• Like
  • Save
Tusul diplom-zaavar
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Tusul diplom-zaavar

on

  • 770 views

 

Statistics

Views

Total Views
770
Views on SlideShare
338
Embed Views
432

Actions

Likes
0
Downloads
10
Comments
0

4 Embeds 432

http://ubuse08.blogspot.com 407
http://ubuse11d.blogspot.com 13
http://www.ubuse08.blogspot.com 11
http://ubuse08.blogspot.kr 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft Word

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Tusul diplom-zaavar Tusul diplom-zaavar Document Transcript

    • УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ КОМПЬЮТЕР ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТЭНХИМ ТӨСЛИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ ЗААВАР Боловсруулсан: Б.Мөнхтуул УЛААНБААТАР 2012 1
    • Агуулга 1. Ерөнхий зүйл 2. Төслийн ажилд тавих үндсэн шаардлага 3. Төслтйн ажлын бүтэц агуулга 4. Төгслийн ажлын гүйцэтгэлийн явцын хяналт ба үнэлгээ 5. Төгслийн ажлын хамгаалалт Нэг. Ерөнхий зүйл Компьютерийн програм хангамж болон мэдээллийн систем мэргэжлээр суралцаж байгаа гуравдугаар курсын оюутан нь тус тэнхимийн багш нараас ирж зөвлөгөө аван төслийн ажлын сэдэв болон удирдагч багшийг сонгоно. Төслийн ажил нь - Тодорхой системийг судлаж, түүний програмын систем зохиох Төслийн ажлын зорилго нь оюутанд онолын мэдлэг, програмчлах ур чадвараа бататган гүнзгийрүүлж, суралцаж буй чиглэлийн хүрээнд чухал шаардлагатай байгаа програмын системийг зохиох арга барил, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Иймд оюутан нь төслийн ажилд тодорхой програм (програмын систем)-ыг програмчлалын хэрэгсэл ашиглан програмчлах чадвартайгаа илэрхийлэх зорилго тавина. Хоёр. Төслийн ажилд тавигдах үндсэн шаардлага Төслийн ажлын бичиглэлд дараах шаардлагыг тавина 1.1 Ажлыг A4 хэмжээтэй цаасан дээр 12 pt. үсгийн өндөртэй Suna Centurion, Arial фонтоор, 1.5 sp. Line мөрөөр тохируулж, цаасны зүүн захаас 3 см, баруун захаас 1.5 см, дээд захаас 2 см, доод захаас 3 см зайтай хуудасны 2 тал руу зэрэгцүүлж бичнэ. Хуудасны дугаарыг хуудасны доод мөрийн төвд бичнэ. 1.2 Төслийн ажил 40–иас доошгүй хуудастай байна. Програмын source код орохгүй бөгөөд source кодыг хавсралт байдлаар заавал оруулна. 1.3 Ажилд тусгагдсан хүснэгт, зураг бүр нэртэй байх ба хүснэгтийн дугаарыг баруун дээд буланд, нэрийг хүснэгтийн дээд талд голлуулан, зургийн дугаар түүний доод төв хэсэгт, томъѐоны дугаар ард нь тус тус байрлана. Жишээ нь: Хүснэгт 1.1 Хөрсний усны эрдэсжилтийн өөрчлөлт N№ Үзүүлэлтүүд Онууд 2
