Хөдөлмөр хамгаалал хичээлийн сурах бичиг

  • 29,090 views
Uploaded on

 

More in: Education
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
  • nomiig ni awyoo
    Are you sure you want to
    Your message goes here
  • ene nomiig zarna shuuu avax humuus xolboo bariarai
    89784218
    Are you sure you want to
    Your message goes here
  • minii durtai nom bvx zvil ni oilgomjtoi sxan nom
    Are you sure you want to
    Your message goes here
  • Хадгалагдахгүй /татагдахгүй/ байгаа нь жаахан харамсалтай
    Are you sure you want to
    Your message goes here
  • сайн байн уу. энэ номыг худалдаж авах гэсэн юм, хаана зарагдаж байгаа юм бол
    Are you sure you want to
    Your message goes here
No Downloads

Views

Total Views
29,090
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
12

Actions

Shares
Downloads
0
Comments
11
Likes
72

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг Ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг Бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог. Ф. Бекон If you read more, you can know everything If you talk with someone; you can find good intelligent If you write it many times, you can stop to make a mistake. F. Becon Боловсруулсан: Ц. Өлзийбаатар Ч. Алтанцэцэг Д.Батчимэг Холбоо барих хаяг: ХААИС-Инженерийн сургууль Хөдөлгөөнт машины тэнхим Утас: 976-11-342769 Улаанбаатар хот, 2013 он. 1
  • 2. Товчилсон үг ААНБ ЗГ ЗДХ МУ MNS НХХЯ ОУХБ ҮОТА УИХ ХАА ХААЭА Аж ахуйн нэгж, байгууллага Засгийн газар Зөвшөөрөгдөх дээд хэмжээ Монгол улс Mongolian National Standard Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам Олон улсын хөдөлмөрийн байгууллага Үйлдвэрлэлийн осол тогтоосон акт Улсын их хурал Хөдөө аж ахуй Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй ХАБЭА Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ХХАА ЭМНХ ЭМЯ Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа Эрүүл мэнд, нийгэм хамгаалал Эрүүл мэндийн яам Нэгжийн товчлол Б (дБ) Гц Кд Лк Лм Бел (децибел) Герц Кандел Люкс Люмен ГАРЧГИЙН ЖАГСААЛТ 2
  • 3. I. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН НИЙТЛЭГ АСУУДАЛ, НЭР ТОМЪЁО, ТОДОРХОЙЛОЛТ.............................................................................7 1.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг асуудал............................................................................................7 1.2 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нэр томъёо, тодорхойлолт................................................................................12 II. ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ХАБЭА-Н МЕНЕЖМЕНТ.....................................15 2.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлага 15 2.2 ХААЭА-н менежмент............................................................23 2.3 ХАБЭА-н сургалт, зааварчлах.............................................24 2.4 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн өнөөгийн байдлын дүн шинжилгээ.............................................................33 III. ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ҮНДСЭН АСУУДАЛ...........35 3.1 Хөдөлмөрийн эрх зүйн талаарх үндсэн ойлголт..................35 3.2 Хөдөлмөрийн гэрээ, контракт, хамтын гэрээ, хэлэлцээр...37 3.3 Ажил, амралтын цаг..............................................................46 3.4 Эмэгтэй, насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ба одой хүний болон ахмад настны хөдөлмөр.........................................49 3.5 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам......53 3.6 Хөдөлмөрийн маргаан зохицуулалт....................................55 IV. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА, СТАНДАРТ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА...........58 4.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үндсэн стандарт ба ОУХБ-ын конвенцууд ............................................58 4.2 Үйлдвэрлэлийн барилга байгууламжид тавих шаардлага. 62 4.3 Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага, аюулгүй ажиллагаа......................................................................64 4.4 Өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага, аюулгүй ажиллагаа......................................................................66 4.5 Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага, аюулгүй ажиллагаа.......................69 3
  • 4. V. ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЮУЛТАЙ БА ХОРТОЙ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД, ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦЛИЙН ҮНЭЛГЭЭ.................................................................71 5.1 Хөдөлмөрийн нөхцөл............................................................71 5.2 Үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйлүүд............73 5.3 Үйлдвэрлэлийн байр, ажлын нөхцлийн ангилал.................76 5.4 Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ................77 VI. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН, ХУРЦ ХОРДЛОГО ТЭДГЭЭРИЙГ СУДЛАН БҮРТГЭХ ДҮРЭМ.........................................................80 6.1 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тухай ойлголт...............................................................................80 6.2 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан ......................................................................................84 6.3 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах аргууд.........87 6.4 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм................................................91 6.5 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр ...........................................................95 VII. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА............................................................................97 7.1 Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн биелэлтэнд тавих хяналт ...........................................................................................97 7.2 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төрийн захиргааны хяналт........................................................................99 7.3 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар тавих олон нийтийн хяналт.................................................................102 7.4 Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт...................103 7.5 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага...........................104 VIII. АЮУЛГҮЙН ТЕХНИКИЙН ҮНДЭС.................................109 8.1 Ерөнхий ойлголт .................................................................109 8.2 Хамгаалах хаалтууд.............................................................111 8.3 Ослоос урьдчилан сэргийлэх төхөөрөмж...........................113 8.4 Дохиоллын төхөөрөмж.......................................................115 4
  • 5. 8.5 Хориглох төхөөрөмж...........................................................116 IX. ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ШУУГИАН, ТҮҮНЭЭС ХАМГААЛАХ АРГА....................................................................118 9.1 Дуу чимээ шуугиан бие, организмд үзүүлэх нөлөө..........118 9.2 Шуугианы ангилал ба түүний эрүүл ахуйн үзүүлэлт.......120 9.3 Шуугианы аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангахад тавигдах ерөнхий шаардлага.....................................124 9.4 Шуугиан, ультра ба инфра авианаас хамгаалах арга хэмжээ .....................................................................................................126 X. ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДОРГИОН, ТҮҮНЭЭС ХАМГААЛАХ АРГА....................................................................131 10. 1 Доргионы хүний бие организмд үзүүлэх нөлөө..............131 10.2 Доргионы физик үзүүлэлтүүд ба нормчлол....................133 10.3 Доргиог хэмжих багажууд.................................................135 10.4 Доргионоос хамгаалах аргууд...........................................136 XI. ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ...........................139 11.1 Ерөнхий ойлголт................................................................139 11.2 Байгалийн гэрэлтүүлэг.......................................................140 11.З Зохиомол гэрэлтүүлэг.......................................................142 11.4 Цахилгаан гэрэлтүүлгийн удирдлага................................144 11.5 Үйлдвэрлэлийн орчны аюулгүй өнгө...............................144 XII. ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН АГААРЖУУЛАЛТ.....................145 12.1 Агаарын орчны бохирдол..................................................145 12.2 Агааржуулах систем ба түүний ангилал...........................147 12.3 Байгалийн агааржуулалт....................................................148 12.4 Механик агааржуулалт......................................................149 12.5 Байранд оруулах агаарын боловсруулалт........................151 12.6 Агаарын бохирдлоос хамгаалах нь...................................152 XIII. ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА .........................................................................................................153 13. 1 Цахилгаан гүйдлийн хүний организмд нөлөөлөх нөлөөлөл.....................................................................................153 13. 2 Цахилгаан ослын хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлүүд...157 13. 3 Цахилгааны аюулгүй ажиллагаа.....................................161 5
  • 6. XIV. ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫН ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ.......................................................................................163 14. 1 Хамгаалах газардуулга.....................................................164 14. 2 Нойтлуулга.......................................................................166 14. 3 Хамгаалах таслалт............................................................167 14. 4 Цахилгаанаас хамгаалах хэрэгсэл...................................168 14. 5 Цахилгаан гүйдэлд нэрвэгдэгчид үзүүлэх анхны тусламж .....................................................................................................171 XV. ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БА ГАЛЫН АЮУЛААС ХҮМҮҮС ЭД ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ .........................................................................................................175 15. 1 Галын аюултай бүтээгдэхүүн түүний ангилал..............175 15. 2 Галын аюулгүй байдал ба гал түймэр гарах шалтгаанууд .....................................................................................................178 15. 3 Галын аюулаас хамгаалах ажлыг зохион байгуулах дүрэм журам..........................................................................................186 15. 4 Галын аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтны үүрэг. .188 15. 5 Гал түймрийн үед хүмүүсийг авран хамгаалах..............191 ХАВСРАЛТ....................................................................................193 Монгол улсад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартууд...........................................................193 Монгол улс нэгдэн орсон ОУХБ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдолтой конвенцууд.................204 Монгол-Англи словарь..............................................................206 6
  • 7. I. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН НИЙТЛЭГ АСУУДАЛ, НЭР ТОМЪЁО, ТОДОРХОЙЛОЛТ 1.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг асуудал Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй (ХААЭА) нь үйлдвэрлэл, үйлчилгээний явцад техник, технологийн үйл ажиллагаанаас шалтгаалан ажилтны эрүүл мэндэд хими, физик, биологийн болон бие сэтгэл зүйн хүчин зүйл нөлөөлснөөр, ажилтны бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж, хөдөлмөрийн чадвар буурах, өвчлөх, осол орохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг техник, технологи, зохион байгуулалтын арга хэмжээний цогц юм. Төрийн хараа хяналт, анхааралд байх нийгэм эдийн засгийн томоохон асуудлын нэг бол хүний хөдөлмөрийг хамгаалах, эрүүл мэндэд тааламжтай, өндөр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлэх явдал бөгөөд төрөөс баримтлах бодлого, зарчим нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгддэг. Монгол улсын (МУ) үндсэн хуулиас эхлээд бусад хуулинд хөдөлмөрийн талбарт хүн осолдож эндэхээс сэргийлсэн эрх зүйн баталгааг тусгасан байдаг. Олон улсад мөрдөгддөг хэм хэмжээ тухайлбал, хүний эрхийн түгээмэл тунхаг, Олон улсын хөдөлмөрийн байгуулгын конвенц зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхтэй 7
  • 8. холбогдсон харилцааг МУ-ын Хөдөлмөрийн байдал, эрүүл ахуйн хуулиар зохицуулагддаг. аюулгүй ХААЭА-н гол зорилго нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалж, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцлөөр хангахад оршино. ХААЭА-н асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн чиглэл байдаг. Үүнд: a) Хууль зүйн үндэс b) Инженерийн хөдөлмөр хамгаалал c) Анагаах ухааны үндэс d) Нийгмийн сэтгэл зүйн үндэс  Хөдөлмөр хамгааллын хууль зүйн үндэс. Хөдөлмөр хамгааллын хууль зүйн үндэс нь хөдөлмөрийн эрүүл бөгөөд аюулгүй нөхцлийг хангахад чиглэгдсэн эрх зүйн хэм хэмжээний цогцолбор бөгөөд эрүүл бөгөөд аюулгүй нөхцөлд ажиллах нь МУ-ын иргэний үндсэн эрх юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг МУ-д дараах хууль эрх зүйн актаар зохицуулж байна. Үүнд: - Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он. 2003 онд нэмэлт орсон. - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, 2008 он. - Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, 1995 он. - Төрийн хяналт, шалгалтын тухай хууль. - Захиргааны хариуцлагын тухай хууль. - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйлдвэрлэлийн орчны тухай 155-р конвенц, 1998 он. Эдгээр хууль тогтоомж ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа иргэний аюулгүй, эрүүл ажлын орчин нөхцлийг бүрдүүлэх, 8
  • 9. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх, аюулгүйн техникийн боловсронгуй хэрэгслийг нэвтрүүлэхэд чиглэгдсэн хэм хэмжээг тусгасан болно. Эдгээр хууль, тогтоомжийг • Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр хамгааллын арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтын хэм хэмжээ • Аюулгүйн техник, үйлдвэрлэлийн ариун цэврийн дүрэм, хэм хэмжээ • Хөдөлмөрийн тааламжгүй /хортой, аюултай г.м/ нөхцөлд ажилчдад олгох нөхөн төлбөрийг тогтоосон хэм хэмжээ • Эмэгтэйчүүд, залуучуудын хөдөлмөр хамгааллын тусгай хэм хэмжээ • Хөдөлмөр хамгааллын хяналт, шалгалтын ажлыг зохицуулсан хэм хэмжээ • Хөдөлмөр хамгааллын хууль дүрэм зөрчсөн албан тушаалтны хариуцлагыг тогтоосон хэм хэмжээ гэж ангилна.  Инженерийн хөдөлмөр хамгаалал Энэ нь хүний бие организмд зохимжтой хөдөлмөрийн нөхцлийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй ажиллах, хөдөлмөрийг оновчтойгоор зохион байгуулахад чиглэгдсэн арга хэрэгслийг боловсруулах цогцолбор арга хэмжээ юм.  Хөдөлмөр хамгааллын анагаах ухааны үндэс Энэ нь хүнийг эрүүл байх бүхий нөхцлийг судладаг бөгөөд хөдөлмөрийн эрүүл ахуй, үйлдвэрлэлийн хор судлал, мэргэжлийн эмгэг судлал, үйлдвэрлэлийн ариун цэвэр, хөдөлмөрийн физиологи зэрэг анагаах ухааны салбаруудтай. • Хөдөлмөрийн эрүүл ахуй Хүний эрүүл мэнд, биенд хөдөлмөрийн процесс, үйлдвэрийн орчны үзүүлэх нөлөөллийг судлаж, 9
  • 10. хөдөлмөрийн зохистой нөхцөл бүрдүүлэх, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх эрүүл ахуйн хэм хэмжээ, арга хэмжээг боловсруулдаг. • Мэргэжлийн эмгэг судлал Энэ нь үйлдвэрлэлийн тааламжгүй хүчин зүйлүүдийн нөлөөнд үүсэх өвчний шалтгааныг судалж, энэ өвчний тархалт явцыг тодруулж онош тавиж эмчлэх зорилготой арга хэмжээг боловсруулдаг. • Үйлдвэрлэлийн хор судлал Хорт байдлын шинж байдал, энэ бодисын хүнд нөлөөлөх үйлчилгээ, хордлогын явцын мөн чанарыг судалж, хордлогоос сэргийлэх, эмчлэх аргыг тодорхойлдог салбар юм. Энэ салбарын судлах зүйл бол үйлдвэрийн нөхцлөөс хүнд нөлөөлөх химийн нэгдлүүд, цацраг идэвхт бодис, бактерийн хор болон органик бус бодис, мөн ургамлын болон амьтны гаралтай бусад хорт бодис зэрэг бодисуудын хорыг судлах явдал юм. • Үйлдвэрлэлийн ариун цэвэр Энэ нь аж үйлдвэрийн газрыг ажиллагсад болон хүн амд аюулгүй, хор хөнөөлгүйгээр байршуулах, ажиллуулахад тавигдах шаардлагыг боловсруулдаг салбар. • Хөдөлмөрийн физиологи Хүний хөдөлмөрийн үйл ажиллагааны үед хүний физиологийн процесс түүний зүй тогтлыг судалдаг салбар бөгөөд энэ нь 2 үндсэн зорилтыг шийдвэрлэдэг. 1. Хөдөлмөрийн өндөр бүтээл, үр ашиг ихтэй байхаар ажил, хөдөлмөрийг зохион байгуулах. 2. Үйлдвэрлэлийн зарим хүчин зүйлийн тааламжгүй нөлөөллөөс ажилтныг хамгаалах оновчтой арга хэрэгслийг боловсруулах. Хөдөлмөрийн физиологи нь хөдөлмөрийн үйл ажиллагааны эрчимжилт, ач холбогдолыг харгалзан, хөдөлмөр амралтын горим тогтоох, хүн мэдээлэл хүлээн авах, боловсруулах, дамжуулах, хамгийн оновчтой бололцоог тодорхойлох, 10
  • 11. ажлын хөдөлгөөний хамгийн хэмнэлттэй бөгөөд хүнийг аль болох ядраахгүй хувилбарыг сонгоход туслана. Хөдөлмөрийн физиологи нь хөдөлмөрийн үйл ажиллагааны өмнөх болон явцын, мөн дараах байдал төлөвийг тодорхойлж, үнэлж цэгнэн төсөөлөл өгч ингэснээр хүний хөдөлмөрийн чадварыг дээшлүүлж, эрүүл мэндийг хадгалахад нөлөөлөх юм.  Нийгмийн сэтгэл зүйн үндэс Хүний хөдөлмөрийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн бүтээмжийг нийгмийн орчин нөхцөлтэй нь холбон судлаж, хөдөлмөрийн хамт олны доторх нийгэм, сэтгэл зүйн уур амьсгалыг зөв төлөвшүүлэхэд нөлөөлдөг. Энэ нь нийгмийн сэтгэл судлал, хөдөлмөрийн сэтгэл судлал, инженерийн сэтгэл судлал, эргономик зэрэг шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. • Нийгмийн сэтгэл судлал Энэ нь хүмүүс нийгмийн тодорхой бүлэглэлд багтдагтай уялдан үүсэж болох ажилтны зан төлөв, үйл ажиллагааны байдлыг болон нийгмийн бүлэглэлийн сэтгэл зүйн байдал төлөвийг судлах шинжлэх ухааны салбар юм. Нийгмийн сэтгэл судлал нь хүмүүс хоорондын харилцаа, юуны өмнө нийгэм, хувь хүмүүсийн харилцаа, нийгмийн томоохон бүлэглэлүүдийн уялдаа холбооны зүй тогтлыг судлах, удирдлагын нийгэм, сэтгэл зүйн тал зэргийг авч үздэгээрээ онцлогтой. • Хөдөлмөрийн сэтгэл судлал Энэ нь ажил гүйцэтгэх явцад хөдөлгөөнийг зөв нийцтэй болгох үүднээс машин, техник хэрэгслийг хүний бололцоонд тохируулах, үйлдвэрлэлийн орчин, мэргэжлийн сонголтыг зөв оновчтой болгох зорилго бүхий хөдөлмөрийн үйл ажиллагааны сэтгэл зүйн тал, зүй тогтлыг судалдаг шинжлэх ухааны салбар юм. • Инженерийн сэтгэл судлал 11
  • 12. Энэ нь “Хүн – машин” гэсэн цогцолборыг бүтээх, ашиглах, төслийг боловсруулах явцад хүн, техникийн харилцан үйлчлэх зүй тогтлыг судлах шинжлэх ухааны салбар юм. • Эргономик Энэ нь хөдөлмөрийн сэтгэл судлал, физиологи, экологи, эрүүл ахуй техникийн гоо зүйн шинжлэх ухаан, тэдгээрийн үр дүнд тулгуурласан хөдөлмөрийг судалдаг цогц мэдлэгийн салбар юм. Эргономикийн судалгааны үндсэн обьект нь хүн - машины тогтолцоо юм. Эргономик нь хүн, машин, тэдгээрийн орчны шинж байдал, эдгээр шинж тодорхой нөхцөлд илрэх онцлогийг судлан, техник технологийг өөрчлөн сайжруулах, шинийг бүтээхэд энэ шинж чанарыг харгалзан үзсэний үндсэн дээр хүний ажиллах оновчтой нөхцлийг бүрдүүлэхэд үйлчилнэ. 1.2 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нэр томъёо, тодорхойлолт ХААЭА-н нэр томъёо, түүний ойлголт, тодорхойлолтыг улсын стандарт (МNS 4967:2000. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Нэр томъёо, тодорхойлолт) – аар тогтоосон. УИХ-ын 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганаар батлагдсан зарим нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, хөдөлмөрийн эрүүл, аюулгүй нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах цогц үйл ажиллагаа юм. “Хөдөлмөрийн эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, 12
  • 13. хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа юм. “Хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг хэлнэ. “Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйл юм. “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл” гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг хэлэх ба үүнд: • Хөдөлгөөнт машин механизмууд • Тоног төхөөрөмжийн хөдөлгөөнт элементүүд • Ажлын хийцийн эвдрэл • Уулын чулуулгын нуралт • Ажилтны унаж болзошгүй гадаргуу • Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тэгш бус байдал, хурц өнцөг, ирмэгүүд • Тоног төхөөрөмж, материалын гадаргуугын температур • Жингүйдэл • Цахилгаан шугам сүлжээн дэх хүчдэл • Ионжуулалт зэрэг ордог. ”Ажлын байран дахь эрсдэл” гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцлийг; ”Ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил 13
  • 14. олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг; “Байнгын ажлын байр” гэж ажилтан тасралтгүй 2 цагаас илүү хугацаанд, эсвэл өдрийн нийт ажлын цагийн 50 – иас дээш хувьд ажил үүргээ гүйцэтгэдэг ажлын байрыг хэлнэ. “Байнгын бус ажлын байр” ажилтны тасралтгүй ажиллах хугацаа 2 цагаас бага, эсвэл өдрийн нийт ажлын цагийн 50 хүрэхгүй хувьд ажил үүргээ гүйцэтгэдэг ажлын байрыг гэнэ. “Ажлын бүс” aжилтан байнга ба түр хугацаагаар ажилладаг, шалны түвшингээс дээш 2 метр хүртэлх өндрийг хамрах үйлдвэрлэлийн байрны орон зайг гэнэ. ”Хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг хэлнэ. “Тусгай хувцас” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг хэлнэ. ”Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг хэлнэ. “Хамтын хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг хэлнэ. ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент” гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагааны арга хэмжээг хэлнэ. 14
  • 15. ”Ахуйн байр” гэж иргэн, ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө тасалгааг хэлнэ. “Хөдөлмөрийн аюулгүй нөхцөл” гэж ажилтанд нөлөөлөх үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байхыг хэлнэ. ”Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал” гэж зураг төсөл, техникийн баримт бичигт заасан нөхцлийн дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг хэлнэ. II. ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ХАБЭА-Н МЕНЕЖМЕНТ 2.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлага МУ-д 1990 оноос төрийн өмчит үйлдвэрийн газрууд, сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдлүүдийг хувьчилж эдийн засагт бүтэц, зохион байгуулалтын томоохон өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор өмчийн олон хэвшлийг хүлээн зөвшөөрч хувийн өмчийн жижиг үйлдвэр, үйлчилгээний газрууд олноор байгуулагдаж эхэлсэн билээ. Хувьчлалын дараа аж ахуйн нэгжүүд жижгэрэн бутарч, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт жижиг дунд үйлдвэр, мал аж ахуй, газар тариаланд өрхийн аж ахуй зонхилох үүрэг гүйцэтгэх болсон. Эндээс олон хүний ажлын байр алга болж, тэдгээр хүмүүсийн ихэнх нь хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зэрэг албан бус секторт шилжсэн юм. Үүнээс хөдөлмөрийн удирлага, хяналтын тогтолцоог зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцүүлэн өөрчлөх 15
  • 16. зайлшгүй шаардлага гарч ирсэн билээ. Энэхүү шинэчлэл нь 1991 онд батлагдсан Хөдөлмөрийн хуулиар эхэлсэн. Өнөөгийн байдлаар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн харилцааны удирдлага, зохицуулалтанд НХХЯ, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нутгийн захиргааны байгууллагууд, нийгмийн зөвшлийн 3 талт хороо, дэд хороо голлох үүрэгтэй оролцож байна. УИХ-ийн бүрэн эрх • УИХ нь ХААЭА-н талаарх үндэсний бодлогыг тодорхойлох: • Онцгой байдлын үед хүн амын амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлаар ЗГ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагын бүрэн эрхийг тодорхойлох: • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх олон улсын гэрээ, конвенцэд МУ нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Засгийн газрийн бүрэн эрх • ХААЭА-н талаарх төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг хангах: • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. • Өөрийн эрхийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах. 16
  • 17. • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах. • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр төрийн хяналтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх журам тогтоох. • ХААЭА-н мэдээллийг түгээх, статистик мэдээллийн нэгдсэн сан байгуулах журмыг тогтоох. • Эрүүл ахуйн судалгаа, байгууллагаар хийлгэх. • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. шинжилгээг холбогдох Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу НХХЯ-ны бүрэн эрх • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх; • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн байгууллага, тэдгээрийн мэргэжлийн салбар, төрийн бус байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах; • Төрийн захиргааны төв болон холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар салбар дундын эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлах; • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн боловсон хүчний асуудлаар холбогдох байгууллагад санал оруулах; 17
  • 18. • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам тогтоох; • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын талаарх тайланг гаргах, хөдөлмөрийн хортой, аюултай нөхцөл бүхий ажлын байрны мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох газар, олон нийтэд мэдээлэх; • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх; • Ажил олгогчоос төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг өөрчлөх саналыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд оруулах; • Мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллагыг байгуулах, бүтэц, орон тоо, дүрмийг батлах; • ААНБ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл болон орон тооны ажилтан ажиллуулахад баримтлах норматив, зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм, ажилтны ажлын байрны тодорхойлолтын загварыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо түүний бүрэн эрх • ХАБЭА-н асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох. • ХАБЭА-н асуудлаар санал, зөвлөмж гаргах. 18
  • 19. • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын шалтгаан, нөхцлийг судлах, хэлэлцэх, зөвлөмж гаргах, саналаа холбогдох байгууллагад оруулах. • ОУХБ-ын конвенцод нэгдэн орох асуудлыг боловсруулахад төлөөллөө оролцуулах эрхтэй. Ажилтан, албан хаагч, ажил олгогч тэдгээрийн эрх, үүрэг. Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны ажлыг зөв зохион байгуулахад ажил олгогч, ажилтны тус тусын үүрэг, эрхийг мэдэж байвал зохино. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг эрхтэй байна. • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл шаардлага хангасан ажлын байранд ажиллах; • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс өвчний даатгалд хамрагдах; • Ажлын байрны нөхцөл, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, түүнчлэн үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн талаар бодит мэдээлэл авах; • Ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх; • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хэлэлцэхэд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох. ахуйн шалтгаалсан Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна: 19
  • 20. • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх; • Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах; • Эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орох; • Ажлын тусгай хувцас, хамгаалах зориулалтын дагуу хэрэглэх; • Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх; • Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх; хэрэгслийг o Ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын (ААНБ) захирал, ажил олгогч шууд хариуцна. Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсвэл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн 20
  • 21. аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлагын дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна. Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: • Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах; • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах; • Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент нэвтрүүлэх; • Ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх; • Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгэх, ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх; • Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх; • Хөдөлмөрийн аюултай, хортой нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтныг хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүн, хоолоор үнэгүй хангах; 21
  • 22. • Хэт халуун буюу хүйтэн, салхитай, хур тунадастай зэрэг задгай газар, халаалтгүй байранд ажиллаж байгаа ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр завсарлагын үед амрах, дулаацах, хоргодох зориулалтаар тоноглож тохижуулсан байраар хангах; • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх; • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаар илэрсэн зөрчил, дутагдал, эрх бүхий этгээдийн гаргасан шаардлага, дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч, эргэж мэдэгдэх; Ажил олгогч хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн, эсвэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн орчинтой холбоотойгоор авсан арга хэмжээ нь онц дутагдалтай хэмээн үзэж гомдол мэдүүлсэнтэй холбогдуулж ажилчдад хохирол учруулах аливаа арга хэмжээг авахгүй. • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох; Ажил олгогч нь дараах эрхтэй байна. • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх; • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний төсөв, зардлыг баталж, хэрэгжүүлэх; 22
  • 23. • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэх. ААНБ-д ХААЭА-н асуудал хариуцсан алба нь ажил олгогч ба ажилтны төлөөлөл бүхий орон тооны бус зөвлөл ажиллуулна. Хөдөлмөрийн удирдлагын тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн болон хяналтын байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн алба, сумын хөдөлмөрийн байцаагчаас бүрдэнэ. 2.2 ХААЭА-н менежмент ХАБЭА-н менежмент гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагааны арга хэмжээг хэлнэ. ХАБЭАн менежментийн систем олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO-18000 OSH, ILO-2001 OSH стандартаар зохицуулагддаг. ХАБЭА-н менежментийн системийг нэвтрүүлэх бүх төрлийн үйл ажиллагаанд нийт ажилтнууд болон тэдний төлөөлөгчдийн идэвхтэй оролцоог хангах зайлшгүй шаардлагатай. Мөн түүнчлэн ХАБЭА-н зөвлөлд ажилчдын төлөөллийг оролцуулах, тэдний ажлын байрны тодорхойлолтонд чиг үүргийг тусгаж өгнө. ХАБЭА-н менежментийн системийн элементүүд:  ААНБ-д нэвтрүүлэх тодорхойлох. 23 ХАБЭА-н бодлогыг
  • 24.  ХАБЭА-н менежментийн системийн зохион байгуулалт  ХАБЭА-н менежментийн системийн төлөвлөлт ба хэрэгжүүлэлт, ХАБЭА-н менежментийн системийн үйл ажиллагааны үнэлэлт  ХАБЭА-н менежментийн системийг сайжруулах үйл ажиллагаа. Бодлого боловсруулахад доорх зүйлсийг анхаарах шаардлагатай.  Байгууллагын онцлог, түүний үйл ажиллагааны төрөлд зохицсон байх  Оновчтой, товч тодорхой байх  Бүх хүмүүст мэдээлэгдсэн, тэдгээрийн ажлын байранд хүлээн авч хэрэгжүүлэх боломжтой байх  Санхүүгийн эх үүсвэртэй уялдсан, хэрэгжих боложтой байх. ХАБЭА-н менежментийн системийг зохион байгуулахад тухайн үйлдвэр, ААНБ-ийн нийт ажилчдын үүрэг хариуцлага, мэдлэг, ур чадвар зэрэг чухал нөлөө үзүүлэх ба ААНБ бүрт ХАБЭА-н менежментийн системийг нэвтрүүлэх орон тооны бус зөвлөл байгуулах, ХАБЭА-н асуудал хариуцсан албан тушаалтанг томилон ажиллуулах, эрх мэдлийн хувиарлалт буюу хүн бүрийн ажлын байрны тодорхойлолт буюу ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулан шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байгааг өнөөгийн нийгэм харуулж байгаа билээ. 2.3 ХАБЭА-н сургалт, зааварчлах Үйлдвэрлэлийн нөхцөлд ажлын осолтой, аюултай нөхцөл байдал үүсэх явдал байсаар байна. Ийм аюултай байдал бий болоход объектив, субъектив хүчин зүйлүүд нөлөөлдөг. Бодит буюу объектив хүчин зүйлс нь хүнээс хамаарахгүй гаднын шалтгаан байдаг бол субъектив хүчин зүйл нь хүмүүсийн буруу үйлдлээс үүсэж бий болно. Аюулгүй 24
  • 25. ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлс маш олон бөгөөд хоорондоо холбоотой, харилцан нөлөөлж байдаг. Ийм учраас үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ иж бүрнээр системтэй хандах шаардлага гарч ирдэг. Аюулгүй ажиллагааг хангах гол чиглэл нь аюулгүй техник, технологи нэвтрүүлж осолд хүргэж болох шалтгааныг арилгах явдал юм. Ийм арга хэмжээг авах бололцоогүй үед хүнийг аюулын эх үүсвэрээс тусгаарлах, хаалт хашилт, хориг хамгаалалт хийх, хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэнэ. Үүний зэрэгцээ хүмүүсийн ажиллагааны буруу үйлдэл, ялангуяа хөдөлмөр хамгааллын дүрэм, зааврыг зөрчих явдлыг арилгаж байх ёстой. Туршлагаас үзэхэд ийм буруу үйлдэл нь үйлдвэрлэлд гарсан ихэнх ослын шууд шалтгаан болсон байдаг. Жишээ нь зөвхөн уул уурхайн салбарын үйлдвэрүүдэд сүүлийн 5 жилд гарсан ослын шалтгааныг (Зураг 1) авч үзвэл “аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсан” шалтгаанаар хамгийн олон хүн буюу 28.2 хувь, дараа нь “уналт, нуралт”-ын улмаас 23.3 хувь, “технологийн процесс зөрчсөн”-өөс 14.4 хувь, буюу энэ гурван шалтгаанаар нийт ажилтны 65.9 хувь нь осолд оржээ. 25
  • 26. Зураг 1. Сүүлийн 5 жилд гарсан ослын шалтгаан Тиймээс хүмүүсийн ажиллагааны бүруу үйлдлийг таслан зогсоож, зөв зохион байгуулж, арилгаж чадвал өнөөгийн техник технологийг осол зөрчилгүй ашиглаж чадах бололцоотой юм. ХААЭА-н сургалтын гол зорилго нь ажил олгогч, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны аюулгүй ажиллах арга барилд сургах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн талаар мэдлэг олгон, осол эндэлгүй, эрүүл ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэхэд оршино. ХАБЭА-н сургалтыг зохион байгуулах, түүний чанар, хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг аж ахуйн нэгж байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна. Ажил олгогч нь ХАБЭА-н сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу ХААЭА-н асуудал хариуцсан ажилтан, зөвлөлөөрөө дамжуулан гүйцэтгэж болно. 26
  • 27. Хүмүүсийн өөрсний буруу үйлдэл, хангалтгүй суралцсан, анхаарал болгоомжгүйгээс гарсан осол нийт гарч байгаа ослын ихэнх хувийг эзэлж байгааг дээр өгүүлсэн билээ. Ажиллагааны буруу үйлдлийг арилгахын тулд илрүүлэн засвал зохих хэд хэдэн гол шалтгаан байна. Үүнд: ажиллагсдын сургалт хангалтгүй байх, сахилга сул, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх засвар хангалтгүй хийх, инженер – техникийн ажилтан дүрэм зөрчдөг, шаардлагатай багаж материалаар дутмаг хангах зэрэг шалтгаан байна. МУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын (ЭМНХ) сайдын 2000 оны 33 тоот тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах журам” , “MNS 4960:2000. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм “ стандартад заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг сургуулийн өмнөх насны хүүхэд, бүх шатны сургуулийн сурагчид, шинээр, давтан, хоёр дахь мэргэжлээр бэлтгэгдэж байгаа болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан, инженер – техникийн болон удирдах ажилтанд зориулж шат шатанд нь зохион байгуулна. Их сургууль, коллежийн суралцагчдад, ялангуяа үйлдвэрлэл, техник технологи, анагаах ухаан, эрүүл ахуйн чиглэлээр мэргэжиж байгаа суралцагчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар онолын үндсийг эзэмшүүлж, амьдрал, хөдөлмөрт төлөвшүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, бусдыг сургаж зааварчлах чадвар, дадал эзэмшүүлнэ. Их сургууль, коллежийн дээд боловсролын дипломын болон бакалаврын зэргээр төгсөх оюутны төгсөлтийн ажилд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг нэг хэсэг болгон тусгаж төгсөлтийн шалгалтын комисс үнэлэлт өгнө. Их сургууль, коллежийн дээд боловсролын дипломын болон бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөөнд тусгах хөдөлмөрийн 27
  • 28. аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдолтой хичээлийн кредит цаг, агуулгыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох мэргэжлийн бусад байгууллагатай хамтран боловсруулан мөрдүүлнэ. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түр сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна. ХАБЭА-н сургалт нь дараах хэлбэртэй байна.  Аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч эзэн болон ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт  Нийт ажилтны сургалт  Өөр ажлын байранд шилжсэн ажилтны сургалт  Үйлдвэрлэлийн аюултай болон хортой хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтны сургалт  ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэжил эзэмшүүлэх болон мэргэшүүлэх сургалт Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалтанд хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг тухайн ажлын байранд ажиллуулна. Ажил олгогч нь ХАБЭА-н талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна. ХАБЭА-н түр сургалтын хөтөлбөр, шалгалт авах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 28
