МОНГОЛ УЛС                       СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ                                ТОГТООЛ2012 оны 4 дүгээр       ...
Сонгуулийн ерөнхий хорооны                                            2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн               ...
1.7. Дотоодын байгууллага болон гадаадын ажиглагчийн бүрэн эрх ньСонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр эхэлж сонгуулийн...
3.2. Ажиглагч хэсгийн хороонд бүртгүүлэхдээ дараах баримт бичиг бүрдүүлнэ:            3.2.1. энэхүү журмын 1 дүгээр хавсра...
3.6. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөллийн тус бүр нэг ажиглагчхэсэгт санал хураалт дууссаны дараа санал тэмдэглэ...
үндэслэл бүхий шийдвэр гаргаж 1 хувийг тухайн ажиглагчид өгөх бөгөөд тухайнажиглагчийн үнэмлэхийг хураан авч энэ тухай Сон...
5.5.1. Тухайн байгууллагыг бүртгэсэн тухай Сонгуулийн ерөнхий хорооны     шийдвэрийн хуулбар;          5.5.2. Биеийн байца...
Зургаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын                    сурвалжлагч сонгуулийн явцыг сурвалжлах       6.1. Хэвлэл мэдээл...
7.1.1. сонгогчийн өмнөөс сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээзурах;         7.1.2. санал бэлтгэх бүхээгт сонгогчтой ха...
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг                                        ажиглах, сурвалжлах тухай журмын                 ...
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг                                             ажиглах, сурвалжлах тухай журмын            ...
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг                                                      ажиглах, сурвалжлах тухай журмын   ...
Upcoming SlideShare
Loading in...5
×

Togt 25

1,486

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
1,486
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
12
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "Togt 25"

  1. 1. МОНГОЛ УЛС СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ2012 оны 4 дүгээр Дугаар 25 Улаанбаатарсарын 06–ны өдөр хот Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахьхэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт,12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхийхорооноос ТОГТООХ нь: 1. “Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам”-ыгхавсралтаар баталсугай. 2. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Журам батлах тухай” 07 дугаар тогтоол, 2008оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтансонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах журам батлах тухай” 19 дүгээр тогтоолуудыгтус тус хүчингүй болсонд тооцсугай. ГАРЫН ҮСЭГ
  2. 2. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ, СУРВАЛЖЛАХ ТУХАЙ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлахтайхолбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсанаар ойлгоно: 1.2.1. “ажиглагч” гэж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан ажиглагчийг; 1.2.2. “гадаадын ажиглагч” гэж Улсын Их Хурлын сонгуулийн явцыг ажиглах хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор гаргаж, бүртгүүлэн үнэмлэх авсан, Олон улсын байгууллага, гадаад улсын төрийн болон төрийн бус байгууллагаас томилогдсон этгээдийг; 1.2.3. “дотоодын байгууллага” гэж иргэний сонгох эрхийг дэмжиж, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий энэ журмын 5.3-д заасан шаардлагыг хангасан төрийн бус байгууллагыг; 1.2.4. “сурвалжлагч” гэж дотоодын болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагаас сонгуулийн явцыг сурвалжлахаар томилсон этгээдийг. 1.3. Ажиглагч, сурвалжлагч, дотоодын байгууллага нь Монгол Улсын Их Хурлынсонгуулийн явцыг ажиглаж, сурвалжлахдаа Монгол Улсын Үндсэн хууль, МонголУлсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг дагажмөрдөнө. 1.4. Гадаадын ажиглагч болон дотоодын байгууллагыг Сонгуулийн ерөнхийхороо, дотоодын байгууллагын томилсон ажилтныг тойргийн хороо, нам, эвсэл, биедаан нэр дэвшигчээс томилсон ажиглагчийг хэсгийн хороо тус тус бүртгэж, үнэмлэхолгоно. 1.5. Сонгуулийн явцыг ажиглаж, сурвалжлах этгээд нь сонгуулийн явцыгажиглах, сурвалжлах үедээ сонгуулийн хороодоос олгосон үнэмлэхийг энгэртээ зүүсэнбайх бөгөөд уг үнэмлэх нь тухайн иргэний үнэмлэх, паспорт болон зураг бүхий, албангазрын хүчин төгөлдөр үнэмлэх зэрэг тухайн иргэнийг нотлох баримт бичгийн хамтхүчинтэй.
