Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц

on

  • 6,876 views

 

Statistics

Views

Total Views
6,876
Views on SlideShare
6,876
Embed Views
0

Actions

Likes
7
Downloads
76
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц Document Transcript

    • СОНГУУЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦ2002 он. Илтгэгч: АНУ-ын Ардчилал ба засаглал хөтөлбөрийн зөвлөх, доктор, профессор СЬЮ НЕЛСОН Чөлөөт, шударга сонгуулийн үйл явцыг баталгаажуулахад сонгуулийнхорооны үүрэг роль шийдвэрлэх хүчин зүйл болдог. Энэ үйл явцыг сонгуулийнхороо хэр сайн залуурдаж байна гэдэг нь хорооны үйл ажиллагаа өө сэвгүйявагдаж, иргэд болон нэр дэвшигчид энэ байгууллагад хэр их итгэл хүлээлгэжбайгаагаас харагддаг. Хэдий тийм боловч сонгуулийн менежментийн төвшин,сонгуулийг амжилттай явуулах чадвар нь сонгуулийн хуулийн чанар болоодтэрхүү хуулиар тогтоосон сонгуулийн тогтолцооны хэлбэр зэрэг гадаад хүчинзүйлээс ихээхэн хамаардаг юм. Толилуулж буй илтгэлд сонгуулийн үйл явцынтодорхой хэсгүүдийг удирдан зохион байгуулахад сонгуулийн хорооны чиг үүрэгямар байх хийгээд сонгуулийн сайн систем болон түүнд тохирсон хуулийнтусламжтайгаар болзошгүй хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замуудадголчлон анхаарсан болно. 1.Хууль тогтоомж. Хууль тогтоомж нь сонгуулийн хороо болон бусадбайгууллагуудын үндэс суурь болж улс төрийн сонгуулийн оролцооны агуулгахэлбэрийг тодорхойлно. Сонгуулийн хороо нь чөлөөт, шударга сонгуулийгудирдан явуулах чадвартай байхын тулд сонгуулийн хууль тогтоомж нь өөрөөчөлөөт, шударга сонгуулийн системийг бүрдүүлж, зөв байгууламж, эрх мэдлийнтэнцвэр хуваарилалтын тогтолцоог нөхцөлдүүлсэн байх шаардлагатай. Сонгуулийн хорооны удирдлагын арга барил болон ажлын чадвар ямарбайх нь сонгуулийн хуулиас олон талаар шалтгаалдаг. Жишээлбэл: Хуульд сонгуулийн хорооны мөн чанарыг хэрхэн тодорхойлсон бэ? Хуулиар сонгуулийн хороо нь бие даасан байгууллага уу, Засгийн газрын байгууллага уу гэдгийг тодорхойлсон байдал. Сонгуулийн хороо улс төрийн хувьд тэнцвэртэй, зөвшилцлөөр шийдвэр гаргадаг байгууллага уу, эсхүл олонхийн саналаар ажлаа явуулдаг нам бус байгууллага уу? Эдгээр ялгаа нь сонгуулийн хорооны бүтэц, үйл ажиллагааны арга барилд нөлөөлдөг. Сонгуулийн хорооны
    • бүрэн эрх, эрх мэдэл, төсөв хөрөнгийг хуулиар тодорхой зааж өгсөнөөр үр ашигтай ажиллах болно.  Сонгуулийн тогтолцоо нь хуульд хэр боловсронгуй хийгдсэн бэ? Сонгуулийн үйл явцыг аль нэг талыг барилгүй шударга зохион байгуулах бололцоо хуулиар хангагдаж байна уу? Сонгуулийн ардчиллыг хангаж чадаж байна уу? Сонгуулийн тогтолцоо нь төвийг сахисан, ижил тэгш нөхцлөөр хангаж байна уу? Эрх мэдлийн тэнцвэр хуваарилалтын тогтолцоог баталгаажуулж байгууллага хоорондын болон байгууллагын дотор эрх мэдлийн хуваарилалтыг зааж өгсөн үү? Сонгуулийн хороо найдвартай, хүлээн зөвшөөрөгдсөн хуулиар сонгууль явуулахад энэ бүх зүйл нөлөөлдөг.  Хуулийн нарийвчлал ямар байна вэ? Нарийвчлалаас хамаарч сонгуулийн хорооны эрх мэдлийн хэмжээ хамааралтай. Хууль хэдийчинээ нарийвчлалтай байна төдийчинээ сонгуулийн хорооны үйл ажиллагаа хязгаарлагдмал байх болно. Нөгөө талаар хуульд шаардагдах хэмжээний нарийвчлал байхгүй бол зохих удирдамж үгүйлэгдэж сонгуулийн хороо эрх мэдлээ урвуулан ашиглах үүд хаалга нээгднэ. Хэрэглэхэд тохиромжтой хуультай тохиолдолд сонгуулийн тогтолцоо ойлгомжтой байхын зэрэгцээ сонгуулийн хороо нь өөрийн дүрэм журам боловсруулах замаар нарийвчилсан зохицуулалт хийх боломжтой