  • 29. Инженер техникийн болон удирдах ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүлэхдээ үйлдвэр, аж ахуйн нэгж, яам, тусгай газар, их сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагын дэргэдэх мэргэжил дээшлүүлэх курс, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тусгай курс, семинарт суралцуулах хэлбэрээр гүйцэтгэнэ. Өргөх, тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмж, химийн хортой, тэсрэх болон цацраг, биологийн идэвхт бодис хэрэглэж байгаа зэрэг хөдөлмөрийн онцгой нөхцөлд ажиллах ажилтныг мэргэжлийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тусгай хөтөлбөрөөр сургаж, үнэмлэх олгох ба зохих эрх аваагүй ажилтныг ажиллуулахыг хориглодог. Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад, компани дээр нийт ажилтнуудын ХАБЭА-н сургалт зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна. ХАБЭА-н зааварчилга дараах хэлбэртэй байна. Үүнд: а. Урьдчилсан зааварчилга б.Ажлын байран дахь анхан шатны зааварчилга в. Давтан зааварчилгаа г. Курсийн сургалт Шинээр ажилд орсон ажилтан, үйлдвэрлэлийн сургалт, дадлага хийхээр ирсэн оюутан, сурагцагчдад тэдний ажилласан жил, боловсролын түвшинг харгалзахгүйгээр урьдчилсан зааварчилга өгнө. Урьдчилсан зааварчилгын агуулга нь хөдөлмөрийн хууль, тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, улсын стандарт, тухайн байгууллагын өвөрмөц онцлог, дотоод дүрэм, галын аюулгүй байдал, хувийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого үүсэх шалтгаан, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг болно. Урьдчилсан зааварчилгыг 29
  • 30. хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн кабинет, сургалтын техник хэрэгслээр тусгайлан тоноглогдсон анги, танхимд уг асуудлыг хариуцсан удирдах буюу инженер техникийн ажилтан өгнө. Урьдчилсан зааварчилга өгөх хугацаа нь тухайн техник технологийн салбарын аюулгүй ажиллагааны дүрэмд заасан хэмжээгээр тогтоогдох бөгөөд 2 цагаас багагүй байна. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажлын байр өөрчлөгдөх үед, мөн ажилд шинээр орсон болон үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирж урьдчилсан зааварчилга авсан хүмүүст өгнө. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулга нь • Тухайн хүний ажлын байрны үйлдвэрлэлийн процесс ба гүйцэтгэх ажлын онцлог. • Аюулгүй ажиллагааны арга барилууд • Хувийн хамгаалах хэрэгслүүд, тэдгээрийг шалгах заавар • Үйлдвэрлэлийн дотоод тээврийн хэрэгсэл ба өргөх зөөх машин механизм, тэдгээрийн ашиглалтын үед тавигдах аюулгүй техникийн дүрмийн шаардлага • Галын аюулгүй байдал, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал унтраах хэрэгсэл түүнийг ашиглах • Осолдогчдод үзүүлэх анхны тусламж Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгын дараа зааварчилга өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно. Давтан зааварчилгыг ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулгаар өгнө. Давтан зааварчилга нь 3 хэлбэртэй байна. Үүнд : а. Ээлжит 30
  • 31. б. Ээлжит бус в. Ажлын байран дахь өдөр тутмын Ээлжит давтан зааварчилгыг салбарын онцлогыг харгалзахгүйгээр улиралд нэгээс доошгүй удаа өгнө. Ээлжит бус давтан зааварчилгыг шинэ технологи, машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нэвтрүүлэх, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар шинэчлэгдэж өөрчлөгдөх үед давтан зааварчилга өгөх ээлжит хугацаанаас өмнө өгнө. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, зааврыг ноцтой зөрчсөн хүмүүс буюу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого гарсан цех, тасаг, хэсгийн ажилтан нарт, мөн нэг сараас илүү хугацаагаар ажлаас хөндийрч яваад ажилдаа орсон ажилтанд ээлжит бус давтан зааварчилга өгнө. Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө. Урьдчилсан, ажлын байрны анхан шатны, давтан болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгсөн тухай тусгай журналд зааварчилга өгсөн он, сар, өдөр, зааварчилгын утга, сэдэв, зааварчилга өгсөн ба авсан ажилтан, албан тушаалтны овог нэрийг бичиж гарын үсэг зурсан байна. Зааварчлага нь аливаа осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх чухал хүчин зүйл юм. Хүний мэдлэг нь ашиглагдах байдал, агуулгаараа хуучрах мартагдаж арилах нь төрөлхийн чанар юм. Жишээлбэл, уншиж судалсан мэдээлэл 6 хоногийн дараа хүний ой ухаанд 28 хувь нь л үлддэг аж. Жирийн тайлбар мэдээлэл нь онолын төвөгтэй мэдээллээс 9 дахин түргэн мартагдана. Орчин үеийн инженер хэрэв мэргэжлийнхээ мэдлэгийг байнга сэлбэдэггүй бол 5 жилд үндсэн мэдлэгийнхээ 80 хувийг алдана. Аюулгүй ажиллагааны үүднээс үзвэл хүний мэдлэг 31
  • 32. мартагдаж, арилдаг явдал нь осол зөрчил гарах магадлалыг ихэсгэж ажилтны биед үйлдвэрлэлийн хүчин зүйл үйлчлэх боломжийг бүрдүүлнэ. Хэрэв ажилчин хүнд хийсэн ажлын хэмжээг ээлж тутамд 3 удаа мэдээлээд байвал хөдөлмөрийн бүтээмж нь 14 – 18 хувиар нэмэгддэг байна. Үүнээс үзвэл ажилтанд хүрэх мэдээлэл ихээхэн ач холбогдолтой байдаг байна. Ослын давтамжийн хугацаанаас хамааруулж үзвэл зааварчилга өгснөөс хойших эхний 21 хоногт буурч цааших хоногт нэмэгддэг гэж тогтоосон байна. Энэ нь аюулгүй ажиллах арга барилын талаар мэдээлэл авсны дүнд хүмүүс аюултай нөхцөлд зөв ажиллаж чадсаны үр дүн бөгөөд хугацаа өнгөрөх тутам нэмэгддэг нь хүмүүсийн авсан мэдээлэл хуучирч мартагдсантай холбоотой юм. Үйлдвэрлэл дээрх курсын сургалт. Ажил олгогч нь ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, түүний мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, суралцах нөхцөлөөр хангана. Үйлдвэрлэл дээр сургалт зохион байгуулах үед онолын болон дадлагын хичээлийг ажлын цагаар явуулж болно. Ямар нэгэн үйлдвэр, аж ахуйн нэгжийн ашиглалтын болон засварын ажилтныг бие даалган ажилд оруулахын өмнө ажлын байран дээр сургалт явуулан техник ашиглалтын дүрэм, техникийн аюулгүй ажиллагааны дүрэм болон тухайн ажлын зааварчилгаагаар шалгалт өгсний дараа ажилд оруулдаг. Ашиглалтын болон засварын ажилтнууд дараах сургалтанд зайлшгүй хамрагдана. Үүнд: • Техник ашиглалтын ба техникийн аюулгүй ажиллагааны дүрмээр ажлын байрны зааварчлагыг сард нэгээс доошгүй удаа, осол арилгах дасгалыг улиралд нэгээс доошгүй удаа, • Үйлдвэрлэлээс хөндийрөлгүйгээр мэргэжлийн сургалтанд хамрагдах гэх мэт. Мэргэжлийн сургалтын үргэлжлэх хугацааг үйлдвэрлэлийн удирдлага тогтоох бөгөөд ихэнхдээ 3-6 сар байдаг. Инженер 32
  • 33. техникийн болон мэргэжлийн өндөр зэрэглэлтэй ажилтнуудыг ихэвчлэн сэдэвчилсэн сургалт болон лекцэнд хамруулна. Техникийн аюулгүй ажиллагааны мэдлэгийг ажилтан болон инженер техникийн ажилтнуудаас системтэйгээр дараах байдлаар шалгана. • Шинээр ажилд орох хүмүүсийг дагалдуулахын өмнө • Ажиллагсадаас тодорхой тогтоосон хугацаанд • Осол арилгах дасгалын үед буруу шийдвэр гаргасан болон аюулгүй ажиллагааны дүрэм зааварчлага зөрчсөн ажилтнаас хугацаа хамааралгүйгээр авна. 2.4 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн өнөөгийн байдлын дүн шинжилгээ Статистик мэдээлэл, эрдэм шинжилгээний судалгааны тайлан, хөдөлмөрийн орчин ба эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийн үр дүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн туршлагад тулгуурлан SWOT анализаар шинжилгээ хийж Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны өнөөгийн төлөв байдал болон цаашдын чиг хандлагын давуу (Strengths) ба сул талууд (Weaknesses), боломж (Opportinities) ба аюулыг (Threats) тодорхойлсныг Хүснэгт 1-т үзүүлэв. Хүснэгт 1. SWOT анализ Давуу тал (Strengths) Сул талууд (Weaknesses) -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бие даасан хуультай. - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. - ХААЭА-н мэргэжлийн сургалтын тогтолцоотой. - Үйлдвэрлэлийн осол өндөр -Мэргэжлээс шалтгаалах өвчлөл сүүлийн жилүүдэд өссөн. -ХААЭА хяналт, эрдэм шинжилгээний лабораторын чадавхи муу. -Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт -Улирлын болон цагийн ажиллагсадтай хөдөлмөрийн 33
  • 34. - Хөдөлмөрийн эрүүл ахуйн судалгаа шинжилгээний ажил тодорхой хэмжээгээр хийгдэж, үр дүн нь тухайн салбаруудын үйл ажиллагаанд хэрэгжиж байгаа. - Олон улсын байгууллагын хамтын үйл ажиллагаатай. гэрээ хийлгүй ажиллуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамруулдаггүй. -Ажилчдын урьдчилсан ба хугацаат эрүүл мэндийн үзлэгт хамрах хүрээ, үр дүн тааруу. - Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ судалгааны бие даасан байгууллага байхгүй. -Хөдөлмөрийн хяналт, удирдлагын хөгжил сул. -Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний бүртгэл, мэдээллэлийн тогтолцооны хөгжил сул. Боломж (Opportinities) Аюул (Threats) ХААЭА-н тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах. ХААЭАн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хөгжүүлэх. Эрүүл аюулгүй ажлын байр санаачлагыг өргөжүүлэх. ХАБЭА-н талаарх судалгаа шинжилгээний ба лабораторын чадавхыг сайжруулах. Үйлдвэрү үдэд албан бус сургалтын хамрах хүрээ, үр дүнг дээшлүүлэх. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах. - Өндөр хөгжилтэй оронд шилжин ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал. - Гадаадаас Монгол улсад ирж ажиллаж байгаа ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал. -Хөдөлмөрийн эрүүл мэндийн уламжлалт аюултай хүчин зүйл дээр шинэ аюул, шинэ технологи. - Химийн бодисын хэрэглээ өсөж, эрсдэл нэмэгдэж байгаа байдал. - Жижиг дунд үйлдвэр, албан бус секторын тоо буурахгүй байгаа. - Хувиараа ашигт малтмал олборлогчдын тоо буурахгүй байгаа. - 34
  • 35. - Ажилчды н урьдчилсан ба хугацаат эмнэлэгийн үзлэгийн хамрах хүрээ, үр дүнг сайжруулах. ХАБЭА-н менежментийг үйлдвэр, аж ахуйн нэгж, орон нутагт сайжруулах. III. ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ҮНДСЭН АСУУДАЛ 3.1 Хөдөлмөрийн эрх зүйн талаарх үндсэн ойлголт Хүмүүс амьдрал дээр эрх зүйн олон төрлийн харилцаанд оролцдог. Тухайлбал, хэн нэгнээс байшин худалдаж авах бол иргэний эрх зүйн, гэмт хэрэгт холбогдсон бол эрүүгийн эрх зүйн, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох бол нийгмийн хамгааллын эрх зүйн, хил гаалиар бараа оруулж ирдэг бол гаалийн эрх зүйн, хэн нэгэн албан тушаалтан таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны эрх зүйн, хөдөлмөр эрхлэх гэж байгаа бол хөдөлмөрийн эрх зүйн, хувийн машиныхаа татварыг төлөх бол татварын эрх зүйн харилцаанд оролцож байна гэсэн үг. Ингээд энэ хэсэгт бид хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, хөдөлмөр хамгааллын үндсэн асуудлын талаар онцлон авч үзэх юм. Монгол Улсын Үндсэн хуульд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхийн тухай болон мөн хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй хэмээн хуульчилсан байдаг. Хүмүүс төрөл бүрийн хөдөлмөр эрхэлдэг. Тухайлбал, захиалгаар хувцас оёх, багш, инженер, хөлсөөр засварын ажил гүйцэтгэх, гагнуурчин, барилгачин, спортын 35
  • 36. дасгалжуулагч, эмч гэх мэт. Дээр дурьдсан ажил мэргэжлээс багш, инженер, спортын дасгалжуулагч, барилгачин, гагнуурчин нар хөдөлмөрийн гэрээгээр ажиллана. Харин захиалгаар хувцас оёх болон хөлсөөр засварын ажил гүйцэтгэхэд иргэний эрх зүйн гэрээ байгуулна. Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа хүмүүс буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан тодорхой зохион байгуулалтад орж, байнгын тогтмол шинжтэй ажил үүрэг гүйцэтгэдгээрээ иргэний эрх зүйн гэрээ байгуулж ажиллаж байгаа ажилчдаас ялгаатай. Хөдөлмөрийн харилцаа дараах шинжээр бусад эрх зүйн харилцаанаас ялгагдана. Үүнд: • Хөдөлмөрийн харилцааны оролцогч нь ажил олгогч, ажилтан байна. • Ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээ, контракт байгуулагдана. Өөр төрлийн гэрээ байгуулагдахгүй; • Ажилтан тодорхой нэг албан тушаал дээр ажилладаг; • Ажилтан өөрийн эзэмшсэн мэргэжил, мэргэшил, ур чадварын дагуу тодорхой хөдөлмөр эрхлэж, түүндээ тохирсон хөлс авах, ажил олгогч хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангаж, хөдөлмөрийн хөлсийг төлөх ёстой байдаг; • Ажилтан нь тодорхой зохион байгуулалтад орж ажилладаг; • Ажилтан нь байгууллагын дотоод журам мөрдөн ажилладаг; • Ажилтан нь өөрийн эзэмшсэн мэргэжил, мэргэшлийнхээ дагуу тодорхой үүргийг биелүүлдэг. Тухайлбал, эмч хүний ажлыг багш хүн эсвэл 36
  • 37. захиалгаар хувцас оёдог хүн гүйцэтгэж чадахгүй бөгөөд мэргэжил болгоны мөн чанар, чиг үүрэгтэй холбоотой юм; • 3.2 Ажил олгогч, ажилтны хооронд үүссэн маргаан нь хөдөлмөрийн маргаан байдаг. Хөдөлмөрийн гэрээ, контракт, хамтын гэрээ, хэлэлцээр Хөдөлмөр хамгааллын гол журмыг МУ-ын хөдөлмөрийн хуулинд зааж өгсөн байдаг. МУ-ын хөдөлмөрийн хууль нь хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах талаар олон ололт амжилтуудыг хуульчлан бататгаж, хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалж байдаг. Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ. Ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ. Ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ. Хөдөлмөрийн гэрээгээр : • Ажлын байрны буюу албан тушаалын нэр • Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг • Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ • Хөдөлмөрийн нөхцлийг тохирно. Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ эдгээр гэрээний гол нөхцөлүүдийн аль нэгийг 37
  • 38. тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Талууд гэрээнд эдгээр гол нөхцлөөс гадна бусад нөхцлийг тохирч болно. Хөдөлмөрийн гэрээний бусад нөхцөлд: • Ажил олгогчийн эрх үүрэг. • Ажилтны эрх үүрэг. • Амралт • Нэмэгдэл хөлс • Эд хөрөнгийн хариуцлага • Хөдөлмөрийн сахилга. • Бусад Мөн хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно. Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна. Мөн талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байран дээр хугацаатай байгуулж болно. Энэ тохиолдолд хугацаатай байгуулах болсон шаардлага шалтгааныг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгавал зохино. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ Тодорхой хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэдэг нь талууд тухайн гэрээ хэзээ дуусгавар болох талаар харилцан тохиролцсон байхыг хэлнэ. Ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар хөдөлмөрийн 38
  • 39. гэрээ байгуулна. Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна. Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно. Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд: • талууд харилцан тохирсон; • ажил олгогч иргэн, ажилтан нас барсан; • хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон; • хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан; • ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон; • ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан; 39
  • 40. • ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон; • хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг ажилтны өөрийн санаачлагаар цуцлах өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц хөдөлмөрийн гэрээг цуцлагдсанд тооцох ба ажилтан ажлын байраа орхих эрхтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг заасан хугацаанаас өмнө цуцалж болно. Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно : • Аж ахуйн нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн; • Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон; • Ажилтан 60 нас хүрч тэтгэвэрт гарах эрх үүссэн; • Ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; • Мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан • Сонгууль, томилолтоор өөр ажилд ажиллах болсон; • Контрактад заасан гэрээ цуцлах үндэслэл бий болсон; Хөдөлмөрийн харилцаанд гардаг хамгийн их маргаантай асуудал нь ажилтан ажлаасаа халагдах тэр дундаа хууль 40
  • 41. бусаар ажлаар халагдах явдал байдаг. Ажилтныг аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн мөн тухайн ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсоны улмаас халж байгаа бол ажил олгогч нь заавал нэг сарын өмнө мэдэгдэл өгөх ёстой. Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Мэдэгдэл гэдэг нь халах тухайгаа ажилтанд бичгийн хэлбэрээр өгч баталгаажуулсан байх явдал юм. Гэвч ихэнх байгууллагын захиргаа бүтцийн өөрчлөлтийн талаар ажилтандаа нэг сарын өмнө мэдэгдэхгүйгээр шууд халдаг ба энэ нь хууль бусаар ажлаас халж байгаа хэрэг юм. Харин мэргэжлийн ур чадварын дутмаг байдлаас ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь халахдаа тухайн байгууллагын харьяа дээд шатны байгууллагын буюу эсвэл тухайн байгууллагын “Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүнг үндэслэн ажлаас халж болох ба хэрэв ийм шалгалт аваагүй бол ажлаас ажилтныг халах нь хууль бус үйлдэл болно. Ажлаас халагдсан дараах тохиолдолд байгууллагаасаа ажлаас халагдсаны тэтгэмж авах эрхтэй. Дараах шалтгааны улмаас ажлаасаа гарч байгаа ажилтанд ажил олгогчоос 1 сар ба түүнээс дээш хэмжээний цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог. 1. Орон тооны цомхотголд орсон, байгууллага нь татан буугдсан, ажилтны тоог цөөрүүлсэн. 2. Ажилтан мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон. 3. Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн. 4. Ажилтан цэргийн албанд татагдах болсон. 41
  • 42. Харин ажилтныг бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно. Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажилтны ажил албан тушаалыг дараах тохиолдолд ажил олгогчоос хэвээр хадгалах үүргийг хүлээдэг. Үүнд: 1. Төрийн байгууллагын сонгуульт үүрэг 3 сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа. 2. Ээлжийн амралттай байгаа. 3. Эмнэлэгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх. 4. Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа бол, мөн хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол. 5. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийхэд болон хууль тогтоомжын дагуу зохион байгуулсан ажил хаялтанд оролцож байгаа бол. 6. Цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал. 7. Хууль тогтоомж болон хамтын гэрээ ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд. Ажилтан ажил олгогчийн санаачлагаар ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлээ ажлаас халсан тушаал, шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба харин хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хугацааг хэтрүүлсэн бол үүнийгээ нотлон шүүхэд хандаж болно. Контракт. Өмчлөгч буюу түүнээс эрх олгосон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авъяас, өндөр ур чадварыг хөлслөн авч 42
  • 43. ашиглах зорилгоор контракт байгуулдаг. Контракт байгуулж иргэнийг ажиллуулж болох ажил албан тушаалын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална. ЭМНХ-ын сайдын 2000 оны 93 тоот тушаалаар “Контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил (мэргэжил), албан тушаалын жагсаалт” батлагдсан. Контрактыг 5 жил хүртэл хугацаатайгаар бичгээр байгуулна. Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд очиж байгаа хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байхаас гадна контрактыг цуцлах, сунгах үндэслэлийг хуульд заасныг баримтлан тохирсон байна. Хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон хөдөлмөрийн хууль, тогтоомжоор шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ. Ажил олгогчийн төлөөлөгчид гэж байгууллагын удирдлага, ажил олгогчоос эрх олгосон этгээд буюу дүрэмдээ ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг хэлнэ. Ажилтны төлөөлөгчид гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчийг хэлнэ. Хамтын гэрээнд шууд зохицуулагдаагүй дараах харилцааг зохицуулна. 43
  • 44. • • • • • • • • • • Үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, нэмэлт тэтгэвэр тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговорын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх. Ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, түүнд шинэ мэргэжил эзэмших болон ажлын байрны баталгааг хангах Ажил, амралтын цагийн горим тогтоох Ажилтан үүний дотор жирэмсэн, насанд хүрээгүй, тахир дутуу болон одой хүний ХААЭА-н нөхцлийг сайжруулах ААНБ, түүний салбар нэгжийг хувьчлах, өөрчлөн байгуулах тохиолдолд ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах Үнийн өсөлт, мөнгөний ханш бууралтын түвшнээс хамааруулж цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх Ажилтны нийгмийн хамгаалалд зориулах хөрөнгийн хэмжээг тогтоох Экологийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах. Ажиллахын зэрэгцээ суралцаж байгаа ажилтанд ажил олгогчийн зүгээс хөнгөлөлт үзүүлэх. ААНБ-ын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, ясли, нийгэм, соёлын зориулалттай барилга, байгууламж барих, ашиглах, олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эх буюу ганц бие эцэг, тахир дутуу хүүхэдтэй ажилтанд хөнгөлөлт үзүүлэх, тухайн ААНБ-д ажиллаж байсан ахмад настан, тахир дутуу хүн, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтны амьжиргааг сайжруулах 44
  • 45. Хамтын хэлэлцээр гэж иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч болон ажилтны төлөөлөгч, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ. • Улсын хэлэлцээрээр улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудал. • Салбар ба салбар дундын хэлэлцээрээр тодорхой ажил, мэргэжлийн ажилтны цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, нормативын асуудал. • Бүсийн хэлэлцээрээр тухайн бүс нутгийн хэмжээнд дагаж мөрдөх хүн амын амьжиргааны болон цалин хөлсний доод хэмжээ, нөхөн олговор, иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нийтлэг асуудал. • Аймаг, нийслэл, сум дүүргийн хэлэлцээрээр тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид дагаж мөрдөх хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудал. • Мэргэжлийн тарифын хэлэлцээрээр тодорхой ажил, мэргэжлийн хүрээний хөдөлмөрийн харилцааны асуудал. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад дараах зарчмыг баримтлана. • Ил тод байх • Хууль тогтоомжид нийцсэн байх • Талуудын төлөөлөгчдийн тоо ижил байх • Талууд эрх тэгш байх 45
  • 46. • Хамтын гэрээ хэлэлцээрт тусгах асуудлаа чөлөөтэй сонгож хэлэлцэх • Сайн дураараа үүрэг хүлээх • Хүлээх хариуцллагыг тодорхой заах Талууд хамтран ба дангаар хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих ба түүний явцыг хагас жил тутам буюу хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хугацаанд дүгнэж, нийт ажилтанд мэдээлнэ. 3.3 Ажил, амралтын цаг МУ-ын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, 7 хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна. Ажил, үйлдвэр, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ЗГ-аас баталж гаргасан ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэх ба нэгтгэн бодсон цаг нь тооцоот хугацаанд ногдох ажлын цагийн нийлбэрээс хэтэрч болохгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулах гэнэ. Ажилтныг илүү цагаар ажиллуулсан тохиолдолд ажил олгогчоос нэг бол нөхөн амраах, эсвэл илүү ажилласан цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстой. Дор дурьдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно. Үүнд: • Улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх. • Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах. 46
  • 47. • • Нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гамшгийг арилгах. Урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах, хойшлуулшгүй ажил гүйцэтгэх. Ажилтныг дараалан 2 ээлжинд ажиллуулахыг хориглоно. Ажил, үйлвэрлэлийн онцлогоос шалтгаалан нийтээр амрах бямба, ням гаригт амраагүй ажилтныг долоо хоногийн өөр дараалсан 2 өдөр амруулна. Хөдөлмөрийн хуульд нийтээр амрах баярын өдрүүдийг тодорхой зааж өгсөн. Ажил олгогч, ажилтан нар тохиролцсоноор нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллаж болох ба энэ тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсвэл ээлжийн амралттай нь хамтатган олгож байна. Харин бүх нийтээр амрах баярын өдрүүдэд ажилтныг ажлуулсан бол нөхөн амраах, эсвэл илүү ажилласан цагийн хөлсийг 2.0 дахин нэмэгдүүлэн олгодог. Богиносгосон ажлын цагийн зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дараахь тохиолдлуудад ажилтны ажлын цагийг богиносгож болдог. • Үйлдвэрлэл дээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан ажилтны ажлын цагийг суралцаж байх хугацаанд нь богиносгодог. Ингэснээр ажилтан өөрийн мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх боломжтой болдог. • Насанд хүрээгүй ажилтны ажлын цагийг богиносгох. (3.4 бүлгийн насанд хүрээгүй хүний хөдөлмөрийг хар) • Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын ажлын цагийг богиносгох. Үүнд хүнд, халуун, хортой, газар доор гэх мэт нөхцөлд ажилладаг 47
  • 48. ажилтнуудын ажлын цагийг ердийн нөхцөлд ажилладаг ажилтнуудын ажлын цагаас богиносгон ажиллуулдаг. • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийж гүйцэтгэж байгаа ажлын шинж байдлаас хамааруулан ажлын цагийг богиносгож болдог. Амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхэд хөхүүлэх, асрахад зориулан зургаан сар хүртэлх насны хүүхэдтэй буюу нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд хоёр цагийн, зургаан сараас нэг хүртэлх насны түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгодог. Хүүхэд хөхүүлэх, асрах, завсарлагыг ажилласан цагт оруулж тооцдог. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх ба зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 хоног байх ба хөдөлмөрийн нөхцөл, ажилласан хугацааг харгалзан нэмэгдэл амралт олгож биеэр эдлүүлнэ. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд ажилласан хугацааг харгалзан : • 6 – 10 жилд ажлын 3 өдөр • 11 – 15 жилд ажлын 5 өдөр • 16 – 20 жилд ажлын 7 өдөр • 21 – 25 жилд ажлын 9 өдөр • 26 – 31 жилд ажлын 11 өдөр • 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд : • 6 – 10 жилд ажлын 5 ба түүнээс дээш өдөр • 11 – 15 жилд ажлын 7 ба түүнээс дээш өдөр • 16 – 20 жилд ажлын 9 ба түүнээс дээш өдөр 48
  • 49. • • • 21 – 25 жилд ажлын 12 ба түүнээс дээш өдөр 26 – 31 жилд ажлын 15 ба түүнээс дээш өдөр 31, түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдрийг нэмэгдэл амралт болгон олгоно. Төрийн албан хаагчийн нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар тогтоож болно. Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болох бөгөөд чөлөөтэй байгаа хугацаанд нь тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна. 3.4 Эмэгтэй, насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ба одой хүний болон ахмад настны хөдөлмөр  Эмэгтэй хүний хөдөлмөр Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа эмэгтэйчүүд бүх ажлыг хийж гүйцэтгэдэггүй, өөрөөр хэлбэл тэдний бие махбодийн онцлог болон хөдөлмөрийн нөхцлөөс хамааруулан зарим ажлыг тэднээр гүйцэтгүүлэхийг хориглодог. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу “Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалт“– ыг МУ-ын ЭМНХ-ын сайдын 1999 оны А / 204 тоот тушаалаар баталсан байдаг ба үүнд дараах 12 төрлийн 70аад ажлын байр багтдаг байна. 1. Уул уурхайн олборлох үйлдвэр. Газар доор бүх төрлийн ажил ба газрын тос олборлох, шатдаг хий ашиглах бүх төрлийн ажил. 2. Арьс ширний үйлдвэр. Арьс ширний идээлэх, натри, хромын шим бэлтгэх зэрэг шохойн дамжлагын бүх ажил, мөн идээлсэн ширийг зөөж хураах гэх мэт ажлууд. 3. Шилний үйлдвэрлэл. Шилний амаар үлээх, карбид гараар бутлах. 4. Нэхмэлийн үйлдвэрлэл. Аналины давс, флюкс гараар бэлтгэх, гидрохлорит гар ажиллагаагаар бэлтгэх. 49
  • 50. 5. Хэвлэлийн үйлдвэр. Хэвлэлийн хэвлэгч, офсет хэвлэл, цайр зургийг буулгах, хордуулах, тугалга хайлуулах, үсэг цутгах, нэг тал огтолгоо машины машинч. 6. Оёдлын үйлдвэрлэл. Эсгэх дамжлагын нарийвчилсан болон хэсэгчилсэн огтолгооны машинч, тусгай зориулалтын пресс индүү ажиллуулах. 7. Махны үйлдвэрлэл. Мал гахай шувууг мэдрэл алдуулах, цусалгаа хийх, мал нядлах, аммиакан хөргүүртэй зооринд ажиллах. 8. Тээвэр. a. Төмөр замын тээвэрт -вагон холбогч, найруулагч, ачиж буулгах, яндан цэвэрлэх, ивүүрчин, вагон доогуур орж үйлчилгээ хяналт хийх гэх мэт. b. Усан тээвэрт- усан онгоцны дизельчин, залуурч, усанд шумбах, усан онгоцны механик гэх мэт ажлууд. c. Авто тээвэрт- 2,5 тонноос дээш даацын автомашин, 25-аас дээш суудалтай автомашины жолооч, цистерний дотор засвар хийх гагнах. d. Агаарын тээвэрт- нисэх онгоцны механик, нисэх онгоцны холбоочин, онгоц болон түүний үйлчилгээ хийх. 9. Барилга угсралт. Яндан хоолой угсрах, худаг малтах, хавтан гараар цутгах, эвдэж буулгах, чулуу бутлах. 10. Нийгмийн үйлчилгээ. Бохир усны шүүр цэвэрлэх, бохир усны шугмын сантехник. 11. Мод бэлтгэх боловсруулах үйлдвэрлэл. Мод бэлтгэх, усаар угаах бүх дамжлага, гуалин гараар ачиж буулгах, мод тайрах, ялгаж хураах. 12. Түгээмэл ажил, мэргэжил. Шүхэрчин, гал сөнөөгч, мөнгөн устай харьцаж ажиллах, бүх төрлийн уурын 50
  • 51. зуухны галч, хар тугалга цутгах, хайлуулах, металл хайлуулах, лантуучин, бутлагч, өндөр даралтын шугам хоолой гагнах, засварлах, зэрэг ажил мэргэжлүүд ордог байна. Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсоноос бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. Энэ нь 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц эцэгт бас хамааралтай. Мөн жирэмсэн эмэгтэй, 8 хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно. Хүүхэд хөхүүлэх, асрах, завсарлах цагийг ажилласан цагт оруулан тооцно. Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно. Нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг 60 хоногтой болтол амаржсан эхийн нэг адил чөлөө олгоно. Хөдөлмөрийн нөхцлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд харшлахгүй өөр ажилд шилжүүлнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд Хөдөлмөрийн асуудал хариуцсан ЗГ-ын гишүүний баталсан хэмжээнээс илүү хүнд ачааг эмэгтэй хүнээр өргүүлэх, зөөлгөхийг хориглоно гэж заажээ.  Насанд хүрээгүй хүний хөдөлмөр. Насанд хүрээгүй хүн гэдэгт 14-18 хүртэл насны хүүхдүүдийг хамааруулан авч үзэх ба эдгээр нь хөдөлмөрийн харилцаанд гэрээний үндсэн дээр оролцохдоо зарим нэгэн онцлогтой. Хууль, тогтоомжоор хориглоогүй бол 16 нас хүрсэн хүн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ хийх эрхтэй байна. 15 нас хүрсэн хүн эцэг, эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгөөр гэрээ байгуулж болно. Мэргэжлийн 51
  • 52. баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 14 насанд хүрсэн хүн эцэг, эх, асран хамгаалагч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр гэрээ байгуулж болно. Мөн насанд хүрээгүй хүнийг эмнэлэгийн үзлэгт орсны дараа ажилд авах бөгөөд түүнийг 18 нас хүртэл нь хагас жил тутамд эмнэлгийн үзлэгт хамруулна. Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах амралтын ба баярын өдрүүдэд ажиллуулах, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажил хийлгэхийг хориглоно. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ЭМНХ-ын сайдын 1999 оны А/204 тоот тушаалаар “Насанд хүрээгүй хүмүүсийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт “–ыг баталсан байна. Уг жагсаалтад газрын доорх бүх төрлийн ажил, химийн 1, 2, 3 дугаар зэрэглэлийн бодистой ажиллах бүх төрлийн ажил, бүх төрлийн будаг лак, эмаль, эмульс найруулах зэрэг хортой нөхцөл бүхий ажил, багаж ирлэх, өндөрт авирах бүх төрлийн ажил, тэсэлгээний ажил, цахилгааны слесарь, монтёр зэрэг аюултай ажил багтсан байна. Долоо хоногийн ажлын цаг нь 14 – 15 насны ажилтанд 30 цаг, 16 – 17 насны ажилтанд 36 цаг, 18 хүрээгүй ажилтаны ээлжийн амралтын үндсэн хугацаа нь ажлын 20 өдөр байна.  Хөгжлийн бэрхшээлтэй ба одой хүний хөдөлмөр Ажил, үйлдвэрлэлийн онцлогт харшлахгүй тохиолдолд 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа 4 ба түүнээс дээш орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна. Энэ хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүн буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр ЗГ-аас тогтоосон хэмжээний төлбөр төлөх ба уг хөрөнгийг улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэн хөгжлийн 52
  • 53. бэрхшээлтэй иргэд буюу одой хүнд зориулах нийгмийн хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах ба төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно. Аж ахуйн нэгж, байгууллага тогтоосон төлбөрийг 24 сар тасралтгүй төлсөн тохиолдолд дараагийн 12 сард ногдох төлбөрийг чөлөөлнө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны нөхцөл нь тэдний хөдөлмөрлөх чадварт нь тохирсон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр нь түүнийг орж, гарахад нь саад болохооргүй байдлаар тоноглогдсон байна. Ийм хүмүүсийн гүйцэтгэж байгаа ажлын шинж байдлаас хамааран ажилтны саналыг харгалзан ажлын цагийг богиносгож болно. Харин тахир дутуу ба одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохгүй бол энэ шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно.  Ахмад настны хөдөлмөр “Ахмад настан” гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хүнийг ойлгодог. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан 60 нас хүртлээ ажиллах эрхтэй. Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болох ба тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй. Ажил олгогч нь ахмад настны хүсэлтээр түүний ажлын өдрийн үргэлжлэлийг хорогдуулах буюу эрүүл мэндэд харшлахгүй ажилд шилжүүлж болно. 3.5 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, стандартыг дээрх байгууллагатай зөвшилцөн стандартын асуудал эрхэлсэн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тус тус батална. 53
  • 54. Ажил олгогч нь ажилтныг ажлын зохион байгуулалт, үйлдвэрлэлийн технологийн шаардлагад зохицсон хөдөлмөрийн аятай нөхцөл бүхий ажлын байраар хангах бөгөөд хими, физик, биологийн сөрөг хүчин зүйл нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, стандартаар батлагдсан норм, нормативын хязгаараас хэтрэхгүй байна. Мөн ажил олгогч нь хэвийн бус нөхцөлд ажилтанд тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бодис, хоол хүнсийг үнэ төлбөргүй олгоно. Машин механизм, тоног төхөөрөмж, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмж, өргөх тээвэрлэх механизм зэргийг ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм зааврын дагуу ажиллуулж баталгаажуулалт хийсэн байна. Химийн хортой, тэсрэх болон цацрагт идэвхт бодисыг эрх бүхий байгууллагын хяналтын дор батлагдсан дүрэм, журам зааврыг мөрдөн ажиллана. Галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Ажил олгогч нь ажилтныг урьдчилсан ба хугацаат эрүүл мэндийн үзлэгт оруулж байх ба шаардагдах зардлыг хариуцна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлийн өвчнөөр өвчилсөн болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно. • Хөдөлмөрийн чадвараа хагас алдсан ажилтан 9 ба түүнээс дээш, бүрэн алдсан ажилтанд 18 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа • Нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа 54
  • 55. Нөхөн төлбөр нь нийгмийн даатгалын болон бусад тэтгэвэр тэтгэмж авахад нөлөөлөхгүй. 3.6 Хөдөлмөрийн маргаан зохицуулалт Ажилтан, ажил олгогч хоёрын хоорондын санал нийлээгүй зөрөлдөөнөөс хөдөлмөрийн маргаан үүснэ. Хөдөлмөрийн маргааныг ганцаарчилсан болон хамтын маргаан гэж хоёр төрөлд ангилдаг. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан нь ажилтан ажил олгогч хоёрын санал зөрөлдөх дараах байдлаас үүсч болно. Үүнд: • Сахилгын шийтгэл буруу ногдуулсан; • Цалингаас үндэслэлгүй суутгал хийсэн; • Ажлаас буруу халсан; • Учруулсан хохирлыг төлөхтэй холбоотой; • Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ ажил олгогч биелүүлээгүй; • Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл; • Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл зэрэг хамаарна. Хөдөлмөрийн гэрээний талууд нь дээрх хэлбэрээр эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг • Хөдөлмөрийн маргаан таслах комисс • Шүүх тус тусын харьяалалын дагуу шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь ажилтныг буруу халсан, шилжүүлсэн, эд хөрөнгийн хохирол төлүүлсэн, сахилгын шийтгэл буруу ногдуулсан зэрэг маргааныг авч хэлэлцэхгүй эдгээрээс бусад маргааныг шийдвэрлэнэ. 55
  • 56. Маргаан таслах комиссын дүрмийг ЗГ-ын батлана. Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг тухайн байгууллага дээр ажил олгогч болон ажилтнуудын төлөөллийг оролцуулан байгуулна. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор ажил олгогчийн харъяа сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дараах маргааныг шууд шүүхэд хандан шийдвэрлүүлнэ: 1. Ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотой үүссэн; 2. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байх үед ажилтны эрүүл мэндэд хохирол учирсан бол түүнийг нөхөн төлүүлэхтэй холбоотой; 3. Ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг ажилтнаар нөхөн төлүүлэхтэй холбоотой; 4. Ажил олгогч ажилтны авч байсан цалингаас нь доогуур цалинтэй өөр ажилд шилжүүлсэн зэрэгтэй холбоотой; 5. Сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой; 6. Хөдөлмөрийн нөхцлийг дордуулсан тухай; 7. Ажил олгогчийн гаргасан тушаал, шийдвэр нь хуульд нийцээгүй талаар гаргасан ажилтны нэхэмжлэл зэрэг хамаарна. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар болон, хамтын гэрээ хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг ажилтаны төлөөлөгчид эдэлнэ. Ажилтны төлөөлөгчид шаардлагаа 3 хувь үйлдэнэ. • 1 хувь - ажил олгогчид • 1 хувь - харъяалах нутаг дэвсгэрийн Засаг даргад 56
