Your SlideShare is downloading. ×
илтгэл
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Introducing the official SlideShare app

Stunning, full-screen experience for iPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

илтгэл

30,805
views

Published on


0 Comments
10 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
30,805
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
9
Actions
Shares
0
Downloads
644
Comments
0
Likes
10
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. ИЛТГЭЛСэдэв: Хүүхдийн хөгжил төлөвшилд багш сургалтын байгуулгын үүргийг дээшлүүлэх арга замууд 97-р Сургуулийн багш Д.Янжиндулам Улаанбаатар хот 2010 он
  • 2. Гарчиг. 1. Оршил 2. Хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх зарим нэг хүчин зүйлүүд 2. Хүүхдийн хөгжил төлөвшилд багш сургалтын байгуулагын үүргийг дээшлүүлэх арга замууд-Сургалтын технологийг шинэчлэж ,нэгж хичээлийн үр дүнг дээшлүүлэх нь:-Багш сурагчийн харилцаанд өөрчлөлт оруулах нь-Сургуулийн удирдлага, удирдах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах нь:-Сурагчдын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх нь:- Багш эцэг эхийн хамтын үйл ажиллагааг чанаржуулах нь: 4. Дүгнэлт 5. Ном зүй
  • 3. 1.ОршилБагш сургалтын байгуулагын эрхэм зорилго нь өвөг дээдсийнхээ үр хойчийг залгамжлан,бүтээн бий болгож өгсөн аж амьдралыг үргэлжлүүлэн хөгжүүлэх үр удмаа үлдээн тэднийгэцэг эх ,ах эгч нартайгаа энэ нийгмийг гардан байгуулалцаж,тухайн нийгэмдээ амьдрахмэдлэг чадвар дадал хүмүүжилтэй хойч үеээ залгамжлах хүүмүүсийг өсгөж хүмүүжүүлхэдоршдог. Ирээдүй хойч үе маань эхийн хэвлийд бүрэлдэн бий болж анхны унаганхүмүүжил, төлөвшлийг гэр бүлд олж авдаг учир айл өрхөөс зохиох хүмүүжлийн ажилтухайн хүүхэд ямар хүн болох анхны суурь нь болдог. Ингээд өөр өөр орчинд,өөр өөр үзэлбодол хүмүүжилтэй гэр бүлд өсөж буй хүүхдүүдийг багш сургалтын байгуулага бид хүлээнавч мэдлэг боловсрол,хүмүүжил төлөвшил үргэлжлүүлэн олгодог билээ.Би энэ илтгэлдээ багш сургалтын байгуулагын үндсэн зорилго болох хүн бүрийгшинжлэх ухааны мэдлэгийг зохих төвшинд эзэмшсэн ,шударга ёс ,хуулийг дээдлэнсахидаг,эх оронч,соёлч,хамтач, эрүүл чийрэг,эх орон, байгаль орчноо хайрланхамгаалдаг, бие даан суралцах ,ажиллах, амьдрах чадвартай болгонтөлөвшүүлхэд хүлээх үүргийг дээшлүүлэх арга зам юу байгааг өөрийн ажлынтуршлага мөн багш ,эцэг эх, сурагчдаас авсан судалгаан дээр үндэслэндэвшүүлэхийг зорьлоо. 2. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлөх зарим нэг хүчин зүйлүүд 1 .Бие хүний өсөлт хөгжил хүмүүжил төлөвшилд нөлөөлөх гол хүчин зүйлбол гэр бүлийн хүмүүжил билээ .Эцэг эх тэдгээрийг төлөөлсөн хүмүүс бие,биеэ хүмүүжүүлэх тэгш эрх эдлэх,хувийн сахилга батыг бэхжүүлэх,бие, биеэхүндлэн хайрлах,улс эх орондоо тогтвор суурьшилтай үр бүтээлтэйхөдөлмөрлөх,ёс зүйтэй байх,эелдэг зөв харьцаатай байх нь айл гэрийн чухал үүрэгмөн. Монгол улсын гэр бүлийн хуулинд:“Гэр бүл нь гишүүдийнхээ нийгмийнболон өөрсдийн ашиг сонирхлыг зохицуулан удам хойчоо залгамжлуулж үрхүүхдээ өв тэгш хүмүүжилтэй болгох гэр бүлийн гишүүн бүр нь бие биеээ асранхайрлах үндсэн үүргийг гүйцэтгэнэ “ гэж заасан байдаг.Монгол ардын зүйр үгэнд“Эцэг эх сайтай хүүхэд цовоо сэргэлэн, эзэн сайтай мал тарган цатгалан “ гэдэг үгбий.Айл бүр эрүүл чийрэг хүүхэд төрүүлэх,хоол унд, улирлын хувцасыг ньтохируулах, ус агаар ашиглан биеийг нь чийрэгжүүлэх, элдэв өвчин эмгэгээссэргийлэх, өрхийн эмч нартаа хамтран ажиллах, архи тамхи хэрэглэхгүйбайх,цэгцтэй зөв бодож сэтгэж сургах, хэл яриа,авьяасыг нь хөгжүүлэх, багаас ньзалхуу биш үнэнч шударга хэнийг ч ялгалгүй хүндэлдэг болгох нь айл өрхийн үүрэгмөн .
