1 introduction to economics development

1,163 views
1,137 views

Published on

0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
1,163
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

No notes for slide

1 introduction to economics development

  1. 1.  Хөгжиж буй улс орны боломжит нөхцөл байдал болон тэдгээрт тулгарч буй асуудлыг ойлгон танин мэдэхэд эдийн засгийн шинжилгээ, түүний арга зүйн хэрэгсэлийг ашиглан судлах үйл явц  Ядуурлын шалтгаан, нөлөөлөл  Ядуурлаас зугтах арга зам  Хугацааны турш дахь хөгжил ба өсөлт  Эдийн засгийн онолын болон практикын үйл ажиллагааг судлах үйл явц  Эдийн засаг, нийгэм, улс төр ба институцийн /байгууллагын/ механизмд эдийн засгийн өөрчлөлт ба хөгжлийг удирдах, чиглүүлэх асуудлыг судлах үйл явц 1
  2. 2.  Яаж хүмүүс боломжит түүхий эд, материалыг олж өөрийн сэтгэлд нийцсэн амьдралаар амьдрах вэ? гэдэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл явц (сэтгэлд нийцсэн амьдрал (acceptable life) гэж юу вэ?)  Улс орон бүрийн нөхцөл байдалд хамааруулан ерөнхий чиг хандлага ба бодит байдал дах ерөнхий хэлбэрийг хэлэлцэх үйл явц. Гэхдээ улс орнуудын олон талын чиглэлээр нарийвчлан судлахгүй.  Голлон судлах шаардлагатай асуудалд  Ядуу улс орны проблем, асуудлуудыг ойлгох танин мэдэх  Эдийн засаг дах дарамт шахалтыг ойлгох, танин мэдэх  Улс төрийн асуудлыг судлах, нөлөөллийг тодорхойлох  Эдийн засаг дах улс төрийн хамаарал, практик дах нөлөөлөл нь хэрхэн байна вэ гэдгийг судлана. 2
  3. 3. Тодорхойлолт  “Янз бүрийн нийгэм, улс төрийн үзэл баримтлал, учир шалтгаантай, эдийн засгийн нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн, орчин үеийн буурай хөгжилтэй гуравдагч орнуудын шинжлэх ухааныг хөгжлийн эдийн засаг гэнэ.”  Хөгжлийн эдийн засгийн үндэслэгч нь Ж. Шумпетр бөгөөд нарийвчлан тусад нь бие даан судласан эрдэмтэд нь Артур Луйс, Теодер Шульц нар юм. Эдгээр эрдэмтэд 1979 онд Нобелийн шагнал авсан. 3
  4. 4. Түүхэн үе шат……… 4 A. Смит (1776)T. Maльтус (1798) A. Maршалл (1890) Ж.M.Кейнс (1936) Ж. Шумпетр (1911/ 1934) Радикал улс төрийн эдийн засаг K. Maркс (1848) Д.Рикардо (ca. 1820) Шинэ сонгодог эдийн засаг Макро микро эдийн засаг, Хөгжлийн эдийн засаг Ж.С.Mилл (1848) Ìåðêàíòèëèçì (Òþðãî, Êàíòèëüîí XVII- XVIII) Физократ (Ф.Кенэ 1758)
  5. 5. Эдийн засгийн түүхэн үеийн нэрт онолчид  Адам Смит: Эдийн засгийн суурь ухаан  Жон Мейнард Кейнс: Макро микро эдийн засгийн онол  Карл Маркс: Радикал улс төр эдийн засгийн онол  Д.Рикардо: Харьцангуй давуу талын онол  А.Маршалл Шинэ сонгодог эдийн засгийн онол  Ж. Шумпетр: Хөгжлийн эдийн засгийн онол 5
