: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил

2,839 views
2,605 views

Published on

: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
2,839
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
23
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил

  1. 1. Сэдэв : Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
  2. 2.  Хичээлийн арга - Тайлбар яриа - Харилцан яриа Хэрэглэгдэхүүн : - Конспект - Ном сурах бичиг - Шохой - Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал /проектор, cd, электрон хичээл /
  3. 3.  Монголын урлаг, уран сайхны хөгжил нь Монгол нутагт бий болсон тэр цагаас эх үүсвэртэй . Бусад ард түмний нэгэн адил ертөнцийг гоо сайхнаар үзэх эрмэлзлэл бүхий монголчууд уран сайхны өвөрмөц соёлыг бий болгожээ.
  4. 4.  Үүнийг ардын аман зохиол , зүйр цэцэн үг , ардын дуу хөгжим бүжиг , үлгэр домог , туульс илэрхийлнэ. Монголчуудын язгуур урлагийн тулгын гурван чулуу нь эрдэмтэн Б.Сумъяагийн онож тэмдэглэснээр шүлэгэлэг ,угалзлаг сэтгэлгээ болно.
  5. 5.  Монголчууд шүлэгч ард түмэн агаад яруу сайхан хэллэг , сүүл холбоосон шүлгийн зохиомж нь хүмүүсийн хооронд төдийгүй иргэний харилцаанд онцгой чухал ач холбогдолтой байв. Хаадын цааз зарлиг , захиа даалгаварыг шүлэглэн зохиож , түүнийгээ зарагдах хүн цээжлүүлэн алс газрын хүлээн авагсдад хүргүүлдэг бариулах арга нь монголчуудын мэдээлэл, харилцааны эхэд тэлсэн хэлбэр байсныг Х дугаар бүлэгт өгүүлэх болно.
  6. 6.  Улс гүрэн , хот аймаг , ихэс дээдсийнхээ түүхийг шүлгээр бичиж ирсэн нь монголчуудын аман яруу найраг нэн эртний баялаг уламжлалтайг илэрхийлнэ.
  7. 7.  Үүний сонгодог жишээ нь :Монголын нууц товчоо юм. Ардын ерөөлч, магтаалчид бодит явдал , үйл явдалтай зэрвэсхэн танилцаад л утга агуулгын гүн гүнзгий илэрхийлсэн, яруу найргын бүхий л мах бодийг төгс хадгалсан ерөөл,магтаалыг хэдэн цагаан ундруулах хэлж чаддаг бөгөөд ер нь монголчууд тоглож наадах төдийгүй, маргалдаж мэтгэлцэх үедээ ч толгой сүүл холбон шүлэглэх бие эрхтний хөдөлгөөн ,аман яруу найраг , ая эгшгийг хослуулдаг тэдний хувьд ердийн үзэгдэл ажээ.
  8. 8.  Монголчууд байгаль ертөнцийг бодит байдлаар нь зурж дүрс чадварыг нэн эртнээс эзэмсшэн ард түмний нэг . Үүнийг монголчууд хүрээлэн байгаа орчин , амьдрал ахуйгаа уран сайхан хийсвэрлэлийн аргаар бүрслэх нэн өвөрмөц арга хэлбэрийг болгосны тод илэрлийн нэг нь монгол хээ угалз болно.
  9. 9.  Энэ монголчуудын эртний урлаг хөгжих тутмаа байгаль орчин,байдлыг бус ,харин тэдгээрийн тухай уран сэтгэмжээ зурж илэрхийлэх болсоныг харуулж байгаа юм. Монголчуудын эрт , , эдүгээгийн амьд ахуйгаас хээ угалзгүй эдлэл , хэрэгслийг олох аргагүй.