  • 4. 2.Бие хүний хөгжил төлөвшилд нөлөөлөх өөр нэг хүчин зүйл бол нийгмийн орчин нөхцөл юм.Нийгмийн орчин нөхцөлд дэлхий нийтийн болон улс орны нийгмийн хөгжил дэвшил,төрийн болон төрийн бус байгуулагын үйл ажиллагаа үйл хөдлөл улс орны хуульдүрэм, ёс суртхуун ,ном хэвлэл,радио телевиз,мэдээлэл технологийн хөгжил,нийтхүмүүсийн нэгдсэн шаардлага төрх байдал,ахмад, залуу үеийн үлгэрдууриал,амьдралын хэв маяг ,туршлага,үзэл бодол,зан заншил, дүрэм горим, гоозүйн байдал зэргийг оруулж ойлговол зохино. 3.Байгалийн орчин нөхцөл:Энэ нь цаг агаарын байдал ой мод ургамал, газар зүйн нөхцөл, байгалийн баялагтүүнийг хэрхэн ашиглаж байгаа байдал, зэргээс бүрдэнэ гэж бодожбайна.Байгалийн орчин бол их орчин хүн байгалийн бүтээгдхүүн учраас хүүхдийнөсөлт, хөгжилд маргаангүй нөлөөлөх хүчин зүйл гэж үзэж болно . Хотын төвийн хүмүүс гудамжаар явган явахдаа 2 дахин хурдан явдаг гэжэрдэмтэд нотолсон байна.Энэ нь олон хүний нөлөөллөөс сэтгэл санаа нь цочролавч түүнээс түргэн зайлсхийх гэснээс тэр юм гэж эрдэмтэд дүгнэж байна. Сүүлийн20-иод жилд байгалийн баялагийг төлөвлөгөө зохицуулалтгүй ашиглаж байгальорчноо сүйтгэсэнээс болж ирээдүй хойч үед маань ямар хор уршиг дагуулах ньодоо нэгэнт тодорхой болж байна. Төр засаг ,түмэн олон маань зөвхөн өнөө маргаашаа зоосны нүхээр харжхийж сүйтгэж буй үйлдлээ түргэн зогсоож байгаль орчин эх дэлхийгээ мөхлөөсхамгаалах ажлын эхлэл тавигдаж байгаад баяртай байна. 4.Бие хүний хүмүүжил төлөвшилд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг бол яахаргагүй багш сургалтын байгуулагын орчин нөхцөл мөн. Дэлхий нийтээрээ даяарчлалын эрин үед амьдарч байгаа өнөө үед багш сургалтын байгуулага бүр өөрийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанызорилго,зорилтыг тодорхойлж, агуулга, арга хэлбэрт өөрчлөлт хийж шинэчилсэнтехнологийг хэрэгжүүлж өөрсдийн туршлагандаа тулгуурлан мэдлэг мэргэжилээдээшлүүлж,мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн өөрөө хөгжиж байжирээдүй хойч үеэ хөгжүүлэх болно гэдгийг ухамсарлан зохих өөрчлөлтшинэчлэлийг хийж байна . Өнөө үеийн сургалтын зорилго бол бие дааж сурах,ажиллаж амьдрахчадвартай, мэдлэг чадвараа байнга дээшлүүлж өөрийгөө хөгжүүлэх шинийг хүлээжавах болон хийж бүтээх чадвартай бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлэх явдалболлоо.
