Togt 92-cac- gerchilgeejuuleh juram

515 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
515
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
2
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Togt 92-cac- gerchilgeejuuleh juram

  1. 1. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ2012 оны 6 дугаар Улаанбаатарсарын 02-ны өдөр Дугаар 92 хот Сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших, гэрчилгээжүүлэх журам батлах тухай Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийгүндэслэн ТОГТООХ нь: 1. Сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах хэрэгслийниж бүрдлийг турших журмыг хавсралтаар баталсугай. 2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн ерөнхийхорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв /Ж.Эрдэнэбат/-д, хэрэгжүүлжажиллахыг холбогдох этгээдүүдэд үүрэг болгосугай. ДАРГА Н.ЛУВСАНЖАВ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
  2. 2. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 92 дугаар тогтоолын хавсралт СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМ, ТҮҮНИЙ СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРДЛИЙГ ТУРШИХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү журмаар сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулаххэрэгслийн иж бүрдлийн ажиллагааг шалгах, турших, баталгаажуулан гэрчилгээолгохтой холбогдсон харилцааг зохицуулна. 1.2. Сонгуулийн ерөнхий хороо нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг гаргасныдараа сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг шалган туршижбаталгаажуулж гэрчилгээ олгох /цаашид “баталгаажуулалт” гэх/, үйл ажиллагаагСонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв /цаашид“Мэдээллийн технологийн төв” гэх/, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийнзахиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг/цаашид “ажлын хэсэг” гэх/ хариуцан гүйцэтгэнэ. 1.3. Хяналт шинжилгээ /мониторинг/ хийхээр Сонгуулийн ерөнхий хорооноосзөвшөөрөл авсан төрийн бус байгууллагын ажиглагч, сонгуульд оролцогч нам, эвслийнитгэмжлэгдсэн мэргэжилтэн Сонгуулийн автоматжуулсан системийн санал тоолохтөхөөрөмжийн программ хангамжийг шалгахад байлцаж болно. 1.4. Ажлын хэсэг гүйцэтгэсэн ажлынхаа талаарх дэлгэрэнгүй тайлан,гэрчилгээжүүлж баталгаажуулсан техник хэрэгсэл, программ хангамжийн жагсаалтыггаргаж Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулна. 1.5. Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг шалган турших,гэрчилгээжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гүйцэтгэгч байгууллага гаргана. Хоёр. Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших 2.1. Ажлын хэсэг нь сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд тавигдахшаардлагыг тодорхойлох бөгөөд техник хэрэгсэл, программ хангамж уг шаардлагындагуу ажиллаж байгаа эсэхийг шалгах туршилтыг явуулна. 2.2. Ажлын хэсэг нь дараах техник хэрэгсэл, программ хангамжийг шалгантуршиж, баталгаажуулна: 2.2.1. санал тоолох төхөөрөмж; 2.2.2. санал тооллогын дүнг дамжуулах модем; 2.2.3. санал тоолох төхөөрөмжийн программ хангамж; 2.2.4. санал тооллогын дүнг нэгтгэх программ хангамж; 2.2.5. зөөврийн компьютер; 2.2.6. сервер компьютер; 2.2.7. хурууны хээ таних төхөөрөмж; 2.2.8. сонгогчийн бүртгэлийн программ хангамж; 2.2.9. хэвлэгч /сонгогчийн бүртгэлийг баталгаажуулах/;
  3. 3. 2.2.10. өгөгдөл дамжуулах сүлжээ. 2.3. Санал тоолох төхөөрөмжийн болон сонгогчийн бүртгэлийн программхангамжийн эх кодыг шалган турших ажиллагаанд программ хангамжийг гүйцэтгэгчбайгууллагын холбогдох мэргэжилтэн, төрийн бус байгууллагуудын ажиглагч,сонгуульд оролцогч нам, эвслээс томилсон түүний итгэмжлэгдсэн мэргэжилтэнгбайлцуулан Ажлын хэсэг дор дурдсанаар явуулна: 2.3.1. санал тоолох төхөөрөмжийн гүйцэтгэх үйлдлийн эх кодыгтөхөөрөмжийн үйлдэл тус бүрээр, алхам алхмаар шалган туршина; 2.3.2. шалгасан эх кодын хөрвүүлэлтийг хийж, хөрвүүлсэн программхангамжийг дискэнд буулган зориулалтын сейфэнд хадгална; 2.3.3. программ хангамж бүхий дискийг хадгалж буй сейфний түлхүүрийгАжлын хэсгийн дарга, лац /нууц код/-ыг программ хангамжийг гүйцэтгэгч байгууллагынтөлөөлөл хадгална. 