  3. 3. 1.7. Дотоодын байгууллага болон гадаадын ажиглагчийн бүрэн эрх ньСонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр эхэлж сонгуулийн албан ёсны дүн гарсанөдрөөр, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилсон ажиглагчийн бүрэн эрххэсгийн хороонд бүртгүүлж үнэмлэх авснаар эхэлж, тухайн хэсгийн хорооноос саналхураалтын дүнг гаргаж зарласнаар тус тус дуусгавар болно. 1.8. Сонгуулийн үйл явцыг ажиглахаар хүсэлт гаргасан этгээд нь сонгуулийг үйлявцыг ажиглахтай холбогдон гарах зардлаа бүрэн хариуцана. Хоёр. Сонгуулийн хороодын эрх, үүрэг 2.1. Сонгуулийн ерөнхий хороо энэ журмын 5.2-т заасан баримт бичгийг хүлээнавч дотоодын байгууллагыг бүртгэсэн тухай шийдвэр гаргана. Сонгуулийн хороод энэжурмын 3.2, 4.4, 5.5-д заасан баримт бичгийг хүлээн авч, ажиглагч, дотоодынбайгууллагын ажилтныг бүртгэн үнэмлэх олгоно. 2.2. Санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахүед ажиллах ажиглагчийн тоог хэсгийн хороо хуралдаанаараа хэлэлцэн тогтооно. 2.3. Ажиглагч нь хууль тогтоомжид заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүчхэрэглэх, айлган сүрдүүлэх, худал, хуурамч мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бусарга хэрэглэж сонгуулийн хороодын ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хороотухайн ажиглагчийн эрхийг хүчингүй болгож, үнэмлэхийг нь хураан авна. Хэсгийнхороо энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. 2.4. Сонгуулийн хороод нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн томилсонажиглагчдыг энэ журмын 3.4.1-3.4.10-т заасан эрхээ эдлэх боломжоор хангана. 2.5. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн ажиглагчийн эрхийг хэсгийн хороо,дотоодын байгууллагын ажилтны эрхийг тойргийн хороо, гадаадын ажиглагчийн эрхийгСонгуулийн ерөнхий хороо тус тус хүчингүй болгоно. 2.6. Ажиглагч, дотоодын байгууллагын ажилтан нь энэ журмын 2.5-д заасныдагуу эрхээ хасуулсан бол түүнийг санал болгосон байгууллага, нам, эвсэл, бие дааннэр дэвшигчээс түүний орны хүнийг ажиллуулахгүй. Гурав. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилсон ажиглагч 3.1. Хэсгийн хороо санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө энэ журмын3.3-т заасан баримт бичгийг үндэслэн ажиглагчийг бүртгэж, үнэмлэх олгоно.
