• Like
Мод тарих арга технологи
Upcoming SlideShare
Loading in...5
×
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
No Downloads

Views

Total Views
4,801
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
105
Comments
0
Likes
2

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Мод тарих арга технологиДоктор Д. Энхсайхан Бургас тарих талбайг сонгох Бургас тарих талбай нь хөнгөн шавранцар, элсэн, хар шороон хөрстэй бол илүү тохиромжтой. Жилд унахтунадасны дундаж хэмжээ 200-300 мм-ээс багагүй байх нь зүйтэй. Бургас үндэслүүлэх талбайн хөрсний ус альболох ойр 1.5-2.0 м-ээс холгүй байх шаардлагатай. Бургасны үйлдвэрийн плантаци 50-100 га-аас доошгүйхэмжээтэй байх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Бургасны саваа мөчрийг бэлтгэх. Бургасны саваа мөчрийг тухайн газар нутагт ургаж байгаа бургасан шугуйг сийрүүлэх, засаж танах журмаар бэлтгэн авна. Үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэх таримал шугуйг ургуулах зорилгоор байгалийн бургаснаас саваа мөчрийн тайраадас бэлтгэнэ.Сийрүүлж огтолсон модноос 1-2 настай, өвчин, хортонд нэрвэгдээгүй мөчрийг нь шилэн авч, саваа мөчрийг тусгай зориулалтын хайчаар бэлтгэнэ.Машины тэвшинд цас дэвсэж, мөчрөө үелүүлэн тавьж дахин цасаар хучих замаар дүүртэл ачиж тээвэрлэх буюу эсвээс брезентээр боож тээвэрлэж болно. Ингэж авчирсан саваа мөчрийг тусгайлан шуудуулж ухсан нүх буюу зооринд үелүүлэн хийж элс, цасаар хучиж дээд талыг сайн таглаж хаана. Мөчрийг ургамлын тайван үеэс шүүс хөөрөх хүртэлх хугацаанд бэлтгэнэ.Энэ нь манай орны цаг уурын янз бүрийн нөхцөлд жил бүрийн 10-р сарын 20-оос дараа жилийн 3-р сарын эхнийарав хоногт багтана. Модны үзүүрийн нахиа хөөсөн үед савааг бэлтгэж болохгүй. Саваа мөчрийг тайраадас болгон бэлтгэх. Бургасыг мөчрөөр нь үржүүлэхэд түүний мөчрийн тайраадасныурт онцгой нөлөөтэй байдаг. Мөчрийн тайраадасны уртаас хамаарч суулгацын үндэслэлт, амьдралт харилцанадилгүй байдаг. Мөчрийн тайраадасны урт нь хангай, хээрийн бүсэд 25-30 см байна. Тайраадас бүр 8-аас доошгүйширхэг нахиатай байвал зохино. Бургасны модожсон мөчрийн I, II зэргийн тайраадсыг тусгай зориулалтынбургасны плантаци байгуулах, суулгац бэлтгэх зэрэгт зориулж ургуулахад илүү тохиромжтой. Бэлтгэсэн саваамөчрийг тусгайлан хадгалсан зоориноос гарган авч тэдгээрийг тарихаас нэгээс, хоёр долоо хоногийн өмнөтайраадас болгон бэлтгэнэ. Тайраадасны бүдүүн нь 0.6-1.8 см байх ба түүнийг саваа мөчрийн доод, дунд хэсгээсбэлтгэх нь илүү тохиромжтой байна.