болдог. Зарим улс оронд сонгуулийн хууль тогтоомжийг сонгуулийн хороо ньболовсруулдаг. Сонгуулийн хороо нь сонгуулийн хууль боловсруулахад албанѐсоор оролцоогүй тохиолдол ч гэсэн идэвхтэй байж өөрийн ажиллах хуулийнорчинг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулах нь зүйтэй. Хуулиар тогтоосонсонгуулийн систем шударга байгаа эсэх дээр сонгуулийн хорооны гишүүд судалж,сонгуулийн тогтолцоог сайжруулах арга замын талаар бодлого тодорхойлогч нартсанал, зөвлөмж гаргаж болдог. Сонгуулийн хорооны хуулийн ажилтнууд үйлчилжбайгаа хууль, боловсруулж буй төслүүдийг судалж төвийг сахисан, ойлгомжтойбайгаа тал дээр анхаарч ажилладаг. Тэд сонгуулийн байгууллагаас хуулийгхэрэгжүүлэхэд шаардагдах эрх мэдэл хуульд хангагдаж байгаа эсэх, ялангуяахуулийн цоорхой байгаа эсэх, зүйл, заалтууд нь хоорондоо зөрчилдөж байгааэсэхийг хянаж байдаг. Хуулийн ажилтнууд нь сонгуулийн хорооноос хууль
    • хэрэгжүүлэхэд өөрөө ямар зохицуулалт, дүрэм журам гаргах шаардлагатайталаар зөвлөдөг. Дээр дурдсан бүх зүйл сонгууль болохоос нэлээд өмнө хийгдсэн байхшаардлагатай. Учир нь хүлээн зөвшөөрөгдөх сонгуулийн тулгуур зарчмуудын нэгнь нэр дэвшигчид бүртгүүлэхээс өмнө бүх хууль дүрэм тогтоогдсон байх ѐстойгэсэн зарчим юм. 2.Төлөвлөлт ба удирдлага Сонгуулийг удирдан зохион байгуулах гэдэг бүхний нүдэнд ил байдаг үйлявц. Улс орон тэр чигээрээ сонгуульд оролцож сонгуулийн байгуллагын үйлажиллагааг ажиглаж байдаг. Сонгогчид бүртгэл хэрхэн явагдаж байгааг, хэвлэлмэдээллийнхэн саналын хуудас бэлэн болж байгаа эсэхийг, ажиглагчид сонгуульхууль журмын дагуу явагдаж байгаа эсэхийг анхааралтай ажиж байдаг. Улстөрийн намууд сонгуулийн дүнг хүлээж авсан эсэх гээд бүх зүйл ил байдаг. Сонгуулийн менежмент бол техник ажиллагаанд суурилсан цаг хугацаандшахагдсан нүсэр ажил. Хэдий тийм боловч сонгууль гэдэг улс төрийн үйл явдалболохоор техник ажил улс төржиж, сонгуулийн зохион байгуулалтыг хүндрүүлэнүйл явцыг хойшлуулах явдал гардаг. Сонгуулийн зохион байгуулалтыг улс төржүүлэхгүй байх шилдэг арга болсайн төлөвлөлт хийж сонгуулийг алдаа мадаггүй явуулах явдал юм. Сонгуулийнхороо мэдлэг чадвартай, төвийг сахисан, нээлттэй гэдгээ харуулж чадвал улстөрийн намууд сонгуулийн ажлыг улс төржүүлэх бололцоог хязгаарлаж чадна. Сонгуулийн хорооны менежментийг сайжруулах олон арга зам байдаг. Стратегийн төлөвлөлт. Энэ чухал асуудлыг шахуу цагийн хуваарь болон бусад ажлын ачааллаас болж мартах нь элбэг. Сайн төлөвлөлтийн ачаар сонгуулийн ажилд түгээмэл тохиолддог олон хүндрэлээс сэргийлж болно. Төлөвлөлт хийснээр сонгуулийн хороо зохион байгуулалтын сайн бүтэц бий болгож, түүндээ тохируулж боловсон хүчин, санхүүжилт хийдэг. Улмаар жигд үйл ажиллагааг хангасанаар улс төрийн нам, нэр дэвшигч, хэвлэл мэдээллийнхэн, сонгогчидтой сайн харилцаа тогтоож чаддаг. Дорвитой төлөвлөгөө стратегитай, цогцолбор чанартай, цаг үеэ олсон байх ѐстой. Үйл явцыг бүхэлд нь хамарсан, зорилтоо хэрэгжүүлэх зохион байгуулалт, үйл
    • ажиллагааны төлөвлөгөө байх хэрэгтэй. Төлөвлөгөө нь сонгуулийн хороог байгуулахаас эхлээд шинээр сонгогдсон албан тушаалтнууд тангараг өргөх хүртэл бүх үйл явцыг хамарсан байдаг. Түүнээс гадна болзошгүй тохиолдлууд, хэтийн төлөвлөлт байх хэрэгтэй. Сайн менежмент ба санхүүгийн систем. Сайн менежмент бол сонгуульд итгэх итгэлийг бий болгодог шилдэг арга. Сайн төлөвлөлт хийж, мэргэшсэн боловсон хүчнээ бүрдүүлж зааварчилгаа өгсөн, үйл ажиллагаандаа шаардагдах үнэн зөв мэдээлэл цуглуулсан байх. Үүнд дараах арга