титэм үг цуврал 1

46,840
-1

Published on

титэм үг цуврал 1

5 Comments
68 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
46,840
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
16
Actions
Shares
0
Downloads
0
Comments
5
Likes
68
Embeds 0
No embeds

No notes for slide

титэм үг цуврал 1

  1. 1. Нацагийн Багабанди ТИТЭМ ҮГЭх сурвалж: Үндэсний Торрент Трекер Р2Р.МN [2007/03/01 - 2009/12/13]
  2. 2. 1. Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ2. Сайн төрийн толгойд хууль ноѐрхож байг3. Өөрийгөө ялах нь4. Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал5. Хэмнэж, гамная6. Өөртэйгөө ажиллах нь7. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна8. Сайнд хүрэхийн тулд муугаа хая9. Гурван тахалаас хол байя10. Сайн хүн11. Мөс сайтын мөр цагаан12. Хүн чанар13. Номтой нөхөрлөе14. Хүн сайтыг олж нөхөрлө15. Сэтгэл ариун бол үйлс ариун16. Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй17. Үгний алдаанаас үргэлж хол яв18. Тусыг тусаар19. Ид хаваа гайхуулсан жил болоосой20. Аз жаргалыг алсад хайх хэрэггүй21. Хариу нэхээгүй буяны үйлс хамгаас илүү үнэтэй22. Өөрсдийн цаг хугацааг нэр төртэй эзэгнэе23. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун24. Чин сэтгэлээсээ талархаж суръя25. Өөрийгөө хүндэтгэ26. Эрхэлсэн ажилдаа эзэн бол27. Итгэл28. Бага боддог хүн их алддаг29. Эр зориг
  3. 3. 30. Эвлэвэл бүтнэ31. Үнэн юм үнэнээрээ сайхан32. Хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго33. Мэдлэг бол хүч34. Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт мөн35. Буурлын буян дундаршгүй36. Бэрхийг давж амьдар37. Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч болохгүй38. Сайн араншин39. Цаг үетэйгээ хөл нийлүүлье40. Өөртөө итгэ41. Гэртээ аз жаргалтай байдаг тэр хүн аз жаргалтай42. Цаг заваа дэмий юманд бүү үр43. Өөрийн замаа өөрөө бүтээ44. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс болгоомжил45. Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй46. Оролдлого сайт оройд нь гарна47. Сайн эхнэр амьдралын аврал48. Нөхрөө харж биеэ зас49. Мөрөөдлийнхөө хойноос мөшгөн тэмүүл50. Эх орноо хайрлая51. Муу, муухайгаас салъя52. Шунахай зан бол бүх муу муухайн үндэс53. Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй
  4. 4. 54. Хүмүүжил хүнийг бүтээдэг55. Урагшлах хүний санах сэдэх нь их56. Хүний замаар хурдалж явснаас өөрийн замаар гэлдэрч яв57. Эд хөрөнгө зоригтой хүнийг дагана58. Жаргах цагт ч нөхрийн чанар танигдана59. Хэлэх үгийг эзэнд нь
  5. 5. Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ2007 оны 03 сарын 01Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болжчадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байжлавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэхмэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. "Биеэмэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал" гэсэн монгол үг бий.Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгооухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээбүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх,улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувьхүний чадвар юм. "Биеэ мэдэж, бяраа таних"-ыг өвөгдээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийнбярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсонхэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааныбөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэмухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэгсургаал билээ.Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаанчадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах,бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөөтавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэлгуйвалтгүй цогцолсон байх учиртай. Өөрөө өөртөөитгэлгүй байх нь хүн урагш ахиж, дэвжиж хөгжихөд гайтотгор болдог. Аргамаг хүлэг авч давхих гээд байхадзориг алдан жолоо цулбуураасаа зуурч татаад байдагшиг өөртөө итгэхгүй, зориг алдан зүрхшээдгээс хүний
  6. 6. амьдрал дахь алдааны тал хувь нь үүсдэг гэсэн яриаявдаг. "Хүчиндээ итгэдэг байсан учраас л би амжилтгаргаж чадсан юм даа" гэж амжилтын оройд цойлсонэрхэмийн ямагт хэлдэг бардам мөртлөө үнэн үг бий.Өөрийнхөө хүч чадалд хэт итгэдэг, эсхүл өөрөө юучадахаа ч олигтой мэддэггүй хүн аль аль нь зөндөөбайна. Ямар ч гэсэн өөртөө итгэдэггүйгээс үүсэлтэйүхээнц дорой байдал нь хүний хөгжил дэвшилд хаалтболж саатуулдаг зан араншингийн согог дутагдал яахаргагүй мөн. Өөрөө өөртөө итгэлтэй байж, идэвхтэйзоримог алхам хийхгүйгээр томоохон үр дүнг хүсэж,мөрөөдөхийн ч хэрэггүй."Эрдэнэсийн арал", "Хар сум" зэрэг алдартай романтуурвисан зохиолч Л.Стивенсоны "Би зовлон зүдүүрнөмөрсөн ч бай, баяр хөөр бялхсан ч бай, ямар чнөхцөлд халирч шантралгүй цагийг зөв ашиглаж чадна"гэж хэлсэн үг зохиолчийн өөртөө итгэж, бэрхшээлийгсөрж, бүтээж туурвих чадварыг илтгэхийн хамтзалуучууд ирээдүйгээ дархлахад нэн сургамжтай. Суубилэгт хүмүүсийн сэтгэхүйд өөрийн хүчинд бүрэнитгэсэн эрэмгий зориг бат бэх сууж өгсөн байдаг."Зоригловол бүтнэ" гэх үг тэдний сэтгэлийн мөнхийндуудлага. Эртний Персийн яруу найрагч "Эр чадал, илдэзэмших чадвар үнэндээ эр зориг биш, өөрийгөө захирч,бусдын хувьд зөв шударга байхыг эр зориг гэж нэрлэнэ"хэмээн бичсэн нь оюуны өв болон өдий хүртэлхадгалагджээ. "Агуу их хатан зориг гэдэг бол агуу их
  7. 7. нинжин сэтгэл мөн" гэж америкийн яруу найрагчГ.Лонгфелло шүлэглэсэн.Бүтээлч хүнд зориг нь жаргал болдог. Хэдий мэргэнухаантай, мэдлэг чадвартай ч хийхийг зорихдоосэтгэлийн зориг дутваас ухааны сан хөмрөг нь далай мэтбаялагаа харамлан дутааж, зориг муутан жаргал эдэлжчадахгүй ээ. Суу билэгт Шекспир "Зориг эс хүрвэл ухаанэс хүрнэ" гэж сургасны учир ийм ажээ.Зүрх зориг дутах, эргэж хургах, эргэлзэж болгоомжлохнь ямар нэг юм бүтээх гэж хүсэж мөрөөдөж явааэрмэлзэл тэмүүлэлд чинь чөдөр тушаа болж, саадучруулна. Тиймээс залуус та нар аливаа үйлийг хийхдээмохошгүй туйлбартай, няцашгүй хатан зоригтой байж,ухааны чадлаа дүүрэн ашиглахыг хичээцгээ.Манай залууст би чадах болов уу, дийлэх болов уу, бүтэхболов уу гэсэн болгоомжлол түгээмэл. Шийдэмгийзоригтой занг тогтоон баригч дотоод сэтгэлийн хүлээснь болгоомжлол билээ. Хэт болгоомжлол зорилгоосооняцах, чадвараа мохооход хүргэнэ. Болгоомжлох нь нэгталдаа сэтгэлгээний залхуурал мөн. Болгоомжлол гэдэгнь өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийн архагхомсдол гэж үздэг хүмүүс байдаг. Болгоомжлол нь явявсаар хүнийг зориггүй, туйлбаргүй болгох нь бий.Гэхдээ болгоомжлох нь бүхэлдээ муу зүйл биш ээ. Эрүүлсаруул болгоомжлолыг, эмгэг архаг болгоомжлолтойхольж хутгаж, ад үзэж болохгүй. Эрүүл болгоомжлол ньямар нэг шийдвэр гаргахдаа юмс үзэгдлийн наад
  8. 8. цаадахыг бодож цэгнэхэд тус болно. Ийм болгоомжэргэлзээ нь нинжин сэтгэл, зөн билэг, зөв мэдрэмжээс эхсурвалжтай байдаг. Дутуу бодож, буруу шийдэхээссэрэмж сургамж болдог учир эрүүл болгоомж ач тустай.Эрүүл болгоомжтой хүнийг хашир егзөр хүн гэж хүндлэнүгийг нь сонсож, зөвлөгөөг дагадаг нь монголчуудадэртнээс уламжлагдаж ирсэн хэв ѐсны нэг мөн билээ.Залуучууд Та нар элдэв шийдвэр гаргахдаа эрүүлболгоомжтой байж, эрдэм номд шамдахдаа эмгэгболгоомжийг таягдан хаяж, зориг золбоотойхичээнгүйлэн шамд. Эмгэг болгоомжлол даамжирвалайдас хүйдэс рүү хөтөлнө. Өөртөө итгэлгүй хүн л аймхайхулчгар байдаг. "Алив муу чанарын дотроос адгийнх ньайж хулчийх явдал мөн". Хийвэл бүү ай гэдэг.Аймхайчуул хүчээ үзэх, чадал заах, туршиж оролдох,бүтээж туурвихаас ямагт ухарч мохож, нийгмийн үйламьдралд хүн шиг оролцох нь байтугай олигтойхонтэнүүн амьсгалж чадахгүй болтлоо доройтдог. Тэдүргэлж санааширч, ѐстой санаа нь сансарт сачий ньхатавчинд хэвтэнэ.Аймхай учир амьдралд ганц ч зоригтой алхам хийжчадахгүй, уруу доройхон, гутруу гундуухан насаа илээхболдог юм. Ийм дорой амьдралд өөрийгөө аваачижхэрхэвч болохгүй.Өөрийн хүчинд итгэл олох замд атаа жөтөө, эргэлзэлтээнэгэлзэл, болгоомжлол, айх сүрдэх зэрэг олон саадбэрхшээл тохиолдож магад. Атаа хорсол нь муу санааныүр, бусдын чадал эрдэмд хордож мөшөөрхсөн хуудуутайсэтгэл юм. "Атаа хорсол бол төмрийг идэх зэв" гэсэн үг
  9. 9. бий. Атаа хорсол өөрөө гүтгэлэг, бусармаг явдал, гэмтхэргийн үүсгүүр. "Атаат хүн хэзээ ч баяр баясгалангэдэлдэггүй". Залуу хүн бусдын амжилтанд атаарханжөтөөрхөх бус баярлах, дэмжих цэвэр ариун сэтгэлтэйбайх ѐстой. Хүний сайн чанарыг олж харж тусган авччаддаг, түүнийг ухаан бодолдоо шингээхсэн гэж чинзүрхнээсээ эрмэлзэх бодолтой хүн өөрийн хүч чадалдааитгэж, хийсэн бүтээсэндээ урамшиж, улам урагшлахзориг хүчийг олж авна. Өөрийн сул талуудаа алхамалхмаар ялж сурах нь амжилтанд хүрэх урт аяны замдчинь найдвартай унаа хөсөг болж өгнө. "Нэгэн алдартзураачид залуу зураач судалбар зургуудаа авчирчүзүүлжээ. Тэрээр зургуудыг ихэд таашаан магтаж,олзуурхан баясав. Гэтэл залуу зураач цаашид уран зурагбүтээж, ахиж дэвших бололцоогүй гэв. Эхнэр хүүхдээтэжээхийн тулд өглөө 10 цагаас орой 6 цаг хүртэл өөражил хийх шаардлагатайгаа учирлав. Та өглөө 4-өөс 10цаг хүртэл бүтэн зургаан цаг юу хийдэг вэ? гэж асуухадзалуу зураач: "Унтдаг" гэж хариулав. Тэгвэл та зурагзурах биш насаараа унтах төөрөгтэй хүн байна даа. Сайнзураач болъѐ гэж хүсэж мөрөөдөж яваа бол өглөө 4-өөс9 цагийн хооронд зүтгэж оролдоод үз дээ.Хүний хамгийн бүтээлч үе бол өглөөний 4-9 цагийнхооронд байдаг, би зургаа энэ хугацаанд л зурж зураачболсон юм даа" гэж зөвлөжээ. Залуу зураач авьяастөгөлдөр багшийнхаа алтан сургаалийг ѐсчлонбиелүүлж, сул талаа засч залруулан нэр алдартайзураач болж чадсан гэдэг. Залуус Та нар ч гэсэн өглөөэртийн бүтээлч үеийг аль болохоор ашиглаж сурахыг
  10. 10. хичээцгээ. Ийм дэглэмд суралцахын тулд зүтгэлоролдлого зайлшгүй чухал. "Гойд давуу чадвар хичээлзүтгэлээр л зөвхөн олгогдож байдаг. Гайхалтайавьяастай байвал хичээл оролдлого түүнийг уламөндөрт өргөдөг. Чадвар нь бусдаас ялгарамгүй байлаа чгэсэн зүтгэл оролдлого тэрхүү дутагдалтай талыг нөхөхучиртай. Хичээл оролдлогыг зөв зүг рүү чиглүүлжбайвал ер түүнээс хол гарахгүй. Зүтгэл оролдлогобайхгүйгээр юуг ч олж чадахгүй" гэж хэлсэн зүтгэлоролдлогоо шахан дайчилж байж, хүн төрөлхтөнддавтагдашгүй бүтээлээрээ бэлэг барьсан эрдэмт хүнийүгийг залуус Та бүхэн тусган авч, мөрдөөсэй гэсэнхүслээр дамжуулж байна. Зүтгэл оролдлоготойгоорхичээж чармайвал хэн ч хүсэж мөрөөдсөн томзорилгодоо хүрч чадна.
