Your SlideShare is downloading. ×
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Хөвсгөл аймгийн буухиа шуудан 2013.09.07

760

Published on

Published in: News & Politics
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
760
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
3
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. ХӨВСГӨЛИЙН БУУХИА ШУУДАН Хөвсгөлийн буухиа шуудан УИХ-ын хаврын чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа. УИХ-ын Хаврын чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас мэдээлэл хийсэн л дээ. Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдээс 594 удаа асуулт асууж, хариулт авсан байх юм. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт /36/, Л.Энх- Амгалан /31/, Ч.Хүрэлбаатар /22/, Б.Бат-Эрдэнэ /21/, Д.Дэмбэрэл гээд жагсаалт гарсан байсан. Тэгэхээр таны хувьд нилээд идэвхтэй ажилласан гэж үзэхээр байна. Өө тийм үү. Тэр мэдээллийг хараагүй л дээ. Өнгөрсөн намрын чуулганаар хамгийн олон удаа үг хэлсэн гишүүдийн гуравдугаарт орсон гэж бичсэн байсан. Энэ жил нэгээр ахиж аман хүзүүдсэн юм байна шүү дээ тэгвэл. Ирэх жил түрүүлэх байхаа. Үнэнийг хэлэхэд ачаалалтай ажилласан , олон тулгамдсан асуудал байгаа болохоор яалт ч үгүй Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, хууль санаачлагчаас асуулга тавьж, өөрийн саналаа тусгахыг хичээдэг л дээ. Миний хувьд хууль санаачлагч болон ажил хийж байгаа хүмүүсийг улс төрийн өнцгөөс шүүмжлэх гэж УИХ-ын гишүүн болоогүй. Хууль, дүрэм журам, хөрөнгө санхүү, гадна дотны зээл энэ бүхний цаана улсын ирээдүй, иргэдийн ахуй амьдрал, эрх тэгш байдал, төрийн ажил явж байдаг болохоор хэлэх үгээ хэлдэг. Бас мэдэхгүй, тооцоо судалгаагүй зүйл дээр байр сууриа илэрхийлдэггүй. Буруу зүйл дээр дуугай суу гэж түмэн олон намайг итгэл хүлээлгэж сонгоогүй шүү дээ. Нөгөө талаас нь аваад үзвэл УИХ-ын гишүүн болоод жил боллоо. Амаар биш хийсэн юмтай, иргэдийнхээ амьдралд хэрэгтэй, урт настай хууль санаачилж, батлуулахын төлөө л ажилласан, цаашдаа ч ажиллана гэж хэлье дээ. Та УИХ-ын ангийнхаа нөх- дийн зургийг TWIITERT-ээ их тавих юмаа. Чуулганы хуралдаанд ир- дэггүй нөхдүүдийн хоосон санд- луудын зургийг авч тавьдаг юм. УИХ-ын гишүүдийн хамгийн гол ажил хууль хэлэлцэж, батлах шүү дээ. Олон талаас нь ярьж, шүүн тунгааж байж сайн хууль гарна. Гэтэл ажилдаа ирдэггүй, Ирц бүрдэхгүй байна гэсэн үндэслэлээр чуулган, хурал хуй хойшилдог. Сайн хууль батал гээд сонгочихоод гишүүн нь ажилдаа ирэхгүй бол сонгогчид нь юу гэхэв, хэцүү ш дээ. Тэгээд л өөрийнхөө хэмжээнд цахим хэлбэрээр ажилдаа ирдэггүй гишүүдтэй тэмцэж байгаа юм. Та өөрөө хурлаа тасалдаг- гүй юу? Ажилдаа ирдэггүй, чуулган байнгын хорооны хуралдаа оролцдоггүй бол юу гэж бусдыг шүүмжлэхэв дээ. Энэ хаврын чуулганаар манай гишүүн иргэдийнхээ ахуй амьдралтай холбоотой ямар хуулиуд санаачилж вэ гэдгийг Хөвсгөлчүүд сонир- хож байгаа байх. Би нэг зүйлийг ажилдаа тусгаж, баримталж байгаа. Ард иргэдийнхээ тулгамдсан асуудлыг газар дээр нь сонсох нь маш үр дүнтэй. Чуулганы завсарлагаа, зав зай гарах л юм бол тойрогтоо, сум багуудаар явдаг. Жилийн хугацаанд 24 сумдаараа 3-4 удаа тойрлоо, алслагдсан багийн иргэдийнхээ гэр орноор орж, уулзаж ярилцаж явлаа л даа. Тэндээс амьдралд тулгамдсан их юм олж хардаг. Нэг ёсондоо миний санаачилсан хууль албан тасалгааны цонхоор харж, зангиатай хэдэн хүмүүсийн хүрээнд хийгдээгүй гэж хэлмээр байна. Саяхан хаврын чуулганы хамгийн сүүлийн өдөр буюу 7 дугаар сарын 9-ний өдрийн чуулганаар “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг амжиж батлуулж чадсан гэдгийг аймгийнхаа иргэдэд уламжлахад таатай байна. Үргэлжлэл IV нүүрт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Миний санаачилсан хууль албан тасалгааны цонхоор харж, зангиатай хүмүүсийн хүрээнд хийгдээгүй ▶▶ Санаачилсан хууль, ажлын хэсэг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хууль НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хууль ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хууль ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ хууль ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ оруулах тухай хууль ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ хууль Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн ÓÈÕ-ûí ãèø¿¿í Ë.Ýíõ-Àìãàëàí “Îéí òóõàé õóóëüä íýìýëò ººð÷ëºëò îðóóëàõ òóõàé õóóëü”-èéã ñàíàà÷ëàõäàà îëîí õ¿íòýé óóëçàæ, ìýäýýëýë ñóäàëãàà ñàéòàé áàéñàí. Õºâñãºë íóóð äàõü Õîðò õàâäðûã ñóãàëæ àâòàë íü ÓÈÕ-ûí ãèø¿¿í Ë.Ýíõ-Àìãàëàíòàé õàìòàð÷ àæèëëàíà. II НҮҮРТ VIII НҮҮРТ ÓÈÕ-ûí ãèø¿¿í Ë.ÝÍÕ ÀÌÃÀËÀÍÃÈÉÍ ºãñºí çºâëºìæèéí äàãóó çýýëèéí áàòëàí äààëòûí ñàíãèéí òóõàé õóóëèéí òàëààðõ ñóðãàëò çºâëºãººíèéã ̺ðºí õîòíîî çîõèîí áàéãóóëëàà III НҮҮРТ 2013 ОНЫ ЕСДҮГЭЭР САР № 6 (1)
  • 2. 2 9 сар, 2013ХªÂСêЛИÉН ÁУУХИА ØУУÄАН Ойн тухай хуульд ямар ямар гол өөрчлөлт орсон бэ. УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалангийн санаачилсан “Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-д дараах зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтүүд орсон. Олон ч хүнтэй уулзсан юм байна лээ. Тэгэхдээ ойн мэргэжлийн байгууллагуудын дунд гарсан алдаатай үйлдлийг олж харсанд хамаг учир нь байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалан Хаврын чуулганаар батлуулахын тулд өөрөө их явсан, зүтгэсэн. Батлуулж ч чадсан. Яамны ойн хэлтэс хариуцаж байгаагийн хувьд би хуулийн төсөл дээр гишүүнтэй олон удаа санал солилцож, боловсруулахад оролцсон л доо. Богино хугацаанд ачаалал ихтэй ажиллаж гаргасан хууль гэж хэлэхийг хүсч байна. Би энэ хуулийг дэлгэрэнгүй тайлбарлая. 1.Ой, хээрийн бүс нутагт түймрийн аюултай үед иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тавих шаардлагыг нарийвчлан тогтоож, зохих урамшууллыг бий болгон хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, 2.Ойн нөөцийн судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэхийн тулд ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлыг боловсронгуй болгох, 3.Ойн анги байхгүй газар байгаль хамгаалагч мод бэлтгэх болон ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийг иргэнд олгохоор зохицуулсан.. Бас “Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-д дараах шинэлэг зохицуулалт тусгагдсан байгаа. 1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас түймрийн аюултай үед ой, хээрийн бүс нутагт гал түлэх, шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн болон бусад зүйлийг ил хаях, тамхи татах, шатах, дэлбэрэх аюул бүхий хог, хаягдал, үнс, шүдэнз хаяхыг хориглосон байна. Түүнчлэн түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм нормативын дагуу бүрдүүлэх, ашиглахад бэлэн байлгахыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үүрэг болгосон байна. Дээрх х о р и г л о с о н үйлдлийг гаргасан, түүнчлэн түймрээс хамгаалах багаж, хэрэгсэл, техник, тоногтөхөөрөмжийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй иргэнийг нэг сарын х ө д ө л м ө р и й н хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгохоор боллоо. 2. Өөрийн хөрөнгөөр ойн түймэр, хөнөөлт шавьжтай тэмцсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг зохих журмын дагуу урамшуулах юм. 3. Ойн тооллогыг таван жил тутам улсын хэмжээнд явуулж, ойн сангийн төлөв байдлыг шинэчлэн тогтоох, түүнчлэн ой зохион байгуулалтын ажлыг арван жил тутамд хийж, ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинэчлэн баталж байхаар болсон. 4. Түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ байгаль х а м г а а л а г ч и д гаргах /20.1.4/, ц э в э р л э г э э н и й журмаар мод бэлтгэх /28.4 / болон ой дагалт баялаг ашиглах /38.1/ эрхийн бичгийг сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан олгодог байсныг өөрчилж, тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч олгож байхаар боллоо. “Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” нь дараах ач холбогдолтой юм. 1. Ой, хээрийн бүс нутгийг түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй болохоос гадна төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага нэмэгдэж ой, хээрийн түймэр багасна. 2. Ойн нөөцийн судалгааны ажил олон улсын түвшинд хүрч, ойн тооллого, зохион байгуулалтын ажлыг хүлэмжийн хийн шингээх чадавхи, биомассын үнэлгээний түвшинд хийх боломж бүрдэнэ. 3. Иргэд түлшний мод бэлтгэх, ойн дагалт баялаг /самар, жимс, мөөг гэх мэт/ ашиглах эрхийн бичгийг чирэгдэлгүй авах боломжтой болно. Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүү- жүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журам” ямар онцлогтой вэ? “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журам”-ыг БОНХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан. Энэхүү журам нь аж ахуйн нэгжийн хувийн хөрөнгийг ойжуулалтын ажилд зарцуулах хэд хэдэн хөшүүрэг бий болгосон онцлогтой. Тухайн иргэн, нөхөрлөл, ААН, байгууллага нь өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийвэл түүнийг нь төр худалдаж авах юм. Гэхдээ тодорхой газруудад тарьж ургуулсан мод, ой, төгөл, зурвасыг худалдан авна. Өнгөрсөн 6 дугаар сард Л.Энх-Амгалан гишүүн Хөвсгөл аймгийн ойн сан бүхий 12 сумдаар явж багийн иргэдтэй уулзахдаа энэ журмын талаар мэдээлэл хийж явсан байна лээ. Гишүүн хэлэхдээ иргэд их сонирхож байна. Иргэд маань мод тарьж мөнгө олох боломжтой бол үнэхээр дэмжинэ, нэг талаас байгаль орчиндоо хийх том буян болно, нөгөө талаас олон хүүхэдтэй ч юмуу, ах дүүсээрээ хамтран зохион байгуулалтад орж орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байна гэж байсан. Бас нэг оновчтой санал гаргасан нь хожуулийг авч оронд нь мод тарих ажил юм билээ. Хөвсгөлөөс л гэхэд маш олон тооны хожуул гарна. Үүн дээр түшиглээд ажлын байр бий болох боломж харагдаад байна гэж ярьж байсан л даа. Бизнесийн салбарт олон жил ажилласан хүний сэтгэлгээ өөр юм билээ. Тодорхой газар гэхээр хаана тарьсан ой, мод, төгөл байх вэ? Мод бэлтгэсэн, ойн түймэр, хөнөөлт шавьж болон байгалийн бусад гамшигт өртсөн талбайд тарьж ургуулсан ой модыг худалдаж авна. Мөн усны ундарга, гол мөрний эх, эрэг дагуу болон хээршилт, цөлжилт, элсний нүүдлээс хамгаалах зорилгоор тарьж ургуулсан төгөл, ойн зурвас үүнд багтаж байгаа. Ойжуулсан талбайн хэм- жээ, модны тоо хэд байх талаар журамд заасан уу? Төрд худалдах таримал ойн хэмжээ 0.5 га-гаас багагүй байх ёстой. Ийм хэмжээтэй талбайд хээрийн бүсэд 700, тал хээрийн бүсэд 500, говь цөлийн бүсэд 300-аас цөөнгүй, амьдрах чадвартай мод тарьсан байх шаардлагатай. Хэрвээ ойжуулсан талбай 0.5 га-д хүрээгүй, эсвэл 0.5 га-д байгаа модны тоо заасан хэмжээнээс цөөн байвал таримал модыг тоолж үнэлнэ. Худалдаж авах модны тоо хамгийн багадаа ойт хээрийн бүсэд 450, тал хээрийн бүсэд 250, говь цөлийн бүсэд 150 ширхгээс цөөнгүй байна. Журамд орсон бас нэг чухал заалт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр эзэмшил газартаа тарьж ургуулсан таримал ой, модоо өмчилж авна. Таримал ойг хэдэн төгрө- гөөр үнэлж авах вэ? Нэг га талбайг 200 мянган төгрөгөөр ойжуулах журамтай. Харин иргэдийн ойжуулсан нэг га талбайг 350 мянган төгрөгөөр үнэлэн, төр худалдаж авна. Ярилцсанд баярлалаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Îйн тухай хуульд нэмэлт ººрчлºлт оруулах тухай хууль”-ийг санаачлахдаа олон хүнтэй уулзаж, мэдээлэл судалгаа сайтай байсан. Ö.Áанзрагч: 2013 оны 7 дугаар сарын 9-нд “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдсантай холбогдуулан БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагчаас тодрууллаа. УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН шинэ-Идэр сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ахмад багш Туваанжав ойжуулах ажилд санхүү эдийн засгийн дэмжлэг үзүүлэх боломж бий юу... гэдэг саналыг тавьж байлаа. Төмөрбулаг сумын нийт ойн 60 хувь нь бараг хожуул болсон. Энэ их хожуулыг ашиглах талаар арга хэмжээ авахад анхаарч өгөөчээ гишүүнээ. Ойн тухай хуулиндаа энэ талаар тусгаж болохгүй юу... гэсэн саналыг иргэн Цэрэндорж тавьлаа. Жаргал сумын Цэцүүх багт хоносон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд тус багийн малчид түлшний болон хэрэглээний модоо заавал ойн мэргэжлийн байгууллагаар бэлдүүлдэг хуулийн заалтыг өөрчилж өгөхийг хүслээ. Өөрсдөө түлшээ бэлдсэн тохиолдолд гэмт хэрэгтэн болоход ойрхон боллоо гэж ярьж байсан юм.