Бэлтгэж авсан тайраадсыг жишгийн дагуу зэрэглэж ялгаж 50, 100 ширхэгээрбагцлан боож зориулалтын зоорь, шуудуунд суулгах хүртэл цас, нойтон үртэс, чийгтэй элсээр хучиж түр хадгална.Хэрэв тээвэрлэх тохиолдол гарвал чийгийг алдагдуулахгүйгээр үртэс, цасаар даруулж, берзинтээр хучиж тээвэрлэххэрэгтэй. Мөчрийн тайраадсыг бэлтгэж суулгахаас нь өмнө 72-125 цагийн туршид усанд хийнэ. Мөн өсөлттүргэсгэгч бодис гетероауксины 0.01 хувийн уусмалд (150мг) 15-24 цаг болгосны дараа тарилт хийхэд нахианызадралт, үндэслэлт хурдасна.Мөчрийн тайраадсыг тарих хүртэл гэмтээлгүй сайн хадгалах шаардлагатай. Саваамөчрийг тайраадас болгохдоо үзүүрийн болон доод талын нахиа тус бүрээс 3-4 мм зайтай тайрна. Хөрс боловсруулалт. Бургасны модожсон мөчрийн тайраадсыг тарихад зориулж талбайн хөрсийг 30-35 см (40см) гүн хагалж боловсруулна. Гүн хагалсан хөрс нь ургамал ургах аятай нөхцлийг бүрэлдүүлэхээс гадна хогургамал ургах, өвчин, хортон үүсэх нөхцлийг таслан зогсоох сайн талтай байдаг. Хөрсний үндсэн хагалгааг намрынцэвдэгш буюу хаврын хагалгаагаар гүйцэтгэнэ. Үндсэн хагалгааны дараа борнойдолт хийнэ.Бургас тарих талбайн
  • 2. хөрс нь тэгш, сэвсгэр, сийрэг, нягтарч бөөгнөрөөгүй, үрлэрхэг бүтэцтэй, хог ургамлаас бүрэн цэвэрлэгдсэн,суулгацын үндэсний систем зохих хэмжээндээ хүртэл хөгжих нөхцлүүдийг хангасан байх шаардлагатай. Тайраадас суулгах хугацаа. Бэлтгэсэн тайраадсыг хавар 4 дүгээр сарын сүүлчийн 10 хоногоос 5 дугаар сарынсүүлч хүртлэх хугацаанд суулгана. Зарим нутагт бургасны тайраадсыг намар 10-р сарын 1-нээс 15-нд суулгажболно. Хэрэв нэгж га-аас авах жишгийн суулгацын тоог нэмэх шаардлагатай бол мөр хоорондын суулгалтыгнягтруулна. Мөчир тарих ажлыг хавар цас хайлсны дараа шууд хийнэ. Намар тарих газар нь тунадас нилээдунадаг, хөнгөн хөрстэй байвал зохимжтой. Мөчрийн тайраадсыг босоо буюу налуулж (хүнд хөрсөнд) үзүүрийннахиаг хөрсөнд ил суулгана. Ус чийг дутагдалтай гандуу нөхцөлд мөчрийн оройн нахиаг гадаргуутай тэгшилжсуулгана. Мөчрийн тайраадсыг заавал чийгтэй хөрсөнд суулгах ба суулгасны дараа тогтмол услах шаардлагатай. Тайраадасны арчилгаа. Мөчрийн тайраадасны амьдралт, өсөлт, хөгжилт нь ургамал ургалтын хугацаандявуулах арчилгаанаас ихээхэн хамаарна. Суулгацыг чанартай сайн ургуулахад арчилгааны горимыг нарийн мөрдөхнь чухал юм. Усалгаа. Бургасны тайраадас чийглэг нөхцөлд илүү сайн ургана. Бургасны тайраадсыг ургуулахад усалгааныарга, нормыг мөрдөх зайлшгүй шаардлагатай юм. Усалгааг мод үржүүлгийн талбайд хэд хэдэн аргаар хийж болно.