барил хэрэглэж болно:- Нийт сонгуулийн хорооны зохион байгуулалтын (ажлын аппаратын хамт)бүдүүвчийг гаргаж ажилтан бүрийг хамруулан, мэдээллийн урсгалыг захирах,захирагдах харьцааны хамт үзүүлэх;- Мэдлэг чадварыг харж өрсөлдүүлэх журмаар ажилд авах. Албан тушаал бүрийнажил үүргийн хуваарийг гаргаж хариуцлагын хэмжээнд тохируулж цалинжуулах;- Захирах захирагдах зарчим, хяналтын механизмыг тогтоох;- Үйл ажиллагааны нэгдмэл загвар гаргаж хүн бүрт хүргэх, ажилтнуудаа сургах;- Сонгуулийн ажилтнуудын ѐс зүйн хэм хэмжээг тогтоох (шударга, төвийг сахисан,мэргэжлийн үүднээс хандах, зөв боловсон харьцаа гэх мэт). Үйл ажиллагааны дүрэм журмыг нарийвчлан боловсруулж алхам тутамд итгэлцлийн механизмыг суулгах. Сайн боловсруулсан тогтолцоо, дүрэм журамтай байснаар сонгогчдыг бүрэн бүртгэж, саналын хуудсыг хугацаанд нь бэлэн болгож, сонгуулийн хэсгийг бүрдүүлж, тооллого нэг загвараар явагдаж чаддаг. Ингэснээр замбараагүй сонгууль болохоос урьдчилан сэргийлж сонгуулийн явцыг согогтой болсон гэж үгүйсгэх хандлагатай байдаг ялагдагч нарт шалтаг гаргуулахгүй байж чадна. Сайн зохион байгуулсан, хяналттай, нээлттэй үйл явц коррупц, сонгуулийн булхай гарах явдлыг хязгаарладаг. Төсөв. Сонгууль явуулахад зардал гарна. Сонгуулийн хорооны мэдэлд байгаа мөнгөний хэмжээнээс сонгууль чанартай явагдаж, хуульд заасан шаардлагад хүрэх явдал шууд хамаардаг. Төсөв хангалтгүйгээс олон бэрхшээл учирдаг, тухайлбал, боловсон хүчнээр дутагдах, шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж авч чадахгүй байх гэх мэт. Төлөвлөлтийн шатанд нарийвчлалтай,
    • үндэслэл сайтай төсвийн төсөл боловсруулснаар чанартай сонгууль явуулахад шаардлагатай мөнгө олж авч чадна. 3.Сонгуулийн тойрог байгуулах. Сонгуулийн систем бүрт санал тоолоходзориулж нутаг дэвсгэрийн нэгж байгуулдаг, түүнийг сонгуулийн тойрог гэжнэрлэдэг. Сонгуулийн тойргийн хил хязгаарыг тогтоох нь техникийн асуудалболовч хүн амын тодорхой бүлгийн дэмжлэг авах, эсхүл аль нэг намын“баталгаатай” суудлыг хангах зорилгоор тойргийн хил хязгаарыг өвөрмөцбайдлаар тогтоох явдал гардаг. Ингэсэн тохиолдолд тэгш төлөөллийн асуудалэргэлзээ төрүүлдэг. Ямар байгууллага сонгуулийн тойрог байгуулах нь улс орнуудад өөр өөрбайдаг. Эдгээр нь хараат бус байгууллага, сонгуулийн хороо, улс төрийнбайгууллага зэрэг байж болно. Сонгуулийн тойргийг хууль тогтоох байгууллагыннэг намын олонх байгуулж байгаа бол тэд өөрийн намд ашигтайгаар шийддэг. Улстөрийн нөлөөллөөс ангид байхын тулд зарим оронд, жишээ нь Шинэ Зеландад,хараат бус байгууллага байгуулсан байна. Төлөөллийн комисс нэртэй энэбайгууллагад Засгийн газрын ерөнхий статистикч, газрын ерөнхий мэргэжилтэнболон сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга ордог. Тойргийн хил хязгаарыгөөрчлөхдөө парламентад хүн амын (сонгогчдын тоогоор биш) ижил төлөөллийгхангахаар тооцоолдог. Дани улсад бол засаг захиргааны нэгжийг сонгуулийнтойрогт ашигладаг. Энэ улсад тойргийн хил хязгаарыг өөрчлөхийн оронд тухайнзасаг захиргааны нэгжид оногдох суудлын тоог Үндсэн хууль болон сонгуулийнхуульд заасны дагуу өөрчилдөг юм. Сонгуулийн тойрог байгуулах аль ч арга хэлбэрийг сонгосон бай, тэр ньсонгуулийн хуульд тодорхой заагдсан байх хэрэгтэй. Ингэхдээ тойрог байгуулахбайгууллага, хугацаа болон байгуулах зарчмыг томъѐолсон байх шаардлагатай.Тойргийн хил хязгаарын талаар гомдол гаргах журмыг хуульд зааж өгөх хэрэгтэй.Шинээр тойрог байгуулах ажлыг сонгууль болохоос нэлээд эрт хийж саналгомдлыг барагдуулах боломж олгодог.