  • 3. 39 сар, 2013 ХªÂСêЛИÉН ÁУУХИА ØУУÄАН Зээлийн батлан даалтын сан гэхээр хүмүүс бизнест тулгардаг бүхий л эрсдлийг даах юм шиг ойлгож байна. Тэгэхээр та сангийнхаа тухай танилцуулна уу? Танай сонинг уншдаг нийт хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Манай сан бол Монгол улсын “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хуулийн дагуу 2012 оны 11 дүгээр сарын 06- ны өдөр үүсгэн байгуулагдсан. Сангийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо юм. Зээлийн Батлан даалтын сан нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргах үйл ажиллагааг эрхэлнэ. Хөвсгөл аймаг хүн ам ихтэй, жижиг дунд үйлд- вэрлэл, бизнес эрхлэгчид олон байдаг. Нөгөө талаас энэ сангийн үйл ажилла- гаанаас ажлын байр нэмэг- дэх боломж ихээр бүрдэнэ гэсэнтэй та санал нийлэх үү...? Санал нийлж байна. Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан Зээлийн батлан даалтын сангийн хууль батлагдахаас өмнө ажлын хэсгийн үйл ажиллагаатай байнга танилцаж, өөрийн саналаа тусгасан юм билээ. Хууль батлагдсаны дараа ч бидний боловсруулсан журмуудтай танилцаж, Сангийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл авч, улмаар тойрогтоо хэрхэнхүрчбайгааталаарнилээд ач холбогдол өгч ажилладаг хүн. Энэ нь ч аргагүй. Ажлын байр нэмэгдүүлэхийн тулд жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шаардлагтай. Тэр дундаа бусад аймгуудаас хамгийн олон хүн амтай Хөвсгөлийн банкуудтай хурдан холбоо тогтоож, гэрээгээ хий, үйл ажиллагаагаа жигдрүүл гэдэг талаар байнга ярьж хэлж явдаг. Гэхдээ бид Л.Энх- Амгалан гишүүнд хэлдэг юм. Та Зээлийн батлан даалтын тухай хуулийг батлуулахад идэвхтэй ажилласны хувьд манай журмыг ЗДТГ-уудаар дамжуулж, ард иргэд, бизнес эрхлэгчдэд таниулж сурталчлах ажлыг хийж өгөөч гэсэн саналыг тавьдаг. Яах аргагүй хүн ам ихтэй, бизнес эрхлэгч олонтой тул батлан даалтын үйлчилгээ илүү хүрээсэй гэж би болон манай хамт олон бас хүсч байгаа. Энэ нь ажлын байр нэмэгдүүлэх, тогтвортой орлогын эх үүсвэртэй болгоход том дэмжлэг болох нь дамжиггүй. Зээлийн батлан даалтын сан иргэддээ хэр нээлттэй ажиллах вэ? Ялангуяа хө- дөө орон нутгийн Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид мэ- дээллээр тэр бүр хангагдаж чаддаггүй л дээ. Зээлийн батлан даалтын сан нь иргэддээ нээлттэй ажиллаж байна. Орон нутгийн иргэддээ мэдээ мэдээллийг хүргэхийн тулд тухайн аймгийн орон нутгийн ТВ, ФМ-ээр сурталчлах боломж бололцоог судалж байна. Улс даяар телевизээр, УБ хотод ФМ-ээр мэдээлэл цацагдсан ч бизнес эрхлэгчдэд төдий л сайн хүрээгүй байна. Иймд, орон нутгаар явж сургалт хийх, мөн төлөөлөлтэй болох талаар яригдаж байгаа. Дээр хэлсэнчлэн зээлийн батлан даалтын сангийн талаар хамгийн сайн мэдэх хүний хувьд орон нутгийн иргэдтэй уулзалт хийхдээ тайлбарлаж таниулах, орон нутгийн телевиз, сонин радиод мэдээлэл өгөх бүрэн боломжтой хүн нь Л.Энх- Амгалан гишүүн гэж хэлж болно. Тухайн аймаг суманд нь Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөгч ажиллах уу. Шууд банкинд хандаж мэдээллээ авах ёстой юу? Орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өөрийн бизнес эрхэлж байгаа орон нутагт байгаа Сантай гэрээ байгуулсан банкны салбарт хандан хүсэлтээ гаргана. Тухайлбал, Хаан банк, Капитал банк, Голомт банк, Төрийн банкны аль ч салбарт хандаж болно гэсэн үг. Зээл хөөцөлдөхөөр бүт- дэггүй танил талдаа өгдөг гэсэн шүүмжлэл аймаг суманд нилээн их байдаг. Тэгэхээр батлан даалтанд хамрагдах нөхцөл нь ямар байх вэ? Манай сан нь шуурхай, ил тод, найдвартай үйлчилгээгээр Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, улмаар Монгол улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэсэн эрхэм зорилготой ажилладаг байгууллага. “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулинд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэсэн тодорхойлолтод хамрагдаж байгаа бол манай сангаас зээлийн батлан даалт гаргуулж болно. Дашрамд хэлэхэд, жижиг дунд үйлдвэр эрхлэгч гэхлээр зөвхөн үйлдвэр эрхлэгч гэж ойлгож болохгүй, үүнд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид мөн хамрагдаж болно. Түүнчлэн, зөвхөн төсөл хөтөлбөрт хамрагдвал батлан даалтанд хамрагдах төдийгүй, банкнаас шууд зээл авах үед ч батлан даалтанд хамрагдаж болно. Зээл авах хүсэлтэй хүмүүс танай Санд хүсэлтээ яаж гаргах вэ? Зээлийн батлан даалтын сан нь зээл олгодоггүй. Сантай гэрээ байгуулсан арилжааны банкинд хандан зээл авах хүсэлтээ гаргана. Тухайн банкны тавьж буй шаардлагыг хангасан атлаа барьцаа хөрөнгө дутагдалтай бол батлан даалтанд хамрагдах нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хүсэлтээ гаргаснаар хамрагдаж болно. Сангаас батлан даалт гаргуулах жижиг, дунд үйлд- вэр эрхлэгчид ямар шалгуур хангасан байх вэ? Сангийн батлан даалттайгаар банкнаас зээл авахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь арилжааны банкны зээл олгох нөхцөл, шалгуурыг хангасан, хүссэн зээлийнхээ 40%-иас багагүй хэмжээний барьцаа хөрөнгөтэй, батлан даалт гаргуулах хүсэлт гаргасан байна. Батлан даалтын дээд, доод хэмжээ хэд байх вэ, ямар төрлийн зээлд батлан даалт гаргах? Сангаас гаргах нэг удаагийн батлан даалтын дээд хэмжээ нь тухайн зээлийн 60 хүртэл хувь байх ба 250.0 сая төгрөгнөөс УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМÃАЛАНÃИÉН ºгсºн зºâлºмжийн дагуу Çээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн талаарх сургалт зºâлºгººнийг Мºрºн хотноо зохион байгууллаа хэтрэхгүй байна. Батлан даалт гаргах доод хэмжээнд хязгаарлалт заагаагүй. Эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, бичил зээлийн төрлүүдэд батлан даалт гаргана. Харин орон сууц, хувийн автомашин авах зэрэг хэрэглээний зээлэнд батлан даалт гаргахгүйг анхаарах хэрэгтэй. Танай сан хичнээн банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа вэ? Жишээлбэл Хөвсгөл аймагт ямар банкууд Зээ- лийн батлан даалтын сантай хамтарч ажиллаж байна? Одоогоор Хаан банк, Голомт банк, Капитал банк,Төрийн банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Дараагийн хамтран ажиллах санал ирүүлсэн банкнуудаас сонгох судалгааны ажил хийгдэж байна. Зээлийн батлан даалт гаргасны төлөө жижиг дунд үйлдвэр эрхлэгчээс ямар нэгэн төлбөр авах уу, хувь хэмжээ нь ямар байх вэ? Сан нь үйлчилгээ үзүүлсний хураамж, гаргасан батлан даалтын шимтгэл авна. Үйлчилгээний хураамж нь 10.000 /арван мянга/ төг- рөг байна. Үйлчилгээний хураамжийг батлан даалт гаргуулахыг хүссэн жижиг дунд үйлдвэр эрхлэгч нь арилжааны банкинд батлан даалт гаргуулах хүсэлт гаргахдаа нэг удаа төлнө. Батлан даалтын шимтгэл нь гаргуулж буй батлан даалтын хугацаанаас хамаарч батлан даалтын хэмжээнээс 1%-3%- иар тооцож төлнө. Батлан даалтын хугацаа нь авсан зээлийн хугацаатай адил байна. Батлан даалтын шимтгэлийг батлан даалт гаргуулахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь Сангаар батлан даалт гаргуулахдаа олгох зээлээс суутгуулна. Эдгээр нөхцлийг батлан даалт хүсэгч зөвшөөрсөн байх учиртай. Хураамж, шимтгэл ав- на гэхээр ашгийн төлөө байгууллага гэсэн үг үү? Сан нь “Зээлийн Батлан Даалтын Сангийн тухай” хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа ашгийн төлөө бус байгууллага юм. Дээрх хураамж, шимтгэл нь үйлчилгээ үзүүлсний л төлбөр бөгөөд энэ санг тогтвортой, удаан хугацаанд ажиллуулах эх үүсвэр юм. Танай сангийн мэдээллийг хаанаас авч болох вэ? Бидэнтэй холбоо барих утас: 7011-0057, 7011-0058, Факс: 7011-0059; Вэб хаяг: http://www.lgf.mn, И-мэйл: cgf@lgf.mn Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал ш.Алтанхуягийг “Хөвсгөлийн буухиa шуудан” сонины зочноор урьж байна.
  • 4. 4 9 сар, 2013ХӨВСГӨЛИЙН БУУХИА ШУУДАН УИХ-ын дарга Намрын чуулганаар хэлэлцэнэ, хойш- лууна гэхээр нь “Одоо удахгүй намар болно. Өнгөрсөн жил нэг машин түлшний мод 500 мянгад хүрсэн. Энэ жил дахиад энэ байдлыг давтаж болохгүй, хөдөөгийн малчид өвлийн бэлтгэл, хашаа саравчаа барил- гүй энэ хуулийг хүлээх үү... Иргэдийнхээ эрх ашгийг бодооч ээ...гэж хэлж байж чуулганы хуралдаанд оруулсан. Миний батлуулсан Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль бол Ой, хээрийн бүс нутгийг түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй болохоос гадна төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага нэмэгдэж ой, хээрийн түймэр багасна. Ойн нөөцийн судалгааны ажил олон улсын түвшинд хүрч, ойн тооллого, зохион байгуулалтын ажлыг хүлэмжийн хийн шингээх чадавхи, биомассын үнэлгээний түвшинд хийх боломж бүрдэнэ. Иргэд түлшний мод бэлтгэх, ойн дагалт баялаг /самар, жимс, мөөг гэх мэт/ ашиглах эрхийн бичгийг чирэгдэлгүй авах боломжтой болж байгаа юм л даа. Үнэхээр хэрэгтэй хууль батлуулж чаджээ. Таны хаврын чуулганаар өргөн барьсан бусад хуулийнхаа талаар товч тодруулахгүй юу. Хавар цагаан сарын дараахан “Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль” -ийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьлаа. Хүрээлэн буй орчин, ус цаг уур амьсгалын шууд нөлөөн дор жилийн дөрвөн улиралд эрсдэлтэй хүнд нөхцөлд үйлдвэрлэлээ явуулдаг онцлогтой үндэсний баялаг бүтээгч малчдыг жижиг, дунд үйлдвэрлэгч хэмээн үзэж, малчид болон малчин өрхийг эдийн засгийн хувьд төрөөс дэмжих зайлшгүй шаардлагатай гэж хөдөөгөөс сонгогдсон нэр бүхий цөөн хэдэн гишүүн үзсэн л дээ. Малчдаа бид жижиг, дунд үйлдвэрлэгч хэмээн хуульчилснаар байгалийн баялгаасаа ч мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхийн дахины эдийн засгийн өрсөлдөөнд оролцох боломжийг бүрдүүлж мөн малчдыг эрчимжсэн мал аж ахуй эрхэлж фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг болно оо гэж харсан. Ноос, ноолуурын урамшуулал нь тэдний үйлдвэрлэлийг дэмжин олгож байгаа төрийн дэмжлэг төдийгүй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдгийг нотолж байна гэдгийг байнгын хорооны хурал дээр бусад хууль тогтоогчидод тайлбарлаж өгсөн. Энэ хууль батлагдаж гарвал Малчдын амьжиргааг дээшлүүлэх, гадаад дотоодын хэрэгжүүлж буй төсөл, жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг тэдэнд чиглүүлэх, банкнаас зээл авах, цөөн малтай малчин өрхүүдийг малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гээд хүнд нөхцөлд явуулж буй үйлдвэрлэлийг дэмжиж, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх юм шүү гэж тооцсон. Би ҮХАА-н сайд Х.Баттулгад ноосны урамшууллын үр дүнгийн талаар, Цаашид мах, сүүнд ноосны адил урамшуулал олгох боломж байгаа эсэх талаар асуулга тавьж хариу авсан. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2011 онд 6456 малчин өрх, 2012 онд 5432 малчин өрх урамшуулалд хамрагдаж, 1 тэрбум 254,8 сая төгрөгийн урамшууллыг малчдад олгосон байна. 2013 онд Засгийн газраас малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөг, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бий эсэхийг мөн судалж, УИХ-ын байнгын хорооны ажлын хэсэгт орж ажиллаж байна. Малчид Сүү хөтөлбөрийн талаар нилээд сонирхож байгаа болов уу. Энэ талаар мэдээлэл өгөх үү. Сүү боловсруулах үйлдвэ- рүүдийг чанартай, тогтмол нийлүүлэлттэй сүүгээр хангах нөхцлийг бүрдүүлэхэд хөшүүрэг үзүүлэх үүднээс “Хүнсний тухай” хуулийн 8.3 дах заалтад “Мал төхөөрөх болон сүү боловсруулах үйлдвэр, цехэд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малыг, техникийн зохи- цуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгож болно” гэж тусгасныг үндэслэн үйлдвэр, цехед ний- лүүлсэн чанарын шаардлага хангасан сүүнд урамшуулал олгох ажлыг хэрэгжүүлэхээр ҮХААЯ-наас холбогдох журамыг боловсруулан холбогдох аж- лыг хийж эхлээд байна. Энэ асуудалд төрөөс анхаарч 27,7 сая ам.долларыг “Чингис бонд”- ын хөнгөлөлттэй зээлээр санхүү- жүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс үүдээд Мөрөн хотод сүүний үйлдвэр цехүүдийг байгуулах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг хөнгөлттөй зээлд хамруулах боломжийг судалж байна. Малчдын талаар ам нээснийх Та малчдын нийг- мийн даатгалын асуудлыг УИХ дээр хөндөж байсан. Үр дүнд хүрэх үү. Зарим нь бол малчид малаа хувьчлаад авчихсан одоо бүгдийг өөрс- дөө шийдэх ёстой гэдэг байр суурьтай байдаг шүү дээ. Тиймээ энэ асуудлыг Шинэ засгийн газар байгуулагдсан цагаас нилээд шаргуу тавьж ойрын хугацаанд оновчтой шийдэл гаргах хэрэгтэйг байнга ярьж сануулж байгаа. Би нэг тоо хэлье. 2011 оны жилийн эцсийн байдлаар малчдын 6,3 хувь л нийгмийн буюу тэтгэврийн даатгалд даатгуулсан байгаа нь маш бага үзүүлэлт. Өнөөдөр 311,2 мянган малчин мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Үүнээс 41,5 хувь нь 16-34 насны, 46 хувь нь 35 наснаас тэтгэвэрт гарах хүртэлх насны хүмүүс байна. Энэ тоо жил бүр өсч байгаа. Малчдын тэтгэврийн даатгалд хамрагдалт хангалтгүй байгаагийн шалтгаан нь одоогийн тэтгэврийн даатгалын тогтолцоо тэдний хөдөлмөрийн болон орлогын хэв шинжтэй нийцэхгүй байгаатай холбоотой. Тухайлбал шимтгэлийн хувь хэмжээ өндөр бөгөөд 20-иос доошгүй жил сар бүр шимтгэл төлөх шаардлагатай болдог шүү дээ. Тийм болохоор малчдад зориулсан тэтгэврийн тусгай хөтөлбөрийг бий болгох, төлбөл зохих шимтгэлийн тодорхой хувийг төрөөс хариуцах, шимтгэлийн урамшуулал эд- лүүлэх, тэтгэврийн нас, шимтгэл төлсөн байх хугацаа, тэтгэвэр бодох томьёо зэргийг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлага байна. Малчдыг тэтгэврийн даатгалд хамруулахгүй бол ирээдүйд нийгмийн халамжийн зардал нэмэгдэж, төсөвт дарамт учрах бодит нөхцөл бий болно. Ингэж ирээдүйгээ харсан хуулиар зохицуулж даруй шийдэх ёстой гэж УИХ-ын чуулган, байнгын хорооны хурал дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ сайд хоёрын чихнээс хонх уяж, байн байн асуулга тавиад байгаа юм. Бүр хамгийн эхний ээлжинд хийж болох зүйл бол Малчдын орлого ордог цаг үеийг нь харгалзан сар бүр гэсэн хатуу шалгуурыг больж хавар ноолуурын үеэр, намар мал махны үеэр нэрийн дансандаа даатгалаа төлдөг болчих хэрэгтэй. Бичилтийг нь тухайн сард нь хуваагаад хийж болно шүү дээ л гэж харж байна даа. Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн хэд хэдэн сумын өвөлжилт хүндэрсэн. Ийм үед УИХ-ын гишүүний үүрэг ихэсдэг үү. Өнгөрөгч өвөл, хавар хүндэрсэн. Өвөлжилт хүндэрсэн 12 суманд очиж ажилласан. Тэдгээр сумдаас Чандмань- Өндөр, Цагаан-Үүрийн хойд багууд, Эрдэнэбулган, Арбулаг сумын багуудад бүр илүү хүндэрсэн байсан. Малчид өвс тэжээлээ дууссан байсан л даа. Засгийн газар, Онцгой байдлын Ерөнхий газарт асуудлыг тавьж Засгийн Газрын шугамаар өвс, тэжээлийн цуваа гаргуулж, эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлэхэд хоёр суманд уаз-469 машин хуваарилсан. Тэвдсэн хүнд үед туслая гээд өвөлжилт хүндэрсэн дөрвөн суманд яаралтай арга хэмжээ авч 65 тонн малын тэжээлийн хөрөнгийг хувиасаа гаргаж сум багуудад хүргүүлсэн. Та УИХ-ын гишүүн боло- хоос өмнө малчидтай хэр ойр ажиллаж байв. Би 2011-2012 онд айм- гийнхаа бүх суманд малчдын зөвөлгөөнийг зохион байгуулж, мал аж ахуйгаа өөд нь татах, малчдынхаа амьжиргааг дээш- лүүлж, орлогыг нэмэгдүүлэх талаар чамгүй ярилцаж санал бодлоо солилцсон. Энэ ажлын үр дүнд “Малчин тариаланчдын нэгдсэн холбоо” сум сумаас ирсэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар байгуулагдсан . 2012 онд аймгийнхаа сумдыг 6 бүс болгон хуваарилж тус бүр нь 100 сая төгрөгийн өртөг бүхий Беларус Улсад үйлдвэрлэсэн Хадлангийн иж бүрдэл олгосон. Энэхүү иж бүрдлийг Тухайн бүсийн сумдын Засаг даргын Тамгын газрын мэдэлд өгч, харилцан ашиглах боломжоор хангасан боловч үр дүн сайнгүй байгаа талаар орон нутагт ажиллах үеэр яригдаж байсан учраас. тухайн бүсийн үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг Хоршоонд тодорхой хугацаагаар өгч хадлан бэлтгүүлэх ажлыг хийлгэхээр шийдсэн л дээ. Миний зүгээс сум бүртэээ 1800 гаран сайн үүлдрийн эцэг мал хуваарилж өгсөн. Одоо өсөж үржиж үр төлөө өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Малчдын талаар нилээд олон сэдвийг хөндөж ярилцлаа. Санаачилсан хуу- лийнхаа талаар үргэлж- лүүлэх үү. За тэгье ээ. Бас нэг өргөн барьсан хууль нь “Нэмэгдсэн өртгийн албан таварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”. Энэ хууль бол товчхондоо хэлэхэд Хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчдэд учруулах татварын дарамтыг бууруулж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөл дээрээ тогтох, үйл ажиллагаагаа тогтворжуулах, өргөжүүлэх, цаашид томоохон татвар төлөгчид болон өсч хөгжих боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Энэ хууль бат- лагдан гарсан тохиолдолд улсын төсвийн орлого бүрдүү- лэлтэнд сөрөг нөлөөгүй, төсвийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй гэж үзэж байгаа. Манай Хөвсгөлд бизнес эрхэлж, өдөр шөнөгүй зүтгэж яваа олон мянган хүн байдаг. Сумандаа юм хийчих юмсан, аймгийнхаа төвд хэрэгцээ шаардлага дээр нь үндэслээд барилгын материал, худалдаа үйлчилгээ, нийтийн хоол, гар урлалын чиглэлээр бизнэс хийх юмсан гэсэн хүсэлтэй олон хүн бий. Энэ хууль тэдэнд маань их дэмжлэг болно гэж харж байгаа. Бизнес хийхэд нь төр саад хийхгүй байх хэрэгтэй. Харин хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгоод өгвөл өөрсдөө бүтээгдэхүүнийхээ ча- нараар өрсөлдөөд гараад ирдэг зүйл шүү дээ. Хүмүүс зээл авна гээд л аймаг сумынхаа дарга нарыг царайчилдаг, танил талаа- ▶▶
  • 5. 59 сар, 2013 ХӨВСГӨЛИЙН БУУХИА ШУУДАН раа яриулдаг бололтой юм билээ. Саяхан сумын төвд амь- дардаг нэг халамцуу залуу надтай уулзахдаа зээлд хам- рагдах гэхээр өгөхгүй байна, олдохгүй байна. Би яах юм гээд нилээд ууртай ярьсан. Тэгэхээр ийм хүмүүст хуулийн мэдээллийг хүргэх сүлжээ орон нутагт муу байна. Би Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдан гарахад нилээд идэвхтэй ажилласан л даа. Яагаад гэвэл би хувийн хэвшилд олон жил ажилласан, жижиг том компаниудын жаргал зовлон, хүндрэл бэрхшээлийг туулж гарсан хүний хувьд энэ хуулийн зүйл, заалт бүрт няхуур, анхааралтай хандсан. Энэ хуулиар бол тухайн иргэний бизнесийн төслийг судлаад төр 60 хүртэлх хувьд нь баталгаа гаргаж өгөх хуультай Зээл авч аж ахуй, үйлдвэрлэлээ өргөтгөх хүсэлтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг нийтлэг бэрхшээл бол барьцаа хөрөнгөгүйн зовлон байдаг. Энэ хүндрэлийг хөнгөвчилж, жижиг дунд үйлд- вэрлэгчдээ дэмжих үүднээс энэ оны 4 дүгээр сард “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хуулийг Улсын Их Хурлаас баталсан боловч хууль хэрэгжиж эхэлснээс хойш хангалтгүй байгаа. Би байнгын хороны хурал дээр Санхүүгийн зохицуулах хорооныхноос хатуухан асуудаг зүйл бол энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас болдог. Зээлийн батлан даалтын сан нь бичил зээл, хөрөнгө оруулалтын зээл, эргэлтийн хөрөнгийн зээл гэсэн 3 төрөлд зээл хүсэгчид батлан даалт гаргахаар тусгасан. Ингэхдээ батлан даалт хүсэгчдийн барьцаа хөрөнгөний 60 хүртэлх хувийг батлан даах буюу дээд талд нь 250 сая төгрөгийг батлан даалтыг хийхээр болсон. Жишээлбэл, 15 сая төгрөгийн зээл хүссэн иргэн зээлийнхээ барьцаанд 40 хувь буюу 6 сая төгрөгийг өөрөө гаргана. Энэ шалгуурыг давсан нөхцөлд зээлийн батлан даалтын сангаас үлдсэн 9 сая төгрөгийн батлан даалтыг гаргана гэсэн үг л дээ. Бизнес эрхлэгчдийн зээл авах бас нэг боломж нь сум бүрт 50-70 сая төгрөг очдог Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө. Үүнийг ажлын байр бий болгох, бизнесийг дэмжихэд зориулах учиртай. Та Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа гэсэн. Энэ хуулийг баталж гаргах нь магадгүй энэ удаагийн УИХ- ын хийх хамгийн том түүхэн шийдвэрүүдийн нэг болох байх. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, даатгалын байгууллагын тогтолцоо, иргэ- дэд тулгарч буй асуудалд иргэд сэтгэл дундуур явдаг. Эрүүл мэндийн даатгал бол иргэдийг санхүүгийн эрсдлээс хамгаалах үндсэн зорилготой тогтолцоо байдаг. Харамсалтай нь манай улсад ийм тогтолцоо болж чадаагүй. Харин эсрэгээр гэнэтийн өвчин зовлон тохиоход хамаг хөрөнгөө зараад, эсвэл насан туршдаа өр зээлэнд баригдаад дуусдаг эмгэнэлтэй хувь заяа бидний дунд нийтлэг тохиолддог. Ийм учраас ард иргэдээ эрсдэлээс авардаг эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох ёстой. Даатгалд хамрагдсан хүн төлсөн даатгалынхаа хэрээр сэтгэлдээ хүрсэн үйлчилгээг тавьдаг ийм тогтолцоо байх ёстой. Төрөөс даатгалыг нь даадаг хэсэг хүмүүс бий. Нийт эрүүл мэндийн даатгалын санд 120 орчим тэрбум төгрөгийн хураамж ордог. Түүний зөвхөн 12 тэрбумыг төрөөс төлдөг. Цаана нь 110 орчим тэрбумыг хөдөлмөр эрхэлдэг хүмүүс өөрсдөө, мөн ажил олгогчоос төлж байна. Төрөөс даатгалыг нь төлдөг хүмүүст нийт даатгалын мөнгөний 80-90 хувийг зориулдаг. Гэтэл даатгалын ихэнх хувийг бүрдүүлдэг хүмүүс нь сэтгэлдээ нийцсэн үйлчилгээ авч чаддаггүй. Шинжилгээ өгөхөд л өөрөө мөнгө төлдөг, Өндөр үнэтэй эмчилгээ оношлогоо хийлгэхэд даатгалаараа хамрагдаж чаддаггүй. Зөвхөн ганц жишээ дурдахад эмнэлгийн нийт зардлын 50 гаруй хувийг иргэд халааснаасаа төлдөг ийм буруу харамсалтай тогтолцоо болжээ. Эрүүл мэндийн даатгалаас төлөгдөх ёстой зардал болох шинжилгээний мөнгө, эм тарианы мөнгө, эмчилгээний мөнгө, мэс заслын төлбөр гээд бүгдийг иргэд төлж байгаа тохиолдолд иргэд маань яаж эрүүл мэндийн даатгалд итгэх вэ. Мэдээж хэрэг иргэдийн даатгалд хамрагдах сонирхол нь буурсаар л байх болно. Бид энэ хуулийг өөрчилж сайн хууль болгон баталж чадвал олон жил ярьсан эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ, эмч нарынхаа асуудлыг ч шийдэж чадна. Бас иргэдийн өмнөөс асуумаар санагдсан зүйл бол нэг сая төгрөгөө авч чадаагүй иргэдийн хүлээлт байгаа шүү дээ. Та иргэддээ нөхцөл байдлын талаар мэдээлэл өгвөл сайн байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн ажлын хэсэгт орсон. Бусад хөгжиж дэвшсэн улс орны иргэдийн орлогын гол эх үүсвэр нь цалин, хадгаламжаас гадна үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулж, хөрөнгө чинээгээ өсгөдөг. Монголын 2,8 сая иргэн Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшигч болчихсон чухал цаг үед энэ хуулийг хэлэлцэж баталлаа. Гэтэл та бид бүгдээрээ Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшигч мөртлөө 1072 ширхэг хувьцааныхаа үнэ цэнийг ч мэддэггүй тийм л хувьцаа эзэмшигчид болж байна шүү дээ. Эрдэнэс тавантолгой компанийн санхүүгийн тоо, ашигт ажил- лагаа, үйл ажиллагааны зардал, энэ компанийн үнэ цэнийг ч мэддэггүй. Ийм хувь- цаа эзэмшигч байна гэдэг утгагүй зүйл. Эзэмшиж байгаа хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй, хувьцаа эзэмшиж байгаа компанийхаа удирдлагад төлөө- лөлөө тавих эрхгүй хувьцаа эзэмшигч байгаад яахав дээ. Ийм битүү хатуу ойлгомжгүй байдлаас болоод өмнөх ягаан цэнхэр тасалбар мэт болох вий гэсэн хардлага дахин цухалзахаас өөр яах билээ Бид хувьцаатай болсон гэх боловч захиран зарцуулах эрх нь нээгдээгүй байгаа шүү дээ? Энэ асуудлыг нэг мөр болгох ёстой.УчирньМонголыннийтхүн амын амьдралд шууд хамаатай сайн хууль гаргаж чадвал бизнесийн орчин сайжирна, ажлын байр ч нэмэгдэнэ гэж тооцсон. Нийт иргэдийн банкин дахь хадгаламж 5,7 их наяд орчим төгрөг байдаг. Хүмүүс мөнгөө өсгөнө гэхээр зөвхөн хадгалуулдаг. Үүнээс өөр сонголт одоохондоо алга. Ард иргэд маань эдийн засгийн өсөлтийг шууд хүртэх санхүүгийн боломж нь үнэт цаасны зах зээл учраас энэ боломжийг ард иргэддээ тэгш хүртээе гэвэл энэ зах зээлээ сонгодог утгаар нь хөгжүүлмээр байна. Та Ажилласан жил, тэт- гэврийн даатгалын шимт- гэлийг нөхөн тооцох тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан хүн. Үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа юу. Үнэнийг хэлэхэд сэтгэл их хангалуун байгаа. Олон хүний амьдралд нийцсэн, хөрсөн дээрээ хурдан бууж, сайн хэрэгжсэн хууль гэж хэлж болно. 1990-2000 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас нийгмийн даатгалд хамрагдаж чадаагүй иргэдийг, хамруулахаар хуульд тусгасан. Ажилласан жил нь тасарсан хугацааг тасралтгүй ажилласнаар, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахдаа Аж ахуйн нэгж, байгууллага нь татан буугдсаны улмаас ажилгүй болсон; Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тоогоор цомхотгогдсон; Нийгмийн шилжилтийн явцад өөрөөс үл хамаарах шалт- гаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан; Мөн Гадаадад ажиллаж буй Монгол иргэд хуульд заасан дээрх үндэслэлээр ажлаас халагдсан, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, төлөх боломжгүй байсан нь холбогдох баримтаар нотлогдож буй бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахаас зааж өгсөн. Энэ хавар 6 сард аймгийнхаа арваад сумдаар ажиллах үеэр 8 сарын нэгнийг хойшлуулж ирэх оны 1 дүгээр сарын 1-н хүртэл хуулийн хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлт их байсан л даа. Ирээд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хандаж хугацааг сунгуулах талаар уулзаж ярилцсан. Үүний үр дүнд 10 дугаар сарын 1-нийг хүртэл сунгасан байгаа. Та санаачилсан болон ажлынхэсэгторжажилласан хуулиудынхаа талаар нилээд дэлгэрэнгүй ярьлаа. Үнэхээр иргэдийн эрх ашигт нийцсэн хуулиуд дээр ажиллажээ. Одоо Хөвсгөл аймгийн хөгж- лийн талаар ярианыхаа сэд- вийг чиглүүлье. Бололгүй яахав. Дээрх миний ажилласан хуулиуд бол олон мянган Хөвсгөлчүүдийн үнэтэй санал, үзэл бодол шингэсэн юм шүү гэдгийг хэлье. Дэд бүтцийн хувьд ахицтай байна. Миний санаачилж эхлүүлсэн Мөрөн-Тосонцэнгэлийн зам энэ 10 дугаар сард бүрэн ашиглалтад орох байх. Зургаан сард ажлын явцтай нь очиж танилцлаа. Монголдоо анхных гэж хэлж болохоор хүнд даацын тээврийн хэрэгсэлд зориулан тавигдаж байгаа зам. Замын ажлын хажуугаар байгалийн нөхөн сэргээлтийн ажлыг давхар хийгээд яваарай гэж замын удирдлагуудад дахин дахин хэлсэн. Боломжтой бол ойролцоох сумын ажилгүй залуусыг цалинжуулж замын ажилд оролцуулах, хүнд даацын машинтай иргэдтэй гэрээтэй ажиллуулах талаар ч ярилцлаа. Тосон-Их-Уул-Тариалангийн замын ажил ч урагшилж байна. Мөрөнг нийслэл хоттой холбож чадвал аймгийн хөгжилд томоохон дэвшил авчирна. Олон жил яригдсан томоохон гүүрүүдийг ашиглалтад өгч, заримынх нь ажлыг эхлүүллээ. Хогорго, Шишгидийн голын гүүрийг ашиглалтад оруулахад УИХ-ын гишүүний хувьд хичээж ажиллаа. Рашаант, Их-Уулын нутагт орших Сацын булангийн гүүрийн ажил эхэлсэн. Баянзүрх сумын Дэлгэрмөрөнд шинэ гүүр тавих талаар ажиллаж байна. Босоо тэнхлэгийн замуудаа ойрын хугацаанд эхлүүлэх, Улсын төсөв хэлэлцэх үеэр хөрөнгө оруулалтыг нь тусгахаар ажиллана. Зам гүүрийн хөрөнгө оруулалтад байнга анхаарч ажиллаж байна даа. Минийсанаачланхэрэгжүүлж байгаа “ШИНЭ МӨРӨН” 1000 айлын орон сууцны хороолол энэ намар шаваа тавина. Ногоон байгууламж ихтэй, цэцэрлэг, худалдааны нэгдсэн төвтөй орчин үеийн орон сууцны хороолол аймгийн цэнгэлдэх хүрээлэнгээс хойш баригдана. Мөн гэр хороололдоо тохилог сууц бүхий загвар гудамжны зураг төслийг боловсруулж байгаа. “Шинэ Мөрөн” хөтөлбөрийг дан ганц орон сууц гэж ойлгож болохгүй л дээ. Орон сууц баригдаад эхлэхээр залуу гэр бүл аймагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөл бий болно гэж бодож байна. Сумынхаа нилээд олон суманд шилэн кабель оруулсан, цаашид бүх сумдаа шилэн кабельд холбож бүх сургууль, төрийн байгууллага, эмнэлгийг компанийхаа хөрөн- гөөр цахимжуулж байна. Энэхүү “Цахим-Хөвсгөл” хөтөл- бөрийнхөө хүрээнд бүх сумын Вэб сайтыг хийж өгсөн. Гол зорилго нь төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах. Манай алслагдсан сумд руу шуудан холбоогоор дамжуулан албан бичиг явуулахад олон хонож очдог. Хэрэв сайт дээр нь тавьчихвал хэдхэн минутын ажил л болно шүү дээ. Үүнийг сумдын удирдлагууд сайн ашиглаасай. Болохгүй бол Мөрөн-Тосонцэнгэлийн автозамын гүйцэтгэлийн ажилтай танилцав. 2013 оны 6-р сар.