  11. 11. Сайн төрийн толгойд хууль ноѐрхож байг2007 оны 03 сарын 05Эртний Герегийн домогт жинлүүр барьсан, нүд боолттойнэгэн бурхны тухай өгүүлдэг. Тэр бол шударга ѐснытэнгэр - Фемида гэгч билээ. Домгийн ѐсоор газардэлхий, түүний баялгийг ертөнцийн хүн ард адилханэзэмших эрхтэй гэнэ. Тийм учраас газар хуваарилахадалагчлах явдал гарч магадгүй гэж нүдийг боож, хүнбүрд тэгш оноохын учир жинлүүр бариулжээ. Домгийнбаатар Фемидагийн жинлүүр хожим нь хууль шүүхийнбилэгдэл, шударга ѐсны билэг тэмдэг болон хуулийнертөнцөд тухлан заларчээ.Арван таван жилийн өмнө улс төрийн хүчнүүдийнзөвшилцөлийн үндсэн дээр бүтээгдэн батлагдсан шинэҮндсэн хуулийн тулгуур зарчим энэ домгийн гол үзэлсанаатай үндсэндээ адил. Монголчууд Үндсэнхуулийнхаа заалт, үзэл баримтлалын дагуу улс орондооэдийн засаг, улс төр, оюун санаа, эрх зүйн шинэчлэлхийх чиглэлд чамлахааргүй ахиц дэвшилтэй ажиллаа.Төр нийгмийг ардчилахад Үндсэн хууль шийдвэрлэхүүрэг гүйцэтгэж байна. Эдүгээ хүртэл ард түмний эвнэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг хангахад болонулс орны хөгжил дэвшлийн зорилтуудыг шийдвэрлэхбүхий л үйлсэд Үндсэн хууль зүйрлэшгүй ач буянаа өгчирэв.
  12. 12. Монгол оронд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгшбайх зарчмыг Үндсэн хууль баталгаажуулсан. Харинөдгөө хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх алтанзарчим жинхэнэ ѐсоор хэрэгжиж чадаж байна уу? Нададмэдэгдэж байгаагаар бол нийгмийн гишүүдийн дийлэнхнь энэ зарчим шударгаар үйлчлэхгүй байгаа гэж үзэжбайна. Олон жилийн өмнө АНУ-д "Талх нууж авбалшоронд орно. Төмөр зам хулгай хийвэл Сенатын гишүүнболно" гэсэн ѐгт үг гарчээ. Хууль, шүүхийн өмнө эрхтэгш байх зарчим алдагдсаныг хамгийн ойлгомжтойбайдлаар ѐжлон хэлсэн санаа. Эдүгээ манайдФемидагийн барьсан жинлүүр тэгш бусаар хувиарланоноож, алагчлан ялгаварлаж, шударга биш байгаа тухайам амандаа ярьж байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийнэнэ тулгуур заалтын хэрэгжилт хангалтгүй байна гэсэнүгээ. Үндсэн хуулийн амин сүнс болсон заалтаас ишлэлаван олон дахин ярих нь чухал биш ээ, түүнийг бодитамьдралд хэрэгжүүлэх нь л гол зүйл. Монгол улсыниргэн олон улсын эрх зүйн баримт бичигт тунхагласанхүний эрх, эрх чөлөөг бүрнээ эдлэх эрх зүйн боломжийгҮндсэн хуулиар хуульчлан тогтоосон. "Амьдрал гавгинжнээс чөлөөтэй газарт, аху санаа айдас хүйдсээсангид ертөнцөд..." хүн эрх чөлөөний хаант улсын иргэнбайж чаддаг билээ. Үндсэн хууль монгол хүнийамьдралыг гав гинжнээс эгнэгт салгаж өгсөн. Харин ахусанаа айдас хүйдсээс ангид ертөнцөд чөлөөтэй байжхараахан чадахгүй байна. Хэлье гэсэн үгээ хэлжчадахгүй, ярья гэсэн бодлоо илэрхийлж чадахгүй айжбэргэн, өөр хоорондоо шивнэлдэж, зарим үед амандаа
  13. 13. ус балгасан мэт дөмбийж байсан он жилүүдийг Үндсэнхууль батлагдснаас хойш ч бид туулсан. "Үнэнийгсонсохыг хүсч байвал чөлөөтэй ярих боломж олго" гэсэнүг бий. Үнэнийг сонсох эрүүл саруул уур амьсгалыгнийгэм даяар тогтоож өгөөгүй, хардлага, хавчлагасүүдэр мэт дагасан хэвээр байгаа учир айдас хүйдэс,болгоомжлол арилахгүй байна. Чөлөөтэй дугарахиргэний эрх чөлөөг боомилохыг эрх мэдэлтнүүд, бурууявдалтнууд л улайран чармайдаг юм. Урвуу эрх мэдэлгэгч - буруу иштэй хар муна хүний толгой дээр далайжбайгаа цагт аху санаа айдас хүйдсээс ангид, чөлөөтертөнцөд орших аргагүй.Үндсэн хууль төрийн эрх мэдлийг олон улсын жишиг,өөрийн орны онцлогт тулгуурлан зохистой, харилцантэнцвэртэй, хяналттай байхаар хуваарилан бататгаж,эрх зүйт төрийн буурийг засаж өгсөн юм. Хуульдүндэслэсэн эрх чөлөөг дээдэлж, хуулийг сахихадүндэслэсэн эрхийг зөвшөөрч, хуулийг зөвхөн хуулийнаргаар тогтоодог, хуулийн аргаар өөрчилдөг төрийг лэрх зүйт төр гэдэг билээ. Улсын Их Хурал 2000 ондҮндсэн хуульд өөрчлөлт хийсэн. Өнгөн дээрээ хуулийнаргаар хийсэн өөрчлөлт боловч үндэс суурь нь улстөрийн хуйвалдаанаар тавигдаж Ерөнхийлөгчийн хориг,Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг үл хэрэгсэнбатлагдсан юм. Энэхүү өөрчлөлт Үндсэн хуулийн голүзэл баримтлалыг гажуудуулж, Монгол төрийгдоройтуулав. Хариуцлагын тогтолцоог алдагдуулан,хяналтыг үлэмж сулруулсан. Засаглалын эрх мэдлийнтэнцвэр алдагдлаа. Үндсэн хуулийн өөрчлөлт нийтийн
  14. 14. эрх ашгийн төлөө бус нэг хэсэг бүлэг хүмүүсийн цагзуурын ашиг сонирхлыг хангах зорилгоор хийгдсэнийхор уршгийг одоо амсаж байна. Энэ өөрчлөлтийн ганцзаалт нь ч өмнөхөөсөө дээрдээгүйг бодохоор гасламхарамсалтай.Хуулийн бодлогыг ул суурьтай, ухаалгаар, шинжлэхухаанд суурилан боловсруулж, зорилго чиглэлтэйхэрэгжүүлэхгүй бол ардчилалыг ардчилсан аргаарустгаж, эрх чөлөөг эрх чөлөөгөөр хөөн зайлуулахосолтой нөхцөл бүрдчихэж болох юм. Зарим улс орнытүүхэнд ийм эмгэнэлт явдал тохиолдож байлаа. Түүнээсбид ямагт сургамж авах учиртай.Хууль дээдлэх нь нийгмийн амьдралын хэм хэмжээ байхзарчмыг хэвшүүлэн тогтоох анхдагч нөхцлийг шинэҮндсэн хууль бий болгосон юм. Үндсэн хууль бол эрхзүйн дээд хүчин чадал бүхий эцэг хууль, өөрөөсөө бусадхуулийг төрүүлж байдаг эх хууль мөн. Энэ хугацаанднийгмийн олон талт харилцааг ардчилсан ѐсоорзохицуулах олон шинэ хуультай болж амжлаа. Хуульзөрчих эрх хэнд ч байж болохгүй нь тодорхой. Тэртусмаа төрийн зүгээс хууль зөрчвөл иргэн хүн түүнийгяах ч аргагүй хүчин мөхөсдөж хохирох болно. Иймдбүхий л хуулийг чандлан сахих нь төрөөс иргэний өмнө,нийгмийн өмнө хүлээсэн зайлшгүй үүрэг."Муу хуультай боловч сайн түшмэдүүдтэй бол улс орныгудирдаж болно. Харин түшмэдүүд муу бол хичнээн сайнхууль байгаад ч нэмэргүй" гэсэн нэрт улс төрчийн хэлсэнүг бий. Иймд төрийн хуулийг ягштал баримтлан
  15. 15. ажилладаг сайн түшмэдүүдтэй байх нь сайн хуультайбайхаас дутуугүй ач холбогдолтойг эрхбиш анхаарах цагболсон. Эцэг хуульдаа хүү нь мэт захирагдан, эх хуулиахүү нь мэт хүндлэн, дээдлэн сахиж, ѐсчлон биелүүлжявах нь иргэн ба төр, төрийн хүний аль алиных ньүндсэн болоод журамт үүрэг мөн билээ.Цагийн аясаар төрийн хууль тогтоомжуудад өөрчлөлтшинэчлэлт хийгдэж байдаг нь жам юм. Манай Үндсэнхууль ч гэсэн энэхүү жам ѐсны гадна байж чадахгүй бизээ. Үндсэн хуулийг өөрчлөхөд хүрвэл зайлшгүй анхаарчмөрдөх зүйл бий. Шинэ Үндсэн хууль нийт ард түмний оролцоотой1.бүтсэн, ардчилсан уг чанартай. Монгол Улсад Засгийнбүх эрх ард түмний мэдэлд байгаагийн баталгаа ньҮндсэн хууль мөн тул түүнд нэмэлт өөрчлөлт оруулахэсэх нь ард түмний мэдэлд байх ѐстой. Үндсэн хуулийгхөндсөн аливаа асуудлаар ард нийтийн санал асуулгабуюу өргөн дэлгэр, чөлөөтэй, нээлттэй хэлэлцүүлгийнүр дүн болсон зүйлийг л УИХ хууль тогтоох эрхмэдлийнхээ хүрээнд баталгаажуулдаг жишиг тогтох ньзүйтэй гэж би хувьдаа үздэг юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал2.санаачлага, үйл явц, дэс дараалал, дэг горим эхнээсэээцсээ хүртэл цөм зөвхөн хуулийн дагуу байх учиртай. Аливаа нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн суурь3.бүтэц, амин сүнс, мөн чанарыг нь илэрхийлэгч эд эсийггэмтээж болохгүй. Хэрэв тэгэх аваас Үндсэн хууль мөнчанараа алдаж, төрөл арилжих болно.