    • 4.Санал авах. Сонгууль бол санал тоолох ажил. Ихэнх тохиолдолд саналыгсаналын хуудсаар авдаг. Сонгуулийн өдөр сонгогч саналын хуудас авч, нууцаарсаналаа тэмдэглэж хайрцагт хийх боломжийг нь сонгуулийн хороод хангаж өгөхүүрэгтэй. Энэ нь энгийн мэт санагдавч хүн ам алслагдсан өргөн уудам нутагдэвсгэртэй, хатуу ширүүн уур амьсгалтай, дэд бүтэц муутай улс оронд маш хүндасуудал байдаг. Жишээ нь Энэтхэг улс 600 сая сонгогчтой, 800 000 санал авахбайртай, 4 сая сонгуулийн ажилтантай. Санал авах ажлыг саадгүй явуулахын тулд сайн төлөвлөгөөнөөс эхлэххэрэгтэй. Үүнд: Мэдээлэл сайтай байх. Нийт хэдэн сонгогч байна, тэд хаана оршин суудаг, нутаг дэвсгэрийн газар зүй, цаг агаарын онцлог, дэд бүтэц (тээвэр, холбоо), орон нутгаас хэрэглэж болох зүйл, гаднаас авах зүйл гэх мэт. Санал авах байруудын байрлалыг тодорхойлох. Төвийг сахисан, сонгогч очиход болон сонгуулийн материал хүргэхэд дөхөм, нууцлал хангасан, сонгуулийн ажилтан олоход хялбар байрлал байх хэрэгтэй. Ажлын цагийн хуваарь. Саналын хуудасны загварыг хэзээ гаргаж захиалах вэ? Сонгуулийн өдрөөс өмнө хэсэг дээр хүргэгдсэн байхын тулд саналын хуудсыг хэзээ илгээх, сонгуулийн ажилтнуудыг хэзээ ажилд оруулж, сургалт явуулах вэ? Ихэнх сонгуулийн хуулинд сонгуулийн хатуу хуанли тогтоосон байдаг нь сонгуулийн хорооны ажлыг цаг хугацаанд бариулдаг. Энэ нь ажлаа сайн төлөвлөх шаардлагыг бий болгодог. Сонгуулийн ажилтнуудыг дайчилж, сургалтад хамруулах. Сонгуулийн ажилтнууд мэдлэг чадвартай бөгөөд төвийг сахисан байх ѐстой. Гэвч сонгуулийн ажилтнуудыг сонгох ажил ямагт улс төрийн шинж чанартай болдог, учир нь улс төрийн намууд өөр намын хүн сонгуулийн хороонд орвол сонгуулийн хороод хараат бус ажиллаж чадахгүй гэж болгоомжилдог. Сонгуулийн ажилтнуудын ажил үүргийн хуваарийг нарийн тогтоож өгсөнөөр үүнийг зөөллөж болох юм. Сонгуулийн ажилтныг сонгох шалгуур нь логик сайтай, тодорхой байх хэрэгтэй. Зарим хуульд сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд намуудын тэнцвэрийг хангасан байхыг шаарддаг. Сонгуулийн хороо хуулийн шаардлагыг биелүүлэх хэрэгтэй боловч сонгуулийн ажилтан бүр
    • наад захын мэдлэг мэргэжлийн шаардлага хангасан байхыг анхаарах хэрэгтэй. Сонгуулийн өдөр сонгуулийн байгууллагыг ажилтнууд нь төлөөлдөг тул тэд мэдлэг чадвартай, ѐс зүйг баримталсан, нягт нямбай байх ѐстой. Иймээс шаардлагын хэмжээнд сургалт явуулах хэрэгтэй. 5.Сонгогчдыг бүртгэх. Сонгогчид бүртгэгдсэн байх нь сонгуулийн үйлявцын үндсэн хэсгийн нэг. Бүртгэгдээгүй сонгогчид санал өгөх эрхээ алддаг.Сонгуульд оролцох хүсэлтэй эрх бүхий сонгогч бүр бүртгэгдсэн, бүртгэл үнэн зөв,тухайн цаг үеийн байх явдал сонгуулийн хорооны үүрэг. Сонгогчдын бүртгэл бол бас л техникийн асуудал боловч бүртгэлтэй сонгогчсанал өгсөнөөр сонгуулийн дүнг шийдвэрлэдэг. Иймээс сонгуульд оролцогчталуудад бүртгэлийн ажил төвийг сахисан, үнэн зөв явагдахгүй байна гэжсанагдвал тэд сонгуулийн хороо нэг талыг барьж булхайцаж байна гэж үздэг.