  • 6. 6 9 сар, 2013ХӨВСГӨЛИЙН БУУХИА ШУУДАН мэргэжлийн хүмүүсийг нь аваачаад, сургалт хийж болно. Бүх сум нь Вэб хаягтай аймаг Хөвсгөлөөс өөр байхгүй гэдгийг сумын удирлагууддаа уламжлахыг хүсч байна. Хангаж өгсөн боломжийг 100 ашиглах л хэрэгтэй гэж хэлмээр байна. Хөдөөгийн 88 багаа утасны үүрэн холбоонд ойрын хугацаанд холбож дуусна. Заавал Юнител гэхгүй, тендэрийг нь зарлаад аль шалгарсан компани нь үүрэн холбооны сүлжээ тавих шударга өрсөлдөөнийг хэрэгжүүлж байгаа л даа. Зарим сумын багуудад Жи мобайлын сүлжээ оруулж холбоожуулна гэсэн байтал хэдэн айлын дунд нэг суурин утас тавьчихсан байсан.Ингэж болохгүй л дээ хүн бүр гар утсаар ярих боломжийг бүрдүүлж байж сая үүрэн холбооны сүлжээтэй боллоо гэж үзнэ. Тийм учраас би энэ асуудлыг шалгарсан компаниудад хатуухан тавьж байгаа. Үүрэн холбоонд Одоогийн байдлаар Томоохон багуудаа гар утасны сүлжээнд холбосон байгаа. Миний зүгээс аймгийнхаа хөгжилд оруулж байгаа хувь нэмэр гэж ойлгож болно л доо. Оюутнуудад зориулсан “Оюунлаг Хөвсгөлчүүд” тэт- гэлэгт хөтөлбөр тань 2013- 2014 оны хичээлийн жилд үргэлжлэх үү. Үргэлжилнэ. Өнгөрсөн жил сургуулийн тодохойлолт, дүн, гэр бүлийн орлого дээр үндэс- лэн 100 оюутанд тэтгэлэг олгосон. Энэ жилээс журамд нь бага зэргийн өөрчлөлт оруулах саналыг аймаг сумдаас тавьсны дагуу багийн дарга нар иргэдийнхээ амьдрал ахуйг нь мэддэгийн хувьд тодорхойлолт гаргаж ирүүлэхээр болсон байгаа. Хамгийн гол нь аймагтаа хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж, нутагтаа ажиллах оюутнууд байгаасай. Ээж аавынхаа хөлс хөдөлмөр шингэсэн мөнгийг эргээд олдог, өөртөө хариуцлага үүрч чаддаг байх нь л миний хувьд хамгийн чухал. Та бид хоёр олон асуудлыг хөндөж ярьлаа. Ярилцлагынхаа төгсгөлд Байгаль орчны сэдвийг хөндөе. Хөвсгөл нуурын баруун эр- гээр Хатгал-Ханхын зам тавих талаар холбогдох яамдад санал хүргүүлсэн. Хөвсгөл нуурыг хамгаалах тухай хуультай болъё, жил бүрийн Улсын тө- сөвт нуур хамгаалах төсөв хөрөнгө тусгадаг байх хэрэгтэй гэдэг үүднээс УИХ-ын гишүүний хувьд хөөцөлдөж, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос тогтоол гаргуулж Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад хэд хэдэн чиглэлээр үүрэг өгсөн. Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Ш.Пүрэвсүрэнтэй хамтран ажиллаж, тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэсэн бай- гаа. Хатгалын иргэдийн орол- цоотойгоор нууранд живсэн автомашинуудын байршлыг тог- тоох ажлыг эхэлсэн. Энэ дагуу саяхан наадмын дараа Нуур судлалаар мэргэшсэн Дэлхийн хэмжээний эрдэмтэдийн багийг хувийн зүгээс урьж, нууранд живсэн машинуудын байршлыг тогтоох эхний аж- лыг санхүүжүүлж хийлгээд байна. Хамгийн гол нь Төрийн анхаарлын төвд нуур хамгаалах асуудлыг байнга байлгах хэрэгтэй. Түүнээс биш хэдэн шумбагч ирээд үзүүлэх сургууль хийхийн нэр биш л дээ. Ултай суурьтай судална. Их хэмжээний мөнгө санхүүгийн эх үүсвэр ч шаардаггдах нүсэр ажил. Энэ оны6сарындундуур“Хөвсгөлийн Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Менежментийг сайжруулах талуудын оролцоо ба хамтын ажиллагаа” сэ- дэвт хэлэлцүүлгийг нийслэл хотод зохион байгуулсан. Холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулж ажлын уялдааг сайжруулахад анхаарч байна. Өнөөдөр сонины хамт олон, сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ Хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлээр олон сайхан цуврал нийтлэлүүдийг уншигчдад хүргэж байгаа гээд олон талт ажлуудыг хийж байна. Энэ жил Хатгалд болсон мөсний баяраар Канадын элчин сайдыг гэргийн хамт урьж оролцуулсан. Миний зүгээс Канад санд хандаж Хатгалын гар урчуудыг дэмжиж 18,300 долларын санхүүжилт хийж, багаж хэрэгслийг гардуулж өглөө. Манай аймаг 23 сум нэг тосгонтой. Сум бүрт байгалийн үзэсгэлэнт тогтоц, түүх соёлын дурсгалт газрууд байдаг. Энэ бүхнийг бодолцоод зөвхөн Хөвсгөл нуур гэлгүй аялал жуулчлалын цогц төлөвлөгөө боловсруулах боломж бий. Бас нэг байгалийн гамшиг гэж хэлж болох зүйл бол цөл- жилт болоод байна. Дархадын хотгороор 6 сарын дундуур явлаа. Монголын Швецари л гээд байдаг. Гэтэл нөгөө дахин давтагдашгүй үзэсгэлэнт газарт маань элсэн манханууд үелэн тогтож, малчид оройд нь гарчихсан дурандаад сууж байх юм. Ренчинлхүмбэ сумын нутагт Цойцон нуур гэж маш том нуурын гольдрол өөрчлөгдсөнөөр уг нуур ширгэж юу ч үгүй болсон. Үүнээс шалт- гаалан цөлжилт үүссэн гэж нутгийн иргэд ярьдаг. Судлаачид болохоор энэ нуур дахин нөхөн сэргээгдэхгүй нуурын тоонд орсон гэж тайлбар өгдөг юм. Дархадын хотгорын 300 орчим нуур бүгд холбоотой гэж үзвэл бусдад нь ч бас нөлөөлж байгаа. Би өөр хэд хэдэн нуурын эргээр явсан мөн л цөлжиж, элсжиж эхэлсэн эмгэнэлтэй дүр зураг угтаж байна билээ. Тэгэхээр би УИХ-д Хөвсгөл аймгийг төлөөлж байгаа л юм бол Хөвсгөл нуураа хамгаалах, Дархадын хотгорын цөлжилтийг зогсоох талаар ямар боломж байна тэр бүгдийг гүйцээнэ гэж хэлье дээ. Цаг зав гарган дэлгэ- рэнгүй. Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Дархадын хотгорын цөлжилт. 2013 оны 6-р сарын 18. • 2013 оны намрын чуулганд үргэлжлүүлэн хэлэл- цэгдэх гэж байгаа Газын тухай багц хуулинд малчдын анхаарлыг татсан дараах зүйл заалт орсон байна. Энэ хуулийн төслийн 22 дугаар зүйлийн Өвөлжөө, хаваржааны болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар газар эзэмшүүлэх гэсэн хэсгийн • 22.1. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээ- рийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх, ашиг- лалтыг сайжруулах зорилгоор тухайн газар нутгийн онцлог бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан сумын жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн, сумын Засаг дарга малчдын холбоо, нөхөрлөлд нэг удаа үнэгүй, гэрээгээр эзэмшүүлж болно. • 22.2. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар бэлчээрийн газрыг эзэмших эрхийг тодорхой болзол, гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд нэг удаа үнэгүй олгож болно. • 22.3. Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэд хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно. • 22.4. Бэлчээрийн газрыг эзэмшүүлэх, ашиглахтай холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна. Зэрэг малчид та бүхний хамгийн анхаарлыг татсан энэ асуудалд та бүхэн саналыг сонсож, та бүхнээр дамжуулан малчдынхаа санал бодлыг авч хуульд тусгахыг чухалчилж байна. ҮХААЯамнаас энэ жил зүүн болон төвийн бүсэд наймдугаар сарын 10, хангайн бүсэд 15-аас хадлангийн ажлыг эхлүүлэх шийдвэр гарсан. Тус хадлан тэжээлийн ажилтай холбогдуулан БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 3000 жижиг оврын тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт авчирсаны 30 гаруй хувийг нь малчдад тал үнийг бэлнээр үлдэх хувийг нь таван жилийн хугацаанд төлөх нөхцөлтэй зээлээр олгож байгаа юм. Мөн энэхүү тоног төхөөрөмжөөс гадна жижиг оврын, өөрөө явдаг хадуур, 200-300 толгой малтай өрхийн хадланг бэлтгэх хүчин чадалтай 300 орчим техник оруулж ирж байгаа бөгөөд иргэд “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд тус бүрийг нь 726 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна. Ãàçðûí òóõàé багц хуулинд малчин та саналаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд гэсэн хаягаар ирүүлээрэй. Èðãýäýä õàäëàí áýëòãýõ òåõíèêèéã õºíãºëºëòòýé ¿íýýð ºã÷ áàéíà
  • 7. 79 сар, 2013 ХªÂСêЛИÉН ÁУУХИА ØУУÄАН Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМÃАЛАНÃИÉН санаачилсан “ÖАХИМ ХªÂСÃªЛ” хºтºлбºрийн хүрээнд хийгдсэн Khovsgol.gov.mn нэгдсэн ïортал Murun.khs.gov.mn Alag-erdene.khsgov.mn Bayanzurkh.khsgov.mn Burentogtokh.khsgov.mn Galt.khs.gov.mn Jargalant.khs.gov.mn Ikh-uul.khs.gov.mn Arbulag.khs.gov.mn Rashaant.khs.gov.mn Renchinlkhumbe.khs.gov.mn Tosontsengel.khs.gov.mn Tarialan.khs.gov.mn Tumurbulag.khs.gov.mn Tunel.khs.gov.mn Ulaan-uul.khs.gov.mn Khankh.khs.gov.mn Tsagaan-uul.khs.gov.mn Tsagaannuur.khs.gov.mn TSagaan-uur.khs.gov.mn Tsetserleg.khs.gov.mn Chandmana-undur.khs.gov.mn ShineIder.khs.gov.mn Erdenebulgan.khs.gov.mn Khatgal.khs.gov.mn Санаачлагч: УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН Фэйсбүүк: LEnkhamgalan Твиттер: @Enkhamgalanmp Веб сайт: www.enkhamgalan.mn enkhamgalan.parliament.mn “Öахим Хºâсгºл” тºслийн талаарх мэдээллийг tsahimkhuvsgul@yahoo.com мэйл хаяг, 99097444 утсаар аâна уу. Улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд МХХТ- ийг бүтээлчээр нэвтрүүлэх, төрийн удирдлагын үр нөлөө, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, мэдээллийн найд- вартай тогтолцоо бий болгох, мэдээлэлжсэн нийгмийг байгуу- лах, мэдээлэлжүүлэлтийн хоц- рогдлыг багасгах, МХХТ-ийн дэд бүтцийг хөгжүүлэх, мэдээлэл хүртэх тэгш бус байдал, тоон ялгааг арилгах, эрх зүйн тааламжтай орчинг бүрдүүлэх шаардлага тавигдаж байна. Ард иргэд мэдээ мэдээллийг радио, телевиз болон сонин хэвлэл гэсэн хязгаарлагдмал эх үүсвэрээс авдаг байсан цаг өөрчлөгдсөн байна. Эх орны дөрвөн зүг найман зовхист мянганы замаас түрүүлээд интернэтийн сүлжээ нэвтэрч эхэлжээ. Малын бэлчээр, тариалангийн талбай, өмнийн говь, хангайн уул талаас интернэтэд холбогдож хүссэн мэдээ мэдээллээ авч, нүүдэлчин монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Цагийн зүүний хэмнэлээр урагшилж байгаа мэдээлэл технологийн хөгжлийг Хөвсгөл нутгийнхаа мянга мянган ард иргэдэд түгээн дэлгэрүүлж, нутгийн иргэдийн санал бодлыг төрийн байгууллагуудын сонорт хүргэж, төр иргэний хооронд мэдээллийн гүүр болон ажиллах нэгдсэн сүлжээ үүсгэх цаг үе зайлшгүй иржээ. Төр, нийгмийн цаашлаад хувийн хэвшлийн байгуул- лагуудын мэдээллийг интер- нэтээс цогц байдлаар авах, тэдэнд шийдвэрлүүлэх асууд- луудаа цахим байдлаар хүр- гүүлэх энэ эргэх холбоо нь цахим засаглалыг хөгжүүлэх, ард иргэдэд цаг алдалгүй мэдээллийг түргэн шуурхай түгээх ач холбогдолтой юм. Хөвсгөл нутгийн иргэд нэгдсэн вэб сайтаар дамжуулан олон нийтийн сүлжээнд холбогдон өөрсдийн санаа бодол, санал шүүмжлэлийг нутгийн удирлагуудад хүргэх, бусадтай төрөлх нутгаа хөгжүүлэх талаар хамтран ажиллах мэдээлэл солилцох, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг цаг алдалгүй авах гарц нь “Цахим Хөвсгөл” хөтөлбөр байх болно. Төрөлх нутаг, төрсөн сумаа цахимжуулсанаар дэлхийн ямарч газраас нутгийнхаа талаар мэдээлэл авч, сум ор- ноо хөгжүүлэхэд өөрсдийн санал бодлоо нэмэрлэж, дэлхийн хөгжлийг сумандаа нэвтрүүлэх боломжтой болно. Ирээдүйд сумандаа ажиллаж амьдрах, нутгаа удирдан авч явах залуучууд сурч, мэдсэн, үзэж харсанаа сумынхаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан түгээж, өөрийн санал бодлыг бусдаар хэлэлцүүлж, олон километрийн алсаас нутагтаа амьдарч байгаатай адил эрхийг энэхүү хөтөлбөрийн тусламжтай хүртэх юм. 21 зуун бол мэдээллийн зуун бидний хойч үе шинэ эринтэй хол нийлүүлэн алхах ёстой. Ийм боломжоор хангаж өгөх нь бидний үүрэг билээ. “Цахим-Хөвсгөл” хөтөлбөр хэрэгжсэнээр ... ● Хөвсгөл аймгийн бүх сумдад өндөр хурдны интернэтийг шилэн кабелиар болон утасгүй сүлжээ /WiFi/-гээр түгээнэ. УИХ-ын гишүүн Луâсанцэрэнгийн ЭНХ-АМÃАЛАНÃИÉН санаачлагаар 2013-2017 онд хэрэгжих “ÖАХИМ-ХªÂСÃªЛ” хºтºлбºр ● Бүх сумдууд өөрийн гэсэн бие даасан олон нийтийн сүлжээ цахим хуудастай боллоо. ● Хатгалын аялал жуулчлалын бүсэд утасгүй интернэтийн сүлжээ байгуулагдана. ● Хөдөөгийн 88 багт үүрэн утасны харилцаа холбооны сүлжээ нэвтэрнэ. ● Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдэнэ. ● Сум бүрт өндөр технологиор тоноглогдсон мэдээлэл техно- логийн төв байгуулагдана. ● Сум бүрт мэдээллийн тех- нологийн мэргэжилтний аж- лын байр бий болно. ● “Цахим-Сургууль”, “Цахим- Эмнэлэг” хөтөлбөр хэрэгжинэ. ● Аймгийн төв мэдээллийн технологийн нэгдсэн төв бай- гуулагдана.