  6. 6. Эдийн засгийн түүхэн үеийн нэрт онолч  Адам Смит (1776): 1723 онд Шотландын Эдинбург хотын ойролцоох Киркольди гэдэг хотод гаалийн түшмэлийн гэрт төрсөн.14 настайдаа дээд сургуульд орж гүн ухааны чиглэлээр суралцсан боловч математик, одон орныг сонирхон үздэг байсан байна. 17 настайдаа эрдмийн зэрэг хамгаалж, 1740 онд сургуулиа төгсөн Оксфордын их сургуульд багшлах болсон. 1746 оноос төрсөн хотдоо ирж Английн утга зохиолиор лекц уншиж, тухайн үед хөгжиж байсан хууль эрх зүй, улс төрийн сургаал, нийгэм судлал, эдийн засгийн асуудлыг судлах болсон.1751 онд Глазго хотын дээд сургуульд профессор цолтойгоор логик, гүн ухаан, нийгмийн ухааны хичээл заан тэр чиглэлээр УТЭЗУ-ыг эрчимтэй судлах болсон. 1759 онд өөрийн анхны бүтээл “Ёс суртахууны мэдрэмжийн онол” гүн ухааны зохиол бичсэн. Үүний дараагаар хувиа бодох үзэл санааг хүн төрөлхтөний уг чанар хэмээн тодорхойлж, энэ нь нийгмийн дэвшлийн гол хүчин зүйл юм гэсэн үзлийг улс төр эдийн засгийн ухаанд ашиглан “Ард түмний баялаг” бүтээлээ 1776 онд Лондон хотноо хэвлүүлэн гаргасан. 6
  7. 7. Эдийн засгийн түүхэн үеийн нэрт онолч  Жон Мейнарда Кейнс (1936): 1883 онд Английн эдийн засагч судлаачын гэрт төрсөн. Кембриж болон Итопын их сургуульд мэргэжил эзэмшсэн. Эхлэн математик болон магадлалын онолын чиглэлээр суралцаж байсан бөгөөд эцэст нь эдийн засгийн чиглэлээр суралцах болсон. Дэлхийн 1-р дайны үед Парижын энх тайвны бага хуралд Британий мөнгөн сангийн төлөөлөгч, мөнгөн сангийн орлогч канцлер, Кембрижийн Эдийн засгийн сэтгүүлийн редактор зэрэг ажлыг гүйцэтгэж байсан. 1936 онд “Ажил эрхлэлт, зээлийн хүү ба мөнгөний ерөнхий онол” бүтээлээ туурвисан. 7
  8. 8. Эдийн засгийн түүхэн үеийн нэрт онолч  Карл Маркс (1848): 1818 онд Германы Трир хотын өмгөөлөгчийн гэрт төрсөн. Гимнази төгссөний дараа 1835 онд Бонн хотын их сургуульд орж суралцсан ба дараа нь Берлин хотын их сургуульд суралцаж 1841 онд төгссөн. Төгсөлтийн диссертаци нь “Демокрит ба Эпукурын натур философийн ялгаа” сэдвээр хамгаалсан.1842 оноос Рейны сонин хэмээх Кёльне хотын хэвлэлийн компанид ерөнхий редактораар ажиллаж байсан. Философи, улс төр, эдийн засгийн асуудлуудыг голлон судалсан бөгөөд 1867 онд “Капитал”-ын I боть, 1885 онд “Капитал”-ын II боть, 1887 онд “Капитал”-ын III боть, 1894 онд “Капитал”-ын IV боть болох бүтээлээ гаргасан. Энэ онолоор нийгмийн шинжлэх ухааны бүхийл салбарыг хамарсан тогтолцоог бий болгоход чиглэсэн байдаг. Ийнхүү үйл хөдлөлийн хуулийг талбарлахдаа нэмүү өртөг, капиталын ашгийн нормыг голчлон авч үзсэн. 8
  9. 9. Эдийн засгийн түүхэн үеийн нэрт онолч  Девид Рикардо (1820): 1772 онд биржийн зууч, худалдаачны гэр бүлд төрсөн. 14 нас хүртлээ системтэй сургалтаар суралцан, 16 настайдаа биржийн наймаа, арилжаанд оролцох болж 1809-1810 он гэхэд Лондон хотын санхүүгийн ертөнцийн хамгийн томоохонд тооцогдох хүний нэг болж чадсан. Рикардо байгалийн ухаан, математикийг сонирхон суралцаж байсан ба эцэст нь эдийн засгийн ухааныг голлон судлах болсон. 