    • 1959 1985 2002 100 53 50 34 13 0 Óòàñ Øóóäàí Õóâü õ¿í Зураг 1.1 Улаанбаатар хотын дотоод шуудангийн үйлчилгээний эзлэмжийн хэмжээ, % Томъѐоны бичиглэл: X = (Y*H*35.5*100) / V (1.5.) Гурав. Төслийн ажлын бүтэц агуулга Төслийн ажлын бичиг баримт нь дараах ерөнхий бүтэцтэй байна. Үүнд: Нүүр хуудас Гарчиг I. ОРШИЛ..................................................................................................1 II. Онол, Судалгааны хэсэг................................................................2-9 III. Төслийн хэсэг 3.1. Хэрэглэгчийн шаардлага 3.1.1 Системийн зорилго, зорилтууд................10 3.1.1 Хэрэглэгчийн талаарх мэдээлэл…………...12 3.1.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог………...13 3.1.3 Систем хөгжүүлэх үндэслэл………………..……..14 3.1.4 Хэрэглэгчийн функциональ шаардлага………...14 3.1.5 Хэрэглэгчийн функциональ бус шаардлага…...18 3.1.6 Систем дэх нэр томъѐоны тайлбар…………...18 3.2. Архитектурын сонголт 3.2.1 Үйлдлийн системийн сонголт…………….……...19 3.2.2 ӨСУС-ийн сонголт……………………….….....19 3.2.3 Програмчлалын хэлний сонголт……………...…..20 3
    • 3.3. Системийн шинжилгээ 3.3.1 Объектийн холбоосын диаграм, түүний өргөтгөл..21 3.3.2 Өгөгдлийн ерөнхий схем…………………................22 3.3.3 Кодын схем.............................................................23 3.3.3 Объектийн холбоосын диаграм,өргөтгөл…….23 3.3.4. Ерөнхий диаграм буюу CAD……………………..24 3.3.5 Өгөгдлийн урсгалын диаграм.............................25-29 3.3.6 Процессийн тодорхойлолт...............................30-34 3.4. Системийн зохиомж буюу загварчилгаа 3.4.1 Бүтцийн схем.............................................35 3.4.2 Модулийн загвар..........................36-39 3.4.3 Маягтийн зохиомж.............................40-42 3.4.4 Тайлангийн зохиоимж.........................43-46 3.4.5 Дэлгэцийн зохиомж..........................46-50 3.5 Тестчилэл 3.6. Кодчилолын хэсэг I. Ерөнхий дүгнэлт II. Хавсралт 4
    • I. НҮҮР ХУУДАС /1-р хавсралт үзнэ/ II. ГАРЧИГ Гарчигийн агуулга нь бичсэн ажлын баримт бичгийн тойм буюу араг яс болж, баримт бичгийн ерөнхий бүтэц төдийгүй мөн гол бүлгүүд, түүний дэд бүлгүүдийг харуулсан гарчиг, дэд гарчигийн тогтолцооноос бүрдэнэ. III. ТӨСЛИЙН ХЭСЭГ Энэ хэсэг нь дараах 6 бүлэгтэй. Үүнд: I бүлэг. Хэрэглэгчийн шаардлага II бүлэг. Архитектурын сонголт III бүлэг. Системийн шинжилгээ IV бүлэг. Системийн зохиомж V бүлэг. Тестчилэл VI бүлэг. Кодчилол Одоо бүлэг тус бүрийн агуулга, бүтцийг авч үзье. I бүлэг. Хэрэглэгчийн шаардлага Энэ бүлэгт судалгааны объект болгож сонгосон байгууллагын (судалгааны ажлын хувьд сэдвийн) онцлог, үйл ажиллагаа, функц, дүрэм журам, оролт-гаралтын мэдээлэл, уг салбарт хэрэглэгддэг тусгай нэр томъѐоны тодорхойлолт зэргийг тайлбарлаж, нэг бүрчлэн дэлгэрэнгүй байдлаар дараах 6 хэсэгт багтааж 1.1 Системийн зорилго <Системийн зорилго нь тухайн системд тодорхой хийгдэх програм хангамжийн бүтээгдэхүүн нь тухайн байгууллагын ямар асуудлыг шийдэх болон тухайн системийг хэрэглэх эцсийн хэрэглэгчийн зорилгыг тодорхой гаргаж тавина.> Жишээ: Кино театрын билет захиалгын системийн хувьд дараах байдлаар тодорхойлно. 5