  16. 16. Үндсэн хуулийг явцуу бүлгийн ашиг сонирхолд4.тулгуурлан, улс төрийн хуйвалдаанаар өөрчлөхоролдлого гаргуулахгүй байх нь онцгой чухал.Үндсэн хуулийг өөрчлөх зорилгоор нийгмийн сэтгэл зүйгбэлтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн нь илт байна.Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид чанга дугарч,чанга дугаргах болов. Ерөнхийлөгчийн улс болохыгхүсэмжлэгчид хариуцлагыг УИХ-ын 76 гишүүнтэй бус нэгхүнтэй тооцох боломжтой болно гэж сэнхрүүлж байна.Хариуцлагын хомсдолд орчихсон монголын нийгэмд энэүг тод сонсогдож, найдвар төрүүлэхийг тооцсонбололтой. Дэлхий ертөнцийн халуун цэг болж байгааИрак орон хүчтэйгээс хүчтэй Ерөнхийлөгчийнзасаглалтай байсан. Ерөнхийлөгч нь үндэсний удирдагчхэмээн цоллогдож, амьд сэрүүндээ хөшөө дурсгалаасүндэрлүүлэн, магтуулж байсан нь саяхан. Гэтэлөнөөдөр ард түмэн нь аллага хядлага, тэсрэлтдэлбэрэлтийн айдас хүйдэс дунд өдөр өнгөрөөж байна.Үндэсний удирдагчаа цаазын тавцанд аваачиж"хариуцлага тооцлоо". Монголын ард түмэн иймаймшигийг үзэх нь бүү хэл хар даран зүүдлэх ч үгүй гэжитгэж байна. Тиймээс хяналтгүй дарангуйлагчмөрөөдсөн өөрчлөлтийг яавч дэмжиж болохгүй. Сайнтөрийн толгойд хууль, муу төрийн толгойд удирдагчноѐрхож байдаг. Би Монгол орныхоо сайн төрийнтолгойд хууль ноѐрхож байгаасай гэж хүсч байна.Үндсэн хуулийг бүтээхэд оролцсон эрдэмтэн мэргэд,төрийн зүтгэлтнүүд, хуулийг хэлэлцэн баталсан АрдынИх Хурлын депутатууд, хууль тогтоомжийг Үндсэн
  17. 17. хуульд нийцүүлэн шинэчлэх ажилд хүчин зүтгэсэн үеүеийн парламентын гишүүд, хууль хэрэгжүүлэх, хуульѐсыг сахиулахад оролцож ирсэн бүх хүмүүст төрт ѐсныэнэ баярын 15 жилийн ойг тохиолдуулан хийсэнбүтээснийх нь төлөө баяр талархлаа илэрхийлэх ѐстой.Төрийн минь сүлд Та биднийг ивээг!
  18. 18. Өөрийгөө ялах нь2007 оны 03 сарын 19Өнөөдөр би хүн өөрийгөө ялах тухай ярина. "Өөрийгөөялах нь дайны талбарт тоо томшгүй олон цэргийг дарж,ялалт байгуулснаас илүү юм" гэж бусдын төлөө асаасангэрэл гэгээ болон мөнхөрсөн цаглашгүй ачтан айлдсан.Өөрт заяасан авьяас билэг, давуу талаа танин мэдэж,түүнийхээ үр үндсийг ургаж төлжих шимт хөрсөнднайдвартай суулган, байнга санаа тавьж, арчилжтордон, ургуулж хөгжүүлж чадвал хэн ч зорьжтэмүүлсэн зорилготойгоо зовлон багатай золгох болно."Энэ ертөнцөд хүн төрөхдөө өөрийн хувьтай ирдэг.Эхээс заяасан тэр авьяасаа эрх биш олж таних нь чухал"гэж америкийн яруу найрагч Ж.Лоуэлл бичжээ. Давуусайн талаа олж мэдэхийн хамт, хэвшил заншил, занараншингийнхаа сул муу талыг олж тогтоон, хүлээнзөвшөөрч ухааран, түүнийг давж гарах, ялж дийлэхсэтгэлийн тэнхээг хураан хуримтлуулах хэрэгтэй юм.Тэгж чадваас оршиж тогтносон олхио муутайхэвшлээсээ холдон холдсоор төрөлх авьяас билгээхөгжүүлэн төгөлдөржүүлэх эрхэм сайн үйлс рүү ойртондөхсөөр байх нь гарцаагүй.Хүний оюун ухааныг хөглөж, эх орон нэгт иргэдээ зүгээрбайлгахгүй хөдөлгөн сэрээдэг байсан Сократ "ертөнцийгхөдөлгөе гэвэл эхлээд өөрөө өөрийгөө хөдөлгө" гэжхэлсэн. Гэтэл хорвоо ертөнцийн хүмүүс өөрийн муузуршлаа жаахан ч гэсэн засаж өөрчлөхөөс илүү засаг
  19. 19. төрөө засаж сайжруулах нь хялбар хэмээн бодох ньолонтоо. Өөрийн сул тал, муу зуршлийг ялан дийлжчадвал түүний хоосорсон орон зайг давуу тал нь нөхөнэзэлж, сайн үйл бүтээх зай багтаамж уужран өргөсдөгжамтай.Би хүүхэд, залуустай уулзахдаа байгалийн шинжээчнэрт эрдэмтний амьдралд тохиолдсон санаа авууштай,хөгжилтэй түүхийг жишээ болгон ярьдаг юм. Тэрэрдэмтэн цаг гэдэг олдошгүй ховор эрдэнэ үлэмжхязгаартай гэдгийг хэнээс ч илүү мэддэг хирнээ өглөөэрт босч чаддаггүй, хайран бүтээлч цагийг дэмийөнгөрөөдөг байжээ. Их унтдаг муу зуршлаа таягданхаяхаар хатуу шийдэж, эрт босож байхаар сэтгэлшулуудсан ч нэг л болж өгөхгүй, унтчихаад байв. Ингээдөөрийн зарцаасаа тусламж гуйж, хэрэв өглөө бүрзургаан цагаас өмнө сэрээж өгвөл сэрээсэн тоолонгоорнь мөнгө өгч байхаар тохиролцов. Эхний үед нойрханаагүй байна, жаахан унтуулаач хэмээн гонгинож, тэрч бүү хэл хүн тайван унтуулсангүй гэж уурлаж уцаарлажбайжээ. Тэгсэн мөртлөө арайхийж сэрэхээрээ "Яагаадамласан цагтаа босгосонгүй вэ?" гэж үглэнэ. Энэ мэтбайдалд зарцынх нь уур хүрчээ. Бас тохирсон ѐсоормөнгөө авах сонирхол зарцад байлгүй яахав. Тэгээд цагболохоор эзнийгээ орноос нь татаад унагачихдаг болов.Зарим өглөө ор руу нь хүйтэн ус цацаж буцаж хэвтэхийнаргагүй болгоно. Үр дүн удалгүй гарлаа. Хоѐр талаасаахичээл зүтгэл гаргасны дүнд сайх эрдэмтэн өөрийгөөялан муу зуршлаа хаяж, өглөө эртлэн босож судалгаашинжилгээний ажилдаа шамдах цаг хугацаа нь тавиу