1817 онд чөлөөт худалдааны талаарх “Харьцангуй давуу талын онол” бүтээлээ туурвин гаргасан. Уг онолоор эрт орой хэзээ боловч байгалийн нөөцийн хомсдол бий болох бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг зогсоох болно гээд эдийн засаг нь бүхэлдээ нэг том ХАА-аас бүрдэх бөгөөд улаан буудай үйлдвэрлэлийн өгөөж нь буурч байх явдал нь тогтмол хэмжээтэй газарт нэгэн төрлийн капитал, хөдөлмөрийн бууралт нөлөөлнө гэж тодорхойлсон. 9
  10. 10. Эдийн засгийн түүхэн үеийн нэрт онолч  Альфред Маршалл (1890): 1842 онд Английн Клафамд банкны кассирын гэрт төрсөн. Математик болон шатрыг сонирхон судладаг байсан хэдийч 1861 онд армид татагдсан. Цэргээс ирсэний дараа түүний нагац ах нь түүнийг Кембрижийн их сургуульд суралцуулах болсон ба математикийн чиглэлээр суралцах болсон. 1877 онд Бристонд Кембрижийн их сургуулийн шинэ байгуулагдсан коллежид УТЭЗУ хичээлийг заах болсон. 1879 онд “Аж үйлдвэрийн эдийн засаг“ бүтээлээ хэвлүүлсэн ба нийтдээ 80 гаруй өгүүлэл, нийтлэл, ном, сургаалыг гаргасан. 1890 онд “Эдийн засгийн ухааны зарчмууд” бүтээл гаргасан бөгөөд энэ нь нийтдээ 9 удаа шинэчлэгдэн хэвлэгдсэн. 10
  11. 11. Үндсэн асуудал…. Яагаад улс орнууд ядуу байдаг вэ? “Колончлол” / түүхэн тайлбар/ Цаг агаар Хүн ам Сонирхолгүй байх Тэд хангалттай, аз жаргалтай ... “Радикал” тайлбар Мөлжлөг Хараат байдал Шахалт шаардлага Хадгаламж болон хөрөнгө Хүний нөөц Гадаад арилжааны валют /Forex/ Саад бэрхшээл Байгалийн нөөц Муу институци, муу хууль Буруу улс төртэй Улс төрд санал дэвшүүлж байдаг... 11
  12. 12. Ядуурлын аюултай цикл /”Vicious cicle”,Copenhagen., Heltberg/ Хөрөнгө оруулагч Жижиг зах зээл Бага орлого ”Хадгалагч” Хөрөнгө оруулах хүчин зүйл бага байх Хөрөнгийн удаан хуримтлал Бага хөдөлмөрийн бүтээмж Хөрөнгийн удаан хуримтлал Бага хадгаламж Бага хөдөлмөрийн бүтээмж Жич: Энэ ’Аюултай цикл’ эсвэл ’Чөтгөрийн тойрог’ нь эдийн засаг дах хөгжил, тэнцвэрт нөхцөл байхгүй байгааг харуулж байдаг. 12
  13. 13. Хөгжил гэж юу вэ? Эдийн засгийн хөгжил Эдийн засгийн өсөлт ≠ Үйлдвэржилт≠ Эдийн засгийн бие даасан байдал ≠ Маш их худалдаа, хөрөнгө оруулалт ≠ Хөгжил гэж юу вэ? Энэ нь ердийн /норматив/ зорилгыг хангаснаар урт хугацааны турш дах нэг хүнд ноогдох орлогын бүтцийн өөрчлөлт ба өсөлтийн процессийг хэлнэ. Амьдралын нөхцөл байдлын өөрчлөлт…. 13
  14. 14. Хөгжил  Д.Сийрс ”Нэг хүнд оногдох бодит орлого хоёр дахин өссөн, орлогын тэгш бус байдал нэмэгдсэн бол тухайн эдийн засгийг хөгжсөн гэж үзэх боломжгүй юм.”  Артур Луйс ”Эдийн засгийн хөгжил = Эдийн засгийн өсөлт + Өөрчлөлт” юм.  Майкл Тодаро ”Эдийн засгийн хөгжил гэдэг нь тухайн улс орны бүх нийгмийн системийг урагш чиглэсэн хөдөлгөөнөөр тодорхойлж болно.”  Эдийн засгийн хөгжлийг илэрхийлэх үзүүлэлт нь олон янзын байдаг. Чанарын үзүүлэлтэд амьдралын стандарт, эрүүл мэнд, боловсрол зэрэг бөгөөд шууд хэмжигддэггүй. Тоон үзүүлэлтэд үндэсний орлого, дотоодын нийт бүтээгдэхүүн зэрэг хэмжиж болдог үзүүлэлтүүд хамаардаг. 14