  • 57. • 1 хувь - шаардлага тавьсан талд тус тус байна. Ажил олгогч шаардлагын хариуг 3 хоногийн дотор өгөх бөгөөд хэрвээ хариу өгөөгүй бол хамтын маргааныг шийдвэрлэх дараагийн үе шатандаа орно. Хамтын маргааныг эвлэрүүлж зохицуулах хэлэлцээрийн арга нь: • Зуучлагч оролцуулах • Хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэх гэсэн хоёр хэлбэртэй. Зуучлагч оролцуулах арга нь : Ажилтнуудын тавьсан шаардлагыг ажил олгогч хүлээн аваагүй, ажлын 3 хоногийн дотор багтаан хариу өгөөгүй, эсвэл ажилтны хамт олон өгсөн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үед оролцуулна. Зуучлагч нь хамтын маргааныг зохистой, шуурхай шийдвэрлэхэд гол үүрэгтэй. Хөдөлмөрийн арбитр: Үүнийг талууд маргаанаа зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлээд тохиролцоонд хүрээгүй үед хэрэглэдэг. Хөдөлмөрийн арбитр нь хөндлөнгийн байр сууринаас маргалдаж байгаа талуудын асуудлыг шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн арбитрыг дараах байдлаар бүрдүүлнэ: а/ ажилтны хамт олон санал болгосон арбитр; б/ ажил олгогчийн санал болгосон арбитр; в/ Засаг даргын санал болгосон арбитр зэрэг байна. Маргааныг хөдөлмөрийн арбитр ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ. Маргааныг хэлэлцсэний үр дүнд зөвлөмж гарна. Зөвлөмжийг талууд биелүүлэх үүрэгтэй. Хэрэв зөвлөмжийг хүлээн зөвшөөрөөгүй бол хамтын маргаан шийдвэрлэх дараагийн шатандаа орно. Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчын оролцоотой шийдвэрлэх журмыг Засгийн газар батална. 57
  • 58. IV. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА, СТАНДАРТ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА 4.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл үндсэн стандарт ба ОУХБ-ын конвенцууд ахуйн 4.1.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл үндсэн стандарт ахуйн Үйлдвэр аж ахуйн газар, ялангуяа газар тариалан болон чөлөөт хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байранд үйлдвэрлэлийн осол, эрүүл мэндийг хохироодог аюултай нөхцөл элбэг байдаг. Жишээлбэл 2008 оны байдлаар хөдөлмөрийн чадвараа алдаж буй хүмүүсийн ажил мэргэжлийн салбар бүрээр өмнөх оныхтой харьцуулбал хамгийн өндөр нь 23,33% нь ХАА-н салбар байна. Иймд хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хууль, дүрэм, заавар, стандартаар зохицуулагддаг. Үндсэндээ хөдөлмөр хамгааллыг үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанарын баталгаатай хамтатган ойлгох нь зүйтэй бөгөөд ажлын стандарт дотор хөдөлмөр хамгааллын шаардлагатай сэдвийг оруулж өгдөг. Хөдөлмөр хамгааллын зааврыг ажлын стандартад багтаахдаа дараах хэдэн зүйлийг нягтлаж үзэх шаардлагатай. • Үндсэн үйл ажиллагааны дэс дараалал нь аюулгүй ажиллагаанд нийцсэн эсэх • Ажлын нэг дамжлагаас нөгөөд шилжихдээ зохих зүйлийг шалгасан болон дохио зааврууд хангалттай өгөгдсөн эсэх 58
  • 59. • Ямар зүйл дээр аюулгүй техникийн дүрмийг илүү барьж ажиллах, уг дүрэмд алдаа гажуудал байгаа эсэх, дагаж мөрдөх боломжтой эсэх. Ажлын стандартыг боловсруулах зарчим • Хийх ёстой ямар ажил байгаа болон ямар ямар хэсгээс бүрдэж байгаагаар нь задалж, тус бүрийнх нь хийж гүйцэтгэх зарчмыг тогтоох • Тэрхүү хувааж хэсэгчилсэн ажлыг хийхэд ямар ажиллагаа шаардагдах ба хамгийн хурдан тохиромжтой аргыг сонгох. • Хөдөлмөр хамгаалал талаасаа ямар нэг зөрчилтэй эсэх, бусад ажиллагаанд нөлөөлөх эсэхийг нь бодолцон, шаардлагатай бол арга барилыг нь өөрчилж шинэчлэх. • Ажлыг хийх аргачлал, үйлдэл бүр дээр юуг анхаарах болгоомжлох шаардлагатайг бодиттойгоор тусгаж өгөх. • Урьд өмнө гарч байсан болон цаашид гарч болзошгүй аваар осол, хэвийн бус нөхцөл байдлын үед хэрхэн арга хэмжээ авахыг бичих. • Удирдах ажилтнаар шийдвэр гаргуулж зөвшөөрөл авах. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн стандартын асуудал эрхэлсэн байгууллага холбогдох хуулийн дагуу батална. Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Хөдөлмөрийн болон бусад нөхцөлд тавих шаардлага, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын арга ажиллагаа”-г заавал мөрдөх улсын стандарт, мөн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 59
  • 60. шаардлага, стандартыг тус тусын стандартаар баталсан байдаг. Ажил олгогч нь хөдөлмөрийн стандартыг баримтлан ажилтнуудын хөдөлмөрийн нөхцлийг ажлын байр нэг бүрээр эрх бүхий байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр ажлын байрны нөхцөл, аюулгүй байдлын стандартын шаардлагад нийцүүлэн хангах арга хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлнэ. МУ-д ХААЭА-нн ерөнхий асуудлаар 30, физикийн хүчин зүйлсийг тодорхойлох, эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээг тодорхойлсон 8, ажлын байрны агаарт химийн хүчин зүйлийг тодорхойлох арга зүйн 90 гаруй стандарт, нийт 130 гаруй стандарт мөрдөгдөж байна. ХААЭА-н гол стандартаас дурдвал: • Ажлын байрны агаарын эрүүл ахуйн шаардлагыг болон ажлын байрны агаар дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг MNS 4990:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага” (Workplace atmospheres. Hygienic requirement) стандартаар тогтоосон. • Ажлын байрны агаарт тоосны агуулгыг MNS 5010:2001 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны агаар дахь тоосны агуулгыг хэмжихэд тавигдах ерөнхий шаардлага” (General Requirement which to measure the dust component in working place) стандартаар, • Гэрэлтүүлэгийн ангилал, эрүүл ахуйн шаардлага, хэмжих арга, тэдгээрт тавигдах шаардлагыг MNS 4996:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажын байрны гэрэлтүүлэгийн норм, хэмжих арга тавигдах ерөнхий шаардлага” (Occupational 60
  • 61. Safety and Health. General requirements on the method of measurement of light norm in working place) стандартаар, • Доргионы ангилал, эрүүл ахуйн үзүүлэлт ба нормыг MNS 4994:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Доргионы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” (Occupational Safety and Health. Vibration. Requirement for general safety) стандартаар, Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын жагсаалтыг Хавсралт 1-ээс үзнэ үү. Үйлдвэрлэлийн технологи, техникийн нөхцөл нь бичил уур амьсгалын зөвшөөрөгдөх хэмжээг хангах боломжгүй бол түр завсарлагааны үед амрах, дулаацах, хоргодох зориулалт бүхий байр байгуулж, тоноглож тохижуулах, халуун агаараар хэсэгчлэн дулаацуулах, агаарын ба усан хөшиг хийх, амралтын дэгийг өөрчлөх, ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангах, арга хэмжээг авна. Мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилчдыг илчлэг, витаминлаг хоол хүнсээр хангана. Мөн ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл нь тухайн ажил мэргэжлийн онцлогт тохирсон материалаар хийгдсэн, хэв загвар нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан байна. Техник, технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн болон бие хамгаалах хэрэгсэл шинээр үйлдвэрлэх, нэвтрүүлэх, өөрчлөн засварлахад хөдөлмөрийн хяналтын байгуулагаас эдгээр зүйлийг ашиглах зөвшөөрлийн гэрчилгээ авна. Аж ахуйн, нэгж байгууллага нь галын аюулгүй байдлыг хангах дотоод дүрэмтэй байна. Галын дохиолол, гал унтраах тоног, төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлгаж, ажилтнууддаа уг тоног төхөөрөмжийг ашиглах аргыг сургасан байх ба галын аюулаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ингэж хүмүүсийн хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулсны хирээр ажлын чадвар 61
  • 62. нь дээшлэх, хөдөлмөрийн бүтээмж нь нэмэгдэх улмаар энэ нь эдийн засгийн асар их үр ашигтай юм. Тиймээс ч хөдөлмөр хамгаалал нь нийгмийн шинжтэй асуудлын нэг юм. Учир нь хүний хөдөлмөрлөх нөхцөл муугаас болж, хүмүүс бэртэж гэмтэх, мэргэжлийн өвчинд нэрвэгдэх цаашилбал заримдаа амь насаа алдах нь ч бий. Энэ нь ААНБ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалттай шууд холбоотой. 4.1.2 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаарх ОУХБ-ын конвенцууд 2009 оны байдлаар Монгол улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) 16 конвенцэд нэгдэн орсон. Үүнд: Ажилд авах насны доод хязгаар, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай, эхчүүдийн эрхийг хамгаалах тухай, ажил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй эмэгтэйчүүдэд тэнцүү хөлс оргох тухай, тахир дутуу иргэдийн мэргэжлийн нөхөн сэргээлт ба тэдний хөдөлмөр эрхлэлтийн тухай, албадан хөдөлмөрийн тухай, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих 3 талт зөвлөгөөний тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны тухай гэх мэт конвенцуудад нэгдэн орсон байна. Эдгээр МУ-ын нэгдэн орсон конвенцуудын жагсаалтыг Хавсралт 2-оос үзнэ үү. 4.2 Үйлдвэрлэлийн барилга байгууламжид тавих шаардлага Үйлдвэрлэлийн барилга байгууламжинд тавигдах шаардлагууд нь “Үйлдвэрийн барилга, төлөвлөлтийн норм”ын дагуу явагдана. Барилга байгууламж нь дараах шаардлага хангасан байна. • Хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлж, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх; 62
  • 63. • • • • • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээний нөхцлийг бүрдүүлсэн байх Барилга байгууламж нь чанарын баталгаат хугацаатай байна. Барилгын гүйцэтгэгч нь барилгын талбайн аюулгүйн ажиллагааг хангах урьдчилан сэргийлэх. Барилгын ажил нь зэргэлдээ барилга байгууламжын ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй байх Барилгын ажил нь үйлдвэрлэлийн гоо зүй, байгаль орчны нөхцөл шаардлагад нийцсэн байх. Ажиллагч нэг бүрт үйлдвэрийн байрны 15м3-ээс багагүй эзлэхүүн, 4,5 м2-аас багагүй талбай ноогдож байх ёстой. Мөн үйлдвэрийн байрны өндөр нь шалнаас тааз хүртлээ 3.2м-ээс багагүй байх ёстой. Илүүдэл дулаан их (20ккал/м3 цагаас их) ялгагдан гардаг буюу хорт хий, чийглэг ихээр гардаг үйлдвэрийн байрны өндрийг ажлын байрнаас илүүдэл хий, чийглэх ба дулааныг зайлуулах нөхцлийг хангах ба технологийн ажиллагаатай нь уялдаатайгаар тогтооно. Төрөл бүрийн ажлын байранд доорх 3 үйлдлээр арга хэмжээнүүдийг авна. Үүнд: А. Үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахын тулд • Ажлын байрыг эрчим хүчээр хангах • Хөдөлмөрийн зүйл, багаж, хөдөлмөрийн бусад хэрэслээр хангах • Бүтээгдэхүүнийг шилжүүлэх • Үйлдвэрлэлийн хаягдлыг зайлуулах • Хөдөлмөрийн хэрэгсэлд үзлэг, засвар хийх 63
  • 64. • Тээврийн хэрэгслээр хангах • Бүтээгдэхүүний чанарыг шалгах Б. Хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийн зохистой нөхцлийг бүрдүүлэхын тулд • Цэвэрлэгээ • Агааржуулалт • Дулаалга буюу халаалт • Гэрэлтүүлэг • Хорт бодисоос хамгаалах В. Ажлын байр, түүний бүрдэл хэсгийг байршуулах угсрахын тулд • Цех, тасаг, үйлдвэрлэлийн шугамуудын хооронд харилцан холбоотойгоор байршуулах. • Тоног, төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийн хоорондын зай нь стандартын шаардлага хангасан байх. • Тоног , төхөөрөмжийн эвдрэлийг арилгах • Аваар сүйрэлийг арилгах 4.3 Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага, аюулгүй ажиллагаа 4.3.1 Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нэлээд хэдэн шаардлага хангасан байхаар заасан байна. • Машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиололын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, 64
  • 65. хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй шаардлагыг хангасан байхаар, ажиллагааны • Машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттой байхаар • Машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байхаар, • Машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд тогтмол хийж байхаар • Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэхдээ ашиглалтын паспорт, гэрчилгээний хамт шилжүүлж байхаар, • Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байхаар, • Цахилгаан тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байхаар тус тус хуульчилжээ. • Үйлдвэрлэлийн болон ажлын байрны зохион байгуулалт нь үйлдвэрлэлийн тухайн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, ажлын байранд тавих улсын стандартаар тогтоогдсон эргономикийн болон 65
  • 66. аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн шаардлагыг хангаж байвал зохино. эрүүл ахуйн 4.3.2 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа • Хийцийн аюулгүй ажиллах элементийг, хийцийн бүдүүвчийг, ажиллах зарчмыг сонгоход хялбар байна. • Хийцүүдэд механикжуулах, автоматжуулах хэрэгсэл ба алсын удирдлагыг хэрэглэх. • Хийцэд хамгаалах хэрэгслийг хэрэглэх. • Ажлын байрыг зохион байгуулах шаардлагыг ханган биелүүлэх • Тоног төхөөрөмжийг угсрах, ашиглах, засварлах, тээвэрлэх ба хадгалах талаарх аюулгүй ажиллагааны шаардлагыг техникийн баримт бичигт тусгах зэрэг нөхцлүүдийг хангасан байх ёстой. • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хийцэд хэрэглэгдэх материалууд аюулгүй, хоргүй байх ёстой бөгөөд эрүүл ахуйн ба галын аюулгүйн шалгалт хийгдээгүй шинэ бодис, материалууд ашиглахыг хориглодог. • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хийц хэт улаан туяа, доргио, шуугианы түвшинг заагдсан хэмжээнд хүртэл бууруулах нөхцлийг хангаж байвал зохино. • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн удирдлагын эрхтэнүүд ажилбаруудын буруу дарааллыг гаргахгүйгээр ажилбарын зөв дарааллыг харуулсан заалт, бичлэг, бүдүүвчтэйгээр хийгдсэн байдаг нь ослыг хязгаарлахад ихээхэн нөлөөлдөг. 4.4 Өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага, аюулгүй ажиллагаа 4.4.1 Өргөх зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага 66
  • 67. • Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна. • Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна. • Аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зам харилцааны хэрэгслийг ашиглах, хяналтын самбар, дохиололын системүүд бүрэн бүтэн ажиллагаатай байх. • Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан болон эрх бүхий байгууллагын баталсан хугацаанд туршилт, тохируулга, баталгаажуулалтыг хийлгэсэн байна. • Өргөж, зөөх, ачих, буулгах ажлыг механикжуулсан, автоматжуулсан байвал зохино. • Ачааны даацын дээд хэмжээг тогтоосон байх. 4.4.2 Өргөх зөөх, ажиллагаа тээвэрлэх механизмийн аюулгүй  Ачааг гараар өргөх. Ачааг гараар өргөж зөөхдөө тогтоогдсон хэмжээний дагуу гүйцэтгэх. Жишээ нь: • 16-18 насны өсвөрийн хүүхдүүдэд: эмэгтэй 10 кг-аас их бус, эрэгтэй 16 кг-аас их бус • 18 болон түүнээс дээш насны хүмүүст: нэг эмэгтэй 20кг-аас дээшгүй, хэрэв хоёулаа бол 67
  • 68. 50кг-аас дээшгүй, эрэгтэй хүн ганцаар бол 50кг-аас их бус, хоёулаа бол 80кг-аас их бус. • 80 кг-аас хүнд ачааг өргүүр тэргэнцэр гэх мэт энгийн хэрэгсэл, 500 кг-аас хүнд ачааг өргөх механизмийн тусламжтайгаар өргөж зөөвөрлөнө. • Хүчилтөрөгч ба хийтэй баллоныг зөөвөрлөхдөө тусгай дамнуурга буюу тэргэнцэр хэрэглэх, тэдгээрийг мөрлөх ба тусгай хэрэгсэлгүй зөөхийг хориглоно. Хэрэв та ямар нэг ачааг буруу техникээр өргөвөл нуруугаа гэмтээж болзошгүйг анхаарна уу.  Ачааг машин механизм ашиглан өргөх. Үйлдвэр байгууллагад элдэв ачааг зөөвөрлөхөд олон зүйлийн машин механизм хэрэглэдэг. Эдгээр машин механизмыг жишсэн байдлаар нь тасралтгүй тээвэрлэх (туузан дамжлага, шнек, элеватор г.м), өргөх механизм (кран, өргүүр, таль, лебёдка) гэж ялгана. Эдгээр тоног төхөөрөмжийг ашиглах үед хүмүүс механизмын хөдөлгөөнтэй хэсэг, ачаа унах, цахилгаан гүйдэл зэрэгт өртөж осолд орох аюул бүрэлдэж байдаг. Гинж, татлага тасрахад ноцтой аюул учирна. Тиймээс аюулгүй байдлыг хангахад өргөх зөөх механизмын тусгай дүрмийн дагуу 68
  • 69. (ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм г.м) ашиглана. Ачаа өргөх механизмын ган татлага, гинж, оосор, дэгээ гэх мэт элэгдэлд илүү өртдөг эд ангийг бат бэхийн нөөц ихтэй авах бөгөөд механизмын зориулалтаар ажиллах горим, өргөх төхөөрөмжийн онцлогоос хамааруулан бат бөхийн нөөцийн коэффицент нь 3,5 – 13 байна. Жинг даах ган татлага, гинж гэх мэтийн бат бөхийн нөөцийн коэффицентийг дараах томъёогоор тодорхойлно. R ≤ P S P – ачааны жин даах хэсгийн тасрах хүчдэл S – уг хэсгийн хамгийн их статик ачаалал Ачаа өргөх, зөөх механизмын ашиглалтын үед жил бүр хэсэгчилсэн, 3 жилд бүтэн магадлалт хийж байх ёстой. Ачаа өргөх машины байнгын хөдөлгөөнд орших хялбархан хүрч болох хэсгүүд золгүй тохиолдлын шалтгаанд хүргэж болох учраас тэдгээр нь үзлэг, тосолгоо хийхэд эвтэйхэн байхаар тайлагддаг сайтар бэхлэгдсэн металл хаалтуудаар хаагдсан байна. Зайлшгүй хаалттай байх хэсгүүдэд: араат, гинжин, могойн араан дамжуулгууд; хялбархан хүрэх газруудад байршсан ачаа өргөх машин механизмын голууд; эрэг ба тээглүүртэй холбох холбовч (муфт)-ууд; кранчны ажлын байрны ойролцоо орших хүрднүүд, ажлын үед хүрдэнд ороогдох ган татлагыг ажиглахад хаалт саад болохооргүй байх краны дугуйнууд багтдаг. 4.5 Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага, аюулгүй ажиллагаа 4.5.1. Химийн хорт ба аюултай бодис, цацраг идэвхт бодистой харьцахад тавих шаардлага 69
  • 70. • Ажил олгогч нь химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис, түүний нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. • Ажил олгогч нь үйлдвэрлэлийн явцад хэрэглэж байгаа химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын талаар тэмдэглэл хөтөлж, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн хяналтын болон холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлнэ. • Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцан ажиллагч нь тухайн бодисын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг, дадлагатай байна. • Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис хэрэглэх, харьцах ААНБ, иргэнд тавигдах бусад шаардлагыг холбогдох хуулиар зохицуулна. • Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын хэрэглээтэй холбоотой осол, хурц хордлого гарсан тохиолдолд үйлдвэрлэлийн ослын нэгэн адил судлан бүртгэнэ. 4.5.2. Химийн хорт ба аюултай бодис, цацраг идэвхт бодистой харьцах үеийн аюулгүй ажиллагаа • Химийн бодисын аюулгүй байдлын талаар мэдээллийг нэн түрүүнд авах. Мэдээлэл авах эх үүсвэр нь химийн бодисын сав баглаа боодлын шошго, химийн 70
  • 71. аюулын тэмдэглэгээ, болон аюулгүй байдлын мэдээллийн хуудас юм. • Хаана, хичнээн тооны ажилтан тэдгээр химийн бодисын хадгалах, зөөх, тээвэрлэх үеийн аюултай нөлөөнд өртөж болзошгүй вэ гэдгийг хянах. • Аюултай химийн бодисыг аюул багатай болон аюулгүй бодисоор солих, орлуулах. • Суурь машин болон ажлын хэсэгт татах/ сорох агааржуулагчийг суурилуулж ажлын байран дахь химийн бодисын уур, утаа, хий , тоосыг багасгах. • Химийн бодисыг бүтэн юмуу хагас битүүмжлэгдсэн орчинд найруулах, юүлэх ба химийн бодистой савыг үргэлж таглаж байх. • Ажилчдад химийн бодисын аюулгүй зөв тээвэрлэх, уг бодистой ажиллах талаар тусгай сургалтанд хамруулах, ба хувийн хамгаалах хэрэгслээр ажилчдаа бүрэн хангах. V. ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЮУЛТАЙ БА ХОРТОЙ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД, ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦЛИЙН ҮНЭЛГЭЭ 5.1 Хөдөлмөрийн нөхцөл Хөдөлмөрийн нөхцөл гэж хөдөлмөрлөх явцад ажилтны хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд дагнасан байдлаар нөлөөлөх ажлын байрны орчны болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хүчин зүйлийн цогцолборыг хэлнэ. Хүний хөдөлмөрийн үйл явцад нөлөөлдөг гол хүчин зүйлүүдэд хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн эрчим, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хэвийн ба хэвийн бус нөхцөлүүд гэх мэт үзүүлэлтүүд орно. 71
  • 72.  Хөдөлмөрийн эрчим гэдэг нь нэгж хугацаанд хүний гаргаж байгаа биеийн хүчний болон оюун ухааны энергийн хэмжээ юм. Биеийн хүчний болон оюун ухааны энергийн зардал хэдий чинээ их байна төдий чинээ эрчимтэй ажиллаж байна гэсэн үг.  Хүний хөдөлмөрийн бүтээмж нь нэг төрлийн ажлыг янз бүрийн нөхцөлд ижил эрчмээр гүйцэтгэхэд гарах үр дүн нь харилцан адилгүй байдаг ба бүтээмж нь ажилтны ур чадвар, сэтгэл санааны өөдрөг байдлаас гадна ажлын байрны ая тухтай нөхцөл, багаж хэрэгслийн боловсронгуй байдлаас ихээхэн шалтгаална.  Хөдөлмөрийн хэвийн нөхцөл гэдэг нь үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлийн нөлөөлөл нь ажилтанд нөлөөлдөггүй буюу тэдгээрийн хэмжээ нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй нөхцлийг хэлнэ. Хөдөлмөрийн хэвийн нөхцлийг тохиромжтой нөхцөл, зөвшөөрөгдөх нөхцөл гэж ангилдаг. Ажлын байрны тохиромжтой нөхцөл нь ажилтны эрүүл мэнд нь хэвээр хадгалагдах төдийгүй хөдөлмөрлөх чадвар нь ямагт өндөр түвшинд байхаар зохион байгуулагдсан орчин бөгөөд ажлын байрны ая тухтай нөхцөлд хүний ажиллах чадвар дээд цэгтээ хүрэх ба хөдөлмөрийн бүтээмж ч төдий чинээ нэмэгддэг. Энэ нөхцлийг ажлын байрны тохиромжтой бичил уур амьсгал гэнэ. Тохиромжтой бичил уур амьсгалд орчны дараах хүчин зүйлүүд орно. Үүнд: • Ажлын байрны агаарын тохиромжтой температур • Тохиромжтой гэрэлтүүлэг • Цэвэр агаар • Цахилгаан соронзон ба ионжуулах цацрагийн зохимжтой хэмжээ • Доргионы зохистой байдал • Дуу шуугийны тохиромжтой нөхцөл 72
  • 73. • Ажлын байрны зохион байгуулалт, өнгө будаг, тавилга төхөөрөмж, гоо зүй г,м. Хөдөлмөрийн зөвшөөрөгдөх нөхцөл нь хөдөлмөрлөх явцад ажлын байранд үүсч бий болсон буюу байсан хүчин зүйлүүд нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, ажилтны эрүүл мэнд үр удамд цаашдын нөлөөгүй бөгөөд организмын үйл ажиллагаанд гарч болох өөрчлөлт нь дараагийн ажлын ээлж хүртэлх тогтоогдсон амралтын хугацаанд аяндаа сэргэх хөдөлмөрийн хэвийн нөхцлийг хэлнэ.  Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл гэж ХААЭА-нн шаардлагын хүрээнд сөрөг нөлөөллийг арилгах боломжгүй, хөдөлмөрийн стандартад нийцээгүй нөхцлийг хэлнэ. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийг хортой ба аюултай гэж 2 ангилдаг.  Хортой нөхцөл гэдэг нь үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, түүний үйлчлэл нь бие махбод болон үр удамд сөрөг нөлөө үзүүлж байгаа орчин.  Аюултай нөхцөл гэдэг нь ажлын байрны сөрөг хүчин зүйлийн үйлчлэл нь ажлын ээлжийн хугацаанд мэргэжлийн хурц, хүнд хордлого үүсгэж, ажилтны эрүүл мэнд, амь насанд аюул учруулах ажлын орчин. 5.2 Үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйлүүд Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин үйлдвэрлэлийн хортой ба аюултай гэж ангилдаг. зүйлийг Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл гэдэг нь тодорхой нөхцөлд ажиллагсад нөлөө үзүүлсэнээс болоод гэмтээж бэртээх ба өөр гэнэтийн эрүүл мэндийн доройтолд хүргэдэг үйлдвэрлэлийн хүчин зүйл юм. Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлс: • Биеийн хүчний 73
  • 74.  Эргэх ба хөдөлгөөнт машин механизмууд (Кран тээрэм гм)  Үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийн хөдөлгөөнт хэсгүүд (Туузан ба араат дамжуулагчууд)  Шилжин дамжуулагдаж байгаа түлшний эд, бэлдэц, эд ангиуд, материалууд  Дулаан, усны дамжуулагч тоног төхөөрөмжүүдийн эд ангийн гадаргуугийн хэт өндөр ба нам температур (усны, уурын)  Хүний биеэр дамжин өнгөрч болох богино холбоо, цахилгаан хэлхээн дахь хүчтэлийн аюултай түвшин  Өндөрт ажиллах  Хэт ягаан туяаны өндөр түвшин (цахилгаан гагнуурын үед нүдээ хамгаалаагүйгээс нүд гэмтэх)  Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, бэлдэцийн гадаргуу дээрх хурц ирмэг, барзгар гадаргуу Эдгээрээс хамгаалах хэрэгсэлд ажлын тусгай хувцас, гутал, бээлий, цахилгаан гүйдлээс хамгаалах хэрэгслүүд, хамгаалалтын хашлага, хамгаалалтын бүс, хамгаалалтын нүдний шил, нүүрний хамгаалалт, амны хаалтууд орно. • Сэтгэл зүйн физиологийн  Биеийн хүчний хэт ачаалал (хүнд гар хөдөлмөр)  Хязгаарлагдмал орон зайд хөдөлгөөнгүй эсвэл янз бүрийн байдлаар бөхийх албадмал байрлал  Хол явж гүйцэтгэх ажил  Гар, мөр, хөл, их биений булчин оролцож ачааг өргөх, зөөх ажлыг тус тус хамруулна. • Эргономикийн сөрөг хүчин зүйл Эргономикийн хүчин зүйл гэдэгт тохиромжгүй хийцтэй багаж хэрэгсэл, ажлын байр, ажлын талбай багтах ба эдгээр тохиромжгүй хийц, багаж хэрэгсэл, нэг маягийн хөдөлгөөний давталт зэрэг нь осол гэмтэл, мэргэжлийн өвчинд хүргэдэг. Эргономикийн сөрөг хүчин зүйлийг арилгахад инженерийн болон биомеханикийн онолыг 74
  • 75. судалж ашигладаг. Энэ сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхийн тулд эргономикийн шаардлага хангасан ажлын ширээ сандал, багаж хэрэгсэл хэрэглэх, хэт ачааллыг багасгах, ажил амралтын горимыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, өргөх зөөх ачааг дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх гэх мэт арга хэмжээнүүдийг авна. Үүнээс хамгаалахын тулд гар ажиллагааг автоматжуулах, мөн биеийн хүчний ажлын алжаал тайлах өрөөнүүд гэх мэт арга хэмжээг авах нь зайлшгүй шаардлагатай. Үйлдвэрлэлийн хортой нөхцөл гэж үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч ажилтны бие махбодид буюу үр удамд сөрөг нөлөө үзүүлэх ажлын байрны нөхцлийг хэлнэ. Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлд: • Физикийн сөрөг хүчин зүйл  Ажлын бүсийн агаар дахь тоос, хийн хуримтлал  Ажлын бүсийн агаарын өндөр ба нам температур  Ажлын байран дахь шуугианы өндөр түвшин  Доргионы өндөр түвшин  Ажлын бүсийн агаарын чийглэгийн хэт их ба бага хэмжээ  Хангалтгүй гэрэлтүүлэг  Хурц гэрэл Эдгээрээс хамгаалах хэрэгсэлд тоос шүүгч, хошуувч, хорт хийн баг, ажлын дулаан хувцас, хөшиг, халаалт, шуугианаас хамгаалах чихэвч, шуугианы эсрэг бөглөө, байрны шуугиан тусгаарлагч, доргионы эсрэг дэвсгэр, доргион тусгаарлагчтай тусгай гутал гэх мэт хамгаалалтын хэрэгслүүд орно. • Химийн аюултай ба хортой хүчин зүйлд Үүнд төрөл бүрийн химийн бодисууд хамрагдах бөгөөд тэдгээр нь хүний бие организмд үйлчлэх байдлаараа 75
  • 76. хордуулах, цочроох, харшил үүсгэх, хавдар үүсгэх, хавдар үүсгэх, хожуу нөлөөллийг бие махбодод үзүүлэх, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлөх гэж ялгагдана. Химийн эдгээр сөрөг хүчин зүйлүүд нь хүний бие организмд амьсгалаар, хоол боловсруулах эрхтэнээр, арьс, салст бүрхэвчээр нэвтрэн орно. • Биологийн аюултай хортой хүчин зүйлд Ургамал амьтнаас хүнд, хүнээс хүнд халдварлах өвчний үүсгүүр болох халдварт өвчтэй ургамал, амьтан хүн, тэдгээрийн ялгадсаар бохирдсон эд зүйл, бүтээгдэхүүнүүд орно. Энэ нь үйлдвэрлэлийн орчны зарим нэг үйл ажиллагаа буюу бүх ажлын байранд биологийн хүчин зүйлс тохиолддогтой холбоотой байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд орчныг халдваргүйжүүлэх, халдварыг дамжих замд нь чиглэсэн агааржуулалт, чийглэлт хийх гэх мэт, мөн хувь хүнд чиглэсэн хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх, эрүүл мэндийн урьдчилан ба хугацаат үзлэг хийх, вакцинжуулах зэрэг арга хэмжээ авна. 5.3 Үйлдвэрлэлийн байр, ажлын нөхцлийн ангилал Үйлдвэрлэлийн байрыг ХААЭА-нн сөрөг хүчин зүйлийнх нь байдлаас хамааруулан дараах байдлаар ялгадаг. • Хэвийн байр - Халуун тоостой болон химийн идэвхтэй орчны шинж тэмдэггүй хуурай байр • Хуурай байр – Агаарын харьцангуй чийг нь 60%-иас илүүгүй байх байр. • Чийглэг байр - Агаарын харьцангуй чийг нь 60%-иас их боловч 75%-иас хэтэрдэггүй байр. • Чийгтэй байр – Агаарын харьцангуй чийг нь удаан хугацаанд 75%-иас дээш гардаг боловч 100% хүрдэггүй байр. • Онцгой чийгтэй байр – Агаарын харьцангуй чийг нь 100%-д ойрхон байдаг, үйлдвэрлэлийн байрны хана, 76
  • 77. • • шал, тааз болон эд юмс чийгээр бүрхэгдэж хөлөрсөн байр. Халуун байр – Агаарын температур нь удаан хугацаанд +30С-ээс илүү гардаг байр. Тоостой байр – Үйлдвэрлэлийн байранд тоос үүсч, машин агрегатын дотор нэвтэрдэг, гүйдэл дамжуулах хэсэг дээр сууж хуримтлагддаг байр. Тоос нь гүйдэл дамжуулдаг, эс дамжуулдаг байж болно. 5.4 Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллага хийнэ гэсэн хуулийн заалтын дагуу “Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв” хийдэг ба энэ байгууллага нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг судлах, аюултай, хортой, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлж үнэлгээ дүгнэлт хийж, санал зөвлөмж гаргадаг, сургалт сурталчилгаа хийх эрх бүхий Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамны (НХХЯ) харьяа төрийн үйлчилгээний байгууллага юм. Ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт, химийн болон хорт аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгэнэ. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталдаг. Ажлын байранд байгаа үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийг тэдгээрийн хөдөлмөрийн эрүүл ахуйн норм, стандартаар тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулан шалгаж хөдөлмөрийн нөхцөл нь аль анги, зэрэгт 77
  • 78. хамрагдахыг үзүүлэлт тус бүрээр тогтоодог. Хөдөлмөрийн нөхцлийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд. Үүнд: • • • • • • • • • Ажлын бүсийн агаарт байж болох хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, MNS 4990:2000. Доргионы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага, MNS 4994-2000. Шуугианы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага, MNS 5002:2000. Цахилгаан статик орон, ажлын байранд байж болох хүчдэлийн түвшин, хяналт тавих шаардлага, MNS12.097-91. Ажлын байрны гэрэлтүүлэгийн норм, хэмжих аргад тавих шаардлага, MNS 4969:2000 Хэт өндөр дуу, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага, MNS 12.1.016-88 MNS-д заасан ажлын бүсийн агаарын бичил уур амьсгалын ерөнхий шаардлага (агаарын температур, агаарын хөдөлгөөний хурд, агаарын харьцангуй чийг, дулааны цацраг). Цацрагийн аюулгүйн норм ба дүрэм Хөдөлмөрийн нөхцлийн мэдрэл сэтгэхүйн ачааллаар ангилах ангилал o Анхааралтай ажиглалтын үргэлжжлэх хугацаа o Цагт хүлээн авах мэдээллийн тоо o Нэг зэрэг ажиллах объектын тоо o Харааны эрхтэний ачаалал o Хариуцлагын түвшин гэх мэт. Биеийн хөдөлмөрийг эрүүл ахуйн хэм хэмжээгээр 3 ангилдаг. Үүнд: • Хөнгөн ажил ( > 150 ккал/цаг) • Хүндэвтэр ажил (150-250 ккал/цаг) • Хүнд ажил (< 250 ккал/цаг) 78
  • 79. Хөдөлмөрийн нөхцлийн анги зэргийг хортой бодисын хамгийн их хэмжээгээр тогтооно. Хэрэв ажлын бүсэд нэг чиглэлийн үйлчилгээтэй хэд хэдэн төрлийн хорт бодис байгаа бол тэдгээрийн үйлчлэлийн зөвшөөрөгдөх харьцангуй дээд хэмжээ нь нэгтэй тэнцүү гэж тооцон үнэлгээ өгнө. Cn C1 C2 + + ... + =K ЗДХ1 ЗДХ2 ЗДХ n C1; C2; … Cn- хортой бодис тус бүрийн ажлын бүсэд байгаа бодит хэмжээ ЗДХ1, ЗДХ2, ЗДХ3 ... ЗДХn- хортой бодис тус бүрийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ n- хорт бодисын тоо Энд хэрэв К нь 1-ээс бага байвал, химийн хорт бодисуудын хэмжээ ЗДХ-ээс хэтрээгүй, харин К нь 1-с их үед ЗДХ-нээс ихэссэн гэж үзнэ. Улсын стандартаар хорт бодисын хүний бие эрхтэнд үзүүлэх нөлөөгөөр 4 ангилдаг. I ангилал: II ангилал: III ангилал: IV ангилал: Онцгой аюултай Дээд зэргийн аюултай Аюултай Аюул багатай гэж ангилна. Жишээ нь: Ажлын бүсийн агаар дахь хортой бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (мг/м3) I II III IV 0.1 байна. 0.1-1.0 1.1-10 10с дээш Мөн ажлын байрны хүний тохиромжтой орчинд агаарын хэм 18-22оС, агаарын урсгалын хурд 0.1-0.5 м/c, чийглэг нь 79
  • 80. 60-30%, шуугиан нь стандартчилагдсан байна. 60дБ хүртэл байхаар Хөдөлмөрийн нөхцлийг үнэлж тогтоохын тулд тухайн үйлдвэрлэлийн ажлын байранд нөлөөлж байгаа бүх сөрөг хүчин зүйлийг хэмжиж, урьдчилан боловсруулж шалгуур үзүүлэлттэй харьцуулж хэсэгчилсэн ба ерөнхий үнэлгээг өгнө. VI. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН, ХУРЦ ХОРДЛОГО ТЭДГЭЭРИЙГ СУДЛАН БҮРТГЭХ ДҮРЭМ 6.1 Үйлдвэрлэлийн осол, өвчний тухай ойлголт мэргэжлээс шалтгаалсан Дэлхий нийтэд жил бүр 5 сая гаруй, өдөрт дунджаар 16000 хүн осол, гэмтлийн улмаас амь насаа алдаж, үүнээс хэдэн мянга дахин олон хүн үүрдийн тахир дутуу болж байна. Сүүлийн жилүүдийн судалгааны дүнгээс үзэхэд манай улсад 100000 хүн ам тутамд 2880 осол, гэмтэлд өртөж, өртөгсдийн ихэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлж байна. Осол, гэмтэлд өртөгсөд шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг тухайд нь авч чадахгүй, хожуу оношлогдсоноос хөдөлмөрийн чадвар бүрэн алдах, тахир дутуу болох тохиолдол улам ихсэх хандлагатай байгаагаас гадна хөдөө орон нутгаас ирж байгаа эмнэлгийн яаралтай дуудлагын 40 орчим хувийг осол, гэмтлийн дуудлага эзэлж байна. Үйлдвэрлэлийн осол Үйлдвэрлэлийн, байгалийн болон бусад ямар нэгэн аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртөж гэмтэх, эрүүл мэндээр хохирохыг осол гэнэ. Ослыг ямар нөхцөл байдалд гарснаас нь хамааруулж үйлдвэрлэлийн, ажилтай холбогдсон, ахуйн осол гэж гурав ангилна. 80
  • 81. Үйлдвэрлэлийн осол гэж ажилтан ажил олгогчоос өгсөн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг хэлнэ. Дараах нөхцөл байдалд үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөнд өртсөнөөс гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд оруулж тооцно: • Ажилтан ажлын үндсэн болон туслах байранд, эсвэл албан томилолтоор, мөн гэрээ хэлэлцээрийн дагуу бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, тэрчлэн ажлын байр, нэгж, салбарын хооронд байнга явж ажлаа гүйцэтгэгч ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байгаад өртсөн осол • Ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гүйцэтгэгч ажлын байрандаа амарч байхдаа, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа, ажлын байр, багаж хэрэгслээ эмхлэн цэгцлэх, ажлын хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед гарсан осол • Ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа өртсөн осол (энэхүү ослыг тогтоохдоо тухайн ажилтны гэр, ажлын байр хоорондын чиглэл, цаг хугацааг үндэс болгоно) • Үндсэн ажлаа гүйцэтгэх үедээ байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхт болон химийн хорт бодисын нөлөөлөл, түүнчлэн хорхой шавьж, мал амьтны халдлагад өртснөөс үүссэн осол • Гоц халдварт өвчний голомтод ажиллаж байхдаа өртсөн осол Хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл, түүхий эд, матеиалын бохирдлоос шалтгаалсан хурц хордлогыг мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцож болно. Дараах нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд оруулж тооцохгүй бөгөөд ослыг судлан тогтоосон актын 81
  • 82. баруун доод буланд “осолдогчийн буруугаас болсон” гэсэн тэмдэглэл хийж ажил олгогч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Үүнд: • Ажил олгогчийн шийдвэргүйгээр үндсэн үүрэгт ажлаасаа өөр ажил гүйцэтгэж байгаад осолдох • Ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс осолдох • Ажлын байраа орхиж явсан, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан боловч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг ноцтой зөрчсөнөөс осолдох • Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулах  Ажилтай холбогдсон осол гэж ажил олгогчоос өгсөн үүрэг даалгавартай шууд холбогдолгүй боловч тухайн ажилтны ажил хөдөлмөртэй ямар нэг байдлаар холбогдсон ослыг хэлнэ. Тухайлбал ажилтай холбогдсон осолд ажилдаа ирэх, ажлаас буцах замд, албан томилолтоор ажиллах үед, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхлын дагуу уралдаан, тэмцээнд оролцож байх үед, аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэр дээр буюу өөр газар (завсарлагын хугацаа орно) ажлын буюу үйлдвэрлэлийн хэрэгсэл, ажлын хувцсаа эмхлэх, цэгцлэх ажил эхлэх ба дуусах үед, аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэрийн ойролцоо буюу өөр газар ажлын цагаар (гэхдээ уг ажилтны тэнд байх нь хөдөлмөрийн дотоод журамд харшлахгүй) гарсан ослыг хамааруулна. Ажилтай холбогдсон зарим ослыг үйлдвэрлэлийн осолд тооцдог.  Ахуйн осол гэж ажил, хөдөлмөрлөх үүрэгтэй огт холбогдолгүй, ахуйн болон бусад нөхцөлд гарсан ослыг хэлнэ. Мөн үүнээс гадна ослыг хүндрэлийн байдлаар нь хөнгөн, хүнд, амь үрэгдүүлсэн осол гэж ялгагдана. Ослын хүнд, 82
  • 83. хөнгөн байдлыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу эмнэлгийн байгууллага тогтооно. Үйлдвэрлэлийн нэг аюултай хүчин зүйлд хоёр, түүнээс дээш хүн өртсөн байвал түүнийг бүлэг осол гэнэ. Аливаа ослыг осолдуулсан хүчин зүйлийнх нь төрлөөс хамааруулан • Механик (бэртэх, хугарах, шарх үүсэх г.м) • Дулааны (хөлдөх, түлэгдэх, наранд цохиулах г.м) • Химийн (химийн бодисоор түлэгдэх, хордох, амьсгал боогдох) • Цахилгааны • Хосолсон гэж ангилна. Мэргэжлээс шалтгаалсан өвчин Үйлдвэрлэлийн хортой нөлөө нь хүний биед тодорхой хугацааны турш үйлчилж, эрүүл мэндийг доройтуулж, улмаар хөдөлмөрийн чадварыг бууруулж, мэргэжлээс шалтгаалах өвчнийг үүсгэдэг. Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж хөдөлмөрлөх явцад үйлдвэрийн хортой хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан ажилтны бие махбодод үүссэн өвчнийг хэлнэ. Мэргэжлээс шалтгаалсан өвчний тухайн хэлбэр нь хордлого юм. Хордлого гэж химийн хорт цацраг болон биологийн идэвхт бодис зэрэг гадны биет хүний бие махбодод янз бүрийн замаар нэвтрэн орж сөрөг нөлөө үзүүлэх, өвчлүүлэхийг хэлнэ. Хордлого нь хурц, архаг гэж хоёр янз байна. Хурц хордлого нь хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордож эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахад хүргэдэг бол архаг хордлого нь бага багаар хордож яваандаа өвчин эмгэг үүсгэхэд хүргэдэг юм. Мэргэжлээс шалтгаалах өвчлөл үүсгэдэг хүчин зүйлүүдэд: • Технологийн процессийн дутагдал • Хүний бие эрхтэний буруу байрлал • Бие махбодын системүүдийн хямрал 83