  • 8. 8 9 сар, 2013ХӨВСГӨЛИЙН БУУХИА ШУУДАН “Хөвсгөл-Хөх сувд” төсөл олон орны эрдэмтдээр хүрээгээ тэллээ. Төслийн анхны томоохон ажлын нэг болох Япон, АНУ, Канадын эрдэмтдийн судалгааны баг өнгөрсөн долдугаар сард Монголд ирж, Хөвсгөл нууранд судалгаа хийгээд буцсан.Монголд ирж ажиллах бүх нөхцөл боломжоор хангаж, 50 мянган доллараар санхүүжүүлсэн УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Энх-Амгаланд энэ дашрамд талархал илэрхийлье. Ингээд Японы нуур судлалын эрдэмтэн, профессор Мичио Кумагай, Канадын эрдэмтэн Р.Робертс болон Монголын нуур судлаач эрдэмтэн Д.Хадбаатар нартай хийсэн ярилцлагаа хүргэе. Олон улсад хүлээн зөв- шөөрөгдсөн усны эрдэмтэд “Хөвсгөл-Хөх сувд” төслийг дэмжин Далай ээжийг хам- гаалах асуудалд анхаарлаа хандуулж манай эх оронд багаараа ирж ажилласанд баяртай байна. Юуны түрүүнд Монголчуудын нүдний хараа мэт хайрлаж явах учиртай Хөвсгөл нуурыг судалж, мэдээлэлтэй болсондоо баяртай байна. Энэ ажлыг анхнаас нь санхүүжүүлж, биднийг урьж олон хоног ажиллахад минь тусалсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд багийн нөхдийнхөө өмнөөс талархал илэрхийлье. Бидний ирж буцах зардал, Хөвсгөлд үйл ажиллагаа явуулсан зардал, хоол хүнс, байр буудал гээд 50 мянган доллар, Монгол мөнгөөр бараг 80 сая төгрөгийн төсвийг гишүүн хувиасаа гаргасан. CCWF (Climate Change and Wa- ter Foundation) буюу “Дэлхийн ус, цаг уурын Сан” хэмээх NGO-г (non-governmental organiza- tion -төрийн бус байгууллага) бид хамтран байгуулж, 2003 онд Дэлхийн усны форумыг анх зохион байгуулж байлаа. Үүнээс хойш хоёр, гурван жилд нэг удаа Дэлхийн усны форумыг бид улс орнуудад зохион байгуулдаг болсон. NGO-г байгуулсан бидний гол зорилго бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс хамаараад усны бүтэц найрлагад ажиглагдаж буй өөрчлөлтүүд, энэ нь ялангуяа илүү өндөрлөгт оршдог Монгол орны Хөвсгөл далайн хувьд нэлээд эрчимтэй явагдаж байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс үүнийг судлахад манай ТББ цаашид анхааран ажиллах бодолтой байна. Дэлхийн дулааралтай холбоотойгоор өндөрлөгт орших, цэвдэг ихтэй газруудад цэвдгийн гэсэлт нэлээд хурдацтай явагдаж эхэлсэн. Үүнийг Хөвсгөл нуурын усны түвшин жил ирэх тутам дээшилж байгаагаас харж болно. Сүүлийн 50 жилд дандаа дээшилж байгаа нь нуурын доор орших цэвдэг хайлж байгаатай холбоотой гэж тайлбарладаг. Энэ үзэгдэл нь ус, усны орчинд нэлээд өөрчлөлт үзүүлнэ. Ирээдүйн судалгаануудад энэ байдлыг бодолцож үзэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Та бүхэн нуурт живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох ажлыг хийлээ. Ажлын үр дүн ямар байна. Судалгааны явцад юу ажиглагдав. Живсэн тээв- рийн хэрэгслүүдээс хэдийг нь нарийвчлан олж тогтоож чадав? Бид хоёр цэг дээр голчлон ажиллаа. Үүнийгээ нутгийн хүмүүс болон монголчуудад ойлгомжтой болгох үүднээс нутгийнхны нэршлээр хэлж тайлбарлая. Хойд талын цэг маань Долоон уулаас урагш байдаг Хачимын үзүүр, урд талынх нь Жиглэгийн даваа өгсдөг Жиглэгийн амны харалдаа буюу Модонхүү арлын харалдаа Жиглэгийн хэсэгт хайлт хийсэн. Эхний хоёр өдөр хайлт амжилтгүй болсон. Яагаад гэвэл, бидэнд өгсөн координатууд буруу байснаас болсон уу, юу ч олдоогүй. Социализмын үед GPS гэдэг багаж байгаагүй болохоор нутгийн хүмүүсийн ам яриагаар байршлыг багцаалан тогтоосон байх л даа. Бид эхлээд урам хугарч УИХ-ын гишүүн Л.Энх- Амгаланд утсаар хэлсэн л дээ. Нутгийн иргэдийн хэлсэн аман зураг таарахгүй байна аа гэж. Л.Энх-Амгалан гишүүн Хатгалд байгаа ахмадууд л бидэнд хамгийн том зөвлөгч болсон. Үүнээс өөр нарийвилсан зураг гаргах ямар ч боломжгүй байснаа бидэнд хэлсэн. Харин гурав дахь өдөр бидэнд аз тохиож, Хатгалд амьдардаг Бат- Эрдэнэ жолооч тусалсан. Тэр хүн залуудаа Ханх-Хатгал чиглэлд нефтийн тээвэр хийдэг 24 дүгээр автобаазын жолооч байсан юм билээ. Мижид гэх хүний машин Хачмын хил орчим осолдоход хамт явж байсан хүний нэг. Тийм болохоор тэр газрын баримжааг маш сайн мэддэг хүн юм билээ. Бид тэр хүнийг усан онгоцондоо суулгаж авч яваад өглөөнөөс орой хүртэл хайсны эцэст живсэн машиныг илрүүлж, байршлыг тодорхойлсон. Дараа өдөр нь Жиглэгийн аманд ажилласан. Энд одоогоос 5-6 жилийн өмнө Оросоос спирт ачсан чиргүүлтэй-130 машин живсэн юм билээ. Тухайн үедээ спирт нь контробандын хэрэгт хамаарагдах бараа байсан болохоор ЗЦГ-т мэдэгдэлгүй энэ ослыг тас нуусан юм билээ. Энэ машиныг эргээс холгүй гэхээр нь хайж олж, байршлыг нь тогтоосон. 260 метрийн гүнд хүртэл юм эрж, хайна гэдэг маш сайн техник, технологийн хүчээр л хийх ажил байх. Та нарын хувьд тоног төхөөрөмжөө Японоос авчи- рав уу? Тоног төхөөрөмж, аппарат хэрэгслээ Японоос авчирсан. Энэ удаа хэт авианы долгионоор усан доторх хатуу биет илрүүлдэг, рийл-тайм зарчмаар ажилладаг жижиг оврын аппарат хэрэгсэл ашигласан. 140 метр хүртэлх гүнд байгаа биетийг илрүүлэх хүчин чадалтай. Ямар гүнд байгаа, тоо ширхэг, ямар хэмжээтэй биет байгааг найдвартай илрүүлж чаддаг. Хүндрэл бэрхшээлтэй зүйл байв уу? Хүндрэл бэрхшээл гэвэл хөлөг онгоцны асуудал байсан. Ямар ч хүндрүүлэгчгүй жуулчны компанийн хувийн жижиг онгоц ашигласан болохоор арван минут ажиллаж байгаад эргээд GPS-ээрээ шалгахад 100-аад метр урсаад явчихсан байх жишээтэй. Хөлөг онгоцны асуудал их хэцүү байсан. Усан онгоцыг томруулж чадвал цааш цаашдын ажилд маш их түлхэц болно гэж бодож байгаагаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд нуулгүй хэлсэн. Энэ нүсэр ажлыг хийж дуусгана, үр дүнд хүргэнэ гэж нэгэнт шийдсэн болохоор зорилгодоо хүрэхийн тулд иймэрхүү асуудлыг шийдвэрлэнэ гэж байсан л даа. Күмагай-сан, Та өмнө нь Монголд хэд хэдэн удаа ирж Хөвсгөл нуурыг судалж байсан гэж сонссон. Тэр үед Далай ээж маань энэ удаагийнх шиг ивээж байгаагүй юм аа даа. 1996 оноос хойш олон удаа Монголд ирж Хөвсгөл нуурын усыг шинжилж байлаа. Тэгэхэд долоо хоног ажиллахад гурван өдөр нь заавал салхилж, тэнгэр мууддаг байсан. Харин энэ удаа тэгсэнгүй. Энэ бол ховор тохиолдол. Үүнд би маш их баярлаж, бэлгэшээж байгаа. Юмыг шинж байдал нь заадаг гэж ярьдаг юм. Энэ ажил маш сайхан бүтэж магадгүй. Ямар ч байсан одоо хоёр машины байршлыг баттай тогтоолоо. Тэдгээрийг цаашид татаж гаргахад хүндрэлтэй асуудал юу байгаа бол. Татаж гаргах технологи, техникийн асуудал хэцүү биш. Үүнийг амархан шийдчихэж болно. Техник технологи болон татаж гаргах инженерийн шийдлүүд маш амархан. Харин миний санаа зовж байгаа ганц зүйл бол мөнгө. Яагаад гэхээр Японы нуураас машин татаж гаргах гээгүй. Тэнд нуураас живсэн машин гаргахаар болбол олон компани зэрэг ажиллуулаад нэг нь кранаа даагаад, нөгөө нь онгоцоо хариуцаад, шумбагч-хайгчдаас бүрдсэн хэсэг нь тэр ажлаа хийгээд л маш богино хугацаанд гаргаад авчихаж болно. Харин Монголд бол бүгдийг гаднаас оруулж ирнэ. Тэгэхээр мөнгөний асуудал хамгийн хэцүү нь юм болов уу гэж би бодож байна. Л.Энх-Амгалан гишүүн өөрөө томоохонхөрөнгөоруулагчидтай холбоо тогтоох, санхүүгийн талаар хамтарч ажиллах талаар идэвхтэй ажиллаж байгаа юм билээ. Миний бодлоор олон тонн нефтийг өөртөө хадгалсан хэвээр нуурын гүнд нойрсох техник хэрэгслүүдийг хүн дээр төсөөлбөл хорт хавдар юм. Хорт хавдар үүссэнээсээ хойш 10, 20 жилийн дараа тухайн хүний амь насанд заналхийлж эхэлдэг. Тэр хугацаанд зарим хүн өвчнөө анзаарах ч завгүй явдаг. Яг үүнтэй нэгэн адил живсэн машинуудыг татаж гаргах уу, үгүй юү гэдэг нь олон хүний санал, ялангуяа монголчуудын зөв шийдлээс л шалтгаална. Тийм учраас зөвхөн Хөвсгөлчүүд гэлтгүй Монголчууд бүгдээрээ Л.Энх- Амгалан гишүүний санаачилсан “Хөх сувд” хөтөлбөрт нэгдэх хэрэгтэй. Ер нь хавдар ямар ч байлаа гэсэн хэзээ нэгэн цагт “хортой” болдог учраас авах нь л зүйтэй. Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийн нэлээд хэд нь шатахуун бүхий чиргүүлтэйгээ нуурын ёроолдбайгаа.Эдгээрмашин дахь шатахуун нуурын усны чанарт ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаа юу? Нөлөөлж байгаа, үгүйг би одоо хэлж чадахгүй. Яагаад гэхээр бид сая нефтийн судалгаа хийгээгүй. Цусны шинжилгээ гэхэд л олон үзүүлэлтээр шинжилдэг шүү дээ. Түүн шиг усны чанарын судалгаа хийхэд үзүүлэлтээ тавьж байгаад түүнд зориулан дээж авдаг. Нефтийн шинжилгээг бусад үзүүлэлтээс тусад нь хийдэг юм. Та бүхэнд амжилт хүсье. Мичио Кумагай Японы Ritsumeikan Их сургуулийн дарга, профессор. Японы нуур судлаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч. Нуур судлалын эрдэмтэн, профессор. Дарьжавын Хадбаатар Нуур судлаач, эрдэмтэн Ричард РОБЕРТС НҮБ-ын дэлхийн усны чанарт хяналт тавих “Дэлхийн байгаль орчны мониторингийн систем” хөтөлбөрийн дарга асан. “Дэлхийн ус, цаг уурын судалгааны сан”-гийн захирал Õºâñãºë íóóð äàõü Õîðò õàâäðûã ñóãàëæ àâòàë íü ÓÈÕ-ûí ãèø¿¿í Ë.Ýíõ-Àìãàëàíòàé õàìòàð÷ àæèëëàíà. Íóóð ñóäëàëûí ýðäýìòýí, Ph.d Ì.Êóìàãàé:
  • 9. 99 сар, 2013 ХӨВСГӨЛИЙН БУУХИА ШУУДАН Алхам 1. Сонирхолтой бүлэг хүмүүсийг илрүүлэх, бүрдүүлэх 1. Сонирхож буй хүмүүстэй хоршоо байгуулснаар шийдвэрлэх нийтлэг бэрхшээлийг тогтоох 2. Тодорхойлсон бэрхшээлүүдийг даван туулахад хамтарч ажиллахад бэлэн бүлгийнхээ цөмийг бүрдүүлэх 3. Бизнесийг эхлэхэд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, тусламжийг тодорхойлох. Алхам 2. Хоршооны бизнес санааг хөгжүүлэх, эхний шатны судалгаа хийх 1. Зах зээлийн анхан шатны судалгааг гаргах 2. Шаардагдах техникийн болон санхүүгийн туслалцаа, зөвлөгөөг тодорхойлох 3. Орон нутагт хоршооны бизнесийг дэмжих байгууллагатай холбоо тогтоох 4. Хоршоо гэдэг аж ахуйн нэгжийн хэлбэр нь эрх зүйн хүрээнд хамгийн тохиромжтой шийдвэр мөн эсэхийг үнэлэх 5. Гишүүддээ хоршооноос хүртээх бүхий л ашиг, ач тусыг тодорхойлох 6. Хоршооны гишүүдийн бүрдүүлэх ёстой тоонд хүмүүсийн тоо хүрэх эсэх 7. Эдгээр алхмууд тодорхой үр дүнд хүргэхгүй бол бизнесийн санааг дахин үнэлэх шаардлагатай. Алхам 3. Зохион байгуулалтын хурал 1. Хоршооны нэр, байршлыг тодруулах 2. Хоршооны гол зорилгыг тодорхойлох 3. Түр тэргүүлэгчдийг сонгох 4. Түр хороодыг байгуулах. 5. Мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоох. Алхам 4. Эрсдэлийн судалгааг гаргах 1. Эрсдэлийн судалгааг гаргах зардлыг ирээдүйн гишүүдээс эсвэл гадны эх үүсвэрээс санхүүжүүлэх 2. Хоршоо дэмжигч байгууллагуудын зөвлөхүүдээс зөвлөгөө авах нь зүйтэй. 3. Хоршооны стратегийн зорилтуудыг тодорхойлох 4. Стратеги, үйлдвэрлэлийн зардал, хүн хүч, материаллаг болон санхүүгийн эх үүсвэрүүдийг хэд хэдэн төрөл, загваруудаар гаргаж үнэлэх 5. Хоршоог санхүүжүүлэх хэд хэдэн загваруудыг дүгнэх 6. Мөнгөн урсгалыг урьдчилсан хэлбэрээр гаргах 7. Хоршооны дүрмээр гишүүдийн оруулах хувийг тодорхойлох 8. Дээр дурьдсан судалгаа шинжилгээний үндсэн дээр хоршоо нь оршин тогтнох чадвартай ч санхүүгийн эрсдлүүдийг даван туулах чадваргүй бол хоршоог үүсгэн байгуулахаас татгалзах нь зүйтэй. 