  15. 15. 1. Ёс суртахуун болон зарчмын шалтгаан хувьд  Ядуурал гэдэг бол шударга бус  Тэнцүү бус байдал бол шударга бус (өнөөгийн үе шатанд)  Хөгжил бол хүний эрх /хүн төрөлхтний эрх/ 2. Бидний өөрсдийн сайн сайхан тулд  Дэлхий нийтийн интеграцчилал (дайн, хүрээлэн буй орчин, орогнол)  Дэлхий нийтийн зэрэгцэн оршин байх  Худалдаа болон хөрөнгө оруулалт 3. Хувийн сонирхол  Ажил мэргэжлийн хэтийн төлөв  Эдийн засгийн хэтийн байдал, нийгмийн бүгдийх нь мэдлэг 4. Оюун ухааны сониуч зан  Тэнцүү бус байдал болон ядуурлын шалтгаан юу вэ, юуг хийх хэрэгтэй вэ?  Яагаад зарим улс өсөж хөгжиж байхад зарим нь үгүй байдаг? 15
  16. 16. Бидний үнэлгээ, хэм хэмжүүр  ”Энэ бол маш хүнд мөн бүгд ашиг багатай арга зам.......”  Боломжит хөгжил гэж юу вэ?  Хүсүүштэй хөгжил гэж юу вэ?  ”яагаад тэд нар шударга биш байна......”  Эдийн засаг болон төлөвлөгөөт чиг хандлага  Тэгш хэм хэмжээ  Ядуурлыг бууруулах (хүрээлэн буй орчны алдагдал эндэгдэлгүйгээр) 16
  17. 17. Дэлхийн банкнаас гаргасан улс орны ангилал 1. Орлогын ангилал Нэг хүнд ноогдох ДНБ (US$ 1995) Бага орлоготой улс орон <905$ Дунд зэргийг орлоготой улс орон 906 – 11115$ - дунджаас бага орлоготой 906 - 3595$ - дунджаас дээш орлоготой 3596 - 11115$ Өндөр орлоготой >11115$ 17 2. Хүний хөгжлийн индексээр 1. Индекс 0-ээс 0.50 бол хүний хөгжил доогуур улс орон 2. Индекс 0.51- 0.79 бол хүний хөгжил дунд зэрэг улс орно 3. Индекс 0.80-1 бол хүний хөгжил өндөр улс орон гэж ангилдаг.
  18. 18. Дэлхийн банкнаас гаргасан улс орны ангилал 3. Газар зүйн ангилал: Улс орон /тоо/ - Номхон далай болон зүүн ази 24 / Монгол/ - Европ, Төв Ази 27 - Латин Америк болон Карибийн улс орон 32 - Зүүн дундад болон хойд Африк 15 - Өмнөд Ази 8 - Африкийн Саб-Сахари 48 18 4. Өрийн төвшинийн ангилал: Улс орон /тоо/ - Их бөгөөд олон төрлийн өртэй 45 - Гайгүй буюу нормаль өртэй 43 / Монгол/ - Бага өртэй 47 - Өрийн ангилалд ороогүй 73
  19. 19. НҮБ-ээс гаргасан улс орны ангилал 3. Газар зүйн ангилал: Улс орон /тоо/ - Номхон далай болон зүүн ази 33 / Монгол/ - Европ, Төв Ази 56 - Латин Америк болон Карибийн улс орон 39 - Ойрх Дорнод болон хойд Африк 21 - Баруун Ази 8 Африкийн Саб-Сахари 48 Америк ба Канад 2 19 4. Хөгжлийн түвшингээр нь: Улс орон /тоо/ - Хөгжиж буй орнууд 122 / Монгол/ - Өндөр хөгжилтэй орнууд 35 - Хөгжил буурай орнууд 50
  20. 20. Дэлхий хэмжээн дэх нэг хүнд ноогдох орлого 2870 110 610 200 780 10060 250 2110 730 2560 24930350 3320 490 4880 0 5000 10000 15000 20000 25000 ДНБ/иргэн,PPP,US$,Aтлас àðãà 1970 1980 1995 Өндөр орлоготой Хойд Ази Латин Америк, Карибийн Африкийн Суб Сахар Дэлхий Эх үүсвэр: Дэлхийн тоон өгөгдөл, 1997, Дэлхийн банк. 20