  • 5. 5.Бие хүний хөгжил төлөвшилд түүний өөрийнх нь идэвх чармайлт их үүрэгтэй. Манай ард түмний дотор “Эзэн хичээвэл заяа хичээнэ” “Дуудах нэрийг эцэгэх өгнө, дуурсах нэрийг өөрөө олж авна” гэдэг үг байдаг .Бие хүний идэвх ньтөрөлхийн ба үүсмэл рефлексээс эхэлдэг байна.Хүүхэд хичээл номоо давтах ньзөвхөн маргааш багшаас үнэлэлт авах зорилгоос гараагүй, харин эрдэм чадварэзэмших алсын зорилгоос гарсан гэж ойлгож хийж сурах. Орчин тойрноосоо сайнбүхнийг сурч,орчин тойрондоо сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх зорилт тавьжажиллах нь хувь хүн бүрийн үүрэг мөн. Иймэд идэвхээр сул хүн бол зөвхөн бусдынхэлсэн даалгасныг “сохроор” биелүүлэгч өмнөх зорилтоо үл харагч,”хэнэггүйгөлгөр” зан агуулсан хүн болоход хүрнэ. 6.А.С.Макаренко “Уламжлалаас өөр түүн шиг хувь хүн, хамт олныгхөгжүүлдэг, бэхжүүлдэг юу ч байхгүй,Уламжлалыг бий болгож хадгалах,түүгээрхүүхдийг хүмүүжүүлэх явдал сургалт хүмүүжлийн ажлын онцгой чухал зорилт мөн”гэсэн байдаг.Уламжлал нь нийт хамт олны сонирхлыг татсан, хамт олны амьдралүйл ажиллагааны сайн туршлага юм.Уламжлалаас гадна удамшил нь хүүхдийнхөгжил төлөвшилд нөлөөлөх хүчин зүйл мөн.Удамшил бол эцэг эхтэй нь биологийнхувьд адил төсөө бий болгогч амьд организмын дамжин очих холбоо буюу эцэгэхийн зарим шинж чанар үр хүүхдэд нь давтагдах үзэгдэл юм.Багш эцэг эхийн нэганхаарах зүйл бол удамшлын өвчнөөс сэргийлэх явдал юм.Хүүхдийгхөгжүүлэх,хүмүүжүүлэх,төлөвшүүлэх үйл ажиллагаанд нөлөөлөх маш олон хүчинзүйлүүдээс зарим нэгийг нь авч үзлээ.Гэхдээ аль нэгийг нь хэтрүүлэн онцгойлонавч үзэх нь буруу юм. 3.Хүүхдийн хүмүүжил төлөвшилд багш сураглтын байгууллагын үүргийг дээшлүүлэх арга замын тухай. Шавь нараа сурах , амьдрах хөгжих арга ухаанд сургаж , өөрийн мэдлэг чадварөгөөмөр сайхан сэтгэл уужим холч ухаанаар хүмүүжүүлхэд авьяас хүч чадал эрдэммэдлэгээ дайчлан ажиллахыг бүх багш сурган хүмүүжүүлэгч бид ухамсарланойлгож хамгийн нэгдүгээрт өөрөөсөө өөрчлөлтийг эхлэх хэрэгтэй байна.Багшийнзан харилцаа , хэл яриа алхаа гишгээ , мэдлэг боловсрол дохио зангаа ,харц,нүүрний хувирал, үйл хөдлөл, хамт олны дунд эзлэх байр суурь, хүүхэдтэйхарилцах эв дүй,зохин байгуулах чадвар,хүүхдийн дотоод сэтгэлд нэвтрэх чадвар,харилцааны соёл,ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоо, бие биеэ хүндэтгэхбайдал,сургалтын орчин нөхцөл,удирдлагын арга барил, сургалт хүүмүүжлийнажлын уялдаа холбоо , төлөвлөлт, зохион байгуулалт, урамшуулал гээд биднийөдөр тутмын ажлын үр дүнгээс маань сургуулийн, манай ангийн хүүхдийн хөгжилтөлөвшил шууд хамаарч байдаг билээ.Хүүхдийн хүмүүжил төлөвшилд багш
  • 6. сургалтын байгуулагын үүргийг дээшлүүлэх нэн тэргүүний арга замуудыг авч үзье.Үүнд :1.Сургалтын технологийг шинэчлэж ,нэгж хичээлийн үр дүнг дээшлүүлэх нь:Суралцагчдад мэдээлэл дамжуулахыг гол болгодог боловсролын хуучин загвараастатгалзаж сургалтыг сэтгэн бодохуй, сэтгэхүйн соёлын чиг хандлагатай болгох басургалтын үйл ажиллагаа бол суралцагчийн оргилуун хүсэл тэмүүллийнх нь галдөлийг улам бадраадаг бүтээлч сэтгэлгээнийх нь дадал чадварыг хөгжүүлдэгхүмүүнлэг ардчилсан дэг ёсыг эрхэмлэсэн болгож өөрчлөх хэрэгтэй байна. Өнөөүеийн багш бид сургалтаа:Суралцагчийн сурч танин мэдэх сэдэл, эрэлт, хэрэгцээндээр тулгуурлах хэрэгтэй байна. 2.