9. Санхүүгийн эрсдлүүдийг даван туулах чадвартай бол дараагийн алхамд шилжинэ үү! Алхам 5. Хоршоог зохион байгуулах 1. Хоршооны бүтцийг шийдэж, шаардлагатай бол хоршооны гишүүдийн төрлийг тодорхойлох 2. Хоршооны дотоод байгууллагуудын – Бүх гишүүдийн хурал, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөл,бусад хороод – үүрэг, хариуцлагуудыг тогтоох 3. Хоршооны дүрмийг боловсруулах 4. Гишүүдийг бүртгэх 5. Хоршооны бизнес төлөвлөгөө боловсруулах, эхний 3 жилийн үйл ажиллагаа, санхүүжилтийг тусгах 6. Хоршооны гишүүдийн сургалт зохион байгуулах Алхам 6. Үүсгэн байгуулах хурлыг зохион байгуулах 1. Дүрмийг батлах 2. Бизнес төлөвлөгөөг батлах 3. Хоршоодын холбоонд гишүүнээр элсэх эсэхийг шийдвэрлэх 4. Гишүүдээс Тэргүүлэгчид, Хяналтын Зөвлөлд сонгох Алхам 7. Хоршоог бүртгүүлэх 1. Холбогдох бүртгэлийн газарт хоршооны баримт бичгээ бүрдүүлж өгөх 2. Хоршооны үйл ажиллагааг эрхлэхэд хэрэгцээтэй зөвшөөрөл, лицензийг холбогдох газраас авах Алхам 8. Хоршоодын холбоонд гишүүнээр элсэх 1. Шаардлагатай гэж үзээд Бүх гишүүдийн хурлаас шийдвэрлэсэн тохиолдолд Хоршоодын мэргэжлийн холбоонд гишүүнээр элсэх 2. Гишүүнчлэлтэй холбогдолтой үүргийг биелүүлэх. Холбооноос зөвлөгөө, сургалт, мэдээллийг авах. Õºâñãºë àéìãèéí á¿õ ñóì, áàãèéí Çàñàã äàðãà, ÈÒÕ-ûí äàðãà íàð çºâëºëä뺺. Хөвсгөл аймгийн бүх сум, багийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар зөвлөлдлөө. 2013 оны 3 сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо тус аймгийн нийт сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, аймгийн бүх багийн Засаг дарга нарын зөвлөгөөн болов. Зөвөлгөөнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцож2012-2016ондХөвсгөл аймагт хөрөнгө оруулалтыг татах, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, Иргэдийн эрх ашигт нийцсэн хууль эрхзүйн орчныг сайжруулах хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, баг, сум, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчид нартай хөгжлийн нэг баг болж ажиллахаамэдэгдлээ.Ингэснээр баг сум аймгийн хөгжилд ямар нэгэн ултөржилтгүй, аль нэг намаар талцахгүй байх нь Хөвсгөл аймгийн хөгжилд сайн үр дүн авчрах үндэс гэж үзэж байна. Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн бүх сум, багийн Засаг дарга нар орчин үеийн зөөврийн компьютертэй болсон нь иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд томоохон дэвшил гарах юм. Хөвсгөл аймгийн Малчин тариаланчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан аймгийн ЗДТГ- ын Иргэний ил тод байдлын танхимд 21.00 цагт эхлэв. Хуралд Малчин Тариаланч- дын Нэгдсэн Холбооны Тэргүүн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, гүйцэтгэх захирал Ө.Төмөр, удирдах зөвлөлийн гишүүн А.Эрдэнэбаатар, Ч.Батсансар, Мөрөн сумын Засаг дарга Л.Гансүх, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш н.Балдан, ХХААЖДҮГазрын дарга н.Галбадрах, үржлийн албаны дарга Г.Баттулга болон сумдын төлөөлөгчид болох 50 орчим хүн оролцлоо. УИХ-ын гишүүн Л. Энх- Амгалангаас Хөвсгөл аймгийн Малчин Тариаланчдын Нэгдсэн Холбооны удирдах зөвлөлийн хурлын талаар тодрууллаа. Энэ удаагийн хуралдааны зорилго, чиглэл... Хөвсгөл аймгийн Малчин Тариаланчдын Нэгдсэн Холбоо маань албан ёсоор тамга тэмдэг, гэрчилгээгээ авсан. Холбоо маань 2013-2016 онд юу хийх төлөвлөгөө гаргах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорил- туудтай уялдуулан тодорхой төлөвлөгөө гаргаж түүнийгээ ажил хэрэг болгож ажиллана. Бидний хийх ажил бол тодорхой, хэрэгжүүлэх арга зам нь ч тодорхой. Иймд энэ ажлыг гүйцэтгэл, үр дүн сумдын салбар холбоо түүний тэргүүлэгчдийн үл ажиллагаанаас ихээхэн хамаарна гэж үзэж байгаа. Өнөөдөр холбооныхоо тэргүү- лэгчид удирдах зөвлөл, салбар хороогоо байгуулж үнэмлэх олгоно, Малчдын Зөвлөгөөн, төлчдийн зөвлөгөөн, малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулах, Сүргийн бүтцийг сайжруулах, үржлийн ажлыг оновчтой зохион байгуулах шаардлагатай байна. Энэ тал дээр ХААИС-ийн багш Балдан, Завхан аймгийн гавьяат малзүйч Лхасүрэн нар хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн мал аж ахуй туршлагатай Мишиг зэрэг 10 гаран хүмүүсийг тэргүүлэгчээрээ томиллоо. Мастер төлөвлөгөөг эдгээр хүмүүс боловсруулна. Яг малчиддаа чиглэсэн ямар ажлуудыг хийх вэ. Хадлан, хоршоо, малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Монгол мал хөтөлбөрийн хэрэгжүүлэл- тийг эрчимжүүлнэ. Малчдын нийгмийн даатгалыг шийдвэр- лэх, газрын багц хууль, энэ хуулийг дагалдаж гарах хуулиудад ажиллаж байна. Мөн УИХ-аар “Газрын тухай” хууль хэлэлцэгдэж байгаа учраас өвөлжөө хаваржааны газар, бэлчээрийн газрыг яаж эзэмших, эзэмшүүлэх, ашиглах талаар малчдынхаа саналыг сум бүрт ажиллах удидах зөвлөлөөрөө дамжуулан авна. Олон сайхан саналууд гарч байна. Жишээлбэл Ногоочдын эрх ашгийг хамгаалах, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, техникийн хангамжийг нэмэг- дүүлэх гэх мэт асуудлыг дүрмэндээ тодорхой тусгах, Хоршоо байгуулах чиглэлээр сургалт сайн явуулах. Мөн малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар анхаарах, бэлчээрээ нөөцөлдөг боловч ач холбогдол багатай байгааг анхаарч зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, Зохиомол хээлтүүлэгчийн техникийн сургалт явуулах, Малчдыг улсад хөдөлмөрлөж байгаагаар үзэж хөдөлмөрийн дэвтэр нээж нийгмийн даатгалд хамруулах, Малчдын Залуу халааг бэлтгэх, Залуучууд малаа зарж машин, байрнаас өгж байна, Бэлчээрийн багц хуульд нэлээн нухацтай хандах, Холбооны ажлыг сумын ИТХ, ЗД-ын ажилтай их уялдуулж өгөх. Залуу малчдад мал маллах технологийг эзэмшүүлэх сургалт хийх, МАА-ын материаллаг баазыг нэмэгдүүлэх, шинэчлэх, Мал услах ванн, хашаа, хороо, хашааны модны гоожин үнэ ихтэй малчид дийлэхгүй байна зэрэг олон шинэлэг саналууд гарлаа. Õºâñãºë àéìãèéí Ìàë÷èí Òàðèàëàí÷äûí Íýãäñýí Õîëáîîíû тэргүүн УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН аймгийнхаа бүх малчдад гишүүний батламж үнэмлэхийг хүргүүлэв. Хөвсгөл аймгийн Малчин Тариаланчдын Нэгдсэн Холбооны удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс... Õîðøîî áàéãóóëàõ 8 àëõàì УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН зөвлөж байна
  • 10. 10 9 сар, 2013ХӨВСГӨЛИЙН БУУХИА ШУУДАН Хөдөө Аж Ахуйн мэргэжилтэн ¯ë-Îëäîõûí ϯÐÝÂѯÐÝÍ Ìàëчèí, ìàë, áýëчýýð ìîíãîëûí õөãæëèéí үíäýñ Монголчууд бидний нэрийн хуудас болсон Нүүдлийн соёл иргэншлийн эдийн засгийн үндэс суурь нь манай бэлчээрийн мал аж ахуй юм. Манай ард түмэн байгалийн шалгарлын хуулийн үйлчилгээ, эрс тэс уур амьсгалын нөлөөн дор дөрвөн цагийн эргэлтэнд бэлчээрийн мал аж ахуй эрхлэхийн хамт түүний материаллаг болон оюуны соёлын бүхий л сан хөмрөгийг үүсгэж баяжуулан хөгжүүлсээр байна. Монголын малчид эцэг өвгөдөөс мал маллагааны асар их ухаан өвөрмөц соёл ёс суртахуун, зан заншилыг үеээс үед түчээлэн авч, мал газар нутгаа дээдлэн шүтсээр өнөөгийн бидний энэ үед нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжин орж амьдарч байна. Улс орон өдрөөс өдөрт хөгжин дэгжиж, хүн ам өсч, малчдын залгамж халаа залуу үеийнхэнд маань амьдралын туршлага, арга ухаан, мэдлэг боловсрол, зах зээлийн ухаарал дутаж эгзэгтэй мөчид алдах онохын ирмэгт тулах нь олонтоо тохиолдож байна. Энэ байдалд нь тус дэм болох зорилгоор энэхүү сэдвийг хөндөж товч санаа бодлоо хэлэхийг хүсч тэрлэв. Зах зээлийн малчин Зах зээлийн нөхцөлд их бүтээн байгуулалт хөгжих үндэс нь малчин, мал, бэлчээр гурав гэж ойлгож ажиллах нь бидний эрхэм зорилго. Өвчингүй бол жаргал өргүй бол баян гэсэн мэргэн үгийг санаж малчин өөрөө эрүүл чийрэг байх ёстой. Ямарч их алт мөнгө, хичнээн их эрх мэдэл, эрдэм мэдлэг, хүч чадал байгаад эрүүл мэнд үгүй бол хүн та юухныг ч бүтээж чадахгүй . Эрүүл мэнд гэдэг чинь ингэхлээр алт мөнгөөр ч эрх мэдлээр ч тэр байтугай эрдэм мэдлэгээр ч сольшгүй “эрдэнэ” байхнээ. Иймд малчин хүн эрүүл чийрэг байхын тулд зөв хооллох ёстой. • Монгол хүн хоол хүнсээ улирлаар зохицуулж иддэг уламжлалтай. Хүйтэн сэрүүн улиралд илчлэг ихтэй, дулаан улиралд сүү, цагаан идээ, айраг тараг голлон хэрэглэж гэдсээ амраана, гэдсээ цайлгана гэнэ. Өвлийн улиралд тарган мах идээд даруулга болгож аарц цав буцалгаж уухыг хоолны дээд гэдэг. Жилийн дөрвөн улиралд онгон байгалийн бэлчээрт идээшилдэг монгол малын мах, өөх холестерин хэмээх судасны хана бохиртуулах гэмтэй бодисоор бага байдаг. Тэр ч байтугай монгол хонины сүүлний өөхийг францад лабораторид шинжлэхэд холестерин илрээгүй гэж тэмдгэлсэн байна. Монгол малын иддэг өвс ургамалын 50% нь эмийн ургамал. Монгол айл хоолоо хүний тоонд тохируулан хийдэг. Илүү хоол хийж өнжиж хоносон хоол идэх дургүй. Энэ бол хооллох соёлын анхны мэдэгдэхүүн ба мөн баялгийг хэмнэх ухаан юм. • Монгол малчид аяга сольж хэрэглэхийг цээрлэж аягаа сайн долоодог байсан. Энэ нь аягаа цэвэрхэн байлгаж бохирдохоос хамгаалахын зэрэгцээ долооход хэлний угийн булчин чангарч хоолойн өвчнөөс сэргийлдэг байна. • Монголчууд гурван цагааны хор гэж ярьдагаас санаа авч давс элсэн чихрийг бага хэрэглэх, хонины сүүл, өвчүүний хэрсэнгийг хоолондоо хэрэглэх нь зохимжтой гэж хэрэглэж заншсан. • Сайн унтаж амрах нь: Биеийн өвчин эсэргүүцэх хүчийг сэргээн бие махбод, сэтгэл санааг төвшитгөж ажлын эрч хүчийг сэргээн ядаргаа зүдгүүрийг тайлж хүнийг залуужуулах гайхамшигтай эм бол нойр. Хүний нэг шөнийн нойр нь 4 өдрийн хөдөлмөртэй тэнцдэг гэж үздэг байна. (Нойр хоолондоо сайн бол ажил аяндаа бүтнээ гэсэн үг байдаг. Энэ нь инээдтэй ч бас хэрэгтэй үг шүү. Хүн нар мандахаас өмнө босч, нар шингэсний дараа унтах нь зүйтэй. Учир нь нар жаргахаас өмнө гэгээтэй унтвал хүний хоолны шингэц муудаж цус хөөрнө гэж цээрлэдэг. Хүн сайн унтаж амарснаар тархины эд эс, бие эрхтэний ядаргаа тайлагдаж унтах явцад олон дааврын шүүрэл нэмэгддэг. Хүн 7-8 цаг унтаж амрах нь зохимжтой юм. Хэт их унтаж болохгүй. Өдөрт тогтмол 10 цаг унтдаг хүнд гэнэт үүсэх зүрхний өвчин, тархи, судасны өвчний эрсдэл нь өдөр бүр 7 цаг унтдаг хүнээс илүү байдаг байна. Учир нь унтах үед цусны гүйдэл нь удаан болж цусны бүлэн (бөөгнөрөл) амархан үүсдэг юм байна. Нойрыг унтаж бардаггүй,сэрж бардаг гэж хөдөлмөрийн баатар хоньчин З.