  20. 20. болжээ. Хожим нь "Байгалийн шинжлэх ухаанаар минийбичсэн бүтээлийн дотроос гурав, дөрвөн боть нь зарцынминь хүч юм" гэж эрдэмтэн дурсан бичсэн байдаг.Зовлон зүдүүрт нэрвэгдсэн хүн өөрийгөө ялж, сэтгэлдбагтамгүй зориг тэвчээр заан байж, амжилтанд хүрч,алдар нэрээ мөнхөлсөн жишээ захаас аван олныг дурдахбололцоотой. Шулуун дардан замаар зогсолтгүй өгссөөрамжилт ололтын оргилд гарч чадсан гайхалтай жишээгхарин олоход бэрх. Хүн унаж, босож байж юм бүтээдэгхойно арга ч үгүй биз. Амьдралын бэрхшээл саад хүнийөсөж дээшлэх орон зайд хана хэрэм, хаалт саад биш,харин гишгэх шат, ширүүн урсгалт голын цаана гарахгүүр дамнуурга нь болно. Бэрхшээл хүнийг дардаг,харин хүн түүнийг ялж бүтээх туурвих хүсэл ньоргилдог.Канадын уугуул иргэд - улаан арьстнаас гаралтай нэгэнуран бүтээлчийн тухай өгүүлсэн үнэн түүх сэтгэлдхоногшин үлджээ. Тэрээр чулууны сийлбэрчин. Түүнийбүтээсэн чулуун сийлбэрүүд ертөнцийн олон музей,цуглуулгад хүндтэй байранд байдаг гэсэн. Тэрбарилгачин байгаад осолд орж бэртэн, эргээдмэргэжлийн ажлаа хийх чадваргүй болжээ. Түүнийгугийн авьяасгүй, жирийн нэгэн гэдэг байж. Эмнэлэгтхэвтэж байхдаа мод зорж өдрийн уртыг өнгөрөөн, азгүйхувь заяаны гунигаа нимгэлдэг байсан гэнэ. Дараа ньчулуу сийлэхээр зоригложээ. Эхлээд хоѐр сийлбэрурлаж тус бүрийг нь 50 доллараар зарахаар төлөвлөв.Эхнэр нь тал үнээр нь л хүн авч магадгүй гэж маргажбайсан гэдэг. Гэтэл худалдан авагч маргааныг таслан
  21. 21. нэг сийлбэрт нь хоѐр дахин өндөр үнэ өгч, нөгөөг ньарав гаруй дахин илүү үнээр дуртайяа худалдан авчээ.Арван жилийн дараа түүний сийлбэр 30 мянгандоллараар үнэлэгдэх болов. Тэрээр удаан сэтгэж,ургуулан бодож, уран бүтээлийн эрэл хайгуул хийж,асар их зориг тэвчээр, хичээл зүтгэл гарган байж тахирдутуу болсон оюун сэтгэлээ ургуулан төлжүүлж,өөрийгөө ялж билгүүн эрдэм төгөлдөр, уран гартайсийлбэрч болж чадсан байна. Сайн үйл бүтээсэн хүн эрторой хэзээ нэгэн цагт заавал ач буяныг нь үзнэ. Хүн биеэмэдэж, эрдмээ ухаарч, сул талаа танин өөрийгөө ялжчадсан тэр цагт хүссэндээ хүрч, зорьсонтойгоо золгоно.Хүн язгуураас хоѐр их төөрөгдөлд орсоор ирсэн. Нэг ньөөрийн гэмийг бусдаас хайдаг. Нөгөө нь золгүй явдлааөөрөөсөө холдуулж заяа тавилан төөрөг гэж бодонсэтгэлээ хуурдаг. Өөрийн гэмээ ухаарч чадна гэдэгөөрийгөө ялж байгаа сэтгэл зоригийн тод илэрхийлэл.Гэмээ ухаарч байгаа хүн өөрийн хатгасан гадсанд дахинбүдрэхгүй урагшлах дархлаагаа бий болгож дөнгөжбайгаа том ялалт юм. Золгүй явдлаа зохиомлоорхолдуулахыг чармайх хэрэггүй. Золгүй явдлыг хүссэнхүсээгүй өөрийн биеэр туулна. Тэр бүгдийг заяатавилан, төөрөг гэх зүйл рүү чихээд эвлэрээд суугаадбайвал удахгүй түүндээ эргэлтгүй ялагдаж боол ньболон дарлуулна.Хүн сурч мэдэх, өсөж өөдлөхөд хамгийн хорлонтойдайсан нь залхуурал. Залхуу хүн цаг хугацааны үнэцэнийн талаар туйлын бага төсөөлөлтэй. Хойш тавих,
  22. 22. зүгээр суух, сугарч хоцрох, биеийн амрыг харах тэднийхувьд амьдралынх нь утга учир мэт. Тэгээд ч ухаантөвгөд "залхуу хүнд маргааш олон" гэж шоглон,"залхуугаас заяа зайлна" гэж сургамжилж ирсэн. Залхуузанг ялж дийлэхгүйгээр заяа тэгш явна гэж үгүй. Залхуухүн ямагт сэтгэл дутуутай байдаг. Сэтгэлийн дутууг ялжнөхөхгүйгээр амжилт ололт, төгс төгөлдөр, сайнзүйлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Сэтгэл дутсан, нүдхуурсан, ээлж өнгөрөөсөн юм бүхэн урт насгүй, сайнаархэлэгдэхгүй, эзэндээ баяр баясгаланг авчрахгүй, бусдадүнэлэгдэхгүй. Тийм болохоор монголчууд "сэтгэлд галбайвал, зууханд аргал олдоно" хэмээн ярьж, хэрэгжүүлжбайдаг юм."Муу дээвэрлэсэн байшинд дусаал гоождогтой адилөөрийгөө үл хянах хүний сэтгэлд хүсэл шунал дүүрнэ"гэж Бурхан багш сургасан. Шуналын сэтгэлийг яландийлэх нь хүний өөрийгөө ялах баатарлаг зориг, аюулгамшгаас биеэ аврах авралын од гийсэн чөлөө учралбилээ. "Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл.Үүнээс болоод олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан,олон ч хүн араатан болж хувирсан. Ялангуяа шуналатаатай хослохдоо хадыг хагалах хорыг гаргадаг" гэдэг.Атаа, жөтөө гэдэг нь муу хүний муухай араншингийн нэг,ажил амьдралын садаа, амар амгалангийн халгаа, ахиждэвшихийн хаалт билээ. Өчүүхэн боловч атаач зансэтгэл санаанд чинь шүглэсэн бол түүнийг ялж дийлэн,салахыг бод. Атаархал бол ховлох, гүтгэхийн төрсөн дүүбайдаг нь жам. Атаа жөтөө, хов жив, гүтгэлэг гүжирдлэг
  23. 23. хэзээ ч сайныг дагуулдаггүй тул энэ "ах дүүс"-ээс альболох холхон байхыг хичээ.Сэтгэл, үйлдэл, зан араншинд хургасан сөрөг бүхнээссалахын тулд өөрийгөө ялж чадах итгэлийн дархлаагзалуу хүн бүр өөртөө ургуулан төлжүүлэх хэрэгтэй.Өөрийгөө ялах нь ухаантай хүний утга учиртай үйлдэл.Гэхдээ дайраад ирсэн саар бүхнийг ялах гэж зовжбайснаас тойроод гарах, ойртуулж хавьтуулахгүйбайхыг хичээх нь илүү чухал шүү."Чихэндээ нүгэлт үгийг бүү сонсъѐ хэмээн хичээгтүн.Нүдэндээ самуун өнгийг бүү үзьехэмээн хичээгтүн. Амандаачалчаа шалигийг бүү өгүүльехэмээн хичээгтүн. Санаандаахортой сэтгэлийг бүү үүсгэехэмээн хичээгтүн.Энэ дөрвөн зүйл хичээлийг хичээн чадваас хэдийбурхан эс боловч сайн хүмүүн болох нь магад болой"хэмээн сударт өгүүлсэн нь бий.