    • Энэхүү төслийн зорилго нь кино театрын үзвэрийн билетийг үйлчлүүлэгчид өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн орон зай цаг хугацаа хамааралгүйгээр захиалах боломж олгох онлайн системийг хөгжүүлэхэд оршино. 1.2 Системийн зорилтууд <Системийн ерөнхий зорилгод хүрэх зорилтуудыг тодорхойлох> - Хэрэглэгчдийг хүссэн мэдээлэл болон сул суудлын талаар бүрэн мэдээллээр хангадаг байх - Кино театрын хэрэглэгчдийн захиалгыг онлайнаар хийдэг байх - Төлбөрийг онлайнаар хийх асуудлыг боловсруулах - Хайлтыг олон талбараар хийдэг байх ......гэх мэт. 1.3 Хэрэглэгчийн тухай мэдээлэл Судалгааны объектоор сонгосон байгууллагын товч танилцуулга, байгууллагын бүтцийн схем зэргийг дүрсэлнэ. 1.4 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог Системийн эцсийн хэрэглэгчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг орхигдуулалгүй нэг бүрчлэн бичих шаардлагатай. Энэ мэдээлэл нь систем хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийн эх үүсвэр болдог. Ө.х. дараагийн үе шатанд дүрслэгдэх загварын эх үндэс болох тул энд аль болох хийсвэрлэлгүй бодитой, дэлгэрэнгүй тодорхойлж бичнэ. 1.5 Систем хөгжүүлэх үндэслэл <Тухайн системийг хөгжүүлэх болсон үндэслэлийг тодорхойлно. Үүнд: гар ажиллагааг автоматжуулах, хуучин системийг сайжруулах болон шинээр систем хөгжүүлэх зэрэг орно. > Системийг хөгжүүлэх болсон шалтгааныг тайлбарлаж бичнэ. Онолын хувьд шинэ системийг хөгжүүлэхэд хүргэдэг үндсэн 3 хүчин зүйл байдаг. Үүнд: a) Шинэ үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд зориулж шинэ систем хөгжүүлэх b) Гар ажиллагааг халж үйл ажиллагааг автоматжуулах шаардлагаар шинэ систем хөгжүүлэх c) Хуучин системийг илүү үр дүнтэй болгож сайжруулах зорилгоор шинэ систем хөгжүүлэх... гэх мэт. Системийн онцлогоос шалтгаалан янз бүр байна. 1.6 Хэрэглэсэн нэр томъёоны тодорхойлолт 6
    • Уг салбарт хэрэглэгддэг тусгай нэр томъѐоны тодорхойлолтыг орхигдуулалгүй бичнэ. Жишээ нь: “Зөвлөх багшийн бүртгэл мэдээллийн систем”-ийн хувьд Кредит нь дээд боловсролын агуулгын багтаамжийг хэмждэг. Тухайн улирлын туршид нэг долоо хоногт танхимд 1 цагаар орох лекцийн агуулга, түүнийг багшийн удирдлагын дор хэрэгжүүлэх 2 цагийн бие даалтын ажлын нийлбэрийг нэг кредит буюу нэг багц цаг гэнэ ...гэх мэтээр тодорхойлон доорх байдлаар хүснэгтэнд оруулна. 1.1 Тодорхойлолт, Товчилсон үг, Нэр томъёоны тайлбар No. Тодорхойлолт Тайлбар 1 Захиалга Кино театрын билетийг онлайнаар захиалах 2 бонус Худалдан авсан тасалбар дээрх нууц дугаарыг бүртгүүлж 1 бонус авна. 6 бонусаар 1 тасалбар үнэгүй авна. .......гэх мэт дор хаяж 15-20 нэр оруулна. 3 1.7 Лавлах материал <Системтэй холбоотой материалууд> Уг салбарт ашиглагддаг бөгөөд тухайн системийг хөгжүүлэхэд нөлөөлөх хууль дүрэм, заавар журам бүхий ном сурах бичиг, гарын авлагын нэрийг жагсааж бичнэ. Мөн тус салбарын үйл ажиллагаанд ашигллагддаг бичиг баримт болох тайлан, маягтын загварыг энд хавсаргаж багтаана. 