  • 84. • Булчин болон мэдрэл сэтгэхүйн хэт ачаалал • Ажлын байрны хөдөлмөрийн аюултай байдал • Эрүүл ахуйн зохисгүй нөхцөл • Агаар дахь хорт хийн хольцууд • Дутуу гэрэлтүүлэг • Зөвшөөрөх хэмжээнээс давсан дуу шуугиан, доргион Мэргэжлээс шалтгаалсан өвчин нь үйлдвэрлэлийн орчны хортой хүчин зүйлд өртөж байгаа хүмүүст ихэвчлэн тохиолддог боловч хүрээлэх орчин, үйлдвэрлэлийн бус хүрээний хүмүүсийн дунд гарах явдал байдаг. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин нь аж ахуйн нэгж, байгууллага, улсад ихээхэн хэмжээний материалын болон сэтгэл зүйн хохирол учруулдаг. Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар 1974 оноос 2009 оны хооронд нийт 8883 мэргэжлийн өвчин бүртгэгдсэн байна. Үүнийг мэргэжлийн бүтцээр нь авч үзвэл уушгины гадны шалтгаант өвчин 46%, тулах, хөдлөх эрхтэний өвчин 41%, химийн бодисын архаг хордлогын улмаас үүсэх эмгэг 9%, шуугианаас үүдэлтэй сонсгол бууралт 3%, амьсгалын дээд замын өвчин 0,4%, физик химийн шалтгаант нүдний өвчин 0,2%, ионжуулах цацрагын нөлөөгөөр үүссэн өвчин 0,4%ийг тус тус эзэлж байна. Мэргэжлийн өвчин үүсч байгаа хугацааг авч үзвэл 1-5 жил ажилласан 1%, 6-10 жил ажилласан 8%, 11-15 жил ажилласан 28%, 16-20 жил ажилласан 40%, 21-с дээш жил ажилласан 23%-ийг тус тус эзэлж байна. Эндээс харахад мэргэжлийн өвчин аль ч салбарт ялгаагүй 16-20 жил ажилласан хүмүүст хамгийн их тохиолдож байна. 6.2 Үйлдвэрлэлийн осол, өвчний шалтгаан мэргэжлээс шалтгаалсан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн түвшин нь үйлдвэрлэлийн болон ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, 84
  • 85. зохион байгуулалт, мэргэжлийн сургалтын чанар, ашиглаж байгаа техник, технологийн шинж чанар, ажилтны сэтгэл зүйн физиологийн онцлог зэрэг олон хүчин зүйлээс хамаарах бөгөөд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний байдалд дүн шинжилгээ хийх, осол өвчлөлийг бууруулах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гарах шалтгааныг тодорхойлох явдал чухал үүрэг гүйцэтгэдэг. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гарах нөхцөл нь нэг талаас осолдуулах аюултай, өвчлүүлэх хортой хүчин зүйл байгаа, нөгөө талаас уг хүчин зүйлд ажилтан өртөх явдал юм. Энэ хоёр нөхцлийн аль нэг нь биелээгүй тохиолдолд осол, өвчин гарахгүй бөгөөд осолдуулах, өвчлүүлэх үйдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийг арилгаж чадвал осол, өвчлөл гарах үндэсгүй юм. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгааны талаар нэгдсэн нэг ойлголт, ангилалд хүрээгүй бөгөөд нэлээд олон эрдэмтэн судлаачид осол, өвчлөлийн шалтгааныг дараах байдлаар ангилдаг. Үүнд : 1. Зохион байгуулалтын шалтгаан. Аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй сургасан буюу сургалт явуулаагүй, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын материал, заавар байхгүй, үйлдвэрлэлийн болон ажлын байрны зохион байгуулалтыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлээгүй, үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн, тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх засварын ажлыг хугацаанд нь хийгээгүй, машин, механизи, багаж, тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу хэрэглээгүй, ажилд тавих хяналтыг сулруулсан, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй буюу огт байхгүй зэрэг шалтгаанууд энд хамаарагдана. 85
  • 86. 2. Техникийн шалтгаан. Үүнд үйлдвэрлэлийн технологийн болон тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хийцийн дутагдалтай байдал, хүнд ажлын механикжуулалт, урьдчилан сэргийлэх байгууламж, хориг түгжээ, хаалт, хамгаалалт, дохиоллын хэрэгслийн боловсронгуй биш байдал, тоног төхөөрөмжийн болон бат бөх материалын эвдрэл, хамгаалах хэрэгслийн дутагдалтай боловсронгуй биш байдал, ашиглаж боловсруулж байгаа бодис, хэрэгсэл, материалын урьд мэдэгдээгүй аюултай шинж чанар зэрэг шалтгаан хамаарагдана. 3. Ариун цэвэр, эрүүл ахуйн шалтгаан. Ажлын бүсийн агаар дахь хортой бодисын ялгарал, ажлын байрны хангалтгүй буюу тохироогүй гэрэлтүүлэг, шуугиан, доргионы түвшин ихэссэн, цаг уурын тохиромжгүй нөхцөл хэт халуун ба хэт хүйтэн гэх мэт, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн янз бүрийн туяа, цацраг, хувийн ариун цэврийн зөрчил зэрэг шалтгааныг энд хамааруулна. 4. Сэтгэл зүйн физиологийн шалтгаан. Биеийн хүчний болон мэдрэл сэтгэхүйн хэт ачаалалд орсноос, тухайлбал хүнд ажлын улмаас эсвэл хөдөлмөрийн нэгэн хэвийн байдал, сэтгэл хөдлөл, сонсох, харах мэдрэхүйн эрхтний хэт ачааллын улмаас өвчлөх, буруу үйлдэл хийж алдаа гаргаснаас осолд орох явдлаас үүсэлтэй. 5. Нийгмийн шалтгаан. Осолд орох бас нэг шалтгаан бол ажилтны хөдөлмөр дадлага, туршлага сул, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны стандарт зөрчнөөс гардаг ослууд тодорхой хувийг эзэлдэг. Эдгээрээс шалтгаануудаас харахад үйлдвэрлэлийн осол гэмтэл гарахад нөлөөлдөг 3 үндсэн шалтгаан байдаг. Үүнд: 1. Машин, тоног төхөөрөмж. Энэ нь буруу дизайнтай, техникийн бүрэн бүтэн байдал нь алдагдсан машин, тоног төхөөрөмж нь осол гэмтэл гарахад нөлөөлдөг гол шалтгаан юм. 86
  • 87. 2. Ажлын орчин нөхцөл Ажлын орчин нөхцөл нь ажилчдын зан үйл, ажлын практикт нөлөөлж, улмаар осол гэмтэл гарах, эрүүл мэндэд эрсдэл учруулах шууд бус шалтгаан нь болж өгдөг. Эдгээр шалтгаанд: - Ажлын байрны буруу зохион байгуулалт - Дуу шуугиан - Температур, чийглэг - Агааржуулалт - Гэрэлтүүлэг гэх мэт шалтгаанууд багтана. 3. Хувь хүн Энэ нь хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас, мөн ажилчин болоод ажил олгогчийн ажлын хариуцлага, гүйцэтгэл, харьцаанаас үүдсэн осол гарах нь нэлээдгүй байна. Үүнд - Ажлын туршлага дутмаг. - Сургалт, зааварчилгаа, мэдээлэл хангалтгүй байх. - Хяналт, шаардлага сул байх зэрэг хүчин зүйлүүдийг сайтар анхаарах ёстой. 6.3 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах аргууд Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлах нь түүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Энэ осол, гэмтэл, хурц хордлого нь санамсаргүй үзэгдэл юм. Гэвч энэ нь ямар нэг зүй тогтолд захирагдаж байгаа нь эргэлзээгүй. Үйлдвэрлэлийн осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг судлах нь дахин гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах, мөн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зориулалттай техник, хэрэгсэл зохион бүтээх, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулдаг технологыг хор хөнөөлгүй технологиор солих, үйлдвэрлэлийн процессыг автоматжуулах, роботжуулахад чиглэгддэг. 87
  • 88. Үйлдвэрлэлийн осол, гэмтэл, хурц хордлогыг судлах үндсэн аргууд: 1. Ажиглах арга. Энэ арга нь судалгааг нүдэн баримжаагаар явуулдаг. Үзлэг, туршилт хийх аргаар осол гарч болох, шалтгааныг илрүүлэх бөгөөд цаашид илэрсэн дутагдал, доголдлыг арилгах арга хэмжээ авч болдогоороо давуу талтай. 2. Хийцийг сайжруулах арга. Эргэх эд ангиуд нь ил задгай, боловсронгуй бус ажиллагаатай машин механизмууд, хүчтэлтэй аппарад, багаж хэрэгслүүдийг өөрчлөн сайжруулах, удирдлагын хэлхээнд хориг хаалт, нэмэгдэл хаалт хамгаалалтууд тавих замаар осол гарах нөхцлүүдийг арилгах арга. Ингэхдээ машин механизм тоног төхөөрөмжийн ажиллагааны явцад ялгарах дулаан, түүнээс болж үүсэх халалтыг багасгах болон аюулгүй ажиллагааны горимыг тооцсон байна. 3. Тооцоолох арга. Нэг талаас эд анги, хийцийн бат бэхийг нэмэгдүүлэх, нөгөө талаас аюулгүй ажиллагааг хангах үүднээс хийцийн тооцоог нарийвчлан хийх замаар аюулгүй ажиллагааны нөхцлийг хангадаг. Үйлдвэрлэлийн ажиллагаанд тооцоолж гаргасан норм, хэмжээ, дүрмийн шаардлагыг хатуу сахих явдал нь осол гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг. 4. Туршилтын арга. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийн гол параметрүүд нь (ачааны даац, ажлын даралт, хүчдэл, мэдрэмж г.м) техникийн ашиглалтын дүрмийн дагуу туршсанаар ашиглалтын ажиллагааны үед гарч болох ослын магадлалыг бууруулна. Туршилтыг механик, статик, динамик, гидравлик, пневматик, өндөр хүчдэлийн болон цахилгааны, мөн бусад үйлчлэлүүдийн гэж ангилна. 5. Анализийн арга. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гардаг шалтгааныг тогтоох, арилгах зорилгоор түүнд дүн шинжилгээ хийдэг арга бөгөөд энэ нь 88
  • 89. дотроо статистик арга, бүлгийн арга, топографын арга, монографын арга гэж ангилагддаг. a. Статистик арга. Тайлангийн тодорхой хугацаанд (1, 5, 10 жилд г.м) гарсан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг судлан бүртгэж тогтоосон акт, хөдөлмөрийн чадвар алдсан тухай эмнэлгийн хуудас зэрэг холбогдох материалд статистик боловсруулалт хийж, осол, өвчлөлийн шалтгааныг үнэлэх аргыг статистик арга гэнэ. Статистик аргаар судалгаа шинжилгээ хийж дүгнэлт өгөхдөө тайлангын хугацаанд гарсан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын тоо, осолдсон, өвчилсөн, хордсон ажилтны тоо, үүнээс хэд нь эмэгтэй, нас барсан, тахир дутуу болсон, хөдөлмөрийн чадвараа түр алдсан, өөр ажилд шилжсэн ажилтны тоо, осолдуулсан, өвчлүүлсэн, хордуулсан хүчин зүйл, шалтгаанаар болон ажилласан хугацаа, насаар нь ангилан ялгасан тоо гэх мэтээр үнэмлэхүй үзүүлэлтээр үнэлдэг. Статистик судалгааны үр дүнгээр хүснэгт, график, диаграмм зэргийг байгуулж илүү ойлгомжтой болгох боломжийг олгодог. b. Бүлгийн арга. Энэ аргын үндэс нь осол гэмтлийн хүнд хөнгөнөөс үл хамааран зөвхөн дахин давтагдан гарч байгаа ослуудыг онцгойлон авч үзэх арга юм. Осол гарсан нөхцөл байдал, гэмтэл бэртлийн хэлбэр, ажлын төрөл, мэргэжил зэргээр нь бүлэг болгон судлах энэхүү аргын сайн тал нь ослын шалтгааныг үнэн зөв тогтоох, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийн дутагдалтай доголдолтой байдлыг илрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах тодорхой арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх боломж олгодог юм. c. Топографийн арга. Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг осол гарсан газрын байршлаар нь судлахад энэ арга үндэслэгдэнэ. Бүх ослыг түүний төрөл, хүнд хөнгөний байдал зэргээс нь хамааруулан тусгай таних тэмдгээр тэмдэглэж аж ахуйн нэгж, байгууллагын дэвсгэр зураг дээр 89
  • 90. байршуулна. Ингэснээр хаана ямар ажлын байранд ямар осол гарч байгааг тодорхой харж болох ба цаашид осол гарах явдлыг багасгах, арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж олгодог. d. Монографийн арга. Үйлдвэрлэлийн осол гарсан байдлыг иж бүрнээр, тухайлбал хөдөлмөрийн болон технологи ажиллагаа, ажлын байр, үндсэн ба туслах тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн ерөнхий нөхцөл байдал гэх мэт нарийн судлах арга юм. Монографийн аргаар шинжилгээ судалгаа явуулахад үйлдвэрлэлийн тодорхой хэсгүүдэд машин тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг туршин баталгаажуулах, үйлдвэрлэлийн орчныг хянах гэх мэт судалгааны техникийн аргуудыг ч хэрэглэдэг. Ийм судалгааны үр дүнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгааныг илрүүлээд зогсохгүй цаашид ямар хор аюул нөмөрч болохыг тодорхойлдог. Монографийн арга нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг урьдаас бүрэн төлөвлөх боломж олгодог. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинд дүн шинжилгээ хийдэг уламжлалт аргуудын зэрэгцээ хөдөлмөрийн нөхцлийг судлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ аргуудыг боловсруулсан байна. Ийм аргын нэг нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэхэд системтэй хандах арга юм. Энэ арга нь үйлдвэрлэлийн ажиллагааны бүх шатанд хөдөлмөрийн нөхцөлд нөлөөлж байгаа хүчин зүйлийг иж бүрнээр нь судлахад оршино. Ингэхдээ дээр дурдсан судалгааны аргуудыг иж бүрэн ашиглана. 90
  • 91. 6.4 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм МУ-ын Хөдөлмөрийн тухай хуульд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг Засгийн газар батална” гэж заасны дагуу уг дүрмийг ЗГ-ын 2009 оны 14 дугаар тогтоолоор баталсан. Энэ дүрмийн зорилго нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад гарсан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын шалтгааныг судалж тогтоох, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино. Энэ дүрмийг МУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, иргэд, хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдүүд нэгэн адил мөрдөнө. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авах үүрэгтэй. Ажил олгогчоос үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажил олгогчийн шийдвэрээр байгуулж, комиссын даргыг томилно. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр Засаг даргын захирамжаар байгуулсан комисс дараах нөхцөл байдалд гарсан ослыг судлан бүртгэж, акт тогтооно.  Жижиг, дунд үйлдвэрт гарсан; 91
  • 92.  Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэж байхдаа;  Хувиараа хөдөлмөр эрхлэх үед. Ноцтой, хор аюул, хохирол ихтэй үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд ослын акт тогтоох ажлыг ЗГ-аас томилсон комисс гүйцэтгэнэ. Комисс нь дараах эрхтэй байна.  Үйлдвэрлэл, ажлын байранд нэвтрэн орж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нөхцөл байдалтай биечлэн танилцах;  Үйлдвэрлэлийн ослын шинж байдлаас хамааран мэргэжилтэн, шинжээч оролцуулах, ослыг бүртгэх ажилд зөвлөгөө, тусламж авах, ослын талаар техникийн тооцоо, лабораторийн шинжилгээ, туршилт хийлгүүлэх, дүгнэлт гаргуулах, эрсдэлийн үнэлгээ хийлгүүлэх;  Осолдогч болон осол, хурц хордлого гарах үед байсан гэрчийн этгээд, мэргэжилтэн, удирдах ажилтнаас мэдээлэл, ярилцлага авах, холбогдох бичиг баримттай танилцах;  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах явцад шаардлагатай ажлын байр, техник хэрэгсэл, унаагаар хангуулах. Комисс нь дараахь үүргийг хүлээнэ.  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх явцад гарсан гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, ажлын 3 хоногийн дотор магадлан шалгаж шийдвэрлэх; 92
  • 93.  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг арилгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангуулах;  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан тогтоосон акт, дүгнэлтийг үндэслэн нийт ажилтнуудад сэрэмжлүүлэг хийх, сургалт зохион байгуулах, ажил олгогчид шаардлага, зөвлөмж хүргүүлэх. Комисс нь осолдогч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг үл харгалзан “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт” (ҮОТА)-ын дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэнэ. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд бүрдүүлэх баримт бичиг  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:  Осолдогч бүрээр гаргасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт;  Осолдогчоос авсан тайлбар, тодруулсан ярилцлагын тэмдэглэл, осолдогч нас барсан тохиолдолд гэрчийн тодорхойлолт, түүний ярилцлагын тэмдэглэл;  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байр, тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслийн гэрэл болон бүдүүвч зураг, схем, дүрс бичлэг;  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлоготой холбоотой асуудлаар холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл, ярилцлага;  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын зэрэг (хүнд, хөнгөн), шалтгааны талаархи эмнэлгийн болон мэргэжлийн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээ, туршилтын дүн;  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн осолдогчид өмнө нь өгсөн аюулгүй ажиллагааны 93
  • 94. зааварчилгааны бүртгэлийн хуулбар, сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт;  Осолдогчид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон тухай баримтын хуулбар;  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны болон осолдогчийн аюулгүй ажиллах эрх, үүргийг тодорхойлсон дүрэм, заавар, тушаал, хууль тогтоомжийн холбогдох хэсгийн хуулбар;  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас;  Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт (дүгнэлт гарсан тохиолдолд);  Цогцост задлан шинжилгээ хийсэн тухай шүүх эмнэлгийн дүгнэлт;  Шаардлагатай бусад баримт бичиг. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоосон актад комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. Актад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйлийг тогтоож, осолдогч гаргасан тайлбарыг хавсаргах ба осолдогч нас барсан тохиолдолд гэрчийн тайлбарыг хавсаргана. Үйлдвэрлэлийн осол тогтоосон актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлоготой холбоотой актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянан батална. Ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:  Ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах;  Ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах. 94
  • 95. Үйлдвэрлэлийн ослыг судлаж тогтоосон акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, дууссанаас хойш 3 хоногийн дотор актын хувийг тухайн осолдогч буюу гэр бүлийн хүмүүст өгөх үүрэгтэй ба бусад хувийг нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн буюу хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид өгч, үлдэх хувийг тухайн ажил олгогчийн архивт хадгална. Үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэх зардлыг осол гарсан ААНБ хариуцна. Үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол актыг нөхөн тогтоохгүй. 6.5 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр МУ-ын хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын тухай болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтан заавал хамрагдах нийгмийн даатгалын нэг нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн даатгал юм. Уг даатгалын шимтгэлийг ажил олгогч хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 1-3 хувийг төлөх ба ажилтан өөрийн цалин хөлснөөс шимтгэл төлдөггүй болно. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртсөн ажилтанд дор дурьдсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгодог байна. o Тахир дутуугийн тэтгэвэр; o Тэжээгчээ алдсаны тэтгэвэр; o Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж; 95
  • 96. o Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр. o Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл; o Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын даатгуулагчийг сувилахад ногдох тусламж үйлчилгээний хувьсах зардал o Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал. Үйлдвэрлэлд гарсан ослыг нуун дарагдуулсан буруутай үйл ажиллагаа нь үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Цэргийн албан хаагчид нь нийгмийн даатгалд хамрагддаггүй бөгөөд тэдний тэтгэвэр, тэтгэмжинд зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс гаргах талаар зохицуулалт хийгдсэн байна. Дор дурдсан цэргийн албан хаагч тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй. - Зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч. - Хилийн цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч - Дотоодын цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч - Тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч - Цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч - Дайчилгааны сургууль цугларалтанд оролцож байгаа цэргийн үүрэгтэн - Гамшгаас хамгаалах байгууллагын албан хаагч 96
  • 97. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчинөөс болж нас барсан ажилтны ар гэрт болон хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хэмжээнээс нь хамааруулан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан даатгалд хамрагдсан эсэхийг үл хамааран ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно. • Хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар • 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар • 51-70 хувь алдсан ажилтанд 9 сар • 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалинтай дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно. VII. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА 7.1 Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн биелэлтэнд тавих хяналт Хөдөлмөр хамгаалал нь төлөвлөгөө, хэрэгжилт, үр дүнг тооцох, арга хэмжээ авах гэсэн давтамжтайгаар явагдах үүнийг хөдөлмөр хамгааллын хяналт тавих давтамж (PDCA) гэх ба Зураг 2-д үзүүлэв. Энэ нь осол саатал гарган, дараачийн ажиллагаанд саад болохгүй, хамтран ажиллагсаддаа төвөг учруулахгүй гэсэн ухамсар хүн бүрт байх ёстой гэдгийг харуулж байгаа юм. Үүнд: 97
  • 98. Зураг 2: Хяналт тавих давтамж (PDCA) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараах этгээд өөрийн эрх хэмжээний хүрээнд хяналт тавина: o Улсын Их Хурал; o Засгийн газар; o Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, алба, улсын байцаагч; o Хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан; o Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хяналтын алба; o Ажилтны төлөөллийн болон төрийн бус байгууллага, ААНБ. Орон нутагт хөдөлмөрийн улсын хяналтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга, хяналтын алба хэрэгжүүлнэ. Мөн ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах болон төрийн бус байгууллага, олон нийт нь өөрснийхөө эрх хэмжээнийхээ дагуу олон нийтийн хяналт тавина. Хөдөлмөрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад эрхлэн 98
  • 99. зохион байгуулна. 2008 онд УБ хотын бүх дүүргүүдэд мэргэжлийн хяналтын хэлтэсүүдийг шинээр байгуулсан нь хяналт, шалгалт ард олонд ойр, ил тод байх чухал шаардлагыг хангахад чиглэсэн алхам болсон. Хөдөлмөрийн улсын хяналтын үйл ажиллагааг хөдөлмөрийн улсын хяналтын дүрмээр зохицуулах ба энэ дүрмийг Засгийн газар батлана. 7.2 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төрийн захиргааны хяналт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: o Ажлын байранд ашиглагдаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, техникийн паспортын хөтлөлтийн байдалд үзлэг шалгалт хийх; o ААНБ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан иргэн, ажилтны ажил, үүргийн гүйцэтгэлтэй танилцаж заавар, зөвлөгөө өгөх; o Өргөх, тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолойд мэргэжлийн байгууллагаар туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэсэн эсэхийг шалгах; o Ажлын тусгай хувцас, нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгслийн хангалт, хэрэглээний байдалтай танилцах; 99
  • 100. o Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах; o Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ажлын байр нь стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах; Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: o ААНБ-ын хөдөлмөрийн эрүүл ахуйн ажлын зохион байгуулалттай танилцах, зөвлөгөө өгөх; o Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах; o Хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт, судалгаанд хөдөлмөрийн эрүүл ахуйн дүгнэлт гаргах; o Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөл хийх, зураг төсөлд дүгнэлт гаргах; o Ажлын тусгай хувцас, нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргах; o Хуульд өөрөөр заагаагүй бол химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын ашиглалт, хадгалалтад хяналт тавих; o Ажилтанд зориулсан ахуйн байрны хүрэлцээ, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх, хөдөлмөрлөх орчны сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах арга хэмжээний үр дүнг шалгаж, зөвлөгөө өгөх; 100
  • 101. o Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг, мэргэжлээс шалтгаалсан болон ажилтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хөдөлмөрийн нөхцөлд хийсэн хэмжилт, шинжилгээний үзүүлэлттэй холбон үнэлэлт өгөх; o Мэргэжлээс шалтгаалсан болон ажлын байрны нөхцөлтэй холбоотой өвчнийг тогтооход ажлын байрны нөхцлийн талаар санал, дүгнэлт гаргах; Хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: o Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын шаардлагын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг хангуулах; o Ажилтны эрүүл мэнд, амь насанд нь шууд аюул учруулах нөхцөл үүссэн тохиолдолд ажлаа зогсоох шаардлага тавих; o Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн талаар илэрсэн зөрчлийг арилгуулах тодорхой хугацаатай шаардлагыг ажил олгогчид өгөх; o Хөдөлмөрийн болон хамтын гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хүлээсэн үүргийн биелэлтийг ААНБ-д шалгах, зөвлөгөө өгөх; o Үйлдвэрлэлийн барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах, туршилт хийх комиссын бүрэлдэхүүнд оролцох; o Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргах; 101
  • 102. o Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан асуудлаар үүссэн маргааныг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцох; o Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар тавьсан шаардлага болон хөдөлмөрийн нөхцлийг дордуулсан, ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад санал оруулах; o Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн ажил олгогчийн тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг зогсоох буюу хориглох саналаа холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; o ААНБ, түүний нэгж, хэсгийн болон ажлын байр, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа нь ажилтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нь тогтоогдсон тохиолдолд үйл ажиллагааг шууд зогсоох. 7.3 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар тавих олон нийтийн хяналт Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах болон төрийн бус байгууллага нь олон нийтийн хяналтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: o Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын талаар үнэн зөв мэдээлэл авах; o Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн зөрчлийг арилгах шаардлагыг ажил олгогчид тавих; 102
  • 103. o Хөдөлмөрийн болон хамтын гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээсэн үүргийн биелэлт, түүний явцыг дүгнэж, нийт ажилтанд мэдээлэх; o Үйлдвэрлэлийн барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах, туршилт хийх комиссын бүрэлдэхүүнд оролцох; o Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, санал өгөх; o Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан асуудлаар үүссэн маргааныг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцох; o Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар болон хөдөлмөрийн нөхцлийг дордуулсан, ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, саналаа холбогдох байгууллагад тавих. 7.4 Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина. Аж ахуйн нэгж байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээний онцлогоос хамаарч ХААЭА-нн байдалд тавих хяналт 3 үе шаттай зохион байгуулна. 1. Энэ хяналтыг тасаг хэсэг, ээлж, бригадад явуулах ба тухайн хэсгийн ахлагч, мастер, ээлжийн дарга нар өдөр бүр 103
  • 104. ажил эхлэхийн өмнө, шаардлагатай үед ажлын өдрийн дундуур хийнэ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг анхан шатны хяналтын дэвтэрт тэмдэглэж, тэдгээрийн арилгах арга хэмжээг төлөвлөнө. 2. Удаах хяналтыг цех болон байгуулагын доторх нэгж хэсгүүдэд явуулах ба үүнийг сард нэгээс доошгүй удаа цехийн даргаар удирдуулсан комисс явуулна. Цехийн дарга нь 2 дугаар шатны хяналтаар илрүүлсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүлахуйн дутагдлыг арилгуулах арга хэмжээг зохион байгуулах ба арга хэмжээний биелэлтийн явцыг цехийн дарга сар тутам хамт олондоо мэдээлж байх. 3. Энэ хяналт нь байгууллагыг бүхэлд нь хамарч явуулах ба байгуулагын дарга ба ерөнхий менежерээр удирдуулсан комиссоос улиралд нэг удаа явуулна. Шалгалтын дүнг бүх цех дарга нар оролцсон зөвөлгөөнөөр хэлэлцэж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, хэм хэмжээг зөрчсөн хүмүүстээ хариуцлага тооцож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг тодорхойлно. Ажил олгогч дотоодын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг авах, ажилтны төлөөлөгч болон ажилтан нь ААНБ-ын дотоод хяналт тавих үйл ажиллагаанд оролцох эрхтэй. 7.5 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчигчид сахилгын, эд хөрөнгийн, захиргааны эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд : • Сануулах • Цалин хөлсийг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах. 104
  • 105. • Ажлаас халах зэрэг хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулан ногдуулж болохгүй. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно. Ажилтнууд өөрсдийн мэдлэг чадвар дутуу, мөн буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагадаа эд хөрөнгийн хохирол учруулах явдал цөөнгүй байдаг. Энэ нөхцөлд ажил олгогч этгээдэд учруулсан хохирлыг төлүүлэхийг эд хөрөнгийн хариуцлага гэж үздэг. Хөдөлмөрийн үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ. Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй. Туршилт, тохируулгын явцад гарсан зайлшгүй хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй. Ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй. Ажилтанд хүлээлгэх эд хөрөнгийн хариуцлагыг дараахь ангилалд авч үзнэ: 1. Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага; 2. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага; 3. Контрактаар хүлээлгэх эд хөрөнгийн хариуцлага гэж ангилна. 1. Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага Ажилтны буруугаас ажил олгогч этгээдэд учруулсан хохирлыг тэдний нэг сарын цалингийн хэмжээгээр хязгаарлан төлүүлэхийг эд хөрөнгийн хязгаарлагдмал 105
  • 106. хариуцлага гэнэ. Энэ нь ажилтаны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэсэн үг юм. Жишээ нь: ажилтан С нь 150.000 төгрөгийн цалинтай нярваар ажилладаг. Тэрээр ажлын хариуцлага алдаж байгуулагадаа 50.000 төгрөгийн хохирол учруулсан ба ажил олгогч нь түүний учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн. Ажилтан С-ийн учруулсан хохирол нь түүний нэг сарын цалингаас хэтрэхгүй байгаа бөгөөд ийнхүү төлүүлж байгаа нь эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага болно. 2. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага Учруулсан хохирлыг бүрэн төлүүлэх явдлыг эд хөрөнгийн бүрэн хариуцлага гэж үздэг. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхэд ажилтантай тусгайлан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” эсвэл хөдөлмөрийн гэрээнд нь тусгайлсан заалт оруулдаг. Хэрэв тантай тусгай гэрээ байгуулаагүй, эсвэл хөдөлмөрийн гэрээнд чинь тусгаагүй бол таныг эд хөрөнгийн бүрэн хариуцлагад татах үндэслэл болохгүй. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг эд хариуцагч нартай хийх бөгөөд Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 69 тоот тушаалаар батлагдсан дүрмээр зохицуулдаг. Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ : • Ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол • Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол • Дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй бол 106
  • 107. • Эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн бол • Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан бол Гэхдээ эд хариуцагч биш боловч ажил үүргээ хийж гүйцэтгэхтэй холбогдуулан ажилтанд тавьж олгосон ажлын хувцас, багаж хэрэгсэл, компьютер, техник тоног төхөөрөмжийг бүрэн хариуцах журамтай. 3. Контрактаар хүлээлгэх эд хөрөнгийн хариуцлага. Хөдөлмөрийн харилцаанд зарим ажилтнууд контракт байгуулж ажиллаж болох талаар өмнөх бүлгүүдэд үзсэн. Хэрэв контрактаар ажиллаж байгаа ажилтан хохирол учруулбал түүний 6 сарын цалингаас хэтрэхгүй хэмжээгээр төлүүлдэг бөгөөд үүнээс үндэслэн үзэхэд контрактаар ажиллагсад нь эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагын зохицуулалтад хамааралтай ажээ. Зарим тохиолдолд ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагын нууцыг задруулах, бизнесийн нэр хүндэд нь халдах зэрэг ажил олгогчдоо эдийн бус гэм хор учруулах явдал цөөнгүй байдаг. Ажил олгогч нар энэ тохиолдолд тухайн эдийн бус гэм хор учруулсан ажилтнаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй байдаг. . Хөдөлмөрийн хууль тогтоомжыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол буруутай этгээдэд дараах захиргааны шийтгэл ноогдуулна: • Ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан бол 350000500000 төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно. 107
  • 108. • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг нуун дарагдуулсан албан тушаалтныг 100000-200000 төгрөгөөр, ААНБ-ыг 200000250000 төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, эсхүл шүүгч торгоно. • Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж байгуулах, машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад өгөх, даралтат сав, шугам хоолойд тавигдах шаардлагын талаар мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж, хөдөлмөрийн эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл аваагүй албан тушаалтныг 300000600000, ААНБ-ыг 600000-750000 төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч буюу шүүгч тус тус торгоно. • Хөгжлийн бэрхшээлтэй болсон, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг буруу тогтоосон холбогдох албан тушаалтан болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүнийг 25000-50000 төгрөгөөр шүүгч торгоно. • Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутам 0,3 хувийн алдангийг ажил олгогчид шүүхээс ногдуулж ажилтанд олгоно. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар ажил олгогч, ажилтан болон хөдөлмөр эрхэлж буй этгээдийн хооронд үүссэн маргааныг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхээр тогтоогдсон бол эрүүгийн хуулинд заасан ял шийтгэнэ. 108
  • 109. VIII. АЮУЛГҮЙН ТЕХНИКИЙН ҮНДЭС 8.1 Ерөнхий ойлголт Ажилтны эрүүл мэндэд үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд нөлөөлөхөөс хамгаалахад чиглэгдсэн техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ, техник хэрэгслийн системийг аюулгүйн техник гэнэ. Ер нь “техника” гэдэг үг нь : 1. Ур чадвар, эв дүй, арга зүй 2. Машин механизм, төхөөрөмж гэсэн 2 утгатай үг юм. Энд эхний утгаар нь ойлгох хэрэгтэй. Аюулгүйн техник гэдэг нь аюулгүй ажиллах арга зүй гэсэн ойлголт юм. Харин аюулгүй ажиллагаа гэдэг ойлголт нь аюулгүйн техник гэдэг ойлголтоос өргөн хүрээтэй бөгөөд ариун цэвэр, аюулгүйн техник хоёуланг нь багтаасан байдаг. Аюулгүйн техникийг сайжруулна гэдэг бол аюултай болон далдын хүчин зүйлийг урьдчилан олж харж түүнийг арилгах, аливаа ажлыг аюул, осолгүй хийж гүйцэтгэх арга барилыг олж тогтоох ажлыг сайжруулах явдал юм. Үйлдвэрлэл үйлчилгээ явагдах бүх хугацааны туршид үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй нь: o Технологийн арга барил o Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг сонгох. o Үндсэн ба туслах материал, хагас бэлэн бүтээгдэхүүн, бэлдэц бүтээгдэхүүний зэхэлт, оролт, гаралт. o Үйлдвэрлэлийн болон ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц. o Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, ажлын байрны зохион байгуулалт. 109
  • 110. o Үндсэн ба туслах материал, бэлдэц, хагас бэлэн ба бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хаягдлыг хадгалж, тээвэрлэх, өргөж зөөх арга. o Хамгаалах хэрэгсэл o Хэрэглэж буй хими, биологийн бодисыг ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгах арга. o Гар гарах болон тэсэрч дэлбэрэх аюулаас урьчилан сэргийлэх арга хэрэгсэл зэргийг зөв сонгосноор хангагдана. Аливаа осол, аюулд орсон учрал тохиолдлыг шинжлэн дүгнэснээр ажлыг аюулгүй гүйцэтгэх арга зүйг хуульчлан тогтоосон аюулгүйн техникийн дүрэм бий болсон. Мөн осол, аюулд оруулахгүй байх нэг зүйл бол хаалт, хамгаалалт, тоормослох, цоожлох хэрэгслүүд юм. Эдгээр зүйлийг зохих шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах хэрэгтэй юм. Үйлдвэрлэл дээр дараах аюулын эх үүсвэрүүд байдаг Үүнд : • Үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмжийн хөдөлгөөнт хэсгүүд болох дамжуулагч (туузан, гинж, ган татлага, холбогч, шүд, кран) • Зорох багаж (дискэн хөрөө, рамын хөрөө, туузан хөрөө, фрез, өрөм, хайчны хутга, зүсэгч, хутгат бул, хутгат толгой) • Эд анги ба бэлдэцийг зүсэх багажны барих төхөөрөмжүүд (токарийн ба өрмийн машины патрон, хавчих хэрэгсэл, дискүүд) • Тээвэрлэх төхөөрөмжүүд (гинжин, туузан, ган татлаган, шурагт, араат) • Конвейрээр шилжих мод, зүссэн материал бэлдэц, хийц • Кранаар шилжигч ачаанууд (мод, хайч, авдартай бараа, хуйлаастай цаас, металл хавтан) • Өргөгчөөр шилжих ачаанууд 110