  4. 4. 3.2. Ажиглагч хэсгийн хороонд бүртгүүлэхдээ дараах баримт бичиг бүрдүүлнэ: 3.2.1. энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан ажиглагчийн товч анкет; 3.2.2. ажиглагчаар томилсон нам, эвслийн шийдвэр, бие даан нэр дэвшигчийн хүсэлт; 3.2.3. иргэний үнэмлэхийн хуулбар. 3.3. Ажиглагч нь сонгуулийн үйл явцыг ажиглахдаа хуульд заасны дагуу дараахэрх эдэлнэ: 3.3.1. сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах; 3.3.2. саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах; 3.3.3.бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдоос гарын үсэг цуглуулсан маягттай танилцах; 3.3.4. зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарьтай танилцах; 3.3.5. санал бэлтгэх бүхээг, саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах; 3.3.6. санал авах байранд сонгуулийн санал авах явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх; 3.3.7. санал авах, тоолох ажлыг ажиглах; 3.3.8. зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад дагалдан явж ажиглах; 3.3.9. санал авах явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах; 3.3.10. хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах; 3.3.11. ажиглалтын тайлангаа нийтэд тавих, хэвлэн нийтлэх. 3.4. Ажиглагч нь сонгуулийн явцыг ажиглахдаа дараахь үүрэг хүлээнэ: 3.4.1. Монгол Улсын Үндсэн хууль болон сонгуулийн тухай хууль тогтоомжийг хүндэтгэн сахих; 3.4.2. сонгуулийн хороодын үйл ажиллагаанд хутгалдан оролцохгүй, зөвхөн хөндлөнгөөс ажиглах; 3.4.3. саналаа нууцаар гаргаж буй сонгогчийн эрхийг хүндэтгэх, тэдэнд саад учруулахгүй байх; 3.4.4. санал тоолох, дүн гаргах ажиллагаанд саад учруулахгүй байх; 3.4.5. санал авах байрны дэг журмыг сахих, сонгуулийн хорооны гишүүд, сонгогчидтой зөв боловсон, хүндэтгэлтэй харьцах. 3.5. Хэсэгт санал хураалт дууссаны дараа тухайн хэсэг дэх санал хураалтындүнгийн тайланг санал хураах, тоолох төхөөрөмжөөс гаргаж, нам, эвсэл, бие даан нэрдэвшигчийн төлөөллийн тус бүр нэг ажиглагчид өгнө.
  5. 5. 3.6. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөллийн тус бүр нэг ажиглагчхэсэгт санал хураалт дууссаны дараа санал тэмдэглэсэн тухайн хэсэг дэх саналынхуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авч болно. 3.7. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон ажиглагч нь энэ журмын3.6-д заасан мэдээллийг авах тухай хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэхМэдээллийн технологийн төвд бичгээр гаргана. Дөрөв. Гадаадын байгууллага сонгуулийн явцыг ажиглах 4.1. Гадаадын байгууллага нь Улсын Их Хурлын сонгуулийн явцыгажиглуулахаар томилсон этгээдээ бүртгүүлэх хүсэлтээ санал авах өдрөөс өмнөСонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор гаргаж, бүртгүүлнэ. 4.2. Гадаадын ажиглагч нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээндсонгуулийн явцыг ажиглаж, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулна. 4.3. Гадаадын ажиглагчийн Монгол Улсад зорчих эрх, Монгол улсад байхзөвшөөрөл болон зардлыг түүнийг урьсан, эсхүл илгээсэн тал, эсхүл ажиглагч өөрөөхариуцна. 4.4. Гадаадын ажиглагчаар бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 4.4.1. Энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан гадаадын ажиглагчийн товч анкет; 4.4.2. Биеийн байцаалтын хуулбар /паспорт, үнэмлэх/; 4.4.3. Цээж зураг /4х6/ 1 хувь; 4.4.4. Сонгууль ажиглах тухай хүсэлт. 