1.8 Хэрэглэгчийн функциональ шаардлага Хэрэглэгч (захиалагч)-ийн зүгээс хөгжүүлэх гэж байгаа системд тавьж буй шаардлага (Функц) бүрийг нарийн тодорхойлж, жагсааж бичнэ. Ажлын дараагийн бүлэгт дүрслэгдэх загвар, зохиомж, програмын үр дүн нь хэрэглэгчийн шаардлага дээр үндэслэгдэнэ. Иймд ажлын 2, 3 үзлэг болон хамгаалалтан дээр комиссын зүгээс хийсэн ажлыг дүгнэхдээ ажил нь энд тодорхойлсон хэрэглэгчийн шаардлагатай нийцэж байгаа эсэхийг нь шалгаж холбогдох үнэлгээ өгнө. хэрэглэгчийн шаардлага нь 1) Тодорхой 2) Бүрэн 3) Оновчтой байх гэсэн гурван шинжийг хангасан байх ѐстой. 7 Бичиж байгаа
    • Жишээлбэл, зөвхөн  ...  Орлого бүртгэх  Зарлагын тайлан гаргах  ... гэж бичсэн бол түүнийг тодорхойгүй гэж үзнэ. Үүний оронд, Орлого бүртгэх, Зарлагын тайлан гаргах функцүүд (үйлдэл) ямар параметртэй байхыг зааж  Орлого бүртгэх (Орлогын дугаар, орлогын хэмжээ, компанийн нэр,...)  Зарлагын тайлан гаргах (Зарлагын дугаар, барааны нэр,...) хэлбэртэй бичвэл илүү тодорхой болно. Бүрэн байх шинж: Хэрэглэгчийн зүгээс хөгжүүлэх гэж байгаа системд тавьж буй шаардлага бүрийг орхигдуулалгүй нэг бүрчлэн тодорхойлж бичнэ. (Жич: тухайн төгсөлтийн ажлын хүрээнд хэрэглэгчийн шаардлагыг хангах эсэхийг хичээлийн жилийн 4 долоо хоногт эхний үзлэг дээр багш нарын комисс тодорхойлж, шаардлагатай өөрчлөлт оруулах эсэхийг зөвлөнө.) Оновчтой байх шинж: Системийн хүрээ хязгаар томрохын хирээр хэрэглэгчийн шаардлага нэмэгдэх тул заасан хугацаанд хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангасан системийг хөгжүүлэхэд хүндрэл гардаг. Жишээлбэл, Бүртгэлийн ажлыг бүрэн дүүрэн гүйцэтгэж чадаагүй нөхцөлд, сайн зохиомж бүхий тайлан эсвэл системийн нууцлалт хамгаалалт, хэрэглэгчийн интерфейсийн тухайн ярих нь илүүц. Иймд хөгжүүлэхэд дэндүү том, нүсэр системийн хувьд зэрэглэл тогтоох замаар хэрэглэгчийн шаардлагыг оновчтой тодорхойлох хэрэгтэй. 8
    • I I бүлэг. Архитектурын сонголт Энэ бүлэгт тухайн ажилд ашиглах програмчлалын хэрэгслийг дараах 3 ангилал тус бүрээр тодорхойлно. Үүнд: 1. Үйлдлийн системийн сонголт. Тухайлбал:  Windows 98  Windows NT  Windows XP  Linux гэх мэт үйлдлийн системээс өөрийн системд тохирсон үйлдлийн системийг сонгож, сонгох болсон үндэслэлийг өөрийн системийн онцлогтой холбож тайлбарлана. 2. Програмчлалын систем. Үүнд: Өгөгдлийн сантай холбоотой ажлын хувьд  MS-SQL  MS-Access  Paradox гэх мэт Вэб програмчлалтай холбоо ажлын хувьд  HTML  PHP гэх мэт програмчлалын системээс өөрийн ажилд тохирох системийг сонгож, сонгох болсон үндэслэлээ тухайн програмчлалын системийн онцлог, давуу талыг өөрийн системтэй холбож тайлбарлана. 3. Програмчлалын хэлний сонголт. Үүнд:  Java  Delphi  Visual Basic гэх мэт програмчлалын хэлнээс өөрийн системд тохирохыг сонгож, сонгох болсон үндэслэлээ тухайн програмчлалын хэлний онцлог, давуу тал болон өөрийн системтэй холбож тайлбарлана. Удирдагч багшийн зүгээс оюутанд системийн архитектурын сонголт хийхэд тодорхой заавар зөвлөгөө өгч удирдан чиглүүлнэ. 9