  24. 24. Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал2007 оны 04 сарын 16"Амьдралын чинжүү мэт гашууныг амсаагүй бол чихэрмэт амтыг мэдэхгүй" гэсэн суу билэгтний үг бий. Авьяасбилэгтэй хүмүүс амьдралын чинжүү мэт гашууныгамсаж, түмэн зовлон бэрхшээлтэй учирч, түүнийгшантралгүй даван туулж байж, амжилтын оргилдоохүрч чихэр мэт амтыг мэдэрсэн байдаг. Боломжийнхүмүүс ирээдүйтэй том ажил эхлээд эцсийг нь үзэжчадалгүй шантран орхих нь цөөнгүй. Том зорилготавьсан хүнд мөн төдийчинээ хүнд бэрхшээл учирч,сорилт шалгалтыг туулна гэдгийг ухааралгүйгээс замынхугаст шантран зогсдог байна. Тэвчээр, хатамж болбэрхшээлээс үл шантрах, түүнийг даван гарах сэтгэлийнасар их хүчний нөөц юм. Бүтээлч хүмүүсийн намтартажиглагддаг нийтлэг зүйл бол учирсан саадбэрхшээлийг зовон зүдэн, гэхдээ амжилттай гэтлэнтуулсан тухай тэнгэрлиг дурсамж юм. Саад бэрхшээлийнхүнд лантуунд балбуулж, түүний дороос тэвчээр заанөндийн босож байж, бүтээж туурвиж чадсан агуу хүмүүсбайдаг.Английн зохиолч Сомерсет Моэм бол өнгөрсөн зуунынэрт уран бүтээлчдийн нэг яах аргагүй мөн. Тэрээрбагадаа хүнд өвчилж зовлон туулсан нь хожмынмэргэжлээ сонгох нэг шалтаг болсон гэдэг. Бие султайтэр залуу бэрхшээлийг сөрөн бүтээлч эрлийн их замдоржээ. Эцэг нь удам залгасан өмгөөлөгч байв. Харин
  25. 25. Моэм ээрч ярьдаг учир өмгөөлөгч болох тухай бодохынч хэрэггүй байлаа. Тэгээд зохиолч болохоор шийджээ.Нялх балчир насандаа эхээсээ өнчирч, хүний зовлонгэрт амссан нь хожимын зохиол бүтээлийн нилээдийнх ньэх ундарга тэндээс эхтэй гэнэ. Тэрээр зожиг амьдралдөсөж торниж, юмс үзэгдлийг хөндлөнгөөс ажиглаж,гаднаас нь зураглан бичих аргад гойд мэргэшсэнзохиолч гэгддэг билээ.Аливаа хүн насны бага, цусны шингэнд чадал эрдмээтаньж, тэрхүү эрдэнийн хосгүй чадлыг нээхийн тулдучир зорилготой, эцэлт цуцалтгүй хичээн зүтгэжажиллавал амжилтанд зайлшгүй хүрнэ. Энд тэвчээрхатамж тань нөхөр, түшиг тулгуур чинь болно. Ер ньтэвчээр хатамж хүн юманд хүрэх, амжилт гаргахынзайлшгүй нөхцөл мөн. Тэвчээр хатамж залуу хүний занчанар, зорилго эрмэлзэл болон зүрх сэтгэлд шингэнорсон цагт туйлын ирээдүйтэй, маш өгөөжтэй байх ньдамжиггүй ээ. "Хэн үл шантарна тэр олно".Хүн ямар ч ажил хийлээ гэсэн түүндээ сэтгэлээ шингээж,чин зүрхнээсээ хичээж чармайвал үр дүн хэзээд өндөр,бусдаас хавьгүй илүү байх болно. "Сэтгэлээ өгсөн ажилтань хүссэн санаснаар чинь бүтнэ. Тэр цагт хэн хүнчамтай өрсөлдөх хүч чадал мөхөсдөнө" гэж хэлсэнухаантны үгийг санаж явбал тустай. Сэтгэл гаргажхэлсэн үг хүний зүрх сэтгэлд хоногшдог. Чин сэтгэлээуудлан бичсэн зохиол бүтээл хүний чин зүрхэндшингэдэг. "Сэтгэл шингээгүй ажил амь сүнсгүй билээ".Тоос арчсан ч, тогоо барьсан ч түүнийгээ сэтгэлээсээ
  26. 26. хийж чадвал эрхэлсэн ажлаасаа таашаал авч, сэтгэлханамжийг дүүрэн эдлэх нь эргэлзээгүй. Хорслоорхийсэн хоол хүнд хор болно гэсэн үг бий. Оромдожхийсэн, нүд хуурсан, сэтгэл дутсан үйлдэл бүхэналиваад сэтгэлээсээ ханддаг хүний нүдэнд орсон шороомэт тээртэй байдаг юм. Тэгээд ч тийм зэргэмжийн ажилхэзээ ч үнэлгээгүй, шударга хүмүүст хогийн ургамал шигад шоод үзэгддэг билээ. Түүнчлэн "тулгатай гал шигхалуун сэтгэлээр хандаад байхад тулх муутай хүйтэнсэтгэлээр хариулах нь" сайн хүний төрх биш ээ. Тэгээд чмонголчууд "сүү шиг сэтгэлийг ээдүүлж, тос шигсэтгэлийг царцаав" гэж ярьдаг биз ээ. Английн их уранбарилгач Кристофер Ренийн тухай ийм нэгэн яриа ихалдартай. Та бүхэн сонссон байх аа. Тэр Лондонд ирээдөөрийн зураг төслөөр барьж буй нэгэн сүмийн дэргэдүүрөнгөрчээ. Барилгачдыг харснаа тэд юу бодож, яажажиллаж, хэрхэн аж төрж байдаг улс юм бол гэсэн бодолтөрж тэдэнтэй уулзаж ярилцжээ. "Та юу хийж байна"гэж барилгачдаас асуув. Нэг нь "Тоосго өрж байна".Нөгөөх нь "Хоолныхоо мөнгийг олж байна". Гуравдахьнь "Энэ сайхан сүмийг байгуулах буянтай ажилдоролцож байна" гэж сэтгэл бардам хэлжээ. Энэ хүн эгэлаж төрлөөс дээш гарч, сайхныг хүсэн тэмүүлэх сэтгэлийнохиор амьдарч байгааг уран барилгач олж мэджээ.Өөртөө болон эргэн тойрондоо байгаа өөдтэй, өнгөтэйбүхнийг олж харан баясаад сэтгэлээ хөвчлөх, чадлаадайчилбал үйлс заяа чинь өөдрөг сайн байх ньгарцаагүй ээ.
  27. 27. "Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгожудирдана" гэж Бурхан багш айлдсан. Тэгээд цааш нь "Ернь сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр дагадгийгүлгэрлэвэл ерөөс шар үхрийн араас үхэр тэрэг үргэлждагахтай адилаа. Ер нь сайн санааг сайн үйл дагах ньсүүдэр эзнээ дагах лугаа" гэж сургасан билээ. Хүнийхийж бүтээснийг цаг үед нь зөв үнэлж, урмын сэтгэлээилэрхийлэх нь туйлын чухал. Хүнд чин сэтгэлээсээ оножхэлсэн урамшил магтаалын үг асар их хүч, зоригтэмүүллийг хайрладаг. Марк Твен "Нэг удаагийнмагтаал гурван сар урам зоригтой явах цэнэг өгдөг юм"гэж хэлсэн байна. Зөв магтаал хүн өөртөө итгэх, чадлаатанихад хамгийн ойрын туслагч нь болдог.Нэгэн нэрт гэрэл зурагчны амьдралын түүх та нартсургамжтай байх аа. Тэрээр нэг өдөр тавь гаруй зурагавснаас сайндаа л ганц хоѐр нь гайгүй болж. Эцэг ньүзээд "чадах юмаа оролдсон нь дээр биз дээ" гэжхэлжээ. Харин эх нь нэг зургийг зааж "энэ ганц чинь лбусдыгаа төлөөлж чадна" гэжээ. Эх нь хүүгийнхээ ганцзурган дахь авьяасын очийг олж харах уран сэтгэмж, тэрялимгүй ололтыг тэтгэн дэмжих сэтгэлийн тэнхээтэй хүнбайжээ. Тэр урмын хэдэн үг цөөдсөнгүй. Хүү нь урамшижяв явсаар эрин үеийнхээ нэртэй гэрэл зурагчин болсонгэдэг. Жинхэнэ уран бүтээлчид бие биенийхээ агуугшууд хүлээн зөвшөөрдөг билээ. "Үнэхээр ярих юм алга,Шубертын дотор бурхны дөл орогнож байна" гэжБетховен дуу алдсан гэдэг.Шинэ юм үүсгэж оролдож ядаж яваа хүнд нас биедхүрсэн ч байг ялгаагүй магтаалд урамших, шүүмжлэлд
  28. 28. гутах нь бүр хүүхэд шиг байдаг гээч. Хүмүүст шинэ санаатөрөх нь амархан, бас унтрах нь ч хялбар. "Шинэ санаабүхэн эмзэг байдаг. Үл тоомсорлох, илт басамжлах альнь ч хөнөөж чадна. Тэр ч байтугай нүдээ ирмэхэд лгэмтдэг юм" гэж сурталчилгааны нэртэй пүүсийн эзэнхэлжээ. Ингэхээр эелдэг харьцаа гэдэг бидний өөрсдийнтөдийгүй, нөхрийн амь хүчийг сэлбэж байдаг байна.Хүнийг өөлөн гоочлох нь амь хүчинд халгаатай.Өрөөсгөл шүүмжлэл хүний сэтгэлийг мэрж, идэвхийгунтрааж, бүтээлч чадлыг сааруулдаг гэмтэй юм. Тиймболохоор залуус Та нар ойр тойрныхонтойгоо эелдэгхарьцаж, сайн талыг нь үнэлэн, урам хайрлаж, магтахүйлийг нь магтаж урам зоригтой алхах цэнэг өгч бай.Гэхдээ энэ нь дутагдлыг нь нууж дуугүй яв гэсэн үг ердөөбиш. Алдааг хэлэлгүй, амаа хамхиж суу гэсэн үг бүр биш."Алаг эрээн хорвоод амьдарч ажиллаж явахын цаг доралдааг хэлж, нүглийг зааж, дутагдлыг илчилсэн ачбуянтай тэр хүнийг сэтгэл зүрхэндээ биширч, аль эртнуусан эрдэнийг олж өгсөн хүнтэй адилтган хүндэл"гэсэн үг залуу хүн бүрийн дагаж мөрдөх сургаал болонхоногшин хэрэгжиг."Хүнд эрдэм мэдлэг хэрэгтэй гэж батлах нь хүнд нүдхэрэгтэй гэж ятгаснаас ялгаагүй" гэж хэлсэн нэгэнэрхэмийн үнэн үгийг саяхан уншлаа. Гэлээ ч гэсэн бихүүхэд залууст эрдэм мэдлэг туйлаас чухал хэрэгтэй шүүгэж давтан хэлсээр байх болно оо.