Хуулийн зохицуулалт болон ажлын төлөвлөлт, гүйцэтгэл сайн байвал иймасуудал гарахгүй. Юуг анхаарах вэ: Хэн сонгогчоор бүртгэгдэх эрхтэй вэ; Бүртгэл хэзээ явагдах (хуулиар заасан хугацаа, сонгуулийн хорооноос тогтоосон хугацаа); Бүртгэл хэрхэн явагддаг (сонгогч өөрөө, шуудангаар, бусад хэлбэр); Ямар бичиг баримт шаардлагатай (төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх г.м.); Сонгогчийн үнэмлэх өгдөг эсэх, өгдөг бол түүнд ямар мэдээлэл байх, хэдэн сонгуулийн хугацаанд хүчинтэй байх, санал өгөхөд үнэмлэхээ үзүүлэх шаардлагатай эсэх; Сонгогчдын нэрсийн жагсаалтыг олон нийтэд хэзээ, хаана гаргах; Сонгогчийн булхай гэж юу, хүлээлгэх хариуцлага тодорхой байх. Хуульд заасан сонгогчийн бүртгэлийн зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулдсонгуулийн хороо өөрийн дүрэм журмыг боловсруулж, маягтуудыг ашигланбүртгэлийг хийдэг. Эдгээр журамд нэрийн жагсаалтад сэжиг бүхий нэр байгаатухай гомдол гарвал яаж шалгуулах, нэрийн жагсаалтыг нийтэд танилцуулахзэргийг зааж өгнө. Сонгогчдыг бүртгэх явцад булхай гарах нь элбэг байдаг. Нэг талаас улстөрийн нам болон нэр дэвшигчид нэрийн жагсаалтад өөрийн дэмжигчдийг аль
    • болох олон оруулж өрсөлдөгчийн дэмжигчдийг оруулахгүй байхыг оролддог.Нөгөө талаас сонгогч олон дахин санал өгөхийн тулд өөрийн нэрийг олон удаабүртгүүлэх оролдлого хийдэг. Иймээс сонгуулийн хорооны хувьд бүртгэл үнэн зөвбайх чухал. Үүнд: тухайн цаг үеийн, хүн бүр нэг л удаа бүртгэгдсэн, зөвхөнсонгуулийн эрх бүхий хүмүүс, нас барсан, шилжилт зэргийг нарийн хийх. Бүртгэлийн ажил үнэн зөв байхад хяналт тавих хэд хэдэн хялбар арга бий.Нэгдүгээрт, улс төрийн нам болон нэр дэвшигчдийн ажиглагчдыг нэрийнжагсаалтыг үзэж хянах эрх, боломжоор хангах. Нэрийн жагсаалт эсрэг нам, нэрдэвшигчдэд ашигтайгаар хийгдсэн эсэхийг хянах нь тэдэнд өөрсдөд нь ашигтай.Нөгөө талаас олон нийт нэрийн жагсаалттай танилцаж давхар хяналт тавина.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нийтэд ил тод байрлуулах буюу сонин хэвлэлднийтэлдэг. Калифорнид миний өөрийн санал өгдөг хэсэгт сонгогчдын нэрийнжагсаалтад оршин суудаг хаягийг нь бичдэг нь сонгогчид айл хөрш сонгогчдынхоонэрсийг хянахад маш хялбар байдаг. 6.Журам тогтоох. Сонгуулийн хороо хуулийг хэрэгжүүлэх зорилгоор журамгаргадаг. Журам гаргах эрхийг нь түүнд Үндсэн Хуулиар буюу сонгуулийн хуулиаролгосон байдаг. Энэ эрх нь сонгуулийн хорооны хараат бус байдлыг хангахадчухал үүрэгтэй. Журам нь сонгуулийн ажилтнуудын үйл ажиллагаагзохицуулдагаараа хуультай төстэй байхын зэрэгцээ бие дааж хараат бус үйлдэлхийхийг хязгаарладаг. Журмыг хэрэгжүүлэх механизм, зөрчсөн тохиолдолдхүлээлгэх хариуцлага, торгууль шийтгэлийг тодорхой заасан байх хэрэгтэй. Сонгуулийн хорооноос журам гаргаж зохицуулдаг түгээмэл зүйл болсонгуулийн санхүүжилт юм. Энэ бол их түвэгтэй асуудал учраас сонгуулийн хороожурам гаргахдаа хуулийн мэргэжилтнүүдийн туслалцаа авах хэрэгтэй. Сонгуулийнкампани хэрхэн санхүүжиж байгаа талаар улс төрийн намууд, нэр дэвшигчид,тусгай сонирхлын бүлгүүд, иргэдийн хяналтын байгууллага идэвхтэй сонирхдог.Иймээс сонгуулийн хороо тэдний саналыг авах хэрэгтэй. Сонгуулийнзохицуулалтын үйл явцыг сонирхсон талуудад нээлттэй байлгах (тухайлбалнээлттэй хэлэлцүүлэг явуулах зэрэг) нь сонгуулийн хороо мэдээлэл сайтай байх,олон янзын байр суурийг сонсох боломж олгодог.