  10. 10.  Хээ угалз гоёл чимэглэлийн урлагийн дээд ололт төдийгүй уран баримал зэрэг дүрс урлагийн бүх төрөлд уран сайхны дүрслэлийн салшгүй хэсэг болон шингэжээ үүний тод жишээ нь монгол зураг болно . Чимэглэлийн чанар , угалзлаг хэмнэл хоёр бол монгол зургийн уран сайхны салшгүй хаёр тал нь мөн .
  11. 11.  Үүний ачаар монгол зураг нь нэг талаар гадаад ертөнцийн үнэмшилтэй аргаар дүрсэлсэн бодит зураг , нөгөө талаар тэдгээр юмс үзэгдлийг амьдралд байдгаас нь өөрөөр улам гоо сайхны утга билэгдэл төгс, ер бусын хэллэгээр илэрхийлсэн сэтгэлгээний бүтээл байдаг болно.
  12. 12.  Хөгжимлөг сэтгэлгээ монголчуудын амьдрал, үйл ажиллагааны ширхэг бүрт нэн эртнээс нэвчин шингэсэн ажээ. Монголчуудын олон мянган жилийн турш малтайгаа харьцахдаа хашгирах, өөвлөх ,гурайж исгэрэх гэх мэт дуу авианы янз бүрийн тэмдэг дохиог зохион хэрэглэж , мал сүргээ алсын зайнаас хөтлөн залж иржээ.
  13. 13.  Ийнхүү монголчууд малтайгаа харилцсан ч дуулж хуурддаг төдийгүй үлгэр тууль хайлсанч тоглож наадсан ч хурим найр хийсэн ч юум оёх хадаж дуудаж тооцоолох зэрэг ажил үйлсдээ ч дуулж хөгжимдөж эртний уламжлалтай ажээ. Монголын хөгжимийн яазгуур урлагийн ноён оргил нь ардийн уртын дуу юм.
  14. 14.  Хүннүгийн үеэс мэдэгдэх болсон уртын дуу нь хязгааргүй уудам орон зай хийгээд түүний доторх монгол хүний амьдрал ахуй түүнчлэн өнгө гэрэл хөг аялгууны түмэн зүйл хосолсон уяанга тансаг байглийг санагдуулах дүр дүрслэлийн бий болгодог .
  15. 15.  Монгол бүжиг бол монголчуудын хөгжимлөг сэтгэлгээ нэн эртний хөгжсөний бас нэг илрэл юм. Монголын нууц товчоо-нд монголын жаргалан дэвсэн хуримлан жаргах бөлгөө. Хутулыг хаан ширээнд Хорхоногийн саглагар модны орчин хавирга газрыг халцартал газрыг өлтөртөл дэвсэв гэдэг нь үүний тод нотолгоо мөн.
  16. 16.  Монголчуудын бүжиг нь халх , буриад , баруун монголын зэрэг олон тэрээр үүсчээ. Халх монголын бүжигт сүрлэг тэнгэрлэг , аажуу тайван эрхэмсэгийг илтгэсэн байдаг бол баруун монголын бүжигт түрэмгий , эрэмгий шийдэмгий хөдөлгөөн голлодог ажээ.
  17. 17.  Монголын соёлын дэвшил нь монгол овог аймгууд нэгдэх , монголын нэгдсэн төр байгуулагдахад урьдач чухал нөхцөл болсон. Их монгол улс байгуулагдсан нь монголчуудын соёлын далд их түлхэц үзүүлжээ. Монголчуудын аман зохиолын баялаг уламжлалын үндсэн дээр ургийн бичгийн уран зохиол бий болсон юм.
  18. 18.  Монголын нууц товчоо зохиогдсон монголын соёлын хөгжилд гарсан том ололт. Тархай бутархай олон аймгийг нэгтгэн, монголын үндэсний дүр төрийг байгуулсан түүхэн үйл явдал, мөн үеийн монголчуудын нийгэм ахуйн байдлыг харуулснаараа Монголын нууц товчоо түүхэн үеийн зохиолын гайхамшигт дурсгал болох тухай өмнө нь өгүүлсэн бөлгөө.