Багш сурагчийн харилцаанд өөрчлөлт оруулах нь:Хүний өдөр тутмын ердийн амьдрал ахуйгаас эхлээд улс төр, эдийн засааг ,соёлболовсрол, шинжлэх ухаан, хууль зэрэг нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаахарилцааны тусламжаар явагдаж байдаг билээ.Багш сурагчийн харилцааны аминчухал холбоо нь хүмүүнийг төлөвшүүлэх арга ухаанд оршино.Багш сурагчдын харилцаанд учирч байгаа бэрхшээлийг тодруулах зорилгоор 10_рангийн 126 сурагчаас судалгаа авхад:- Багш нар сурагчидтайгаа дотно харьцаатай байх-Хичээлээ ойлгомжтой заах- Үнэнч шударга занг эрхэмлэх- Хөдөлмөрч бүтээлч байх- Сурагчдыг ялгаварлаж хандахгүй байх
  • 7. - Ёс зүйг байнга эрхэмлэх- Ажлаас хоцрохгүй байх- Мөнгө бага хураах- Дүнгээр дарамтлахгүй байх- Биднийг ойлгож ойр дотно харьцах гэсэн саналуудыг багш нартаа дэвшүүлсэнбайна. Мөн 10-11-р ангийн 240 сурагчаас авсан судалгааны дүнгээс багш бидөөр өөрсдийнхөө харилцаанд дүгнэлт хийнэ биздээ. 1. Багш нараа хүндэтгэдэг үү ?____________ 100% 2. Багш нартайгаа зөрчилдөж үзсэн үү? - Байнга________________________ 3% -Хааяа_________________________ 57% -Хэзээ чүгүй_____________________ 40%3.Багш сурагчдын зөрчилд хэн буруутай вэ ? -Сурагч________________________ 25% -Багш сурагч хоёулаа____________ 75% 4.Багш сурагчийн зөрчил юунаас үүдэлтэй вэ? - Хичээл таслалт хоцролт_________ 6% - Хичээл дээр үймүүлэх ________ 12% -Хичээл хийдэгүй _______________ 10% - Үүрэг даалгавар _______________ 21% - Үнэлж дүгнэх байдалаас ________ 32% - Зрх чөлөөг хязгаарлах __________ 5% - Ялгаварлах үзлээс _____________ 22% - Зан харьцааны доголдлоос ______ 27% -Бие биеээ ойлгодоггүйгээс _______ 13%
  • 8. -Мэдэхгүй _____________________ 5%5. Чи багшийн ямар хандлаганд дургүй вэ? - Хичээлээ чанаргүй заадаг ___________ 13% - Ялгаварлаж үздэг _____________ 39% - Буруу дүгнэдэг ________________ 42% - Анхны үнэлэмжээрээ ханддаг _______ 23% -Хэл амаар доромжилдог ___________ 2% - Хэрцгий зан ______________________ 7% - Зоддог ______________________ 2% - Ууртай ______________________ 11% - Үглээ, өөрийн үзлээ тулгадаг _____ 9% - Өс санадаг _____________________ 7% - Сурагчдыг гүтгэдэг _______________ 4% - Бидэн д итгэдэггүй _______________ 10% - Хүчээр ном зардаг _______________ 3% - Нэгнийнх хэргийг бусдад нялцаах___ 76. Багш ямар харилцаатай байвал таалагдах вэ ? - Хичээлээ сайн заадаг _____________ 12% - Биднийг ойлгодог ________________ 47% - Эелдэг зөөлөн зантай _____________ 41% - Шаардлага өндөр _________________ 33% - Хөгжилтэй ___________________ 17% - Шударга ___________________ 19% - Биднийг хайрладаг ____________ 32%
  • 9. - Цэвэрч нямбай _______________ 9% - Ялгаварладаггүй _____________ 40% - Бидэнд итгэдэг _______________ 13% - Мэдэхгүй ____________________ 3% Үүнээс дүгнэлт хийхэд:сурагчид маань багш нарыгаа хүндэлдэг, суралцахсонирхолтой, ирээдүйн зорилгоо ухамсарлаж байдаг хь харагдлаа.Мөн багшаассурагчиддаа итгэл өгдөггүй, тэднийг үнэлдэггүй, зөв бус үйлдэлд нь тэвчээртэйханддаггүй, уурлах уцаарлахыг өмнөө баьдаг ,шударга бус, хэл амаардоромжилдог, гэх мэт дутагдал байгаа нь харагдлаа.Иймээс багш бидхарилцаандаа анхаарах , үзэл бодолдоо өөрчлөлт хийх ньбагш суралцагчдынхоорондын эвсэг дулаан уур амьсгал, таатай харилцаа,сургалтын үр дүнд сайнаарнөлөөлөх нь дамжиггүй билээ.3.