын 2.2-д заасан хүсэлтдээ дараах баримт бичгийг хавсарганСонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ: 2.3.1. байгууллагын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 2.3.2. хяналт шинжилгээ, мониторинг хийх ажлын төлөвлөгөө, хуваарь /төлөвлөгөөнд тусгасан ажлыг гүйцэтгэх эзний нэртэй байна/; 2.3.3. ТББ-аас ажиллах хүний нэрс, тоо.
  • 3. 2.4. Сонгуулийн ерөнхий хороо энэ журмын 2.3-т заасан баримт бичгийг хүлээнавч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахьшаардлагыг хангасан ТББ-ыг бүртгэн авч, тэдгээрт үйл ажиллагаагаа явуулахадшаардлагатай мэдээллээр хангах үүргийг доод шатны сонгуулийн хороодод өгнө.Хяналт мониторинг хийх ТББ-д өгөх мэдээлэл нь хуулиар хориглогдоогүй мэдээлэлбайна. 2.5. Сонгуулийн хороод сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ,мониторинг хийх ТББ-ыг дараах боломжоор хангана: 2.5.1. үндсэн ба зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах, эдгээрээс түүвэрлэн хяналт, тулгалт хийх; 2.5.2. сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу хийгдэж байгаа эсэхтэй танилцах; 2.5.3. сонгуулийн хороодын хуралдааны дэгд өөрөөр заагаагүй бол хөндлөнгийн ажиглагчаар оролцох, хуралдааны тэмдэглэл, шийдвэртэй танилцах, хуулбарлан авах; 2.5.4. санал хураах, тоолох төхөөрөмж болон түүний программыг туршин шалгах ажиллагааг хянах; 2.5.5. санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаатай танилцах; 2.5.6. сонгуулийн хороодод ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээлэл авах; 2.5.7. саналын хуудсыг хэвлэх, түүний хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, аюулгүй байдал, битүүмжлэн хадгалах ажиллагаанд хяналт тавих; 2.5.8. сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилттэй холбоотой баримт, тайлантай танилцах. Гурав. Төрийн бус байгууллагын эрх, үүрэг 3.1. Хяналт шинжилгээ, мониторинг хийх ТББ нь Монгол Улсын Их Хурлынсонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан болон дараах шаардлагыгхангасан байна: 3.1.1. аливаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч, төрийн байгууллага, албан хаагчдын нөлөөнөөс ангид, хараат бус үйл ажиллагаа явуулах; 3.1.2. сонгогчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд шударгаар ажиллах; 3.1.3. үйл ажиллагааны зарчмаа тусгасан Ёс зүйн дүрэмтэй байх. 3.2. ТББ-ын эрх:
  • 4. 3.2.1. сонгуулийн хороодоос авах шаардлагатай мэдээ, мэдээллийг бичгээр гаргуулан авах; 3.2.2. хууль тогтоомжийн хүрээнд санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх; 3.2.3. өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай, хуулиар хориглоогүй дэмжлэг туслалцаа авах; 3.2.4.энэ журмын 2.3.2-т заасан төлөвлөгөөний хүрээнд хийсэн, Сонгуулийн ерөнхий хороонд танилцуулсан хяналт шинжилгээ, мониторингийн үр дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах, хэвлэн нийтлэх. 3.3. ТББ-ын үүрэг: 3.3.1. Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах; 3.3.2. сонгуулийн хороодын болон сонгогчийн хууль ёсны эрхийг хүндэтгэх; 3.3.3. сонгогчдод сонгуулийн хууль тогтоомж сурталчлах, сонгох эрхээ хэрэгжүүлэхэд аргачилсан туслалцаа үзүүлэх ажлыг сайн дурын үндсэн дээр гүйцэтгэх; 3.3.4. сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх; 3.3.5. сонгогчдыг санал өгөхгүй байх талаар уриалахгүй, ийм төрлийн агуулга бүхий сурталчилгаа хийхгүй байх; 3.3.6. сонгогчдод сонгуулийн хууль тогтоомж сурталчлахдаа өөрийн үзэмжээр, хуульд заагаагүй зөвлөгөө өгөх, сурталчилгаа явуулахгүй байх; 3.3.7. хяналт шинжилгээ, мониторингийн үр дүнг Сонгуулийн ерөнхий хороонд танилцуулах; 3.3.8. хяналт шинжилгээ, мониторинг хийсэн талаарх тайлан, санал дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр ирүүлэх. 3.4. Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, мониторинг хийх ТББ ньсонгуулийн хороодын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хууль бус шаардлагатавихыг хориглоно. 3.5. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлагахүлээлгэнэ. ---оОо---

×