4.5. Санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн явцын ажиглалтынтайлан, санал дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх, хэвлэл мэдээллийнхэрэгслээр илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. 4.6. Гадаадын ажиглагчийг урьсан байгууллага дараах үүрэг хүлээнэ: 4.6.1. Гадаадын ажиглагчийг бүртгүүлэх; 4.6.2. Гадаадын ажиглагчийн үйлчилгээг бүрэн хариуцах; 4.6.3. Эрхээ хэрэгжүүлэхэд нь тэдэнд туслалцаа үзүүлэх; 4.7. Гадаадын ажиглагчийн орчуулагч нь гадаадын ажиглагчийн нэгэн адилбүртгүүлж, үнэмлэх авсан байна. 4.8. Гадаадын ажиглагч нь сонгуулийн явцыг ажиглахдаа сонгуулийн тухай хуультогтоомж зөрчвөл хэсгийн хороо тухайн ажиглагчийн үнэмлэхийг нь хураан авах тухай
  6. 6. үндэслэл бүхий шийдвэр гаргаж 1 хувийг тухайн ажиглагчид өгөх бөгөөд тухайнажиглагчийн үнэмлэхийг хураан авч энэ тухай Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруймэдэгдэнэ. Тав. Дотоодын байгууллага сонгуулийн явцыг ажиглах 5.1. Дотоодын байгууллага нь Улсын Их Хурлын сонгуулийн явцыг ажиглахаарбүртгүүлэх хүсэлтээ санал хураах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-ндалбан ёсоор гаргаж, байгууллагаа бүртгүүлнэ. 5.2. Дотоодын байгууллага нь сонгуулийн үйл явцыг ажиглах тухай хүсэлтээбичгээр гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргасан байна: 5.2.1. тойрог тус бүрт ажиллах ажилтны тоо; 5.2.2.улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 5.2.3. байгууллагын дүрмийн хуулбар; 5.2.4. санхүүгийн эх үүсвэрийн талаарх мэдээлэл; 5.2.5.байгууллагын удирдах ажилтны нэрс, албан тушаал; 5.2.6.байгууллагын үйл ажиллагааны тухай танилцуулга, ялангуяа сонгуулийн чиглэлээр ажилласан туршлагыг дэлгэрэнгүй дурдсан байна. 5.3. Сонгуулийн ерөнхий хороо дотоодын байгууллагын хүсэлтийг хүлээн авчажлын 5 хоногийн дотор бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. Ингэхдээ дараахьшалгуурыг үндэслэнэ. Үүнд: 5.3.1. Аливаа улс төрийн намын харъяаллын бус, улс төрийн намаас санхүүждэггүй байх, 5.3.2. Тухайн байгууллагын удирдах албан тушаалтан сонгуульд нэр дэвшээгүй байх, хэрэв нэр дэвшсэн тохиолдолд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх. 5.3.3. Улс төрийн нам, нэр дэвшигчээс хараат бус, шударга, чөлөөтэй, хуульд захирагдах, төвийг сахиж ажиллах зарчмын хүрээнд баримтлах ёс зүйн дүрэмтэй байх, 5.3.4. Сонгуульд хараат бус, бие даасан хөндлөнгийн ажиглалт хийж байсан тодорхой туршлагатай, эсхүл ийм төрлийн туршлага бүхий байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдсан байх. 5.4. Дотоодын байгууллага нь сонгуулийн нэг тойрогт 5 хүртэл тооны ажилтныгтомилон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44.2, 44.3-д заасанхугацааг баримтлан тойргийн хороонд бүртгүүлнэ. 5.5. Дотоодын байгууллагын ажилтан бүртгүүлэхдээ дараах баримт бичгийгбүрдүүлнэ:
  7. 7. 5.5.1. Тухайн байгууллагыг бүртгэсэн тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн хуулбар; 5.5.2. Биеийн байцаалтын хуулбар /иргэний үнэмлэх, албан газрын үнэмлэх/; 5.5.3. Энэхүү журмын 3 дугаар хавсралтаар баталсан ажиглагчийн анкет. 5.6. Тойргийн хороо дотоодын байгууллагын томилсон ажилтныг бүртгэхдээдараахь шалгуурыг харгалзана. Үүнд: 5.6.1. санал болгосон ажилтан нь улс төрийн намын гишүүн бус байх, 5.6.2. тухайн ажилтны ажиглалт хийх тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчтэй болон тухайн тойргийн хорооны гишүүнтэй төрөл садан биш байх. 5.7. Тойргийн хороо энэ журмын 5.7-д дурдсан шалгуураас бусад үндэслэлээрдотоодын байгууллагын ажилтныг бүртгэхээс татгалзахыг хориглоно. 5.8. Тойргийн хороо дотоодын байгууллагын ажилтныг бүртгэхээс татгалзсантохиолдолд энэ тухай шийдвэрээ дотоодын байгууллагад өгнө. Дотоодын байгууллагауг шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлэхэрхтэй. 5.9. Дотоодын байгууллага нь өөрийн томилсон ажилтнууддаа сонгуулийн тухайхууль тогтоомжийн хүрээнд сонгуулийн явцыг ажиглах аргачлалын талаар сургалтзохион байгуулах үүрэгтэй. 5.10. Дотоодын байгууллагын ажилтан сонгуулийн явцыг ажиглахдаа улс төрийннам, эвслээс томилогдсон ажиглагчдын нэгэн адил энэ журмын 3.5-д заасан үүргийгхүлээнэ. 5.11. Дотоодын байгууллагын ажилтан нь дараахь эрх эдэлнэ: 5.11.1. сонгуулийн хэсгүүдэд хуваарийн дагуу очиж, санал хураалтын явцыг ажиглах; 5.11.2. сонгуулийн бэлтгэл ажлын болон сонгуулийн санал хураалтын явцтай танилцах; 5.11.3. санал авах байрны зохион байгуулалттай танилцах; 5.11.4. хэсгийн хороонд нээлттэй тавьсан сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах; 5.11.5. сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах үйл явцын талаар мэдээлэл авах, санал авах ажиллагааг ажиглах; 5.11.6. санал авах, санал тоолох, дүн гаргах, мэдээлэх, мэдээллийг дамжуулах зэрэг ажиллагаатай танилцах; 5.11.7. санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн явцыг ажигласан тухай тайлан, санал дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх, хэвлэн нийтлэх.
  8. 8. Зургаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч сонгуулийн явцыг сурвалжлах 6.1. Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч нь сонгуулийн явцыгсурвалжлахдаа баримт нотолгоо, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан хараат бус, шударга,хууль дээдлэх зарчимд тулгуурлан, сэтгүүлчийн ёс зүйг баримтлана. 6.2. Сонгуулийн хороод сурвалжлагч нарыг дараахь боломжоор хангана: 6.2.1.сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл авах; 6.2.2. хороодын ажлын зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцах; 6.2.3. санал авах ажлын зохион байгуулалттай холбоотой мэдээ, мэдээлэл авах; 6.2.4. зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчийн саналыг авах явцын талаар мэдээлэл авах, сурвалжлага хийх; 6.2.5. санал хураах явц, санал тооллогын дүн гаргах, мэдээлэх зэрэг ажиллагаатай холбогдсон мэдээ, сурвалжлага авах. 6.3. Сурвалжлагч нь дараах үүрэг хүлээнэ: 6.3.1. Монгол Улсын Үндсэн хууль болон сонгуулийн тухай хууль тогтоомжийг хүндэтгэн сахих; 6.3.2. сонгуулийн хороодын үйл ажиллагаанд хутгалдан оролцохгүй байх; 6.3.3. саналаа нууцаар гаргаж буй сонгогчийн эрхийг хүндэтгэх, тэдэнд саад учруулахгүй байх; 6.3.4. санал тоолох, дүн гаргах ажиллагаанд саад учруулахгүй байх; 6.3.5. санал авах өдөр нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн, эсвэл эсэргүүцсэн хувцас өмсөх, сурталчилгааны зүйл авч явахгүй байх; 6.3.6. санал авах байрны дэг журмыг сахих, сонгуулийн хорооны гишүүд, сонгогчидтой зөв боловсон харьцах; 6.3.7. сонгуулийн хороодын болон сонгуулийн үйл ажиллагааны талаарүнэн бодит мэдээллийг шуурхай түгээх. 