Сургуулийн удирдлага, удирдах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах нь: Удирдах гэдэг нь бусдаар ажил хийлгэх,бусдын тусламжтайгаар амжилтандхүрэх ,зорилгодоо хүрэх гэсэн үг юм. Удирдлагын чухал чанарын нэгийг би хүнднөлөөлөх явдал гэж боддог.Айлгаж,сүрдүүлэн,шийтгэл торгууль оноох ,хуулийгягштал биелүүлдэг дүр эсгэх зэрэг нь сайн удирдагчийн шинж бишээ. Мөн бүхбагш, ажилчиддаа эрх тэгш ханддаг,ялгаварлаж үздэггүй,итгэл урам өгччаддаг,санал үзэл бодлыг нь тэвчээртэй сонсдог,үнэн шүүмжлэлийг хүлээн авахчадвартай, хүнийг сайн таних чадвартай,сургуулийнхаа материаллаг бааз,багшнарынхаа хүч бололцоог бүрэн хэмжээгээр ашиглаж,сургуулийнхаа зорилгыгхэрэгжүүлэхийн төлөө ажилладаг, холбогдох хуулинд захирагдаж, эрх мэдлээхэтрүүлэхгүй,ололт дутагдал хаань хэнд байгааг шуурхай олж хардаг,үнэлэждүгнэдэг,хамт олонтойгоо баярлаж,гашуудаж чаддаг,өөрөө ажилдаасонирхолтой,мэдлэг боловсрол өндөртэй,багаар ажиллах өндөр чадвартай хүнбайх ёстой гэж бодож байна. 4.Сурагчдын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх нь: Суралцагчдын чөлөөт цагийг зөв зохион байгуулах ажлын зорилго ньтэднийг сурч боловсрол эзэмших амьдарч аж төрөх хэрэгцээнд тулгуурлан мэдлэгтуршлагыг баяжуулж, оюун ухаан, бие бялдар,авьяас чадварыг нь хөгжүүлжнийгмийн амьдралд идэвхтэй иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлдэгбайх.Сурагчдын дунд зохиох ажил нь дараах арга хэлбэртэй байж болно:- Тэдний авьяас сонирхолыг хөгжүүлэх ( сонгон суралцах, дагалдан ажиллах,дугуйлан секц,хамтлаг хичээллэх ) ,хичээлүүдийн олимпиадад оролцох,уламжлалтажлуудад оролцох.
  • 10. - Сурлагаар хоцрогсдыг нөхөн гүйцэтгүүлэх ( давтлага, зөвлөгөө өгөх, хичээлийнмаргаан тэмцээн )-Хүүхдийн нийгэмшилд нөлөөлөх (улс төрийн,хүүхэд залуучуудын сайн дурынхамтлаг, олон нийтийн байгуулага, уулзалт,хэлцүүлэг)-Суралцагчдад ажил мэргэжлийн баримжаа олгох ( лекц, дугуйлан, уулзалт,уралдаан, үзвэр үзэсгэлэн үзэх)-Сургууль сум орон нутгийн амьдралд оролцох (нийгмийн тустай хөдөлмөр,байгууллага хүмүүст туслах)-Байгаль орчин эх нутгаа хамгаалах танилцах(музей үзэх, аялал зугаалгазохиох,цэвэрлэгээ,сэргээх ажил) гэх мэт.Чөлөөт цагийг зөв зохион байгуулжагуулга арга хэлбэрийг боловсронгүй болгосноор ажлын чанар үр өгөөж нь дараахзүйлээр тодорхойлогдох болно.-Суралцагчид өөрсдийн нас биений онцлогт тохирсон зөв төлөвшлийг олж авна. -Тэдэнтэй ажиллах орчин нөхцөлийг тодорхой хэтжээгээр бүрдүүлэх.-Эцэг эх асран хамгаалагчид нь хүүхдийнхээ сургалт хүмүүжлийн ажилд биечлэн оролцож хүүхдээ хөгжүүлэх арга барилд суралцах талаар анги удирдсан багштай хамтран ажиллах.-Хичээлээс гадуурхи ажлыг зохион байгуулахдаа тэдний өөрийн удирдах байгууллагын идэвхтэй үйл ажиллагаанд тулгуурлах. -Сургууль хамт олноос зохион байгуулж буй ажил тогтмол товлосон хугацаанд явагдаж хэвших зэрэг болно.Анги удирдсан багшийн хичээлээс гадуур зохиох аливаа ажил нь суралцагч нэгбүрийн сэтгэл санаанд нийцсэн нас бие сэтгэхүйн хөгжилд тохирсон,чөлөөт цагийнүнэ цэнг мэдрүүлсэн зохиож буй ажлын үр дүн анги хамт олныг бэхжүүлэх, эрхүүргийг нь ойлгуулан улмаар нэмэгдүүлэх, хамт олон хувь хүн амьдрал үйлажиллагаагаа өөрсдөө авч явдаг болгоход гол анхаарлаа хандуулж ангийн хамтолны үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, тэднийг сургуулийн нийт хамт олондашигтай үйл ажиллагаанд татан оролцуулж,хамт олны нийт бүтцийг бэхжүүлэхталаар онцгой анхаарч аяндаа үүсэж бий болдог бага бүлгүүдийн үйлажиллагааны чанарт нөлөө үзүүлж тэднийг нийтэч болгоход чиглүүлсэн ажлуудыгзохион байгуулах хэрэгтэй.Тэргүүний сайн хамт олны гишүүн бүр ирээдүйд улснийгэмдээ хэрэгтэй мэдлэг боловсролтой,сонгосон мэргэжилдээ эзэн болсон
