• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
Togt 59-sanaliin huudas-12-netd
 

Togt 59-sanaliin huudas-12-netd

on

  • 2,062 views

 

Statistics

Views

Total Views
2,062
Views on SlideShare
2,062
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
10
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Togt 59-sanaliin huudas-12-netd Togt 59-sanaliin huudas-12-netd Document Transcript

    • МОНГОЛ УЛС СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ2012 оны 05 дугаар Улаанбаатарсарын 15-ны өдөр Дугаар 59 хот Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам батлах тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэххэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.3.8 дахьзаалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийнерөнхий хорооноос ТОГТООХ нь: 1. “Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах,хүргүүлэх, хамгаалах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, саналын хуудасны загварыг 2дугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга нарт,биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны нарийн бичгийн дарга /Ч.Содномцэрэн/-дтус тус даалгасугай. 3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2008оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын Их Хурлынсонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ыгхүчингүй болсонд тооцсугай. ДАРГА Н.ЛУВСАНЖАВ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
    • Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолын хавсралт УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ ХЭВЛҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ХҮРГҮҮЛЭХ, ХАМГААЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудас /цаашид “саналынхуудас” гэх/-ыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах үйл ажиллагаагзохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2. Саналын хуудасны загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална. 1.3. Саналын хуудасны тоог Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарбайрлаж буй гадаад улс болон тойрог тус бүрээр нэрийн жагсаалтад бичигдсэнсонгогчдын тоонд үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо 5 хүртэл хувийн нөөцтэйбайхаар батална. 1.4. Тойргийн хороо хэсгийн хороодод хүргүүлэх саналын хуудасны тоо,тойргийн болон салбар хорооны нөөцөнд үлдээх саналын хуудасны тоог тооцон гаргажхуралдаанаараа батална. Хоёр. Саналын хуудаст тавигдах шаардлага 2.1. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргахүндсэн баримт бичиг мөн бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна: 2.1.1. Агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчдод саналаа илэрхийлэхэдхялбар, ойлгомжтой байх; 2.1.2. Сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байх; 2.1.3. Тусгай нууцлалтай нэгдсэн таних нууц тэмдэг, индекс дугаартайбайх; 2.1.4. Нам, эвслийн нэр, нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийгалдаагүй, үнэн зөв бичсэн байх. 2.1.5. Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болонсонгуульд оролцогч нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэгтэй байх; 2.1.6. Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг авах саналын хуудастзөвхөн сонгуульд оролцогч нам, эвслийн нэрийг бичсэн байх. Гурав. Саналын хуудсыг хэвлүүлэх 3.1. Саналын хуудасны эхийг тойрог тус бүрээр, Монгол Улсын Дипломаттөлөөлөгчийн газар байрлаж буй гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авахсаналын хуудасны эхийг Сонгуулийн ерөнхий хороо батална. 3.2. Саналын хуудас хэвлүүлэх ажлыг Сонгуулийн ерөнхий хорооноосбайгуулсан Ажлын хэсэг эрхлэн зохион байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүндХорооны гишүүд, Ажлын албаны ажилтнуудыг оролцуулна. 3.3. Саналын хуудсыг хуульд заасан хугацаанд хэсгийн хороонд хүргэсэнбайхаар тооцож хэвлүүлнэ.