Очир гуай хэлсэн байдаг. Монголчууд унтахдаа хойд зүгт толгойгоо урд зүгт хөлөө харуулан унтаж амардаг. Энэ нь хоёр туйлын соронзон урсгалын дагуу зүрхэнд ачаалал үүсгэхгүйгээр амрах буюу зурхайн судлалд бичсэнээр хар нохойн гүйдэлд өртөхгүй тайван амарч чаддаг байна. Дээр үеийн уламжлалаас харахад баруун зүүн талд ороо байрлуулдаг, газар унтахдаа толгойгоо хойд зүгт харуулан унтдаг нь үүнтэй холбоотой байна. Өнөөдөр бид нар бурхан байрлуулдаг газраа өөрөө байрлаж хоймор талдаа унтдагыг бодох ёстой юм. • Малчид мал сүргээ элдэв өвчнөөс эрүүлжүүлэх урьд- чилан сэргийлэх зорилгоор олонтөрлийнэмтариа,химийн бодис өргөн хэрэглэж байгаа нь нууц биш. Иймд малын эм тариа, химийн бодистой харьцахдаа хамгаалах амны хаалт, гарын бээлий, нүдний шил хэрэглэж хэвших тарилга туулга угаалга боловсруулалт хийсэн малын сүү махыг 14 хоногийн дотор хэрэглэхгүй байх нь маш чухал. Ивомекээр тарьснаас хойш 14 хоногийн дараа үхрийн баасан дээр суусан цог хорхой үхдэг гэж эрдэмтэд зөвөлдөг үүнийг нарийн мөрдөх хэрэгтэй. • Халуун усанд байнга орж занших нь эрүүл амьдрахын нэгэн гайхамшиг. Зун намрын дэлгэр сайхан цагт зав чөлөө гаргаж байгалийн рашаан усанд орж 7-10 хоног амарч бие сэтгэлээ тэнхрүүлэн ариусгаж хэвшүүлэх нь амин чухал арга хэмжээ мөн. Зун намрын улиралд хүүхэд багачууд залуучууд хөл нүцгэн явж байгаль ээжтэйгээ төрсөн биеэрээ харьцах нь эрүүл байхын үндэс. Өнөөдөр хөгшид хүүхэд залуучууд бүгд чийг татдаг урд зүгийн гутал өмссөнөөс болж бөөр нурууны өвчнөөр өвчлөх байдал ихсэж буйг анхаарах. • Малчин хүн жилд нэг удаа эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдаж өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж хэвших. Энэ ажлыг сумын ЗДТГазар, эмнэлэгийн ажилтан зохион байгуулж хэвшүүлбэл ирээдүйн төлөө хийж буй их буян болно. • Манай залуучууд архи, тамхинаас татгалзаж түүнийг хэрэглэхгүй байх нь өөрийхөө эрүүл мэнд урт наслахын төлөө хийж байгаа том хөрөнгө оруулалт юм. Архи тамхи хэрэглэх нь эрүүл мэндээ хордуулахын зэрэгцээ эдийн засгийн үргүй зардал бий болгож байгаа юм. Нэг жишээ татья: Сард цэнхэр далай ээж архи 3 шилийг уухад жилд 36 шил буюу 198000 төгрөг, өдөрт 1 хайрцаг улаан шонхор тамхи татахад жилд 365 ширхэг буюу 511000 төгрөг жилд 709000 төгрөгийн үргүй зардал гаргаж байна. • Дулаан явбал мянган лан гэсэн үг байдаг. Иймд дулаан хувцас бэлтгэж улиралд тохируулан хэрэглэх нь эрүүл байхын нэг үндэс мөн. Монголын малчид цэвэр хонины ноосоор эсгий хийж эсгий гэрт амьдардаг, хонь хурганы арьсаа элдэж боловсруулан нэхий, үзүүрсэг, хурган дотортой дээл, эсгий оймс монгол гутал, хурга, ишиг, үнэгэн лоовууз, чихтэй малгай хийж өмсөж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг байсан уламжлал нь мартагдаж орчин үеийн хиймэл эсгий, ноос даавуугаар хийсэн бэлэн бүтээгдэхүүн хувцас хэрэглэж байгаа нь эрс тэс уур амьсгалтай манай орны малчдын ахуй амьдралд зохицохгүй байна. Иймд уламжлалт аргаар эсгий хийж гэрээ бүрдэг, арьс нэхийгээ элдэж дээл хувцсаа монгол аргаар хийж хэрэглэдэг аргаа эргэн эзэмшицгээе. Монгол малчин бүр өөрөө өөрийнхөө төлөө ажиллаж эрүүл чийрэг цог золбоотой, хиймортой, хүч чадал , тэнхээтэй эрэлхэг зоримог өөрөөрөө гоёж эх нутгаараа бахархдаг баяр наадам болохоор уран хийцтэй угалз хээ хатгамалсан дээл, хантааз гутал оймс зэрэг эдийн дээдийг өмсөж хувцаслаад мориндоо өвч мөнгөн тоногтой эмээл тохож, цул мөнгөн хазаараар хазаарлаад эмээл дээрээ хөндлөн сууж алхаа гишгээ жигдрэн, хоёр чихээ солбилзуулан хазаар даран тэмүүлж яваа ижил зүсмийн морь унаж гангарсан монгол залуу хос шиг ганган дэгжний сор болсон нүдэндээ галтай нүүрэндээ цогтой улаа бутарсан хацартай танан цагаан шүдтэй нарийн хар хөмсөгтэй намба төрхтэй охид залуусыг монголоос өөр хаанаас ч олж харахгүй гэдгээрээ монголчууд бахархдаг. Үргэлжлэл дараагийн дугаарт ▶▶
  • 11. 119 сар, 2013 ХӨВСГӨЛИЙН БУУХИА ШУУДАН Рашаант сумын арын дэнж бүрт уяачдын асар майхан алаглаж, битүү ногоон хивс дэвссэн мэт униар татна. Сумын засаг даргын тамгын газрын өөр өөрийн оногдсон ажлаа давуулан биелүүлжээ. Бүх юм цэгцтэй. Сумынхаа сургуулийн үе үеийн төгсөгчид Рашаант сумандаа цэцэрлэгт хүрээлэн байгуулж, баяр ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт явуулах хэмжээний томоохон цогцолборыг барьж байгуулжээ. Рашаант сумын Засаг дарга Ц.Амаржаргалыг нутаг орныхоо төлөө сэтгэлтэй, уруудахад нь дэмжиж, өөдлөхөд нь өргөлцөж явсан хүн гэлцэнэ. Засаг дарга болоод жил ч хүрээгүй байгаа ч ажлынхаа эхлэлийг өнгөтөй өөдтөй эхлүүллээ хэмээн нутгийнхан ам сайтай. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Рашаант сумын 90 жилийн ойн баярын хурал дээр хэлсэн үгэндээ “Хөвсгөл аймгийн үүд хаалга болсон Рашаант сум хөгжиж байж нутгийн минь хөгжил харагдана. Хөвсгөлийн минь нүүр царай бол Рашаант сум байх ёстой” гэж хэллээ. Нээрээ ч Хөвсгөлийг зорьсон хүн бүр Рашаант сумыг харж “За даа Хөвсгөлийнхилийндээсалхалаа. Нэг иймэрхүү л хөгжилтөй сумд байх биз дээ” хэмээн таамаглан бодох нь зүй. Гишүүний хэлсэн үг сум орны удирдлагуудад нэгийг бодогдуулсан биз ээ. Баярын хурал нижгэр сайхан боллоо. Гурван ч хүн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийн эзэд шагналаа гардлаа. Нутаг орны шагналтнууд ч тодорлоо. Эсэргүү бослогын үүр уурхай болсон Рашаантын хүрээ хэмээн өмнөх нийгмийн үед хүүхдийн сурах бичигт хүртэл оруулдаг байсан. Эсэргүү бослогийн толгойлогчид Рашаант, Тариатын хүрээнээс эхэлж алж талж, сум орныг түйвээж байсан талаар өмнөх нийгмийн түүхэнд үлджээ. Эсэргүү гэгдсэн хүмүүсийн дотор шашин төрөө сэргээх гэсэн сэтгэлдээ хөтлөгдөж, зэр зэвсгийн хүчээр хуучин ёс заншлаа сэргээх гэсэн Монгол хүний цусанд нь үлдсэн дайнч чанар байсан байж болохыг өнөөдөр л ухаарч байх шиг. Рашаант сумын засаг дарга н.Амаржаргал ч нутгийнхандаа хандаж хэлсэн үгэндээ “Эсэргүүн хэмээн адлагдаж, төрийн дээд хэмжээ авч байсан болон хэлмэгдэж явсан хүмүүсийн ар гэр, үр хүүхэд ач зээ нараас нь уучлал хүсч байна” хэмээн хэлсэн нь одоо л Монгол Улс минь бодит түүхээ хар цагаанаар ялгах өндөрлөгт хүрч дээ гэсэн бодол төрлөө. Түүхт ойн баяртаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Хэрлэнгээс эхлүүлээд баатар, гавьяатууд, төрийн өндөр дээд одон медальтнууд, нутгаа санасан, нутаг өөд тэмүүлсэн олон сайхан хүний сэтгэл зүрхний дуудлага энд л төвлөрчээ. Нутгаа гэсэн сайхан сэтгэлийн энерги хурж, сэтгэл хөдлөл, үүх түүх хөөрсөн халуун яриа, сэржим цацал гээд хүн бүрийн магнай тэнийжээ. УИХ-ын Хурлын гишүүн Л.Энх- Амгалангийн аав Лувсанцэрэн гуай Их-Уул, Рашаантын зааг Их ац, Бага ац гэдэг газар төржээ. Рашаант суманд ах дүүс нь олон ч байдаг юм байна. Наадамд ирсэн Рашаант, Их-Уулынхан Л.Энх-Амгалан чинь танай ч сумын ч гишүүн манай ч сумын гишүүн хэмээн нутгийнхаа хүүг булаацалдахгүй байх нь сайхан. Рашаант сумын удирдлагууд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Рашаант сумын хүндэт иргэнээр өргөмжилж 01 гэсэн дугаартай үнэмлэхийг гардууллаа. Дээр нь Л.Энх-Амгалан гишүүнийг Рашаант сумандаа ирж амьдраарай хэмээгэээд Монгол Улсын иргэн бүр өмчлөх ёстой тэг зууны долоон га газрын зөвшөөрлийг нь хамтад нь барив. Рашаантын Засаг даргын хэлснээр Рашаантад алсдаа суурьшуулах санаагаа илэрхийлэв. Эрхэм гишүүний сэтгэл хөдөлжээ. Рашаант сумын наадам эхэллээ. Есөн хөлт цагаан сүлдийг есөн хүлгээ унасан залуу малчдаараа залуулжээ. Эдгээр залуу эр цэрэгт мордсон, эх орондоо тангараг өргөсөн учраас заавал дугаар ангийн цэрэг цуухаар залуулна гээгүй гэнэ. Монгол хүн бүр төрт ёсоо дээдэлж, есөн цагаан сүлдэндээ залбирдаг хойно харин ч оножээ хэмээн бодлоо. Сүлд туг, Монгол дээл, Монгол морь минь яасан сайхан зохицоно вэ. Төрийн дуулал эгшиглэж Рашаант сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам эхэллээ. Уртын дуу эгшиглэж, наадамчид сумынхаа төв цэнгэлдэхэд өнгө алаглажээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Рашаант сумын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус сумын хүн эмнэлэгт Эмнэлгийн иж бүрэн тоноглол бүхий 24 сая төгрөгийн өртөгтөй УАЗ Пургон автомашинийг гардуулж өглөө. Наадамчдын өмнүүр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Рашаант сумандаа бэлэглэв гэсэн бичигтэй цагаан машин наран зөв тойрч Рашаантчууд талархал дэвшүүллээ. Эрхэм төрийн түшээгийн ээж Цэнд-Аюуш гуай насаараа аймгийнхаа эмнэлэгт ажиллаж, олон хүүхдийн амь насыг аварч, эх барьж явсан ачтан. Ээжийнхээ тэр сайхан үйлсийг хүү нь үргэлжлүүлж байгаад олон хүн талархав. Рашаант сумын 90 жилийн түүхийг багтаасан номыг ивээн тэтгэж, сумын өрх бүрт Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Юнителийн дугаар бүхий нэгж мэндчилгээг Л.Энх-Амгалан гишүүн хүргүүлжээ. Рашаант сумын 90 жилийн түүхт ойд нийтдээ 70 сая төгрөгийн хандив өргөсөн гэж УИХ-ын гишүүний Шадар туслах Б.Энхтүвшин хэллээ. Ном гэдэг хойч үедээ үлдээх хамгийн сайхан бэлэг. Нутаг ус удам судраа мэднэ гэдэг Монголын минь тусгаар тогтнолын салшгүй хэсэг гээд бодохоор Л.Энх-Амгалан гишүүн нутгийнхандаа буянтай сайхан үйл хийж, нэрээ мөнхөлжээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Рашаант сумын уугуул н.Намсрай зохиолчын хүү аавынхаа шийрийг хатааж соёлын салбарт олон жил ажилласан Н.Чингис гэж залуу бий. Өдгөө МҮОНТВ- ийн ММ агентлагийн ерөнхий найруулагчийн ажилтай тэрээр Рашаант сумынхаа түүхэн 90 жилийн ойн баритат киног бүтээж, нутгийн түмэндээ үзүүллээ. Түүх өгүүлсэн дүрс бичлэг гэдэг цаг хугацаа урсах тусам улам ч үнэтэй болдог ажээ. Нар жаргах үеэр задгай талбайд үзүүлсэн баримтат кино олон ч хүний нүдэнд нулимс хуруулж, нутгаараа бахархах сэтгэлийг олон залууст төрүүлсэн гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ жилийн 10 дугаар сарын сүүлээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилж, бодит ажил хэрэг болгосон Мөрөн-Тосонцэнгэлийн автозам бүрэн ашиглалтад орно. Мөн Хөвсгөлчүүдийн гол зам болсон Өлзийт-Хайрхан-Рашаант- Мөрөнгийн замын зураг төслийг хийхээр Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяртай ярилцаж байгаа, энэ замыг бариулахын төлөө ажиллана. Олон жил УИХ дээр яригдсан Цацын булангийн гүүрийн хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт тусгуулж, ажил нь эхэлсэн зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ярьлаа. Оройхон хирд уяачдын галаар очлоо. Хээрийн цай даргилж, морины ажил ид байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хүрэн халзан соёолонг уяач Ганзориг Рашаантын ойд авч иржээ. Бүсийн чанартай наадмуудаас олон түрүү айраг авч эзнийхээ нэрийг гаргасан энэ хүлэг Хөвсгөлчүүддээ хэдийнээ танил болжээ. Харин маргааш болох соёолонгийн уралдаанд хүрэн халзанг уралдуулах хэмжээний уя засал таараагүй хэмээн уяач хэлэв. Орой болсон хэдий ч хэд хэдэн уяачдын галаар орж унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, хээрийн цай амталлаа. Соёолон ирэх хооронд гишүүн маань наадмын үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар товлосон гэр гуанзуудаар явж, наадмын хуушуурын амт үзлээ. Сумын наадмын хуушуур мах ихтэй, хуушууран гэрийн сүү болсон цай хотын хуурай сүүнээс өөр амтагдаж байлаа. Ийнхүү Рашаантчууд 90 жилийнхээ түүхт ойг олон сайхан бүтээн байгуулалтаар угтсан юм. Õºâñãºë àéìãèéí Ðàøààíò ñóìûí ò¿¿õò 90 æèëèéí îé çîõèîí áàéãóóëàëòûí ºíäºð ò¿âøèíä áîëëîî.