  • 11. амьдрах арга ухаанд суралцсан гэрийн сайн эзэн, сайхан эзэгтэй болон өсөжхөгжих болно. 5.Багш эцэг эхийн хамтын үйл ажиллагааг чанаржуулах нь:Сурагчаа болон түүний ар гэрийн амьралыг сайн мэддэг багш сурагч болон түүнийэцэг эхэд зөв замыг зааж чадна.Энэ үүргийг эцэг эхээс нь хүлээж суувал гэнэн зангаргасан болно.Яагаад гэвэл эцэг эхчүүд сургуулиас болон боловсролын орчноосбайнга холуур явдаг.Ихэнх сурагчдын эцэг эх нь боловсрол,сургалтын талаартөдийлөн ойлголтгүй байдаг.Багш хүн сурагчдын гэр бүлтэй харьцаагаа үргэлжсэргээж байх хэрэгтэй. Ангид тухайн багшид хамгийн их тусалж чадах хүнсурагчийн гэр бүл байдаг.Сурагчид нөлөөлөх эцэг эхийн нөлөө,багшаас илүүбайдаг.Иймээс эцэг эхчүүдийн тусламж хэзээд хэрэгтэй гэдгийг тэдэнд заалшгүйойлгуулах хэрэгтэй.Тэдний оролцоог мартаж болохгүй. Эцэг эхчүүдийг ч гэсэнболовсрол сургалтын нэгэн хэсэг болгох хэрэгтэй .Тэд “Бидний туслалцаагүйгээрхүүхдүүд маань сайн боловсрол ,хүмүүжил эзэмшиж чадахгүй шүү” гэж боддогбайх хэрэгтэй.Энэ бодлыг тэдэнд бий болгох хүн бол багш юм. Юуны өмнө энэталаар эцэг эхчүүдийн гэр бүлийн харилцаа холбоог сайжруулхан нь анхны алхамбайх ёстой.Яагаад гэвэл тэдний гэр бүлийг авралгүйгээр хүүхдүүдийг нь аврахболомжгүй юм.Гэр бүлийн харилцаа хүүхдийн хөгжилд ихээхэн нөлөөлдөг.Эцэгэхчүүдэд захих хамгийн гол асуудал энэ байх ёстой. Хоёрдугаар алхам нь эцэгэхчүүдэд ,сайн эцэг эх байх тухай семинар зохиож туслах хэрэгтэй.Учир нь үнэхээрхичээж байгаа ч юу хийхээ мэдэхгүй хүн хэнд ч тус болж чадахгүй.Сурагчын эцэг эхямар байх ёстой?,Үүнд хүрэх арга зам юу вэ?Хүүхдийн хөгжил ,нас,сэтгэлзүй,нийгмийн хөгжил,хүүхдийг таних арга барил гэх мэтийн сэдвээр мэргэжилийнхүмүүсийн өгөх семинарт хамруулах нь зүйтэй.Эдгээр сургалтын үйл ажиллагааныдараа сурагчдад өөрчлөлт орж байгаа нь аяндаа харагдана.Үүнийг л хийж чадвалангид болон сургуульд таны ажил хөнгөрөх болно.Яагаад гэвэл сурагчдын эцэг эхсургалтын үйл явцад хүүхдийн хүмүүжилд нөлөө үзүүлдэг учраас хичээлийнжилийн эхэнд сургууль,ангийн дотоод дүрэм журам,сургуулийн тавьж буйшаардлага зэргийг эцэг эхчүүдэд мэдэгдэх хэрэгтэй. Сургуулийн үйл ажилгаатайэцэг эхчүүд заавал танилцах ёстой.Үүнийг мэдэж авсан эцэг эх хүүхдээ илүү сайнудирдаж чадна.Даалгавар өгөхдөө эцэг эхчүүд ч гэсэн тэр даалгаврын тухаймэдээлэлтэй байх хэрэгтэй.Хичээлээ хийгээгүй,хичээл зүтгэл гараагүй, даалгавархийгээгүй сурагчийг эцэг эхэд нь даруйхан мэдэгдэх хэрэгтэй. Эцэг эхчүүдтэйзөвхөн сөрөг байдлыг мэдэгдэх бус сайн үйлийг нь сайшаах зорилгоор холбообарих хэрэгтэй.Сурагчын гэрт тодорхой хугацааны зайтай зочлоххэрэгтэй.Сургуулийн удирдлага,багш нараас бүрдэх бүлэг байгуулах хэрэгтэй .Энэүйл нь эцэг эхчүүдэд таалагдах болно.Тэд ч гэсэн “Багш,сургууль нь миний хүүхдэднадаас илүү санаа тавьж байна,үнэлж байна”гэж бодно.Зочилж очих нь сурагчийгболон эцэг эхийг нь баярлууна.