Усалгааг ямарч аргаар хийсэн дараахь үндсэн нөхцлийг хангасан байх шаардлагатай. Үүнд:Усалгааны шанг усурсахад тохиромжтой болгож задгай ба нээлттэй гэсэн хоёр янзаар хийнэ. Задгай болон нээлттэй шангаар услахшуудууг 18-20 см гүн, 0.3-0.8 хэмийн хэвгийтэй байгуулна. Шангийн ёроолын хэсэг тэгшхэн байх шаардлагатай.Тайраадсыг ургах ургамал ургалтын эхний хагаст 30-35 см гүнд нэвчилж услана. Усалгааг хөрсний хээрийн чийгбагтаамжийн 70 хувь орчимд байхаар бодож хийнэ. Энэ нь ойт хээр, хээрийн бүсэд га-д 530-580 м3/ га ус байхаартооцож услана гэсэн үг. Шуудуугаар усалж байгаа нөхцөлд усалгааны нормыг 25-30 хувиар ихэсгэнэ. Ямар чтохиолдолд услалтын нормыг га-д 500 шоометрээс хэтрүүлж болохгүй. Тайраадас суулгасан талбайн хөрсийг 5-рсард нэг удаа, 6-р сард хоёроос гурван удаа, 7, 8-р сард хоёр удаа 40-35 см гүнд нэвчилж услах нь тохиромжтойбайна. Усалгааны давтамж нь тухайн жилийн хур тунадасны хэмжээ болон нарны гийгүүлэлтээс хамаарч багазэрэг хэлбэлзэж болно. Хөрс сийрүүлэлт. Үндэсний системийн агаарын солилцоог эрчимжүүлэх, чийгийн алдагдлыг багасгах, ус,бордоо хөрсөнд шингэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хөрсийг сийрүүлэх арчилгааг ургамал ургалтын хугацаандтогтмол явуулна.Ургамал ургалтын эхний үед Алтай, хээрийн бүсэд 5, 6-р сард нэг, 7-р сард хоёр, 8-р сард нэг удааургамал хооронд гараар 4-5 см гүнд гаапуугаар сийрүүлэх ба эгнээ хооронд 10-15 см гүнд сийрүүлэлтийг тогтмолхийнэ. Хөрс сийрэгжүүлэх, хог ургамалтай тэмцэх ажлыг жилд Ус чийгээр дутагдалтай хүнд хөрстэй газарт усалгаахийсний ба бороо орсны дараагаар хөрсийг сийрэгжүүлж, хог ургамлыг нь цэвэрлэж байвал зохино. Ус чийгхүрэлцээтэй хөнгөн сэвсгэр хөрсөнд сийрэгжүүлэлтийг 15-18 см гүнд хийнэ. Ургамлын эгнээ хоорондын хогургамлыг 20 см гүнд сийрүүлэгчээр сийрэгжүүлж устгана.Сүүлийн үед хог ургамлыг устгахад гербицид (симазин)-ыг 10-15 кг га-д бодож усанд уусгаж шүршиж хэрэглэж болно. Бордоо. Суулгацыг аль болох богино хугацаанд өсөлт хөгжилт сайтай ургуулахад хөрсийг үндсэн ба нэмэгдэлбордоогоор бордох нь хамгийн чухал юм. Үндсэн бордоог хөрс боловсруулахад хийнэ. Нэмэлт бордоог тухайнталбайн хөрсний шинжилгээний дүнг үндэслэн 2-3 жилийн дараа бордож болно. Ойт хээр, хээрийн бүсийннөхцөлд га-д азот 60-100 кг, фосфор 100-120 кг, кали 20-40 кг-аар бодож бордоно. Суулгацыг хэлбэржүүлэх. Бургасны суулгацыг ашиглах зорилго, чиглэлээс хамаарч түүнд тохирсонхэлбэржүүлэлт хийнэ. Бойжуулах талбайд ургуулж байгаа суулгацанд гол тулгуур иш (гувар), салбар мөчрийг(титэм) засаж, танан хэлбэржүүлэлт хийнэ. Хэлбэржүүлэлтийг ишний ба титмийн гэж ангилна. Бургасныүйлдвэрлэлийн плантацибайгуулах технологи Бургасны плантаци байгуулах ажлын зорилт нь мөчрийнтайраадсаар ургуулсан суулгацыг шилжүүлэн тарьж улмаар гэрийн модны бэлдэц, болон араг шээзгий, сүлжмэл