  29. 29. Хэмнэж, гамная2007 оны 04 сарын 19... Цастын орон Түвдэд ийм нэгэн цэцэн үг байдаг гэнэ."Таны өмч хөрөнгө хумсны толион дайтай болтаны зовлон хумсны толион дайтай юм. Таны өмчхөрөнгө ямааны дайтай бол та ямааны дайтайзовно. Юмтай бол юмтайн зовлон байдаг. Юмгүйбол юмгүйн зовлон байх болно" гэж. Би эдгээрийгхэлэхдээ өмч хөрөнгөтэй болох, баян чинээлэгамьдрахын эсрэг санаагаар хэлээд байгаа юм биш шүү.Олсон юм үрэгддэг, бөөгнүүлсэн зүйл барагддагболохоор аль болох ариг гамтай зарж сурахыг шуудболон дам утгаар зөвлөөд байгаа хэрэг...Одоогийн амьдрал чинь боломжийн, таатай байна уу?Тийм бол түүнийгээ тэтгэж, хадгалж, болбол уламсайжруулахыг хичээж амьдар. Сайн бус байгаа бол засансайжруулахыг эрэгцүүлэн хичээнгүйлэн бод. Амьдралаасайжруулахад баталгаатай арга зөвхөн ганц байдаг гэнэ.Тэр нь хичээл зүтгэл, хэмнэж гамнах, тэвчээр хатамж,тэгээд зөв сэтгэл хэмээх сайн суртахууныг дагах явдал.Өмнө нь би хүмүүний мандах буурахыг чадлаа шавхсанхичээл зүтгэл л шийддэг тухай ярьсан. Мөн тэвчээрхатамж бол бэрхшээлээс үл шантрах, түүнийг гэтлэнтуулах сэтгэлийн асар их хүчний нөөц болох тухайхэлсэн. Бас аливаа ажил үйлд сэтгэлээсээ хандах талаарярихдаа "Сэтгэл шингээгүй ажил амь сүнсгүй" гэдгийгдурдсан. Сайн бус амьдралыг өөд татахад зайлшгүй
  30. 30. хэрэгтэй гурван чухал асуудлыг хөндөөд ярьчихжээ.Одоо амьдралаа тэтгэхэд хэрэгцээт дөрөв дэх зүйл болоххэмнэж гамнах тухай ярья. Хэмнэж гамнах гэдэг ньхоорондоо холбоотой хоѐр зүйлийг нэгтгэж хэлсэнойлголт билээ. Нэг дэх нь шоргоолж шиг хөдөлмөрлөнзүтгэж байж бий болгож, хураан хуримтлуулах бэрххэцүү ажил. "Дуслыг хураавал далай" гэсэн монгол үгүүнийг хураангуйлан илэрхийлнэ. Нөгөөх нь буйболгосноо ухаантай бөгөөд ариг гамтай зарах бүр хэцүүажил. Ер нь дутагдаж гачигдахын зовлонд хүлэгдсэн,дундуур сэтгэлээр дүүрсэн амьдралыг сэтлэн гарахадэнэхүү дөрвөн сайхан чанарыг эзэмдэн байж, гүйцэтгэнбиелүүлэхээс өөр дөт зам үгүй. Чин шударгаар мөнгө олжтүүнийгээ арвилж хэмнэж хэрэглэх нь хүний насантуршдаа сахин дагах зарчим байх ѐстой. Чин шударгаармөнгө хуримтлуулна гэдэг нь шунал хорхойдоо ялагдаждийлдэлгүйгээр, хичээл зүтгэл гаргаж, хүсэл тэмүүллээшавхахаас өөр зүйл биш. "Бузар аргаар олсон булганөмөрч явснаас, ариун хөлсөөрөө олсон адсага нөмөрсөннь дээр" гэдэг. Өмсөх хувцас, идэх хоол, амьдралдаасэтгэл хангалуун байх, өөрийгөө хүндэтгэх сэтгэл, өөрөөхөл дээрээ баттай босох сэтгэл зэрэг хүнд байх учиртайутга чанартай зүйлийг яах аргагүй мөнгөний хүчээролдог билээ. Тиймээс хуримтлал бол зовлон бэрхшээлийнэсрэг босгох хаалт юм. Хуримтлалаарбид амьдралынхаа гишгүүр шатыг бат тогтвортойболгоно. Хуримтлал бий болгохдоо мөнгө олохбөөгнүүлэх хугацаа болоод боломж бага, үрэх зараххугацаа хийгээд зарлага их байдгийг бодолцох
  31. 31. хэрэгтэй. Мөнгийг зарж сурна гэдэг олохоосоо дутуугүйур ухаан шаарддаг ажил. Олсноо бүгдийг үрээдхаячихаж таарахгүй, аль болох хэмнэж гамнах, үрашигтай зарцуулах хамгийн шалгарсан аргыг эзэмшиххэрэгтэй. Энэ бол залуу хүн амьдралын их сургуулиартүргэвчлэн суралцвал зохих хосгүй эрдэм яах аргагүймөн. Цалингаа буунгуут хэд хоног хамаа замбараагүйидэж уун, тооцоогүй үрж цацаад сарын эцэс рүүхүмүүсээс мөнгө зээлж, өр тавьж байдаг айлууд захаасаван бий. Мөнгөө тооцоотой, ариг гамтай зардаг боляаж ийгээд хоосон хонохгүй, хоѐр идэхгүй, мөр бүтэнболоод байх амьдралаа зөв зохицуулж чадахгүйтуйлдах өрх гэр элбэг. Хэзээ ямагт ядуугийн зовлонтуулах амьдралд ээрэгдэж байх нь боолын байдлаасбараг өөрцгүй. Ийм хүн өөрийнхөө үйлдлийг хүртэлөөрөө шийдэхгүй, бусад хүнд тушигдаж, бусдынхэлснээр хөдөлж, далайсан газар нь далд орж,далласан газар нь ил гарахад хүрдэг. Ийм өрөвдөлтэйбайдлаас гарч, амь амьдралаа өөрөө залгуулаад, биеэдаагаад явья гэж хүсвэл ердөө хэмнэж гамнахыг лгүйцэтгэвэл болох нь тэр. Хэмнэж гамнахад гайхшралтөрөм зориг, шилдэг сайхан зан суртахуун ч хэрэггүй.Бага зэрэг санаа сэтгэлийн бэлтгэл, ердийн жирийнухаан байхад л хангалттай. Хэмнэж гамнах гэдэг нь өрхгэрийн аж ахуй, санхүү зэрэг бүх ажлаа тооцоотой ѐсгоримоор нь гамтай эрхэлж, элдэв долоон илүү дэмийзүйлийг хасч орхивол тэгээд л боллоо. Ялангуяа архи,тамхи зэрэг шал дэмий зүйлд үргүй зардал гаргахшаардлага байхгүй. Гартаа байгаа юуг ч гэсэн арвилан
  32. 32. хямгад. Хэмнэж гамнах болон нарийлах харамлах хоѐртэс өөр юм. "Хэмнэлт чухал болоод ирэхээр жаахан чгэсэн хурааж хуримтлуулах хэрэгтэй болно. Харин биеэдоош нь унагаах хүртлээ нарийлан байж мөнгөжихөөрзүтгэе гэж бодож бас болохгүй" хэмээн гүн ухаантанФ.Бекон сургасан. "Хэмнэж гамнах гэдэг нь оюунухааны охин, биеэ барьж тэвчихийн эгч, эрх чөлөөнийээж мөн" гэж номонд бичсэн байна. Хямгач сэтгэлгүйхүн эцэстээ унаж хаягддаг. Тэд цагийг ч, мөнгийг чадилхан үргүй зардаг учраас тэр. Хураан хуримтлуулсанэд баялаг аз жаргалыг дуудахын хажуугаар зовлонгийнүрийг ч тарьдаг. "Баяны зовох ядуугийнхаас их,ядуугийн жаргах баяныхаас их" гэх. "Барж идсэнбаянаас, мэрж идсэн ядуу дээр" гэсэн үг ч бий. Цастынорон Түвдэд ийм нэгэн цэцэн үг байдаг гэнэ. "Таны өмчхөрөнгө хумсны толион дайтай бол таны зовлон хумснытолион дайтай юм. Таны өмч хөрөнгө ямааны дайтайбол та ямааны дайтай зовно. Юмтай бол юмтайн зовлонбайдаг. Юмгүй бол юмгүйн зовлон байх болно" гэж. Биэдгээрийг хэлэхдээ өмч хөрөнгөтэй болох, баянчинээлэг амьдрахын эсрэг санаагаар хэлээд байгаа юмбиш шүү. Олсон юм үрэгддэг, бөөгнүүлсэн зүйлбарагддаг болохоор аль болох ариг гамтай заржсурахыг шууд болон дам утгаар зөвлөөд байгаа хэрэг.Жаргал зовлон хосолсон, унаж босож байдагхорвоогийн алаг эрээн амьдралыг туулахдаабэрх хатууд нь сөгдөхгүй байх санамж, сэрэмж аваасайгэсэндээ энэ бүхнийг дурдаад байна.
  33. 33. Хэмнэж гамнах тухай хамгийн гол гэж үзсэн сургаалийгодоо та нарт хэлье."Хааны хатан Бурхан багшийн хайртай шавь Анандад 500хувцасаар өргөл барьжээ. Ананддуртайяа гардан авсныг хаан сонсоод хамгаас ариун андминь тийм олон хувцасаар яах гэсийм гэжасуув.- Олон хувраг ноорхой хувцастай, тэдэнд энэ хувцасыг өгчхуучныг нь солино гэв.- Тэгвэл хуврагуудын хуучин хувцасыг нь яах вэ?- Хуучин хувцасаар нь орны даавуу хийнэ.- Тэр орны хуучин даавуугаар юу хийхэв?- Түүгээр чинь би шаланд дэвсэх олбог хийх юм.- Тийм бол чи тэр хуучин олбогоо яахав?- Хөлний алчуур хийж тавина.- Тэгээд хуучин хөлний алчуураар чи бас юу хийхэв?- Тэр хуучин хөлний алчуураар шалны алчуур хийнэ.- Тийм бол шалны хуучин алчуурыг яах гэж байна?- Түүнийг цуучиж шавартай холин байшин шавна" гэжээ.Эд юмсдаа ариг гамтай, арвилан хэмнэлттэй хандажхэрэглэх тухай Бурхан багшийн энэ сургаал хэдий үед ч,хэнд ч хэмнэж гамнахын мөнхийн дуудлага болонхөтөлнө."Багыг гамнадаггүй хүн ихийг алдана" гэсэн үг бий.Хэмнэж гамнаж сурвал амьдрал чинь хүний дайтайбайна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
  34. 34. Өөртэйгөө ажиллах нь2007 оны 05 сарын 04Өнөөдөр би өөртэйгөө ажиллах тухай ярина. Ухаант хүнсайн сайханд тэмүүлэх төрөлх чанартай. Хүний хүсэлдорон зайн хязгаар үгүй. Гэвч хүн болгон хүссэнсанасандаа хүрч чадахгүй хүчин мөхөсдөх нь түгээмэл.Энэ нь төрсөн өдрийн төөрөг гэхээсээ илүү өөрөөс ньшалтгаалсан байдаг. Өөртэйгөө ажиллах арга барилэзэмшээгүйгээс улбаалан зорьсондоо хүрэхгүй замынхугаст эцэж цуцаж зогсох болдог. "Бусдын өмнөичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас чухал юм" гэсэн.Хүндлэл хүлээсэн сайн хүн байхын тулд, ичихгүйамьдрахын тулд өөртэйгөө ажиллах дадлага эзэмшихзайлшгүй хэрэгтэй. Өөртэйгөө ажиллаж сурахын тулддор хаяж дараах таван зүйлийг хийж хэрэгжүүлжхэвших шаардлагатай. Хаана ч сурч, ажиллаж байсан ялгаагүй тийм ийм юм1.хий гэж хэн нэгэн хэлж үүрэгдэхийг хэзээ ч бүү хүлээ.Бусдын дохиогоор биш өөрийн санаачлагаар ажиллажсур. Санаачлагатай, бие дааж үйл ажлаа хийдэг хүнийбүтээл хэзээд өндөр байна. Санаачлагагүй хүнээссанаанд хүрэх сайн үйлийг хүлээгээд нэмэргүй. "Алдаргавьяанд хүрэх чиг зорилго адил боловч хүрэх зам ньялгаатай байдаг. Сэтгэл байвал зүтгэл төрнө. Зүтгэлбайвал бүтээл төрнө" гэж насан туршдаа санаачлагатайтэгээд ичихгүйгээр нэр төртэй амьдарсан эрхэм хүнхэлсэн. Амсар бялхам амжилттайгаар хөдөлмөрлөж
  35. 35. амьдарсан энэ хүн бол Ц.Намхайнямбуу баатар байлаа.Маргааш ялахын тулд өнөөдөр улам сайн, улам ихийгсанаачлан хийх хэрэгтэй.2.Өөрийгөө ялна гэдэг бүхнийг ялахын үндсэн нөхцөлгэдгийг хүүхэд залуус санаж яв. Зөрүүд, адайр зангаахязгаарлаж бай. Хүслээ дарж, урам зоригоо зөвчиглүүлж чадвал их амжилтанд эргэлзээгүй хүрч чадна."Миний олимпийн ялалт бол өөрийгөө ямагт ялсных"гэж олимпийн нэгэн аваргын хэлсэн үг санаанаасгардаггүй юм. Тэрээр хүүхэд байхдаа сул дорой биетэй,бөгтөр нуруутай, спортоор төдий л хичээллэдэггүйядмагхан хүү байсан гэнэ. Өөртөө том зорилго тавьж,уйгагүй ажиллахаар эрс шийдэв. Бие бялдарындасгалжилтыг боломжийнхоо дээд хэмжээнээс давтал,бүр цөхөрч унаталаа хийдэг болов. Урьд урьдынхаасилүү хүч гаргаж идэвхтэй хичээллэсний үр дүнд спортынамжилтын оргилд дөхөж байлаа. Гэтэл гай дайрчбэртжээ. Мэргэжилтнүүд түүнийг цаашид илүү амжилтгаргахгүй хэмээн тооцож байв. Харин тэрээр сэтгэлээхатуужуулах дасгал махран хийлээ. Бие бялдарындасгалыг сэтгэл зүйн дасгалтай хослуулан хийсээрспортын амжилтаа сэргээн, улмаар ахиулж чаджээ.Шаргуу хичээл зүтгэлийн үрээр өөрийгөө ялж олимпийнүнэмлэхүй аваргын алдрыг хүртсэн юм. Ийнхүү үйлажиллагаа зан үйлээ оюун санаа, бие бялдар, эрзоригийн хувьд нэгтгэн удирдаж байж өөрийгөөдасгалжуулах арга барил тогтдог байна.