    • Сонгуулийн кампанийн санхүүжилтийг журамлана гэдэг амаргүй.Сонгуулийн өрсөлдөөнд мөнгө хөрөнгө хэрэгтэй, түүнээс гадна сонгууль уламолон талтай болж улам их өртөгтэй болж байна. Энэ бол дэлхий нийтийнхандлага бөгөөд, гол нь сонгуулийн кампани үнэ өртөг өндөртэй хэвлэлмэдээллийн сурталчилгаанд улам их тулгуурлах болсон. АНУ-д 1998 оныКонгрессийн сонгуулийн кампанийн зардал 1,5 тэрбум ам. долларт хүрч байжээ.Сонгуульд хуримтлуулж зарцуулдаг мөнгөний хэмжээ нь итгэлцлийн асуудлыгулам бүр хөндөх болсон тул сонгуулийн хороо үүнийг журам дүрмээрзохицуулахыг хичээдэг. Зөвхөн чинээлэг хувь хүн, баян намууд сонгуульдөрсөлдөх бололцоотой, сонгууль нэр нөлөөг мөнгөөр авдаг, ялсан нэр дэвшигч,нам том хандивлагчдын эрхшээлд орж тэдэнд давуу тал олгодог зэрэг асуудлуудбайнга яригдах болсон. Улс орнууд сонгуулийн кампанийн санхүүжилтийг зохицуулахдаа янз бүрээрханддаг. Сонгогчид өөрийн сонголт хийсэн нэр дэвшигчийг мөнгө санхүүгийнхувьд дэмжих нь тулгуур эрхийн асуудал учраас, сонгуулийн хороо зохицуулалтхийхдээ хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахаасболгоомжилдог. Иймээс санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох, нэр дэвшигчнамын хандив, зарцуулалтыг тайлагнадаг байх замаар зохицуулалт хийхийгилүүтэй эрмэлздэг. Зарим оронд сонгуулийн кампанийг төрөөс санхүүжүүлдэгжурам байдаг. Сонгуулийн кампанийн санхүүжилтийг зохицуулдаг зарим арга хэлбэрээсдурдвал: Сонгуулийн кампанийн хандив, түүний зарцуулалтын талаар тогтмол тайлагнахыг шаардах; Хандивын хэмжээ болон зарцуулах мөнгөний хэмжээг хязгаарлах; Хараат бус аудит хийлгэхийг намуудаас шаардах; Сонгуулийн кампанийн үргэлжлэх хугацаа, сурталчилгааны хэлбэр, тоо давтамжийг хязгаарлах; Хандив өгч болох этгээдийг хязгаарлах (тухайлбал зөвхөн иргэд хандив өгнө гэх мэт); Хандивын хэмжээнд хязгаар тогтоох;
    •  “Зөөлөн мөнгө” буюу нэр дэвшигчийн нэрийн өмнөөс зарцуулж байгаа боловч нэр дэвшигчээр дамждаггүй мөнгийг хязгаарлах; Хэн юу өгсөн хийгээд юунд зарцуулсан талаар олон нийтэд нээлттэй байлгах зэрэг болно. Сонгуулийн хороо төрөөс өгч байгаа мөнгөний зохицуулалт хийдэг. Төрийнсанхүүжилт нь нам, нэр дэвшигчдийг том хандивлагчдын эрхшээлд орохоосхамгаалж өрсөлдөөний ижил нөхцөл хангах зорилготой. Төрөөс санхүүжилтхийхдээ мөнгө хүлээж авч байгаа тал хууль ѐсны эрхтэй, сонгуульд буурьтайхандаж байгаа эсэхийг хардаг. Энд тавигддаг зарим шаардлага бол өмнөхсонгуульд тодорхой хувийн санал авсан байх, төв орон нутгийн төлөөллийнбайгууллагад тодорхой тооны суудал авсан байх явдал байдаг. Зарим оронд нам,нэр дэвшигч сонгуульд өрсөлдөх эрх олж авахын тулд тодорхой хэмжээнийхандив цуглуулсан байх шаардлага тавьдаг. Төрөөс өгч байгаа санхүүжилтийг шударга, төвийг сахисан байдлаархуваарилахын тулд сонгуулийн хороо зөв зүйтэй дүрэм журамтай байх хэрэгтэй.Үүнд олон нийтийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг чухал үүрэгтэй. Түүнээсгадна мөнгө хүлээн авч байгаа этгээд зориулалтын дагуу зарцуулж сонгуулийнтөгсгөлд үнэн бодитой тайлан гаргаж байхаар нарийн зохицуулах ѐстой. 7. Сонгогчдыг мэдээллээр хангах. Сонгуулийн хороод сонгогчидсонгуулийн үйл явцын талаар мэдээлэл авч буй эсэх, хэзээ, хэрхэн саналааөгөхийг мэдэж байгааг баталгаажуулахад чухал үүрэгтэй. Сонгогчдынболовсролыг иргэний боловсролын сайн хөтөлбөрийн нэг салшгүй хэсэг гэж үздэгболсон өнөө үед хороод сонгогчид саналаа өгөх хэрэгтэйг мэдсэн байх төдийгээрөөрсдийгээ хязгаарлаж болно. Энэ нь хороо сургууль, нийгэмд үйлчилдэг төрийнбус байгуулагуудын сонгогчдын ба иргэний боловсролын хөтөлбөрүүдтэй уялданзохицох, тэдэнд сонгуулийн холбогдолтой асуудлаар зааварчилгаа өгнө гэсэн үгюм. Хэрвээ сайн зохион байгуулж, удирдаж чадвал сонгуулийн хорооныхэрэгжүүлсэн сонгогчдын боловсролын талаарх хөтөлбөрүүд ихээхэн үр дүнтэйболдог. Ийм хөтөлбөрүүд нь ихэндээ хэтийн төлөвлөлтийн үед багтсан байхболовч сонгогчдын боловсролын хариуцсан нэгжээр цаашдаа илүү
