Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult

605 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
605
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
3
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult

  1. 1. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ2012 оны 6 дугаар Улаанбаатарсарын 21-ны өдөр Дугаар 123 хот Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8 дахьхэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт,12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийнерөнхий хорооноос ТОГТООХ нь: 1. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 68дугаар тогтоолоор батлагдсан “Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналынхуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх журам”-д дараах нэмэлт,өөрчлөлт оруулсугай. 1.1. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн94 дүгээр тогтоолоор “Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаасанал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7 дахьхэсгийг хүчингүйд тооцсонтой холбогдуулан уг журмын 2.8 дахь хэсгийн дугаарыг 2.7гэж өөрчилсүгэй. 1.2. Журмын 2 дугаар зүйлд “Саналын хуудасны нэр дэвшигч, нам,эвслийн нэрийн өмнөх дугуй дотор тэмдэглэсэн, санал тоолох төхөөрөмжидуншигдахуйц хэмжээний, бүх төрлийн хэлбэр дүрсээр будсан тэмдэглэлийг саналаа зөвтэмдэглэсэн гэж үзнэ.” гэсэн 2.8 дугаар хэсэг нэмэх; 1.3. Журмын 2 дугаар зүйлд “Саналын хуудасны нэр дэвшигч, нам,эвслийн нэрийн өмнөх дугуй дотор тэмдэглэсэн саналын тэмдэглэл дугуй улаанхүрээнээс давсан ч саналаа зөв тэмдэглэсэн гэж үзнэ.” гэсэн 2.9 дүгээр хэсэг нэмэх;
  2. 2. 1.4. Журмын 2 дугаар зүйлд “Саналын хуудасны нэр дэвшигч, нам,эвслийн нэрийн өмнөх дугуй дотор тэмдэглэсэн санал уншигдахуйц хэмжээгээртанигдаагүйгээс саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж буцаан гаргасан тохиолдолдтухайн сонгогчид саналын тэмдэглэгээгээ саналын хуудсанд гүйцээж будах боломжийгхэсгийн хороо нэг удаа олгоно.” гэсэн 2.10 дугаар хэсэг нэмэх; 1.5. Журмын 2 дугаар зүйлд “Саналын хуудасны нэр дэвшигч, нам,эвслийн нэрийн өмнөх дугуйгаас өөр газарт тэмдэглэсэн тэмдэглэлийг саналынхуудсанд бичигдсэн зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэнд тооцно.” гэсэн 2.11 дүгээрхэсэг нэмэх; 1.6. Журмын 2 дугаар зүйлд “Саналын хуудас дахь нэр дэвшигч, нам,эвслийн нэрийн өмнөх дугуй дотор тэмдэглэсэн тэмдэглэл уусч хуудасны нөгөө талдтодорч гарсан тохиолдлыг зааварт зааснаас өөр тэмдэглэл гэж үзэхгүй.” гэсэн 2.12дугаар хэсэг нэмэх. 2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга, нарийнбичгийн дарга нарт даалгасугай. ДАРГА Н.ЛУВСАНЖАВ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
  3. 3. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар тогтоолын хавсралт СОНГОГЧ САНАЛЫН ХУУДСАНД САНАЛАА ТЭМДЭГЛЭХ, САНАЛЫН ХУУДСАА САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ /САНАЛЫН ХАЙРЦАГ/-Д ХИЙХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаа саналтоолох төхөөрөмж /саналын хайрцагт/-д хийх үйл ажиллагааг зохицуулахад энэхүүжурмын зорилго оршино. Хоёр. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх 2.1. Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгуулж,сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурж баталгаажуулсаны дараа саналынхуудас авна. 2.2. Саналын хуудас авсан сонгогч санал бэлтгэх бүхээгт очиж саналаа нууцааргаргана. 2.3. Сонгогч санал бэлтгэх бүхээгт байгаа зааврыг болон саналын хуудаст бичсэнзааварчилгааг тус тус уншиж тэдгээрт заасны дагуу саналаа тэмдэглэнэ. 2.4. Сонгогч саналаа тэмдэглэхдээ өөрийн дэмжиж буй нэр дэвшигч, нам эвслийннэрийн өмнөх дугуйг саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу зориулалтын үзгээрдүүргэж будна. 2.5. Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа сонгогч Та санал өгөхдөөсаналын хуудасны 2 хэсэгт тэмдэглэл хийнэ. Үүнд:Иргэн Та Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр,Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн1 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыгхүссэн 1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / /дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ. Нэр дэвшигчӨөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн өмнөх дугуйг/ / дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ. Нам эвсэл Загвар 1