  • 12. Ёс суртхууны хүмүүжлийн арга хэрэглүүрийг ашиглаж эх орондоохайртай,хөдөлмөрт эзний ёсоор ханддаг,хамт олонч,энэрэнгүй үзэлтэй, үнэнч башудрага,хэв журмын зөрчил, гэмт хэргээс сэргийлдэг, хэнийг ч ялгалгүйхүндэтгэдэг болох нь айл өрхийн үүрэг юм. Хөдөлмөрийн хүмүүжил олгохдоо багаас нь залхуу биш,хөнгөн гавшгайуриалгахад ажилсаг, эд юмс арвич гамтай,цаг сайн ашигладаг,ажлыг хар цагаангэж ялгаварладаггүй,хөдөлмөрийг бишрэн шүтэж атьдарлынхаа нэн тэргүүнийхэрэгцээ болгосон байхаар ажил зохион. Гоо сайхны хүмүүжил олгохын тулд гэр орноо цэвэрхэн, үс хувцасаанямбай цэвэрхэн байлгах, хөгжим, радио,телевизийг тогтмол ашиглан урлаг,урансайхны бүтээлтэй танилцан ойлгох бололцоо гаргана.Хүүхдэдээмузей,үзэсгэлэн,кино,концерт,жүжиг байнга үзүүлэн тайлбарлах ,дуу бүжиг,дүрслэхурлаг ,уран зохиолын дугуйлан ,сонгон суралцах хичээлд суралцуулах зэрэг ажилзохиох хэрэгтэй. Эцэг эхчүүдийн зан байдал доорх дөрвөн хэв маят хуваадаг байна-Нэр хүндээр нөлөөлөх-Захиран ,тушаах-Эвлэрэнгүй”Либераль”-Үл ойшоох “Хөндлөнгийн” Хүүхдийн зүгээс эцэг эхтэйгээ харилцах гэсэн аливаа оролдлогоос ньзайлсхийх ,түүнд хүйтэн хөндий хандах,хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэдэхгүйбайх зэрэг нь түүнийг хайрлан элэгсэг хандхаас татгалзаж буй хэлбэр юм. Нэг:Басамжлан дорд үзэхХүүхдийн дэргэд хүүхдийг доромжлох гомдоож басамжилсан үг хэлэх , хүүхдээрдоог тохуу хийх зэргээр хүүхдийн эрхэмсэг чанарыг үл ойшоосон хэлбэрүүд орно Хоёр:АйлгахХүүхдийн дэргэд бусдыг цохиж зодох,айлган сүрдүүлэх ,хүүхдийг өөрийг нь айлгажсүрдүүлсэн бүх хэлбэр энд багтана. Гурав:ГанцаардуулахНайз нартайгаа уулзаж тоглохыг нь хориглох гэр бүлийн аливаа асуудал аргахэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх ,буланд зогсоох ,цоожлох гэх мэт .