  21. 21. Хөгжиж буй орнуудын ДНБ-ийг хэмжих нь онцгой асуудал 21 Бид улс орнуудын ДНБ харьцуулж чадах уу? Амь зуулгын сектор Жижиг тариачид ихэвчлэн өөрийн хэрэгцээг үйлдвэрлэдэг.. Нийгмийн бараа бүтээгдэхүүн Нийгмийн үнэ төлбөргүй бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ (эрүүл мэнд, дэд бүтэц, боловсрол) Томоохон албан бус сектор Хиймэл үнэ
  22. 22. ДНБ-ний өөрчлөлт, шилжилт Асуудал 1: Валютын солилцооны албан ёсны түвшин нь тэнцвэрт үнэлгээнээс хазайх, өөрчлөгдөх Асуудал 2: Валютын солилцооны албан ёсны түвшнийг тооцоход солилцооны түвшний бодит худалдан авах чадварыг тусгах -- Улс орны орлогын харьцуулалт нь нарийн маргаантай байдаг. Шийдэл: Худалдан авах чадварын онол (PPP), мөн PPP-ээр валют солилцооны түвшинг тодорхойлж АНУ-ийн доллараар худалдан авах хэдэн нэгж валют шаардлагатайг тодорхойлдог. http://datacentre.epas.utoronto.ca:5680/pwt/index.html 22
  23. 23. ҮНБ-ний стандарт ба PPP-ҮНБ 37180 24390 25860 25860 4010 7050 3370 5630 1620 5970 530 2510 310 1290 280 1430 230 1350 130 410 0 5000 10000 15000 20000 25000 30000 35000 40000 Нэг хүнд ногдох ҮНБ, 1994 Швейцарь АНУ Мехсик Бразил Колумба Хятад Энэтхэг Нигери Бангладеш Этоп US$, Худалдан авах чадварын онол US$ Ýõ ¿¿ñâýð: Äýëõèéí áàíê Àòëàñ, 1996. 23
  24. 24. Хүний хөгжлийн индекс (HDI) – UNDP-ийн индекатор Хүний хөгжлийн индекс 1/3*exp. Амьдрах хугацаа 1/3* Нэг хүнд ноогдох ДНБ (PPP$) (5000 $-оос дээш) 1/3* Боловсролын түвшин (анхан болон дунд, гуравдагч мэргэжлийн сургуульд элсэн орогч ба насанд хүрэгчийн бичиг үсгийн байдал) 24
  25. 25. Эрүүл мэнд Эх үүсвэр: HDR, UNDP, 1997. 64 104 105 6 58 0 20 40 60 80 100 120 Áàãà íàñíû õ¿¿õäèéí ýíäýãäýë 1000 òºðºëò òóñàìä 1, 1997 Бүх хөгжиж буй Хөгжих гэж буй Суб сахарын африк Аж үйлдвэржсэн улс Дэлхий 78,7 112,5 129,3 14,8 68,5 0 20 40 60 80 100 120 140 Сүрьеэ өвчтэй 100,000 хүн тутамд 1, 1996 Бүх хөгжиж буй Хөгжих гэж буй Суб сахарын африк Аж үйлдвэржсэн улс Дэлхий 25
  26. 26. 26
  27. 27. 27
  28. 28. Амьдралын хүлээгдэж буй үргэжлэх хугацаа 71 77 59 67 54 51 59 67 0 20 40 60 80 Төрснөөс хойших амьдралын жил Өндөр орлого Дунд орлого Бага орлого Нийт 1997 1970 Эх үүсвэр: Дэлхийн үзүүлэлт, 1997, Дэлхийн банкны хүний хөгжлийн илтгэл 28
  29. 29. 29
  30. 30. 30
  31. 31. 31
  32. 32. 32
  33. 33. 33
  34. 34. Хөгжиж буй улс орнуудын нийгмийн онцлог (уламжлалт жагсаал)  Амьдралын бага стандарт (орлого, эрүүл мэнд, боловсрол ... )  Хүнийн нөөцийн болон биеийн бага бүтээмжтэй байх  Хуучирсан технологи  Хүн амын өндөр өсөлтийн түвшинтэй  Хангалтгүй ажилгүйдэл ба ажилгүйдэл их  Анхдагч экспорт ба хөдөө аж ахуйн хувьд хараат байдаг.  Худалдааны алдагдал болон үнийн өндөр тогтворгүй мөн өндөр эрсдэлтэй  Олон улсын харилцаа эмзэг ба хараат байдаг. 34 Rasmus Heltberg, Institute of Economics University of Copenhagen