  • 111. • • • • • Тоног төхөөрөмжийн улайсгасан ба хэт хөргөсөн хэсгүүд Ажиллагсдад хүрэхүйц газар байгаа гүйдэл дамжуулах тусгаарлагдаагүй, хамгаалагдаагүй хэсгүүд Газар доорх шугам сүлжээ (хийн хоолой, кабелийн шугамууд, хортой болон аюултай шингэн дамжуулах хоолойнууд, тэдгээрийн тохиолдлын гэмтлүүд) Хүн хүрч болохоор байрласан хүчил, шүлт ба хорт бодисууд Ослын шалтгаан болохуйц хурц өнцөг, ирмэг, тэгш бус гадаргуу Хүний амьдрал, эрүүл ахуйд аюултай хүчин зүйлүүдийг тогтмол буюу үе үе үүсгэж байдаг орчинг аюултай бүс гэж нэрлэнэ. Эдгээр орчин нь тогтмол ба хувьсах байж болно. Тогтмол аюултай бүсүүд нь дамжуулах төхөөрөмжийн хаалтгүй бүсүүд (туузан, гинжит, араат, карданан болон холхивчин ба хэвлэх суурь машины булнууд, каландрууд, прессүүд, зорох багажны дугуй, туузан ба рамны хөрөө, өрөм, фрез, хутгат бул) болно. Харин хувьсах аюултай бүсүүд нь металл зорох, билүүдэх, харуулдахад хаалт байхгүй тохиолдолд үүсч болно. Үртэсний хөнөөлийн нөлөөллийн алслалт нь зорох арга ба боловсруулж байгаа материалын онцлогоос хамаарна. Аюултай хувьсах бүс нь цамхагт сумтай, кабельтай ба гүүрэн кран ажиллахад янз бүрийн сумны алслалттай ачиж буулгах ажлын үед, цахилгаан дамжуулах шугамын ойролцоо кран ажиллуулахад үүсч болно. 8.2 Хамгаалах хаалтууд Механик хамгаалалтын хаалтууд нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хөдөлгөөнтэй хэсгүүд, боловсруулж байгаа материалын үсэрч буй хэсгүүд, тосолж хөргөх шингэн, 111
  • 112. хүчил, шүлт, хайлмал металл, цахилгаан гүйдэл зэргээс үүссэн аюулаас ажиллагсaдыг хамгаалах зориулалттай. Хаалт нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нэгэн хэсэг болж, техникийн гоо зүйн шаардлагыг хангах ёстой. Технологийн машин, тоног төхөөрөмжийн ажлын процессыг ажиглаж байх тэр хэсгийн, тухайлбал хэвлэлийн машины хүлээн авах ширээний хаалт нь бат бэх, хэв гажилтад ордоггүй, хагардаггүй, хуучрахдаа бат бэх чанараа алддаггүй, тунгалаг материалаар хийгдсэн байх ёстой. Хаалт нь үртэс, тоос, хий, уурыг хүлээн авагчийн үүргийг гүйцэтгэж, ажлын байранд дулааны болоод цахилгаан соронзон цацрагийн үзүүлэх нөлөөллийг арилгаж, зарим тохиолдолд шуугианыг намсгагч байх ёстой. Байрлуулсан арга ба ашиглалтын онцлогоос хамаарч хаалтуудыг салгаж авдаг, нээгддэг, шилждэг гэж хуваадаг. Салгаж авдаг хаалтуудыг тоног төхөөрөмжийн хөдөлж байгаа хэсгүүдэд тохиргоо, үйлчилгээ хийх, зорох багажийг билүүдэх, хяналтын хэмжилт давтан хийх шаардлагатай үед хэрэглэнэ. Эдгээр хаалтууд нь тоног төхөөрөмж дээр, эсвэл даацын хийц дээр найдвартай бөгөөд нарийвчлалтай бэхлэгдэх суурьтай байх ёстой. Нээгддэг, шилждэг ба салдаг хаалтууд нь хамгаалах байрлалаасаа өөрөө шилжихээргүй бат бэх байх ёстой. Нээгддэг хаалтууд нь удаан хугацааны ажилбар шаарддаггүй технологи ажиллагаанд хэрэглэгдэнэ. Гүйдэг хаалтууд нь (автомат биш) зорох багажны хоосон явалтанд бүрэн хаагддаг ба хаалтын хөдөлгөөнт хэсэгт бэлдэцийн үйлчлэлээр шаардлагатай ажлын хэсгүүд нь нээгддэг хөдөлгөөнт ба хөдөлгөөнгүй хэсгээс бүрдэнэ. Мөн эдгээрээс гадна сүүлийн үед автомат хаалтуудыг өргөн хэрэглэх болсон. Автомат хаалтууд нь тусгай цахилгаан механик төхөөрөмжөөр нээгддэг. 112
  • 113. Ер нь хамгаалалтын хаалтууд нь аюулгүйн техникийн салбарын дүрэм, үйлдвэрийн ариун цэврийн шаардлагад нийцсэн асаах, тоормозлох ба дохиоллын хэрэгслээр түгжигддэг байж болно. Хаалтын төхөөрөмжүүд нь дараах технологийн ба хийцийн шаардлагыг хангах ёстой. Үүнд : • Зорох багажны хөдөлгөөнт буюу хаагддаг эд ангиудыг тасрах болон хугарахад эвдрэхгүй байх • 100 Н хүртэлх хүчдэлийн нөлөөнд байрнаасаа хөдлөхгүй, хэв гажилтад орохгүй байх • Хөдөлмөрийн бүтээмжийг бууруулахгүй байх • Боловсруулалт болон бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх • Ажлын явцын ажиглалтын нөхцлийг бууруулахгүй байх • Ажиллагсдыг аюултай бүс ба хортой ялгарлаас (хий, уур, тоос) дээд зэргээр тусгаарлах • Дулааны ба цахилгаан соронзон цацрагаас хамгаалах • Шуугианыг намжаах • Бэлтгэх ба хэрэглэхэд энгийн байх (хялбар нээгддэг, авагддаг) • Авсаархан жигд налсан (овойж гарсан эрэг боолт, хурц өнцөггүй) • Нээлттэй болон хаалттай үедээ дамжуулах хэсэг болон ажлын эрхтэнүүдтэй ажиллахад хялбар байх • Хаалт нь нэмэлт шуугиан, чичиргээ үүсгэхгүй байхаас гадна техникийн гоо зүйн шаардлагыг хангах ёстой. 8.3 Ослоос урьдчилан сэргийлэх төхөөрөмж Аваар осол, дэлбэрэлт гал эдгээртэй холбоотойгоор гардаг золгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэхийн тулд тоног 113
  • 114. төхөөрөмж, машин механизм, аппарат, агрегат дээр дараах тусгай төхөөрөмжүүдийг хэрэглэдэг. Үүнд : a) Урьдчилан сэргийлэх болон дэлбэрэлтийн хавхлагууд. Урьдчилан сэргийлэх хавхлагуудыг даралтан дор ажилладаг тогоо, сав, резервуарууд дээр суурилуулж мөн шингэн хий дамжуулах хоолойнуудад тавьдаг. Тэдгээр нь даралт зөвшөөрсөн хэмжээнээс дээш гарснаас үүсэх ослоос урьдчилан сэргийлнэ. Харин тэсрэлтийн хавхлагуудыг тогооны утааны яндан, модны үртсийг үлээж дамжуулах хоолойн мушгиралт дээр, тэсрэх аюултай тоосны шүүрэн дээр, ацетилены хийн генераторын шүүрэн дээр тус тус тавьдаг. b) Төгсгөлийн унтраалгууд. Эдгээрийг тоног төхөөрөмж, машин механизмын бие болон зарим нэг эд анги дээр ослоос (сумны өргөлтийн хязгаарлагч, сумны эргэлт, ачааны өргөлт, цахилгаан шатны бүхээгний дэгээний өргөлт ба буулгалт, краны кабины явалт зэргийн хязгаарлагч) урьдчилан сэргийлэхийн тулд тавьдаг. c) Даралтын болон хийн ба шингэнт реле. Даралтын хийн болон шингэнт релег хийн болон усан сүлжээ ба төхөөрөмж дээр тавьдаг бөгөөд тэдгээр нь даралтын хэт өсөлтийг хязгаарлаж, осол болон зарим тохиолдолд дэлбэрэлтээс урьдчилан сэргийлдэг. d) Тасардаг дөрүүд. Эдгээрийг дамжуулах механизмууд (холхивч) дээр тавьдаг. Механизмд хэт ачаалал үүсэхэд дөр тасарч цахилгаан хөдөлгүүрээс ирэх эргэх моментын дамжуулалтыг зогсоож улмаар механизмын эд ангийг эвдрэлээс хамгаална. e) Эргэлтийн давтамжийг хязгаарлагч. Үүнийг дотоод шаталтат хөдөлгүүр, уурын болон трубинт машинд тавьдаг. Энэ нь төвөөс зугатах хүчний буюу өөр тохируулуур (регулятор) байх бөгөөд эргэлтийн давтамж ба хөдөлгүүр буюу машинд түлш өгөлтийг зохицуулдаг. Зөвшөөрөх хэмжээнээс илүү эргэлтийн давтамж бий болоход тохируулуур нь түлш ба уур өгөлтийг бууруулдаг. 114
  • 115. f) Краны ачаа өргөх, краны явах замыг хязгаарлах тельфер, дэгээ, сумны эргэлт суналт, бариур, тоормозны төхөөрөмжүүд. Бариур ба тогтоогуур (фиксатор)–ыг машин, механизм, тоног төхөөрөмжийг хөдөлгөөнгүй байхад тэдгээрийн хөдөлгөөнтэй хэсгүүдийг ослын үед удаан барьж тогтооход хэрэглэдэг. Бариурыг ачаа өргөх, тээвэрлэх машинууд ба өргөсөн ачааг цахилгаан шатанд барихад зориулж ашигладаг. Бариурыг тээглүүрт, үрэлтэт, роликон, шаантган ба хазгай төвт гэж хувааж үздэг. Тоормозны төхөөрөмж нь хөдөлгөөнт хэсгүүд ба өргөсөн ачааг түр зуур барих буюу машин механизм, ачаа буух хурдыг хязгаарлах, мөн түүнчлэн машин механизм ба тоног төхөөрөмжийн давших ба эргэх хөдөлгөөнт массын энергийг намжаах зорилготой хэрэглэгддэг. Тоормозыг зориулалтаар нь түгжээт, хөдөлгөөнөөр ажиллагаанд ордог ба хурдны тохируулуур гэж ангилна. Хийцээр нь туузан колодоктой, дискэн, конусан, тулгуурт ачаа ба төвөөс зугатах, ажиллах шинж чанараар нь удирдах ба автомат гэж тус тус ангилна. Тоормозыг гараар буюу цахилгаан соронзонгоор, шахуургат хийгээр, шингэнээр болон хий шингэн төхөөрөмжөөр удирдана. Дээр дурдсан тоормозны төхөөрөмжөөс гадна реверс ба цахилгаан хөдөлгүүрийн динамик тоормоз хэрэглэдэг. 8.4 Дохиоллын төхөөрөмж Дохиолол гэдэг нь болох гэж буй буюу болж байгаа аюулыг ажиллаж буй хүнд мэдээлэх хэрэгсэл юм. Дохиолол нь гар ба автомат удирдлагын үед шаардагдах арга хэмжээг цаг тухайд нь авахад чухал ач холбогдолтой. Дохиолол нь мэдээлэх аргаараа гэрлэн, дуут, гэрлэн дуут, өнгөт, гэрэл өнгөт, тэмдэгт, индикаторт ба хосолсон байж болно. Дохиолол нь хянаж буй үзүүлэлтээсээ хамаарч даралт, вакуум, өндөр, зай, температур, чийгшилт, хийжилт, тоосжилт, шуугиан, доргион, хөдөлгөөний хурд, салхины 115
  • 116. хурд, авиа, сумны нисэлт, эргэлтийн давтамж, ионжсон цацраг зэргийг хянана. Дохиоллын багаж, төхөөрөмжийг ажиглахад хялбар, харагдах газар буюу удирдлагын хэсэгт байрлуулна. Дохиоллыг бие даасан систем маягаар эсвэл хаалт, хамгаалах тоормоз, асаах төхөөрөмжтэй хослуулж хэрэглэнэ. Хамгийн төгөлдөржсөн хосолсон дохиолол нь дохио өгч, урьдчилан анхааруулж, аюулыг автоматаар арилгадаг. Жишээ нь : уурын тогоонууд дээр тогоонд байгаа усны доод хязгаарын түвшингийн дохиолол тавьдаг. Усны түвшингийн бууралтын дохиотой нэгэн зэрэг энэ дохиолол нь тогоонд усны насосыг залгадаг, харин усны түвшин дээд цэгтээ хүртэл өсөхөд дохио өгч насос салдаг. Дохиолол нь өнгөөр илэрхийлэгдэх бөгөөд дохиоллын улаан гэрэл нь анхааруулах дохио өгч, харин ногоон гэрэл нь машин механизм, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг дохиолно. Жишээ нь: Автомашинд хэрэглэж буй гэрлэн дохио нь өмнөөс ба араас ирж буй авто хөсөгт аюулын тухай, баруун зүүн эргэлтийн тухай, өмнө яваа машины зогсолтын тухай мэдээлнэ. Автомашин, төмөр зам, мөн гаражийн гарц дээрх гэрлэн дохио нь хөдөлгөөнд оролцож буй хөсөг ба хүмүүсийг шаардлагатай арга хэмжээ авахыг анхааруулж байдаг. Дохиололоос гадна дуут дохиог өргөх ба тээвэрлэх төхөөрөмж, бүх төрлийн кран, авто ба цахилгаан тэрэг, мөн түүнчлэн бүлэг хүмүүс ажиллуулдаг тоног төхөөрөмж, агрегатыг асаахын өмнө бүх ажилчдад анхааруулах дохио өгөхөд ашигладаг. 8.5 Хориглох төхөөрөмж Дээр дурьдсан хаалт, урьдчилан сэргийлэх тоормоз ба дохиолол нь найдвартай аюулгүй байдлыг хангаж чаддаггүй. Тиймээс технологийн зайлшгүй шаардлагаар аюултай бүсийг хаах боломжгүй бол машин, тоног 116
  • 117. төхөөрөмжийн аюултай бүсэд хүн дөхөх ба шүргэхэд машиныг автоматаар зогсоодог төхөөрөмж тавьдаг. Аюулын дохиотой хамт тоног төхөөрөмжийн гүйцэтгэх механизмд аюулыг арилгах импульс өгдөг, мөн аюултай бүсэд хүн орсон байгааг цаг тухайд нь мэдэрдэг дохиолол нь чухал ач холбогдолтой. Жишээлбэл: аваарийн агааржуулагчийг залгах, хортой материал өгдөг насос буюу төхөөрөмжийг салгах, хоолойг хаах гэх мэт. Түгжээнүүд нь хийцээрээ механик, цахилгаан, цахилгаан механик, фотоэлектр, радиацийн, хийн шахуургат, шингэн шахуургат ба хосолсон, хийсэн аргаараа ил, далд, тэсрэлтээс хамгаалагдсан байж болно. Механик түгжээ. Суурь машин, агрегат төхөөрөмжийн шаардагдах хамаарлыг хамгаалсан хийцүүдийн элемент дээр үндэслэдэг. Механик харилцан холбоогоор тоормозтой буюу асаах төхөөрөмжтэй, эсвэл тоормоз болон асаах төхөөрөмж хамтдаа хаалтыг түгжиж болно. Цахилгаан түгжээ. Энэ нь түгжигдэх агрегатуудын удирдлага, хяналт, дохиоллыг цахилгаан хэлхээний тусламжаар шаардлагатай түгжих нөхцлийг хангадаг. Цахилгаан харилцан холбоог осол аваараас урьдчилан сэргийлэхийн тулд автомат болон хагас автомат шугамын тоног төхөөрөмжийн зарим хэсгийг буюу зарим механизмын буруу залгалтыг түгжих зорилгоор хэрэглэдэг. Ийм шийдлийн жишээ нь олон секцтэй сортлох конвейерын цахилгаан түгжээ юм. Цахилгаан механик түгжээ. Энэ түгжээ нь мод ба металл боловсруулах суурь машин, модны хөрөө рам, офсет хэвлэлийн машинууд дээр төгсгөлийн унтраалгаар түгжигддэг, нээгдэж хаагддаг хаалтанд хэрэглэнэ. Хэрэв хаалт нээлттэй, эсвэл сөхөөтэй байвал суурь машин ажиллахгүй. Ийм түгжээг цахилгаан хуваарилах төхөөрөмжийн хаагддаг хийцийн хаалга, аюултай бүсэд нэвтрэх хаалга, люк, гүүрэн краны бүхээг, хаалга, цахилгаан 117
  • 118. шатны бүхээг, шал, өндөр давтамжийн трансформаторын өрөө, рентген төхөөрөмжийн кабинетын хаалга зэрэгт хийж өгдөг. Фото цахилгаан түгжээ. Энэ түгжээ нь фото цахилгаан реле ба фото элементүүд дээр үндэслэдэг. Ийм маягийн түгжих төхөөрөмжийн ажиллагаа нь фото элемент буюу фото эсэргүүцэлд чиглэсэн гэрлийн цацрагийг огтлох зарчим дээр үндэслэсэн байдаг. Фото цахилгаан түгжээ нь дээр дурьдсан аюулгүйн түгжээнүүдэд байдаггүй давуу шинжээрээ асар өргөн хэрэглэгдэж байна. Ийм түгжээ нь зай бага эзэлнэ, ажиглалтад саад учруулахгүй, аливаа нүсэр төвөгтэй хийц шаарддаггүйгээрээ онцлог юм. Гагнуурын төхөөрөмжүүдэд цахилгаан гагнуурын хэлхээнд хүчдэл шилжихээс хамгаалж 0.2 секундээс илүүгүй хугацаанд ажилладаг салгах автоматуудыг тавьж өгдөг. Турникет. Энэ нь цахилгаан түгжээний нэгэн төрөл бөгөөд тэдгээрийг хаалтууд дээр тавьж тоног төхөөрөмжийг ажиллаж байхад хүнийг нэвтрүүлэхгүй байдаг. Турникетын түгжих төхөөрөмж нь асаах төхөөрөмжтэй холбогдож хоёр товчлуураар буюу хөшүүргээр залгагдана. Үйлдлийг гүйцэтгэхэд операторын гар асаах товчлуур дээр буюу хөшүүрэг дээр аюултай бүсээс алс байдаг. Асаалт нь хоёр товчлуурыг нэгэн зэрэг дарсан тохиолдолд боломжтой. IX. ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ШУУГИАН, ТҮҮНЭЭС ХАМГААЛАХ АРГА 9.1 Дуу чимээ шуугиан бие, организмд үзүүлэх нөлөө Хүний организмд таагүй нөлөө үзүүлж, ажиллах амрахад тээр саадтай элдэв дуу авиаг үйлдвэрлэлийн шуугиан гэнэ. Дуу чимээ, шуугиан нь хүний бие организмд сайн муу аль ч 118
  • 119. талын нөлөө үзүүлдэг. Навчисны сэрчигнээн, борооны жигд шиврээ, нуур, тэнгисийн давалгаа, шувуудын өнгө хоршсон жиргээ, зэрэг байгалийн дуу чимээ, хөгжмийн уянгалаг яруу эгшиг хүний сонсголын эрхтэнд аятай нөлөөлж улмаар алжаал, ядаргааг тайлж тайвшруулах, тэр ч байтугай зарим өвчнийг анагаах үйлчилгээтэйг судалгаагаар тогтоосон байна. Дуу чимээ хүнд чухал мэдээлэл өгөх, танин мэдэхүйн ч үүрэгтэй. Нисэгч болон жолооч хүмүүс хөдөлгүүрийн дуу чимээгээр хэвийн ажиллаж байгаа эсэхэд нь үнэлэлт өгч чаддаг бол бид танил, төрөл садан, найз нөхөд, үр хүүхдүүдийнхээ сэтгэлд хоногшсон дууг андахгүй болсон байдаг. Энэ бүгд нь дуу чимээний хүний амьдралд үзүүлж байгаа эерэг талын нөлөөллүүд юм. Харин сүүлийн үед хот суурингууд өргөжин тэлж, үйлдвэр, завод, уурхай, цахилгаан станцууд олширч төрөл бүрийн тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн шуугианы хэмжээ, нөлөөлөл жилээс жилд улам ихсэж хүмүүсийн ажил амьдралд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Шуугиан нь хүнийг ядрааж, хөдөлмөрийн чадварыг бууруулан аюул, осолтой нөхцөл байдалд хандах анхаарлыг сулруулаад зогсохгүй, эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. 2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газраас 21 аймгийн 8 дүүргийн 402 үйлдвэрийн газар, байгууллага хамрагдсан ажлын байрны хэвийн бус нөхцлийг хангаж буй эсэхэд шалгалт явуулсан дүнгээс (Зураг 3) харахад тус үйлдвэрийн газар, байгууллагын 41 хувь нь ажлын байрны хэвийн нөхцөлтэй, үлдсэн 51 хувь нь хэвийн бус нөхцөлд ажиллаж байв. Энэ хэвийн бус нөхцөлд ажиллагсдын 23 хувь шуугиан доргионтой нөхцөлд, 20 хувь нь тоостой нөхцөлд, үлдсэн 8 хувь нь гэрэлтүүлэг хүрэлцээгүй, чийгтэй, химийн хорт бодисын нөлөөлөлд ажилчидаа ажиллуулж байсан байна. 119
  • 120. Зураг 3. 2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газраас ажлын байрны хэвийн бус нөхцлийг хангаж буй эсэхэд шалгалт явуулсан дүн Эндээс харахад хүний биед дуу шуугианы үзүүлэх нөлөөллийг багасгах зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна. Хүний биед шуугианы үзүүлэх нөлөө нь сонсголын эрхтнийг гэмтээх, дүлийрүүлэх, мэдрэлийн системийг цочроосноор зүрх судасны систем, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлөх байдлаар илэрнэ. 9.2 Шуугианы ангилал ба түүний эрүүл ахуйн үзүүлэлт Шуугиан гэдэг бол авианы нэгэн төрөл бөгөөд орчиндоо долгионы байдлаар тархсан эгэл хэсгүүдийн хэлбэлзэх хөдөлгөөн юм. Шуугиан гэдэг ойлголтонд физикийн төдийгүй физиологийн учир утга хадгалагдана. Дуу авиа нь физикийн хувьд хэлбэлзэх хөдөлгөөн боловч аливаа хэлбэлзэл бүхэн бие эрхтэнд дууны цочроох нөлөө үзүүлдэг ба давтамжийн тодорхой хүрээ, энергийн хязгаартай байна. Физиологийн үүднээс авч үзэхэд шуугиан бол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, хүртэхүйн хувьд таагүй авиан 120
  • 121. процесс юм. Хүний сонсголын эрхтэн 16 – 20000 Гц – ийн механик хэлбэлзлийг авиа байдлаар сонсож мэдэрнэ. Тэгвэл 16 Гц – ээс доош давтамжтай хэлбэлзлийг инфра, 20000 Гц – ээс дээш давтамжтай хэлбэлзлийг ультра авиа гэх бөгөөд тэдгээр нь хүний сонсголд үл мэдрэгдэх боловч бие организмд биологийн талын нөлөө үзүүлдэг байна. Шуугианыг спектрын байдлаар нь:  Өргөн бүст- Нэг октаваас илүү хүрээнд үргэлжилсэн спектртэй бол  Нарийн бүст- Тасралтгүй спектртэй бол Шуугианыг хугацааны үзүүлэлтээр нь:  Тогтмол шуугиан- Ажлын 8 цагийн турш хэмжихэд дууны төвшингийн өөрчлөлт 5дБ-ээс багагүй байх шуугиан  Тогтмол биш шуугиан- Ажлын 8 цагийн турш хэмжихэд дууны төвшингийн өөрчлөлт 5дБ-ээс их байх шуугиан. Энэ шуугианыг доорх байдлаар ангилна. o Хэлбэлзэлтэй- Дууны түвшин тасралтгүй өөрчлөгдөж байгаа шуугиан. o ТасралттайДууны түвшин шатлан өөрчлөгдөх бөгөөд үргэжлэх хугацаа нь 1 секунд ба түүнээс их байх шуугиан. o Импульст- нэг ба хэд хэдэн дуут дохионоос бүрдэх дохио бүрийн үргэлжлэх хугацаа нь 1 секундээс бага буюу дууны түвшингийн ялгавар 7дБ-ээс багагүй байх шуугиан. Шуугианыг давтамжаар нь:  Бага давтамжтай /16-63 Гц/  Дунд зэргийн давтамжтай /63-1000Гц/  Өндөр давтамжтай /1000-8000Гц/ Шуугианы хортой нөлөөнд хамгийн түрүүн өртдөг эрхтэн бол сонсголын эрхтэн юм. Сонсголын эрхтэний шуугианд 121
  • 122. өртөгдөх нөлөөллийг сонсголын ядаргаа, шуугианы гэмтэл, мэргэжлийн дүлийрэл гэсэн 3 хэлбэрт хуваана.  Сонсголын ядаргаа нь чихний хэнгэрэгийн эд эсүүд ядран залхах байдлаар илрэх ба цаашдаа чих хатуурч улмаар мэргэжлийн дүлийрэлд оруулах шалтгаан ч болдог.  Шуугианы гэмтэл бол тэсэлж дэлбэлэх ажил, тийрэлтэт хөдөлгүүр турших г.м үед гардаг авианы онцгой өндөр даралтын улмаас үүсдэг. Энэ тохиолдолд хохирогчийн толгой эргэх, чих янгинаж өвдөх, тэрч байтугай чихний хэнгэрэг цоорох явдал гардаг.  Мэргэжлийн дүлийрэлтийн үед шуугианы улмаас сонсгол эрс буурч чихний сонсгол бүрэн хаагдана. Энэ бүхнийг үндэс болгон хэвийн хэмжээнээс хэтэрсэн дуу шуугианы улмаас хүний сонсголын эрхтэн бүрэн хаагдах хүртэл өөрчлөгдөж эрүүл мэнд, цаашилбал амьдралаа хохироохгүй байхын тулд түүнээс хамгаалах бүх талын арга хэмжээг авах зайлшгүй шаардлага гардаг. Шуугианы физик мөн чанар нь харимхай орчны (хий, шингэн, хатуу) эгэл хэсгүүдийн эмх замбараагүй, механик хэлбэлзлийн долгионоор тархах үзэгдэл юм. Шуугианы эх үүсвэр нь гадны нөлөөгөөр тэнцвэрт байдлаа алдаж хэлбэлзсэн бүх л биес байна. Шуугианы үндсэн хэмжигдэхүүн нь аливаа хэлбэлзэх хөдөлгөөний адил далайц, тархах хурд, долгионы урт юм. Авиаг илэрхийлэх үзүүлэлтүүдэд давтамж, хүч, авианы даралт орно. λ= C t λ – Долгионы урт, м C - Дууны агаарын хэвийн даралт, температурын орчинд тархах хурд 334м/с Дууны долгионы нэгж талбайгаар дамжин өнгөрч байгааг дууны хүч буюу эрчим гэнэ. Авианы долгион тархаж байгаа орон зайн хэсгийг авианы орон гэж нэрлэнэ. Бүрэн даралтын хоромхон зуурын утга ба чөлөөт орчинд 122
  • 123. ажиглагдах дундаж даралт хоёрын ялгаврыг авианы даралт гэж нэрлэнэ. Авианы хүчийг авианы тархалтын чиглэлд нэгж хугацаанд нэг гадаргуугаар эгц өнгөрөх авианы инергийн дундаж тоо хэмжээгээр хэмжинэ. J = UP буюу J= Ρ2 ρ⋅c J – авианы хүч Вт/м2 U – хэлбэлзлийн хурдны хоромхон зуурын утга м/с P – авианы даралтын хоромхон зуурын утга мПа ρ - орчны нягт кг/м3 c – тухайн орчин дахь авианы хурд м/с Хүний чихэнд сонсогдох дууны хамгийн бага эрчим хүчийг сонсголын босго гэх бөгөөд 10-12 Bm/м2 байна. Энэ хэмжээнд харгалзах дууны даралт 2*10-5 Па байна. Дууны даралт гэж дууны долгионы нөлөөгөөр агаарын даралт хэвийн хэмжээнээсээ өөрчлөгдөх хэмжээг хэлнэ. Хүний чихний сонсох дууны даралтын дээд хязгаар нь 20 Па байна. Практикт дууны үнэмлэхүй даралтаар тооцох нь төвөгтэй тул дууны төвшингөөр нь үнэлдэг. Дууны төвшинг хэмжих нэгж нь “бел” юм. Ийм хуваариар хүний сонсох хязгаар нь 13...14 Б байна. Практикт белийг биш түүнээс 10 дахин бага децибел (дБ) гэсэн нэгжийг хэрэглэнэ. Дууны даралтын төвшинг L гэвэл: L= 20 lg Ρ Ρ0 Энд: Р0= 2*10-5 Па сонсголын босго; Р - дууны тухайн даралт, Па Зарим үед дууны эрчим гэсэн ойлголтыг хэрэглэх нь бий. Дууны тархах чиглэлд перпендикуляр 1м2 талбайд 1 секундэд тусах эрчим хүчний хэмжээг джоулаар илэрхийлсэнийг дууны эрчим гэнэ. Дууны эрчмийг шууд хэмждэггүй, харин дууны даралтаар нь тооцоолж бодно. L= α - орчны агаарын нягт Ρ2 2 ⋅α ⋅ c 123 дж / м2 с
  • 124. с – тэр орчин дахь дууны хурд Шуугианыг шинжлэхдээ тодорхой давтамжын дээд ба доод хязгаараас таслан авч дундаж геометрийн утгаар тодорхойлно. fср = f до ⋅ f дэ Үүнд: fдо - давтамжийн доод хязгаар fдэ - давтамжийн дээд хязгаар Шуугианыг шинжлэхдээ ихэвчлэн тогтмол давтамжийн бүстэй шүүлтүүрийг ашиглах ба энэ нь давтамжийн дээд хязгаарыг давтамжийн доод хязгаарт харьцуулсантай тэнцүү байна.  f дэ    f  = const . Октавын бүсийг тодорхойлох стандарт утга   до  нь f=63, 125, 250, 500, 1000, 4000, 8000 Гц болно. Октавын бүсийн давтамжын дээд ба доод утгыг стандарт утгаас хамааруулж тодорхойлохдоо давтамжын стандарт утгыг 2 =1.41 -д хувааж, мөн 1,41-ээр үржүүлж олно. Жишээ нь: f=500 Гц октавын бүсийн давтамжын доод хязгаарын утга нь fдо=353 Гц, fдэ= 707Гц болно. f дэ = 2 бол октавын зурвас гэж f до нэрлэдэг. Октавын зурвас гэж дээд хязгаарын давтамжын утга нь доод хязгаарын давтамжын утгаасаа хоёр дахин их байх давтамжын зурвасыг хэлэх ба шинжилгээ октавын зурвасын давтамжинд явагдлаа гэж үзнэ. Хэрэв давтамжийн бүс нь 9.3 Шуугианы аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангахад тавигдах ерөнхий шаардлага Барилга төлөвлөлтөнд тавигдах шаардлага 124
  • 125.  Барилга, зам төлөвлөлт ба үйлдвэрийн газрын зураг төслийн ерөнхий төлөвлөгөөнд шуугианы асуудлыг оновчтой тусгасан байна.  Ажлын байрны зураг төсөлд технологийн тоног төхөөрөмж, машин механизм, цех хэсгүүдийн хоорондын зайн хэмжээ, байршилтыг онолвчтой тусгасан байна.  Зураг төсөл, технологийн баримт бичигт ажлын байрны шуугианы урьдчилсан тооцоог хийж, шуугианы түвшинг заасан байна. Техник, зохион байгуулалтанд тавигдах шаардлага  Шуугианы үзүүлэлтийн утга хамгийн бага буюу шуугиан багатай машин техник, технологыг сонгн авч шуугианы үйлчлэлд өртөж болох ажлын байрны бүсийг тогтоосон байна.  Шуугиан ихтэй машин механизм, тоног төхөөрөмжийг алсын удирлага, автомат хяналтын хэрэгслээр тоноглосон байна.  Үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааны шаардлагаар шуугиан ихтэй машин техник тоног, төхөөрөмжийн шуугианыг тархах замд нь бууруулах арга хэмжээ авсан байна.  Ашиглалтын нөхцөлд машин, тоног төхөөрөмжийн норматив болон техникийн баримт бичгийн дагуу тогтоосон хугацаанд засвар үйлчилгээг тогтмол хийж байна.  Шинэ техник технологи, машин тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхдээ технкийн пасспортод шуугианы үзүүлэлтийг тусгасан эсэхийг шалгаж авах бөгөөд байхгүй тохиолдолд шуугианы үзүүлэлтийг тогтоох ажлын зохион байгуулна.  Стандартаар тогтоосон эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 125
  • 126. нөхцлийг хангахад тавигдах шаардлагыг ажил олгогч хяналт тавьж, мөрдөж ажиллана. Эмнэлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тавигдах шаардлага  Шуугиантай нөхцөлд ажиллагсдыг эмнэлэгийн урьдчилсан ба хугацаат үзлэгт тогтоосон журмын дагуу хамруулан оруулна.  Шуугиантай нөхцөлд ажиллагсдын шуугианы үйлчлэх хугацааг зохицуулах, хөдөлмөр амралтын горим тогтоон, ээлж зохион байгуулалтыг оновчтой боловсруулан мөрдүүлж ажиллана.  Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн ханган, түүний хэрэглээ ашиглалтанд хяналт тавьж ажиллана. 9.4 Шуугиан, ультра ба инфра авианаас хамгаалах арга хэмжээ Үйлдвэрийн дуу шуугианы түвшинг 60-70дБ-аас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй ба үйлдвэрлэлийн нөхцөлд үүсэж буй шуугиан олон шалтгаанаар нөхцөлдсөн байх тул түүнтэй тэмцэх явдал нилээд төвөгтэй байдаг. Иймээс шуугианыг намжаах, хамгаалах арга хэмжээнүүд нь дараах үндсэн хэлбэрүүдтэй байж болно. Үүнд : 1. Шуугиан үүсгэх шалтгааныг арилгах буюу төсөл зохиох, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд эх үүсвэр дээр нь шуугианыг эрс багасгах 2. Шуугиан үүсгэгчийг дуу тусгаарлах, шингээх хэрэгслээр орчноос нь тусгаарлах 3. Байрны хана, таазнаас ойсон дууны эрчмийг сулруулах 4. Ажлын байрны байрлалыг оновчтой сонгох 5. Шуугианаас хамгаалах хувийн хэрэгслийг хэрэглэх 126
  • 127. Доргио, үрэлт, цохилт, механик хэлбэлзлэлийн улмаас үүссэн шуугианыг арилгах ганц зам бол тоног төхөөрөмжийн хийцийг сайжруулах явдал юм. Шуугианаас хамгаалах идэвхитэй аргууд хэрэглээд хүссэн үр дүнд хүрэхээргүй, эсвэл эдийн засгийн хувьд алдагдалтай, түүнчлэн шуугиан намжаах арга хэмжээг боловсруулж байх шатанд хамгаалах хувийн хэрэгсэл ашиглах нь илүү ашигтай. Шуугианаас хамгаалах хувийн хамгаалах хэрэгслүүдэд хавчуулга, чихэвч, дуулга малгай зэргийг хамааруулах бөгөөд тэдгээр нь шуугианыг 40 дБ хүртэл бууруулна. Шуугианыг тархах замд нь буюу үүсэн гарч байгаа эх үүсвэрт нь багасгах аргууд • Өрөө тасалгааны дотор талын хананд дуу шингээх материалаар доторлогоо хийх, хана болон таазнаас хөндий байхаар янз бүрийн хэлбэртэй хэсэгчилсэн дуу шингээгчүүдийг байрлуулах арга хэмжээг байрны акустикийн боловсруулалт гэнэ. Ийм боловсруулалтыг шуугиан бууруулах шаардлага нь гурваас доошгүй октавын зураасанд 1 –3дБ буюу тэдгээрийн аль нэгэнд 5дБ –ээс хэтэрч байвал хэрэглэдэг. Дуу шингээх доторлогоог байрны тааз ба 6–8 метрээс дээшгүй өндөртэй ханын дээд хэсэгт нийт гадаргуугын60–аас доошгүй хувийг хамарч байхаар байрлуулан бэхэлдэг. Доторлогоо нь байрны хана, таазанд шууд хүрэлцэн байрлаж ч болно, эсвэл тэдгээрээс тодорхой зайд агаарын үе үүсгэн байрлаж ч болно. Ингэж дуу шуугиан шингээх материалаар доторлосон үед хана таазнаас ойх шуугианыг 10-12дБ, дууны шууд нөлөөг 4-5 дБ-ээр бууруулах боломжтой. • Дуу шуугианаас тусгаарлах ажил нь түүний тархах замд бин битүү хаалт байгуулахад оршино. Хаалт нь хана, бүхээг, хүрээ, дэлгэц байдлаар байж болно. Хаалтын дуу шуугианаас тусгаарлах чадвар нь дБ–ээр хэмжигдэх бөгөөд тэр нь хийсэн материалын физикийн параметр ба элементүүдийнх нь хийц хэмжээнээс хамаарна. 127
  • 128. • Шуугианыг намжаах нилээд үр дүнтэй аргуудын нэг нь түүний эх үүсвэрийг тодорхой шаардлага хангахуйц тусгаарлах гэртэй болгох явдал юм. Гэрийг мод, металл, эсвэл пластмассаар хийж ханын дотор талын гадаргууг дуу шингээгч материалаар доторлодог. Гэр дотор байгаа механизм халж болзошгүй тул түүнийг дуу намсгагч бүхий агааржуулах төхөөрөмжөөр тоноглоно. • Шуугианаас хамгаалах бүхээг бол удаан хугацаагаар тасралтгүй ажилладаг автомат шугам, удирдлагын цэг зэрэгт шуугианы эх үүсвэрээс хүнийг тусгаарлахад зориулсан тусгай хэрэгсэл юм. Бүхээгийн цонх, хаалгуудыг янзлахдаа давхар шиллэж эргэн тойрон хос резин зөөлөвчөөр жийргэлж нүх сүвгүй болгоно. • Ихээхэн шуугиантай технологийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрлэлийн байруудад шуугиан бууруулах хэрэгслүүдийн нэг бол акустик дэлгэцүүд байдаг. Дэлгэцийг нэг бол шуугиан үүсгэгчээс хажуугийн ажлын байрыг тусгаарлах, эсвэл бага шуугиантай технологийн тоног төхөөрөмж бүхий байрны зарим хэсгийг ихээхэн шуугиан үүсгэгчээс тусгаарлахад ашиглаж болно. Дэлгэц хийхэд 1.5–2 мм-ийн зузаантай ган ба хөнгөн цагаан хуудас, 5 – 10 мм зузаантай органик шил болон бусад материал хэрэглэнэ. Туршилт судалгаанаас үзэхэд 500 Гц–ээс дээш давтамжтай шулуун авианы үйлчлэлд хавтгай дэлгэц, 250 Гц –ээс дээш давтамжтай ойсон авианы үйлчлэлд янз бүрийн хэлбэртэй ( II ба С маягийн ) хотгор дэлгэцүүд илүү үр дүнтэй байдаг. • Агааржуулах зориулалттай тоног төхөөрөмжийн шуугианыг бууруулахад гол төлөв диссипатив чимээ намжаагууруудыг (гуурсан, сархиаган, ялтаст, хоосон орон зайт) хэрэглэдэг. Дуу намжаагууруудын онцлог нь тэдгээрийн дотор талыг дуу шингээгч материалаар доторлосон байдагт оршино. Дуу намжаагчийн төрөл ба 128
  • 129. хэмжээг бууруулах шуугианы шаардагдах хэмжээнээс хамааруулан сонгоно. Ультра ба инфра авианаас хамгаалах арга хэмжээ Ультра авианы хэлбэлзлийг металл, пластмасс гагнах, тугалга гүйлгэх, ультра авиан гэмтэл судлал, хатуу ба хэврэг металлыг механик аргаар боловсруулах, лак шингэлэх зэрэгт өргөн ашиглаж байна. Ультра авианы төхөөрөмжийн ажиллагааны явцад ихээхэн хэмжээний (20– 70кГц хүртэл) ультра авианы хэлбэлзэл орчны агаарт тархдаг байна. Ультра авианы хэлбэлзэл дамжих үед максимум 8–10Гц энергитэй шуугиан дэгддэг. Түүний нягтрал нь 100–120дБ хүрдэг учраас үүссэн шуугиан нь ихээхэн чангарч хүнийг ядаргаанд оруулна. Ультра авианы долгион агаарт хурдан саардаг бол хатуу ба шингэн орчинд арай удаан саардаг онцлогтой. Хатуу ба хийн байдалтай бодисуудад ультра авианы хэлбэлзэл үйлчлэхэд тэдгээрийн эгэл хэсгүүд ультра авианы хурдтай доргиж эхлэх ба улмаар температур нь нэмэгдэнэ. Харин ультра авиа шингэн бодист үйлчлэхэд кавитацийн процесс үүсэж шингэн “урагдах“ мэт болдог. Учир нь уг шингэн дотор маш жижиг цэврүүнүүд үүсэж хооронд нь тоо томшгүй олон тасралт болдог байна. Энэхүү кавитацийн цэврүүнүүд хоорондоо мөргөлдөж ихээхэн (хэдэн зуун атмосфер хүртэл) даралт үүсгэснээр гадаргуугийнх нь ойр орчимд байгаа хатуу биеийг эвдэлдэг. Кавитаци нь эд эсийг эвдэлж тэрхэн хэсэгтээ температурыг эрс нэмэгдүүлдэг. Ультра авианы нөлөөгөөр нунтаграх, бүлэгнэх үзэгдлүүд явагдаж химийн процессууд хурдасна. Бага чадлын ультра авиа хүний бие эрхтэнд дулааны үйлчлэл үзүүлнэ. Харин дунд ба өндөр чадалтай нь хүнийг саа өвчтэй болгох, улмаар үхлийн аюулд хүргэж болно. Ультра авианы нөлөөнд байнга ордог хүмүүс төвлөрөх чадвараа болон биеийн тэнцвэрээ алддаг. Ультра авианы үүсгүүрийн орчим байгаа хүмүүс амархан сульдаж ядрах, толгой эргэх, чих өвдөх, даралт буурах, нойргүй болох зэрэг сөрөг 129
  • 130. үзэгдлүүдэд өртөнө. Үүнээс гадна ультра авианы хэлбэлзлийн нөлөөнд байгаа эд юмс, бодисуудад (багаж, боловсруулж байгаа эд анги, шингэн) бие эрхтэнээрээ хүрэлцэж шүргэхэд цацрагийн түлэгдэл явагдана. Ультра авианы хэлбэлзлийн үйлчиллээс хүний бие эрхтэнийг хамгаалахын тулд зайн удирдлагын систем нэвтрүүлэх, тусгай хаалт, дэлгэц хэрэглэх, технологийн процессийг механикжуулж автоматжуулах зэрэг арга хэмжээ зайлшгүй авах ёстой. Ультра авианы хэлбэлзлийн хүрэлцэх нөлөөллөөс гараа хамгаалах зорилгоор давхар бээлий (дотор нь хөвөн, нэхмэл гадна нь резин), ультра авиа ба шуугианаас сонсголын эрхтэнээ хамгаалахын тулд тусгай чихэвч зэрэг хамгаалалтын хувийн хэрэгсэл ашиглана. Хэлбэлзэлтэй орчинд шууд орчихоос сэргийлэхийн тулд ачих, буулгах болон бусад ажлуудыг гүйцэтгэхдээ нэг бол хэлбэлзлийг салгах, эсвэл долгион тусгаарлагчтай бариул бүхий тусгай багаж ашиглах шаардлагатай. Инфра авианы үүсгүүр нь дизель ба бусад аажим ажиллагаатай машинууд байна. 16Гц – ээс доош давтамжтай хэлбэлзлүүдийг сонсогдох авиа гэж тооцдоггүй. Гэхдээ судалгааны материалаас үзэхэд чадал нь мэдэгдэхүйц нэмэгдэхэд тийм хэлбэлзэл хүнд хөнөөлтэйгээр үйлчилнэ. Үүнийг хүний дотоод эрхтэнүүд 6–9Гц өөрийн давтамжтай байдгаар тайлбарлана. Инфра авиагаар шарагдсан дотоод эрхтэнүүд хэлбэлзэлд орж зүрх, уушиг, ходоодны хооронд үрэлт бий болсноор хүчтэй цочрол үүсэж тэдгээрийн хэвийн үйл ажиллагаа алдагдана. Ялангуяа 7 Гц – ийн давтамж уураг тархины альфа долгионы давтамжид тохирдог учраас онцгой аюултай. Бага чадлын инфра авиа чихний дотоод руу үйлчилж биеийг эвгүйтүүлэн мэдрэлийн ядаргаанд оруулна. Харин дунд зэргийн чадлынх нь уураг тархи ба хоол боловсруулах эрхтэнүүдийг дотоод хямралд оруулж ямарч муу үр дагаварт хүргэж болзошгүй саа өвчин, муужрах, мэдрэлийн ядаргаа тусч болно. Тэр ч байтугай 130
  • 131. сохрох, цусны эргэлт саатах, бүр зүрх зогсох явдаг ч гарч болно. Хүний бие эрхтэнийг инфра авианы хортой физиологийн үйлчиллээс хамгаалах ажил нь инфра авиа үүсэж бий болох явдлыг арилгахад оршино. Ер нь хана, томоохон эд ангиуд инфра авианы хэмнэлээр доргиж эхэлдэг ба түүнд ямарч эсэргүүцэл үзүүлдэггүй. Түүнчлэн инфра авиа аливаа сааданд хаагддаггүй. X. ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДОРГИОН, ТҮҮНЭЭС ХАМГААЛАХ АРГА 10. 1 Доргионы хүний бие организмд үзүүлэх нөлөө Доргио бол хатуу биеийн орчинд механик хэлбэлзлийн тархах процесс бөгөөд түүний хамгийн энгийн хэлбэр нь гармоник хэлбэлзэл юм. 20 Гц–ээс доош давтамжтай механик биетүүдийн хэлбэлзлийг бие организм зөвхөн доргион байдлаар, 20Гц–ээс дээш давтамжтайг нь чичиргээ ба авианы байдлаар хүлээж авдаг. Доргион үүсгэх гол эх үүсвэрүүдэд технологийн өөр өөр ажиллагаатай, машин, механизм ба тэдгээрийн ажлын эрхтэнүүд орно. Хэлбэлзэл нь машин механизмын хийцийн элементүүдээр дамжин тархахдаа тэдгээрийн эвдрэлийг түргэсгэхээс гадна ажилтнуудын бие организмд нөлөө үзүүлнэ. Доргионы улмаас хатуу биетүүд, тэдгээрийн хийц хэсгүүд хэлбэлзэх хөдөлгөөнд ордог. Хэлбэлзэх хөдөлгөөн нь хөндлөн ба дагуу гэж ялгагдана. Хүний биед шингэх эрчим хүч нь дамжих талбай, үйлчлэх хугацаа, орчноос хамаарна. Доргиог хүний биед дамжих байдлаар нь ерөнхий, тухайн хэсгийн гэж ялгана. Ерөнхий доргио нь хүний биеийг бүхэлд нь хөдөлгөн доргиулдаг бол хэсэгчилсэн доргио нь биеийн зарим хэсгийг хэлбэлзэлд оруулна. Үйлдвэрлэлийн нөхцөлд тухайн болон ерөнхий 131
  • 132. доргио нэгэн зэрэг тохиолдоно. Тухайн хэсгийн доргиог ихэвчлэн гар ажиллагаатай машин үүсгэнэ. Доргио үүсгэх тоног хэрэгсэлд : хадах, цоолох, давтах, цавчих, нураах, хийн болон цахилгаан алх, бензин болон цахилгаанаар ажилладаг хөрөө, уурын өрөм гэх мэт орно. Ерөнхий доргио нь цутгасан бетонон суурьтай машин механизмаас болон эргэх цохилттой механизмаас дамжина. Суурийг зөв цутгасан үед доргио нь эрүүл ахуйн нормоос хэтэрдэггүй. Үйлдвэрлэлийн нөхцөлд тухайн болон ерөнхий доргио нэгэн зэрэг тохиолдоно. Тухайн хэсгийн доргиог ихэвчлэн гар ажиллагаатай машин үүсгэнэ. Доргионыг спектрээр нь бага хүрээтэй ба өргөн хүрээтэй гэж, давтамжаар нь нам давтамжтай (8 ба 16Гц), дунд давтамжтай (31.5 ба 63Гц), өндөр давтамжтай 125, 250, 1000 Гц гэж ангилна. Мөн хугацаагар нь байнгын ба байнгын бус гэж ангилах ба байнгын бус доргионыг хугацааны хэлбэлзэлтэй, дасалдалтай ба цохилдолтой импульсийн гэж ангилдаг. 8Гц–ийн давтамжтай хэлбэлзлийн үйлчилгээнд эхлээд хүний бие организм, ходоод, хэвлийн хөндий дарвилтанд ордог бол 17 – 25Гц–ийн давтамжтай хэлбэлзлийн үед дарвих үзэгдэл толгойд нөлөөлнө. Тэгвэл 40Гц–ийн давтамжаас эхлээд доргионы нөлөөгөөр үүссэн хүний биеийн хэлбэлзэл доргиох гадаргуугынхэлбэлзлээс олон дахин багасна. Дээр дурьдсан давтамжтайгаар ажлын байр хэлбэлзэх явдал туйлын аюултай байдаг. Учир нь тийм хэлбэлзлүүд механик гэмтэл, эрхтэн, эд ангиудын тасрах шалтгаан болдог. Дарвилтын буюу дарвилт орчмын бүсэд бий болсон ерөнхий доргионы системтэй үйлчлэл нь доргионоос болж үүсэх өвчний гол шалтгаан болох нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл төв мэдрэлийн системд нөлөөлсөн доргионы үйлчлэлээс улбаалан бие организмын физиологийн хэвийн үйл ажиллагаанд гажуудал гардаг. Эдгээр гажуудал нь толгой өвдөх, толгой эргэх, нойронд муудах, ажлын чадвар буурах, бие тавгүйрэх, зүрхний 132
  • 133. ажиллагаа доголдох байдлаар илэрнэ. Доргионоос болж үүсэх өвчлөл нь мэргэжлээс шалтгаалах өвчинд хамаарагдана. Тийм өвчнийг зөвхөн эхлэлийн үед нь эрчимтэй эмчилж болно. Ноцтой хүндэрсэн үедээ хүний организмд эргэж эдгэрэхээргүй өөрчлөлт оруулж улмаар тахир дутуу болгох аюултай. 10.2 Доргионы физик үзүүлэлтүүд ба нормчлол Доргионыг тодорхойлох үндсэн хэмжигдхүүн 1. Давтамж - f, (Гц) Нэгж хугацаанд хийгдэх бүтэн хэлбэлзлийн тоог хэлбэлзлийн давтамж гэх ба үүнийг дараах томъёогоор олно. F = n / 60 n-минутад эргэх тоо 2. Шилжилт – х(мм) Шилжилтийн далайцийг доргионы эх үүсвэрийг судлах, доргионы үйлчлэлийг хязгаарлахад ашиглана. 3. Хурд – v (мм/с) Гадаргуугийн хэлбэлзэх хурдны далайцаар бий болж байгаа шуугианы түвшинг тодорхойлно. Хурдыг дараах томьёогоор тодорхойлно. U= x 2 π f = x ω (1) 2 4. Хурдатгал-а (мм/с ) Хурдатгалын далайцаар үйлчилж байгаа динамик хүчийг тодорхойлно. a= x 2 π f2 =xωf (2) Үүнд: ϖ - тойргийн хурд, рад/с ( ω = 2 π f ) Туйлын хэмжигдэхүүнээс гадна доргиог бас шуугианы нэг хэлбэр гэж үзвэл түүнийг харьцангуй хэмжигдэхүүнээр ч тодорхойлж болно. Энэ тохиолдолд доргионыг децибелээр илэрхийлэгдэх хэмжээсээр үнэлнэ. Тэгвэл доргиох хурдны түвшний утга нь ν Lv = 20 lg ν0 133
  • 134. v0 = 5*108 м/с - үндсэн доргиох хурд v – доргиох хурдны дундаж квадрат утга, м/с Доргоныг шинжлэхдээ тодорхой давтамжын дээд ба доод хязгаараас таслан авч дундаж геометрийн утгаар тодорхойлно. fср = f до ⋅ f дэ Үүнд: fдо - давтамжийн доод хязгаар fдэ - давтамжийн дээд хязгаар f2 = 2) болон f1 октавын зурвасын давтамжийн гуравны нэгт (1/3 буюу f2 3 = 2 =1.25) явуулна. f1 Октавын бүсийг түүний давтамжийн бүсийн доод ба дээд хязгаарын утгуудын геометр дундаж давтамжаар тодорхойлно.  f дэ    f  = const . Октавын бүсийг тодорхойлох стандарт утга   до  Доргионыг октавын зурваст (1/1 октав буюу нь f=1; 2; 4; 8; 16; 31,5; 63; 125; 250; 500; 1000 Гц тогтмол тоо болно. • Октавын бүсийн давтамжын дээд ба доод утгыг стандарт утгаас хамааруулж тодорхойлохдоо давтамжын стандарт утгыг 2 =1.41 -д хувааж, мөн 1,41-ээр үржүүлж олно. Жишээ-1: f=2Гц октавын зурвасын давтамжын доод хязгаарын утга нь fдо= 1.41, дээд хязгаарын утга fдэ= 2,83Гц болно. 134
  • 135. • 1/3 октавын зурвасын давтамжын утгыг тодорхойлохдоо октавын бүсийн давтамжын утгыг 1,25-д хувааж, мөн 1,25-аар үржүүлж олно. Жишээ-2: f=2Гц стандартын давтамжтай бүхэл (1/1) октавын бүсийг 1/3 октавд задлахад 2 зурвасын давтамжын доод хязгаарын утга нь fдо= 2/1.5=1.6Гц, дээд хязгаарын утга fдэ= 2*1.25=2.5Гц болно. 10.3 Доргиог хэмжих багажууд Доргиог хэмжих явдал нь юуны урьд эрүүл ахуйн талаар үнэлгээ өгөх (нормтой харьцуулах), эх үүсвэрийг нь тодорхойлох, доргиог арилгахаар авсан арга хэмжээний үр дүнг шалгах, хүний организмд үзүүлэх нөлөөллийн зэргийг тодорхойлох, тодорхой судалгааны ажил явуулах зэрэг олон талын зорилготой. Доргиог хэмжихэд төрөл бүрийн хэмжигч ба микрофоны оронд нэмэлт төхөөрөмж байрлуулсан шуугиан хэмжигчүүд хэрэглэдэг. Ер нь доргион хэмжих багажуудыг 2 бүлэгт хуваадаг. Үүнд : 1. Цахилгааны бус аргаар доргион хэмжих багажууд 2. Механик хэлбэлзлийг цахилгаан хэлбэлзэл болгон хувиргадаг багажууд Үйлдвэрлэлийн доргионыг хэмжихэд ихэнхдээ механик вибрографууд хэрэглэнэ. Эдгээр нь янз бүрийн урттай шилбүүдийг доргиж байгаа гадаргууд гараараа шахаж барих замаар доргион хэмждэг тэмтрүүрүүд юм. Түгээмэл хэрэглэдэг тэмтрүүрт ВР-1, ВР-2 хамаарагдах бөгөөд эдгээр нь хоорондоо зарчмын ялгаагүй. Механик хэлбэлзлийг хэмжихэд уг хэлбэлзлийг цахилгаан хэлбэлзэл болгон хувиргах замаар ажилладаг багаж түгээмэл байдаг. Хувирч байгаа хэлбэлзлийн бичлэгийг гэрлийн цацрагаар ажилладаг осциллограф буюу өөрөө бичигч багажуудаар гүйцэтгэнэ. Энэ аргын давуу тал нь доргионыг хэмжих үед мэдрүүлийг хэмжих багажаас дурын зайд холдуулан байрлуулж болдогт оршино. Сүүлийн үед бага давтамжтай доргиог хэмжих 135