  4. 4. Иргэн Та Архангай, Баян-Өлгий Баянхонгор, лгий,Дорнод, Завхан, Өвөрхангай Сэлэнгэ, Төв, Увс, рхангай,Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймаг, Уул,Хан-Уул, Багануур, Багахангай Сүхбаатар, Багахангай,Чингэлтэй, Баянгол дүүргийн 2 мандаттай тойргийн ргийнсонгогч бол өөрийн сонгохыг хүссэн х2 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / х / дүүргэн будаж / /саналаа тэмдэглэнэ. Нэр дэвшигч Нэр дэвшигчӨөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн өмнөх дугуйг нам/ / дүүргэн будаж / /саналаа тэмдэглэнэ. саналаа Нам эвсэл Загвар 2Иргэн Та Баянзүрх-Налайх, Сонгинохайрхан дүүргийн Налайх,3 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыгхүссэн 3 нэр дэвшигчийн өмн дугуйг / мнөх / тус тусдүүргэн будаж / /саналаа тэмдэглэнэ саналаа тэмдэглэнэ. Нэр дэвшигч Нэр дэвшигч Нэр дэвшигчӨөрийн сонгохыг хүссэн аль 1 нам, эвслийн өмнөх дугуйг/ / дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ. Нам эвсэл Загвар 3 Нийслэлд саналаа өгч байгаа сонгогч саналын хуудасны нүү гч үүрэн талд УИХ-ынсонгуульд саналаа өгч тэмдэглэл хийсний дараа саналын хуудасны ар талын хэсэгтнийслэлийн ИТХ-ын сонгуульд санал өгнө. Үүнд:Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн төлөөсанал өгөх хэсэгт өөрийн сонгохыг хүссэн рийн1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / / дүүргэн / / будна. хНам эвслийн төлөө санал өг хэсэгт өөрийн гөхсонгохыг хүссэн аль 1 нам, эвслийн өмнөх дугуйг / /дүүргэн / / будна. Загвар 4
  5. 5. 2.6. Саналын хуудсанд сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх талаарх зааврыг саналавах байрны мэдээллийн самбар, санал бэлтгэх бүхээгт заавал байрлуулсан байна. 2.7. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыгсанал тэмдэглэсэн хэсэг нүдэнд харагдахгүй байхаар бэлтгэсэн зориулалтын тунгалагхавтасанд хийж, хэсгийн хорооны гишүүнд саналын хуудасны бусад хэсэгт өөртэмдэглэл хийгээгүй болохыг харуулна. Хэрэв саналын хуудасны бусад хэсэгт өөртэмдэглэл хийсэн бол хэсгийн хорооны гишүүн энэ журмын 2.8-д заасны дагуу дахиннэг саналын хуудас авах эсэхийг лавлаж, сонгогч дахин саналын хуудас авахгүй гэвэлтухайн хүчингүй хуудсыг тэмдэглэл хөтлөж хадгална. /Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээртогтоолоор хүчингүйд болсонд тооцов./ 2.8. Сонгогч саналаа буруу тэмдэглэвэл санал тоолох төхөөрөмж /саналынхайрцагт/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хорооны ажилтанд мэдэгдэн хураалгаж,дахин нэг удаа саналын хуудас авч болно. / Энэ хэсгийн дугаарыг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын21-ний өдрийн 123 дугаар тогтоолоор 2.7 гэж өөрчлөв./ 2.8. Саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуй дотортэмдэглэсэн, санал тоолох төхөөрөмжид уншигдахуйц хэмжээний, бүх төрлийн хэлбэрдүрсээр будсан тэмдэглэлийг саналаа зөв тэмдэглэсэн гэж үзнэ. /Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 21-нийөдрийн 123 дугаар тогтоолоор нэмэв./ 2.9. Саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуй дотортэмдэглэсэн саналын тэмдэглэл дугуй улаан хүрээнээс давсан ч саналаа зөвтэмдэглэсэн гэж үзнэ. /Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 21-нийөдрийн 123 дугаар тогтоолоор нэмэв./ 2.10. Саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуй дотортэмдэглэсэн санал уншигдахуйц хэмжээгээр танигдаагүйгээс саналын хуудсыг саналтоолох төхөөрөмж буцаан гаргасан тохиолдолд тухайн сонгогчид саналынтэмдэглэгээгээ саналын хуудсанд гүйцээж будах боломжийг хэсгийн хороо нэг удааолгоно. /Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 21-нийөдрийн 123 дугаар тогтоолоор нэмэв./ 2.11. Саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуйгаас өөргазарт тэмдэглэсэн тэмдэглэлийг саналын хуудсанд бичигдсэн зааварт зааснаас өөртэмдэглэл хийсэнд тооцно.
  6. 6. /Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 21-нийөдрийн 123 дугаар тогтоолоор нэмэв./ 2.12. Саналын хуудас дахь нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуй дотортэмдэглэсэн тэмдэглэл уусч хуудасны нөгөө талд тодорч гарсан тохиолдлыг заавартзааснаас өөр тэмдэглэл гэж үзэхгүй. /Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 21-нийөдрийн 123 дугаар тогтоолоор нэмэв./ Гурав. Саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх 3.1. Сонгогч санал тоолох төхөөрөмжйн дэлгэцэнд “Саналын хуудас уншихадбэлэн” гэсэн мэдээлэл гарч ирсэний дараа саналын хуудсаа хийнэ. 3.2. Саналын хуудсыг аль ч талаар нь санал тоолох төхөөрөмжид хийж болно. 3.3. Сонгогч санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа хийсний дараа“Саналын хуудас амжилттай уншигдлаа” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Дөрөв. Сонгогчид хориглох зүйл 4.1 Сонгогчид дараах зүйлийг хориглоно: 4.1.1.энэ журамд зааснаас өөр тэмдэглэл хийх; 4.1.2.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй байж санал өгөх, эсхүл хуурамч болон өөр хүний бичиг баримт ашиглах, санал өгөх, өгөхийг оролдох, хуурч мэхлэх; 4.1.3.санал авах байранд гаднаас өөр саналын хуудас авч орох, авч гарах; 4.1.4.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх ; 4.1.5.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа бусдад харуулах; 4.1.6.аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байх амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах; 4.1.7. саналын хуудсаа нугалах, гэмтээх. ---оОо---

×