    • нарийвчлагдаг. Сонгогчдын боловсролд зарцуулах мөнгийг сонгуулийн төсөвторуулдаг бөгөөд энэ нь үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц байх хэрэгтэй. Сонгогчдын боловсролын хөтөлбөрүүд зайлшгүй нам бус, төвийг сахисанбайх ѐстой. Хөтөлбөрүүд нь сонгогч сонгуульд мэдлэгтэй оролцоход хэрэгболохуйц баримт мэдээллээр хангана. Энд “хэзээ, хаана, хэрхэн” болон “яагаад”гэдгийг багтааснаар сонгогчид үйл явцыг ойлгоход тусална. Үр дүнтэй, хямдзардлаар энэхүү мэдээллийг сонгуулийн хорооноос тогтмол хэвлэлийн багахурлыг зохион байгуулах замаар олон түмэнд хүргэдэг. Хэвлэл мэдээллээрдамжуулан хороо сонгуулийн бэлтгэл ажил, үйл явцын талаар мэдээлж,сонгогчдод хэрэгтэй мэдээллээр нь тэднийг хангадаг. Энэ нь үйл явцын ил тод,нээлттэй байдлыг нэмэгдүүлж, олон түмний сонгуулийн хороонд итгэх итгэлийгбэхжүүлдэг. Сонгогчдод ялгаатай нэр дэвшигчдээс таньж, мэдэж сонголт хийхэдмэдээлэл мөн хэрэгтэй болно. Үүний ихэнх нь улс төрийн кампани, хэвлэлмэдээллийн хэрэгслээр дамжин хүрдэг боловч хорооноос нэр дэвшигчдийнхооронд мэтгэлцээн зохион байгуулах, бүх намууд ба нэр дэвшигчдийн мөрийнхөтөлбөрийг хэвлэн нийтлэх зэргээр илүү өргөн мэдээлэлээр хангаж болно. 8. Санал хураах. Санал хураах өдөр сонгуулийн үйл явцын гол үйл явдалюм. Санал хураах, тоолох үйл ажиллагаа хэрхэн амгалан тайван, будилааншуугиангүй өнгөрснөөр сонгуулийг үнэлж цэгнэдэг. Гэхдээ будилаан шуугиангүйсонгууль гэнэт болчихдог зүйл бишээ. Энэ нь хэдэн жил, сарын өмнөөс эхэлдэгсайн төлөвлөлт бэлтгэлийн үр дүн байдаг. Санал хураах өдрийн төлөвлөлтийн зарим асуудал нь саналын хуудастараах хэсэгт яригддаг ч гэсэн дараах зүйлсийг сонгуулийн хороо анхааралдаабайлгах ѐстой. Сонгогчдын оролцоо өндөр; Сонгогчид хэрхэн саналаа өгөхөө мэддэг байх; Санал өгөх үйл явц тайван, бүтээлч байх; Төвийг сахисан сонгуулийн нэгж санал авах байр, хүн хүч, техникээр хангагдсан эсэх; Саналын нууцлал хангагдсан байх;
    •  Санал авах байр сонгогч бүр саналаа өгөхөд хүрэлцээтэй хугацаагаар нээлттэй байх; Онцлог шаардлага бүхий сонгогчдод туслах; Ажиглагч, хянагч, хэвлэл мэдээллийнхэнд итгэмжлэл олгогдсон эсэх; Санал авах байр, сонгуулийн материал, хүн хүчний аюулгүй байдал хамгаалагдсан байх; Ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, луйвар булхай гаргахгүй байх; Алдаа мадаггүй тоолох. Сонгуулийн өдрийн ажлын хамрах хүрээ хуульд тусгагддаг бөгөөдсонгуулийн хорооноос санал хураах, тоолох зэрэг үйл явцыг зохицуулсанжурмуудыг нэмэлт болгон гаргадаг. Эдгээр журмуудыг гарын авлага болгонхэвлэх нь эргэлзэх, хольж хутгахаас зайлсхийхээс гадна дүрэм журмыг нэг мөрхэрэглэх явдлыг баталгаажуулна. Энэхүү гарын авлагыг сонгуулийн ажилтнуудынсургалтад хэрэглэж болох төдийгүй сонгуулийн байрны нэг гол лавлагаа баримтбичиг болгодог. Журам нь санал авах байр байгуулах, санал хураалт эхлэх, дуусах,сонгогчид саналаа өгөх үйл явц, санал өгөх зэргээс эхлэн сонгуулийн хороодхэрэглэх хүснэгт маягтууд, хэн түүнд гарын үсэг зурах, хэн санал авах байранднэвтрэх, тооллогын журам, гарч болох асуудлуудыг хэрхэн шийдэх зэрэгасуудлуудыг багтаадаг. Хэрвээ ширээн дээрх тоололт дууссаны дараа нийтсаналын хуудас, хүчинтэй саналын хуудас, дүнг нэгтгэсэн маягттай сонгуулийнанхан шатны нэгжүүд хэрхэн ажиллаж байсан талаар журамд тодорхой тусгагдажчадвал өнгөрсөн сонгуулийн зөрчил, гарч байсан асуудлуудыг давтахаас ихээхэнзайлсхийж чадна. Сонгуулийн албан тушаалтан ажилтнуудыг нэлээд зовоодог “шүдний өвчин”бол санал авах байраас саналын хуудас дээд шатны байгуулагад ирэх үед үүсчболох эмх замбааргүй явдал юм. Эмх замбараагүй үед хөндлөнгийн оролцообайхгүй байсан гэж батлах явдал амаргүй. Энэ үед гарч байгаа асуудал ялагдажбайгаа нам, нэр дэвшигчдийн хувьд үр дүнгийн найдвартай байдал, үйл явцадболон сонгуулийн хороонд итгэх итгэлд эргэлзэх шалтгаан болдог. Ийм