6.4. Сурвалжлагч нь зураг бүхий, ажлын газрын хүчин төгөлдөр үнэмлэхтэйбайх ба тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын таних тэмдэг бүхий хувцас, техникхэрэгсэлтэй байна. 6.5. Гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч нар Улсын ИхХурлын сонгуулийг ажиглах хүсэлтээ Гадаад харилцааны яамаар дамжууланСонгуулийн ерөнхий хороонд уламжилна. Долоо. Ажиглагч, сурвалжлагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл 7.1. Сонгуулийн үйл явцыг ажиглаж, сурвалжилж буй ажиглагч, сурвалжлагчдаддараах зүйлийг хориглоно:
  9. 9. 7.1.1. сонгогчийн өмнөөс сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээзурах; 7.1.2. санал бэлтгэх бүхээгт сонгогчтой хамт байх; 7.1.3.сонгогчийн хүсэлтээр болон өөрийн санаачлагаар түүний өмнөөссанал өгөх; 7.1.4. сонгогчтой сонголтынх нь талаар асууж, ярилцах; 7.1.5. сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, сурвалжлах үедээ нам, эвсэл,нэр дэвшигчийг дэмжсэн, эсхүл эсэргүүцсэн утга илэрхийлсэн хувцас, эдхэрэглэл өмсөх, хэрэглэх, ийм төрлийн сурталчилгааны зүйлс биедээ авчявахгүй байх; 7.1.6. сонгогчдод болон сонгуулийн хорооны гишүүдэд хүч хэрэглэх,айлган сүрдүүлэх, худал хуурамч мэдээлэл олон нийтэд тараах зэрэг хууль бусарга хэрэглэх; 7.1.7. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон энэ журамдзаагаагүй эрх эдлүүлэхийг шаардах. --- оОо ---
  10. 10. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журмын 1 дүгээр хавсралт УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ НАМ, ЭВСЭЛ, БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН ТОМИЛСОН АЖИГЛАГЧИЙН ТОВЧ АНКЕТ 2012 оны ..... дугаар сарын .....-ны өдөр 1 Эцэг /эх/-ийн болон өөрийн нэр 2 Нас, хүйс 3 Иргэний үнэмлэх, регистрийн дугаар 4 Боловсрол, мэргэжил 5 Ажил, албан тушаал /одоогийн/ 6 Намын харъяалал Ажиглагчаар томилсон нам, эвсэл, 7 бие даан нэр дэвшигчийн нэр 8 Харилцах хаяг, утасны дугаар 9 Хэсгийн хороонд бүртгүүлсэн огноо10 Ажиглагчийн үнэмлэхийн дугаар АНКЕТ БИЧСЭН: /...................................../
  11. 11. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журмын 2 дугаар хавсралт 4х6 УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ЯВЦЫГ АЖИГЛАХ ГАДААДЫН АЖИГЛАГЧИЙН ТОВЧ АНКЕТ зураг2012 оны ..... дугаар сарын ......-ны өдөр 1 Овог /эцэг, эхийн нэр/ 2 Нэр 3 Нас, хүйс 4 Иргэний харъяалал 5 Ажил, албан тушаал /одоогийн/ 6 Мэргэжил Төлөөлж буй улс, байгууллагын 7 нэр 8 Урьсан байгууллага 9 Харилцах хаяг, харилцах утас Ажиглагчийн орчуулагч, туслах 10 хүний нэр, хаяг, утасны дугаар АНКЕТ БИЧСЭН: /...................................../
  12. 12. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журмын 3 дугаар хавсралт УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ЯВЦЫГ АЖИГЛАХ ДОТООДЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ТОВЧ АНКЕТ 2012 оны ..... дугаар сарын .....-ны өдөр 1 Эцэг /эх/-ийн болон өөрийн нэр 2 Нас, хүйс 3 Иргэний үнэмлэх, регистрийн дугаар 4 Боловсрол, мэргэжил 5 Ажил, албан тушаал /одоогийн/ 6 Томилсон байгууллагын нэр 7 Ажиглалт хийх тойргийн дугаар 8 Харилцах хаяг, утасны дугаар 9 Тойргийн хороонд бүртгүүлсэн огноо 10 Ажиглагчийн үнэмлэхийн дугаар................нэр.............. би улс төрийн намын харъяалалгүй, ......дугаар тойрогт нэрдэвшигчтэй төрөл садан биш болохоо нотолж байна. АНКЕТ БИЧСЭН: /...................................../

×