  35. 35. Хөгжиж буй улс орны бусад онцлогууд Худалдааны нэгдсэн сүлжээ байхгүй байх Муу дэд бүтэц ХАА институци чухал (ургацын хувь хэмжээ, нийтэд ядууралтай байх, эрсдэл агуулагдах . . . ) Том албан бус сектор Улс төр тогтворгүй Хүчирхийлэл болон мөргөлдөөнтэй Соёлын онцлог мөн бэрхшээл саад чухал (төрх хэлбэр, эмэгтэйчүүдийн нөхцөл байдал, шашин. . ) Хүрээлэн буй орчны асуудал чухал (ой мод, элэгдэл, хаалттай цаг агаар, аюултай ус. . .) 35
  36. 36. Хөгжиж буй улс орнуудын нийтлэг шинж  1. Амьдралын доогуур түвшин (доогуур орлого, тэгш бус байдал, эрүүл мэнд, боловсролын доогуур түвшин)  2. Бүтээмжийн доогуур түвшин  3. Хүн амын хурдацтай өсөлт  4. Ажилгүйдэл их, доогуур ажил эрхлэлтийн өсч буй түвшин өндөр  5. Хөдөө Аж Ахуйн үйлдвэрлэлээс хамаарах хамаарал ба анхдагч бүтээгдэхүүний экспорт  6. Олон улсын харилцаан дах ноёрхогч хамаарал болон эмзэг байдал 36 Michael P.Todaro, Economics Development in the world
  37. 37. Хөгжиж буй улс орнуудын нийтлэг шинж  1. Амьдралын доогуур түвшинг харуулах тоон ба чанарын үзүүлэлтүүд байдаг. Үүнд: орлогын доогуур түвшин, орон сууцны хангамж, эрүүл мэндийн байдал, боловсрол, нялхсын эндэгдэл, ажилгүйдлийн түвшин зэрэг юм. Харьцуулах гол үзүүлэлтэд - Нэг хүнд ноогдох үндэсний орлого - Нэг хүнд ноогдох орлогын түвшний өсөлт - Үндэсний орлогын хувиарлалт - Ядуурал - Эрүүл мэнд  2. Бүтээмжийн доогуур түвшинг тодорхойлоход материаллаг ба хүний хөрөнгө оруулалтын боломжийг хамгийн их байлгахад чиглэдэг. Үүнд: газрын шинэчлэл, татварын зохицуулалт, банкны зохицуулалт, банкны бүтэц, бие даасан байдал болон үр нөлөөтэй үйлчилгээ, сургалт, боловсролын программын шинэчлэл зэрэг нь орно.  3. Хүн амын хурдацтай өсөлт, 1993 онд дэлхийн хүн ам 5.5 тэрбум байсан бол одоо 6 тэрбум гараад байна. Энэхүү нийт хүн амын 2/3 нь хөгжиж буй орнуудад амьдарч байна. Мөн хөгжиж буй орнуудын нийт хүн амын 40% нь 15-аас доош насны хүүхэд байна. Энэ үзүүлэлт хөгжингүй орнуудад 21% байна. 37
  38. 38. Хөгжиж буй улс орнуудын нийтлэг шинж  4. Ажилгүйдэл их, доогуур ажил эрхлэлтийн өсч буй түвшин өндөр. Хөгжиж буй орнуудын эдийн засаг дах ажиллах хүчний доогуур байдал нь дараах хоёр хэлбэрийг бий болгодог. - Доогуур ажил эрхлэлт, Энэ нь хэвийн бүтэн цагаар ажиллаж буй хүмүүс маш доогуур бүтээмжтэй байдаг ба ажиллах цаг багасах нь бүтээмжид сөрөг нөлөө үзүүлдэг. - Нээлттэй ажилгүйдэл, Ажиллах боломжтой хүмүүст тохиромжтой боломжийн ажил олдохгүй байхыг хэлнэ. Энэ нь хөгжиж буй орнуудад ажиллах хүчний 10-15% -ийг эзлэдэг байна.  5. Хөдөө Аж Ахуйн үйлдвэрлэлээс хамаарах хамаарал ба анхдагч бүтээгдэхүүний экспорт, Хөгжиж буй орнуудын хувьд дунджаар 65% нь хүн ам зах хязгаарын бүсэд амьдарч хөдөө аж ахуйн секторт ажиллах бөгөөд энэ нь ҮНБ-ний 20%-ийг эзлэж байдаг. Хөгжиж буй орнуудын хувьд нийт экспортийн 70%-ийг анхдагч түүхий эд бүтээгдэхүүн болох ой мод, шатахуун зэрэг бүтээгдэхүүн эзэлдэг байна.  6. Олон улсын харилцаан дах ноёрхогч хамаарал болон эмзэг байдал, Энэхүү үзүүлэлтэд хөгжиж буй орон нь амьдралын доогуур түвшин, орлогын тэгш бус байдал их байгаагаас тухайн улсын улс төр, эдийн засаг, засгийн газрын бодлого, зорилго нь эмзэг байдаг байна. 38