    • 3.4. Саналын хуудас хэвлэх үйлдвэрийг түүний хүчин чадал, техник, технологийгсудалсан тухай санал авах, тоолох, дүн гаргах техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчкомпаний дүгнэлтийг үндэслэн сонгож, гэрээ байгуулна. Гэрээнд хэвлүүлэх саналынхуудасны тоо ширхэг, үнэ, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буйгадаад улс болон тойргийн хороодод хуваарилах саналын хуудасны тоо, чанар, баглаабоодол, хадгалах, хамгаалах, хяналт тавих, хүлээн авах, талуудын эрх, үүрэг,хариуцлага зэрэг асуудлыг тусгана. 3.5. Саналын хуудасны хэвлэлийн эхийг Сонгуулийн ерөнхий хорооноосбаталсан загварын дагуу бэлтгэнэ. Түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны нарийнбичгийн дарга хянан баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл олгоно. 3.6. Нам, эвсэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээрзүйлийн 9.5-д заасан төрийн бус байгууллагын төлөөлөл саналын хуудсыг хэвлэхявцыг ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр хүсэлт гарган зөвшөөрөлавсны дагуу ажиглаж болно. 3.7. Саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэхүйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бусбайгууллагын ажиглагч, харуул, хамгаалалтын ажилтнаас өөр хүн байхыг хориглоно. 3.8. Саналын хуудсыг баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуухэвлэж буй эсэхэд Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг хяналттавина. 3.9. Саналын хуудсыг хэвлэж дууссан даруй хэвлэх үйлдвэрээс албан ёсоортомилогдсон албан тушаалтан батлагдсан загвар, тоо ёсоор хэвлэлийн эхтэй нь тулганүзэж Ажлын хэсэгт хүлээлгэн өгч энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. Уг үйл ажиллагаанднам, эвслийн болон төрийн бус байгууллагын ажиглагчид байлцаж болно. 3.10. Тойрог тус бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан, хайрцагныхоёр хажууд хайрцаг тус бүрийн дугаар, түүнд байгаа саналын хуудасны тоо, аймаг,дүүргийн нэр, тойргийн дугаар зэргийг бичиж тойргийн хороодод хүлээлгэн өгөх хүртэлхэвлэх үйлдвэрийн байранд лацдан, хамгаалалтын дор хадгална. 3.11. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаад улсбүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан, хайрцагны хоёр хажууд хайрцагтус бүрийн дугаар, түүнд байгаа саналын хуудасны тоо, хүргэх улсын нэр, хаяг, хүлээнавах хүний нэр, албан тушаал, утасны дугаар зэргийг бичиж тухайн гадаад улсадилгээх дипломат шууданд хүргэгдэх хүртэл хэвлэх үйлдвэрийн байранд лацдан,хамгаалалтын дор хадгална. 3.12. Саналын хуудсыг хэвлүүлж дууссаны дараа хэвлэлтийн явцад гарсангологдол саналын хуудсыг устгах ажлыг талууд хамтран зохион байгуулж тэмдэглэлүйлдэнэ. Уг ажиллагаанд нам, эвслийн болон төрийн бус байгууллагын ажиглагчидбайлцаж болно. Саналын хуудасны хэвлэлийн эх, компьютерийн файлыг Сонгуулийн ерөнхийхороо сонгууль дуустал хадгалж, архивт зохих журмын дагуу хүлээлгэн өгнө.
    • Дөрөв. Саналын хуудсыг хүргүүлэх 4.1. Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсэг саналын хуудсыг батлагдсанхуваарийн дагуу тойргийн хороодод хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна. 4.2. Тойргийн хорооны бүрэлдэхүүнээс биечлэн ирж саналын хуудсыг хүлээнавах ба боломжгүй тохиолдолд саналын хуудсыг тойргийн хороонд хүргүүлэх ажлыгСонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсэг зохион байгуулна. 4.3. Тойргийн хороо хүлээн авсан саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ тоолж,тэмдэглэл үйлдэн, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэнэ. 4.4. Тойргийн хороо саналын хуудсыг хэсгийн хороодод хуваарилсан хуваарийндагуу салбар хорооны гишүүдэд, салбар хороо нь хэсгийн хорооны гишүүдэдбаримтаар хүлээлгэн өгч, тухай бүрт тэмдэглэл үйлдэнэ. 4.5. Хэсгийн хороо хүлээн авсан саналын хуудсаа бүрэлдэхүүнээрээ нэг бүрчлэнтоолж, тэмдэглэл үйлдэх бөгөөд саналын хуудсыг хүлээн авсан тухай мэдээ /1 дүгээрхавсралт/-г салбар хороондоо, салбар хороо нь хэсгийн хороодын мэдээг нэгтгэнтойргийн хороонд хүргүүлнэ. Тав. Саналын хуудсыг хадгалах, хамгаалах 5.1. Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар хэсгийн хорооны бусадгишүүдийг байлцуулан хэсгийн хорооны байранд саналын хуудаст хэсгийн хороонытэмдэг дарж баталгаажуулсны дараа боож лацдан гал, усны болон гэнэтийн аюулдөртөхөөс урьдчилан сэргийлсэн байранд битүүмжлэн хадгална. 5.2. Хэсгийн хороо нь санал хураалтын дүн гарсны дараа хүчинтэй болонхүчингүй, зарцуулагдаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийгдсэнээс хураагдсансаналын хуудсыг тус тусад нь багцлан боож битүүмжлэн тусгай саванд хийж салбархороонд хүргүүлнэ. Салбар хороо хэсгийн хороодоос ирүүлсэн саналын хуудсыгнэгтгэн тойргийн хороонд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэнэ. 5.3. Тойргийн хороо салбар хорооноос, салбар хороо хэсгийн хороонооссаналын хуудсыг хүлээн авахдаа битүүмжилсэн баглаа боодлыг задалж, тусгайсавнаас гаргахыг хориглоно. 5.4. Тойргийн хороо нь хүлээн авсан бүх саналын хуудсыг зохих журмын дагууаймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд аюулгүй байдалд хадгална. Зургаа. Саналын хуудсыг зарцуулахад тавих хяналт 6.1. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үед болон санал хураах өдөрхэрэглэсэн саналын хуудасны зарцуулалтад тойрог, салбар, хэсгийн хороо, ажиглагчидхяналт тавина. 6.2. Санал авах өдөр саналын хуудсыг гишүүдийн ажил үүргийн хуваарийн дагуусонгогчдод саналын хуудас олгох, буруу тэмдэглэл хийснээс хүчингүй болсон саналынхуудсыг хураан авч хадгалах үүрэг хүлээсэн хэсгийн хорооны гишүүнд бусад гишүүдийгбайлцуулан хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэх ба түүний үйл ажиллагаанд хэсгийнхорооны гишүүд, ажиглагчид хяналт тавина.