  • 13. Дөрөв:ДарангуйлахХүүхдийг хүч дорой ,гэм хоргүй занг ашиглаж буй бүх хэлбэрүүд орно. Хүүхдэд хэрцгий хандсаны хор дагавар-Энэ нь хүүхдийн эрхэмсэг знд нөлөөлж түүнд сэтгэлийн гүн шарх үүсгэж өөртөөболон орчиндоо итгэх итэглийг алдагдуулна.-Сэтгэл санааных нь тэнцвэр алдагдах учраас өөрийгөө барьж жолоодохчаваргүй,ууртай,түрэмгий,зожиг,аймтгай гэх зэрэг зан төлвийн доголдлуудүүснэ.Хэт гутран амиа хорлох ,архи тамхинд орох гэх мэт.-Нийгмээс тусгаарлагдан дөлөх, гэр орноосоо дайжих хүмүүст өширхөх,тэдэнд мууюм хийхийг хичээх зэрэг нийгэмд аюултай сөрөг зан үйлүүд төлөвших эх сурвалжүүдэх аюултай. Дөрөв:Дүгнэлт Би үргэлж өөрөө өөрөөсөө “Эхлээд хүмүүжүүлэх үү? эсвэл сургах уу?”гэжасуудаг . Боловсрол олгохгүйгээр,зөв хүмүүжүүлж ,зөв зүйтээгээр сургах юм бол багшхүний хэрэг юу байна вэ? Хүнийг хүндэтгэх хүндэтгэл,хайр энэрэл,ёс суртахуун ,үнэн ч зан чанар ,хичээлзүтгэл ,ариун санааг цаг тухайд нь сураагүй хүн хожим багш ,цагдаа,эмч,инженер,ажилчин болоод бусадтай боловсон харьцаж чадна гэж үү? Хувийн ашиг сонирхлийг илүүд үзэх үү эсвэл улс эх орныхоо эрх ашигсонирхлыг илүүд үзэх үү? Уудам нутгийн өнцөг булан бүрт хувийн эрх ашгийг дээгүүр тавьж , хүнийгялгаварлан гадуурхаж ,эрх мэдлээ урвуулан ашиглаж ,алж хядах,тонондээрэмдэх....гэх мэт хууль бус үйл ажиллагааг хэн хийж байна вэ? Энэ тодорхойганцхан хариутай:Хоосон толгойтнуудын хийдэг ажил мөн. Багш хүн нэг ёсны алт мөнгө,үнэт эрдэний уран дархан юм.Сурагч бол засаагүйалмас эрдэнэ.Алмас эрдэнэ шиг үнэ цэнэтэй бидний хүүхдүүд эхлээд гэр бүлийндараа нь уран дархан багш хүний гараар орж хэв маягаа олдог. Уран дархад хэрзэрэг чадварлаг байна үр бүтээл нь ч төдий сайхан болно.Хувь хүний гаргаж буйсөрөг асуудлуудын хамгийн чухал шалтгаан нь дутуу боловсролтой холбоотой гэжби үздэг.Майкл Маршаал хэлэхдээ:
  • 14. “Хүүхдүүдийнхээ гэдсийг цатгадаг шигээ дотоод сэтгэл,оюун санааг ньцатгах хэрэгтэй” гэсэн байдаг.Боловсрол олгох хамгийн гол газар бол сургууль,тэнд сургалтын үйл ажиллагаагхэр зэрэг явуулах нь бидний боловсролын төвшин болон сургалтын тоногтөхөөрөмжөөс хамаарна.Өөрчлөлт шинэчлэлийн өнөө үед багш бид сурганхүмүүжүүлэх технологи ,түүний шинлэг арга хэрэгсэл сэтгэл зүйн үндсийг ойлгохчадвартай байж мэдлэг ,боловсрол ,ур чадвар ,эв дүй ,ёс зүйгээ байнгадээшлүүлэн шинэ зууны хүүхдийн бүтээлч сэтгэхүй, сэтгэн бодох чадварыгхөгжүүлэх, тэднийг амьдралын ухаанд сургах ажилд ихээхэн анхаарах шаардлагазүй ёсоор гарч байна.Та бүхний хорин нэгдүгээр зууны иргэнийг төлөвшүүлэхэд ихажилд тань амжилт хүсье!!! НОМ ЗҮЙНэг. Боловсролын хууль” шинэчилсэн найруулага” УБ-2000Хоёр. Монгол улсын гэр бүлийн тухай хуульГурав. Боловсролын хөгжлийн хөтөлбөр УБ-2001Дөрөв. Ш.Чүлтэмжамц “Анги удирдсан багш ба сургууль хамт олон “Тав. Б.Бор,Ц.Оюун,Ш.Чүлтэмжамц сурган хүмүүжүүлэнЗургаа. Ш.Ичинхорлоо “Сургалт” УБ-2008Долоо . Исмайя Боз “ Анги удирдах урлаг” УБ 2006 онНайм. ”Амьдрах ухаан “сэтгүүл УБ-2010