  36. 36. 3.Өөрөө шийдвэр гаргаж, түүнийгээ өөрөө биелүүлжбай. Шийдвэр гаргахдаа эхлээд сайтар бод, эргэжбуцахгүйгээр түс тас шийд, "шийдвэл бүү няц, зориволбүү буц". Бусдын тусламж ашигтай хэрэгтэй боловчөөрөө хийх нь гол. Хүний хөдөлмөрийг завшиж, хоолнысав бүү бологтун. Ингэвээс уруудаж доройтохын ихсургуульд сайн дураараа элсэн орлоо гэсэн үг. Биедаасан байдал, хөдөлмөрч чанар, идэвхи зүтгэл,хариуцлагатай байх энэ бүхэн хүний эрхэм шинжтөлөвийн үндэс гэдгийг залуу хүн бүр ой ухаандаатогтоож аваг. Хүн эрдэм чадлаа насан туршид сэлбэжсэтгэж байх учиртай. Тэр нь тухайн хүний зориг хүч,хүсэл эрмэлзэл, бодол ухаанаас шууд шалтгаалахболовч байнга суралцаж байх шийдвэрийг нэг удаагаргаж, амьдралын турш биелүүлэх ѐстой. Хүн хэдэнжил суралцсанаараа юм уу, уншсан номынхоо тоогоорцэцэн болдоггүй. Суралцах арга өөрийн чинь мөрдөхзорилгод тохирч байна уу үгүй юу, нэгэн үзүүртсэтгэлээр хичээлдээ шамдаж барьж авч байна уу, хичээлзүтгэл хэвшил заншил болж байна уу гэдэг л гол асуудалюм.4.Зовох зүдрэх цагт үлбэгэр халирхай бус омог бардамхатуу байж, зовсны эцэст жаргана гэж өөрийгөөзоригжуулан хатууж. Ялагдал, амжилтгүй, азгүйтохиолдолд сүлд хийморио битгий буулга. Унжуу доройбайдал сэхэх өөдлөхөд садаа болно. Зовж үзээгүй хүнжаргахыг мэдэрдэггүй гэдэг. Бас зовсны эцэст ялждийлж олсон зүйл л жинхэнэ үнэт эрдэнэ байдаг гэсэн үг
  37. 37. бий. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийгдаван туулах хүчийг өгдөггүй юм. Харин зовлонбэрхшээл хүнийг өөд нь босгож нийгэмтэй тулалдахзориг хүчийг өгдөг. Болж бүтээгүй ажлаа арав дахинхийхээр өөрийгөө албадаж сур, тэгээд сэтгэлээсээчанартай хийх хэрэгтэй. Төрөлхийн билэг авьяастайтөрсөн хүнд ч түүнийгээ хөгжүүлэн амжилт олохын тулдурт удаан жилийн уйгагүй хичээл зүтгэл хэрэгтэй.Хүүхэд насандаа гоц авьяасыг нь магтан "тэнгэрийн хүү"мэтээр шагшуулж байгаад авьяасаа сэлбэж тордохооалгуурлаж, магтаалын намагт шигдэн эцэст нь "жирийнхүн" болон хувирсан жишээ олон бий. Түүнчлэн хар борорчинд өсч бойжлоо ч түүндээ сөхрөлгүй, цөхрөлгүйоролдож хичээсээр агуу ихийн алдрыг хүртсэн хүн олонбий. Дарга нь цэрэгтээ тушаал өгч байгаагийн адилаархүн өөртөө тушаал өгч чаддаг байх хэрэгтэй. Ялангуяаядрал, залхуу, сул дорой, аймхай хулчгар байдал, тэнэгбодол, буруу зуршлаа давж гарахын тулд өөртөө тушаалөгч сурвал тун сайн. Даргын тушаал заавал биелүүлэхшийдвэр байдаг шиг өөртөө өгсөн тушаал зайлшгүйхэрэгждэг байх учиртай.5. Хэзээ ямагт, аль ч үед хувийн сахилгатай байжхүмүүжигтүн. Энэ чинь өөртэйгөө ажиллах, өөрийгөөхүмүүжүүлэх бүх арга барилын үндсийн үндэс болно.Сахилгагүй, цэгцгүй хүн ѐроолгүй савтай л адил. Нэгийгхэлж нөгөөг хийдэг, хайш яйш, хайнга донгио зансахилгагүй замбараагүй хүнд л байна. Тэдэнд цаг барихсахилга төрөлхөөс заяагаагүй юм шиг, цагийн
  38. 38. үнэлэмжийн талаар төсөөлөл үгүй мэт. Хэлсэн үгэндэээзэн болохгүй байх нь сахилга батгүй хүний үндсэншинж. Цагийн юмыг цагт нь хийхгүй хойш тавинзалхуурах нь сахилгагүй хариуцлагагүй болохын анхныалхам. Сахилга султай хүнд ажлын төлөвлөлт, дэсдараа, хийх арга, хүрэх үр дүнгийн тооцоо төсөөлөл альаль нь бэлэн бус байдаг. Сахилга дэггүй газрын бүх юмнь эмх замбараагүй, ундуй сундуй, амьсгаа давчдамбөглүү харанхуй. Сахилга дэгтэй газарт бүх юм жин тан,эмх цэгцтэй, өнгө жавхаатай, өргөн уудам, сэтгэлддотно, гэрэл гэгээтэй. Амьдралдаа дэглэм журамтогтоож түүнийгээ хэлбэрэлтгүй мөрддөг болох ньхувийн сахилгатай байхын үндсэн нөхцөл юм. Аливаахүн хувийн сахилгатай байж л амжилтанд хүрдэг ньмаргашгүй үнэн билээ. Монгол орны ирээдүй - хүүхэдзалуус та нар өөртэйгөө ажиллаж сурахыг хичээгээрэй.
  39. 39. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна2007 оны 05 сарын 15Их сэтгэгч, үл гүйцэлдэх үзэлтэн Сен Симон өглөө бүр"Эрхэм ноѐнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэгхүлээж байна" гэж дуудаж сэрээж байхыг тушаажбайсан гэдэг. Энэ нь аугаа их үйл хэрэг бүтээх томзорилт өмнөө тавьсан бүтээлч хүний хар нүдхуулахаасаа эхлээд өөртэйгөө ажиллаж, биеэ эзэмдэн,албадан захирах сэтгэлийн тэнхээгээ хөвчлөн буйнсонгодог жишээ билээ.Нэгэнт ийм уриа дуудлагатайгаар орноосоо өндийсөнхүн бэрх хатууг чандлан, их үйл хэргийн төлөө оюунухаан, хүч хөдөлмөрөө чин зоригтойгоор, эргэлтбуцалтгүй зориулах нь эргэлзээгүй тодорхой.Түүний нэг адил Монголын хүүхэд залуусыг аугаа их үйлхэрэг шил шилээ харан шийдлээ хүлээн угтан тосожбайгаа. Тэртээ хойно сэтгэлд өгүүлж гүйцэшгүй баясахсайн үйл бүтээхийн тулд өөрийгөө эзэмдэн албадахаргад цуцалтгүй суралцах хэрэгтэй. Биеэ эзэмдэналбадах аргад суралцах анхны алхам нь өөртөө тушааж,түүнээ туйлбартай хэрэгжүүлж сурах хувийн сахилгаюм.Үүнийг зайлшгүй сурах ѐстой, заавал хийх ѐстой, би эсхийвээс хэн хийхэв гэж зориглон барьж ав. Тэгэхдээхүмүүсийн хормойноос зүүгдэн, мөрийг нь дагангэлдрэгч биш, өөрөө тэргүүлэгч, шан татагч, ачааны
  40. 40. хүндийг үүрэгч байхыг хичээ. Тэгж байж илүү жин дарахамжилтыг олох болно. Залуу хүн "ууж идэхдээ уургынморь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг" байжхэрхэвч таарахгүй.Сурах, хийх аль алинд нь алгуурлан, азнан хойш тавьжхэрэггүй, шууд барьж аван хийж эхлэх хэрэгтэй. "Хэнэхэлнэв, тэр талыг нь хийчихлээ гэсэн үг" гэж эртнийРимийн яруу найрагч Ф.Гораций шүлэглэснийг санажявахад нэн сургамжтай. Эхэлснээ заавал туйлд ньхүргэж дуусган, үр дүнг нь үздэг байх нь та нарын насантурш хазайлгүй мөрдөх дүрэм. Эхэлснээ дуусгалгүйзамын хугаст зогссоноос эхлэхгүй байх нь ч дээр.Үзэл бодолдоо туйлбартай, үнэнч байж эхэлсэн ажлаатуйлд нь хүргэхийн төлөө хилэнц түйтгэрийг огоорон,амь насаараа дэнчин тавьж, билэг төгөлдөр авьяасаагайхуулан түүхэнд нэрээ алтан үсгээр бичиж мөнхөлсөнзориг баатарлагийн жишээ захаас аван бий.Хүүхэд насандаа ерийн биш асуудлуудыг байнга тавьдагер бусын сониуч хүү Жордано Бруно идэр насандаа"үнэн хаа байна" гэдэг асуултыг өөртөө тавьж, шинжлэхухаанд "донтон", үнэний эрэлд мордсон юм. Бруноөөрийгөө дээд зэргээр эзэмдэн албадаж бие даанболовсрол олоход гол анхаарлаа хандуулан, оюунухаанаа байнга төгөлдөржүүлж, хол ойрын хүмүүсийгмэдлэгээрээ хачирхуулж, сэтгэгч хүнийхээ хувьдөөрийгөө бий болгосон юм.