    • 6.3. Тойргийн хороо нь санал хураалт дууссаны дараа хэсэг, салбар хорооноосирүүлсэн саналын хуудасны зарцуулалтын тайланг нэгтгэж тойргийн нэгдсэн тайлан /2дугаар хавсралт/-г сонгуулийн хэсэг тус бүрээр гарган Сонгуулийн ерөнхий хороондхүргүүлнэ. Долоо. Саналын хуудсыг архивт хадгалах 7.1. Тойргийн хороо саналын хуудсыг баримтын дагуу аймаг, нийслэлийн архивттэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгч, дараагийн ээлжит сонгууль хүртэлх хугацаагаархадгалуулна. 7.2. Аймаг, нийслэлийн архив нь битүүмжилсэн саналын хуудсыг нууцынжурмаар хадгалах бөгөөд битүүмжилсэн саналын хуудасны баглаа, боодлыг задлах,устгахыг хориглоно. 7.3. Саналын хуудсыг дахин тоолох тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолдсаналын хуудасны баглаа боодлыг задлах бөгөөд уг үйл ажиллагаанд сонгуулийнхэсэг, тойргийн хороодын бүрэн эрхийг дуусгавар болгоогүй бол тухайн хэсэг, тойргийнхороодын төлөөллийг байлцуулна. Дээрхи хороодын бүрэн эрхийг дуусгавар болгосонбол Сонгуулийн ерөнхий хорооны төлөөллийг байлцуулна. 7.4. Хадгалах хугацаа нь дууссан саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороондмэдэгдэн зөвшөөрөл авсны дараа аймаг, нийслэлийн дүүргийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс томилсон Ажлын хэсэг устгах ажлыг зохионбайгуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. 7.5. Саналын хуудсыг хадгалах үүрэг бүхий албан тушаалтан түүнийг алдсан,үрэгдүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага, сонгуулийн тухайн шатны хороодболон Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдэгдэнэ. 7.6. Тойргийн хороод энэхүү журмын 7.1.-д заасан тэмдэглэлийн хувийг, аймаг,нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс томилсон Ажлын хэсэгмөн журмын 7.4-т заасан тэмдэглэлийн хувийг тус тус Сонгуулийн ерөнхий хороондирүүлнэ. ---оОо---
    • Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмын 1 дүгээр хавсралт УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАС ХҮЛЭЭН АВСАН МЭДЭЭУлсын Их Хурлын сонгуулийн …. дугаар тойргийн хороо 2012 оны . . . дугаар........................................................................ аймаг, дүүрэг сарын . . . –ны өдөр Саналын хуудасны тоо, ширхэг Зөрүү Салбар, хэсгийн хорооны Баглаа, боодлын № /+/ илүү Битүүмжлэл, лацны талаарх тэмдэглэл дугаар хуваарилсан хүлээн авсан дугаар /-/ дутуу 1 1-р хэсэг 2 2-р хэсэг 3 3-р хэсэг . . . . . . .сум, дүүргийн салбар хорооны дүн 1 1-р хэсэг 2 2-р хэсэг 3 3-р хэсэг . . . . . . . сум, дүүргийн салбар хорооны дүн Тойргийн дүн Тойргийн хорооны дарга /................................................./Тэмдэг Нарийн бичгийн дарга /................................................/ Гишүүд /................................................/ /................................................/ /................................................/
    • Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмын 2 дугаар хавсралт УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСНЫ ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНУлсын Их Хурлын сонгуулийн . . . дугаар тойргийн хороо 2012 оны ..... дугаар. . . . . . . . . . . . . . . сум, дүүрэг сарын .....-ны өдөр Саналын хуудасны тоо Санал Үүнээс Нэрийн хураалтад жагсаалтад Сонгогч буруу Салбар, хэсгийн зарцуулсан Санал авах өдөр Зарцуулагдаагүй үлдсэн№ бичигдсэн Зөрүү тэмдэглэл Зөөврийн битүүм- хорооны дугаар хуваари- Хүлээн саналын санал тоолох саналын хуудасны тоо сонгогчдын /+/ илүү хийснээс жилсэн хайрцгаар лагдсан авсан хуудасны төхөөрөмжөөр тоо /-/дутуу хүчингүй санал авахад тоо санал авахад болгосон 1 1-р хэсэг 1300 2 2-р хэсэг 1950 . . . . . . сум, дүүргийн салбар 3250 хорооны дүн 1 3-р хэсэг 1700 2 4-р хэсэг 2000 . . . . . . сум, дүүргийн салбар 3700 хорооны дүн ТОЙРГИЙН ДҮН Тойргийн хорооны дарга /............................................../ Тэмдэг Нарийн бичгийн дарга /............................................./