  • 136. НВА-1 ба шуугианы доргиог хэмжих ИШВ-1 зэрэг багажууд хэрэглээнд орсон. Эдгээр багажууд нь доргиох хурдны дундаж түвшингийн квадрат утга ба давтамжуудын октавын зурвасан дахь шилжүүлсэн хурдыг хэмжихэд зориулагдана. 10.4 Доргионоос хамгаалах аргууд Доргионтой хийх тэмцлийн нэг гол арга нь түүний эх үүсвэрт үйлчилж байгаа хувьсагчуудыг багасгах буюу арилгах явдал юм. Жишээ нь: тахир гол шатуны механизмыг жигд эргэхээр, давтах ба хэвлэж цохих ажиллагааг шахалтаар тус тус солих, араан дамжуулгын харьцааг маш нарийн сонгох, эргэж байгаа элементүүдийг тэнцвэржүүлэх гэх мэт. Түүнчлэн шилжүүлсэн массыг оновчтой сонгох замаар дарвилт үүсэх горимоос урьдчилан сэргийлнэ. Үүний тулд: технологийн тоног төхөөрөмжид гарч болзошгүй дарвилтын горимын системийн үзүүлэлтийг нь нааштайгаар өөрчлөх эсвэл ажлын шинэ горим тогтоох замаар арилгана. Доргионыг багасгах өөр нэг чухал арга бол доргион намжаах хийцийн элементүүд хэрэглэх явдал юм. Энэ аргын мөн чанар нь доргиж байгаа системийн механик хэлбэлзлийн энергийг энергийн өөр төрөлд хувиргаж доргилтын түвшинг багасгах зарчим дээр үндэслэнэ. Ийм хийцийн элементүүдэд пластмасс, мод, резин, доргион намжаах дугуй ба бүрхэвч зэргийг хамааруулна. Доргион тусгаарлах арга . Энэ нь доргиж байгаа биетийн хэлбэлзлийн дамжих явдлыг багасгах (нэмэлт уян холбоо үүсгэх, доргионоос хамгаалах бариул хийх, резин болон пүршин тусгаарлагчууд тавих), доргионоос хамгаалах хувийн хэрэгсэл ашиглах зэрэг болно. Үүнээс гадна доргионыг арилгах нэмэлт арга хэмжээ авч болно. Үүнд: агрегатыг тусгай суурин дээр байрлуулах, доргион арилгах төхөөрөмжүүд хэрэглэх зэрэг болно. Хийн ба цахилгаан гар 136
  • 137. машинаар ажиллах үед гараа доргионоос хамгаалсан хувийн хэрэгсэл ашиглана. Тийм хэрэгслийн тоонд зөөллөгч жийргэвчтэй бээлийг оруулна. Мөн зөөлөвчтэй тусгай гутлыг хэрэглэх нь доргионыг саармагжуулах ач холбогдолтой. Доргионыг урьдчилан сэргийлэх зохион байгуулалт, техникийн арга хэмжээ нь гар ажиллагаатай машиныг солих, автоматжуулах, алсын удирдлагад шилжүүлэх явдал юм. Доргионы аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг хангахад тавих шаардлага. 1. Барилга төлөвлөлтөнд тавих шаардлага.  Барилга, зам төлөвлөлт ба үйлдвэрийн газрын зураг төслийн ерөнхий төлөвлөгөөнд доргионы асуудлыг (нийтийн хамгаалах хэрэгслийг) оновчтой тусгасан байна.  Ажлын байрны зураг төсөлд технологийн тоног төхөөрөмж, машин механизмийн хоорондын зай хэмжээ, байршлийг оновчтой тусгасан байна.  Зураг төсөл, технологийн баримт бичигт ажлын байрны доргионы урьдчилсан тооцоог хийж төвшинг заасан байна.  Барилгын болон технологийн зураг төсөлд ерөнхий доргиог тооцоолохдоо гармоник хэлбэлзлийн давтамжаар нь ялган тогтоосон доргионы шилжилтийн амплитутыг ашиглана. 2. Техник зохион байгуулалтад тавих шаардлага.  Доргионы үзүүлэлтийн утга хамгийн бага байх машин, техник, технологийг сонгон авч, доргионы үйлчлэлд өртөж болох ажлын байрыг тогтоосон байна. 137
  • 138.  Доргион ихтэй машин механизм, тоног төхөөрөмжийг алсын удирдлага, автомат хяналтын хэрэгслээр тоноглосон байна.  Үйлдвэрлэлийн технологи процессын шаардлагаар доргион ихтэй машин, техник, тоног төхөөрөмжийн доргиог тархах замд нь бууруулах арга хэмжээ авсан байна.  Ашиглалтын нөхцөлд машин, тоног төхөөрөмжийн норматив болон техникийн баримт бичгийн дагуу тогтоосон хугацаанд засвар үйлчилгээг тогтмол хийж байна.  Технологийн процесс болон ажлын байруудад доргионы төвшин эрүүл ахуйн хэм хэмжээний шаардлага хангасан байна.  Шинэ техник технологи, машин механизм, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхдээ техникийн паспортод доргионы үзүүлэлт тусгасан эсэхийг шалгаж авах бөгөөд байхгүй тохиолдолд доргионы үзүүлэлтийг тогтоох ажлыг зохион байгуулна. Ажлын байрны эрүүл ахуйн хэм хэмжээ, доргионы аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг хангахад тавих шаардлагад тухайн ажил олгогч хяналт тавьж хариуцна. Ажилчин доргионт багажаар ажил гүйцэтгэх үед ажлын өдрийн 2/3 – оос илүү хугацаанд тасралтгүй ажиллаж болохгүй. Энэ зорилгоор технологийн ажилбарт доргионтой холбоогүй ажил оруулах, эсвэл ажлын нэг цаг бүрт 10-15 минутын завсарлага олгох шаардлагатай. Харин доргионт багажаар илүү цаг ажиллахыг хориглоно. Мөн доргионтой нөхцөлд ажиллагсдыг эмнэлэгийн урьдчилсан ба хугацаат үзлэгт тогтосон журмын дагуу бүрэн хамруулан оруулна. 138
  • 139. XI. ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ 11.1 Ерөнхий ойлголт Үйлдвэрийн хүрээний хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлагыг дээд хэмжээнд тавьж ажиллахгүйгээр хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах улмаар бүтээмжийг нэмэгдүүлэх, биеийн ядаргааг бага байлгах зорилтыг шийдвэрлэж чадахгүй юм. Энэ зорилтын эцсийн үр дүн нь үйлдвэрлэлийн осол ба мэргэжлийн өвчлөлийг бууруулахад чиглэгдэнэ. Хөдөлмөрлөх зохистой нөхцөлд л хүн хамгийн өндөр бүтээмжтэй ажиллах болно. Иймд эргономикийн ухаанд хүнийг хамгийн өндөр бүтээмжтэй ажиллуулахад техник (үйлдвэрлэл) ба хүний хүчин зүйлийн боломжийг судалдаг. Ажлын байрны зохистой гэрэлтүүлэг ба өрөө тасалгаа, машин тоног төхөөрөмж, багажны өнгө будагны донж төрх нь хүний сэтгэл зүйд нийцэмжтэй байх нөхцөлд л хүний ядаргаа бага байдаг. Нөгөөтэйгүүр хүний нас биеийн эрүүл мэнд, ажлын дадлага ба хөдөлмөр амралтын нөхцөлтэй уялдаж нүдний хараа өөрчлөгддөг. Муу гэрэлтүүлэгтэй нөхцөлд удаан ажиллахад хүний нүдний хараа илт мууддаг байхад хэт хурц гэрэл нь нулимс асгаруулах нөлөөтэй бөгөөд алсдаа мөн л нүдний салслаг болон эвэрлэг бүрхүүлийн үрэвсэлд хүргэх аюултай. Ажлын байрны аюултай буюу харанхуй бүсэд гэрэлтэй эсвэл нүд гялбуулах хурц тусгалтай (бүрхүүлгүй чийдэн, прожекторын тусгал буруу) байх нь хүний баримжааг алдагдуулж улмаар осолд хүргэх шалтгаан болдог. Шатах болон дэлбэрэх аюул бүхий өрөө тасалгаанд асамтгай тоостой, бензин, спиртийн ууртай, шатамхай хийтэй гэрэлтүүлэгчийг буруу сонгосноос дэлбэрэлт гал түймэрт ч өртөж болно. Ялангуяа хэмжих шалгалтын болон нээж хаах тоног хэрэгслийн (манометр, крант, түвшин заагуур г.м) орчинд гэрэлтүүлэггүй байх, зарим төрлийн технологийн процессийн дохиоллын гэрэл 139
  • 140. асахгүй байх зэрэг нь аюул осолд хүрэх үндсэн шалтгаан болдог. Ажлын чанар ч орчны гэрэлтүүлгийн байдлаас ихээхэн хамаарч байдаг байна. Гэрэлтүүлэгийг гэрэл үүсгэгчээр нь байгалийн ба зохиомол түүнчлэн хосолмол гэрэлтүүлэгтэй гэж ангилна. Гэрэлтүүлэх байдлаар нь ерөнхий, хэсгийн, хавсарсан мөн эх үүсвэрээр нь улайсах, өдрийн, мөнгөн усны гэж ангилдаг. Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэгийн эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээ нь МУ-ын MNS4996:2000 “Ажлын байрны гэрэлтүүлэгийн норм, хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага” (General requirement and method of measurement of light norm in working place) стандартаар батлагдсан бөгөөд энэхүү гэрэлтүүлгийн зохистой хэмжээг тогтоох түүнчлэн гэрэлтүүлэгчийг сонгох, улмаар цонхны хэлбэр хэмжээ ба гэрэл чийдэнгийн хүч чадал, тоог тодорхойлох хийгээд гэрэлтүүлэгчийг байрлуулах өндрийг тогтоох зэрэгт инженерийн зохих тооцоо хийх шаардлагатай байдаг. Ажлын байрны гэрэлүүлэгт тавигдах ерөнхий шаардлага  Гэрэлтүүлэг жигд тархсан байх.  Нүдэнд шууд тусахгүй, гялбалт үүсгэхгүй байх.  Сүүдэр үүсгэхгүй байх.  Ашиглахад хялбар байх, тэжээлийн шугамын хэлбэлзэл 4%-аас ихгүй байна.  Засвар үйлчилгээг тогтмол хийж, тоос шороог арчиж цэвэрлэж байх. 11.2 Байгалийн гэрэлтүүлэг Байгалийн гэрэлтүүлэг нь (нарны) гэрэлтэлтийн эрчим ба гэрлэн багцын бүтцээрээ зохиомол гэрэлтүүлгээс эрс ялгаатай бөгөөд хүний биед нөлөөлөх биологийн үйлчлэл нь ч хамгийн тааламжтай байдаг байна. Нарны гэрэл нь жилийн цаг агаарын байдлаас хамаарч өдөр, цаг бүрээр хувьсаж байдаг онцлогтой. 140
  • 141. Гэрлийн эх үүсвэрийн нэгж талбайгаас гаргаж байгаа гэрлийн урсгалын бүтэн хэмжээг гэрэлтэлт гэнэ. Нарны гэрэлтэлтийг гадаа хэмжихэд өвлийн улиралд 2...5000, зуны улиралд 5... 250000 лк хэмжээтэй байна. Гэрэлтэлтийг дараах томьёогоор тодорхойлно. E= F , лк / люкс/ S S - гэрэлтүүлж буй талбай, м2 F - гэрлийн багц, лм Гэрлийн багц нь 1м2 талбайд оногдох люминээр хэмжих бөгөөд гэрлийн эх үүсвэрийн цэгээс гадаргад нэг стердан (ср) өнцөгт нэг кандел (кд) гэрлийн хүч оногдох гэрлийн урсгал бөгөөд гэрлийн багцыг дараах илэрхийллээр тодорхойлно. F = I ⋅ ω, лм I - гэрэл үүсгэгчийн хүч, кд; ω - тусах өнцөг, ср. Нарны гэрлийн хэт ягаан туяа нь хүний ажиллахад хамгийн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг боловч төөнөлт нь эсрэг нөлөөлөлтэй байна. Иймд ажлын байрны агааржуулалтыг зохицуулах болон бусад аргаар төөнөлтийн нөлөөллийг бууруулдаг. Цонхны шилийг цагаан өнгөөр буюу сүүн шилээр шиллэж нарны шууд тусгалыг хаахад хэрэглэдэг. Энэ нь байгалийн гэрэлтэлтийн хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулдаг байна. Бүх төрлийн үйлдвэрийн барилга түүний дагалт агуулах ба захиргаа аж ахуйн барилгыг эрүүл ахуйн шаардлагын дагуу байгалийн гэрлээр гэрэлтүүлэх дүрэмтэй. Харин сантехникийн өрөө тасалгаа, эмнэлгийн цэг, эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө, хонгил, хөлийн өрөө зэрэгт байгалийн гэрэлтүүлэг төлөвлөхгүй байж болно. Байгалийн гэрэлтүүлгийг үйлдвэрийн цех тасагт хажуугаас ба дээрээс холимог байдлаар хангаж болно. Барилгын гадна ханын цонхоор тусгах байгалийн гэрлийг хажуугийн гэж нэрлэнэ. Үйлдвэрийн барилгын дээврийн гэгээвчээр тусгах 141
  • 142. гэрлийг дээрээс гэрэлтүүлэх гэж нэрлэнэ. Байгалийн гэрлийг зохиомолтой хослон үйлдвэрийн өрөө тасалгааг гэрэлтүүлэхийг хосолмол гэрэлтүүлэг гэнэ. 11.З Зохиомол гэрэлтүүлэг Ямар ч үйлдвэрийн салбар хоёр болон гурван ээлжээр ажилладаг тул ажлын байрыг шөнийн цагт өдрийнхөөс дутуугүй гэрэлтүүлэх шаардлагатай байдаг. Хэдийгээр шөнийн ээлжийн ажилд гэрэлтүүлэг онц шаардагдахгүй ажилбар байдаг ч тод гэрэлтүүлэх шаардлагатай ажилбар адил хослож байдаг болохоор ажлын байрыг жигд бөгөөд тод гэрэлтүүлэх хэрэгтэй. Анх тухайн үйлдвэр буюу орон сууц, соёл ахуйн барилгын зураг төслийг зохиоход л өрөө тасалгаа, цех тасгийн ажлын байрны гэрэлтүүлгийг тооцоолон сонгодог дүрэмтэй. Гэрэлтүүлгийг ерөнхий ба орчны хослол хэмээн ангилдаг. Ерөнхий гэрэлтүүлгийг ерөнхий жигд ба ерөнхий тод гэж ангилна. Ажлын байранд хүрч очих ба тэндээс гарах зам талбай болон үйлдвэрийн газрын орчныг ерөнхий жигд гэрэлтүүлгээр хангадаг. Бетон цутгаж байгаа буюу газар ухаж байгаа зөвхөн тэр хэсгийг нь тусад нь зохих түвшинд хүртэл сайн тод гэрэлтүүлэхэд ерөнхий тод гэрэлтүүлгийг хэрэглэдэг. Энэ зорилгоор прожекторыг гол төлөв ашиглана. Үйлдвэрлэлийн процесс болон ажилбар хийгдэх зөвхөн тэр хэсгийг орчны гэрэлтүүлгээр гэрэлтүүлэх нь эдийн засгийн хувьд ашигтай. Ерөнхий ба орчны гэрэлтүүлгийг хамтатган хэрэглэхийг хослол хэмээн томъёолсон байна. Үйлдвэрийн цех тасаг, барилгын талбайг ерөнхийд нь жигд гэрэлтүүлэх боловч тодорхой ажил гүйцэтгэж байгаа тэр орчинг илүү сайн гэрэлтүүлэх хэрэгтэй байдаг. Үйлдвэрлэлийн цех тасаг болон барилгын талбайг гэрэлтүүлэх зорилгоор ажлын ба хамгаалалтын гэрэлтүүлэгийг хэрэглэдэг. Ажил үйлчилгээ үйлдвэрлэл 142
  • 143. явагдаж байгаа хэсгийг зохих төвшинд гэрэлтүүлэхийг ажлын гэрэлтүүлэг гэнэ. Энэ зорилгоор гэрэлтүүлэх тоног хэрэгсэл ба гэрэлтүүлэгчийг ижилтгэсэн бүтэцтэй, хялбар хийцтэй, ашиглахад хялбар болгох шаардлагатай байдаг. Шөнийн ээлж ажиллахгүй үед зарим цех, тасаг болон барилгын талбайг 0.5...1 лк -ээр гэрэлтүүлж ерөнхийд нь ажиглан харж байх зориулалттай гэрэлтүүлгийг хамгаалалтын (харуулын) гэрэлтүүлэг гэнэ. Ажлын байранд гэрэлтүүлэг унтрах ба тасарсан үед ашиглах зорилгоор аваарын буюу ослын гэрэлтүүлэгийг төлөвлөнө. Аваарын гэрэлтүүлэг нь зориулалтаараа дотроо 2 төрөл байдаг. a) Ажлыг цаашид үргэлжлүүлэх. b) Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх. Ажлыг цааш үргэлжлүүлэх аваарын гэрэлтүүлэгийн эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээ нь ажлын үеийн гэрэлтэлтийн 5%-аас багагүй, нүүлгэн шилжүүлэх аваарын гэрэлтүүлэгийн зөвшөөрөгдөх хэмжээ 0,5лк-аас багагүй байна. Байгалийн гэрэлтүүлэггүй өрөө тасалгааны гарах хаалганы дээр ослын гэрэлтүүлгээр тэмдэг тавих ёстой. Ослын гэрэлтүүлгийн шугамыг ажлын гэрэлтүүлгийнхээс тусдаа эх үүсвэрт холбох бөгөөд ажлын гэрэлтүүлгийн шугам тасрахад (ослын үед) ослын гэрлийн шугам автоматаар залгагдахаар зохион байгуулдаг. Зохиомол гэрэлтүүлэгт гол төлөв улайсагч ба өдрийн гэрлийн чийдэнг хэрэглэдэг. Эдгээр гэрэлтүүлэгчдийг гэрэл тусах байдлаар нь : шулуун тусгалын, ойсон гэрлийн гэж ангилж үздэг. Шулуун тусгалын гэрэлтүүлэгт гэрлийн тусгалын 90 хувийг гэрэлтүүлэх гадаргууд шууд тусгадаг бол ойсон гэрэлтүүлэгт гэрэлтүүлэгчийн шууд тусгалыг эхлээд чийдэнгийн сүүн бүрхүүлд (ойлгогч) тусган түүнээс ойлгож гадаргыг гэрэлтүүлэхээр тооцдог. Гэрэлтүүлгийг тооцож гэрэлтүүлэгчийг байрлуулахад гэрэлтүүлэх гэж байгаа зүйлийнхээ тодруулагч хэсэг, суурь 143
  • 144. ба ялгаралт, харааны төвлөрөлт, харах хугацаа болон үзэх зайг сайтар бодолцох ёстой. Ажлын явцад байнга онцлон харж байх ёстой зүйлийг тодруулах хэсэг гэнэ. Тодруулах хэсэгтэй нийлж түүний эргэн тойрон харагдах юмсыг суурь (фон) гэнэ. Гэрэл ойлголтын илтгэлцүүр 0,4 - өөс их гадаргатай суурийг гэрэлтэй, 0,2 – 0,4 байвал бүдэг, 0,2 – оос бага байвал бараан суурь гэж нэрлэнэ. Суурь ба тодруулах хэсгийн ялгарч харагдах байдлыг ялгаралт ( К ) гэнэ. Суурь ба тодруулах хэсгийн тодролтын тоон утгын зөрүүг суурийн тодролтонд харьцуулж ялгаралтыг тодорхойлдог. Үүнд : К > 0,5 байвал ялгаралт сайтай, К = 0,2 – 0,5 бол бүдэг, К < 0,2 бол муу ялгаралттай гэж үзнэ. 11.4 Цахилгаан гэрэлтүүлгийн удирдлага Гэрэлтүүлэг нь орчны ба алсын түүнчлэн автомат удирдлагатай байна. Гэрэлтүүлэгч ба гэрэлтүүлгийн тоноглолыг дэргэдээс нь шууд залгаж унтраахыг орчны, дангаар буюу гэрэлтүүлгийн бөөнөөр байгаа тоноглолыг хол байгаа зайнаас удирдахыг алсын, гэрэлтэлтийн хэмжээг орчны нөхцөлтэй нь уялдуулж тод бүдэг болгох буюу тодорхой цагт асааж унтраахад программын удирдлагатай автомат хэрэгслийг ашиглана. Үйлдвэрийн газрын гадна талбай, задгай агуулах, түүнчлэн хотын гудамж зээлийг алсын зайнаас удирдах нь эдийн засгийн хувьд ашигтай байдаг. Өнөө үед гэрэлтүүлгийн сүлжээг автомат болон алсаас удирдах (сүлжээгээр болон радио холбооны) зориулалт бүхий төрөл бүрийн механик ба фото элементийн түүнчлэн цахим төхөөрөмж хэрэгслүүдийг ашиглаж байна. 11.5 Үйлдвэрлэлийн орчны аюулгүй өнгө Ямар ч үйлдвэрлэлийн хүмүүсээс тухайн гүйцэтгэж байгаа ажилдаа дээд зэргээр анхаарлаа төвлөрүүлэхийг шаарддаг. Тийм ч учраас гэнэтхэн осолд орсон хүнийг тухайн үед бие 144
  • 145. сэтгэлээ ослын эсрэг дайчилж чадаагүй гэж зэмлэхэд үнэхээр бэрх байдаг. Үнэндээ зарим тохиолдолд ажилчин хүн осолд хүргэх үйлдлийг өөрөө мэдэхгүй хийчихсэн байдаг байна. Жишээ нь: Ямар нэгэн машин, механизм буюу зорох суурь машин дээр ажилладаг хүмүүст ийм тохиолдол гарах нь элбэг байдаг. Ослын үед ажилчин хүн уг машины салгуурын товч буюу тоормосыг тэр дор нь дарж чаддаггүй байна. Энэ бол 1 дүгээрт : тэр хүн сандралд орсных, нөгөөтэйгүүр уг товч бүхнээс ойр бөгөөд ил тод (өнгө нь) байгаагүйтэй холбоотой байдаг. Хүний мэдрэмжийг ямагт аюулын дуудлагад хандуулж байдаг өнгө бол улаан буюу шар юм. Иймд хүний сэтгэл зүй болон физиологийн чадамжийг ашиглан ажиллагсдыг осолд оруулахгүй байх нөхцлийг хангах улмаар хөдөлмөрлөх тааламжтай орчинг бүрдүүлэхэд өнгө чухал үүрэг гүйцэтгэдэг. Маш их шуугиантай цех, тасаг буюу барилгын талбайд дуут дохиог онц мэдэрдэггүй тул тээврийн хэрэгсэл болон түүний замыг хүний анхаарлыг татах өнгөөр будахад хүмүүс тэр орчинг аюул осолтой хэмээн ойлгох болдог байна. Зохиомол гэрэл нь зарим төрлийн өнгөн дээр тусахдаа нарны гэрэл шиг өнгө ялгаруулдаггүй. Иймд тухайн өнгө зохиомол гэрэлд байхдаа наранд байгаа шиг өнгөтэй болж харагдахгүй тал байдаг. Үүнийг ч инженер хүн бодолцсон байх ёстой. Ажлын байрыг хэтэрхий ялгарал бүхий өнгөөр алаглуулж нилэнхүйд нь будах нь мөн л хүний нүдний харааг хурдан ядраах нөхцлийг бүрдүүлдгийг анхаарвал зохино. XII. ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН АГААРЖУУЛАЛТ 12.1 Агаарын орчны бохирдол Атмосферийн агаарыг бохирдуулах үндсэн эх үүсвэрүүдэд химийн ба металлургийн үйлдвэрүүд, авто тээвэр болон 145
  • 146. атмосферт органик ба эрдэсийн гаралтай тоос мэтийг их бага хэмжээгээр цацдаг ихэнх үйлдвэрийн газрууд хамаарагдана. Судлаачдын тогтоосноор томоохон хотуудын 1м3 агаарт 300 сая хүртэл тооны жижиг (10 - аас 100мкм -ийн хэмжээтэй) тоосонцорууд агуулагддаг байна. Манай нийслэл Улаанбаатар хотод ч гэсэн ялангуяа өвлийн улиралд утаа тоосоор агаар бохирдох явдал зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин хэтэрдэг байдал байнга ажиглагддаг болжээ. Үйлдвэрлэлийн байранд ажиллаж байгаа суурь машин, тээврийн хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж, хадгалагдаж байгаа түүхий эд, материал орчныхоо агаарт их хэмжээний янз бүрийн уур, хий, тоосыг ялгаруулдаг. Мөн олон хүн удаан хугацаагаа цугларсан газар температур, чийглэг нь нэмэгдэж орчных нь агаарын нүүрсхүчлийн хийн агууламж ихсэн хүчилтөрөгчийнх нь хэмжээ багасна. Хүчилтөрөгчийн дутагдлаас болж хүний толгой эргэх, бие сулрах, бөөлжих, тавгүйдэх байдал бий болно. Үйлдвэрлэлийн явцад ялгарч байгаа уур, хий, тоос зэрэг нь хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөөд зогсохгүй тодорхой найрлагатай үедээ галын ба тэсрэх аюулд ч хүргэж болзошгүй юм. Агаарын бохирдол усны уур чийглэгийн илүүдэл зэрэг нь хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж ажлын чадвар ба хөдөлмөрийн бүтээмжийг буурууна. Агаарын бохирдлоос болж силикоз гэх мэтийн мэргэжлээс шалтгаалах өвчин үүсэх гол шалтгаан болж өгнө. Тиймээс үйлдвэрийн байранд зөв найрлагатай цэвэр агаарын орчинг хадгалж технологи ажиллагааны явцад шаардлагатай нөхцлийг барьж байхын тулд зохион байгуулалттай агаарын солилцоог бий болгодог. 146
  • 147. 12.2 Агааржуулах систем ба түүний ангилал Аль ч агааржуулалтын систем хортой, галын ба тэсрэх аюултай бохирдлыг зайлуулж байранд зөвшөөрөгдөх хэмжээний хязгаарт тохирсон хор аюулгүй ариун цэвэр, эрүүл ахуйн орчин бий болгох зорилготой. Ерөнхийдөө агааржуулах системийг зохион байгуулалттай ба зохион байгуулалтгүй гэж 2 ангилдаг. Жилийн аль ч улиралд байрны хаалга, цонх, салхивчаар гаднаас агаар үргэлж орж дотроос гадагш бохирдсон агаар гарч байдаг. Тийм хэлбэрийн агаарын солилцоог тохируулж болдоггүй учраас тэр нь зохион байгуулалтгүй байдаг бол агааржуулагч төхөөрөмжөөр явагдаж байгаа агаарын солилцоо нь зохион байгуулалттай байдаг онцлогтой. Гадны агаар байрны хийц хэсгүүдийн онгойх нүх сүвээр нэвтэрч орох үйл явцыг инфильтраци, харин доторх агаар гадагш гарахыг эксфильтраци гэнэ. Мөн агаарын хөдөлгөөнийг бий болгох аргаас нь хамааруулан агааржуулах системийг дотор нь байгалийн буюу гравитацийн, зориудын буюу механик гэж ангилна. Зориулалтаар нь агааржуулах системийг ажлын ба ослын үеийн гэж ялгана. Ажлын систем бол байнга шаардлагатай цаг уур, ариун цэвэр, эрүүл ахуйн болон галын ба тэсрэх аюулгүй нөхцлийг бүрдүүлж байдаг. Ослын үеийн агааржуулах системийг ажлын систем тасарсан, бин битүү байдал нь алдагдсан, үйлдвэрийн байранд гэнэт хортой буюу тэсрэх аюултай бохирдлууд орж ирсэн тохиолдлуудад ажиллуулна. Агаар солилцооны аргаар нь агааржуулах системийг ерөнхий солилцооны ба хэсэгчилсэн солилцооны гэж ангилна. • Ерөнхий солилцооны агааржуулалт нь суваггүй системээр эсвэл агааржуулах байранд байрлуулсан сувгийн системээр гүйцэтгэнэ. Энэ систем агаарыг оруулах ба 147
  • 148. зайлуулахаас үл хамааруулан зөвхөн байранд байгаа дулаан, чийг, уур, хий, тоос гэх мэт хортой ялгарлуудын орцын хэмжээг зөвшөөрөгдөх хоргүй дээд хэмжээ хүртэл нь бууруулах зориулалттай. Хүчтэй бохирдсон, хэт халсан агаарыг зайлуулахад сорох шүүгээ ба агааржуулалтын нуувч ашиглана. • Хэсэгчилсэн агааржуулалт нь тодорхой ажлын байрны орчимд цаг уур, эрүүл ахуйн, тэсрэх аюулгүй байдлын хэвийн ба тусгайлсан нөхцлийг хангаж өгдөг. Агааржуулах системийг сонгохдоо эхлээд гадагш нь зайлуулах бохирдсон уур, хий, тоосны хортой байдал, галын болон тэсрэх аюулын түвшин, тэдгээрийн хувийн жин, тархах хурд зэргийг нь тогтоох ёстой 12.3 Байгалийн агааржуулалт Байгалийн агааржуулалт зохион байгуулалтгүй байх ба зохион байгуулалттай байж болно. • Байгалын зохион байгуулалтгүй байгалийн агааржуулалт инфильтраци нь барилгын цонх хаалганы зай завсар, хана хаалтын нүх сүвээр явагдана. Ийм агааржуулалт гадны ба доторхи агаарын температур хувийн жингийн ялгаврын нөлөөгөөр явагдана. Өөрөөр хэлбэл гаднаас орсон хүйтэн агаар байрны доторхи дулаан агаарыг түрж гаргах хөдөлгөөний урсгал юм. • Байгалийн зохион байгуулалттай агааржуулалтын үед суваггүй агааржуулалтаар бохирдсон агаарыг гаргах, мөн суваг бүхий агааржуулалтаар цэвэр агаар оруулах ажиллагаа нь хана ба дээврийн цонхонд зориуд гаргасан нүх эсвэл тусгай агаар урсгагчаар хийгдэнэ. Суваггүй агааржуулалт нь сэлгэлт маягаар, сувагтайгийнх нь тусгай яндагийн тусламжтай явагддаг. Сэлгэлт гэдэг нь хажуугийн ба дээврийн цонхоор салхины түрэлтээр агаарын солилцохыг хэлнэ. Ер нь механик агааржуулалт нь ажиллуулахад түвэгтэй, мөн өртөг 148
  • 149. өндөртэй байдаг учир томоохон талбайтай үйлдвэрийн байрнуудыг сэлгэлтийн аргаар агааржуулах нь ашигтай. 12.4 Механик агааржуулалт Зориудын буюу механик өдөөлттэй агааржуулалт ерөнхий ба хэсэгчилсэн солилцооны аль нь ч байж болно. • Ерөнхий солилцооны механик агааржуулалт нь дамжуулах хоолойтой ба хоолойгүй байна. Эдгээрээс үйлдвэрлэлд тэнхлэгийн буюу төвөөс зугатах үйлчлэлтэй сэнс ба бусад сорж хөөх төхөөрөмжөөр агаарын солилцоог бий болгодог хоолой бүхий ерөнхий солилцооны агааржуулалт хамгийн элбэг байдаг.Сэнсийг хийц ба ажиллах зарчмын хувьд төвөөс зугатаах ба тэнхлэгийн гэж ангилдаг. Мөн эргэж байгаа чиглэлээс хамааруулж цагын зүүний дагуу ба цагийн зүүний эсрэг эргэлттэй гэж ангилдаг. Үйлдвэрт төвөөс зугатах сэнсүүдийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар дурын хэмжээний даралт бий болгож ихээхэн хэмжээний агаарыг дамжуулж болдогоороо давуу талтай. Ерөнхий солилцооны механик агааржуулалт. дотогш сорох, гадагш гаргах эсвэл сорж хөөх системээр ажиллахаас гадна дахин эргэлттэй ба эргэлтгүй (битүү ба задгай) байж болно. Ерөнхий солилцооны агааржуулалтын үед байшингийн гадаа тусдаа цэвэр агаар цуглуулах байгууламжын байрлуулах ба түүний тусламжтайгаар агаарыг дотогш сорно. Энэ байгууламж нь ямар нэгэн бохирдолгүй цэвэр газар байрлах ёстой. Цэвэр агаар оруулах хэсэг нь газрын түвшингээс дээш 2,5м – ээс доошгүй өндөрт байдаг. Энэхүү систем нь сэнсний тусламжтайгаар агаарыг сорж, дамжуулах хоолойн системээр агаарыг байранд оруулж тараана. Агааржуулалтын энэ системийг хэрэглэснээр байран доторх даралт бага хэмжээгээр дээшилдэг болохоор бохирдсон 149
  • 150. агаар байрны цонх, хаалга, салхивч, гэх мэт бүх боломжтой нүх сүвээр шахагдан гардаг. • Агааржуулалтын хэсэгчилсэн систем. Технологийн тоноглолоос ялгарч байгаа илүүдэл дулаан, уур, хий, тоос зэрэг нь ихээхэн хэмжээгээр ажлын бүсэд тархаж өвчин, хордлого, организмийн гэмтэл, галын ба дэлбэрэх аюулын шалтгаан болох нь их байдаг. Ажлын байранд үүсч байгаа уур, хий, тоосны хортой нөлөөлийг бүх талаар багасгах үндсэн хэрэгсэл бол тоног төхөөрөмжийн шаардлагатай бүх хэсгүүдэд бин битүү байдлыг хангах, автоматжуулах, алсын удирдлагатай системээр тоноглох, хортой уур, хий, тоосыг яг үүссэн газраас нь зайлуулж оронд нь цэвэр агаар оруулах замаар хортой нөлөөллийг дотогшоо сорох агаартай холилдон байранд тархах нөхцөлийг арилгах зэрэг болно. Хортой уур, хий, тоосыг зайлуулах орчинд гадагшаа сорох зохих хурд бий болгосноор ажлын бүсэд бий болсон хорт бодисуудыг байранд тархахаас сэргийнэ. Хэсэгчилсэн механик агааржуулалт гадагшаа ба дотогшоо сорох аль ч зарчмаар байж болно. Хэсэгчилсэн гадагшаа сорох агааржуулалтыг ажлын байран дээр бий болсон хортой ба аюултай ялгарлуудыг үйлдвэрлэлийн байрны агаар луу алдагдах явдлыг зайлшгүй арилгах тохиолдолд хэрэгжүүлнэ. Харин дотогшоо сорох хэсэгчилсэн агаарыг гол төлөв ажилчдыг дулаацуулах, мөн хэт халууцуулах зорилгоор ажиллуулдаг ба агаараар үлээх эдгээр төхөөрөмжийг суурин ба зөөврийн гэж ангилдаг. Агаараар үлээх эдгээр төхөөрөмжөөр агаарын урсгалын чиглэлийг хэвтээ буюу бага зэрэг налуулж үлээлгэх ба энэ нь ажилчны биеийг ажлын байрнаас гарсан хортой бодисын үлээлтийн замд оруулахгүй байхаар төлөвлөж байгаа байдал юм. Мөн ийм аргаар агааржуулалт хийж байгаа үед ажлын байрыг хэт халатаас болгоомжилж, хэвийн температурыг барих ёстой. 150
  • 151. • Осол аюулын үеийн механик агааржуулалт. Осол аюулын үеийн агааржуулалтыг үйлдвэрлэлийн байрны ажлын бүсэд гэнэт их хэмжээний хортой бодис (тоосноос гадна) ялгарч болзошгүй тохиолдолд ажиллуулахаар зэхсэн байх ёстой. Осол аюулын үеийн агааржуулалт ямагт гадагшаа сорох зарчмаар ажилладаг тул бохир агаарыг зайлуулна. Осол аюулын үеийн агааржуулалтаар гадагшаа зайлуулсан хортой бодисууд нь хүмүүсийн тогтмол ажлын байр ба бусад газруудад хохирол учруулахааргүй байвал зохино. Осол аюулын үеийн агааржуулалтыг хортой бодисуудын зөвшөөрөгдөх концентрацийн хэмжээнд тохируулсан хийг задлан шинжлэх аппараттай автомат горимоор ажжиллахаар холбоно. Үүнээс гадна ослын үед гарсан хорт бодисуудыг зайлуулах агааржуулалтыг ажиллуулах асуудлыг байран дотроос ч бас гаднаас ч алсын удирдлагаар шийдвэрлэх боломжтой байлгах ёстой. 12.5 Байранд оруулах агаарын боловсруулалт Үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог зориулалтаас хамааруулан түүнд оруулах агаарыг цэвэрлэх, тусгай боловсруулалт хийх, хатаах, чийглэх, озонжуулах, ионжуулах, ариутгах зэрэг арга хэмжээг авна.  Агаар цэвэрлэх. Гадны агаарыг байранд оруулахын өмнө тусгай агаар цуглуулан цэвэрлэх (шүүх) төхөөрөмжөөр дамжуулна. Тэр нь дотогшоо сорох системд агаартай хамт элдэв хөнгөн хольц (цаас, үс, ноос г.м.), атмосферийн тунадас сорогдон орохоос хамгаалсан хөшиг, шүүлттэй байдаг. Дотогшоо оруулах цэвэр агаар хүлээн авах цэг газрын түвшингээс дээш 2-2,5м - ийн өндөрт байх ёстой. Харин дотроос гаргасан бохир агаар, дотогшоо оруулах цэвэр агаартай холилдохоос сэргийлэн цэвэр агаар хүлээн авах, бохир агаар гадагшаа үлээх цэгүүд хоорондоо 10 м - ээс доошгүй зайтай байхаас гадна хооронд нь 5–8м-ийн өндөртэй босоо хаалт байрлуулах шаардлагатай. Түүнчлэн цэвэр агаар хүлээн авах цэг ямагт 151
  • 152. салхины дээд талд байрлахаар дотогшоо ба гадагшаа сорох системүүдийг зохицуулан байрлуулна.  Агаар халаах. Агаар халаах ажиллагааг тусгай халаах төхөөрөмж, уурын буюу цахилгаан калориферийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Агаар халаагчууд нь гуурсан хоолой, радиатор, ирмэгт гуурс, ялтсан хийцүүдтэй байж болно. Тэдгээрийг сэнстэй зэрэгцүүлэн байрлуулж нэг агрегат болгоод агаарыг төвлөрсөн байдлаар халаах системд холбоно. Галын аюултай үйлдвэрлэлд агааржуулах агрегатын ил төхөөрөмжийг хэрэглэнэ.  Агаар хөргөх. Агаарыг хөргөхийн тулд түүнийг тоосруулан шүршсэн хүйтэн усан дундуур өнгөрүүлнэ. Хүйтэн ус агаар хоёрын хоорондох хүрэлцэх гадаргууг нэмэгдүүлж шилжилтийг нь сайжруулах зорилгоор Рашигийн дугуйг ашигладаг. Энэ нь шүрших хошуу буюу урсах ховилоор цэнгэг буюу давстай аль ч усаар усалдаг систем юм.  Агаар хатаах. Агаар хатаахад хөнгөн цагааны исэл АI2 О3 ба цахиурын давхар исэл (силикагель) SiО2 –ыг өргөн хэрэглэнэ. Агаараас усны уурыг ялгахын тулд силикагелийн дундуур эхлээд халуун агаар дараа нь хүйтэн агаарыг өнгөрүүлж түүнд усны уурыг бүрэн шингээдэг.  Агаарыг чийглэх. Агаарыг чийглэхдээ түүнийг нэг бол маш нарийн шүршсэн усан дундуур өнгөрүүлнэ. Эсвэл дотогшоо сорсон агаар руу уур тавина. Харин эдгээрийн эхний арга нь түгээмэл хэрэглэгдэнэ. 12.6 Агаарын бохирдлоос хамгаалах нь Агаар бохирдсноор нарны цацраг буурчхүний эрүүл мэнд болон байгаль дэлхий бүхэлдээ сөрөг нөлөө үзүүлэх гол шалтгаан болдог. Үйлдвэрийн байрнаас гаргаж байгаа бохир агаарыг цэвэрлэхэд инерцийн ба төвөөс зугатах ажиллагаатай тоос ялгагчууд болон янз бүрийн хийцтэй 152
  • 153. шүүлтүүрүүдийг ашигладаг. Инерцийн тоос ялгагчуудад энгийн үйлчлэлтэй тоос буулгах камерууд, мөн төвөөс зугтах ажиллагаатай төхөөрөмжүүд орно. энгийн үйлчлэлтэй тоос буулгах камерууд нь 0,001мм-ээс дээш хэмжээтэй тоос буулгахад хэрэглэдэг бол харин төвөөс зугтах ажиллагаатай төхөөрөмжүүд нь том ширхэгтэй тоос, үртэс ялгахад зориулагдсан. Агааржуулах системийг тоосноос цэвэрлэж байхын тулд олон янзын шүүлтүүр ашигладаг. Агаар цэвэрлэх шүүлтүүрийг хэрэглэж байгаа материалаас нь хамааруулж даавуун цаасан, ширхэглэг, гидравлик, акустик, цахилгааны гэж ангилдаг. Аж үйлдвэрийн зарим салбаруудад зайлшгүй тодорхой цаг уурын нөхцлийг бүрдүүлэн хатуу барьж байх үүднээс агаарын кондицийн аппарат хэрэглэнэ. Хортой хий, тоосны нөлөөллөөс автомашин, трактор бусад машин өөрөө явах хэрэгслийн бүхээгийг хамгаалж доторлогоо, жийрэг, чигжээс хийснээр бин битүү байдал нь хангагдах ба бүхээгт кондицийн төхөөрөмж байрлуулж даралтыг нэмэгдүүлэх замаар хий, тоос нэвтрэн орох явдлаас сэргийлж болно. XIII. ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА 13. 1 Цахилгаан гүйдлийн хүний организмд нөлөөлөх нөлөөлөл Цахилгаан гүйдэл хүний организмд аюултай болохыг 18 дугаар зууны сүүлчийн 25 жилд цахилгаан химийн өндөр хүчдэлийн үүсгүүрийг зохион бүтээгч В.В.Петров анх тогтоожээ. 1863 онд тогтмол гүйдлийн, 1882 онд хувьсах гүйдлийн цахилгааны ослыг тус тус бүртгэжээ. Цахилгааны осол гэж цахилгаан гүйдэл, эсвэл цахилгаан нумын үйлчлэлээр үүссэн ослыг хэлнэ. Цахилгааны ослын 153
  • 154. онцлог нь цахилгаан гүйдэл, хүчдэлийн аюулыг хүний организм зайнаас мэдэрч тодорхойлох чадваргүй зөвхөн хүчдэлд өртөж гүйдэл дамжсан хойно нь буюу осолд орсон даруйд аюулыг мэдрэх явдал юм. Цахилгааны осол үйлдвэрлэлд гарсан нийт ослын дотор 4-5 хувийг эзэлдэг боловч ихэвчлэн хүнд, амь үрэгдүүлсэн осол байдгаараа бусад ослоос онцлог юм. Хүн цахилгаан гүйдэлд дараах шалтгааны улмаас өртдөг. Үүнд : • Гүйдэл дамжуулах нүцгэн хэсэгт хүрэх • Тоног төхөөрөмжийн тусгаарлал гэмтсэний улмаас хүчдэлтэй болсон металл хэсэгт хүрэх • Хүчдэлтэй болсон металл биш хэсэгт хүрэх • Алхамын хүчдэлд өртөх • Цахилгаан нумын гүйдэлд хүрэх Цахилгаан гүйдэл хүний организмаар дамжиж өнгөрөхдөө биологийн, дулааны, механикийн, химийн үйлчлэлүүд нь хүний организмд асар их хор учруулдаг. Биологийн үйлчлэл нь цахилгаан гүйдлийн улмаас хүний организмын амьд эд эс, булчин цочирч, хэвийн үйл ажиллагаа алдагдахыг хэлнэ. Дулааны үйлчлэл нь биеийн зарим хэсэг, мэдрэлийн эд эсүүд халах, түлэгдэх, нүүрсжих зэргээр илэрдэг. Механик үйлчлэл нь мэдрэлийн судал, судас, арьс тасарч язрах, үе мултрах, яс хугарах зэрэг юм. Харин химийн үйлчлэл хүний цусанд өөрчлөлт орсноор илэрдэг. Цахилгаан гүйдэл болон цахилгаан нумын үйлчлэлээр организмын эд эсүүд гэмтэж, бэртэхийг цахилгааны гэмтэл гэх ба цахилгаан гэмтэл нь түлэгдэлт, цахилгаан тэмдэг үүсэх, арьс металлжих, механик гэмтэл гэсэн хэлбэртэй байна. o Цахилгаан түлэгдэлт нь хүний биеэр 1 ампераас илүү хүчтэй гүйдэл дамжсан үед биеийн эдийн халалтаас үүсдэг. Түлэгдэлт нь арьсны гадаргууг гэмтээсэн гадаргын, биеийн эдийн дотоод хэсгийг гэмтээсэн гүний, мөн үүссэн 154
  • 155. нөхцлөөрөө нумын, гүйдлийн, хосолсон түлэгдэлт гэж байдаг. o Цахилгаан тэмдэг үүсэх гэдэг нь цахилгаан гүйдэлд өртсөн хүний арьсны гадаргуу дээр саарал, эсвэл бүрэг шар өнгийн дугуй, эсвэл зууван хэлбэртэй 1-5 мм хэмжээтэй толбо үүсдэг. Зарим тохиолдолд шарх, маажуулсан буюу зүсэгдсэн юм шиг, эсвэл аянгын хэлбэртэй ч байдаг. Цахилгаан тэмдэг нь өвчин зовиургүй бөгөөд яваандаа арилна. o Арьс цахилгаанаар металлжих гэдэг нь цахилгаан нумын нөлөөгөөр үүссэн металлын ууршсан эгэл хэсгүүд хүний арьсны гадаргууд үйлчилж уг металлын өнгөөр нэвчихийг хэлнэ. Арьс металлжих нь бага зэрэг зовиуртай боловч аюулгүй, яваандаа эдгэрч арилдаг. Харин нүд ингэж металлжих нь аюултай юм. Тийм учраас цахилгаан тоног төхөөрөмж дээр ажилладаг ажилтан нүдний хамгаалах шил хийх шаардлагатай. o Механик гэмтэл нь цахилгаан гүйдлийн нөлөөгөөр бүлчин огцом агшиж арьс язрах, задрах, судас, мэдрэлийн судал тасрах, үе мултрах, яс хугарах зэрэг механик гэмтэл үүсэх явдал юм. Мөн цахилгаан нумын ультра ягаан туяаны нөлөөгөөр нүд өрөвсөх явдал элбэг тохиолддог. Цахилгаанд цохиулах гэдэг нь цахилгаан гүйдлийн нөлөөгөөр амьд эд цочирч булчин өөрийн эрхгүй татвалзан агших улмаар зүрх, уушиг, төв мэдрэлийн систем зэрэг эрхтэн, системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж бүх организм аюулд учрахыг хэлнэ. Хувьсах ба тогтмол гүйдэл хүний организмд хэрхэн нөлөөлдгийг Хүснэгт 2-т харуулав. Хүснэгт 2. Хувьсах ба тогтмол гүйдлийн нөлөөлөл 155
  • 156. Гүйдэл мА Нөлөөлөл 0,6-1,5 2-4 5-7 8-10 Чичигнэх төдий үл мэдэгдэх Гарыг салгалуулна Мөр хүртэл өвдөнө, халах төдий болно Хэцүү боловч гар сална, халалт нь нэмэгдэнэ. Гар салахгүй, халалт нэмэгдэнэ. Гар мэдээгүй болно, улам хална. Цээж өвдөж, амьсгал хүндрэнэ. Гар салахад ялимгүй өвдөнө. Зүрхний үйл ажиллагаа өөрчлөгдөнө. Амьсгал хүндрэнэ. 2-3 сек зүрхний фибриляц үүснэ. Амьсгал мэдэгдэхгүй. 10-15 15-25 25-50 50-80 100 Цахилгаанд цохиулахыг түүний хүнд, хөнгөний байдлаар дараах 5 зэрэгт ангилж болно. Үүнд : • Булчингийн мэдрэгдэх төдий таталдсан агшинт • Ухаан алдсан боловч тэсвэрлэхэд бэрх өвдөлт үүсэх булчингийн таталдсан агшинт • Амьсгал, зүрхний үйл ажиллагаа хадгалагдах боловч ухаан алдах бүлчингийн таталдсан агшилт • Амьсгал, зүрхний үйл ажиллагаа алдагдаж ухаан алдах • Клиникийн үхэл. Энэ нь амьдралаас үхэхэд шилжих шилжилтийн үе юм. Клиник үхлийн шинж тэмдэг нь амьсгал зогссоноос тархины бор давхарга хүчил төрөгчийн дутагдалд орж, хүүхэн хараа эрс томрон гэрэл мэдрэхгүй, зүрх зогссон буюу зүрхний фибрилляц болсноос судас лугшихаа болино. Энэ байдал 6-8 минут үргэлжлэх ба уг хугацаа дуусахад тархины бор давхрагын эс үхэн амьдрал замхарч биологийн эргэшгүй үхэлд хүргэнэ. Зүрхний фибрилляц гэдэг нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас 156
  • 157. зүрхний цохилтын хэвийн хэмнэл алдагдаж зүрхний булчингийн олон ширхэгийн эмх замбараагүй давтагдан таталдсан байдалд орохыг хэлнэ. Ийм таталтын давтамж нь минутад 500-700 удаа байдаг ба хэвийн хэмнэлийнхээс даруй 10 гаруй дахин ихэсч цус шахахаа болино. Энэ нь үхэлд хүргэнэ. Цахилгаан дамжуулах ба хэт өндөр хүчдэлийн шугам нь түүний үйлчилж байгаа хүнд ямар нэгэн хэмжээгээр эрүүл мэндэд нь нөлөөлнө. Хэт өндөр хүчдэлийн шугамтай байнга ажилладаг хүн хэдэн сарын дараа түүний төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа, зүрх судасны систем, цусанд өөрчлөлт орох, ядрах зэрэг өвчлөлд өртдөг. 13. 2 Цахилгаан ослын хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлүүд Цахилгааны ослын хүндрэл нь гүйдлийн хүч, гүйдлийн үйлчлэх хугацаа, хүний биеийн цахилгаан эсэргүүцэл, гүйдэл дамжсан зам, гүйдлийн давтамж, гүйдлийн төрөл, хувь хүний онцлог, хүрээлэн байгаа орчин зүйл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг Үүнд: 1. Гүйдлийн хүч. Хүн цахилгаан гүйдэлд өртсөнөөс осолдох үндсэн хүчин зүйл нь хүний биеэр дамжсан гүйдлийн хүч юм. Гүйдлийн хүч өссөнөөр сөрөг нөлөөллийн зэрэг буюу аюул улам ихэснэ. Гүйдлийн хүчний организмд сөргөөр нөлөөлөх байдлын талаар ОХУ, АНУ, Герман болон бусад олон улсын эрдэмтэд өргөн судалгаа явуулдаг боловч нэгдсэн нэг ойлголтод хүрч чадаагүй байна. Хүний биеэр дамжих гүйдлийг дараах байдлаар ерөнхийд нь ангилдаг. Үүнд : • Мэдрэгдэх гүйдэл. Хүний биеэр дамжиж мэдрэгдэх хэмжээний цочрол үүсэж байгаа гүйдлийг мэдрэгдэх гүйдэл гэх бөгөөд энэ гүйдлийн хамгийн бага утгыг мэдрэх гүйдлийн босго гэнэ. 157
  • 158. • • Зуурах гүйдэл. Хүний биеэр дамжихдаа гартаа барьсан электродоос өөрөө чөлөөлөгдөж чадахааргүй болгосон гарын булчингийн таталдсан агшилт үүсэж байгаа гүйдлийг зуурах гүйдэл гэх бөгөөд энэ гүйдлийн хамгийн бага утгыг зуурах гүйдлийн босго гэнэ. Фибрилляцийн гүйдэл. Хүний биеэр дамжиж зүрхний фибрилляц үүсгэх гүйдлийг фибрилляцийн гүйдэл гэх бөгөөд энэ гүйдлийн хамгийн бага утгыг фибрилляцийн гүйдлийн босго гэнэ. Гадаадын эрдэмтдийн судалгаанаас үзэхэд 50 Гц-ийн давтамжтай 5А-аас их хувьсах гүйдэл зүрхийг шууд зогсоох ба фибрилляцид оруулдаггүй онцлогтой. Хэрэв гүйдлийн халаах, түлэх зэрэг үйлчлэлээр зүрх гэмтээгүй, гүйдэл богино хугацаанд (1-2 сек) үйлчилсэн бол хүнийг гүйдлээс чөлөөлсний дараа зүрхний хэвийн ажиллагаа аяндаа сэргэдэг. 2. Гүйдлийн үйлчлэх хугацаа. Цахилгааны осолд хийсэн судалгаа, шинжилгээгээр цахилгаан гүйдэл дамжсан хугацаа нэмэгдэхэд гүйдлийн хүч улам ихэсдэг болох нь тогтоогдсон байна. Орчин үед цахилгаан гүйдлийн аюулын түгээмэл хэрэглэгдэж байгаа хязгаар нь 3 секундийн хугацаатай 100мА-ийн гүйдэл юм. Гэхдээ гүйдлийн үйлчлэх хугацааг багасгавал дээрхээс харьцангуй их гүйдлийг аюулгүй гүйдэлд тооцож болно. Ийм учраас хүний аюулгүй ажиллагааг хангахын тулд зөвхөн гүйдлийг таслаад зогсохгүй, таслах хугацааг эрс хязгаарласнаар хүний биеэр дамжих гүйдлийг аюул багатай байлгах боломжтой юм. 3. Хүний биеийн цахилгаан эсэргүүцэл. Хүний биеийн цахилгаан эсэргүүцэл нь хүний биеийн эд, арьсны бүтэц, байдал, бохирдолт, цахилгаан сүлжээний параметр, физиологийн болон хүрээлэн байгаа орчны хүчин зүйл гэх мэт олон зүйлээс хамаарна. Хүний биеийн цахилгаан эсэргүүцэл нь хүн бүрийн хувьд адилгүйгээр зогсохгүй нэг 158