    • III бүлэг. Системийн шинжилгээ Ажлыг гүйцэтгэхдээ систем хөгжүүлэх тодорхой арга зүйг сонгож, түүний үндсэн загвар, диаграмыг бичиг баримтанд дүрсэлнэ. Тухайлбал: Уламжлалт аргаар системийг хөгжүүлэхдээ шинжилгээний дараах загварыг гаргана. Үүнд: - Объектын холбоосын диаграмм , түүний өртгөтгөл - Өгөгдлийн урсгалын диаграмм - Процессын тодорхойлолт гэх мэт. IV бүлэг. Системийн зохиомж Уламжлалт аргаар системийн зохиомж гаргах загварт - Бүтцийн схем : програмын ерөнхий архитектурыг харуулах хэрэгсэл - Шийдвэрийн мод - Шийдвэрийн хүснэгт - Бүтэцлэгдсэн англи хэл - Блок схем зэрэг орно. Эдгээрээс, бүтцийн схем зайлшгүй дүрслэгдэх чухал загвар бол, бусад загвараас тухайн ажлын онцлогт тохируулан сонгож дүрсэлнэ. V бүлэг. Тестчилэл Програмыг тодорхой тохиолдлуудад /онцгой өгөгдөл утганд/ туршиж үр дүнг бичиг баримтанд хавсаргана. Яагаад энэ утгуудад заавал шалгах болсон тухай тайлбарлана. VI бүлэг. Кодчилол Програмын кодын зөвхөн чухал хэсгүүд (Stored procedures байж болно)-ийг тайлбарын хамт бичиг баримтанд хавсаргах ба хуудсыг дугаарлахгүй. IV. Ерөнхий дүгнэлт Ажлын үр дүн дээр үндэслэн тодорхой дүгнэлтүүдийг дугаарлаж гаргасан байна. Энд хүрсэн үр дүн, цаашид уг системийг хөгжүүлэх чиглэл, шаардлагын тухай бичнэ. V. Ашигласан бүтээлийн жагсаалт Ашигласан бүтээлийн жагсаалтыг гаргахдаа 10
    • Ажилд ашигласан дэс дарааллаар Зохиогч, номын нэрийн үсгийн дарааллаар тус тус бичиж болно. Гэхдээ бичиглэлийн хувьд дараах ерөнхий журмыг баримтлана. Үүнд: Зохиогчийн нэр, овгийн үсэг, бүтээлийн нэр, улс, хот, хэвлэлийн газар, он, тухайн ажилд хамаатай хуудасны дугаар. Жишээлбэл: VI. Хавсралт Ажлын үндсэн хэсэгт оруулах шаардлагагүй програмын жишээ код, source код гэх мэт нэмэлт материалыг хавсралтад оруулна. Эдгээр нь ажлын үндсэн хэсгийн хуудасны тоонд орохгүй ба хавсралтын хуудсыг 1-ээс эхлэн тусад нь дугаарлана. Жинхэнэ хамгаалалт: 5.1 Ажил 100% хийгдсэн нөхцөлд оюутаныг эцсийн хамгаалалтанд оруулна. Тэгэхдээ оюутан нь урьдчилан хамгаалалт дээр хамгаалалтын комиссоос зөвлөсөн, орхигдсон зүйлсийг ажилд бүрэн тусгасан байх ѐстой. Урьдчилсан болон жинхэнэ хамгаалалт дээр оюутан нь өөрийн компьютерийг ашиглах бөгөөд дараах хугцааг баримтална. Үүнд: илтгэл тавих - 8 минут, асуулт хариулт - 2 минут, програм танилцуулах - 5 минут 11
    • Хавсралт 1 УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ КОМПЬЮТЕР ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТЭНХИМ ТӨСЛИЙН АЖИЛ СЭДЭВ: НОМЫН САНГИЙН ОНЛАЙН СИСТЕМ Удирдагч багш:...........................Б.Мөнхтуул Оюутан: .................................Б. Наранбаяр 12