2.3.4. сонгогчийн бүртгэлийн программ хангамжийн эх кодыг үйлдэл тусбүрээр, алхам алхмаар шалган туршиж, хадгална; 2.4. Санал тоолох төхөөрөмж болон сонгогчийн бүртгэлийн төхөөрөмжийнпрограмм хангамжийг хадгалж буй сейфний лац, битүүмжлэлийг хөндөхийг хориглоно. Гурав. Санал тоолох төхөөрөмжид программм хангамжийг суулгах, иж бүрдлийг туршин шалгах, гэрчилгээ олгох 3.1. Ажлын хэсэг санал тоолох төхөөрөмжид шалган туршсан программхангамжийг энэ журмын 2.3-т дурдсан этгээдүүдийг байлцуулан сейфнээс гаргансуулгаж, ажиллагааг туршин шалгана. 3.2. Энэ журмын 3.1-д заасан ажиллагааг дараах байдлаар гүйцэтгэнэ: 3.2.1. саналын хуудасны өгөгдлийг бэлтгэх сервер компьютерт программхангамж бүхий дискийг уншуулж, суулгана. Уг сервер компьютерийг Ажлын хэсэгурьдчилан шалгасан байна; 3.2.2. сервер компьютерт саналын хуудасны өгөгдлийг тойрог тус бүрээроруулна; 3.2.3. тойрог тус бүрээр гүйцэтгэсэн санал тоолох төхөөрөмжийн программхангамжийг санал тоолох төхөөрөмжийн CF картанд суулгана; 3.2.4. санал тоолох төхөөрөмжийн CF картыг санал тоолох төхөөрөмжидбайрлуулан Ажлын хэсгээс тогтоосон тодорхой тооны, тойрог тус бүрээр бэлтгэсэнтуршилтын саналын хуудсыг уншуулж, үр дүнг гарган, санал хураалтын дүнг нэгтгэхсерверт дамжуулна; 3.2.5. дээрх ажиллагаа амжилттай хийгдсэн тохиолдолд тухайн тойрогтхуваарилагдах санал тоолох төхөөрөмжид программ хангамжийг суулгаж, иж бүрдлийншалгалт хийнэ; 3.2.6. дээр дурдсан шалгалтын дараа CF карт болон төхөөрөмжийнхамгаалалтын соронзон түлхүүрийн хаягийг хэвлэн гаргаж наана. 3.2.7. энэ журмын 3.2.1-3.2.6-д заасан үйлдлийг гүйцэтгэсний дараа саналтоолох төхөөрөмж тус бүрийг баталгаажуулан гэрчилгээ олгож, санал тоолохтөхөөрөмжид баталгааны тэмдэг наана; 3.2.8. баталгааны тэмдэг бүхий төхөөрөмжийг лацдах, лацны дугаарыгбүртгэнэ. 3.3. Санал тоолох төхөөрөмжид олгох гэрчилгээний болон баталгааны тэмдгийнзагварыг уг журмын хавсралтаар батална.
  4. 4. Дөрөв. Сонгогчийн бүртгэлийн иж бүрдлийг гэрчилгээжүүлэх 4.1. Ажлын хэсэг сонгогчийн бүртгэлийн зөөврийн компьютерт шалган туршсанпрограмм хангамжийг суулгаж, ажиллагааг шалган турших ажиллагааг энэ журмын 2.3-тдурдсан этгээдүүдийг байлцуулан гүйцэтгэнэ. 4.2. Энэ журмын 4.1-д заасан ажиллагааг дараах байдлаар гүйцэтгэнэ: 4.2.1. сонгогчийн бүртгэлийн программ хангамжийн ажиллагааг шалгажгэрчилгээжүүлсний дараа сонгогчийн бүртгэлд ашиглах бүх компьютерт суулгана; 4.2.2. энэ журмын 4.2.1-д заасан үйлдлийг гүйцэтгэсний дараа сонгогчийнбүртгэлийн зөөврийн компьютер тус бүрийг баталгаажуулан гэрчилгээ олгож,баталгааны тэмдэг наана. 4.2.3. сонгогчийн бүртгэлийн программ хангамж бүхий, баталгаажуулсанзөөврийн компьютер тус бүрт сонгуулийн хэсэг бүрээр гаргасан сонгогчдын нэрийнжагсаалтын цахим санг суулгах ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын уг ажлыгхариуцсан ажилтнууд суулгаж, хаягжуулна. 4.3. Сонгогчийн бүртгэлийн программ хангамжид олгох гэрчилгээ, зөөврийнкомпьютерт наах баталгааны тэмдгийн загварыг уг журмын хавсралтаар батална. ---оОо---
  5. 5. Сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших журмын хавсралт ГЭРЧИЛГЭЭ № 2012/010628001 Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техникхэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах Ажлын хэсэг АНУ-ынДоминион Вөүтинг системс (Dominion Voting Systems) компанид үйлдвэрлэсэнсонгогчийн санал авах, тоолох төхөөрөмжийн ажиллагааг шалган туршиж,баталгаажуулан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээрзүйлийн 21.2.1-д заасны дагуу гэрчилгээ олгов. Ажлын хэсэг Баталгаажуулсан тэмдэг тэмдэг Лацны № 1. а. б. 2. 3. Улаанбаатар хот 2012 онСанал тоолох төхөөрөмжийн гэрчилгээ САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ №2012/010628001 Гэрчилгээний хамт хүчинтэй. Санал тоолох төхөөрөмжийн баталгааны тэмдэг
  6. 6. ГЭРЧИЛГЭЭ Сонгуулийн автоматжуулсан системийн тухай Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтыг үндэслэн, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан Ажлын хэсэг Сонгуулийн автоматжуулсан системийн сонгогчдын бүртгэлийн программ хангамжийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулав. Ажлын хэсэг тэмдэг Улаанбаатар хот 2012 онСонгогчдын бүртгэлийн программ хангамж СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛСЭН БОЛНО Сонгогчдын бүртгэлийн иж бүрдлийн баталгааны тэмдэг

×