  • 3. эдлэл хийх түүхий эдийг бэлтгэх явдал юм. Плантаци байгуулахад талбайг сонгох, хөрс боловсруулах, суулгацсонгох, суулгах хугацаа, суулгацын байршлын схем, тэдгээрийг арчлах технологийн дэс дарааллыг шийдвэрлэхэдоршино. Плантаци байгуулах талбай сонгох. Бургасны үйлдвэрлэлийн плантаци байгуулах талбайг сонгоход дордурьдсан нөхцлийг онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд: Бургасны плантацийн талбайн гадаргуу аль болох тэгшдүү,усалгааны шуудуунд ус өөрийнхөө урсгалаар гүйхэд тохиромжтой 5-80-с илүүгүй налуу байна. Плантаци байгуулахталбайн хөрс элсэнцэр, хөнгөн шавранцар бүтэцтэй байхын хамт давсжих ямар нэгэн шинж тэмдэггүй байвалзохино. Плантацийн талбайг уулын ар хажуу юмуу сүүдэр газар сонгож үл болно.Бургас гэрэлд дуртай учраастүүнийг тарих талбай гэрлээр бүрэн хангагдсан ил задгай газар байх шаардлагатай. Хөрс боловсруулалт. Плантаци байгуулах талбайн хөрсийг цэвэр уриншийн системээр хөрс боловсруулах ньталбайг хог ургамлаас цэвэрлэж чийг хуримтлуулах ач холбогдолтой.Хөрсийг суулгац суулгах жилийн хавар 4-рсарын 25-наас, 5-р сарын 15-ны дотор, намар 9-р сарын 20-ноос 10-р сарын 10 хүртэл хугацаанд хагалжболовсруулна.Бургасны суулгацыг гараар буюу суулгац ухагчаар ухаж авна. Ухаж авахад гэмтсэн үндэсний хэсгийгхурц хайчаар эгц хөндлөн тайрч зайлуулна. Зэрэглэж ангилсан суулгацыг 50 ш-ээр боож багцална. Хавар эрт,намар орой суулгацыг ухаж авсны дараа суулгалт хийх хүртэл тусгай зоорь буюу шуудуунд нойтон элс, цасаарсайтар чигжиж дарж түр хадгална. Хадгалах зоорь буюу шуудууны орчны температур -5 хэмээс дээшгүй байвалзохино. Бургасны суулгацыг тээвэрлэхдээ машины тэвшинд чийгтэй шороо, үртэс асгаж үндсийг далд ортол булжусална. Тээвэрлэх хугацаанд тогтмол чийгтэй байлгах хэрэгтэй. Бургасны суулгац суулгах хугацаа, арга. Плантацид бургасны суулгацыг хавар 4-р сарын 25-аас 30-нд, 5-рсарын 1-ээс 10-нд, намар 9-р сарын 30-аас 10-р сарын 10 хүртэл хугацаанд суулгана.Плантацийн талбайд суулгацсуулгалтыг 2 хүн гүйцэтгэнэ. Нэг дэхь хүн нь нүхийг бэлтгэж, 2 дахь хүн нь суулгацыг эгц барьж шороог хийжнягтруулан гишгэнэ. Плантацид бургасны суулгацны үндэсний хүзүүг газрын гадаргуугаас доош 10-15 см гүндбайхаар суулгана.