  41. 41. Тэрээр, хүн чи байгалийн бүтээгдэхүүн бөгөөд манайдэлхийгээс гадна бусад орчлонт ертөнц байдаг баамьдрал оюун ухаан байх боломжтой өөр ертөнц чоршиж болно гэдгийг анхлан зоригтойгоор дуугарсансуут сэтгэгч билээ. Дөрвөн зуу гаруй жилийн тэртээбурангуй үзэлтнүүд үнэнийг хэлснийх нь төлөөс болгонЖ.Бруног түүдэг гал дээр шатаасан.Хэдийгээр Ж.Бруног шатаасан боловч түүний нээсэнүнэн хэзээ ч шатаагүйгээр барахгүй хүн төрөлхтнийнүдийг нээж, сансарт нэвтрэх замыг засч өгсөн юм.Бруногийн тэрс үзлийг буруутгасан нь сүм хийдийналдаа байсныг 1979 онд Ромын пап II Ионн Павел өөрөөхүлээж, хүлцэл өчсөн билээ. Үхэвч үнэн ялна гэдэг энэажээ.Хүүхэд, залуус та нар өөрийгөө эзэмдэн албадажсурахын зэрэгцээ өөрийгөө тэвчин барих аргыг эзэмшихшаардлагатай. Юуны өмнө өөрийгөө хязгаарлаж сур.Муу явдалтны өдөөлт ятгалганд бүү авт. Болохгүй,бүтэхгүй үйлд сэтгэл хөдлөлөөр оролцон өөрийгөөсүйтгэхгүйг хичээ. Амьдралд сөгдөж туйлдах үетохиолдохгүй мэтээр ам гарч, ааг омогтоо дэврэххэрэггүй.Хүндрэл бэрхшээл, хатуу бэрх чамайг сөгдүүлжсөхрүүлэх цаг мөч таарч мэднэ. Тэгсэн ч унаад босччаддаг сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. "Унагаасан ньхүчтэй, өндийн боссон нь бүр илүү хүчтэй" гэж ярьдагяриа санамсаргүй зүйл бишээ. Зовлон бэрхшээл хүнийг
  42. 42. хөл дээр нь босгодог гэдэг. Унах бүрдээ улам чадалтайбосож ирж байсан гайхамшигт хүмүүсийн тухай уншижбайсан. Санаанд байгаа нэгнийх нь тухай одоо та нартайхуваалцая.Нэгэн нэрт түүхч өөрийн бичсэн номынхоо гар эхийгнайздаа уншуулахаар өгөв. Анзаарга муутай салан найзнь уул гар эхийг хаа нэгтээ тавиад мартжээ. Хэдэн долоохоног өнгөрсөн хойно хэвлэлийн газраас гар эхийгнэхэв. Гэтэл найзынх нь үйлчлэгч уг гар эхийг хэрэггүйхуучин цаас бичиг гэж бодоод шатаачихсан байжээ.Үүнийг сонссон түүхчийн бодол ухаан, сэтгэл дотрыгтөсөөлөхөд нэн хүнд. Дахин ширээндээ сууж үзгээбарихаас өөр зам байсангүй. Тэр үед ямар одоогийнхшиг хувилах хэрэгсэл, санах хадгалах ойтой төхөөрөмжбайсан биш. Бүр эхнээс нь дахин бичиж эхлэв. Анхтуурвиж байхад үзэг нь баяр баясгалан, цог хийморьдагуулан гулсаж байсан бол дахин эхнээс нь бичиждуусгана гэдэг шаналгаан болоод бухимдлаас өөр юу чбиш байсан гэнэ.Гэвч тэрээр бэрхийг тэвчиж эцсийг нь хүртэл дахинбичиж, хүндээс хүнд сорилтыг нугаралгүй давсан.Шинээр туурвисан бүтээл нь үнс болон хийссэн эхээсээилүү чамбай болсонд сэтгэл тэнэгэр урамтай байлаа.Унаж доройтсон сэтгэл бүтээн туурвих гайхалтай эрчхүчээр сэлбэгдэн тэжээгдэж улам чадалтай босч ирсэнгунигтай мөртлөө сургамжтай тохиолдол энэ билээ.Нэрт түүхчийн бүтээлийн замд хөндөлсөн саад болсон
  43. 43. энэхүү учрал заавал хийх хатуу шийдвэр гарганзүтгэвээс зорилтоо хэзээд гүйцэлдүүлж болохыг бидэндсургаж байна.Өөрийгөө хязгаарлаж сурахын хамт санаа бодлоосоотатгалзах чадвар эзэмших шаардлагатай. Хорхойг чиньхүргэж, хүслийг чинь дээд зэргээр өдөөж байсан чхэрэггүй гэж үзвэл татгалзах сэтгэлийн тэнхээтэй бай.Ашиггүй хий хоосон яриа дэлгэх, зорилгогүй цаг үрэхийгөөртөө хатуу хоригло. "Өдөр бүр нарийн тооцоотойбайж, алдагдсан минут бүрээ бодож цэгнэж бай. Бүххармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтажболох юм" гэж германы зохиолч Томас Манн-ыбичсэнийг цээжилж аваад үе үе эргэн санаж байхадилүүдэхгүй.Залуу нөхрийн минь амьдрал өнгөрсөн цагийн гутамшигболон гунигтайгаар өнгөрч хэрхэвч болохгүй. Чинийөнгөрсөн цагийн амьдрал чамайг хүлээж байсан аугааих үйл хэргийн төлөө зориулагдаж, ирээдүй үеийнхэндүлгэр жишээ болох ѐстой гэсэн итгэл үнэмшилээр утгатөгөлдөр амьдрах хэрэгтэй.
  44. 44. Сайнд хүрэхийн тулд муугаа хая2007 оны 06 сарын 13Зорилгогүй бол юу ч хийхгүй, гэтэл бас өчүүхэнзорилгоор үлэмжийн ихийг бүтээж чадахгүй.Зорилгодоо хүрэхийн тулд эхлээд өөрийнхөө юунддуртай, юунд дургүйг тодорхойлж, давуутай болондутагдалтай талаа мэдсэн байх хэрэгтэй гэж аугаа ихАристотель сургамжилсан.Хүн эргэн тойрондоо байгаа хорон муухай санаа, хортмуу явдалтай хайр найргүй тэмцэхэд ямагт бэлэн байххэрэгтэй. Түүний зэрэгцээ өөрт илэрч байгаа сөрөгчанар, хорт зуршил, согог дутагдлыг хувийнмэдрэмжээрээ гааруулахгүй таньж мэдээд, газаравахуулахгүй таслан зогсоох чадвартай болох ѐстой."Зан үйлээ ажигла. Надад адгуустай төстэй, бас буянтхүний үйлстэй адил юу байна вэ? гэдгийг өдөр тутамөөрөөсөө асууж бай" хэмээн Энэтхэгийн бүр эртнийтуульст өгүүлсэн буй. "Хүнд хичнээн сайн чанар байнабас төчнөөн гэм бий, хэн ч өө сэвгүй төрдөггүй. Харинтүүнтэйгээ хүлцэн эвлэрсэн тэр хүн л алдаж буруутайболдог" гэнэ. Хүний амьдралаас шахан зайлуулбалзохих гэм согог тунгалаг шөлөнд хөвөх нүүгэлтсэннитгэл шиг тодрох тэр агшинд түүнийг олж харан, хамажхаях мэдрэмжтэй байх нь юунаас ч илүү чухал. Аливаасөрөг муу чанарыг үлдэн хөөснөөр өөрт байгаа мунхагүйлдэл, сул талыг даван туулж, эерэг сайн чанарэрчимтэй түрэн орж ирэх дотоод ертөнцийнхөө орон
  45. 45. зайг чөлөөлж өгч буй нь тэр. Он жил солигдон амьдралурагшлахын хирээр оюун санааны чинь нөөцөд юу ньхуучирч урагшлахад саад болж байгаа, юунаастатгалзах хэрэгтэйг мэдэж мэдрэх билгийн мэлмийтэйбайвал туйлийн сайн. Зэвэрч хоцрогдсоноо хүлээнзөвшөөрч чадахгүй, биеэ хянах чадваргүй болтлоо доошунасан бол туйлаас муу. "Зэвэрснээс хигдэс болсон ньдээр" гэсэн үг ч бий.Өөрт байгаа согог дутагдлыг хэдий чинээ удаан хүлцэнтэвчвэл оюун санааны ертөнц чинь төчнөөн ядуурч,чиний хувьд төдий чинээ муу болно гэсэн эгэл үнэнийгүргэлж санаж яв. Хүн сул чанараа захирч чадахгүйболсон цагт хувь заяагаа засах чадвараа алддаг. Энэүеэс эхлэн сохор учрал, үгүй бол зориг шийдмэг өөрхүмүүсийн сэргэг ухаан тэднийг залж жолоодох болдог.Ийм учраас өөрийн ухамсарт амьдралаар амьдрая гэжхүсч байгаа л бол хүн сул чанараа таньж мэдэн, захирчзасч чаддаг байх ѐстой. Хөнгөн хялбар амьдралхөөцөлдөх нь бүх гэмт хэргийн 91 хувийн эх үүсвэрболдог гэсэн судалгаа байхыг олж үзсэн. Салан задгай,болгоомжгүй, өөрийн зан үйлд бодолгүй хөнгөн гоомойхандах нь ахуйн осол гэмтлийн 70 хувийг төрүүлдэг гэнэ.Сул талаа засахгүй бол түүний цаана ийм аймшиг,гамшиг хүлээж байдгийг эрхбиш бодож тунгаан, сайнчанараа бэхжүүлэх нь хүн байхын утга учир билээ.Өөрөөс чинь илүү сайн амьдарч, сурч, ажиллаж,хувцасласан хүнийг харах бүрд сэтгэл өвдөн атаархдаг
  46. 46. болсон бол санаа сэтгэл чинь хордож, бие сэтгэлд чиньмуу авир шүглэсэн байна гэсэн үг. "Төмрийг зэв идэхийнадил санаа сэтгэлийг атаархал хордуулдаг" гэж хоѐрмянга гаруй жилийн өмнө нэг ухаантай хүн хэлсэн.Атаач муу чанар хоѐр мянган жилд өөрчлөгдсөнгүй,хорт нянгаа үе залгамжлуулан халдаасаар өдий хүрсэннь тодорхой байна. Атаа хорсол хүний хүн чанарыгдотроЀ

×