    • асуудлуудаас сайн төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалтаар хангах замаарзайлсхийж болно. 9. Сонгуулийн дүнг нэгтгэх. Сонгуулийн дүнг нэгтгэх явдал бас нэгтомоохон ажил болдог. Бидний үзэж байгаагаар санал тоолох, түүний дүнг нэгтгэхявдал илүү улс төрийн асуудал болж байна. Сонгуулийн хороо санал тоололтыгалдаа мадаггүй явуулж түүнийг гадны оролцоо, оролдлогоос хамгааланбаталгаажуулах ѐстой. Асуудлаас зайлсхийх нэг арга бол ямар санал хүчинтэй,ямар санал хүчингүй гэдгийг журамд тодорхой, ойлгомжтой тусгасан байххэрэгтэй. Булхай тохиолдож болох сонгуулийн нэг үйл явц бол санал хураалтын дүнгнэгтгэх хэсэг болно. Санал хураалтын дүнг нэгтгэж байгаа хэн нэг нь дүнгийнэцэст ганцхан 0 (тэг) нэмж бичих нь тун хялбархан хэрэг билээ. Сонгуулийн хорооэнэ төрлийн хууран мэхлэх боломжийг багасгах ѐстой. Үүнийг илүү эрх мэдлийнтэнцвэртэй хуваарилалт бүхий сайн систем хөгжүүлэх замаар хийж болно. Иймтөрлийн систем нь зөвхөн ганц нэг цифр нэмэхийн эсрэг бус бүхий л үйл явцадхэрэглэгдэх ѐстой. Сонгуулийн дүнг нэгтгэхэд энэхүү систем нь дараах зүйлсийг багтаадаг: Санал тоологчид ба удирдлагын сайн сургалт; Саналын хуудас болон сонгуулийн дүнг нэгтгэх маягтуудыг хүлээн авах, бүртгэх бүртгэл-хяналтын болон дарааллын сайн систем; Тоололтын болон дүнг нэгтгэх тохиромжтой маягтуудыг бөглөх урьдчилан тодорхойлсон журам; Нам, нэр дэвшигчдийн ажиглагч (тэд сонгуулийн дүнгийн хуудаст гэрч болон гарын үсэг зурна), хянагчдаар гэрчлүүсэн ил тод нээлттэй тооллого; Саналын хуудсыг хүчингүйд тооцох ойлгомжтой журам байх; Зүй зохистой заалдах арга зам. Ер нь сонгуулийн дүнг бүсийн болон үндэсний хэмжээнд илтгэх, тайлагнахүйл явцыг дотор нь хуваадаг. Зарим газар шуурхай ажилладаг. Зарим нь төдийлэнтодорхой бус, хариу мэдээлэл багатай байдаг. Иймэрхүү асуудлууд ихэвчлэнхарилцаа холбоотой холбогдон гардаг. Энэ асуудлыг сонгуулийн байр бүртэйхарилцах холбоо бүхий харилцаа холбооны сайн системтэй байснаар багасгаж
    • болно. Сайн харилцаа холбоо бол сонгуулийн удирдлага, зохион байгуулалт, үйлажиллагааны амин чухал хэрэгсэл юм. Сонгуулийн хороо анхан шатны нэгжтэйшууд холбогдох боломжтой байх ѐстой. Анхан шатны нэгж асуудал болонмэдээллээ буцаж хэлэх боломжтой байх ѐстой. Харилцаа холбооны асуудал ньачаалалтай үед, тухайлбал сонгогчдын бүртгэл, санал хураалт, саналын дүнгилтгэх зэрэгт үргэлж ил гарч ирдэг. Эдгээр асуудлаас зайлсхийхийн тулд сонгуулийн дүнг туршилт-шалгалтынаргаар илтгэж туршиж болох юм. Үр бүтээлч байхын тулд туршилтыг санал хураахөдрөөс хэдэн хоногийн өмнө хийж, асуудал гарвал хороо түүнийг засч болоххугацаа гаргах хэрэгтэй. 10. Ялагчийг тогтоох. Сонгуулийн хорооны төгсгөлийн шатны нэг ажил болалбан ѐсны дүнг зарлах, ялагчийг тогтоох явдал юм. Үүнийг хэрхэн хийх талаарсонгуулийн хууль тогтоомжид тусгадаг. Энэ нь сонгуулийн хороо үр дүнтэй, алдаамадаггүй тодруулах үйл явцыг хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг. Энэ хэсэгт сонгуулийн хороо албан ѐсны дүн нийт саналын бодитилэрхийлэл болсныг болон маргаантай эргэлзээтэй саналын хуудас, тооллогынталаарх албан ѐсны шийдвэрийг баталгаажуулах хэрэгтэй. Ялагчийг тодруулахадцаг хугацааны хүчин зүйлийг тооцох ѐстой. Албан ѐсны дүнг болон ялагчийгтодруулах явдлыг удаан хүлээлгэх нь дүнтэй холбоотой буруу зүйл байна гэсэнхардлагыг төрүүлдэг. Энэ нь мөн системийн дотор байгаа хэн нэгэнд тоо солихболомжийг олгож болно. Мөн түүнчлэн удаан хүлээлгэх нь сонгуулийн дүнд итгэхитгэлийг хөсөрдүүлж болно. Сургалтад хамрагдсан ажилтнуудтай, тохиромжтой хамгаалалт бүхий үйлявцын сайн удирдлага зохион байгуулалт нь сонгуулийн дүнг нэгтгэх явдлыгудаашралтаас зайлуулж чадна. Энэ нь сонгуулийн хорооны ажилтнуудын гаргажбуй санал хураалтын бодит илэрхийллийг харуулсан үзүүлэлтээр дамжуулансонгуулийн дүнг баталгаажуулах итгэлийг нэмэгдүүлдэг.