  • 159. хүний хувьд янз бүрийн нөхцөл, цаг хугацаанд ч өөрчлөгдөж байдаг. Цахилгаан гүйдэл хүний биеийн хамгийн бага эсэргүүцэлтэй газраар, геометрийн хувьд хамгийн богино замаар дамжина. Энэ нь хүний биеийн янз бүрийн эд өөр өөр хувийн эсэргүүцэлтэй байдагтай холбоотой. Тухайлбал, 50 Гц-ийн давтамжтай гүйдэлтэй үед хувийн эсэргүүцэл нь: Хуурай арьс 3 *103 – 2*104 Ом *м Яс 104 – 2*106 Ом *м Өөхний эд 30 – 60 Ом * м Булчингийн эд 1.5 – 3 Ом * м Цус 1 – 2 Ом*м Тархи, нугасны шингэн 0.5 – 0.6 Ом*м байдаг. Хүний биеийн бүрэн эсэргүүцэл гурван хэсгээс бүрддэг. Үүнд: арьсны, дотоод, эдийн эсэргүүцэл. Ер нь хүний биеийн эсэргүүцэл нь арьсны чанараас хамаарахаас гадна биеийн эрүүл мэндийн болон сэтгэл санааны байдлаас ихээхэн хамаарна. Мөн хүний биед үйлчилсэн хүчдэл нэмэгдвэл арьсны гадарга нэвт цохигдсоны улмаас биеийн эсэргүүцэл улам багасч дотоод эсэргүүцэлтэй тэнцүү (300500 Ом) болно. Инженерийн практикт хүний биеийн багтаамжийг тооцохгүй, зөвхөн актив эсэргүүцлийг Rh= 1000 Ом гэж тооцдог. 4. Гүйдэл дамжсан зам. Цахилгааны осолд хийсэн туршилт, судалгаанаас үзэхэд гүйдэл дамжсан зам нь ослын хүндрэлийн байдалд чухал нөлөөтэй. Хүний биеэр цахилгаан гүйдэл дамжих боломжтой олон зам байдгаас бүх цахилгааны ослын 40 % нь гар-гар, 20 % нь баруун гар-хөл, 17 % нь зүүн гар- хөл, 6 % нь хөл-хөл, 5 % нь толгой-хөл, 4 % нь толгой-гар, 8 % нь бусад замд тус тус ноогдож байна. Эдгээр замуудаас тархи, нугас дайрсан толгой-хөл, толгойгар, мөн зүрх, уушиг дайрсан гар-гар, гар-хөл замууд харьцангүй их аюултай юм. 5. Гүйдлийн давтамж. Хувьсах гүйдлийн давтамж 50-60 Гц үед гүйдэл организмд аюултай үйлчилдэг бөгөөд 159
  • 160. гүйдлийн давтамж 450-500 кГц, түүнээс их болоход халаах, түлэх үйлчлэл нь хэвээр үлддэгч гэсэн уушиг, зүрхний үйл ажиллагааг зогсоож үхэлд хүргэх нөлөө нь бараг үгүй болдог онцлогтой. 6. Гүйдлийн төрөл. Тогтмол гүйдэл нь 50 Гц давтамжтай хувьсах гүйдлээс харьцангуй аюул багатай. Тогтмол гүйдлийн нөлөөллөөр үүсэх булчингийн агшилт, үзүүлэх нөлөөлөл нь харьцангүй сул байдаг. Гэхдээ энэ байдал нь 400 В хүртэл хүчдэлд хадгалагдах ба 500-550 Воос дээш хүчдэлд хувьсах гүйдлийн аюул харьцангуй бага болдог. 7. Хувь хүний онцлог. Ядарсан, өвчилсөн, ялангуяа арьс, зүрх судасны систем, дотоод шүүрлийн тогтолцооны эрхтэн, уушиг, мэдрэлийн өвчнөөр өвчилсөн хүн цахилгаан гүйдэлд илүү мэдрэмтгий, өртөмтгий байдаг бол эрүүл, чийрэг хүн цахилгаан гүйдлийг илүү тэсвэрлэдэг. Хүн цахилгаан гүйдэлд санамсаргүй цохиулах нь анхаарал тогтож төвлөрсөн үеийнхээс харьцангуй аюултай. 8. Хүрээлэн буй орчны хүчин зүйл. Ослын хүндэрлийн байдалд агаарын температур, чийг ихсэхэд хүний биеийн эсэргүүцэл багасаад зогсохгүй организмын цахилгаан гүйдэл эсэргүүцэх чадвар буурдаг. Агаарын даралт буурвал аюул ихэснэ. Мөн агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурах, нүүрсхүчлийн хэмжээ нэмэгдэхэд цахилгааны аюул их болдог. Хүн цахилгаан гүйдэлд өртөх аюулын зэргээр нь ажлын нөхцлийг аюултай, онцгой аюултай, аюул багатай нөхцөл гэж хувуудаг. Үүнд : 1. Хүн цахилгаан гүйдэлд өртөх аюултай нөхцөл • Жижиг дусал хэлбэртэй конденсацлагдсан чийг, эсвэл уур үүсгэдэг, агаарын харьцангуй чийг нь 75 % - иас хэтэрсэн чийгтэй нөхцөл 160
  • 161. • Технологийн болон бусад тоос машин, аппаратын дотор нэвтрэн орж, эсвэл цахилгаан дамжуулагч дээр сууж хуримтлагдан цахилгаан тоног төхөөрөмжийн хөрөх нөхцлийг муутгадаг боловч галын болон тэсрэх аюул үүсгэдэггүй, гүйдэл дамжуулдаг тоостой нөхцөл • Металл, газрын хөрс, төмөр бетон, тоосго зэрэг гүйдэл дамжуулдаг шал, суурьтай нөхцөл • Жилийн улирлаас үл хамааран янз бүрийн дулааны цацрагийн нөлөөгөөр агаарын температур байнга + 35 0С – аас ихэсч заримдаа + 400С хүрдэг өндөр температуртай нөхцөл • Нэг талаас машин, механизм, технологийн аппарат, барилга байгууламжийн газартай холбогдсон металл хийцүүд, нөгөө талаас цахилгаан тоног төхөөрөмжийн металл их биед хүн нэг зэрэг хүрэх боломжтой нөхцөл 2. Хүн цахилгаан гүйдэлд өртөх онцгой аюултай нөхцөл • Цастай, бороотой, эсвэл үйлдвэрлэлийн байран доторх эд юмс, хана, шал, тааз чийгээр бүрхэгдэж хөлөрдөг онцгой чийгтэй нөхцөл • Цахилгаан тоног төхөөрөмжийн тусгаарлал, гүйдэл дамжуулах хэсгийг эвдэж гэмтээх үйлчилгээтэй хучилт, хөгц үүсгэдэг хорт чанартай уур, хий, шингэн байнга, эсвэл удаан хугацаанд үүсч байдаг химийн идэвхтэй орчин бүхий нөхцөл • Аюултай нөхцлийн 2, түүнээс дээш нөхцөл нэгэн зэрэг биелсэн нөхцөл 3. Хүн цахилгаан гүйдэлд өртөх аюул багатай нөхцөл Энэ нь аюултай болон онцгой аюултай нөхцлийг бүрдүүлээгүй бусад нөхцлүүд юм. 13. 3 Цахилгааны аюулгүй ажиллагаа Цахилгааны аюулгүй байдлыг MNS 5150:2002 “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Цахилгааны аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага” 161
  • 162. стандартаар батлаж өгсөн ба энэ стандарт хүний биед цахилгаан гүйдэл, цахилгаан нум, цахилгаан соронзон орны үзүүлэх хортой ба аюултай үйлчлэлээс урьдчилан сэргийлэх ерөнхий шаардлагыг тогтооно. Цахилгааны аюулгүй ажиллагаа нь дараах үндсэн арга хэмжээнүүдээр хангагдана. Үүнд: 1. Цахилгаан багаж, тоног төхөөрөмжийн хийц a. Гүйдэл дамжуулагч нь давхар тусгаарлагчтай байх. b. Цахилгаан сүлжээнээс амархан салгагддаг, залгагддаг байх . c. Багаж нь өөрөө залгагдаж салгагдах нөхцөлгүй байх. d. Утас ба кабелийг халуун нойтон ба тостой гадаргуу болон биеттэй шууд шүргэлцэн хүргэхгүй байх. 2. Хамгаалах хэрэгсэл ба цахилгаан багаж ба зөөврийн цахилгаан машин ашиглаж байгаа хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн байх. Үүнд: a. Цахилгаан багаж, машиныг өөрөө задалж ямар нэгэн засвар хийхгүй байх. b. Цахилгаан багажны утаснаас барих, багажны эргэлдэх хэсэгт хүрэхгүй байх. c. Машиныг бүрэн зогссоны дараа үйлчилгээ цэвэрлэгээ хиях. d. Цахилгаан машин багажыг цахилгаан сүлжээнд залгаатай нь болон хараа хяналтгүй орхихгүй байх. 3. Техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ a. Цахилгаан машин тоног төхөөрөмжийг газардуулсан байх. b. Цахилгаан дамжуулах утсыг аюулгүй ажиллагааны дагуу монтажласан байх. 162
  • 163. c. Тэсрэмтгий агуулдаг байр, савны орчимд цахилгаан хум үүсэх буюу цахилгаан утсыг хөрвүүлэхээс зайлсхийх. d. Бага хүчдэл хэрэглэх. e. Хамгаалах таслалт, хориг түгжээ, хамгаалах төхөөрөмж, урьдчилан сэргийлэх (анхааруулах, хориглох, зөвшөөрөх, сануулах) плакатууд хэрэглэх. XIV. ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫН ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ Цахилгаан тоног төхөөрөмжид ажиллаж байгаа хүнийг цахилгааны аюулаас хамгаалах арга хэмжээг 2 бүлэг болгон хуваадаг. 1. Цахилгаан тоног төхөөрөмжийн ажлын хэвийн горимд аюулгүй ажиллагааг хангах. Үүнд гүйдэл дамжуулах хэсгийг тусгаарлах буюу хүн хүрэхээргүй болгох, аюулгүй ажиллагааны хориг түгжээ хэрэглэх, цахилгаан сүлжээг газраас тусгаарлах, газардлагын гүйдлийн багтаамжийн бүрдүүлэгчийг компенсацлах, хамгаалах холболт хийх, бага хүчдэл хэрэглэх, тусгаарлах тавцан хэрэглэх, потенциалыг тэгшитгэх арга хэмжээнүүд хамаарагдана. 2. Цахилгаан тоног төхөөрөмжийн аваарын горимд (цахилгаан тусгаарлал гэмтэх, эвдрэх, гүйдэл дамжуулахад зориулагдаагүй хэсэгт хүчдэл шилжих гэх мэт) аюулгүй ажиллагааг хангах. Үүнд хамгаалах газардуулга, нойлтуулга, хамгаалах таслалт, давхар тусгаарлал, өндөр хүчдэлийн нам талд шилжихээс хамгаалах зэрэг хамгаалалтын арга хэмжээнүүд хамаарагдана. Цахилгаан тоног төхөөрөмжийн төрөл, саармагийн горим, номиналь хүчдэл зэрэг тэжээлийн нөхцөл, хүрээлэн байгаа орчны болон үйлдвэрлэлийн технологийн зэрэг ашиглалтын 163
  • 164. нөхцлөөс хамааруулан цахилгааны аюулгүй ажиллагааг хангах цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. 14. 1 Хамгаалах газардуулга Газар болон түүний эквиваленттай зориудын цахилгаан холболт бий болгохыг газардуулга гэх ба газардуулалт нь цахилгаан тоног төхөөрөмж дээр ажиллагсдыг цахилгаан гүйдэлд нэрвэгдэх, цахилгааны осол аваараас хамгаалах хамгаалалт юм. Газардуулгыг байгалйн ба хамгаалах газардуулга гэж 2 ангилдаг. Байгалийн газардуулгад газартай байнга нягт холбоотой байдаг барилгын төмөр бетон болон үйлдвэрлэлийн хийц ордог бол хамгаалах газардуулга гэдэг нь цахилгаан тоног төхөөрөмжийн хүчдэлтэй болж болзошгүй, гүйдэл дамжуулахад зориулагдаагүй төмөрлөг хэсгүүдийг газар буюу түүний эквиваленттай зориудын цахилгаан холболт бий болгохыг хэлнэ. Газардуулгад цахилгаан машин, аппарат, трансформатор, гэрэлтүүлэгчийн их бие, хуваарилах самбар, шүүгээний яс төмөр, кабелийн холбох муфт, металл хийц, цахилгаан дамжуулах утасны металл хоолой зэрэг гүйдэл дамжуулахад зориулагдаагүй боловч тусгаарлал гэмтсэний улмаас хүчдэлтэй болж болзошгүй металл хэсгүүдийг хамааруулна. Газардуулгын байгууламж гэж газардуулагч ба газардуулгын дамжуулагчаас бүрдсэн хийцийн нэгдлийг хэлнэ. Газардуулагч гэдэг нь газар болон түүний эквиваленттай сайтар холбогдсон металл дамжуулагчуудын нэгдлийг хэлнэ. Газардуулгын дамжуулагч гэдэг нь цахилгаан тоног төхөөрөмжийн газардуулах хэсгийг газардуулагчтай холбосон дамжуулагч юм. Хэрэв газардуулгын дамжуулагч 2, түүнээс дээш салаатай байвал түүнийг газардуулгын магистрал дамжуулагч гэнэ. 164
  • 165. Газардуулагч ба газардуулагдаж байгаа тоног төхөөрөмжийн харилцан байрших байдлаараа газардуулгын байгууламж нь алслагдсан ба хүрээ гэж хоёр янз байна. • Алслагдсан газардуулгын байгууламжийн газардуулагч нь газардуулагдаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжөөсөө тодорхой зайд төвлөрөн байрлах бөгөөд тэдгээрт газардуулгын дамжуулагчаар холбогдоно. Алслагдсан газардуулга нь хүрэх хүчдэлийн хэмжээ зөвшөөрөх хязгаараас ихгүй тохиолдолд аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах бөгөөд газардуулгын байгууламжийн эсэргүүцэл нь бага байх ёстой. • Хүрээ газардуулгын байгууламжийн газардуулагч нь газардуулагдаж байгаа тоног төхөөрөмжийн орших талбай дотор хүрээ, тор байдлаар байрладаг. Ийм учраас газрын хөрсний потенциаль нь тоног төхөөрөмжийн их биеийн потенциальтай адил болж аюулгүй ажиллагааны нөхцлийг хангадгаараа онцлог юм. Газардуулагч нь байгалийн ба зохиомол гэж байна. • Байгалийн газардуулагч нь төмөр бетон хийцийн арматур, яндан хоолой, кабелийн металл бүрхүүл, худаг, цооногийн хамгаалалтын хоолой зэрэг газартай байнга нягт холбоотой байдаг байшин, барилга, үйлдвэрлэлийн хийцийн цахилгаан гүйдэл сайн дамжуулдаг хэсгүүд юм. • Зохиомол газардуулагч гэдэг нь бусад зорилгоор ашиглагдаагүй, зөвхөн газардуулагч болгон ашиглахаар бий болгосон металл хийцийг хэлнэ. Зохиомол газардуулагчийг ихэвчлэн босоо электрод, тэдгээрийг хооронд нь холбосон хэвтээ электрод хэлбэртэйгээр хийдэг. Хамгаалах газардуулгын хяналтыг цахилгаан тоног төхөөрөмжийг шинээр угсарч ашиглалтад өгөх, их засвар хийх, өргөтгөж шинэчлэх үед болон цехийн тоног төхөөрөмжийн хувьд жилд нэгээс доошгүй, дэд станцын хувьд 3 жилд нэгээс доошгүй удаа газардуулгын байгууламжид хийнэ. Уг хяналтаар газардуулгын 165
  • 166. байгууламжийн гадаад үзлэг буюу газардуулгын утасны хөндлөн огтлол, бат бөх, бүрэн бүтэн байдал болон газардуулагчийн эсэргүүцлийн хэмжилт хийнэ. Газардуулагчийн эсэргүүцлийн хэмжилтийг жил бүр ээлжилж, тухайлбал нэг жилд нь хамгийн хуурай хөрсөнд, нөгөө жилд нь хамгийн хөлдсөн үед хийнэ. Газардуулгын байгууламжийн болон хөрсний хувийн эсэргүүцэл тодорхойлох тусгай зориулалтын М416, МС08, М1103 зэрэг багаж ашиглаж болно. Мөн газардуулгын сүлжээний дамжуулагчийн эсэргүүцлийг М372 омметрээр хэмждэг. 14. 2 Нойтлуулга Нойлтуулга гэж цахилгаан тоног төхөөрөмжийн хүчдэлтэй болж болзошгүй, гүйдэл дамжуулахад зориулагдаагүй металл хэсгийг шууд газардуулсан саармагтай сүлжээний нойлын дамжуулагчтай зориудын цахилгаан холболт бий болохыг хэлнэ. Нойлтуулгын бүдүүвч нь дараарх элементүүдээс бүрдэнэ. Үүнд: • • • Нойлын дамжуулагч. Энэ нь сүлжээний фаз их биед холбогдох үед нэг фазын богино холбооны гүйдлээр найдвартай ажиллах боломжийг хангасан бага эсэргүүцэл бүхий хэлхээ үүсгэх зориулалттай. Тэжээлийн үүсгүүрийн саармагийн газардуулга. Энэ нь сүлжээний фаз газардсан үед нойлын дамжуулагчийн газартай харьцангуй хүчдэлийг бага байлгах үүрэгтэй. Нойлын дамжуулагчийн давтан газардуулга. Энэ нь нойлын дамжуулагчийн уртын дагуу тодорхой зайд хийгдэх бөгөөд гэмтэл эвдрэлтэй тоног төхөөрөмжийг таслахад нөлөө үзүүлэхгүй боловч сүлжээний хэвийн горимд фаз их биед холбогдох болон нойлын дамжуулагч тасарсан үед нойлын дамжуулагч ба нойлтуулагдсан тоног төхөөрөмжийн 166
  • 167. газартай харьцангуй үүрэгтэй. хүчдэлийг бага байлгах 14. 3 Хамгаалах таслалт Хамгаалах таслалт гэж хүн цахилгаан гүйдэлд өртөх аюултай нөхцөл бий болсон үед цахилгаан тоног төхөөрөмжийг богино хугацаанд автоматаар таслах хамгаалалтыг хэлнэ. Хамгаалах таслалтын байгууламжийн үндсэн элементүүдэд хамгаалах таслалтын багаж ба гүйцэтгэх элемент буюу автомат таслуурууд орно. • Хамгаалах таслалтын багаж нь өөрөө оролтын хэмжигдэхүүнийг мэдрэх, түүний өөрчлөлтөөр ажиллах, тодорхой утганд таслуурт дохио өгөх болон бусад хянах туслах элементүүдээс бүрдэнэ. 1. Датчик нь оролтын хэмжигдэхүүнийг мэдэрч дараагийн элементэд тохиромжтой дохио болгон хувиргах оролтын хэсэг юм. Датчик нь янз бүрийн реле, өсгөгчийн оролт, хэмжүүрийн трансформатор, тэг дарааллын гүйдлийн фильтр зэрэг байна. 2. Өсгөгч нь датчикийн гаргаж ирсэн дохио чадал багатай байвал түүнийг өсгөхөд зориулагдана. Уг дохио гүйцэтгэх элементэд өгөгдөх болно. Зарим хамгаалах таслалтын багажийн хувьд датчикийн гаралтын хэмжигдэхүүн хүрэлцэхүйц чадалтай байдаг тул өсгөгч хэрэглэх шаардлагагүй. 3. Хяналтын хэлхээ нь хамгаалах таслалтын бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хянахад зориулагдсан хэлхээ юм. 4. Туслах элементүүд нь цахилгаан тоног төхөөрөмжийн байдлыг тодорхойлох дохионы гэрэл, хэмжүүрийн багаж зэрэг болно. • Гүйцэтгэх элемент нь хамгаалах таслалтын багажаас дохио ирсэн үед цахилгаан тоног төхөөрөмж буюу сүлжээний хэсгийг таслах автомат таслуур юм. Гүйцэтгэх элементийн үүргийг контактор, соронзон асаагуур, автомат, 167
  • 168. хамгаалах таслалтын байгууламжид зориулагдсан тусгай таслуур, өндөр хүчдэлийн (тосон, ваакум) таслуур гүйцэтгэнэ. Хэрэглэх хүрээ нь хязгааргүй юм. Орчин үед хамгаалах таслалтыг сүлжээний тусгаарлалтын эсэргүүцэл тодорхой хэмжээнээс буурах, фаз их биед холбогдох буюу газардах, хүчдэлтэй гүйдэл дамжуулах хэсэгт хүн хүрэх аюулгүй ажиллагааг хангах зорилгоор өргөн хэрэглэж байна. 14. 4 Цахилгаанаас хамгаалах хэрэгсэл Цахилгаанаас хамгаалах хэрэгсэл нь цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцаж ажилладаг хүнийг цахилгаан гүйдэл, нум, соронзон оронд өртөхөөс хамгаалахад зориулсан хэрэгсэл юм. Цахилгаанаас хамгаалах хэрэгслүүдийг зориулалтаар нь тусгаарлах, хааж хориглох, туслах гэж хуваана. Үүнд: • Тусгаарлах хамгаалах хэрэгсэл нь хүнийг цахилгаан тоног төхөөрөмжийн хүчдэлтэй хэсэг, мөн газраас тусгаарлахад зориулагдана. Энэ төрлийн хамгаалах хэрэгсэлд тусгаарлах ба хэмжүүрийн штанг, түр хугацааны зөөврийн газардуулга тавих штанг, тусгаарлах ба хэмжүүрийн бахь, хүчдэл заагуур, монтёрын багаж хэрэгслийн тусгаарлалтай бариул, тусгаарлах резин бээлий, бойтог, шаахай, резинэн дэвсгэр зам, гишгүүр, тусгаарлах өмсгөл, бүтээлэг, тусгаарлах шат зэрэг хэрэгсэл багтана. Тусгаарлах хамгаалах хэрэгслийг үндсэн ба нэмэгдэл гэж хуваадаг. Үндсэн хамгаалах тусгаарлах хэрэгсэл гэж тэдгээрийн тусламжтайгаар хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт хүрэхийг зөвшөөрдөг, ажлын хүчдэлийг найдвартай тусгаарлах хамгаалах хэрэгслийг хэлдэг. Нэмэгдэл хамгаалах тусгаарлах хэрэгсэл гэж тухайн хүчдэлд ажилтны аюулгүй ажиллагааг дангаараа хангаж чадахгүй бөгөөд үндсэн тусгаарлах хэрэгсэлд нэмэлт арга 168
  • 169. хэмжээ болгож хэрэглэх тусгаарлах хамгаалах хэрэгслийг хэлнэ. • Хааж хориглох хамгаалах хэрэгсэл нь цахилгаан тоног төхөөрөмжийн гүйдэл дамжуулах хэсгийг түр хугацаагаар хаах хэрэгслийг хэлнэ. Энэ төрлийн хамгаалах хэрэгсэлд зөөврийн хаалт, самбар, хашилт хийх олсон татлага, зөөврийн газардуулга, мөн урьдчилан сэргийлэх плакат багтана. • Туслах хамгаалах хэрэгсэл нь ажилтныг өндрөөс унахаас хамгаалах бүс, дүүжин, өндөрт авирах үед аюулгүй ажиллагааг хангах авирах дөрөө, шат, мөн гэрлийн, дулааны, механик болон химийн үйлчлэлээс хамгаалахад зориулагдсан нүдний хамгаалах шил, ажлын тусгай хувцас, бээлий, хорт хийнээс хамгаалах баг зэрэг хамгаалах хэрэгсэл юм. 1000 В хүртэл хүчдэлд дараах хамгаалах хэрэгслүүдийг ашиглана. Үүнд: 1. Үндсэн тусгаарлах хамгаалах хэрэгсэл нь: • Диэлектрик резинэн бээлий • Тусгаарлах бариултай монтёрын багаж • Хүчдэл заагуур • Тусгаарлах бахь 2. Нэмэгдэл тусгаарлах хамгаалах хэрэгсэл нь: • Диэлектрик бойтог, шаахай • Диэлектрик дэвсгэр, зам • Тусгаарлах гишгүүр 1000 В – оос дээш хүчдэлд дараах хамгаалах хэрэгс-лүүдийг ашиглана. Үүнд: 1. Үндсэн тусгаарлах хамгаалах хэрэгсэл нь: • Тусгаарлах штанг • Гүйдэл хэмжих бахь (клещи) • Хүчдэл заагуур 169
  • 170. • • • • • Тусгаарлах бахь 2. Нэмэгдэл тусгаарлах хамгаалах хэрэгсэл нь: Диэлектрик бээлий Диэлектрик бойтог Резинэн дэвсгэр, зам Шаазан тусгаарлагч гишгүүр Зөөврийн газардуулга нь цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийг тэжээлийн үүсгүүрээс нь таслан ажил гүйцэтгэж байх үед алдаа гаргаж хүчдэл өгөх тохиолдлоос хааж хориглох хамгаалах хэрэгсэл юм. Зөөврийн газардуулга нь гүйдэл дамжуулах хэсгүүдийг хооронд нь богино холбох ба түүнийгээ газардуулна. Зөөврийн газардуулга тавих, авах үйлдлийг тусгаарлах бээлий, бойтог өмсөн тусгаарлах дэвсгэр, эсвэл гишгүүр дээр зогсож тусгаарлах штангийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэхэд ашигладаг хааж хориглох хамгаалах хэрэгслийн төрөлд хамаарагдах урьдчилан сэргийлэх плакат нь анхааруулах, хориглох, зөвшөөрөх, сануулах гэсэн 4 төрөл байдаг бөгөөд “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм“ – д заасан хэмжээ, хэлбэр, өнгө, таних дүрс, тэмдэг, тэмдэглэлтэй байна.  Анхааруулах плакат нь ойртоход аюултай, хүчдэлтэй хэсэг байгааг анхааруулах зориулалттай бөгөөд байнгын ба зөөврийн гэсэн 2 янз байна. Байнгын анхааруулах плакатыг хураарилах байгууламж, дэд станц, таслуурын камерын хаалга, мөн агаарын шугамын тулгуур дээр бэхэлнэ. Зөөврийн анхааруулах плакатыг хаалт, эсвэл ажил гүйцэтгэж байгаа тоног төхөөрөмжийн дэргэдэх тоног төхөөрөмжид байрлуулдаг.  Хориглох плакат нь зөөврийн плакат бөгөөд ажил гүйцэтгэж байгаа байр руу хүчдэл өгөх боломжтой таслуур, салгуур, удирдлагын түлхүүр, унтраалга, бариул, 170
  • 171. технологийн болон удирдлагын хий, шингэний шугам хоолойг хаасан хаалт, ажлын байрыг хязгаарласан хаалга, хаалт, хашилт дээр тавина.  Зөвшөөрөх плакат нь зөөврийн плакат бөгөөд хуваарилах байгууламж, дэд станцын ажил гүйцэтгэхээр бэлтгэсэн ажлын байранд, мөн үйлдвэрийн байран доторх цахилгааны хуваарилах самбар, кабель шугам, цахилгаан хөдөлгүүр зэрэг тоног төхөөрөмжид ажил гүйцэтгэхээр бэлтгэсэн хэсэгт тавьж ажил гүйцэтгэгчид ажиллах байрыг нь зааж өгөх зориулалттай.  Сануулах плакат нь мөн зөөврийн плакат бөгөөд ажилтанд аюулгүй ажиллагааны арга хэмжээ авсан тухай (газардуулга тавьсан тухай) сануулах зориулалттай. 14. 5 Цахилгаан гүйдэлд нэрвэгдэгчид үзүүлэх анхны тусламж Хүн цахилгаан гүйдэлд санамсаргүй өртөх явдал элбэг тохиолддог боловч цөөн тохиолдол нь цахилгааны осолд хүргэдэг. Цахилгааны ослын дотор амь үрэгдүүлсэн тохиолдол бага хувь эзлэх бөгөөд 140-150 мянган тохиолдлоос нэг амь үрэгдүүлсэн осол гардаг гэсэн статистикийн мэдээ байдаг. Цахилгаан гүйдэлд цохиулж амьдын шинж тэмдэггүй болсон хүн удаан хугацаанд клиник үхлийн байдалд байдаг нь олон тооны судлаачдын дүгнэлт, амьдралаар тогтоогдсон байна. Ийм учраас цахилгааны осолд орсон хүнд анхны тусламж яаралтай үзүүлэх ёстой. Цахилгаан гүйдэлд өртсөн хүнд үзүүлэх анхны тусламж нь 2 үе шаттай байна. Үүнд: 1. Осолдогчийг цахилгаан гүйдлээс чөлөөлөх 2. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх Цахилгаан гүйдэлд нэрвэгдэгчийг гүйдлээс чөлөөлөх ажлыг аль болох хурдан, гэхдээ болгоомжтой гүйцэтгэх 171
  • 172. ёстой. Хэрэв осолдогч өндөрт байгаа бол түүнийг унахаас сэргийлнэ. Цахилгаан гүйдэлд өртөөд байгаа хүний биед шууд хүрэх нь аюултай тул аврагч өөрийгөө цахилгааны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэгчийг гүйдлээс чөлөөлөх хамгийн энгийн зөв арга нь цахилгаан сүлжээ, тоног төхөөрөмжийг таслуураар нь таслах явдал юм. Цахилгааныг таслах үед цахилгаан гэрэл унтарч харанхуй болох тул бусад төрлийн гэрлийн үүсгүүр бэлтгэх ёстой. Хэрэв цахилгаан гүйдлээс таслах аппаратны тусламжтайгаар чөлөөлөх боломжгүй бол бусад аргыг хэрэглэх бөгөөд энэ нь тоног төхөөрөмжийн хүчдэлээс хамаарч олон янз байна. 1000 В хүртэл хүчдэлтэй тохиолдолд хуурай мод, пластмасс зэрэг тусгаарлагдсан бариултай хурц иртэй сүх, хүрз, хутга зэрэг зүйл, бахиар утсыг нэг нэгээр нь тасална. Мөн осолдогчийн хуурай хувцаснаас нь татаж салгаж болно. Харин чийгтэй нойтон хувцас эсвэл газардсан металл зүйлд хүрч болохгүй. Хэрэв хүний биед зайлшгүй хүрэх шаардлагатай бол диэлектрик бээлий өмсөх буюу хуурай материалаар (хүзүүний ороолт, өөрийн хуурай хувцас зэрэг) гараа ороож барина. Мөн осолдогчийн биеийг хүрэм, цув зэрэг хуурай даавуун материал, резинэн дэвсгэрээр бүтээж барьж болно. Хамгийн найдвартай арга нь аврагч резинэн шаахай өмсөх, эсвэл ямар нэгэн гүйдэл дамжуулдаггүй хуурай модон банз, гишгүүр, резинэн дэвсгэрийг ашиглаж өөрийгөө газар буюу гүйдэл дамжуулдаг шал, сууринаас тусгаарлах явдал юм. Хэрэв нэрвэгдэгч хүчдэлтэй дамжуулагчийг гараараа атгаж зуурсан байвал гүйдлээс чөлөөлөгч хуурай мод, банз, диэлектрик дэвсгэр ашиглах буюу шаахай өмсөж шалнаас тусгаарлагдах ба диэлектрик бээлий өмсөж осолдогчийн гарын хурууг нэг нэгээр нь тэнийлгэж атгасан дамжуулагчаас чөлөөлнө. Осолдогчийн бие дээр унасан гүйдэл дамжуулах утсыг хуурай модон 172
  • 173. саваа, банз, бусад гүйдэл дамжуулдаггүй зүйлээр өлгөн авч холдуулан чөлөөлж болно. 1000 В – оос дээш хүчдэлтэй тохиолдолд цахилгаанаас хамгаалах хэрэгсэл ашиглах дүрмийн шаардлагыг бүрэн хангаж, өөрөөр хэлбэл диэлектрик бээлий, бойтог өмсөх ба тухайн тоног төхөөрөмжийн хүчдэлд тохирох тусгаарлах штанг эсвэл бахь хэрэглэж осолдогчийг гүйдлээс чөлөөлнө. Хүчдэлтэй гүйдэл дамжуулах хэсэгт хүрчихээд байгаа хүнийг гүйдлээс чөлөөлөхийн тулд фазыг газардуулах буюу богино холбох замаар цахилгаан тоног төхөөрөмжийн автомат таслалт хийнэ. 1000 В – оос дээш хүчдэлтэй цахилгаан тоног төхөөрөмж нь автомат таслалтын найдвартай, хурдан ажиллагаатай реле хамгаалалттаар тоноглогддог учир дээрх арга сайн үр дүнтэй. Харин сүлжээний фазыг газардуулах буюу богино холбох энэ үйлдэл нь өөрөө их аюултай. Тийм учраас энэ аргыг бусад арга хэрэглэх боломжгүй үед л хэрэглэнэ. Орчин үеийн эмнэлэг цахилгаан гүйдэлд хүнд нэрвэгдсэн хүнийг сэхээн амьдруулах бүх төрлийн боломжтой ч гэсэн осол гарсан газар анхны тусламжийн бүх төрлийн хэрэгсэлтэй эмч богино хугацаанд ирэх магадлал бага юм. Тийм учраас цахилгаан техникийн бүх ажилтан цахилгаан гүйдэлд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны (эмч иртэл) тусламж үзүүлж чаддаг байх зайлшгүй (дүрэмд заасан) шаардлагатай. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх нь осолдогчийн биеийн байдлаас хамаарч өөр өөр байна. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэгчийн биеийн байдлыг тодорхойлохын тулд осолдогчийг дээш харуулан хэвтүүлж амьсгал ба зүрхний үйл ажиллагаа хэвийн эсэхийг шалгана. 173
  • 174. Амьсгалын үйл ажиллагаа хэвийн байвал цээж ба өрц тодорхой, жигд хэмнэлтэй хөдөлж амьсгалах чимээ (эрүүл хүн нэг минутанд 18-20 удаа амьсгалдаг) сонсогдоно. Хэрэв цээж, өрцөнд амьсгалын хөдөлгөөн алга болж, амьсгалах чимээ сонсогдохгүй, нүүр ам хөлөрсөн шинж тэмдэг илэрч байвал амьсгал зогсох (апноэ) аюул нөмөрч байгаа тул яаралтай зохиомол амьсал хийх шаардлагатай. Зүрхний ажиллагааг шалгахын тулд юуны өмнө гүрээний артерийн судас лугшиж байгаа эсэхийг шалгаж үзнэ. Хэрэв зүрх зогссон бол судас лугшихгүй, мөн дээд зовхийг сөхөн нүд рүү гэрэл тусгахад хүүхэн хараа нарийсахгүй, томорсон хэвээрээ байх ба нүүр хөхөрч, үнсэн саарал өнгөтэй болно. Хэрэв зүрх зогссон бол 4-5 секундийн хугацаанд осолдогч дууны ба хүрэлцэх цочролд хариу урвал өгөхгүй, гөлгөр байдалд орж ухаан алдана. Осолдогчийн биеийн байдлыг цаг алдалгүй маш хурдан хугацаанд (15-20 секунтэнд) тодорхойлж дараачийн сэхээн амьдруулах ажиллагаанд шилжих хэрэгтэй. Цахилгаан гүйдэлд хүн нэрвэгдсэн бүх тохиолдолд осолдогчийн биеийн байдлыг харгалзахгүйгээр эмч дуудна. Нэрвэгдэгч ухаан алдаад сэхсэн, ухаангүй боловч амьсгалын болон зүрхний үйл ажиллагаа тогтвортой байгаа бол түүнийг хуурай дэвсгэр дээр хэвтүүлэн хувцасны товчийг тайлж амьсгалахад саадгүй болгох, цэвэр агаараар амьсгалах боломж бүрдүүлэх, биеийг илж дулаацуулах, онц шаардлагагүй хүмүүсийг холдуулж осолдогчийг тайван байлгах арга хэмжээ авна. Ухаангүй байгаа нэрвэгдэгчид нашатырын спирт үнэрлүүлэх, нүүрийг нь хүйтэн усаар шүрших, биеий нь үрж дулаацуулах зэрэг ухаан оруулах арга хэмжээг авна. Хэрэв нэрвэгдэгч ухаан алдаад сэхвэл 15-20 дусал валерьяны ханд өгч халуун цай (ус) уулгах хэрэгтэй. 174
  • 175. Цахилгаан гүйдэлд нэрвэгдсэний дараа гаднын гэмтлийн шинж тэмдэг байхгүй боловч аажимдаа осолдогчийн биеийн байдал муудаж болзошгүй тул ямарч тохиолдолд түүнийг тайван байлгаж хөдлөх, ажлаа үргэжлүүлэхийг хориглоно. Хэрэв осолдогчийн зүрх, амьсгал зогссон ухаан алдсан, амьд хүний шинж тэмдэггүй болсон байвал сэхээн амьдруулах тусламжийг яаралтай цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй. Зохиомол амьсгал, зүрхний иллэгийг осолдогч өөрөө бие даан тогтвортой амьсгалах, зүрхний үйл ажиллагаа бүрэн сэргэх буюу эмнэлгийн ажилтанд хүлээлгэн өгөх хүртэл тасралтгүй хийнэ. Зохиомол амьсгал, зүрхний иллэгийг 3-4 цаг, зарим тохиолдолд 10-12 цаг тасралтгүй хийсний үд дүнд цахилгаан гүйдэлд нэрвэгдэгчийг сэхээн амьдруулж байсан тохиолдол олон байдаг. XV. ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БА ГАЛЫН АЮУЛААС ХҮМҮҮС ЭД ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ 15. 1 Галын аюултай бүтээгдэхүүн түүний ангилал Шаталт нь гэрэл (дөл), дулаан ялгаруулан явагдаж байгаа химийн урвал юм. Исэлдэх процессийн явцад заавал дулаан ялгарч байдаг. Гэхдээ бүх төрлийн исэлдэлт шаталтанд хүргэдэг гэж үзэж болохгүй. Бодисын шатах процесс нь исэлдэлт, дөл гаргах, шатах гэсэн 3 үе шаттай явагддаг. Шатах бодисын галын аюулын зэрэг нь дөл гаргах, оч авалцах температураар тодорхойлогдоно. Машин техник олширч, химийн үйлдвэрлэл өсөхийн хэрээр галд өртөмхий материал, химийн бодисыг маш өргөн хэрэглэх болов. Шатдаг бодис гэдэг нь исэлдэлд явахын зэрэгцээ гэрэл, дулаан ялгаруулах чадвар бүхий хий, шингэн, хатуу байдалтай бодис юм. 175
  • 176. Гал түймрийг ой, хээрийн болон объектийн түймэр гэж ангилан авч үздэг. • Хүний хяналтаас гадуур байгальд тархан шатаж байгаа галыг ой, хээрийн түймэр гэдэг. Ойн хөрсний гадаргуу дээрхи өвслөг ургамал, хүлэр ба ялзмагт давхраа, хагд өвс, хөвд, хаг, мод сөөг, ой моддын иш, титэм галд их хэмжээгээр шатахыг ойн түймэр гэнэ. Харин ой модгүй газрын өвс ургамал, хаг галд их хэмжээгээр тархахыг хээрийн түймэр гэж үзнэ. Монгол орны бүх нутгийн 55.3 хувь нь ой, хээрийн түймэр гарч болзошгүй бүсэд багтдаг. Ялангуяа, ой бүхий нутгуудын үлэмж хэсэг нь ойн түймрийн аюул ихтэй бүсэд багтана. • Обьектийн гал түймэр. Обьектийн гал түймрийн 70 орчим хувь нь хүйтний улиралд буюу намар 10 дугаар сарын сүүлчээс хавар 4 дүгээр сарын сүүлч хүртэлх хугацаанд гардаг байна. Жилд дунджаар 2200 обьектын гал, түймэр гарч, үүний улмаас 55 хүн амь насаа алдаж, 380 гаруй толгой мал хорогдож, 3 орчим тэрбум төгрөгийн хохирол учирдаг байна. Гал гарч болох эх үүсвэрийг унтраах аргаас нь хамааруулж ерөнхийд нь 4 ангилдаг. 1. “А” хувилбар буюу энгийн түлш. Үүнд: мод, цаас, кардон цаас, пластик материалууд орох ба эдгээрээс болж гарсан галыг ихэвчлэн усаар унтраадаг. 2. “В” хувилбар буюу шатамхай шингэнүүд. Эдгээрт бинзен, керосин, ба бүх төрлийн тос, тосолгооны материалууд орно. Эдгээрээс үүсэлтэй галыг хөөсөөр унтраана. 3. “С” хувилбар буюу цахилгаанаас үүдэлтэй гал. Үүнд цахилгаан хэлхээ, цахилгаан утас болон бүх төрлийн цахилгаанаас үүдэлтэй гал орох ба ийм галыг нүүрсхүчлийн ба хийн гал унтраагуур ашиглан унтраана. 4. “D” хувилбар буюу шатамхай металууд. Үүнд магни, кали, натри гэх мэт химийн бодисоос үүсэлтэй гал 176
  • 177. орно. Эдгээрээс үүдэлтэй галыг элс ба химийн нунтагаар унтраана. Шатах чанараар нь шатдаг, тэсвэрлэн шатдаг, шатдаггүй гэж, төлөв байдлаар нь хий, шингэн, хатуу гэж ангилдаг. - Хий 50оС-ын үед абсолют даралт нь 300кПаас их байх бодисыг хэлнэ. - Шингэн Хайлах температур нь 50оС-аас ихгүй байх бодисыг хэлнэ. - Хатуу Хайлах температур нь 50оС-аас их байх бодисыг хэлнэ. - Шатдаг бүтээгдэхүүн Ердийн нөхцөлд асаах эх үүсвэрээс бие даан асах чадвар бүхий бодис материалыг хэлнэ. - Тэсвэрлэн шатдаг бүтээгдэхүүн Галын үүсгүүрийг ойртуулах үед шатаад, түүнийг холдуулахад унтардаг бие даан асах чадваргүй бодис материалыг хэлнэ. - Шатдаггүй бүтээгдэхүүн Ердийн нөхцөлд асах чадваргүй бодис материалыг хэлнэ. Үүнээс гадна гал унтраах бодисуудыг дараах байдлаар ангилна. Үүнд: 1. Гал унтраах аргаар нь: а. Шаталтын голомтыг хөргөх: ус, хатуу нүүрсхүчил цацах б. Задлагч (шаталтын голомт дахь хүчилтөрөгчийн орцыг багасгаж байгаа) нүүрсхүчлийн ба бусад инертийн хий, усны уур, жижиг ширхэгт усан тоосонцор үүсгэх в.Тусгаарлах үйлчилгээтэй (агаарын хүчилтөрөгчөөс шатах гадаргууг тусгаарлаж байгаа) агаарын механик хольцтой хөөс, хуурай нунтаг, элс, норгосон эсгий, уусмалууд хэрэглэх 177
  • 178. г. Зогсоох үйлчилгээтэй (химийн шатах урвалыг зогсоох үйлчилгээтэй): Галоид агуулсан нүүрс устөрөгчийн хольц (N3,5,7,4НД фреонууд) ашиглах. 2. Цахилгаан дамжуулах чадвараар нь: а. Цахилгаан дамжуулдаг: ус, уусмалууд, усны уур, хөөс б. Цахигаан дамжуулдаггүй: хий, нунтаг бодис 3. Хорт нэгдэл үүсгэх чадвараар нь: а. Хоргүй: ус, хөөс, нунтаг найрлага, элс б. Бага хортой: нүүрсхүчлийн хий в. Хортой: фреонууд, галоиджсон нэгдлүүд, N3,5,7 ба бусад 15. 2 Галын аюулгүй байдал ба гал түймэр гарах шалтгаанууд Галын аюулаас хамгаалах үндэсний стандартууд  Галын аюулаас хамгаалах нийтлэг асуудал. Галын ангилал. MNS 4284:2006  Галын техник, нэр томъёо, тодорхойлолт. MNS 0639: 1989  Галын аюулгүй байдлын нэр томъёо, тодорхойлолт. MNS 0640: 1989  Гал эсэргүүцэх техник. Үндсэн төрөл. MNS 0641: 1989  Галын аюултай бүтээгдэхүүний ангилал, зэрэглэл. MNS 4999: 2000  Галын аюулаас хамгаалах. Гал унтраах ангийн зэрэглэл. Галын автомашины тоо. MNS 5108: 2001  Гал түймрээс хамгаалах. Аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага MNS 5566: 2005. Манай улсад гарч байгаа гал түймрийн шалтгааныг ангилж үзвэл 178
  • 179. Хүний үйл ажиллагаатай холбоотой шалтгаан: • Цогтой үнс нурам ил задгай хаяснаас • Тамхи шүдэнзний галыг дутуу унтрааж хаяснаас • Ил задгай гал түлээд үнс нурмаа бүрэн унтраалгүй орхисноос • Галт сумаар буудсанаас • Трактор, машин, галт тэрэгний яндангийн очноос • Техникийн хавиралт, үрэлтээс • Талбайн сүрэл шатааснаас • Шатах шингэн буруу ашигласнаас • Бүрэн бус техник ашигласнаас • Түймрийн цурамнаас Байгалийн гэнэтийн үзэгдэл бусад хүчин зүйлийн улмаас гарсан түймрийн шалтгаан: • Аянга цахилгаанаас • Хөрсөн доорх хүлэр, ургамлын үндэс болон бусад органик нэгдэл бодисын ялзрал, халалт зэрэг аажим исэлдэлтийн шаталтаас • Хүчтэй салхинд мод, ургамлын харилцан үрэлтээс гэж тус тус ангилна. Түймэр гарч тархахад нөлөөлдөг хүчин зүйлүүдэд агаарын хуурайшилт, салхины хурд, агаарын температур нэмэгдэх, улирлын онцлог, газрын гадаргуугийн онцлог, бэлчээрийн ургамлын байдал зэрэг байгаль цаг уурын хүчин зүйлс нөлөөлдөг байна. Зун, намрын улиралд гандуу байсан, өвөл цас бага орсон, хуурайшилт ихтэй нөхцөлд түймэр гарах магадлал ихтэй байдаг. Мөн тухайн орон нутгийн удирдлага, зохион байгуулалтын чадавхын түвшин, хүн ам, иргэдийн сахилга, дэг журам, гал түймрийн менежментийн түвшин зэрэг зохион байгуулалт, менежментийн хүчин зүйлс, тухайн орон нутгийн эдийн засаг, санхүүгийн чадавх, гал түймрээс 179
  • 180. урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, шуурхай унтраах ажлын төсвийн төлөвлөлт зэрэг эдийн засаг, санхүүгийн хүчин зүйлс нөлөөлдөг байна. Гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, дэвшилттэй аргуудыг эзэмшин хэрэглэж сурах нь галын аюулаас хамгаалахад гол үүрэг гүйцэтгэнэ. Гал гарсан нөхцөлд аюулд бага өртөх, цаашид гал түгж дэлгэрэхээс болгоомжилж дараах арга хэмжээг маш яаралтай авч хэрэгжүүлнэ. Үүнд: • Шатаж байгаа орчноос исэлдүүлэх бодисыг аль болохоор түргэн зайлуулна. Ингэснээр агаарт хүчилтөрөгчийн найрлага 15 хувиас буурахад гал аяндаа өөрөө унтарна • Шатах, тослох материалыг гал түймрийн голомтоос зайлуулж гал түймрийг өргөжихөөс сэргийлэх, энэ нь тодорхой тоног төхөөрөмж ашиглан тусгай сав руу юүлэх юмуу хэрэв бодис шатах аюулд өртсөн бол савтай нь зайлуулах, хооронд нь салгах, хэрэв ойролцоо өрөөнд шатах, тослох материал байвал тийшээ гал оруулахгүй байх, өрөөнөөс нь зөөж аюулгүй нөхцөлд шилжүүлэх зэргээр хэрэгжүүлнэ • Шатамхай орчны температурыг шаталт цаашид үргэлжлүүлэхгүй болтол бууруулах, үүний тулд төрөл бүрийн бодис ашиглан дөл үүсэх температураас бага температурт хүргэх • Тэнд байгаа эд хогшлыг зайлуулах, хүмүүсийг байрнаас гаргах, улмаар галыг бүр мөсөн унтраах арга хэмжээ авна. Гал унтраах тоног төхөөрөмж, техник хэрэгслдийг дотор нь дараах бүлгүүдэд хуваадаг. Үүнд: 1. Автомашин, мотопомпууд: автоцистерн, автонасос, хөөсөөр унтраадаг автомашин, нунтаг бодисоор унтраах машин, автомат, автоөргүүр, зөөврийн ба чиргүүл хэлбэрийн мотопомпууд 180
  • 181. 2. Гал түймэр унтраах төхөөрөмж: агаарын хольцын (галиод нүүрс-устөрөгчийн), шингэн ба усны (шүршдэг ба бууддаг), хийн (нүүрсхүчлийн), уурын, нунтаг зүйлийн төхөөрөмж гэх мэт 3. Гал унтраагуурууд: агаар-хөөсний, шингэний, нунтгийн, нүүрсхүчил-бромэтилийн, нүүрсхүчлийн, химийн хөөсний гэж ангилдаг. Гал унтраагуурууд нь нефтийн бүтээгдэхүүн, хялбар авалцан асах шингэн, хатуу бодис, материал, 1000В хүртэл хүчдэл бүхий цахилгаан тоног төхөөрөмжид гарсан галыг унтраахад зориулагдсан. Гал унтраагуурыг ажиллуулах дараалал:  Гал унтраах бодисын цоргыг нээлттэй эсэхийг шалга  Гал унтраагуулыг эргүүлэн доош харуулж сэгсэр  Лацыг авч хөшүүргийг тултал эргүүл /180хэм/  Бариулыг атгах эсвэл товчлуурыг дарна.  Гал унтраагуулын хошууг гал руу чиглүүлнэ.  5 секундийн дараа гал унтраах ажиллагаа эхэлнэ. 4. Галаас хамгаалах дохиоллын төхөөрөмж: Болзошгүй гал түймрийн аюулыг түргэн шуурхай мэдээлж, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах зориулалт бүхий дохиоллын систем нь барилга байгууламжийн хэмжээ, зориулалтаас хамааран утсан холбоогоор ажилладаг галын мэдээлэгч, зайгаар ажилладаг мэдээлэгч гэж ангилагдана. 181
  • 182. Галын дохиолол нь утаа болон дулааны эх үүсвэрээс мэдээлдэг ялгаатай. Утааны мэдрэгч нь болзошгүй аюулыг мэдээлж, арга хэмжээ авах боломжийг илүүтэй олгодог учир гэр, орон сууцанд сонгож хэрэглэх нь зүйтэй. Дохиоллыг байрлуулахдаа дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.  Утаа гармагц шууд дээш тархдаг учир утааны дохиоллыг гэрийн тооно, баганын ойролцоо, аль болох өндөр цэгт байрлуулах  Дохиоллын дуут дохиог ямар ч нөхцөлд сонсогдохуйцаар хангалттай чанга дуугарахаар тохируулах  Зайгаар ажилладаг дохиоллын зайг тогтмол шалгаж, сольж, цэвэрлэж, шаардлагатай бусад үйлчилгээг хийлгэж, ашиглалтын бэлэн байдалд байлгаж занших 5. Гал түймрээс аврах төхөөрөмж: галын шат, аврах олс гэх мэт 6. Галын төхөөрөмж: усны хоолойн шугамын (галын усны худаг, (гидрант) босоо яндан, галын кран, насос), угсрах (холболтын хоолой, хөөсний генератор, хөөс хутгагч, галын уян хоолой) гэх мэт 7. Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл нь гал үүсвэрлэн гарсан эхлэлийн үед шаталтыг зогсоох зориулалтаар хэрэглэх дараах төрлийн багаж хэрэгслээс бүрдэнэ. Үүнд:  Хүрз  Галын дэгээ  Хөрөө  Сүх  Царил  Хувин  Жоотуу  Элстэй сав (хайрцаг) 182