Бургасны плантацийн талбайд суулгацыг суулгасны дараа түүний гол гуврыг газрын гадаргуугаасдээш 10-20 см-т цэцэрлэгийн хайчаар тайрч үлдсэн угийг тосон будгаар будна. Энэ нь бургасны суулгацыг буталж,салаалж ургах нөхцлийг бүрэлдүүлнэ. Бургасны суулгацыг суулгах схем Ашиглалтын зориулалтаас хамаарч бургасны плантацид суулгацыг дараахсхемээр суулгана:1. Бургасны плантацийн талбайн ургамал хооронд 1.0 м, эгнээ хооронд 1.5 м.2. Ургамал хооронд1.5 м, эгнээ хооронд 2.0 м. 3. Ургамал хооронд 1.5 м, эгнээ хооронд 3.0 м. 4. Ургамал хооронд 2.5 м, эгнээхооронд 3.0 м. 5. Ургамал хооронд 3.0 м, эгнээ хооронд 3.0 м-ээр тус тус байрлуулна. Суулгалтын схемийг сонгожавсны дараа суулгалтын схемийг талбайд тэмдэглэхдээ эгц шулуун эгнээ гаргах хэрэгтэй. Талбайд хуваарилалтхийсний дараа олс татаж шулуун чиг гаргаж суулгац суулгах нүх ухах цэгийг тэмдэглэнэ. Гэрийн модны бэлдэцавах зорилгоор суулгацыг суулгахад ургамал хооронд 1.0 м эгнээ хооронд 2.0 м эсвэл ургамал хооронд 1.5 м,эгнээ хооронд 3.0 м зайтай байна. Усалгаа. Бургасны плантацийн талбайд суулгац суулгахаас 3-4 хоногийн өмнө ухсан нүхийг нэг удаа усална.Суулгацыг суулгасны дараа 35-40 см гүнд нэвчилж услана. Ургамал ургалтын хугацаанд Алтай, говь, хээрийн бүсэд5 ба 6-р сард 10-14 хоногийн зайтай, 7 ба 8 сард 14-16 хоногийн зайтай 2 удаа услана. 9-р сард нэг удаа усална.Усалгааны норм нь нэг га-д 500-700 м3 ус орохоор тооцно. Ургамал ургалтын нийт хугацаанд 10-13 удаа усалгаагхийнэ. Харин хуурай хээр, Алтайн бүсэд хаврын салхи ихтэй байдаг учир усалгааны завсар өнгөн хэсгийн хөрсхаталтаас сэргийлж усалгааг нэмэлт болгож хийхийг практикт анхаарах хэрэгтэй. 2, 3 ба 4 дэхь жилийн усалгаанынорм ижил байна. Хог ургамал устгах. Ургамал ургалтын хугацаанд плантацийн талбайн хог ургамлыг устгах, хөрсийг сийрүүлэхарчилгааг тогтмол хийх шаардлагатай. Ургамал хооронд сийрүүлэлт хийхэд гар ажиллагаагаар гүйцэтгэнэ. Хөрсийг
  • 4. гараар сийрүүлэхэд тармуур, хог ургамал устгахад гаапуу ашиглана. Ургамал хооронд 4-6 см гүнд гараарсийрүүлнэ. Усалгааны дараа хөрс сийрүүлэлтийг үндэсний хүзүүвчээс нэлээд зайтайгаар 5-7 см гүнд хийнэ. Суулгацын хэлбэржүүлэлт. Бургасны суулгацын саваа мөчрийг тайрч танахдаа плантацийн аж ахуйнзориулалттай уялдуулан хийнэ. Хэрэв гэрийн унь, хананы материал бэлтгэх зориулалттай бол гол ишнээс 4-5ширхэг шулуун найлзуур ургуулахаар тооцож таналт хийнэ. Харин араг, шээзгий, сагсны материал бэлтгэхзориулалттай бол гол ишинд 6-7 найлзуур ургахаар бодож таналт хийнэ. Бургасны суулгацны ишний хэлбэржүүлэхарчилгааг ургамал ургалтын хугацаанд 5, 6, 7, 8-р саруудад хийхэд суулгацын ишний ургалтын явцад сөрөг нөлөөүзүүлэхгүй. Бургасны плантацид ургуулсан суулгацаас жишгийн хэмжээнд хүрсэн саваа мөчрийг ургамал ургалтынхугацаа дууссан 10-р сарын 1-нээс дараа оны 5-р сарын 1 хүртэл бэлтгэж байна.