  19. 19.  Энэ үед Чингисийн билэг, Аргусан хуурчийн домог, Өнчин хөвгүүний шаштар, Хоёр загалын тууж, Алтан ордны дээрх бичиг зэрэг уран зохиолын бүтээлүүд зохиолууд зохиогжээ. Тухайн үед Энэтхэг, Төвд, Хятад, Иран зэрэг олон орны уран зохиол гүн ухааны номыг монгол хэлээр орчуулах талаар их амжилт бүтээжээ.
  20. 20.  Монголын уран зохиол, иргэний яаруу найраг баатарлаг үйлсийн зэрэгтэйгээр Энэтхэг, Төвдийн уран зохиол, яруу найргын олон санаа, хэлбэр маягийг дууриаж бичсэн шүлэг зохиолыг монголчууд туурвих болов.
  21. 21.  Тухайлбал, авъяас билэгт яаруу найрагч Одсэр Энэтхэгийн олон зохиолыг монгол хэлнээ орчуулгын зэрэгцээ Бурханы 12 зохион гуй гэдэг номоо Энэтхэгийн зохиолчдын (Цадиг) зохиолын маягаар бичсэн бол Махагалийн зохиолоо элдэв бурхан тэнгэрийг магтан дуулдаг.
  22. 22.  Энэтхэгийн яруу найргийн арга барилаар бичжээ. Дандини “Зохист аялгуу зэрэг Энэтхэгийн яруу найргийн онолын олон зохиолууд монголд дэлгэрч, монголын уран зохиол , яруу найрагт энэтхэгийн зохиол нөлөө үзүүлжээ.
  23. 23.  Хархорум хот бол Монгол гүрний засаг захиргаа , худалдаа, соёлын том төв байв Хархорум хот бол барилгын уран сайхан барих , материалыг үзэмжтэй хийх , гоёж чимэхийн үлгэр болж байв. Ялангуяа Өгэдэй хааны Түмэн амгалант орд, хан хүү , тайж нарын харшууд тансаг гоёмсогоороо гоц байжээ.
  24. 24.  Уран барилгын зэрэгцээгээр урлал, уран дархны ажил ялангуяа мөнгөний урлал эрчимтэй хөгжиж төмрийн дархны ажил хөгжиж , анжис, хадуур ,том тогой зэрэг гэр ахуйн хэрэгслийг үйлдвэрлэж байсны гадна цэргийн хуяг дуулга зэр зэвсэг үйлдвэрлэж байв.
  25. 25.  Шавар ваарын үйлдвэрлэл нь хятад тангад , персийн үйлдвэртэй төсөөтэй боловч гоёл чимэглэл өвөрмөгц үзэмжээрээ ялгаатай байв. Хааны ордонд олон хүний бүрэлднхүүнтэй найрал хөгжим байсан дайн тулаанд орохын өмнө болон нас барагсдыг ёслолын эхэнд , эсвэл найр хурим ,зугаа цэнгэлийн цагт хөгжимдөн дуулал ялалтаа тэмдэглэж өдөржин шөнөжин хуримлан бүжиглэдэг байсан зэрэг сурвалж бичгийн мэдээ нь дуу хөгжим, бүжгийн урлаг өндөр төвшинд хүрснийг нотолж байна.
  26. 26.  Монголчууд морин хуур , шудраа хуучир ,эхил ,товчоор, цоор ,бүрээ, бялар, жимбүүр ,хэнгэрэг, бишүүр зэрэг хөгжмийн төрөл бүрийн зэмсэг хэрэглэж байв. Хийц маяг орсон эдэлхүүн , аялгуу,өнгө байдлаар нь төмөрлөг, чулуу чавхдас хулс, хул шороо ,шир ,модны аялгуу гэсэн 8 төрөлд хувааж байжээ. Хөгжмийн 5 эгшигт ,12 хөгийн бүтэцтэй гэж монголчууд үздэг байсан бөгөөд тэдгээр нь тус бүрдээ оноосон нэр бүхий өвөртөгц нот бичиг байжээ.

×