  • 12. 12 9 сар, 2013ХӨВСГӨЛИЙН БУУХИА ШУУДАН ÓÈÕ-ûí ãèø¿¿í Ë.Ýíõ-Àìãàëàí 2013 îíä Õºâñãºë àéìãèéí Ñóìäàä õèéñýí õºðºí㺠îðóóëàëò, ¿éë àæèëëàãàà Сумын нэр Хөрөнгө оруулалтын нэр Алаг-Эрдэнэ - 100 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 420 хүүхдийн сургуулийн их засварын хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт тусгуулав. - Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн Төв аймгийн Баянчандмань сумын Жишиг фермерийн аж ахуйтай танилцууллаа. - Хадлан тэжээлийн трактор олгов. - Сумын сургуульд 8.8 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн гал тогооны хэрэгсэл олгов. - Хүүхдийн цэцэрлэгт эмнэлгийн ор олгохоор болов. Арбулаг - 10 тн малын тэжээлийг малчин өрхүүдэд хүргүүллээ. - Сумын төвд хийд барихад хандив өргөж, нийт өрхүүдэд Доржзовд судар хүргүүллээ. - Сар шинийн баяраар нийт ахмадууддаа гарын бэлэг мэндчилгээг хүргүүлэв. - Хүүхдийн цэцэрлэгт иж бүрэн Хөгжим олгов. - ЕБСургуульд эмнэлгийн ор олгов Баянзүрх - Сумын 80 жилийн ойд зориулж 10 сая төгрөг хандивлав. - Дэлгэрмөрөнд гүүр тавих ажлын зураг төсөв, эдийн засгийн судалгааг хийж байна - Сумын ойг тохиолдуулан нийт өрхөд Unitel-ийн 500 нэгжтэй дугаар ил захи- дал бүхий мэндчилгээг хүргүүлэв. - ЕБСургуульд эмнэлгийн ор, гал тогооны тавилга олгов. - Хүүхдийн цэцэрлэгт иж бүрэн хөгжим, тоглоомын тавиур олгов. - Соёлын төвд иж бүрэн хөгжим аппаратур олгов. Бүрэнтогтох - Бүрэнхаан багийн 40 жилийн ойн өмнө тус багийг өндөр хүчдэлд холбуулж ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөв. - ЕБСургуульд эмнэлгийн ор,гал тогооны тавилга олгов. Галт - Хадлан тэжээлийн трактор олгов - Зүрх багийн сургуульд 3 ширхэг компьютер олгов - Хүүхдийн цэцэрлэгт эмнэлгийн ор, иж бүрэн хөгжим, 4 ширхэг сургалтын хэрэглэгдэхүүн, хувцасны тавилга олгов. - Сургуульд одон бөмбөгийн ширээ, Модон морь, Түлхэлтийн вандан, Волей- волын хэрэглэгдэхүүн, 5 ширхэг сургалтын хэрэглэгдэхүүн, эмнэлгийн ор, эмнэлгийн булан олгов. Жаргалант - Жаргалант сумын 12 жилийн ахлах сургуулийн сантехник болон дээврийн их засвар 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэв. - Сургуульд эрэгтэй эмэгтэй иж бүрэн хөдөлмөрийн кабинет, иж бүрэн хөгжим, 5 ширхэг гал тогооны шүүгээ, 5 ширхэг сургалтын хэрэглэгдэхүүний шүүгээ, эмнэлгийн ор, эмнэлгийн булан олгов.. - Хүүхдийн цэцэрлэгт эмнэлгийн ор, гал тогооны тавилга, иж бүрэн Хөгжим, 4 ширхэг тоглоомын тавиур, 4 ширхэг сургалтын хэрэглэгдэхүүний шүүгээ олгов. Их-уул - Хүүхдийн цэцэрлэгт эмнэлгийн ор, ЕБСургуульд эмнэлгийн ор, эрэгтэй эмэгтэй иж бүрэн хөдөлмөрийн кабинет олгов. Дэлхийн банкны санхүүжилтээр гэр цэцэрлэг олгоно. - Их-Уул сумын ахмадуудад хүндэтгэл үзүүлэв. - Сацын булангийн гүүрийн ажлыг эхлүүлэв. Мөрөн - Мөрөн сумын 3200 ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв. - Мөрөн сумын утааг багасгах зорилгоор Мянганы Сорилтын Сангийн Цэвэр агаар сангаас 100.0 төгрөгийг шийдвэрлүүлэв. - Мөрөн сумын хүнс, барааны зах дээр наймаа эрхлэгчид болон Захын эзэдтэй уулзав - Мөрөн сумын сургуулийн 11 дүгээр ангийн төгсөгчидтөй уулзалт хийж, Оюу- тан дүү нартаа хүргэх зөвөлгөө нэртэй зөвлөмжийг хүргүүлэв. - Мэдээлэл харилцаа технологийн олимпиадыг Мөрөн хотноо зохион байгуулав. - Япон Улсын Өвсний Үндэс хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар Урандөш зуслангийн их засварыг хийлгэх асуудлыг шийдвэрлэв. - 1 дүгээр Цэцэрлэгийн засвар 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт тусгуулав - 2-р 10 жилийн спорт заалны барилгын хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт тусгуулав. - Эрдмийн далай цогцолбор сургуулийн спорт заалны барилгын хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт тусгуулав. Тус сургуульд эмнэлгийн ор, эмнэлгийн булан олгов. - Эрдмийн түлхүүр 5 дугаар Цэцэрлэгийн их засвар 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт тусгуулав. - Гурван-Эрдэнэ сургуулийн мэдээлэл зүйн кабинет 10 ширхэг комьютер, эмнэлгийн ор, эмнэлгийн булан олгов - ДМЦСургуулийн 2 ангид 40 ширээ, 80 сандал олгов - Ирээдүй сургуульд эрэгтэй эмэгтэй иж бүрэн хөдөлмөрийн кабинет, эмнэлгийн ор, эмнэлгийн булан олгов. - Гурван-Аварга сургуульд эрэгтэй эмэгтэй иж бүрэн хөдөлмөрийн кабинет ол- гов - 1-р цэцэрлэг, 2-р цэцэрлэг, 3-р цэцэрлэг, 4-р цэцэрлэг, 5-р цэцэрлэг, 6-р цэцэрлэг, 7-р цэцэрлэг, 9-р цэцэрлэг, 10-р цэцэрлэг, 11-р цэцэрлэг, Бүрэнхаан цогцолбор цэцэрлэгүүдэд тус бүр эмнэлгийн ор олгов - Гурван-Аварга сургуульд эмнэлгийн ор олгов - 1-р цэцэрлэгт иж бүрэн хөгжим, хэрэгсэл, тоглоомын тавиур олгов. - 2-р цэцэрлэгт иж бүрэн хөгжим, тоглоомын тавиур, сургалтын хэрэглэгдэхүүн олгов. - 3-р цэцэрлэгт иж бүрэн хөгжим, тоглоомын тавиур олгов. - Боловсролын газарт одон бөмбөгийн ширээ, Модон морь, Түлхэлтийн вандан олгов. - ДМЦ Сургуульд эмнэлгийн ор, эмнэлгийн булан олгов. - 2 дугаар цэцэрлэгийн ойн хүрээнд түүхэн номыг ивээн тэтгэж хэвлүүлэв. Рашаант - Сумын 90 жилийн ойд 70 сая төгрөг хандивлав. - Сумын ойг тохиолдуулан нийт өрхөд Unitel-ийн 500 нэгжтэй дугаар ил за- хидал бүхий мэндчилгээг хүргүүлэв. - Сургуулийн 4 ангид 80 ширхэг ширээ, 160 ширхэг сандал, эмнэлгийн ор олгов. - Хүүхдийн цэцэрлэгт эмнэлгийн ор олгов. Ренчинлхүмбэ - Тус сумын шатсан дотуур байрын асуудлыг тавьж Засгийн газрын нөөц хөрөнгөөс 750 сая төгрөгийг шийдвэрлүүлж 100 хүүхдийн дотуур байрыг бариулав. - Хүүхдийн цэцэрлэгт иж бүрэн хөгжим, гэр цэцэрлэг олгов. - Шишгэдийн голд хөвдөг гүүрийг ашиглалтад оруулав. - ЕБСургуульд эмнэлгийн ор, одон бөмбөгийн ширээ, Модон морь, Түлхэлтийн вандан, Волейволын хэрэглэгдэхүүн, 3 ширхэг гал тогооны шүүгээ олгов. Тосонцэнгэл - Мөрөн-Тосонцэнгэлийн замын ажлыг санаачлан эхлүүлж, гүйцэтгэлд нь байнгын хяналт тавин ажиллаж байна. - Сургуульд 1 ширхэг иж бүрэн Хөгжим, эмнэлгийн ор олгов. Тариалан - Сургуульд эрэгтэй эмэгтэй иж бүрэн хөдөлмөрийн кабинет, эмнэлгийн ор ол- гов. - Хүүхдийн цэцэрлэгт эмнэлгийн ор олгов. Төмөрбулаг - Төмөрбулаг сумын 12 жилийн ахлах сургуулийн 80 ортой дотуур байрны их засварын 50 сая төгрөгийг Улсын төсөвт тусгуулав. - Тээл багт Юнителийн сүлжээ оруулав. - Сургуульд эрэгтэй эмэгтэй иж бүрэн хөдөлмөрийн кабинет, 20 ширхэг хувцасны шүүгээ, 5 ширхэг гал тогооны шүүгээ, 5 ширхэг сургалтын хэрэглэгдэхүүний шүүгээ, эмнэлгийн ор, эмнэлгийн булан олгов. - Хүүхдийн цэцэрлэгт эмнэлгийн ор, иж бүрэн хөгжим, 4 ширхэг тоглоомын тавиур, 2 ширхэг гал тогооны шүүгээ, 4 ширхэг сургалтын хэрэглэгдэхүүний шүүгээ олгов. Түнэл - Түнэл сумын 12 жилийн ахлах сургуулийн сантехникийн засвар 50 сая төгрөгийг Улсын төсөвт тусгуулав. - Сургуульд эрэгтэй эмэгтэй иж бүрэн хөдөлмөрийн кабинет, 3 ширхэг гал тогооны шүүгээ олгов. Улаан-Уул - 100 сая төгрөгийн өртөг бүхий Хадлан тэжээлийн трактор - Тус сумаас Улаанбаатар хотод тэшүүрийн улсын аврагын тэмцээнд оролцохоор ирсэн хүүхдүүдийн зардлыг 100 хувь даав. - Хүүхдийн цэцэрлэгт 2 ширхэг компьютер олгов. - ЕБСургуульд эмнэлгийн ор, 3 ширхэг гал тогооны шүүгээ Ханх - Ханх сумын цэцэрлэгт компьютер, - ЕБСургуульд эмнэлгийн ор олгов. Хатгал - Канад санд хандаж Хатгал тосгоны гар урчуудыг дэмжих зорилгоор 18.300 долларын багаж хэрэгсэл, санхүүжилтийг олгуулав. - Хөвсгөл нууранд живсэн автомашинуудын байршлыг тогтоох нуур судлалын олон улсын эрдэмтэдийн багийг 50.000 далларын санхүүжилтийг хувиасаа шийдвэрлэж амжилттай ажиллуулав. Байршлыг тогтоов. - Сургуулийн 5 ангид 100 ширхэг ширээ, 200 ширхэг сандал, эмнэлгийн ор, 3 ширхэг гал тогооны шүүгээ, ширхэг эмнэлгийн булан олгов. - Хүүхдийн цэцэрлэгт эмнэлгийн ор, 3 ширхэг тоглоомын тавиур олгов. Цагаан-Уул - Хадлан тэжээлийн трактор - ЭМШУИС-ийн эмчилгээний ангийн төгсөх оюутан М.Энхцэцэгийн сургалтын төлбөрийг даан тус суманд 5 жил ажилуулах гэрээ хийв. - Хүүхдийн цэцэрлэгт эмнэлгийн ор олгов. - Сургуульд одон бөмбөгийн ширээ, Модон морь, Түлхэлтийн вандан, Волей- волын хос шон, эмнэлгийн ор, эмнэлгийн булан олгов. Цагааннуур - Шишгидийн гол, Хогоргын аманд хөвдөг гүүр тавив. - Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2011.12.30-ны 445 тоот тушаалын 3-р хавсралтын 1-д тусгагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын эмнэлгийн засвар 20,0 сая төгрөг гэснийг хүчингүйд тооцуулж мөн тушаалын 3-р хавсралтын 1-д Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эмнэлгийн засвар 20,0 сая төгрөг гэж өөрчлүүлэв - Хүүхдийн цэцэрлэгт иж бүрэн хөгжим, эмнэлгийн ор олгов. - Сургуульд 3 ширхэг гал тогооны шүүгээ, эмнэлгийн ор олгов. Цагаан-Үүр - Иргэдийн оролцоонд тулгуурласан аврах ангид 10 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж шийдвэрлэв. - 20 тн малын тэжээлийг нэр бүхий малчин өрхөд хүргүүлэв. - Сургуулийн 3 ангид 60 ширхэг ширээ, 120 ширхэг сандал, эрэгтэй эмэгтэй иж бүрэн хөдөлмөрийн кабинет, эмнэлгийн ор олгов. - Хүүхдийн цэцэрлэгт эмнэлгийн ор олгов. Цэцэрлэг - Могой багийн хүн эмнэлгийг Улсын төсвөөс санхүүжүүлэх боломжоор хангав. - Могой багт Япон Улсын Өвсний Үндэс хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга бариулах асуудлыг шийдвэрлүүлэв. - Хүүхдийн цэцэрлэгт эмнэлгийн ор, дэлхийн банкны санхүүжилтээр гэр цэцэр- лэг олгоно. - Сургуульд эмнэлгийн ор, эмнэлгийн булан олгов. Чандмань- Өндөр - 30 тн малын тэжээлийг нийт багийн малчин өрхүүдэд хүргүүлэв. - Хүүхдийн цэцэрлэгт 2 ширхэг компьютер, эмнэлгийн ор, Дэлхийн банкны санхүүжилтээр гэр цэцэрлэг олгоно. - ЕБСургуульд эмнэлгийн ор, 3 ширхэг гал тогооны шүүгээ олгов. Шинэ-Идэр - Сургуульд эрэгтэй эмэгтэй иж бүрэн хөдөлмөрийн кабинет , иж бүрэн хөг- жим, 15 ширхэг хувцасны, 5 ширхэг гал тогооны , 3 ширхэг сургалтын хэрэглэгдэхүүний шүүгээ, эмнэлгийн ор, эмнэлгийн булан олгов. - Хүүхдийн цэцэрлэгт эмнэлгийн ор олгов. Эрдэнэбулган - 5 тн малын тэжээлийг Зэрлэг багийн малчин өрхүүдэд хүргүүлэв. - Сургуульд эрэгтэй эмэгтэй иж бүрэн хөдөлмөрийн кабинет олгов. - Хаврын бүсийн хурдад 3 сая төгрөг хандивлав. Сонины редакц: Хөвсгөлийн буухиа шуудан Регистрийн дугаар: 8076359 Эрхлэгч: Д.Мөнхжаргал Сурвалжлагч: Ж.Буянбат Гэрэл зургийн сурвалжлагч: Л.Ганзориг Эх бэлтгэгч: Э.Батдорж Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, “Экспресс тауэр-4”, 503 тоот Утас/ Факс: 976-77115885, И-мэйл: huvsgul_post@yahoo.com Эхийг “Хөвсгөлийн буухиа шуудан” сонины газарт бэлтгэв.

×