  • 183. Устай сав (торх) Эсгий болон галд тэсвэртэй бүтээлэг Төрөл бүрийн гал унтраагуур Агаар дахь тэсрэх болон галын аюултай хольцыг саармагжуулах бодис бүхий хэрэгсэл  Бусад (саармагжуулагч бодис, усан сан, ус сорох, шахах хөөрөг, галын хоолой, хошуу гэх мэт)     8. Галын хэрэгсэл: ус ба хөөс үүсгэгчийн торх, галын хувин, галын аюулгүй байдлын тэмдэг, элсний сав, дөрвөн хөлтэй ширээ, асбестан даавуу, түймрийн краны шүүгээ, хаалт, элс татах том хүрз гэх мэт. Тухайн обьектэд байх гал эсэргүүцэх техникийн нэрс, тэдгээрийн тоо, байршлын бүдүүвчийг гал эсэргүүцэх хамгаалалтын түвшин, гал дэлбэрэн гарах онцлог, гал унтраахад зарцуулах ус, бусад бодисын зарцуулалтын норм, гал гарсан газарт гам командын хүрэлцэн очих хугацаанаас хамааруулан тогтооно. Мөн гал эсэргүүцэх техник нь хийцийн хувьд тэсрэх болон галын аюултай, тэсрэх үйлдвэрлэлийн нөхцөл, обьект байгаа газрын цаг агаарын байдал, орчны идэвхтэй нөлөөлөл, гадны чичигнэх үйлчлэл зэрэгт тохирсон байна. Гал түймрийг унтраах Ус бол гал унтраах хамгийн өргөн дэлэрсэн хямд зүйл юм. Ус нь дулаан багтаамж ихтэй, халсан зүйлийн богино хугацаанд хөргөж өөрөө дөл үүсгэх температураас нам болгох бололцоотой, уе шүрших үед үүссэн уурын нөлөөгөөр шатаж байгаа зүйлийг агаараас зааглах хаалт бий болж шаталтын идэвхи буурна. Гал түймрийн үед 1л ус ууршихдаа 260кдж дулаан, 1700л уур үүсгэнэ. Шатаж байгаа зүйл рүү усыг хүчтэй даралтаар шахахад ус механик үйлчлэлийн улмаас шатаж байгаа биет болон гал руу гүн нэвтэрч орно. Ус гал түймэрт нэрвэгдэхэд бэлэн болж байгаа барилга, байшин түүний хэсгүүд, эд хогшлийг 183
  • 184. норгож улмаар галд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Усаар унтраахдаа хэрэв хатуу биет шатаж байвал онилсон нарийн урсгалаар, хатуу болон ширхэглэг эд шатаж байвал тоосонцор маягийн урсгалыг тус тус ашиглах нь илүү үр дүнтэй. Харин маш амархан хүчтэй дөл гарган шатдаг зүйлс, нэгээс бага нягттай устай холилддогүй шингэнүүдийг усаар унтрааж болохгүй. Асч байгаа бензиныг усаар унтраах гэвэл бензин усан дээгүүрээ хөвж шатсаар байдаг. Металлын карбидууд устай химийн урвалд орж улмаар дэлбэрэх аюултай хий (ацетилин, метан гэх мэт) үүсгэнэ. Халуун хайлмал металлыг хүчтэй усаар шүршихэд түүнийг огцом хөргөж хэв гажилтанд оруулна. Усаар гал түймэр унтраах үйл ажиллагааны явцад ус гадаргуун таталцах хүч ихтэйг тогтоожээ. Энэхүү чанар нь түүний нэвт норгох шинжийг бууруулж гал унтраах ажлын үр дүнг муутгадаг. Иймээс усны гадаргуун таталцах хүчийг бууруулах, органик бодисын дотоод гүн рүү нэвтрэх чадварыг нь дээшлүүлэхийн тулд усанд хөөс үүсгэх НО-1, сульфонал НП-1, сульфонал НП-3, сульфонат НБ, некаль НВ зэрэг гадаргуун идэвхит бодисуудыг нэмж хэрэглэнэ. Ингэснээр гал түймэр унтраах хурд 1,5-2 дахин өснө. Ус бол хамгийн хямд өргөн дэлгэр хэрэглэгддэг унтраах бодис боловч олон тооны химийн бодистой урвалд орж устөрөгч ялгаруулан их хэмжээтэй дулааныг бий болгоно. Усаар гал унтраах хэрэгслүүд 6-30м ба түүнээс их зайд ус цацах чадвартай бөгөөд үүний тулд гар болон механик ажиллагаатай шүрших хошуунууд хэрэглэнэ. Усаар гал унтраах үед их хэмжээний талбайд эд хогшил, ялангуяа цаасан материал норж цаашид ашиглах боломжгүй болдог муу талтай. Усыг цахилгаан тоног төхөөрөмжийн гал, шүлтэт металлуудтай холбоотой гал түймрийг унтраахад хэрэглэж болохгүй. Галыг усаар унтраахад хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд 184
  • 185. - Гар ажиллагаатай багаж хэрэгсэлд уян хоолой залгах холбовчууд, чиглүүлэгч хоолой (ствол) шүршигч зэрэг орно. - Механик төхөөрөмж, машин. Усаар гал унтраах механик төхөөрөмж машинд зөөврийн ба хөдөлгөөнт мотопомпууд, автонасос, автоцистерн орно. Харин ой хээр гарсан түймрийг унтраахад усалгааны бороожуулах машин, газар шорооны (анжис, шуудуу ухагч, экскаватор, скрепер, бульдозер, автобензин цэнэглэх төхөөрөмж) ба хөдөө аж ахуйн зарим техникийг өргөн ашиглана. - Усаар гал унтраах суурин төхөөрөмж. Энэ нь автомат ба алсын удирдлагатай байдаг. Ийм төхөөрөмжийг галын онцгой аюултай үйлдвэрүүдэд тавина. Дотор нь спринклерт ба дренчерт төхөөрөмж гэж хоёр ангилна. Спринклерт төхөөрөмж нь гал гарсан өрөө тасалгаанд халалт үүссэнээс хойш 2-3 минутын дотор бөглөө хайлж усаар цацаж эхэлдэг бол барилга байгууламжийн нийт талбайд ус цацахын тулд дренчерт төхөөрөмжийг ашиглана. Галыг химийн бодисоор унтраах Гал түймрийг унтраахад химийн бодис, холбогдох тоног төхөөрөмжийг ашиглах явдал улам өсч байна. Химийн бодис дотор нүүрсхүчлийн давхар исэл ба инертийн хий, галоид агуулсан нүүрс-устөрөгч (хор), нунтаг бодис, хөөс бусад бодисыг өргөн ашиглана. Галыг химийн бодисоор унтраахад хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд - Гар төхөөрөж буюу гал унтраагуур. Эдгээрийг гал дөнгөж гарч эхэлж байхад юмуу гал хоорондоо салж ноцож байгаа үед хэрэглэнэ. Гал унтраагуур буюу монголчууд бидний хэлж дадсан галын хор нь дотроо хөөсний, хийн, хуурай нунтаг хор (ПСБ, ПС-1)-той гэж ангилагдана. - Агаарын хөөсний ОВП-10 гал унтраагуур нь ган гэр, түгжих-онгойлгох хэрэгсэл бүхий таг, хийн баллон, агаармеханикийн хөөс хушуувч бүхий сифон хоолой зэргээс бүрдэнэ. 185
  • 186. - Нүүрсхүчлийн гар ажиллагаатай ОУ-2, ОУ-5, ОУ-8 гал унтраагуураар шатаж байгаа бүх төрлийн эд материалд гарсан галыг унтраахад зориулагдсан өргөн хэрэглэгддэг гар төхөөрөмж бөгөөд энэ нь хоолойд эрээсэн холбоогоор сифон хоолойг холбож хийсэн баллон юм. Ийм ажиллагаатай гал унтраагуурууд нь цахилгаан тоног төхөөрөмжийн гал унтраахад илүү тохиромжтой. Усан ба нисэх онгоц, автомашин, төмөр замын зүтгүүр зэрэг нь бүгд ийм хороор төхөөрөмжлөгдөнө. 15. 3 Галын аюулаас хамгаалах ажлыг зохион байгуулах дүрэм журам Галын аюулаас хамгаалах ажил нь гал гарахаас урьдчилан сэргийлэх, гал гарсан тохиолдолд түүнийг түргэн хугацаанд унтраах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн иж бүрэн арга хэмжээ байдаг. Уг ажил нь үйлдвэрлэлийн технологи ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд үйлдвэрлэлийн зураг төсөл хийх, талбай орчинг төлөвлөх, барилга байгууламжийг байгуулах, тоног төхөөрөмжийг угсрах, ашиглах бүхий л үе шатанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулагддаг. УИХ-аас 1999 онд батлагдсан “Галын аюулгүй байдлын тухай” Монгол улсын хууль, бусад хууль, Засгийн газрын тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайд, Гал түймэртэй тэмцэх газрын даргын тушаалуудад галын аюулгүй байдлыг хангах, хэрэгжүүлэгч байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, галын аюулгүй байдлыг хангах талаарх нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг тогтоох дүрэм, журмыг мөрдөж байна. Технологи ажиллагаа, агуулах, материал хадгалалтын галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг боловсруулахдаа инженер техникийн ажилтнуудыг оролцуулан үйлдвэрлэлийн цех, дамжлага ялангуяа гал гарч болзошгүй 186
  • 187. машин тоног төхөөрөмж нэг бүрийг ашиглах дүрэм зааврыг боловсруулж хариуцан ажиллах хүмүүст таниулж мэдүүлсэн байна. Галын аюулаас хамгаалах арга хэмжээ улсын хэмжээнд мөрдөх хууль, дүрэм, заавраас гадна тухайн байгууллагын онцлогт тохирсон ялгавартай байх тул тэнд ажиллаж байгаа ажилчин нэг бүр үйлдвэрийн цех, тасаг, дамжлагын шугам, ялангуяа өөрийн ажлын байрны галын аюулгүйн шаардлага, дүрэм, журмыг бүрэн биелүүлж, химийн бодис, материалын галын шинж чанар, үйлдвэрлэлийн ажиллагааны явцад болзошгүйгээр машин тоног төхөөрөмж дээр гарсан галыг унтраах, гэнэтийн тохиолдлоор тэсэрч дэлбэрэх аюул гарахад түүнээс өөрийгөө болон ажлын байр, машин тоног төхөөрөмжөө хамгаалах бүрэн чадвартай байна. Аливаа үйлдвэр аж ахуйн газрууд галын аюулаас хамгаалах арга хэмжээг өөрийн байгууллага дээр зохион байгуулахдаа дараах чиглэлийг баримталбал зохино. Үүнд: • Барилга, байшин, дулаан агааржуулалт, гэрэлтүүлэгийн систем, технологийн ба цахилгааны машин төхөөрөмж, агрегатуудад ашиглалтын явцад гал гарах, тэдгээрийг шатахаас хамгаалах • Болзошгүй гал түймэр, дэлбэрэлт тархах нөхцөл, шалтгааныг арилгах. Үүний тулд барилга, тоног төхөөрөмж, агуулахын хооронд галаас хамгаалахад хүрэлцээтэй хэмжээний зай талбай гаргах, цехэд ашиглах шатах, тослох материалыг хязгаарлах, өрөө тасалгаан уудын хооронд галын аюулаас хамгаалах хаалт барих, барилгын хонгил, галын аюулаас хамгаалах зай талбайд шатах тослох материал хадгалахыг хориглох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. • Гал түймэр гарах, улмаар барилга, байгууламжийн талбайгаар тархах үед тэнд байгаа хүмүүсийг өрөө тасалгаанаас аюулгүй гаргах, нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай нөхцөл, тоног хэрэгслээр хангах 187
  • 188. • Нэгэнт гал гарсан үед түүнийг зохион байгуулалттайгаар аюулгүй унтраахад хүн хүч, багаж, тоног хэрэгслийг бэлтгэх. Үүний тулд гал гарсан үед ашиглах усны эх үүсвэр, нөөцийг бий болгох, барилгын гадна, дотор тал орцуудад гал түймрээс хамгаалах шатыг заавал хийж байрлуулсан байх, барилга түүний өрөө тасалгаанд галаас хамгаалах дохиоллын систем тавих, гал түймрийн тухай шуурхай мэдээлэх холбооны хэрэгслэлээр хангах, инженер - техникийн ажилтан, ажилчдад гал түймрээс хамгаалах тухай сургалт явуулах, байгууллагын хэмжээнд гал түймэртэй тэмцэх шуурхай хэсгийг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанууд орно. 15. 4 Галын аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтны үүрэг Байгууллагын галын аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан дараах үүргийг хүлээнэ. Үүнд: • Галын аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажилчин албан хаагчийг ажилд оруулахгүй байх • Үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, байгууллагын технологи ажиллагааны онцлогийг тусгасан галын аюулгүй ажиллагааны заавар боловсруулж түүгээрээ ажилчин, албан хаагч, инженер - техникийн ажилтнуудад сургалт явуулах. Үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, байгууллагын цех, тасаг, салбар нэгж, мастерын газар, барилгын салбар, агуулах, автобааз зэрэг тухайн байгууллагад харьяалагдах нэгж, салбарын ажиллагаанд галын аюулгүй байдлыг хангахгүй байгаа зүйлүүдийг цаг тухайд нь арилгах, улсын гал түймэртэй тэмцэх газар, байгууллагын галын аюулгүй ажиллагааны комиссоос өгсөн зааварчилга, дүрэм, журмыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах 188
  • 189. • Үйлдвэр, байгууллагын ажиллагааны явцад галын аюулгүй байдлыг зөрчсөн илрэл гарах тохиолдол бүрийг тухайн хэсэг, машин, төхөөрөмж, хариуцсан хүнээр арилгуулж, галын хор холбогдлын талаар инженер техникийн ажилтан, ажилчдад тайлбарлаж байх • Ажилчин, албан хаагчид, инженер - техникийн ажилтнуудад, сайн дурын нөхөрлөлийн гишүүдтэй галын аюулгүй ажиллагааны талаар үе үе ярилцлага зохиож, гал унтраах анхан шатны багаж, төхөөрөмжийг ашиглаж чадаж байгаа эсэхийг шалгаж, зааж сургаж байх • Үйлдвэрлэлийн цех, тасаг, нэгж салбарууд гал унтраах анхан шатны багаж төхөөрөмжөөр хангагдсан байдлыг үе үе шалгаж, хэрэв тэдгээр нь дутуу бол гүйцээлгэх, эвдрэл гэмтэлтэй бол засч янзлуулах, галын аюулын дохиоллын систем утсан холбоо, гал унтраах хөдөлгөөнгүй хадгалагдах зүйлүүд бүрэн бүтэн эсэхийг тухай бүр шалгаж, хэрэв дутагдал илэрвэл үйлдвэр, байгууллагын захиргаа, галын аюулаас хамгаалах байгууллагын хариуцсан хүмүүст яаралтай мэдэгдэж шаардагдах арга хэмжээг авах • Түүхий эд, материал, бэлэн ба хагас бэлэн бүтээгдэхүүн, барилгын материалын хадгалалтыг шалгаж, өрөөний даац, багтаамжаас хэтрүүлэн хадгалах, галын аюулаас хамгаалах зай талбай, ажлын байранд дээрх зүйлүүдийг бөөгнөрүүлэн овоолохыг болиулж, үйлдвэр байгууллагын байр, агуулахын ариун цэврийн горимыг чанд сахиулах • Цахилгаан багаж хэрэгсэл, дулаан, агааржуулалтын аппарат төхөөрөмжид тогтоосон хугацаанд үзлэг хийж, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах, хэрэв дутагдал илэрвэл тухайн цех, тасгийн ажлыг зогсоож бүрэн арилгуулах • Засварын газар, засвар хийж байгаа машин тоног төхөөрөмжид амархан шатдаг хий, шингэнийг ашиглагч оч, дөл гаргах үйлдэл гагнуур хийж байгаа тохиолдолд байнгын хяналт тавьж, хэрэв уг ажиллагаа гал гаргах аюулд 189
  • 190. хүргэхээр бол даруй зогсоох буюу холбогдох хамгаалалт, багаж хэрэгсэл ашиглаж явуулах нөхцөл бүрдүүлэх • Технологийн ажлын шаардлагаар оч үсэргэх, дөл гаргах үйлдэл хийж байгаа ажилчинд тухай бүрд ззаварчилга өгч санамсаргүй, гэнэтийн зөрчил гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх • Ажилчдын тамхи татах, хоол унд хийх байрыг үйлдвэрлэл явуулж байгаа өрөө тасалгаанаас тусгаарлах, тамхины иш хаяхад зориулсан тодорхой хаяг бүхий устай сав тавих, уг өрөөнд ус, элс, холбогдох багаж хэрэгслийн хамт ямагт бэлэн байлгах • Ажил эхлэх ба дууссаны дараа тухайн хэсгийн галын аюулгүй ажиллагааг хариуцсан хүмүүсээр ажлын байр, өрөө, тасалгаануудын галын аюулгүй байдлыг шалгуулж, хаалга, цонхыг хаасан, гэрэл цахилгааныг тасалсан эсэхэд үзлэг явуулж илэрсэн дутагдлыг холбогдох хүмүүсээр нь арилгуулах • Агааржуулалтын тоног төхөөрөмжийн бохирдлыг тухай бүр цэвэрлэж, тос, лак, будгийн үлдэглийг арилгуулах, энэ тухайгаа журналд заавал тэмдэглэж байх • Хүмүүсийн нүдэнд ил харагдах газар галын аюулгүй ажиллагааг хариуцсан хүмүүс, сайн дурын нөхөрлөлийн гишүүдийн эргүүл, жижүүр хийх, мөн ажил үүргийн хуваарийг бичиж хадуулаад биелэлтэнд нь хяналт тавих • Үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, шинэчлэж боловсронгуй болгох тохиолдолд галын аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлэх, холбогдох дүрэм, журмыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж бүх шаардлагыг хангасан тохиолдолд ажил үйлчилгээнд оруулах. Галын аюулаас хамгаалах асуудлыг хариуцсан ажилтан түр хугацаагаар байхгүй байх, ээлжийн амралт авах зэрэгт 190
  • 191. байгууллагын удирдагчийн тушаалаар орны хүнийг заавал томилон ажиллуулна. Цех, тасаг, машин техник нэг бүрт байвал зохих галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх багаж төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгах, хэрэв төхөөрөмжөөс гал үүсэх нөхцөл илрэх үед түүнийг мэдээлэх боломжгүй хэмжүүрийн багажийг солих буюу засч бүрэн бүтэн байлгана. Үйлдвэрийн удирдлага, галын ба хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан, цех, тасгийн дарга, инженер - техникийн ажилтнуудтай хамтран болзошгүй галын үед түүнийг унтраах, хүн ам, материал баялгийг хамгаалах нарийн төлөвлөгөө график гаргаж бэлэн болгосон байна. 15. 5 Гал түймрийн үед хүмүүсийг авран хамгаалах Аль ч барилга байгууламж гал гарсан үед хүмүүсийг барилгаас гаргаж галын аюул, хорт хий, уурын үйлчлэлд өртүүлэхгүй байх боломжоор хангагдсан байх ёстой. Барилгын орц, гарц, шат, хонгилын хэмжээг тооцоолохдоо уг байгууллагад хичнээн хүн ажилладаг, шаардлагатай тохиолдолд хэн хаашаа шилжиж гадагш гаргах зэргээс хамааруулан тогтооно. Нүүлгэн шилжүүлэх зам дараах байдлаар зохион байгуулагдана. Үүнд: нэгдүгээр давхраас гадагш хонгил, гэгээвч, шат дамжин гарах бөгөөд бусад давхраас мөн л шатаар бууж гарна. Эмх замбараагүй байдал үүсгэхгүй, шахцалдахгүй байхын тулд гэгээвч, хонгилд зохион байгуулагдаж хаалгаар гарах бөгөөд хаалга зай багтаамж муутай бол нэг, хоёрдугаар давхрын цонхоор гарч болох авч цонх онгойлгоход түүгээр агаар орж гал түймрийг улам бадраах тул цонхыг аль болохоор онгойлгохгүй байвал зохино. Гал түймрийн үед хүмүүсийг барилгаас гаргах, нүүлгэн шилжүүлэхийн гол үр дүн уг барилгаас гарах хичнээн зам байна вэ гэдгээр тодорхойлогдоно. 191
  • 192. Үйлдвэр, албан газрууд төсөлд тусгагдсан ёсоор баригдсан өрөө, тасалгаа хаалтнаас гадна дур зоргоороо хаалт хийх, өрөө гаргах, хонгилуудыг хааж онгойхгүйгээр түгжих, цоожлох, гал унтраагуурыг хүн хүрэхээргүй өндөр газар юмуу далд байрлуулах, цоожтой өрөөнд хадгалах зэрэг нь галын аюулгүй ажиллагааны шаардлагыг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм. Ийм тохиолдолд болзошгүй гал түймрийн үед бэрхшээл учирч улмаар олон арван хүн гал түймэрт нэрвэгдэж болохыг ямагт анхаарах хэрэгтэй. Үйлдвэрлэл хөгжсөн орнуудын туршлагаас үзэхэд гал түймрийн үед хүмүүсийг аврах замын температурын хамгийн их хэмжээ 600С-ээс ихгүй, агаар амьсгалах боломжтой, утаа зам харагдахуйц хэмжээнд байхаар тогтоосон байдаг. Хүмүүсийг гал түймрийн үед байрнаас гаргах хүний хурд 16 м/мин, шатаар буух хурд 10 м/мин, өгсөх бол 8 м/мин гэж үзэж хүмүүсийг шилжүүлэх шаардлагатай замын урт буюу гарц хүртэлх зайн хэмжээг тогтооно. Хүмүүсийг гаргах хонгилын өргөн тэдгээрийн зэрэгцэн явах урсгалын нягтаас хамаарч 10-12 хүн/м 2, хаалга, шатны нэвтрүүлэх чадвар 1,5м өргөнд 50 хүн/мин, 1,5-2,4м өргөн бол 60 хүн/мин байна. Нүүлгэн шилжүүлэх замын гарц хүртэлх өргөний 0,6м тутамд 100 хүн оногдохоор бодож амархан шатдаг, тэсрэлт, дэлбэрэлт үүсэж болзошгүй нөхцөлд хүмүүсийг 1-2 мин, утаатай боловч онцгой идэвхитэй бус түймрийн үед 5-6 минутад бүрмөсөн гаргасан байх ёстой. Тооцоо ёсоор 0,53м өргөн хонгилоор 2,5 минутад 100 хүн нэг чиглэлд шилжиж болно. Энэ нь хамгийн бага тохиолдлоор авсан хэмжээ бөгөөд тэр болгон мөрдөгдөхгүй. 100 хүнийг 2,5 минутад нүүлгэн шилжүүлэхийн тулд хонгилын өргөн 0,762м байх ёстой. Нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэхийн тулд 30 хүн тутамд 0,15м өргөн болгох шаардлагатай. 10м ба түүнээш дээш өндөртэй барилга байгууламжаас хүмүүсийг шилжүүлэхийн тулд барилгын гадна талд төхөөрөмжилсөн төмөр шат заавал байлгадаг юм. 10-30м өндөр барилгад 192
  • 193. 0,6м өргөн босоо шат, 30 метрээс дээш өндөртэй үед 80 0-аас илүүгүй налалттай 0,7м өргөнтэй 8м тутамдаа тавцантай шат тавьж өгнө. ХАВСРАЛТ Хавсралт 1. Монгол улсад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартууд 1 2 Стандартын нэр Хамрах хүрээ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Хөдөлмөрийн аюулгүй ХААЭА-нн холбогдолтой нэр ажиллагаа, эрүүл ахуй MNS томъёо, тодорхойлолтыг 4967:2000 нэр томъёо, тогтооно. тодорхойлолт Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн нөхцөл, түүний үйлдвэрлэлийн эрүүл ахуй. хүчин зүйл, ангилах, Хөдөлмөрийн нөхцөл, түүний тодорхойлох, хөдөлмөрийн 193
  • 194. 3 4 5 6 7 8 9 10 хүчин зүйл. Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ. MNS 5080:2001 Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Хөдөлмөрийн физиологи. Биеийн хүчний ачааллыг үнэлэх үзүүлэлтийн норм тодорхойлох арга. MNS 5107:2001 Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Хөдөлмөрийн физиологи. Мэдрэл сэтгэхүйн ачааллыг үнэлэх үзүүлэлтийн норм тодорхойлох арга. MNS 5106:2001 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага MNS 4930:2000 Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл. Ерөнхий шаардлага MNS 4931:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Хамгаалалтын хувцас-Ерөнхий шаардлага. MNS ISO 13688:2000 Хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй. Ачиж буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага. MNS 5076:2001 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй.Өргөх зөөх ачааны массын зөвшөөрөгдөх дээд хэмжээ. MNS 4970:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Дэлгэц бүхий тоног төхөөрөмжтэй 194 нөхцлийг үнэлэн эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх арга хэмжээг авахуулахад оршино. Биеийн хүчний ачааллыг үнэлэх үзүүлэлтийн норм, тодорхойлох аргыг тогтооно. Мэдрэл сэтгэүйн ачааллыг үнэлэх үзүүлэлтийн норм, тодорхойлох аргыг тогтооно. Тоног төхөөрөмжинд тавих аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг тогтооно. Ажилчдын хамгааллын хэрэгслийн ерөнхий шаардлагыг тогтооно. Ажлын тусгай хувцасны эргономик, ашиглалтын хугацаа, хэмжээ, маркад тавигдах ерөнхий шаардлагыг тогтооно. Ачиж буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг тогтооно. Бие бялдар, физиологийн онцлог, эрүүл мэндийн шаардлагад нийцүүлэн эрэгтэй эмэгтэй болон насанд хүрээгүй хүмүүсийн өргөх зөөх ачааны дээд хэмжээг тогтооно. Дэлгэц бүхий тоног төхөөрөмжтэй ажилладаг ажилтны эрүүл мэндийг
  • 195. 11 ажиллах эрүүл ахуй, эргономикийн ерөнхий шаардлага. MNS 5027:2001 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрийн барилгын салхивч, агааржуулалтын системд тавих ерөнхий шаардлага. MNS 5078:2001. 12 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага. MNS 4990:2000 13 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын тогтолцооны дизайн дахь эргономикийн зарчим. MNS ISO 6385:2000. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Эрүүл ахуйн хамгаалатын бүсийн хэмжээ. Ерөнхий шаардлага. MNS 5105:2001 Цацрагаас хамгаалах радио идэвхт бохирдлоос хамгаалах хувцас загвар сонголт, сорилт ба хэрэглээ. Гарны хамгаалалт бээлий MNS 5622:2006 Хөлний хамгаалалт ажлын тусгай гутал. MNS 5623:2006 Толгой хамгаалах хэрэгсэл, сонсгол хамгаалах хэрэгсэл /хошуувч, чихэвч, бөглөө/ MNS 5388:2004 Галын аюулаас хамгаалах нийтлэг асуудал. Галын ангилал. MNS 4284:2006 14 15 16 17 18 19 195 хамгаалах, ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд оршино. Үйлдвэрийн барилгын сал хивч, агааржуулалтын системд тавих ерөнхий шаардлагыг тогтооход хамаарна. Газар доорх болон ил уурхай, тэсрэх шатамхай бодис хадгалдаг байр, түр барилгад хамаарахгүй. Ажлын байрны агаарын эрүүл ахуйн шаардлагыг болон ажлын байрны агаар дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтооно. Шатамхай бодисын матиалын шинж байдал, шинж чанараас хамааруулан, тэдгээрт гарч буй галыг олон улсын хэмжээнд хэрэглэгддэг тогтсон загвараар
  • 196. 20 Галын техник, нэр томъёо тодорхойлолт MNS 0639:1989 21 Галын аюулгүй байдал, нэр томъёо, тодорхойлолт. MNS 0640:1989 22 Галын аюултай бүтээгдэхүүний ангилал, зэрэглэл. MNS 4999:2000. 23 Толгой хамгаалах хэрэгсэл /дуулга/. MNS 5621:2006 Толгой хамгаалах хэрэгсэл, нүд хамгаалах хэрэгсэл ба нүдний шил. MNS 5389:2004 Толгой хамгаалах хэрэгсэл нүүрэвч /химийн бодис, механик биет, дулаан гэрлээс хамгаалах нүүрэвч/. MNS 5624:2006 Амьсгалын замыг хамгаалах хэрэгсэл /хошуувч, шүүлтүүртэй баг, тусгаарласан агаартай бүтэн баг/. MNS 5620:2006 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага. MNS 4968:2000. Хөдөлмөрийн аюулгүй байдал, 24 25 26 27 28 196 ангилж, түүний үндэсний тэмдэглэгээнд тавих шаардлагыг тогтооход оршино. Гал түймрээс хүн, эд материалыг хамгаалжь тархалтыг таслан зогсоож, унтраах техник хэрэгслүүдийн үндсэн ойлголт, тодорхойлолтыг тогтооно. Хөдөлмөр хамгааллын салбарын хүрээнд шинжлэх ухаан, техник, үйлдвэрлэлд хэрэглэж байгаа “Галын аюулгүйн нэр томъёо” тэдгээрийн үндсэн ойлголт, тодорхойлолтыг тогтооно. МУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж албан байгууллага, хувь хүнд тавих ерөнхий шаардлагыг тогтооно.
  • 197. 29 30 31 32 33 34 35 үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Цахилгааны аюулгүй ажиллагаа. Нэр томьёо, тодорхойлолт. MNS 5151:2002 Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй. Цахилгааны аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага. MNS 5150:2000. Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй. Үйлдвэрийн давтамжтай цахилгаан орон ажлын байрны хүчлэгийн зөвшөөрөх түвшин, хяналт тавих шаардлага. MNS 5149:2002. Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй. Үйлдвэрийн давтамжтай цахилгаан орон ажлын байрны хүчлэгийн зөвшөөрөх түвшин, хяналт тавих шаардлага. MNS 5148:2002 Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй. Цахилгаан статик орон. Ажлын байрны хүчлэгийн зөвшөөрөх түвшин, хяналт тавих шаардлага. MNS 5147:2002. Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй. Цахилгааны аюулгүй ажиллагаа хамгаалах газардуулга, тэглэлт. MNS 5146:2002. Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй. Цахилгааны аюулгүй ажиллагаа. Хүрэх хүчдэл ба гүйдлийн зөвшөөрөх дээд түвшин. MNS 5145:2002. Физикийн хүчин зүйл Хөдөлмөрийн аюулгүй Ажлын байрны гэрэлтүүлэгийн 197
  • 198. ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны гэрэлтүүлэгийн норм, хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага. MNS 4996:2001. 36 37 38 39 40 41 42 Ажлын байрны агаар. Ажлын байрны агаарын урсгалын хурдыг хэмжих арга. MNS 5077:2001. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны агаар дахь тоосны агууллагыг хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага. MNS 5010:2001. Агаарын чанарын нийтлэг асуудал. Нарийн ширхэгтэй тоосонд агуулагдах цахиурын давхар исэл, кристобалит, тридимитыг тодорхойлох арга. Хөдөлмөрийн аюулдгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны доргионы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага. MNS 4994:2000. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Доргионыг хэмжихэд тавигдах ерөнхий шаардлага. MNS 4995:2000. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны шуугианы норм. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага. MNS 5002:2000. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Шуугианыг хэмжихэд тавигдах ерөнхий шаардлага. MNS 198 ангилал, эрүүл ахуйн шаардлага, хэмжих арга, тэдгээрт тавих шаардлагыг тогтооно. Энэ стандарт нь бүх төрлийн тээврийн хэрэгсэл, өөрөө явагч машин, болон гадна талбайн ажлын байранд хамаарахгүй. Ажлын байрны агаарын урсгалын хурдыг хэмжих аргыг тогтооно. Ажлын байрны агаар дахь тоосны агууламжыг хэмжих аргыг тогтооход оршино. Агаар дахь нарийн ширхэгтэй тоосонд агуулагдах цахиурын давхар исэл, кристобалит, тридимитыг тодорхойлоход оршино. Ажлын байрны доргионы ангилал, эрүүл ахуйн шаардлага, хэмжих арга, тэдгээрт тавих шаардлагыг тогтооно. Ажлын байрны доргионыг хэмжихэд тавигдах шаардлагыг тогтооно. Ажлын байрны шуугианы ангилал, эрүүл ахуйн шаардлага, хэмжих арга, тэдгээрт тавих шаардлагыг тогтооно. Ажлын байрны шуугианыг хэмжихэд тавих шаардлагыг тогтооно.
  • 199. 5003:2000. 43 44 45 46 47 48 49 50 Химийн хүчин зүйл Хөдөлмөрийн аюулгүй Химийн хорт бодисын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн ажиллааны ерөнхий хорт бодисын ангилал ба шаардлагыг тогтооно. аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага. MNS 4992:2000. Хөдөлмөрийн аюулгүй Химийн хорт бодисын шошго ажиллагаа эрүүл ахуй. Химийн тэмдэглэгээнд тавих хорт бодисын шошго шаардлагыг тогтооно. тэмдэглэгээ. MNS 5029:2001. Хөдөлмөрийн аюулгүй Химийн хорт бодисын ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын концентрацыг хэмжих байрны агаар дахь хорт шаардлагыг тогтооно. бодисын концентрацыг хэмжих аргачлалд тавих шаардлага. MNS 4991:2002. Хөдөлмөрийн аюулгүй Химийн хорт бодисын ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын концентрацыг индикаторын байрны агаар дахь хорт бодисыг гуурсаар хэмжих шаардлагыг индикаторын гуурсаар тогтооно. тодорхойлоход тавих ерөнхий шаардлага. MNS 5028:2001. Хөдөлмөр хамгааллын Ажлын байрны агаарт байгаа стандартын систем. Ажлын ксентогеныг химийн аргаар байрны агаарт байгаа тодорхойлоход оршино. ксаентогенийг тодорхойлох арга. MNS 12.059-91. Хөдөлмөр хамгаалалтын Ажлын байрны агаарт байгаа стандартын систем. Ажлын хүхрийн хүчлийг химийн аргаар байрны агаарт байгаа хүхэрийн тодорхойлоход оршино. хүчил тодорхойлох арга. MNS 12.060-91. Хөдөлмөр хамгааллын Ажлын байрны агаарт байгаа стандартын систем. Ажлын ацетоныг химийн аргаар байрны агаарт байгаа ацетоныг тодорхойлоход оршино. тодорхойлох арга. MNS 12,06191. Хөдөлмөр хамгааллын Ажлын байрны агаарт байгаа стандартын систем. Ажлын аммиакийг химийн аргаар байрны агаарт байгаа аммиакыг тодорхойлоход оршино. тодорхойлох арга. MNS 12.062199
  • 200. 51 52 53 54 55 56 57 58 59 91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа дөрвөн хлорт этиленийг тодорхойлох арга. MNS 12.063-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа шүлт тодорхойлох арга. MNS 12.06491. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа хлорт устөрөгчийг тодорхойлох арга. MNS 12.065-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа хүхэрт устөрөгчийг тодорхойлох арга. MNS 12.066-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа гидрохиноныг тодорхойлох арга. MNS 12.067-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа азотын давхар исэл тодорхойлох арга. MNS 12.068-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа молибден түүний нэгдлийг тодорхойлох арга. MNS 12.069-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа этилийн эфирийг тодорхойлох арга. MNS 12.070-91. Хөдөлмөр хамгааллын 200 Ажлын байрны агаарт байгаа дөрвөн хлорт этиленийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа шүлтийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа хлорт устөрөгчийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа хүхэрт устөрөгчийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа гидрохиноныг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа азотын давхар исэлийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа молибден түүний нэгдлийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа этилийн эфирийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа
  • 201. 60 61 62 63 64 65 66 67 стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа этилийн спиртыг тодорхойлох арга. MNS 12.071-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа циант устөрөгч тодорхойлох арга. MNS 12.072-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа 3 хлорт этилен тодорхойлох арга. MNS 12.073-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа төмөр түүний нэгдлийг тодорхойлох арга. MNS 12.074-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа зэс түүний нэгдлийг тодорхойлох арга. MNS 12.075-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа цууны хүчил тодорхойлох арга. MNS 12.076-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа устөрөгчийн хэт ислийг тодорхойлох арга. MNS 12.07791. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа никель түүний нэгдлийг тодорхойлох арга. MNS 12.078-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын 201 этилийн спиртыг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа циант устөрөгчийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа 3 хлорт этиленийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа төмөр түүний нэгдлийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа зэс түүний нэгдлийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа цууны хүчлийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа устөрөгчийн хэт ислийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа никель түүний нэгдлийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа хар тугалгыг химийн аргаар
  • 202. 68 69 70 71 72 73 74 75 байрны агаарт байгаа хар тугалгыг тодорхойлох арга. MNS 12.079-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа фторт устөрөгч түүний нэгдлийг тодорхойлох арга. MNS 12.08091. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа фосфор органик нэгдлийг тодорхойлох арга. MNS 12.081-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа фенол тодорхойлох арга. MNS 12.08291. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа бромт устөрөгч тодорхойлох арга. MNS 12.083-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа гидразин, гидразинсульфатыг тодорхойлох арга. MNS 12.08491. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа формальдегид тодорхойлох арга. MNS 12.085-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа хүхэрт нүүрстөрөгчийг тодорхойлох арга. MNS 12.086-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын 202 тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа фторт устөрөгч түүний нэгдлийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа фосфор органик нэгдлийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа фенолыг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа бромт устөрөгчийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа гидразин, гидразинсульфатыг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа формальдегидыг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа хүхэрт нүүрстөрөгчийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа иодыг химийн аргаар
  • 203. 76 77 78 79 80 81 82 83 байрны агаарт байгаа иодыг тодорхойлох арга. MNS 12.08791. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа диоксиныг тодорхойлох арга. MNS 12.088-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа хүхэрлэг ангидридыг тодорхойлох арга. MNS 12.089-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа бензол, толуол, ксилол тодорхойлох арга. MNS 12.090-91. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа анилиныг тодорхойлох арга. MNS 12.09191. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа хлорыг тодорхойлох арга. MNS 12.09291. Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Ажлын байрны агаарт байгаа исэлдэх чанарыг тодорхойлох арга. MNS 7812.093-91. Ажлын байрны агаар. Нүүрсхүчлийн хийн хэмжээг тодорхойлох эзэлхүүний арга. MNS 5061-2001. Ажлын байрны агаар. Дихлорметаны хэмжээг тодорхойлох спектрофотометр, колометрийн арга. MNS 5062:2001. 203 тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа диоксиныг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа хүхэрлэг ангидридыг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа бензол, толуол, ксилол химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа анилиныг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа хлорыг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа исэлдэх чанарыг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа нүүрсхүчлийн хийг химийн аргаар тодорхойлоход оршино. Ажлын байрны агаарт байгаа дихлорметаныг химийн аргаар тодорхойлоход оршино.
  • 204. 84 Ажлын байрны агаар. Азоны хэмжээг тодорхойлох спектрофотометр, колометрийн арга. MNS 5063:2001. Ажлын байрны агаарт байгаа азоныг химийн аргаар тодорхойлоход оршино. Хавсралт 2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Конвенцийн нэр Аж үйлдвэрт хүүхдийг ажилд авах насны доод хэмжээний тухай Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон зохион байгуулах эрхийг хамгаалах тухай Зохион байгуулах эрх ба хамтын хэлэлцээрийн тухай Адил хөдөлмөр хийж байгаа эрэгтэй эмэгтэйчүүд тэнцүү хөлс олгох тухай Эхчүүдийн эрхийг хамгаалах тухай Хөдөлмөр эрхлэлтэнд ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэх тухай Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай Уурхай, газар доор ажилд авах насны доод хэмжээний тухай Ажилчдын төлөөлөгчдийн тухай Ажилд авах насны доод Конвенцийн дугаар МУ нэгдэн орсон он Д/ Д Батлагдсан он Монгол улс нэгдэн орсон ОУХБ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдолтой конвенцууд Конвенц 59 1963 1969 Конвенц 87 1948 1969 Конвенц 98 1949 1969 Конвенц 100 1951 1969 Конвенц 103 1953 1969 Конвенц 111 1958 1969 Конвенц 122 1964 1976 Конвенц 123 1965 1981 Конвенц 135 1971 1996 Конвенц 138 1973 2002 204
  • 205. 11 12 13 14 15 16 хязгаарын тухай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны тухай. Тахир дутуу иргэдийн мэргэжлийн нөхөн сэргээлт ба тэдний хөдөлмөр эрхлэлтийн тухай Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих 3 талт зөвлөгөөний тухай Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох болон нэн даруй устгах тухай Албадан хөдөлмөрийн тухай Албадан хөдөлмөрийг устгах тухай Конвенц 155 1981 1998 Конвенц 159 1983 1998 Конвенц 144 1976 1998 Конвенц 182 1999 2001 Конвенц 29 1930 2005 Конвенц 105 1957 2005 205
  • 206. Хавсралт 3. Монгол-Англи словарь Mongolian-English Dictionary A Ажилтан Ажил олгогч Аж ахуйн нэгж, байгууллага Employee Employer Private enterprise and organization Агааржуулалт Ventilation Ажлын тусгай хувцас Protictive clothes Ажлын байрны хөдөлмөрийн Evaluation of workplace нөхцлийн үнэлгээ occupational condition Аюултай нөхцөл Dangerous condition Ажлын байр Working place Агаарын урсгалын хурд Air flow velocity Ачих буулгах ажил Loading and unloading work Анхны тусламж First aid Агаарын бохирдол Air pollution Аюул Threat Б Бичил цаг уур Байгалын агааржуулалт Байгалын гэрэлтүүлэг Боломж Microclimate Natural ventilation Natural lighting Opportunity Г Гэрэлтүүлэг Lighting Д Доргион Давуу тал Vibration Strength 206
  • 207. Ж Жингийн арга Weighting method З Зохиомол гэрэлтүүлэг Artificial lighting М Маргаан зохицуулалт Машин механизм Мэргэжлээс шалтгаалсан өвчин Механик агааржуулалт Argument reguation Machinery Occupational disease Mechnical ventilation Н Насанд хүрээгүй хүн Нэр томъёо, тодорхойлолт Adolescents Terminology, determination Insurance law Common requirement Нийгмийн даатгалын тухай хууль Нийтлэг шаардлага C Сул тал Weakness T Тахир дутуу хүн Тоног төхөөрөмж Тоос Disability person Equipments Dust concentration Ү Үүрэг Үйлдвэрлэлийн осол Үндсэн хууль Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа Role Occupational accident Constitution Production processing Ц Цахилгааны аюулгүй ажиллагаа Electrical safety instruction 207
  • 208. Х Харьцангуй чийглэг Хариуцлага Хувийн хамгаалах хэрэгсэл Хамгаалах хувцас Хамтын гэрээ Химийн бодис Хими, физик, биологийн хүчин зүйлүүд Хурц хордлого Хортой нөхцөл Хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн нөхцөл Хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Хөдөлмөрийн хууль Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль Хэвийн бус нөхцөл Хэвийн нөхцөл Relative humidity Responsibility Personal protictive equipment Protective clothing Cooperative agreement Chemical substance Chemical, physical and biological factors Acute poisoning Toxic condition Employment agreement Labour condition Occupational health control inspector Occupational health and safety Law of labour Occupational safety and health law Unusual working condition Usual working condition Ш Шуугиан Noise Э Эргономик Эрх Ergonomic Legislation 208
  • 209. 209
  • 210. 210