  39. 39. Хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн бүтэц  1. Улсын хэмжээ ба орлогын түвшин, Энэхүү үзүүлэлтэд хүн амын хэмжээ, материаллаг нөөцийн хэмжээ, нэг хүнд ноогдох орлогын хэмжээ хамаарна. НҮБ-ийн гишүүн 145 улс орноос 90 нь 15 саяаас бага, 83 нь 5 саяаас бага хүн амтай байна.  2. Түүхэн колоний байдал, Африк болон азийн улс орнуудад колончлогдож байсан улс орнууд их байх бөгөөд эдгээр улс орны эдийн засгийн бүтэц, боловсрол, нийгмийн институт нь колончлогчдын хэв маягтай байдаг.  3. Материаллаг ба хүний нөөцийн байдал, Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн чадавх нь материаллаг нөөцийн түвшинтэй шууд хамааралтай байдаг. Мөн соёл, уламжлалт зан заншил, шашин, ёс зүйн язгуур үндэсний хоорондын харилцаа холбооны цогц байдлыг харуулдаг.  4. Улсын ба хувийн секторийн харилцаа, Эдийн засгийн систем нь өмчийн харилцааны хувьд холимог байдаг. Хувийн секторийн өмчлөл нь дотоод, гадаад гэсэн хэсэгтэй ба төрийн зүгээс аль аль секторийг дэмжих, урамшуулахад чиглэсэн байдаг.  5. Аж үйлдвэржилтийн бүтцийн дүр төрх, Хөгжиж буй орны хувьд хөдөө аж ахуй чухал бөгөөд үүний дараа хоёрдогч буюу аж үйлдвэр, гуравдагч буюу арилжаа, санхүү, тээвэр, харилцаа холбоо, үйчилгээний салбарууд оршдог. 39
  40. 40. Хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн бүтэц  6. Гадаад эдийн засаг ба улс төрийн хүчнээс хамаарах хэмжээ, Хөгжиж буй гуравдагч ертөнцийн улс орнуудад гадаад эдийн засаг болон улс төрийн хамаарал их хүчтэй нөлөөл үзүүлдэг.  7. Үндэстнүүдийн институт болон хүчний хувиарлалт, улс төрийн бүтэц. Улс төрийн бүтэц бүлгүүд болох элит ангийнхан /газрын эзэд, аж үйлдвэрийн эзэд, банкны эзэд, цэргийн удирдагчид/ эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн стратегийг тодорхойлж байдаг.  Хөгжиж буй эдийн засгийн нийгмийн үзүүлэлтэд амьдралын чанарын үзүүлэлт, хүний хөгжлийн индекс тодорхойлогддог.  Амьдралын чанарын индекс PQLI (Physical Quality of Life Index): Д.Моррис боловсруулсан ба 3 гол үзүүлэлттэй Үүнд: амьдралын горьдлогын түвшин буюу насжилт, нялхсын эндэгдэл, бичиг үсэг тайлагдсан байдал  Хүний хөгжлийн индекс HDI (Human Development Index) НҮБ-ээс 1990 онд Хүний Хөгжлийн хөтөлбөрөөс тооцон гаргаж эхэлсэн. Үүнд: амьдралын насжилт, боловсролын үзүүлэлт /насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдсан байдлын жинлэгдсэн дундаж, сургуулийн дундаж жил/, Нэг хүнд ноогдох бодит орлого 40

×